#Article 1: Монгол Улс (3180 words)


Монгол Улс (1992 оноос хойш) — дорно болон төв Азид оршдог бүрэн эрхт улс. 

Хойд талаараа Орос, бусад талаараа Хятад улстай хиллэдэг далайд гарцгүй орон. Нийслэл — Улаанбаатар хот.

Алтайн нуруунаас Хянган, Соёноос Говь хүрсэн 1 сая 566 мянган км2 уудам нутагтай, дэлхийд нутаг дэвсгэрийн хэмжээгээр 19-рт жагсдаг. 2015 оны эхэнд Монгол Улсын хүн ам 3 сая хүрсэн (135-р олон). Үндсэндээ монгол үндэстэн (95 хувь), мөн хасаг, тува хүн байна. 16-р зуунаас хойш буддын шашин, 20-р зуунаас шашингүй байдал дэлгэрсэн ба албан хэрэгт монгол хэлээр харилцана.

Монголд НТӨ 209 онд Хүннү улс нэгдсэнээс монгол, түрэг угсаатан халалцсаар 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулан Евразийг эзэлсэн гүрэн үүсгэжээ. 17-р зуунд манж Чин улсын мэдэлд орсон ч 1911 онд тусгаар тогтносон бөгөөд 1924 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон. 20-р зуунд ЗХУ-тай дотно байж, нийгэм, эдийн засгийн бат суурь тавигдан 1990 онд ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжин орсон. Одоо парламентын бүгд найрамдах засагтай, хорин нэгэн аймаг, нэг нийслэлд хуваагддаг нэгдмэл улс юм.

Хөгжиж буй орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (26.8 тэрбум ам.доллар) дэлхийд 111-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээ 11,882 $ байна. Хөдөө аж ахуй, нүүдлийн мал аж ахуйн уламжлалтай. Зэс, нүүрс экспортлодог. Мөнгөний нэгж  — төгрөг.

Дэлхийн 184 улстай дипломат харилцаа тогтоосон. НҮБ, ДХБ, ОУВС, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн. 

Үндсэн хүн амын нэрээс улсын оноосон нэрийг «Монгол» хэмээжээ. Үгийн гарлын хэдэн янз таамаг бий. Монгол Улсын урьд үеийг Их Монгол улс, Олноо өргөгдсөн Монгол улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ) гэх мэтээр ялган нэрийдэх ба 1992 оноос хойших шинэ үеийг албан бичигт «Монгол Улс» (МУ) гэх болсон.

Монгол орон 1,566,600 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Перугээс том буюу дэлхийн 19-р том орон болно. Азид наймдугаар, далайд гарцгүй орнуудаас Казахстаны дараа хоёрдугаарт жагсана. Нутаг дэвсгэрийн 0.43 хувийг гадаргын ус бүрхсэн.

Хойд өргөргийн 41° — 52°, зүүн уртрагийн 87° — 120° дотор уламжлал болон ЮНЕСКО-гийн ангиллаар Төв Ази, НҮБ-ийн шинэ ангиллаар Дорно Азид хамааран байна. Газрын байрлалаар хоёуланд нь, соёлын хувьд Төв Ази, эдийн засгийн хувьд Дорно Азитай илүү дотно. Саяхнаас Дорно Умар Азийн бүсийн хурал зөвлөгөөнд оролцох болсон. 

Өмнөд, дорнод, өрнөд гурван талаараа Хятад улстай 4677 км, умард талаараа Орос улстай 3543 км зурвасаар хиллэнэ. Далайд гарцгүй. Хилийн нийт урт — 8220 км. Хэдий хиллэдэггүй ч баруун хил Хасаг улсаас 38-хан километр зайтай. 

Хөндлөн 2392 км, гулд 1259 км сунасан «дэлгэсэн тэрлэг шиг» хэлбэртэй. Захын цэг:

Монгол харьцангуй өндөрлөг орон. Үндсэндээ Монголын тэгш өндөрлөг (далайн түвшнээс дээш 900-1500 м) дээр байна. Нутгийн баруун талаар 900 км урт Монгол Алтай, түүний үргэлжлэл Говь Алтайн нуруу байна. Нутгийн төв хэсгээр Хангай, Хөвсгөлийн уулархаг муж (хойш Соён хүрнэ), дорно умард нутгаар Хэнтийн нуруу байна. Зүүн, зүүн өмнөд зүг рүү өндрийн хэмжээ буусан байдаг. Уулсын өндрөөс дурдвал Монгол Алтайн нурууны ноён оргил Таван богд хөвчийн Хүйтэн оргил (4374 м), Хангайн Отгонтэнгэр (4008 м), Соёны Мөнх сарьдаг (3491 м), Хэнтийн Асралт хайрхан (2799 м) юм. Дорнод нутгаар Шилийн богд (1778 м) зэрэг унтарсан галт уулстай.

Томоохон гол, мөрний сав газраар харьцангуй нам доор байна. Нутгийн баруунтаа Их нууруудын хотгор, Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Увс нуурын хотгор байгаа бол Дорнод аймагт хамгийн нам доор цэг буюу Хөх нуурын хотгор (560 м) бий.

Монголд нийлээд 67,000 км урт болох 3811 гол горхи, 500 м³ эзлэхүүнтэй 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол, 250 гаруй рашаан, газрын доорх усны 139 орд газар байна. Улаанбаатар хот бол хот дотроо рашаантай байдаг дэлхийн хоёрхон нийслэлийн нэг юм. 

Монголын гол мөрнийг Умард мөсөн далайн, Номхон далайн, Төв азийн гадагшаа урсгалгүй гэсэн гурван ай савд хуваан үзнэ. Орхон бол Монголын хамгийн урт гол юм (1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Харин Хятадад урсдаг уртыг нь оруулж тооцвол Хэрлэн гол Монголын хамгийн урт гол /1200 км/ юм. Хамгийн ус ихтэй нь Сэлэнгэ мөрөн юм. Жилийн дундаж урсац нь 300 м3/сек байдаг. Монгол орны хамгийн том мөсөн гол бол Алтай Таван богд дахь Потанины мөсөн гол бөгөөд 20 км орчим урттай.

Хамгийн том нуур нь Увс (3350 км²), хамгийн гүн нуур нь Хөвсгөл (238 м) юм.

Монгол хойноосоо урагш ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөргийн дөрвөн бүс, өндөр уулс, ялангуяа ойт хээрийн бүсийн уулс өөд авирахад тайгын болон тагийн бүслүүр ажиглагддаг. Монголын байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг. Ойт бүслүүр нь тогтмол дулаан, тааламжтай уур амьсгалтай, үржил шим сайтай, ялзмаг ихтэй.

Хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байдаг. Үүний дотор үржил шимт хүрэн хөрс тавь орчим хувийг эзэлдэг. Газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Усжуулалттай газар 840 км² байна.

Монгол оронд нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг. 

Түүний дотор тахь, хавтгай, мазаалай зэрэг амьтан, монгол алтан хундага, тарваган шийр, дорогостойн вансэмбэрүү зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй ургамал бий.

Монгол улс 1918 онд хүн ардаа тоолоход 647.5 мянга байв. Дайны дараах цагт хүн амын тоо түргэн өсч 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая хүнтэй болжээ. Нийгмийн шилжилтийн үед хүн амын өсөлт буурч 2010 оны тооллогоор 2.75 сая хүнтэй байсан бол 2015 оны эхэнд 3 сая дахь иргэнээ өлгийдөн авсан.

Хүн амын олноор дэлхийн 194 улсаас Армен, Литватай зэрэгцээд 135-р байранд байна. 

Хүн амын нягт — 1.8 хүн/км² буюу хүн амын хамгийн сийрэг суурьшилтай орон болно. 

 

Монгол улс үндсэндээ нэгэн төрлийн ард түмнээс бүрдэнэ. Хүн амын 95 хувь монгол үндэстэн байна. 

Ястнаар салган бүртгэдэг уламжлалтай. 2010 оны хүн амын тооллогыг үндэслэвэл халх ястан (‍82%) зонхилж хасаг (4%), дөрвөд (2.8%), баяд (2.2%), буриад (1.8%), захчин (1.3%), дарьганга (1%), урианхай (1%), дархад, хотгойд, торгууд, хотон, мянгад, тува, барга, үзэмчин, элжигин, сартуул, хамниган, цаатан, чантуу, харчин, цахар зэрэг хориод нэрээр бүртгэж байна. Хятад, Орос, Солонгос зэрэг гадаадын иргэн 0.6 хувийг бүрдүүлж байна.

Буриад, ойрд монгол нь халхжих, тува, хотон, чантуу зэрэг түрэг угсаатан, хамниган тунгус угсаатан нь монголжих үйл явц явагдсаар байгаа. Хасагууд Баян-Өлгийд 88% эзэлж байгаа болохоор харьцангуй өөрийнхөөрөө байна.

БНМАУ-ын үед БНХАУ-тай харьцаа муудан 1963—1966 онд хужаа нарыг үлдэн хөөж, ЗХУ бутрахад 1990—1992 онд Монголд байсан Зөвлөлтийн цэргийн анги, мэргэжилтнүүдийг гаргажээ. Ардчилсан Монголд хуулийн хязгаарыг (нийт 3%, нэг улсаас 1%) давахгүйгээр гадаадын иргэд орж гардаг болсон.

Улсын албан ёсны хэл нь монгол хэл байна. Монгол хэл алтай язгуурын монгол бүлгийн гол хэл юм. Монгол улсад халх аялгуу голчлох ба буриад аялгуу, ойрд аялгуу, дархад аялгуу тодорхой ялгардаг. 1941 оноос хойш кирил үсгээр бичдэг болсон. Кирил монгол бичгийн дүрмийг 1-р ангиас хүүхдүүдэд заадаг. 35 үсэгтэй. Чингис хааны үеэс уламжилсан монгол үсэг 1990 оноос сэргэж, дунд сургуулийн 5-р ангиас заадаг болсон. Компьютер, гар утаснаа латин үсэг хэрэглэх нь түгээмэл. 

Мөн алтай язгуурын түрэг төрлийн хасаг, тува хэлээр ярина. 1-4-р ангид эх хэлийг хүүхдүүдэд зааж, 5-р ангиас Англи (сүүлийн үе), орос (Зөвлөлтийн үеэс), солонгос, герман, хятад, япон зэрэг харь хэлийг хүүхэд залуус сурч эзэмшдэг.

Монголын ард түмний ихэнх нь буддын шашинтан (53%). Буддын шашны гэлүгва буюу шарын шашин гэсэн ёсыг дагадаг. Мөн шашин, бурхны сүжиг алдрах хүний тоо (38%) өссөн. Хүн амын цөөн хувьд лал, бөө, христийн шүтлэг байна. 

Эрт дээр үеэс Монголд бөө, тэнгэр шүтлэг байсан бөгөөд 16-р зуунаас буддын шашин Монголд гурав дахь удаагаа хүчтэй дэлгэрсэн. Жавзандамба нарын олон хутагт хувилгаан тодорсон. БНМАУ-ын эхэн үед шашныг хориглож, сүм хийдийг шатааж, лам нарыг хороож байв. Хожим суларч 1990 оноос хойш шашин шүтэх эрх чөлөөлөгдсөн. 

Монголын хүн амын 71 хувь хот газар амьдарч байна. Гэхдээ хот дотроо гэр хороолол их.

Засаг захиргааны хот суурин байхгүй. Уламжлал болон  харвал 22-26 хот бий:

Монгол оронд 850,000 жилийн тэртээ «босоо хүн» амьдарч байсан ба балар эртний хүний хадны сүг зураг эд олдвор Хойд цэнхэрийн агуйгаас олддог. Чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, төмөр зэвсгийн үеийг дамжсаар эртний улсуудын үетэй золгожээ. 

Монгол орон эртнээс анчин, малчин, нүүдэлчин ард түмний өлгий байсаар ирсэн бөгөөд тэдгээр нь монгол, түрэг, зөрчин аль ч угсаа байсан үргэлж өмнөд газрын нанхиадтай зууралдан байлдах ба түмэн газрын их цагаан хэрмээр хил тогтдог байв.  

Сурвалж бичигт гуйфань, шаньжун, ицюй, ху, линь ху, дунху (дорнод ху), хуньюй, шюжун зэрэг олон нэрээр тэмдэглэгдэж явсаар МЭӨ 209 онд Модун шаньюй Хүннү улсыг (НТӨ 209 – НТ 48) нэгтгэн байгуулжээ. Ноён уулнаас Хүннүгийн ноёны бүлэг булш олсон ба хүннүгийн мал адуулах, нум сум, жад, охор илдээр зэвсэглэх нь монголоос ялгаагүй юм. Хүннүгийн зүүн этгээдийн Сяньби хүчирхэгжин Монголыг эзэгнэсэн нь 93–234 он бөгөөд Таньшихуайн үед нэр мандсан. 

Дараа нь бас нэгэн монгол угсаат Жужан улсыг (330—555) Шэлүнь хэмээх сайн эр алдаршуулж яваад Түрэг улсад (555—745) зай тавьжээ. Уйгур улсын (745—840) нийслэл Хар балгасыг бас нэг түрэг угсаатан болох Енисейн хиргис галдан шатаасан боловч удалгүй монголын Хятан улсад (907—1125) түрэгджээ. Хятан улсыг зөрчидийн Алтан улс мөхөөсний дараа Монголын тал нутагт олон аймаг зэрэгцэн оршиж, олзлон булаалдаж байсан ба хамтатгаад зүбү аймгийн холбоо гэж байв.

Олон аймгийн дотроос хамаг монголын хиад аймгийн боржигон овогт Тэмүүжин буюу Чингис хаан (1162—1227) тодорч татар, мэргид, хэрэйд, найманыг ээлж дараалан дагуулсаар 1206 онд Хэрлэний хөдөө арлын хуралдайгаар  нэгдсэн Их монгол улсыг байгуулжээ. Чингис хаан «мөнх тэнгэрийн хүчинд» Тангуд, Алтан, Хар хятан, Сартуул (Хорезм) улсыг дайлан дагуулсан ба найманы Тататунга багшаар монгол үсэг (эхэндээ уйгуржин), татарын Шихихутуг заргачаар Их засаг хуулийг зохиолгон улсаа засчээ. 

Чингис хааны өндөр төрийг Өгөөдэй хаан залган Хархорумыг нийслэл болгон хөгжүүлж, МНТ-г бичүүлж, Алтан улсыг мөхөөж, дорно Европыг байлдан дагуулсан бол Гүюг, дараа нь Мөнх хаан залгаж Багдадын халифыг буулган Ираныг эзэлжээ. Хубилай хаан 1260 онд Монголын хаан болоод 1271 онд Юань улс (1271—1368) хэмээх үеийг эхлүүлэн Дайдуг (одоо Бээжин) нийслэл болгон сууж, 1279 онд өмнөд Сүнг мөхөөн Хятад орныг бүрэн эзлэсэн ба буддын шашныг шүтэж, дөрвөлжин үсэг хэрэглэжээ.

Монголын байлдан дагуулал өрнө зүгт Адриатын тэнгис, Египет, дорно зүгт Япон, өмнө зүгт Индонезийн Ява арал хүрч 33 сая км2 газарт ноёрхож байв.

Хорлоогийн Чойбалсан Өвөр Монголыг нэгтгэхийг санаархсан ч Хятадыг коммунист улс болгосондоо ханасан Сталин дэмжээгүй.

Социалист БНМАУ-ын нийгэм, эдийн засаг онц дэвшиж, тогтвортой суурь тавигджээ. Засаг захиргааны хуваарийг 1925, 1931, 1957 онд ихээр өөрчилж, аймаг, сумын төв хот сууриныг барьж босгож, улсын болоод орон нутгийн байгууллага, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, тээвэр, урлаг, спортын байгууллага, холбоо, их сургууль гээд олон зүйл бий болжээ. 1941 оноос худам үсгийг «хуучин монгол» хэмээн халж кирил үсгийг «шинэ үсэг» хэмээн хэрэглэх болж, 1960-аад онд бүх нийтээр бичиг үсэгтэн болжээ. 1930-аад онд хамтрал, 1960-аад онд нэгдэлжих хөдөлгөөн, соёлын довтолгоо, атрын аян явагдаж залуус илгээлтээр малчны хот, сангийн аж ахуйг зорьж ажилладаг байв. Дулааны цахилгаан станц, Налайхын уурхай, Багануурын нүүрсний уурхай, Шарынголын уурхай, Эрдэнэтийн зэс молибдений үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Говь, Улаанбаатар хивс, Эрдэнэт хивс, Талх чихэр, Мах импекс зэрэг хүнд болоод хөнгөн аж үйлдвэр бий болж хөгжсөн байна.

Жамсрангийн Самбуу (1954—1972), Юмжаагийн Цэдэнбал (1940—1984), Жамбын Батмөнх (1984—1990) нар нам, төрийг олон жил тогтвортой тэргүүлж байв.

ЗХУ-ын өөрчлөн байгуулалт, дорно Европын тэмцлийн салхи Монголд итгэл төрүүлж 1989 оны 12 сарын 10-нд ардчиллын төлөө анхны цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо (МоАХ) байгуулагджээ. 1990 оны 3 сарын 7-нд улс төрийн өлсгөлөн зарлаж 3 сарын 9-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров. Талууд харилцан ойлголцож «оготны хамраас дусал цус гаргаагүй» ардчилсан хувьсгал Монгол улсад олон намын тогтолцоо, хүний эрх, хувийн өмч зэрэг олон зөв зүйлийг авчирсан юм.  

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихэд бусад орны адил хямарсан бөгөөд үнийн өсөлт, мөнгөний ханш уналт, банкны дампуурал, барааны хомсдол зэрэг олон бэрхшээл үзсэн ч 2000-аад он гарснаар байдал дээрдэж Монгол улсын нийгэм, эдийн засгийн амьдрал улам олон төрлөөр салбарлан хөгжиж байна Гэвч 2012 оноос хойш экспортын гол бүтээгдэхүүн болох ашигт малтмалын дэлхийн зах зээлийн уналт, мөн гадаад худалдааны гол харилцагч орон болох Хятадын эдийн засгийн удаашрал, хамгийн гол нь засгийн газрын үрэлгэн бодлогын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт удааширсан бөгөөд 2016 оны сонгуулиар МАН эдийн засгийг сэргээх амлалт өгч, эрх баригч хүчин болжээ.

Монгол Улс (1992 оноос хойш) ардчилсан дэглэм, парламентын бүгд найрамдах засагтай.

Үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгч Монгол улсын төрийн тэргүүн бөгөөд эв нэгдлийн илэрхийлэл, зэвсэгт хүчний ерөнхий командлагч болно. Ерөнхийлөгч 45 нас хүрсэн, Монгол улсын иргэн байх ба дөрвөн жил тутам парламентат суудалтай намаас нэр дэвшин ард түмний шууд сонгуулиар сонгогдож, нэг удаа улирах эрхтэй. Тус хугацаанд Пунсалмаагийн Очирбат (1990—1997), Нацагийн Багабанди (1997—2005), Намбарын Энхбаяр (2005—2009), Цахиагийн Элбэгдорж (2009—2017), Халтмаагийн Баттулга (2017-одоо) нар ажиллажээ.

Монгол улсын хууль тогтоох хурал нь Улсын Их Хурал (УИХ) юм. УИХ-ын нэг танхимын 76 суудлыг дөрвөн жилийн хугацаатай сонгоно. Сүүлийн сонгууль тус бүр нэг мандаттай жижиг 76 тойрог бүхий мажоритари системээр зохион байгуулагдсан.

Одоо УИХ-ын дарга нь Гомбожавын Занданшатар юм.

Монгол улсын төрийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллага нь Монгол Улсын Засгийн Газар (ЗГ) юм. УИХ-ын сонгуульд олонх суудал авсан нам ерөнхий сайдыг тодруулах боломжтой ба ерөнхий сайд сайд нарын багаа бүрдүүлдэг. Засгийн газрын яамны тоо, бүтэц үргэлж өөрчлөгддөг. Яам үүргээрээ ерөнхий чиглэлийн (Сангийн яам шиг), чиг үүргийн (зам тээврийн гэх мэт) гэж хоёр янз байдаг. 

Өнөөгийн ерөнхий сайд бол 2021 оны 1 сарын 27-нд томилогдсон Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ юм.

Монгол улсын шүүх байгууллага төрийн хараа хяналтаас ангид ажиллана. 

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр 2020 оноос хойш Дамдины Ганзориг ажиллаж байна.

Монгол улс 1961 онд НҮБ-д элсэж, түүний түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. БНМАУ-ын үед Зөвлөлттэй ах дүүгийн ёсоор дотно харилцаатай байсан ба МУ-ын үед «Гуравдагч хөршийн бодлого» хэрэгжүүлсэн. Олон улстай найрсаг, төвийг сахисан, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлдэг. 1921 онд ЗХУ (одоо ОХУ залгамжилсан), 1948 онд БНАСАУ, 1949 онд БНХАУ-тай харилцаа тогтоосноос эхлээд 184 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна.

Монгол улс Астана, Анкара, Бангкок, Берлин, Бразилиа, Брюссель, Будапешт, Бээжин, Варшав, Вашингтон, Вена, Вьентьян, Хавана, Дели, Жакарта, Каир, Канберра, Кувейт, Лондон, Москва, Ром, Оттава, Парис, Пхеньян, Прага, Софи, Сөүл, Сингапур, Токио, Ханой, Стокхольмд элчин сайдын яамтай бөгөөд Алматы, Эрхүү, Улаан-Үд, Хөх хот, Эрээн, Кызыл, Хонкон, Осака, Сан-Францискод албан ёсны Консулын газартай юм. Нью-Йорк ба Женев хотуудад НҮБ-ын дэргэдэх төлөөлөгч суудаг.

АХБ, ДХБ, ОУВС, ЕАБХАБ зэрэг олон улсын эдийн засгийн байгууллагуудад гишүүнээр элссэн.

Монгол улс нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцдог. Үүний хүрээнд Монголын цэргийн баг Сьерра-Леонед НҮБ-ийн тусгай шүүхийг хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан. 2005-аас 2006 онуудад Бельги ба Люксембургийн цэргүүдтэй хамт Косово руу цэргийн баг илгээжээ. Мөн Африкийн Чад улс уруу зэвсэгт хүчний 800 гаруй албан хаагч бүхий бие бүрэлдэхүүнтэй багийг илгээхээр зэхэж байна. Монгол улс 2003 онд Иракын эрх чөлөө ажиллагааг дэмжиж Ирак руу, Талибан дэглэмийн эсрэг ажиллагааг дэмжиж Афганистан руу цэргийн багуудаа илгээсэн. 2012 оноос Өмнөд Судан улс руу нэг ээлжиндээ 850 гаруй хүний бүрэлдхүүнтэй цэргийн багуудыг удаа дараалан илгээгээд байна. 

Монгол Улс нь цөмийн зэвсгээс ангид бүс нутаг хэмээн НҮБ-ээр баталгаажсан.

 

Монгол улсын нутаг дэвсгэрийг 1992 оны үндсэн хуулийн IV бүлэгт зааснаар гурван түвшний зургаан нэгжээр хуваасан. 1994 онд гурван аймаг нэмэгдэж 21 аймаг, 1 нийслэл байдаг болжээ. 

Аймаг нь суманд, сум нь багт хуваагдана. 2013 оны байдлаар Монгол улсад 330 сум, 1568 баг байна. Нийслэл нь 9 дүүрэг болж задардаг бол дүүргийн доторх хороо жил ирэх тусам олширсоор байгаа. 2011 оны байдлаар 152 хороо тэмдэглэгджээ.

Нэр бүхий хорин нэгэн аймаг, нэг нийслэл (Улаанбаатар)-ийн товч хүснэгт:

Бүх түвшний засаг захиргаат нутаг өөрийн гэсэн хилтэй бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна. Эхний хоёр түвшний нутгийн өөрөө удирдах байгууллагыг иргэдийн Төлөөлөгчдийн хурал (ИТХ), баг, хорооныхыг иргэдийн Нийтийн хурал (ИНХ) гэнэ. Төрийн шийдвэрийг нутгийн Засаг дарга хэрэгжүүлнэ.

Монгол улсын газар нутаг уудам болохоор бүсчлэх, мужлах болсон. Нэгдсэн бүсчлэл байхгүй. Статистикийн (тоо бүртгэлийн) газрын хэрэглэдэг бүсчлэлийг жишээлвэл:

Монгол улсыг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлал, шуудангийн нэгдсэн томъёолборт дээрх бүсчлэлийг ашигласан байдаг.

Монголын эдийн засаг нь хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд монголын эдийн засагт зэс, нүүрс, молибден, цагаан тугалга, вольфрам, алтны олборлолт ихэд ач холбогдолтой.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ.

Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%, ажилгүйдэл ба инфляцийн түвшин нь тус тус 3.3% ба 9.5% байна. Монголын хамгийн гол худалдааны түнш нь Хятад орон. 2006 оны байдлаар Монголын нийт экспортын 68.4% нь, импортын 29.8% нь Хятадад ногджээ.

ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг ба хөдөө аж ахуйн салбартай тэнцүүхэн байна (20.4%). Аж үйлдвэрлэлд барилгын материал, уул уурхай (нүүрс, зэс, молибден, хайлуур жонш, цагаан тугалга, вольфрам, алт), газрын тос, хүнс ба ундааны бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт, ноолуур, байгалийн нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно. Аж үйлдвэрлэлийн өсөлт нь 2002 онд жилд 4.1% байв. Уул уурхайн салбар нь Монголын хамгийн гол чухал аж үйлдвэрлэлийн салбаруудын нэг болж хөгжсөөр байна. Энэ нь Хятад, Орос, Канадын уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаагаа эрхлэх болсонтойгоор харагдаж байна. Дотоодын хоол хүнсний үйлдвэрлэл гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хурдацтайгаар өсөж байна.

Монгол улсын сургуулийн өмнөх насныхан хүүхдийн цэцэрлэг, гэрээр хүмүүжих ба 6 нас хүрээд сурагч болно. Бага боловсрол (5 жил), суурь боловсрол (‍9 жил), бүрэн дунд боловсрол (ерөнхий боловсрол, 12 жил)-ыг дунд сургуульд олж авна. Анх 10 жил байсан.

Дээд боловсрол бакалавр, магистр, докторын зэрэг гээд шатлах ба их сургууль (ИС), дээд сургууль (ДС), хүрээлэнд сурч эзэмшинэ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) гэж бий. Бакалавр 4-6 жил, магистр 2 жил суралцдаг.

Монгол улсын их дээд сургуулиудын заримыг дурдвал:

Улс даяар бүх нийтээр амардаг баяр:
 

Монгол болон Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт сууц гэр юм. Мод, эсгийг ашиглан 4-6 хана тойруулж, тоононд унь тулган босгодог, эсгийгээр туурга хийх дугуй хэлбэртэй, оньсон бүтээцтэй, нүүж суухад тохирох эд юм. Сүм хийд, орд өргөө ч болдог байв. 

Дээр үеэс Уянгын модон гэр, Дарьганга хийц алдартай. Мөнгөн аяга, хэт хутга гээд дарханы үйл үнэлэгддэг байсан.

Дээл, малгай, гутал монголын олон ястанд өвөрмөц бөгөөд улирал, нас, хүйсэнд тохируулж олон янз хийдэг байв.

Монголд уламжлал шинэчлэл хосолж байна. Монголчууд эртнээс таван хушуу малын мах, цагаан идээ зооглож ирсэн. Махаар хорхог, боодог, шорлог хийх ба дулаан цагт айраг, тараг, ээзгий, өрөм, бяслаг, аарц, ааруул зэрэг цагаан идээ бэлтгэн хэрэглэдэг. Архи нэрнэ. Хасаг үндэстний казы, бешбармак зэрэг хоол бий. 

Монголын утга зохиол их хөгжсөн. Нацагдоржийн «Миний нутаг», Явуухулангийн  «Би хаана төрөө вэ», Пүрэвдоржийн «Сэгс цагаан богд», Ринчений «Монгол хэл», Лодойдамбын «Тунгалаг тамир» гээд олон зохиолчийн шүлэг, найраглал, тууж, өгүүллэг, роман 108 боть болсон.

Монголчууд эртнээс дуу бүжигтээ сайн. МНТ-д «...хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав...» гэсэн нь бий. Уламжлалт уртын дуу, богино дуу, ардын дуунаас гадна орчин үеийн дуурь, рок, поп, хип хоп, зохиолын дуу дуулдаг. Хөөмий, исгэрээ зэрэг хоолойн өвөрмөц урлаг, бий биелгээ, аягатай бүжиг, ёохор гэсэн өөрийн дэг төрөл байна. Сэвжидийн дэглэсэн «Жалам хар» бүжиг алдартай.

Морин хуур, аман хуур, төгөлдөр хуур, хуучир, ёочин, бүрээ, ятга, гитар, хийл зэрэг хөгжмийн зэмсэг хэрэглэнэ. 

Норовбанзад уртын дууч, Гончигсумлаа хөгжмийн зохиолч, Норовсамбуу уран нугараач, Цэвээнжав жүжигчин зэрэг олон авьяастан төржээ.

Монголын эмэгтэй буудлагын тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр (гавьяат тамирчин), Отрядын Гүндэгмаа (хөдөлмөрийн баатар) нар 1990-ээд оноос хориод жил тив, дэлхий, олимпод амжилт гаргасаар олимпийн аваргаас бусад бүх цолыг авсан. 

Монгол улсынхан Японд сүмо барилддаг болсон. Асашорю Дагвадорж анх 2003 онд ёкозүна (аварга) болсоноос хойш Хакүхо Даваажаргал (2007), Харүмафүжи Бямбадорж (2012), Какүрю Ананд (2014) нар залган сүмогийн дэвжээг эзэгнэсээр байна.

Хүүхэд залуус хөлбөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннисийг түгээмэл тоглодог, сонирхдог.




#Article 2: Монгол хэл (824 words)


Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялгуу, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийг Монгол хэл (худам монголоор монггул хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Монгол хэл 13-15, 16-р зууны нэг, 16-18, 19-р зууны гэх мэтээр шатлан хөгжиж 20-р зуунд Орчин цагийн монгол хэл-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгуутай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялгуу юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн хэлсэн байдаг. 

Монгол хэл бичигт үгийн утгыг бүрэн илэрхийлэхэд шаардлагатай бүх авиа болон үсэг байдаг учир монголчууд гадаад хэлийг хялбархан сурдаг. Хэдийгээр уламжлалт монгол цагаан толгойн үндсэн үсэгт ф, к үсэг ордоггүй ч монгол цагаан толгойд ф-тэй төстэй б, в үсэг, к үсэгтэй төстэй г, х үсэгнүүд байдаг учир монгол хүн ямар ч гадаад хэлийг богино хугацаанд сурах боломжтойгоороо давуу юм. Мөн халх үгэнд к үсэг хэрэглэгдэггүй ч ойрд үгэнд к үсэг түгээмэл хэрэглэгддэг.

Япон хэлэнд л, хятад хэлэнд р үсэг байдаггүй учир япончууд л үсэгтэй гадаад үгийг р үсгээр, хятадууд р үсэгтэй гадаад үгийг л үсгээр дууддаг. Жишээ нь япончууд монгол гэхийг монгорү гэж дууддаг.

Халх аялгуу нь Монгол улсын нэг төв аялгуу юм. 3 сая гаруй хүн ам бүхий Монгол Улсын хүн амын 84 орчим хувийг эзлэх Халхуудын аялгуу бөгөөд түүнд тохируулан кирилл бичгээр тэмдэглэх бичгийн хэл болох Монгол хэл нь Монгол Улсын албан ёсны хэл (Монгол Улсын Үндсэн Хууль, 8 дугаар зүйл) болно. Хэд хэдэн дэд аялгуунд хуваагдана. 1941 оноос ЗХУ-ын нөлөөгөөр Монгол бичгийг халж, «ө», «ү» үсгийг нэмж, орос үсгийн авч хэрэглэсэн нь одоогийн Монгол улсын бичгийн Монгол хэл юм.

Цахар аялгуу (Шулуун хөх хошуу) нь Өвөр Монголын нэг төв аялгуу юм.

Өвөр Монголд албан ёсоор хэрэглэгдэх Монгол хэл нь нэг төв аялгуу болох Цахар аялгууг баримжаа авиа гэж нэрлэдэг. Албан ёсоор хэлийг тэмдэглэхэд хэрэглэдэг Монгол бичиг бол олон авиаг нэг үсгээр тэмдэглэх уламжлалтай байдаг болон өөр хэлтэн хүмүүстээ холилдон сууж байгаа зэргээс шалтгаалан Өвөр Монголд олон аялгуу байдаг. Өвөр Монголын төв хэсэгт тархсан Цахар аялгуу нь Халх аялгуутай ялгаа тун бага байдаг бол, зүүн талын Хорчин, Харчин аялгуу нь дуудлага, авиагаараа нэлээд ялгаатай. Энэ нь Монгол хэлний зүүн аялгуу юм. Хойд этгээдэд Барга, түүнийг төрөл Буриад аялгуу, баруун талд Ойрад аялгууд (Ордос аялгуу багтана) байна. Өвөр Монгол дахь, Монгол хэл нь албан ёсоор Урд Монголын, Ойрад, Барга-Буриад гэх гурван аялгад хуваагддаг. Урд Монголын аялгуу гэдэг нь Цахар, Ордос, Баарин, Хорчин, Харчин болон Алшаа аман аялгуунуудыг хамарна.

Буриад аялгуу нь Монгол хэлний хойд аялгуу болох бөгөөд зонхилох ярилцагчид нь ОХУ-ын Буриад улсад хэлээ Хори аялгуунд үндэслэн дүрэмжүүлж, 1939 онд «ө», «ү», «h» гэсэн гурван үсэг нэмж орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Буряад хэлэн, Буряад-Монгол хэлэн хэмээн нэрлэгдэж байна. Монгол улс дахь Буриадууд Халх-Монгол кирил бичиг, Өвөр Монгол дахь Буриадууд Монгол бичгээр хэлээ тэмдэглэж байна. Буриад аялгуу нь дотроо 4 аман аялгуу багтаадаг. Эдгээр нь баруун (эхирид, булагад), дундад (алайр, түнхэн), зүүн (хори), урд (сонгоол, сартуул) аман аялгуунууд юм.

Ойрад аялгуу нь Монгол хэлний баруун аялгуу юм. ОХУ-ын Халимаг, Монгол, Хятад гэх 3 улсад байх Ойрад аялгуунууд нь авиа, үг зүйн хувьд адил бөгөөд үгсийн сангийн хувьд улсын албан ёсны бичгийн хэлнээс хамааран зарим ялгаанууд ажиглагддаг. 1938 оноос Халимаг-Монгол хэлийг тэмдэглэхэд «ә», «һ», «җ», «ң», «ө», «ү» зургаан үсэг нэмж, «ъ» үсгийг хасч орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Хальмг келн гэж нэрлэж байна.

Явцуу утгаарх Монгол хэл нь Монгол улс болон, Өвөр Монголын өөртөө засах оронд албан ёсны хэл юм. Нийтдээ 5.2 сая хүн тус хэлээр хэлэлцдэг гэсэн 2005 оны судалгааны үр дүн байдаг.. Хятад улс дахь хэлэлцэгсдийн тоог мэдээлэл дутуугаас болж яг нарийн тодорхойлоход төвөгтэй байдаг. 5.8 сая Монгол хүн Хятад улсад амьдарч байгаа гэх статистик байгаа боловч Монгол хэлээр хэлэлцэгсдийн тоо тэдний дотор буурч байгаа ба ялангуяа суурьшмал газруудад болон залуучуудын дунд буурч байна.
Хятад улс дахь Монгол хэлээр ярилцагсдын ихэнх нь Өвөр Монголд байдаг бол Харчин болон Хорчин аялгаар ярилцагсад нь Өвөр Монголын зүүн талын залгаа мужуудад байна.
Орост (1989 оны тооллогоор) 376 мянга орчим хүн буриадаараа ярьдаг. Үүний 86,6 %-нь Буриад хэлийг, 13,3 %-нь Орос хэлийг эх хэлээ хэмээн хариулсан байдаг. 
Халимаг хэлээр ярилцагсдын тоо тодорхойгүй байдаг. 1991 оноос хойш Буриад, Халимагт эх хэлүүд нь Орос хэлтэй зэрэгцэх албан ёсны хэл болсноор дунд сургуулиудад заан сургах болсон.

Монгол улсаас өөр улсад амьдарч буй Монголчууд нь төрөхдөө эх хэлээрээ хэлд орох боловч сургуульд сурах, цаашлаад их дээд сургуульд сурах, төгсөөд ажил олох тэр орчин нь Хятад юмуу, Орос хэлээр байдаг тул улсынхаа албан ёсны хэрэгцээнд шахагдан монгол хэл нь орхигдож дайвар хэлний буюу судалгааны хэлний үүрэгтэй болж байна. 

Улсын албан ёсны хэл болох хятад, орос хэлний хүчтэй хүрээлэлд байгаа буриад, халимаг, өвөрмонголчууд эх хэл аажим аажмаар ийнхүү хэрэглээний хүрээ нь аяндаа багасаж, мөн нөгөө талаар үгсийн сангийн бүрэлдхүүн ихээхэн эрлийзжиж уугуул монгол хэлний чанараа алдан олон зуун жил харь хэлний хүрээлэлд байж салангид монгол хэл болсон могол, монгор, дунсян, баоань хэлтний хувь заяа руу аажимдаа дөтөлсөөр байна. Монгол хэлэнд тус үг нь байхад, оронд нь интернетээс орж ирсэн Англи, Орос хэлний үг томъёог шууд галигчлан хэрэглэх асуудал байгаа билээ.




#Article 3: Англи хэл (157 words)


Англи хэл (English эсвэл the English language) нь Англид үүссэн, Баруун Германы хэл юм. Энэ нь дэлхийн хамгийн түгээмэл хэлүүдийн нэг бөгөөд Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл болдог. Энэ хэлээр дэлхий дээр 310 сая хүн төрөлх хэлний хувиар, мөн тооны хүн хоёрдогч хэлний хувиар ярьж байна. Орчин цагийн англи хэл нь эртний англи буюу англо-саксон хэлний нэгэн аялга байдлаар үүсч, 5 дугаар зууны үед Британид нэвтэрсэн баруун герман аялгаар баяжсан хэл ажээ. Түүнчлэн түүхэн хөгжлийн явцад латин болон франц хэлний норманд аялгаар баяжиж ирсэн байна. 1362 онд франц хэлийг халж, англи хэлийг Английн хууль ёсны хэл болгосноор англи хэлний жинхэнэ сэргэлт эхэлж, 14-р зууны Английн утга зохиолын үүсэл, 15-р зууны хэвлэлийн үүсэл, 16-17 зууны Уильям Шекспир, Эдмунд Спэнсэр, Кристофер Марлоуи нарын Англи утга зохиолын суут төлөөлөгчдийн эринг дамжин, хэл зүйч Самуэл Жонсон (1709-1784)-ы зохиосон англи хэлний стандартчилсан дүрэм гарснаар орчин цагийн төгс хэл болж бүрэлдсэн гэж үздэг байна.




#Article 4: Буддын шашин (856 words)


Буддын шашин (Бурханы шашин, Буддизм) нь НТӨ V зуунд Сиддарта Гаутамагийн үндэслэсэн шашин, гүн ухаан юм.

Буддын шашин нь Ази тив, түүний дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ. 

Буддын шашныг үндэслэгч Сиддарта Гаутама нь түүхт бие хүн байсан бөгөөд эртний Энэтхэг орны умар зүгт орших Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Лүмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, хутагтын дүрийг олон Хутагтын Дөрвөн Үнэн-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон байна.Тэрээр 45 жил өөрийн үзэл сургаалаа айлдасны эцэст 80 насандаа нирваан дүрийг олсон байдаг.

Ийнхүү Буддын гүн ухаан нь дэлхийн анхдагч гүн ухаан гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд философын олон урсгалын дэвсгэр болсон гэж үзэгддэг. Өнөө үед буддын шашин болон түүний гүн ухааны онолыг Ази тивийн олонхи орон, тухайлбал, Энэтхэг, Балба, Хятад, Бутан, Шри Ланка, Бирм, Лаос, Тайланд, Камбож, Вьетнам, Сингапур, Монгол, Япон, Солонгос зэрэг орны ард түмэн даган биширдгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад, тухайлбал, АНУ, Их Британи, Франц, Итали, Голланд зэрэг орнуудад буддын гүн ухаан судлал идэвхтэй явагдан, сонирхогчдын тоо ч нэмэгдсээр байна.

Буддын шашин Монголын Эзэнт гүрний үе буюу Юань Улс мөхөн доройтохтой зэрэгцэн 1182-1270 онуудад анх буддын гүн ухааны зохиолуудыг монгол хэлнээ орчуулах ажил эхэлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Үүнд сэтгэгч Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) Сахъяа ёсны номлолын судраас монгол хэлнээ хөрвүүлж байсан гэдэг. Энэ үеийн сэтгэгчид тухайлбал Чойжи-Одсэр (1214-1294), Дарамбал (1268-1283), Содномгалсан (1230-1296), Ролбийдорж (1340-1383) нарын Их хөлгөн судрын орчуулга болон тэдний өөрсдийн бичсэн тайлбар судрууд үе дамжин судлагдсаар байна. Сэтгэгч Чойжи-Одсэр гэхэд л 7-р зууны үеийн Энэтхэгийн сэтгэгч Шантидевагийн бичсэн Boddhicaryavatara хэмээх гүн ухааны бүтээлд зориулж 300 хуудас тайлбар судрыг бичсэн бөгөөд эл судрыг 1000 хувь хэвлэн түгээсэн байдаг. Мөн Дөрвөн мутарт Лхам бурхны түүх буюу Mahakala Namo Stuti судар мөн Бурхан багшийн арван хоёр зохионгуй, Manzushri Namo Samghiti буюу Оюун ухааны дээд хэмээх судруудыг орчуулжээ.

Их орчуулагч Сэсрэв Сэнгэ Буддын сургааль Алтангэрэл хэмээх судрыг 1328 онд орчуулсан байдаг. 

Буддын гүн ухаан нь ийнхүү үе дамжин судлагдсаар дөнгөж 14-р зууны сүүл гэхэд л гүн ухааны их хөлгөн судрууд бараг орчуулагдаж дууссан байна. Ингэснээр Буддын шашны шар малгайтны буюу Их хөлгөний урсгалыг монгол үндэстнүүдэд таниулах угтвар нөхцөл бүрдэж эхэлжээ.

Буддын гүн ухаан бүр Хүннүгийн үе буюу нийтийн тооллын өмнөх Монголд дэлгэрснээс хойш хөгжлийн 3 үе туулсан гэж үздэг. 17-р зууны үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын Пагсам Чонсон хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн Алтан Дэвтэр хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг. Тухайлбал Нирун улсын үед Буддын шашин нь төрийн шашин байсан гэх таамаглал байдаг ч Буддын шашин Төвөдийн шарын урсгал хэлбэрээр олон нийтэд түгэн дэлгэрсэн бодитой он тоолол нь Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын хүүг Дарнатын анхдугаар хувилгаан гэж зарлаж Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн үеэс эхтэй. Төвөдийн лам хуврагууд ийнхүү Монголын хаад ноёдын итгэлийг олох, дэмжлэг ивээл авахын тулд Ар ба Өвөр Монголын ихэс дээдсийн хүүхдүүдийг өөрийн шашны хутагт хувилгаан хэмээн өргөмжлөх, хойд дүр тодруулах уламжлал маш хүчээ авчээ. 

Буддын шашны Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13-14-р зууны үе, тухайлбал, Юань гүрний мөхөлийн өмнөхөн маш хүчтэй дэлгэрч, тухайн үед мөн ордны түшмэд язгууртнуудын хүрээнд тархсан бөгөөд Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас Буддизмын хос ёсны зарчим хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байдаг. Юань гүрэн Төвөдийн лам нарт онцгой эрх дарх олгон өртөө улаагаар үнэгүй явах, эрх ямба эдлүүлэх болсон нь бослого үймээн гарч, улс мөхөхийн нэг шалтгаан болжээ. Төвөдийн лам, хутагтууд энгийн ард иргэдэд дээрэнгүй хандах буюу харгислан зовоох, тамлан алах, хааны ордонд төрөл бүрийн хараал жатга, амьд хүнээр сор залах, садар самуун авирлах зэрэг үйлдлүүд нь Юань гүрний ард иргэдийг бүрдүүлж байсан Хан үндэсний тариачдын бослогын нэг шалтгаан болсон юм.

Буддизмын хожуу дэлгэрэлтийн үе буюу 16-р зуунаас хойш үед Төвөд орноос Зонхавын буюу шарын шашны хэлбэрээр орж ирсэн байна. Юань гүрэн мөхсөний дараа Төвөдийн лам нар Ар Монголд шашнаа дэлгэрүүлэх, ноёд язгууртны итгэлийг олох, ивээн тэтгүүлэхээр Лхас Ар Монголын хооронд тасралтгүй зорчиж байв. 1570-аад онд Түмэдийн Алтан хан Далай Лам хэмээх цол буй болгон шарын шашныг итгэн дагах болсноор энгийн ардын дунд түгэн дэлгэрчээ. Үүнээс хойш эдүгээ хүртэл 200 гаруй монголын сэтгэгчид Буддын гүн ухааныг судлан хөгжүүлж олон зуун судар ном туурвин бүтээжээ. Шарын шашны нөлөөгөөр монгол эрчүүд шарын урсгалын сүм хийдэд шавилан суух нь үлэмж ихсэж, Монголын хүн ам, цэргийн тоо аажмаар буурсаар XX зуун хүрчээ.

Буддизм нь дотроо олон чиглэлийн урсгалтай бөгөөд үүнээс улааны ба шарын чиглэл нь анх Монголд 1600-аад оны эхээр хүч түрэн нэвтрэхдээ хоорондоо дайсагналцаж, үүнд нь Монголын тархай бутархай ханлигууд автан хоорондоо дайтаж олон мянгаараа нэгнээ хөнөөж байжээ. Энэ түүхийн гол хэсэг нь Цогт Хунтайжийн хувийн түүхэнд тодорхой тэмдэглэгдэж үлджээ. 

Хутагтын дөрвөн үнэнд нэг бүрчлэн тайлбар хийсэн байдгийг товчлон үзүүлбэл :

Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, нирван дүр олно гэж үздэг.

Үүнээс гадна хамгийн чухал ухагдахуун  нь буддын шашны итгэл хэмээх ном юм.Уг сургааль нь буддын гүн ухааны бүх чухал сургаалиудыг багцлан хураасан байдаг.

Найман сахил

Бурханы шашинтан, лам хувраг хүний  найман сахил хийгээд түүний ач тус:




#Article 5: Улаанбаатар (669 words)


Улаанбаатар ( улаганбагатур, улаан-баа-тар) нь Монгол улсын нийслэл бөгөөд Монгол Улсын цорын ганц саятан хот. 1992 оны шинэ нутаг дэвсгэрийн хуваариар үндсэн 6, дагуул 3, бүгд 9 дүүрэгтэй, 4,704.4 км2 газартай. 2014 оны сүүлээр Нийслэлд 1.314.000 хүн оршин сууж байв.

Улаанбаатар хот Монгол улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн гол бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй уул, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог.

тогтжээ. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1911 оноос улсын нийслэл болж, XX зуунд барилгажиж, аж үйлдвэржиж, XXI зуунд улам л их хотын төрх бүрдэж байна. Улаанбаатар МУ-ын улс төр, эдийн засаг, технологиын төв юм.

Хүрээ () гэхэд ойлгодог байсан шиг одоо УБ, Нийслэл гэж бичих, Хот гэж ярихад тодорхой танигдана.

Европ хэлэнд Урга (Urga) (Өргөө) гэж нэрлэж байсан бол дараад нь Улан-Батор (Ulan Bator) гэж нэрлэж байв. Одоо барууны хэвлэл мэдээлэл зөв дуудлага буюу Ulaanbaatar гэсэн нэрээр Улаанбаатарыг нэрлэж байна.

Монголын нууц товчоонд тэмдэглэснээр «12-р зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв» гэж тэмдэглэсэн нь одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндийг гэж судлаачид таамагладаг. 

Их Монгол Улсын анхны нийслэл Хар Хорум хот нь Орхон голын хөндийд цогцолсон ба Юань улс нуран унасны дараа Мин улсын довтолгоонд хоёронтоо галдан шатаагджээ. 

Түүнээс хойш монголчууд нэгдмэл байдалгүй болоод нүүдлийн иргэншилд бүрэн шилжиж, хот байгуулах завдалгүй дотоод, гадаадад тэмцэлдэн байлдацгааж байснаас үүдэн, амарлингуй байдлыг дэлгэрүүлэхээр 16-р зуунаас шарын шашинд сүсэглэснээр Монголд сүм хийдүүд баригдаж эхэлсэн юм. Ингэснээр Монголчуудын хот, хүрээ цогцлоох идэвх сэргэж, анхлан Абтай сайн хан Хар Хорум хотын бууринд Эрдэнэ зуу хийдийг босгожээ. 

Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жибзундамба хутугтаар өргөмжлөн 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг газар Өргөө нэртэйгээр одоогийн УБ-н суурийг үндэслэжээ. Ингэж нүүлгэхдээ Эрдэнэ зуу хийдийн доторх мөнхийн галтай Баруун өргөөг нүүлгэн гаргаж Занабазарын өргөөтэй нэгдүүлж Ширээ цагаан нууранд аваачжээ. Баруун өргөө нь төрийн гал голомтын бэлгэдэл өргөө байжээ. Ингэж төр, шашны гол үнэт зүйлсийг нэгдүүлсэнээр нийслэл үүссэн гэж үздэг. Нийслэл маань  Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 29 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. 

 

Улаанбаатар хотын ирээдүйн төлөвлөлт нь Монгол улсын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төв болон хөгжих хэтийн хандлагатай байна.

Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг. Дунджаар далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог.

Нийт 4,704.4 км2 нутагтай.

Улаанбаатар нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Жилийн дундаж температур нь -1.3 °C. Богино, дулаан зунтай бөгөөд урт, маш хүйтэн, хуурай өвөлтэй.

Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм, дундаж чийгшилт нь 69%.

Улаанбаатар хотын хаврын улирал нь 5 сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд дунджаар 5°С, дулаахан өдрүүдтэйгээс гадна сэрүүхэн ч өдрүүдтэй. Мөн гэнэт цасан шуурга ч тавьдаг. Харин зуны улирал нь дунджаар 30°С дулаан, бороотой, зарим тохиолдолд гэнэтийн мөндөр ордог.

Намрын улиралд нарлаг налгар өдрүүд удаанаар үргэлжилдэг бөгөөд дундаж дулаан нь 7°С. Моддын навчис шарлаж, аажмаар хүйтрэн цас аажмаар орж хэлдэг.

Улаанбаатар хотод ихэвчлэн маш хүйтэн өвөл болдог. Дундаж температур нь -25°С хүрдэг. Хэдийгээр өвөлдөө их хүйтэн байх ч үүл багатай нарлаг өдрүүдтэй үе олон байна.

Улаанбаатар нь Монгол Улсын Нийслэл бөгөөд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана. Мөн Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг, хотын төвөөс алслагдсан байдаг.

Хотыг 4 жил тутамд хотынхоо нийт иргэдээс сонгогддог Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал удирдах бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хотын даргын нэрийг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьдаг бөгөөд Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд хотын даргыг 4 жилийн хугацаатайгаар томилдог. Хотын дарга нь Улаанбаатар хотын нийт газар нутагт Монгол улсын хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд ИТХ-даа тайлагнадаг.

 
Дүүрэг нь нийслэлийн засаг захиргааны нэгж юм. Нийслэл.9 дүүрэгтэй бөгөөд тэдгээр нь цааш хороодод хуваагдана. Дүүрэг бүр нь Улсын Их Хурлын сонгуульд тойрог болдог.

Улаанбаатар хотын хүн ам нь 2014 оны байдлаар 

Улаанбаатар




#Article 6: Архангай аймаг (612 words)


Архангай — Монгол улсын аймаг. 1923 онд үүсэн байгуулагдсан.
 

Архангай нь баруунаасаа нар зөв тойруулбал, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагтай хил залгадаг.
Дийлэнхдээ ойт хээр, тал хээр нутагтай, баруун урдуур нь Хангайн нуруу, баруун хойгуур нь түүний салбар болох Тарвагатайн нуруу оршдог ба зүүн болон төв хэсгээр тэдгээрээс эх авсан Орхон, Хануй, Тамир, Чулуут зэрэг томоохон голууд урсдаг. Энэ нутаг нь жуулчлалын нэгэн чухал газар бөгөөд Өгий, Тэрхийн цагаан зэрэг нуур болон Хорго, Тайхар чулуу зэрэг галт уулархаг тогтцоороо олны анхаарлыг татдаг. Хамгийн өндөр цэг нь Хангайн нурууны Харлагтайн сарьдаг (3539 м) ба хамгийн нам цэг нь Орхон-Тамирын бэлчир (1290 м) болно.Ойн хүрэн хөрстэй

Цэцэрлэг хотод агаарын дундаж температур нь жилд 0.1 бөгөөд, өвөл 1-р сард -15.6 хэм хүйтэн, зун нь 7-р сард 14.7 хэм дулаан байдаг. Хангайн нуруу нь манай орны хамгийн их тунадастай нутгийн нэг бөгөөд Цэцэрлэг хотод жилд дунджаар 344 мм тунадас унана. Салхины дундаж хурд нь 2.6 м/с бөгөөд хамгийн их салхитай байдаг 4-р сарын дундаж хурд нь 3.5 м/с юм. 

Аймгийн нутгийн хойд хэсэг нь пермийн ба чулуун нүүрсний галвын боржин, баруун өмнөд хэсгээр нь элсэн чулуу тархжээ. Тамирын голд төмрийн хүдэр, Суман голын савд галт уулын чулуу, үнэт чулууны баялаг бий. Аймгийн газрын хөрс сайн судлагдаагүй боловч сүүлийн үед эрэл, хайгуулын ажил ихээр явагдаж байна.
Мөн Суваргахайрхан уул, Унтаа уул, Ямаат уул, Ноёнхангай уул, Хан Өндөр уул зэрэг сүрлэг уулстай. Эрдэнэмандал сумаас Хүннү гүрний үеийн Буган чулуу ихээр олддог. Мөн тухайн суманд Монголын эртний хаадын нэг болох Харуул хааны ордны туурь байдаг. Тамир, Орхон, Чулуут, Суман, Хануй, Хүнүй зэрэг том голууд оршдог. Хадат, Бор тал, Цагаан сүм, Мухар Хужирт, Бэлх ээрэг халуун хүйтэн рашаан олонтой. Архангай аймаг 2.1 сая малтай, үхрийн тоогоор 428 мянга буюу улсад тэргүүн байр эзэлдэг. Зүүн талын сумдад газар тариалан хөгжүүлж байна.

Тус аймгийн нутагт 1700-гаад зүйлийн ургамал ургадгаас монгол алтан хундага, алтан гагнуур, вансэмбэрүү, бамбай, нохойн хошуу, царван, төллүүр, өргөст сарнай, таван салаа, ванжингарав, эрээгомбо, юмдүүжин, мягмансанжаа, хунчир, туйплан, шар, хөх дэгд, сөд өвс, говийн ганга, тарваган шийр, зүрхэн цэцэг, хурган чих, холтсон цэцэг, цагаан түрүү, чихэр өвс, хурган гоньд, эмийн багваахай, ягаан сэрдэг, цээнэ зэрэг эмчилгээний зориулалтаар ашиглагддаг ховор ургамлууд бий. Аймгийн нийт нутгийн 15.7 хувийг ой мод, 75 хувийг бэлчээр, 1.5 хувийг тариалангийн талбай эзэлдэг. Хуайс, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, монос, тавилгана, шар мод, далан хайлс, гацуур, жодоо, сөөгөн ба бургасан царам, шинэс, хуш, хус, нарс, зожир өвс, улиас,  бургас зэрэг тавь гаруй төрлийн модлог, бутлаг ургамал ургадгийн зэрэгцээ бүүргэнэ, цээнэ, согоон чих, бадаан, поврон, нохойн хошууны навч зэрэг цайны ургамал элбэг билээ.
Аймгийн нутгийн зарим хэсэгт гичгэнэ, сонгино, халиар, халгай, тарна, гогод, бэрээх, мангир, хүнхээл, бандзоо, мөөг, ямаахай, зэрлэг жууцай, гоньд, хөмүүл, цагаан төмс, шар сэвэлгэнэ, цагаан сэвэлгэнэ, үхэр болон хурган мэхээр зэрэг хvнсний ургамал элбэг тохиолдоно.
Жимс, жимсгэний төрлөөс үхрийн нүд, үрэл, хар хад, аньс, нохойн хошууны үр, нэрс, өргөст тошлой, мойл, улаалзгана, дорнодын гүзээлзгэнэ, самар, долоогоно, тансаг үнэрт ургамлаас хонин болон ямаан арц, агь, ганга, даль, санхам, минжиннаваг зэрэг ургамлууд ургадаг.
Нар, хур хосолсон хавар, зуны дэлгэр сайхан улиралд удвал, жамъянмядаг, шар яргуй, хөх яргуй, сэржмядаг, улаалзай, алтанзул, сарнай, цээнийн ягаан, намуу, цагаан лавай, бэрцэцэг, багваахай цэцэг цаг цагаар солигдон цэцэглэх үеэр уул, тал, хөндий ягаан, цагаан, шар, цэнхэр өнгөөр солонгорон жигдэрч үнэхээр үзэсгэлэн төгөлдөр харагддаг билээ. Аймгийн нутгийн зонхилох хэсэг уулын нугын хийгээд ойн саарал, элсэрхэг бор, хар, хар хүрэн хөрснөөс тогтоно.
Аргаль, янгир, шилүүс, буга, зэрлэг гахай зэрэг ан амьтнаар элбэг.

Архангай аймаг 2020 онд 94,254 хүнтэй байв. Нийт хүн амын 34.4 хувийг 0-16 насны хүүхдүүд, 33.9 хувийг 16-35 насны залуучууд, 5.6 хувийг 60-аас дээш насны хүн ам эзэлж байна. Үндсэндээ монгол үндэстэн. Халх ястан зонхилно.

Архангай аймаг 19 сум, түүний 99  багт хуваагддаг.

Балдоржийн Сандагдорж - Доктор /Ph.D/ Хашаат сум




#Article 7: Баянхонгор аймаг (297 words)


Баянхонгор — Монгол улсын аймаг. 1941 онд үүсэн байгуулагдсан.

Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь Алтайн нурууны оргил  өргөгдсөн Их Богд уул бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд  өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Өүхэг рашаан, Хүрэмт рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ.

Баянхонгор аймагт агаарын дундаж температур нь жилд -0.7° бөгөөд 1 сард -18.4° хүйтэн, 7 сард 15° дулаан болдог. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1 м/с бөгөөд хамгийн их салхитай, 5 сард 3.9 м/с хүрнэ.

Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэмбэрүү, лидэр, алтан гагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм байх бөгөөд дэлхийд нэн ховордсон мазаалай гэх амьтан цөөн тоогоор оршиж байна.

Баянхонгор аймаг 2020 оны байдлаар хүн ам 87,993 байна. Үндсэндээ монгол үндэстэн.

Баянхонгор аймаг 20 суманд хуваагдана. Цааш 105 баг болно.




#Article 8: Дорноговь аймаг (887 words)


Дорноговь (худам монголоор  – дорунагоби) нь Монгол Улсын аймаг юм. 1931 онд байгуулагдсан. 14 сум, 64 багтай. 68606 хүн амтай (2017 оны эцсээр) бөгөөд олон хүн ам огцом өсч байна. Аймгийн төв Сайншанд нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 450км-т оршдог. Дорноговь аймаг Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг. Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 61 хувь нь оршин сууж байна.

Тус аймагт 2017 оны эцсийн байдлаар 20844 өрхөд 68606 хүн ам оршин суудаг бөгөөд 1 кв.км нутаг дэвсгэрт 1.5 хүн ногдож байна. Тэдний 61 хувь нь Сайншанд хотод, 15.2 хувь нь сумын төвд, 24.2 хувь нь хөдөөд оршин суудаг. Хүн амын 48,7 хувь нь эрэгтэйчүүд, 51,3 хувь нь эмэгтэйчүүд байна.
Нэг өрхөд дунджаар 3,4 хүн ногддог. Нийт 19,7 мянган ажиллагсад байгаа нь ажил эрхэлж байгаа нэг хүнд 2,6 хүн ноогдож байна. Хүн амын амьжиргааны түвшний үзүүлэлтээр тус аймаг улсын дунджаас дээгүүр байдаг. Нийт өрхийн 15.2 хувь, хүн амын 19,6 хувь нь амьжиргааны доод түвшинээс доогуур орлоготой амьдарч байна. Ажилгүйдлийн түвшин 2.6% байгаа юм.

Дорноговь аймгийн нутаг бүхэлдээ говийн бүсэд багтдаг боловч өмнөд хэсэг нь говь, хойд хэсэг нь говь, хээр хосолсон нутаг юм.
Дорноговь аймаг нь Монголын зүүн өмнөд хэсгийн талархаг гадаргатай хэсэгт оршдог. Гэхдээ энд Хутаг уул (1436 м), Оцол, Сансар, Их Багадулаан, Аргалант, Хан Баянзүрх хайрхан (1031 м) зэрэг уулууд бий, Нутгийн дундуур зүүн хойшоо баруун урагшаа их хотгор газар үргэлжилнэ. Аймгийн нутаг далайн түвшнээс дээш дунджаар 952 метрт оршино. Газар нутгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 1436 метр өргөгдсөн Хутаг уул/Хөвсгөл сум/, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 700 метр өргөгдсөн Далантүрүүгийн говь/Улаанбадрах сум/ юм.
Дорноговь аймгийн нутагт том гол мөрөн, нуур байхгүй, харин газар доорхи усны их нөөц бий. Халзан уул, Бусийн Чулууны, Толь булгийн зэрэг рашаан устай. Нутгийн ихэнхэд говийн бор хөрс тархсан бөгөөд элс нилээд байдаг.

Хойд талын цэг - Зүүн уртрагийн 11000410511, хойд өргөргийн 4603715511 солбицолд орших Хүйтний хүрэн овоо

Урд талын цэг - Зүүн уртрагийн 10805012511, хойд өргөргийн 4202314311 солбицолд орших Сулинхээр уул

Баруун талын цэг - Зүүн уртрагийн 10703911511, хойд өргөргийн 4401815611 солбицолд орших Шинэ ус

Зүүн талын цэг - Зүүн уртрагийн 11105715011, хойд өргөргийн 4304413011 солбицолд орших Уяа дамбын хоёр овоо

Дорноговь аймаг ХI, ХII зууны үеийн Монголын эзэнт гүрний үед Онгуд аймаг, Манжийн ноёрхлын үед Түшээт хан аймаг, Автономит төрийн үед Богд хаан уулын аймаг нэртэй байжээ. Чингис хааны төрийн 8 хөлт их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг, бага цагаан тугийг одоогийн Хөвсгөл сумын нутаг Сүлдэн хөх толгойд тахиж байсан түүхтэй. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн юм. Иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг бичиж, 120 гаруй дууны үг аяыг зохиож,50 орчим сүм хийдийн барилгын зургийг зурж, бариулсан болон уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагт хөгжүүлсэн гавьяат үйлстэн байлаа. 
Эртнээс нааш хилийн хаалга болсон Замын-Үүдээс Чойрыг дамжин их Хүрээ ордог гүнж зам, Чуулалт хаалгаас Улиастай ордог харчин буухиа өртөөний зам гэж хоёр их зам тус аймгийн нутгаар дайран гардаг байв. Энэ нь гадаад худалдаа, соёл нэвтрэх зам болж байсан юм. 1911 онд Монголчууд Манжийн эсрэг тэмцэлдээ ялж, олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсыг байгуулахад Мэргэн вангийн хошуу нэрийг сэргээн тогтоосон байна. 1921 оны Ардын хувьсгалын дараагаар Монголын ард түмэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд шинэ шинэ өөрчлөлт хийж, амжилт олж, хөгжил дэвшлийн замд орсон юм. Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг шинэчлэн, аймаг байгуулах шийдвэрийг 1930 онд Улсын Бага хурлын Тэргүүлэгчид, Засгийн Газар шийдвэрлэж, улмаар 1931 онд Дорноговь аймгийг байгуулснаар тус аймгийн шинэ үеийн түүх эхэлсэн билээ.

Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4,2-4,6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсэх тохиолдол бий. Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиодог, сүүлийн жилүүдийн хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байна. Говийн эмзэг байгалийг нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал. Гадаргын усны нөөц бараг үгүйгээс гүний усыг татаж ахуй амьдрал болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг.
  

Гадаргад нь кайнозойн эриний хурдас их тархсан бөгөөд хайлуур жоншны орд олонтой. Зэс молибден (цагаан суварга), чулуун нүүрс (Алагтогоо), төмөр (Чандмань уул) болон барилгын материалын баялаг бий. Хайлуур, жонш олборлох уурхай байдаг. 

Дорноговь аймгийн нутгаар төмөр зам нэвтрэн єнгөрөх бөгөөд Сайншанд хот нь манай орны төмөр замын чухал зангилаа юм. Дорноговь аймгийн Замын-Үүд нь Монголоос Хятад руу гарах хилийн том боомт юм. 2016 оноос Ханги боомт байнгын ажиллагаанд орсон.

Дорноговь аймагт Ерөнхий боловсролын 5 сургууль, 17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72 байгууллага, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг эрүүл мэнд, боловсролын байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит Саранхөхөө театр, Хүүхдийн ордон, Залуучуудын хөгжлийн төв, Иргэдийн хөгжил төв, Усан спорт сургалтын төв, Нийтийн номын сан, Орон нутгийн судлах музей, Ноён хутагт Данзанравжаагийн музей, Миний нутаг фм 101.5 радио, Бизнес радио 93.1, DTV телевиз,DSB телевиз Өнөөгийн Дорноговь, Дорноговийн шуудан сонин зэрэг соёл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Хар сүүлт, хулан, янгир, аргаль зэрэг ховор ан амьтан элбэг.

Сайншанд-Зүүнбаян-Хөвсгөл-Ханги боомтын 260 км хатуу хучилттай авто замын зураг, төсөв хийгдээд байна.

Чойр-Айраг-Сайншанд-Замын-Үүд 110 кВ

Сайншанд-Зүүнбаян 35 кВ, 

Жонш

Газрын тос

 




#Article 9: Дорнод аймаг (336 words)


Дорнод (худам монголоор  – дорунаду) — Монгол Улсын аймаг.

Дорнод аймаг 1931 онд байгуулагджээ. 1941 оноос Хорлоогийн Чойбалсангийн алдраар Чойбалсан аймаг гэж нэрлэгдэж байгаад 1963 оноос эргэн Дорнод хэмээн нэрлэгдэх болжээ. Газар нутгийн хэмжээ - 123,597 км². Хүн амын тоо - 74,200 (2007 оны эцсийн байдлаар). Засаг захиргааны төв - Чойбалсан хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 14 суманд хуваагддаг.

Дорнод аймаг Монгол орны хамгийн зүүн талд оршдог. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Умард талаараа ОХУ (Өвөр Байгалын хязгаар), дорнод талаараа БНХАУ (ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол) гэх хоёр улстай хил залгана. Улс дотор Сүхбаатар, Хэнтий хоёр аймагтай хаяална. Тэгш тал газар зонхилно. Тус аймгийн нутагт байх Хөх нуурын хотгор (д.т.д. 560 метр) Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг.

Дунд палеозой, Юра, Цэрдийн галавын чулуулаг болон дөрөвдөгчийн неогены хурдас их тархжээ. Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг гол урсаж, Буйр, Хөх, Галуут, Яхь зэрэг нуур долгиотдог. Цагаан хүндийн, Утаатминчүүр, Эрээн, Цагаанчулуут, Дайхар зэрэг рашаан бий.

 Дорнод аймгийн нутаг засаг захиргааны хувьд дээд түвшинд 14 сум, дэд түвшинд 63 багт хуваагддаг. Дорнод аймгийн хүн амын тоо 2000 онд 75,373 байсан бол 2010 оны тооллогоор нийт хүн ам 69,552 болж буурчээ. Үүн дотор МУ-д оршин суугаа МУ-ын харъяат иргэн 68589, МУ-д оршин суугаа гадаадын харъяат болон харъяалалгүй хүн ам 284, гадаадад суугаа Дорнод аймаг, МУ-ын харъяат иргэн 679 бүртгэгджээ.

Аймгийн нутгийн ихэнхээр хээрийн хүрэн хөрс голлох бөгөөд хойд ба бүр зүүн өмнөд захаар нь нугын хүрэн хөрс тархжээ. Хээрийн өвслөг ургамал ихтэй, манай орны хадлан бэлчээрийн хамгийн их нөөцтэй аймаг юм. Халиун буга, цагаан зээр,  монгол тарвага зэрэг ан амьтан элбэгтэй.

Мал аж ахуй, газар тариалан голлон хөгжүүлсэн бөгөөд барилгын материал, хүнсний үйлдвэр хөгжүүлсэн. Аймгийн төв Чойбалсан хот нь төмөр замын цэг бөгөөд энд зүүн аймгуудад үйлчилдэг дамжлага бааз ажилладаг. Дорнод аймагт ОХУ руу гарах хилийн боомт Эрээнцав, Ямалах боомт Чулуунхороот суманд, Ульхан боомт Баян-Уул сумын нутагт, Хятад улс руу гарах Хавиргын боомт Чойбалсан суманд, Баянхошууны болон Өвдөгийн боомтууд Халхгол суманд тус тус бий. Давс, нүүрс (Адуун чулуу), холимог металл, газрын тос, уран, барилгын материал зэрэг ашигт малтмалтай.




#Article 10: Дундговь аймаг (357 words)


Дундговь (худам монголоор  – думдагоби) нь Монгол улсын аймаг юм. 1941 онд байгуулагдсан. Аймгийн төв нь Мандалговь.

Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1926 м өндөр, Дэлгэрхангай уул юм. Мөн Их, Бага газрын чулуу зэрэг уулс бий. Нутгийн хойд хэсэгт дээд палеозойн хурдас, өмнөд хэсгээр нь цэрдийн ба кайнозойн хурдас тархжээ. Дундговь аймгийн нутагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй. Тогоогийн, Дүүрэн Харганын, Олгой нуурын зэрэг рашаан бий.

Мандалговь нь Монголын хамгийн их салхитай байдаг нутаг юм. Мандалговь нь манай орны хойд ба өмнөд зүгийн агаарын урсгалын хооронд оршдог учраас их салхитай байдаг. 

Нутгийн хойд ба төв хэсгээр хээрийн хар хүрэн, цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ. Нутгийн хойд ба дунд хэсгээр хээрийн өвслөг ургамал, урд хэсгээр нь говийн ургамал ургана. Хар сүүлт, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан амьдардаг.
Нутгийн уулархаг газраар нь ирвэс, шилүүс, чоно, аргал, янгир нүүдэллэн амьдардаг байна.

Дундговь аймаг нь 15 сум, 66 багтай. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 35 төлөөлөгчтэй. 2012 оны орон нутгийн сонгуулиар Монгол Ардын Нам олонх болсон. Мөн 5 сумаас бусдад нь эрх барьж байна.

Хүн ам нь олширсон тул эдийн засгийн байдал муудсан.

Дундговь аймаг нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Цахилгаан хангамж бүрэн шийдэгдсэн. Холбоо харилцаа мен сайн хегжсен. Хоёр сумаас бусад нь шилэн кабельд холбогдоход бэлэн болсон. Даланзадгад болон Улаанбаатар хотуудтай хатуу хучилттай авто замаар шууд холбогдсон. Энэ замын дагуу Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Хулд сумд байрлах ба Дэрэн, Дэлгэрхангай сумдын төв цаашид холбогдоход хамгийн ойр юм. Одоо Мандалговь - Чойр чиглэлийн авто замыг барих нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан сумд аймгийн төв болон Улаанбаатартай холбогдоно. Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогоос Луус хүртэл зам тавих ирээдүй бий. Ингэснээр хамгийн захын гурван сум Сайхан-Овоо, Өлзийт, Өндөршилээс бусад нь замтай болох бодит боломж ойрхон байна.

Дундговьд барилгын материалын, хүнсний үйлдвэрүүд байдаг.

Чулуун нүүрс (Хүйтэнхонгор, Тэвш, Элгэн говь, Өвдөгхудаг, Сүүл-Өндөр), төмрийн хүдэр (Эрээн), гөлтгөнө (Таргат), Шохойн чулуу (Цахиурт), Шатдаг занар (Өвдөгхоолойн хошуу, Баянжаргалант), хайлуур жонш, барилгын материал зэрэг ашигт малтмал бий.

Дундговь аймгаас төрөн гарсан уран бүтээлчид багш нар гээд олон олон алдартнууд төрөн гарсан билээ.




#Article 11: Завхан аймаг (702 words)


Завхан (худам монголоор  – жабхан) нь Монгол улсын аймаг юм. 1923 онд байгуулагдсан бөгөөд 1931 оноос Завхан аймаг гэж нэрлэгдэх болсон.

Монгол улсын баруун хойд хэсэгт дорнод уртрагийн 930 16'-аас 990 12', хойд өргөргийн 460 33'-аас 500 23' хооронд оршдог. Хойноос урд хүртэл 610 км, баруунаас зүүн хүртэл 520 км зайтай, уудам дэлгэр 82.5 мянган км² нутаг дэвсгэртэй. Завхан аймаг эх орныхоо баруун хойд хэсэгт буюу Хангайн нурууны өндөрлөгийн баруун хэсэг, Их нууруудын хотгорын зүүн, Монгол Алтайн нурууны салбар уулсын хойд хэсэгт оршдог. Завхан аймгийн нутаг дэвсгэр нь Монгол орны дундаж өндрөөс 500 метр орчим илүү өндөрлөг газар байрлана.

Аймгийн нутаг зүүнээс баруун тийш намсаж тогтжээ. Хангайн нурууны ноён оргил 4031 метр өндөр Отгонтэнгэр уул, хамгийн нам цэг Дөргөн нуурын хөвөөнд хилийн цэг 1132 метр далайн түвшнээс дээш 2000 метрт оршдог нь Төв Азийн уулархаг сэрүүн бүсэд хамарч, хур, чийг багатай хангай, хээр, говь хосолсон нутаг юм. Аймгийн нутагт Их нууруудын чиглэлийн Монгол элс, дунд хэсгээр Бор хярын элс, өргөргийн дагуу баруунаас нийт нутгийн 50 орчим хувьд түрж орсон байх ба хойд хилийн дагуух Тэсийн голд тармацаг элстэй байдаг.

Сав газрын онцлогт дасан зохицсон хуурайсаг ургамлууд зонхилсон нийт 253 зүйл ургамлаас 29% нь эмийн найрлагад орох, ахуй, хүнс, гоёл чимэглэлийн зэрэг зориулалтаар хэрэглэгддэг байна. Энэхүү сав газарт 18 зүйлийн нэн ховор, ховор ургамал, 15 зүйл унаган ургамал, 3 зүйл үлдэц ургамал тэмдэглэгджээ.  

Одоогийн байдлаар сав газрын нийт нутаг дэвсгэрийн дийлэнх буюу 86%-г бэлчээр эзэлж байгаа бөгөөд цөлийн хээрийн бэлчээрийн хэв шинж тэр дундаа зонхилж (38%) байна. Сав газрын бэлчээрийн дийлэнхийг буюу 71%-г зөвхөн зун-намрын улиралд ашигладаг. Хяргас нуур-Завхан голын сав газрын сээр нуруутан амьтдын судалгаанаас үзвэл Монгол оронд тэмдэглэгдсэн хөхтний 54.3%, шувуудын 77.5%, загасны 5.7%, мөлхөгчдийн 27.3%, хоёр нутагтны 16.7% байршин амьдардаг байна. Тус сав газарт тэмдэглэгдсэн мөлхөгчид, хоёр нутагтны зүйлийн бүрдэл нь харьцангуй ядмаг, нуур элбэгтэй, шувуудын хувьд чухал газрууд олонтой учраас Монгол оронд тэмдэглэгдсэн шувуудын ихэнх хувь нь байршдаг байна. Нэн ховор болон ховор шувуудын ихэнх нь усны шувууд бөгөөд тэдгээрийн гол идэш тэжээл болсон загасны зүйлүүдийн 50% нь ховордолттой зэрэгт хамрагддаг онцлогтой. Монгол орны бусад хэсгүүдэд тархац, нөөцийн хувьд хязгаарлагдмал амьтад энэ бүс нутагт байршин амьдардаг нь энэ сав газрын бас нэг онцлог бөгөөд олон улсын хэмжээнд “ховордож болзошгүй” ангилалд ордог замба жирх, бордуу шишүүхэй, говийн алагдаага, “эмзэг” ангилалд ордог тавруу атигдаахай, өөхлөг тажигдаахай зэрэг зүйлүүд амьдардаг байна. Нэн ховор хөхтний зүйлүүдээс Хомын талаар тахь, Завхан аймгийн Отгон, Алдархаан, Шилүүстэй сумдын нутаг, Говь-Алтай аймгийн Бурхан буудайн БНГ, Отгонтэнгэрийн ДЦГ-аар цоохор ирвэс, Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх, Нөмрөг ууланд баданга хүдэр нутагладаг гэсэн мэдээлэл байна.  Нутгийн уулархаг хэсэгт уулын тайгын хөрс, баруун хэсэгт элс, Өмнөд хэсгээр нь хээрийн хүрэн хөрс тархжээ. Нутгийн хойд ба зүүн хэсэгт ой тайга, өмнөд хэсгээр нь хээрийн ургамал тархжээ. Завхан аймгийн нутагт ойн баавгай', гахай, говийн хар сүүлт гэхчилэн олон байгалийн бүсийн амьтан амьдардаг.
нэн ховор амьтан ургамал элбэгтэй үүнд вансэмбэрүү

Газар тариалан бага хөгжсөн. Завхан аймагт барилгын хүнсний машин засварын үйлдвэрийн газрууд бий. МУИС-ийн салбар Эдийн засгийн дээд сурууль ажилладаг. Завхан аймагт ОХУ-руу гарах хилийн боомт Арцсуурь Тэс сумын нутагт бий.

Намжилын Баярсайхан, 1992 оны олимпын хүрэл медальт

Цэдэндамбын Цэрэнпунцаг, үндэсний бөхийн улсын гарьд

Махгалын Баяржавхлан, үндэсний бөхийн улсын гарьд

Ширбазарын Жаргалсайхан үндэсний бөхийн улсын гарьд

Батнасангийн Гончигдамба үндэсний бөхийн улсын гарьд

Монхорын Дармаабазар үндэсний бөхийн улсын харцага

Шүхэртийн Уламбаяр үндэсний бөхийн улсын харцага

Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ үндэсний бөхийн улсын харцага

Төрмөнхийн Бэгзсүрэн үндэсний бөхийн улсын харцага
Цэрэннадмидын Сумъяабэйс үндэсний бөхийн улсын начин

Бэгзийн Явуухулан, Яруу найрагч, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн

Ламжавын Ванган, жүжгийн зохиолч, найруулагч, БНМАУ-ын Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн

Чүлтэмийн Алтан-Өлзий, тайз, дэлгэцийн жүжигчин, Монгол Улсын Гавьяат Жүжигчин

Жалханз хутагт С.Дамдинбазар Ардын Засгийн анхны ерөнхий сайд

Дилов хутагт Б.Жамсранжав Монголын улс төрийн зүтгэлтэн, хутагт

Батын Дорж, Монголын улс төр, цэргийн зүтгэлтэн, элчин сайд, БНМАУ-ын Улсын баатар, Монгол улсын анхны Армийн Генерал

Пунсалмаагийн Очирбат, Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч

Нацагийн Багабанди, Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч

Дэмчигжавын Моломжамц Монголбанкны ерөнхийлөгч (1992-1996), сангийн сайд (1984-1990)

Шагдарын Отгонбилэг, Монгол Улсын хөдөлмөрийн баатар (1996 он), Эрдэнэт үйлдвэрийн захирал (-2001 он)

Рэгзээгийн Амарсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн(1996-2000 он), 
АСЗХ-ын дэд ерөнхийлөгч, ШУА-ын дэд ерөнхийлөгч, УБ хотын БЗД-ийн засаг дарга.

Асарваанийн Шоовдор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Сэлэнгэ аймгийн ИТХ төлөөлөгч, Хөтөлийн Цемент Шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захирал.




#Article 12: Өмнөговь аймаг (228 words)


Өмнөговь (худам монголоор  – эмүнэгоби) — Монгол Улсын аймаг. 1931 онд байгуулагдсан.

Өмнөговь нь газар нутгийн хэмжээгээрээ Монгол улсдаа хамгийн том аймаг юм. Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар д.т.д. 1300-1600 м өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг д.т.д. 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий.

Хадат, Нэмэгт, Зөөлөн, Энгэр бүлээн, Талхит зэрэг олон хүйтэн рашаан, Элгэн, Салхитын халуун рашаан устай.

Хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай. Үүнд маш их дулаан гаргадаг Тавантолгойн чулуун нүүрс олон миллярд тонн нөөцтэй.

Ган халуунд тэсвэртэй, шим тэжээл сайтай, жижиг навчит тачир ургамал голлосон 250 гаруй төрлийн ургамалтай бөгөөд түүний дотор хунчир, алтан үндэс, дэгд, сэржмядаг зэрэг олон төрлийн эмийн ургамал элбэг. Хармаг, гоёо, цулхир зэрэг амтлаг ургамал, хайлс, заг, тоорой, жигд гэх мэт мод ургана.

Хар сүүлт, цагаан зээр, шилүүс, үнэг, хярс, туулай, дорго, суусар элбэг бөгөөд хулан, аргаль, мазаалай, янгир, хавтгай зэрэг ховор амьтад ч бий.

Даланзадгад нисэх буудал (ZMDZ/DLZ) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Мөн хатуу хучилалтай засмал замаар Цогт-Овоо сумын төв, Дундговь аймгийн төв Мандалговийг дайран өдөрт хоёр удаа автобусаар хүн тээвэр үйлчилдэг.




#Article 13: Увс аймаг (386 words)


Увс (худам монголоор   ubsu) нь Монгол улсын аймаг юм. 1931 онд байгуулагдсан. 69585 км² нутагтай.

Увс аймаг нь чацарганаараа дэлхийд алдартай. Тус аймаг нь олон ястны өлгий нутаг юм.

Увс аймаг хүн амын бүтцийн хувьд  0-14 Насныхан 33.8%, 15-64 Насныхан 62.7%, 65 ба түүнээс дээш насныхан 3.5%-ийг эзэлдэг. Увс аймгийн хүн амын дундаж нас 24.1 байна.

Ийнхүү газар тариалангийн суурин (Yүнийг гэрчлэх ул үндэс нь Арсайн суурин байж болох юм) нь Увс аймагт анх тавигджээ. 

Лүүжин Дацангийн дэргэд Цогчин дуган, олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна. Улаангомын хүрээ нь сүсэгтэн олны дунд ихээхэн нөлөөтэй болж 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж, Дөрвөдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин, улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна. 1931 оны 2 сард Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинэчлэн Чандмань уулын аймгийг Увс, Ховд хоёр аймаг болгосноор Улаангом нь Увс аймгийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлээ тавьсан юм.

Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11 сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд:

гэжээ. Энэхүү 41 сумын 13 нь одоогийн Ховд аймгийн, бусад 28 нь Увс аймгийн сумд байжээ.

Увс аймаг нь Монголын баруун хэсэгт Хан Хөхий, Хархираа, Түргэний уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116 м өндөр Хархираа уул юм. Хархираа Түргэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ. Чулуун нүүрс (Нүүрст хотгор, Хар Тарвагатай) бий бөгөөд барилгын материалын баялагтай мөн жамц давсны асар их нөөцтэй Шүдэн уул энд бий.

Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан, Ховд зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг,  Ачит гэхчлэн том нуурууд оршино. Хартэрмэсийн, Хавцал Боомын, Бургастайн зэрэг рашаан ус бий. Аймгийн нутгийн ихэнх хэсэгт хээрийн цайвар хүрэн хөрс, уулархаг нутгаар уулын нугын талийн ба хар шороон хөрстэй, нуурын хэсгээр хөндий газраар намгархаг элсэрхэг хөрстэй, уулархаг нутгаараа ой хөвч, тагийн ургамалтай, нууруудын хотгороор говийн ургамал ургана. Мөн ой хөвчийн буга зэрэг амьтнаас эхлээд говийн хар сүүлт гэхчилэн ан амьтан элбэгтэй.
Увс аймгийн 7 сум ОХУ-тай хиллэдэг.

Увс аймаг нутгийн зүүн хэсэгт газар тариалан хөгжүүлсэн, аймгийн төв Улаангомд барилгын, хүнсний үйлдвэрүүдтэй. Увс аймагт ОХУ руу гарах хилийн боомт Давст сумын нутагт Боршоо, Тэс сумын нутагт Тэс боомт бий.




#Article 14: Ховд аймаг (368 words)


Ховд () нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот. Ховд хот нь Улаанбаатараас 1,580 км, харин МУ-ын зүүн хязгаар болох Дорнод аймгаас 2300-аад км-н зайд оршдог.

Ховд аймагт 4 халх сум, 1 өөлд, 1 торгууд сум бий.

Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн уламжлалуудтай юм. Ховд аймгийн олон ястан иргэд өөр өөрийн онцлог аман аялага бүхий Монгол хэл-ээр харилцах ба Жаргалант сум, Ховд сум, Буянт сум, Булган сум зэрэг зарим сумдад олноор суурьшсан казакууд Монгол хэл ба Казах хэл-ээр харилцдаг. 

Ховд аймгийн хүн амын өсөлт нь 1991 онд зогсжээ. Үүний дараа аймгаас гарах хөдөлгөөн (1992-2004 онуудад ойролцоогоор 20,000) нь байгалийн өсөлтийг болиулж аймгийн хүн амыг 87,000 – 92,000 байлгахад хүрчээ.

Ховд аймаг нь Алтайн нуруу Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан,Хөхсэрх,Баатар хайрхан,Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үе ийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий. 

Ховд аймгийн нутгаар Ховд гол , Буянт гол, Булган гол, Чонохарайх гол, Цэнхэр гол зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Цэцэг нуур зэрэг том, жижиг нуурууд оршдог.Нэвтийн рашаан, Булганы рашаан, Индэртийн рашаан зэрэг рашаан ус олон бий.

Өндөр уулаар хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн ,азийн шар минж зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ.

Ховд аймаг ямаа олонтой. Аймгийн олон суманд хүнсний ногоо тухайлбал амтат гуа, тарвас тариалдаг.Булган суманд Монголдоо ховор жимс тариалдаг . Ховд аймагт Хятад улс руу гарах хилийн боомт Ярант, Байтаг хоёр Булган суманд байдаг юм.

Ховд нь маш эрс тэс уур амьсгалтай. Зун +40OC хүрч байхад өвөл -35OC хүрдэг. Уур амьсгал нь хуурай.

Ховд аймаг нь Монголд тарвасаараа алдаршсан.

Ховдод Дөргөний усан цахилгаан станцыг барьж дууссан.

Ховд нисэх буудал (HVD/ZMKD) нь 2 зурвастай ба үүний нэг нь засмал. Улаанбаатар, Мөрөн, Булган хотууд руу нислэгтэй.




#Article 15: Тайхар чулуу (110 words)


Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших, бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VII–IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.

Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг. Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж (Хар эрэг)-тэй, харалдаа ард нь Тайхар чулуу руу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай (Улаан толгой) бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээний ус урсдаг, арын уул нь Тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байрлалтай байсан. Гэвч он цагийн аясаар уул элэгдэж, ус ширгэж үгүй болох үед уулнаас үлдсэн хэсэгхэн чулуу нь өнөөдөрийн Тайхар чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт нэгэн бүтээл болон үлджээ.




#Article 16: Тамир гол (148 words)


Тамир гол буюу Тамирын гол нь Монгол дахь гол.

Тус гол нь Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Хойд, Урд Тамир гол нийлсний дараа Тамир гол нэртэй болно. Ингэж Гурван-Тамир гол гэдэг нэр гарсан. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км².

Хойд Тамир дээд хэсэгтээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм. Тамирын хөндий нь их өргөснө. Голдрилын өргөн нь 40 - 70 м, гүн нь 2-3 м, урсгалын хурд нь 2 м/с хүрнэ. Тамирын голын савд төмрийн хүдрийн баялаг орд бий. Урд Тамирын голоос эртний төрмөлийн эриний түүх дурсгалын зүйл олддог. 

Хойд Тамир голын эхэнд байгалийн үзэгсэлэнт газрууд бий.

Чадраабалын Лодойдамбын Тунгалаг тамир романы нэр.




#Article 17: Орхон гол (403 words)


Орхон (худам монголоор  орхон) гол  нь Монголын хамгийн урт гол.

Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч 1124 км урсаад Сэлэнгэ мөрний баруун талд Сүхбаатар хотын дэргэд нийлдэг хамгийн том цутгал нь юм. Усаа цуглуулах талбай нь 132,835 км² бөгөөд энэ нь Сэлэнгийн манай нутагт дахь усаа цуглуулах талбайн 47% болно. Орхон голын эхний хэсгийг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтаасан.

Орхон эхний хэсэгтээ Улиастай гол, Цагаан Гүүт гол, Тонгорог гол, Цагаан гол, Улаан гол зэрэг олон голуудыг нийлүүлж авдаг. Мөн жаахан доошлоод зүүн талаасаа Тамир гол, Хавчуу гол, баруун гараасаа Нарийн гол (Хөгшин Орхон), Туул гол, Хараа гол, Ерөө гол, Шарын гол зэрэг олон голыг нийлүүлдэг.

Эх хэсэгтээ уулархаг газраар урсдаг, хөндийдөө хүрмэн чулуун гүн хавцалтай, адаг хэсэгтээ их өргөн болдог. Туул гол нийлсний дараа Орхон гол нь олон салаа болж урсдаг, Голын өргөн нь ихэссээр 150 м хүрнэ. Ерөө гол нийлснээс хойш усны түвшин нь хурдан дээшилдэг. Орхоны хөндий нь нугатай, тариалангийн ихээхэн талбайтай. Эрдэнэ-Зуу (Өвөрхангай) орчимд Орхоны усыг усжуулалтад ашигладаг. Энд 8150 га талбайг услах чадалтай. Услалтын системийн суваг байдаг. Суваг дээр 528 квт чадалтай усан цахилгаан станц бий. Энэ бол манай улсын анхны усан цахилгаан станц юм. Орхон голыг Туулын адаг хүртэл усан замд ашиглаж болно гэж үздэг. Хөндий нь их өргөсч 10 км, голын өргөн нь 250 м, усны гүн нь 3.5 м, урсгалын хурд нь 2.5 м/с хүрнэ. Усны сүлжээний нягтшил нь 0.08 км/км.

Орхон гол 11-р сард хадаалж 130 орчим хоног хөлдүү байна. Гүн нь 3.5 м, урсгалын хурд нь 2.5 м/с хүрнэ. Орхоны адаг нь (Сүхбаатар хотын орчимд) 602 м өндөрт байдаг. Адаг хавьдаа усны дундаж урсан өнгөрөлт нь 116 м³/с, урсацын модуль 0.76 л/с.км болдог. Усжуулахад ашигладаг. Орхонд зэвэг, цурхай, булуу цагаан, алгана, гутаар зэрэг загас бий. Орхон гол нь XVIII эууны Халх журам хуулиар хүрээний орчмоос амьтан агнахыг хориглосон газрыг цаад хил бож байв.

Орхон голын хөндий нь эртний монгол орны нутаг дэвсгэрийн хувьд хүн ам төвлөрөн суух хамгийн тохиромжтой бүс нутгуудын нэг байсан байна. Ийм учраас энд Эртний түрэг, Уйгур болон Хиргисийн хант улсуудын төв суурин газар нийслэл хотууд нь байсан болох нь археологийн судалгаагаар батлагджээ. Түүнээс гадна Орхоны хөндийд Их Монгол улсын нийслэл Хархорин хотын туурь байдаг. Мөн Орхоны хөндийгөөс эртний Хүннүгийн үеийн археологийн олдвор хүртэл олддог байна.
Ер нь Орхоны хөндий нь монгол орны түүх соёлын төдийгүй дэлхийн хүн төрөлхтөний түүх соёлын дурсгалын хувьд үнэлж баршгүй үнэт өв тул 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалыг ЮНЕСКО Дэлхийн өв болгон бүртгэжээ.




#Article 18: Чулуут гол (199 words)


Чулуут гол нь Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ.

Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2 м/с ,усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ. Хөндий, гулдрал нь хад чулуу 
ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 40-60 орчим м гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана. Энэ хүрмэн чулуу нь Хорго орчмын галт уулын дэлбэрэлтийн үед урсан ирсэн магмын бүтээгдхүүн юм. Чулуут голд Ихжаргалант гол, Хүрэмт гол, Туул гол, Ажирга гол, Хангал, Бумбат гол, Өлзийт гол, Мөрөн гол, Уужим гол, Даага гол, Ацат гол, Тээл гол, Суман гол зэрэг олон гол горхи цутгана. Чулуут голын савд хойд өргөрөгийн 47°49', зүүн уртрагийн 100°15'-ын солбицолд гидро-карбонат сульфат натрийн найрлагатай, үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаах чанартай халуун, бүлээн рашаан оршдог. Энэ голын савд Чулуут, Тариат, Жаргалант, Цэцэрлэг сумдын нутагт орших Чулуут голын хадны зургийг 1998 онд улсын хамгаалалтад авчээ.




#Article 19: Хануй гол (112 words)


Хануй гол (Монгол бичгээр:ᠬᠠᠨᠤᠢ ᠭᠣᠣᠯ) нь Хангайн гол нурууны Хан-Өндөр уулаас эх аваад зүүн хойшоо 421 км урсаад Сэлэнгийн баруун хэсэгт нийлдэг гол. Усаа цуглуулах талбай нь 14620 км квадрат. Хануй голын савд унтарсан галт уул олон бий. Дээд хэсэгийн хөндий нь ойтой. Гулдрал нь их тахиралдана. Түүний өргөн нь 110 м, гүн нь 2.2 м урсгалын хурд нь 0,5-3,5 м/с хүрнэ. Сайртай чулуурхаг ба хурмэн чулуун хавцалаар урсана. Усны дундаж урсан өнгөрөлт нь секундэд 15 шоо метр. Хануйд Сэлэнгийн савын загас бий. Хүнүй зэрэг хэд хэдэн голуудыг нийлүүлж авна. Хануй голын хөндийд Булган аймгийн Баян-Агт сумын нутагт хойд өргөрөгийн 49°10', зүүн уртрагийн 102°21'-ын солбилцолд гидрокарбонат, хлорид ,натри, кальцийн найрлагатай рашаан бий.




#Article 20: Тэрхийн цагаан нуур (296 words)


Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. 

Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг.

Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм.  Харин ганц гол эх аван гадагш урсдаг бас тэр нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг.

Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ.

Тэрхийн цагаан нуурын зүүн эрэг дээр овоо бүхий дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хархад үзсэглэнтэй сүртэй байдаг нь домог бишээ.

домог нь: 
Нуур буй газар урьд өвс бэлчээр сайтай уужим тал байжээ. Тал дунд нэг худаг байсан бөгөөд өвгөн эмгэн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нь нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ. Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхийг усны үер авах аюул нөмөрсөн үед Их Монгол гэгч нэгэн их хүчтэн Уран мандал уулын оройг тасдан аваад худгийн ам руу шидэн хаасанд хальсан ус нуур болон тогтжээ. Ийнхүү гэнэт нуур тогтсоныг нутгийн нэгэн хүн хараад “тэр их нуур”-ыг хараач гэсэнд уг нуурыг тэгэж нэрлэж байснаа хожим нь Тэрхийн цагаан нуур болон хувирчээ. Их Монгол авчирч худгийн амыг хаасан гэдэг толгойг Нуурын дунд толгой буюу Санхам толгой /Санхам гэдэг ургамал ургадаг/ гэдэг бөгөөд үнэхээр ч Нуурын дунд толгойг Уран мандал уулын оройд аваачаад тавьчихвал яг эвээрээ таарах шинжтэй ба энэ нутагт зөвхөн нуурын дунд толгой Уран мандал ууланд л Санхам гэдэг ургамал ургадаг аж.




#Article 21: Ази (119 words)


Ази дэлхийн хамгийн том газар нутаг, хамгийн олон хүнтэй тив юм. Дэлхийн бөмбөрцгийн дорнод болон умард хагаст газрын гадаргуугийн 8.7%, хуурай газрын 30% эзлэн оршиж байна. Ази тивд хүн төрөлхтний 60 хувь болсон 4.4 тэрбум хүн аж төрөн сууж байна. 

Ази тив Европ тив холбоотой бөгөөд Евразийн эх газар хэмээнэ. Тэгээд Ази, Европын хил хязгаарыг хэд хэдэн янзаар зурдаг. Дийлэнх олонхийн бодсоноор баруун тал нь Улаан тэнгис, Суэцийн суваг, Хар тэнгис, Кавказын нуруу, Каспийн тэнгис, Урал гол, Уралын нуруугаар зурдаг. Зүүн тал нь Номхон далай хүрч, өмнөд талаараа Энэтхэгийн далай, умард талаараа Умард мөсөн далайд тулдаг.  

Ази тив эртний түүхтэй, эртний соёлтой, яс үндэс, хэл соёл, төр засгийн уламжлал олон янз, байгалийн тогтоц өвөрмөц, газар газарт харилцан адилгүй байна.




#Article 22: Ислам (356 words)


Ислам (Араб: الإسلام Аль-Ислам) эсвэл Исламын шашин нь 7-р зуунд Арабын элч Мухаммедэд илгээгдсэн шашин юм. Энэхүү шашныг шүтэгч хүнийг мусульман гэдэг. Мусульманчууд Аллах Мухаммедэд Коран судрыг илгээсэн гэж үздэг. Энэ шашин нь итгэгчдийн тоогоор дэлхийн хоёрдугаар том шашин юм.

Араб хэлнээс галигласан Аль-Ислам гэх үгийг монголчилбол албадлагагүйгээр бурхныг дагах гэсэн утга бүхий туйлын үнэн (дэвөтэ), аль эсвэл хязгааргүй энх амгалан гэдэг агуулгатай ажээ. Дэлхийн бүх хэлэнд исламын шашин, мусульман хэмээн хэлэгддэг.

Исламын шашин МЭ 622 онд Аллахаас илгээгдсэн, энэ шашин дэлхийн төгсгөл хүртэл хүчинтэй гэж итгэгчид нь үзэх ба Коран сударт тайлагдаагүй ойлгомжгүй зүйлс маш их бөгөөд хүмүүс хөгжлийнхөө хэрээр ойлгох нь тодорхой хэмээн үздэг байна. Коранд өнгөрсөн ирээдүйн тухай товч тодорхой бичигдсэн байдаг. Аллах бүхнийг бүтээсэн ба бүх өвчнийг эмчлэх жорыг бүтээсэн. Мухаммед элч Аллахын тааллаар илгээгдсэн хамгийн сүүлчийн элч бөгөөд, Иса (Есүс) элч дэлхийд ирнэ, гэхдээ дэлхийн төгсгөл ойртоход том том үзэгдлүүд болох үед ирж 40 жил Иса (Есүс) элч мусульманчуудын дунд амьдарна, гэхдээ тэр Даджал (нэг гартаа гал нөгөө гартаа ус барьсан)-ийг хөнөөнө гэж Аллах Мухаммедед айлдсан гэж итгэдэг.  Даджал нь хүчтэй нэгэн бөгөөд хүмүүст галыг сонго эсвэл усыг сонго гэж тушаах бөгөөд нар мандах зүгээс ирнэ гэсэн байна, дэлхийн төгсгөлийн үед Даджалийн гар дахь галыг сонгогчид диваажинд, харин ус нь гал болон хувирна гэсэн байна.

Исламын урсгалуудын хамгийн том нь Суннитуудын бүлэг. Энэ нь Мухаммедийн сургаал Суннаг дагалдах хүн гэсэн утгатай ажээ. Суннит дотор урсгал байхгүй боловч Исламын хуулийн тайллаас шалтгаалж 4 хэсэгт хуваагддаг. 

Дараагийн том урсгал нь Шийт (Алигийн бүлэг гэдэг үгний товчлол) буюу 4-р Халиф Алиг шүтэн бишрэгчид юм. Мухаммед нь Алид өөрийнхөө нууцыг дамжуулсан учраас Мухаммедийн цорын ганц дамжуулагч нь Али гэж үздэг байна. Дотор нь 12 Имамын бүлэг, Исмаилын бүлэг, Сайтын бүлэг гэж хуваадаг. 

Yүнээс гадна Вахифф, Хааф гэх мэтийн урсгалууд байдаг.

Монгол улсад Исламын шашныг хүн амын 3-5 орчим хувь нь дагаж мөрддөг. Эдгээр итгэгчдийн дийлэнх нь казак үндэстэн бөгөөд гол төлөв Монгол улсын баруун хязгаарын Баян-Өлгий аймаг (аймгийн нийт хүн амын 88.7%) болон Ховд аймагт (аймгийн нийт хүн амын 11.5%, Ховд, Буянт сум) оршин суудаг.  Эдгээр аймгуудаас гадна Исламын шашин шүтдэг казах үндэстнүүд цөөн тоогоор улс даяар янз бүрийн хот, суурин газруудад тархсаныг олж болно.




#Article 23: Түүх (256 words)


 
Түүх () гэж хүний амьдрал, нийгмийн үйл явцыг цаг хугацаа, орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар, нөхцөл, харилцаа холбоо зэргийг нь сийрүүлэн бичсэн бичиг баримтуудыг хэлнэ. Илүү өргөн утгаараа тэрхүү үйл явц гэж ойлгож болно. Бас хүний амьдралаас гадна ямар нэгэн үзэгдэл,зүйлсд ч гэсэн хэрэглэгдэх тохиолдол байдаг.

Хүн төрөлхтний түүхийг анх системчлэн бичсэн хүмүүс нь Эртний Грекийн Плутархи, Хятадын Хань улсын түүхч Сы Ма Цянь нар болно. Плутархи нь эртний Грекийн улс төр, нийгэм, дипломат, дайн байлдааны түүхийг тухайн үеийн бага Азид байсан Ассирийн Эзэнт гүрэн болон Грекийн зөрчил дээр тулгуурлан бичжээ. Өөрөөр хэлбэл, Газар дундын тэнгисийг ноёрхох эрхийн төлөөх Европ Азийн хоёр гүрний зөрчилдөөнийг харуулжээ. Тэгвэл Сы Ма Цянь Хятадын анхны нэгдмэл улс болох Цинь улсаас эхэлсэн Хятадын хаант засаглалыг хэрхэн зөвтгөх, мөн ертөнцийн цорын ганц соёл иргэншилт улс болох Хань гүрэн болон түүнийг тойрсон бүдүүлэг харанхуй улсуудын тухай номлосноороо онцлог юм. Өөрөөр хэлбэл хятад төвт түүхийн үзлийг Сы Ма Цянь анх удаа түүх бичлэгийнхээ үндсэн философи болгожээ. Хятад улсын өнөөдрийн түүх судлал Сы Ма Цяний үеэс ер өөрчлөгдөн хөгжиж чадаагүй байна. Монголын түүх бичлэг эртнээс Хятад, Перс, Орос зэрэг орнуудад бичигдэж ирсэн бөгөөд Монголчууд өөрсдөө түүхээ идэвхтэй бичиж эхэлсэн үе нь нэлээд хожуу 16 дугаар зуунаас эхэлнэ. Алтан товч, Эрдэнийн эрх, Асрагч нэртийн түүх зэрэг юм. Орост  эсрэг  ажилладаг. Европчууд 19-р зуунаас эхлэн түүх, угсаатны зүйг тагнуулын зорилгоор идэвхтэй хэрэглэж эхэлжээ. Монголд 19-р зууны сүүл 20-р зууны эхээр ирж байсан Оросын болон европын бусад судлаачдын дунд цэргийн офицерууд нилээдгүй байв. Н.Пржевальский Монголыг Орост нэгтгэхийг хаандаа зөвлөж байсан байдаг.

(Түүхийн шинжлэх ухааны салбар биш)




#Article 24: Эдийн засаг (295 words)


Эдийн засаг бол ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн бүлэг, нэгжүүдийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглаx зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм. 

Эдийн засаг  нь бараа ба үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт болон хэрэглээг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг гэх нэршил нь oikos (гэр) ба nomos (дүрэм буюу хууль), буюу гэрийн аж ахуйг удирдах гэсэн грек хэлнээс үүссэн.  
 

Үйлдвэрлэл ба хуваарилалтын тухай яриа нь урт түүхтэй хэдий ч орчин үеийн утгаараа эдийн засгийн онолыг голдуу 1776 онд Адам Смитын Үндэстнүүдийн Баялаг номыг хэвлэгдсэнээс хойш авч үздэг. Энэ судалгаандаа Смит дараахь сэдвийг тусгасан: 

Смит нь 'улс төрийн эдийн засаг' гэж нэрлэж байсан, гэхдээ 1870 оноос хойш эдийн засаг гэсэн нэршил голчлон хэрэглэгдэх болсон.

Микро эдийн засаг нь бизнес болон өрхийн аж ахуй гэх мэт оролцогчдын эдийн засгийн зан байдал болон нэгж зах зээл бүрт өгөгдсөн хомсдол болон засгийн газрын зохицуулалтад тулгуурлан тэдний хоорондын харилцааг судалдаг. Микро эдийн засагт, ерөнхий тэнцвэрийн онол нь тэнцвэр лүү чиглэсэн хөдөлгөөн болон харилцааг багтаан нийт зах зээлийг нэгтгэдэг.
Товчоор: Пүүс компаниуд болон банк санхүүгийн дотор явагдах үйл ажиллагаа.

Макро эдийн засаг нь улс орны дотоод нэгж хэсэг, түүний хэсэгчлэгдсэн ойлголтыг нэгтгэн авч үздэг бөгөөд эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь болон хөгжлийг тодорхойлж байгаа эдийн засгийн үйл явцуудын харилцан хамаарлыг судалдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн үзэгдлийг улс үндэстний түвшинд авч судалж байгаа үйл явцыг макро эдийн засаг гэнэ. Нөгөө талаасаа эдийн засгийн механизмуудыг нийлмэл байдлаар судлана.
Товчоор бол Улсад нөлөөтэй болон олон улсын эдийн засаг судлана.жишээ нь:Хямрал,ажилгүйдэл гэх мэт...

эдийн засаг нь хүний амьдралд амин чухал зүйлсийг

Эдийн засгийн шинжлэх ухаан нь ихэнхидээ геометрын арга, мөн түүнчлэн хүүрнэх аргуудыг ашигладаг. Эдийн засгийн буюу эдийн засгийн ухааны нарийн шинжилгээ хийхэд бусад ерөнхий математикийн болон тооны аргуудыг өргөн ашигладаг. Үүнд дараахь аргууд багтана. 




#Article 25: Улс төр (251 words)


Улс төр (Англи: Politics; Орос: Политика) гэдэг нь ард түмэн, иргэд, сонирхлын бүлгүүдийн шийдвэр гаргах үйл явц юм. Үүнд нийгмийн доторх шашны, мэдлэгийн, ажил хэрэгч үйлээр нэгдэх сонирхлын бүлгүүд ордоггүй. Харин иргэний засаглалыг багтаасан улс болон төрийн үйл ажлыг эрхлэх шинжлэх ухаан болоод арга чадвар гэж үзэж болно. 

Нийгмийн нэг бүлэг нөгөө хэсэгтэй харилцахдаа хүч хэрэглэх эрх дээр тулгуурласан засаглалын онцгой төрөл гарч ирэх үеэс улс төр үүссэн ажээ. Үүнийг төрийн засаглал гэж болно. Иймд аливаа засаглалын харилцаа үйл ажиллагааны зөвхөн төрийн эрх мэдэлтэй холбогдох тэр хэсгийг улс төр гэж ойлгож болно. Төр улс 6000 жилийн өмнө үүссэн гэж үздэг.

Англи-Америкийн:  Нэг төрлийн улс төрийн системтэй, уг системийн зорилго түүнд хүрэх арга зам,механизм нь либерал үнэт зүйлдээ тулгуурладаг.

Эх газрын:  Төлөөллийн ардчиллын зэрэгцээ шууд ардчиллын үзэл санааг эрхэмлэдэг янз бүрийн үзэл суртал,уламжлал бүхий улс төрийн намуудын улс төрийн системд гүйцэтгэх үүрэг, иргэдийн улс төрийн оролцоо өндөр байдаг.

Аж үйлдвэржилтийн өмнөх ба аж үйлдвэржсэн:  Улс төрийн соёл нь уламжлалт болон өрнөдийн үнэт зүйлсийн аль алиныг нь багтаасан, зарим тохиолдолд хослуулсан олон янз байдгаараа онцлогтой.

Тоталитар:  Эрх мэдлийг хэт төвлөрүүлж, албадлага, хүчирхийлэл хэрэглэдэг. 
  

Аристотель: Улс төр нь хүмүүсийн хамтран амьдрах хэлбэр бөгөөд хүн бол улс төрийн амьтан юм.

Дэвид Истон: Улс төр гэдэг бол засгийн эрх мэдлийг ашиглан нийгэмдэх үнэт зүйлсийг хуваарилан байршуулах үйл явц мөн.

Г.Лассуэл: Улс төр гэдэг бол  Хэн, юуг, хэзээ, хэрхэн олж авч буй тэмцэл Хүнд угаас эрх мэдэл рүү тэмүүлэг чанар оршдог. Эрх мэдэл бол баялаг, нэр хүнд, эрх чөлөө зэргийг олж авч,улмаар амьдралаа сайжруулах арга хэрэгсэл юм.




#Article 26: Хэл (392 words)


Хэл гэдэг нь хүний ерөнхий ойлголт, үзэл бодол, утга санаа зэргийг илэрхийлж хоорондоо харицахад хэрэглэгддэг дохио зангаа, дүрэм зүй, тэмдэглэгээ, дуудлага, үг зэргийг бүхэлд нь хамруулсан систем юм.
Фердинанд де Саушюр нь анхлан хэл судлалыг кодчилон судлаж, шинжлэх ухааны түвшинд авчран нийтэд хүргэсэн байна. 

Хэл шинжлэл нь хүний хэлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарладаг хүмүүнлэгийн ухааны салбар шинжлэх ухаан юм. Хүн төрөлхтний хэл, түүний гарал үүсэл, мөн чанар, үүрэг, түүнчлэн дэлхийн олон хэлний бүтэц, тогтолцоо, хөгжил, зүй тогтол, төрөл, хэв маягийг судалдаг шинжлэх ухааныг хэл шинжлэл гэнэ.
 
Хэл шинжлэлийн ухаан нь XIX зууны эхэн үеэс шинжлэх ухаан болон хөгжиж ирсэн гэж үзэж болно. Хэл шинжлэлийн ухааны хөгжлийн тоймыг авч үзвэл хэл шинжлэлийн судлах зүйл, судалгааны арга, салбар ухаан зэргийг тогтооход чиглэгдэж байв.
Хэлний тухай шинжлэх ухааныг хэл шинжлэл гэдэг. 
Хүмүүс өөр хоорондоо харилцаж, саналаа солилцож, улмаар нийгмээ хөгжүүлж, урагшуулж байдаг маш чухал хэрэглүүр болох хэлний үүсэн хөгжиж ирсэн түүхэн зүй тогтол, мөн чанар хийгээд хөгжлийн ирээдүйн төлөвийг хэл шинжлэл судалдаг. 

Хэл шинжлэлийг гурван үндсэн хэсэгт болгон үздэг.

Хэл шинжлэлийн удиртгалын зорилго нь ерөнхий хэл шинжлэлийн үндсэн асуудлууд, хэл шинжлэлийн гол ойлголт, шинжилгээний арга болон нэр томьёо зэргийг судалдаг. Хэл шинжлэлийн түүхийн зорилго нь хэлний тухай сургаалын түүхэнд байсан эрдэм шинжилгээний олон дэг, чиглэл, дэлхий дахины нэрт хэлний шинжлэлтэн нарын бүтээл, орчин үеийн хэл шинжлэлд тэдний эзлэх байр зэргийг авч үздэг. Ерөнхий хэл шинжлэлийн зорилго нь орчин үеийн дэлхий дахины хэл шинжлэлийн гол асуудлуудтай танилцуулахад оршдог.

Хэлийг судалдаг шинжлэх ухаан бий болсноос хойш олон олон үзэл баримтлал бий болон нарийсан хөгжсөөр ирсэн бөгөөд тухайлбал хэл шинжлэл орчин үед дараах гурван чиглэлээр хөгжиж байна:

Гол өгүүлэл: Хэлний аймаг ба хэлнүүд 

Дэлхий дээрх хэлнүүдийг төстэй байдлаар нь хэд хэдэн бүлэгт ангилдаг. Томоохноос нь дурьдвал, Энэтхэг-Европ хэлнүүд, Афро-Ази хэлнүүд, Хятад-Төвөд хэлнүүд, Угро-Фин хэл, Австрали-Ази хэл болно. Монгол хэл нь Алтай хэлний язгуурт багтдаг.

Гол өгүүлэл: Зохиомол хэлнүүд 

Дэлхийн нийтээр чөлөөтэй саадгүй хэлэлцэх, энх тайвны зорилгоор хоёр зохиомол хэлийг зохиосон боловч төдийлөн амжилт олоогүй. Үүнд Волапук болон Эсперанто гэсэн 2 хэл багтдаг. Волапук хэл төдийлөн нийтийн хэрэглээнд хэрэглэгдэж чадаагүй, Эсперанто хэл нь туслах хэлний үүргийг одоо ч гүйцэтгэж байна.

Гол өгүүлэл: Амьтны хэл 

Амьтны хэл гэдэг бол хүний хэлтэй төстэй боловч үг үсэг биш дуу авиагаар хоорондоо ойлголцдог хэл юм.
Жишээлбэл: Муур
Муур мяав гэж дуугардаг. Гэтэл энэ нь яг юу гээд байгааг бид ойлгодоггүй. Тиймээс хүн ба амьтан хоорондоо өөр өөрийн гэсэн дуу авиа хэл яриагаар ойлголцдог.




#Article 27: Хиппократэс (171 words)


Косын Хиппократэс (ойролцоогоор МЭӨ 460 - МЭӨ 377) анагаах ухааны эцэг гэгдэх, эртний грекийн уг эмчийг олон хүн анагаах ухааны түүхэн дэхь хамгийн алдартай хүмүүсийн нэгт тооцдог билээ. Косийн анагаах сургуулийн тэргүүлэгч. Түүний гэгдэх бичмэлүүд нь тухайн үеийн хийсвэр сэтгэлгээтэй, ид шидийн маягтай эмчилгээг үгүйсгэж, анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй болгож нэг салбар нь болгосон билээ. 
Хиппократэсийн онолоор хүний зан чанар нь бид орших 4 шингэний хоорондын харьцааг илэрхийлдэг (шар цос, хар цос, цус болон салс) гэдэг байсан бөгөөд хожим Галенд их нөлөө үзүүлсэн болно. 

Хиппократиц корпус (Хиппократэсийн бичлэгүүд) гэж ихэнх нь ойролцоогоор МЭӨ 430-аас 330-ийн хооронд бичигдсэн анагаахын сэдэвтэй 60 орчим бичлэгийн хураамж билээ. Yнэн хэрэг дээрээ өөр хоорондоо үзэл бодлын зөрөөтэй олон хүний бүтээлийг Александрын Номын Сангийн алдаагаар Хиппократэс нэрэн доор ангилсанаас үүссэн зүйл. Бичлэгүүдийн ихэнхийг Хиппократэсээс өөр зохиогчид нэмэрлэсэн гэгддэг, тухайлбал Полибус хүргэнийх нь бүтээл гэгддэг. Эдгээр бичлэгүүдийн хамгийн нэрд гарсан нь Хиппократэсийн Тангараг, юуны түрүүнд бүү гэм бол ([Primium non nocere])гэсэн цаг түүхийн шуургыг давж үлдсэн гол санаатай, мөн л Хиппократэсийн нэрэн доорх өөр хүний бүтээл гэгддэг.




#Article 28: Франц (1142 words)


Албан ёсоор Бүгд Найрамдах Франц Улс ()  хэмээн нэрийддэг Франц улс (, францаар ) Өрнөд Европт оршдог. Европ дахь үндсэн орноос гадна  далайн чанад газар нутагтай. Францын үндсэн орон өмнө зүгийн Газрын дундад тэнгисээс, умар зүгт Ла-Маншийн хоолой, Умард тэнгис, дорно зүгийн Рейн мөрнөөс өрнө зүгийн Атлантын далай хүрнэ. Францчууд эх орноо геометрийн дүрсээс нь шалгаалж L’Hexagone буюу 6 өнцөгт  хэмээн нэрлэх нь олонтаа. Франц нь Хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь нэгдмэл. Нийслэл нь Парис хот.

Эх газрын Франц нь Бельги, Люксембург, Герман, Швейцари, Итали, Монако, Андорра, Испани улсуудтай хиллэдэг. Мөн Францын газар нутаг болох Франц Гвиана нь Бразил, Суринам улсуудтай, Сэйнт-Мартин нь Нидерландын Антилийн арлуудтай тус тус хил залгана. Ла-Маншийн хоолойгоор Британитай залгадаг.

Франц оронд хуучин чулуун зэвсгийн үед хамаарах хадны сүг зураг их байдаг. Алдарт Ласко агуйнх гэхэд 19600 жилийн тэртээ зурагджээ. Мөсөн галавын төгсгөлд (МЭӨ 10000) дулаарч, МЭӨ 7000 оны үеээс шинэ чулуун зэвсгийн үед дэвшиж, газар тариалан үүссэн. МЭӨ 3000 оноос алт, зэс, хүрэл төмрийн эринд дэвшжээ. Энэ үеийг төлөөлсөн Карнакийн чулуу гэж газар байдаг. 

МЭӨ 600 оны орчим грек худалдаачид Францын өмнөд эргийг «Массал» (өнөө Марсель) хэмээн суусан нь Францын хамгийн эртний хот юм. Энэ үед Альпийг дагаад кельт угсааны отог аймаг Францад нэвтрэн байжээ. Ромын түүх бичигт бичсэнээр энэ үе, түүнээс хойш Францыг «Галл» (лат. Gallia) хэмээж байв. Галл нь Францыг төдийгүй, умар Итали гэх мэт эргэн тойрныг хамарсан нэр. МЭӨ 390 онд галлын Бренн хэмээх толгойлогч Ромыг довтлож байв. МЭӨ 125 онд Галлын өмнөд хэсгийг Ром эзэлж Provincia Romana Ромын мэдэлд байсан таван зуун жилийн Галлд  Лион (Галлын төв байсан) мэтийн олон хот балгас ром хийцээр зээл, театр, амфитеатр, халуун усны онгоцтой байдлаар баригдаж байжээ. V зуунд герман угсааны аймгийн довтолгоо ширүүсч Ромын үеийг төгсгөсөн.

Умард хязгаарт байсан франкууд давшиж төв Галлыг эзэлж авав. 498 онд I Хлодвиг ван католик шашинд орсон анхны герман байлдан дагуулагч болжээ. Франкууд христэд итгэж, аажмаар герман бус роман төрлийн хэлтэн болж галлчуудаас ялгарсангүй тул Галлыг хойшид «Франк» гэдэг болжээ. I Хлодвигийг өнгөрсний дараа дөрвөн хөвүүн нь улсыг хуваан захирч, дараа нь гурав, хоёр болоод 679 онд III Теодорих дахин нэгтгэж авчээ. Хааны ургийн чадал доройтох үед ордны даамал Пипин төр эргүүлж улсын ван (752–768) суугаад түүний ор залгасан Их Карл (800–814) хойд, урдгүй газар нутгаа ихээр тэлэв. 843 онд Вердений гэрээгээр Карлын гурван ач эзэнт гүрнийг хуваахад баруун хэсэг нь Халзан II Карлд ирсэн нь томорсоор XIII зуунаас хойш түүхнээ «Франц» гэгдсэн юм.

IX зуунд викингчүүд довтолсоор умард эрэгт Нормандын гүнт улс (911–1204)-ыг байгуулж, харин Францын вангийн хүч доройтож нийслэл хавиа л захирч байв. Иймээс 987 онд каролийн удам түлхэгдэж, капетийнхан (987–1328) хаан ширээнээ гарч ирсэн. Тэгээд Загалмайтны аян дайн, дотоодын шашны бослоготой (1170 оны вальдены хөдөлгөөн,  1209–1229 оны Альбигойн дайн) тэмцэж байлаа. Вангийн титэм 1328 онд валуа, хоёр зууны дараа бурбон (1589–1792) овогтонд шилжжээ. Зуун жилийн дайн (1337–1453)-д эхлээд Англи эзэрхэн давшсан ч Франц ялж газар нутгаа хадгалж төгссөн энэ үед зоригт Жанна д’Арк тодорсон билээ. XI Людовик (1461–1483)-ийн үеэс вангийн эрх хязгааргүй өсч, Франц ч дараагийн зуудад Европын улс төрийн гол тоглогч, франц хэл Европын язгууртан ангийн хэл болжээ. 1494–1559 онд Франц улс Италийн дайнд оролцов. Улс дотор шинэ протестант, хуучин католик номоор талцан дайтаж 1572 оны Варфоломейн шөнө 30000 хүн хядагдаж байсан. 1635–1659 онд Испани, 1672–1678 онд Голландтай байлдаж, 1688–1697 онд Пфальцийн, 1701–1713 онд Испанийн өвийн төлөө дайнд хушуу дүрж өнгөрчээ.

Үүний хажуугаар Жак Картье далайчин 1534 онд Америк тивийн Ньюфаундлендад газардсанаас эхлэн  Франц колоничлох аянд  мордсон. Эхний ээлжинд Шинэ Франц гэж байсан нь 1760 оноос алдарч АНУ, Канад болон өөрчлөгдсөн бол Карибын тэнгис хавийн Францын Өрнө Энэтхэг колониос ихэнх нь Францын мэдэлд үлдэж, Гайти, Сент-Льюс зэрэг зарим нь тусгаар тогтножээ. 1624 онд өрнө Африкийн Сенегалд газардаж, 1763 онд Өмнө Америк дахь Гвианыг колоничлон авчээ. Британитай колони булаацалдаад 1763 онд Шинэ Францыг алдан ялагдав. Үүнээс ван Америкийн тусгаар тогтнолыг дэмжиж, санхүүгээ доройтуулаад өөрөө хусуулжээ. Сэргэн мандалтын энэ үед А. Лавуазье нарын олон эрдэмтэн төрж гарсан.

Франц улс нэгдмэл төрийн байгууламж, ерөнхийлөгчийн эрх мэдэл давуу бүгд найрамдах засагт төрийн хэлбэр, ардчилсан улс төрийн дэглэмтэй. Одоо үйлчилж буй үндсэн хууль нь 1958 оны IX сарын 28-нд бүх ардын санал асуулгаар батлагджээ. Шинэ үндсэн хууль ёсоор төр улс болон засгийн газрын тэргүүн нь ерөнхийлөгч бөгөөд бүх нийтийн шууд сонгуулиар 5 жилийн хугацаатай (2000 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө 7 жил байсан) сонгогддог. Одоогийн буюу улсын түүхэн дэх 25-р ерөнхийлөгч Эммануэл Макрон 2017 оны 5 сард ажлаа хариуцаж авсан. 

Франц улсын хууль цааз батлах улсын хурал (парламент) хоёр танхимтай. Үүнд 348 суудал, 9 жилийн хугацаатай дээд танхим Сенат (Sénat), 577 төлөөлөгч 5 жил суух доод танхим Улсын Хурал (Assemblée nationale) хоёр орно. Сенат засгийн газрын үйл ажиллагааг хянадаг бол Улсын Хурал хэрэгжүүлэх засгийн газар (сайд нар)-ыг томилж, огцруулж чадна. Харин нөгөө талаас улсын ерөнхийлөгч Улсын Хуралыг тараах, шинэ сонгууль зарлан явуулах эрхтэй.

Франц улс НҮБ (1945), НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл (1973), ДХБ (1995), ЭЗХАХБ зэрэг олон улсын байгууллагын гишүүн юм.

Франц улсын нутаг дэвсгэрийг Европ дахь үндсэн Франц орон, далайн чанад газар гэж хоёр хуваан үздэг. 

Үндсэн Франц орон 18 «регион» (муж) болж хуваагдана (2015 оны хүртэл 22 муж). Дотроо 96 «департамент» (аймаг)-тай. Далайн чанадын олон нутгаас 5 нь муж буюу аймаг болно. Ингэхээр Франц улс нийлээд 27 муж, түүний 101 аймагтай. Аймгууд цааш 342 «аррондиссемен» (тойрог), 4058 «кантон» (сум), 36766 «коммун» (суурин газар) болж задардаг.

Эх газрын Францын газрын гадаргын гуравны хоёрыг тэгш тал эзэлнэ. Үлдэх хэсэгт нь Альпын нуруу (Баруун Европын хамгийн том нуруу), Пиренейн уулс, Юра, Төв өндөрлөг, Восжийн толгод зэрэг уул нурууд байна. Далайд 4 гарцтай: Ла Манш, Хойд тэнгис, Атлантын далай, Газрын Дундад тэнгис. Франц улсын эргийн бүс нутаг нь 5500 км.

Хөдөө аж ахуй ба ойн үйлдвэрийн 48 сая га талбайгаас 82% нь томоохон хотуудад бий.

Франц улсад 136 нэр төрөл модны эфирийн тос гаргаж авч байгаа нь Европын орнуудын хувьд онцгой тохиолдол юм. Франц улс байгалийнхаа нөөц өвийг хадгалан хамгаалахын тулд төрөөс дараах газруудыг бий болгожээ. Үүнд:

Газар нутгийн 7%-тай тэнцэх хэмжээний талбай бүхий 35 дархан цаазтай газар байгуулсан.  Байгаль орчныг хамгаалахад 22,1 тэрбум евро зарцуулсан ба оршин суугч бүрээс 378 евро буюу 2480 франк гаргасан. Нийт төсвийн дөрөвны гурвыг бохир ус, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг. Олон улсын хэмжээнд НҮБ-аас гаргасан байгаль цаг уур, цөлжилтийн тухай гэрээ, хэлцэлд Франц улс идэвхтэй оролцсоор ирсэн.

Уур амьсгалын гурван төлөвтэй:

Кельт, ром, герман угсааны овог аймгаас эрт дээр бүрэлдсэн франц үндэстэн бол Франц улсын үндсэн хүн ам. Колонит орны онцлогоор Франц дотогш гадагш их нүүдэлд өртсөн. Цагаачид Франц руу ирж, францчуудаас Америк тив гэх мэт орноо суусан нь тоймгүй болсон тул 1872 оноос эхлэн хүн ардын яс үндсийг бүртгэхээ байжээ. 2004 оны судалгаанд Франц орныхны 85 хувь нь цагаан арьстан, 10 хувь нь Умар Африкийн цагаач, 3.5 хувь нь хар арьстан, 1.5 хувь нь Азийн цагаач байна гэжээ. Онцловол XIX зуунаас Итали, мөн эргэн тойрны Испани, Португал, Грек, Польш, Туркээс түм бумаар ирж байв. 1950-иад оноос хойш магреб (Алжир, Марокко, Тунисаас) хүмүүс ирсэн нь бүрнээ франц соёлтон болжээ.




#Article 29: Уур амьсгал (386 words)


Уур амьсгал гэдэг нь удаан хугацааны туршид дунджилсан, цаг агаарын нөхцөл (байдал) юм. Уур амьсгалын бүсүүдийг агаарын температур болон хур тунадасны хэмжээн дээр тулгуурлан ангилна. Эртний уур амьсгал судлал нь нуурын ёроолын шавар, мөнх цас болон мөс, модны жилийн цагираг, шүр зэргийг судлан, түүнийхээ үр дүнд өнгөрсөн цаг үеийн уур амьсгалын талаарх мэдээллийг гаргаж авдаг салбар шинжлэх ухаан юм. Уур амьсгалын загварчлалууд нь ирээдүйд гарч болзошгүй уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилсан таамаглахад хэрэглэгдэнэ.
  

Уур амьсгал (эртний Грекээр: κλίμα) гэдгийг нийтлэг тохиолдолд урт хугацаанд дунджилсан цаг агаар гэж тодорхойлдог байна. Цаг агаарыг дунджилах хугацаа нь жирийн нөхцөлд 30 жил боловч, тодорхой бусад зорилгын үүднээс энэ хугацааг өөрчилж болно. 

Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлт судлах хорооны (Intergovernmental Panel on Climate Change буюу IPCC) тодорхойлолтоор:

Уур амьсгал ба цаг агаарын үндсэн ялгааг энгийн үгээр доорхи байдлаар тайлбарлаж болно. Уур амьсгал гэдэг нь чиний төсөөлж, хүлээж буй нөхцөл, харин цаг агаар гэдэг чиний харж, мэдэрч байгаа нөхцөл. Уур амьсгалд өргөрөг, өндөр, хуурай газар, усны харьцаа, далай, тэнгис, уул нурууд, далайн урсгал, далайн усны дулааны энергийн хувиарлалт (thermohaline circulation), ургамлын бүрхэвч, хүлэмжийн хийн эффект зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө.

Орчин үеийн уур амьсгалын бүсүүдийн ангилал нь температур ба хур тунадасны хэмжээн дээр тулгуурлах тул уур амсьгалын бүсүүдын зураг нь ургамлын бүрхэвчийн зурагтай ойролцоо харагдана. Коппены ангилалаар, Дэлхийн уур амьсгал 5 үндсэн ангид (заримдаа 6 ангид), хэд хэдэн дэд ангид хуваагдана. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорхи сэдвүүдээс үзнэ үү. 

Орчин үеийн уур амьсгалын мэдээ нь термометр, барометр зэрэг багажуудаар хэмжсэн хэмжилтүүд дээр тулгуурлана. .

Эртний уур амьсгал судлал нь Дэлхийн өнгөрсөн түүхийн хугацаанд тохиолдсон уур амьсгалын өөрчлөлт, түүний давтамжийг, мөнх цас, мөс, модны жилийн цагираг, тунадас, шүр, чулуу зэргийн судалгаанаас гарган авсан мэдээлэл дээр тулгуурлан судлана.

Дэлхийн, эсвэл тодорхой бүс нутгийн уур амьсгал нь арваас мянган жилийн хугацаанд өөрчлөгдөж байдаг ба үүнд дэлхийн дотоод болон гадаад хүч, харин сүүлийн үед хүний үйл ажиллагаа нөлөөлж байна. 

Уур амьсгалын өөрчлөлт гэдэг үгийг сүүлийн үед зөвхөн орчин үеийн уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарал гэдэг утгаар хэрэглэж байгаа болно. 

Уур амьсгалын загварчлал нь Дэлхийн агаар мандал, далай, эх газар, мөсний харилцан хамаарлыг судлахад хэрэглэгддэг аргачлал юм. Уг аргын эцсийн зорилго нь ирээдүйд тохиолдож болзошгүй уур амьсгалын өөрчлөлтийг таамаглахад чиглэнэ. 
Сүүлийн үед нилээд хүчтэй яригдаж буй загварчлал бол нүүрстөрөгчийн давхар ислийн агуулгын ихсэлтээс үүдсэн агаарын температур нэмэгдэх үзэгдлийг судлахад зориулсан загварчлалууд юм (Дэлхийн дулаарал сэдвийг үзнэ үү).




#Article 30: Улс төрийн Боловсролын Академи (220 words)


Улс төрийн Боловсролын Академи (товчлол: УТБА) нь 1993 онд байгуулагдсан. Академийн төв нь Улаанбаатар хотод байрладаг. 1997-2015 онуудын хооронд Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд зэрэг 6 аймагт өөрийн салбар нэгжээ байгуулан ажлуулж байсан. Улс Төрийн Боловсролын Академи нь хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг бэхжүүлэх, иргэний боловсрол олгох, судалгаа эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулсан Монгол Улсын ууган иргэний нийгмийн байгууллага мөн. 

Монгол оронд хувь хүн бүрийн эрх, эрх чөлөөт байдлыг хүндэтгэж хүлээн зөвшөөрсөн, эв санааны нэгдэлд тулгуурласан нийгмийн дэг журам, эрх зүйт, ардчилсан төр бүрэлдэх, хөгжин бэхжих үйл хэрэгт тус дэмжлэг үзүүлэх нь Улс төрийн Боловсролын Академийн Үндсэн зорилго мөн.

Үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд:

Бидний үйл ажиллагаа бүхэлдээ иргэн төвтэй боловсрол олгоход чиглэгдсэн байна. Үүний хүрээнд:

 - нээн ажлуулж эрдэм шинжилгээний бүтээл байршуулах замаар бүх нийтийн боловсролыг түгээж байна.

УБТА нь Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. (Гэрчилгээ ¹05)

Академийн эрх барих дээд байгууллага болох Удирдах зөвлөлийг 2 жилийн хугацаагаар сонгодог. Удирдах зөвлөлийг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Др. Дамбын Ганбат тэргүүлж, Гүйцэтгэх захиралаар улс төр судлаач, магистр Базарваанийн Ариунбаяр ажиллаж байна.

Академи нь ардчиллын тухай мэдлэгийг нийтэд түгээж, улс төрийн боловсролыг иргэдэд эзэмшүүлэхдээ  дотоодын болон гадаадын байгууллага, хувь хүнтэй хамтран ажилладаг. 1993 оноос ХБНГУ-ын Конрад Аденауэрын Сантай нягт хамтран ажиллаж байна.




#Article 31: Шашин (164 words)


Шашин нь хүмүүсийн үйлддэг, аливаа номлолыг дагадаг сүсэг бишрэл, ёс суртахуунуудыг хэлнэ. Энэ нь дотроо ертөнцийг үзэх үзэл, соёл болон итгэлийн системийг агуулж өөрийн гэсэн ёс зүй түүнээс үүдсэн ёс суртахууны үнэт зүйлс, дагаж мөрдөх ёстой хууль дүрмийг агуулж байдаг. Шашин нь өөрөө институттай

Аливаа шашин тухайн эриний ард түмний соёл иргэншлийн нэгэн гол хэсэг, түүнийг агуулан хадгалагч хүч нь болж байдаг. Энэхүү соёл иргэншлийн гол хэсэг болох шинжлэх ухааныг ангиллын тодорхой хуваарьт оруулах шаардлага аяндаа гарч ирдэг. Энэ ангиллын эхэн хэсэг нь түүхийн хэсэг, удаах нь судлалын хэсэг, эцсийнх нь дүгнэлт тодорхойлолтын хэсэг болдог.

Хүн төрөлхтний түүхэнд олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ боловсруулж иржээ.

Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог Хиндү шашин 4000 жил, Иудейн шашин 3670 жил, Заратуштрын шашин 3000 жил, Буддын шашин 2545 жил, Христийн шашин 2000 жил, Исламын шашин 1521 жил, Бахай Шүтлэг 165 жил оршин сургаал номлолоо хөгжүүлж ирсэн байна. 

Зарим хүмүүсийн хувьд шашин гэдэг нь амьдралынх нь зааврыг өгдөг, удирдуулдаг зүйл билээ.




#Article 32: Физик (243 words)


Физик (Грек: φύσις (phúsis), байгаль ба φυσικῆ (phusiké), байгалийн тухай мэдлэг гэдгээс гаралтай) нь матери, энерги, орон зай ба цаг хугацааг захирдаг тулгуур хуулиудыг нээх болон ойлгох зорилготой шинжлэх ухаан юм. Физикт ертөнц ба түүний харилцан үйлчлэлүүдийн эгэл хэсгүүд, мөн тулгуур зарчмуудын хүрээнд сайн ойлгож болохуйц системүүдийг шинжлэх явдлыг авч үздэг.

Бүх атомын дотоод дахь харилцан үйлчлэлийг бүрэлдүүлж буй квант механикийн үзэгдлүүдийг оролцуулан ертөнцийн хамгийн үндсэн ажиллагааг судалдаг тул физикийг тулгуур шинжлэх ухаан гэж үзэж болох ба үүн дээр хими, дэлхий судлал, биологи, ба нийгмийн шинжлэх ухаанууд тогтож байдаг. Үндсэн физикт гарсан нээлтүүд бусад бүх шинжлэх ухаануудад чухал нөлөө үзүүлдэг.

Физик нь «туршлагын» үр дүнг тайлбарлах онолын загвар боловсруулах, үнэн загвартаа тулгуурлан дараагийн шатны туршлагын үр дүнг тооцох маягаар шинжлэх ухааны аргыг ашиглан байгалийг таньж мэдэх оролдого хийдэг. Анх физик нь байгалийн философийн нэг хэсэг байсан ба 19-р зуунд философиос салж биеэ даасан позитив шинжлэх ухаан болон хөгжжээ. Физикчид кваркуудаас хар нүхийг хүртэл, тусгаар атомоос хэт дамжуулагч •хүртэл өргөн• хүрээний физик үзэгдлүүдийг судалдаг байна.
Бас харимхай ба харимхай биш депормацийн талаар гардаг.

Физикийн өнөөгийн судалгаанууд материаллаг ертөнцийг өөр өөрийн талаас тусгайлан судалдаг хэд хэдэн том салбарт хуваагддаг.

Хорьдугаар зуунаас эхлэн физикийн тусгаар салбарууд маш нарийн болж хөгжсөн бөгөөд одоо үед физикчид бүх амьдралынхаа турш зөвхөн нэг салбарт ажиллах нь хэвийн үзэгдэл болоод байна. Альберт Эйнштейн (1879-1955) ба Лев Давидович Ландау (1908-1968) мэт физикийн олон салбарт амжилттай ажилладаг физикчид өнөө үед маш цөөрчээ.

Дорх хүснэгтэд физикийн нилээд хэдэн салбар ба дэд салбарыг жагсааж үзүүлэв.




#Article 33: Википедиа (246 words)


Википедиа () — Америкийн Викимедиа сан хэмээх төрийн бус байгууллагын сервер дээр хадгалагдсан, хэн ч хувь нэмэрлэж, хянан шүүж, засаж шинэчилж болох, нийтийн хэрэглээний цахим нэвтэрхий толь юм. Википедиа дэлхийн хамгийн их ашиглагддаг арван цахим талбарт багтдаг бөгөөд олон сая хүнд энгийн мэдлэгийн сурвалж бичиг болдог. 

Жимми Уэйлс, Ларри Сэнгер хоёр удирдан 2001 оны 1 сарын 15-нд англи хэлээр анхлан гаргасан ба удалгүй олон хэлээр бичигдэх сүлжээ болж өдгөө  Википедиа нээгдэж, хамгийн ихдээ 5 сая, бүгд  хуудас өгүүлэл бичигдээд байна. 2014 оны статистикт дурдсанаар сар бүр 500 сая хүн, 18 тэрбум удаа тус сайтын хуудсыг нээж харж байв. 

Википедиа олон хүнд тус болж талархлыг хүлээж, мөн олон хүнээс сөрөг шүүмж авч байгаа.

Хавай хэлний «wikiwiki» (түргэн), англи хэлний «encyclopedia» (нэвтэрхий толь) гэсэн хоёр үгний нийлэмж юм.

Америкийн Bomis компанийн захирал Жимми Уэйлс англи хэлээр нийтээр засч болох цахим нэвтэрхий толь бүтээхийг зорьсныг ерөнхий хянан тохиолдуулагч Ларри Сэнгер гүйцэлдүүлжээ. 2000 оны 3 сарын 9-нд Nupedia нэрээр эхэлсэн төсөл 2001 оны 1 сарын 15-нд өнөөгийн Википедиа болж өөрчлөгдсөн юм. Эхэндээ дан англи хэлнийх байхдаа www.wikipedia.com хаягтай байсан бол олон хэлнийх болоод 2002 оноос хойш www.wikipedia.org хаягтай болсон. 

Википедиаг хүмүүс ихээр хэрэглэхийн хэрээр Википедиагийн өгүүллийн үнэн эсэхэд шүүмжлэлтэй хандах болсон. Америкийн нэгэн сэтгүүлч Википедиа дахь мэдээллийг «үнэн, тал нь үнэн, худал» гэж гурван хэсэг болгон үзсэн байдаг. Аливаа шүүмжлэгч нар Википедиагийн хуудсыг хэн ч хэзээ ч засварлаж болдог нь түүнд итгэх итгэлийг алдагдуулж байна гэдэг. Ялангуяа эрдэм шинжилгээ, эмнэлгийн мэргэжлийн дутмаг мэдээ Википедиад орсоноор буруу мэдээ уншигчид очих эрсдэлтэй.




#Article 34: Соёмбо (286 words)


Соёмбо нь Өндөр гэгээн Занабазарын зохиосон, монгол, санскрит, төвөд үг бичихэд зориулагдсан бичиг юм.

Боржигин овогт Гомбодоржийн Занабазар 1686 онд монгол, санскрит, төвөд үг бичихэд зориулан энэтхэг, ланз, нагар үсгүүдээс санаа авч 90 үсэг бүхий Соёмбо үсгийг зохиожээ. Соёмбо үсэг санскрит хэлээр өөрөө буй болсон гэгээн үсэг () гэсэн утгатай. Занабазар эл бичгээ зохиосон учраа тайлбарлахдаа төвөд, самгарди хэлний үгийг тэмдэглэх боломжийг улам нарийн болгох санаа агуулснаа дурдсан байдаг. 

Соёмбо үсгийг 200 гаруй жил Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан бөгөөд төрийн тамга, ном судрын толгой үсгийг бичиж уламжилсан нь бидний үед бичиг соёлын гайхамшигт дурсгал болон үлджээ.

Соёмбо үсгийн бичлэг нь зүүнээс баруун тийш бичих журамтай бөгөөд зурлага нь хичээнгүй бичгийн хэлбэрийг баримтална. Эл үсгээр буддын шашны цөөн бус ном судар бичигдсэн гэх мэдээ байх боловч харамсалтай нь уламжлан хадгалагдаж ирсэнгүй. Энэ нэгэн зүйл үет үсэг нь зурлага их төвөгтэй байснаас болж их дэлгэрсэнгүй.

Буддын шашин Монгол нэвтэрсэн үеэс төвөд номын эхэнд бирга тэмдэг тавьдаг заншлыг авч номын эхэнд бирга гэдэг тусгай дүрс тавих болж улмаар нар, сар, гал гэх мэт өөрсдийн бэлгэ тэмдгийг нэмж баяжуулан хэрэглэх болжээ. Хүннү монголчууд нар, сар, галын дүрстэй сүлдтэй байсан нь Их Монгол Улсын далбаан дээр ч дүрслэгдсэн байдаг. Хожим энэ сүлд соёмбонд хэрэгдэгдэх болжээ. 

Улс төрийн бэлгэдэл нь соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, нар сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг. Соёмбын бам үсэг нь арга билэг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлгэджээ.

Ийнхүү соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм.




#Article 35: Төрийн далбаа (128 words)


Аливаа нэг улсын бэлгэ тэмдэг болдог далбааг (монгол улсынхаас бусад нь туг гэж ойлгогдож болно) төрийн далбаа (төрийн туг) гэнэ. Ихэвчлэн тухайн улсын төр засгийн хүрээнд залж мандуулдаг боловч онцгой тохиолдолд иргэн бас мандуулж болдог. Иймэрхүү өргөн хэрэглээ болон англи, орос зэрэг хэлнээс орчуулагдах байдал зэргээс монгол хэлээр улсын далбаа (улсын туг), үндэсний далбаа (үндэсний туг) гэж бас нэрлэгдэх боломжтой мэт байдаг. 

Монгол улсын бэлгэ тэмдгийн дотор төрийн далбаа, төрийн туг гэж хоёр янз байдаг болохоор Монгол улсын ийм төрлийн бэлгэ тэмдгийг зөвхөн төрийн далбаа гэж нэрлэх ёстой. Харин бусад улсынхыг далбаа гэхгүй туг гэж нэрлэж болох мэт байдаг.

Зарим улсын төрийн далбаа мандуулах газар орноор нь газрын, далайн тэнгисийн гэж,  мандуулах эрхт эзнээр нь цэргийн (эсвэл дайны), иргэний, улсын (эсвэл төрийн), үндэсний гэх мэтээр олон хувилбартай байдаг. 




#Article 36: Амин судлал (239 words)


Биологи буюу Амин судлал нь амин судлалын шинжлэх ухаан юм. Грек хэлний биос (βιος) (амьд) ба логос (λογος) (судлах), гэсэн үгнээс гаралтай. Судлах зүйл, амьд амьдралыг танин мэдэхийн тулд судалдаг боловч зарим амьгүй (амьтай ба амьгүй зvйлийн хоорондох) зүйлийг ч бас судалдаг (вирус, вироид, прион), ба ер нь биологийн судлах судлагдахууныг яг тухайлан тодорхойлон зааглах боломжгүй юм.

Энэ шинжлэх ухаан нь олон салбар ухааныг багтаадаг :

Биологид амьд организмыг төрөлжүүлэн үзэж аливаа амьд организм хэрхэн оршин тогтнодог болон хоорондоо буюу бусад организмтай мөн хүрээлэн буй орчинтой хэрхэн зохицон оршдог тухай гол анхаарлаа чиглүүлдэг байна.

Энэ шинжлэх ухаан нь олон салбар ухааныг багтаадаг ба тэдгээрийн салбар шинжлэх ухаануудын зарим болох ургамал судлал, амьтан судлал зэрэг нь эртний шинжлэх ухаан боловч аливаа амьтад, амьд организм нь үндсэндээ ижил бүтэцтэй болохоор бүхэлд нь судлах нь оновчтой гэж хэсэг эрдэмтэд үзсэнээс үүдэн 19-р зууны үеэс эхлэн биологийн шинжлэх ухаан нь бүрэн утгаараа цогцоор хөгжиж эхэлсэн түүхтэй. Одоо биологийн шинжлэх ухаан хамгийн түгээмэл томоохон шинжлэх ухаан гэж тооцогддог болсон. биологийн шинжлэх ухаанд эволюцийн онол нь үндсэн туулгуур онол юм.

Агропедиа -- Анатоми -- Биоархеологи -- Биохими -- Молекул биологи -- Биогеохими -- Биомеханик -- Биофизик -- Биотехнологи -- Органик хими -- Ургамал судлал -- Эсийн биологи -- Хєгжлийн биологи -- Экологи -- Эволюци -- Ургамал ба амьтны аймаг -- Генетик -- Гистологи -- Иммунологи -- Анагаах ухаан -- Микробиологи -- Палентологи -- Патологи -- Философи -- Хэвлэл -- Таксономи -- Вирусологи -- Амьтан судлал




#Article 37: Занабазар (1532 words)


Өндөр гэгээн Занабазар бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт байв.

Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж, Ханджамц хатанаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр төржээ. 1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.

Тэрээр бага наснаасаа Бурханы шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан.
Түүний өргөсөн Занабазар гэдэг нэр нь 'аянгат (жнана)-цэцэн билэг (важра)' гэсэн утгатай Санскрит гаралтай үг.
Занабазар 1723 онд Бээжингийн Шар сүмд нас баржээ.
Өдгөө Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей Улаанбаатар хотод байдаг.

Занабазар 1635 оны билгийн тооллын 9-р сарын 25 өдөр (одоогийн Өвөрхангай аймгийн) Есөн зүйл гэдэг газар, Боржигон овогт халхын түшээт хан Гомбодоржийн гэр бүлд төржээ. Гэгээн Сэцэн хан Шолой эцэг эхтэй нь уулзахаар ирээд түүнийг сайн лам болох юм гэсэн санал хэлээд өөрийн алдарын хэсэг Гэгээн(мон. гэрэл, дээд) нэр хайрлаад морджээ. Далай лам, Панчин ламд энэ боломжийг олгуулахаар элч илгээхээр шийджээ.

Түшээт хаан Гомбодоржийн хатан Ханджамцад аягачин болж явсан эгч дүү хоёр хүүхэн байв. Тэр цагт Өндөр Гэгээнтэн Түшээт хааны агь болон мэндлэхэд хоёр аягачин хүүхний эгчээр эх бариулж аваад энхрийлэн өсгөв. Бага хүүхний хоёр хөхнөөс гэнэтэд шалтгаангүй байтал их сүүн асгаран гарсныг Өндөр Гэгээн шимэн зооглож лагшин өрнөн боловсроод их хүүхнийг Авайэжий, бага хүүхнийг Далай эжий хэмээн нэрийдэж Өндөр Гэгээнтнээс 32 сүүдэр зооглосон Энх Амгалангийн тавдугаар /1666/ онд өөрийн мутраар хар торгон дээр есөн зүйлийн эрдэнэсээр зурсан Балданлхам сахиус гайхамшигийн адистадтай нэгнийг хайрлав. Далай эжийд мөн тэр мэт бүтээсэн Махагал сахиус нэгнийг хайрлав. Тэр цагаас эхлэн хоёр аягачин, садан төрөл, отог хамжилгын хүмүүс нийтээр тэр хоёр сахиусыг өргөө байгуулан залж өдөр бүр жасаа хурлыг хурдаг заншил тогтсон. Бас Халх нийтээр Манжийн хааны төрд орохын үест Өндөр Гэгээнтэн Авай эжий, Далай эжий хоёрт хятад барын шунхан Ганжуур гүйцэд нэг нэгийг хайрласныг хойно Авай эжийг Үйзэн засаг Хаймчигийн үед манай хошууны Аавхүү ноён хэмээх тайжид худ худгай болгон өгч дацан хурал хамжлага сэлттэй уул хошуунд нийлүүлэн захируулсан ба бас Далай эжийг Дээрхийн шавийн Дархан ноёнд худ худгай болгон өгч хувийн хурал хамжлага сэлттэй Их шавьд нийлүүлсэний дараа хар шар олон сүсэгтэн өглөгийн эзэд Цахиурт хэмээх газар хурлын дуган барьж бурхан шүтээн олныг бүтээгээд жас сан байгуулан үргэлжийн хурал гаргасан амуй. ..” гэжээ. Уг дацан нь 20-р зууны эх буюу 1910-аад оныг хүртэл 5-6 ламтай цагийн хурал хурж байгаад тодорхой бус шалтгаанаар хаагджээ. Дуганыг хэзээ нураасан нь тодорхойгүй ба одоо дуганын туурь тус газарт Жум хэмээх нутгийн лам хуучин дуганыг сэргээн засварласан болно.

Далай лам Занабазарт Төвөдийн багш Жамбалын Номун ханыг, харин Бэнса лам хутагт Лувсан Данзанг илгэээжээ. 13 насандаа 1647онд, Занабазар нүүдэлчдийн сүм Брайбунгаджигандан-шаддублин(мөн Баруун хүрээ Манх-хийд) түүний овог Абатай-Эрэдэнэ-Зуу тэнд бараг жил суралцсан нээлтэд оролцсон. 15насандаа 1649 оны эцэст цастын орны Лхас хот уруу явсан. Төвөдийн нийслэлд жил хагас байхдаа Занабазар, Вадирагын V Далай ламыг залах ёслолд орж, тэнд түүнийг хувилгаанд өргөмжлөн, Жавзандамба түүнд өөрийн тамгатай торгон балдахин бэлтгэсэн. Дараа нь  Ташилунпо хийдэд Шигадзед Занабазар IV Панчен ламыг төлөөлсөн байв. Тэр түүний их багш нь болсон.Мөн Занабазар Гандан Пунцоглин хийдэд зочлов. Түүхийг 1642 онд Таранатха үндэслэсэн, дараа нь гелугийн сургуульд эзлэгдсэн. Занабазар Түвдэд айлчилсаны дараа олон төвд тангуд ламтай эх орондоо ирсэн. 1653 оны эхээр Занабазар Говийг туулж, Өвөр Монголын хаа нэгэнтээ 5-р Далай ламтай уулзсан. Тэр Чин улсын Эеэр засагч хаантай уулзаад ирж, мөн түүнийг Эрдэнэ Зуу хүртэл дагалдан явжээ. 1655 оны намар дахиад Төвдөд өөрийн багш Панчин ламд бараалхжээ. Түүнтэй, бас Далай ламтай уулзаад 1656 оны намар Занабазар Халхад ирэв.

Тухайн үед  Халх Монголын хант улсууд баруун, зүүн хоёр гарт хуваагдан Халхын Алтан ханы улс, Халхын Засагт ханы улс, Түшээт ханы улс, Сэцэн ханы улс гэж дөрвөн ханлиг улсаас тогтон байлаа.  Халхын хант улсуудын  нутгийн умарт талаас Оросын булаан эзлэгчид, Сибирийг эрхшээлдээ оруулж Байгаль нуурт тулж ирээд байв.  Мөн өмнөд этгээдэд орших  Манж нар Зүүн азид ноёрхолоо тогтоон Монголчуудын дийлэнхийг эзлэн авч Монгол  төрийн  гал голомтыг сахин  хадгалж буй Халх Монголчуудад түрэмгийлэн байж.  Халхын хант улсуудын баруун этгээдэд орших,  Алтай орчмын Ойрадын ноёрхох хоёр аймаг Цорос,  Хошуудын хооронд эрх мэдлийн төлөөх дайн үүсч, энэ тулааны ялагч Цоросын Эрдэнэбаатар хунтайжийн хүү Галдан,  Ойрадын  Зүүнгарын хант улсыг үндэслэн байсан үе ажээ. Халхын Алтан хан Лувсанренчин 1662 онд Засагт хан Ванчигийг  хөнөөж Халхын баруун гарт үймээн дэгдээсэн нь  Халхын хант улсуудыг хамарсан үймээн самуун болж хувирсан төдийгүй Халхын хант улсуудын дотоодын маргаанд Зүүнгар, Төвд, Манжийн зүгээс идэвхтэй хутгалдан оролцох болсон байна.  1667 онд Зүүнгарын хант улс, Халхын баруун гарын Алтан ханы улсад довтлон мөхөөжээ.   Халхын хант улсууд олон жил үргэлжилсэн үймээний эцэст хоёр холбоотны хэсэг хуваагдсан нь газар нутаг, албат харьяатын асуудлаар Орос улстай дайн тулааны байдалтай байсан,   Халхын Түшээт Чахундорж хан тэргүүтэй Сэцэн хан, Халхын Алтан ханы улсын залгамж болох,  Засагт ханы улсад хамаарах   Хотогойд, Элжигин, Дархадын ноёдын эвсэл, үүссэн бол албат иргэдийн маргаанаас болон Түшээт хан Чахундоржтой эе эвдэрсэн Засагт ханы улс,  Зүүнгарын хант улстай холбоолжээ. Монгол газар нутагт халдан булаан эзэлж буй Оросын түрэмгийлэгчдийн эсрэг,  Халхын Түшээт хан Чахундорж тэргүүлэн 1660 оны сүүлчээс шууд цэрэглэн тулалдах болсон байна.  Зүүнгарын хант улсын хан Галдан Монгол нутагт түрэмгийлж буй Оросуудад буумтгай, эв найр тавьсан бодлого явуулсан нь Халх Монголчуудад маш их дарамтыг үзүүлжээ. Халхын хант улсуудын хямрал маргаанд хөндлөнгөөс оролцох болсон Төвдүүд анхлан,  1682 онд Халхын баруун зүүн гарыг эвлэрүүлэх чуулган хийхийг оролдсон боловч Түшээт хан эрс татгалзанаас амжилт олоогүй өнгөрчээ. Улмаар Манж, Төвд, Зүүнгарын оролцоотойгоор Халхын хант улсуудын ноёдын чуулган, Төвдийн Далай ламын элч, Галдан ширээт хутагтын удирдлаган дор, 1686 онд Заг байдрагийн Хүрэн бэлчир хэмээх газар болж Халхын баруун, зүүн гарын найрамдах ёслолыг хийсэн байна. Уг чуулганд Халхын Түшээт хан Чахундорж оролцоогүй бөгөөд,  Халхын хант улсуудын дотоод хэрэгт, гадны улсын зүгээс, хутгалдан орохыг эрс эсэргүүцэж байсан байна.  Түшээт хан Чахундорж түүний холбоотнууд 1688 онд Халхын Түшээт хан Чахундоржийн удирдлаганд,  Байгаль нуур орчмын нутагт түрэмгийлж буй Оросуудын цайз, шивээг устгаж,  шахан гаргахаар цэрэглэж Хотгойд, Дархадын ноёд, Байгаль нуурын баруун этгээдийн Түнхэний шивээ, Түшээт хан цэрэг,  Байгалийн өвөр Сэлэнгэ, Үдийн шивээ, Цэцэн ханы цэрэг, Нерчүүгийн шивээг довтлон байх ахуйд, Засагт хан Шар, Зүүнгарын Галдан бошигт хантай хоёрын эвсэл гэгчийг байгуулан ар талаас нь цэрэглэн, дайрах   гэж буй баттай мэдээ авсан, Чахундорж түрүүлэн хөдөлж  түмэн цэрэг дайчлан,  Засагт ханы нутагт довтолжээ. Энэ тулаанд,  Засагт хан Шар, түүний хүргэн Галдан бошигтын дүү Доржжав  нар алагдсан байна. Энэ хэрэг явдлын дараа Түшээт хан Чахундорж, Зүүнгарын Галдан ханд хандан чуулган хийх санал тавьсан ч Галдан бошигт үл зөвшөөрөн гурван түмэн цэрэгтэй, Халхын нутагт цөмрөн орсон бөгөөд, Буриад нутагт Оросуудын эсрэг дайтан байгаад Галдан бошигтыг тосон тулалдахаар яаравчлан, Халхын нутагт буцан ирсэн, Түшээт хан Чахундоржийн хүү Галдандоржийн удирдсан түмэн цэргийг, Төмөрт хэмээх газар, Халхын Сэцэн ханы Нерчүүгийн шивээг  дайлж буй  цэргийн хүчийг Онон голд цохижээ. Улмаар Түшээт ханы гол хүчийг Олгой нуур хэмээх газар, 1688 оны намрын тэргүүн сард ялснаар Халхын Түшээт хан энэ дайнд ялагдал хүлээжээ. Өндөр гэгээн Занабазар  Галдан бошигтийн цэргийн хөлөөс дайжин, Ерөөгийн рашаан, Хагийн хар нуур, Сэцэн ханы нутаг Өгөөмөрөөр дамжин Манж чин улсын мэдэлд орсон Өвөр Монголын нутагт дүрвэн орсон байна.  1688 оны билгийн улирлын 9-р сард Зүүнгарын Галдан болон,  түүний холбоотон Орост ялагдан нутгаасаа дүрвэсэн, нөгөө талаар Манж чин гүрний Энх-Амгалан хааны хяхан хавчсан  хэцүү цаг үед Өвөр Монголын Сөнид аймгийн Ар Элстэй хэмээх Халхын ноёд чуулган хийжээ. Үүнээс хойш Халхын Өндөр гэгээн Занабазар тэргүүлэн  Манж чин гүрэнтэй олон удаагийн яриа зөвшлийн эцэст 1691онд Долнуурын хэлэлцээрийг хийж, тус тусдаа хатуу үүрэг харилцан хүлээсэн вассаль буюу түшмэг улс болох шийдвэрт хүрчээ. Тэр үүргийн дотор, хятадын тариачид бослого тэмцэл гаргавал Монгол улс морьт цэрэг хөдөлгөн дарж өгнө. Халх Монголын нутагт гаднын хүчин халдвал Манж гүрэн цэргийн хүчээр хамгаална. Монгол нутагт хятад хүн байнга оршин суух, газар хагалж тариа тарих, Монгол хүнтэй гэрлэхийг Манжийн хуулиар хориглоно гэсэн хатуу заалт орсон байдаг.  Өндөр гэгээн Занабазар бүхий л амьдралаа Монгол түмнийхээ амгалан энх амьдралын төлөө зориулсан бөгөөд 1696 онд Монгол туургатны эвдрэл тэмцлийг амирлуулах Жанлавцогзол сургаалаа айлдаж, 1722 онд Зүүнгарын элч Чойнамхааг дагуулан Бээжинд заларч, Манжийн Энх-Амгалан хаантай,   Манж-Зүүнгарын найрамдлын хэлэлцээрийг байгуулахад хүчин чармайлт гаргаж, Манжийн зүгээс Зүүнгар улсад хийх түрэмгийлэлийг зогсоож байжээ.

Таалал төгсөв

Занабазар 89 насандаа Чин улсын нийслэл Бээжингийн ойролцоо Шар сүмд зочилохдоо 1723 оны хаврын эхэн сарын 14-ний өдөр учир битүүлэгээр таалал төгсөв. Түүний шарилыг эхлээд Их хүрээнд, дараа нь Амарбаясгалант хийдэд байрлуулав. Энэ нь Чин улсын Найралт төв хааны тушаалаар 1726 онд байгуулсан хийд юм. II Богд гэгээн нь Занабазарын ач, мөн Түшээт ханы гэр бүлээс тодорчээ.

 

Занабазар буддын, бодисва, буддын зүтгэлтнүүдын шавар барималуудаараа алдартай. Тэр уран барималтай анх 1650 онд Лхасд очихдоо танилцжээ. Непалын уран барималчид Поталын ордон барихыг ажиглажээ.  Занабазарын уран бүтээл Непалыхтай адил, харин төвдийнхтэй адилгүйг ажиглаж байв. Нилээд алдартай бүтээл нь Цагаан Дарь эх, Ногоон Дарь эх, Баджара Будда. Эмэгтэйлэг, мэдрэмжтэй дүрслэл Ногоон Дарь эхэд харагдана, түүний хамгийн сайн бүтээлийг Европын сэргэн мандалтын уран барималтай адилтгадаг. Б.Ринчен Занабазарыг «Монголын Микеланжело» гэжээ. Өндөр гэгээний урлагийн бүтээл 2 ч удаа устгагдах аюулд өртөж, зарим нь гэмтсэн. Анхны удаа Зүүнгарын XVII зууны төгсгөлд Халх руу халдахад, 2-рх нь XX зууны 30-аад оны Чойбалсангийн шашны эсрэг хэлмэгдүүлэлтийн үед. Занабазарын тусгай хэв маяг нь Занабазарын сургууль хэмээн нэрлэгджээ.




#Article 38: Эсийн биологи (207 words)


Эсийн биологи (англи. Cell biology) гэдэг нь эсийг судалдаг, биологийн нэг салбар ухаан юм. Бүх бие организм нь эд эсээс бүрддэг учраас эсийн биологийг биологийн шинжлэх ухааны үндэс гэж хэлж болно.

Анх Английн эрдэмтэн Р.Гук 1665 онд өөрийн зохион бүтээсэн микроскопоор ургамлын үйсний нимгэн зүсмийг харж эсийг нээснээр эсийн биологийн суурь тавигдсан. 

Эсийн биологи нь нэг эст бактер, протоз зэргийг судлахаас гадна олон эст хүн, ургамал зэргийг судалдаг. Эсийн дотоод бүтэцийг судлах мэдэх нь бүх төрлийн биологийн шинжлэх ухаануудад чухал байдаг. Эсийн биологи нь генетик, биохими, молекул биологи, иммунологи, хөжлийн биологитой гүн холбоотой ухаан юм. 

Эсийн дотоод хэсэг бүрт тодорхой өөр төрлийн уургууд агуулагдана. Эсийн биологийн чухал хэсэг нь эс дотор уураг шилжих ба эсээс уураг гадагшлах молекулын механизмыг судлахад оршдог. Ихэнх уураг нь RER дотор рибозомоор сентизэлдэг. Рибозом нь цөмийн RNA хүчлийг агуулж цааш аминхүчлүүдтэй нэгдэж уургийг бий болгодог. Эдгээр нь RER-д болон дангаараа мөн цитоплазмд агуулагддаг. 

Бөөм нь бөөрөнхий хэлбэртэй. Эсийн доторх хамгийн том эрхтэнцэр, дунджаар 10мкм хэмжээтэй. Бөөм нь бөөмийн бүрхүүл, бөөмийн шингэн-кариоплазм, бөөмхөн гэсэн хэсгүүдээс бүрддэг. Бөөм нь эсийн удамшлын материалын ихэнх хэсгийг хадгалж, эсийн бүтэц үйл ажжиллагааг удирддаг. Бөөмийн бүрхүүл нь бөөмийн дотоод орчныг цитоплазмаас тусгаарласан  хоёр давхар мембран м. Бөөмийн мембран нь эсийн плазман мембранын адил уураг өөх тосны молекулаас  тогтоно.




#Article 39: Эсийн орчил (177 words)


Эсийн нэг хуваагдлаас нөгөө хуваагдлын хооронд болох үе шат, тэдгээрт дарааллан өрнөх үйл явцыг эсийн цикл гэнэ. Эсийн циклийн үргэлжлэх хугацаа орчны хүчилтөрөгчийн хангамж, гэрэл, дулаан зэргээс шалтгаалан нэлээд хэлбэлзэлтэй байна.Эсийн цикл нь хэд хэдэн үе шатаас бүрдэнэ. Нэгдүгээр үе шат (G1) нь эсийн өсч, хэмжээгээр том болох үе. Эс нь тодорхой нэг хэмжээнд хүрээд дараагийн үе шат (S) буюу ДНХ-ийн синтез эхэлнэ. Эсийн удамшлын мэдээ хуулбарлагдана (DNA replication). Дараагийн үе шатанд (G2) эс нь хуулбарлах үйл явцыг шалгаж, эс дэх энергийн нөөц нэмэгдэнэ, хоер эс болж хуваагдахад бэлтгэнэ. Хромосом нь хуваагдаж ( Mitosis M) хоер охин эс үүснэ. Охин эсүүд нь хромосомын ижил тогтолцоотой байна. Охин эс үүссэний дараа эсүүд эргээд нэгдүгээр үе шатандаа буцаж очсноор (G1) нэг цикл дуусна.

Эсийн амьдралын циклийн хугацаа нь эсээсээ хамаарч янз янз байдаг. Ихэнх сүүгээр бойждог амьтан болон хүний эсийн цикл 10-30 цаг үргэлжилдэг. Эхний үе шатанд (G1) орсон эсүүд заавал бүх циклийг дуустал байдаггүй, тэд G0 буюу амралтын байдалд байж болдог.
Бактерийн эс 20 минут тутамд, гэдэсний дотор хананы хучуур эдийн эс 8-10 цаг тутамл, мэдрэлийн эс хуваагдахгүй.




#Article 40: Эсийн амьдралын циклийн зохицуулалт (104 words)


Бүх эукариотик организмын хувьд эсийн циклийн үе шатууд тус бүртээ нарийн зохицуулалттай байх нь чухал. Үе шатууд яг дэс дараагаараа үргэлжилж, нэг нь дуусч байж нөгөө нь эхэлдэг хуультай. Энэхүү нарийн зохицуулалт алдагдвал хромосомын өөрчлөлт, гажиг үүсэх шалтгаан болох магадлалтай. Ингэснээр хромосом болон түүний тал хэсэг гээгдэх, охин эсүүдэд ижил биш маягаар хуваагдах аюул гардаг. Хромосомын энэ гажиг хавдрын эсэд тааралдах нь элбэг. 

Анагаах ухаан болоод биологийн шинжлэх ухаанд эсийн циклийн зохицуулалт хэрхэн явагддагийг ойлгож судлах нь маш чухал байгаа юм. 2004 оны Нобелийн шагналтнууд эс нь нэг үе шатаас дараагийн үе шат руу яаж зохицон орж байгааг молекуляр түвшинд судалснаараа том нээлт хийжээ.




#Article 41: Эсийн амьдралын циклийг судалсан нь (124 words)


Л. Хатвэл нь генетикийн аргаар эсийн циклийг судлах боломжийг бїр 1960-аад оноос тогтоожээ. Тэрээр хамгийн тохиромжтой туршалтын модель болох талхны исгэгч Saccharymyces cerevisiae - ааг ашиглан эсийн амьдралын зохицуулагыг судалжээ. 1970 - 71 онуудад хийсэн хэсэг бїлэг туршилтийнхаа їр дїнд Хатвэл эсийн амьдралын циклийг удирдан зохицуулдаг зуу гаруй генийг нээжээ. Тэр бїлэг генийг CDC - genes (cell divison cycle) гэж нэрлэжээ. Эдгээр генийг нэг болох CDC28 нь эсийн амьдралын нэгдїїгээр їеийг (G1) удирдан зохицуулдаг тул start гэж нэрлэв.

Хатвэл мєн хэт ягаан туяанд эс хэр мэдрэмжтэй байгааг судалж Checkpoint буюу шалгалтын ойлголт нэвтрїїлжээ. Энэ нь ДНХ гэмтсэн їед эсийн циклийг зогсоох їйл явцыг хэлж байгаа юм. Ингэснээр эс нь амьдралын дараагийн їе шатанд орохоос ємнє ДНХ-г засах (репараци ) їйл явцад цаг олгох юм.




#Article 42: Циклин (250 words)


Циклин молекул нь эсийн циклийн үед үүсч, устдаг уураг юм. Циклин молекул нь CDK-н молекултай холбоотой байдаг бөгөөд CDK-ийн үйл ажиллагааг хянаж, фосфорилизаци урвалд оролцох уургийг сонгодог. Циклин молекулын судалгаандаа усны амьтан болох Arbacia -г модель болгосон бол сүүлд эдгээр циклин молекулыг өөр бие организм, тэр дундаа хүний организмд одоогоор арваад циклин төрлийн молекул байгааг тогтоожээ.

Леланд Хартвелль, Тим Хант, Паул Нерс нар 1980-аад эхээр анхны циклин молекулыг нээжээ, үүнийхээ төлөө 2001 оны Биологи-анагаах ухааны нобелийн шагнал хүртсэн аж.

Нобельтнууд эсийн циклийг зохицуулдаг молекуляр механизмыг ийнхүү нээжээ. Эсийн амьдралын циклийн үед CDK молекулын тоо тогтмол байдаг, харин циклиний зохицуулалтаас хамаарч үйл ажиллагаа нь өөр өөр байдаг. CDK молекул болон циклин хоер нь нийлээд эсийг нэг үе шатаас нөгөө үе шат руу шилхих үйл явцыг зохицуулдаг.

Энэхүү суурь нээлт нь биологи анагаах ухааны бусад олон салбарт асар их ач холбогдолтой нь ойлгомжтой. Ялангуяа хавдрын эсїїдэд хромосомын гажиг яагаад үүсдэг, охин эсїїдэд хромосом яагаад буруу хуваагдаж, эсвэл гээгддэг гэх мэт асуудалд чухал нээлт болжээ. Хромосомын гажиг нь эсийн циклийн зохицуулалт алдагдсанаас үүсдэг бололтой. CDK-н молекул болон циклиний ген нь хавдрын ген буюу онкогений үйл ажиллагаатай адил їйл явуулж болохыг баталжээ. Эсийн амьдралын циклийн явцад CDK молекул болон циклин нь хавдрын супрессор генийг (p53, Rb) хуулбарладаг аж.

Эдгээр нээлт нь хавдрын оношлогоонд єргєн хэрэглэгдэх юм. CDK молекул болон циклиний тївшин ихсэх явдал хүний хавдар нэн ялангуяа хєхний болон тархины хавдарт тохиолддог байна. Тэгэхээр эдгээр нээлт нь хавдрын эмчилгээний шинэ аргын үндэс болжээ. CDK молекулыг саатуулагч ингибиторыг ашиглан эмнэл зүйн туршилтууд одоо хийгдэж байна.




#Article 43: Цахиагийн Элбэгдорж (2047 words)


Цахиагийн Элбэгдож нь Монгол Улсад ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж, 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын замаар ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг. Ц.Элбэгдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан. Өмнө нь тэрбээр Монгол Улсын Ерөнхий Сайдаар хоёр удаа, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар нэг удаа, УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа тус тус сонгогдон ажилласан. Ц.Элбэгдорж нь ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг неолибeрал улс төрч юм.

Элбэгдорж нь Ховд аймгийн Зэрэг суманд Цахиа, Хонинхүү нарын гэрт 1963 оны 3 дугаар сарын 8-нд тэдний найм дахь буюу отгон хүү болон мэндэлжээ. Элбэгдоржийн эцэг, эх тэр үеийн Монголын хүн амын ихэнхийн нэгэн адил малчин ард байсан тул Элбэгдорж багадаа ишиг, хурга, тугал, унагатай тоглож, тэднийг арчилж, тордохын зэрэгцээ бусад хүүхдүүдтэй мориор уралдаж тоглож өсчээ. Зэрэг сумынхны дурсан ярьдгаар Элбэгдоржийн ээж Хонинхүү нь туульс хайлдаг, ерөөл магтаал сайхан хэлдгээрээ нутаг усандаа нэр хүндтэй тул Зэрэг сум болон ойр сумынхан цэрэгт явах, хол газар одохын өмнө Цахиагийн гэрт бууж, Хонинхүүгийн мэргэн цэцэн сургаалийг сонсоод мордох дуртай байв.
 
Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд бага, дунд сургуулиа онц дүнтэй төгсчээ. Түүнийг 16 настай байхад гэр нь Эрдэнэт хот руу нүүж, тэрбээр Эрдэнэт хотод 10-р ангиа онц дүнтэйгээр 1981 онд төгссөн байна. Социализмын үед их, дээд сургуулийн элсэлтийн хуваарийг Төлөвлөгөөний комиссоос мэргэжил тус бүрээр аймаг, хотод хуваарилдаг байлаа. 
 
Элбэгдоржийн хүсэн мөрөөдсөн сэтгүүл зүйн ангийн хуваарь тэр жил Эрдэнэт хотод ирсэнгүй. Сэтгүүлч болохоор сэтгэл шулуудсан Элбэгдорж ирэх жилийн уралдаант шалгалтыг хүлээхээр шийдэв. Энэ хугацаанд тэрбээр аав, ээждээ туслахаар Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт түр ажиллаад удалгүй засварчин болж, тун удалгүй тушаал дэвшин машинист болж ажиллажээ. Ажиллах хугацаандаа цэрэгт татагдаж нэг жил цэргийн алба хаав. Цэргийн албыг үлгэр жишээ хааж, Улаан Од сонинд шүлгүүд нь хэвлэгдсэнийг Батлан Хамгаалах Яaмны өндөр албан тушаалын хүмүүс үзээд Элбэгдоржийг тус яаман дээр дуудаж, түүнээс шалгалт авчээ. Шалгалтын үр дүнд Элбэгдорж Батлан Хамгаалах Яaманд ирсэн Зөвлөлт Холбоот Улсын Цэрэг, Улс Төрийн дээд сургуулийн хоёр хуваарийн нэгийг авсан байна. 

Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Львов хот дахь Цэрэг, Улс Төрийн Их сургуулийг Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй, онц дүнтэйгээр 1988 онд төгсчээ. Мөн тэрбээр Америкийн Нэгдсэн Улсын Боулдер хот дахь Колорадогийн Их Сургууль-н Эдийн засгийн институтыг онц төгссөн байна. Дараа нь Элбэгдорж АНУ-ын Харвардын Их Сургуульд тус сургуулийн бүрэн тэтгэлэгтэйгээр суралцаж, Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн Удирдлагын сургуулийг төрийн удирдлагын магистр зэрэгтэйгээр 2002 онд төгсөөд Монголдоо эргэн ирсэн.

Цахиагийн Элбэгдорж нь анхны ардчилсан хөдөлгөөний партизануудын нэг болж амь биеэ хайрлалгүй, хүмүүсийг зохион байгуулж, жагсаал цуглаан хийж, Монголын төр засгийн коммунист дэглэмийг цус урсгалгүйгээр 1989 онд төгсгөл болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Коммунист төр засгийн эсрэг Элбэгдоржийн гол шүүмжлэл нь ардчилсан нийгэм, үг хэлэх эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засаг Монгол оронд хэрэгтэй гэсэн бөгөөд Монголын коммунист төр засаг эдгээрийг дэмждэггүй байв. Элбэгдорж болон Монголын коммунизмын эсрэг хувьсгалын удирдагчид, дэмжигчдийн ачаар Монгол улс төв Ази дахь анхны ардчилсан орон болсон юм. Олон улсын ухаантнууд болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Элбэгдоржийг Монголын Томас Жефферсон гэж АНУ-ын тусгаар тогтнолыг тунхаглагчдын нэг, ардчиллыг үндэслэгч эцэгтэй зүйрлэн нэрлэдэг. 

Монголын Залуучуудын эвлэлийн их хурлын индэр дээр хэлсэн үгнийхээ төгсгөлд анх удаа Монголд ардчилал хэрэгтэй байгаа тухай ярьж, түүнийг бий болгоход залуусыг уриалан дуудаж, хамтарч ажиллах санал тавьсан. Хурлын дарга Элбэгдoржийн яриаг тасалж, ийм зүйл ярьж болохгүйг сануулж байжээ. Энэ бол 1989 он буюу Монгол Улс коммунист орон болоод 68 жилийг туулаад байсан бөгөөд тэр үед хоёр хүний нэг нь коммунист Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН)-ын албан бус тагнуул байв. Тэдний матаасаар МАХH, Улс Төрийн Товчоо коммунизм, социализмаас өөр үзэл бодол илэрхийлсэн хүмүүсийг шийтгэдэг, цөлдөг байлаа. Тус хурлын завсарлагаар хоёр залуу Элбэгдоржтой уулзсан бөгөөд тэр гурав ардчилсан хөдөлгөөн байгуулахаар тохиролцож, энэ тухай нууцаар залуучуудад зар тараахаар болжээ. Тэр гурав бусад арван залуусын хамт хожмоо Монголын ардчилсан хувьсгалын арван гурван удирдагч гэж нэрлэгдэх болсон юм. 

Тэр үед Элбэгдорж Улаан Од сонины сурвалжлагчаар ажиллаж байсан бөгөөд Залуучуудын эвлэлийн их хуралд оролцсоны дараа ажилдаа ирэх үед нь Элбэгдоржийн буруу үйлдэл-ийн тухай хурлын даргын үг аль хэдийнээ сонинд нь хүрсэн байв. Тус сонины эрхлэгч Элбэгдоржийг ажлын гадуур ямар нэг үйл ажиллагаанд оролцож, коммунист, социалист чиг шугамаас гажсан зүйл хийвэл ажлаас нь хална гэж сануулжээ.

Тухайн үед Монгол дахь цорын ганц залуучуудын байгууллага байсан Монголын Залуучуудын Эвлэл нь Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН)-ын харъяа байгууллага байв. Анхааруулга авсан хэдий ч Ц.Элбэгдорж ба түүний нөхөд бусад залуустай Монгол Улсын Их сургуулийн дугуй танхимд нууцаар цугларч, тухайн үеийн хаалттай сэдэв болох ардчилал, чөлөөт зах зээлийн тухай юу мэдэхээ хэлэлцэн ярилцаж, ардчилсан хөдөлгөөн зохион байгуулах төлөвлөгөө зохиож эхэлжээ. Тэд олон удаа уулзаж, шинэ найз нөхөд, шинэ дэмжигчдийг өөрсөдтэйгээ нэгдүүлэхээр дагуулж ирж байв. Нэг шөнө тэд нээлттэй цуглаан зохион байгуулах тухай зарлалаа гудамжинд шонгийн моднууд дээр наасан байв. 

Цахиагийн Элбэгдорж Монголын анхны бие даасан сонин болох Ардчилал сонинг 1990 онд үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажилласан. Чөлөөт хэвлэлийг анх үүсгэн бий болгож, хамгаалсан үйл хэргийг нь үнэлж Монголын Сэтгүүлчдийн нийгэмлэгээс Элбэгдоржийг Хэвлэлийн Эрх Чөлөөний Одон -гоор 2000 онд шагнажээ. 

Элбэгдoрж aрд түмнээсээ сонгогдон Ардын Их Хурлын депутатаас эхэлж нийт гурван удаа УИХ-ын гишүүнээр 1990-2000 онд ажилласан байна. Тэрбээр хүний эрх, aрдчилал, эрх чөлөөг тунхаглан баталгаажуулсан Монгол Улсын шинэ Yндсэн Хуулийг боловсруулан батлалцсaн юм. 

Монгол дахь хамгийн анхны бие даасан телевиз болох Монгол, Америкийн хамтарсан Ийгл телевизийг Элбэгдорж 1995 онд үүсгэн байгуулалцсан байна.

Коммунист он жилүүдэд МАХН-ын засаглалаас өөр үзэл бодолтой, шашинтай байснаас нь болж хэлмэгдүүлж, устгасан 37000 гаруй хэлмэгдэгсэд, болон тэдний ар гэрийнхнээс Монгол Улсын төр уучлал хүсэх арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга байхдаа Элбэгдорж санаачилж, хэрэгжүүлсэн юм. Сталины үеэс эхэлсэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, ар гэрт нь нөхөн олговор олгох, нэр төрийг нь сэргээж, цаашид хүний эрх зөрчихийг хориглосон Цагаатгалын тухай хуулийг батлахад Элбэгдорж гол үүрэг гүйцэтгэсэн билээ. 

Элбэгдoрж анхны Аж ахуйтны нийгэмлэгийг үүсгэн байгуулсан бөгөөд тус байгууллага 1991 онд малчид нэгдлээс өөрсдийн хөрөнгө болох малаа хувьчилж авахад нь малчдад тусалсан. Малыг хувьчилж, малчдыг хөрөнгөтэй болгосны ачаар Монгол Улсад социалист он жилүүдэд хэзээ ч 25 саяд хүрч үзээгүй таван хошуу малын тоо толгой мал хувьчлагдсанаас хойш богино хугацаанд 30 саяд хүрсэн билээ.

Монголын түүхэнд Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан хоёрхон хүний нэг нь Цахиагийн Элбэгдорж юм. Ардчилсан намын даргын хувьд Элбэгдорж Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Намын Ардчилсан Холбоо Эвсэл-ийг хамтран удирдаж, тус эвслийг 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд түүхэн ялалтанд хүргэсэн билээ. Элбэгдорж УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар 1996-2000 онд, УИХ-ын дэд даргаар 1996-1998 онд тус тус ажилласан. 

Ардчилсан тогтолцоог Монгол улсад бий болгож, бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүч чармайлтыг нь үнэлж Элбэгдоржийг Эрх чөлөөний одонгоор шагнажээ. Эхний удаа Элбэгдорж 8 сар Ерөнхий сайдаар ажилласан бөгөөд Ардчилсан намын дараагийн гишүүн 1998 оны 12-р сараас үргэлжлүүлэн тус албан тушаалыг хашжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайдаар Элбэгдoрж хоёр дахь удаагаа 2004 оны 8-р сарын 20-нд сонгогдсон. Энэ нь улс төрийн хоёр гол эсрэг, тэсрэг хүч болох ардчилсан намуудын эвсэл, экс-коммунист МАХН хоёр 2004 оны УИХ-ын сонгуульд тэнцүү суудал авсны дараа бий болсон Их эвслийн засгийн газар байв. 

Хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллахдаа Элбэгдорж Монголын хөгжилд хамгийн том тээг саад болоод буй авлигал, ядууралтай дайн зарласан юм. УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр 2005 оны 4-р сарын 8-нд Бид авилгалын учир шалтгаан, эхийг мэдэж, авилгалыг бульдозeрдoнo гэж хэлсэн шигээ Элбэгдoрж авилгалын эсрэг шаргуу тэмцсэн. 

АНУ-ын Эн Би Си телевизийн Ньюс нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Элбэгдорж Бид (Монгол Улс) терроризмтай тэмцэх дэлхийн хүч чармайлтанд хувь нэмрээ оруулахыг чармайж байна гэжээ.  Хэдий тийм боловч тэрбээр терроризмтай тэмцэх нэрээр улс орнууд өөрийн ард түмний эсрэг эрс ширүүн арга хэмжээ авахын эсрэг анхааруулсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди Берлины иргэн болсоны адил 2001 оны 9-р сарын 11-ний дараа бид бүгдээрээ Нью-Йоркчууд болсон гэж Элбэгдорж 2001 оны 10-р сард Нью-Йорк хотод болсон Төрийн бус байгууллагын Дэлхийн нийгэмлэгийн Дэлхий дахь хүчирхийлэл: Хямрал ба итгэл найдвар хурал дээр олон улсын төрийн бус байгууллагуудын удирдлагууд, улс орны удирдагчид байсан хүмүүст хандан хэлсэн байна. 

Элбэгдoрж Монгол орныг цөлжилтөөс сэргийлж, байгалиа хамгаалж, агаарын бохирдлыг багасгахын тулд мод тарих Ногоон хэрэм хөтөлбөр санаачилжээ.

Ц.Элбэгдорж Европын Холбоотой Чөлөөт худалдааны гэрээ байгуулж, Монголын бүх бүтээгдэхүүн Eврoпын улсуудад татваргүйгээр экспoртлoгдох болсон. Тэрбээр мөн дотоодын үйлдвэрлэгчдээ идэвхтэй дэмжсэн юм. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээндээ авах ёстой лиценз, болон үйлдвэрлэл явуулахад шаардагддаг байсан хэт олон тогтоол журмуудыг Элбэгдорж цөөлсөн. Өмнө нь дотоодын үйлдвэрлэгчдэд ялгавартай хандан, цөөн компанийг ногоон гэрэл -ийн компаниуд хэмээн зөвхөн тэдгээр компаниуд гаалийн татваргүйгээр хэрэгцээтэй эд анги, тоног төхөөрөмж импортлодог байсан бол Элбэгдoрж бүх дотоодын үйлдвэрлэгчдэд бүгдэд нь ижил ногоон гэрэл өгч дүрэм журмуудыг өөрчилсөн. 

Ц.Элбэгдoржийн Засгийн газар Монгол орны айл бүрийг компьютeржүүлж, 1 төгрөгний үнэтэй интeрнeтээр хангах ажлыг санаачлан эхлүүлсэнэээр саяхныг хүртэл хүн амын цөөхөн хувийн хэрэглээ байсан компьютер бүх нийтэд хүртээмжтэй болох үүд хаалга нээгдсэн.  

Ц.Элбэгдорж техник мэргэжлийн сургууль, тусгай мэргэжлийг хүчтэй дэмжих замаар ажилгүйдлийг ихээхэн бууруулсан билээ. Дунд сургуульд орос хэлний оронд англи хэлийг хоёр дахь хэл болгон өөрчилж, Монголын эдийн засагт түүхэнд хамгийн их орлого цуглуулж, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох ажлыг эхлүүлж, өндөр настны тэтгэврийг өндөр хувиар нэмэгдүүлсэн.

Хархорин сумыг соёлын болон аялал жуулчлалын төв хот болгон хөгжүүлэх санаачлага гаргахад жинтэй үүрэг гүйцэтгэсэн боловч уг ажил одоог хүртэл хэрэгжихгүй, зогсонги байдалтай байна. 

Элбэгдорж төрийн хяналттай Монголын Үндэсний телевиз, Монголын Үндэсний радиог олон нийтийн статустай, төрийн хяналтгүй болгох хуулийг санаачлан, УИХ-ын даргатай хамтран УИХ-д оруулсан нь хууль болон 2005 онд батлагдсан. 

Элбэгдoржийн Засгийн газар Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан чөлөөтэй зохион байгуулахыг зөвшөөрөн хуульчилсан хуулийн төслийг УИХ-д санаачлан оруулсан нь хууль болон батлагдсан. Өмнө нь Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийх нь хуулиар зөвшөөрөгдөөгүй байсан юм.

 2004 оны УИХ-ын сонгуульд 50, 50%-ийн тэнцүү санал авсаны дараа их эвслийн засгийн газар байгуулахын тулд Ардчилсан нам, МАХН гурван гэрээ байгуулж 2004 онд Ц.Элбэгдорж их эвслийн Засгийн газрын Ерөнхий сайдаар ажилласан. Иргэний хөдөлгөөнүүд болон монголчууд МАХН-ын шийдвэрийн эсрэг маш олон хүчтэй эсэргүүцлийн цуглаан, жагсаал хийсэн. 
Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан шалтгааны талаархи асуултад МАХН гадаадын хэвлэлд хариулахдаа Элбэгдорж авилгалтай хангалттай тэмцэж чадаагүй гэсэн бол МАХН-ыг шүүмжлэгчид хэлэхдээ МАХН өөрийнх нь булхай, авилгалыг илчлэх албан ёсны авилгалтай холбогдсон шалгалтуудыг хийлгэхгүйн тулд МАХН зориудаар Элбэгдоржийн засгийн газрыг урьдчилан унагасан гэж Вьюс Ваэйрт бичжээ.  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг USAID -ын тайланд МАХН-ын өндөр албан тушаалтнууд авилгалд гүнзгий хутгалдсан гэж онцлон тэмдэглэсэн байна.  Элбэгдорж эсрэгээр нь авилгалтай хатуу тэмцэж байв.  

МАХН-аас томилсон Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар авилгалын үйлдэл дээрээ баривчлагдсан бөгөөд тэрбээр авилгалын сүлжээнд МАХН-ын удирдлагууд түүний гол сүлбээтэн хэмээн мэдэгдээд байсан тухай сонин хэвлэлүүд мэдээлж байсан. МАХН-ын удирдлага Х.Баатартай уулзсаны маргааш өдөр МАХН Элбэгдоржийн их эвслийн засгийн газраас гарах шийдвэрээ гаргасан.  МАХН-ын энэхүү шийдвэр нь Улаанбаатар хотын сангуудад санхүүгийн шалгалт хийж эхлэхтэй мөн зэрэгцэн тохиосон бөгөөд, Улаанбаатар хотын захирагчаар сүүлийн долоон жилд Миеэгомбын Энхболд ажиллаж байх хугацаанд газартай холбогдсон авилгалын шуугиан дээд цэгтээ хүрээд байсан юм. 2006 оны 1-р сарын 11-нд МАХH-ын Удирдах Зөвлөл Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж, үүний дагуу 2006 оны 1-р сарын 13-нд Элбэгдoржийн хоёр дахь засгийн газрыг УИХ дахь МАХH-ын гишүүд болон Ардчилсан намын дөрвөн гишүүний саналаар огцруулав. 

Элбэгдoрж Бид (ардчиллыг дэмжигчид) олуулаа болоод эргэж ирнэ хэмээх алдарт амлалтаа хоёр дахь удаагаа УИХ-ын индэр дээрээс Засгийн газрыг нь унагасны дараа хэлсэн. Тэрбээр энэ амлалтыг анх 1994 онд УИХ-ын 76 гишүүний 70 нь МАХH-аас сонгогдсон гишүүд байж тэд Элбэгдoржийн ардчилсан бодлогыг асар их эсэргүүцэж байх үeд УИХ-ын гишүүнээс татгалзахдаа хэлсэн юм. Элбэгдорж амлалтаа биелүүлж Ардчилсан нам, түүний Ардчилсан Холбоо Эвсэл -ийг удирдалцаж, тус эвсэл 1996 оны УИХ-ын сонгуульд ялсан билээ.

УИХ-ын гишүүний суудлыг Миеэгомбын Энхболдод өгөхийн тулд Элбэгдоржийг сонгуулиас МАХН нэрийг нь татуулж, оронд нь МАХН Элбэгдоржийн их эвслийн засгийн газраас хугацааг нь дуустал гарахгүй байхаар тохирсон. Байгуулсан гэрээгээ биелүүлж Элбэгдорж УИХ-ын 65-р тойргийн сонгуульд нэр дэвшигчээс нэрээ татсан нь Миеэгомбын Энхболдыг Элбэгдоржийн оронд УИХ-ын гишүүн болох бололцоог олгосон. Хэдий тийм боловч МАХН Ардчилсан намтай байгуулсан гэрээгээ зөрчиж Элбэгдоржийн Засгийн газрыг орхисон нь УИХ Засгийн газрыг унагаж, Элбэгдоржийг Ерөнхий сайдаас 2006 оны 1-р сарын 13-нд огцруулсан.

Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд Чингис хааны хөшөө, Улсын Их Хурал, ард түмнийхээ өмнө тангараг өргөлөө. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч түүхэнд анх удаагаа олон нийтийн өмнө төв талбайд тангараг өргсөн үйл явдал болов.

Цахиагийн Элбэгдоржийн Үнэний мөр цагаан, Ачаа үүрсэн он жилүүд номууд Улаанбаатар хотод 2000 онд хэвлэгдсэн. Түүний 112 өгүүлэл, 85 хэлсэн үг, 57 ярилцлага 1985-2002 онуудад хэвлэгдсэн байна. 

, Цахиагийн Элбэгдорж, Вашингтон Пост сонин, АНУ, 2005 оны 11-р сарын 21, англи хэлээр.

, Цахиагийн Элбэгдорж, Гадаад бодлого сэтгүүл, АНУ, 2011 оны 04-р сарын 06, англи хэлээр.

(Ардчилсан хүчнүүдийн эвсэл парламент дахь 76 суудлын 36-г авч, эрх мэдэл хуваах тухай гэрээ байгуулсан тухай болон Элбэгдорж ерөнхий сайд болсон тухай) 




#Article 44: Биохими (432 words)


Биологийн хими буюу Биохими нь амьд организмын химийн найрлага, бодсын ба энергийн тухай өөрөөр хэлбэл амьд биетийн тухай шинжлэх ухааны салбар юм. Биохимийн үндсэн зорилт нь амьд организмын химийн найрлага болон организмыг бүтээгч бодисуудын бүтцийг мөн амьд организмын онцлог, түүний амьгүй зvйлсээс ялгагддаг химийн хувирлын дараалал болон харилцан уялдааг судлахад оршино.
Биохими нь дотроо хоорондоо нягт харилцан уялдаатай байж бие биеэ нөхдөг. Биохими нь: 

Орчин үеийн биохимийн шинжлэх ухааны үүсэл XVIII зууны эцсээс эхэлж, XIX зууны сүүлээс бие даан гарч иржээ. Биохимийн шинжлэх ухаан бүрэлдэн бий болсон үеийг 4 үе шат болгон хувааж болно. 

Нүүрс-ус нь  ерөнхий томъёо бүхий полигидроксиальдегид буюу кетон юм. Нүүрстөрөгчийн гидратад харгалзах H:O нь 2:1 харьцаатай байдаг тул ийнхүү нэрлэжээ. Нүүрс ус нь амьд организмд энергийн эх үүсвэр, бусад эсийн бүрэлдэхүүн хэсгийг нийлэгжүүлэх нүүрстөрөчийн эх үүсвэр, химийн энергийг нөөцлөх нэг хэлбэр, эсийн бүтцийн үндсэн элемент, иммуны процесст хамгаалах зэрэг үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Биосферт хамгийн их тохиолдох нүүрс ус нь ургамлын полисахарид болох целлюлоза болон цардуул, глюкозын бусад полимерүүд байдаг. 

Нүүрс усыг дотор нь моносахарид, дисахарид, полисахарид гэсэн 3 үндсэн ангилалд хувааж болдог.мөн энгийн нийлмэл гэж болно.
Нүүрсусны биологийн үүрэг

Моносахарид нь энгийн сахар юм. Цорын ганц полигидроксиальдегид буюу кетоны молекулаас тогтоно.(CH2O)n, n3 гэсэн нийлбэр томъёотой. Моносахарид нь альдэгид агуулсан байвал альдоз, кетон агуулсан байвал кетоз гэнэ. Моносахаридыг агуулагдаж байгаa нүүрстөрөгчөөс нь хамааруулж:

Талст байдалтай усанд сайн уусдаг,чихэрлэг амттай,С н атом нь гол төлөв асиметр байх бөгөөд гэрлийн  ба толин изомер үүсгэдэг.
Хамгийн энгийн төлөөлөгчид нь :

Дисахарид нь хоёр моносахаридын нэгжээс тогтсон байдаг. Жишээлбэл: Глюкоз+Мальтоз=Сахароз, Глюкоз+Галактоз=Лактоз, Глюкоз+Глюкоз=Мальтоз 

Полисахарид нь моносахаридын нэгж бүхий урт хэлхээнээс тогтдог. Эдгээр нь шугман буюу салбарласан бүтэцтэй байдаг. Полисахаридыг хүчлээр буюу өвөрмөц ферментийн үйлчлэлээр глактолизд ороход эдгээр полисахарид нь харгалзах моносахарид буюу моносахаридын уламжлал болон хувирдаг. полисахарид нь нэг төрлийн моносахаридаас тогтсон бол гомополисахарид харин хэд хэдэн моносахаридаас тогтсон бол гетерополисахарид гэнэ.

Уураг нь бүх амьд организмын найрлагад ордог, биологийн бүх процесст оролцдог, нийлмэл бүтэцтэй молекул юм. Уураг нь пептидийн холбоогоор холбогдсон хорь гаруй төрлийн амин хүчлээс бүрдэнэ. Уургууд эсийн мембран болон митохондри рибосом хромсом зэрэг эрхтэнцрийн мембраныг бүрдүүлдэг. Ийм уургуудыг бүтцийн уураг гэнэ.

Липид нь эд эсээс хлороформ, эфир, бензол зэрэг туйлгүй уусгагчаар хандалж болохуйц, усанд уусдаггүй зэрэг шинж чанар бүхий органик нэгдлийн бүлэг байдаг. Липид нь хоёр үүрэг гүйцэтгэх ба нэг талаар мембраны бүтцийн бүрэлдэхүүн хэсэг болох нөгөө талаар бодисын солилцоон дахь энергийн нөөцлөгдөх хэлбэр болдог.Өөх тос болон бусад липидүүд физик-химийнхээ шинж чанараараа нэгэн бүлэгт ордог. Эдгээр нь усанд уусдаггүй, харин органик уусмал болох эфир, спирт, бензол, болон бусад уусмалд уусдаг. Цус болон биед саармаг өөх-триглицерид, фосфолипид, холестерол, ач холбогдлоор бага бусад өөх тос байна. Триглицерид нь биед энергийн зориулалтаар ихэвчлэн хэрэглэгддэг.




#Article 45: Дээд палеолит (500 words)


Дээд палеолитын үе нь дэлхий нийтийг хамарсан мөстлөгийн эцсийн шатанд холбогдох ба
палеолитийн төгсгөл юм.

Тухайн үед хур тунадас эрс багассаны улмаас тус орны томоохон уул нуруудаар, дунд палеолитын үед тогтсон мөсөн хучлага тал хөндий рүү бууж одоогийн Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон зэрэг их гол мөрнүүд усаар улам арвижин орчин үеийн урсгалын горимтой болсон гэж үздэг.
Цаг агаар хуурайшин, эх газрын уур амьсгалтай болсон энэхүү нөхцөлд арслан заан, хирс зэрэг урьдын том амьтдын зэрэгцээ зэрлэг адуу, үхэр, буга, янгир, аргал угалз, бөхөн, цагаан үнэг, тэмээн хяруул зэрэг амьтад хөршлөн амьдарч байсан нь палеонтологийн судалгаагаар тогтоогдсон билээ. Эдгээр амьтдын ясны үлдэгдэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Бугантын голын баруун эрэг, мөн аймгийн Ингэттолгой, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын сав, Төв аймгийн Жаргалант сумын нутаг Хар Ямаат уул, түүнчлэн Улаанбаатарын ойролцоо, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгуудын нутгаас олджээ.
Дээд палеолит нь Европ тивд 50000-10000 жилийн өмнөх үеийг хамрах бөгөөд Мөстлөгийн төгсгөл үеэс эхэлдэг. Орчин үеийн хүмүүс тив дэлхийгээр тархан суурьшсан нь Палеолитын сүүл үетэй холбоотой гэж эрдэмтэд үздэг.Палеолитын сүүл үе юугаараа онцлог вэ гэхээр чулуун багаж зэвсэг илүү боловсронгуй болж, хүмүүсийн бүтээлч чадвар хөгжиж, хээ угалз гоёл чимэглэлийн зүйлийг урлах болсон байна. 
Америкчууд Беринг ланд гүүрийг колончлох үед тэр үеийн индианууд 13500 жилийн тэртээх Кловис соёл иргэншилтэй төстэй байсан бөгөөд тэднийг Палео-Индианууд хэмээн нэрлэжээ. Ерөнхийдөө энэ цаг үеийн нийгмийн бүлгүүд нь анчид, ургамал ногоо түүгчдээс бүрдэх бөгөөд чулуун зэвсэг нь олон төрөл болон өргөжиж, хүмүүс янз бүрийн орчинд зохицон амьдрах чадвартай болсон байна

Дээд палеолитын эхэн үеийн нэг онцгой чухал хүчин зүйл бол хүний бие бялдарт гарсан чанарын том өөрчлөлт юм. Хүний гавлын яс томорч дух өндөрсөж ирсэн нь мичин хүний морфологийн үлдэц болох хөмсөгний ясны товгорыг арилгаж, хэл ярианы аппарат өөрчлөгдсөнтэй холбогдон эрүүний яс одоогийнхтой адил болж орчин үеийн хүн (1юто каргеш заргеш) бий болжээ.
Дунд палеолитоос дээд палеолитод шилжих үед орчин үеийн хүн бий болсон нь юуны өмнө чулуун багаж зэвсгийг шинэ арга барилаар хийдэг болсноор илрэх бөгөөд мустьегийн үеийн дугариг таргил үлдэцээс гурвал-жин хэлбэрийн болхи залтас хэлтэлж авдаг байсан бол гонзгой хэлбэрийн үлдэцээс нимгэн урт хутган залтас тал бүрээс нь уртааш нь цуулж түүнийхээ ирмэгийг нэг ба хоёр талаас нь дахин холтчин засаж хурц ир гаргадаг болсон байна. Чулууг цуулах ба сэлтлэн ирлэх болсон нь тэр үед чулуун зэвсэг хийх үйл ажиллагаанд гарсан нэг ёсны шинэ оньсон арга байжээ.
Монголын дээд палеолитын үеийн арвин баялаг олдворуудын үйлдвэрлэлийн арга нь харилцан адилгүй юм. Нэг хэсэг нь лөваллуан уламжлал дээр тулгуурлан хөгжсөн байдаг бол, нөгөө хэсэг нь Сибирийн болон Енисөйн дурсгалуудтай ижилсэх хандлагатай байдаг. Мөн энэ үө нь Хятадын хойд хэсэг, Дундад Азийн дурсгалуудтай ч үйлдвэрлэлийн арга төхник, он цагийн хувьд хамааралтай байна. Дунд палөолитьш үөд хэрэглэж байсан чулуун зэвсэг багаж бүрмөсөн шахагдаж гараагүйгээр үл барам тэдгээрийг улам боловсронгуй хийх болсноос гадна эсгүүр, цоолтуур, үзүүр мэс, тал дугуй бичил хусуур, жижиг сүх, ангийн цохиурт жад шинээр буй болж, хянгар, хутга зэрэг зэвсгийн төрөл олширч чанар нь урьдаас эрс сайжирчээ. Огтлох, цоолох, зүсэх зэрэг үйлдэлд зориулсан хөнгөн багаж зэвсэг энэ үөд мод ба' ясан бариултай болсон байна.




#Article 46: Өвөрхангай аймаг (813 words)


Өвөрхангай (худам монголоор  – өбүрханггаи) — Монгол Улсын аймаг. 1931 онд байгуулагдсан.

Монгол Улсын газар зүйн хүйс-төв цэг нь тус аймгийн Бүрд сумын Онгон хэмээх уулын өвөрт байдаг. Нутгийн хойд хэсэгт хангайн нурууны салбар уулс, төв хэсгээр нь хөндийн тал, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулс, элсэрхэг тал хээрийн нутагтай.

Тус аймгийн нутаг газар зүйн 3 бүсийг хамрах тул байгалийн үлэмж баялагтай. Хангайн нурууны Хятруун, Битүүт, Монгол Алтайн нурууны Багабогд, Мянган ямаат зэрэг далайн түвшнээс дээш 2000-3590 м өндөрт өргөгдсөн сүрлэг уул, нурууд оршдог. Мөн 24 метрийн өндрөөс буух Орхон голын Улаан цутгалан, далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Хүйсийн найман нуур болон Тамчийн ёл хад зэрэг сонин сайхнаараа гайхагдсан газар тус аймагт олон байдаг. Арвайхээр, Шагж, Долоодой, Хонгор, Гучингийн тал болон Орхоны хөндий зэрэг тэгш уудам талууд бий.

Өвөрхангай аймгийн хойд хэсэг нь Хангайн нурууны өвөрийн уулархаг, өмнөд хэсэг нь тал хөндий бөгөөд Багабогд, Арцбогд уулууд оршдог. Нутгийн төв ба зүүн хойд хэсгээр эртний төрмөлийн эриний элсэн чулуу, занар, баруун урд хэсгээр нь дээд цэрдийн галавын хурдас их тархжээ. Нүүрс (Баянтээг), болон барилгын материалын баялаг бий. 

Өвөрхангай аймгийн нутгаар Орхон, Онги, Таац, Ар агуй зэрэг том голууд урсах бөгөөд Улаан цутгалан, Найман нуур, Таацын Цагаан нуур зэрэг нууруудтай. Хужиртын, Могойт, Хятруун, Хүрэмтийн, Таац, Мөстийн, Хүрэн хад, Хорхой түрүү, Тахийн гэхчлэн рашаан ус олон бий.

Геологи, хайгуулын судалгааны материалаас үзэхэд тус аймгийн нутагт сул шороон алтны 4 орд, 10 илрэл, ховор металлын 9, өнгөт болон холимог металлын 4, төмрийн 2, эрдэс будгийн 4, барилгын материалын 12, давсны 1 орд илрээд байна.

Аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон хөрс, зүүн хэсгээр нь хээрийн хүрэн хөрс, өмнө захаар нь говийн саарал хөрс, элсэнцэр хөрс тархжээ. Нутгийн хойд хэсэгт хангайн их хөвч, тайга, зүүн хэсгээр хээрийн бүсийн, өмнө хэсгээр говийн ургамал тархжээ. Энэ аймгийн нутагт ой, тайгаас эхлээд говийн ховор амьтад амьдарна. 

Хангайд буга, бор гөрөөс, тал хээрт үнэг, чоно, хярс, мануул, говьд аргаль, янгир, цагаан зээр, хар сүүлт, хойлог зэрэг ан амьтан элбэгтэй бөгөөд дэлхийн улаан номонд бичигдсэн дархан цаазат хулан, ирвэс ч байдаг.

Одоо Уянга сумын Баруун сөдтэйн алтны ордод ашиглалт, нарийвчилсан хайгуул, Бат-Өлзий сумын Зүүн Сөдтэй, Тарагт сумын Хуурай сайр, Баян-Өндөр сумын Хөшөөт, Зүүнбаян-Улаан сумын Шивээт зэрэг газруудад алтны эрэл, үнэлгээний хайгуулын ажил хийгдэн зарим нь үйл ажиллагаагаа эхлээд байна. Хужирт сум, Зүүнбаян-Улаан сум, Богд сум, Өлзийт сум, Төгрөг сум, Баруунбаян-Улаан сумын нутагт вольфрам, молибден зэрэг ховор металлын, Сант сум, Гучин-Ус сум, Баянгол сумдын нутагт зэсийн, Төгрөг, Богд сумын нутагт төмрийн, Богд, Баруунбаян-Улаан, Уянга, Хархорин, Тарагт, Есөнзүйл сумдын нутагт гоёл чимэглэлийн чулууны, Богд, Баруунбаян-Улаан суманд хүрэн нүүрсний орд, илрэл байдаг. Мөн Богд, Хархорин суманд битум, Богд, Төгрөг суманд эрдэс будгийн түүхий эдийн илрэл байгаа бөгөөд барилгын бүх төрлийн түүхий эд нэлээд суманд тархсан нь судлагдсан байна.
 
Өвөрхангай аймаг манай орны хамгийн олон малтай аймаг юм. Нутгийн хойд хэсэгг газар тариалан хөгжүүлжээ. Барилгын материалын, хүнсний үйлдвэрүүд бий. Тус аймаг эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтэц харьцангуй илүү хөгжсөн бөгөөд Арвайхээр-Улаанбаатар, Хархорин-Улаанбаатар хотын хооронд цардмал зам тавигдсан. Аймгийн холбооны газар Норвеги улсын тоног төхөөрөмж болох тоон дамжуулах радио релейний шугамтай бөгөөд Герман улсын тоног төхөөрөмжөөр 1700 номер бүхий тоон дамжуулах автомат телефон станц тавьж, өргөтгөл хийжээ. Тус аймгийн 16 сум төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон.

Өвөрхангай аймагт улсын үйлдвэрийн газар 3, төрийн өмчит үйлдвэрийн газар 4, хувьцаат компани 18, хязгаарлагдмал хариуцлагатай компани 130, нөхөрлөл 46, хоршоо 40, хувиараа эрхлэх аж ахуй 62 ажиллаж байна. Аж үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 6500,0-7932,1 сая. төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 7905,0 орчим сая төгрөгийн борлуулалт хийж байна. Статистикийн мэдээлэлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд 377,1 сая.төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж, 33,6 орчим мянган тн ачаа, 82,0 мянган хүн тээвэрлэж, худалдааны чиглэлийн аж ахуйн нэгжүүд 589,3 гаруй сая төгрөгийн бараа борлуулалт хийж байна.

Тус аймагт жилдээ 36,0 мян. тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай Хархорины гурил тэжээлийн үйлдвэр, 150 мянган тн нүүрс гаргах чадалтай Баянтээгийн нүүрсний уурхай ажилладаг. Мал аж ахуйгаас гарах бүтээгдэхүүнийг дунджаар тооцоход хонины ноос 1164,9 тн, тэмээний ноос 82,4 тн, ноолуур 255,7 тн, бодын хөөвөр 77,7 тн, бодын хялгас 44,5 тн-ыг тус тус бэлтгэх ба ингэнээс 303,8 мян. литр, гүүнээс 5149,7 мян. литр, үнээнээс 9353,4 мян. литр, эм хониноос 1452,0 мян. литр, эм ямаанаас 2164,8 мян. литр сүүг саалийн хугацаанд ашиглах бололцоотой.

Арвайхээр хотод ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн Сургууль 2015 он хүртэл бакалаврын боловсролтой мэргэжилтэн бэлтгэж байсан бөгөөд, Өвөрхангай аймаг дахь МСҮТ, ЕБ-ын 5 сургууль оюутан сурагчдад боловсролын үйлчилгээ явуулж байдаг.

Байгалийн үзэсгэлэнт газар, зам харилцааны өргөн боломжийг түшиглэн байгуулсан улсын хэмжээнд томоохонд тооцогдох Хужирт сумын амралт, рашаан сувиллын газар, Баянгол, Хархорин жуулчны баазууд ажилладаг.

Түүнчлэн түүхэн дурсгалт газрын хамгийн том цогцолбор болох Эрдэнэ-Зуу хийд, археологийн экспедицүүдийн малтаж гаргасан Монголын Эзэнт гүрний нийслэл байсан Хархорум хотын туурь зэргээрээ Өвөрхангай аймаг алдартай билээ.

Үндэсний хөрөнгө оруулалтын банк захирал Д.Сумъяабазар

Өвөрхангай аймгаас дархан аварга 1, улсын аварга 1, улсын арслан 6, улсын заан 10, улсын харцага 2, улсын начин 42 төрөн гарчээ.

МУТМУ-2 МУМУ-3 МУАУ-16




#Article 47: Хар Хорум (948 words)


Хархорум (Хархүрэм) буюу Каракорум хот нь Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол улсын нийслэл хотыг Аураг ордноос тус хотод шилжүүлэх зарлиг гарч, Өгэдэй хааны үеэс албан ёсны нийслэл юм. XIII зууны үед байгуулагдсан бөгөөд уг хот нь Мин улсаас явуулсан довтолгооны үр дүнд сүйдсэн. Сүүлийн жилүүдэд төр засаг болон ард түмний дунд уг хотын байсан газарт шинэ хот үүсгэн байгуулж нийслэл хот болгох санал санаачлага гарч байсан болно.  

Хар Хорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэж. Хубилай хааны үед барин дуусгажээ. Тэнд хот суурин анх байгуулагдсан нь VIII зууны (Уйгур улс) үед холбогддог. Чингис хааны үед Хар Хорум нь цэрэг зэвсгийн агуулах суурин шинжтэй байжээ. 1232 онд Хархорумын гол хэрмийг байгуулжээ. 1235 онд хаант төрийн сүр хүч, хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл болгон Түмэн Амгалант ордныг байгуулснаар Хархорум хот улам ч өнгө жавхаатай болжээ. Түүний өмнөхөн Өгөөдэй хаан ор суусны 7-р он хөхөгчин хонин жил (1235 он)-ийн хавар Хархорум хотыг цогцлон байгуулж Түмэн Амгалант ордныг барьж, 8-р оны (1236 он) улаан бичин жилийн цагаан сард олон ван ноёд зоог базаан уг ордныг барьж гүйцсэнд зориулж их найр, хурим ёслол үйлджээ. Ийнхүү Өгэдэй хаан Хархорумын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум хотыг байгуулахад Монголчуудын зэрэгцээ “Франц, Англи, Орос, Унгар, Төвд, Балба, Перс, Хятад, Солонгос зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан ажиллуулжээ. Юань улсын сударт бичсэнээр “1500 албан хүн” Хархорумыг байгуулахад идэвхитэй ажиллаж байжээ. Ер нь хот байгуулалтад харь орны гар урчуудыг ашиглах явдал Хүннүгийн үед ч байсан.

Хотын гол хэсгийг тойруулан босгосон бэхлэлт хэрэм нь дөрвөн талдаа тус бүр нэг асар хаалгатай байсан ба Марко Пологийн мэдээгээр бол эргэн тойрны урт гурван бээр (4,92 км) хэмжээтэй байв. Археологийн шинжилгээний үр дүнгээс үзвэл хотын хэрмийн баруун хана 1500 метр, урд талын хана нарийн тодорхой бус, зүүн талын хана 1200, хойт хана 1100 метр урт болохыг тогтоожээ. (Н.Сэр-Оджав. Д.Баяр. 1977 оны Хархорум хотын шинжилгээний ангийн тайлан. 16-р тал) 

Хотын баруун урд хэсэгт гадуураа дөрвөн талтай асар хаалгатай бат бэх хэрмэн дотор талд “Түмэн Амгалант” хэмээх алт эрдэнэс, шүр сувдаар чимэглэсэн хаант төрийн их ордон сүндэрлэж байв.

Ногоон зүлэг, цэцэг, навч алагласан Хархорум хотын хэрэм хойноос урагш, баруунаас зүүн тийш нэвт гарсан томоохон гудамжтай ба тэдгээр нь төв дундаа огтлолцож, хотыг дөрвөн тойрогт хуваагддаг байв. Үүнд нэгдүгээр тойрогт газар бүрээс ирсэн Мусульман худалдаачид, тэдний зах зээл голдуу, хоёрдугаар тойрогт Хятад худалдаачид, гар урчуудын зах зээл голдуу гуравдугаар тойрогт Эзэн хааны хатад, хөвгүүдийн орд харш болон Чингисийн Алтан ургийн ноёд дээдэс, их жанжидын байр, орд өргөө, дөрөвдүгээр тойрогт Будда, Христос, Лалын шашны сүм хийд, дипломат элч төлөөлөгчдийн буудал, мөргөлийн газар бүхий хот байгуулалтын хувьд нарийн зохион байгуулалтай том хот болжээ. (‎Ч. Далай. Өгэдэй хаан ба Хархорум хот, 22-р тал)

Олон тооны уран дархчуудыг авчирч ажиллуулснаас үзвэл монгол хаад Хархорумаа хөл ихтэй, хөгжил сайтай томоохон хот болгох гэж нилээд чармайж байжээ. Тухайн үеийн шилдэг уран дархчуудын бүтээсэн нэгэн томоохон бүтээл бол Түмэн Амгалант ордон дотор байрлаж, уран гоё хийцээрээ олон түмэнд шагшигдаж байсан Мөнгөн мод болно. Түүнийг бүтээх ажлыг Мөнх хаан Францын нийслэл Парис хотын алдарт уран дархан Вильгельм Бушьед хааны сангаас санхүүжилт хийж, 50 туслах дархан өгч бүтээлгэжээ. В.Бушье түүнийг 1254 онд хийж дуусгаад, уран барилгын хосгүй бүтээл Түмэн Амгалант хэмээх их ордны дотор талд, хааны сэнтийн өмнөх талбайд байрлуулан залжээ. Мөнгөн модны ёроолд тус бүрээс нь айраг олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс дан айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс террацина хэмээх будааны шар айраг гоождог байв. 

Модны ёроол хавьд амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан Ангель хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Вильгельм дархан урлан босгож модны доорхи газарт хүн далд орохуйц зоорь бэлдэн модны голоор Ангелийг хүртэл бас нэг цорго үйлджээ. Эхлээд тэнд тулман хөөрөг хийсэн авч тэр нь олигтой хөөрөгдөж чадсангүй. Ундааг сөгнөх үйлчлэгч нар тэнд бэлэн хүлээж зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урлажээ. 

Дэлхийн гурван том шашин болох Будда, Христос, Лалын болон бөө мөргөлийн ёсны төлөөлөгчид нийслэлд тус тусын үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд 1254 онд Мөнх хаан Хархорум хотод Будда, Христос, Лалын болон бөө мөргөлийн ёсны төлөөлөгчдийг ирүүлэн дэлхийн түүхнээ анх удаа онолын маргаан зохион байгуулсан байна.

Мөнх хааны үед 1256 онд Хархорумд байгуулсан Буддагийн Хин Өн Гэн буюу Их Асарт сүм, Читаван зэрэг 12, Лалын 2, Христосын 1 нийт 15 тооны сүм дуган өөр өөрийн суртлыг номлож байжээ.

Эдгээр шашны болон иргэний сургууль, гэрийн буюу ордны сургууль соёлын газар, номын сан, архив, түүх судлах хүрээлэн Хархорумд ажиллаж байв. Их гүрний бүрэлдэхүүнд дээрх гурван гол шашинт улс, орнууд багтаж байсан болохоор тэдгээр шашинтны төвлөрсөн төлөөллийг нийслэлд буй болгох шаардлага урган гарчээ. 

XIII зуунд Чингис хааны, үр ач нартаа нийт гүрний нутгийг хуваарилан өмчлүүлсэн тус тусын эзэмшил дээр Монголын хэд хэдэн улс буй болов. Тэдгээр нь Орос дахь Алтан Орд, Иран дахь Ил Хан буюу анхны хааны нь нэрээр алдаршсан Хүлэгүгийн улс Дундад Ази дахь Цагадайн улс хожим 1260 оноос Хятадад байгуулагдсан Монголын Юань улс зэрэг болно. Тэдгээр нь тухайн үеийн нөхцөл байдал, газар зүйн байрлалаас болж өөр өөрийн төв хоттой байв. Тухайлбал Ижил мөрний сав нутагт орших Батын Сарай, Бэрхийн Сарай, Иран дахь Монголын хаант улсын төв Тибриз мөн Цагадайн улсын нутаг болох Ферганд Андижан, мөн Бээжин, Багдад, Бухар, Самарканд зэрэг хотууд оршиж байв. Монголын хаад нийт гүрнийг Хархорум хотод төвлөрөн тэндээс удирдаж байсан болохоор их нийслэл нь мөн Хархорум байжээ.

Энэ бүхнээс дүгнэн үзэхэд XIII зууны үед Хархорум хот Ази-Европ, Араб дахины аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан дуудсан дэлхийн соёл ирг‎эншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байсан болох нь судалгааны явцад тодорхой болж байна.




#Article 48: Гаутама Будда (887 words)


Гаутама Будда (санскрит: गौतम बुद्ध) буюу Сиддарта Гаутама нь эртний Энэтхэгийн шашны багш ба Буддын шашныг үндэслэгч байв. Буддын шашинтнууд нь түүнийг манай үеийн Дээд Будда гэж үздэг. Тэрээр Лүмбинид Сахьяа овгийн тэргүүн Шүддходана, эх Махамаяа хатны агь болон төржээ. Түүний төрсөн, нас барсан он тодорхой бус. Ихэнх түүхчид нь түүний амьдралыг ХТӨ 536 аас ХТӨ 483 хооронд байсан гэж үздэг.

Будда гэж Санскрит хэлний сэргэн дэлгэрсэн буюу жинхэнэ амьдралын үнэн, утга учрыг олж мэдэхийг хичээх тусам хүн төөрөгдлөөс аажмаар сэрнэ гэсэн утгатай, бурханыг заасан үг болно. Энэ үгийн утгыг тайлахдаа мунхгийн харанхуйн нойрноос сэрж, эрдэм мэдлэг бүхэнд билиг оюун нь лянхуа цэцэг адил дэлгэрсэн учраас сэргэн дэлгэрсэн Бурхан болой гэж хуучин судруудад тайлбарласан байдаг. Бурхан шашны номлол ёсоор энэ ертөнцөд сайн цагийн мянган бурхан ирэхээс эдүгээ бидний амьдран байгаа энэ цагийн бурхан нь Буддха Шакьяамүни бөгөөд дараачийн эрин үеийн бурхан бол Буддха Майтрия буюу манайхны хэлдэг Майдар бурхан гэдэг. Буддха Шакьяамүни бол тэдгээр мянган бурханы дөрөв дэх нь бөгөөд түүнээс урьд Дивангара, Гаргасүнди, Кайшаб нэртэй гурван бурхан заларч ирж байсан гэдэг.

Монгол хэлний бурхан гэдэг үг мөн уйгур, түрэг хэлнээс дамжиж орж ирсэн энэхүү Буддха гэдэг үгнээс гаралтай гэх таамаглал байдаг. Эртний уйгур хэлэнд Энэтхэгийн санскрит хэлний Буддха гэдэг шинээр орохдоо үгийн дундхи [д] үсгүүд нь [р] болон дуудагдаж, [х] үсэг нь тодоор дуудагдсанаас [бурха] болоод дээр нь [н] дагавар нэмэгдсэнээр [бурхан] гэдэг үг үүссэн гэж тайлбарладаг.

Буддагийн багын нэр нь Сидхаттха (самгардиар Сиддхартха), овог нь Готама (самгардиар Гаутама). Тэрээр Умард Энэтхэгт Христийн он тооллын өмнөх VI зууны үед амьдарч байжээ. Түүний эцэг Шуддходана нь сакья (сажа) омгийн улсын (одоогийн Балба улс) хаан байв. Ээжийг нь хатан Маяа хэмээнэ. Тухайн үеийн ёс заншлын дагуу тэрээр бага залуу 16 насандаа Ясодара хэмээх үзэсгэлэнт, залуу авхайтай гэрлэсэн бөгөөд 29 настайдаа цорын ганц хүү болох Рахуллаагаа төрсний дараахан нь тэрээр амьдралын бодит байдал, хүн төрөлхтний зовлон зүдгүүрийг нүдээр харж, хорвоогийн энэ зовлон зүдүүрийг хэрхэн яаж даван туулах арга замыг олж нээхээр сэтгэл шулуудаж, энэ бодолоо биелүүлэхээр хаант улс, баян тансаг амьдралаа бүгдийг орхин одож, даяанч болжээ.

Ийнхүү даяанч болсон Готама Ганга мөрний хөндийгөөр 6 жилийн турш хэрэн явж, шашны нэрт зүтгэлтнүүд, багш нартай уулзан учирч, тэдний номлол сургаал, арга барилыг судлан дагаж, даяанч нарын хүнд хэцүү, маш нарийн дэг журмыг хатуу сахиж байлаа. Гэсэн хэдий ч энэ бүхэн нь түүний хүсэн зорьсныг хангасангүй. Тиймээс тэрээр бүхий л хуучины уламжлалт шашин болоод тэдний арга барилыг орхин, зөвхөн өөрийн замаар явах болжээ. Ийн явж байгаад нэгэн орой Буддагаяад (одоогийн Энэтхэгийн Бихар мужийн Гаяагийн ойролцоо) Неранжана голын эрэг дээр модны ёроолд  бясалгал үйлдэн сууж байгаад Гэгээрэлд хүрсэн бөгөөд тэр цагаас хойш Будда (Сэрж сэхээрсэн буюу Ялж төгс гэгээрсэн) хэмээн алдаршжээ. Энэ үед Готама 35 нас хүрсэн байв.

Үүнийхээ дараа нь анхны номоо өөрийн таван даяанч нөхөддөө айлдсан ба түүнээс хойш Будда 45 жилийн турш янз бүрийн анги давхрагын хүмүүс, хаан хийгээд харц тариачин,бярман болоод тэнүүлчид, баян болоод ядуу гуйлагчид, ариун үйлстэн хийгээд тонуулч, дээрэмчин зэрэг эр, эм бүхий л хүмүүст өчүүхэн ч ялгавралан үзэлгүйгээр сургаал, номоо номлож явжээ. Тэрээр каст болон анги давхрагын ялгааг үл харгалзан үзэх бөлгөө. Буддагийн олж нээсэн сургаал, зам мөр нь үүнийг ухаарч, дагах гэсэн хэн бүхэнд нэгэн адил нээлттэй билээ. Будда 80 насандаа Кушинара тосгонд (одоогийн Уттар Прадеш мужийн хот) таалал төгсжээ.

Шашин үндэслэгчид дотроос зөвхөн Будда л өөрийгөө эгэл хүнээс огтхон ч ялгаж үзээгүй цор ганц багш мөн билээ. Тэрээр эгэл жирийн хүн мөнөөр үл барам өөрийгөө аливаа нэгэн гадны хүчин зүйлийн ивээл биелэл бус хэмээн үзнэ. Тэрээр өөрийн олж хүрсэн бүхнээ зөвхөн хүний чармайлт, хүний оюун ухааны үр ач хэмээн айлджээ.Ер нь хүн, зөвхөн хүн л Будда болж чадна. Хэрэвээ хичээнгүйлэн зориглож, чармайх юм бол хүн бүрт будда болох дотоод чадвар чадамж бий. Буддын сургаалд хүнийг эрхэм чухал дээд гэж үздэг. Хүн өөрийнхөө эзэн бөгөөд хувь тавилангаа шийдэхэд хүнд өөрөөс нь илүү дээд гадны хүчин зүйл гэж үгүй. Хүн өөрөө өөрийнхөө итгэл буюу аврагч мөн билээ. Өөр бусад хэн нэгэн итгэл, аврал болох билээ гэж Будда айлдсан байна. Тэрээр шавь нартаа сургамжлан өгүүлэхдээ: та нар өөрсдийнхаа аврагч байх ёстой, өөр хэнээс ч аврал бүү эр ( D II Colombo, 1929), p.62 (Mahaparinibbana- sutta )гэжээ. Өөрийн хичээл зүтгэл, оюун ухаанаараа элдэв зовлон хүлээснээс өөрийгөө ангижруулах чадал хүний дотоодод, өөрт нь байдаг тул өөрийгөө хөгжүүлж, аливаа дарамтаас 
өөрийгөө чөлөөлөхийн тулд хувь хүн нэг бүр чармайлт гаргахыг Ситхарта Гаутама сурган зааж, урамшуулан, хөгжөөж байв. Гаутама хэлэхдээ:  Сайн замыг л Татагата нар ( үнэнд хүрсэн буюу Үнэнийг олж нээсэн хүмүүс гэсэн утгатай ) номлон заадаг. Сайн үйлд та нар өөрсдөө л шамдагтун гэжээ.Хэрвээ Гаутамаг аврагч гэж нэрлэх юм бол энэ нь Будда зөвхөн зовлонгоос Чөлөөлөгдөх, Нирваанд хүрэх Зам мөрийг нээж , заасанд л оршино гэсэн утгатай. Харин бид бол тэр зам мөрийг өөрсдөө л дагаж явах учиртай билээ.

Дандар лхаарамба Итгэл бол одуулах ёс түвд хэлт судар
Бурхан багш алим  бээр өөрийн шашиндаа итгэл одуулахуйгаар орох хийгээд зохист ухаанаар орох гэсэн хоёр аргыг номлосон байна. Бурхан буйд сэтгэл итгэмжлэх сүсгийг дадуулахын хэрэг нь түүнд сэтгэл итгэмжлэвээс Бурханы номолсон номонд орохын тухайтад бөгөөд энэ нь мохоо оюутыг  хөтлөх мөрийн дараалал юм. Хурц оюут бээр нотлон буулгахуйн дарааллаар эрхшээн үйлдвэл сайн гэдгийг

Шашны авир ёсыг мэдээд 
Багшид сэтгэл итгэмжлэлийг ологчдоор дүүрэх болтугай хэмээн зарлигласан нь анханд шашныг шалгадаг ухаанаар магадлан үзсэний хойно тэрбээр Үзүүлэгчийг/Бурхан багшийг/ магадлан дурдах хэрэгтэй Өөрөөр хэлбэл эхлээд шашны номлолыг банана шалгадаг ухаанаар нь танин мэдээд дараа нь түүний дараа Бурханы шашинд орохыг хүчээр шавь нартаа зарлигласан байдаг.




#Article 49: Чингис хаан (2281 words)


Их эзэн богд Чингис хаан  (~1162 оны 11 сар – 1227 оны 5 сарын 31) 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан монголын их хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрбээр монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.

Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.

Чингис хаан Тангудыг эзлэсний дараа, 1227 онд  Алтан улсын хилийн ойролцоох Лю Пан уулнаа мөнхөржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл илрээгүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, Зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаa болгосон ажээ.

Бөртэ чино эхнэр Гoo маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончир мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал байгаа юм.

Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байсан. 

Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү  байжээ.

Чингис хаан  1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар  хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоонд түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан  Есүхэй баатар, Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Түүний төрсөн дүү нар нь Зочи Хасаp, Хачиун,Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ. 

Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.

Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааныг Зээрэн хавцалд шахаад буцаж явсан ба замдаа Чинос аймгийн залуучуудыг далан тогоонд чанаж харгисласан байна. Энэ тулалдааны дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас салж Чингис хаантай ирж нийлжээ.

XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд Ван , Чингис хаанд Чаутхури гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ. 

Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.

Чингис хаан улсаа ерөнхий гурван түмэн буюу хэсэгт хуваагаад, дотор нь бага түмэн болгосон. Бага түмнээ 5 мянгат, мянгатаа зуут, зуутаа аравт болгон хуваажээ. Их цэргийн тоо нь эхлээд 95000 байгаад сүүлдээ ...тэд нь 129,000 хүнтэй байв... Чингис хаан ийнхүү мянгатын тогтолцоог яаравчлан бүрдүүлсэнээр Их Монгол улсьн өнө удаан тогтнох үндсийг тавьжээ. Эл тогтолцоо нь улс үндсээ батлан хамгаалах аян дайнд мордоход үлэмж хэмжээннй цэргийг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, ард олноос албан татвар авах зэрэгт нэн тохиромжтой цэрэг, засаг захиргааны нарийн чанд зохион байгуулалт байв. Мянгат нь дотоод, гадаад хэмээн хуваагдах бөгөөд гадаад мянгат нь зэрэг зиндаагаараа дотоод мянгатаас даруй нэг дахин доогуур байжээ. 

Зүүн гарын цэргийг монголоор Жунгар гэдэг. Түүнийг хошуучлагч нь Мухулай ноён, орлогч нь баарины Наяа ноён. Тэр нь 62000 хүнтэй байв. Зүүн гарын түмэнд дараах мянганууд багтаж байжээ. 

Бусад цэргийг Чингисийн эх, хөвгүүд, дүү нар болон авга Отчигин ноён нар өөр өөрийн тусгай мянгаттай байв. Монголын нууц товчоонд дурдсанаар Чингис хаан Тэмүгэ отчигин, Өэлүн эх хоёрт түмэн өрх, хоёрдугаар хүү Цагадайд 8000 өрх, гуравдугаар хүү Өгэдэйд 5000 өрх, отгон хүү Тулуйд 5000 өрх, дүү Хасарт 4000, ач дүү Алчидайд 2000, дүү Бэлгүдэйд 1500 өрх тус тус «хувь» болгон өгчээ. 

Монголын эртний нүүдлийн нийгмийн улс төрийн эохион байгуулалтын эртний өвөрмөц нэгэн хэлбэр нь “Хишигтэн” байв. Хишигтнийг эхлээд овог, аймгийн тэргүүлэгч нар биеэ болон орд өргөөгөө хамгаалах зорилгоор бий болгожээ. Тэмүжин ч Хамаг Монголын хаан болоод бие, орд өргөөгөө сахин хамгаалах өдрийн манааны 70 торгууд, шөнийн харуулын 60 хэвтүүлээс бурдсэн 150 хүн бүхий хишигтэнтэй болжээ.

Их Монгол улс байгуулагдсанаас хойш хишигтний үүрэг өсч, зохион байгуулапт дэг журам нь нарийсчээ. Чингис хаанхишигтний тоог нэгэн түмд хүргэж, түүний эгнээг түмт, мянгат, эуутын ноёдын хүүхдээс бүрдүүлж, бас сул чөлөөтэй хүмүүсийн хүүхдээс ухаан, чадлаараа шалгарсныг нь сонгон оруулж байв.

Удалгуй хишигтэн нь хааны бие, орд өргөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах төдийгүй, улс орны дотоод дэг журам сахиулах, үймээн, самуунаас сэргийлэх онцгой үүрэг хүлээх болов. Цаашид Хишигтэн бүтэц, үүрэг зохион байгуулалтын хувьд улам өргөжиж, улс орны цэрэг захиргааны нэгдмэл төв байгууллага болон хувирчээ. Өөрөөр хэлбэл, нэг ёсны засгийн газрын үүрэг гүйцэтгэх болсон. Дээд зиндааны албан тушаалтныг зөвхөн хишигтнээс томилно. Хишигтэнд чанд сахилга, хариуцлага хүлээлгэхийн хамт онцгой эрх ямба эдлүүлж байв. Ийнхүү хишигтэн бол Их Монгол улсын төрийн гол тулгуур болж байлаа.

Өмнөх үеийн төр ёсны уламжлалд тулгуурлан шинэ тутам байгуулагдсан Монголын төр нь хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт хаант засгийн төрхтэй боловч мөн чанараараа ардчиллын олон бүрдлийг өөртөө агуулсан, тун өвөрмөц шинж бүхий төр байв. Төрийн дээд эрхийг баригч нь их хаан байв. Их хаан бол тэнгэрээс заяат хэмээн өргөмжлөгдсөн, Монгол улсын хэмжээгүй эрхт эзэн, төрийн тэргүүн байсан ажгуу. Их хааны гарт төрийн дээд эрх мэдэл, үлэмж засаглал төвлөрч, тэрбээр Монголын газар нутгийн дээд өмчлөгч болж байлаа. Хаан амьд сэрүүн байхдаа өөрийнхөө залгамжлагчийг гэрээслэнэ. Энэ нь хаан өөрөөсөө хойш элдэв хямрал тэмцэл гарч, төр хямрахаас болгоомжилсон ухаалаг бодлого байв.

Хааныг сонгон өргөмжилж, төр улсын тулгамдсан асуудалд ончтой хариу эрэлхийлж, нягтлан магадласаны үндсэн дээр их хаанд зөвлөх эрх бүхий байгууллага бол Их Хуралдай байжээ. Их Хуралдай нь өмнөх үеийнхээс зохион байгуулалтын хэлбэрийн хувьд боловсронгуй болж, төрийн дээд байгууллагын шинжийг агуулж байсан. Хамгийн гол нь хэн бугай ч Их Хуралдайг алгасан хааны титэм хүртэх эрхгүй байсан явдал юм. Чухам үүгээр Их Хуралдайн эрх, сүр хүч илэрхийлэгдэж байв. Их Хуралдайд Чингис хааны ах дүү, үр хүүхэд, эх ба хатад, цэргийн жанжин, итгэлт нөхөд оролцоно. Зарим судлаач эл байгууллыг парламентат ёсны дээд өвөг хэмээн үздэг.

Их хаанд хэдийгээр хэмжээгүй эрх мэдэл төвлөрч байсан боловч эрдэм ухааныг дээдлэн биширч, мэргэдийн зөвлөлөөг сонсон, болгоон соёрхдог байжээ. Тиймээс ч Чингис хаан дэргэдээ Сэцдийн зөвлөл байгуулж, улс төрийн шаггүй бодлоготон, эрдэмтэн мэргэдийг оруулж, тэдний санал бодлыг анхааралтай сонсдог байв. Зарим эрдэмтэд Сэцдийн зөвлөлийг төрийн институт болж чадаагүй гэж үэдэг. Их хаан гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх зорилгоор улс орны амьдралын хүрээ, салбарыг хариуцсан төрийн сайд нарыг томилж байжээ. Энэ ёсоор Мухулайг Го ван буюу улсын ван болгожээ, Энэ нь хааны тэргүүн шадар сайд байв. Түүнтэй эн зэрэгцэхүйц эрхтэй албан тушаалтан бол улсын заргач байв. Энэ тушаалд Чингис хаан өөрийн өргөж авсан дүү Шихихутугийг томилжээ. Их хаан түүнд «Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи үзэх нүд, сонсох чих болж яв» гээд Надтай зөвлөж, Шихихутугийг шийтгээд цагаан дээр хөх бичиг бичиж, дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл хэн ч бүү өөрчилтүгэй» гэж тушаасан байна.

Чингис хааны хууль зарлигийн биеллийг хянах тусгай албан тушаалтан буй бопгожээ. Маркизийн Их Засаг хуулиас түүвэрлэж авсан гэсэн тэмдэглэлд засаг хэрэгжүүлэхийг хянагч тушаалд хүү Цагадайгаа томилсон гэж бичсэн байна. Ийнхүү төрийн хяналтыг буй болгожээ. Чингис хаан төрийн бусад сайд нарыг дэс дараалан томилсон байна. Тухайлбал.Боорчи, Зэлмэ, Наяа нарыг өөрийнхөө удирдлагад их төлөв цэргийн хэргийг эрхлэх төрийн сайдын тушаалд тохоон талбижээ. Мөн тийм зиндааны албан тушаалтан бол төрийн бэхи (шинжээч) Үсүн Өвгөн юм. Тэрбээр тэнгэр огторгуйг шинжиж, он жил, сар өдрийг заасан хуанли зохиож, наран, саран хиртэхийг эртнээс мэдэж хаан эзэндээ айлтгах, дайлаар мордох, Их Хуралдай чуулах сайн өдрийг тогтоох зэрэг үүрэг гүйцэтгэнэ. Төрийн бэхи цагаан хувцас өмсч, цагаан морь унаж явдаг заншилтай. Түүнээс дутахааргүй эрх мэдэлтэй байсан хүн бол Хөхчү бөө байв. Гэвч тэрбээр их эзнийхээ итгэлийг даалгүй, хаан төрд тэрсэлж, цаазын тавцанд очсон түүхтэй.

Гүйцэтгэж байсан үүргээс нь хөөн үзэхэд Тодой чэрби мал аж ахуйн сайд, Тататунга захиргаа, боловсролын сайдын зиндаанд ажиллаж байсан байна. Зарим хүмүүс төр, түмний өмнө байгуулсан баатарлаг гавъяа, цэргийн удирдакх ур чадвараараа тодорч албан тушаалд томилогдож байв. Тухайлбал, Мухулай, Боорчи, Зэлмэ, Шихихутуг, Сорхон-шира,Сүбээдэй, Зэв, Борохул (удалгүй нас барсан) Хэра-Унругэ, хожим Цуу мэргэн (Елюй Чуцай) нарыг есөн өрлөг хэмээн цэргийн жанжнаар томилсон байна. Зарим судлаачид тэднийг орчин цагийн цэргийн маршалуудтай дүйцүүлэн бичдэг.

Гол сэдэв: Монголчууд Алтан улсыг дайлсан нь

Гол сэдэв: Монголчууд Тангудыг дайлсан нь

Гол сэдэв: Монголчуудын Хорезм рүү хийсэн дайралт

Гол сэдэв: Монголчууд Хар Хятан улсыг байлдан дагуулсан нь

Чингис хаан өнгөрөхдөө өөрийн омгийн заншлаар тэмдэггүй газар оршуулаарай гэж захисан. Түүнийг нас барсны дараа түүний биеийг нь одоогийн Хэнтий аймгийн Онон голын сав газар дахь Бурхан Халдун ууланд оршуулсан гэсэн таамаглал байдаг байна. Домогт үзсэнээр оршуулгын хамгаалагч ямар нэг хүнийг алсан ба (хааныг нас барсан гэж мэдэгдүүлэхгүйн тулд) замдаа нуухын тулд эцэст нь булшилсан гэж үздэг, Чингис хааны бунханыг түүний үхлээс олон жилийн дараа барисан боловч тэр нь түүнийг оршуулсан газар биш юм,

Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг өнөө хүртэл эрсээр байна. Марко Поло Чингис хааны үр удмын их хаадыг бүгдийг нь Алтай хэмээх том ууланд нутаглуулдаг байсан. Хаан хаана ч нас барсан байсан хамаагүй дөч хоногийн дотор энэ ууланд авчирч харин шарилыг авч ирэхэд дагалдан ирсэн бүгдийн амийг сэлмээр цавчин хороож, их хааныг нөгөө ертөнцөд нь дагалдуулдаг байсан гэж бичиж үлдээжээ. Чингис хааны тэнгэрт одсон он буюу 1227 оны үйл явдлыг энд тэндхийн эх сурвалжуудаас цуглуулбал нэлээн дэлгэрэнгүй дүр зураг харагдах юм. Их хааны шарилыг ачсан гашуудлын цуваа Шар мөрний (одоогийн Хятадын нутаг дээрх Хуанхэ мөрөн) хөндийгөөс хөдөлж Говийг гатлан Хархорин хот руу чиглэжээ. Харин замдаа их хааны үхлийн тухай цагаас нь өмнө мэдэх вий хэмээн сэрэмжилж тааралдсан бүхнийг хүйс тэмтэрч байсан гэнэ. Товлосон өдөр бөө нар цогцсыг авсанд хийжээ. Дараа нь энэ авсаа дахин дөрвөн давхар авсанд хийж улмаар Бурхан Халдун уул руу авч одсон гэнэ. Энд хааныг нутаглуулсан бөгөөд хожим хойно хэн ч түүний амар амгаланг бүү алдуулаасай гэсэндээ нутаглуулах ажилд оролцсон бүх зарц боолыг хүйс тэмтэрчээ. 

Он жилийн уртад Хэнтийн нурууг өвс ургамал мод бут бүрхэж яг аль уулыг Бурхан-Халдун гэж нэрлэдэг байсныг ч хэлэхэд бэрх болсон юм. Хэнтийн нурууны нэг уулыг ариун газар хэмээн нэрлэж ийшээ ойртсон хүнийг цаазаар авдаг байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. 

Домог ёсоор Чингис хааны цэргийн жанжинууд нь түүний шарилыг Дэлүүн-Болдог уулын ойр авчирж улмаар голын урсгалын гольдролыг өөрчилсөн гэнэ. Уулын болроор авс хийн их хааны цогцсыг дотор нь хийж голын ёроолд байрлуулаад дахин голын урсгалыг гольдрилд нь оруулсан аж. Мөн Оросын нэртэй аялагч Г. Н. Потанин Ордос дахь Их ээжийн хороо хэмээх газарт Чингис хааны шарилыг агуулсан гэр байсан гэсэн тэмдэглэл ч байна. 

Энэ газарт лам нар жил бүр Чингис хааны гэрийн гадна хүндэтгэл үзүүлж баяр хийдэг гэнэ. Харин шарил байгаа гэх гэр дотор мөнгөн завьяанд их хааны үлдэгдэл ясыг хадгалдаг аж. 1998 онд Ч.Голбоиноор ахлуулсан хэсэг буриадууд Их Монгол улсыг үндэслэгч Чингис хааны шарилын эрэлд гарсан юм. Тэд эрлийнхээ өмнө Сэлэнгэ мөрний зүүн эргээр дамжин Чингис хаан төрсөн нутаг руугаа явж байсан гэдгийг тогтоожээ. Буриадуудын баг Хамар давааны нуруунд хүрч өндөрлөгүүдийн нэгний орой дээр овоо босгон түүнийгээ Бурхан гал уул гэж нэрлэсэн байна. Ойр тойрны бусад оргилуудад ч тэд нэр өгсөн байна. Өмнө нь “Бага алтан” гэдэг байсан оргилыг Хатан уул түүнээс хойд зүгт байгааг нь Хаан уул гэж нэрлэжээ. Ч.Голбоины багт аз таарсан гэж болно. Хамар давааны баруун хойд хэсэгт тэд Чингис хааны бөө нар ёслол үйлдэж их хааны сүнсэнд залбирдаг байсан овоо-газрыг олсон юм. Энэхүү овоо нь янз бүрийн чулуунаас бүтсэн дээшээгээ 15 метр, голч нь 50 метрийн хэмжээтэй пирамид хэлбэртэй байжээ. Урьд нь энэ газрыг битүү ой бүрхдэг байсан ч хэд хэдэн удаа хүчтэй түймэрт өртөн хоосорсон юм байна. Найман зууны турш монголчууд энэ газрыг Их хориг хэмээн нэрлэж энэ хэсэг газарт ан хийх газар хагалахыг хориглодог байсан юм. Эндээс Саяны нуруу алган дээр тавьсан мэт харагддаг ажээ. Дэлхийг байлдан дагуулагчийг нутаглуулахад маш тохиромжтой газар. Гэхдээ л Чингис хааны шарил хаана байгааг олсон хүн алга хэвээр байна. Ер нь Монголын ихэнх хаадын булш олдоогүй хэвээр байна.

Элэнц өвөг: Хабул хан

Өвөг эцэг: Бартан баатар

Эцэг: Есүхэй

Эх: Өэлүн үжин

Юань улсын сударт бичигдснээр Чингис хааны дөрвөн их ордонд нийт 40 гаруй хатан, татвар амьдарч байжээ. 

Нэгдүгээр орд буюу Хэрлэний хөдөө арал дахь орд

Монголын түүхийн талаар хийгдсэн бүх гадаад кино монголын түүхийг үнэн бодитойгоор дүрслэлгүйгээр маш их гуйвуулж хийгдсэн байдаг. Жишээ нь монголчуудын өмсгөл зүүсгэл, хувцас,  үс засалтыг буруу хийх, тухайн үеийн монгол соёл, зан заншилд байгаагүй зүйлийг дүрслэх г. м.

Уг кино хятад төвийн үзлээр хийгдсэн байна. Монголчуудын өмсгөл зүүсгэл, хувцас, үс засалтыг алдаатай дүрсэлжээ. Гол дүрд Батдоржийн Баасан тоглосон.




#Article 50: Хубилай хаан (2938 words)


Хубилай хаан (, * 1215 оны 9-р сарын 23; † 1294 оны 2-р сарын 18-нд Ханбалигт) нь 1260-1294 онд Монголын эзэнт гүрний 6 дахь хаан байсан бөгөөд дорнод Ази дахь Юань гүрнийг   үндэслэгч юм. Хубилай хаан нь Чингис хааны отгон хүү Тулуй, Хэрэйдийн Сорхагтани Бэхи нарын хүү байжээ. Хамгийн том ах Мөнх хааныг нас барсны дараа 1260 онд Их Монгол Улсын хаан ширээг эзлэхээр Хархорумд ирж, өөрийн дүү Аригбөхтэй тэмцэлдсэн. 1264 онд Аригбөхийг ялсан бөгөөд түүний энэхүү ялалт нь эзэнт гүрний нэгдлийг үгүй болгосон гэж болно. Гэсэн хэдий ч Хубилай хаан Юань улсыг бий болгож, Алтан ордны улс, Ил Хан улс, Цагадайн улсыг захиргаандаа оруулсан юм. Түүний энэ ноёрхолд Номхон далайгаас Дунай мөрөн хүртэл, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэлх дэлхийн хуурай газрын тавны нэг хувь багтаж байв. 1271 онд Хубилай хаан Юань улсыг байгуулсан бөгөөд тухайн үед түүний захиргаанд Монгол, Түвд, дорнод Түркестан, умард Хятад, өмнөд Хятадын ихэнх хэсэг болон зарим нэгэн эзлэгдсэн газар нутаг оршиж байв. 1279 онд өмнөд Сүн улсыг амжилттай устгасанаар Хубилай бүх Хятадыг эзлэн суусан анхны Хятад биш угсааны хаан болов. Тэрээр 1260 оноос хойш шинэ байлдан дагууллыг бий болгосон Монгол хаан байлаа. Монголын эзэнт гүрнээр аялсан Марко Поло Хятадад зочилсон бөгөөд түүний аяллын улмаас Хубилай хаан Европт домог болсон юм.  

Хубилай (1215 оны 9 сарын 23 төрсөн) Тулуй ба Сорхагтани Бэхи нарын 2-р хүү юм. Өвөг эцэг Чингис хааны зөвлөснөөр Сорхагтани нь Буддын шашинтай Тангуд улсын, хүүгийн сувилагчаар сонгогдож хамгаалах болсон. Чингис хаан Хорезм улсыг байлдан дагуулсныхаа дараа Или голын ойролцоо том ав хомрого зохион байгуулсан бөгөөд Хубилай, Хүлэгү нар энэ ав хомрогонд оролцжээ. Тэр үед Хубилай 9 настай байсан бөгөөд Хубилай гөрөөс, Хүлэгү туулай агнасан байна. Чингис хаан Монголын уламжлалт ёсыг даган анхны анг нь мялааж, Хубилайн дунд хуруунд агнасан амьтных нь цусыг түрхсэн. 1232 онд Тулуй нас барсан тул 1236 онд Монгол, Алтан улсын дайны дараа Өгэдэй хаан Хэбэй мужийг Тулуйн гэр бүлд өгсөн байна. Энэ муж 80000 өрх гэртэй байжээ. Хубилай өөрийн байр сууриндаа эргэн ирсэн бөгөөд тэнд 1000 айл өрхтэй байв. Тэр туршлагагүй байсан учраас Хубилай тухайн газрыг өөрийн дураараа чөлөөтэй захирах болсон. Татвар, татаасын үйл ажиллагаа нь ялзралд орсны улмаас хятадын цагаачдын тоо өөрчлөгдөж татварын орлого буурч эхэлсэн. Хубилай Хэбэйд үүний улмаас маш хурдан ирж эмхлэн цэгцлэн, шинэчлэх ажилдаа орсон. Сорхогтани шинэ албат, түшмэдүүдийг түүнд туслуулахаар явуулж татварын хуулиудыг нь засаж залруулж өгсөн. Үүнд талархсанаа илэрхийлээд хүмүүсийг нь буцаан явуулжээ. Хубилай хааны залуу насны хамгийн сонирхолтой нэг зүйл нь тухайн үеийн хятадын соёлын судалгаа байсан юм. Хубилай Хайюуныг урьж, Монгол дахь ордондоо авчирсан бөгөөд тэр хүн нь хойд хятад дахь Буддын шашны лам байв. 1242 онд Хархорумд Хайюунтай уулзах үед Хубилай түүнд Буддын шашны филисофийн тухай асууж мэджээ. Хайюун нь 1243 онд төрсөн Хубилайн хүүд Жэнжин гэсэн (Хятад хэлэн дэх жинхэнэ алт гэсэн утгатай үг) нэр өгчээ. Хайюун нь Хубилай Таойстын үндэслэгч болон Лиу бингзонг хэмээх буддын ламыг танилцуулжээ. Лиу нь зураач, бичээч, зохиолч, математикч хүн байсан бөгөөд Хайюуныг орчин үеийн Бээжин дэх Сүмдээ эргэж ирэх үед нь Хубилайн зөвлөхөөр үлдэж ажилласан. Хубилай удалгүй Жао би хэмээх эрдэмтэнтэй танилцсан, Хубилай албандаа Монгол, Турк болон бусад улс үндэстэний хүмүүсыг сонирхлын журмаар ажиллуулж байжээ.

Сангийн сайд Жиа Сидао Хубилайн хэлсэн үгий нь нууц хэвээр нь хадгалж, хилийн албан татвар болох 200000 мөнгөн гулдмай, 200000 боодол торыг Монголд төлсөн. Хубилай анх татгалзсан боловч Жиа Сидао тай багахан санал нийлж ,тохиролцоонд хүрсэн бөгөөд түүний эхнэрээс Аригбөх цэргийн хүчээ өсөн нэмэгдүүлж байна гэсэн мэдээ авчээ. Ийнхүү Монголдоо буцаж ирсэн. Тэрээр удалгүй дүү ариг бөхөөсөө Хархорумд хуралдай хийе гэсэн мэдээг хүлээн авсан бөгөөд Мөнхийн хуучин албатуудаас хаанаа болгоё гэж илэрхийлсэн байсан. Чингис хааны үр удам гэдгээрээ Аригбөх нь хаан болж болох боловч, түүний 2 ах Хубилай Хүлэгү эсрэг байр суурьтай байв. Хубилайн хятад дахь албатууд түүнийг хаан ширээнд суухыг нь дэмжиж, хятадын хойд талынхан болон манж нар нэр дэвшүүлсэн. Хубилай улсдаа эргэж ирээд Хуралдай зарласан. 1260 оны 4  сарын 12 нд Зүчи, Боржигин овогийнхон, Хубилайн гэр бүлийн гишүүд Аригбөхийн саналыг харгалзан үзэж Хубилайг хаан Ширээнд өргөмжилсөн. 1260 онд Хубилайг Алтан ордныхныг оролцуулахгүйгээр Хуралдай дээр хаанаар сонгосон. Хубилай болон түүний дүү Аригбөхийн хооронд тэмцэл өрнөж монголын нийслэл хархорумд тархай бутархай байдал үүссэн. Шанхай болон Сычуань дахь Мөнх хааны армыг Ариг Бөх удирдаж байсан. Хубилай шанхай руу Лян Си Сяныг илгээж, Сычуань руу Аригбөхийн иргэд рүү Лиу Тайпинийг явуулсан. Мөн Хархорумд Балгай сайдын дэмжлэгийг авсанаар Ариг бөх хаан болсноор Монголд нэгэн зэрэг 2 хаан суув. Хархорумд төвлөрсөн Аригбөх, Хубилай руу дайраад няцаагдсан бөгөөд Хархорум рүү очих бүх худалдааны замыг хааснаар монголд өлсгөлөн эхлэв. Аригбөхөөс түшмэдүүд нь урван Хубилайгийн талд оржээ. Удалгүй хүч нь суларсан Аригбөх 1264 оны 8 сарын 21 нд Хубилайд бууж өгсөн. Их хуралдай зарлаж Хүлэгү, Алтан ордны эзэн Бэрх, Аму нарыг дуудсан боловч ирж амжихгүй болсон учир Аригбөхийг хэрхэх талаар өөрөө шийд гэв. Гэхдээ ах дүү нарын дунд хутган үймүүлсэн хэргээр Аригбөхийн сайд нарыг хатуу шийтгэн ихэнхи хүнийг цаазаар авчээ. 1266 онд Аригбөх нас барснаар Өгөдэйн ач Хайду хан, Хубилайн эсрэг тэмцэхээр болсон. Түүний нутаг нь Тарвагатайн нуруу орчмоор байсан бөгөөд Цагаадайн зарим түшмэдүүдийн дэмжлэгийг авсан.

Хубилай хишигтэн цэргийн бүтэц үүргийг хязгаарласныг үл харгалзан бүрэлдэхүүнд нь эхлээд Хятадыг оруулсан байсан боловч сүүлдээ Кипчак, Алан нарыг Алтан ордоны улсаас авчруулж тус тус нэгжүүдийг шинээр улсын хишигтэн цэрэгт оруулсан байна. Өөрийн хишигтэн цэргийг 1263 онд байгуулсан бөгөөд Хубилай Чингис хааны 4 н албадын үр удам болох Борохула, Боорчи, Мухулай зэрэг 3-ыг оруулж байжээ. Хубилай хаан хишигтэн цэрэгт давуу эрх олгодог байв. Монгол болон Хятадын нэгжүүд нь аль аль нь Чингис хааныг ашиглаж байсан зохион байгуулалт 10 тын системээр явагддаг байв.Монголчууд шинэ их бууны анги болон янз бүрийн технологийн эхэн үедээ бусад улс орноос авч ашигладаг байсан. Хубилайн дүү болох Хүлэгү Персээс Исмайл болон Ал Аддинийг инженерээр авчирсан байна. 1282 онд дэлхийн хамгийн эртний их бууг монголын эзэмшилд байсан Манжураас олж бүртгэсэн байдаг. Хубилай болон түүний жанжидад эдийн засгийн ашиг тустай тул өмнөд хятадаас мөргөлдөөн гарахаас зайлсхийж байв. Хубилайн гадаадын албаныхан дипломат болон цэргийн бодлогын хувьд эзэнт улсын бодлоготой байв.  Хубилай хаан 1271 онд Вонжун ванг улс орныг нь удирдах эрх олгож, цэргээр хамгаалуулсан. 1272 онд Монголын эзлэн түрэмгийллийн дараа Солонгос нь Юань улсын эрх мэдэлд бүрэн оржээ. Гүрё дахь Монголын цэргийн бааз болсон. 1276 онд Монголын их цэрэг Өмнөд Сүн улсын нийслэлийг эзлэн авч залуу хаан, олон түшмэд, цэргийн хамт олзлон авсан. Гэвч 1279 он хүртэл Сүн улсын үлдсэн цэргүүд бууж өгөлгүй тэмцсээр байсан бөгөөд эцэстээ ялагдан Өмнөд Сүн улс мөхжээ.

Хубилай хаан Япон руу 2 удаа дайрсан хэдий ч завиных нь загвар цаг агаарын нөхцөл байдалд тохиромжгүй байсан учир бүтэлгүйтсэн. Эхний дайралтаа 1274 онд 900 завьтайгаар хийсэн байна. 2 дахь дайралтаа 1281 онд хийсэн. Монголчууд энэ үед 2 тусдаа хүчийг илгээсэн бөгөөд эхнийх нь 40000 Хятад, Солонгос, Монгол цэргүүдийг Масачаас гарган 900 завиар явуулсан бөгөөд энэ үед хоорондоо 74 м уртын зайтай 3500 завинд өмнөд Хятадаас авсан 100000 далайчин бүхий томоохон хүчийг илгээжээ. Тухайн үед усан цэргүүдэд зэр зэвсэг тийм их ч байгаагүй. 10-р сард Солонгос, Японоос 110 мил зайд завиараа дөхөж очсон байсан. Солонгосчууд 1281 оны 6-р сарын 23-нд Хаката буланд усан завиараа хүрсэн байсан боловч Хятадаас гарсан завь нь энд хүрч чадаагүй байна. Самурай цэргүүд Монголын цэргүүдийг дахин ялсан. Монголчууд нэгдсэн хүчтэй байснаар дайнд ялдаг. Монголчууд галт сумаар дэлбэлж, нум сумаар тасралтгүй харваж, Самурайг бөмбөгдсөн байна. Гэвч Монголчууд японыг усан цэргээрээ ялаагүй байна. Усан цэргийн Археологич Доктор Кензо Хаяашида Такашимагын баруун эргийн дагуух 2 дахь дайралтын үед хэрэглэж байсан зарим зүйлсийг нээн илрүүлсэн байна. Түүний багийн олддвор нь Хубилай хааны дайралт Японыг сандаргаж байсныг гэрчилдэг. Хятадууд завийг маш ихээр хэрэглэдэг байжээ. Хубилай хааны хяналтан доор Хятадууд дайралтанд орох үед хэрэглэх завийг маш түргэн шуурхай олноор нь барьж байгуулж байжээ. Хаяашида Хубилайн стандарт, маш сайн бүтэц зохион байгуулалттай далай дээгүүр явдаг завинууд ашиглаж байсан гэдгийг томъёолсон. Япон руу дайрсан анхны дайралтын дараа Японы усан цэргүүд болох Вокоу нар Солонгос руу дайралт үзүүлсэн байдаг. Гэвч Монгол, Солонгосын хүч түүнийг буцаасан бөгөөд Вокоугын усан цэргүүд Горёо болон Камакура дахь цэргийн чадалд хүрэхээргүй сул байсан нь харагддаг. 1293 онд Юань улс Окинавагаас 100 японыг олзлон авсан байдаг.

Хубилай хаан Дай Вьетийг 2 удаа дайлаар морджээ. Хубилай 1260 онд Их Хаан болсны дараа Тран династи 3 жил тутам даргач хүлээн авч, өргөл өргөдөг байсан. Гэвч удалгүй тэдний хаан нь түүнээсээ татгалзжээ. Ийнхүү эхний аян дайн (Монголчуудын Дай Вьет рүү хийсэн 2 дахь довтолгоо) 1284 оны 12 сард хунтайж Тогооноор удирдуулан хил даван орж, Ханой хотын зүүн хойд талд байх Вань Киепт Омарын байгуулсан ялалтын дараа төд удалгүй Тан Лон (одоогийн Ханой)-г эзлэв. Тэр үед Чампа улс руу Согэту хойш хөдөлж, Нге Ан (одоогийн Вьетнамын төв-хойд бүс нутаг) руу хүрэлцэн ирэхэд Траны генерал Тран Киений удирдсан арми түүнд бууж өгөв. Гэвч Траны хаад болон дээд командлагч Тран Хун Дао тактикаа өөрчлөн, хамгаалалтаас довтолгоонд шилжиж, Монголчуудын эсрэг тэмцэж эхлэв. 4 сард генерал Тран Куан Хай Чүон Дүонд (одоогийн Ханойн хэсэг) Согэтуг буулган авч, Тай Кетэд болсон томоохон тулалдааны үеэр Согэту алагдан, Траны хаад ялалт байгуулав. Удалгүй генерал Тран Нат Дуат ч  Хам Ту (одоогийн Хун Ений хэсэг)-д ялалт байгуулж, Жэнь Нань ван Тогоон генерал Тран Хун Даод ялагдсанаар Хубилай хааны Дай Вьетийг эзлэх гэсэн анхны оролдлого амжилтгүй болжээ. Тогоон Дай Вьетийн харваачдад алуулахаас сэргийлж хүрэл хоолойд нуугдсан бөгөөд энэ үйлдэл нь Их Монгол Улс болон Тогооны хувьд ичгүүртэй явдал болсон билээ.Амжилтгүй оролдлогынхоо дараа Хубилай Нан Тонгийн ах, Аннамын хаан бөгөөд Монголчуудад урвасан Тран Ич Такийг илгээхээр төлөвлөсөн боловч, Юаний Хүнань дахь хангамжийн баазад асуудал гарч, дээрээс нь Хайдугийн довтолгоон нэрмэснээр төлөвлөгөөгөө цуцалжээ. 1285 онд Төвөдийн Бригун урсгалынхан бослого дэгдээж, Пагвагийн урсгалын хийдүүдийг довтолсон. Цагадайн хан Дува босогчдод туслахаар ирж, Таримын сав газарт Хубилайн нэгтгэлүүдийг ялаад, Хар-Хошууг бүслэв. Хайду Бешбаликт байсан армийг устгаад, дараа жил нь хотыг эзэлжээ. Ихэнх уйгурууд Кашгарыг орхин, Юаний алс зүүн хэсэг дэх аюулгүй газар луу нүүж одов. Энэ бүхэн Хубилайн ач Бухтөмөр 1291 онд 10,000 Төвөдийг хороож, Бригунгийн бослогыг дарах хүртэл үргэлжлэн, Төвөдийн байдал арай гэж намжив.

Ийнхүү Дай Вьетэд анхаарал хандуулах боломжтой болсон Хубилай хаан 2 дахь довтолгоогоо 1287 онд, өмнөхөө бодвол том флот, хоол хүнсний арвин нөөцтэйгээр сайтар зохион байгуулалттайгаар эхлүүлэв. Тогооны удирдсан монголчууд Ван Киеп рүү (баруун хойноос) хүрч очин, Омарын явган болон морин цэргүүдтэй (Улаан голын дагуу өөр замаар очсон) нийлэн, тулалдаанд хялбар ялав. Тэнгисийн флот Ван Донд Ха Лон булангийн ойролцоо) ялалт байгуулсан ч хүнсээ ачсан ачааны том онгоцоо орхисон байсныг нь генерал Тран Хан Ду олзолжээ. Ингээд Тан Лон (одоогийн Ханой)-д байсан монголчууд хүнсний хомсдолд нэрвэгдэв. Хангамжийн талаар шинэ мэдээ ирэхгүй байсан тул Тогоон армиа Ван Киеп рүү ухраахаас өөр аргагүй боллоо. Тэр үед Дай Вьетийн арми урагш давшин, Монголчуудад эзлэгдсэн байсан олон сууринг чөлөөлжээ. Явган цэргүүд нь Ван Киеп дэх Монголчуудыг довтлох тушаал авав. Тогоон армиа хоёр хувааж, ухарсан байна.

Бирмийн эсрэг хийсэн 3 аян дайнаар (1277, 1283, 1287) Монголчууд Ирраваддийн дельтэд хүрч, Бирм дэх Паганы хаант улсын нийслэл Баганыг эзлэн, өөрсдийн тоглоомын засгийн газар байгуулсан. Хубилай албан ёсоор бол сюзерентет улсыг байгуулсан хэдий ч Бирмчүүд Монголын дагуул улс болж, тэднийг Хятадаас хөөгдөх хүртэл алба гувчуур өргөн барьсаар байв. Камбожийн Кхмерийн хаант улс болон Малай, Өмнөд Энэтхэг дэх жижиг улсууд Хубилайн хаанчлалыг 1278-1294 онуудад хүлээн зөвшөөрч байв. Уг бүс нутаг дахь монголчуудын сонирхол нь цэвэр худалдааны болон алба гувчуурын харилцаа тогтооход оршиж байлаа. 

Хаанчлалынхаа сүүлийн жилүүдэд Хубилай Жава дахь Сингасаригийн вант улсын эсрэг 20-30,000 цэрэг хөдөлгөн, өшөө авах усан замын аян дайн (1293) хийсэн боловч Монголын хүч 3,000 дайчнаа алдаад, Мажапахит династиг эрхэндээ оруулж чадалгүй буцжээ. 1294 онд Тайландын  нутагт оршиж байсан 2 хаант улс болох Сухотай, Чианмай Хубилайн эзэнт гүрний ивээлийн улс болсон.

Монголын цэргүүд Сахалин руу хэд хэдэн удаа дайрсан бөгөөд энэ нь 1264-1308 онд үргэлжилсэн юм. Монголын эзэнт гүрэн нь албан татвар дээр суурилдаг тул шинэ газар нутгийг эзлэн авбал эдийн засаг нь сайжирдаг байжээ. Нивх ба Орокууд нь Монголд захирагдах болсон. Харин Айнүгийн ард түмэн Монголын шууданг довтолж, Их Хаанд дагаар орсон Сахалины уугуул иргэдтэй тулалддаг байв. Эцэстээ 1308 онд Айнүгийн овог аймгууд Монголчуудын захиргааг хүлээн зөвшөөрчээ.

Хубилай хааны удирдлага дор Дорнод ази болон барууныхныг хооронд нь шууд холбоо тогтоох нь нээлттэй болж Төв азийн худалдааны замуудад монголчууд хяналтаа тавьж өртөө шуудангийн үйлчилгээг үзүүлдэг байсан учир монголын эзэнт гүрэнд үзүүлэх ач холбогдол нь их байв. 13 р зууны эхээр европ болон төв азичууд мөргөл, аялал, жуулчлал, элч төлөөлөгчийн журмаар, Хятад руу явдаг замыг бий болгосон. Монголчууд хятадыг захирдаг байсан учир Монголын эзэнт гүрний ойролцоо хаана ч байсан бөгөөд Орос, Перс, Месопотами зэрэг улс руу бүхий л худалдааны зам чиглэдэг байв. Их хаан болон Пап ламын хооронд хэдэн удаа элч төлөөлөгчийг шууд сольж байжээ. 1266 онд Хубилай хаан Венецийн мөргөлчдөд зөвшөөрөл олгож, 100, 100-н христийн номтнууд болон инженерүүдэд Пологийн ах дүү нарт явах зөвшөөрөл олгожээ. 1263 онд ах дүү Поло нар Ромд эргэн ирсэн. Их хаан Хубилай ба Ил хан Аргуны сайд болох Раббн бар саума 1287-1288 оны үед өрнөдөд Ром, Парис, Бореукас ба дорнодод Дадугаар аялал хийж гол захирагчтай нь уулзсан байдаг. Никкологийн хүү Марко Поло энэхүү аялалдаа өөрийнхөө аавыг хамт дагуулан явж байсан нь Хятад болон Монголд хамгийн сайн танигдах жуулчин болохынх нь үндэс байсан байж болно. Тэрээр Хубилай хааны удирдлага дор 1275-1292 оны хооронд 17 жилийн турш Юннань ба Фужянь мужуудаар наймаа хийж, мөн элч тагнуулын үүрэг гүйцэтгэн оролцож байсан. Гэвч үүнийг дундад иргэн улсын үеийн түүхчдийн Хятадыг дүрсэлсэн хэсгээс гарч ирсэн дэлхийн дүрслэл хэмээх сэтгүүлээс авсан хэмээн европт дамжуулан үздэг байна. Раббан Саума дахь дорнод Азийн хэсэгт байсан Кистиорак гэдэг лам нь одоогийн Бээжингийн газар нутагт төрсөн. Тэрээр 1278 онд Иран дахь Ил ханы засаглалд төв азиас орж ирсэн бөгөөд Монголчууд Исламд байдаг христэд итгэгчдэдийн тусламжийг авахаар европ руу явсан байдаг. Энэ мэтчилэн тив газруудыг хэрэн хэсэж мэдээлэл түгээж байсан хүмүүс олон байв. Хубилай хааны удирдлага дор анх хязгаарлалттай боловч хятад болон өрнөдийнхний хооронд соёлын солилцоо болон харилцаа холбоог шууд тогтоож байжээ.

Тэрээр хятадын улс төр болон соёлын загварчлалыг сайшаан дэмжсэн байдаг нь хятад дахь засаглалаа тогтмол барьж байхад анхаарч, хятадыг хятад аргаар захирах нь зөв гэж үзсэн.  Ингэхдээ энэ үүргийг зөвлөлийн түшмэл Хао Жин, Лю Бинжун нарт тушааж, засаг захиргааны төсөл боловсруулсан нь монголын уламжлалт соёлын нөлөөг багасгаж  Тан улсын жишээг бага зэрэг өөрчилж хийсэн байдаг юм. Гэхдээ энэхүү засаг захиргаа нь монгол дахь мянгатын тогтолцоог халсан гэсэн үг биш юм. Хубилайн хаанчлалын 1260-1272 онуудын хооронд дээрх төрийн бүтцдээ гурваас дөрвөн удаа  өөрчлөлт оруулж байсан. Хубилай Пагва  ламыг эзэнт гүрний шашны тэргүүн буюу улсын багшаар томилжээ. Энэ нь монголчуудыг күнзийн сурталд шууд уусахаас сэргийлсэн байдаг. Мөн 1269 онд Пагва ламтан түвэд үсгээс сэдэвлэж, их хааны зарлигын дагуу дөрвөлжин үсгийг зохиосон байна. Хубилай Төвд болон хятадын лам нарыг Пагвагийн удирдлаганд оруулж дээд шүүхийн хяналтын хороог үндэслэсэн байна. Хаган нь 1270 онд дээд шүүхийн хажууд Мусалманы анагаахын төв, 1271 онд Исламаны одон орны судлалын удирдах төв, 1289 онд  эзэнт гүрний хөвгүүдэд зориулж Мусалманы сургууль байгуулсан байна.Лю Бинжун(1274)  Ши Тяньзи (1275)  Жао Би (1276) ба Дун Вэй Бин (1278) нарын Хятадын нөлөө бүхий түшмэд нь нас барж алга болсоны дараа хааны ордонд Ахмад ноёны нөлөө асар их болсон нь хятад түшмэдийн нөлөө нэг хэсэг суларчээ. Хубилай улсын байдлыг хянадаг удирдлагын ахлагчаар Ахмад Фанакатыг томилсон.

Чингисийн ач хүү Хубилай, Чингис Өвөөгийнхөө мэлмий гийсний 120жилийн ойг тохиолдуулан, монгол бичгээрээ Монголын анхны Нэвтэрхий толийг зохиолгож хэв сийлж 1282 онд тархаасан гэж хэлэх үгүйсгэшгүй бат үндэс эндээс соёолон гарч ирж байна гэж монголч эрдэмтэн Б. Сумъяабаатар Хөх Монгол Усын cударын 12р дэвтэрээс олж батлав. 

Харин Хайдугийн цэргийн хүчин баруун талаас довтлоход Хубилай хаан, Гамала хан хөвүүн, Баян нарыг Хархорумд их цэргийг удирдуулж, түүний эсрэг хөдлөгсөн. Харин тэр хоёр ялагдах болохул Гүрёгийн Чүн Нёл вангийн цэргийг ардаас нь илгээсэн нь тус удаагийн зэвсэгт тэмцэл нь Хубилай хааны хувьд их чухал байсныг харуулж байна. 

Энэ үед Шидур вангийн цэрэг мөн Ляонин мужид бослого гаргасан боловч сарын дотор түүнийг няцааж, Шидур ван бууж өгсөн. Хайдугийн цэрэг энэ удаагийн дайнаас зугтаан хойд зүг рүү явсан. Хэдий тийм боловч Хайду Чингай балгас дахь Юань улсын гол цэргийн хүчийг буулган авсан бөгөөд 1289 онд маш богино хугацаанд Хархорумыг эзлэн суусан байна. 

Хайду Хубилай хаан цэргийн томоохон хүчээ хөдлөгөхөөс өмнө зугтаажээ. 1289 он хүртэл Наяныг дэмждэг хүмүүс байсан боловч аяндаа алга болсон. Бослого гаргасан тайжийн цэргийн хүчнийхэн гэр бүлийнхнийхээ хамт улс орон бүртээ буцсан байв. Хубилай Монгол Зүрчидэд гарсан бослогын үеэр зарим хүмүүсыг залхаан цээрлүүлсэн байна. Энэхүү бослогын улмаас 1287 оны 12-р сарын 4-нд Ляонингийн орон нутгийн төлөөний яамыг байгуулж, монгол вангуудын мэдлийн нутгийг хятад засаг захиргааны нэгжээр сольсон нь улс төрийн томоохон алдаа болжээ.

Чингим ааваасаа 9 жилийн өмнө буюу 1285 онд нас баржээ. Хубилай харамсан гашуудсан бөгөөд түүний эхнэр Хөхжин хатан дотно хэвээр үлджээ. Өөрөөр хэлбэл Хубилай хаан амьдралынхаа эцэст Тулай өвчин туссан байжээ. Тэрээр амьтны эд эрхтэн идэх дуртай болсон учир жин нь маш их нэмэгдсэн. Ийнхүү түүний цусан дахь бөөмийн хэмжээ томорсноор тулай өвчинтэй болсон байна. Түүний үхэлтэй энэхүү өвчин холбоотой. Хубилай хаан Чингимийн хүү Төмөр шинэ титэм залгамжлагчаараа сонгогдсон бөгөөд Монголын эзэнт гүрний 6 дахь эзэн хаан болж Хубилай хааныг нас барсны дараа Юань гүрний 2 дах захирагч болжээ. Өвчний улмаас эцсийн эцэст түүнээс 30 насаар ах Баяныг ч цэргийн хүчний удирдлагаар сонгох боломжтой байжээ. Хубилай байнга бие нь суларсаар 1294 оны 2-р сарын 18-нд нас баржээ. Тус ондоо оршуулгын ёслолыг хийсэн бөгөөд монголын хаадын оршуулгын газар Чинянгуд аваачсан байна.

Хамгийн түрүүнд Хубилай хаан Тэгүлэнтэй гэрлэсэн бөгөөд Тэгүлэн маш эрт нас баржээ. Түүний дараа Хубилай хаан Хонгирад аймгийн Чаби хатантай гэрлэжээ. Чаби түүний хамгийн хайртай эхнэр байжээ. Чаби буюу Чимбай хатан төрийн бодлогод оролцож байсны зэрэгцээ Хятадын торгоны урлалыг шинэ түвшинд хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэжээ. 1286 онд Чаби хатныг нас барсных нь дараа Хубилай Намбуй хэмээх залуухан үеэл дүүтэйгээ Чабигийн хүслийн дагуу гэрлэжээ. Хубилай болон түүний эхнэрийн хүүхдүүдэд дараах хүмүүс багтана.

Хубилай Их Хааны намтрыг анх бичсэн орон бол Солонгос улс (Гуулин улс), Солонгосын түүхчид юм. Хубилай Хааны Гуулин хүргэн Ван бичгийн түшмэлдээ Хубилай Хааны намтар ыг эмхлэн бичихийг тушаасан тухай түүхэн тэмдэглэл Гуулин улсын сударт (1-31-484, 3-31-311) бий. Солонгос мэргэд, Хубилай Хааны намтарыг долоон сарын дотор бичин дуусгаж, 10 сарын билгийн тооллын хар нохой өдөр Монголд илгээсэн түүхэн тэмдэглэл нь Гуулин улсын сударт (1-31-485, 3-31-314) толилуулсан байдаг.




#Article 51: Төв аймаг (525 words)


Төв —  Монгол улсын дорнод төв биед оршдог аймаг. Засаг захиргааны төв — Зуунмод хот. 

Төв аймаг Монгол улсын дорнод төв хэсэгт 74,042.37 км² газар эзлэн оршдог. Дундаа Улаанбаатар нийслэлийг хүрээлж, бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зургаан аймагтай хиллэнэ. 

Далайн түвшнээс дээш дунджаар 1200-1500 м өргөгдсөн. Хэнтийн нуруу, Заамарын нуруу, Зоргол хайрхан, Хустайн нуруу зэрэг уулархаг гадаргуутай. Асралт хайрхан (2800 м), Богд хан, Батхаан зэрэг уулс бий. 

Нутаг дэвсгэрийн 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг. 

Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорно Монголын талархаг мужид багтана. 

Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.

Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай.

Аймгийн нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрс тархжээ. 

Хангай, Хэнтийн салбар уулсад хуш, шинэс, улиас, бургас, нарс, яшил, яргай зэрэг янз бүрийн модтой, өрөл, мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс, сонгино, хөмөл, таана, мангир, халиар, гичгэнэ, мөөг зэрэг хүнсний ургамал, чихэр өвс, чацаргана мэтийн ховор болон дэгд, бадаана, таван салаа, тарваган шийр, алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургана.

Төв аймагт буга согоо, хандгай, аргаль угалз, хойлог, хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм, тарвага, үнэг, хярс, гахай, баавгай, шилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан, жигүүртэн бий.

Төв аймаг 2010 онд 83,838 мянган оршин суугчтай байсан бол 2014 онд 90,049 хүнтэй болсон. 

Аймгийн төв Зуунмод хот буюу Зуунмод сум 13339 хүнтэй, Батсүмбэр (6913), Заамар (6568) сум харьцангуй олон хүнтэй бол Аргалант (1371), Баянцагаан (1401) харьцангуй цөөн оршин суугчтай байна. 

Хүн амын 16 хувь хот газар (Зуунмод), 84 хувь хөдөө амьдардаг. Бичиг үсэг мэддэг —  97.5 хувь.

Төв аймгийн хүн ардын 99.8 хувь Монгол улсын иргэн, 98.2 хувь монгол үндэстэн, 94.2 хувь халх ястан байна.

Монгол хэлээр хэлэлцэнэ. Дийлэнх олонх нь буддын шашин, тодруулвал шарын шашин шүтдэг.

Төв аймаг дараах 27 сум, цааш 97 баг болж хуваагдана. 

Төв аймгийн нутаг дэвсгэр Чин улсын үед халхын Түшээт хан аймгийн нутаг байв.

Монгол улс тусгаар тогтносны дараа 1923 оны 10 сард «Богд хан уулын аймаг» хэмээгдсэн ба Төв аймгийн Лүн сумын нутаг Өвөр долоод гэдэг газар засаг захиргааны төвөө барин суусан ба энэ үеийг Төв аймаг үүсэн байгуулагдсан он болгон тэмдэглэдэг. 

Төв аймгийн даргаар дараах хүмүүс ажиллаж байв:

Аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг, харилцаа холбоо, авто, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьцангуй сайтай. Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Герман зэрэг улсын муж, хотуудтай тогтоосон харилцаа улам хөгжиж байна. 

Чулуун нүүрс, төмрийн хүдэр, хар тугалга, гянтболд, усан ба утаат болор, жонш, оюу, номин, гятгануур мана, цагаан тугалга зэрэг ашигт малтмалтай.

Төв аймгаас Монгол улсын төр нийгэм, урлаг соёл, спорт, эрдэм ухаан, ажил хөдөлмөрийн салбар салбарын алдар цуутан төрөн гарчээ.

Үүнд Монгол улсын баатар - 2, хөдөлмөрийн баатар - 55,  ардын зүтгэлтэн - 23,  төрийн шагналт - 13, салбар салбарын гавьяат зүтгэлтэн - 200-аад, шинжлэх ухааны акедемич - 6, доктор профессер 150 гаруй, тод манлай уяач -3, манлай уяач -20, улсын аварга цолтой бөх -3, улсын цолтой бөх - 60 гаран байна.

 




#Article 52: Сүхбаатар аймаг (518 words)


Сүхбаатар (худам монголоор  - sükebaɣatur, сүхэбагатур) — Монгол улсын аймаг.

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь 1921 оноос өмнө Халхын Сэцэн хан аймгийн Чин ван хошуу, Далай ван хошуу, Ёст бэйс хошуу, Эрх гүн хошуу, Хурц засаг хошуу, Егүзэр хутагтын шавь хошуу гэсэн 6 хошууны нутаг, 1931 онд Халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд Хэнтий, Дорнод аймагт харъяалагдаж байлаа.

Тус аймгийн нутгийн хилийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойт талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойт талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг.

Аймгийн нутаг Дорнод монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200 метр өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1778 метрт өргөгдсөн Шилийн богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс 790 метр өргөгдсөн Байшинт юм.

Сүхбаатар нь ус зүйн мужлалаар ус багатай бүст багтах бөгөөд гадаргуугийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200-гаад булаг шанд, гол горхи байдаг. Хавиргын булаг, [Талбулаг, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир, өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус олонтой.

Байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй. Үүнд:Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон, Дарьганга суманд 127-248 км2 талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт улсын дархан цаазат Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуйт, Мөнххаан сумын Баян-Уулын орчмын 70 гаруй агуй зэрэг олон агуй, Лог, Будар, Зараа, Төрөнгө, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн талаас олддог юм.

Өвс ургамлын хувьд хайлс, дэлт балгана, тавилганга, нохойн хошуу, монос, ямаан болон нанхиат зээргэнэ ургахын хамт тал хээрийн хиаг, ерхөг, таана, хөмүүл, дэрс, бударгана зонхилно. Эмийн ургамлаас чөдөр өвс, чихэр өвс, зээргэнэ, халгай, таван салаа, тэхийн шээг зэрэг олон төрлийн ургамал ургадаг. Баяндэлгэр, Дарьганга сумын нутагт хунчий, туйплан, Эрдэнэцагаан сумын нутагт Бонго, лантаанз ургахын дээр анхилам үнэрт ургамлаас ганга өвс газар сайгүй тохиолдоно. Хайлс, гүйлс, бургас зэрэг модлог ба бутлаг ургамал бүхий байгалийн гоёмсог баянбүрд Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Наран, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэнцогт сумын нутагт элбэг.

Цагаан зээр, тарваганы нутагшил нэлээд тархмал байдаг бөгөөд үнэг, чоно, хярс, өмхий хүрэн, мануул, дорго, туулай, шилүүс, илбэнх, хар сүүлт зэрэг ан амьтантай. Эрдэнэцагаан сумын Лхачинвандад, Аратын ууланд буга Түмэнцогтын Хар ямаатын ууланд бор гөрөөс, Бүрэнцогтын хаданд аргаль  нутагшиж байна.

Сүхбаатар аймаг нь Жаахан шарга уртын дуу, Дарьганга мөнгөн урлал, удамт хурдан хүлэг, байгалийн үзэмж төгс Алтан Овоо, Шилийн богд уул, Ганга нуур, эртний үеийн түүхийг хүүрнэсэн хүн чулуудаараа алдартай төдийгүй улс орон даяар нэр алдар нь дуурссан их жанжин Сүхбаатар, улсын баатар Эх оронч Чойн Дугаржав, Монгол улсын Ерөнхий сайд Ц.Жигжиджав, улс төр, урлагийн зүтгэлтэн Магсарын Дугаржав, Ардын жүжигчин уртын дууч Ч.Шархүүхэн, Ардын зураач Д.Амгалан гээд урлаг соёлын зүтгэлтэн, гавьяатнууд, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд, төрийн шагналтуудын өлгий нутаг юм. 

Нутаг ус нэгтэй хөдөлмөрч олны дундаас Монгол улсын баатар 2, Хөдөлмөрийн баатар 16, Ардын цолтон 3, Төрийн шагналтан 6, Гавъяат цолтой 40 гаруй төрөн гарч аймаг орон нутгаа дуурсгаж байна. Сүхбаатар аймаг нь мөн хурдан адуугаараа алдартай юм.




#Article 53: Хөвсгөл аймаг (952 words)


Хөвсгөл аймаг нь гүн цэнхэр Хөвсгөл нуурынхаа нэрээр нэрлэгдэх ба 1931 онд үүсэн байгуулагдсан. Булган, Архангай, Завхан аймагтай хиллэх ба улсын хилээр зааглагдаж Орос улс, түүний Тува, Буриад улсуудтай хаяа залгадаг. Аймгийн төв Мөрөн хот улсын нийслэлээс баруун хойш 671 км зайтай. Хөвсгөл аймаг 1992 оны үндсэн хуулийн хүрээнд 24 сум, цаашилвал 126 багийг агуулан байгаа. 

Хөвсгөл аймаг нэг зуун мянга зургаан зуу гаран (100,629) ам дөрвөлжин километр газар эзэлсэн Монгол улсын 6 дахь том дэвсгэр газартай аймаг. Үндсэндээ уулархаг. Уул, ус, ой, хөвч, тайга болсон нутгийг аялагч жуулчид үзээд «Монголын Швейцар» гэж нэрийдэх нь бий. Амьтан ургамал, ашигт малтмалаар баялаг, түүх, байгалийн дурсгалт газар арвинтай, онгон дагшин байгалийн өлгий болсон нутаг.

Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин сууж амьдарч байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой. 

Тухайлбал Цагаан-Уул сумын Сангийн далайн хүрээ, Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2–3 метр өндөр буган хөшөө, 3–4 метр өндөр хиригсүүр, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт орших хүн чулуун хөшөө, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгалт зүйлс олон бий.

Тус аймаг нь 123,416 хүн амтай. 

Аймгийн нийт хүн амын 76,9%-ийг халх, 13,7 %-ийг дархад, 5,2 %-ийг хотгойдууд эзэлдэгийн зэрэгцээ Буриад, Урианхай, Цаатан, зэрэг ястнууд амьдардаг олон ястны өлгий нутаг юм.

Тус аймгийн Баянзүрх, Улаан уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур суманд ихэвчлэн Дархад, Цаатан, Тува, Чандмань-Өндөр суманд Урианхай, Цагаан-Үүр суманд Буриад, Шинэ Идэр, Галт, Жаргалант суманд Халх, бусад суманд Хотгойд ястнууд голлон амьдардаг.

Тус аймагт мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь тэр аяараа Хөвсгөл нутгийн үзэсгэлэн гоо билээ. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын Даян дээрх зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад нь байгалийн биет үзмэр юм.

Элбэг баян араатан, жигүүртэн ан амьтад, түүхийн дурсгалт зүйл, байгалийн үзэсгэлэн зэргээр гайхагдсан Хөвсгөл нутгийг Монголын Швейцар хэмээн нэрлэдэг.

Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Соёны нуруу багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 3190 метр өндөрт орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн түвшнээс 1650-2050 метр өргөгдсөн.

Хангайн нуруунаас эх авсан Идэр, Тэс, Бүгдгээн, Хөвсгөл нуурын баруун ба зүүн талын уулсаас эх авсан Дэлгэр мөрөн, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гаруй гол мөрөн, горхи булагтай. 

Хөвсгөл аймагт 300 гаруй том, жижиг нуур байдаг. Эдгээр нууруудын дотроос цэнгэг тунгалагаараа дэлхийд тэргүүлдэг, талбайн хэмжээгээрээ Ази тивд аравдугаарт, Монгол оронд хоёрдугаарт, гүнээрээ Төв Азид хоёрдугаар ордог Хөвсгөл нуур байна.

Тус аймагт анагаах чадлаараа улс даяар алдартай Булнай, Салбарын халуун рашаан, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол, Бөөстөг, Гантигт зэрэг хүйтэн рашаан байдаг ба эдгээрийг түшиглэн амралт сувиллын газрууд ажилладаг.
Энэ аймгийн хамгийн их нуур буюу Хөвсгөл нуур нь ОХУ-ын Байгаль нууртай газар доор эх нь холбоотой байдаг гэх домогтой.

Хөвсгөл аймаг байгалийн баялаг, эрдэнэсийн сангаар нэн арвин, үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой судалгаа хийсэн олон сая тонн нөөцтэй фосфорит, нүүрс, бал чулуу, алт, төмрийн хүдэр, хөнгөн цагаан, шороон будаг, шохойн чулуу, гантиг, боржин гэх зэрэг хөнгөн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой баялаг бий. Мөн олон сая шоо метрээр тооцогдох ойн нөөцтэй.

Aймгийн нийт нутгийн 35,4% буюу 35,5 мянган км квадрат талбайг ойн талбай эзэлнэ. Ойд гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит болон шилмүүст мод эзэлдгийн 90 орчим хувь нь хар мод юм.

Тус аймагт вансэмбэрүү, алтан хундага зэрэг 80 шахам төрлийн эмийн ургамал ургана. Нэрс, үхрийн нүд, улаалзгана, бөөрөлзгөнө, улаагана, хад, аньс, тошлой, гүзээлзгэнэ зэрэг жимс, самар, мэхээр, мөөг, сонгино гэх мэт хүнсний ургамлын арвин баялаг нөөцтэй юм. Эдгээрээс биологийн нөөц удмын сангаараа эрдэмтний сонирхлыг татдаг Сибир жодоо, хонин арц, ягаан цээнэ, ямаан сэрдэг, шивүүрт, ортууз зэрэг олон төрлийн ургамлууд Монгол улсын ховор ургамалд ордог аж.

Хөвсгөл аймагт 5 баг, 13 овог, 31 төрөлд хамрагдах 35 зүйлийн хөхтөн, тэр дундаа үнэг, чоно, хандгай, баавгай, хярс, хүдэр, зэрлэг гахай, буга, гөрөөс, булга, тарвага, ан амьтан, 2 зүйлийн 2 нутагтан, 4 зүйлийн хэвлээр явагч, 400 гаруй зүйлийн шавьж бүртгэгджээ.  

Манай аймгийн гол мөрөн нууранд 10 гаруй зүйлийн загас байдгийн дотор монголдоо хамгийн томд тооцогдох тул загас, Сэлэнгэ мөрнөөр дамжин ирсэн хилэм загас, Дархадын хотгор, Шишгэдийн голын сав нутагт дэлхийд хосгүй цагаан загас бий. Эдгээр загасыг Оросын Петр хаан хүнсэндээ

Аймагт ерөнхий боловсролын сургууль 32, цэцэрлэг 29, соёлын төв 23, Хөгжимт драмын театр, орон нутгийг судлах музей ажилладаг. 

Тус аймагт сумын эмнэлэг 23, аймагт орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэгдсэн эмнэлэг ажилладаг.

Аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй юм. Хөдөө аж ахуйд мал аж ахуй голлох байр эзэлнэ. Аймгийн нийт нутгийн 57.7%-г хөдөө аж ахуй эдэлбэр газрын хэрэгцээнд ашигладаг.

Тус аймгийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон нутгийн шилмэл омгийн Дархад омгийн хонь, хогоргын улаан монгол, эрчимийн хар ямаа, тэсийн голын адуу зэргийг үржүүлэн ашиглаж байна. Тус аймгийн Цагааннуур суманд цаа бугыг өсгөн үржүүлдэг. Тус аймгийн Tариалан Эрдэнэбулган, Рашаант сумд газар тариалан эрхэлж ирсэн ба 2000 оноос нийт эргэлтийн талбай 20,4 мянган га–д хүрч жилд дунджаар 10,4 мянган га–д үр тариа, төмс, хүнсний ногоо тариалж байна.

Аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар нутаг, Хөвсгөл нуурын цогцолбор газрыг ашиглан аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байна.

Хөвсгөл аймаг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө амь бие, оюун ухаан, авъяас чадвараа зориулж ирсэн алдар цуутнуудын өлгий билээ. Тус аймгаас ардын домогт баатар Чингүнжав, Жалханц хутагт Дамдинбазар, Монгол улсын баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, Г.Цэнд, Д.Гунгаа, Үндсэн хуулийн эцэг Бяраагийн Чимид нар төрөн гарсан бөгөөд Ардын хувьсгалын партизан 40 гаруй, Хөдөлмөрийн баатар 22, гавъяат 48, эрдэмтэд 100 гаруй улс, аймгийн олон зуун аварга, сайчууд төрсөн.

Эдгээрээс гадна Өндөр Гонгор, Шүхэрч Гэлэнхүү нар Хөвсгөлд төржээ.
 
Данийн аялагч Хэннгинг Хаслунд-Кристенсен нь одоогийн Эрдэнэбулган суманд 1, 2 жилийн турш 1920-оод онд иржээ. Мөн нутгийн зарим ард Алан-Гуа эхийг Чандмань-Өндөрт төрсөн гэж үздэг. Иймд энэ суманд улсын баяр наадмын үеэр Алан-Гуа эхийн баярыг тэмдэглэдэг. 




#Article 54: Баян-Өлгий аймаг (530 words)


Баян-Өлгий (нь,  Монгол улсын аймаг юм. Төв нь Өлгий хот.

Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах оронтой 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улстай 225 км, зүүн талаараа Увс аймагтай 165 км, зүүн ба урьд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1301-4374 метрт оршино, нутаг дэвсгэрийн 95,3% нь 1600 метрээс дээш өндөрт байна. Аймгийн хамгийн өндөр цэг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Алтай Таван Богд уулын Хүйтэн оргил (4374 м) ба хамгийн нам цэг нь Баяннуур сумын төв (1301 м) юм. 

Аймгийн нутаг дэвсгэр кайнозейн эриний дөрөвдөгч галвын үеийн гол, мөрөн, нуур, усны ажиллагаагаар тогтсон элс, шавар, хайрга голлосон тунамалтай, уулын хүрэн ба цайвар хүрэн хөрс зонхилсон гол, мөрний саваар нугат намгийн заримдаг давсархаг хөрс, өндөр уулын бүсэд хад асга бүхий уулын тундрын ба уулын нугын хөрстэй, элэгдэл, өгөршлийн ажиллагаагаар тогтсон хонхор, гүдгэр, уул нуруудаас тогтдог. Геологи-тектоникийн мужлалын хувьд Монгол Алтайн атираат мужийн баруун ба баруун хойт хэсэгт оршдог юм. Даян, Хотон, Хоргын цэнгэг устай том, жижиг 80-аад нуур, 100 гаруй гол, горхи, 200 гаруй булаг, шандтай. Толбо, Ачит нуур нь загасны агнуурын нөөцтэй. Ховд, Цагаан, Согоог, Ёлт, Сагсай, Булган, Ганц мод, Бөхмөрөн зэрэг томоохон голтой, Ховд гол 506 км үргэлжилдэг.

Аймгийн нутаг дэвсгэр нь байрлалаар дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшнээс их өндөрт оршдогоос сэрүүн уур амьсгалтай, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна. Өөрөөр хэлбэл говь, цөлийн нөлөөнд ихээхэн автагдсан, өндөр уулын өвөрмөц уур амьсгал, эмзэг экосистемтэй. Салхины жилийн дундаж хурд 4-9 м/секунд хүрдэг.

Агь, таана, хөмүүл, шаваг, шарилж , ерхөг, хиаг, хазаар өвс, харгана, хялгана, бударгана зэрэг хээр, цөлөрхөг хээрийн өвс ургамал зонхилж, чийг илүүтэй уулын сүүдэр хажууд үхрийн нүд, хад, гүзээлзгэнэ, тошлой зэрэг зэрлэг жимсгэнэ ургадаг. Ой нь уулсын зөвхөн сүүдэр хажууг бүрхэн, өвөр хажуугаар хээрийн ургамал тархсан, уулархаг нутгаар вансэмбэрүү, бадамлянхуа, алтан гагнуур, чихэр өвс, бамбай, башиг, чийгийн давирхай, таван салаа, нохойн хошуу зэрэг эмийн ургамал ургадаг боловч үйлдвэрлэлийн аргаар өргөн ашиглаагүй байна.
 

Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд 1,4 сая малтай, тариалан сул хөгжсөн байна. Аж үйлдвэрийн хөгжил дорой боловч уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах салбарт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлэх боломжтой, төмөр зам, хатуу хучилттай авто замгүй, холбоо, агаарын болон авто тээврийн үйлчилгээ харьцангуй илүү хөгжсөн.

Хэтийн төлөв сайтай алтны 6 үндсэн илрэл, 5 шороон хуримтлалын зангилаа хэсэг буюу талбайг тогтоосон нь ойрын жилүүдэд эрэл-үнэлгээ, хайгуул хийж, алт олборлолтын салбарыг хөгжүүлэн, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой боловч байгалийн нөөц, баялагийн судалгааг бүрэн хийгээгүй байна. Төсвийн урсгал зардлын 30 гаруй хувийг өөрийн орлогоор, үлдсэн хэсгийг улсын татаасаар бүрдүүлдэг, төсөв санхүүгийн чадавхи сул юм. Аймгийн байгаль орчин нь унаган төрхөөрөө үндэсэндээ хадгалагдсан, ус, хөрс, агаар бохирдуулах уул уурхай, химийн үйлдвэр хөгжөөгүй, малын тоо бэлчээрийн даацнаас хэтэрч, бэлчээр талхлагдан, цөлжих нөхцөл бүрдсэн байна. Байгалийн хязгаарлагдмал нөөц, баялгийг үнэ төлбөргүй ашигладаг үрэлгэн хэв шинжээс бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний үнэд байгалийн өртгийг тусгаж, байгалийн даацад зохицон амьдрах хөгжлийн шинэ хандлагад шилжих арга замыг сонгон хөгжих чиг хандлага нь аймгийн хөгжлийн гол стратеги болж байна.

Б. Базилхаан Монгол улсын гавьяат, доктор, профессор




#Article 55: Их Монгол улс (3777 words)


Их Монгол Улс (), мөн Монголын Эзэнт Гүрэн (Англи: Mongol Empire) (1206–1405) нь Ази, Европ тивийг тэгнэн оршсон, Монголын түүхэнд, хамгийн өргөн уудам газар нутагтай эзэнт гүрэн юм. Судлаачид ИМУ-н газар нутгийг 26,000,000 эсвэл 33,000,000 км2 хэмээн зөрүүтэй байдлаар тооцоолжээ. Их Британийн түүхчид Их Монгол Улсыг, газар нутгийн хэмжээгээрээ, Их Британийн эзэнт гүрний дараа орох, дэлхийн түүхэн дэх 2 дахь том эзэнт гүрэн гэж тэмдэглэсэн нь, дагаж орсон болон хараат буюу вассаль улс орон, овог, аймгуудыг оруулаагүй тооцсонтой холбоотой юм.  

Анх 1206 онд Чингис Хааны байгуулсан ИМУ нь, алтан үедээ, наран ургах зүгээс наран жаргах зүг хүртэл, Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнө зүгээс, Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассаль орнууд, умард зүгт, Хойд мөсөн далай, Енисей мөрний сав газрын овог, аймгуудыг хамруулсан асар уудам газар нутгийг эрхшээн оршиж байлаа. 

Ази, Европ тивийн олон арван улс, хэдэн зуун хот балгасыг байлдан дагуулж, сая сая иргэдийг хурааж, эрхшээлдээ оруулсан, монголчуудын цэргийн тоо нь 250'000-аас хэтэрч байсангүй.

Чингис Хаан төв Азид, одоогийн Монгол улсын газар нутаг дахь тархай бутархай олон арван нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Зүрчидийн Алтан улс, Тангуд улс, Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулснаар, ИМУ-ын үүсэл хөгжлийн үндэс суурь тавигджээ.

XII зууны монголчуудьн өмнө тархай бутархай оршиж, өөр хоорондоо ямагт харгалдан бусдын зууш болох уу, эсвэл нэгэн дээвэр дор нэгдэн нягтарч, өгсөн дээшлэх үү гэсэн ацан зам тулгарчээ. Тэрхүү түүхэн сонголтыг зөв ухамсарласан Хамаг Монголын хан Тэмүжин эсгий туургатныг нэгтгэх тэмцэлд эргэлт буцалтгүй оржээ. Хамаг Монголын дотор Тэмүжинээс гадна Жамухын толгойлсон хүчний нөгөө туйл үүсэж, тэд тус тусдаа хүчээ зузаатгахыг эрмэлээж байв. Харин цагийн байдал Тэмүжиний талд аятай эргэж, Жамухын харъяат нараас түүний талд дагаар орсоор байлаа.
Хэрэйдийн ханлигийн дотор эвдрэл гарч, Тоорил ханыг хүчин мөхөсдөхөд Тэмүжин ивээлдээ авч дахин тэнхрүүлэв. Ингээд түүнтэй хамт 1196 онд Алтан улсад туслан, Татарт хамтын хүчээр цохилт өгчээ. Тэд 1199 онд Найманы ханлигтай нүүр тулж байлдсанаас гадна Монгол угсааны олон аймгийг байлдан дагуугав. Гэвч Тайчууд, Хонгирад, Ихирэс, Горлос, Татар, Ойрад, Найман аймгийн ноёд эвсэж, Чингисийн эсрэг шинэ холбоо байгуулжээ. Тэд 1201 онд Эргүнэ мөрний хөвөөн дээр хуралдаж, Жамуха сэцэнийг Гүр хаан хэмээн өргөмжилжээ. Эл бүлэглэлийн эсрэг Тэмүжин Тоорил хантай хүч хавсран тулалдаж бут цохижээ. Жамухын эвслийг бут цохисны дараа Тэмүжин 1202 онд Татарыг эрхэндээ бүрмөсөн оруулав.

Жамуха Хамаг Монголын нөлөө бухий язгууртан Алтан, Хучир нарыг талдаа урвуулж, Тоорил ханы хүү Нялх Сэнгүмээр эцгийг нь ятгуулж, 1203 онд Тэмүжиний эсрэг дахин эвсэл байгуулжээ. Үүнийг тагнаж мэдсэн Тэмүжин 1203 оны намар Туул голын хавь газар Тоорил ханыг гэнэдүүлэн цохижээ. Ингэж Тэмүжин хамгийн хүчирхэг Хэрэйдийн ханлигийг мөхөөснөөр Монгол туургатны дотор эрх сүр, нэр хүнд нь эрс өсөв. Эцэст нь өмнөх тулалдаануудад ялагдаж, Найманы Таян ханыг тойрон бүгсэн ханлиг, аймгуудын хэсэг бусаг хүчийг 1204 онд бут цохисноор Монгол туургатны үндсэн гол хэсгийг өөртөө нэгтгэжээ. Тэмүжин ийнхүү «хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа бүртгэх» их үйл хэргийг бүтээсэн билээ. Энэ үе бол Их монгол улс байгуулагдах явц дахь нэг ёсны шилжилтийн үе байжээ.

 
Ийнхүү монгол угсааны олон ханлиг аймгуудыг нэгтгэн захирсан Монгол хэмээх улс Төв Азид тогтнон мандсан байна. Шинэ тулгар Монгол улс тогтнон мандахад бас Чингис хааны шадар эүтгэлтнүүд, нийт Монгол түмэн гол үүрэг гүйцэтгэсэн. Монголын тулгар төр тогтсоныг өргөн утгаар нь авч үзвэл, МЭӨ 3 зуунаас үүдэлтэй яэгуурын монголчуудын 1400-аад жилийн шаргуу тэмцлийн зүй ёсны үр дүн, нүүдэлч удмынхны нийгэм-улс төрийн хөгжилд гарсан чанарын хувьсал өөрчлөлт, өтгөс өвгөдөөс маань улбаалсан төр ёсны уламжлал, шинэчлэлийи яах аргагүй гойд содон түүхэн үзэгдэл байсан юм. Их Монгол нь улс хэмээх орчин цагийн ухагдахууны үндсэн шалгуур - тодорхой газар нутаг, хил хязгаар, хүн ам, төр болон төрийн бүрэн эрхт байдал хэмээх гол болзолуудыг бүрэн дүүрэн хангаж байсан юм.
 
Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол улс нь эхэн үедээ умардаас өмнөд этгээдэд Байгаль нуураас Түмэн газрын цагаан хэрэм хүртэл, зүүнээс өрнөд этгээдэд Хянганы нуруунаас Алтайн чинад хүртэл өргөн уудам нутгийг эзлэн оршиж байв. 1207 онд Зүчи баруун гарын их цэргийг удирдан, буриад, хабханас, тува, зэрэг Ойн иргэдийг Их Монгол улсад нэгтгэжээ. 

Чингис хааныг тэнгэрт хальсны дараа түүний хүүхдүүд нь хоорондоо хаан ширээний төлөө тэмцэлдэв. Чингисийн гэрээслэл ёсоор Өгэдэй ширээнд суух ёстой байсан боловч Чингисийн дүү Тэмүгэ Отчигин зэрэг нөлөө бүхий зарим ноёд Чингисийн отгон хүү Тулуйг хаан болгох санаатай байжээ. Түүнийг гадарлаад ч тэр үү, Өгэдэй ширээ залгамжлахаас цааргалах дүр үзүүлж, түүнээс шалтгаалан шинэ хаан өргөмжлөхөөр Хэрлэний “хөдөө аралд” эхэлсэн Их хуралдай 40-өөд хоног үргэлжлэн байж 1229 оны билгийн 8-р сард сая өндөрлөжээ. Өгэдэйн ширээнд суухад авга ах Отчигин, Бэлгүдэй, ах Цагадай, дүү Тулуй, ах Зүчийн хүү Бат зэрэг дээдэс онцгой хүндэтгэл үзүүлж мөргөн ёсолж, Цагадай Тулуй нар 2 талаас түшиж, авга Отчигин араас нь тулж ширээнээ суулгажээ. Үүнээс хойш их хааныг өргөмжлөх бүрд бүгд мөргөх ёсон тогтсон гэдэг. 1241 онд [Өгэдэй] нас бармагц хаан ширээний төлөө тэмцэл дахин өрнөжээ. Өгэдэйн ач хөвгүүн Ширмүн буюу Тулуйн хүү Мөнх хоёрын нэгийг ширээ залгамжлуулахаар гэрээслэлсэн гэдэг. Гэтэл Өгэдэйн хатан мэргэд овгийн Дөргэнэ/Туракина/ төрийн эрхийг түр барьж байгаа байдлаа ашиглаж өөрийн хүү Гүегийг хаан болгох гэж хүчлэн оролджээ. Үүнээс болж шинэ хааныг сонгон өргөмжлөх явдал хойшлогдож 4-н жил шахам Дөргэнэ хатан төр барьжээ. Шинэ хааныг сонгох Их Хуралдайг хуралдуулах гэж хэдэн удаа оролдсон боловч шийдвэрлэх гол эрх мэдэл бүхий хүмүүс цуглахгүй хойшлогдсон байна. Гагцхүү 1245 оны намар Хар хүрмийн( Хүрмэн чулуутайн нутагт Хар хүрэм голын хөвөөнд боссон тул хар хүрэм гэж нэрлэсэн.) ойролцоох Далан даваа гэдэг газар Их хуралдай болж Гүегийг хаанд өргөмжилсөн байна. Тэр хуралдай их өргөн болсон гэнэ. Их монгол улсын өнцөг булан бүрээс алтан ургийн ноёд язгууртнаас гадна Хятад, Орос, Солонгос, Франц, Гүрж, Герман, Араб, Богдад улс болон Ромын пап ламын элч Плано Карпини зэрэг гадаадын олон улс ирсэн аж. Гүег бас л хаан болохоос татгалзсан дүр үзүүлж миний дараа манай удмынханд хаан ширээг залгамжлуулж байх юм бол хаан больё гэсэн болзол тавьж зөвшөөрүүлээд хаан болжээ. Гүег ширээнд удсангүй. 1248 оны хавар дайнд явж байгаад Самарканд хотын орчимд тэнгэрт хальжээ. Хаан ширээний тэмцэл дахиад л өрнөжээ. Энэ завшааныг Гүегийн хатан Хаймиш ашиглан 1249-1251 онд төр барьжээ. Чингис хааны хойчис Зүчи-Тулуйхан, Цагадай-Өгэдэйхэн гэсэн 2 тал болжээ. Алтан ордны улсын Батхаан насны ахмад, нэр хүндтэйн учир 1249 онд өөрийн байгаа газарт Их хуралдай хийх санал дэвшүүлж, олон ноёдод урилга зарлага явуулжээ. Тэнд цөөхөн хүн очсон боловч Батыг өөрийг нь их хаан болгох саналыг дэвшүүлжээ. Бат түүнийг хүлээж авсангүй, харин Тулуйн хүү Мөнхийг хаан өргөмжлүүлэхээр тогтоожээ. Гэтэл Өгэдэй-Цагадайнхан Өгэдэйн ач хүү Ширмүнийг хаанд өргөмжлөх санаатай байжээ. Хаан ширээний төлөөх тэмцэл ил далд үргэлжилж 1251 оны зун Алтан ордны улсын Бэрх ноёны удирдлагаар болсон Их хуралдайгаар Мөнхийг өргөмжилжээ. Мөнх хаан болоод өөрийг нь эсэргүүцсэн Өгэдэйн ач хүү Ширмүн, Гүегийн хүү Хочин, Нуху, Чингис хааны дотны нөхөр Зэлмийн хүү Есүндэй, Занги, Цанай, Элжигдэй, түр хугацаагаар төр барьж байсан Хаймиш хатан, Гүегийн их түшмэл Чингай зэрэг 70 гаруй хүнийг хатуу чанга шийтгэн ихэнхийг нь цааш нь харуулж Дөргэнэ хатан зэргийг цөлсөн байна. Гүегийн дэмжлэгээр Цагадай хаант улсын ширээг эзэлж байсан Цагадайн хүү Есөнмөнхийг баривчилж цаазлаад, ширээг Цагадайн ач Хар-Хулагуд эзлүүлжээ. Мөнх хааын энэ эрс тэс ширүүн арга хэмжээ нь Мөнх хааны байр суурийг бэхжүүлж, улс төрийн хямрал тэмцлийг намжаасан байна. Ийнхүү Чингисээс хойш Чингисийн удмынханы дунд хаан ширээний төлөө тэмцэл ахин дахин өрнөж байжээ. Энэ муу үзэгдэл ганц монголд тохиолдсон зүйл бус, дэлхийн олон улс оронд үзэгдэж байсан ба байдаг үзэгдэл болохыг тэмдэглэх хэрэгтэй. 

Эхэн үеийн хаад:

Хишигтэн нь Их Монгол улсын зэвсэгт хүчний цөм болж байсан боловч, цэргийн хэрэг нь цар далайцаараа ихээхэн өргөн агуулгатай байжээ. Арван өрхөөс татсан арван цэргээс бүрдэх аравт, арван аравт бүрийн цэрэг нийлсэн зуут, арван зуутын цэргээс бүрдсэн мянгат, арван мянгатын цэрэг бүхий түмт байхаар журамласан цэргийн зохион байгуулалтын тогтолцоо нь Их Монгол улс байнгын хүчирхэг армитай байх нөхцлийг бүрдүүлсэн юм.

Чингис хаан цэргээ шинэ зохион байгуулалтанд оруулж, байнгын армийг бий болгов. Цэргийн ерөнхийлөн захирах тушаалтныг буй болгож, тэр тушаалд нэрт жанжин Хубилай-г томилов. Мөн дээд хэмжээний арван хоёр зөвлөхөөс бүрдсэн Илдэч хэмээх цэргийн бодлогын газрыг байгуулав. Цэргийн яамны маягийн эл байгууллага нь цэргийн эрдэм ухааныг хөгжүүлэх, цэргээ байлдааны байнгын бэлтгэл сургуультай байлгах, цэргийн жанжин, дарга нарын удирдлагын ур чадварыг ямагт төгөлдөржүүлэх, армийн зохион байгуулалтыг чанд цэгцлэх, дээд зэргийн уян хатан, хөдөлгөөнт армийг байлдааны бэлэн байдалд барьж байх гол үүрэгтэй байжээ.

Чингис хаан, түүнийг залгамжлагчид цэргийн үйлдвэрүүдийг хөгжүүлж, анги, нэгтгэлүүдийг шинэчлэн зохион байгуулав. Чингис хааны цэрэг 105000-д 10000 хишигтэн 95000 аравт цэрэг хүрч байсан гэж тэмдэглэсэн нь үнэнд ойртсон буй за.

Их Монгол улс хүчирхэг зэвсэгт хүчинтэй байсан нь цэргийн сургалтын бүхэл бүтэн тогтолцоо бүрдүүлсэнтэй холбоотой. Эл тогтолцоо нь, хүүхдээ хар багаас нь морь унуулж, нум сум харвуулж сургах, байлдах болон агнах наад захын эрдмийг эзэмшүүлэхийг иргэн бүрийн зайлшгүй үүрэг болгосон бүх нийтийн цэргийн бие даасан сургалт; мөн моринд гарамгай болгох, сэлэмдэх урлагт суралцах, оньсон техник  эзэмших зэрэг албан ёсны мэргэжлийн сургалт гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байжээ. Байн байн тэмцээн, наадам зохион байгуулж байсан нь зугаа цэнгэлийн төдийгүй, цэргийн сургалтын үр дүнг шалгах гол хэлбэр байсан.

Чингисийн цэргийн эрдэм ухаан нь ашигтай байрлалаас түрүүлж, гэнэтийн цохилт өгч байлдааны санаачилгыг гартаа атгах, газар орон цагийн байдалд зохицон таацуулан шийдвэр гарган хэрэгжүүлэх, морьт цэргийн хөдөлгөөнт чанарын өндөр боломжийг шавхан дайчлах, цэрэг  эрийн зориг хүч, сэтгэл зүйн хатуужил, ов мэх, авхаалж самбааг илтгэж, улс төр, цэргийн бодлогыг чадварлаг хослох урлаг байв.

Их Монгол улсын зэвсэгт хүчин нь хөнгөн болон хүнд морин цэргээс бүрдэж байв, Хөнгөн морин цэрэг хөдөлгөөнт чанар, суу залиараа нэн гайхамшигтай. Хүнд морин цэрэг нь өвч зэвсэглэсэн тусгай зориулалт бүхий цэрэг юм. Цэргийн гол зэвсэг нь нум сум, сэлэм, жад, сүх төмөр, шийдэм, бороохой, хуяг дуулга байв. Монголын морьт арми нь хэрэм боомт эвдэх инженерийн ангитай байжээ. Ийм ч учраас монголчууд урьд өмнө дэлхий дахинд хэзээ ч байгаагүй цэрэг дайны номлолыг бий болгосон бөлгөө.
Мөн үүнд нэгэн зүйл сонирхол татаж байгаа нь Дундат зууны үеийн Монгол цэргийн зэвсэглэлд алсын тусгалтай, сөнөөх хүч чадалтай их буу байв. Энэ тухай тэр үед бусад улс орноос ирж байсан хүмүүсийн дурдатгал, түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ. Нүүдэлчдийг ямар ч соёл боловсролгүй богино ухаантай зэрлэгүүд мэт үздэг тийм хүмүүст Монгол цэргийн зэвсэг, техникийн хөгжил, түүнийгээ хэр зэрэг чадварлаг хэрэглэж байсан нь тодорхой хариулт болох буй за.

Монгол цэргийн зэвсэглэлд байсан их буу нь Кидан гүрний үеэс өвлөгдөн уламжлагдаж улам боловсронгуй болж ирснийг хэлэх хэрэгтэй. Энэ төрлийн зэвсэг нь Чингис хааны үед чанарын шинэ түвшинд гарч явган, морьт цэргийн эсрэг галт, тэсрэх, хорт хийт бөмбөг, бэхэлсэн цайз, хэрэм, хамгаалалтын сэтлэх, нураах гол хэрэгсэл нь их буу, чөдөр оньс, шидэх харвах зориулалт бүхий бусад тоног төхөөрөмж болж байв. Ийм буу нь тухайн үедээ гал, утаа, сүрлэг дуу чимээ, хөнөөх чадвараараа хосгүй байжээ. Чингис хаан баруун зүг хийсэн дайндаа (1218-1220) их буу хэрэглэж байсан бөгөөд түүнийгээ богино буу гэх буюу “пуужин” буу гэдэг байлаа. Мөн хурдан буу буюу арван таван гуурс бүхий шувтлагч буу гэх зэрэг сүр хүч ихтэй гайхамшигт их буу хэрэглэж байж. Монголын цэргийн жанжин Тажир, Алтан улсын цайз балгадыг бүслэн байлдаж байхдаа (1233 он) мөн монгол цэргийн жанжин Ганбухын цэрэг (1237 он) их буутай байсан тухай Хятадын түүхчид бичиж үлдээсэн байна. Энэ мэтчилэн Хятадын түүхийн сурвалж бичигт монгол цэрэг дарьт их буу хэрэглэж байсан тухай тэмдэглэжээ. Хятадын түүхч Чоу Вэй, Тогоон төмөр хаан Цинзян хотыг (1338 он) их буугаар галлаж байсан гэж бичжээ. Юань улсын эхэн үед төв Азиас чулуун сумтай галт үхэр буу олдож байсан тухай мөн тэмдэглэгдсэн байдаг.

Мөн түүхэн сурвалжид монгол цэрэг их буутай тэрэг олонтой, зарим буу нь нэлээд том бөгөөд монголчууд өөрсдөө дарь хийж чаддаг байсан” гэж бичжээ. Тогоонтөмөр хааны үед Товуу нь (1344 он) галт сумаар дээрэмчний завь руу харвахад уг завь нь бутран ихэнх нь шатаж байсан тухай энэ хүн тэмдэглэсэн байдаг.

Ер нь монголчууд 1200 оноос өмнө дарьт зэвсэг, их буу хэрэглэж байжээ гэж үздэг юм. Монгол цэрэг зөвхөн их буу, галт зэвсэг хэрэглээд зогсоогүй, мөн янз бүрийн зориулалттай сумтай байлаа. Дайсныг сүрдүүлэх, их цэргийг удирдан жолоодохын тулд дуут сум хэрэглэж байсан нь бидний үеийн дохионы пуужинтай утга нэг юм. Монголчууд галт зэвсгээ цаашид хөгжүүлсэнгүй тухайн үед гавшгай хөдөлгөөнт маневрийн байлдаан, тулалдаан хийх нь зонхилж түүнд ихээхэн хэмжээгээр ач холбогдол өгч байсан хийгээд зөвхөн хот, цайзыг буулган авахад ашиглагдаж байсан нь ч үүнд нөлөөлсөн байж болох талтай.

Чингис хаан улсаа ерөнхий гурван түмэн буюу хэсэгт хуваагаад, дотор нь бага түмэн болгосон. Бага түмнээ 5 мянгат, мянгатаа зуут, зуутаа аравт болгон хуваажээ. Мянгат нь эхлээд 95 байгаад сүүлдээ 130-д хүрсэн бололтой. Чингис хаан ийнхүү мянгатын тогтолцоог яаравчлан бүрдүүлсэнээр Их Монгол улсьн өнө удаан тогтнох үндсийг тавьжээ. Эл тогтолцоо нь улс үндсээ батлан хамгаалах аян дайнд мордоход үлэмж хэмжээннй цэргийг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, ард олноос албан татвар авах зэрэгт нэн тохиромжтой цэрэг, засаг захиргааны нарийн чанд зохион байгуулалт байв.

Мянгат нь дотоод, гадаад хэмээн хуваагдах бөгөөд гадаад мянгат нь зэрэг зиндаагаараа дотоод мянгатаас даруй нэг дахин доогуур байжээ. Чингисийн эх, хөвгүуд, дүү нар болон авга Отчигин нар өөр өөрийн тусгай мянгаттай байв. Чингис хаан Отчигин, Өэлүн эх хоёрт түмэн өрх, хоёрдугаар хүү Цагадайд 8000 өрх, гуравдугаар хүү Өгэдэйд 5000 өрх, отгон хүү Тулуйд 5000 өрх, дүү Хасарт 4000, дүү Алчидайд 2000, дүү Бэлгүдэйд 1500 өрх тус тус «хувь» болгон өгчээ.

Монголын эртний нүүдлийн нийгмийн улс төрийн эохион байгуулалтын эртний өвөрмөц нэгэн хэлбэр нь “Хишигтэн” байв. Хишигтнийг эхлээд овог, аймгийн тэргүүлэгч нар биеэ болон орд өргөөгөө хамгаалах зорилгоор бий болгожээ. Тэмүжин ч Хамаг Монголын хаан болоод бие, орд өргөөгөө сахин хамгаалах өдрийн манааны 70 торгууд, шөнийн харуулын 60 хэвтүүлээс бурдсэн 150 хүн бүхий хишигтэнтэй болжээ.

Их Монгол улс байгуулагдсанаас хойш хишигтний үүрэг өсч, зохион байгуулапт дэг журам нь нарийсчээ. Чингис хаан хишигтний тоог нэгэн түмд хүргэж, түүний эгнээг түмт, мянгат, эуутын ноёдын хүүхдээс бүрдүүлж, бас сул чөлөөтэй хүмүүсийн хүүхдээс ухаан, чадлаараа шалгарсныг нь сонгон оруулж байв.

Удалгуй хишигтэн нь хааны бие, орд өргөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах төдийгүй, улс орны дотоод дэг журам сахиулах, үймээн, самуунаас сэргийлэх онцгой үүрэг хүлээх болов. Цаашид Хишигтэн бүтэц, үүрэг зохион байгуулалтын хувьд улам өргөжиж, улс орны цэрэг захиргааны нэгдмэл төв байгууллага болон хувирчээ. Өөрөөр хэлбэл, нэг ёсны засгийн газрын үүрэг гүйцэтгэх болсон. Дээд зиндааны албан тушаалтныг зөвхөн хишигтнээс томилно. Хишигтэнд чанд сахилга, хариуцлага хүлээлгэхийн хамт онцгой эрх ямба эдлүүлж байв. Ийнхүү хишигтэн бол Их Монгол улсын төрийн гол тулгуур болж байлаа.

Чингис хааны зарлигаар шадар түшмэл Шихихутаг Их Засаг хэмээх кодчилсон хуулийг батлан гаргасан байна. Их Засаг хуулийн өмнө энгийн ард иргэд болон ихэс дээдэс тэгш эрхтэй байж, адил ял зэмлэл хүлээдэг байснаараа онцлог юм. Хуулийн ял шийтгэл нь маш хатуу байсан бөгөөд жишээлбэл дайнд явах үед урд яваа хүнийхээ санамсаргүй унагаасан зүйлийг арын хүн авч өгөхгүй бол цаазаар авах ял оноодог байв. Энэхүү хатуу засаглал нь Монголын эзэнт гүрэнг амар амгалан, тайван тогтуун улс болгох үндэс суурь нь болж өгчээ. Европын жуулчид их гүрний ард иргэдийн өндөр зохион байгуулалттай, дэглэм журамтай байдлыг гайхан шагшсан байдаг.Мөн их засаг хууль нь Монголын хамгийн эртний хууль цаацын бичиг ба одоогоор олдсон эх сурвалж нь Солонгос улсад хадгалагдаж байна. 

Их гүрний үед сайд түшмэд, цэргийн жажид өөрсдийн авъяас чадварт тулгуурлан сонгогддог байсан бөгөөд шашин шүтэх эрхийг чөлөөлж өгсөн байна. Ард иргэдийн доторх хулгай дээрмийг чандлан хорьж зөрчигсдийг хатуу шийтгэдэг байв. Биедээ үнэт эрдэнэ тээж яваа ганц бие эмэгтэй хүн гүрний нэг өнцөгөөс нөгөө өнцөг хүртэл ямарч саадгүй аялах боломжтой байсан хэмээн зарим хууч ярианд өгүүлдэг. 

Их Монгол улсын үед аян дайнд мордох, их хааныг сонгох зэрэг хамгийн чухал асуудлуудыг Их Хуралдайгаар шийддэг байв. Их Хуралдайд алтан ургийнхан, цэргийн жанжид, төрийн сайдууд зэрэг хамгийн нөлөө бүхий хүмүүс уулзан цуглаж хамтаар улсын чухал асуудлуудыг шийддэг байжээ. 

Их гүрний өнцөг булан бүрт өртөө улаа байгуулж худалдаачид, элч нарын аюулгүй байдлыг хангасан байна. Эдгээр өртөө улаагаар дамжуулан худалдаачид Хятадаас Ойрх Дорнод, Европ хүртэл саадгүй аялдаг байв. Чингис хаан төрийн тамгыг хэрэглэх болж, Монголчуудыг бичиг үсэгтэй болгох ажлыг эхлүүлж, мөн хуулчид, багш нар, уран бүтээлчдийг татвараас чөлөөлсөн байна.

Их Монгол улс өргөжин бэхжихийн хэрээр эрх зүйн болон заншлын эрхийн хэм хэмжээ нь ялгамж, онцлогоороо тодорч харилцан бие биедээ нөлөөлөн, Монголын нийгмийн харилцааны нарийн түвэгтэй байдлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ үеийн эрх зүйн хэм хэмжээг агуулсан хууль цаазын сурвалж бол Их Засаг хэмээх нэгдмэл хууль юм. Эл хууль бол нийгмийн нэг төрлийн харилцаа бус, харин олон төрлийн харилцааг зохицуулсан нэгдмэл хууль цааз байжээ. Харамсалтай нь Их Засаг хууль бидэнд бүрэн эхээрээ уламжлагдаж ирээгүй. Монголын нууц товчоо, Рашид Ад Дины Судрын чуулган, Жүвейний Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх, Магакийн Нум, сумтан ард түмний түүх зэрэг сурвалжийн шинжтэй бүтээлүүдэд Их Засаг хуулийн хэсэг зүйл заалтууд уламжлагдан иржзэ. 1320 онд Египетийн түүхч Макризи Алтан ордны улсаас Их Засаг хуулийн хамгийн томоохон хэсэг зүйл нээлтийг олсон нь тэр үеийн эрх зүйн чухал сурвалж болж буй.

Их Засаг хууль бол дэлхийн соёл иргэншлийн түүхнээ бүхэл бүтэн нийгэмд улс төрийн байгуулал бүрэлдэн төлөвшихөд томоохон үүрэг гүйцэтгэсэн эртний Вавилоны Хаммурапийн хууль, Энэтхэгийн Манугийн хууль зэрэг алдартай хуулиудтай эн зэрэгцэхүйц ач холбогдолтой цааз-эрхэмжийн нэн чухал баримт бичиг юм. Учир нь эл хуулийн зарчим, үзэл санаа зөвхөн Монгол нутаг төдийгүй, ертөнцийн талыг эзэгнэсэн их гүрний хэмжээнд үйлчилж байсан хувьд дэлхийн хууль цаазны түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн бөлгөө.

Өмнөх үеийн төр ёсны уламжлалд тулгуурлан шинэ тутам байгуулагдсан Монголын төр нь хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт хаант засгийн төрхтэй боловч мөн чанараараа ардчиллын олон бүрдлийг өөртөө агуулсан, тун өвөрмөц шинж бүхий төр байв. Төрийн дээд эрхийг баригч нь их хаан байв. Их хаан бол тэнгэрээс заяат хэмээн өргөмжлөгдсөн, Монгол улсын хэмжээгүй эрхт эзэн, төрийн тэргүүн байсан ажгуу. Их хааны гарт төрийн дээд эрх мэдэл, үлэмж засаглал төвлөрч, тэрбээр Монголын газар нутгийн дээд өмчлөгч болж байлаа.
Хаан амьд сэрүүн байхдаа өөрийнхөө залгамжлагчийг гэрээслэнэ. Энэ нь хаан өөрөөсөө хойш элдэв хямрал тэмцэл гарч, төр хямрахаас болгоомжилсон ухаалаг бодлого байв.

Хааныг сонгон өргөмжилж, төр улсын тулгамдсан асуудалд ончтой хариу эрэлхийлж, нягтлан магадласаны үндсэн дээр их хаанд зөвлөх эрх бүхий байгууллага бол Их Хуралдай байжээ. Их Хуралдай нь өмнөх үеийнхээс зохион байгуулалтын хэлбэрийн хувьд боловсронгуй болж, төрийн дээд байгууллагын шинжийг агуулж байсан. Хамгийн гол нь хэн бугай ч Их Хуралдайг алгасан хааны титэм хүртэх эрхгүй байсан явдал юм. Чухам үүгээр Их Хуралдайн эрх, сүр хүч илэрхийлэгдэж байв. Их Хуралдайд Чингис хааны ах дүү, үр хүүхэд, эх ба хатад, цэргийн жанжин, итгэлт нөхөд оролцоно. Зарим судлаач эл байгууллыг парламентат ёсны дээд өвөг хэмээн үздэг.

Их хаанд хэдийгээр хэмжээгүй эрх мэдэл төвлөрч байсан боловч эрдэм ухааныг дээдлэн биширч, мэргэдийн зөвлөлөөг сонсон, болгоон соёрхдог байжээ. Тиймээс ч Чингис хаан дэргэдээ Сэцдийн зөвлөл байгуулж, улс төрийн шаггүй бодлоготон, эрдэмтэн мэргэдийг оруулж, тэдний санал бодлыг анхааралтай сонсдог байв. Зарим эрдэмтэд Сэцдийн зөвлөлийг төрийн институт болж чадаагүй гэж үэдэг. Их хаан гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх зорилгоор улс орны амьдралын хүрээ, салбарыг хариуцсан төрийн сайд нарыг томилж байжээ. Энэ ёсоор Мухулайг Го ван буюу улсын ван болгожээ, Энэ нь хааны тэргүүн шадар сайд байв. Түүнтэй эн зэрэгцэхүйц эрхтэй албан тушаалтан бол улсын заргач байв. Энэ тушаалд Чингис хаан өөрийн өргөж авсан дүү Шихихутугийг томилжээ. Их хаан түүнд «Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи үзэх нүд, сонсох чих болж яв» гээд Надтай зөвлөж, Шихихутугийг шийтгээд цагаан дээр хөх бичиг бичиж, дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл хэн ч бүү өөрчилтүгэй» гэж тушаасан байна.

Чингис хааны хууль зарлигийн биеллийг хянах тусгай албан тушаалтан буй бопгожээ. Маркизийн Их Засаг хуулиас түүвэрлэж авсан гэсэн тэмдэглэлд засаг хэрэгжүүлэхийг хянагч тушаалд хүү Цагадайгаа томилсон гэж бичсэн байна. Ийнхүү төрийн хяналтыг буй болгожээ.
Чингис хаан төрийн бусад сайд нарыг дэс дараалан томилсон байна. Тухайлбал. Боорчи, Зэлмэ, Наяа нарыг өөрийнхөө удирдлагад их төлөв цэргийн хэргийг эрхлэх төрийн сайдын тушаалд тохоон талбижээ. Мөн тийм зиндааны албан тушаалтан бол төрийн бэхи (шинжээч) Үсүн Өвгөн юм. Тэрбээр тэнгэр огторгуйг шинжиж, он жил, сар өдрийг заасан хуанли зохиож, наран, саран хиртэхийг эртнээс мэдэж хаан эзэндээ айлтгах, дайлаар мордох, Их Хуралдай чуулах сайн өдрийг тогтоох зэрэг үүрэг гүйцэтгэнэ. Төрийн бэхи цагаан хувцас өмсч, цагаан морь унаж явдаг заншилтай. Түүнээс дутахааргүй эрх мэдэлтэй байсан хүн бол Хөхчү бөө байв. Гэвч тэрбээр их эзнийхээ итгэлийг даалгүй, хаан төрд тэрсэлж, цаазын тавцанд очсон түүхтэй.

Гүйцэтгэж байсан үүргээс нь хөөн үзэхэд Тодой чэрби мал аж ахуйн сайд, Тататунга захиргаа, боловсролын сайдын зиндаанд ажиллаж байсан байна. Зарим хүмүүс төр, түмний өмнө байгуулсан баатарлаг гавъяа, цэргийн удирдакх ур чадвараараа тодорч албан тушаалд томилогдож байв. Тухайлбал, Мухулай, Боорчи, Зэлмэ, Шихихутуг, Сорхон-шира, Сүбээдэй, Зэв, Борохул (удалгүй нас барсан) Хэра-Унругэ, хожим Цуу мэргэн (Елюй Чуцай) нарыг есөн өрлөг хэмээн цэргийн жанжнаар томилсон байна. Зарим судлаачид тэднийг орчин цагийн цэргийн маршалуудтай дүйцүүлэн бичдэг.

Монголын нутгаас 12-р зууны сүүл, 13-р эхэнд хамаарагдах 7 хүний булш олдсон ба тус бүрт нь 7 морь дагалдуулан оршуулжээ. Нэг булшинд нь 1190-1230 оны үед амьдарч байсан эмэгтэй хүний шарил олдсон ба түүний булшнаас шонхорын дүрстэй бөгж олджээ. 

Лев Николаевич Гумилев Их талын байгаль ба хүмүүс бүтээлдээ Төв Азийн үндэстнүүд хятадын соёлд таагүй ханддаг байв. Жишээ нь түрэгүүд хятадын уусгах бодлогын эсрэг тусгайлсан бодлого баримталдаг байв. Уйгурууд манихейн, харлугууд лал, басмал, онгудууд несторын, төвдүүд буддын шашныг хятадаар дамжуулалгүйгээр шууд Энэтхэгээс хүлээн авч хятадын соёл Цагаан Хэрэмнээс гадагш нэвтэрч чадсангүй. Хүннү, түрэг, монголчууд нь хоорондоо зөрчилдөн тэмцэлддэг байсан ч хятадын уусгах аюулын эсрэг хаалт болж байв гэж бичжээ.

Цагадайн улс XIII зууны сүүл үеэс Самарканд хотоор төвлөрсөн суурин соёл иргэншилтэй Мавереннахр, Долоон мөрөн, Турфаны хөндийгөөр төвлөрсөн нүүдлийн соёл иргэншилтэй Моголистан хэмээх хоёр хэсэгт хуваагдаж, XIV зууны туршид хоорондоо тэмцэлдсээр байв. 1340-өөд оноос Мавереннахрт доголон хэмээх хочтой Монголын Барулас овгийн угсааны эмир Төмөрийн улс бий болсон боловч XV зууны эхэн үед доголон Төмөрийн нас барсны дараа олон жижиг эзэмшил болон хуваагдсан ба улмаар Алтан ордноос нүүж ирсэн Үзбекүүдийн довтолгоонд өртөж, мөхжээ. Доголон Төмөрийн угсааны Бабур ноён Үзбекүүдэд шахагдан Энэтхэгт очиж, Их Могол улсыг байгуулсан юм. Хожим 1859 онд Их Моголын улс Британичуудад цохигдон мөхжээ. Моголистан XVI зууны үеэс суурин соёл иргэншилд орж, Исламын шашныг шүтэх болжээ. Моголистаны Мухаммед хаан захирагдагсаддаа чалма малгай өмсөхийг хүчээр тулган хүлээлгэсэн ба Таш-Рабат хотыг байгуулж, суурин байдлаар амьдрах болов. Моголистаны баруун талаас Үзбекүүдээс тасарсан Казахууд, зүүн талаас Ойрадууд довтолж шахамдуулах болсон тул Моголистаны Султан Саид хаан XVI зууны үед нийслэлээ Яркенд хотод шилжүүлж, улсаа Яркендын хаант улс хэмээн нэрийджээ. XVII зуунд Яркендын хаант улс Зүүнгарын хаант улсын захиргаанд орсон юм. Алтан орд XIV зууны эхэн үеэс хямралд орж, олон хан солигджээ. Улмаар XV зууны үед Алтан орд Түрэг хэлт нүүдэлчдийн ордууд болон задарчээ. Алтан ордны улсаас Казань, Крым, Астрахань, Ногайн орд, Сибирийн хант улсууд тасран гарчээ. Алтан ордны үлдэгдэл болох Их орд 1502 онд Крымийн ханлигт эзлэгдэн мөхсөн байна. Алтан ордны улсаас тасран гарсан улсууд XV-XVIII зууны үед бүгдээрээ Орост эзлэгдсэн бөгөөд хамгийн сүүлчийн бие даасан улс болох Крымийн хаант улс 1784 онд Орост эзлэгджээ. Юань улсын хаад Монголд эргэн ирсний дараа Монголын хаан Аюушридар Юань улсын Цагаан хэрэмнээс хойших нутгийг эрх мэдэлдээ барьсаар байлаа. Гэвч 1389 онд  Төгстөмөр хаан Мингийн цэрэгт ялагдан зугатаж яваад Аригбөхийн угсааны Есүдэр ноёнд алагдсанаар Юань улсын нэгдмэл хүч үгүй боллоо. Монголчууд олон жижиг ноёдын эзэмшлүүдэд хуваагджээ. Эдгээрээс Хубилайн удмынхны толгойлсон монголчууд, Цорос аймгийн ноёдын толгойлсон ойрадууд давамгайлан гарч ирж, хоорондоо тэмцэлдэх болжээ. Энэ хоёр хүчин зарим үед нэгдэж байсан боловч удалгүй задардаг байлаа. XVII зууны үед Хубилайн удмынхны толгойлсон Монголчууд Манж Чин улсад дагаар орсоноор Юань улсын улбаа ариллаа. XVIII зуунд Ойрадуудын байгуулсан Зүүнгарын хаант улс Манж Чин улсад эзлэгдсэнээр Евразийн их тал нутагт монголчууд ноёрхох явдал үгүй болжээ.

ИМУ-н байлдан дагууллын үед гарсан хохирлын хэмжээг гадаадын орнууд хэт дөвийлгөн гуйвуулах явдал байдаг.

 Энэ нь тухайн цагийн түүхийн сурвалж үлдээсэн хүмүүс нь эзлэгдсэн орны хүмүүс байсантай холбоотой юм. 




#Article 56: Намбарын Энхбаяр (146 words)


Намбарын Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхий Сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж ирсэн улс төрч юм. 

Н.Энхбаяр нь 1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн.

Н.Энхбаяр 1980-1990 онд Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор,  ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд 1990-1992 онд Соёл-урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд даргаар ажилласан.

Намбарын Энхбаяр 1985 онд МАХН-д гишүүнээр элсжээ. 1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдож, мөн тус оноос Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ажилласан.

Хориход байхдаа Энхбаяр нь төрийн ажилтнуудад салаавчаа гарган танхайрч элдвээр хараан зүхэж байгаа бичлэг нь олон нийтэд түгж нийтийг цочроосон юм.   

Шүүхээс түүнд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2 жил 6 сарын ял оноосон бөгөөд ялын хугацааныхаа тодорхой хэсгийг клиникийн 2-р эмнэлэгт эмчлүүлж өнгөрүүлсэн.  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 8 сарын 1-нд зарлиг гарган, хорих 401-р ангид ял эдэлж байсан ялтан Энхбаярт уучлал үзүүлэн ялаас чөлөөлжээ.

Эхнэр О.Цолмон, 4 хүүхэдтэй.




#Article 57: Говьсүмбэр аймаг (163 words)


Говьсүмбэр нь Монгол улсын аймаг юм. 1994 онд байгуулагдсан, 5,540 км² нутагтай.

Говьсүмбэр аймгийн Боржигины түүхтэй холбогдох учрыг авч үзвээс:

Улсын бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ.
Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоол гарч Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8-р сард байгуулагдав.

Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +37, өвөл -37 градус байдаг.

Шивээ-Овоогийн нүүрсний уурхай Чойр хотоос урагш орших 2,7 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй орд уурхай юм. Энэ уурхай нь аймгийн төcвийн ихэнх хувийг бүрдүүлдэг, Монголдоо дээгүүрт тооцогдох том уурхай болно.

Аймгийн ард түмний шүтээн уул. Зүүн жанжин Чойрын хийд нь энэ ууланд байв. Бурхан шашны олон дурсгалт зүйлүүд байдаг.




#Article 58: Монгол Ардын Нам (565 words)


Монгол Ардын Нам (Товчлол: МАН) 1921 оны 3 сарын 1-нд байгуулагдсан, Монголын хамгийн том улс төрийн ууган хүчин юм. 1920 оны 1-р сарын 5-нд болсон хоёр бүлгэмийн хуралдаанаар дан гагц харьяат Монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал усны гашуун зовлонгоос гэтэлгэж, амар түвшнийг олох замыг нээгдүүлэн соёрх хэмээх үгийг хадагт сүүгээр бичиж, Хүрээний улаан сахиусанд өргөн, зорьсон хэрэгтээ няцалт буцалтгүй зүтгэхээр тангараг тавьсанаар Монгол Ардын Намын анхын суурь бүрэлдэн тогтсон.

Үндэсний засаг төрөө сэргээхээр хүчээ нэгтгэсэн Хүрээний ба Консулын 2 бүлгэм 1920 оны 6 сарын 25-нд “Монгол Ардын нам” нэртэй улс төрийн нэгэн байгууллага болж, тус байгууллагын нэрийн өмнөөс ОК(б)Н-ын Сибирийн товчоо, Зөвлөлт засгийн газартай хэлэлцээр хийж тусламж авсан билээ. 1921 оны 3 дугаар сарын 1-3-нд болсон  зөвлөлгөөнөөр  удирдах байгууллага-Төв хороог сонгон, мөрийн хөтөлбөр “Монгол Ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг баталснаар улс төрийн намын шинжийг бүрнээ олжээ. МАН, АТЗГ эх орноо чөлөөлөх тэмцэлд ард түмнээ удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэснээр улс үндэснийхээ тусгаар байдлыг сэргээн тогтоож, нийгмийн  шинэчлэлийн  үйл хэргийг эхлүүлсэн түүхтэй. 1924 оноос тус намын дэргэд олон улсын коммжнист хөдөлгөөний байгууллага - Коминтерний төлөөлөгч суух болж, үндэстний ардчилсан үзлийг баримталсан МАН 1925 онд мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулж, нэрийг МАХН болгон өөрчилжээ.

МАХН нь Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгаж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, нийгэм төрөө шинэчлэн хөгжүүлэх их үйлсийг удирдаж, улс үндэстнээ орчин үеийн соёл иргэншилд хүргэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.Үүний хамт нийгмийг удирдан чиглүүлэгч хүчний хувьд түүхийн тодорхой үед гадаад, дотоод ээдрээтэй нөхцөл байдлын улмаас Монгол оронд гарсан сөрөг үйл явдлууд, нийгмийг хэт үзэл сурталжуулах, нийгмийн гишүүдийг үзэл бодлоор хяхан  хавчих  үйл ажиллагаанаас ангид байсангүй.

Монгол улс түүхэн сонголтын заагт ирсэн 1980-аад оны дундаас МАХН нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг эхлүүлж, ардчилсан үйл явцыг эргэлт  буцалтгүй болгосон улс төрийн шинэ хүчнүүдийн шаардлагыг хүлээн авсан юм.1990 оны 3 дугаар сард эрх баригч МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, БНМАУ-ын Үндсэн хуулийн “Улсын ба хөдөлмөрчдийн олон түмний бүх байгууллагын манлайлагч бөгөөд жолоодогч Монгол Ардын Хувьсгалт нам” гэсэн заалтаас татгалзсанаар улс төрийн шинэ тогтолцоог төлөвшүүлэх өргөн бололцоог нээж өгчээ.
 
МАХН-ын Онц их хурлаар намын  үзэл баримтлал, зохион байгуулалт, мөрийн хөтөлбөр  дүрмээ өөрчлөн шинэчилж, 2003 онд Социалист Интернационалийн бүрэн эрхт гишүүнээр элсэв. 2010 онд хуралдсан МАХН-ын XXVI  их  хурлаас “...Монгол улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн хэмээн зарлаж, МОНГОЛ АРДЫН НАМ  нэрийг сэргээжээ.

Монгол Ардын Намын далбаа улаан, цагаан, хөх хосолсон өнгөтэй, урт, өргөн нь 2:1-ийн харьцаатай байна. Далбааны гуравны нэгийн хэмжээстэй эхний хэсэг нь Монгол Улсын тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл улаан, дунд хэсэг нь шударга ёс, эв нэгдэл, ариун нандины бэлгэдэл цагаан, төгсгөл хэсэг нь хөгжил дэвшил, төрт ёсны бэлгэдэл мөнх тэнгэрийн хөх өнгөтэй байна. Далбааны төв хэсэг дэх цагаан дэвсгэрийн дунд Монгол Ардын Намын бэлгэдлийг байрлуулна.

Монгол Улсын Засаг захиргааны бүх нэгжид МАН-ын анхан шатны байгууллагууд байршин ажилладаг ба нийтдээ 121 мянга орчим гишүүнтэй. МАН-ын дэргэд Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, МАСОХ, МАН-ыг дэмжигч ахмадын холбоо зэрэг олон нийтийн байгууллага ажиллаж байна.

МАН нь уламжлалт харилцаатай ОХУ, БНХАУ-ын эрх баригч болон зүүний чиглэлийн намуудтай харилцаагаа хөгжүүлж байна. Түүнчлэн АНУ, Япон, ХБНГУ, Англи, Франц, БНСУ, Энэтхэг, Вьетнам, Лаос зэрэг орны улс төрийн олон намуудтай хамтын ажиллагаатай бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн, ХБНГУ-ын Социал Демократ Намын дэргэдэх Эбертийн сан, архив зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.

 - Үүрэг гүйцэтгэгч




#Article 59: Газар зүй (149 words)


Газар зүй (Грек гаралтай, Дэлхий гэсэн утгатай γη ба γαια, мөн дүрслэх гэсэн утгатай γραφειν үгнээс үүсэлтэй) нь дэлхий ба түүний онцлог, оршин суугчид, ба үзэгдлүүдийг судалдаг шинжлэх ухаан юм.

Анх Газарзүй гэдэг үгийг Грекийн математикч, одон орон судлаач, газарзүйч Эратосфен (МЭӨ 275-195 он) хэрэглэсэн байна. Газарзүйн үндсэн, уламжлалт 4 төрлийн судалгаанд, хүн болон байгальтай холбоотой үзэгдлийн тархалт, газар, бүс нутгийн судалгаа, хүн болон газрын харилцан холбоо, дэлхий судлал дэлхий судлалтай холбоотой судалгаа багтдаг байна. 

Орчин үеийн газарзүйн судалгаа нь Дэлхий, хүн, байгалийн харилцан хамаарал, түүнтэй холбоотой үзэгдлийг судална. Хоёр үндсэн том салбар - физик газарзүй, нийгмийн газарзүй болон хуваагдана.

Ер нь бол, газарзүйчид картографчид шиг газрын нэрс ба дугаарыг судалдаг хүмүүстэй адилтгаж ойлгож болно. Хэдийгээр олон газарзүйчид топономи болон карталогийг судалдаг боловч энэ нь тэдний гол судлах сэдэв биш. Газарзүйчид, үзэгдэл үйл явцын орон зай цаг хугацааны хувиарлалт, хүн ба хүний хүрээлэн буй орчны харилцаа холбооны онцлогийг судалдаг.




#Article 60: Одон орон (137 words)


Aстрономи (грекээр  астрономиа „оддын ажиглалт“,  астрон „од“ болон  номос „хууль“) нь од гаригийг судлах шинжлэх ухаан юм. Астроном нь байгалийн шинжлэх ухааны хэрэгсэлийн тусламжтайгаар орчлонгийн объектуудын өөрөөр хэлбэл тэнгэрийн биетүүд (гариг, сар, астероид, од эрxэс, оддын бөөгнөрөл, нар, галактик болон галактик бөөгнөрөл), одод хоорондын матери болон сансарт үүсч бий болсон цацрагийн шинж чанарыг шинжлэн судалдаг. Мөн түүнчлэн орчлон ертөнцийн үүсэл болон түүний бүтцийг бүхэлд нь ойлгохыг гол зорилгоо болгодог.

Хэдийгээр энэ чиглэлийн хичээлийг цөөн тооны дунд сургуульд заах боловч астроном болон түүний судалгааны үр дүн нь нийтийн сонирхлын төвд байдаг. Сонирхогчдын астроном нь нэлээд өргөн тарxсан хобби юм. Энэ нь нэг талаас тэнгэрийн од эрчисийг чөлөөтэй ажиглах боломжтой учраас сонирхон үздэг бол нөгөө талаас түүний философи талаас нь хөндөгдөх асуултууд болон сансрын огторгуйд нисэх хүн төрөлхтөний хүсэл мөрөөдөлтэй холбогдон сэдвийн өргөн цар агуулж байдагтай ч холбоотой аж.




#Article 61: Хими (333 words)


Хими (эртний Египет: χημία кеме, дэлхий) буюу Хувилахуйн ухаан нь алив юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл, химийн урвалын үр дүнд нэгээс нөгөөрүү хувирах шилжилт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах энерги, энтропийн өөрчлөлтийг атомаас макромолекулийн төвшинд судладаг шинжлэх ухаан юм. 

Хими нь бусад төрлийн байгалийн шинжлэх ухаануудтай, жишээлбэл, физик, одон орон, биологи, материал судлал, болон геологитой нягт холбогдоно. 

Жабир ибн Хайянийг (721-815) химийн шинжлэх ухааны эцэг, харин Роберт Бойль (1627-1691), Антуан-Лоран Лавуазье (1743-1794), Жон Далтон (1766-1844) нарыг орчин үеийн химийн шинжлэх ухааныг үндэслэгчид гэж үздэг байна. 
Бүхэл тооны харьцааны хууль 

Жишээ нь: Азот хүчилтөрөгчтэй нэгдэж 5 янзын оксид үүсгэдэг. 

Английн эрдэмтэн Дж.Дальтон зарим элементийн хэд хэдэн нэгдлийн химийн найрлагыг судалсаны үр дүнг үндэслэн 1804 онд бүхэл тооны харьцааны хуулийг дараахь байдлаар томъёолжээ. Хэрэв хоёр элемент хоорондоо нэгдэж хэд хэдэн химийн нэгдэл үүсгэж байвал тэдгээр нэгдлүүдийн доторх нэг элементийн нэг ижил массад ноогдох нөгөө элементийн массууд өөр хоорондоо энгийн бухэл тооны харьцаатай байна.

Эдгээр оксидууд доторх азотын 7 граммд ноогдох хүчилтөрөгчийн массын хэмжээнуүд хоороддоо 1:2:3:4:5 гэсэн энгийн бүхэл тооны харьцаатай байна.

Эквивалеант хууль. 
Химийн урвлаар хоёр моль атом устөрөгч буюу нэг моль атом хүчилтөрөгчтэй нэгдэж чаддаг, эсвэл тийм хэмжээний устөрөгч ба хүчилтөрөгчийг нэгдлээс нь түрж чадах нөгөө элементийг бодсын хэмжээг молиор илэрхийлсэнийг эквивалеант гэнэ. Нэг эквивалент элементийн /бодисын/ массыг түүний эквивалент масс гэнэ. Эквивалент массыг r/моль-иор илэрхийлдэг. Тэгвэл бром, хүчилтөрөгч, фосфор, цахиурын эквивалент масс нь 79,9 г/моль, 8 г/моль, 10,3 г/моль, 7 г/моль болно. Найрлага тогтмолын хууль ёсоор элементүүд бие биетэйгээ массын тодорхой харьцаагаар нэгддэг.
дэлгэрэнгүй
Атомын физик
Одоогоос бараг 2500 жилийн тэртээ Грекийн эрдэмтэн Демокрит бүх бодис олон тооны маш жижиг үл хуваагдах хэсгүүд атомаас тогтоно гэсэн таамаглалыг гаргажээ. 1802 онд Английн эрдэмтэн Дж.Дальтон атомын тухай орчин үеийн сургаалийн эхийг тавьжээ. Нийлмэл бодис элементүүдээс, элемент нь атомаас тогтоно гэж тэр үзэж байв. Бүх бодисын атомууд хоорондоо ижил гэж үзэж байсан алхимичдийн үзэлд, элемент бүрийн атом өөр өөр байна гэсэн Дальтоны сургааль том цохилт болжээ. Элемент нь хэд хэдэн изотоптой байж болох ба изотоп бүрийн атомууд хоорондоо ялгаатай болох нь түүний дотоод бүтцийн онцлог байв. 

 




#Article 62: Экологи (665 words)


Экологи (гре: οἶκος, орчин; -λογία, судлал) гэдэг нь амьд байгаль дахь организмуудын харилцан үйлчлэлийг судалдаг ба тэдгээрийн нийтлэг орчныг судалдаг цогц шинжлэх ухааны судалгаа арга зүй юм. 

Экологи өнөөдөр зөвхөн биологийн шинжлэх ухааны нэг салбар төдийгүй байгаль, нийгмийн асуудлыг адилхан хамарсан нэгдмэл шинжлэх ухаан болжээ. Иймд организм , орчин хоёрын харилцааны тухай экологийн шинжлэх ухааны тодрхойлолт баяжиж , хамрах хүрээ нь өргөсөж байна. 

Экологи нь тархалт организмийн элбэгшлийн судалдаг шинжлэх ухаан юм.  

Организмын амьдралын үйл ажиллагааны зүй тогтлыг тэдгээрийн амьдрах бололцоот нөхцөлд нь , тэгэхдээ тэр орчинд хүний үйл ажиллагааны үр дүнд гарсан өөрчлөлтийг тусган судлах шинжлэх ухааныг экологи гэнэ. Экологи бол үйлдвэржсэн нийгмийн хүний байгальд хандах зан байдлын онолын үндэс болж байна гэж зарим эрдэмтэд тодорхойлдог. 

Экологийн шинжлэх ухааныг судлах зүйл нь биологийн макро систем, тухайлбал популяци, бүлгэмдэл, биосфер бөгөөд тэдгээрийн өөрчлөлтийг орон зай цаг хугацааны орчинд судалдаг. 

Экологийн шинжлэх ухааны зорилго нь орчны өөрчлөгдөж байгаа нөхцөлд зүйл бүхэн мэнд оршин тогтнож үлдэх буюу экологийн тэнцвэрийг хадгалахад туслах явдал юм. 

Экологийн шинжлэх ухааны ач холбогдол нь, байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглах, хүрээлэн байгаа орчныг бохирдлоос хамгаалах, тэгснээрээ хүн төрөлхтний байгальтайгаа шүтэлцэн амьдрах онолын үндсийг тодорхойлоход оршино. 
Экологийн тэнцлийг хангахад дараах зарчмийг баримтлана.

Экологийн шинжлэх ухаан дотроо аутоэкологи буюу бодгаль бие хүрээлэн буй орчны хамаарлыг судлах, синэкологи буюу бүлгэмдлийн экологи популяцийн экологи гэсэн 3 том салбартай. Мөн судлах зүйлийнх нь онцлогоор нь: 

Экологийн асуудал зөвхөн байгаль, техникийн шинжлэх ухаанаар судлагдаад зогсохгүй, нийгмийн шинжлэх ухааны чухал судлагдахуун болох ёстой. Тухайлбал, энэ асуудлыг түүх, хэл шинжлэл, эдийн засаг, философи, социологи, хууль зүй зэрэг шинжлэх ухааны үүднээс судлан боловсруулж болох бөгөөд харин энэ салбаруудад хийгдсэн судалгаа туйлын хомс байна.

Экологи нь: 

Экологи байгаль хамгааллын асуудал өнөөдөр нэгэн улс орны хүрээнээс хальж дэлхий дахины чанартай болж байна. Иймээс улс бүхэн байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглах, хамгаалах хэрэгтэй. 
Монгол Улсын төр засгаас экологи байгаль хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэж олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. 
Манай орон 21-р зууны дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл хандлагад нийцүүлэн байгаль орчин, нийгмийн хөгжлийн тэнцлийг эрэмбэ дараатай хангах замаар эдийн засгаа экологийн баримжаатай хөгжүүлэх, байгаль хамгаалах үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн урт хугацааны төрийн цэгцтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа..
Төрөөс экологийн талаар баримтлах бодлого нь байгаль орчин, байгалийн нөөцийнхөө харьцангуй давуу байдалд тулгуурлан наац сэргээж, төрх байдлыг хангаж, иргэний аюулгүй эрүүл орчинд амьдрах нөхцлийг бий болгоход чиглэгдэнэ гэжээ.
Экологи дэлхий дахины асуудал болж байгаа эдүгээ үед үүнээс нэг ч иргэн хол хөндий байх учиргүй, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, угсаа гарал ямар болохоос үл шалтгаалан экологи дэлхий дахиныг нэгтгэж байна.

Ч.Дарвины “Зүйлийн үүсэл“ зохиол 1859 онд хэвлэгдэн гарсан нь байгалийн шинжлэх ухаанд гайхамшигт нээлт болсон юм. Түүний үндэслэсэн эволюцийн онол экологийн шинжлэх ухааны хөгжилд чухал түлхэц болсон юм. “Амьдралийн төлөөний тэмцлийн тухай” Ч.Дарвины сургаал нь экологийн асуудал юм. Зүйлийн дотоод дахь болон зүйл хоорондын , цаашилбал орчны нөхцөлтэй харьцах хэлбэрүүд нь сав , шимийн ертөнцийн хүчин зүйлийн тухай экологийн ойлголттой нэг юм. Ийнхүү зуун гуч гаруй жилийн өмнө экологийн шинжлэх ухааны үндэс тавигдаж эрчимтэй хөгжлийнх нь үе энэ зуунд өрнөжээ. 

Сүүлийн хоёр зуун жилийн дотор бий болсон үйлдвэрийн хөгжил техникийн дэвшлийн агуу их ололт амжилт нь үйлдвэр хөгжсөн орнууад амьдралын шинэ орчныг бий болгож хүн амын хүнс тэжээлийн хангамж , эмнэлэгийн үйлчилгээг сайжруулж , хүний насыг уртасгасан зэрэг олон эерэг талыг авчирсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой . гэвчүүний зэрэгцээгээр үйлдвэрийн хөгжил нь байгалийн нөөц баялгийг цөлмөх , хүрээлэн байгаа орчныг бохирдуулах зэрэг багагүй сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Энэ байдал даамжирвал хүн төрөлхтөн экологийн сүйрлийн ирмэгт тулж ирэх болно. Тэгвэл экологийн шинжлэх ухаан өмнөө тулгарсан дээрхи асуудлыг аль хэр оновчтой шийдвэрлэснээр хүн төрөлхтний ирээдүй шалтгаалах болоод байна.

Эдүгээ үед үнэхээр экологийн асуудал эдийн засгийн хөгжилд ихээхэн үүрэгтэй болж байна. Сүүлийн үед экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх асуудал дэлхий даяар тавигдах болов. Эрдэмтдийн тооцоолсноор ирэх хагас зуун жилд дэлхийн хүн ам хоёр дахин нэмэгдэж үүнийг дагаад хүнс тэжээл , эд материалын хэрэгцээ гурав дахин , аж ахуйн үйл ажиллагааны цар хүрээ таваас арав дахин нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Ийм нөхцөлд байгальд хандах хүний нөлөөг бодит байдлаар тооцож гаргах нь чухал юм. 
 

 




#Article 63: Архитектур (141 words)


Архитектур (Латинаас architectura ба Грек хэлнээс, αρχιτεκτων, мэргэжлийн барилгачин, αρχι- удирдагч ба τεκτων, барилгачин, мужаан) нь байшин барилгыг төлөвлөх, зураг төслийг боловсруулах зэрэг үйл явцыг нэгэн зэрэг гүйцэтгэдэг шинжлэх ухаан юм. Архитектурын ажил нь, барилгын материалын шинж хэв маягийн тухай ойлголтуудыг хүлээн авах тухай буюу, нөгөө талаар энэ нь соёлын бэлэг тэмдэг, урлагийн талын ажил болж байдаг. 

Барилга, архитектурын хамаарал нь барилга, байгууламжийг төлөвлөн, зураг төслийг боловсруулах зэргийг гүйцэтгэхдээ орон зайн хувьд байгаль орчин, нийгэм, техник болон, гоо зүйн хувьд нь тэдгээрийн хэвийн нөхцлийг хангахад зөв байхаар сайтар бодож, төлөвлөх юм. Энэ нь материал, технологи, гэрэл болон сүүдрийг хооронд уялдуулан, зохицуулах нарийн төвөгтэй аргыг боловсруулах бүтээлч ур чадварыг шаардаж байдаг. Архитектур нь мөн барилга, бүтээц, үнэ өртгийг бодитойгоор зөв тооцоолон гаргах зэрэг ойлголтуудыг хамарч байдаг. Ерөнхий зураг төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд зэргийг баримтжуулах нь барилгын бүтэц, байгуулалт эсвэл/бас бүтцийн системийг тодорхой болгодог.




#Article 64: Автомашин (467 words)


Автомашин (хар ярианд машин гэж товчлон хэрэглэдэг) нь олон мөртэй тээврийн хэрэгсэл (хөдөлгөгч хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл) бөгөөд хүн (суудлын автомашин болон автобус) болон ачаа тээвэрлэх (ачааны автомашин) зориулалттай тээврийн хэрэгсэл юм. 2010 оны байдлаар дэлхий даяар 1.015 тэрбум автомашин тоологдсон байдаг. Зөвхөн 2011 онд гэхэд дэлхий даяар нийт 80 сая автомашин  үйлдвэрлэгдсэн байна.

Өнөөдөр олон арван автомашины фирмүүд автомашины зах зээл дээр хүчтэй өрсөлдөж байна. Цахилгаан хөдөлгүүртэй болон холимог хөдөлгүүртэй автомашинуудыг амжилттай үйлдвэрлэхийн төлөө үйлдвэрлэгчид хүчтэй судалгаа шинжилгээ хийж шаргуу ажиллаж байна.

Автомашин гэх үг нь 19-р зууны сүүлээр францад шахсан хийн хөдөлгүүр бүхий гудамжны галт тэргийг voiture automobile буюу өөрөө хөдөлдөг тэрэг гэдгээс үүссэн түүхтэй. Грек хэлний αὐτός autós ‚өөрөө‘ болон латин хэлний mobilis ‚хөдөлгөөнт‘ гэсэн үгтэй нэмж хэрэглэсэн нь тухайн үеийн энгийн хэрэглээнд байсан морин тэрэгнээс ялган нэрлэсэн санаа юм.

Өөрөө хөдөлдөг тээврийн хэрэгсэл гэсэн тодорхойлолтонд моторжуулсан хоёр дугуйт болон төмөр замын тээврийн хэрэгсэл ч багтана. Ер нь бол автомашин гэхээр олон мөртэй төмөр замд холбогдоогүй тээврийн хэрэгслийг нэрлэх ба үүнд суудлын автомашин, автобус болон ачааны автомашин ордог. Харин ярианы хэлэнд ихэнхдээ суудлын автомашиныг хэлж ойлголцох нь бий.

Автомашин нь хүч чадал, хөдөлгөөнт чанар, хувийн онцлогийг хослуулдаг. Одоог хүртэл нэг ч тээврийн хэрэгсэл хувийн болон нийгмийн амьдралд тийм нөлөөллийг олоогүй байна.
Машины зүрх нь дулааны болон цахилгаан эрчим хүчийг гинетик болгон хувиргахад зорилт нь оршдог мотор юм. Автомашинуудад, ер нь арилжааны тээврийн хэрэгслүүдэд ихэвчлэн бензиний болон дизелийн хөдөлгүүрүүд тавьдаг. 
Гэхдээ энэхүү нөхцөл байдал түлшний үнийн өсөллтэй нөхцөлд удалгүй өөрчлөгдөж мэднэ. Автомашины үйлдвэрлэл биодизель, цахилгаан мотор, эсвэл эрлийз ч юмуу нэлээд үр бүтээжтэй сонголтот хөдөлгүүрт шилжихийг эрмэлзэж байна.

Дизель хөдөлгүүрүүд үр бүтээмж сайтай, чадалтай. Түүнийг үндсэндээ ачааны машинуудад ашигладаг.
Хөдөлгүүрээс эргэлт дамжуулалт нь моторыг залуурын цагирагтай холбодог. Тэрээр голуудыг нийлүүлэх болон салгах механизм/ сцепление, дамжуулагчийн хайрцаг, гол дамжуулагч болон дифференциал/ шүдэт механизмаас тогтдог. 
Моторын гаргаж буй эргүүлэх агшин голуудыг нийлүүлэх механизм болон дамжуулагчийн хайрцгаар хуваарилагдан зохицуулагддаг. Үүний дараа эргэлдүүлэгч агшин эргэлт дамжуулах тогтолцоогоор дамжин дугуйнуудад очдог. 
Арал нь замд хөдөлгүүрийн хүч чадлыг дамжуулахад нөлөөлдөг. Резин дугуй, подвеска, suspension тоормос болон жолооны удирдлага дамд автомашины тогтвортой байдалд нөлөөлдөг.

Автомашины гадаад хэлбэр тэвшнээс ихээхэн хэмжээгээр шалтгаалдаг. Тэвшний бүтэц жин болон аэродинамик тодорхойлолтуудад, тэрчлэн зорчигчдын аюулгүй байдалд нөлөөлдөг. Өнөөдөр үргэлж тэвшнүүд өргөн ашиглагдсаар байна. Гэхдээ дээд зэргийн бат бөх, хөнгөн хөндий секцүүдээс тогтсон бүтцүүдийг бүтээх боломжтой шинэ технологиуд гарсаар байна. Тийм бүтцийн давуу тал нь хөнгөн материал ашиглахад оршдог. Гангаас гадна хөнгөн цагаан, магни болон нийлэг материалууд ашиглагдаж байна. Тэвшийг хаалттай, нээлттэй, зорчигч ачааны гэсэн з үндсэн хэлбэрт хуваадаг. Суудлын автомашинуудын тэвшний хаалттай хэлбрүүдийн дотор хамгийн түгээмэл нь седан (4 хаалга, 2-3 эгнээ суудалтай - орч), хетчбэк, универсал (2-3 эгнээ суудалтай, 3 юмуу 5 хаалгатай, салондоо тээшний хэсэгтэй - орч).

Асаалт, аккумулятор, стартер зэрэг бүхий л цахилгаан бүрэлдвэр хэсгүүдийг автомашины электроник нэгтгэдэг. Тэрээр аюулгүй байдлын орчин үеийн стандартуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай ба удирдлагын механик элементүүд болон оношлогооны тогтолцоог нэмэгдүүлж болдог.




#Article 65: Математик (1121 words)


Математик (Грек: μάθημα, Англи: mathematics, Орос: математика) буюу Тоон ухаан нь тоо хэмжээ, бүтэц, огторгуй, өөрчлөлт зэрэг ойлголтууд дээр төвлөрсөн мэдлэгийн цогц, мөн тэдгээрийн тухай судалдаг шинжлэх ухаан юм. Бенжамин Пиерс математикийг зайлшгүй дүгнэлтүүдийг гаргадаг шинжлэх ухаан хэмээсэн. Линн Стийн ба Кейт Девлин нар математик нь зүй тогтлын шинжлэх ухаан бөгөөд тоонууд, огторгуй, шинжлэх ухаан, компьютер, эсвэл хийсвэр зүйлүүдэд зүй тогтлуудыг эрдэг гэж үзсэн.

Математик нь тоолох, тооцоолох ба хэмжих үйлдлүүд, мөн физик объектуудын хэлбэр дүрс ба хөдөлгөөний системтэй судалгаан дээр хийсвэрлэл, логик сэтгэлгээг хэрэглэсний үр дүнд үүссэн. Математикчид эдгээр ойлголтуудын талаар шинэ таамаглал дэвшүүлж, тэдгээрийн үнэн болохыг зохих аксиомууд ба тодорхойлолтуудаас логик дүрмүүдийг чанд баримтлан батлах зорилготой судалгаа хийдэг.

Математикийн наад захын хэмжээний мэдлэг ба хэрэглээ нь хувь хүн болон нийгмийн зайлшгүй чухал хэсэг болсоор ирсэн. Энэ үндсэн санаануудын сайжруулсан хэлбэр эртний Египет, Вавилон, Энэтхэг, Хятад ба Грекийн ном судруудад хадгалагдан үлдсэн байдаг. Хамгийн анх Евклид Эхлэл бүтээлдээ логикийн хатуу чанд хэрэглээ ямар байх ёстойг харуулсан. Үүнээс хойш математикт том дэвшил гарах нь их цөөн байж байгаад XVI зууны Сэргэн Мандлын Үед математикийн шинэчлэл дараа дараагаараа гарч байсан шинжлэх ухааны нээлтүүдтэй харилцан үйлчилсний дүнд өнөөг хүртэл үргэлжилсэн их хурдацтай судалгааг эхлүүлсэн юм.

Өнөөдөр математик нь байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухаан, эдийн засаг гэх мэт олон салбаруудад дэлхий даяар хэрэглэгдэж байна. Математикийг эдгээр салбарт хэрэглэснийг ихэвчлэн хэрэглээний математик гэдэг ба энэ нь математикийн нээлтүүдийг хэрэглэдэг, уг нээлтүүдэд хүргэдэг, заримдаа цоо шинэ шинжлэх ухааныг ч төрүүлдэг математикийн нэг салбар юм. Математикчид мөн цэвэр математикийн, өөрөөр хэлбэл юунд хэрэглэхийг нь харгалзахгүйгээр зөвхөн математикийг өөрийг нь судлах судалгаа хийдэг. Сонирхолтой нь цэвэр математикийн ихэнх судалгаанууд эрт орой хэзээ нэгэн цагт амьдрал практикт хэрэглэгддэг байна. Математикийн гоо сайхан чанар нь математикчдын мэргэжилдээ дурлах гол шалтгаан болдог.

Манай орон төдийгүй дэлхийн ихэнх оронд хэрэглэгддэг «математик» гэдэг үг нь эртний грек хэлний μάθημα (máthema, монголоор: сурах, судлах, шинжлэх) ба холбогдох тэмдэг нэр болох μαθηματικός (mathēmatikós, монголоор: сурах, судлахтай холбоотой) гэдгээс гаралтай.

Бүх математикийн түүхийг төвшин нь улам улам өндөрсөх хийсвэрлэлүүдийн дараалал, эсвэл судлах зүйлүүдийнх нь хүрээ яаж өргөссөн тухай түүх гэж үзэж болно. Хамгийн анхны хийсвэрлэл нь тоо байсан байж мэднэ. Гурван үхэр ба гурван чулууны хооронд ямар нэг ерөнхий зүйл байгааг ойлгосон явдал хүний сэтгэхүйд гарсан том үсрэлтүүдийн нэг байсан юм. Бодит физик объектуудыг тоолж сураад зогсохгүй эртний хүмүүс хийсвэр хэмжигдэхүүнүүдийг тоолж эхэлсэн. Жишээлбэл цаг хугацааг тоолохын тулд өдөр, сар, жил хэмээх ойлголтуудыг хэрэглэж ирсэн. Үүний дараа арифметик (нэмэх, хасах, үржих, хуваах) хөгжсөн ба эртний балгасын ул мөрүүд тэр үеийн хүмүүс геометрийн мэдлэгтэй байсныг гэрчилдэг.

Цаашилбал тоонуудыг бүртгэж авах ямар нэг арга, жишээлбэл бичих, жижиг чулуунууд ашиглах, эсвэл Инкагийн Эзэнт Гүрэнд хэрэглэдэг байсан шиг куйпу гэгдэх олсон зангилаа хэрэг болж эхэлсэн байна. Энэ явцдаа хүн төрөлхтөн төрөл бүрийн тооллын системүүдийг зохиожээ.

Түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнээр математикт хамрагдах гол салбарууд татвар ба худалдаатай холбоотой тооцоо хийх, тоонуудын хоорондох харьцаа хамаарлуудыг ойлгох, газрыг хэмжих, одон орны үзэгдлүүдийг урьдчилан хэлэх шаардлагуудаас үүдэн бий болсон аж. Эдгээр шаардлагуудыг барагцаагаар тоо хэмжээ, бүтэц, огторгуй, ба өөрчлөлтийн судалгаануудад харгалзуулж болж байгааг анзаараарай.

Энэ үеэс хойш математик асар ихээр өргөжсөн бөгөөд математик ба шинжлэх ухаанууд хоорондоо нягт холбоотойгоор хөгжсөн. Математикийн нээлтүүд түүхийн туршид хийгдэж ирсэн ба одоо ч хийгдсээр байгаа. Америкийн Математикийн Нийгэмлэгийн Мэдээ сэтгүүлийн 2006 оны 1-р сарын дугаарт Михайл Б. Севрюкийн бичсэнээр Математикийн Судалгаа санд 1940 （энэ сангийн ажиллаж эхэлсэн жил）оноос хойш хамрагдсан ном хэвлэлүүдийн тоо нь одоо 1.9 саяыг даваад байгаа ба жил бүр 75 мянган ном хэвлэл нэмэгдэж байна. Энэ их далай дахь ажлууд бараг бүгдээрээ математикийн теоремууд ба тэдгээрийн баталгаануудыг агуулдаг.

Хаана л тоо хэмжээ, бүтэц, огторгуй, эсвэл өөрчлөлт оролцсон хэцүү бодлогууд байна тэнд математик илэрдэг. Ийм бодлогууд эхлээд худалдаа, газар хэмжилт, сүүлд одон оронд олддог байсан бөгөөд одоо үед бүх шинжлэх ухаан, түүнчлэн математик өөрөө төрөл бүрийн математикийн бодлогуудын эх үүсвэр болдог. Тухайлбал Исаак Ньютон интеграл ба дифференциал тооллыг үндэслэгчдийн нэг байсан, Фейнманы замын интегралыг физик сэтгэлгээний үндсэн дээр Фейнман оруулсан, мөн өнөөгийн утасны онол шинэ математикийг бий болгоход нөлөөлж байна.
Математикийн зарим онолууд зөвхөн түүнийг бий болгоход нөлөөлсөн талбарт л ашиглагддаг бол ихэнх онолууд бусад олон талбарт мөн ашиглагддаг. Хамгийн цэвэр математикт ч хэзээ нэгэн цагт ашиглагдах газар олддог явдлыг Евген Вигнер математикийн ер бусын хэмнэлттэй байдал гэж нэрлэсэн.

Математикийг дотор нь барагцаагаар цэвэр математик ба хэрэглээний математик гэж хоёр том хэсэгт хуваадаг. Хэрэглээний математикийн олон салбар математикийн гаднах харгалзах шинжлэх ухаануудтай нийлж статистик, үйлдлийн судалгаа, компьютер судлал гэх мэт биеэ даасан шинэ шинжлэх ухаанууд болж хөгжсөн. 

Математикт энгийн байдал ба ерөнхий байдал чухал. Мөн Евклидийн энгийн тооны тоог хязгааргүй гэж баталсан баталгаа шиг ур ухаан шаардсан баталгаа, Фурьегийн хурдан хувиргалт шиг тооцооллыг хурдасгах аргуудад гоо сайхан чанар бий. Ихэнх математикчид өөрийн ажлаас болон математикаас гоо сайхны таашаал авдаг. Зарим математикчид математикийг урлагийн төрөл, ядаж л бүтээлч үйл ажиллагаа гэж үздэг бөгөөд математикийг хөгжим ба яруу найрагтай жишдэг.

Бертранд Рассел математикийн гоо сайхныг ингэж илэрхийлжээ:

Математикийг зөвөөр харвал энэ нь зөвхөн үнэнийг агуулаад зогсохгүй дээд гоо сайхан - баримал мэт хүйтэн бөгөөд хатуу чанд, бидний сул байдлын аль ч талтай холбоогүй, зураг эсвэл хөгжим шиг элдэв гоёл чимэглэл байхгүй боловч гайхамшигтай цэвэр бөгөөд зөвхөн хамгийн сайн урлагтай зүйрлэж болохоор гуйвшгүй төгс төгөлдөр байдалтай холбоотой тийм гоо сайхныг агуулдаг. Хамгийн дээд давамгайллын жишиг болсон жинхэнэ баяр бахдал, сэтгэлийн хөөрөл, мах цуснаас бүтсэн хүнээс илүү болохоо мэдрэх мэдрэмжийг математикаас яруу найрагтай адилаар олж болно.

Поль Эрдос ингэж хэлсэн байна: Тоонууд яагаад сайхан гэж? Энэ нь яагаад Бетховений 9-р симфони сайхан бэ гэж асуусантай адил. Хэрэв чи яагаад гэдгийг нь харахгүй байгаа бол хэн ч чамд ойлгуулж чадахгүй. Би тоонууд сайхан гэдгийг мэдэж байна. Хэрэв тоо сайхан биш бол юу ч тийм биш.

Дээр дурдсанаар математикийн гол салбарууд татвар ба худалдаатай холбоотой тооцоо хийх, тоонуудын хоорондох харьцаа хамаарлуудыг ойлгох, газрыг хэмжих, одон орны үзэгдлүүдийг урьдчилан хэлэх шаардлагуудаас үүдэн бий болсон. Эдгээр шаардлагуудыг барагцаагаар тоо хэмжээ, бүтэц, огторгуй, ба өөрчлөлтийн судалгаануудад (ө.х. арифметик, алгебр, геометр, ба анализ) харгалзуулж болно. Эдгээр гол хэсгүүдээс гадна математикийн цөмөөс бусад салбарууд руу холбогдсон холбоог судлах зорилготой дэд хэсгүүд бий: логик, олонлогийн онолтой холбоотой тулгуур салбарууд, төрөл бүрийн шинжлэх ухааны туршлагын математиктай холбоотой хэрэглээний математик гэх мэт.

Тоо хэмжээний судлал нь бидний мэдэх натурал тоонууд, бүхэл тоонууд ба тэдгээр дээр хийгдэх арифметик үйлдлүүдээр эхлэх бөгөөд энэ нь арифметикийг төрүүлнэ. Бүхэл тоонуудын илүү гүнзгий шинж чанаруудыг тооны онол судлах ба Фермагийн сүүлчийн теорем гэх мэт үр дүнгүүдийг гаргадаг. Тооны онолын алдартай бодогдоогүй бодлогуудад хос энгийн тооны болон Гольдбахын таамаглалууд орно.

Тоон системийн цаашдын хөгжил бүхэл тоонуудыг рациональ тоонууд буюу бутархай тоонуудын дэд олонлог болгоход хүргэсэн. Рациональ тоонууд нь мөн өөрийн ээлжинд тасралтгүй тоо хэмжээг илэрхийлдэг бодит тоонуудад агуулагдана. Бодит тоонууд нь комплекс тоонууд руу өргөтгөгддөг. Энэ шаталсан дараалал цаашаа кватернион ба октонион хүртэл явна. Нөгөө талаас натурал тоонуудын судлал төгсгөлгүй хүртэл тоолохыг формальжуулдаг трансфинит тоонуудад хүргэдэг. Хэмжээний судлал кардинал тоонуудыг оруулдаг бөгөөд энэ нь төгсгөлгүй том хэмжээтэй олонлогуудыг хооронд нь харьцуулах боломж олгодог альеф тоонуудад хүргэнэ.




#Article 66: Гүн ухаан (288 words)


Философи буюу Гүн ухаан нь хорвоо ертөнц ба хүний нийгмийн мөн чанар, түүнчлэн хүний амьдралын утга учирын талаар эцэслэн тунгааж, аль болох түгээмлээр зөвшөөрөгдөхүйц тайлбарыг хайдаг ухаан юм. Философи гэдэг нь грек хэлний φίλος буюу дурлах, σοφία буюу цэц мэргэн гэсэн хоёр үгний нийлбэрээс гаралтай бөгөөд цэц мэргэнд дурлах гэдэг утгаар хэрэглэгдэж байв.

Философи нь өдгөөгөөс 2500 гаруй жилийн өмнө дэлхийн өнцөг буланд ойролцоо хугацаанд үүссэн гэж үздэг. 

Философи гэх нэр томьёог эртний Грекийн философич Пифагор анх хэрэглэсэн гэдэг. Философи гэдэг бол бид улам илүү мэргэн ухаантай болох, өөрийгөө гүн гүнзгий ухамсарлан улам сайн хүн болох зорилгоор үйлдэж, үнэлж цэгнэж, оюун дүгнэлт гаргаж байгаа тэр аргыг бүтээлч шүүмжлэлтэйгээр, системтэй шинжлэн судлах явдал юм.
 
Анхны агуу их философич Сократ философи бол амьдралын сонголт, үйл ажиллагаа болон сэтгэн бодохын зөв зарчмыг олох зорилготой өөрийгөө шүүмжлэлтэйгээр танин мэдэх үйл явц мөн гэж үзэж байв. Сократ асуулт-хариултын аргадаа өөрийн алдаа болон юм мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн биеэ тоосон бодлыг бут цохихын тулд егөөдлийг ашигласан юм.

XVII, XVIII зуунд философичид философи дахь хоёр уламжлалыг хүнийг шинжлэх явдалд аваачиж нэгтгэн байгалийг танин мэдэх бидний мэдлэгийн зааг хязгаарыг тодорхойлохыг оролдсон. Энэ шинэ хандлага Декартаас эхэлж хөгжлийн дээд оргил нь Кант болсон.

Философичдын дотор философийнхоо эсрэг байр суурьтай хүмүүс байсан. Философи ач холбогдол багатай зүйл судалдаг, эсвэл жинхэнэ биш хуурамч асуудлаар оролддог, эсвэл оршин тогтнож байгаа улс төрийн байгууллыг зөвтгөхөд л үйлчилдэг гэх мэтээр буруутгадаг байв. Манай үед философийг хамгийн хайр найргүй шүүмжилсэн хүний нэг нь Австрийн философич Витгенштейн байсан юм.

Философи нь хүн өөрийгөө таньж мэдэх сонирхолтой салбар юм. Энэ салбарт өөрийгөө яагаад энд байгааг юу хийхийг хүсэж байгаагаа ойлгохгүй хүнд илүү тохиромжтой.Тэдний амьдралд энэ салбар тодорхой зорилготой бас яаруу биш уужуу болгоно. Гэхдээ зөвхөн ийм хүмүүст зориулсан юм биш, бүх хүнд нээлттэй юм.




#Article 67: Компьютер тоглоом (5902 words)


Компьютерын тоглоом гэдэг нь компьютерын програм бөгөөд нэг эсвэл хэд хэдэн хэрэглэгч тодорхой дүрмийн дагуу бичин тогтоосон тоглоомыг харилцан тоглодог. Ярианы хэлэнд мөн Game гэх нэршлийг бас хэрэглэнэ (англиар game ‚тоглоом‘). 

Дэлхийд албан ёсоор бүртгэгдсэн хамгийн анхны тоглоом нь спорт төрлийн тоглоом байсан. Хамгийн анхны Видео Тоглоом 1958 онд гарч байжээ. Нэгдсэн улсын физикч William Higinbotham гэгч хүн Tennis for Two буюу Хоёр хүний Теннис нэртэй тоглоомыг бүтээсэн нь тоглоомын ертөнцөд хамгийн анхны видео тоглоом хэмээгдэх болжээ.
Гэвч үүнээс өмнө 1947 онд Массачусетсын Инженерийн Их сургуулийн 3 оюутан саяхан болж өнгөрсөн 2-р дайнаас санаа авч пуужин харвадаг тоглоом бүтээсэн боловч яагаад ч юм патент аваагүй юм байна. Мөн уг тоглоомноос баримт болгон авч үлдсэн зураг хөрөг байдаггүй гэнэ.

Бидний нэрлэдэгээр хужаа компьютер буюу NES - Nintendo Entertainment System нь 1983 оны 7 сарын 15 нд 8битийн програмчлалтайгаар Японд анх нээлтээ хийж байжээ. Японд гарсан загвар нь бидний танил болсон энэхүү улаан загвар юм. Хожим нь хятадууд хуулбарлан олноор нь Монголд оруулж ирсэнээр хужаа гэсэн нэр зүүсэн аж. Японд гарсан нэр нь Famicom буюу Family Computer. Тухайн үед Нинтендо нь хамгийн шилдэг борлуулалтай консол байсан бөгөөд өөрийн гэсэн шилдэг тоглоомнуудтай байсан юм. Контра, Бомбермэн, Танк, Алтны хулгайч, Марио гээд асар олон тоглоомнууд уг консол дээр байсныг бүгд л санаж байгаа байх. Тэрээр ганцаархнаа шахуу 1985 - 1990 оны хооронд хаанчилсан бөгөөд энэ хугацаанд тоглоомын ертөнцийг Марио эзэгнэж байсан гэж хэлж болно.  Харин удалгүй 1990 онд 16 битийн Sega гэх өрсөлдөгч гарч ирсэнээр тэдний ноёрхол дуусч харин өрсөлдөөн бий болжээ.

Ердөө саяхан л бид тоглоомыг тоглохдоо ердөө хэдхээн л тохируулага тохируулан бага хүчин чадалтайгаар хөөрхөөн зураглалтай тоглоом тоглодог байсан шүү дээ. Гэтэл хэсэгхэн хугцаанд техник технологи асар хурдацтай хөгжихийн хэрээр тоглоомын эффект болон дүрэслэлийн чанар үнэхээр их сайжирсаар байна. Урьд та бидний зөвхөн кинон дээрээс л хардаг байсан бодит мэт дүрсүүд одоо видео тоглоом дээрээс харж болхоор болсон нь үнэхээр гайхалтай. 

Тоглоомын моделууд бүгд Low Poly буюу бага цэгүүдээс бүрдсэн Low Texture буюу өнгө дүрс тиймч нарийн биш моделуудаас бүрддэг. Хэрвээ энэ бүхэнийг та High Poly маягаар хийн High Texture ашиглсан тоглоомыг тоглож үзвээс гарцаагүй таны компьютер гацах нь тодорхой. Аймшигтай их гацна. Учир нь тэр олон зүйлийн өнгө төрөх, хөдөлгөөний хувирал гэх зэрэг үйлдэлүүдийн эцэсийн дүнг энгийн компьютер гаргаж дийлэхгүй. Тийм учираас л Low Poly - г тоглоомонд хэргэлдэг юм. Харин High Poly бол биетийн үрчлээс нуглам болон нарийн ширийн зүйлүүдийг тод гарган өгсөн байдаг. Тиймээс Texure хийхэд үндсэн арьсны өнгө гаргаж өгөөд л ерөнхийдөө болдог. Гэтэл Low Poly бол Үндсэн арьсны өнгө болон сүүдэр нүүрний үрчлээс нуглам гэх зүйлүүдийг сүүдэрлэн Texture - д шингээн өгсөнөөр High Poly мэт харагддаг. Харин ойроос хараад үзвэл ирмэгээрээ хурц өнцгөтэй харагддаг.  Ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар тоглоомын моделуудыг хийж ирсэн. Гэтэл саяхан дэлхийд ноёрхолоо тогтоогоод байгаа Unreal болон CryEngine 3 гэх энэ 2 хүчирхэг хөдөлгүүрийг бий болгосон залуус нэгдэн нэгэн шинэ дэвшилт гаргасан нь TESSELLATION юм. Харин энэхүү гайхамшигтай дүрслэл нь DirectX 11 дээр суурилсан бөгөөд үнэхээр нүдэндээ ч итгэмээргүй зураглалыг бий болгож чадсан.

Юуны өмнө компьютерийн тоглоомыг хийнэ гэдэг хэн хүний хийгээд байдаг амар хялбар ажил биш гэдгийг хэлье. Видео тоглоомыг хийнэ гэдэг маш их ур ухаан, хүч хөдөлмөр, авъяас билиг, мэдлэг чадвар, оюун ухаан, мэдрэмж сэрэл шаардсан нарийн төвөгтэй ажил юм. Тэгэлгүй яахав цаг хугацаа, бас үнэ өртөг ч их орно. Мөн сайн тоглоомыг хийх нь бүхэл бүтэн уран сайхны кино бүтээх дайны нүсэр ажил болдог байна.
   

Ямар ч видео тоглоом байсан бүгд хамгийн анх хэн нэгэн хүний уураг тархинд мэндэлдэг юм. Видео тоглоом нь гайхалтай санааг олсон тэр хүний оюун санаанд мэндэлж, удалгүй уран төсөөлөлөөс нь төрөгдөн гарах ажээ. Яг л өнөөх баруун тархи нь илүүтэй хөгжсөн хүмүүс л энэ бүхнийг сэдэж таараа шүүдээ. Мэдээжийн хэрэг тоглоомын зохиол, өрнөх үйл явдал, гол дүрийн баатар, тоглоом өрнөх газар орон, цаг үе гээд энэ бүхнийг нарийн тооцоолох хэрэгтэй болно. Аль болох олон хүний сонирхлыг татаж чадахуйц, басхүү урьд өмнө давтагдаж байгаагүй тийм л дүр зургийг хийсвэрлэн бодож олно. Тэгээд түүнээ хамт олонтойгоо зөвлөлдөж улам баяжуулж, өөр шинэ шинэ санаануудыг гаргаж ирнэ. Энэ бүхнийг хоорондоо зөвшилцөж, хуралдсаны дараагаар, үүнийг хэрвээ үнэхээр сайхан санаа байнаа хэмээн бүгд зөвшөөрсөн цагт тоглоомыг хийх төслийг эхлүүлэх аж.

Дээр дурдсан шиг хэн нэгэн зохиолч эсвэл уран төсөөлөлтэй нэгний оюун санаанд мэндэлсэн тэр санааг бүгдээрээ хэлэлцэх болно. Бүхий л нарийн зүйлсийг нэгд нэггүй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр уг тоглоомын зохиолыг цаасан дээр буулгах эсэхийг шийднэ. Нэгэнт нааштай хариу авсан бол бараг л ногоон гэрлээр гарлаа л гэсэн үг.

Удалгүй ой ухаанд нь оч харван орж ирсэн гайхалтай тэр санааг цагаан цаасан дээр буулгаж тоглоомын зохиолыг бичиж эхлэх болно. Шинжлэх ухааны зөгнөлт үү, эсвэл үлгэр домгийн сэдэвтэй байна уу гэх зэргээс шалтгаалан зохиолын найруулга, үг сонголтууд харилцан адилгүй бичигдэх аж. Мэдээжийн хэрэг гайхалтай үлгэр домгийн сэдэвтэй тансаг тоглоомуудын хувьд үгийн сангаар баялаг, элдвийн яруу тансаг найруулга болоод хэдэн арван чимэг үг орсон уран сайхны шинжтэй байх нь ойлгомжтой. Харин шинжлэх ухааны зөгнөлт тоглоомуудын хувьд орчин үеийн үг хэллэгүүдээс илүүтэй шинжлэх ухааны нэр томъёонууд их орно. Мөн энэ хоорондоо уг тоглоомын зохиолыг бичиж буй тэдгээр хүмүүс тоглоомыг чухам жанр-тай байхыг бодож олох хэрэгтэй болно. Үүнээс улбаалаад тоглоомын зохиолын хэв маяг өөр өөр байх нь дамжиггүй.
 

Удалгүй зохиолд дүрслэгдсэний дагуу мэргэжлийн зураачид тухайн дүрийг, мөн зохиолыг цаасан дээр амилуулан зурах болно. Хэрвээ зохиолыг бичсэн хүн нь зурах авъяастай бол өөрийн санаанд төрсөн баатраа цаасан дээр буулгахад илүү амар байх нь ойлгомжтой. Дүрүүдийн ерөнхий төрхийг гаргаж, тоглоомын өрнөх газар орны ерөнхий байдлыг өнгө будаг алаглуулан гайхалтайгаар зурах болно.

Энэ бүхний дараагаар тоглоомыг бүтээгч хамт олон тоглоомын зохиолыг уншиж, өөрсдийн санаа оноо, шүүмж, дүгнэлтийг гаргах бөгөөд бусад нарийн асуудлуудыг хэлэлцэх болно. Жишээ нь уг тоглоомыг хэрхэн бүтээхээсээ урьтаж уг тоглоомыг хэрвээ бүтээвэл ашиг орлого хэр олох, зардал мөнгө хэр их орох гээд л ,нийгэмд, хүүхэд залууст сөргөөр нөлөөлөх үү үгүй юу зэрэг бусад дэд асуудлуудыг хэлэлцэж нарийн төлөвлөгөө гаргах аж. Ингээд бичсэн зохиолоо, бас зохиолын ерөнхий дүр зургийг гаргасан concept зурагнуудаа, мөн нарийн судалгаа хийсэн тайлан бичгээ аваад уг тоглоомыг нийтэд түгээх компаний (Electronic Arts, Activision, Ubisoft, Rockstar гээд л. Гэхдээ эдгээр чадалтай компаниудын ихэнх нь өөрсдийн гэсэн хөгжүүлэгчидтэй байдаг) эрэлд гарнадаа. Ингээд хөгжүүлэгчид маань уг тоглоомыг хэвлүүлэх компаниа олсны дараагаар очиж өөрийн тоглоомыг танилцуулж, илтгэл тавина. Ингээд хэрвээ энэ бүхэн нь түгээгч компанид таалагдвал даруй гэрээ хэлцэл хийж уг тоглоомын төслийг эхлүүлэх ажилдаа орох болно. Зарим нэг түгээгч компаниуд хөгжүүлэгчиддээ цагийн хуваарь хязгаар бүхий болзол тавьдгаас болж чанаргүй бүтээлүүд гарах тохиолдол бас байдаг.

Ер нь ихэнх туршлагатай компаниуд тоглоомоо бүтээж эхлэхийн өмнө судалгааны ажлыг маш сайн хийсэн байдаг. Жишээ нь түүхэн холбогдолтой тоглоом эсвэл шинжлэх ухааны зөгнөлт тоглоомыг бүтээхэд судалгаа шинжилгээ маш их орох бөгөөд ном судар сөхөж харахаас эхлээд их ажил орно. Хэрвээ дайны сэдэвтэй тоглоомыг хийх хэрэгтэй болбол аль нэг цэргийн анги дээр очиж харилцан ашигтай гэрээ хэлцлүүдийг хийж тохирно. Гэхдээ энэ мэт ажлуудыг тоглоомыг бүтээж байх явцдаа хийх нь элбэг.

Ингээд л их ажил ундарнадаа. Нэн түрүүнд ерөнхий хэв маяг, зохиол, дүрүүд, болоод жанр (rpg, fps, rts гээд л)-ын талаар яг таг тохирсны үндсэн дээр зураачид ажилдаа орно. Тоглоом дээр ямар л байх ёстой тэр бүх орчин, дүрүүдийн ерөнхий зураглалыг гаргах аж.

График орчин, програмчлал - Үүний дараагаар компьютер графикчид ажилдаа орнодоо. Зураачдаас ирсэн дүрийг 3 хэмжээст орчинд бүтээхийн тулд тэд эхлээд дүрүүдийн араг ясыг бүтээнэ. Дараа нь түүний арьс махыг, хувцсыг гэх мэтээр хийх бөгөөд энэ хооронд программистууд тэдгээр дүрүүдийн хиймэл оюун ухаан тэргүүтэй зүйлс дээр ажиллана.Энэ үед продюссерүүдийн оролцоо тун бага байх болно. Учир нь тэд тоглоомыг бүтээж эхлэхээс өмнө тоглоомын зохиол, дүрүүдийн сонголт, хувцас загвар гээд бүхий л зүйлийг тооцоолсон байдаг.

Сүүлийн үеийн тоглоомуудад ашиглах болсон технологийн дагуу дүрүүдийн хөдөлгөөнийг бодит хүний хөдөлгөөн дээр үндэслэн бүтээдэг. Мэдээж ингэснээр тоглоом дээрх дүрүүд илүү уян хатан, илүү бодитой хөдөлнө шүүдээ. Программистууд болон компьютер графикчид ийнхүү дүрүүд дээр ажиллаж байх энэ үед тоглоомын газар орчныг, үеүүдийг бүтээгч дизайнерууд альхэдийнэ ажиллаж эхэлсэн байх аж. Үүний дараагаар компьютер графикчид тоглоомын кино хэсгүүд, интро, лого зэргийг тун гаргууд гүйцэтгэнэ.

Бүр нарийн чанд хийгээгүй ч тоглоомонд байх ёстой ихэнх элементүүдийг агуулсан туршилтын хувилбараа тэд шалгаж үзэх болно. Харин энэ үедээ тоглоомын зохиол болоод, дүр сонголт, найруулгын талаар, мөн тоглоомын бүтцэд өөрчлөлт оруулах талаар эцсийн удаа хэлэлцэх аж.
 

Дууны эффект - Удалгүй дууны мэргэжилтэнгүүд ажилдаа орж, тоглоомын soundtrack-г хийх бөгөөд дуу оруулагч жүжигчид тоглоомын дүрүүдэд дуу оруулах болно. Томоохон хөгжүүлэгчдийн хувьд алдартай Холливудын оддыг урьж дуу оруулах эсвэл алдартай хөгжмийн зохиолчидоор дуугаа зохиолгох явдал их байдаг. Санаж байгаа биздээ Modern Warfare 2-ийн гайхалтай хөгжмийг Hans Zimmer  зохиосныг. Мөн тоглоом дахь хүрээлэн буй орчинд өрнөх бүхий л зүйлсийн дууг нэгд нэггүй бичин авч тоглоомд оруулах болно. Жишээ нь шувуудын жиргэх, нохой хуцах, машины мотор хүнгэнэх, алсад нүргэлэх аянга гээд л энэ бүхнийг бүгдийг нь бодитоор бичиж авах тул тун нарийн басхүү төвөгтэй ажил байгаа биз. Хэрвээ байлдаантай тоглоом хийж байвал аль нэг цэргийн анги дээр очиж зэвсгүүдийн нь буудах дууг бичиж авна гээд л бас ярвигтай. Заримдаа тэд бэлэн хоол ашиглах нь элбэг байдаг. Жишээ нь Спилбергийн  Saving Private Ryan буюу Цэрэг Райныг аварсан нь киноны Д өдрийн Омаха эргийн тулалдааны хэсгийн байлдааны чимээг (цэргүүд орилолдох, MG42-ийн дуу тэнгэрт хадаж, сумны исгэрэх, усыг зүсэн орох чимээ, бөмбөг тэсрэх гээд л) Medal of Honor, Call of Duty, Commandos, Company of Heroes зэрэг тоглоомууд ашигласан байдаг.

SoundTrack - Гэхдээ soundtrack-г зүгээр ч нэг хийчихгүй, гол theme хөгжмийг зохионо, мэдээж энэ нь хамгийн онцгой байх ёстой, мөн тоглоомын үеүүд дээр гарах аялгуунуудыг зохионо, компьютер графикчид болоод программистуудын тусламжтай бүтээгдсэн дуугүй gameplay-г харж судалсны үндсэн дээр зохионо шүүдээ, яг л киноны хөгжмийг зохиохтой адил. Мөн гол хөг аялгуунуудаасаа гадна Ambient аялгуунуудыг хачир болгон нэмж өгнө. Дээр дурдсан шиг мэргэжлийн хөгжмийн зохиолчийг урьж авчрах бөгөөд тусгай зааланд симфони оркестрын хамтаар гайхалтай аялгуунуудыг амь оруулах аж.

Ерөнхийдөө 20 гаруй цаг үргэлжилдэг тоглоомны хөгжим 60 минут гаруй үргэлжилдэг байх ёстой.

Мэдээжийн хэрэг сайн Engine буюу хөдөлгүүртэй бол тоглоом илүү гайхалтай болношүүдээ. Тоглоомын дуу хөгжмийг бүтээх их ажил өрнөж байх үед программистуудын болон компьютер графикчид тоглоомын зураглал, мөн хиймэл оюун ухааныг нь улам боловсронгуй болгож төгөлдөржүүлэх аж.
 

Ийнхүү тоглоомыг урлах үндсэн ажил дууссаны дараагаар хянан тохиолдуулагч нар ажилдаа орно. Мэдээж тоглоомыг бүтнээр нь тоглож үзнэшүүдээ, нэгэн бодлын үнэхээр зугаатай ажил шүү. Гэхдээ тэд зүгээр ч нэг тоглоомчид биш гэдэг нь ойлгомжтой. Компьютер графикчид болоод программистууд зэрэг хүмүүсийн хяналтан дор олон хоног тоглох хэрэгтэй. Учир нь тоглоом дээр бүхий л зүйлсийг шалгаж үзэх хэрэгтэй болношүүдээ. Жишээ нь тэнгэрт яваа шувууг бууддаг ч юмуу, тэгээд түүнийг газарт хэрхэн унаж байгаа, хэрхэн үхэж байгаа зэргээс эхлээд л ажиглана шүүдээ. Энэ бүх хугацаандаа тоглоомыг бүтээгчид бүтээл дээрээ гаргасан жижиг том  алдаануудаа бүгдийг засах болно. Мэдээжийн хэрэг бүх алдааг 100% олж харахгүй тул сүүлд худалдаанд гарсан хойноо хэрвээ тэд алдаатай тулгарвал даруй түүнийг засах patch-уудыг гаргадаг. Мэдээж энэ нь үнэгүй байх бөгөөд gamer та уг тоглоомын албан ёсны сайтуудаас татах боломжтой. Тэхээр patch гэдэг нь ийм учиртай байх нь шүүдээ.
 

Ойлгомжтой биздээ. Бүтээсэн тоглоомоо хамгийн эхлээд нийлүүлэгчидтэйгээ танилцуулна шүүдээ. Тэгээд уг бүтээлээ хэдийд гаргах зэрэг мөнгө санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэнэ.
 

Одоо харин маркетингийн ажилтнууд жинхэнэ ажилдаа орношүүдээ. Ингээд trailer, screenshot, wallpaper-үүдийг нетээр цацах бөгөөд E3 зэрэг томоохон үзэсгэлэнгүүдэд оролцож хүмүүсийн дурыг татна. Мөн элдвийн ярилцлагуудыг сонин хэвлэл, зурагтынханд зориулж хөгжүүлэгчдийн зүгээс яриа хийнэ. Хакер кракерууд ид хүчээ авсан энэ цагт дан ганц dvd гаргах нь тусгүй тул тоглоомоо сайн борлуулахын тулд gamer-уудын дурыг татах элдвийн зүйлсийг тоглоомын саванд дагалдуулж ирүүлэх аргыг тэд л сэднэ. Жишээлбэл MW2-ийн хайрцганд дагалдаж шөнийн дуран бүхий нүдний шил, Assassin's Creed 2-г дагалдаж Ezio-ийн баримал ирэх зэрэг.

Мэдээжийн хэрэг мөн л хяналт, ажиглалт хийх журмаар тоглоомын бүхий л элементүүдийг агуулсан хувилбарыг гаргах болно. Сайндаа л 1,2 үетэй байх нь бий. Ихэнхдээ үнэгүй түгээгдэх demo хувилбарыг нэг ёсондоо үзүүлэн реклам гээд ойлгочиход буруудахгүй. Ингээд л ажиглаж эхэлнэдээ, хүмүүсийн санаа оноог сонсож, тэдний хүсэл таашаалд хэр нийцэж буйг ажиглана. Ер нь demo хувилбарыг ихэнхдээ тоглоомын full буюу бүрэн хувилбарыг гаргахаас 2-3 сарын өмнө нийтэд цацдаг бичигдээгүй хууль байдаг.

Тоглоомыг худалдаалахаас 3-4 долоо хоног өмнө тоглоомыг бүтээгчид элдвийн лиценз, эрхээ авч, тамга тэмдэг тавиулна. Жишээ нь PEGI, ESRB зэрэг байгууллагуудаас насны ангилал заасан шошго авна. Мөн бусад хяналтын байгууллагуудаас хяналт шалгалт ирнэ. Зарим нэг азгүй тоглоомнууд шалгалтыг давж чадалгүй худалдаалагдах эрхээ хаалгадаг. Мэдээжийн хэрэг энэ бүхэн нь тоглоомын дуу, дүрслэлийн чанар, зураглалтай ямар ч холбоогүй. Зүгээр л маш их хүчирхийлэл, эсвэл үнэхээр ёс бус зүйлсийг агуулсан байдаг тул ийнхүү шийтгүүлж байгаа хэрэг.
 

Аль хэдийнэ хавцасны зураг, cd, dvd-ний эхийг гаргасан тэд удалгүй шинэ үнэр ханхалсан, дөрвөлжин савтай бөгөөд дотроо гайхамшгийг агуулсан dvd-нүүдээ хүлээн авах бөгөөд тоглоомны дискнүүд бөөн бөөнөөрөө урсан гарч ирэх болно. 

Тоглоомын дэлгүүрүүдээр явж өөрсдийн бараа бүтээгдэхүүнүүдийг байрлуулна. Зарим томоохон хөгжүүлэгчдийн хувьд тоглоомын нээлтээ сүр дуулиантайгаар хийдэг. Фенүүд нь нээлт эхлэхээс бүр хэдэн цагийн өмнө дугаарлан жагсаж, гайхалтай бүтээлийг гар дээрээ барих цагийг тэсэн ядан хүлээнэ. Зарим нэг нь баярласандаа болоод бүр нулимс дуслуулж байгаа хүртэл харагддаг шүү. Зарим сайн сурталчилгаа хийсэн томоохон тоглоомнууд худалдаанд гарсан даруйдаа л ёстой нүд ирмэхийн зуурт зарагдаж дуусдаг. Мөн энэ бүхнээс олсон орлогоо ажилчиддаа өгөх нь зүйн хэрэг.

IGN, GameSpot зэрэг томоохон үнэлгээний сайтууд өөрийн нь бүтээлийг хэрхэн үнэлэх болоо гэж хөгжүүлэгч бүр догдлон хүлээдэг. Учир нь эдгээр оноонуудаас шалтгаалаад мөн эдгээр сайтууд дээр бичигдсэн review-үүдээс үүдээд тоглоомыг худалдаж авах эсэхээ шийддэг gamer-үүд олон байдаг. Тэхээр тоглоомын ашиг орлоготой шууд холбоотой байх нь. Цаашлаад энэ бүхэн нь хөгжүүлэгчдийн сэтгэл санаанд хүртэл нөлөөлнө шүүдээ. Үнэхээр сайн бүтээл хийгээд түүнийг нь хүмүүс тун таатайгаар хүлээж авбал, хэрвээ хийсэн тоглоом нь gamer-уудын дунд шуугиан дэгдээж чадвал, мөн шүүмжлэгчдийн зүгээс магтаал сайшаалыг сонсвол....энэ бүхэн нь хөгжүүлэгчдийн хувьд дараагийн тоглоом дээрээ ажиллах асар их урам зоригийг бэлэглэх болно.

Мөн сайн бүтээл гарах бас нэгэн шалтгаан нь өрсөлдөөн юм. Жишээ нь: Infinity Ward-ийнхан гадна ертөнцөд EA-ийн Medal of Honor-той өрсөлдөх бол дотроо Treyarch-ийнхантай уралдана. Мөн EA-аас эрхлэн гаргадаг NBA нь NBA2K-тай өрсөлдөнө, харин FIFA нь ProEvolutionSoccer-тай тэмцэлдэнэ. Ерөөс тоглоомын ертөнц нь тэр чигтээ өрсөлдөөн дунд оршиж байдаг юм. Зөвхөн 2005 оны байдлаар гэхэд л Нэгдсэн улсад 1000 гаруй хөгжүүлэгч компаниуд байгаа гэсэн судалгаа гарсан байдаг. Одоо ч энэ тоо бараг x2 өсөө байлгүй. Өрсөлдөөнөөс болж зарим нэг яарсан компаниуд муу бүтээл гаргадаг бол зарим нь шарандаа маш сайн бүтээлүүдийг хийдэг. Гэхдээ ямар ч өрсөлдөгчгүй монополь тогтоож бараг л бренд болсон тоглоомууд их олон бий. Жишээ нь StarCraft, WarCraft гээд л.

Энэ бол видео  тоглоомын ертөнцөд хамгийн түгээмэл байдаг төрөл жанруудын нэг нь юм. Таны тоглож байгаа тоглоом дээр бөмбөг тэсэрч, буун дуун сонсогдож, нум сум харваж, ирт сэлэм харшилдан огтлолцож байвал энэ бол ActioN тоглоом. 
ActioN төрөл маань ч дотроо асар олон зүйлд хуваагддаг. Тухайлбал 2 хэмжээст ActioN-оос эхлээд Stealth ActioN, 3D Action, Historical  ActioN гэх мэт....  Shooter хэмээх ойлголт ActioN жанрдаа ордог юм.

Яагаад Нэгдүгээр бие гэсэн юм бол ... учир нь энэ камерын харагдах байрлал буюу өөрөөр хэлбэл тоглогч та тухайн тоглоом дээр удирдаж буй гол дүрийнхээ биед орж, түүний хоёр нүдээр нь орчныг харж тоглоноо гэсэн үг. Энэ төрлийн тоглоомууд виртуаль ертөнцөд маш эрт орж ирсэн юмшүү. Тухайлбал : Call of Duty, Medal of Honor, Riddick : Escape from ButcheR Bay, Counter Strike, Half Life, Quake, METRO 2033.... Сүүлийн үеийн тоглоомнуудын хувьд тоглолтыг улам бодитой болгохын тулд тоглогч танд удирдах дүрийн тань их бие болоод хөл тэргүүтэн харагдахаар хийдэг болсон юм. Мөн нэмэлт гоёмсог эффект хөдөлгөөнүүд ч их нэмэгдэх болжээ. Тухайлбал газарт суух үедээ гараар тулах, цагаа харах, хамтрагчийнхаа гарнаас барих, хаданд авирах гээд л гэхдээ энэ бүхнээс гадна, үндсэн тоглолтын бус хөдөлгөөнүүдийг ч оруулж өгдөг болсон шүү. Тухайлбал нийт тоглолтын туршид ганц хоёрхон гардаг буюу таны өөрийн тань хийж болохгүй хөдөлгөөнүүд юм.

Жич : Дээрх 1 2 3-р биеийн тоглолтуудын хувьд зөвхөн ShooteR тоглоомнуудаар хязгаарлагдахгүйэ. Assassin'S CreeD, Prince of Persia, BlooDRaynE, Elder Scrolls, Mass Effect гэх мэт эдгээр action тоглоомнууд бүгдээр энэхүү гурван тоглолтын төрөлд хуваагдах юм. Нэг ёсондоо 1 2 3-р биеийн тоглолт гэдэг маань ерөнхий ойлголт юм.

Багаар явж, өөрийн тусгай салааныхны хамтаар дайснуудтай таарвал юу юугүй буудалцахаас илүүтэй тэднийг ямар аргаар буулган авбал зохих талаар элдвийн арга тактикыг боловсруулах хэрэг гарнадаа. Таны гарт зөвхөн өөрийн тань амь нас биш нийт багийнхны амь нас, тэдний аюулгүй байдал байх болно. Энэ төрлийн толоомнууд гэвэл жишээ нь : SWAT4, Ghost RecoN, OperatioN FlashPoint зэрэг тоглоомнууд болно.

Энэ бол нууцаар тагнуулын даалгавар биелүүлдэг, эд зүйлс хулгайлдаг ч юмуу ер нь л сүүдрийн дайчидын тухай өгүүлэх тоглоомнуудын төрөл юм. Хамгийн сонгодог жишээ бол : Splinter Cell, Hitman, Thief III, StoleN, Metal Gear Solid-ын цувралууд байна. Мэдээжийн хэрэг Устган сөнөөгч GaMeR-үүдээс илүүтэй тэвчээртэй, басхүү илүү туршлагатай чадвартай тоглогч нар энэ төрлийн тоглоомыг сонирхон тоглодог билээ.

Энэ бол сүүлийн үед тун эрчтэй дэлгэрч буй тоглоомын төрөл юм. Мэдээжийн хэрэг адалт явдалт өрнөлт тоглолттой бөгөөд гол онцлог нь гэвэл түүхэн үйл явдал дээр суурилсан байдагт оршино. Энэ талын хамгийн сонгодог жишээ бол : Тэгэлгүй яахвээ гайхамшигт Assassin'S CreeD байна. Мөн Saboteur, Red Dead RedemptioN, GUN, Mafia II гэх мэтийн гайхалтай тоглоомнууд орно. Магадгүй MasterPiece хэмээх жанр байдаг бол гарцаа байхгүй AC орохсон.

Энэ төрлийн тоглоомнуудыг ч  жинхэнэ цагийн алуурчид гэж хэлж болно шүү. Учир юу вэ гэвэл, та хаашаа л бол хааш нь явж, ямар л бол ямар даалгаврыг биелүүлж, хүссэн юмаа хийж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх боломжтой юм шүү. Ингэхэд SandBox гэсэн нэрийн тухайд гэвэл, ер нь та элсэн хайрцаг байхыг харж байсан уу, хэрвээ элсээр хийвэл тал тал тийшээ урсчихна шүүдээ. Зүгээр л нэг хэвийн зүйлд баригддаг гэсэн утгаараа ийм нэр томъёог гарган иржээ. Нөгөөтэйгүүр эдгээр тоглоомнуудын олонхи нь 18+ насны ангилалд хамаарагддаг юм. Яагаад гэдгийг нь мэдэж байгаа байлгүйдэ. Нөгөөтэйгүүр тоглож чаддаггүй, тоглоомонд амархан донтдог овлигогүй нөхдүүдийн хувьд эдгээр тоглоомноос үүдэж хэрэг төвөгт орооцолдох нь их байдаг юм шүү. Харин энэхүү төрөлд ямар тоглоомнууд ордог вэ гэвэл, жишээ нь :  Тэгэлгүй яахвээ, GranD Theft Auto цуврал болон Minecraft Fallout, MassEffect. Elder Scrolls, L.A Noire, Red Dead RedemptioN, Assassin'S CreeD мөн саяхан гарсан WitcheR II гэх мэтийн тоглоомнууд ордог

Энэ төрөлд ихэвчилэн гардан тулаан бүхий тоглоомнууд ордог байна. Гэхдээ гол онцлог нь гэвэл гараар тулалдахдаа бус гарт атгагдсан зэвсгэндээ гол утга учир нь бас тоглолт нь оршдог тийм тоглоомнууд ордог юм байна шүү. Тухайлбал : Ninja GaideN, Devil May Cry, OnimushA, God of War, Final Fantasy-ийн зарим нэг цуврал, Dynasty Warriors гэх мэт ийм тоглоомнууд ордог байх нь. Нийтлэг хэв шинж нь гэвэл мэдээжийн хэрэг цус хөөргөм хурц хэмнэл байдаг аж.

Энэ төрлийн тоглоомнууд нь ихэвчилэн 2 хэмжээст байх нь элбэг бөгөөд алтан үе нь гэвэл 90-ээд оны дунд үе байлаа. Гол онцлог нь гэвэл тоглогч та орчин тойронтойгоо харьцаж тоглох тоглолт давамгайлсан тийм тоглоомнууд уг жагсаалтанд ордог байна. Тухайлбал : Super Mario Bros, Mystic Towers, Legend of Zelda, Sonic гээд л хөвөрч өгнө. Хамгийн сүүлд гэхэд л Legend of Zelda : Ocarina of Time гарч байх шиг байна. Нийтлэг онцлог гэвэл ихэвчилэн үсэрч цовхорсон, эд зүйлс цуглуулсан хөгжилтэй тоглолт байх болно.

Энэ төрөлд ихэвчилэн аймшигийн тоглоомнууд орох болно. Бусад аймшигийн тоглоомнуудын дэргэд өрнөлт үйл явдал маш ихээр агуулсан байдаг тул энэ төрөлдөө орсон байна. Онцлог гэвэл танд хязгаарлагдмал хэмжээний сум, эмнэлэгийн тусламж тэргүүтэй хангамжууд байх бөгөөд аймшигт зомби нар, араатнууд, мангасуудаас амьд мултрах нь таны зорилго байх юм. Өөрөөр хэлбэл тулаант тэгсэн мөртлөө аймшигийн уур амьсгал бүхий бүтээлүүд энэ жагсаалтанд орох нь байнашүү. Тухайлбал : Left 4 Dead, Resident Evil, Silent Hill, F.E.A.R гээд л ...

Энэ ангилалд ихэвчилэн өрнөлт тоглолтоос илүүтэй таавар, оньсого тэргүүтэй замд учирах элдэв хүнд хэцүү бодлогуудыг бодох, тэднийг даван туулахад гол тоглолт нь оршсон тийм тоглоомнууд багтдаг байх нь. Жишээ нь : Миний хайртай цуврал DRAWN, мөн гайхамшигт Mystery Case FIles, тэгэлгүй яахвээ MYST, мөн COGS, SafeCrackeR гэх мэтийн тоглоомнууд орно.  Мөн ихэнх адалт явдалт-өрнөлт тоглоомнуудын хувьд дунд нь заавал ч үгүй Puzzle үеүүд байх нь бийшүүдэ. Хамгийн тод жишээ нь гэвэл гайхамшигт Персийн Хунтайж гэдгийг та бүхэн мэдэж байгаа биздээ.

Энэ төрлийн тоглоомнууд нь өрнөлт тоглолтоос илүүтэй дүрүүдийн харилцан яриа, мөн сонголтон дээр суурилсан байдаг юм. Мөн энэ төрлийг Interactive FictioN гэдэг бөгөөд товчоор IF гэж дууддаг. IF гэдэг маань компьютерийн хэлэнд нөхцөлт комманд байдаг шүүдээ. Тиймээ, яг л дээр дурьдсан шиг зөвхөн текст төдий биш, тухайн харилцан ярианд гарч ирэх асуулт хариултуудаас та сонголтыг хийж, үүнээс тань шалтгаалаад тоглоомын зохиолд өөрчилөлт орон хувьсдаг тийм нэгэн тоглоомнууд уг төрөл ангилалд багтдаг юм. Тухайлбал : Fallout, MassEffect, WitcheR гэх мэт ... ер нь сүүлийн үеийн тоглоомнуудын хувьд иймэрхүү Text Adventure тоглолтыг ихээхэн оруулж байгаа юмшүү. Мөн MAFIA2-ыг орчуулж байхад минь ч гэсэн уг тоглоом анхнаасаа Text AdventurE байхаар хийгдэж байсан нь шууд л харагдаж байлаа, хоёр янзын төгсгөлтэй бас тоглоом дээр гардаггүй харилцан ярианууд ихээр гарч ирж байлаа. Тэрбүү хэл такси дуудах, цонхоор буудах тэргүүтэй сонирхолтой тоглолтуудыг нь хассан болох нь ч илэрсэн.

Энэ төрлийн тоглоомыг жинхэнэ утгаар нь хийдэг улс гэвэл Япон байнадаа. Харамсалтай ихэнх нь насанд хүрэгчидэд зориулсан байдаг нь тоогүй хэрэг. Мөн та бүхэн санаж байгаа бол манай монголын нэг ийм тоглоом байдаг шүүдээ. УЧРАЛ гэдэг нэртэй. Тэхээр эдгээр тоглоомны гол онцлог гэвэл бүхий л тоглолт нь зурагнуудаас тогтох болно. Мөн харилцан яриа, текст хүүрнэмж тун ихтэй, тэгэлгүй яахав бас дуутай, мөн хааяа хааяа зураг тань хөдөлж танд бодит мэт сэтгэгдлийг төрүүлэх болно.

Энэ төрлийн тоглоомнуудын хувьд та тоглоом дээр гарах гол дүрээ ихэнх тохиолдолд өөрийн хүссэнээр чөлөөтэй удирдаж болохгүй байх бөгөөд хамгийн гол онцлог нь гэвэл уг төрлийн тоглоомнууд нь хулганы үйл ажиллагаанд төвлөрсөн байх нь элбэг. Өөрөөр хэлбэл та ихэнх тохиолдолд хулганаараа тоглоно гэсэн үгшүүдээ. Тоглолтын хувьд та тоглоомын дүрээ хөтлөөд явдаг байж болно эсвэл тухайн дүрийн нэгдүгээр биеийн байрлалд өөрөө ороод нуугдсан эд зүйлс хайдаг хэлбэрийн ч байж мэднэ. Тухайлбал : Cүүлд гарсан HEctoR and Badge of Carnage билүүдэ мөн, тэгэлгүй яахвээ гайхамшигт MachinariuM байна, мөн Amanita-ийн эгэлгүй бүтээл Samorost тэргүүтэй тоглоомнууд ордог юм шүү. Мөн энэ төрлийн тоглоомнууд нь видео тоглоомны ертөнцөд тун эрт дэлгэрсэн юм шүү.

Тиймээ, үүрэг гүйцэтгэгч тоглоом гэж орчуулах нь дээр байх. Тэхээр ActioN буюу Өрнөлт тоглолт бүхий RPG нь ямар байх нь ойлгомжтой биз. Гол онцлог нь гэвэл эд зүйлс цуглуулж тэднийг хэрэглэх нүсэр сонголтоос илүүтэй дээр дурьдаад өнгөрсөн ShooteR болон Hack and Slash тоглолтын тулааны системүүдийг өөрт агуулсан байдгаараа онцлог юм. Жишээ нь : Mass Effect, FallOut,  мөн сүүлд гарсан WitcheR зэрэг шиг ийм тоглоомнууд уг ангилалд орох юм шүүдээ. Мөн Role-Playing Shooter ч гэж байдаг. Гадарлаж байна уу, RPG + FPS = RPS болох нь байна.

Энэ ангилалд фентези орчинд өрнөх RPG тоглоомнууд ордог байна. Виртуаль ертөнц гэдэг маань тэр чигээрээ фентези юмшүүдэ, гайхамшигтай. Тэхээр уг төрөлд ордог тоглоомнууд гэвэл тэгэлгүй яахвээ Diablo, Dungeons and Dragons, Never Winter Nights, WitcheR, Final Fantasy, Avabel online тэргүүтэй мааш олон гайхамшигт бүтээлүүд ордог юм.

Эдгээр тоглоомнуудын хамгийн гол онцлог нь гэвэл тэгэлгүй яахав Интернет холболтыг шаарддаг байна. Дэлхийн өнцөг булан бүрээс асар олон тооны тоглогчид өөр хоорондоо холбогдон тоглох сонирхолтой байдаг бөгөөд тэр ч үүднээс энэ төрлийн тоглоомнуудыг ихээр гаргадаг билээ. Мэдээжийн хэрэг та үнэгүй тоглож болно, а харин тусгай эрхийг авч эсвэл бүртгүүлэх юм бол тухайн серверт таны тоглолтын статус хадгалагдах болно. Тухайлбал : World of WarCraft, Guild Wars, LOL, HON гэх мэт.

Тэхээр энэ талаар танд тодорхой хэмжээний төсөөлөл бууж байгаа бизээ. Хөөрхөн царай, будагтай үс, хурц өрнөлтэй басхүү дуу чимээ ихтэй тоглолт. Ер нь анхнаасаа RPG урсгал маань хоёр чиглэлд хуваагдсан байдаг юм. Өрнийн болон дорных. А харин бидний ярьж байгаа энэхүү дорнын RPG-нүүдийн нийтлэг шинж нь аниме маягийн дүрслэлтэй байдаг бөгөөд тулаант хэсгүүд хэвийн хэмжээнээс илүүтэй орсон байх нь бий. Энэ талын хамгийн том төлөөлөгчид гэвэл : Final Fantasy, Шин Мегами Тэнсэй, The Temple of Elemental Evil, Avabel online гэх зэрэг орох юм. Япон RPG-нүүдийн хувьд харилцан ярианууд харьцангуй бага байдаг төдийгүй ихэнх нь фентези орчинд үйл явдал нь өрнөдөг байна.

Энэ төрлийн тоглоомнуудын гол төлөөлөгч нь Япон юм. Мэдээжийн хэрэг насанд хүрэгчидэд зориулсан байдаг бөгөөд ялангуяа хүүхэлдэйн кинонд дуртай хийгээд элдвийн хэнтай үздэг улсууд уг төрлийн тоглоомыг ихээхэн сонирхдог юм. Нийтлэг хэв шинж нь дээр дурьдсан Visual Novel хэлбэртэй байх нь элбэг. Мөн өөрийн орны бусад RPG-нүүдийг бодвол харилцан яриа асар ихтэй байдаг. Сонирхуулахад энэ төрлийн тоглоомнууд нь тэртээх 1980-аад оны эхэн үед л гарч эхэлсэн байгаа юмдаа.

Тэхээр 4X гэдэг маань = explore, expand, exploit, and exterminate хэмээх 4 Ex буюу X-ийн товчлол юм. Орчуулах юм бол : Судлаж нээ, өргөтгөн хөгжүүл, ашигла тэгээд устган сөнөө гэсэн утгатай. Ийм төрлийн тоглоомнууд нь эзэнт гүрнийг байгуулан хөгждөг стратегийн тоглоомнуудын хувьд л хамаатай ойлголт юм. Өөрөөр хэлбэл та эзэнт гүрнээ байгуулж, хөгжүүлж, газар орны ашигт малтмал худалдаа наймаа тэргүүтэй нарийн зүйлсийг ашиглах бөгөөд хөрш зэргэлдээ улс оронтойгоо дайн хийсэн ч болно. 4X хэмээх нэр томъёоны хувьд 1970 оноос л яригдаж эхэлсэн төдийгүй анхны тоглоомнууд мөн л тэр үед гарч байсан гэдэг. Уг төрлийн тоглоомын хамгийн том төлөөлөгчид нь гэвэл : Age of Empies, Sid Meier's CivilizatioN, Clash of clans, Clash of lords зэрэг бүтээлүүд орно. Мөн turn-based болон text-based 4X-үүд байх бөгөөд өдрийн од гэлтэй ховор байдаг байна.

Энэ төрлийн тоглоомнуудын нийтлэг шинж нь хулганы оролцоо их байдгаараа онцлог. Уул толгод төрөл бүрийн саадын цаана орших эсрэг талын объектыг устгахын тулд өөрийн удирдаж буй танк эсвэл минамёт юу ч байж болно, түүгээрээ газрын өнцөг градус, буунаас гарах сумны хүчийг тохируулж байгаад гал нээх юм. Анх 1990-ээд оны эхэн үеэс л Scorched Earth хэмээх MSDOS-д зориулж, Борланд C++ объект хандалтат хийгээд Ассемблер Турбо компьютерийн хэл дээр бичигдсэн тоглоом гарч байсан билээ. Scorched Earth бол миний амьдралдаа тоглож байсан хамгийн анхны PC тоглоомнуудын нэг байсандаа. За энэ яахав, удалгүй энэ төрлийн тоглоомнууд хүчээ авч маш олон гайхалтай тоглоомнууд бий болсон юм. Сүүлийн үеийн бүтээлүүдийг дурьдвал Scorched 3D, Pocket Tanks гэх мэтийг дурьдаж болно.

Энэ бол хамгийн түгээмэл байдаг төрлүүдийн нэг нь юмшүү. Товчхондоо бол таны тоглож буй тухайн стратегийн тоглоомын хувь заяа таны сонголт хийгээд шийдвэрээс шууд шалтгаалах болно. Өөрөөр хэлбэл байшин барилга барьж, байгалийн болоод бусад хүчин зүйлсийн нөөц бололцоог ашиглаж, дайснуудын эсрэг довтолж эсвэл тэдний довтолгоог тогтоон барьж, цэрэг, машин техник бүхий нэгжүүдийг үйлдвэрлэдэг тоглоомнууд гэсэн үг. CivilzatioN, Total War гэх мэт стратегийн тоглоомнууд шиг далдуур биш, шууд хөгждөг тул ийнхүү нэрлэсэн байна. Нийтлэг шинж чанар нь : уг төрлийн тоглоомнууд таниас ихээхэн хэмжээний ур чадвар, бас тэр дайны ухаан шаардах болно. Мэдээж бүгд биш л дээ. Харин жишээ болговол : CC Red Alert, Generals, StraCraft, WarCraft гэх мэтийн асар олон тоглоомыг дурьдаж болох юмшүү.

Өгөгдсөн объектыг хамгаалах зориулалт бүхий тоглоомнууд, тухайлбал iBomber Tanks, Tower of Defense зэрэг орно

MOBA(Multiplayer Online Battle Arena) д DOTA, League of Legends, Smite, Clash Royale зэрэг бүтээлүүд орох юм.

Мэдээжийн хэрэг дээр өгүүлсэн RTS-ийн нэгэн төрөл юм. Гэхдээ уг жанрын тоглоомнууд нь ихэвчилэн цэрэг дайны сэдэвтэй байх бөгөөд танд хязгаарлагдмал нөөц бүхий цэрэг армийн нэгж мөн бусад хүчин зүйлсийг өгдгөөрөө ялгаатай юм. Иймд та өөрт өгөгдсөн хязгаарлагдмал нөөц баялгийг хэрхэн зөв зүйтэй ашиглах талаар нэн түрүүнд бодох хэрэгтэй юмшүү. Мөн газарзүйн онцлог байр байдал, бүр цаг агаар гээд л бусад хүчин зүйлсийг ашиглах хэрэгтэй болно. Жишээ нь : World in Conflict, WarHammeR : Dark Omen болон Close Combat-ын цувралуудыг дурьдаж болно.

Мэдээжийн хэрэг энэхүү жанрыг хөлөгт тоглоом шатар, даамнаас санаа аван хийсэн юм. Ерөнхий онцлог гэвэл та өрсөлдөгч талаа нүүдэл хийхийг нь хүлээх бөгөөд, харин нөгөө тал тань үйлдлээ дуусгасан бол сая нэг таны ээлж ирэх болно. Тэгэлгүй яахав, таныг стратеги боловсруулж байхаад дайсан таль чинь ямар ч үйлдэл хийхгүй. Энэ төрлийн хамгийн тод жишээ гэвэл : Heroes of Might and Magic байна. Мөн CivilizatioN, Advance Wars, Master of Orion тэргүүтэй бусад гайхалтай бүтээлүүдийг дурьдаж бас болно. Мөн Turn-based Tactical Game гэж бас бий. Шатарчилсан тактикын тоглолтын хувьд ихэвчилэн орчин үеийн дайн байлдааныг харуулсан байх нь их байдаг.

За энэ төрөлд бол ээдээ мөн найгүй олон төрөл жанрууд бийдээ. Бараг л спорт төрөл бүр дээр нэг жанр харгалзах вий. Мэдээжийн хэрэг хамгийн өргөн тархсан төрөл бол Racing, Football, BasketBall гэх мэт дэлхийд даяарчилагдсан спортын төрлүүд байх юм.

PS-ийн Move, Xbox-ийн Kinect бас Wii-ийн технологиудыг хэлж байнаа. Та өөрийн биеийн хөдөлгөөний тусламжтайгаар уг тоглоомоо удирднаа гэсэн үг. Үнэхээр ч Wii-ийн хувьд ихэнх тоглоомнууд нь спорт шинж чанартай төдийгүй бүр тусгайлан зориулсан бэйсболын цохиур, гитар, гольфийн цохиур, машины хүрд хүртэл бий. Гэхдээ дээрх нэр томъёо нь зөвхөн спорт төрлийн тоглоомнуудад хамаарахгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй.

Энэ төрлийн тоглоомнууд нь мэдээж хэрэг машин техникүүдтэй харьцахад зориулагдсан болно. Машин, трактор, нисэх онгоц, усан онгоц завь, галт тэрэг, галзуу хулгана өөр юу ч байж болох юм шүү. Хамгийн гол нь тэдгээрийг тун реалистикаар харуулж, бүхий л шаардлагатай зүйлсийг өгүүлдэгээрээ онцлог юм.  Жишээ болгож гал тэргийг авъя л даа, тэгвэл тухайн тоглоом дээр галт тэрэг ямар зарчимаар ажилладаг, нүүрсийг хаана нь хийдэг, доторх удирдлагууд нь ямар байдаг, ямар нарийн хувиараар ажилладаг, ямар ямар төрлийн галт тэрэгнүүд байдаг вэ, уг түүх нь юу гэхчилэн танд галт тэрэгтэй холбоотой бүхнийг өгүүлэх болно. Гайхалтай биш гэж үү. Ийм ч учираас уг төрлийн симуляци тоглоомонд хөвгүүд дуртай байдаг юм. Та зүгээр л гэртээ сууж байгаад онгоц бас галт тэргийг жолоодож сурна гээд боддоо.

Зөвхөн жолоодож, явган зорчигчдыг нэг газраас нөгөөрүү тээвэрлэхгүйэ. Бас тулалдаж болно !!! Харин энэхүү тулааны төрлийн симуляцийг Vehicular Combat SimulatioN гэдэг байна.

Тэхээр уг төрөлд хүний амьдрал, тэдний харилцаа холбоонд гол цөм нь оршсон тоглоомнууд ордог байх нь. Ганцхан л үг хэлье - Sims. Иймээс та уг төрлийн тоглоомуудын тусламжтайгаар хүнийг удирдаж, өдөр тутмын амьдралыг нь зохицуулж, хэрэгцээг нь хангаж, байр байшинг нь засварлан шинэчилж, шинэ тавилга авахаас эхлээд өөрийн симийг хувцаслаж, хооллож ундалж, унтуулж, дурлуулж, ажилд оруулж, дасгал хийлгүүлж, бүр үхүүлж ч болно. Ертөөс виртуаль хүмүүсийн хувь тавилан таны гарт байх нь.

Сонирхуулахад, SIms цуврал тоглоом маань бүр өөрийн гэсэн Sims жанртай болсон юм шүү.
Мөн Dating Sims хэмээх салбар жанр бас бий. Дурлалт хосуудын болзоон дээр, тэдний харилцаа холбоон дээр гол утга учир нь оршдог байх нь. Тод жишээ гэвэл : Singles

Уг нэр томъёог та бүхэн сонсч байсан л биздээ. Тэгвэл Arcade гэдэг маань зоос хийж тоглодог буюу хүний хөл их байдаг ресторан, тоглоомын төвүүд, парк, цэцэрлэгт хүрээлэн, бар мухлаг зэрэг газруудад түгээмэл тархаж асан эртний нэгэн тоглоом байх нь. Аркаде тоглоомуудын хувьд алтан үе нь 1970 - 1980 оны хооронд байсан юм. Удалгүй 1990 он гарч анхны 2D болон 3D тоглоомнуудыг гарах хүртэл аркаде тоглоомын хаанчлал оршин тогтносон байна. Харин өнөөдөр аркаде тоглоом туйлын ховор болжээ.

 6

Тоглоомонд насны ангилал байдаг талаар тэр болгон эцэг эхчүүд мэддэггүй. Үүнээс үүдэн тоглоомыг хортой хүүхдэд муугаар нөлөөлдөг гэсэн ерөнхий буруу дүгнэлттэй явдаг. Тоглоомыг үйлдвэрлэгчид гаргахдаа ямар насныханд тохирсон, ямар насныханд тохирохгүй талаар дэлхийн хэд хэдэн байгууллагаас үнэлгээ авдаг. Энэ төрлийн үнэлгээ аваагүй тохиолдолд тухайн улсын бүр цаашлаад олон улсын зах зээл дээр тоглоомоо гаргах боломжгүй болдог.
Дэлхий дээр хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн насны ангилал тогтоогч байгууллага байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн том нь ESRB болон PEGI нар юм. Эдгээр байгууллагууд нь бусдаас хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэднийг хахуульдах, үйл ажиллагааг нь зогсоох эрх хэнд ч байдаггүй тул хамгийн үнэн зөв үнэлгээг тоглоомонд тогтоож чаддаг.

ESRB нь Entertainment Software Rating Board гэсэн үгний товчлол бөгөөд Канад болон АНУ-д гаргасан тоглоомнуудад хяналт тавидаг. Тоглоомын зах зээлийн хамгийн том худалдан авагч буюу үйлчлүүлэгчид нь АНУ -д байдаг тул энэ байгууллагаас үнэлгээ авалгүйгээр худалдаанд гарсан тоглоом бараг байхгүй гэж хэлж болно. 1994 онд байгуулагдсан.

Харин PEGI нь Pan European Game Information гэсэн үгний товчлол бөгөөд Европын холбооны улсуудад гаргах тоглоомнуудад үнэлгээ өгдөг юм. Дэлхийн худалдан авагч зах зээлийн 2 дох томоохон төлөөлөгч нь европын холбооны улс гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ энэ үнэлэмжийн системийг зөвхөн европт худалдаалагдаж буй тоглоомнууд дээрээс л олж харах боломжтой юм. 2003 онд байгуулагдсан.
Тоглоомын эдгээр байгууллагууд үнэлэхдээ бараг адилхан үнэлгээ өгдөг. Зарим улсуудын онцлог, шашин шүтлэг, ёс заншилаас үүдэн арай өөр үнэлгээ өгөх нь ч бий. Гэхдээ энэ бол маш ховог тохиолдол юм.

Эдгээр байгууллагууд үнэлэмжээ тоглоомны хайрцагны нүүрэн талд, дискэн дээр хүний нүдэнд шууд тусах газар тусгай тэмдэглэгээгээр тавьдаг.

Бага насныханд. Энэ ангилалд 3 - 10 насны хүүхдүүд хамаарах бөгөөд 1994 оноос эхлэн мөрдөж эхлэсэн байна. 3 -с доош насны ангилалд багтсан тоглоомонд Сургалтын гэсэн үнэлгээ өгдөг бөгөөд тийм үнэлгээ авсан тоглоомонд тусгай тэмдэглэгээ хэрэгцээгүй байдаг байна. Энэ төрлийн тоглоомнууд нь ойлгомжтой өнгө дүрс нь хүүхдэд зориулагдсан байдаг бөгөөд тоглох хэлбэр нь ч мөн адил энгийн бяцхан хүүхдэд зориулагдсан байдаг. Мөн ямар нэг хүчирхийлэл, согтууруулах ундаа, мансууруулах эм бэлдмэл гэх мэт зүйлсийг огт агуулааагүй байдаг байна.

Энэ ангилал нь бараг хамгийн түгээмэл байдаг бөгөөд 6-с дээш бүх насныханд тохиромжтой гэсэн утга агуулдаг. Энэ ангилалд багтсан тоглоомнууд дээрхийн адил ямар нэг хүчирхийлэл, ёс бус зүйл огт агуулдаггүй. Гэхдээ хүүхэлдэйн баатрууд, уран зөгнөл, маш бага хэмжээний хүчирхийлэл агуулдаг. Бага хэмжээний хүчирхийлэл гэдэг нь тоглоомны баатрууд эсрэг талынхнаа цохих дээр нь гарах гэх мэт. Энэ ангилалыг 1998 оноос мөрдөж эхэлжээ

Энэ ангилал сүүлийн үед их түгээмэл болсон. Учир нь дээрх ангилл 6-с дээш насныханд зориулагдсан байдаг бол энэ ангилал нь 10 -с дээш насныханд буюу арай учир ойлгодог болсон хүүхдэд зориулсан юм. Энэ ангилалын тоглоомнууд бага хэмжээний хүчирхийлэл, уран зөгнөл, хиймэл цусны зураглал, ёс бус үг хэллэг зэргийг агуулдаг. Гэхдээ таны хүүхэд 10-с дээш насных бол ямар нэг хортой эсвэл буруу зуршил өгөх зүйл байхгүй. Энэ ангилалыг 2005 оноос эхлэн хэрэгжүүлсэн.

Өсвөр насныханд зориулсан ангилал буюу 13 болон түүнээс дээш насныханд зориулсан тоглоомыг илтгэнэ. Энэ төрлийн тоглоом нь дунд зэргийн хүчирхийлэл, бохир хошигнол, цус, хийсвэр мөрийтэй тоглоом, бага зэрэг ёс бус үг хэллэг агуулдаг. Гэхдээ энэ нь тийм их санаа зовохоор хэмжээнд биш бөгөөд 13 насны хүүхдүүд тоглоом гэдгийг ойлгохуйц болсон байдаг тул хор нөлөө үзүүлэх нь бага.

Тоглоомын ертөнцөд маш ховор хэрэглэгддэг ангилал. Энэ ангилалд багтсан тоглоомнууд нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан байдаг бөгөөд зөвхөн насанд хүрэгчдийн зугаа цэнгэлд тохирдог. Ийм төрлийн тоглоомнуудыг дэлгүүрүүд хүүхдэд худалдаалах ёсгүй бөгөөд архи, тамхины адилаар зөвхөн насанд хүрэгчдэд л худалдаалах боломжтой. Энэ төрлийн тоглоомнууд бусад тоглоомноосоо хамаагүй бага бөгөөд энэ төрлийн тоглоомнууд амжилт олж их хэмжээний орлого авчирсан удаа байхгүй. Ийм тоглоомнууд нь хүчирхийлэл, секс, ёс бус үг хэллэгийг дээд хэмжээнд агуулах бөгөөд энэ ангилалд 2010 он хүртэл ердөө 25 тоглоом л багтсан юм. Хэрвээ тоглоомнууд энэ үнэмлэмжийг авахуйц болсон байвал үйлдвэрлэгчид тоглоомноосоо ямар ч эргэлзэлгүйгээр тэдгээр элемэнтүүдийг авч хаяж ядахнаа М ангилалд багтаахыг хичээдэг.

Үнэлгээ авч амжаагүй тоглоомонд энэхүү тэмдэглэгэ явдаг. Худалдаанд энэ тэмдэглэгээтэй гарах бараг үндэсгүй бөгөд зөвхөн тоглоом гарахаас өмнөх Трэйлер, богино хэмжээний танилцуулга зэрэгт л олгогдоно.

Special Edition гэдэг нь ерөнхий ойлголт бөгөөд тоглоомын publisher болоод developer-уудын зүгээс тухайн тоглоомныхоо фенүүдэд зориулж стандарт тоглоомын дискэн дээр нэмж элдвийн бэлэг дурсгалын хийгээд нэмэлт материалуудын хамтаар багцалж гаргасан хувилбар юм. Энэ нь тоглоомоо борлуулах гэсэн онцгой нэгэн арга бөгөөд фенүүдийнх нь хувьд мааш том бэлэг болдог байна. Жинхэнэ фенүүд бол өөрийн дуртай тоглоомоо хакдаж, крекдсэн хувилбарыг нь нэтээс татахаас илүүтэй cd, dvd-ыг нь худалдаж авахыг илүүд үздэг бөгөөд харин энэхүү Special Edition-ыг нь бол авахгүй өнгөрнө гэж байхгүй л болов уу.

Тоглоомын стандарт дискэн дээр нэмээд бэлэг дурсгалын хийгээд бусад материалуудыг хавсаргасан багц юмаа гэж.

Энэ бол ихэвчилэн кинон дээр яригддаг ч гэлээ тоглоомонд ч бас нилээдгүй бий. Тухайн тоглоомын зохиол дээр, найруулга дээр ажилласан уран бүтээлчидийн зүгээс тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн, хасах зүйлийг нь хасч, нэмэх зүй лийг нь нэмж оруулсан хувилбар юм. Мөн тоглоомыг хэрхэн бүтсэн болоод тайзны ард хүмүүс хэрхэн ажиллаж байсан талаарх материалуудыг түлхүү оруулж өгсөн байдаг. Medal of Honor : Pacific Assault нь яг ийнхүү гарч байсаншүүдээ.

Яг л Special Edition-тай адилхан. Гэхдээ түүнийг бодвол энэхүү Collector's Edition нь жинхэнэ фенүүддээ зориулж тусгайлан гаргасан хувилбар байх юм.

Энэ бол тодорхой тоо ширхэгийн хязгаартайгаар үйлдвэрлэн гаргасан хувилбар болно.

мөн Gold Edition, Platinum Edition, Game of the Year Edition гэж маш их байдаг бөгөөд ерөнхийдөө бол тухайн тоглоомыг дахин хэвлэлтэнд оруулж үйлдвэрлэн гаргаж буй хувилбар болно. Зүгээр ч нэг үйлдвэрлэхгүй бас л нэмэлт материалуудын хамтаар гаргадаг байна.

Томоохон тоглоомуудын хувьд 10th Anniversary, 20th Anniversary ч юмуу өөрсдийн төрсөн өдрийн хувилбарыг гаргадаг бөгөөд дотор нь тухайн тоглоомын бүхий л анги цуврал нь багтсан байх нь олонтаа.

Мэдээж энэ бүхэн нь тоглоом доторх бүтэц, агуулгаасаа илүүтэй тухайн тоглоомын багц савлагаан дээр яригдах зүйл юм шүүдээ. Гэхдээ зарим нэг иймэрхүү Special Edition бүхий тоглоомууд нь багц савнаасаа гадна тоглоом дотроо ч нэмэлтүүдтэй байх нь бий.

Мөн хөгжүүлэгчдийн зүгээс өөрийн Special Edition бүхий тоглоомууддаа онцгойлон нэр өгөх нь элбэг. Тухайлбал Assassin's Creed II-ийн хувьд White Edition, Black Edition, Codex Edition харин Dead Rising 2 дээр гэхэд Zombrex Edition -тэй  байх жишээтэй.

Ажиглаад байхад ихэнх сонирхолтой тоглоомнууд нь консолиуд дээр гарсан байх бөгөөд харин PC-ний хувьд RPG болон элдвийн стратегийн тоглоомуудын Special Edition-ууд олон гарсан байна.




#Article 68: Гэр бүл (109 words)


Гэр бүл гэж хамтдаа амьдардаг, бие биетэйгээ ямар нэгэн холбоотой (цусан холбоотой, гэрлэсэн г.м.) бүлэг хүмүүс буюу амьтдыг (зарим амьтад нь үр төлөө асарч гэр бүлтэй төсөөтэй зүйлийг бүрдүүлдэг) хэлнэ. Гэр бүлийн анхдагч үүрэг нь үр удмаа нөхөж үйлдвэрлэх, өсгөж хүмүүжүүлэх явдал юм.

Гэрлэлт болон үрчлэлтэд суурилсан, хүмүүсийн харилцааг гэр бүл гэнэ. Гэр бүл нь нийгмийн бичил хэлбэр мөн. Гэр бүлийн зохион байгуулалт буюу гэр бүлийн тогтолцоог чулуун зэвсгийн үеэс үүсэлтэй гэж үздэг бөгөөд үүнээс өмнө гэр бүл болох явдал замбараагүй байснаас цус ойртолт элбэг байжээ.

Ханиа сонгох ёс буюу гэр болох ёсыг:

Гэр бүл болсноор гэр бүл дотор хэн нэгний ноёрхол тогтдог. Үүнд:

Гэр бүлийн оршиж буй хэлбэрийг




#Article 69: Дотоодын нийт бүтээгдэхүүн (172 words)


Дотоодын нийт бүтээгдэхүүн (англ. gross domestic product), товчилсон үг - ДНБ (англ. GDP) — тодорхой хугацаанд тухайн оронд шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээнүүдийн зах зээлийн үнийн нийлбэр юм. Өдгөө цагт энгийнээр Нэг хүнд оногдох ДНБ нь улс орнуудын амьжиргааны түвшинг заагч болдог. ДНБ-ийг үйлдвэрлэлтийн, ашиглалтын, хyваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог. 
Өөрөөр хэлбэл Дотоодын нийт бүтээгдэхүүнд тухайн улсын хил дотор байгаа бүх үйлдвэрлэлийг оруулж тооцно. Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг нь гадаадад байгаа тухайн улсын иргэн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг оруулж тооцдог юм.

Нийт үйлдвэрлэл - Нийт завсрын хэрэглээ = Нийт нэмэгдэл өртөг
гэж тооцохыг үйлдвэрлэлтийн арга гэнэ.

ДНБ = Хувийн хэрэглээний зардлууд + Дотоодын хөрөнгө оруулалт + Засгийн газрын хэрэглээний зардлууд ба нийт хөрөнгө оруулалт + (Экспорт - Импорт)
гэж тооцохыг зардлаар ДНБ-ийг тооцох арга гэнэ.

Xөдөлмөрийн хөлс, үндсэн хөрөнгийн элэгдэл, ашиг түүнтэй адилтгах орлого, шууд бус татвар зэрэг орлогын элeмeнтүүдийн нийлбэрээр тооцохыг хуваарилалтын арга гэнэ.

Зогсоох, ашиг олохоо зогсоох нь худалдаагаа автоматаар хаах зориулалттай хамгаалалтын захиалга юм. Зогсоох алдагдал нь худалдаачдын болзошгүй алдагдлыг хязгаарладаг, ашиг авах нь ашгаа хүссэн хэмжээнд хүрэхэд тусална.




#Article 70: Ажилгүйдэл (523 words)


Ажилгүйдэл (Англи: Unemployment; Орос: Безработица) гэдэг нь ажилгүй байх явдал юм. Ажилгүй байснаас өөрийн хэрэгцээт зүйлсээ авахад хэцүү, эсвэл боломжгүй болдог ба үүнээс болж сэтгэл санааны хямралд орж, эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж болно. Ажилгүй хүн гэдэгт албан ёсоор хийсэн ажилгүй боловч ажил идэвхтэй хайж байгаа хүнийг хэлэх бөгөөд ажил хайхгүйгээр сууж байгаа хүнийг албан ёсны ажилгүй хүний тоонд оруулдаггүй. Цалингийн тухайн түвшинд хөдөлмөрлөх эрмэлзэлтэй, ажил идэвхтэй эрж хайж байгаа хүнийг ажилгүй хүн гэнэ.

Ихэнх хүмүүс ажил солих үед үүсэх түр зуурын ажилгүйдлийг завсрын ажилгүйдэл гэх бөгөөд гэхдээ ажилчид шинэ ажилд ороход тодорхой хугацаа шаарддаг тул түр зуурын ажилгүйдэл үүсдэг байна.
Ихэнхдээ өөрсдийн хүсэлтээр ажлаа сольж байгаа хүмүүс хамрагдах учир сайн дурын шинжтэй зүй ёсны ажилгүйдэл байна.

Тухайн хүний ажил мэргэжил, амьдралд эрэлтгүй болох эсвэл дадлага чадвар дутах үед гарч байгаа ажилгүйдлийг бүтцийн ба албадлагын ажилгүйдэл гэнэ. Энэ нь дараах хүчин зүйлээс хамаарна.

Нийгмийн хөгжил, шинжлэх ухаан технологийн дэвшлийн үр дүнд хэрэглэгчдийн эрэлт, түүний бүтэц, техник технологи байнга өөрчлөгдөж байдаг.
Иймд хуучин мэргэжил шаардлагагүй болж шинэ мэргэжлүүд шаардлагатай болдог учир бүтцийн ажилгүйдэл бий болдог байна.

Үйлдвэрлэлийн уналтын үед буюу нийт гарцын бууралтын үед гарч байгаа ажилгүйдлийг мөчлөгийн ажилгүйдэл гэнэ.

Энэ нь нийгмийн ажиллах хүчийг бүрэн дүүрэн ашиглаж байгаа гэсэн үг биш. Түр зуурын буюу бүтцийн ажилгүйдэл, хэсэгчилсэн ажилгүйдлийн хэлбэрээр байгаа үед бүрэн ажил эрхлэлттэй байна гэж тооцно.

Улс орны ажиллах хүч нь 16-аас дээш насны, хөдөлмөрийн чадвартай ажил эрхлэгчид ба ажилгүйчүүдээс бүрдэнэ. Иймд ажиллах хүчийг эдийн засгийн идэвхтэй хүн ам ч гэж нэрлэдэг. Эдийн засгийн идэвхтэй хүн амд хөдөлмөрийн чадвартай боловч ажил хайдаггүй хүмүүс хамаарагддаггүй,
Статистикт иргэний ажиллах хүч гэсэн нэр томъёог байгагүй хэрэглэгддэг. Үүнийг эдийн засгийн идэвхтэй хүн амаас цэргийн албан хаагчдыг хасч тооцно.

Бүх ажил эрхлэгчдийг

Нийт хүн ам:

Ажилгүйдэл өссөнөөр нийгэмд ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэх боломж алдагдахаас гадна нийгмийн олон сөрөг үр дагаврыг бий болгодог учраас аль ч улсын төр, засгийн газраас ажилгүйдлийг аль болох бууруулах зорилгыг өмнөө ажилладаг. Гэхдээ шилжилтийн ба бүтцийн ажилгүйдэл нь нийгэмд зайлшгүй байх ёстой зүй ёсны үзэгдэл учраас ажилгүйдлийн түвшинг тэглэх тухай асуудал байж болохгүй юм. Ажилгүйдлийн ерөнхий болон зүй ёсны түвшин нь улс орны эдийн засгийн хөгжлийн түвшин болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалан орон бүрд харилцан адилгүй байна.

Энэ нь нэг талаас ажилгүйдлийн улмаас гарах нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулах ач холбогдолтой боловч нөгөө талаас шилжилтийн ажилгүйдлийг нэмэгдүүлэх талтай. Тэтгэлэг авч байгаа ажилгүйчүүд нь богино хугацаанд ажилтай болохын тулд ажил эрж хайх идэвх нь сулардаг.

Хөдөлмөрийн зах зээлийн бусад зах зээлээс ялгагдах нэг онцлог бол уг зах зээл дэх хөдөлмөрийн үнэ буюу цалин нь бараа үйлчилгээний үнийг бодвол харьцангуйгаар тогтвортой, уян хатан бус шинжтэй байдаг. Ө.х бараа үйлчилгээний зах зээлд үнэ нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр ихэнхдээ тогтож байдаг бол хөдөлмөрийн зах зээлд үнэ болон цалин нь ямагт эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн цэгээс дээгүүр тогтдог. Үүний улмаас хөдөлмөрийн эрэлт буурч, нийлүүлэлт нь эрэлтээсээ давна.

Цалин өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт нэмэгдэх боловч хөдөлмөрийн нөөцийн хэмжээгээр хязгаарлагдах учир цалин хичнээн нэмэгдлээ ч нийлүүлэлт нь L2 цэгээс цааш нэмэгдэхгүй.

Иймээс S2 нь босоо тэнхлэгтэй ll шулуун хэлбэртэй болно.

Ажилгүйдэлийн хэмжээ нь эрэлт нийлүүлэлтийн зөрүүгээр тодорхойлогдоно. Ө.х ажилгүйдэл нь хөдөлмөрийн зах зээл дэх эрэлтээс давсан нийлүүлэлт юм. Ц1 хэмжээний цалин нь (L1 – L2) хэмжээний ажилгүйдлийг бий болгож байна.




#Article 71: Банк (134 words)


Банк нь хадгаламж хүлээн авах, хөрөнгийн шилжүүлэг (төлбөр тооцоо) болон зээл олгох（санхүүжүүлэлт）, вексель, чек хэвлүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага юм.

Банк гэдэг нэр томъёо нь `banco`\итали-мөнгө солих ширээ\ гэдэг үгнээс гаралтай гэж үздэг бөгөөд энэ нь дундад зууны үед италичууд өөрийн мөнгийг солилцдог байсан газрыг хэлдэг байжээ. Банкны үйл ажиллагаа хэдэн мянган жилийн өмнөөс үүсэж хөгжсөн түүхтэй. Эртний Ассир, Вавилон, Герег, Ромын эзэнт улсын үед банкны үйл ажиллагаа анхны хэлбэр болох үнэт зүйлс хадгалах, гадаад орны зоосон мөнгө солих, арилжаа наймааны зориулалтаар зээл олгох зэрэг үйл ажиллагаа явуулж байжээ. Харин худалдаа наймаа ид цэцэглэж эхэлсэн дундад зууны үед банк олноор бий болж эхэлсэн байна. Дэлхийн хамгийн эртний банкны систем Италид бий болсон гэж үздэг бөгөөд арилжааны анхны банкууд Венецэд 1171 онд, Генусд 1320 онд байгуулагдсан гэж үздэг

Банк нь дараах үйлчилгээнүүдийг эрхэлнэ.




#Article 72: Макро эдийн засаг (1196 words)


Макро эдийн засаг(Грекээр макро гэдэг нь том гэсэн утгатай) гэдэг нь эдийн засгийн бүтэц, үйл хөдлөл, шийдвэр гаргалт, үр дүнг бүхэлд нь нэгтгэдэг эдийн засгийн салбар юм. Үүнд улс орны, бүс нутгийн, дэлхийн эдийн засаг багтана. Макро болон микро эдийн засаг нь эдийн засгийн хамгийн нийтлэг хоёр салбар юм. Макро эдийн засагтай харьцуулахад микро эдийн засаг нь хувь хүн болон пүүсүүдийн шийдвэр гаргалтын үйл хөдлөлийг судалдаг. 

Макро эдийн засаг нь эдийн засаг хэрхэн ажилладагийг судлахын тулд дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляци, үндэсний орлого, үнийн индекс болон салбаруудын хамаарал зэрэг том үзүүлэлтүүдийг судалдаг. Макро эдийн засагчид үндэсний орлого, гарц, хэрэглээ, ажилгүйдэл, инфляци, хадгаламж, хөрөнгө оруулалт, олон улсын худалдаа, олон улсын санхүү зэрэг хүчийн зүйлсийн хамаарлыг судлах гэж загваруудыг хөгжүүлдэг. 

Макро эдийн засаг нь маш өргөн салбар боловч хоёр сэдвийг энэ салбарт их судалдаг: тухайн орны орлогын богино хугацааны хэлбэлзэлийн(бизнес цикл) учир шалтгааныг ойлгох, урт хугацааны эдийн засгийн өсөлтийнэдийн засгийн өсөлтийн хүчин зүйлсийг ойлгох. Макро эдийн засгийн загварууд болон таамаглалуудыг засгийн газар эдийн засгийн бодлого тодорхойлоход ашигладаг.

Макро эдийн засагт олон янзийн ойлголтууд байдаг хэдий ч ерөнхийдөө макро эдийн засгийн судалгаанд гурван гол ойлголт байдаг. Макро эдйин засгийн онолуудад ихэвчлэн гарц, ажилгүйдэл болон инфляцыг оруулсан байдаг. Эдгээр ойлголтууд нь макро эдийн засгаас өөр салбарт ч чухал байдаг.

Үндэсний орлого нь улс орон тухайн хугацаанд үйлдвэрлэсэн бүх зүйлийн хэмжээ юм. Үйлдвэрлэгдээд, борлуулагдсан юмс бүр тэнцүү орлогыг бий болгож байдаг. Тийм ч учраас үйлдвэрлэл ба орлогыг адил хэмээн авч үздэг. Нийт гарц гэдгийг нийт орлого гэж үзэж ч болно. Эцсийн бүтээгдэхүүн болон үйлчилгээний нийт үнэ цэнэ эсвэл эдийн засагт нэмэгдсэн нийт өртөгийн нийлбэр юм.
Макро эдийн засгийн гарц нь ихэвчлэн ДНБ-ээр эсвэл бусад үндэсний хэмжээний үзүүлэлтүүдээр хэмжигддэг. Эдийн засагчид урт хугацаанд эдийн засгийн өсөлтийн талаар их сонирхдог. Технологийн шинэчлэл, капиталын хуримтлал, илүү сайн боловсрол болон хүн капитал нь эдийн засгийн гарцыг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч гарц нь байнга нэмэгдээд байдаггүй.Бизнес цикл богино хугацааны бууралтыг үүсгэж болох бөгөөд үүнийг эдийн засгийн уналт гэдэг. Эдийн засагчид эдийн засгийг уналтад оруулахгүй харин илүү хурдацтай урт хугацааны өсөлтөд хөтлөх макро эдийн засгийн бодлогыг эрэлхийлж байдаг.

Эдийн засгийн ажилгүйдлийн хэмжээг ажилгүйдлийн түвшингээр тогтоодог, ажиллах хүчний хэдэн хувь нь ажилгүй байгааг илэрхийлнэ. Ажиллах хүчний ажилгүйдлийн түвшинд зөвхөн ажил хийж байгаа хүмүүсийг оруулдаг. Тэтгэвэрт гарсан, сурч байгаа эсвэл ажил хайхаа больсон хүмүүсийг оруулдаггүй.

Ажилгүйдлийг учир шалтгааных нь хувьд хэд хэд ангилдаг:
Ихэнх хүмүүс ажил солих үед үүсэх түр зуурын ажилгүйдлийг завсрын ажилгүйдэл гэх бөгөөд гэхдээ ажилчид шинэ ажилд ороход тодорхой хугацаа шаарддаг тул түр зуурын ажилгүйдэл үүсдэг байна. Ихэнхдээ өөрсдийн хүсэлтээр ажлаа сольж байгаа хүмүүс хамрагдах учир сайн дурын шинжтэй зүй ёсны ажилгүйдэл байна. Түр зуурын ажилгүйдэл, түүний үүсэх нөхцөлүүд:

Нийгмийн хөгжил, шинжлэх ухаан технологийн дэвшлийн үр дүнд хэрэглэгчдийн эрэлт, түүний бүтэц, техник технологи байнга өөрчлөгдөж байдаг. Иймд хуучин мэргэжил шаардлагагүй болж шинэ мэргэжлүүд шаардлагатай болдог учир бүтцийн ажилгүйдэл бий болдог байна. Тухайн хүний ажил мэргэжил, амьдралд эрэлтгүй болох эсвэл дадлага чадвар дутах үед гарч байгаа ажилгүйдлийг бүтцийн ба албадлагын ажилгүйдэл гэнэ. Энэ нь дараах хүчин зүйлээс хамаарна.

Үйлдвэрлэлийн уналтын үед буюу нийт гарцын бууралтын үед гарч байгаа ажилгүйдлийг мөчлөгийн ажилгүйдэл гэнэ.

Эдийн засгийн ерөнхий үнийн түвшин өсөхийг инфляци гэдэг. Харин үнэ унавал дефляци үүсдэг. Эдгээрийг хэмжихдээ үнийн индексийг ашигладаг. Эдийн засаг хэтэрхий хурдан өсөхөд инфляци үүсэх магадлалтай байдаг бол уналттай үед дефляци үүсгэх магадлалтай байдаг. 

Төв банк мөнгөний бодлогоор үнийн хэлбэлзэлийг хянахыг эрмэлздэг. Бодлогын хүүг нэмэх эсвэл мөнгөний нийлүүлтийг багасгаснаар инфляцыг бууруулдаг. Инфляци нь тодорхой бус байдал болон өөр бусад сөрөг үр дагаваруудад хүргэх боломжтой байдаг. Харин дефляци эдийн засгийн гарцыг бууруулдаг. Төв банк үнийн хэлбэлзлээс эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллөөс эдийн засгийг хамгаалахын тулд үнийг тогтвортой байлгах гэж хичээдэг.

Нийт эрэлт, нийлүүлэлтийн загвар(AD-AS загвар) нь макро эдийн засгийг тайлбарладаг стандарт сурах бичгийн загвар болсон. Энэхүү загвар нь нийт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийн хувьд үнийн түвшин болон гарцын(үйлдвэрлэл) түвшинг харуулдаг. 

Уламжлалт Кэйнсийн онолоор бол нийт нийлүүлэлтийн муруй потенциал үйлдвэрлэлийн(бүрэн ажил эрхлэлттэй үе) түвшинд мэдрэмжгүй болдог. Эдийн засаг потенциал үйлдвэрлэлээс илүүг үйлдвэрлэх боломжгүй учир нийт эрэлт илүү их нэмэгдэх нь илүү их үйлдвэрлэлийг бий болгохоос илүүтэй үнийг өсгөдөг байна.

Нийт эрэлт, нийлүүлэлтийн загвар нь макро эдийн засгийн олон үзэгдлийг загварчилж чадна. Үнийн бус хүчин зүйлсийн өөрчлөлт нь нийт эрэлтийн муруйг шилжихэд нөлөөлнө. Тухайн барааны эрэлт нь нийлүүлтээс их байх үед эрэлтээс үүдэлтэй инфляци үүсдэг. Үүний улмаас нийт эрэлтийн муруй илүү өндөр үнийн түвшинрүү шилждэг. Эдийн засагт зардал их болоход зардалаас үүдэлтэй инфляци үүсэж нийт нийлүүлтийн муруй илүү өндөр үнийн түвшинрүү шилждэг.

IS-LM загвар нь бүтээгдэхүүн болон мөнгөний зах зээлүүдийн тэнцвэрийг хангадаг хүү болон үйлдвэрлэлийн хэмжээг харуулдаг. Бүтээгдэхүүний зах зээл нь хөрөнгө оруулалт болон хадгаламжийн(IS) тэнцвэрээс, мөнгөний зах зээл нь мөнгөний нийлүүлэлт болон эрэлтийн тэнцвэрээр илэрхийлэгддэг. IS муруй нь хүү өгөгдсөн үеийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл өгөгдсөн үеийн хадгаламжтай тэнцэх цэгүүдийг агуулдаг. Энэхүү загвар нь мөнгөний болон төсвийн бодлогын нөлөөг харуулахын тулд ашиглагддаг.

Солоугийн өсөлтийн загвар нь урт хугацааны эдийн засгийн өсөлтийг тайлбарладаг хамгийн энгийн, ерөнхий загвар юм. Загвар нь үйлдвэрлэлийг капитал болон хөдөлмөрөөс хамааруулдаг үйлдвэрлэлийн функцыг ашигладаг. Загварт ажилгүйдэл болон капиталын өөрчлөлт байхгүй үед хөдөлмөр болон капитал нь тогтмол түвшинд ашиглагддаг гэж үздэг.

Эдийн засгийн өсөлт нь капиталын хэмжээ нэмэгдэх, хүн ам ихсэх эсвэл технологийн дэвшил гарсан үед л гарна. Хадгаламжийн хэмжээ ихсэх нь капиталын хэмжээг нэмэгдүүлж эдийн засагт түр зуурын өсөлтийг бий болгодог. Гэхдээ элэгдлийн хувь капиталын өсөлтийг хязгаарладаг. Солоугийн загварын дагуу нэг хүнд ногдох үйлдвэрлэлийн өсөлт нь зөвхөн бүтээмжийг нэмэгдүүлдэг технологийн дэвшилээс хамаардаг гэж үздэг.

Макро эдийн засгийн бодлого ерөнхийдөө төсвийн болон мөнгөний бодлогоор дамжин хэрэгждэг. Хоёулаа л эдийн засгийг тогтвортой өсөлттэй буюу бүрэн ажил эрхэлттэй эдийн засгийн хэмжээнд хүргэхийг эрмэлздэг. Макро эдийн засгийн бодлого нь бизнес циклын нөлөөг хязгаарлаж үнийн тогтвортой байдал, бүрэн ажил эрхлэлт болон өсөлт зэрэг эдийн засгийн зорилгуудад хүрэх тал дээр анхаардаг.

Төв банк хэд хэдэн арга замаар мөнгөний нийлүүлэлтийг хянаж мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг. Төв банк бонд худалдан авч зах зээл дээрх мөнгөний нийлүүлтийг ихэсгэж, хүүг бууруулдаг. Мөн эсрэгээрээ төв банк бонд гарган худалдаалж зах зээл дээрх мөнгийг хумидаг. 

Төв банк зорилтод бодлогын хүүг барьж байхын тулд мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлж байдаг. Харин зарим нь хүүг хэлбэлзэхийг зөвшөөрч оронд нь инфляцийн түвшинг онилж байдаг. Төв банк ерөнхийдөө аль болох бага инфляцын түвшинд илүү их үйлдвэрлэлийг бий болгохыг зорьдог. 

Уламжлалт мөнгөний бодлого зарим үед үр дүнгүй болдог. Хүү болон инфляци бараг 0-тэй ойролцоо үед төв банк мөнгөний бодлогыг уламжлалт арга барилаар хэрэгжүүлж болохгүй. Харин уламжлалт бус quantitative easing гэх бодлогыг хэрэгжүүлж болно. Төв банк өвхөн засгийн газрын бонд худалдаж авахаас гадна байгууллагын бонд, хувьцаа болон бусад үнэт цаас худалдан авч эдийн засгийг дэмжиж болно.

Төсвийн бодлого нь засгийн газрын орлого болон зарлагыг хэрэгсэл болгон ашиглаж эдийн засагт нөлөөлөх бодлого юм. Жишээ нь хэрэглээ, татвар, өр зээл гэх мэт..

Хэрвээ эдийн засаг потенциал үйлдвэрлэлээс багийг үйлдвэрлэж байвал засгийн газрын нэмэлт зардал ашиглагдаагүй байгаа нөөц хөрөнгийг зах зээлд оруулж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой. Засгийн газрын хэрэглээ үйлдвэрлэлийн бүхий л зөрүүг хангах шаардлагагүй. Засгийн газрын хэрэглээний нөлөө нь үржигддэг. Жишээлбэл засгийн газар гүүр барьлаа гэе. Энэхүү төсөл нь гүүрийн өртөгийг үйлдвэрлэлд нэмэхээс гадна ажилчид өөрсдийн хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж олгодог.

Мөн засгийн газар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлбэл хувийн салбарын хэрэглэх нөөцийг хязгаарладаг. Эдийн засагт нэмэлт үйлдвэрлэл нэмэхийн оронд хувийн салбарын хийх юмыг засгийн газар хийдэг. Мөн засгийн газрын хэрэглээ хүүгийн түвшинг нэмэгдүүлж улмаар хөрөнгө оруулалтыг хязгаарлах явдал ч бий. Зарим хүмүүс эдийн засгийн уналтад орсон, нөөц бүрэн ашиглагдаагүй болон хүү бага үед энэ нь асуудал биш хэмээн маргадаг.




#Article 73: Улсын төсөв (2890 words)


Улсын төсөв гэдэг нь нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд улсын мөнгөн хөрөнгийн төвлөрсөн хуримтлалыг бий болгож хуваарилж буй явдлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл парламентаас баталж, Засгийн газар бүрдүүлэн зарцуулдаг мөнгөн хөрөнгийг хэлдэг. 
Улсын төсвийн нийт орлогыг дотор нь:

Улсын төсвийн урсгал орлого - цэвэр дотоод эх үүсвэрээс бүрдэх бөгөөд а. татварын орлого,  б. татварын бус орлого гэж ангилдаг.
Улсын төсвийн тусламжийн орлого - гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн орлогоос бүрддэг.
Улсын төсвийн нийт зарлагыг дотор нв:

Төсөв гэж юу вэ?

Төрөөс өөрийн үүргийг гүйцэтгэх чухал хэрэгсэл болгож төсвийг ашиглагдагтай уялдуулж үзвэл төрийн үүсэлтэй холбогдож төсөв анх бий болсон гэж үзэх бүрэн үндэстэй юм.   Дэлхийд анх удаа Англи улс төсөв зохиож түүнийгээ хууль тогтоох байгууллагаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 1686-1689 оны Английн хөрөнгөтний хувьсгалын дараагаар олон нийтийн шаардлагын дагуу Английн хатан хаан арга буюу ард иргэдээс авах татварын хэмжээг парламенттай зөвшилцөн тогтоож байж болсон байна.  
Хувьсгалын өмнөх Монгол улсад өөрийн гэсэн улсын төсөв байгаагүй. Зөвхөн 1921 оны ардын хувьсгалын дараа Ардын засгийн газар өөрийн төсвийг зохиож эхэлсэн бөгөөд улмаар 1925 оноос Улсын Их Хурлаар батлах болсон байна. 1921 онд анх төрийн таван яам байгуулсны нэг нь Сангийн яам байсан бөгөөд тус яамны үндсэн нэг үүрэг нь төсөв зохиох, түүнийг хэрэгжүүлэх явдал байсан юм. Ардын засгийн газар 1927 он хүртэл зөвхөн улсын төсөв зохиож байсан байна.
Улсын гуравдугаар их хурал 1926 онд орон нутгийн төсөв зохиох тухай журам баталж, хошууны ноёдоос дураараа ард иргэдээс элдэв татвар, өргөл барьц авахыг хориглосон байна. 1927 оноос орон нутгийн улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгон зохиож байх болсон байна. Өөрөөр хэлбэл энэ үеэс Монгол улсын төсөв нь улсын ба орон нутгийн төсвөөс бүрдэх болжээ. 1921 онд анх төсвийн орлого 1,7 сая төгрөг байсан бол 1929 онд 19,9 сая төгрөг болж өсчээ. 

Төр засгийн зүгээс өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж, түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хүрээний хэрэгцээнд зориулан дахин хуваарилахтай холбогдсон мөнгөний харилцааг төсөв гэнэ. 
Хэлбэрийн хувьд төсөв нь орлого, зарлагын төсөвлөсөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд жил бүр хууль тогтоох дээд байгууллагаар түүнийг баталснаар төсөв нь хуулийн хүчин төгөлдөр санхүүгийн баримт бичиг болно. 
Төсвийн бүтцийг бүрдүүлж байгаа улсын ба орон нутгийн нэгж, хэсгүүдийн төсвийн тогтолцоог төсвийн систем гэнэ. Төсвийн бүтцийг хуульчлан тогтоох ба түүнд төсвийн ангилал, төсвийн эрх, төсвийн тодотгол зэрэг ойлголтууд хамаарна. Мөн төсвийн бүтцэд орлого, зарлагыг улсын болон орон нутгийн төсвийн хооронд хуваарилах, төсвийн тэгшитгэл хийхтэй холбогдсон асуудал орно. Төсөв зохиох, батлах, түүнийг хэрэгжүүлэх талаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын эрх, үүргийг хуульчлан тогтоохыг төсвийн эрх гэнэ. 
Төсвийн систем, төсвийн бүрэлдэхүүн нь тухайн улсын төрийн байгуулалтын тогтолцооноос шууд хамаарна. Засаглалын эрхийг төв болон орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хооронд хуваах зарчмын дагуу дэлхийн улсууд бүгд найрамдах, холбооны тусгаар улсуудын холбооны гэсэн төрийн байгууллын бүтэцтэй байдаг. Бүгд найрамдах улсад нэг үндсэн хууль үйлчилж, төр захиргааны болон эрх зүйн нэгдсэн тогтолцоотой байдаг ба төсвийн систем нь улсын ба орон нутгийн гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Холбооны улсын хувьд бие даасан үндсэн хуультай төр, захиргаа хууль зүйн тогтолцоо бүхий олон бүгд найрамдах улсаас холбооны улс бүрэлдэх тул төсвийн систем нь гол төлөв гурван хэсгээс бий болдог байна. Үүнд холбооны улсын төсөв, холбооны гишүүн бүгд найрамдах улсуудын төсөв, орон нутгийн төсөв тус тус болно. Харин тусгаар тогтносон улсуудын холбоо нь өөрийн гэсэн нэгдсэн төсөвтэй байдаг. Төсвийн орлого нь тус холбоонд орсон тусгаар орнуудаас холбооны төсөвт оруулах хувь хөрөнгөөс бүрддэг байна. Монгол улс нь бүгд найрамдах засаглал бүхий улс учир Монгол улсын төсөв нь улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэнэ. 
Төсөв нь төр, засгийн зүгээс эдийн засгийн үйл амьдралд хөндлөнгөөс оролцох нэг зэвсэг болдог байна. Үндэсний орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэн түүнийг төрийн бүх шатны албан хаагчдын цалин хөлс болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах, эдийн загсийн тодорхой салбарт хөрөнгө оруулалт хийх, шинжлэх ухааны тодорхой салбарыг дэмжих зэргээр төрөөс эдийн загсийн амьдралд төсвөөр дамжиулан оролцдог. Мөн шинэ захзээл олж авах, зарим салбарт гадаад орнуудтай өрсөлдөх, өөрийн найдвартай түнш орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх зэргээр гадаад орны эдийн засагт хөндлөнгөөс оролцоход төсөв чухал үүрэг гүйцэтгэнэ.  

Улсын санхүүгийн үндсэн төлөвлөгөө болохын хувьд төсөв нь дараах үндсэн 4 зарчмыг хангасан байх шаардлагатай. 

Бүрэн төгс байдал. Төр засгийн зүгээс өөрийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө тухайн жилийн төсөвт бүрэн тусгагдсан байх нь чухал. Бүрэн төгс байдлыг хангах зарчмын үүднээс төсвийг брутто буюу бохир төсөв, нетто буюу цэвэр төсөв гэж ангилдаг. Бохир буюу брутто төсөв нь нийт орлого, зарлагын дүнгээс бүрдэнэ. Харин цэвэр орлого, зарлагаас бүрдсэн төсвийг нетто буюу цэвэр төсөв гэнэ. Жишээ нь улсын үйлдвэр аж ахуйн газрын зардал бохир төсөвт тусгагдах ба цэвэр төсөвт түүнийг орлого, зарлагын зөрүүгээр тусгадаг. 
Нэгдсэн байдал. Төсөв нь нэгдсэн аргачлалын дагуу зохиогдохын зэрэгцээ төр, засгийн үйл ажиллагаатай холбоотой орлого, зарлага нэг л төсөвт тусгалаа олсон байхыг төсвийн нэгдсэн байдал шаардана. Нөгөө талаар төсвийн орлого, зарлагыг тэдгээрийн ижил төстэй байдлын дагуу тус тусад нь /орлого, зарлагаар нь/ ангилах нь энэ зарчимд нийцнэ. Мөн орон нутгийн төсвийн бие даасан байдлыг дээшлүүлэх, тухайлбал орлогоороо зарлагаа нөхөх зарчимд шилжүүлэх арга хэмжээг улсын төсөв зохиох явцад анхаарах нь төсвийн нэгдсэн байдлыг хангахад чухал үүрэгтэй. 
Бодит байдал. Төсвийн орлого, зарлагын төлөвлөсөн хэмжээ улсын бодит бололцоо, шаардлагад үндэслэсэн байх бөгөөд бодитой хэрэгжих үндэстэй байх ёстой. Энэ зарчмыг хэрэгжүүлж чадалгүй бодит байдлаас тасархай зохиосон төсөв биелэгдэхгүйд хүрвэл төр, засгийн зүгээс үүрэг, амлалтаа бүрэн биелүүлж чадахгүй болж улмаар ард түмний зүгээс төр загсийн үйл ажиллагаанд итгэх явдал суларч, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэхэд хүрэх үр дагавартай. 
Ил тод байдал. Хууль тогтоох байгууллага төсвийг хэлэлцэж батлах үйл ажиллагааг ил тод явуулах нь энэ зарчмын гол шаардлага мөн. Иргэд аж ахуйн нэгж, байгууллага нь татвар төлөгчийн хувьд улсын төвлөрсөн санд тэднээс оруулсан хөрөнгө ямар зориулалтаар ашиглаж байгаа болон татвар төлөгчийн хувьд ашиглагдаж байгаа болон татвар төлөчийн нуруун дээр ямар ачаалал ногдож байгааг тэд ил тодоох мэдэж байх эрхтэй. Ил тод байдлыг хангах гол нөхцөл нь төсвийн орлого, зарлагыг зүйл, анги бүрээр нь задалж олон түмний “нүүрэн дээр” ил тодоор хэлэлцэх явдал юм. Нөгөө талаар төсөл боловсруулах явцад яамд, орон нутаг, бизнесийн байгууллагын төлөөлөгчидтэй санал солилцож, тэдний саналыг авах нь төсвийн ил тод байдлыг хангах чухал нөхцөл мөн. 
Төсвийн мөн чанар нь түүний гүйцэтгэх үүргээр дамжин илэрнэ. Улсын төсөв нь төр засгаас үйл ажиллагаа явуулах чухал хэрэгсэл болохын хувьд дараах үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд: 

Өөрөөр хэлбэл төсөв нь төрийн санг бүрдүүлэх үүрэг, төсвийн хөрөнгийг хуваарилах зарцуулах, хяналтын үүрэг, зохицуулалтын гэсэн үүрэг гүйцэтгэнэ. 
Улсын төсөв нь тодорхой хугацааг хамарч зохиогдож, хэрэгждэг бөгөөд энэ  хугацааг төсвийн жил гэнэ. Ихэнх улсууд улсын төсвөө нэг жилийн хугацаатай зохиодог. МУ-н төсвийн жил нь хуанлийн хугацаатай давхцдаг. 
Улсын төсөвт тухайн жилд төр засгийн зүгээс хэрэгжүүлж эдийн засаг, нийгмийн бодлогын чанартай арга хэмжээнүүд тусгагдах бөгөөд түүнийг төсвийн бодлого гэнэ. 
Төсвийн зарлагын хэмжээ болон аж ахуйн нэгж, иргэдийн төсөвт төлөх татварын хувийг өөрчлөх замаар эдийн засаг дахь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд зохицуулалт хийх явдал төсвийн бодлогод чухал байр эзэлдэг билээ.

Төсвийн бодлогыг нөлөөлөх үр дагаварын байдалтай нь уялдуулж өргөтгөх (экстенсивный), хязгаарлах (рестриктивный) гэж хоёр ангилна. 

Төсвийн бодлогын дээр дурдсан хоер аргын аль нэгийг дангаар нь бус гагцхүү мөнгө зээлийн бодлогын холбогдох механизмтай нягт уялдуулан хэрэглэсэн нөхцөлд үр дүнтэй арга хэмжээ болдог болно.
Төсвийн өргөтгөх үйлчилгээ бүхий бодлогыг мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах арга хэмжээтэй хослуулан явуулахгүй бол инфляци өсөх сөрөг үр дагавартай болно. Мөн хязгаарлах үйлчилгээ бүхий бодлогыг мөнгө зээлийн хатуу арга хэмжээтэй хослуулан хэрэгжүүлбэл эдийн засагт сөрөг үр дагаврууд гарч эдийн засгийн хямралт байдалд хүрэх магадлалтай байдаг байна.

Олон улсын практикт төсвийн орлого, зарлагыг тооцож төлөвлөхөд дараахь гурван аргыг хэрэглэдэг болно. Үүнд:

Автомат арга. Төсвийн орлого, зарлагын зарим зүйл ангийн хэмжээг дараагийн жилд өөрчлөхгүйгээр төсөвт шууд тусгахыг автомат арга гэнэ.
Мажорицын ба минорацийн арга. Төсвийн гүйцэтгэлийн олон жилийн тухайлбал, 10-15 жилийн тайлан дээр үндэслэж орлого, зарлагын өсөлт, бууралтын чиг хандлагыг тодорхойлж, төсвийн төлөвлөлтөд ашиглана. Төсвийн гүйцэтгэлийн олон жилийн чиг хандлагыг үндэслэн тогтоохыг хэлнэ. Олон жилийн судалгааны дагуу орлого, зарлага өсөх хандлагатай бол мажорицын, хэрэв судалгааны дагуу орлого, зарлага буурах чиглэлтэй бол минорацийн гэж тус тус нэрлэдэг болно.
Шууд үнэлгээ өгөх арга. Зах зээлийн тухайн үеийн нөхцөл, үнэ ханшийн байдалд судалгаа хийж, үнэлгээ өгч төсвийн орлого, зарлагын хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг тооцох, эсвэл орлого, зарлагыг шууд тооцох явдал энэ аргын гол зарчим мөн.
Улсын Их Хурлаас 1992 онд Монгол Улсын төсвийн тухай шинэ хуулийг баталсан нь зах зээлийн харилцаанд шилжих үеийн төсвийн харилцааг зохицуулсан эрх зүйн тулгуур акт болсон байна. УИХ-аас 2002 онд уг хуулийг шинэчилж, Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг баталсан байна. Энэхүү хууль нь улсын нэгдсэн төсөв, төсвийн захирагчийн эрх, үүрэг, төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах, төсвийн бүртгэлтэй холбогдсон харилцааг зохицуулна. Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрхийн актууд нь төсвийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь бүрдүүлж байна.     '

Зах зээлийн харилцааны үеийн Монгол Улсын төсвийн систем нь дараахь үндсэн зарчмуудад тулгуурлан хөгжиж байна. Үүнд:

Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс төсөв, татварын холбогдох хуулиудад тусгалаа олсон байна. 
Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд өөрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг Монгол улсын нэгдсэн төсөв гэнэ. Монгол улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэнэ.

Монгол улсын нэгдсэн төсөв нь улсын санхүүгийн үндсэн төлөвлөгөө бөгөөд түүнийг Улсын Их Хурлын чуулганаар батална. Төсөв зохиох, түүнийг биелүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг засгийн газарт буюу Сангийн яам, аймаг, хотын засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан хариуцах бөгөөд түүнийг төсвийн захирагч гэнэ.
Төсвийн захирагчийг ерөнхийлөн захирагч, шууд захирагч гэж ангилна. Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллага болон бусад этгээдээс нийлүүлэх бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлон, гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтныг төсвийн ерөнхийлөн захирагч гэнэ. Төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр төсвийн байгууллагыг өдөр тутмын удирдлагаар хангах үүрэг бүхий албан тушаалтан - ерөнхий менежер нь шууд захирагч мөн. 

Үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилахтай холбогдсон эдийн засгийн харилцааны илрэл нь төсвийн орлого мөн. Өөрөөр хэлбэл улсын төвлөрсөн мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлэхтэй холбогдон үүсч байгаа эдийн засгийн харилцааг төсвийн орлого илэрхийлнэ. Энэ харилцааны илрэл нь үйлдвэр, аж ахуйн нэгж, иргэдээс төсөвт төлж байгаа төрөл бүрийн татвар, төлбөр, хураамжийн орлого юм. 
Нийгмийн хөгжлийн үе шат бүр өөртөө тохирсон төсвийн орлого бүрдүулэлтийн харилцааг агуулж байжээ. Иймээс төсвийн орлого нь эдийн засгийн чухал категори юм. Нөгөө талаар төсвийн орлого нь төрөөс өөрийн үүргийг гүйцэтгэх зорилгоор улсын гарт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийн илэрхийлэл мөн. Төсвийн орлого нь хуулийн дагуу төвлөрдөг ба үнэ төлбөргүй, эргэлт буцалтгүй байдаг онцлогтой. 
Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор бүх шатны төсөвт зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн хуримтлуулж байгаа албан татвар, төлбөр, хураамж, хүү, торгууль болон гадаад, дотоод бусад эх үүсвэрээс бүрдэх орлогыг төсвийн орлого гэнэ. 
Улсын төсвийн орлогыг бурдүүлэх үндсэн эх уүсвэр нь тухайн жилд бий болсон үндэсний орлогын тодорхой хэсэг юм. Өөрөөр хэлбэл цэвэр бүтээгдэхүүний эхний хуваарилалтын үр дүнд үйлдвэр, аж ахуйн нэгжид бий болсон орлого нь төсвийн орлогын гол эх үүсвэр мөн. Үүнд:

Улсын үндэсний баялаг нь мөн төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Тухайлбал, улсын өмчийг худалдсан, хувьчилснаас орох орлого, улсын алт, валютын нөөцийг худалдсаны орлого нь төсөвт орно. Мөн улсын зээллэгийн хэлбэрээр гадаад болон дотоод зах зээл дээрээс түр хугацаагаар хөрөнгө зээлдэж, төсвийн орлогод оруулж ашиглаж болно. Үүний тулд засгийн газрын бонд, өрийн бичиг гаргах зэрэг түргэн борлогдох чадвар бүхий санхүүгийн арга хэрэгслэлийг ашигладаг. Төсвийн орлогын гол эх үүсвэр дутагдах үед цаасан мөнгө гүйлгээнд нэмж гаргах замаар төсөвт орлого оруулах арга байдаг. Гэвч энэ нь бараа, үйлчилгээний ямар ч баталгаа байхгүй учраас эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг алдагдуулж, инфляцийг бий болгодог сөрөг үр дагавартай.
Эдийн засгийн утга агуулгын хувьд төсвийн орлогыг татварын ба татварын бус гэж хоёр ангилна. 

o    Албан татвар – хууль тогтоомжийн дагуу хувь хүн хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ. 
o    Хураамж – төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ. 
o    Төлбөр – төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ. 

Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуульд тодорхойлсоноор улсын ба орон нутгийн төсөв нь дараах орлогоос бүрдэнэ. 
Улсын төсвийн орлого:

a.    аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар;
b.    нэмэгдсэн өртгийн албан татвар;
c.    онцгой албан татвар;
d.    гаалийн албан татвар;
e.    автобензин, дизелийн түлшний албан татвар;
f.    ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь;
g.    ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь
h.    зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар.

a.    төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;
b.    төрийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон  борлуулсны орлого;
c.    хууль тогтоомжийн дагуу улсын төсөвт орох  бусад орлого. 
Орон нутгийн төсвийн орлого 

a.    хотын албан татвар;
b.    ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 20 хувь;
c.    газрын төлбөр;
d.    үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;
e.    авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар.
f.    ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь;
g.    цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох албан татвар.

a.    орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;
b.    орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;
c.    улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн захиалгат бүтээгдэхүүний санхүүжилт;
d.    хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн төсөвт орох  бусад орлого.

a.    Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1-д заасан орлогод ногдох албан татвараас бусад хувь хүний орлогын албан татвар;
b.    бууны албан татвар;
c.    улсын тэмдэгтийн хураамж;
d.    агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;
e.    байгалийн баялаг ашиглахад олгох зөвшөөрлийн хураамж;
f.    байгалийн  ургамал  ашигласны  төлбөр;
g.    ойгоос хэрэглээний мод, түлээ  бэлтгэж ашигласны төлбөр;
h.    түгээмэл тархацтай ашигт  малтмал ашигласны төлбөр;
i.    ус, рашаан ашигласны төлбөр;
j.    орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа  эрхлэгч иргэний орлогын албан татвар.
k.    ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь;
l.    ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувь.

a.    орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;
b.    орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;
c.    хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн төсөвт орох бусад орлого.

Ихэнх оронд төсвийн тухай хуулиас гадна татварын ерөнхий хууль, татварын багц хуулиуд үйлчилж төсвийн орлогыг бүрдүүлэх эрхзүйн үндэс болж байдаг билээ. Татварыг шууд ба шууд бус гэж ангилдаг. 

Төсвийн орлогыг дараах байдлаар ангилна. 

Улсын зардлын чухал бүрэлдэхүүн хэсэг нь төсвийн зарлага мән. Төрөөс өөрийн үүргийг гүйцэтгэх зорилгоор төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийг зарцуулахтай холбогдон үүсч байгаа эдийн засгийн харилцааны илрэл нь төсвийн зарлага, санхүүжилт юм. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд батлагдсан төсвөөс төсвийн захирагчийн үйл ажиллагаа, түүний үр дүнг санхүүжүүлэхээр хуваарилж, зарцуулж буй төсвийн хөрөнгийг төсвийн зарлага гэнэ. 
Нийгмийн үйлдвэрлэлийн явцад нөлөөлөх талаас нь төсвийн зарлагыг урсгал болон хөрөнгийн зардал гэж ангилна. 

Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуульд төсвийн зарлагыг дараах байдлаар ангилдаг. Үүнд: 

Төсвийн зарлагын хуулийн ангилал
Зах зээлийн нөхцөл дэхь төсвийн зарлагын нэг онцлог нь түүний шин мийн хамгаалалын үүрэг юм. 
Төсвийн зардлыг мөн нутаг дэвсгэрийн шинж чанараар улсын, аймаг, хотын, сум, дүүргийн төсвийн зарлага санхүүжилт гэж ангилж болно. Төсвийн зарлагын зарцуулалт нь төсвийн санхүүжилтээр дамжин хэрэгжинэ. Төсөвт тусгагдсан арга хэмжээнд зориулан төсвийн зардлыг холбогдох байгууллагад олгох системийг төсвийн санхүүжилт гэнэ. Төсвийн санхүүжилт нь дараахь зарчимыг хангаж хийгдсэн байх ёстой. Үүнд:

Төрийн гүйцэтгэх үүрэг хэдий чинээ их байх тусам төсвийн зарлага нэмэгдэх хандлагатай байдаг. 
Төсвийн зарлагыг олон улсын стандартын дагуу зориулалтын ерөнхий байдлыг харгалзан 5 бүлэт хуваадаг. Үүнд: 

Төсвийн хөрөнгийн хуваарилалт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, гайлан гаргахтай холбогдсон харилцааг манай улсад Төсвийн байгууллагын Vаирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулж байна.

Улсын төсвийн байдлын нэг онцлог нь орлого. зарлагын харьцаа бөгөөд төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах явцад төсвийн орлого, зарлага тэнцэж баланслагдаж болно. Эсвэл зарлага нь орлогосоо давж болно. Тухайн санхүүгийн жилийн зарлага нь орлогоос хэтэрч байвал түүнийг төсвийн алдагдал гэнэ. Хэрэв төсвийн орлого нь зарлагаасаа илүү  байвал төсөв ашиг гэнэ. Төсвийн алдагдал нь улсын эдийн загсийн байдлыг илтгэн харуулдаг нэг үзүүлэлт мөн.
Улсын төсвийн алдагдал бий болоход олон хүчин зүйл  нөлөөлдөг бөгөөд үүнд:

Төсвийн алдагдлыг нөхөх үүсвэрийг тогтоож, мән төсөвт тусгадаг бөгөөд түүнийг дотор нь эмиссийн болон эмиссийн бус гэж ангилна. Мөн төсвийн алдагдлыг нөхөх эх үүсвэрийг гадаад болон дотоод гэж ангилна. 

Төсвийн алдагдлыг төлөвлөж, хэмжээг хуульчлан тогтоож, түүнийг нөхөх арга зам, эх үүсвэрийг заасан байдаг. Төсвийн алдагдлыг дараах арга замаар нөхдөг. Үүнд:

a.    Төсвийн алдагдлын хэмжээгээр банкнаас хүүтэй зээл авч уг алдагдлыг нөхөөд зээлээ тодорхой хугацааны дараа төлөхөөр тохирох. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлын хэмжээгээр тодорхой хугацаанд Засгийн газар банкинд өртэй болох явдал юм 
b.    Төсвийн алдагдалтай тэнцэх хэмжээний зээлийг гадаад орнуудаас авч алдагдлыг нөхөж, тодорхой хугацааны дотор зээлийг хүүгийн хамт төлөх 
c.    Төсвийн алдагдлын хэмжээгээр дотооддоо үнэт цаас, облигац гарган ард иргэд, аж ахуйн нэгжид борлуулах. 

Тодорхой хугацааны дараа хүүтэйгээр буцааж өгөх нөхцөлөөр иргэд, аж ахуй нэгжийн гар дээр байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх болон олон улсын санхүүгийн зах зээл дээрээс зээл авч төсвийн алдагдал, улсын өр төлбөрийг барагдуулахтай холбогдон үүсч байгаа санхүүгийн харилцааг улсын зээллэг гэнэ.

Улсын өрийг хуримтлагдсан болон урсгал өр гэж хоёр ангилна. Тодорхой цаг хугацааны байдлаар бий болсон, төлөгдөөгүй өглөгийг хуримтлагдсан өр гэнэ. Харин тайланд онд төлөх өр, төлбөр нь урсгал өр болно. 
Зах зээл өндөр хөгжсөн ихэнх орнуудад төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 2-5 хувьтай тэнцэх хэмжээнд байна. 
Төсвийн алдагдлын төсөвт болон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ харьцангуй өндөр байгаа нь улсын санхүүгийн чадвар сул, улсын өрийн хэмжээ өсч байгааг харуулахаас гадна гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд сөрөг нөлөө үзүүлнэ.




#Article 74: Төгрөг (952 words)


Төгрөг нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт юм.

Монгол ардын засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргаж, 1925 оны 12 дугаар сарын 9-нд анх 200100 төгрөгийг гүйлгээнд гаргаснаар төгрөг гүйлгээнд оров.

Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж төгрөг гэж нэрлэн цагаан мөнгөн зоосны зэрэгцээгээр цаасан тэмдэгтийг гүйлгээнд гаргажээ. Дан ганц цагаан мөнгийг гүйлгээнд гаргах нь энэ хүнд металлыг хадгалах, зөөх, тээвэрлэх явдалтай холбогдсон тохиромжгүй байдлыг өөрчлөх шаардлагатай уялдсан ажээ.

Төгрөгийг эхлээд гүйлгээнд гаргахдаа цалингаар дамжуулан гаргаж дараа нь улсын хэмжээний бүх албан газруудын төсөвт зардлуудыг төгрөгөөр тооцох болгожээ. 

Төгрөг гүйлгээнд гарангуут гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн дотроос зах зээлд эзлэх жин багатай мөнгүүдийг гүйлгээнээс татаж авах ажил түргэн хугацаанд амжилттай хийгдсэн байна. Харин хятадын янчаан нь тоогоор олон, зах зээлийн гүйлгээнд зонхилох үүрэгтэй байснаас хууль ёсны төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж, улсын төсвийн орлого, зарлага, үйлдвэр, аж ахуйн газар, банкны бүртгэл тооцоог түүгээр хөтөлж байснаас эхэн үедээ төгрөгтэй зэрэгцэн гүйлгээнд хэрэглэгдэж байв.

Ард түмэн металл мөнгийг хэрэглэж заншсан, орос хятадын цаасан тэмдэгтийн ханш буурч итгэл алдсан нөхцөлд үндэсний шинэ цаасан тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлнэ гэдэг хүнд байлаа.

Төгрөгийг гүйлгээнд гаргасан үеэс үндэсний валют төгрөг, хятадын янчаан хоёрын хооронд ширүүн тэмцэл өрнөж байлаа.

Мөнгөний шинэчлэлт явуулах нь ард түмний ашиг сонирхолд нийцсэн хувьсгалт арга хэмжээ байсан учраас Монголын нийт ард түмний ухамсартай дэмжлэгийг хүлээсэн байна. 

Засгийн газар Төв банкнаас үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах бэлтгэл ажлыг далайцтай зохиож, мөнгөн тэмдэгтийн ач холбогдлыг өргөн сурталчилж, мөнгөний шинэчлэлт хийхэд онцгой анхаарал тавьж байсан бөгөөд, үүнийг хэр амжилттай хэрэгжүүлснээс эдийн засгийн бусад арга хэмжээний үр дүн шалтгаалах ёстой байв.

Зах зээл дээр явагдсан төгрөг, янчааны хороондын тэмцлийн явцад янчааны ханш буурч төгрөгийн худалдан авах чадвар дээшилж байв. Төгрөгийн нэр хүнд, эзлэх жин нь түргэн өсч анх гаргахдаа хятадын 0.88 янчаантай тэнцүү байсан нэг төгрөг, жилийн дараа тодруулбал 1926 оны сүүлчээр нэг янчаантай тэнцэх болсон нь шинэ мөнгөн тэмдэгт зах зээлд амжилттай нэвтэрснийг харуулж байна. Ингэж шинэ мөнгөн тэмдэгт төгрөг зах зээл дээр ноёлох чанартай үндсэн валют болон хувирчээ.

Шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд орсноор 6.8 сая янчаантай тэнцэх гадаадын мөнгийг хурааж гадаадын мөнгөн тэмдэгтийн гүйлгээнд том цохилт өгчээ. 

Мөнгөний шинэчлэлт хийх хугацаанд (1926-1927) Монгол банкны эрдэнэ металлын нөөц 4.2 дахин нэмэгджээ.

Ингэснээр БНМАУ-ын үндэсний валют Төгрөг бат найдвартай валют болох үндэс тавигдаж 1928 оны 8 дугаар сарын 1 гэхэд төгрөг нь албан ёсны алтан баталгаанд орж 51.8 америк центтэй тэнцэх болжээ.

Үүгээр мөнгөний шинэчлэлтийн ажил үндсэндээ төгсч шинэ валют төгрөг нь БНМАУ-ын мөнгөний хууль ёсны бат бэх нэгж болж чаджээ.

Засгийн газраас мөнгөний шинэчлэлттэй холбогдуулан 1924-1928 онд авч явуулсан шат дараалсан арга хэмжээний дүнд Англи, Америк болон бусад орны худалдаачид, хятадын томхон пүүсүүд Монголын зах зээлээс шахагдан гарсан байна.

Мөнгөний шинэчлэлтийг амжилттай явуулж, үндэсний мөнгөн тэмдэгттэй болсон нь эдийн засаг, улс төрийн ихээхэн ач холбогдолтой юм. 

Ингэж үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг улс ардын аж ахуйн хөгжлийн бүхий л үе шатанд амжилттай үйлчилж, мөнгөн гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл, өртгийн хэмжүүр, хадгаламжийн үндсэн нэгж, олон улсын мөнгөний үүргийг бүрэн чанартай гүйцэтгэж ирлээ.

Улсын банкны мөнгөний фондыг өргөтгөж сэлбэх зорилгоор 1939, 1941, 1955, 1996 онуудад төгрөгийг шинээр хэвлүүлэн гүйлгээнд гаргажээ.

Анх 1925 онд гүйлгээнд гаргасан цаасан тэмдэгт дээрх бүх бичиг тоог монгол үсгээр бичиж, 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэрттэйгээр бүтээсэн байна.

Шинэ мөнгөн тэмдэгтийг 100 хувийн хөвөн цаасаар бүтээж, хуурамчаар үйлдэхээс хамгаалах зорилгоор усан хээ, металл утас, байнга давхцах дүрс, микро үсгэн шугам, ультра гэрэлд тодрох дүрс, гарт тэмтрэгдэх товгор хээ, скайнер болон бүх төрлийн хувилагчаар олшруулбал тодрох юмуу хувилагдахгүй байх дүрс, гэрлийн ойлтоор тодорч харагдах дүрс зэрэг нууц тусгай хийцийг оруулан бүтээсэн болно. 2002 онд дахин хэвлүүлсэн 10000-ын дэвсгэртэд хамгийн сүүлийн үеийн нууц хийц болох өнгөө сольж гялалздаг колограмм хийцийг оруулсан. Шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэртүүд дээр Монголбанкны Ерөнхийлөгч Д.Моломжамц гарын үсэг зурсан. 1998 онд гүйлгээнд гарсан 1000-тын дэвсгэрт дээр Монголбанкны ерөнхийлөгч Ж.Үнэнбат гарын үсэг зурж 2000 оноос хойш гадаадад хэвлүүлж буй дэвсгэртүүдэд Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат гарын үсгээ зуржээ.

Зоосон мөнгийг 1925, 1937, 1945 онд Зөвлөлт Холбоот Улсад, 1959 онд Хятад улсад хэвлүүлж гүйлгээнд гаргасан бөгөөд 1970 оноос хойш жилийн хэрэгцээгээр жил бүр өөрсдөө үйлдвэрлэн гүйлгээнд гаргаж байжээ.

Одоо 1970 онд гаргасан зоосон мөнгө юм уу энэ хэлбэр хэмжээгээр түүнээс хойш үйлдвэрлэсэн зоосон мөнгөнүүд гүйлгээнд хэрэглэгдэж, 1970 оноос өмнө үйлдвэрлэж гаргасан зоосуудыг гүйлгээнээс хасагджээ.

Гүйлгээнд яваа төгрөг зоосон мөнгөний гүйлгээнд тэнцэх эсэхийг төв орон нутгийн банкны бүх байгууллагууд шалган тогтоож ялган, муудсан мөнгөн тэмдэгтийг Төв банкинд татан авч, Тусгай комиссын хяналттайгаар шалгаж зориулалтын машинаар хигэж үртэс болгон устгадаг.

БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор нэг төгрөгний цагаан өнгөтэй зоосон мөнгө, Улсын банк байгуулагдсын 50 жилийн ойгоор 10 төгрөгний зоосон мөнгө цөөн тоогоор үйлдвэрлэн гаргаж байжээ. 

Монголбанк дэлхийн улс орнуудын жишгийг харгалзан зоосон мөнгөнөөс гадна 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон төгрөг үйлдвэрлүүлэн 1996 онд гүйлгээнд гаргасан. 200 төгрөгний зоос нь Засгийн газрын ордны зурагтай, 100 төгрөгний зоос нь Жанрайсэг сүмийн, 20, 50 төгрөгний зоос нь дэвсгэртийн үнийн дүнгээр чимэглэсэн зурагтай. Өнгөрсөн 2001 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойд зориулан 500 төгрөг болон Сүхбаатарын хөрөгтэй зоосыг гүйлгээнд нэмж гаргав.

Энэ оны мөнгөн тэмдэгт нь соёмбо сүлдтэй мөн нүүрэн талдаа 1921 оны Ардын хувьсгалын удирдагч, жанжин Дамдины Сүхбаатарын хөрөг зурагтай хэвлэгдсэн байна.Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд албан ёсоор гүйлгээнээс хассан боловч үнэн хэрэгтээ 1955 оноос гүйлгээнээс гарчээ. 

Энэ оны мөнгөн тэмдэгтийг зураач Ши-бу, Д.Амгалан нарын зургаар 1940 онд батлагдсан сүлд, Д.Сүхбаатарын хөрөгтэй гаргасан байна. Улсын албан ёсны бичиг өөрчлөгдсөнтэй холбогдон мөнгөн тэмдэгт дээрхи бүх үг үсгийг кирилл үсгээр бичжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс хасчээ. 

Өвөр Монголын Бангхи (Өвөр Монголын Банк), 1947.6.1

Зүүн Монголын Бангхи (Зүүн Монголын Банк), 1946.3.1

Дундад Улсын Ардын Бангхи (Хятад Улсын Ардын Банк), 1951

Өвөр Монголын Ардын Бангхи (Өвөр Монголын Ардын Банк), 1948.6.1




#Article 75: Өгэдэй хаан (3856 words)


Өгэдэй хаан (, * 1186; † 1241 oны арванхоёрдугаар сарын 11) нь Чингис хааны гуравдугаар хөвгүүн, Их Монгол Улсын хоёрдугаар Их Хаан байв. Өгэдэй бол Монголын Боржигон овгийн хүн юм. Тэрээр 1187 онд Чингис хааны их хатан Бөртэ үжиний гуравдугаар хүү нь болон мэндэлжээ. 1228 оны 9-р сард хэрлэнгийн хөдөө аралд болсон их хуралдайгаар хаанд өргөмжилжээ.

Өгэдэйн бага нас олон овог, аймгийн тэмцэл, тулааны үед өнгөрчээ. Түүнийг төрөх үед эцэг Тэмүжин нь Хэрэйдийн Тоорил хан, Жадаран аймгийн эзэн Жамуха нартай холбоотон болж, байр сууриа бэхжүүлж авсан байлаа. 1189 онд Тэмүжин Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөж. Энэ тухайгаа Ван хан, Жамуха нарт элч илгээн мэдэгдэхэд Ван хан хүлээн зөвшөөрч, Жамуха нилээд хоёрдмол хариулт өгчээ. Түүний дараа Жамухагийн дүү Чингис хааны нэгэн харъяат албат Жүчи Дармалагийн адууг хөөж яваад Жүчи Дармалад алагдсан явдал гарав. Жамуха үүнийг сонсоод Жадаран аймгийн 13 хүрээний 30000 цэргийг удирдан Чингис хааныг дайлаар ирэхэд Чингис хаан мөн 30000 цэргээр угтан очиж байлдаад Онон мөрний Зээрэн хавцалд шахагджээ. Жамуха Чингис хааныг Зээрэн хавцалд шургалуулав гээд буцах замдаа Чинос овгийн залуусын далан тогоонд буцалгаж, Нэгүд овгийн Цагаан гуагийн толгойг огтолж, морины сүүлэнд чирч одсон хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Жамуха яагаад буцсан нь тодорхойгүй юм. Түүний дараа Ван хан өөрийн дүү Эрх хартай муудалцахад Эрх хэр Найманы цэргийг Хэрэйдэд авч ирж, Тоорил ханыг устгахыг оролджээ. Тоорил хан Чингис хаанаас тусламж хүсэхэд Чингис хаан хүлээн авч, Найманы цэргийг бут цохиход Эрх хар Тангуд руу зугатжээ. Түүний дараа Чингис хаан, Тоорил хан нар Алтан улсын цэрэгтэй холбоолон Татаруудыг довтлон эрхэндээ оруулсан байна. Алтан улсын цэргийн жанжин Вангин чинсан Тоорил ханд ван цол, Чингис хаанд чаутхури цол олгожээ.  Энэ үед Жүрхин аймаг Чингис хааны ордыг довтолж түйвээсэн тул Чингис хаан Жүрхинийг довтлон бут цохиж, толгойлогчдыг нь цаазаар авчээ. 1198 онд Чингис хаан Мэргидийг хоёр удаа довтолсоны дараа 1199 онд Ван хантай хамтран Найманы Хүчүгүд Буйруг ханыг довтлон алав. Тэд буцах замдаа Найманы Таян ханы илгээсэн Хүгсэү Сабраг баатрын цэрэгтэй тулгарч дайтах болоход Ван хан Жамухагийн ятгалганд автаж, шөнө дөлийг далимдуулан Чингис хааныг орхин оджээ. Чингис хаан өглөө болсон хойно үүнийг мэдээд нутгийн зүг ухран одсон аж. Хүгсэү Сабраг баатар Ван ханы араас нэхэж очоод түүний эхнэр, хүүхэд, ихэнх харъяат албатыг олзлон авав. Ван хан Чингис хаанаас дахин тусламж хүсэхэд Чингис хаан өөрийн жанждаа явуулж, Найманы цэргийг цохин ухрааж, Ван ханы эхнэр, хүүхэд, харъяат албатыг эргүүлэн өглөө. Энэ үед Өгэдэй эцэг, эхийн дэргэд байсан нь тодорхой юм.

Гол сэдэв: Монголчуудын Хорезм рүү хийсэн дайралт

Найман улсын хан хүү Хүчүлүг Хар Хидан улсад зугатан очоод төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авсан мэдээг Чингис хаан сонсоод 1216 онд түүнийг устгахаар Зэв ноёны цэргийг Хар Хидан руу илгээв. Хүчүлүг өөрөө буддын мөргөлтөн тул Хар Хидан улсын Лалын шашинт ард иргэдийг хавчин гадуурхах болсноос Хар Хиданд Хүчүлүгийн эсрэг бослого гарах болжээ. Зэв жанжин үүнийг ашиглаж, Хар Хидан улсын нутагт орохдоо ...Хүчүлүгийг цохихоос өөр зорилго үгүй. Та нараас юу ч үл олзолмой. Хүн бүхэн өөр, өөрийн шашнаа шүтэж сахитугай хэмээн зар тараажээ. Үүний үр дүнд Хар Хидан улсын ард иргэд Монголын цэргийг найртайгаар угтан авсан байна. Хүчүлүг ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадалгүй Бадахшаны уулс руу зугатаж очоод тэндээ үхжээ. Ийнхүү Хар Хидан улс Монголын захиргаанд орсноор Монгол улс Хорезм улстай хиллэх болжээ. Хорезмын шах Монгол улстай эхэндээ найрсаг харилцаж байв. Харин 1218 онд Хорезм улсын Отрар хотын дарга Инальчук хотдоо ирсэн Монголын худалдаачдыг алснаар Монгол, Хорезмын харилцаа хурцаджээ. Чингис хаан элч илгээж, Хорезмын шах Мухаммедаас Инальчукийг барьж тушаахыг  шаардахад Мухаммед шах очсон гурван элчийн хоёрыг нь алж, нэгийнх нь сахлыг огтолж, доромжлон буцаажээ. Чингис хаан дахин элч илгээж, Инальчукийг барьж тушаахыг шаардсан боловч Хорезмын шах элчийг алжээ. Түүний улмаас 1218 оны сүүл үед Чингис хаан Хорезмын эсрэг аян дайнаа эхэлжээ. Ингэхдээ Тангуд улсаас туслах цэрэг гаргаж өгөхийг шаардсанд Тангуд улс татгалзсан байна. Чингис хаан Тангуд улсыг дараа дайлахаар шийдээд Хорезм руу Зэв ноёны цэргийг эхэлж явуулаад дараа нь их цэргээ дөрвөн хэсэгт хуваан довтолжээ. Цагадай, Өгэдэй нарын цэрэг Отрар хот руу хөдөлсөн ажээ. Цагаадай, Өгэдэй нарын Отрар хотыг таван сар бүслэн байлдсаны эцэст хотыг эзэлж, Инальчукийг баривчлан Бухар хотод байсан Чингис хаан руу илгээхэд Чингис хаан Инальчукийг ам, хамарт нь хайлуулсан мөнгө цутгаж алжээ. Мухаммед шах өөрийн сууж байсан Хорезмын нийслэл Самарканд хотоос зугатан гарч, баруун зүгт оджээ. Чингис хаан түүнийг бариулахаар Зэв, Сүбэдэй нарын цэргийг илгээсэнд Хорезмын шах Каспийн тэнгисийн нэгэн жижиг арал дээр очоод өөрийн хүү Желал Ад Динийг Хорезмын шахад өргөмжилж, эх газар руу үдэн гаргажээ. Хорезмын шах тэндээ удалгүй нас баржээ. Желал Ад Дин Хорезм улсын өнцөг булан бүрээс цэрэг дайчилж, хүчээ нэмэгдүүлэв. Энэ үед Чингис хаан Зүчи, Цагадай, Өгэдэй, Боорчи нарыг Хорезмын шахын эх Турхан хатны сууж байсан Ургенч (Гүрганж) хотыг эзлүүлэхээр илгээжээ. Желал Ад Дин Ургенч хотод ирж, төрийн хэргийг хамааран суусан боловч Кипчак түшмэлүүд түүнийг хороохыг оролдсон учир хотыг орхин оджээ. Түүний дараа Турхан хатан Мухаммед шахын хатад, хөвгүүд, охидыг дагуулан Илал цайзад очиж нуугдсан боловч Сүбэдэй жанжны цэрэг Илал цайзыг бүслэн хаасан тул бууж өгчээ. Турхан хатан болвоос эрт цагт нүүн одсон Кипчакын хаадын угсаа Монголын Баяд овгийн хүн байсан тул Чингис хаан Турхан хатнаар дамжуулан Кипчакуудыг өөртөө татах бодлого явуулсаны үр дүнд Кипчакууд Монголын цэргийн бүрэдэхүүнд олноороо орох болсон байна. Энэ үед Зүчи, Цагадай, Өгэдэй, Боорчи нарын цэрэг Ургенч хотыг эзлэн авчээ. Желал Ад Дин Бараан хээр хэмээх газарт Шихихутагийн цэргийг бут цохисон боловч дайны олзыг хэрхэн хуваахаас болж хоорондоо эвдрэлцээд цэргийнх нь нэг хэсэг түүнийг орхин одов. 1221 онд Чингис хааны цэрэг Инд мөрний эрэг дээр Желал Ад Динийг гүйцэн очиж, тулалдан бут цохив. Желал Ад Дин Энэтхэг рүү зугатан оржээ. 1224 онд Монголын цэргийн Хорезмыг дайлах аян дайн дуусаж, Хорезм улс мөхлөө.

Тангуд улс Чингис хааныг Хорезм улсад дайтаж байгааг ашиглан Монголын эсрэг Алтан улстай холбоо байгуулжээ. Чингис хаан Алтан улсыг дайлахад саадгүй болгохын тулд 1226 онд Ельюй Чуцай, Өгэдэй, Тулуй, Боорчи, Сүбэдэй нарыг дагуулан Тангуд улс руу дайлаар мордов. 1226 онд Монголын цэрэг Эзний голын чиглэлээр давшиж буй мэдээг Тангудын хаан сонсоод Эзний голын гүүрийг эвдэхийг тушаав. Гэвч Сүбэдэй жанжны цэрэг гүүрийг ганц шөнийн дотор засаад Эзний голыг гатлан Эзний голын орчим суудаг Шар Уйгур угсаатнаас бүрдсэн Тангуд улсын цэргүүдийг бут цохиж, Эзний хотыг эзлээд тэндээсээ хойш эргэн Морин голын баруун хөвөө, Гашуун нуур орчмоор сууж байсан Тангудын холбоотон овог аймгуудыг бут цохижээ. Монголын цэрэг Наньшаны нуруунд хүрэв. Наньшаны нуруунаас хөдөлсөн Монголын баруун замын Монгол, Уйгур цэргүүд Суло мөрний хөндий рүү цөмөрч, Тангудын нутгийг дундуур нь хоёр хуваан салгаад Шачжоу хотыг эзлэн авчээ. Монголын зүүн замын цэрэг Сучжоу хотыг эзэлж, цааш давшин их торгоны замын томоохон хот Ганьчжоуг дайран эзэлжээ. 1226 оны 7-р сард Ли Сян Тангудын хаанд өргөмжлөгдөв. 1226 оны 8-р сард Чингис хааны цэрэг Силян хотыг Шилю, Хэйлю хэмээх хоёр дагуул хотынх нь хамт эзлээд говь талын хормойгоор явж, Инли хотыг авснаар Хатны голын дээд гарам Есөн олмыг гартаа оруулжээ. Монголын цэрэг Хатны голыг Есөн олмоор гатлан 1226 оны өвөл Тангуд улсын дэд нийслэл Түрэмгий балгасыг бүслэн авахад Тангудын хаан Ли Сян 150000 цэргээр эсэргүүцэн байлдаад бут ниргүүлж, Иргай хотдоо зугатаж очжээ. Чингис хаан Түрэмгий балгасыг эзлээд цааш давшин Иргай хотыг бүслэв. Гэвч хотыг бүслэн байлдах амаргүй, хотын хэрэм бэхлэлт сайн болохыг үзээд хэсэг цэргээр бүслүүлэн орхиод цааш давшиж, 1227 оны эхэн үед Хатны голыг зүүн тийш гатлан Тангуд улсын дорнод хилийн хотуудыг дайлжээ. 2-р сард Линьтаофу хот, 3-р сард Тучжоу, Хойчжоу, Сининчжоу хотууд Монголын цэрэгт эзлэгдэв. 1227 оны 4-р сард Чингис хаан Алтан улсын нутагт цөмөрч, Люпаньшань уулын зүүн хормой дахь хотуудыг нь эзэллээ. Энэ үед Чингис хаан Цагаан ноёныг Ли Сянд элчээр илгээж, бууж өгөхийг шаардсанд Ли Сян арга буюу бууж өгөхийг зөвшөөрчээ. Удалгүй Тангуд улс бууж өгч, Монголын захиргаанд орлоо. Энэ үед Чингис хаан Алтан улсын нутагт дайтаж байгаад 1227 оны намрын тэргүүн сард нас барсан учир Монголын их цэрэг нутгийн зүг хүлгийн жолоо залжээ.

Хорезмын султан Желал Ад Дин Энэтхэгээс Хорезмд буцан ирсэн боловч өөрийнхөө эзэмшил нутгийг Ирак, хойд Сири, Гүржийн нутгаас тасдан авах замаар өргөжүүлэх бодлого явуулж, өргөн хэмжээтэй аллага хядлага дэгдээсэнээс ойрхи дорнодын Христос болон Лалын шашинт орнууд бүгдээрээ түүний эсрэг ханджээ. 1229 онд Желал Ад Дин хойд Месопотамид цөмрөн орж, Калат хотыг зургаан сар бүслэн байлдсаны эцэст эзлэн авлаа. Энэ үед умард Сири, Рүмийн султан нар болон Месопотамийнэмир нар Желал Ад Диний эсрэг гурамсан эвсэл байгуулж, улмаар түүнд цохилт өгч Хой хот хүртэл үлдэн хөөжээ. Түүнийхээ дараа тэд дипломат бодлого явуулж, Желал Ад Динийг аргадсаны үр дүнд Желал Ад Динаас өөрсдийнх нь эзэмшил рүү дахин довтлохгүй гэсэн тангараг авлаа. Энэ үед Их Монгол улсын баруун хилийг манаж байсан Чoрмаган жанжин Өгэдэй хааны зарлигаар Желал Ад Диний эсрэг дайны ажиллагаа эхлэв. Чoрмаганы цэрэг Хорасан руу давшиж, Хорезмын тагнуулчид болон харуулын ангиудыг устгасаар 1230 оны сүүл үед өмнөд Азербайжанд цөмрөн ороход Желал Ад Дин ямар ч мэдээлэлгүй ан ав хийж байжээ. Монголын цэрэг Желал Ад Динийг 1231 онд Муганы талд бут цохиод нэхэн байлдахдаа замдаа таарсан хотуудыг авах тулалдаан хийхгүйгээр шуурхайлан давшиж байсан тул Желал Ад Диний байдал хүндэрчээ. Үүний улмаас Желал Ад Дин өөрийн өргөөг Исфахан хот руу шилжүүлэх гэж байснаа больж, Рүмийн султант улсыг эзэлж, түүний хүчин чадлыг Монголчуудын эсрэг ашиглах бодлого баримтлан цэргээ өрнө зүг рүү эргүүлэв. Гэвч Амид хотын дэргэд Монгол цэрэгт бүслэгдэн бут цохиулжээ. Желал Ад Дин бүх цэргээ алдаад ганц биеэр Күрдистаны ууланд тэнүүчилж яваад амиа алджээ.

Монголын төрийн эрх баригчид Тангуд улсыг мөхөөсний дараа Алтан улсыг бүрэн ганцаардуулах зорилгоор Алтан улсын эсрэг Сүн улстай холбоо тогтоох бодлого явуулах болов. Үүний үр дүнд Алтан улсын эсрэг Монгол улс, Сүн улсын эвсэл гарч иржээ. Монголчууд Алтан улсыг хавчин цохихын тулд Сүн улсаас Алтан улс руу нэвтрэх зам зээлэхийг хүссэнд Сүн улсын төрийн эрх баригчд хоорондоо санал зөрөлдсөн тул энэ асуудал хойшилжээ. 1230 онд Өгэдэй хаан гурван замаар Алтан улс руу довтолжээ. Тулуй, Мөнх нарын удирдсан Монголын баруун замын цэрэг Шэньси мужийн хойд хэсэгт орших Цзиньчжоу, Финсянь, Тунчжоу гэдэг гурван хотын завсрын 60 гаруй бэхлэлтийг эзэлж, Вэй голыг гаталж, Хуачжоу хотыг дайран эзэлсэнд Зүрчидийн цэргийн гол хүч дорно зүг рүү ухарч, Выньсянь хотод төвлөрлөө. Энэ явдал Ванъян Хада, Ира Буха нарын удирдсан Зүрчидийн шилмэл цэрэг Тунгуанаар дамжин ирэх замыг хааж, гол хүчдээ Финсянийг довтлон эзлэх боломжийг хангаж өгчээ. 1231 оны хавар Монгол цэргүүд Финсянь, Сианьфу, Хэчжун хотуудыг эзлэн авчээ. Зүрчидийн Айцзун хаан Ванъян Хада, Ира Буха нарыг Финсяньд туслахыг тушаасанд тэд Монгол цэргийн гол хүчтэй тулалдахаас зүрхшээж, хүч хүрэхгүй хэмээн элдэв шалтаг хэлж хөдлөхгүй суусаар байв. Монголын зүүн замын цэрэг Нанжин хотыг хойд талаас нь хамгаалж байсан Вэйчжоу хот руу Зүрчидийн У Сянь жанжны цэргийг шахан оруулж, бүслэн хаалаа. Хэдийгээр Ванъян Хада, Ира Буха нар У Сяньд өм цэргээр тусалж байсан боловч 1232 оны цагаан сард Тастогос жанжны цэрэг Ванъян Хадагийн өм цэргийг бут цохиж, Вэйчжоу хотыг эзлэв. Финсянийг эзэлж авсны дараагаар Тулуй ноён олзлогдсон Зүрчид жанжин Ли Чан Гүйг байцааж, Фынянаас Баоцзы, Ханьчжунфугаар дамжиж, сар хүрэхгүй яваад Хэнань мужид нэвтэрч, Танчжоу, Дэньчжоу хотуудад хүрэх зам байдгийг мэдэж авав. 1231 оны хаврын сүүл сард Өгөөдэй хаан цэргээ татаж, цагаан хэрмийн ард Их ус хэмээх газарт зуныг өнгөрөөв. Их усанд байхдаа Өгөөдэй хаан их хуралдай зарлан хуралдуулж, цаашдын дайны төлөвлөгөөг боловсруулан гаргажээ. Энэ төлөвлөгөөний дагуу Чингис хааны гэрээсийн дагуу Сүн улсаас зам гуйхаар Жубханыг Сүн улс руу элчээр илгээх, баруун замын цэрэг Алтан улсын морин цэргийн анхаарлыг өөртөө татаж, гол хүчээ Хатны голыг гатлах боломжийг хангах, гол замын цэрэг Лоян хот орчмоос Хатны голыг гатлан давших, зүүн замын цэрэг Шандунь мужийн Цзинань хотоос Нанжин хот руу довтлох, бүх цэрэг 1232 оны цагаан сард Нанжин хотод уулзахаар болжээ. Сүн улс руу зам гуйхаар Жубхан тэргүүтэй элчийг илгээхэд тэд Сүн улсын Сычуань мужийн Мяньчжоу хотын захирагч Жан Сывэньд алагджээ. Өгэдэй хаан үүнийг сонсоод зам нэвтэрхэд хэрэгтэй нутгийг цэргийн хүчээр булааж авахаар шийдэж, Тулуй ноёны удирдсан баруун замын цэргийг илгээв. Тулуй Финсяньд хүрээд цэргээ хоёр хувааж Сычуань мужийн олон хотыг эзэлж, Сычуань мужийг шахамдуулахад Сычуань мужийн эрх баригчид Монголын цэргийг нутгаараа замчлан Дэнчжоу хот хүргэхийг зөвшөөрчээ. Монголын гол замын цэрэг Датун хотоор дайран Шаньси мужийг уруудан давшсаар Хэцзинь хотыг эзэлж, Хэнань мужид нэвтрэн Лоян хотод хүрч, Байпо гармаар Хатны голыг гаталжээ. Айцзун хаан Монголын цэрэг Хатны голыг гаталсныг мэдэлгүй Хатны голын олмыг сахиулахаар 20000 цэрэг илгээсэнд тэд Хатны голд дөтөлж ирээд Монгол цэргийн байрлалыг хармагцаа буцав. Ванъян Хада, Ира Буха нар Дэнчжоу хотын орчимд Тулуйн цэрэгтэй тулалдаад их хохирол үзэн ухарчээ. Монголын цэрэг Хатны голыг гаталсанд балмагдсан Айцзун хаан Ванъян Хада, Ира Буха нарыг Нанжин руу ирэхийг тушаажээ. Тэд Нанжин руу хөдөлсөн боловч Тулуйн илгээсэн 3000 цэрэгтэй Юйчжоу хотын орчимд цасан шуурганаар гурван хоног тулалдан саатжээ. Энэ үед Өгэдэй хаан Бэлгүдэйн хүү Хада, улсын тайш Тастогос нарт 1000 цэрэг өгч илгээжээ. Энэхүү хамтарсан цэрэг Ванъян Хада, Ира Буха нарын цэргийг бүслэн авав. Тэнгэр гиймэгц Монголын цэрэг Юйчжоу хотын зүг зориуд зам тавьж өгч, Зүрчидийн цэргийг гаргаад хоёр талаас нь хавчин хиартал цохижээ. Ванъян Хада, Ира Буха нар Монголын цэрэгт баригдан цаазаар авахуулжээ. Телиншань уулын хавцал сахин Выньсянсян хотод төвлөрч байсан Зүрчидийн цэргийг Монголчууд Сүн улсын Сычуань мужийн нутгаас ар хударгаар нь довтолж бут цохив. Нийслэлдээ шахамдсан Айцзун хаан Тунгуань болон Вэньсянд байрласан цэргээ дуудуулсан байна. Уг цэргийг удирдаж байсан Тундан Узянь бүх цэргээ авч Нанжин руу нэвтрэхийг оролдоод Монголын зүүн замын цэрэгт бут цохиулжээ. 1232 онд Алтан улсын цэргийн хүчин үндсэндээ бут цохигдсон тул Өгэдэй хаан Тулуйн хамт гэдрэг эргэж, Сүбэдэй баатарт Нанжин хотыг эзэлж, Хэнань мужийг түвшитгэхийг даалгажээ. 1232 оны зунаас Сүбэдэй баатар Нанжин хотыг бүслэн байлдсан боловч хотынхон ширүүн эсэргүүцэл үзүүлсэн байна. Сүбэдэй баатар Айцзун хаанд байлдаанаа зогсоох санал тавьсанд Айцзун хаан зөвшөөрсөн тул Монгол цэрэг байлдаанаа зогсоож, Хатны голын хойд талд гарав. Гэвч удалгүй Нанжин хотод өлсгөлөн эхэлж хүчин мөхөсдөж эхлэв.

Байлдаан завсарлаад гурван сар өнгөрсөний дараа Монголын Танчин тэргүүтэй 30 элчийг Зүрчидүүд итгэл эвдэн хороосон тул хоёр улсын түр найрамдал хүчингүй боллоо. 1233 оны 1-р сард Өгэдэй хаан Сүн улсад элч илгээж, Нанжин хотыг хавсран байлдах санал тавьж, Хэнань мужийг Сүн улсад өгөхөөр амлажээ. Сүн улсын Лицзун хаан Өгэдэй хааны саналыг хүлээн авснаар Монгол улс, Сүн улс хоёр Алтан улсын эсрэг улам ширүүн дайтах болсон юм. 1233 оны хаврын тэргүүн сард Айцзун хаан Нанжин хотыг орхин Хүйдэ (Шанцю) хотод очив. Сүбэдэй баатар үүнийг сонсоод Нанжин хотыг бүслэн байлдаж, 1233 оны 4-р сард эзлэн авлаа. Энэ үед Монголын цэрэг Хүйдэ хотыг бүслэн байлдсан боловч хотыг тойрсон сувгийн ус хэрэм эвдэх зэвсэг ойртуулах боломжийг хааж, хүн хүч дутагдаж байсан тул ухарчээ. Түүний дараа Өгэдэй хаан Сүн улсаас цэргийн хүнс гуйхаар Ли Бинжуйг элчээр илгээсэнд түүнийг хил дээрээсээ хөөж буцаасан байна. Энэ явдал нь Сүн улс цаашид Монголтой найрсаг харилцахгүйг дохиолж байлаа. 1233 оны 6-р сард Айцзун хаан Хүйдэ хотыг орхин гарч, Цайчжоу хотод очжээ. Тэрээр Сүн улсыг Монголоос салгахын тулд Сүн улсад элч илгээж, Монголын эсрэг хамтран дайтах санал тавьсан боловч бүтсэнгүй. 1233 оны 11-р сард Сүн улсын Лицзун хаан 50000 цэрэг илгээж, Нанжин хотыг Монголын цэрэгтэй хавсран байлдаж, 1234 онд Цайчжоу хотыг эзлэн авахад Айцзун хаан амиа хорлон үхжээ.

Гүрёо улсын эрх баригчид нийслэлээ Ган Хуа арал руу нүүлгэж, Монголын даргач нарын зэвсгийг хураан хороож байгаа мэдээг Монголчууд сонсоод 1232 оны 8-р сард Саридай жанжныг дахин Гүрёо улс руу илгээв. Өгэдэй хаан Гүрёо улс руу Саридай жанжны цэргийг оруулж, таван зүйлийн ял асуун дайтжээ. Энэ нь 1. Хоёр улсын найрамдлаас урвасан нэгдүгээр ял, 2. Даргач нарыг барьж алсан хоёрдугаар ял, 3. Чогойег хулгаж алаад Манногийн (Их Цзинь улсыг бас ингэж нэрлэдэг байв) иргэд алав хэмээсний гуравдугаар ял, 4. Хавсрах цэрэг мордуул, түшмэлээсээ золгуулахаар илгээ хэмээн зарлиг болоход мөчөөрхөж, далайн арал руу шургалан орсон дөрөвдүгээр ял, 5. Иргэдээ эс цуглуулан тоог үнэн мөнөөр мэдүүлээгүй тавдугаар ял болно. Монголын тулган шаардах бичгийг аваад Гүрёо улсын ван 1232 оны 9-р сард хариу элч илгээж, дипломат зөөлөн үгээр аргадахыг оролджээ. Энэ үед Гүрёо улсын төрийн эрхийг Чой У тэргүүтэй цэргийн эрхтнүүд атгаж, вангаа хараандаа оруулсан байлаа. Тэд өөрсдийн эрх мэдлийг хадгалж үлдэх, ард олноо дайны хөлд золиосолсон үйлдлээ цайруулахын тулд вангаа бамбай болгон ашиглаж байв. 9-12-р сарын хооронд Гүрёо улсын түшмэд Чой Угийн шахалтаар Монголын хаанд захидал илгээж, ял хэлтрүүлэхийг царайчилсаар байлаа. Чой Угийн энэ үйл ажиллагаа нь Монголыг их улс гэх мэт сайхан үгээр хуурах, вангаараа элдвийн амлалт өгүүлэн Монголчуудыг хоосон зэрэглээний араас хөөцөлдүүлэх зорилготой байлаа. Монголын цэрэг Гүрёо улсын нутагт дайтаж байтал 1232 оны 12-р сард Чо Ин Соны ойролцоо Саридай жанжин санаандгүй алагдсан нь Монголын цэргийн довтолгооныг саатуулав. Энэ үед Монгол улс Алтан улс, Их Цзинь улстай зэрэглэн дайтаж байсан тул Гүрёо улсын хэргийг түр хойш тавив. 

Их Цзинь улсыг мөхөөсний дараа Өгэдэй хаан 1233 оны 3-р сард Гүрёо улс руу Данх жанжны цэргийг илгээв. Мөн Гүрёо улсын ванд илгээсэн захидалдаа Хиданы хулгайг түвшитгэж, Жалаг алснаас хойш өдгөө болтол ганц ч удаа элч зарж, хааны ордонд ирүүлээгүй, энэ ял нэг. Элчид зарлиг болж, сургааль хийгээд зарлиг өвөрлүүлэн илгээвээс сөрж буцаасан, энэ ял хоёр. Чаг Го Йөг хутгалж алаад зүүн Зүрчиний иргэд алав хэмээсэн, энэ ял гурав. Хавсрах цэрэг мордуул, түшмэлээсээ золгуулаар илгээ хэмээн чамд зарлиг болсонд чи мөчөөрхөж, далайн арал тийш шургалан орсон, энэ ял дөрөв. Иргэдээ эс цуглуулан тоог үнэн мөнөөр мэдүүлээгүй, энэ ял тав хэмээсэн байлаа. Их Цзинь улс мөхснөөр Гүрёо улс нь Монголын эзэмшил болсон газартай хойд талаараа бүрэн хүрээлэгддэг болжээ. Монголчууд газар зүйн энэ давуу байдлаа ашиглан Гүрёо улсын хойд талын ихэнх нутгийг эзлэн авчээ. Мөн Монголд үнэнч хэвээр үлдсэн Гүрёо улсын Бог Вөн жанжныг 1233 оны 12-р сард Зүүн нийслэлийн бүгдийг захирах дарга болгож, дагасан цэрэг, иргэд бүхий 40 гаруй хотыг захируулан суулгажээ. Харин Гүрёо улсын захиргаанд өмнөдийн гурван муж, далайн хэдэн арал л үлджээ. 1234 оны 1-р сард Монголын цэргийн цохилтон доор Алтан улс мөхөж, Их Монгол улсын дорнод хил нэг хэсэгтээ амар тайван байдалд оржээ. Гүрёо улсад дайтаж байсан Монголын цэрэг ч байлдаанаа зогсоож, урьд нь эзлэгдсэн Их Цзинь улсын нутагт 100 гаруй цэрэг үлдээгээд буцжээ. 

Монгол улс, Сүн улсын цэрэг Нанжин хотыг унагасаны дараа Өгэдэй хаан Чжэнчжоу, Цайчжоу хотуудын заагаас урагш Хэнань мужийг Сүн улсад өгөөд цэргээ татан буцсан юм. Урьд нь Монголын цэрэг Нанжин хотыг өмнүүр нь ороон бүслэх зам гаргах, цэргийн хүнс бэлдэхийн эрхээр Сүн улсын нутагт гүн цөмөрч байсан боловч эзэлж авсан тэр нутгаа бас Сүн улсад өгчээ. Гэтэл Сүн улсын эрх баригчид Монголын цэрэг Сүн улсын хил залгаа нутгаас ухран гарсан хийгээд тэр хязгаарт Монголын засаглал бэхжиж амжаагүй байдлыг ашиглан урьд Алтан улсад алдсан зүүн нийслэл Кайфинь, баруун нийслэл Лоян, өмнөд нийслэл Шунтянь хотуудаа Монголын захиргаанаас байлдан авахаар шийдвэрлэжээ. Энэ нь Хэнань мужийг бүхлээр нь авах төдийгүй Монголын захиргаанд орсон Шаньси мужийг бас авахад хүргэх хэрэг байв. Хэдийгээр энэ шийдвэрийг Сүн улсын сайд нарын ихэнх хэсэг нь дургүйцэж, эс зөвшөөрч байсан ч цэргийнхэний ятгалгаар Лизун хаан 1234 оны 7-р сард 60000 цэргийг Бяньлян хотын зүг хөдөлгөжээ. Сүн улсын жанжид болох Жао Куй, Чан Зюй Цай нарын цэрэг Нанжин хотыг эзлээд цэргээсээ хоёр хэсгийг гаргаж, Ян И, Сюй Минь Цзинь нарт захируулж, Лоян болон Тунгуаны зүг хөдөлгөсөн байна. Ийнхүү Их Монгол улсын хил хязгаарт Сүн улсын цэрэг орж ирсэн мэдээг аваад Монголын цэрэг буцах замаасаа гэдрэг эргэж, Сүн улсын цэргийн эсрэг тулалдаж эхэлжээ. 

Ян И жанжны цэрэг Лоян хотод цөмрөн ороод байх үед нь Монголын цэрэг хүрч очиж дайлаад Сүн улсын цэргийг Лошуй голд шахан бут ниргэхэд олон хүн нь живж үхжээ. Сюй Минь Цзинь жанжны цэрэг Монголчуудтай тулгаран байлдсан боловч аль аль нь шийдвэрлэх ялалт байгуулж чадахгүй байсаар хүнсээр дутагдаж, хоёр тийшээ ухарчээ. Харин Нанжин хотод үлдсэн Чжао Куй, Чан Зюй Цай нар араасаа хүнс ирэхийг хүлээн ган гачиг, өлсгөлөнд нэрвэгдсээр 8-р сарыг арай ядан өнгөрөөж байтал Нанжин хотод дөтөлж очсон Монголын цэрэг Хатан голын даланг эвдэхэд ус Нанжин хотын хойд талын нууранд хүч түрэн цутган орж, Сүн улсын цэргийг ихээр живүүлжээ. 1235 оны 1-р сард Монголын хаан, Сүн улсад элч илгээж, хэлэлцээр зөрчсөнийг буруушаан ял асуулгавал Сүн улсын эрх баригчид уучлалт хүссэн байна. Гэвч үүнээс хойш Хатны голын орчимд байлдаан ер зогссонгүй. Тиймээс шинэ дайн шатлан өргөжихөөр заналхийлж байв.

Сүн улстай Хатан голын орчим хийж байгаа байлдаан ер зогсохгүй байсан тул Сүн улсыг мохоох зорилгоор 1235 оны их хуралдайгаас гарсан шийдвэрийн дагуу Монголын цэрэг Сүн улс руу гурван замаар довтлон оров. Баруун замын цэргийг Өгэдэй хааны гуравдугаар хүү Хүдэн болон Тахай жанжин нар удирдаж Сычуань муж руу, гол замын цэргийг Өгэдэй хааны дөрөвдүгээр хүү Хүчү болон Томудай жанжин нар удирдаж Хубэй мужийн Ханьшуй мөрний сав нутаг руу, зүүн замын цэргийг Бэлгүдэй ноёны хүү Бухагүн болон Цагаан ноён нар удирдаж Хэнань мужийн Хөх мөрний хөндий рүү тус тус давшихаар болжээ. Эдгээр цэрэг нь шинээр дайчлагдсан Монгол, Хидан, Зүрчид, Хятад цэргүүдээс бүрдсэн байлдааны туршлага муутай цэргүүд байв. Баруун замын манлай анги түрүүлэн давшиж, Хозяньфуд довтлон ороход хотыг сахиж байсан жанжин Ван Ши Сянь бууж өгчээ. Баруун замын цэргийн манлай анги Ван Ши Сянь жанжны цэрэгтэй хамтран давшиж, Даань гацааг бүслэн байлдаж байтал Личжоу хотын Цао Юй Вэй жанжны цэрэг өмгөөлөөр ирээд Монголын цэргийг байлдаж ухраав. Монголын манлай анги Сяньчжэнгуань боомтонд хүрч суугаад Ван Ши Сянь жанжнаар Мяньчжоу хотыг байлдуулж байтал Цао Юй Вэй жанжин бас өмгөөлөөр ирж цохин ухруулжээ. 1236 оны 5-р сард Монголын гол замын цэрэг Хэнань мужид цөмрөн орж, улмаар Хубэй мужийн гүн рүү давшихад замд тааралдсан хотуудын цэрэг бослого гарган хотоо галдаж, ар араасаа бууж өгцгөөж байсан тул тэдгээр хотуудын эд хөрөнгө, хоол хүнс, зэр зэвсэг Монголчуудын гарт оржээ. Монголын цэрэг давшилтаа үргэлжлүүлэн 8-р сард Гуаньчжоу, Цзаоянь, Дэаньфу хотуудыг эзлэн авав. Баруун замын цэрэг 1236 оны 10-р сард Сычуаньд цөмрөн Яньпингуань боомтонд давшин хүрч, Цао Юй Вэй жанжны цэрэгтэй тулалдан ялж, Личжоу, Тунчуань, Чэньду орчмын олон хот, гацааг эзлэн авсанаар Сычуань мужийн гуравны хоёр хэсэг нь Монголын цэргийн захиргаанд орлоо. Улмаар Вэйчжоу хотыг бүслэн байлдаж буулган авч байхад Хүдэн жанжны дүү Хүчү тулалдаанд эрсэдсэн мэдээ ирсэн тул Хүдэн цэргээ хураан Шэньси мужид гарч очив. 1236 оны 12-р сард Томудай жанжин Хубэй мужийн Цзинь Линь хотыг бүслэн цохилоо. Хотод туслахаар Сүн улсын Мэн Хун жанжин ирж байлдаад Монголчуудын эрхшээсэн 24 цайз, 20000 иргэнийг буцаан авав. Монголын зүүн замын цэрэг 1237 оны намар Чжиньчжоуг довтлоод эзэлж чадалгүй буцав. Мөн Бухагүн Хэнаньд цөмөрч, Суйчжоу, Цичжоуг аваад Аньфэнь хотыг дайрсан боловч амжилт ололгүй гэдрэг эргэв. Энэ дайн төдийлөн амжилт олоогүй шалтгаан нь Их Монгол Улс баруун хил дээрээ аян дайн хийж, цэргийн ихээхэн хүч тийшээ шилжсэнтэй холбоотой байв. Эцсийн эцэст дайнд тамирдсан Сүн улс найрамдлын гэрээ байгуулах санал тавьжээ. Монголын эрх баригчид Сүн улсын саналыг хүлээн авч, 1238 оны 4-р сард Сүн улсын нийслэл хотод хоёр улс хэлэлцээр хийж, түр найрамджээ. Энэ хэлэлцээрийн ёсоор Сүн улс Монгол улсад жил бүр 200000 лан мөнгө, 200000 хуй торго төлөх үүрэг хүлээлээ.

Өмнөд Хятадад шинэ дайны гал асаж, Перс, өмнөд Кавказ, их Унгар (одоогийн Башкирийн Татаруудын нутгийг тэр үед бас ингэж нэрлэдэг байжээ), Гүрёо улсад дайн намжаагүй байснаас Монголын төрийн эрх баригчид 1235 онд Хархорум хотод их хуралдай зарлан хуралдуулж, олон улсын цэрэг, дайны байдлыг авч хэлэлцжээ. Их хуралдайгаас Сүн улс болон Гүрёо улсыг дайлан мохоох шийдвэр гаргалаа. Их хуралдай дээр баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг бас зөвлөлдөн хэлэлцэж, баруун зүгийн орнуудын талаар 1223 онд Зэв, Сүбэдэй нарын цуглуулсан мэдээнүүд, Бат ханы эзэмшлээс ирсэн шинэ соргог мэдээг нарийн, нягт хэлэлцсэн байна. 1222-1223 оны үед Кипчак болон Орост Монголын элчийг итгэл эвдэн хороосон төдийгүй Булгарт Монгол цэргийг ар хударгаас нь довтолсон явдлын өшөөг авах шийдвэр гаргажээ. Их хуралдайгаас баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг Зүчийн удмынханд голлон үүрүүлж, Зүчийн хоёрдугаар хүү Батыг дайлаар мордох цэргийн их жанжнаар томилж, түүний зөвлөхөөр Сүбэдэйг томилов. Сүбэдэй баатар анх Ижил мөрний тал нутагт хөл тавьснаасаа хойш тэр зүгийн нутгийг хараанаасаа салгасангүй. Тэрээр дорнод Европ болон Венецийн худалдаачдаар дамжуулан Европын орнуудын янз бүрийн давхаргын хүмүүстэй холбоотой байжээ. Түүгээр ч үл барам Ромын Пап лам хүртэл түүний тагнуулын сүлжээнээс ангид байсангүй. Их хуралдайгаас гаргасан шийдвэрийн дагуу Кипчак, Булгар зэрэг Ижил мөрөн, Кавказын нурууны овог аймгууд, Орос, Сүн улс, Гүрёо улсыг дайлах дайны төлөвлөгөөг боловсруулжээ.м

Өгэдэй хаан олон эхнэр, жаран татвар эмтэй байжухуй.




#Article 76: Улс орнуудын газар нутгийн хэмжээ (100 words)


Дэлхийн 195 улсыг нутаг дэвсгэрийн хэмжээгээр байр эзлүүлэн хүснэгтлэв. 

Үүнд НҮБ-ын гишүүн 193, НҮБ-ын байнгын ажиглагч 2 (Ватикан, Палестин) байна.

Мөн хүснэгтэнд удаан хугацаанд тусгаар байгаа Тайвань орныг дугаар өгөлгүй хавчуулсан. 

Бусад орон, харьяа нутгийг хамаарах улсын газар нутагт нийлүүлж тооцов. 

Дэлхийн хуурай газрын хэмжээ 148 сая 940 мянган хавтгай дөрвөлжин километр байгааг 195-д хуваавал нэг орон дунджаар 763,795 км² нутагтай. Энэ дунджаас том орон 37 (Оросоос Турк хүртэл) байна. Харин улс орнуудын дэс дугаарын дундаж буюу 98-р байрын Эритр улсын нутаг дэвсгэр 121,320 км² юм. Дэлхийн хамгийн том Орос орон 17 сая км², хамгийн жижиг Ватикан 0.44 км² талбайтай.




#Article 77: Монголчууд (2199 words)


Монголчууд — Монгол улсын үндсэн хүн ам болсон монгол угсаат ард түмэн, 10 сая хүнтэй үндэстэн. Монгол улсаас гадна Хятад, Орос, Хиргис, Өмнөд Солонгос, Америк болон Европын орнуудад тархан суурьшиж байна.

Хянганаас Или, Тарвагатайн нуруу, Цагаан хэрэмнээс Байгал нуур хүрсэн өргөн уудам газар нутагладаг. Мөн дорно Европын Ижил мөрний эрэг, Тэнгэр уулын Төмөрт нуурын эрэгт суужээ.

НТӨ 209 онд монголчуудын анхны улс Хүннү байгуулагдаж улмаар МЭ 156 онд онд Сяньби, 330 онд Нирун, 386 онд Тоба Вэй, 907 онд Хятан улсууд байгуулагджээ. Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулсан нь орчин үеийн монгол үндэстэн бүрэлдэхэд нөлөөлсөн сүүлчийн томоохон үйл явдал юм. 17-18-р зуунд монголчууд манж, оросын харьяанд орсоноос зарим хэсэг нь хэлээ мартаж орос, хятад хэлээр ярих болсон байна. 1911 онд Монгол улс сэргэн мандаж, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон.  

Нүүдлийн мал аж ахуй бол монголчуудын уламжлалт аж ахуйн хэлбэр юм. Бөө мөргөлтэй байсан монголчууд 16-р зуунаас буддын шашинтан болжэээ. Коммунист засаглалын үед атеизм буюу шашингүй үзлийг сурталчилж байв.

Монгол үндэстэн мандсан нутаг нь Төв Ази юм. Монголын тэгш өндөрлөг буюу Монголын тал хээр нь далайн түвшнээс дээш 900-1500 м өндөр өргөгдсөн өндөрлөг юм. Монголчуудын нутгийн урд хэсэгт нь говь, дунд хэсэгт нь тал хээр, хойд талд нь  ойт хээрийн бүс зонхилдог. Баруун болон хойд талдаа харьцангуй өндөр Тэнгэр уул (7000 м хүрнэ), Тарвагатай, Алтай (4400 м), Соён (3400 м), Хангай (4000 м), Хэнтийн нуруу (2800 м), урд талаараа Зүүнгар, Говь зэрэг говь, цөл газар байна. Зүүн талдаа Мэнэнгийн тал, Хөлөнбуйрын нам доор тал нутаг байх ба Шилийн богд зэрэг унтарсан галт уулстай. Дорнош Их Хянган, өмнөш Цагаан хэрэмд тулна.

Монголчуудын нутагт Байгал, Хөвсгөл, Увс, Хяргас, Хар-Ус, Буйр, Далай, Бост, Эв, Өрөнгө нуур, Ангар мөрөн, Сэлэнгэ мөрөн, Орхон, Завхан, Ховд , Хэрлэн, Туул, Ил, Хатан гол зэрэг томоохон гол нуурууд бий. 

Халимагийн тал Каспи хавийн нам доор газарт байрладаг.

Монгол улс 21 аймаг, нэг нийслэлд хуваагддаг. Баян-Өлгийгээс бусад аймагт монголчууд дийлэнх олонх байна.

Хятад улсын монголчууд улсын нэг, хоёрдугаар зэргийн нутагт хүн амын цөөнх болсон. Монгол улсыг даган сунасан Өвөр Монгол орон, түүнтэй хаяа залгаа муж оронд байна. Баруун захаас дурдвал Шиньжянгийн Бортал, Баянгол тойрог, Ховогсайр шянь, Хөхнуур мужийн Хайши тойрог, Хөнань шяньд байна. Ганьсү мужийн Сүбэй шянь, Хөбэй мужийн Вэйчань шянь, Ляонин мужийн Фүшинь шянь, Харчин зүүн гарын шянь, Гирин мужийн Өмнөд горлос шянь, Хармөрөн мужийн Дөрвөд шянь зэрэг болно.

Өвөр Монголын газар нутгийн дотор монголоороо байгаа нь аймаг, хошуу байдаг бол хятаджиж байгаа нь хот (аймгийн зэрэгтэй), шянь болон өөрчлөгддөг.

Оросын ЗГ Агийн тойрог, Усть-Ордын хоёр буриад автономит тойргийг 2008 онд Эрхүү муж болон Өвөр Байгалийн хязгаарт нэгтгэжээ.

Киргиз улсын Иссык-Куль муж дахь Төмөрт нуурын (Иссык-куль) зүүн эрэг, Караколь (Харгол) хот, Ак-Суй районд ойрдууд бий.

Монгол улсын 2010 оны хүн амын тооллогоор суурин хүн амын 95.3 хувь буюу 2,523,621 нь монгол үндэстний ястан байв. 

Хятад улсын 2010 оны хүн амын тооллогын дүнгээр 5,981,840 «монгол үндэстэн» байв.

Орос улсад монголчуудыг «буриад», «халимаг», «монгол» гурван нэрээр бүртгэдэг. 2015 оны байдлаар тооцвол 660 мянган монгол бий.

 Киргизстанд  4188 сарт халимаг хүн байна. Албан бус тоогоор 12000 бий.

Монгол хэл олон аялгуутай. Монгол хэл нь Дуншян, монгор, дагуур хэлний хамт алтай язгуурын монгол бүлэгт орно. Хэл шинжлэлч Шадавын Лувсанвандан 1959 онд монгол хэлийг дараах байдлаар ангилжээ:

Монголчууд түүхэндээ монгол үсэг|[худам] монгол үсэг, дөрвөлжин үсэг, тод үсэг|тод [монгол] үсэг, галиг үсэг, соёмбо үсэг, вагиндрын үсэг, латин үсэг хэрэглэж байсан. 

Одоо албаны бичигт гурван өөр бичгийн дүрэм бүхий кирил үсэг, уламжлалт монгол үсгийг зэрэгцэн хэрэглэж байна.

Хятад дахь монголчуудын тал нь буюу 3.3 сая орчим нь монгол хэлээ мэднэ. ОХУ дахь буриадуудын тал хувь буюу 230 мянга, халимагуудийн тал хувь буюу 80 мянга нь монгол хэлээр ярьдаг ба бусад нь монгол хэлээ мартжээ. Монгол хэлээр ярьдаг нийт хүний тоо — 6.4 сая юм.

Монголчууд анх бөө мөргөл, тэнгэр шүтлэгтэй байв. МНТ-д Хөхөчү бөө буюу Тэв тэнгэр Чингис хаанд шадарлан, бас тэрссэн талаар дурдсан ба 13-р зууны Гүюг хааны тамганы дардас, Аргун ханы захидал «Мөнх тэнгэрийн хүчинд» хэмээн эхэлсэн байдаг. Одоо бөөгийн ёс харьцангуй хумигдмал болсон боловч овоо босгох, газар ус аргадах, тахих зан үйл үлджээ.  Буриад орон, Хөвсгөл аймгийн тайга нутгаар, дархад ястны дунд бөөгийн уламжлал хүчтэй хадгалагджээ.

Монголд буддын шашин Хүннү, Нирун улс, Хубилай хааны үе, 16-р зуунд гэх мэтээр дөрвөн удаа дэлгэрчээ. Монгол оронд 16-р зуунаас хойш Жавзандамба хутагт, Зая бандид, Агваан Доржиев гэх мэт олон хутагт хувилгаан тодорч, үсэг бичиг зохиох, бурхны ном орчуулах, бурхны хөрөг, шуумал бүтээх, суварга, сүм хийд барих зэргээр буддын шашин хөгжиж байв. 20-р зуунд коммунистнийгмийн үед шашны нөлөөг бууруулах бодлого явуулж байсан ба 1990 оноос Монгол улсад шашин шүтэх явдлыг чөлөөтэй болгожээ. 2010 оны тооллогоор МУ-ын хүн амын 53 хувь буддын шашин шүтдэг, 38 хувь шашин шүтдэггүй гэж хариулжээ. ЗХУ задарснаас хойш ОХУ дахь монголчууд улмажлалт бөө мөргөл болон буддын шашныг сэргээн хөгжүүлж байна. БНХАУ дахь монголчууд улс төрийн дэглэмээс шалтгаалаад шашнаас зайлсхийдэг хэвээр байна.

Сарт халимаг, дунсян, баоань, Алшаа дахь цөөн тооны монголчууд лал шашинтай.
Христийн шашин оросоор дамжин Байгал нуурын баруун эргийн буриадад 18-р зуунаас дэлгэрч үндсэн шашин болсон бол МУ-д 1990 оноос хойш сүм хийд олныг барьснаар одоо хүн амын 2.3% христийн шашинтан болжээ.

Монгол нутагт хүрлийн үед тархсан дөрвөлжин булшны соёлын хүмүүс нь  хувьд монголжуу төрхтнүүд байв. Найман, Онгуд , Хэрэйд гэх мэт зарим монгол аймгийг түрэг гэж үзэх явдал байдаг ч тэдний удирдагчдын нэр, овог аймгийнх нь нэр монгол үгтэй утга санаагаараа таардаг.Археологийн судалгаагаар 10-13-р зуунд олон тооны түрэг аймаг монголд байсан гэх нотолгоо олддоггүй мөн монголчуудын дунд түрэг соёлын нөлөө бараг байдаггүй. Их Монгол Улсын хүн амыг 4 хэсэгт хуваахад ноёлогч ангид монголчууд, түүний дараа кидан, түрэгүүд, 3 дахь ангид зүрчид, 4 дэхь ангид нь хятадууд орсон байдаг бөгөөд харин гарал нь эргэлзээтэй гэх энэ аймгуудыг монгол биш хэмээн ялгаж ангилсан явдал огт байхгүй байна.
		
Эцгийн талаас өвлөгддөг генийг , эхийн талаас өвлөгддөг генийг  гэдэг ба эцгийн талаар нь аливаа хүний гарал угсааг нь тодорхойлдог.Ген нь устаж үгүй болдоггүй. Мөн  нь ямар угсаатнууд хоорондоо холбоотой болохыг тодорхойлдог.
	
Ойролцоо гаралтай буюу хил залгаа нутагт оршин суудаг үндэстнүүдын цусны бүлэг ижил байдаг.Монголчуудын болон Алтайн угсаатнуудын голлох ген бол C3 буюу  юм. Төв Азид хүмүүс 2 замаар Африкаас ирсэн гэж үздэг ба Африкаас Баруун Ази-Энэтхэг-Зүүн Өмнөд Ази-Зүүн Ази-Төв Ази гэсэн өмнөд зам , Африкаас Баруун Ази-Төв Ази гэсэн хойд замаар эртний хүмүүс Төв Азид иржээ.Энэ хүмүүс бол Монголжуу төрхтний умард салбарынхан буюу эх газрын монголоид төрхтөн юм.Эх газрын ази төрхтөн дотроо 2 хэсэгт хуваагддаг ба Төв Азичуудыг монголжуу төрхтний умард салбарын өмнөд Сибирийн дэд бүлэгт (Төв Азийн дэд бүлэг), Умард Азичуудыг умард Сибирийн дэд бүлэгт (палеосибирь төрхтний дэд бүлэг) оруулан ангилдаг.

	 
Дархадын бүрэлдэхүүнд анчин самоедь угсааны зарим хүмүүс орж ууссан гэж угсаатны зүйч Х.Бадамхатан үзжээ.
		
Монголчуудын антропологи хэв шинж, генийн сан Дорнод Монголын дөрвөлжин булшны монголжуу хүмүүс, Баруун Монголын европжуу төрхтний хиргисүүрийн буюу чулуун овоот соёлын хүн ам, Сяньби, Хүннүчүүдээс бүрэлдэн бий болжээ. Угсаатан үүсэн бүрэлдэх үйл явцыг  гэж нэрлэдэг. Хүннүчүүдийн хувьд зарим хэсэг нь бага зэрэг европжуу төрхтэйгээрээ ялгарах боловч гоц ялгарах шинж байхгүй, үндсэндээ нэг гаралтай монголжуу хүмүүс байжээ.

Монгол угсаатнуудаас буриадууд өмнөд Сибирь хавьд байсан  гапло бүлэгтэй үндэстнүүдтэй нилээн холилдсон байдаг бөгөөд баруун монголчууд халхуудаас нуруугаар ялимгүй өндөр, дөрвөдүүд өндөр, шулуун хамартай, гавлын хэлбэр нь ялгагдах онцлог шинжтэй гэх мэт зарим өвөрмөц шинж төрх монголчуудын угсаатны бүлэг, газар орны ялгаанаас хамааран ажиглагддаг. Монгол хүн дунд зэргийн нуруутай, өргөн шанаатай, товгор хацартай, жартгар нүдтэй, гавлын хэлбэр нь зүүн өмнөд ази, зүүн азийнхантай харьцуулахад арай зууван, хар, бор өнгийн нүдтэй, шулуун хар, хүрэн үстэй, цайвар цагаан, шар, хөрслөг бор өнгийн арьстай, тэгш шүдтэй байдаг. Индианчуудын шүдний хэлбэр монголчуудынхтай ихээхэн төстэй.
		
Захчингуудаас 8, Халхуудаас 6 төрлийн ген илэрдэг.Монголчуудад нийтдээ 10-аад ген байдаг.Монголчууд эрт үед европоос ирсэн , ,  тэй бага зэрэг холилдсон байдаг.Архангай аймгийн Эрдэнэмандал, Өгий нуур зэрэг сумдаас Хүннүгийн үед амьдарч байсан монголжуу болон европжуу төрхтний холимог төрхтэй болон европ төрхтэй хүмүүсийн булш олджээ.Хүннүгийн харъяанд  , , хуцзе (цзеху),  зэрэг европ аймгууд олноороо байсанаас зарим нь Хүннүд алба хаахаар Хүннүгийн нутгийн гүн рүү ирсэн нь эдгээр хүмүүс юм.З.Батсайханы үзэж буйгаар Өгий нуур сумаас олдсон дээрх булш нь усуньчуудынх байжээ.Хагас нүүдэлчин усуньчууд европ үндэстэн байсан боловч Тэнгэр уулын усуньчууд нь Долоон усны усуньчуудаасаа арай илүү монголжуу төрхтний хольцтой байжээ.Аль ч арьстанд бусад арьстны ген 10 орчим хувь байдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн уулаасаа нэг гаралтай байдагтай холбон тайлбарладаг байна.Генетик судлаач Ж.Батсуурийн үзэж буйгаар монгол үндэстний ген Хангай,Хэнтийн нурууны хооронд Орхон, Сэлэнгэ, Туул гэсэн гурван голын савд бүрэлджээ.
	 
Аливаа үндэстэнд байгаа хэд хэдэн генийн бүрдлийг  гэдэг.
	
Өөр өөр хүмүүсийг нэг угсаатан хэмээн дүгнэх хэмжүүр бол угсаатны нийтлэг шинж юм. Түүхийн нэг ижил цаг хугацаанд, нэг нутагт нэгдэрэн нягтарч бүрэлдсэн, нэг өвөг дээдсээс гаралтай, ижил хэл соёлтой ард түмнийг угсаатан (, ethnos) гэдэг. Угсаатан, үндэстэн () гэсэн 2 үг заримдаа ижил утгаар, заримдаа ондоо утгаар хэрэглэгдэх ба угсаатан нь үндэстэн гэсэн үгээсээ илүү ерөнхий, өргөн хүрээтэй утга санааг илэрхийлнэ. Үндэстнийг нэгтгэх хамгийн гол шинжүүд бол ген, хэл, үндэсний ухамсар гурав юм.Аливаа хүн аль нэг угсаатны бүлгийн нэгэн гишүүн хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрөх, ямарваа нэг угсаатан өөрсдийгөө өөр бусад үндэстнээс өөр гаралтай, өөр угсаатан хэмээн ялган зааглах үзлийг үндэсний ухамсар (ethnic identity) гэдэг. Үндэсний ухамсартай холбогдох өөр нэг үзэл бол ,  2 юм. Угсаатан төвт үндэсний үзэл гэдэг нь зөвхөн нэг гаралтай хүмүүсийг л өөрийн үндэстний нэг хэсэг гэж үзэх, гарал үүслээрээ нэгдмэл улс байгуулах үзэл юм.Иргэн төвт үндэсний үзэл нь гарал үүсэл хамаарахгүй, өөрийн улсын иргэн болсон аль ч хүнийг нэг үндэстэн гэж үздэг үзэл юм. Цөөхөн тоотой үндэстнүүд эхний үзэл баримтлалыг нь барьдаг. Төвдүүд XIX-XX зууны дунд үе хүртэл хилээ бүрмөсөн хааж өөрсдийгөө хамгаалахыг оролдож байжээ. Тэд монголчуудыг Төвдөд чөлөөтэй нэвтэрэхийг зөвшөөрч байсан ч зөвшөөрөлгүй нэвтэрсэн бусад гадаад хүнийг шууд цаазалж байв.

Монгол гэсэн нэр түүхийн сурвалж бичигт анх 7 дугаар зуунд дурдагдсан байдаг бөгөөд Хятадын сурвалж бичигт Монголын тэгш өндөрлөгийн зүүн захад орших жижигхэн овог аймгийг мэнгү хэмээн нэрлэсэн байдаг. 

Хамаг Монголчууд Урианхадтай хүч хавсран Жалайр овгийг нэгтгэн, улмаар 12 дугаар зууны дунд үеэс Чингис хааны өвөг болох Хабул хан хамгийн анх хан цол хүртэн, хүчирхэгжих эхлэл нь тавигджээ. Гэвч Хабул ханыг нас барсны дараа хан болсон Амбагай хан нь Татаруудад олзлогдон Алтан улсад хүргэн хоригдож, 3 дахь хан Хутула хан үгүй болсны дараа эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн язгууртнууд болон бусад овог аймгаас болж Хамаг Монгол улс задрах аюулд хүрээд байв. Хан болох ёстой байсан боловч бусад овгийнхонд хүлээн зөвшөөрөгдөлгүй, Хиад овгийн ахлагчаас хэтрээгүй Есүхэй баатар Татаруудтай тэмцэлдэн, овог аймгаа нэгтгэхийг оролдож байсан хэдий ч Чингисийг 9 настайд Татаруудад хорлогдон нас нөгчжээ.

Эцгийг нь нас барсны дараа овгийнхон нь нүүр буруулан хүнд хэцүү бага насыг өнгөрөөсөн Чингис өөрийн хичээл зүтгэлээр Татар аймаг болон Монголын Тайчууд, Жадран овгийнхонтой тэмцэлдэн ялж 1189 онд Хамаг Монголын ханд өргөмжлөгдсөн байна. Тэрээр 1203  аймгийг бут цохин, Онгуд, Мангуд аймгийг дагаар оруулан Монголын тал нутгаар тархсан байсан овог аймгуудыг нэгтгэн, 1206 онд Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрнийг үндэслэж, хаан болжээ. Тэр үеэс Монголчууд улам бүр хүчирхэгжин, Чингис болон түүний үр ач нар урьдын Хамаг Монголын овог аймгуудаар зогсохгүй зэргэлдээх улс гүрнээ дагаар оруулж байв.

Байлдан дагууллын явцад Дундад Ази, Иран, Афганистан гэх мэт газар орнуудад тархсан монголчууд Исламын шашинд орсоноор зарим хэсэг нь түрэгжин зарим нь өөр бусад үндэстэнд уусчээ. Жишээ нь Умард Кавказийн даргин үндэстний нэг хэсэг кайтаг хэлэнд цөөн тооны монгол үг бий. Моголчууд 20-р зуун хүртэл монгол хэлээ хадгалж байсан ч сүүлийн үед зэргэлдээх үндэстнүүдэд уусч байна. 

Эзэнт гүрний үед Монголчууд төрөл бүрийн шашин шүтэж, олон орны урчууд, эрдэмтэн мэргэд цугларан соёл, шинжлэх ухаан, шашны төв болон хөгжиж байлаа. Буддын шашинг нийтээр шүтэх болсон нь XVI зууны үед Халхын Алтан хан Төвдийн шарын шашинг нэвтрүүлснээс үүдэлтэй гэж үздэг. 

Хубилай хааны үүсгэн байгуулсан Юань улс 1368 онд Хятад дахь ноёрхлоо алдсанаар их хаадын үе дуусч, улмаар Ойрадууд хүчирхэгжин эзэнт гүрэнд Дөрвөн Түмэн Ойрд, Дөчин Түмэн Монгол гэж хуваагдан тэмцэлдэж эхэлсэн байна. 

XVII зуунд Өвөрмонгол, Халх манжийн Чин улсад эзлэгдэн, XVIII зуунд ойрадын Зүүнгар улс нь манжийн эрхшээлд орсноор Монгол улс тусгаар тогтнолоо алдсан байна.

XX зууны эхээр Чин улс унахад Ар Монгол дахь Монголчууд тусгаар тогтнолоо зарлан Монгол улсыг тунхагласан байна. Гэвч 1912 онд Өвөр Монгол Хятадад эзлэгдсэн ба БНХАУ-н бүрэлдэхүүн дэхь Өвөр Монголын Өөртөө Засах Орон нь автономит эрхтэй муж юм. 20-р зууны үед халимаг, буриадууд Оросын захиргаанаас гарах тэмцэл өрнүүлж байв.

Монгол соёл зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэг, аж ахуй, дуу хөгжим, үлгэр домог, ном судар, тоглоом наадгай, урлагт илэрнэ.

Монголчууд ханаар тусгаарлагдахгүй нэг гэртэй, байгаль дунд нүүдэлчин ахуйтай болохоор ахмадаа, газар усаа хайрлах ухаан, эрээ цээр, зан заншилтай. Тухайлбал «ахмадаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл» зэрэг зарчим, сургааль, хэлц үгсийг санаж явах ба «тогтмол усанд бие, хувцсаа угаахгүй» гэж цээрлэх, «нүүхдээ үлдэж буй бууриа сайн цэвэрлэдэг» гэх мэт олон зан үйл байдаг.

Монгол дуу бүжиг дэлхийд хосгүй. Уртын дуугаар сэтгэлийн жавраа, морин хуураар гэрийн жавар үргээнэ. Усны дуу, хадны цуурай мэт хөөмийлж, уран налархай биелдэг. Нялх үрээ дугжраах «Бүүвэйн дуу»-наас эхлээд эцэс төгсгөлгүй мэт «Жангар» тууль ч бий. 

Дэлхийн ихэнх үндэстэн бөө шүтлэгээ орхиж шашин шүтэх болсон байдаг бөгөөд монголчууд мөн адил бөө шүтлэгээс буддын шашинд шилжжээ.Бөө мөргөл бол шашин биш шүтлэг юм.

Л.Гумилев  монголчуудыг бусад үндэстнүүдээс илүү ухаалаг, эрч хүчтэй хүмүүс төрөх байгаль цаг уур, газар зүйн буюу экологийн нөхцлөөр хүрээлэгдсэн байдаг гэжээ.Харин Америкийн монгол судлаач эрдэмтэн А.Кампи Монгол хүний даруу зан чанарыг идэвхгүй гэж үзэж огт болохгүй.Үнэндээ монголчууд сэтгэлийн асар их тэнхээтэй эргэцүүлж ухаарах их чадвартай, дотроо бодолтой улсууд бөгөөд Азийн бусад орны ард түмнээс эрс ялгаатай.Тэд цайлган сэтгэлтэй учираас гадны хүнд бүдүүлэг мэт харагдавч яг дунд нь амьдарсан нэгэнд сайтар ойлгогддог юм гэсэн байдаг.




#Article 78: Монголын тэгш өндөрлөг (267 words)


Монголын тал хээр нь Төв Азид орших тал хээр бөгөөд өндөр уулс хосолсон томоохон тэгш өндөрлөгүүдийн нэг бөгөөд монгол үндэстэн оршин суудаг. Энэхүү тэгш өндөрлөгт Монгол улс, Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Оросын холбооны нэгж болох Тува орон зэрэг улсууд оршдог. Монголын тэгш өндөрлөг нь Төв- ба Дорнод Азийн бүсэд орших хамгийн том Төвдийн өндөрлөгийн дараа ордог бөгөөд далайн түвшнээс дээш 900-1500 метр орчим өндөр бүхий өмнөд болон зүүн өмнөд  хэсэгтээ говийн элсэрхэг бүсээр хүрээлэн оршино. Хур тунадас бага, температурын зөрүү ихтэй, эрс тэс уур амьсгалтай нутаг болно.

Тус тэгш өндөрлөг нь ойролцоогоор 2.000 × 1.000 километр бараг дөрвөлжин хэлбэртэй нутаг ба Тэнгэр Уулаас Өвөр Монголын зүүн хойд зүгт байх Их Хянганы нуруу хүртэл үргэлжилнэ. Өмнө зүгт Наньшань уулс ба Шар мөрөн дэх Ордосын тэгш өндөрлөгөөр хязгаарлагдана. Зүүн урд зүгтээ түүний бэл нь 200 орчим км Бээжинд дөхөж очно. Умард зүгт монголын Алтай-, Хангайн нуруу болон зүүн зүгт Байгал нуураар хязгаарлагдана.

Энэхүү уртаашаа сунасан, овгор ихтэй тэгш өндөрлөг нь говь хээрийн бүсийн шинж бүхий маш хуурай уур амьсгалтай юм. 

Монголын тэгш өндөрлөг нь газрын доорх ашигт малтмалын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх баялагтай. Үүнд: зэс, алт, мөнгө, алмааз, төмрийн хүдэр, хайлуур жонш, чулуун нүүрс, силикат, доломит, фосфорит, цагаан тугалга, цайр, гянт болд (вольфрам), молибден, уран, газрын ховор металл, газрын тос зэрэг байна. Говийн өмнөд хэсэгт нь магадгүй дэлхийн хамгийн том зэсийн баяжмалын орд байх ба олборлолт хийгдээгүй өөр олон баяжмалын орд газрууд бий. Ар Монгол, Өвөр Монголын аль алинд нь нийт газар нутгийн зөвхөн гуравны нэг хэсэгт л геологийн судалгаа (2017 оны байдлаар) хийгдсэн байна. Одоогийн байдлаар 6000 гаран орд газарт 80 орчим эрдэс бодис байгааг олж тогтоожээ.




#Article 79: Монгол хэлний бүлэг (293 words)


Монгол хэлний бүлэг гэдэг нь зүүн болон Төв Азид, тодруулбал Монгол улс, залган орших ОХУ, БНХАУ дахь өөртөө засах орнуудад суух язгуур гарвал нэгтэй ард түмнүүдийн харилцах хэлнүүдийн бүлэг юм. Эдгээр хэлнүүд дүрэм, үг, авиа зэрэг талаар нягт холбоотой бөгөөд эдгээр хэлээр ярилцагчдыг монгол хэлтнүүд гэж нэрлэх нь ч бий. 

Монгол хэлний бүлгийн хэлнүүд дэлхийн бусад хэлнүүдтэй харьцуулахад ярилцагчдын тоо цөөн учир хэл зүйн үүднээс бага судлагдсан хэл олон байх бөгөөд тогтсон ангилал байхгүй. Нилээд үнэмшилтэй ангилалыг доор заав.

Төв буюу Монгол хэл гэх ангилалд Буриад аялгуу, Монгол улсын аялгууд, Өвөр Монголын аялгууд, Халимагийг багтаагаагүй Ойрад аялгууг багтаан ойлгох нь түгээмэл.

Монголчуудын баруун анги болох Ойрад ардууд (Монгол улсын баруун аймгууд, БНХАУ-ын Цинхай, Шинжиан, ОХУ-ын Халимагт байх) нь түүхэн үйл явдлуудаар бусад Монголчуудаас алслан холдсоноос хэлний зарим ялгаануудтай учир Ойрад хэл хэмээн үзэх судлаачид бас бий. Ойрд нь Монгол бичгийг дэлгэрүүлсэн Тод бичиг хэрэглэсэн уламжлалтай. Гэхдээ тэднийг Монгол үндэстэн гэж авч үзэн, Ойрад хэлийг Монгол хэлний нэгэн аялгуу хэмээн ойлгох нь түгээмэл.

Монгол үндэстэн бичиг үсэгтэй болсон тухай Нууц товчоонд дурьдсанаар 1204 онд Чингис Хаан Найман аймгийг бут цохиход Тататунга хэмээх Уйгур хэлтэй бичгийн хүн олзлогдож, Монголчуудад бичиг үсгийн чухлыг ойлгуулснаар үр ач нартаа тэрхүү Уйгур бичгийг сургаснаас эхлэлтэй гэж байдаг. Гэхдээ түүнээс өмнө ч бичиг үсэгтэй болсон байх магадлал бий. Ямартай ч одоогоор олдсон Монгол хэл дээрх хамгийн эртний бичгийн дурсгал бол 1224 онд босгосон Чингисийн чулуун бичиг юм.

Гэвч Хятадын эд өлгийн зүйл дунд Кидан бичгийн дурсгал байх бөгөөд Кидан хэлийг өвөг Монгол хэлний нэг хэмээн хамааруулдаг тул Киданы чулуун бичээсүүд одоогоор олдсон Монгол хэлтний хамгийн эртний бичиг үсгийн дурсгал болох юм.

Буриад хэл болон Монгол улсын Халх Монгол хэл нь мөн ЗХУ-ын нөлөөгөөр Кирилл бичигт үндэслэсэн зөв бичгийн дүрэмтэй болсон бөгөөд Буриад хэл нь 36, Монгол хэл нь 35 үсэгтэй.




#Article 80: Буриад ястан (1081 words)


Буриад (о.т. буриадууд) — монгол угсаатны эртний аймаг, монгол үндэстний одоогийн ястан, язгуурын монгол хэлт ард түмэн. Одоо цагт буриадууд гурван улсад тархан суудаг. Орос болон Монгол улсад буриад, Хятад улсад монгол гэх нэрээр хүн амын бүртгэлд бүртгэгддэг. Орост 461,389, Монголд 45,087, Хятадад 10,000 орчим Буриад хүн бий. Буриадуудын ихэнх нь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад амьдардаг.

Монгол Кирилл үсгээр Буриад эсвэл Буриад Монгол, Буриад Кирилл үсгээр Буряад эсвэл Буряад Монгол гэж бичээд араас нь зон, ястан, ард юм уу олон тооны дагавар залгаж хэвшсэн. Харин Цахар, Үзэмчин нар Бураад, Халимагууд Бүрэд, зарим Буриад аялгаар Баряад гэж дууддаг. 

Буриад гэдэг нэр түүхэнд анх 1240 онд бичигдсэн Монголын Нууц Товчоод дурьдагджээ. Буриад гэдэг нэрийн талаар хэд хэдэн таамаглал бий:

Ойн ардаас үүссэн гэж үздэг бөгөөд анхнаасаа л Байгаль нуурын орчим нутагладаг байсан гэж зарим түүхийн сурвалжид бичсэн байдаг.

Буриад зон нь 90 овгоос бүрдэнэ. Буриадуудын эрэгтэй хүний дээлийн энгэр 3 өнгөтэй байдаг бөгөөд хамгийн дээд талын өнгө тухайн хүний овгийн өнгө нь байдаг. Жишээлбэл, Халибин овгийн дээлийн дээд өнгө нь шар, Цонгооль овгийн эрэгтэй хүний дээлийн энгэрийн дээд өнгө нь улаан байдаг.

Буриадын гарал үүсэл маш эртний Монгол аймгийн салбар аймаг юм. Буриадтай гарал нэг барга нар анх хятад сурвалжид баегу, байргу нэрээр 6-р зуунд тэмдэглэгджээ. Тэд тэр үед Байгаль нуур орчимд амьдарч байв. Хорь буриадууд буриад ястны эртний томоохон бүлэг бөгөөд түмэдүүд мөн хорь түмэд нэрээр МНТ-д тэмдэгдэглэгдсэн байдаг учир түмэд, буриадыг гарал нэгтэй байж магадгүй гэж үздэг. Буриад нь дотроо 90 шахам отог удмын угсаатан ястнаас бүрдсэн улсууд юм. Дотроо Сонгоол Буриад, Ага Буриад, Хорь Буриад гэж хуваагдана. Шинэхээн буриад нь Хорь Буриадаас гаралтай бөгөөд Өвөрмонголын Хөлөнбуйрт Оросын хавчлагаас зайлсхийхийн тулд 20-р зууны эхээр нүүн очжээ. 

Монгол улсын буриадууд нь хэл аялгууны хувьд Онон Улзын Хорь, Ага, Хамниган, Худир буриадын аялгуу болон Сэлэнгэ-Үүрийн голын Түнхэн-санагын сонгоол буриадын аялгуугаар голчлон ярилцана. Түүнчлэн Буриад ястан нь өвөрмөц соёл бүхий зон юм. Тэд байшин сууцанд голлон суух ба барилга барих хадлан хадах, жимс түүх, ан агнах, сааль сүүний ажилд нэн сурамгай. Найр наадамд харилцаа дуу дуулалцах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог тууль хэлэх, тэргүүтнээрээ ихэд алдартай зон олон юм.

Буриад зон эрт цагт Ойн иргэдийн дотор багтаж байлаа. Ойн иргэд Байгал нуурын хоёр талаар, Сэлэнгэ мөрний адаг, Зүлгэ мөрний сав, Саяны уулс, Енисей мөрний эх, Тагна (одоогийн Тува) газруудаар суурьшиж байсан гэж үздэг. Тэр цагт Түмэд, буриад, булгачин, хэрэмчин зэрэг буриадын өвөг болох овог аймгууд зарим нь ой тайгаар ан гөрөө хийж зарим нь мал маллаж аж төрж байв. Буриад нэртэй газар усны нэр зүүн тийш Өвөр Байгалийн хязгаарын төв, өмнөд хэсэг, Эргүнэ мөрөн хүртэлх нутагт тааралддаг.

Дагуур монголчууд одоогийн Өвөр Байгалийн хязгаарын  Амар мөрнйи дунд урсгал хүртэлх нутагт тархан сууж байсан ба тэд Оросын цэрэгт шахагдан Өвөрмонголд дүрвэн очсон тул эзгүйрсэн нутагт нь буриадууд суусан байна.

Буриад отгуудын түрүүч, ноёд хуралдаад ямар улсыг түшэх тухай гэж зөвшилцөөд Халх, Манж, Оросыг дагах гэсэн гурван санал гаргацгаажээ. Орос буриадыг 1656 онд сайн дураараа дагаар орж 1689 онд албан ёсоор нэгдсэн гэдэг ч буриадууд зэвсэг дутмаг, хүн цөөний улмаас 1620-иод оноос эхлэн Оростой хийсэн тулаануудад олон хүнээ алдсан байдаг. 17-р зууны эхэнд буриадын хүн ам ойролцоогоор 77,000 байв. 1767 онд  голын буриадууд бослого гаргасан ба эдгээр бослого тэмцэл дарагдсаны  дараа 18-р зууны сүүлээр Буриадыг бүрэн нэгтгэж дуусчээ.

Цаашид олон ядуу Орос тариачдыг Цагаан хааны зарлигаар суурьшуулан үржил шимтэй газар нутгийг нь аажим аажимаар эзлэжээ. 1727 оны гэрээгээр хилийн шугамын овоод босгогдож, Буриад нутаг тэр хэвээр Хаант Оросын мэдэлд орсон юм.

 

Буриадын эрдэмтэд буриадын бичгийн хэл зохиохдоо халх аялгуунд хамгийн ойр сонгоол аялгуун дээр түшиглэхийг зорьж байсан ч Орос буриадуудыг монголтой ойртохоос болгоомжлон халх аялгуутай хамгийн төсгүй хорь аялгуун дээр буриадын орчин үеийн бичгийн хэлийг зохиохыг тулгажээ. Сонгоолууд 1689 оны Халх-Ойрадын дайнаар буриадын нутагт дүрвэн очсон халхууд байв. Тэд яваандаа буриадуудын дунд ууссан ч халхуудын адилаар хэл яриандаа с үсгийг түгээмэл хэрэглэдэг хэвээр байсан ба харин эртний буриад аймаг болох хорь буриадуудын хэл ярианд с үсэг бараг хэрэглэгддэггүй харин с-г х-р дууддаг байна. Жишээ нь сайн-хайн г.м

Буриад нь 1923-1958 он хүртэл Буриад-Монголын Автономит БНУ нэртэй байв. Зөвлөлтийн удирдагч ээс нэг хүн танайд яагаад Буриад-Монгол гэсэн нэртэй улс байгаа юм бэ гэж асуусны дараа Хрущёв Москвад буцаж ирээд Буриад-Монголын Автономит БНУ гэсэн нэрнээс Монгол гэсэн үгийг,  нэрнээс Фин гэсэн нэрийг хасчээ. Энэ нь монгол, буриадууд мөн ,  зэрэг угсаа нэгт ард түмнийг хоорондоо холбоогүй мэтээр харагдуулахыг зорьсонтой холбоотой юм. Зөвлөлтийн зүгээс нэрийг өөрчлөх болсон шалтгаанаа монголчууд Буриадад амьдардаггүй гэж тайлбарласан байдаг бол зарим эрдэмтэд дундад зууны үед буриадууд монголчуудын нэг хэсэг байсан тул нэр өөрчлөх шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлж байв. Зөвлөлтийн ЗГ-тай холбоотой ажиллаж байсан зарим Зөвлөлтийн эрдэмтэд буриад, халимагуудыг монгол биш гэж тэдэнд итгүүлэхийг оролддог байв. Мөн оросууд одоо ч буриад, халимагуудыг монгол гэж хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийдэг ба тэднийг жинхэнэ монгол угсаатны бүлэг биш харин монгол гаралтай угсаатны бүлэг, бусад монголчууд, монголын түүх болон Монгол улстай төдийлөн холбоогүй мэтээр бичиж тайлбарладаг. 

Буриадууд өргөн утгаараа Монгол хэлний хойд аялга буюу буриад аялгаар ярилцдаг.  Буриадууд монгол бичиг ашигладаг байсан ба мөн монгол бичигт үндэслэсэн вагиндра бичгийг зохиосон байдаг. Орос дахь буриадууд 1931 оноос латин, 1939 оноос кирилл бичиг хэрэглэх болсон. 

Уламжлалт шашин шүтлэг нь Бөө мөргөл бөгөөд 16-р зууны сүүлчээс Төвдийн Буддын шашины урсгал шарын шашинд бусад Монголчуудын адил биширсэн байдаг. Буриадад Христосын  шашин анхны оросуудтай хамт нэвтэрч, 20-р зууны сүүлийн хагаст өргөн тархсан.

Буриадын газар нутаг 17 дугаар зууны дунд үед Оросын Хаант Улсын бүрэлдэхүүнд орж, эхлээд Эрхүүгийн захирагчийн харьяанд байгаад, Байгалын чанад мужийн бүрэлдэхүүнд оржээ (1851 он). 1917 оны социалист хувьсгалын дараа байгуулагдсан Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад 1921 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, 1922 онд өөртөө засан тохинох эрхтэй болжээ. 1923 онд ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүн дэх Автономит Улс болсон байна. 1992 оноос Бүгд Найрамдах Буриад Улс гэж нэрлэх болсон байна.

Оросын судлаач М.Н. Мельхеев буриад газар усны нэр Эрхүү мужийн өмнөд хэсэг, Киренга гол, Саяны нуруунаас Буриад, Өвөр Байгалийн хязгаарын төв, өмнөд хэсэг хүртэл тархсан болохыг тогтоожээ. Гэвч М.Н. Мельхеев буриад үг, монгол үг хоёрыг нарийн ялгаж салгаагүй байж болох юм. 

(1840 оны номын зураг)
File:Selenginskie_buryaty.jpg|Сэлэнгийн буриадууд
Файл:Байгаль хавийн овог аймгууд XVII .jpg|Байгаль хавийн овог аймгууд XVII 
Image:Buryatdress.jpg|Буриад хувцас
Файл:Angara.png|17-р зуунд буриадууд баруун тийш Бирюса, Үдэ (Тасеевын цутгал), Кан гол хүртэл нутаглаж байжээ.
Файл:Их, Бага Хянган, Яблоны нуруу, Становын нуруу, Алданы өндөрлөг, Верхояны нуруу.jpg|Их Хянган, Бага Хянган
Файл:Оросын физик газарзүйн атлас.jpg
Файл:Баруун, Зүүн Саян, Тагнын нуруу (Танну- Ола) болон Тувагийн бусад уул.png|Зүүн Саян, Тагнын нуруу (Танну- Ола) болон Тувагийн бусад уул
Файл:Төв Сибирийн тэгш өндөрлөг, Зүүн Сибирийн уул нурууд.jpg|Төв Сибирийн тэгш өндөрлөг, Зүүн Сибирийн уул нурууд
Файл:Оросын физик газарзүйн атлас.jpg|Оросын физик газарзүйн атлас
Файл:BURIAT 66.jpg|Б. Сумъяабаатар, Буриадын үгийн бичээс, хуудас 315, 1967




#Article 81: Нэгдсэн Үндэстний Байгууллага (1073 words)


Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нь олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий олон улсын байгууллага юм.  Үндэстнүүдийн Лиг үүргээ гүйцэтгэж чадалгүй дэлхийн дайн гаргуулснаас улбаалан Дэлхийн хоёрдугаар дайны ялагч тал болох  Холбоотнууд голлон 1945 байгуулжээ. Өнөөдөр дэлхийн бараг бүх улс гүрэн энэхүү байгууллагад элсжээ. Тухайн үед дайнд ялсан улсууд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болсон бөгөөд тэдгээр улсуудын нөлөө маш их байдаг нь даяаршил, Нэгдсэн Үндэстний байгууллагыг эсэргүүцэгчдийн шалтгаан болдог байна. НҮБ нь 1945 оны 10-р сарын 24-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьж байжээ. 2020 оны байдлаар НҮБ-ын 193 орныг эгнээндээ нэгтгээд байна.  

United Nations хэмээх нэр анх 1942 оны 1 дүгээр сарын 1-нд Нэгдсэн Үндэстнүүдийн Тунхаг (Вашингтоны Тунхагт) дурьдагдсан бөгөөд дайны дараа байгуулагдсан шинэ байгууллагын нэр болгох тухай Дамбэртон Оуксын хурлаас санал болгосон юм. Энэ нэрийг санаачилсан АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт НҮБ-ыг байгуулах үйлсэд хүчээ зориулсан бөгөөд харамсалтай нь Сан-Францискогийн чуулганаас НҮБ-ын дүрмийг батлахаас хэдхэн долоо хоногийн өмнө нас эцэслэсэн юм.

НҮБ-ын төсвийн хэмжээ 4.19 тэрбум америк доллар байгаа (Хүснэгтийг үз) ба гишүүн орнуудын хандив, татвараар санхүүждэг байна. 

Гишүүн орнуудын төлөх татварын хэмжээг тусгай байгууллага Үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээнд нь үндэслэн 2 жил тутам шинэчлэн тогтоодог. Түүнчлэн аль нэг улс орны нөлөөг ихэсгэхгүйн тулд гишүүн орнуудын татварын хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоосон байдаг.

НҮБ-ын дэргэдэх НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), НҮБ-ын Хүн Амын Сан (UNFPA), Дэлхийн Хүнсний Байгууллага (WFP) гэх мэт байгууллага, хөтөлбөрүүд нь гишүүн орнуудын сайн дурын хандиваар санхүүждэг.

НҮБ-ын зардлын дийлэнх нь энхийг сахиулах үйл ажиллагаанд зориулагддаг байна. 2005-2006 онд 70,000 цэрэг бүхий, 17 энхийг сахиулах ажиллагаанд 5 тэрбум ам. доллар (мөн хугацаанд НҮБ-ын бусад зардал 1.5 тэрбум ам. доллар байсан) зарцуулсан байна. 2008 оны 1 сарын байдлаар Энхийг сахиулах ажиллагааг хамгийн ихээр санхүүжүүлэгч 10 оронд: АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Хятад, Канад, Испани, Өмнөд Солонгос багтаж байв.

НҮБ-ын албан ёсны хэлд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хэлүүд болох англи хэл, франц хэл, хятад хэл, орос хэлнүүдээс гадна түгээмэл хэрэглэгддэг испани хэл, араб хэл гэсэн 6 хэл тооцогддог. Aнгли, франц, хятад, орос, испани хэлийг албан ёсны хэл болгох тухай Ерөнхий Чуулганы 2-р шийдвэр 1946 онд хуралдсан анхны чуулганаас, араб хэлийг нэмж оруулах тухай шийдвэр 1973 оны 30-р чуулганаас тус тус гарсан байна. Албан ёсны хурал чуулгануудын протоколууд, бичиг баримтууд эдгээр хэлээр заавал орчуулагдах ёстой байдаг юм. НҮБ-ын Ажлын алба англи ба франц хэлийг хэрэглэнэ.

НҮБ нь доорхи 5 үндсэн байгууллагаас бүрдэнэ (хуучин 6 байсан ба Фонд хариуцсан зөвлөлыг 1994 онд татан буулгасан). Үүнд: Ерөнхий чуулган, Аюулгүйн зөвлөл, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Ажлын алба (Нарын бичгийн дарга нарын газар - the Secretariat), Олон улсын шүүх багтана. 

Бүх гишүүн улсаас бүрдэх Ерөнхий Ассамблейд улс бүр 1 саналын эрхтэй бөгөөд НҮБ-тэй холбоотой бүх асуудлыг хэлэлцэнэ. Бүх гишүүд санал нэгдсэн асуудал л батлагддаг системтэй байснаас болж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон Үндэстнүүдийн Лигийн туршлагад тулгуурлан Ерөнхий Ассамблейгаар чухал асуудлуудыг гуравны хоёр, энгийн асуудлуудыг олонхийн саналаар шийдвэрлэх болсон. Гэвч Ерөнхий Ассамблейн шийдвэр нь гишүүн улсууд болон Аюулгүйн Зөвлөлд хүргүүлэх санал төдий байх бөгөөд шийдвэрээ хэрэгжүүлэх эрхгүй.

НҮБ нь Аюулгүйн Зөвлөлд маш том эрх мэдэл олгосон байдаг бөгөөд НҮБ-ын Энхийг Сахиулах хүчний тусламжтайгаар энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах эрхтэй. Түүнчлэн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болох 5 орон (АНУ, Франц, ОХУ, Их Британи, БНХАУ) нь дангаараа хориг тавих эрхтэй байдаг нь хүйтэн дайны үед АЗ-ын байнгын гишүүн орнуудын сөргөлдөөнөөс болж үйл ажиллагаанд нь нөлөөлж байв. Мөн Аюулгүйн Зөвлөл нь НҮБ-ын байгууллагууд дундаас гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх эрхтэй цорын ганц байгууллага юм.

Эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн асуудлаар үйл ажиллагаа явуулахаар заагдсан байдаг ч ихэнхдээ дэргэдээ байх Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO) зэрэг тусгай байгууллагуудаар дамжуулан явуулдаг.

Aль нэг улс орны нөлөөнд авталгүй дундыг баримтлан НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллага юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга удирддаг.

НҮБ-ын Олон улсын шүүх нь 1945 онд байгуулагдсан ба Нидерландын Гааг хотод байрлана. Үйл ажиллагаагаа 1946 оноос эхэлсэн байна. Зорилго нь улс хооронд гарсан маргааныг таслан шийдвэрлэх юм. Шүүхээр дайны гэмт хэрэг, улсын дотоод хэрэгт хууль бусаар хөндлөнгөөс оролцох, үндэстний хомроголон устгах зэрэг асуудлуудыг шүүн хэлэлцэнэ. 

Өдгөө НҮБ нь цөмийн туршилтыг хориглох, сансарт зэвсэг хэрэглэхийг хязгаарлах, химийн зэвсгийг хориглох, цөмийн зэвсэггүй бүс нутаг бий болгох, батлан хамгаалах зардлыг бууруулах, олон улсын аюулгүй байдлыг хангах талаар хүчин чармайлт тавин ажиллаж байна.

Энхийг сахиулах нь НҮБ-ын хамгийн чухал үүрэг бөгөөд тус байгууллагын дүрмийн 1-р бүлгийн 1-р зүйлд НҮБ-ын зорилгын нэгээр тодорхойлогдсон байдаг. Үүний тулд цэргийн хүч хэрэглэх тухай 7-р бүлэгт зааснаар зөвшөөрөгддөг боловч хүйтэн дайны үед Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болох АНУ болон ЗХУ-ын сөргөлдөөний улмаас бараг хэрэглэгдэж байгаагүй бөгөөд цорын ганц удаа Солонгосын дайнд Энхийг сахиулах хүчин үйл ажиллагаа явуулсан байна. Харин үүний оронд хэрэглэж байсан арга нь сөргөлдөгч талуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгах үйл ажиллагаа байлаа. Хүйтэн дайн төгсгөл болсноор 7-р бүлгийг хэрэглэж эхэлсэн хэдий ч уг дүрэм ёсоор төлөвлөгдөж байсан Нэгдсэн Үндэстний Арми хараахан байгуулагдаагүй байна.

НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа нь гишүүн орнуудын татвараар санхүүждэг. Ердийн төсвөөс ялгаатай нь энэ үйл ажиллагааны зардалд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд ердийнхөөсөө их хувийг нь санхүүжүүлэх болдог байна. 

Хүний эрхийн асуудал нь НҮБ-ыг байгуулах болсон үндсэн шалтгаануудын нэг билээ. Дэлхийн 2-р дайны үед харгислал, аймаглан устгах явдал гарч байсан учраас иймэрхүү асуудал дахин гаргахгүй байх нь шинэ тутам байгуулагдсан НҮБ-ын үүрэг хэмээн заажээ.

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь хууль зүйн үүднээс заавал биелүүлэх ёстой зүйл биш боловч бүх хүн төрөлхтөн, бүх улс орнууд заавал хангах ёстой ерөнхий стандарт болж 1948 онд Ерөнхий Чуулганаар батлагдсан билээ. Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөл (Economic and Social Council, ECOSOC)-ийн дэргэдэх НҮБ-ын Хүний Эрхийн Хороо (UN Human Rights Commission, UNHRC) нь янз бүрийн судалгаа явуулж, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр энэ асуудлыг шууд хариуцдаг бөгөөд НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссар нь энэхүү хороог удирдана.

НҮБ болон түүний дэргэдэх байгууллагууд улс орнуудад чөлөөт сонгууль явуулах бололцоогоор хангах, эрүүгийн хуулийг шинэчлэх, хүний эрхийн ажилтнуудыг сургах, зэвсэгт бүлэглэлүүдийг улс төрийн нам болгон төлөвшүүлэх зэргээр ардчилал, хүний эрхийг хамгаалах үйлсэд маш их хувь нэмэр оруулж байна. 

Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхийн талаар ч үйл ажиллагаа явуулж байна.

Сүүлийн жилүүдэд Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөх зэрэг төрөл бүрийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа юм.

Иракийн дайны үед өөрийн үүргээ биелүүлж чадаагүй нь томоохон асуудал болсон юм. Япон, Герман, Энэтхэг болон Бразил зэрэг улсууд Дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойш огт өөрчлөгдөөгүй Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болохоор зорьж байна.

Гэтэл нөгөө талаар Канад зэрэг Аюулгүйн Зөвлөлийн эрх хэтэрхий их байна хэмээн шүүмжилж, Ерөнхий Ассамблей эрхийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа орон ч олон байгаа юм.

(англи болон бусад хэлээрх НҮБ-тэй холбоотой холбоосууд)




#Article 82: Графын онол (554 words)


Графын онол нь орой болон тал （мөчир）-уудын олонлогоос тогтох Граф гэх зүйлийн мөн чанарыг судалдаг математикийн нэг салбар ухаан юм.

Компьютерийн Өгөгдлийн бүтэц болон алгоритм зэрэгт өргөнөөр хэрэглэгддэг. 

Галт тэрэг ашиглан нэг өртөөнөөс нөгөөд очиход уг 2 өртөө （орой） нь төмөр зам (тал) -аар холбогдсон эсэхийг мэдэх хэрэгтэй болохоос төмөр замын сүлжээ нь ямар хэлбэр дүрс үүсгэж байгаа нь чухал биш байх нь олонтаа.

Тийм ч учраас улс орнуудын төмөр замын сүлжээний зурагт өртөө хоорондын зай, өртөөнүүдийн байршил, зам зэргийг жинхэнээс нь ялгаатай дүрсэлсэн байх тохиолдол олон.

Ийнхүү хэрхэн холбогдож байгааг нь голлон анхаарч бий болгосон цэг ба тэдгээрийг холбох шугамуудаас бүтэх хийсвэр дүрс нь граф бөгөөд графын шинж чанарыг графын онолд судалдаг.

Хэрэв төмөр замын холбогдсон зам нь ганцхан чиглэлтэй бол нэг өртөөнөөс нөгөөд очиж болдог байхад буцаж очих боломжгүй байж болно. Ийнхүү төмөр замд чиглэл гэсэн ойлголт нэмж болно. Үүнтэй адилаар графын онолд талд чиглэл оноож болдог. Ийм графыг чиглэлт граф гэнэ. Эсрэгээр, талууд нь чиглэлгүй бол чиглэлгүй граф гэж нэрлэдэг.

Графын онол нь 1736 онд Кёнигсбергийн бодлого-ыг Леонард Эйлер шийдсэнээс эхлэлтэй. Энэхүү бодлого нь үзэг салгалгүй зурахтай гүнзгий холбоотой юм.

 нь оройнуудын олонлог,  нь талуудын олонлог байг. Талуудыг оройнуудын хост харгалзуулдаг  функц тодорхойлогдсон гэж үзье.

Тэгвэл чиглэлт граф  нь

гэж тодорхойлогдоно.

 нь  -ийн бүх дэд олонлогуудын олонлог байг. Талд хэд хэдэн оройг харгалзуулдаг g функц оршин байг.

Энд дурын  талын хувьд g(e) = (v1, v2) хэлбэрээр 2 орой харгалздаг гэж үзье. Тэгвэл чиглэлгүй граф G нь

гэж тодорхойлогдоно. g нь 3-аас олон оройг талд харгалзуулдаг функц байвал уг графыг хайпэр граф гэдэг.

E-г анхнаасаа ямар нэг олонлогийн дэд олонлог гэж үзвэл дээрх тодорхойлолтоос функцийг нь хасч болно. Үүний тулд чиглэлт графт E-г V×V-ийн дэд олонлог, чиглэлгүй графт E-г P(V)-ийн дэд олонлог гэж ойлгоход болно.

Граф нь тодорхойлолтоосоо хамааран талууд нь жин（өртөг）-тэй байж болно. Ийм графыг Жинтэй граф гэж нэрлэнэ.
G графын оройнуудын олонлогийг V(G)、талуудын олонлогийг E(G) гэж тэмдэглэх нь элбэг.

e талын холбож буй оройнуудыг төгсгөлүүд гэх бөгөөд тэдгээр нь e-гээр хөрш гэж хэлнэ Мөн нэг оройгоос гарсан 2 талыг зэргэлдээ талууд гэнэ. Хэрэв талын 2 төгсгөл нь давхцаж байвал уг талыг гогцоо гэдэг. Бас 2 оройг холбосон тал хэд хэд байвал тэдгээр талыг давхар замууд гэнэ. Гогцоо болон давхар замгүй графыг энгийн граф гэдэг.

G ба G'  графуудын хувьд G' -ийн оройнуудын болон талуудын олонлог нь харгалзан G-ийн оройнуудын болон талуудын олонлогийн дэд олонлог байвал G' -г G-ийн дэд граф гэж нэрлэдэг. Эсрэгээрээ, G нь G' -ийн өргөтгөсөн граф гэдэг. Тухайлбал уг 2 графын оройнуудын олонлог нь давхцаж байвал нэг нь нөгөөгийнхөө үржигдэхүүн граф гэнэ.

Графын ямар нэг v орой төгсгөл нь болдог талуудын тоог уг оройн эрэмбэ гээд d(v) гэж тэмдэглэнэ. Түүнчлэн чиглэлт графын хувьд v оройгоос гарсан талуудын тоог v-ийн гарсан эрэмбэ, хүрч ирсэн талуудын тоог v-ийн орсон эрэмбэ гэнэ. Дурын v оройн хувьд d(v) = k гэсэн нөхцөл биелж байвал  k-зөв граф гэнэ. k-ийн хувьд k-зөв графыг товчоор зөв граф гэдэг. G графын хамгийн бага эрэмбэ бүхий оройн тоог δ(G), хамгийн их эрэмбэ бүхий оройн тоог Δ(G)-ээр тэмдэглэх нь элбэг. Мөн эрэмбэ нь 0 байх оройг Саланги цэг гэдэг.

Хөрш оройнуудаар дамжсан v1, e1, v2, e2, ..., en-1, vn дарааллыг зам, нэг ч тал давхардаж ороогүй бол энгийн зам гэдэг. Мөн эхлэл, төгсгөл нь давхцах замыг битүү зам（цикл） гэнэ.

Дурын 2 орой нь талаар шууд холбогдсон байвал бүтэн граф гэх бөгөөд n оройтой бүтэн графыг Kn-ээр тэмдэглэдэг.




#Article 83: Органик хими (141 words)


Органик хими нь химийн нэгэн салбар бөгөөд нүүрстөрөгч ба устөрөгчөөс бүрдсэн химийн нэгдлүүдийн (эдгээр нэгдлүүд нь азот, хүчилтөрөгч, галогений бүлгийн элементүүд, мөн фосфор, цахиур, хүхэр зэргийг бага хэмжээгээр агуулна) структур, шинж чанар, найрлага, тэдгээрт явагдах химийн урвал зэргийг судална.  .
Органик хими нь органик нэгдлийн найрлага, бүтэц, шинж чанарыг судалдаг химийн шинжлэх ухааны томоохон салбар юм. Нийлэг болон байгалийн гаралтай, голчлон нүүрстөрөгч ба устөрөгчийн атомаас тогтсон нэгдлийг органик нэгдэл гэнэ. Органик нэгдэлд нүүрстөрөгч, устөрөгчөөс гадна хүчилтөрөгч, азот, хүхэр, фосфор, галоген гэсэн элементүүд орно. Нийлэг аргаар гарган авсан органик нэгдэл: хуванцар, мяндас, каучук ... Байгалийн гаралтай органик нэгдэлд ургамал амьтны эд эсийг бүрдүүлэгч, нефть нүүрс гэсэн ашигт малтмалуудыг бүрдүүлэгч орно.
Каучукыг байгалийн ба нийлэг гэж 2 ангилна. Байгалийн каучукийг Бразилд ургадаг гевеи модны шүүснээс гарган авч байв.Гевеи модны холтсонд хэрчлээс гаргаад түүнээс ялгарах сүүн шүүс буюу коллойд уусмалыг коагуляцид оруулж каучукыг ялгадаг




#Article 84: Япон (1971 words)


Япон нь  Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм.

Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн хуульт хаант засагт улс бөгөөд Үндсэн хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.

Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа 3-т ордог, Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортолдог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.

Японы хүн ам нь Хоншүү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог. 

Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ, БНАСАУ), ОХУ-тай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ, Бүгд Найрамдах Хятад Улс зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.

Япон хэлэнд 日本 (албан ёсоор Ниппон, аман ярианд Нихон гэж дуудагдана, Наран үндэст/язгуурт/гарвалт гэх утгатай) гэж нэрлэгддэг. Энэхүү нэрийг анх 645 оны 7-р сард Солонгосын хойгт оршин байсан Гүгурёо болон Вэкжэ улсын элчид хандсан бичигт Бурханы сурвалжит Наран үндэст улсын эзэн хаан хэмээн хэрэглэгдсэн гэж үздэг. 

Европод түгсэн нэр нь Хятад хэлний У аялгуун дахь Жепен гэдгээс уламжлагдсан өвөг Малай хэлний Жипенкүо гэдгээс үүссэн байдаг. Энэ үгийг 16-р зууны Малаккад очсон Португалын далайчид Европт авчирч, англи хэлний сурвалжид 1565 онд Giapan (Жиапан) гэж бичигджээ. Түүнээс дамжсан герман хэлний Japan (Япан) гэдгээс орос хэлэнд Япон гэж зээлдэгдэж, өдгөө монгол хэлэнд Япон гэж нэрлэгдэх болсон юм. Мөн монголчууд албан бусаар уугуул нэрийг үндэслэн Наран Улс, Мандах нарны орон гэж нэрлэх нь түгээмэл юм.

Япон орон 377,944 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 60-р том улс болно.

Япон хойд өргөргийн 24° — 46°, зүүн уртрагийн 122° — 146° дотор багтах ба НҮБ-ийн ангиллаар Дорно Азид хамаарна. Хуурай газрын хилгүй, арлын орон. Дорноос Номхон далай, өмнөөс Филиппиний тэнгис, өрнө өмнөдөөс Дорнод Хятадын тэнгис, өрнөдөөс Солонгосын хоолой, Япон тэнгис, умар дорнодоос Агнуурын тэнгисээр хүрээлэгдэнэ. Орос, өмнө умар Солонгос, Хятад, Тайваньтай ойр. 

Номхон далайн өрнөд хэсгийн 6,852 арал Японд харьяалагддаг. Хоккайдо (22%), Хоншүү (60.3%), Шикокү (5%), Кюүшүү (9.5%) хэмээх дөрвөн том арал бүх нутгийн 97%-ийг эзэлж байна.
Окинава арал хамаардаг Рюүкюү олтриг Кюүшюүгээс өрнө өмнөш нумран тогтсон байдаг. Хамгийн хол буюу Токиогоос өмнөш 1000 км алсад Бонин олтриг гэж байна. Ийм олон аралтай болохоор монголчууд «Арлын Япон» гэцгээнэ. Хамтад нь Японы олтриг () гэж болно. 

Хоккайдогоос холгүй, Курилийн арлуудад хамаарах, ОХУ-ын мэдлийн дөрвөн арлыг 1945 онд булаалгасан гэж Япон батлаад буцааж авна гэж маргаж байгаа. Япон тэнгис дэх БНСУ-ын харьяаны хэдэн жижиг арлыг (японоор Такэшима) өөрийнх гэж зүтгэдэг. Эсрэгээр Дорнод Хятадын тэнгист байгаа Японы мэдлийн Сэнкакү хэмээх 5 арал, 3 хадыг БНХАУ, Тайваниас 1895 оноос өмнөх эзэд нь авна гээд ид мэтгэцгээж байна. 

Өмнөөс Филиппиний хавтан Амарын, Окинавын хоёр хавтан доогуур, умар руу Номхон далайн хавтан Агнуурын тэнгисийн хавтан доогуур шурган шүргэж байдгаас Японд үе үе хүчтэй газар хөдөлж, галт уулс оргилдог. Дэлхийн бүх газар хөдлөлтийн эрчмийн 10-20% нь Японд үүсдэг гэнэ. Японы галт уулс Номхон далайн галт цагирагт хамаатай. Хавтангийн шургалт Евразитай залгаа байсан Японы газрыг дорнош атируулж, 15 сая жилийн урьд Япон тэнгисийг үүсгэсэн гэдэг. Японд одоо оргиход бэлэн 108 галт уул байна. Зуун зууны туршид үхлийн газар хөдлөлт, цунами тохиосоор л байсан. 1923 оны Кантоогийн газар хөдлөлтөөр 140 сая хүний амь үрэгдэж байв. Ханшины 1995 оны газар хөдлөлт, Тоохокүгийн 2011 оны газар хөдлөлт, цунами гээд саяхны жишээ ч байна. Ийм нутагт байдгийнх амарч эмнүүлэхэд аятай халуун рашаан харин элбэг олдоно. Хамгийн өндөр уул бол д.т.д 3,776 м-т цоройсон Фүжи галт уул. Үүнээс гадна Хида, Кисо, Акайши гурван нурууг нийлүүлээд Японы Альп гэдэг. Оргил нь Кита уул (3,193 м). Ер нь Японы газар нутгийн 73% нь уулархаг, ой модтой. Ийм газраа газар тариалан, аж үйлдвэр, оршин суухад тохьгүй гээд далайн эрэг хавийн нам доор газарт хүмүүс шавалдсаар ирсэн. Нам доор газраас Токио байрладаг Кантоогийн нам доор газар эн арай их (13,000 км2). Үүнээс гадна Нагоя хавийн Нооби, Оосака-Кёото орчмын Кинки, Сэндай хавийн Сэндай гээд нам доор талууд бий. Уулын, түргэн урсгалт, богино голуудтай. Тэдэндээ усан цахилгаан станц барьсан нь олон. Хамгийн урт Шинано гол 367 км урсаад Япон тэнгист цутгадаг. Кёотогийн хажуугийн Бива нуур хамгийн том цэнгэг уст нуур гэдэг.

Ихэнх нутаг нь дулаан бүст хамаарах бөгөөд өмнөд хэсгийн арлууд нь халуун, хойд хэсэг нь сэрүүн бүст хамаардаг. Сибирийн их даралт хойноос ирэх салхи нь Япон тэнгисийн чийглэг агаарыг авчрах тул Япон тэнгис талдаа цас их унана. Харин Номхон далай талдаа цэлмэг өдөр олширдог. Зун нь Номхон далайн их даралтын нөлөө ихэсч, халуун чийглэг өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ нутгийн умард хэсгээр нь Агнуурын тэнгисийн их даралтын нөлөөгөөр сэрүүн байдаг. Японы тэнгис талдаа өвөл цас их унадаг, 6, 7 сард (Окинавад 5, 6 сар) агаарын их даралтын шугамын нөлөөгөөр борооны улирал болж, зун, намрын заагаар өмнө талаас ирэх тайфунь зэргийн нөлөөгөөр харьцангуй хур тунадас ихтэй бүс нутгийн тоонд орно.

Японд эрт үед хүн амьдарч байсныг батлах олдвор НТӨ 30,000 оны буюу Хуучин чулуун зэвсгийн үед хамаарна. Арай хожуу үед хамаарах чимэглэсэн шавар сав, ваар зэрэг нь дэлхий дээрхи хамгийн эртний хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйл гэж тооцогддог байна

Хоккайдо, Хонсю Кюсю, Сикоку гэсэн дөрвөн том арлаас Японы бүлэг арал тогтдог.

Японы уугуул оршин суугчид нь Курилийн арлууд болон Японы бүлэг аралд хамаарагдах Хоккайдо, Хонсю арлуудыг оролцуулан Японы ихэнхи хэсэгт суурьшиж байсан айну юм. Одоогийн япончууд анх Зүүн Азийн эх газраас тус арлын өмнөд хэсэгт нүүн ирж хэдэн мянган жилийн турш аажим аажимаар тэднийг түрэн уусгасаар Японы арлуудын нутаг дэсвгэрт бүхэлд нь суурьшжээ. Айнүчууд нь эрт цагт Зүүн Өмнөд Ази дахь папуачуудтай адилхан австралоид төрхтэй (афирикчуудтай төстэй) байв. 

Япончуудын гарал бүрэн тодорхойгүй, зарим эрдэмтэд дор хаяж 10,000 гаруй жилийн өмнө Японд байсан уугуул хүмүүс гэж үздэг ч ихэнхи эрдэмтэд Зүүн эсвэл Зүүн Өмнөд Азиас
нүүн ирсэн хүмүүс гэж үздэг. Хэдийгээр эхний онолд 10,000 гаруй жилийн өмнө тэд Японд байсан гэсэн таамаг дэвшүүдэг ч айнучуудаас сүүлд тус аралд ирсэн болох нь археологийн олдвороор батлагддаг.  

Буддын шашин Солонгосын Вэкжэ улсаас дамжин нэвтэрсэн боловч Хятадын нөлөө их байсан байна

XVI зууны үед Португалын худалдаачид ба шашны номлогч нар анх Японд хүрсэн ба энэ үеэс Баруун болон Японы хооронд худалдаа, соёлын солилцоо эхэлжээ. 

Ода Нобүнага Европоос нэвтэрсэн галт зэвсэг хэрэглэн Японыг нэгтгэж эхэлсэн боловч 1582 онд алуулсан байна. Түүний дараа Тоёотоми Хидэёши үйл хэргийг нь үргэлжүүлэн 1590 онд бүх Японыг нэгтгэж дуусав. 

 

Япон улсад 2012 оны гуравдугаар сарын байдлаар 127.3 сая хүн амьдарч байна. Энэ нь дэлхийн улс орнуудаас хүн амын тоогоор 10-р олон болохыг илтгэнэ. Хэл соёлоороо бараг нэгэн төрлийн ард түмэн. Тоолвол 98.5% нь Япон үндэстэн, үлдсэн хувийг Солонгос, Хятад, Филиппин, Бразил, Перу гэх мэт орноос ирээд буцаагүй улс, тэдний үр хойч дүүргэж байдаг. Яг Япон (Ямато)-оос гадна маш цөөн тоот Айнү ястан, Рюкюү ард түмэн Япон үндэстэнд багтана. Нэг км2-т 336 хүн ноогдож байгаагаар дэлхийд хүн амын 24-р шигүү суурьшилт улс гэгдэнэ. Хүн амын 80% нь Хоншүү аралд нутагтай, 89.7% нь хот газрын суугуул. Түүнчлэн Саппоро, Сэндай, Токио, Сайтама, Чиба, Кавасаки, Ёкохама, Нагояа, Киото, Оосака, Кообэ, Хирошима, Китакюүшюү, Фүкүока зэрэг саяас дээш хүн ам бүхий хотуудад хүн амын төвлөрөлт явагдаж байна. Газар нутгийн нь 10 хувьд нь хүн амын 90 хувь нь амьдардаг гэсэн тоо баримт байдаг юм байна. Үүний нөгөө талд хөдөө орон нутагт хүн ам сийрэгшиж, хөгшид л үлдэж хоцорч байна. 1940 онд 73 сая хүнтэй байсан Япон 1960 онд 94 сая, 1980 онд 117 сая, 2000 онд 127 сая болж өссөний эцэст тогтворжиж 2010 онд 128 сая хүнтэй л байна. Японд хүн хамгийн  (82.7 нас) байгаа, хүн амын 21.2% нь 65 гарсан настан болсон, хүүхэд төрөх нь урьдынхаас цөөрсөн зэргээс шалтгаалаад Японы хүн ам цаашид буурах нээ. Эрүүл мэндийн сайд нь 2060 он болоход 87 сая хүнтэй байх нь гэж халаглажээ.

Албан ёсны боловсролыг япон хэлээр олгодог боловч парламентад айнү хэл болон окинава аялга (рюүкюү хэл） хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Англи хэлийг дунд сургуулиас эхэлж заадаг боловч хүн амын англи хэлний мэдлэг ерөнхийдөө сайн биш.

Шинто, Буддын шашинд давхар шүтлэгтэй хэмээн өөрсдийгөө тодорхойлох хүн олон тул энэ хоёр шашны сүсэгтнүүдийн тоог нэмбэл 200 сая болдог ажээ. Түүнчлэн католик, протестант зэрэг христианууд байх боловч хүн амын 1%-д ч хүрэхгүй боловч зул сарын баяр зэрэг христийн шашны зан үйл өргөн тархжээ. Ислам, жүүдийн шашин шүтдэг хүн бараг үгүй гэхэд болно.

Мэйжийн эрин үеэс буюу 1872 оноос, бага дунд сургууль, их сургуулиуд байгуулагдаж эхэлжээ. 1947 оноос Японд 6-15 насандаа бага, дунд сургуульд, мөн дараа нь 3 жил ахлах сургуульд суралцдаг болсон байна. 2005 оны байдлаар ахлах сургууль төгсөгчдийн 75.9% нь их сургууль, коллеж болон бусад тусгай мэргэжлийн сургуульд элсэн орсон байна. Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль нь дэлхийд нэртэй том сургууль болно. Олон улсын байгууллагын судалгаагаар Японы боловсролын систем дэлхийд эхний 6-д багтаж байна.

Өнөөгийн Японы төрийн бүтэц, эрх хувиарилалт 1947 оны үндсэн хуулиар тогтжээ. Эзэн хааны эрх мэдэл хумигдмал тул Японыг үндсэн хуульт хаант засагт улс гэж ойлгоно. Японы үндсэн хуулинд эзэн хааныгаа ард түмний эв нэгдэл, төр улсын бэлгэ тэмдэг гэж тодорхойлж, ёс ямбаны тэргүүнд өргөж, их л хүндэтгэж байдаг. Одоогийн хаан нь Нарүхито юм. Нарүхито нуган үргүй тул одоогоор дүү нь болох Хунтайж Акишино хаан өвийг нь залгах магадлалтай. 

Япон улсын хурал (парламент) хууль цааз тогтоох үндсэн үүрэгтэй. Япон улсын хурлыг Улсын Хурал (УХ, японоор 国会 коккай) гэнэ. УХ нь дөрвөн жил тутамд сонгогддог 480 суудалт Ардын танхим (衆議院 шүүги-ин), зургаан жилийн хугацаат 242 суудалт Цэцдийн танхим (参議院 санги-ин) гэсэн доод, дээд хоёр танхимаас бүрдэнэ. Японд хүн 20 нас хүрч байж сонгуульд санал өгөх эрх нээгддэг. Японы парламентад 1955 оноос хойш ихэнхдээ Японы Либерал Ардчилсан Нам олонх болж засгийн газраа бүрдүүлж байсан бөгөөд 2009 онд болсон бүх нийтийн сонгуулиар Ардчилсан Нам илт давуу ялалт байгуулан засгийн эрхийг авч, Либерал Ардчилсан Нам 2 дахь удаагаа сөрөг хүчин болсон. Гэсэн ч 2012 оны 12 сард болсон сонгуулиар Либерал Ардчилсан Нам дахин засгийн эрхэнд гарчээ. 

Сонгуулийн нас нь 20 бөгөөд Төлөөлөгчдийн Танхимын сонгууль 4 жил болгон, харин Зөвлөхүүдийн Танхимын сонгууль 3 жил тутамд болдог байна .

Бүхэл Япон эхлээд, том түвшинд 47 ялгаатай нутаг, засаг захиргааны нэгж болж хуваагдана. Үүнд Токио гэсэн нэртэй 1 өргөн хот (都 to), Хоккайдо гэх 1 хязгаар (道 dō), Оосака, Киото гэдэг 2 хотжсон аймаг (府 fu), бусад нэр бүхий 43 энгийн аймаг (県 ken) багтана. Энэ түвшнээ японоор тодоофүкэн (都道府県 todōfuken) гэж бүлэглэнэ. Монголоор зүгээр л «аймаг» гэхэд болно. Доошилбол аймаг дотроо хэд хэдэн хот (市 shi), хошуу (郡 gun) болж хуваагдана. Хошууд цаашаа балгас (町 chō), гацаа (村 son) гээд дараална. Зарим аймаг дотроо завсрын шат үүсгэдгийг тойрог (支庁 shichō) гэж бичиж болох юм. Жишээ нь: Хоккайдо дотроо 14 тойрогт хуваагддаг. Токио бол хот аймаг. «Токио хот», «Токио аймаг» гэвэл нэг л газар юм.

Газарзүйн байрлалаар нь аймгуудаа мужилдаг уламжлалтай. Үүнийг монголоор муж, эсвэл бүс гэж (Chihō) бичиж болно.

Эдо эринд зарим зохион байгуулалттай аж ахуйн харилцаанууд үүсч, эдийн засаг хөгжсөн байдаг. Тухайлбал, Осакагийн будаа зууч нар даатгал, банкны хэлбэрүүдийг хөгжүүлж, усан, газрын замаарх худалдааны сүлжээ өргөжсөн байна. Мэйжийн эринд зах зээлийн эдийн засагт шилжиж, аж үйлдвэржиж эхэлсэн ба одоогийн томоохон аж ахуйн нэгтгэлүүд тухайн үед байгуулагдсан байдаг. 
 
Япон нь өнөө үеийн Азид тэргүүлэх, дэлхийн гурав дахь том хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн бүхий орон юм. Хоёрдугаар дайны дараа үсрэнгүй өсөлт хэмээгдсэн үе ирсэн ба 1960 болон 1970-аад онуудад эдийн засгийн жилийн дундаж өсөлт 7.5% байв. Харин 1980 болон 1990-ээд онуудад 3.2%-ын жилийн дундаж өсөлттэй байсан. 
Ерөнхийдөө байгалийн баялаг хомс боловч цементийн түүхий эд, шил зэргээр баялаг. Эрт цагт алт, мөнгө, зэс, чулуун нүүрс их хэмжээгээр олборлодог байсан түүхтэй.

Нефть, ашигт малтмал зэргийг импортлон автомашин, цахилгаан бараа, химийн бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэн экспортолдог.

Гадаад худалдааны гол түншүүд нь АНУ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Европын холбоо, Саудын Араб, Хятад гэх мэт. Гадаад худалдааны тэнцэл нь ашигтай байдаг.

Японы нутаг дэвсгэр дээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын дурсгал 10, байгалийн дурсгал 3 бий.




#Article 85: Монгол Улсын Ерөнхийлөгч (171 words)


Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн юм. Ерөнхийлөгчийг Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлж, бүх ард түмний сонгуулиар шууд сонгодог. Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл учраас Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн аливаа улс төрийн намын харьяаллаас татгалздаг.

Анх 1924 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн болгож байжээ. Бага хурлыг татан буулгасны дараа Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хожим нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Хамгийн сүүлд 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цол /албан тушаал/-ыг бий болгосон юм. Тухайн үеийн нэрээр Монгол улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс  буюу /БНМАУ/ гэдэг байсан бөгөөд Пунсалмаагийн Очирбат нь БНМАУ-ын эхний бөгөөд эцсийн, цор ганц ерөнхийлөгч юм. 1992 оны 1-р сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг шинэчлэн батласнаар /1992 оны Үндсэн хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Монгол улсын түүхэнд 4 дэх Үндсэн хууль юм/ БНМАУ гэдэг нэрийг Монгол улс болгон өөрчилсөн юм. П.Очирбат нь 1992 онд Монгол улсын анхны ерөнхийлөгч болон дахин сонгогдсон. 




#Article 86: Монгол Улсын Ерөнхий Сайд (292 words)


Монгол Улсын Ерөнхий Сайд нь Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бөгөөд засгийн газрыг толгойлдог. Монгол улсын ерөнхий сайдыг Улсын Их Хурал томилдог.

Монгол улсын ерөнхий сайд гэдэг албан тушаалыг 1911 онд Манж Чин улсаас салж тусгаар тогтнолоо зарласнаас бараг 1 жилийн дараа бий болгожээ. Энэ тусгаар тогтнолыг олон орон хүлээн зөвшөөрөөгүй билээ. 1921 оны хувьсгалын дараа дахин тусгаарласны дараагаар ерөнхий сайдыг Монгол Ардын Нам 8-р Богд хаантай зөвшилцөн томилдог байв. Харин 1924 онд батлагдсан анхдугаар үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглаж, ерөнхий сайдын албан тушаалыг Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч гэж нэрлэх болжээ. Энэ нь 1946 онд Сайд нарын зөвлөлийн дарга гэж өөрчлөгджээ. Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос дахин Ерөнхий сайд гэж нэрлэж байна. Харин энэ нэрийн өөрчлөлтүүдээс хамаарахгүйгээр одоогийн засгийн газар нь энэ албан тушаалыг 1912 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна гэж үздэг бөгөөд эзэмшигчдийг нь бүгдийг нь ерөнхий сайд гэж тооцдог.

Гамин цэрэг Нийслэл хүрээг 1919 онд эзлэж аваад төр засгийн эрхийг Г.Бадамдоржид мэдүүлж байсан тул түүнийг жил гаруй ерөнхий сайд хийсэн гэж тооцдог аж.

Үүний дараа Барон Унгерн 8-р Богд хааныг гамингаас чөлөөлж буцаан хаан болгож, 8-р Богдыг хийддээ нууж байсан Ноёдын Намын зүтгэлтэн Манзушир хутагт Цэрэндоржийг ерөнхий сайд болгожээ. 

Дараа нь Монгол Ардын Намынхан Нийлэл хүрээнд Улаан Оросоос цэрэг дагуулан ирж, засаг төрийн эрхийг авахаар шахсан тул 8-р Богд хэлэлцэн нэлээд хэдэн буулт хийж, Тангаргийн гэрээ гэгчийг байгуулан Хэмжээт цаазат хаант улсын хэлбэрээр улсаа байгуулахаар тохиролцжээ. Ингээд 8-р Богд өөрөө хэмжээт эрхт хаан болж, ерөнхий сайдаар Ноёдын намын зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазарыг тавиулжээ.

Харин одоогийн засгийн газар нь тушаалыг анх албан ёсоор эзэмшсэн Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг анхных гэж үздэг. Мөн Дамбын Чагдаржавын статус маргаантай байдаг. Зарим хүмүүс түүнийг зөвхөн үүрэг гүйцэтгэгч гэж үздэг бол зарим нь жинхэнэ ерөнхий сайд гэж үздэг.




#Article 87: Улсын Их Хурал (697 words)


Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. /ийн 20, 21 дүгээр зүйл. 1992.01.13./

Бүтцийн хувьд Улсын Их Хурал нь Байнгын хорооны бүрэлдэхүүнд нийт гурван удаа өөрчлөлт оруулж, 2004 оны 08 дугаар сард 7 Байнгын хороотой үйл ажиллагаагаа эхэлжээ. Харин 2004 оны 12 дугаар сард 11 Байнгын хороотой болсон бол 2006 оноос Байнгын хороодын тоог цөөрүүлэн 7 болгожээ.  

Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн ээлжит сонгууль анх удаа Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамт 2016 оны 06 дугаар сарын 29-нд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдав.

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.05.05./ Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар энэ удаагийн сонгууль тус бүр нэг мандаттай 76 тойргийн зарчмаар явагдахаар болсон юм.

Сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Ардын Намаас 65, Ардчилсан Намаас 9, МАХН-аас 1, бие даан нэр дэвшигч 1 хүн тус тус сонгогдов. Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн 13 буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ нь өмнөх парламент болоод 1990 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурал 2018 оны 06 дугаар сарын 15-нд хүлээн авснаар Улсын Их Хуралд Монгол Ардын Нам 64 суудалтай, 2018 оны 12 дугаар сарын 03-нд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанданг намаасаа хасаж, 2019 оны 04 дүгээр сарын 11-нд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд намаасаа гарч, намын бүлэг тарсныг зарласнаар Ардчилсан Нам 7 суудалтай болоод байна. 

Тус УИХ-ын гишүүдээс Н.Номтойбаярын бүрэн эрхийг 2020 оны 1 сарын 30-нд түдгэлзүүлж, 2020 оны 4 сарын 17-нд Б.Батзоригийн гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг хүлээн авснаар УИХ 73 гишүүнтэй болоод байна.

Энэ удаагийн Улсын Их Хурал бүтцийн хувьд өмнөх сонгуулийн Улсын Их Хурлын 8 Байнгын хорооны бүтцийг хэвээр хадгалан ажиллаж байна.

Сонгуулийн дүнгээр УИХ-ын гишүүнээр Монгол Ардын Намаас 63, Ардчилсан Намаас 11, МАХН /Монгол Ардын Хувьсгалт Нам/-аас 1, Хөдөмөрийн Үндэсний Намаас 1 хүн тус тус суудал аван сонгогдов. Улсын Их Хуралд 13 буюу 17,1 хувь нь эмэгтэй гишүүд эзэлж байна. Энэ нь 2016-2020 парламент үзүүлэлттэй ижил байна.
Энэхүү 2020-2024 оны парламентийн байнгын хороод шинэчлэгдэж байгуулагдав.

Тус 2020 оны УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан Жаргалтулгын Эрдэнэбат 2020 оны 07 сарын 05-ны өдрөөс эхлэн УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь хэрэгжиж эхлэсэн боловч 2020 оны 07 сарын 06-нд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаас 6 жилийн ял оноосон.

                             

Монгол Улсад анх 1990 онд хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага буюу байнгын ажиллагаатай парламент болсон Улсын Бага Хурал байгуулагдсанаар парламентад хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь бүх талын зөвлөгөө өгч, туслалцаа, үйлчилгээ үзүүлэх мэргэжсэн төрийн захиргааны байгууллага болох Тамгын газрын эхлэл тавигджээ.

БНМАУ-ын Бага Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн Улсын Бага Хурлын даргын 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дүгээр захирамжаар Улсын Бага Хурлын гүйцэтгэх аппаратыг Тамгын газар хэмээн нэрлэж, Улсын Бага Хурлын Тамгын газрын бүтэц, орон тоо, дүрмийг Улсын Бага Хурлын дарга батлахаар заажээ.

БНМАУ-ын Бага Хурлаас 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар бүлгийн 57 дугаар зүйлд Улсын Их Хурал нь өөрийн гишүүд, Байнгын болон бусад хороон үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Тамгын газартай байна гэжээ. Тамгын газрыг Ерөнхий нарийн бичгийн дарга удирдахаар зохицуулсан байна.

Ийнхүү 1992 онд болсон Монгол Улсын Их Хурлын анхны сонгуулиас хойш өдгөө ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан Монгол Улсын байнгын ажиллагаатай долоо дахь парламент /2016-2020/ бүрэн эрхээ хэрэгжүүлэн Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. 

Өнгөрсөн хугацаанд төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага - Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, Улсын Их Хурлаар хууль, тогтоолын төслийг хэлэлцэж батлах, Улсын Их Хурлын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу хууль санаачлах бүхий л үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалт, мэдээлэл судалгааны үйлчилгээ үзүүлж байна.

МОНГОЛ УЛСЫН БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТЫН ТАМГЫН ГАЗАР номыг  уншина уу.

Үе үеийн Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар:

Танилцуулга




#Article 88: Турк (1136 words)


Турк (Туркээр Türkiye), албан ёсоор Бүгд Найрамдах Турк Улс нь тив дамнасан зүүн Европ болон өрнөд Азийн улс юм. Баруунаас нар зөв тойруулвал Грек, Болгар, Гүрж, Армен, Азербайжан, Иран, Ирак, Сири гэх 8 улстай хиллэдэг. Мөн урд, баруун, хойд талуудаараа Газрын дундад тэнгис, Эгейн тэнгис, Хар тэнгисээр хөвөөлөгдөнө. Гантиг тэнгис, Босфорын, Дарданеллын хоолойнуудаар тивүүдийг заагладаг. Нийслэл нь Анкара, хамгийн том хот нь Истанбул. Нийтээрээ шахуу Ислам шашны шүтлэгтэй, албан ёсны хэл нь Турк, бас Иран гаралтай өөрсдийн хэлээр ярилцдаг Курд, Заза нар бий. 

Огуз түрэгүүд 11-р зууны үест одоогийн нутагт нүүдэллэн иржээ. Тухайн үед Түрэгийн Селжүкүүд баруун Азид ноёлж байгаад улс нь мөхсөний дараа Анатолийн хойгт (Туркийн Азийн нутаг) хүч нь шилжиж, Османы эзэнт гүрэн тогтож хүчирхэгжсээр Балканы хойг, Баруун Ази, Хойд Африкийг нэгтгэн (Өрнөдийн нэрлэдгээр Ойрхи Дорнодыг) захирч байсан. Дэлхийн 1-р дайнд ялагдсанаар гүрэн задарч, дайнд ялсан улсуудын мэдэлд хуваагдсан үед Мустафа Кемал Ататүрк чөлөөлөх дайныг удирдан ялснаар 1923 онд одоогийн Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсан.

Хөл бөмбөгийн холбоо, Олимпийн хороодод бол Европын улс гэж явдаг. Эдийн засаг, улс төрийнхөө хувьд ч европ тивийн гишүүн гэгдэж, одоогийн байдлаар Европын холбооны гишүүн улс болохоор албан ёсоор нэрээ дэвшүүлээд байна. 

Түрк үндэстэн голлон амьдардаг учир энэ улс орныг Түрк гэнэ. Түрк хэлээр [түүрькие] гэж хэлээд Türkiye гэж бичдэг. Үүнээс монголоор [Тү́рк] / [Түүрк] гэж дуудна. Мөн Монгол улсынхан Турк гэж бичээд [Туурк] гэж дуудаж хэвшсэн. Харин худам монголоор яаж ч хэлсэн түрк гэж бичдэг. Энэ хос нэр нь Түрэгийн Билгэ хааны хөшөөнөө түрүк (худам монголоор түрүг, халимаг кирилээр түрг) гэж бичсэн «Түрэг» гэдэг үгний балархай эгшиг гээгдэж богиноссон хэлбэр бололтой. Удаах үе -ие нь Араб хэл бичгийн -ияя, Грек, Латин, Англи -иа, Орос -ия гэдэгтэй дүйх монголоор «-ын газар», «орон», «улс» гэсэн утгат дагавар юм. Сонирхвол энэ улсыг англиар Turkey [төөрки], оросоор Ту́рция, хасагаар Түркия, хятадаар 土耳其 [түөрци] гэдэг.

Өнөөгийн Түрк улс бол парламентийн эрх мэдэл давамгайлсан төлөөллийн ардчилсан дэглэм, нэгдмэл байгууламж бүхий бүгд найрамдах засагтай улс юм. БНУ болсон 1923 оноос хойш шашин төр хоёрыг ангид болгож хэвшүүлжээ. Өнөөдөр үйлчилж буй үндсэн хууль 1982 онд батлагдсан. Түркт өмнө нь 1876, 1921, 1924, 1961 онуудын үндсэн хууль үйлчилж байжээ. Улсын ерөнхийлөгч бол тус улсын төрийн тэргүүн. Таван жилээр сонгогддог ерөнхийлөгчийн үүрэг харьцангуй бага, бэлгэдлийн шинж чанартай байна. 2007 онд Абдулла Гюль тус улсын 11 дугаар ерөнхийлөгч болон сонгогджээ. Ерөнхий сайд сайд нараа томилж, засгийн газраа бүрдүүлж төрийн бодлого үйл ажиллагааг эрхлэн хэрэгжүүлдэг. Улсын хурал (парламент) нь нэг танхимт Түрк Улсын Их Хурал (товчоор ТУИХ, түркээр Türkiye Büyük Millet Meclisi) болно. Шүүх эрх мэдэлд хууль тогтоох, хэрэгжүүлэх эрх мэдэлтэн нөлөөлж чадахгүй. Улсын шүүх (Danıştay) нь төр засгийн маргааныг шийддэг бол бусад зарга маргааныг Зарга таслах газар (Yargıtay) авч хэлэлцдэг.

ТУИХ-д давуу суудал эзлэсэн намын дарга ерөнхий сайд болдог уламжлал бараг тогтжээ. Өнөөгийн ерөнхий сайд 2003 оноос хойш гурван удаа дараалан сонгогдоод байгаа Режеп Тайип Эрдоан юм. Сайд хүн улсын хурлын гишүүн байх ёсгүй боловч гишүүн давхар сайдын ажилтай байх нь Түркт ердийн үзэгдэл болчихсон. Улсын хурлын 550 суудлыг сонгуулийн 85 тойрогт намуудын цуглуулсан дэмжлэгийг нэгтгэн хувь тэнцүүлж намын жагсаалтын дээрээс эхлэн оноодог. 2004 онд 50 нам бүртгэлтэй байсан. Шашнаар ялгаварлах, улсыг салган бутаргах үйлдэл илэрвэл намын санхүүжилт, үйл ажиллагааг улсын шүүх хорьдог.

Түрк улс НҮБ (1945), ЭЗХАХБ (1961), ИШОБ (1969), ЕАБХАБ (1973), ЭЗХАБ (1985), ХТХЭЗХАБ (1992), Хө-8 (1997), Их 20 (1999) зэрэг олон улсын байгууллага холбоодыг анх байгуулцаж, гишүүн болсон юм. БНТУ ер нь Азийн гэхээсээ эдийн засгийн хөгжил ойр Европын орнуудтай илүү дотно хамтарч ажилладаг. Тухайлбал хүйтэн дайны үед УАЦЭ (НАТО)-д 1952 онд гишүүнээр элсэж, ЗХУ-г сөрөх АНУ-ын холбоотон болж байсан бөгөөд 1987 онд ЕЭЗХН-т гишүүн элсэж, 2005 онд Европын Холбоо (ЕХ)-той хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан. Түрк 1974 онд БНКипУ-тай харьцаа муудаж, улс гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, харин Киприйн умард хагаст 1983 онд Кипрээс тусгаар тогтносон УКБНТҮ (Умар Кипр)-ийг хүлээн зөвшөөрсөн цор ганц улс болжээ. Бүрэн эрхт Кипр улсыг салгаж хуваасан энэ хэргээс болж Түрк ЕХ, УАЦЭ (НАТО)-ээс зэмлэл хүртэж, ЕХ-д элсэж чадахгүй байгаа юм. 1991 онд ЗХУ задарснаас хойш шинээр үүссэн Түрэг угсаатны Азербайжан болон Дунд Азийн орнуудтай хэл соёл, эдийн засаг, улс төрийн сайн харилцааг өргөжүүлжээ.

Түрк улсын төрөөс бүхэл орноо 81 «ил» (il, цар хүрээгээр нь монголчловол «аймаг») болгон хувааж засч захирдаг. Аймгууд дотроо 923 «илчэ» (ilçe, цар хүрээгээр нь монголчловол «сум») болж хуваагдана. 81 аймгаа ойр шадраар нь 7 «бөлгэ» (bölge, үгээр нь монголчловол «бүлэг», утгаар нь «муж», аль эсвэл «бүс») болгон бүсчлэх юм уу мужлан хөгжүүлдэг.

Өдгөө нэг ил (аймаг)-д дунджаар 9670 км2 газар, 933,000 хүн ноогдож байна. Тэдгээрийн нэр, хил хязгаарыг доор харууллаа.

Түрк орон 800 км өргөн, 1600 км урт бүхий бараг тэгш өнцөгт хэлбэрийн 783,562 км2 газрыг эзлэн оршдог. Газар нутгийн хэмжээгээр 37-р том орон бөгөөд Европ Ази хоёр тивийг дамнан тогтсоноор олон улсын зам харилцааны чухал харгуй болжээ.  Түркийн нийт нутгийн 97% (үндсэндээ Анатолийн хойг) нь Ази, 3% (дорно Фрак) нь Европ тивд харъяалагддаг. Энэ хоёр хэсгийг Босфорын хоолой, Гантиг тэнгис, Дарданелийн хоолой гурав цувран заагласан байна. Түрк орныг өрнө өмнө зүгээс Газрын дундад тэнгис, өрнөөс Эгейн тэнгис, умраас Хар тэнгис хүрээлж, дорно зүгийн урт зурвасаар бусад улстай хиллэдэг. Тухайлбал дорно талаараа Гүрж (252 км зурвасаар хиллэнэ), Армен (268 км), Азербайжан (9 км), Иран (499 км), Ирак (352 км), Сири (822) таван улстай, Европын өрнө талаараа Грек (240 км) Болгар (206 км) хоёртой хил залгадаг. Нутгийн ихэнх нь субтропикийн уур амьсгалтай. Хар тэнгисийн эрэг дагуу 3000 мм хүртэл тунадас унадаг. Баруун Понтийн уулс, Тавра, Баруун Анатолийн хөндийгөөөр хуурай зун, чийглэг өвөлтэй. Төв хэсгийн уулархаг нутаг хагас цөлийн уур амьсгалтай тул зун нь халуун, зарим жил сэрүүн, хүйтэн өвөл болдог. Дорнод уулсаас Тигр, Евфрат, Аракс, Кызылырмак, Их Мендерес зэрэг томоохон гол мөрөн эх авч урсдаг. Гол мөрнийг газар тариаланд өргөн ашигладаг. Мөн энд Арарат уул (5,137 м), Ван нуур (3,755 км2) нь байдаг..

Ерөнхий боловсролын сургууль (ilk öğretim okulu) нь найман жилтэй. Их дээд сургуульд элсэн сурагчид нь гурван жилийн ахлах сургуулийг дүүргэх хэрэгтэй. Гэхдээ 2004 оны 9-н сараас хойш сургуульд орсон бол 3 биш 4-н жил ахлах сургуульд суралцах хэрэгтэй. Мөн сургуулиас өмнөх боловсрол олгох цэцэрлэг бий. Хувийн сургуулиуд бас бий боловч цөөн. Сурагчын нэг сард төлөх ёстой сургалтын төлбөр, болон хоол, дотуур байрны зардал нь дундаж сарын цалинтай дүйцэхүйц байдаг байна.
тьиотилт

Хөлбөмбөг бол Түрк улсад хамгийн их дэлгэрсэн тамир, спорт юм. Хөлбөмбөгийн лиг дээд, дунд, доод гэсэн гурван ангитай. «Фенербахче», «Галатасарай», «Бешикташ», «Трабзонспор» зэрэг багууд олон улсад танигдаж чаджээ. Түрк улсын хөлбөмбөгийн шигшээ баг 2002 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Нэг спорт нийгэмлэгийн харъяат болохоор хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн сайн багууд адилхан нэртэй байх нь таарна. Сагсан бөмбөгийн «Анадолу Эфес», эмэгтэй гар бөмбөгийн «Фенербахче» баг тив, дэлхийд сайн амжилт үзүүлдэг. НБА-д тоглодог Хидайет Туркоглу гэдэг сагсан бөмбөгч бий. Мөн Түркийнхэн хүч чадлын спортод сайн. Түрк үндэстний «Ягли гүреш» (Тосон барилдаан)-ийн бөхчүүд биеэ тосолж, зүлгэн дээр өрсөлдөгчийн далыг дээш харуулан дарахын төлөө барилддаг. Чөлөөт, сонгомол барилдаанаар Яшир Догу мэтийн алдартадтай. Эр, эм хүндийг өргөлтийн олимп, дэлхийн аваргуудтайгаас Наим Сулейманоглу, Халиль Мутлу хоёр домог болсон.




#Article 89: Хятад (2152 words)


Хятад (1949 оноос хойших үеийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс) — дорно Азид оршсон бүрэн эрхт улс. 

Хятад улс 9.6 сая км2 нутаг дэвсгэртэй дэлхийн 3-р том орон бөгөөд зүүн талаараа Номхон далайд тулж бусад талаараа  Вьетнам, Лаос, Бирм, Бутан, Энэтхэг, Балба, Пакистан, Афган, Тажик, Хиргис, Хасаг, Монгол, Орос, Умар Солонгос гэсэн 14 улстай хиллэдэг. Хангай говь, халуун сэрүүн гээд газрын тогтоц, уур амьсгал янз бүр. Тайвань, Энэтхэг зэрэг хэдэн оронтой газар нутгийн маргаантай. 1.36 тэрбум буюу дэлхийн хамгийн олон хүнтэй улс юм. Үндсэн хүн ам хятад үндэстнийг (91.5%) багтаагаад 56 нэрийн ард түмэн байна. Албан ёсны хэл — хятад. Нийслэл — Бээжин. 

Хятадад эртнээс соёл иргэншил тогтсон. Домгийн Шя улсаас хойш НТӨ 221 онд Цинь улс хүчирхэгжиж хятад үндэстний анхны нэгдсэн улсыг үүсгэжээ. Олон улс халалцсаар 1911 онд манж Чин улс мөхсөнөөр хаант засгаас татгалзаж, бүгд найрамдах засаг авсан бөгөөд иргэний дайныг төгсгөж өнөөгийн БНХАУ 1949 онд байгуулагдсан. Коммунист (эв хамт) улс төрийн дэглэм, зах зээлийн баримжаат социалист (нийгэм журамт) эдийн засагтай, нэгдмэл төрийн байгууламжтай. Дотроо муж, өөртөө засах орон, төвөөс захирах хот, онцгой захиргаат орон гээд 33 нутаг болж хуваагддаг.

Хятад улс аж үйлдвэржиж, эдийн засаг нь тогтмол хурдтай өсч байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр АНУ-ын дараа 2-рт байна. Цөмийн зэвсэгтэй. 1971 онд Тайваньд байсан НҮБ-ын суудлыг зүй ёсоор авсан бөгөөд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн юм. ДХБ, АПЕК, ШХАБ, Их хорь зэрэг олон улсын байгууллагын гишүүн. 

Хятад хэлээр улсын товч нэрийг «Жунгуо» (中国; Жунгаа) гэх бөгөөд тус улсад монголоор  «» (Дундад улс) гэж орчуулан бичдэг. Энэ нь соёл иргэншлийн төв гэсэн санаа, эрт цагт тойрж асан бүдүүлэг аймгуудаас ялгасан утга юм. 

Харин дэлхийн бусад оронд дээрхээс гадна үндсэн хоёр төрлийн нэрээр нэрийдэж байна.

Нэг нь хятан үндэстнийг анх нэрийдсэнээс үүсэлтэй, монгол, оросоор дамжсан «Хита» төрөл. Үүнд «», монгол кирилээр «Хятад», буриад, халимаг кирилээр «Хитад», «Китд» гэж бичих хамаарна. Урьдын «хятад улс» нь Сүн улс, Мин улс, Дундад иргэн улс гэж өөр өөр нэртэй бол одоогийнх Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) гэсэн нэртэй.

Нөгөө нь эртний Цинь улсын гарвалтай, самгарди, перс хэлээр дамжин тархсан «Чина» төрлийн нэрс юм.

Хятад орон 9,596,961 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Канадаас бага, Америкаас ялимгүй том буюу дэлхийн 3-р том орон болно. Маргаантай газар нутаг ихтэй, тоо хэмжээ нарийн тохироогүй.

Хойд өргөргийн 18° — 54°, зүүн уртрагийн 73° — 130° дотор НҮБ-ийн ангиллаар Дорнод Азид оршино. Нутгийн хэсэг Хайнань нь Дорно өмнө Азид, ЮНЕСКО-гийн ангиллаар Шиньжян, Төвөд, Өвөр Монгол, Төвөд нь Төв Азид хамаарна. 
  
Хятад 22,117 км хуурай газрын хилийн уртаар дэлхийд тэргүүлэх бөгөөд Вьетнам, Лаос, Мьянмар, Энэтхэг, Бутан, Балба, Пакистан, Афганистан, Тажикистан, Киргиз, Казахстан, Монгол, Орос, Умард Солонгос гэсэн 14 оронтой хиллэдэг. Дорнод захаараа Номхон далайд 18000 км эрэгтэй. Үүнд Бохайн тэнгис, Шар тэнгис, Дорнод Хятадын тэнгис, Тайванийн хоолой, Өмнөд Хятадын тэнгист гарах бөгөөд Өмнө Солонгос, Япон, Тайвань, Вьетнам, Филиппинтэй усан хил тогтоожээ.

Хятадын газрын гадарга хотгор гүдгэр. Нутгийн 33 хувийг уул нуруу, 26 хувийг тэгш өндөрлөг, 19 хувийг дов гүвээ, 12 хувийг нам доор газар, 19 хувийг гол мөрний сав газар эзэлнэ. Дорно умард талаар хүн ам шигүү суух тэнгисийн эргийн нам доор газар, Хятадын их тал байх ба умард нутгаар Монголын тэгш өндөрлөгийн өмнөд зах, баруун өмнөд хэсэгт Хөхнуур-Төвөдийн тэгш өндөрлөг (4000 м-ээс өндөр) байна. Дорно өмнөд нутгаар дов гүвээ хавтгай нутаг, баруун хойд хэсгээр Зүүнгар, Говь, Такламакан зэрэг эх газрын хотгор, хүнгүй цөлүүд байна. Хамгийн нам доор цэг Айдин нуур (−154 м) Турфаны хотгорт байна. Нутгийн өрнөд зах, хилээр голцуу Хималай, Кунь-Лунь, Памир, Каракорум, Тэнгэр уул (Тянь-Шань), Алтай зэрэг хөвч нурууд тогтжээ. 

Дэлхийн 17 өндөр уулын 9 нь Хятадын хил дээр байдаг. Хималайн Эверест (8848 м), Лхоцэ (8516), Макалу (8485), Чо Оюу (8188), Каракорумын Чогори (8611), Гашербрум I (8080), Конгур (7649), Тэнгэр уулын Ялалтын оргил (7439), Кунь-Луний Улугмузтаг (6973), Алтайн Хүйтэн (4374) болон Утай (3061) зэрэг уулс байна.

Хятад улсын хуурай газрын 0.28 хувь гадаргын ус байна. 50,000 орчим гол горхины нийлбэр урт 420,000 километр. Хөх мөрөн (6300 км урт) Шанхай орчмоор, Хатан гол (Шар мөрөн) Тяньжинь орчмоор, Хар мөрөн (Амар) Оросын нутагт орж, Сувдан мөрөн Макао орчмоор далайд цутгадаг. Мөн Ляо, Хуай, Вэй, Ялу, Вэй, Юань, Шян, Тарим гол байх ба Меконг, Брахмапутра, Эрчис, Или гол Хятадын нутгаас эх авдаг. Хөх нуур (4340 км²), Ханка, Пуян, Дунтин, Тайхү, Далай, Хунзэ зэрэг нуур бий.

Гол мөрд тариалангийн газар болно. Эрт цагт үүсгэсэн Бээжингээс Ханжоу хүрэх усан суваг (1794 км) байна.

Хятад улс нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, шатдаг хий, сурьма, цайр, никель, гянт болд, давсны нөөцтэй.

Өмнөд нутгаар тропикийн дулаан уур амьсгал, умард захаар суб-арктикийн хүйтэн уур амьсгалтай. Төвөдийн өндөрлөгт альпийн уур амьсгалтай. Хармөрөн мужид I сард дунджаар −30 °C, VII сард 18 °C байх бол Хайнаньд I сард 17 °C, VII сард 28 °C байдаг. 

Дорнод өмнөд эргээр жилийн 1500 мм-ээс дээш тунадас унадаг бол баруун хойд говь, цөлөөр 100 мм хүрэхгүй хур тунадастай.

Хятадад 34,687 зүйлийн амьтан ургамал байна. Дэлхийд зүйлийн тоогоор Бразил, Колумбын дараа гуравдугаар байрт орно. 

Хятадад 30,000 гаруй зүйлийн ургамал бий. Ой олон төрлөөрөө байна. Хулс ихээр анхааралд өртдөг.

Хятад улсад 2010 онд 1,370,536,875 хүн тоологджээ. Дэлхийн хамгийн олон хүнтэй улс юм.  16.6 хувь нь 14 хүртэлх насны хүүхэд, 70.1 хувь 15-60 настай, 13.3% нь 60-аас дээш ахмад настан байв. Дундаж наслалт — 73.2 жил, хүн амын жилийн өсөлт — 0.46%. 

БНХАУ ард иргэдээ хэл, яс үндсийг нь харгалзан 56 нэрээр бүртгэдэг. Үндсэн хүн ам Дотор газрын унаган, тариачин уламжлалтай хятад үндэстэн 91.5 хувийг бүрдүүлж, Төвөд Шиньжян хоёроос бусад муж, оронд дийлэнх олон болон амьдарч байна. 

Үлдсэн 8.5 хувийг 16.9 сая жуан, 10.5 сая хотон, 10.3 сая манж, 10.0 сая уйгур, 9.4 сая мяо, 8.7 сая и, 8.3 сая тужя, 6 сая төвөд, 6 сая монгол, цаашилбал солонгос, хасаг, дуншян, дагуур, 3 мянган татар гээд 55 өөр нэрийн ард түмэн бүрдүүж байна.

Улсын албан ёсны хэл нь хятад хэл. Хятад хэлтний 70 хувь нь үндсэн аялгуу буюу умард аялгуугаар (мандарин) ярьж байна. Ү (Шанхайн), юэ (Хонконгийн), минь зэрэг олон аялгуу нь хоорондоо ойлголцоход төвөгтэй боловч бүгд нэг ханзаар бичих дүрэмтэй. 1956 оноос хялбар ханз хэрэглэсэн.

Өмнөд нутгаар тай-кадай, төвөд-бирм, мон-кхмер, умард нутгаар тунгус, монгол, түрэг төрлийн хэлээр хэлцэнэ. 

Хятадууд күнз, бомбо (дао), будда гэсэн «гурван шашин ном»-ыг эртнээс идээшүүлж авсан. Хотон хятад болон түрэг угсаатан ислам шүтлэгтэй. БНХАУ эхэндээ шашныг хориглосон ч 1980-аад оноос хяналттай чөлөөлжээ.

Хятад улс хотжиж байгаа. 1990 онд хотын хүн ам 20% байсан бол 2007 онд 46% хотынхон болцгоосон. 

Ажил хайж хөдөөнөөс хот бараадсан 220 сая хүн бий. Дотор газарт шигүү, өөртөө засах орнуудад сийрэг суудаг.

Бээжингийн ойрх агуйгаас 750,000 жилийн тэртээх «босоо хүн»-ий араг яс олсон. 

НТӨ 7000 оны үед хамаарах бичиг зураг Жиахү гэдэг газраас олжээ.

Хятадад анх домгийн Шя улс НТӨ 2100 онд бүрэлдсэн ба хагас домгийн шинжтэй Шан, Жоу улсууд залган байв. Хатан гол (Шар мөрөн), Хөх мөрний адаг, Дотор газар үүссэн вант улсууд НТӨ 500 он болоход байлдагч олон тал болон зэрэгцэн оршсон байна. Эрт үед Хятадад Күнз, Мэнз, Сүнз зэрэг соён гэгээрүүлэгч, Сыма Цянь түүхч амьдарч байв. 

НТӨ 221 онд Цинь Ши Хуан бусад улсыг байлдан дагуулж хятад үндэстний анхны нэгдсэн улсыг Шиань хотод төвлөн байгуулж, хэл бичгийн дүрэм, мөнгөний нэгж, хэмжих нэгж зэрэг нэгэн хэв болгожээ. Цинь улсын тавьсан суурин дээр Хань улс (НТӨ 206–НТ 220 он) тогтож газар нутгаа ихээр тэлж Солонгосын Кугүрё, Вьетнамын улс, Монголын Хүннү улстай хиллэх болжээ. Хан улсын үед күнзийн суртал дэлгэрч, төрийн ёс жигдэрсэн юм.  

Дараа нь Гурван улсын үе (220–280), Жинь улс (265–420), Умард ба Өмнөд улсуудын үед тархай бутархай байлдаж байсны эцэст 581 онд Сүй улс дахин нэгтгэжээ. Кугүрётэй хийсэн дайны дараа хүчин муудаж төрийн эргэлтээр Тан улс байгуулагдсан. Тан улсын (618–907) үед уран зураг, яруу найраг хөгжиж, буддын шашин хүчтэй дэлгэрсэн бол Сүн улсын (960–1279) үед цаасан мөнгө хэвлэж, байнгын тэнгисийн цэрэгтэй болж, күнзийн үзэл эргэн иржээ. 11-р зуунд Хятадын хүн ам 100 сая хүрч олширсон байв.

Юань улсыг хятад тариачин Жү Юаньжангийн удирдсан бослого нурааж Мин улсыг (1368-1644) үүсгэв. Мин улсын үед урлаг соёл цэцэглэж, хөлөг онгоц нь Африк хүрч аялсан ба Цагаан хэрэмийг ихээр барьж Наньжинд (өмнөд нийслэл) байсан нийслэлийг 1421 онд Бээжинд (умард нийслэл) авчирчээ. Ван Янмин күнзийн шинэ суртлыг нэвтрүүлсэн. 

Хятадын үндсэрхэг үзэл сэргэж тэмцсээр 1911 оны Цагаагчин гахай жилийн хувьсгал Чин улсыг мөхөөсөн ба Монгол тусгаар тогтносон.

Хэд хэд хүчтэй байлдсаны эцэст коммунист хүчин ялж 1949 онд Бээжинг нийслэл болгож, Гоминданы үлдэгдэл Тайвань руу дүрвэв.

Мао газрыг хурааж, эдийн засаг, нийгмийн эрс хувьсгал хийж байв. «Их үсрэлтийн бодлого» нь амжилттай болоогүй, 1966 оны «Соёлын хувьсгал» нь бас л олон сая хүний амийг үрсэн. Мао 1976 онд нас барж Дэн Сяопин төрийн эрхэнд гарч 1978 оноос эдийн засгийг чөлөөлж эхэлсэнээр Хятад улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт аажмаар шилжин холимог шинжинд оржээ. Мөн «Нэг хүүхдийн бодлого» хэрэгжүүлсэн. Одоогийн үндсэн хууль 1982 онд шинэчлэн батлагдсан. Энэ хугацаанд хүнд, хөнгөн аж үйлдвэр хөгжин «Дэлхийн үйлдвэр» хэмээн нэрлэгдэх болтлоо эдийн засаг нь өссөн юм. 

БНХАУ 1954, 1975, 1978, 1982 онд үндсэн хуулиа шинэчилжээ. Үндсэн хуульд зааснаар «ажилчин анги удирдаж, ажилчин болон тариачны холбоонд түшиглэсэн ардын ардчилсан дэглэмт социалист улс» юм. Дэлхий дээр социалист улс цөөхөн үлдсэн. 

Хятад улс нэг гоц намтай. Хятадын эв хамт нам (ХКН) нь 1921 онд байгуулагдсан, 1949 оноос эрх баригч нам болсон. Удирдах дээд байгууллага нь 5 жил тутамд хуралддаг Их хурал, түүнээс сонгогдсон Төв хороо юм. Үнэндээ Намын төв хорооны 500 гишүүн, түүний Улс төрийн товчооны 7 гишүүн улсыг удирддаг.

БНХАУ дэлхийн 180 улстай дипломат харилцаатай, 171 улсад элчин сайдын яамтай байна. 1971 онд Тайвань (БНХУ)-д хадгалагдаж байсан НҮБ-ын суудал БНХАУ-д шилжин ирсэн. Хятад улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг, Их хорь, БРИКС-ын бүлэг, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн юм. Дорно Азийн уулзалт, АСЕАН-ы уулзалтад оролцдог.

БНХАУ ЗХУ-тай сайн харьцаатай байснаа 1960-аад оноос муудсан, Энэтхэгтэй Аксай Чин нутгаас болж дайтаж муудсан. Харин 1990 оноос хойш Орос, Энэтхэгтэй түншийн хэмжээнд хүртэл харьцаа сайжирсан. БНХАУ одоогоор Японтой Сэнкакү олтригийг булаацалдаж байгаа бөгөөд Тайванийг анхнаасаа л өөрийн гэж үзэн гадаад улстай харилцах эрхийг нь хааж иржээ.

Хүний эрхийг зөрчиж, ардчиллыг боомилдог гэдгээрээ өрнөдийн орнуудаас их шүүмжлэл хүртдэг.

Хятад улс нутаг дэвсгэрээ таван түвшний олон нэгжээр хуваадаг. 

Нэгдмэл улс. I дэсийн (мужийн зэргийн) 33 нутаг байна. Үүнд хоёр онцгой захиргаат орон (Хонкон, Макао) нь илүү их өөртөө засах эрх эдэлнэ. Мөн 22 муж, 5 өөртөө засах орон, 4 төвөөс захирах хот бий.

Зүүн хойд орон, баруун өмнөд орон гэх мэтээр 6 бүс болгон хуваадаг.

БНХАУ-ын I дэсийн 33 нутаг болон Тайвань газрын зурагт

Хятад улсын зэвсэгт хүчин нь Ардын чөлөөлөх цэрэг юм. 2,285,000 хүн алба хааж байна. Цэргийн төв зөвлөл удирддаг. Хуурай замын цэрэг, цэргийн нисэх хүчин, тэнгисийн цэрэг, стратегийн цөмийн зэвсгийн хүчин, их бууны хорооноос бүрдэнэ. Батлан хамгаалахад 132 тэрбум $ зардгаараа АНУ-ын дараа 2-рт орно. ДНБ-ийн 1.5%-тай тэнцэнэ. Цөмийн 50-75 пуужин байна.

Зөвлөлтийн зэвсэг техникт суурилан дотооддоо үйлдвэрлэдэг. Сүүлийн үед Оросоос Су-30 сөнөөгч онгоц худалдан авсан ба өөрөө Чөндү Ж-10, Шэньян Ж-11 зэрэг нисэх онгоц үйлдвэрлэжээ. Байлдааны үндсэн танк 7950, хуягт 5000, их буу 6000-аас олон бий. ЗТЗ-99 танк, ХЧ-9 газар-агаар төрлийн пуужин, ЗБД-97 загварын хуягт машиныг сүүлд үйлдвэрлэн хэрэглэж байна. Умард, дорнод, өмнөд гэсэн  тэнгисийн флоттой. Нисэх онгоц тээгч 1 хөлөг онгоц, 55 шумбагч, нийт 200 гаруй хөлөг онгоцтой.

Мөнгөний нэгж нь — Хятадын юань. 2010 оноос эхлэн Орос улс доллараар биш юаниар Хятадтай наймаа хийдэг болсон.

Хятад улсад 1 тэрбум хүн гар утас, харилцуур утсаар холбогдож байна. 2013 онд 591 сая хүн байнга интернет хэрэглэж байсан. 

Хятадын цахилгаан холбоо, Хятадын сүлжээ холбоо хоёр компани энэ салбарт тэргүүлдэг.  Бэйдоу хэмээх хиймэл дагуулын сүлжээтэй. 

Төмөр зам улсын өмчинд байна. 2013 оны байдлаар 103,144 км төмөр зам тавигджээ. Макаогаас бусад муж, орон төмөр замаар холбогдсон. Цагаан сарын үеэр ачаалал эрс нэмэгддэг.  2013 онд 2.1 тэрбум зорчигч, 4 тэрбум тонн ачаа тээш зөөсөн гэнэ. Бээжин—Шэньжэнь, Бээжин—Шанхай чиглэлийн хурдны төмөр зам барьсан. 2014 оны байдлаар 20 хотод метро баригдаад байна. 

Хятадад утга зохиол НТӨ Жоугийн үеэс хөгжсөн. Эртний ном судрууд яруу найраг, одон орон, зурхай, анагаах ухааны чиглэлээр байдаг. Тан улсын үед Ли Бай, Ду Фу зэрэг алдарт яруу найрагчид байсан бол Мин улсын үед «Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл» зэрэг жүжиг, роман их бичигдэж, 20-р зуунд Жинь Юн алдартай үшя (хятад зодоон) зохиолуудаа бичсэн.

Хятадын нутагт ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 22, байгалийн өв 4, нийлмэл өв 4 бий.

Хятад хоол олон төрөл зүйл байна. Өмнөд нутагт цагаан будаа, умард нутагт талх, гоймонг түлхүү хэрэглэдэг байсан. Гахайн мах голчлон иддэг. Сычуань, Кантон, Жянсү, Шаьдун, Фужян, Хүнань, Аньхуй, Жөжян нутгийн хоол алдартай. Хэрчих, болгох, амтлах, чимэглэх хэв маяг янзтай. Буддын болон лал шашны тусгай хоол гэж бий. Өмнөд нь далайн бүтээгдэхүүн, ногоо, умард нь гурилан, хуурай бүтээгдэхүүний уламжлалтай.

Хөлбөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, бадминтон, усанд сэлэлт, снукерийг өргөнөөр тоглож, хичээллэдэг.

Го даам тоглодог. Хятад зодооныг үшя (күнфү) гэнэ. Тай чи чуань, чигун зэрэг зодооны арга байна.  Луун завиар уралддаг. 

Хятад 1932 оноос Олимпийн наадамд оролцож эхэлсэн ба БНХАУ 1984 оноос хойш тасралтгүй баг тамирчдаа илгээх болжээ. 2008 онд нутагтаа хүлээн авсан Бээжингийн олимпод 51 алт, бүгд 100 медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлсэн. Өвлийн олимпод 3-4 алтан медаль хүртдэг. Усанд үсрэлт, хүндийг өргөлт, гимнастик, ширээний теннис, буудлага, бадминтон, усанд сэлэлт, жүдо, хөнгөн атлетик, шорт трекийн тэмцээн уралдаанд илүү амжилттай оролцсон. Зоу Кай гимнастикч 5 алтан медаль хураагаад байгаа.




#Article 90: Европ (140 words)


Европ тив нь дэлхийн нийт газар нутгийн 2%-г эзэлдэг, хүн амын 11% нь амьдардаг тив юм. Зүүн талаараа Азитай холбогдож, Евразийг үүсгэнэ. Европ тив нь хойд хэсгээр Умард мөсөн далай, урд талаар Газар дундын тэнгис, зүүн урд хэсгээр Хар тэнгисээр хүрээлэгдэнэ. 

Европ нь дэлхийд жижгээрээ 2-т орох тив юм. Талбайн хэмжээ 10,180,000 км2 болно. Европ тивд орших 50 улс орон дотроос Орос улс хүн ам болон газар нутгийн хэмжээгээр хамгийн томд орох ба Ватикан Хот улс хамгийн жижиг юм. Европ нь 731сая хүн амтай ба энэ нь Ази, Африкийн дараа 3-т байна. Дэлхийн хүн амын 11% болно. Гэсэн ч НҮБ-н тооцоогоор 2050 он гэхэд Европ тивийн хүн ам 7% болтлоо буурах магадлалтай аж. 

Европ нь, ялангуяа Эртний Грек нь Өрнөдийн соёл төрөн дэлгэрсэн газар хэмээгддэг. Европ гэдэг нэр нь Грекийн домогт гардаг Europa хэмээх үзэсгэлэнт гүнжийн нэрнээс гаралтай гэгддэг байна.




#Article 91: Литва (324 words)


Дорно умард Европт оршдог Балтын 3 орны урд талынх нь Литва улс () юм. Албан ёсоор Бүгд Найрамдах Литва Улс () гэнэ.  

Албан ёсны хэл -литв.   

Литва Улс хойд талаараа Латви (хил 453 км урт), зүүн талаараа Беларусь (502 км), баруун урд талаараа Польш (91 км), Орос (Калининград мужаар 227 км) гэх 4 улстай газраар хиллэж, баруун талаараа Балтын тэнгист гарах 97 км эрэг газартай.   

Литва 65,300 км² (дэлхийд 123-р том) газар нутагтай бөгөөд 2012 онд 3.2 сая хүн амтай (дэлхийд 151-р олон) байна. Нэг км²-т 50.3 хүн (дэлхийд 120-р шигүү ) оногдож байна. Хүн амын тоогоор Монголтой ойролцоо боловч газар нутгаараа 25 дахин бага юм.

Дээр үед Балтын тэнгисийн эргээр Балт аймгууд байдаг байв. Тэднээс Миндовгас гэгч хавь ойрыг нэгтгэж Литвын бэйст улсыг 1253 онд байгуулсан. 14-р зууны үед улам хүчирхэгжиж, өнөөгийн Литва, Беларусь, Украйн болон Польш, Оросын зарим хэсгийг хамарсан Европын хамгийн том нутагтай улс болж байв. 1569 онд Люблины гэрээгээр Польш-Литвын хамтын нөхөрлөл гэх холбоо үүсэж бас хоёр зуу илүү жил оршин байж байгаад хажуугийн нөлөөгөөр салж, Литва Оросын эзэнт гүрний мэдэлд орчихсон юм. Орост хаант засаг унасны дараа Латви, Эстонийн адилаар 1918 онд тусгаар тогтнож, 1944 оноос ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, эцэстээ ЗХУ бутрахад хамгийн түрүүнд л 1990 оны 3 сарын 11-нд тусгаар тогтнолоо зарласан байдаг. 
 
Латви, Эстони хоёртой харьцуулахад цөөн оростой. 2011 оны тооцоогоор хүн амын 84.6% нь (2.583 сая)-ийг литва, 6.0% нь польш, 4.8% нь орос, 4.6% нь бусад яс үндэст хүн юм байна. Литва хэл улсын цор ганц албан ёсны хэл болно. Литва хэл бол Балт төрлийн оршин байгаа хоёр хэлний нэг (нөгөөх нь Латви хэл) юм. 

Литва улсын нутаг дэвсгэр эхлээд 10 нэгжид, цаашилбал дотроо 60 нэгжид хуваагддаг. Литваар apskritis (; ) гэх том нэгж нь дунджаар 6,530 км² нутаг, 320 мянган хүнийг харьяалдаг. Монгол хэлнээ «хошуу» гэж орчуулан ойлговол болмоор байдаг юм. Литвад нийслэл Вильнюс (2011 онд 552,445 оршин суугчтай байв), Каунас (321,200) тэргүүтэй бумаас олон хүнтэй 5 хот байдаг. Алдарт Жальгирис спорт клуб байрладаг хот.




#Article 92: Улс (270 words)


Улс (Монгол бичиг:  Улус) нь тодорхой газар нутагтай төрт нэгдэл юм. Эрх мэдлээрээ бүрэн эрхт, харъяат хоёр янз байна. Хүчээр эсвэл албадлагагүй нийлсэн холбооны тусгаар улс байх нь цөөнгүй. Түүнчлэн өөр улсын манлайлал, нөмөрт байх улс бас бий. Улс гэдэг нь орон гэдэгтэй ижил утгатай боловч албан ёсоор хэрэглэгддэг. 

Улс орон нь ихэвчлэн өөрийн засгийн газар, төрийн байгууламж бүхий хууль, голчлон Үндсэн хууль, цагдаа, цэрэг, татварын систем, түүнчлэн бусад орны оршин суугчдаас тусгайлан бүрдсэн хүн амтай байдаг. 

Улс нь тусгаар тогтносон нутаг дэвсгэр дээрх засгийн газар, хүн ам, дээд эрх мэдэл гэсэн ойлголтуудаар тодорхойлогддог.

Дэлхийн өмнөд туйлаас бусад бүх газар нутаг нь улс орнуудад хуваагдсан байдаг. Ватикан хот улсыг оруулаад нийт 193 улс орон НҮБ-ын гишүүн орноор, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Эдгээр дээр өөрөө-тодорхойлогч гэсэн философитой, улс болон хүлээн зөвшөөрүүлэх хүсэл бүхий дээд эрх мэдэлгүй нутаг дэвсгэрүүд бий.

Тэдгээрийн зарим нь хүн ам, нутаг дэвсгэрээ хянах де-факто бүхий Авхаз зэрэгтэй адилхан ч, дээд эрх мэдэл нь хүлээн зөшөөрөгдөөгүй байдаг. Өөрөөр төв засгийн газаргүй ч бодит байдал дээр улс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улсууд ч бий. Эдгээр нь олон улсад тус тусын улс гэж явдаггүй ч, олон улсад өөрийн нутаг дэвсгэр бүхий улс гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Үндэстэн гэдэг нь Төрт-улсад хэлбэршсэн эсвэл хэлбэршихээр эрмэлзсэн нэгдсэн нэг адилтгал бүхий хүмүүсийн бүлэглэл юм гэж 2001 онд Финландын улс төрч, судлаач Пиа-Ноора Кауппи нар нь тодорхойлсон байдаг.
 
Эндээс улс оронд байх зүйл нь нэгдсэн нэг угсаа гарал, хэл зүй, шашин, түүх бүхий хүмүүсийн групп юм гэж хэлж болох юм. 
Дээд эрх мэдэл бүхий Төрт-улс(nation-state) гэдгээс ялгахын тулд дээд эрх мэдэлгүй үндэстэн байх үеийн улс орон гэдэгтэй ойролцоо утгатайгаар энэхүү ойлголт нь хэрэглэгдэх болсон.




#Article 93: Халимаг (441 words)


Халимаг (о.т. Халимагууд; халимагаар хальмг - [хальмъг], о.т. хальмгуд, хальмг улс; оросоор калмык, о.т. калмыки; англиар о.т. Kalmyk people, Kalmyks) — Монгол хэл-угсааны, Ойрдын бүлэгт багтдаг, ОХУ-ын иргэн болох монгол ард түмэн, 19 түмэн хүнтэй ястан.

Орос хэлний калмыки гэдэг оноосон нэр ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх Ойрдыг хэлэх ерөнхий нэр болсноор алс хол ч гэсэндээ Хиргис улсад байгаа 4,188 Сарт Халимагийг мөн л калмыки гэж бүртгэдэг хэвээрээ байна. Орост 2010 онд 80,546 хүн Халимаг хэлтэй болохоо мэдүүлсэн нь бүртгэгдсэн 183,372 Халимагийн 43.9%-тай тэнцэнэ.

Халимаг (; ) хэмээх нэр бол калмак гэх түрэг (татар, хасаг г.м), калмык гэх орос үгний хожмын монгол хувилбар юм. Ижилийн Ойрадууд өөрсдийгөө торгууд, дөрвөд г.м-ээр овог аймгийн нэрээр тодорхойлдог байв. Оросууд тэднийг калмык гэдэг болсон нь «үлдсэн», «гээгдсэн» гэсэн утгатай калмак гэх татар тэмдэг нэрээс уламжласныг 1761 онд Оросын түшмэл В.Бакунин бичиж үлдээсэн.

Халимагууд одоо Астрахань мужид багтсан 10 аймаг, Ойрадын Батут, Хэрэйд, Дөрвөд, Хошууд, Харнууд, Тэлэнгэд овог, ястнууд багтсан ОХУ-ын харъяа 178000 орчим хүн амтай, өөртөө засах эрх бүхий Бүгд Найрамдах Халимаг Улсад амьдарч байна.

Хө Өрлөгөөр ахлуулсан Торгууд, Дөрвөд аймгийнханаас ихэвчлэн бүрдсэн Ойрад нь 1607 онд баруун зүг нүүдэллэн одсон бөгөөд цааш нүүсээр Ижил мөрөнд суурьшиж Халимагийн хант улсыг байгуулжээ. Тэд 1655 онд Оросын хаанд элч илгээн холбоотон нь болжээ. Халимагийн Аюук (1670-1724) I Пётр хаантай гэрээ байгуулан Оросын өмнөд хилийг Кавказынхан, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болжээ. Халимагууд Оросын харъяанд байсан жирийн нэгэн жижиг угсаатан байсангүй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркийн эсрэг дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын ханлигийг бут цохиход, 1910-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа алдарт Бородины тулалдаанд) Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Наполеон I Бонапарт хүн төрөлхтөн дайн байлдааны үед жигд цэмцгэр хувцас, ёслол төгөлдөр жагсаал, нижгэр бөмбөр гэх мэт цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Оросын армийн дунд хүн иддэг зэрлэгүүд байгаа ба тэдгээр махчидаас болж эр цэрэг ид хаваа үзүүлж чадахгүйд хүрч байна. Та тэр зэрлэгүүдийг турхирч араас нь Оросын армийн хүч чадал гэж хийрхэж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгүүдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хүснэ гэж Оросын хаан I Александрт захидал илгээж байлаа. Энэ дайнд халимагийн Түндэв, Цэрэнжав, баруун Монголоос ирсэн Жамъян, Цэвэгжав нарын удирдсан Халимаг цэргүүд Оросын армийн бүрэлдхүүнд явж Австри хүртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ. Иймээс их яруу найрагч А.С.Пушкин өөрийн шүлэгтээ Талын нөхөр Халимаг гэж онцлон тэмдэглэсэн байдаг. 

Л.Гумилевээс ямар ард түмнийг хамгийн их хүндэлдэг гэж асуухад халимаг болон Умард Америкийн индианчууд, учир нь тэд боол болсноос үхсэн нь дээр гэж үздэг гэж хариулжээ. Америкийн сэтгүүлч Анна-Луиза Стронг 1945 онд Зөвлөлтийн ард түмнүүд номондоо Берлиний сонингууд халимагуудын хэтэрхий гэмээр эрэлхэг зоригийг онцгойлон бичиж байсан гэжээ.




#Article 94: Маркетинг (335 words)


Маркетинг () нь Филип Котлерын тодорхойлолтоос үзвэл, Бүтээгдэхүүн болон үнэ цэнийг (өртөг, value) бий болгон бусадтай солилцох замаар хувь хүн буюу байгууллагууд хэрэгцээтэй буюу хүсч байгаа зүйлсээ олж авахын тулд явуулах нийгэм, бизнесийн үйл явц юм. Бусад судлаачид, байгууллагын хувьд маркетингийг янз бүрээр тодорхойлдог боловч алийг нь ч авч үзсэн маркетинг нь худалдаа арилжаа, солилцоотой холбоотой.

Нийгэм эдийн засгийн ухаан болон макро эдийн засгийн ухаанд илүү өргөн хүрээнд Хэрэглэгч болон нийлүүлэгчийн хоорондох солилцоо гэж үздэг ч Нийгэм дэх амьдралын түвшинг сайжруулах үйл ажиллагаа гэж тодорхойлох нь ч бий.

Түүнчлэн, маркетингийн эцсийн зорилгын тухай Петр Дракерын Сэйлинг (Арилжааны зар сурталчилгаа зэрэг үйл явц)-ийг үгүй болгох гэсэн үзэл зонхилдог.

Өргөн тархсан ойлголт болох Бараа үйлчилгээг худалдаалснаас олох ашгийг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчийн үйлдэл, сонирхлыг судлан дүн шинжилгээ хийх, тэдгээр судалгаа, дүн шинжилгээний үр дүнд үндэслэн бараа бүтээгдэхүүний арилжааг явуулах үйл явц гэх зэрэг утгаар хэрэглэгдэх боловч үнэндээ энэ нь маркетингийн нэг бүрэлдэхүүн ойлголт төдий бөгөөд ялангуяа эхнийхийг нь маркетингийн судалгаа хэмээн нэрлэдэг. Жишээ нь, судалгаатай холбоогүй зүйл болох арилжааны арга замыг боловсронгуй, үр ашигтай болгох замаар ашгийг нэмэгдүүлэх нь ч маркетинг юм.
Маркетингийн хэлбэрүүд сэдвээс дэлгэрэнгүйг үзнэ үү.

Тухайн нөхцөл байдал, цаг үе, зах зээлээс хамааран үр ашигтай маркетингийн бодлого нь янз бүр байдаг. Орчин үед мэдээллийн технологийг маркетингад ашиглах шаардлага нэмэгдэж буй.

Маркетингийн үндсэн 4P гэдэгт дараах ойлголтууд багтдаг:

Дээрх үндсэн 4Р дээр зөвхөн үйлчилгээний маркетингэд хамаарах дараах 3Р нэмэгдэж орсноор маркетингийн 7Р бүрддэг.   

Аливаа байгууллага эдгээр 4 үндсэн Р-г хэрхэн амжилттайгаар удирдан зохион байгуулснаас тухайн байгууллагын амжилт хамаардаг. Маркетингийн 4Р-г удирдах ухааныг Маркетингийн хольц буюу Marketing Mix гэж нэрлэдэг.

Маркетингийн хольц нь маркетингийн иж бүрдэл гэж нэрлэгддэг маркетингийн дөрвөн Пи гэсэн ойлголтыг хамардаг. Энэ нь англи хэлний Пи үсгээр эхэлсэн 4 ойлголтыг хамарсан тул Маркетингийн 4 Пи гэж нэрлэх нь түгээмэл байдаг. Үүнийг тайлбарлавал Product-Бүтээгдэхүүн, Price-Үнэ, Place-Хуваарилалт, Promotion-Идэвхжүүлэлт. Эдгээр бүх үйл явц нь маркетингийн үйл ажиллагааны хүрээг хамардаг байна. Эдгээр иж бүрдлүүдийг хэдийгээр тусад нь авч үздэг боловч хоорондоо нарийн уялдаа холбоотой харилцан хамааралтай ойлголт юм.

Маркетинг цогцоороо дараах байдлаар илэрхийлэгддэг. Дөрвөн үндсэн хэсэг байдаг нь: 




#Article 95: Өндөр Гонгор (398 words)


Монголын хамгийн өндөр хүний нэг бол Пүрэвийн Гонгор юм. Ард олны дунд өндөр Гонгор хэмээн алдаршсан тэр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1880 оны эхээр төржээ. Түүний биеийн өндөр, бяр чадлын талаар домог болсон хууч яриа хөөрөө, гадна дотно хүмүүсийн бичиж үлдээсэн тэмдэглэл, дүрс зураг цөөнгүй байдаг. Тэрбээр 4 хүүхэдтэй байжээ. Түүний 2 охины нэг нь Жаргалант суманд аж төрж байна. Нөгөө охин Г.Бүдханд сэрүүн тунгалаг байхдаа 1997 оны намар ингэж хуучилсан юм. 

Аавын эцэг Пүрэвийнх олон хүүхэдтэй айл байсан гэдэг. Аав тэдний 3 дахь хүүхэд нь юм. Аав багадаа тийм ч өндөр байгаагүй, харин гарын сарвуу урттай байсан гэдэг. Аав хоол их иддэг болохоор тvvнийг жаахан шоолонгvй байжээ. Тиймээс аав жинчин дагаад Их Хүрээ явчихсан гэсэн. Хүрээнд очоод нэлээд удсан юм байх. Нэг өдөр зах дээр явж байтал нэг хүн ирж, чамайг Богд хаан аваад ир гэсэн гээд дагуулаад явж гэнэ. Ордныхон аавын биенд тохирсон хувцас хийлгэж, бүрэн хувцаслаад, минжин малгай өмсгөж өгсөн гэдэг. Нэлээд удсан хойно хоёр лам дахин ирж, дагуулан айлд очин, нэгэн эмэгтэйтэй уулзуулжээ. Богд эзэн: Та хоёрын заяа төөрөг таарах учир айл гэр бол гэсэн хэмээжээ. Аавыг ингэж Богд хаан гэрлүүлсэн гэдэг. Миний ээж их уран хүн байсан. Богд эзний малгайг оёдог байсан гэж ярьсныг тэмдэглэн авч, тухайн үед Ардын эрх сонинд нийтлүүлсэн юм. Богд хаан Гонгорыг их сангийнхаа даамал, Богдын зааны маллагчаар ажиллуулж байсан гэдэг. Ардын хувьсгалын дараа түүнийг Гаалийн хороонд байцаагчаар хэсэг хугацаанд ажиллуулсан байна. 

Монгол Улсын Ерөнхий Сайд Төгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос Улсад 1913 онд айлчилахад П.Гонгор бүрэлдэхүүнд нь орж явж байжээ. 1920-иод оны үед Монголд шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын эрдэмтэн Рой Чэпмэн Эндрюс Гонгортой уулзаж зургийг нь авч, өндрийг нь хэмжиж 2 метр 41 см гэж тодорхойлжээ. Зарим судлаачид үүнээс өндөр байсан гэж үздэг. Үр хүүхдүүдийнх нь ярьж байснаар 50 шахам насандаа 1920-иод оны эцсээр нутаг усандаа нас баржээ. Хосгүй өндөр байсан тэр моринд мордохдоо дөрөөлөлгүй хөлөө шууд давуулаад мордчихдог байж. Түүний эдэлж хэрэглэж явсан хэт хутга Унгар улсын музейд байсныг тус улсад элчин сайдаар сууж байсан М.Жамсран 25 мянган форинтоор худалдан авч, улсын төв музейд өгсөн гэдэг. Хэрэглэж байсан нэг мөнгөн аяга нь түүний ач болох хүүхдийн зохиолч Д.Даваанямд хадгалагдаж байгаа ажээ. 

Тэрээр Сайн ноён хан аймгийн бөхийн сорилгыг тэргүүлэн явуулдаг, даншгийн начин цолтой сайн бөхчүүдийн нэг байжээ. 

Гонгор дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр хүн болох АНУ -ийн иргэн Роберт Уодлоугоос өндөр байсан гэсэн мэдээ байдаг.




#Article 96: Анандын Амар (1232 words)


Агданбуугийн Амар (1886 - 1941 оны 7 сарын 27) нь Монгол төрийн тулхтай зүтгэлтэн байв. Тэрээр 1928 оны 2 сарын 21-ээс 1930 оны 4 сарын 27 хүртэл Монгол улсын Ерөнхий сайд, 1934 оны 7 сарын 2-оос 1936 оны 3 сарын 22 хүртэл Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936 оны 3 сарын 22-оос 1939 оны 3 сарын 7-ы хооронд дахин Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байв. 1939 оны 3 дугаар сард баривчлагдаж, ЗХУ-д хүргэгдэж 1941 онд Москва хотод цаазаар авахуулжээ.

Агданбуугийн Амарын зохион хэвлүүлсэн Монгол Улсын товч түүх ном нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй чухал бүтээлийн нэгд тооцогдож байна. Нийслэл Улаанбаатар хотын төв талбайн хажууд буюу Төрийн ордны баруун талын гудамж түүний нэрэмжит болсон юм.

Анандын (Агданбуу) Амар нь 1886 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Анандын хүү болон мэндэлжээ. Амарыг 12 нас хүрэхэд эцэг нь өөрийн хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд оруулжээ. Хичээл оролдлого сайтай Амар төдөлгүй монгол бичиг сайн сурч манж, төвд хэл бичиг ч төсөөлдөг болж, тэрээр Манж Чин улсын үед бичээч, эх зохиогч түшмэлээр ажиллаж байгаад 1913 оноос Богд Хаант Монгол улсын Гадаад явдлын яам, аймгийн чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр ажиллаж байгаад 1917-1918 онд Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан 50 цэргийг захиран суужээ. 1919 онд Хятадын харгис цэрэг Монголд цөмрөн орж Монголын автономит төрийг устгахад Амар нутагтаа одож, хоёр жил орчим хугацаанд мал ажил эрхлэн байв. 

Судлаачдын тогтоосноор Сүхбаатар 1921 оны хавар хилийн чанадад байхдаа Амар болон бусад дэвшилт үзэлтэй хүмүүст нэг бус удаа элч зарж, ажил хэрэг зөвлөж байв. Монгол оронд Ардын хувьсгал ялсаны дараа тэрээр нийслэл хүрээнд ирж 1921 оны намар Ардын Засгийн газрын туслах түшмэлийн албанд томилогдон шинэ Монгол улсад хүчин зүтгэж эхэлжээ.

Удалгүй Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэлээр дэвшиж, улмаар мөн сайдаар тохоогдон ажиллаж байгаад 1924-1925 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1927 онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгчээр ажилласан байна. 1928 оны эхээр хуралдсан Улсын Бага хурлаас Амарыг Монгол улсын Ерөнхий сайдаар томилсонд 1930 он хүртэл ажиллаж байгаад, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 онд хоёронтоо Монгол Ард Улсын Засгийн газрын Ерөнхий Сайдаар тус тус ажилласан.

Анандын Амар нам төрийн удирдлагад ажиллаж байхдаа Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхэд ихэд анхаарч байсан. Сталиныг тахин шүтсэн нь манайд нөлөөлж хүмүүсийг олноор хэлмэгдүүлж байсныг Амар тухайн үед эсэргүүцэж байжээ. Чойбалсан нар 1933 онд зохиомлоор үүсгэсэн Лхүмбийн хэрэг гэгчийг тэрээр нягтлуулан шалгуулж уг хэрэг үндэсгүй тул баригдан хоригдсон хүмүүсийн ихэнхийг суллуулах арга хэмжээ авч байв. Хүний эрхийг хөсөрдүүлж буйг илчлэн чухамдаа гэмт хэрэг хэмээгч нь жинхэнэ хийж үйлдсэн явдал дээрээс бүтэж гардгаас бус, хэн нэгэн хүний санааны дураар зохиомол хэрэг ба зохиомол ял хийж явуулдаг ёсон хаа ч байж болохгүй хэмээн хэлжээ.

Анандын Амар эл бодлого, үйл ажиллагаа Х.Чойбалсан нарын зорилгод саад тотгор болж байв. Иймд Амарт улс төрийн эсэргүү хэрэгтэн хаяг зүүгээд 1939 оны 3 сарын 7-нд болсон МАXН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. Уг хуралд нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав Амарын нам бус явдалын тухай илтгэл тавьж түүндээ 

гэхчлэн хамаг бурууг тохоож, Х.Чойбалсан дэмжин ийм өнгөө будсан дотор нь харалсан, идээ бээрээр гүйцсэн этгээдийг намын хүрээлэлд нэг минут ч байлгахгүй хөөвөөс зохино, Ерөнхий сайдын тушаалаас шууд зайлуулбал таарна гэжээ. 

Уг хурал дээр Амар 
 гэж хэлжээ.
Мөн өдрийн орой 12-р бага хурал болж, Х.Чойбалсан Ерөнхий сайд Амарын ажил явуулгын тухай илтгэл тавьж, уг хурлаас гаргасан тогтоолд 
хэмээн заагаад түүнийг ялтны ширээнд шилжүүлэн, мөнхүү хурлаар Хорлоогийн Чойбалсан Ардын сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайд болжээ. 

Үүний дараа А.Амарыг ЗХУ-д хүргүүлэн, Сталины шадар этгээдүүдээр хэргийг нь шалгуулж байгаад 1941 оны 7 сарын 10-нд ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн шийдвэрээр хувьсгалын эсэргүү нарын бүлэглэлийн гишүүн  хэмээн яллаж, 1941 оны 7 дугаар сарын 27-нд Москва орчмын Коммунарка хэмээх хороох газар цаазаар аваачжээ. Анандын Амар эцсийн мөрдөн байцаалтад, өөрийгөө ямар ч гэм буруугүйг нотлоод, өмнөх мэдүүлэг бол аргагүйн эрхэнд гаргасан худал зүйл. Үнэн хэрэг дээрээ Монгол улсын нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс бол хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш гэж өчжээ.

Анандын Амар агсны хэргийг хянан үзсэний үндсэн дээр түүнийг цагаатгах тухай ЗХУ-ын Ерөнхий прокурорын мэдэгдэл 1956 онд Монгол улсад ирсэн байна. Энэ мэдэгдлийн дагуу дагуу Амарыг 1962 онд БНМАУ-ын  Ардын их хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр цагаатгажээ. 

ЗСБНХУ-ЫН ДЭЭД ШҮҮХ МАГАДЛАЛ №4н-022693/56 ЗСБНХУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЦЭРГИЙН КОЛЛЕГИ
Хууль цаазны хурандаа Семик даргалж, гишүүдэд хууль цаазны хурандаа Сенин, Ладик нарын бүрэлдэхүүнтэйгээр:

Н.Ладикийн илтгэл, цэргийн ерөнхий прокурорын туслах, хууль цаазны дэд хурандаа Н.Арсеньевын дүгнэлтийг сонсоод ОЛСОН НЬ:
Агданбуугийн Амар нь 1935 оноос эхлэн их монголын тагнуул-хуйвалдагчдын байгууллагын удирдагчийн нэг байсан ба уг байгууллагын даалгавраар БНМАУ-д зэвсэгт бослого гаргахад бэлтгэж, Японоос цэргийн тусламж авах зорилгоор Япон тагнуулын байгуулагуудтай холбоо тогтоож, Японы тагнуулын байгууллагад тагнуулын шинжтэй мэдээ дамжуулж, байгууллагадаа хүмүүсийг шинээр элсүүлж алан хядах үйл ажиллагаанд бэлтгэж байсан гэж яллагджээ.

Шүүх хурал дээр Амар өөрийгээ гэм буруугүй гээд урьдчилсан мөрдөн байцаалт дээр гаргасан мэдүүллэгээсээ буцаж, тэдгээр мэдүүлэг нь аргагүйн эрхэнд гаргасан худал мэдүүлэг, үнэн хэрэг дээрээ БНМАУ-ын нутагт хувьсгалын эсэргүү ямар ч бүлэглэл байгаагүй, түүний аргагүйн эрхэнд гаргасан худал мэдүүлгийн дагуу баривчлагдсан хүмүүс бол хувьсгалын эсэргүүчүүд огтхон ч биш гэж мэдэгдсэн байна.

ЗСБНХУ-ын ерөнхий прокурор дүгнэлтэндээ: Амарт ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгох ба нэмэлт мөрдөн байцаалтаар Амарын хэрэг нь БНМАУ-ын төрийн бусад зүтгэлтнуүд, хариуцлагатнуудын хэргийн нэгэн адил зохиомол болох тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгохыг санал болгожээ. Шалгалтаар дараах байдлууд тогтоогдсон байна:

Үүний дараа 1939 оны гуравдугаар сараас наймдугаар саруудад БНМАУ-д МАХН, Засгийн газрын удирдах ажилтнуудаас Лувсаншарав, Насантогтох, Дансрангийн Догсом нарын олон хүнийг баривчилж улмаар БНМАУ-аас Чит мужийн ДЯАК газарт хүргэсэн ба тэнд Наседкинаар толгойлуулсан ЗСБНХУ-ын ДЯАК-ын төв аппаратын мөрдөн байцаах групп ажиллаж байсан юм.

Байцаалтын үеэр баривчлагсдыг хайр найргүй зодож жанчиж байсан ба тийм л аргаар БНМАУ-д хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож байсан гэдэг мэдүүлгийг тэднээс гаргуулжээ.

Амар хувьсгалын эсэргүү гэмт хэрэг үйлдсэн гэдгийг илчлэн мэдүүлсэн Лувсаншарав, Насантогтох, Балжинням нар нь зодох болон бусад аргаар тарчилгасны улмаас мөрдөн байцаалтад ямар ч хамаагүй мэдүүлэг өгөх байдалд хүрсэн байжээ.

Эдгээр хэргийг мөрдөхөд оролцож байсан ЗСБНХУ-ын ДЯАК-ын ажилтан Васильев, Добротин, Морозов нар 1939 оны 11 дүгээр сард ЗСБНХУ-ын ДЯАК-ын намын хороонд хандаж, мөрдөн байцаалт объектив биш явагдаж байгаа тухай өргөдөл гаргажээ. Энэ асуудлаар шалгалт хийхэд өргөдөлд бичигдсэн зүйл үнэн болох нь нотлогджээ. Гэтэл Берия, Меркулов нар энэ асуудлаар ямар ч арга хэмжээ аваагүй байна.

Шалгалтын явцад хэргийг мөрдөхөд орчуулагчаар оролцсон Б.Ч.Балданг байцаав. Мөрдөн байцаагчид хэрэг хүлээсэн мэдүүлэг гэгчийг авах зорилгоор барвчлагсдыг зодож, тарчилгаж байсан тухай Балдан дэлгэрэнгүй мэдүүлжээ.

Амар болон БНМАУ-ын төрийн бусад зүтгэлтэн, хариуцлагатай ажилтнуудын хэргийг мөрдөх ажил 1940 оны зургадугаар сард дууссан байтал ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллеги 1941 оны долдугаар сард хэргийг хэлэлцжээ.                  

Хэргүүдийг шүүхээр хзлэлцэхийн өмнө ДЯАК-ын ажилтнууд шүүгдэгчидтэй уулзаж шүүхэд өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлбэл ял шийтгэнл хөнгөрнө гэж ятгаж, өдөөн хатгасан аргаар нөлөөлж байжээ.

ЗСБНХУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх УАХХ, ЗСБНХУ-ын ГЯЯ, ДЯЯ-ны архивуудаар шалгахад Амар болон түүнтэй хамт шийтгүүлсэн бусад хүмүүс ямар нэг хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож байсан, Японы тагнуулын байгууллагатай холбоотой байсан гэдгийг гэрчлэх баримт олдоогүй.

Хэргийн болон нэмэлт мөрдөн байцаалтын материалыг хянаад ЗСБНХУ-ын ерөнхий прокурорын дүгнэлтэд дурьдсан баримтыг үндэстэй гэж үзэж ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегоос ТОГТООХ НЬ:
Шинэ нөхцөл байдал илэрсэн тул ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегоос Агданбуугийн Амарт ял оногдуулсан 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосугай.
Зохих гарын үсгүүд зурагдсан.
Хуулбар үнэн: ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегийн Нарийн бичгийн дарга нарын газрын дарга
Хууль цаазны хурандаа А.Никонов. Орчуулсан: Н.Төмөрхуяг




#Article 97: Дэлүүн болдог (137 words)


Их Монгол улсыг үндэслэгч байгуулагч Чингис хааныг Дэлүүн болдог гэдэг газар төрсөн гэж түүхийн сурвалжид өгүүлжээ. Өдгөө Монгол улсын Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг нэгэн болдог (дов, гүвээ)-ийг мөн гэлцэж тахин шүтээд чандлан сахидаг.

Чингис хаан хар усан морин жил буюу 1162 онд Онон мөрний Дэлүүн болдог хэмээх газар Есүхэй баатарын Өүлэн хатнаас мэндэлжээ. Дэлүүн болдог нь Онон Балж голын бэлчирээс дээхнэ, Ононы зөв талаас зүүн хойш чигтэй гол руу түрж тогтсон том хошуу юм. Үнэхээр дэлүү мэт хэлбэртэй гэж хэлж болохоор бөгөөд хойд өргөрөгийн 49.03.143, зүүн уртрагийн 111.38.546 хэмийн солбицолд, далайн түвшнээс дээш 982.8 метр өндөрт оршдог. Алсаас харахад дэлүү хэлбэр нь арай тод харагддаг ажээ. Дээр нь Чингис хааны төрсөн “Ононы Дэлүүн болдог” хэмээн уйгаржин монголоор бичсэн байна. Эрдэмтэд “Дэлүүн” гэдгийг “өргөн дэлгэр” хэмээх утгатай, “болдаг” гэдгийг “дов, гүвээ” гэсэн утгатай гэх мэтээр тайлбарлажээ.




#Article 98: Фридрих Хаек (264 words)


Фридрих Август фон Хаек () нь 1899 оны 5 сарын 8-ны өдөр Австрийн Вена хотноо сэхээтэн Др. Август фон Хаекийн гэр бүлд мэндэлжээ. 1974 онд Ф.А Хаек эдийн засгийн шинжлэх ухаанаар Нобелийн шагнал авсан бөгөөд тэрээр 130 өгүүллэг, 25 ном хэвлүүлсэн байдаг. Хаек засгийн газрын хөндлөнгийн оролцоо, социализмын үеийн эдийн засгийн төлөвлөлт, нийгмийн байгуулалын хөгжил гэсэн гурван ойлголтыг боловсруулан томъёолсон нь бидэнд оруулсан томоохон хөрөнгө оруулалт байлаа.

Ф.А Хаекын хамгийн анхны багш бол Фридрих Визер байлаа. Тэрээр Фабиан социалист байсан бөгөөд Визерийн арга зам нь Хаекын сонирхлыг ихэд татаж тэрээр Визерын шавь болсон юм. Хаекыг сонгодог либерализм лүү оруулсан хүн бол яах аргагүй Людвиг фон Мизес бөгөөд Хаекын эдийн засаг болоод сонгодог либерализмд оруулсан хувь нэмэр нь Мизестэй салшгүй холбоотой.  Ф.А Хаек Виены их сургуульд сурч байхдаа Мизесын хичээлийг судалдаг байсан бөгөөд тэрээр Мизесын социалист бус үзлийг өөрийн төсөөлж байснаас хэтэрхий их байгааг мэдсэн. Людвиг фон Мизесын 1922 онд бичсэн Социализмыг шүүмжилсэн шүүмж хэвлэгдсэнээр Хаекыг Фабиан Социализмаас холдход хүргэлээ. Хаекын бүтээлүүд нь Мизесын дутуу орхисон зүйлийг гүйцээх, сайжруулах мөн Мизесын хариулж амжаагүй асуултууданд хариулах зэргээр бий болж байлаа. 

Тэрээр 1921 онд 21-н настайдаа анх Эрх зүйч мэргэжлээр Докторын зэрэг хамгаалсан /Эрх зүйгээр мэргэших нь түүнд Эдийн засагт суралцахад нь улам дөхөм болж байв/ бөгөөд дараа нь 1923 онд 23-н настайдаа улс төрийн эдийн засагчаар докторын зэргээ тус тус хамгаалав.

Виены их сургуульд сурч байхдаа Хаек Мизестэй харамсалтай нь уулзаж байгаагүй байна. Харин тэрээр сургуулиа төгссөнийхөө дараа Фридрих Визер багшийнхаа туслалцаатайгаар Мизестэй анх танилцсан байна.Ийнхүү Хаек болон Мизес нарын хамтын ажиллагаа эхэллээ. Хаек Мизесын удирдлаган доор Австрийн засгийн газарт хууль зүйн зөвлөхөөр 5 жил ажилжээ. 




#Article 99: Бортал тойрог (145 words)


БНХАУ-ын Шиньжян - Уйгурын ӨЗО-ы харьяанд Монгол үндэстэн өөртөө засах Бортал тойрог  (аль эсвэл Бортал жуу;  - боротал-а жвү) гэх нутаг бий. Хятадаар 博尔塔拉蒙古自治州 bóěrtǎlā měnggǔ zìzhìzhōu (уйгураар بۆرتالا موڭغۇل ئاپتونوم ئوبلاستى‎ börtala mongghul aptonom oblasti; оросоор Боро-Тала-Монгольский автономный округ; англиар Bortala Mongol Autonomous Prefecture) хэмээх бүтэн нэрийг Хятадын монгол хэлтэн Борталын монгол үндэстний өөртөө засах жуу гэж дууддаг. 24,934 км² Бортал нутагт 2007 онд хятад голдуу 472,918 хүн оршин сууж байлаа. Өрнө захаараа Хасаг улстай 385 км зурвасаар хиллэдэг бол бусад талаараа улсынхаа Тарвагатай, Или хоёр тойрогтой хаяа залгадаг. Эв, Сайрам гэх хоёр сайхан нууртай.

Хятад улсад Монгол угсаатныг 蒙古族 ( Ménggǔ zú, Хятадад монголоор Монгол үндэстэн) гэж бүртгэдэг. Тиймээс эндхийн Монголчуудыг нутгаар нь Борталын Монголчууд гэж ялган танина. Уг нь Ойрд голдуу, тэр тусмаа 1770-аад онд Ижил мөрнөөс ирсэн Торгууд, цөөн хувь нь 1760-аад оны үед харуулын албанд ирсэн Цахаруудын үр хойчис юмсанжээ. 




#Article 100: Монгол Улсын Үндсэн Хууль (2366 words)


Монгол Улсын VIII эзэн Богд хаан тэнгэрт хальсаны дараа жил гаруй хэлэлцсэний эцэст Анхны Үндсэн хууль 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16цаг,17минутад баталсан.  Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагласанаараа түүхэн онцлогтой юм. Социализмын он жилүүд өнгөрөх тусам Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байв. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940, 1960 онуудад тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ. 

Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч байсан 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. 

Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсан байдаг.

Үндсэн хуулиа монголчууд Эцэг хууль, Эх хууль гэж бас нэрлэдэг.

БНМАУ-ын Анхны Үндсэн хуулийн товчлол

Нэг дүгээр зүйл: Бүх монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг улсын их хурал ба мөн хурлаар сонгогдсон засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагаваас зохимой.

Хоёр дугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилт болбаас, хуучны эзэрхэг харгисын ёс сурталын үлдэгдлийг үндсээр устгаж  , улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлмой.

Гурав дугаар зүйл: Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгүүлэх явдлыг хүндэтгэх ба, дээр дурьдсан ёсоор улсын үндсийг бататгахад гол болгон явуулбаас зохих зүйлүүд нь:

БНМАУ-ын хязгаарын дотор бүх газар ба, уурхай хийгээд ой мод усны ба, мөн тэдгээрийн баялагууд болбаас, эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан суртал нь чухам эдүгээгийн ард улсын ёсонд нийлэлцэх тул, энэхүү хөрөнгө бүрэн ардын мэдэлд байваас зохих бөгөөд, энэ тухай хувийн өмч байгуулж үл болмой.
Монголын улсын арван нэгдүгээр оны хувсгалаас цааш монголын эрх баригчдын гадаад лугаа тогтоосон гар бичгүүд ба, мөнгө зээлдсэн зүйлүүд болбаас, гадаадаас хүчирхэн хүлээлгэсэн болох тул, цөмийг устгасанд тооцмой.
Дотоод гадаадын эзэрхэг харгисийн үеэс эхлэн зарим нэгэн хүн ба, албаны газраас олны хөрөнгийг зааж гадаадын эзэрхэг шунахай нар лугаа хуйвилдан байгуулсан өр шир болбаас, улсын ба, ард олны аж ахуйд маш хорлолтой болох учир нь арван дөрөвдүгээр онд, ардын засгийн газрын тогтоосон ёсоор эл өрийн үлдэгдлийг бүрэн төлүүлэхийг хэрэгсэхгүй болгон устгаж, басхүү арван нэгдүгээр  онд засгийн газрыг тогтоосон ёсоор аль нэгэн этгээдийн байгуулсан өрийг ард олонд халдаан төлүүлэх сурталыг устгасан явдлыг батлав.
Улсын аж ахуй ба эдийн засгийн бодлогыг чухал болгон, тус улсаас эрхлэн удирдах ба, басхүү гадаад лугаа харилцах худалдааны улсын онц эрх болгон авах нь, ардын эрхийг мандуулах, мөн ардын эрхэт засгийг бататгахад чухал нөхцөл тул, цөм улсаас эрхэлбээс зохимой. Үүнд тайлбарлах нь: гадаад улс лугаа харилцах худалдааг улсын онц эрх болгон авах явдлыг зүй зохисыг үзэж гүйцэтгэвээс зохимой.
Жинхэнэ ард түмний эрх чөлөөг бүрэн бүтнээр хамгаалах ба, басхүү гадаад дотоодын харгис шунахай нарын эрх мэдэлдээ хөгжих  замыг таслан сэргийлэхийн тулд, ардын хувсгалт цэргийг байгуулахаас гадна бүх улсын идэр залуу ардыг цэргийн эрдэмд боловсруулаваас зохимой.
Тус улсын харъяат аливаа хүний шүтэх итгэх явдалд бүрэн эрх чөлөө олгохын тулд, шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаар байлгаж, шашин шүтлэгийн явдлыг өөр өөрийн доор шүшгээр болговоос зохимой.
Элдэв хэргийг жинхэнэ ард түмнээр шүүмжлэх эрхийг хүндэтгэж, тус улсаас аливаа хэвлэх нийтлэх явдлыг бүртгэн гүйцэтгүүлэвээс зохимой.
Жинхэнэ ард түмний нийтээр хуралдах цэнгэлдэх ба баяр ёслол үйлдэх явдлыг хүндэтгэж тус улсаас тэдний хэрэглэх орон байшин элдэв хэрэглэл зэргийг бэлтгэн гүйцэтгүүлбээс зохимой.
Жинхэнэ олон ардын аливаа эвлэл хоршоо зэргийг байгуулах эрх чөлөөг хүндэтгэж эл явдалд тус улсаас элдэв тусламж үзүүлбээс зохимой.
Жинхэнэ олон ардын аливаа эрдэм соёлд гэгээрүүлэх замыг нээгдүүлэн тус улсаас элдэв ухааны эрдэмд бүрэн үнэ төлбөргүйгээр боловсруулах явдлыг гүйцэтгүүлэвээс зохимой.
Тус улсын харъяат ард түмэнд угсаа шашин эрэгтэй эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлбээс зохимой.
Тус улсын олон ардын эрх ашгийг хүндэтгэн хамгаалахын тулд хэрвээ аль нэгэн хүн буюу, хэсэг этгээд нар өөрийн эрхийг улсын явдалд хортойгоор хэрэглэх аваас, тэд нарын эрхийг хязгаарлах буюу устгаваас зохимой.
Ван гүн тайж нарын хэргэм зэрэг, аливаа хутагт хувилгаадын захирах тушаах ба, ардын хөрөнгөнд холбогдох эрхийг устгаваас зохимой.
Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь, эдүгээгийн эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр устгаж, нийгэм журам ба, эв хамтын ёс журмыг эрхэмлэх тул, бидний жинхэнэ ард улсаас, гадаад лугаа харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба, хувьсгалт ард түмний ашиг тус үндэсний зорилго лугаа нийлүүлэн явуулбаас зохимой.
 
Үүнд тайлбарлах нь: мөн цагийн байдлыг хянаж ямар ч гадаад лугаа харилцан найрамдаж болох боловч, бидний улсын бүрэн эрхэд халдах этгээд буй ахул бүхий л хүчээр эсэргүүцэн эхлүүлбээс зохимой.

Хоёрдугаар бүлэг. Улсын дээд эрхийг барих газрын тухай

Дөрөвдүгээр зүйл: БНМАУ-ын дээд эрхийг улсын их хуралд хадгалах бөгөөд, мөн хурлыг чөлөө цагт улсын бага хуралд хадгалуулах ба, бас мөн хурлыг чөлөө цагт бага хурлын тэргүүлэгчид ба, засгийн газрын дунд хадгалуулбаас зохимой.

Тавдугаар зүйл: Улсын дээд эрхийг хадгалуулах газруудын эрхлэн шийтгэвээс зохих зүйлүүд нь:

 

Гадаад лугаа харилцахад тус улсыг төлөөлөх ба, мөн харилцах явдлыг эрхлэх, улс төрийн ба, худалдааны зэрэг хэргүүдийн тухай гадаад лугаа гар бичиг тогтоох
Тус улсын хил хязгаарыг өөрчлөх , байлдах, найрамдах явдлыг эрхлэх, мөн гадаад лугаа тогтоосон гар бичиг батлах
Гадаад дотоодоос мөнгө урьдчилан зээлэх, эл зүйлийн их хүүг төлөн дуусгах, мөн төлөх хугацааг сунгах ба, гадаадад мөнгө зээлдүүлэх
Гадаад лугаа харилцах худалдааны хэргийг удирдах дотоод худалдааны явдлын тухай хэмжээ заавар тогтоох
Тус улсын ард олны аж үйлдвэрийн бодлогыг зохиох, концесс ба, монопол хэмээх онц эрхийг олгох, өөрчлөх, устгах
Аливаа зам тээвэр, цахилгаан мэдээ шууданы явдлыг байгуулах
Улсын цэргийн хүчнийг байгуулах, удирдах
Улсын орлого зарлагыг батлах, гувчуур татварын зэрэг орлогын зүйлийг тогтоох
Улсын мөнгөний үнийн хэмжээг тогтоох, мөнгөний тэмдэгт цаас, зоос үйлдвэрлэх
Газар эдлэх нийтийн дүрмийг батлах, аймаг хошуудын нутгийн хил хязгаарыг байгуулах, дэлхийн баялагийг ашиглах, дүрэм заавар тогтоох
Улсын шүүн таслах газруудын ба, хэргийг явуулах дүрэм хэмжээ, мөн иргэний ба эрүүгийн хууль зүйлийг тогтоох
Ардыг гэгээрүүлэхийн тухай дүрэм хэмжээ тогтоох
Хүний өвчин эмгэгийг анагаах засах, сэргийлэх дүрэм хэмжээ тогтоох
Аливаа хэмжээ жигнүүрийг тогтоох
Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоох

Зургаадугаар зүйл: Улсын үндэсний хуулийг өөрчлөх батлах явдлыг гагцхүү улсын их хурлаас эрхлэн шийтгэвээс зохимой

Улсын их хурлын тухай

Долдугаар зүйл: Улсын их хурал болбаас олон аймаг ба, хот, жич ардын цэргийн төлөөлөгчид хуралдах бөгөөд, тоог төлөөлөгчид сонгох газрын хүн амын олон цөөхөныг үзэж нэгэн жилийн хугацаагаар сонговоос зохимой. Үүнд тайлбарлах нь:

 

Хэрвээ ямар ба, шалтгаанаар аймгийн хурал хуралдаж үл чадах нь буй аваас хошуудаас төлөөлөгчдийг томилон явуулмой.
Улсын их хурлын төлөөлөгчдийн сонгоход мөн улсын их хурлын төлөөлөгчдийг сонгох дүрмийг баримталбаас зохимой.
 

Наймдугаар зүйл: Улсын их хурлын тогтмол хурлыг улсын бага хурлаас эрхлэн жил бүр нэгэн удаа хуралдаваас зохимой.

Есдүгээр зүйл: Улсын их хурлын онц хурлыг улсын бага хурлаас буюу, их хурлын гишүүдийн гурван хувийн нэгэн хувь ба, эсвэл харъяат улсын гурван хувийн нэгэн хувиас дээш тооны хүмүүс бүхий газруудын улсын их хурлын төлөөлөгчдийг сонгох эрхтэй, хурлаас хуралдуулсугай хэмээн хүсэвээс даруй хуралдуулмой .

Аравдугаар зүйл: Улсын их хурал нь 30 гишүүнийг сонгож, улсын бага хурлыг байгуулмой.

Арваннэгдүгээр зүйл: Улсын бага хурлын аливаа хэргийг улсын их хурлаас хянан байцаамой.

Улсын бага хурлын тухай

Арванхоёрдугаар зүйл: Улсын бага хурал нь, хууль, дүрэм, тогтоол, тушаал гаргах, засгийн газар ба, олон яамны газруудыг хянан байцаах явдлыг ерөнхийлөн эрхлэх, харъяат хурлын тэргүүлэгчид ба, засгийн газрын эрхлэн шийтгэх зүйлүүдийн дүрмийг төлөвлөн тогтоох , засгийн газрын явуулах хэргүүдийн гол төлөвийг зааварлах, улсын үндсэн хууль ба, мөн их хурлын тогтоолуудыг ёсоор гүйцэтгэх явдлыг эрхлэн шийтгэвээс зохимой.

Арвангуравдугаар зүйл: Улсын бага хурал нь, нэгэн жилд хоёр удаагаас цөөнгүй хуралдаваас зохимой.

Арвандөрөвдүгээр зүйл: Улсын бага хурлын онц хурлыг мөн хурлын тэргүүлэгчид буюу, засгийн газрын ба, эсвэл тус хурлын гишүүдийн гурван хувийн нэгэн хувиас хуралдуулсугай хэмээн хүсэвээс даруй хуралдуулаваас зохимой.

Арвантавдугаар зүйл: Улсын бага хурал нь үргэлж шүүх харъяат хурлын тэргүүлэгчид таван хүн ба, засгийн газрыг нэгэн жилийн хугацаагаар тус тус сонгохоос гадна, хэрвээ чухал хэрэг тохиолдовоос комисс хүмүүсийг сонговоос зохимой.

Арванзургаадугаар зүйл: Улсын бага хурал нь, шийтгэсэн хэрэг ба, явуулсан засгийн ерөнхий бодлого зэргийг улсын их хуралд илтгэн байцаалгаваас зохимой.

Арвандолоодугаар зүйл: Улсын бага хурлын олон гишүүдийг тус хурлын тэргүүлэгчид буюу, эсвэл мөнхүү тэргүүлэгчдээс зөвшөөрлийг авч аливаа албан тушаалд явуулаваас зохимой.

Үүнд тайлбарлах нь: Бага хурлын тэргүүлэгчдээс тус хурлын гишүүдийн эрхийн тухай тусгай дүрэм тогтоовоос зохимой.

Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тухай

Арваннаймдугаар зүйл: Улсын бага хурлын тэргүүлэгчид нь, хурлыг жолоодмой.

Арванесдүгээр зүйл: Улсын бага хуралд хэлэлцэн шийтгэвээс зохих зүйлүүдийг бэлтгэн гүйцэтгэвээс зохимой.

Хорьдугаар зүйл: Аливаа хууль дүрмийн эхийг зохиож бага хуралд хэлэлуүүлэвээс зохимой.

Хорин нэгдүгээр зүйл: Улсын бага хурлын тогтоолуудыг хэрхэн гүйцэтгэж буйг хянаваас зохимой.

Хорин хоёрдугаар зүйл: Улсын бага хурлын тэргүүлэгчид болбаас, засгийн газрыг удирдан, орон нутгийн ба, аливаа хэргүүдийн тухай зохих газрууд лугаа засгийн газраар уламжлуулан харилцах боловч, онц чухал хэрэг тохиолдовоос шууд харилцаж болмой.

Хорин гуравдугаар зүйл: Аливаа ял хэлтрүүлэх хөнгөтгөх явдлыг эрхлэн шийтгэвээс зохимой.

Хориндөрөвдүгээр зүйл: Бага хурлын тэргүүлэгчид нь, тус хурлыг чөлөө цагт аливаа дүрэм хэмжээ батлах ба, басхүү засгийн газрын тогтоолын дотроос татгалзалтай зүйл буй аваас эргүүлэн залруулах буюу, эсвэл түтгэлзүүлэн дараагийн бага хуралд оруулж таслан тогтоолгохоос гадна, яамны сайдуудыг сонгож огцруулах явдлыг эрхэлвээс зохимой.

Хорин тавдугаар зүйл: Бага хурлын тэргүүлэгчид нь, засгийн газрын хоорондоо үл тохирох буюу, засгийн газарт гомдоосон хэрэг гараваас хянан шийтгэвээс зохимой.

Хорин зургаадугаар зүйл: Бага хурлын тэргүүлэгчид нь аливаа шийтгэсэн хэргээ тус хуралд тайлбарлан илтгэж хянан байцаалгаваас зохимой.

Засгийн газрын тухай.

Хорин долдугаар зүйл: Засгийн газар болбаас, тус улсыг ерөнхийлөн захирах газар мөн бөгөөд, гишүүд нь, ерөнхий сайд, жинхэнэ орлогч сайд, бүх цэргийн ба, эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгчид,бүх цэргийн жанжин, улсын хянан байцаагч, дотоод, гадаад,  цэрэг, санхүү,аж үйлдвэр,шүүх, ардыг гэгээрүүлэх яамны сайдууд болмой.

Хорин наймдугаар зүйл: Засгийн газар нь, тус газрын эрхлэн шийтгэх зүйлүүдийн дүрэмд дурьдсан аливаа хэргийг гүйцэтгэн явуулваас зохимой.

Эдийн засгийн зөвлөлийн тухай

Хорин есдүгээр зүйл: Тус улсын аливаа аж ахуй, эдийн засгийн бодлогыг ерөнхийлөн эрхлүүлэхийн тухай засгийн газрын дэргэд тусгай дүрмийн ёсоор эдийн засгийн зөвлөлийг байгуулаваас зохимой.

Гуравдугаар бүлэг. Нутгийн захиргааны тухай

Гучдугаар зүйл: Нутгийн захиргааны хууль дүрмийн ёсоор аймаг, хошуу, сум, баг, арван гэр хүртэл, олон хотын газар, орон нутгийн хурал байгуулаваас зохимой.

Гучин нэгдүгээр зүйл: Нутгийн хурлууд нь, аливаа аж ахуй ба, албаны хэргүүдийг гүйцэтгэн явуулахаар өөрсдийн дундаас аймаг, хошуу , сум, баг, арван гэрийн аливаа хэрэг явдлыг гүйцэтгэх захиргаан газрыг сонгон байгуулаваас зохих бөгөөд, мөн албан хаагчдыг нэгэн жилийн хугацаагаар сонговоос зохимой.

Гучин хоёрдугаар зүйл: Дээр дурьдсан аливаа захиргааны газрууд тус тусын орон нутгийн хуралд хянан байцаагдаваас зохимой.

Гучин гуравдугаар зүйл: Аймаг, хошуу, сум, баг, арван гэрийн хурал ба, захиргааны газруудын эрх хэмжээ, харилцах зэрэг явдлыг нутгийн захиргааны дүрэмд заасан ёсоор гүйцэтгэн явуулаваас зохимой.

Дөрөвдүгээр бүлэг. Сонгох, сонгогдох эрхийн тухай

Гучин дөрөвдүгээр зүйл: Улсын их, бага хурал ба, нутгийн хурлуудад төлөөлөгчдийг сонгох ба, мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхийг эдэлвээс зохих тус улсын харъяат эр, эмялгаварлахгүй хэн боловч, сонголт үйлдэх өдөр 18 нас хүрэгсэд нь:

 

Өөр хүчнийг үнэлэх буюу, хувины аж хийж амьдрагчид Ардын хувьсгалт цэрэг болмой.
 

Гучин тавдугаар зүйл: Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба, мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүс нь:

 

Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдарагчид
Ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчид
Ордын ван гүн ба, хутагт хувилгаан, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар. Солиорсон ба ухаан эвдэрсэн бөгөөд зохих газраас шинжлэн батлагдсан. Эд хичээх зэргээр нэрийг гутаах явдал үйлдэж зарга шүүх газраас ял шийтгэгдсэн болмой.
 

Гучин зургаадугаар зүйл: Сонголтыг үйлдэх ба, түүнийг хянан байцаах, сонгох зэргийг сонголтын тусгай дүрмийг баримталж шийтгэвээс зохимой.

Тавдугаар бүлэг. Улсын орлого зарлагын эрхийн тухай

Гучин долоодугаар зүйл: Тус улсын аливаа орлого зарлагыг бүх улсын төсөвлөсөн дансанд нэгтгэвээс зохимой.

Гучин наймдугаар зүйл: Улсын бүх орлого зарлагын төсөвлөсөн дансыг улсын их хурал буюу, онц хэрэг учир тохиолдовоос, улсын бага хуралд мэдүүлэн батлуулаваас зохимой.

Гучин есдүгээр зүйл: Улсын бүх орлого зарлагын төсөвлөсөн дансыг уул орлого зарлагыг хэрэглэх жилийн наана, хоёр сарын урьдаас зохиож, дээд газар мэдүүлэн батлуулаваас зохимой.

Дөчдүгээр зүйл: Хэрвээ төсөвлөсөн жилийн эхэн хүртэл улсын орлого зарлагын дансыг үл батлаваас, батлахын наана, засгийн газраас өнгөрсөн жилийн орлого зарлагын дансыг баримталж хэрэглэвээс зохих боловч, төсөвлөсөн жилийн дөрвөн сараас цааш хэтрүүлж үл болмой.

Дөчин нэгдүгээр зүйл: Ямар ч зүйлд, хэрвээ улсын төсөвлөсөн дансаа оруулж үл батлагдсан буюу, эсвэл тусгай дүрэм гаргасан нь бус боловаас ,улсын сангаас гаргаж үл болмой

Дөчин хоёрдугаар зүйл: Улсын орлого зарлагын дансаар тавьж олгосон зүйлийг уг зориулсан зүйлд шууд зарах ба, нэгэнт батлагдсан төсөвлөлийн доторхи зүйл, ангиар ялгаварлан хэтрүүлэлгүй зарахаас гадна, засгийн газраас тусгай тогтоосон зүйлгүй аваас, бусад зүйлд хэрхэвч зарж үл болмой.

Дөчин гуравдугаар зүйл: Улсын их буюу, бага хурлаас ямар зүйлийн орлого татвараас аль зүйлийг бүх улсын орлого зарлагын төсөвлөсөн дансаа оруулах ба, ямар зүйлийг нутгийн захиргааны зарлагад хэрэглэвээс болох явдлыг ялган салгаж тогтоомой.

Дөчин дөрөвдүгээр зүйл: Улсын бүх зардлыг улсын сангаас тавьж гүйцэтгэхээс гадна, орон нутгийн захиргааны газрууд нь, төв засгийн газраас тогтоон зарласан дүрмийг баримталж, харъяат ардаас татварлан авч, нутгийн зохих зүйлд таацуулан хэрэглэвээс зохимой.

Дөчин тавдугаар зүйл: Орон нутгийн албаны газруудаас нутгийн зарлагыг төсөвлөхдөө зургаан сар ба, нэгэн жилээр данс үйлдэвээс зохихоос гадна, сумын төсөвлөсөн дансыг хошууны тамгын газраас баталж хошууны төсөвлөсөн дансыг аймгийн яамнаас баталж, аймгийн төсөвлөсөн дансыг засгийн газраас бүх улсын орлого зарлагын дансанд багтааж,зургаан сар ба нэгэн жилийн хугацаагаар батлуулаваас зохимой.

Дөчин зургаадугаар зүйл: Улсын төсөвлөсөн дансанд үл орсон зүйл буюу орсон боловч үл гүйцэлдэх бөгөөд, бүх улсын зарлагад хэрэглэх учир тохиолдовоос нэмэгдүүлэн шийтгэх явдлыг орон нутгийн захиргаа нь зохих явдлын яаманд мэдээлэн шийтгүүлэвээс зохимой.

Зургаадугаар бүлэг. Улсын тамга ба, сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай

Дөчин долдугаар зүйл: Улсын их хурлаас дараалан засгийн газар, олон явдлын яам, албаны газруудын тамгыг цөм дөрвөлжин бөгөөд нүүрийн дунд  дор соёмбо хэмээх эрхэм үсэг, түүний хоёр этгээдэд уул газрын нэр сэлтийг үйлдүүлэн гүйцэтгэвээс зохимой.

Дөчин наймдугаар зүйл: Улсын сүлд тэмдэгт, дээр дурдсан соёмбо үсэг, түүний доорд этгээдэд бадамлянхуа цэцгийн зураг бүхий сүлдэн тэмдэг хэрэглэн явуулваас

Дөчин есдүгээр зүйл: Улсын туг далбааг улаан өнгөтэй бөгөөд, дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлэвээс зохимой.

Тавьдугаар зүйл: Тус улсын их бага хурлыг Улаанбаатар хотод хуралдуулан байваас зохимой.

Монгол улсын арвандөрөвдүгээр  он арван сарын гучин бөгөөд ,аргын улирлын арван нэгэн сарын хорин зургааны өдрийн үдийн хойд дөрвөн цаг арван долоон минутад энэхүү үндсэн хуулийг улсын анхдугаар их хурлын арван дөрөвдүгээр тогтоолын нэгдүгээр зүйлд батлав.

Хурлын дарга  ......                        Жадамба

Дэд  дарга   .......                               Бадрах

Нарийн бичгийн дарга  .....                    Гэлэгсэнгэ

Дугаржанцан




#Article 101: Бангладеш (923 words)


Бангладеш ( «бенгал орон»), албан ёсоор Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс нь Өмнөд Азийн улс юм. Урдуураа Бенгалын булантай нийлж, эргэн тойрондоо Энэтхэг, зүүн урд талдаа багахан зурвасаар Мьянмар улстай тус тус хил залгадаг. Бангладеш улс (Зүүн Бенгал) нь Энэтхэг улсын Баруун Бенгал мужтай  нийлж, Бенгалын бүс нутаг хэмээгдэнэ. 

Бангладеш нь дэлхийд хүн амын нягтралаараа маш өндөрт бичигддэг бөгөөд ядуурлын түвшин нь ч өндөр. Газар зүйн хувьд Ганга мөрний бэлчирийн хоёр талд орших бөгөөд жил болгон улирлын борооны үер, хар салхи тохиолдоно. Засаглалын хэлбэр нь парламентийн засаглалтай ардчилал боловч 2007 оны 1 сарын 11-нээс онцгой байдал зарлан ард түмний засаглалыг түр зогсоосон байгаа. Бангладеш нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл, Өмнөд Азийн Хамтын Ажиллагааны Байгууллага (South Asian Association for Regional Cooperation), Бенгалын Буланд Бүх Секторын Техник, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааг Дээшлүүлэх Санаачлага (Bay of Bengal Initiative for MultiSectoral Technical and Economic Cooperation), Исламын шашинт улсуудын байгууллага (Organization of the Islamic Conference), Хөгжиж буй 8 орон (Developing 8, D8) зэрэг байгууллагуудын гишүүн орон юм. Дэлхийн Банкны 2005 оны 7 сарын судалгаагаар Бангладеш улс нь бичиг үсэгт тайлагдах байдал, сургуулиудад хүйсийн тэгш байдал, хүн амын өсөлтийн сааруулалт зэрэгт ихээхэн ахиц дэвшил гаргажээ.

Эртний Бенгал газарт Ванга, Саматата, Харикелын гэх мэт төр улс оршин байв. МЭӨ II зуунд Ашока хааны Маурья гүрний мэдэлд байсан. III-VI зууны Гуптын улс задарсны дараа Шашанка гэгч Гауда (590–626) улсыг үндэслэсэн нь Бенгал нутагт төвлөсөн анхны төр улс байсан. Хэсэг уймарсны дараа Пала улс (750–1174) тогтож буддын шашныг дагаж байлаа. Түүнийг хинду шашинт Сена улс (1070–1230) залгаж авсан. 1206 онд Делийн султант улсыг үндэслэсэн түрэг угсааны хилжи аймгийн Бахтияр, хожим түүний үр хойч Сена улсыг мөхөөж Бенгалд эзэн суув. Энэ цаг, түүнээс урьд гэвэл XII зуунаас ислам шашны суф урсгал Бенгалд дэлгэрчээ. XIV зуунаас Бенгалын султант улс (1352–1576) хүчирхэг оршин байгаад Их Могол улсын үе ирэхэд мөхөв. Могол гүрний доор Бенгал мужийн эрхтэй болж, Дакка шинээр үүсч төв нь болсон. 

Европын худалдаачид Ганга мөрний адаг Бенгалыг баян чинээлэг гэж санаархаж байв. Анх Португалын худалдаачид Читтагонгт ирж суугаад 1577 онд Акбар хаанаас зөвшөөрөл аван байнгын суурин үүсгэжээ. Европынхон байр сууриа бэхжүүлсээр Палаши гэдэг газар  1757 онд шийдвэрлэх ялалт байгуулснаар Бенгал нутаг Британийн Дорно Энэтхэгт хамаарчээ. 1857 оны их бослого нэг жил үргэлжлээд дарагдсан. Бослогын дараа Британийн хаан Энэтхэгийг (тухайн үеийн Бенгал бас орно) шууд өөрийн мэдэлд авч чангалаад урлаг соёлын хүчтэй нөлөө үзүүлэв. Рам Мохан Рой (1775–1833) гэгээнээс эхлээд Рабиндранат Таагүр (1861–1941) яруу найрагчаар дуустал олон сэхээтэн төрснийг Бенгалын сэргэн мандалт гэдэг.

Тусгаар тогтносон Бангладеш 1975–1990 оны хооронд цэргийн эрхтний гарт байв. Бие биенийгээ авч чулуудсаар 1982 оны Хуссейн Мохаммад Эршадын үед овоо тогтож 1990 оны коммунизмын уналтын нөлөөгөөр ардчилсан зам руу орсон. 1991 онд Халеда Зиа ерөнхий сайд болжээ. Түүнтэй ээлж халаа солилцсон бас нэгэн эмэгтэй бол нөгөө анхны ерөнхийлөгчийн охин Шейх Хасина юм. 

Өнөөдөр Бангладеш нэгдмэл төрийн байгууламж, парламентийн эрх давуу бүгд найрамдах засаг бүхий төрийн хэлбэр, ардчилсан дэглэмтэй улс юм. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч боловч ерөнхий сайд хамаг ажлыг нугалдаг. 5 жил тутам сонгодог нэг танхимийн 350 суудал (50 эмэгтэй байх)-тай «Жатио Шонгшод» (Үндэсний Хурал) гэдэг улсын хуралтай.

Бангладешийн нутаг дэвсгэр 7 «бипхага» (муж), дотроо 64 «зила» (тойрог), 483 «упазила» (дэд тойрог)-д хуваагддаг.

Бангладеш улсад 2011 онд 142,316,000 хүн байна гэж тоологдсон. Үүнээс олон буюу 150-170 сая хүн байгаа гэж үзэх нь ч бий. Хүн амын олноор дэлхийд 8-рт, хүн амын нягтшилаар  зогсдог. Бага газартай орнуудыг үл тооцвол нэгдүгээр байр эзлэхээр шигүү суудаг гэж ойлгож болно. 1960-1970-аад онд Бангладешийнхан 65 саяаас 110 сая хүрч огцом олширсон. Ингээд 1980-аад оноос төрөлтийг хязгаарласнаар арай саарсан. Гэвч хүн амын өндөр өсөлттэй (жилд 1.59%) хэвээр байна. Хүн ам харьцангуй залуу, 15 хүртэлх насны хүүхэд 34 хувийг бүрдүүлдэг. Хүн амын 98% нь бенгал үндэстэн. Түүнээс тэдний төрөлх энэтхэг-ари салбарын бенгал хэл (бангла [банла]) улсын албанд хэрэглэгдэнэ. Нэгэн зүйлийн үет үсэг болох бенгал үсгээр бичдэг. Уламжлалт хэрэглээтэй учраас англи хэлийг бусад харь хэлнээс илүү сайн мэднэ. Шашин шүтлэгээр үзвэл бүх ард түмний 90.4% ислам, 8.2% хинду шашны шүтлэгтэй. Ислам шашинтан (хотон) нь үндсэндээ суннит дэгийг дагадаг. 1972 оны үндсэн хуульдаа төр шашин хоорондоо хамаагүйг цаазлан тогтоожээ.

Бангладешийн хүн амын 27% хот газар суудаг. 30 мянгаас олон хүнтэй 200 гаруй хот байгаа. Томоохон нь:

Бангладешт бичиг үсэг тайлагдалтын хувь бага байна. Эрэгтэйд  61.3%, эмэгтэйд 52.2%. Бага, дунд, ахлах сургууль, зарим хувийн дунд сургуулийг төрөөс санхүүжүүлдэг. Ерөнхий мэдлэгт 12 жил боловсорно. Их дээд сургууль гурван янзаар санхүүжнэ. Улсын сургууль (төр санхүүжүүлнэ), хувийн сургууль (хувийн хэвшлийн), олон улсын (олон улсын байгууллага, сангаас). Улсын өмчит их дээд сургууль 34, хувийн 64, олон улсын 2 сургууль одоо байгаа. Хамгийн том нь Бангладеш улсын их сургууль (1992 онд байгуулагдсан) бол хамгийн нэртэй нь Даккын их сургууль (1921 оноос) юм.

Бангладешт эрүүл мэндийн байдал муу, эмнэлгийн хангамж тэр бүр хүрэлцдэггүй. 10,000 хүний дунд эмнэлгийн 4 ор ноогдоно. Хүн амын 26% хоол тэжээл, хүүхдийн 46% жингийн дутагдалтай. Хүнсний хангамж хүрэлцдэггүйгээс өлсгөлөн, өлөн зэлмүүн байдал хавтгай. ДНБ-ийн 3.35% эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байгаа.

Бенгал нутгаас Кази Назрул Ислам, Рабиндранат Таагүр, Сарат Чандра гээд зохиолч, яруу найрагч олон төрсөн. Бенгал яруу найргийн эх нь VIII зууны Чарьяпада байж магадгүй. Бенгал аман зохиолын сан арвин баян. Бангладешийн нийслэл Даккад 1956 оноос кино хийж эхэлсэн. Далливүүд гэх энэ газраас жилд 80-100 орчим кино төрж байна. Гэхдээ телевизээр ихэвчлэн Энэтхэгийн кино гардаг. Гамбхира, бхатиала гэх мэт энэ нутгийн дуулах өвөрмөц хэв маяг, урсгал гэж бий. Эктара (нэг чавхдаст) гэдэг хөгжмийн зэмсэг байна.

Хоолондоо цагаан будаа, загас, хүнсний ногоо, халуун ногоо, өндөг хийдэг. «Биряни», «панта бхат», «рашгула» зэрэг хоол байна.

Эмэгтэйчүүд сари өмсдөг бол эрэгтэйчүүд европ хувцас их өмсөнө. Курта гэдэг хослол, лунги гэх богино өмд бас өмсдөг.

Бангладешийн хүүхэд залуус хөлбөмбөг, крикет, каббади тоглодог. Бангладеш Олимпийн наадмаас медаль хүртэж амжаагүй.




#Article 102: Катрина хар салхи (116 words)


Катрина хар салхи нь Атлантын далайн хар салхины улирлын 2005 оны анхны 5-р зэргийн хар салхи байв. Атлантын хөндийд учирсан хар салхиудаас 6-д бичигдэх хүчтэй хар салхиар рекорд тогтоов.

Албан ёсны мэдээгээр 1383 хүн амь үрэгджээ. Мөн 4000 гаруй хүн одоо хүртэл сураггүй байна.

Катринаг газардахаас өмнө дайжин нүүх заавар авсан иргэдийн тоо 1 сая 200 мянга байв. Өглөөний 6 цаг 10 минутад газардаж 11 цаг гэхэд Нью-Орлеанс хотын үерийн далангууд нурав. 9 сарын эхээр иргэдийг хүчээр хөрш мужууд руу автобусаар зөөж эхэлсэн байна. Нийтдээ 1 сая 500 мянгаас илүү иргэд оргон дайжихад хүрчээ. Энэ Америкийн түүхэнд Их Хямралын дараа орох гамшиг юм.

Катрина хар салхи нь АНУ-ын түүхэнд тохиолдсон хамгийн их хохиролтой байгалийн гамшиг байв.




#Article 103: Атлантын далай (197 words)


Атлантын далай - Номхон далайн удаах хоёрдугаар том далай бөгөөд 91,6 сая км² талбайд, дэлхийн далайн усны 25% болох 329.7 сая км³ эзлэхүүнтэй юм. Дундаж гүн - 3736 м, гүнзгийдээ - 8742 метр (Пуэрто Рикогийн хонхор). 

Грек домогийн Атлас (Аталанта) гэх дүрээс юм уу Атлантида гэх домгийн арлын нэрийн аль нэгнээс үүсэж нэрлэгджээ.

Мөн Алтантын далай нь цэвэр усны маш их нөөцтэй бөгөөд эдгээр нь уг далайд айсберг(мөсөн уул) хэлбэрээр хадгалагдана.

Тус далай нь S хэлбэрээр хойноос урагш чиглэсэн байрлалаар оршдог. Экваторын шугамаар Умард ба Өмнөд Атлантын далай болж хуваагдана. Баруун талаараа Америк тив, зүүн талаараа Европ болон Африкаар хашигдаж, Номхон далайтай хойд талаараа Умард мөсөн далайгаар, өмнө талаараа Дрейкийн гарцаар холбогдоно.  Мөн Хойд ба Өмнөд Америкийн хооронд байгуулсан Панамын сувгаар Номхон далайтай холбогдоно.

Манай гаригийн гадаргуун 20%-ыг эзлэх Атлантын далай нь хэмжээгээрээ зөвхөн Номхон далайн дараа ордог. Ойролцоох тэнгисүүдийг хамруулвал 106,400,000 км², хамруулахгүй бол 82,400,000 км² талбай эзлэнэ.

Атлантын далайтай хиллэдэг энэ хот Бискэй булангийн хөндийд 4 км урт эрэг хавтай. Энэ хот нь хөрш зэргэлдээ Байонна хотын захын хоёр бүсийг нэгтгэсний үр дүнд үүссэн бөгөөд нэг нь газар тариалан эрхэлдэг, нөгөө нь далайн аж үйлдвэр эрхэлдэг байв. Францын анхны халим хийх боомт энд байсан юм.




#Article 104: Орос хэл (135 words)


Орос хэл (Русский язык) бол Энэтхэг-Европын хэлний язгуурын славян хэлний зүүн дэд бүлэгт багтдаг. Оросын Холбооны Улсын албан ёсны хэл бөгөөд хуучин Зөвлөлт Холбоот Улсын орнуудад өргөн хэрэглэгдэж ирсэн. Эдүгээ орос хэлийг төрөлх хэлээ болгосон 160 сая орчим хүн байна. Бичиг үсгийн хамгийн эртний дурсгал нь манай эриний 10-р зуунд хамаарагддаг. 

Орос хэл бол НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг юм. «Language Monthly» (№ 3, 1997) сэтгүүлийн мэдэгдэж буйгаар дэлхий дээр 300 сая орчим хүн орос хэл мэддэг бөгөөд тэдний 160 сая нь төрөлх хэлээ гэж үздэг бол 110 сая орчим хүн хоёр дахь хэлээ гэж үздэг байна. 

Гэллапын судалгааны институтын (Gallup, Inc), хуучин ЗХУ-д багтаж байсан Бүгд Найрамдах Улсуудад орос хэлний талаарх санал асуулгаар Белорусын хүн амын -92 %, Украины -83 % , Казахстаны - 68 %, Киргизийн- 38 % орос хэлийг сонгосон байна. 




#Article 105: Үлдэгдлийн тухай Хятадын теорем (242 words)


Үлдэгдлийн тухай Хятадын теорем (Chinese remainder theorem) нь Сун Цзы Тооцооллын зарчим (孫子算経, Sun-tzi Suan-king) хэмээх эртний сударт анхлан бичигдсэн бүхэл тооны үлдэгдэлтэй холбоотой теорем юм. Уг теоремыг анхлан баталсан нээсэн хүн болон цаг хугацааны талаар тодорхой зүйл байдаггүй ч дээрх номонд анх бичигдсэн тул Сун Цзыгийн теорем гэх нь ч бий. Америкийн математикч Л.Е.Диксон тооны онолын түүхийн талаарх бүтээлдээ Үлдэгдлийн тухай Хятадын теорем хэмээсэн нь өдгөө албан ёсны нэршил нь болжээ.

Үлдэгдлийн тухай Хятадын теоремын өргөн тархсан тодорхойлолтыг доор бичвэл:

Үүнийг дараах байдлаар өргөтгөж болно.

нөхцлүүдийг хангах x гэсэн тоо оршин байхыг илтгэж байгаа болно. Түүгээр ч үл барам x нь 3 × 5 × 7 = 105-ийн хувьд модулиар нэг утгатай. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцлийг хангах бас нэг y гэсэн тоо олддог бол заавал

байх ёстой.

Аливаа теоремоор шийд оршин байх гэдэг нь уг шийдийг бодож гаргахаас тусдаа асуудал юм. Гэвч Үлдэгдлийн тухай Хятадын теоремын хувьд шийдийг нь харьцангуй амархан тооцоолох боломжтой. Үүнийг бодох хэд хэдэн арга байдаг.

Дараах жишээг авч үзье. 

Евклидийн алгоритмаар

болно. Үүнийг ашиглавал

болох нь харагдах учраас

гэдэг нь манай бодлогын нэгэн хариу болно. Теорем ёсоор бодлогын хариу маань 3 × 5 × 7 = 105 -ийн хувьд модулиар нэг утгатай тул бүх хариу нь 23 + 105k (k ∈ Z) хэлбэртэй байх ёстой. Өөрөөр энэ шийд нь манай бодлогын ерөнхий шийд болно.

Үлдэгдлийн тухай Хятадын теорем нь бүхэл тоо болон үлдэгдэлтэй холбоотой теорем хэдий ч үүнийг нэгжтэй цагираг болон түүний идеалийн хувьд болгон өргөтгөх боломжтой.




#Article 106: Олон Улсын Математикийн Олимпиад (168 words)


Олон Улсын Математикийн Олимпиад (ОУМО, International Mathematical Olympiad, IMO) нь жил бүр ахлах ангийн сурагчдын дунд зохиогддог бөгөөд математикийн бодлого бодож өрсөлддөг олон улсын тэмцээний нэр.

Улс болгоны багт хамгийн олондоо 6 сурагч оролцох боломжтой. Монголын нэрийн өмнөөс оролцох сурагчдыг Монголын Математикийн Олимпиад болон бусад сорилын дүнг үндэслэн сонгодог.

Тавигдах бодлогууд нь дунд сургуульд үздэг математикийн мэдлэгийн хүрээнд бодогдохоор түвшний алгебр, комбинаторик, геометр, тооны онол гэсэн 4 төрлөөс сонгогдсон байдаг. Тэмцээн нь 2 өдөр, өдөр болгон 4 цаг 30 минутанд 3 бодлого бодож өрсөлддөг. Бодлого бүр нь 7 оноо, бүтэн оноо нь 42.

Оноогоороо оролцогчдын дунд эхний 1/12-д багтвал алтан медаль, дараагийн 2/12-д багтвал мөнгөн медаль, удаах 3/12-д багтвал хүрэл медаль олгогддог. Мөн нэг бодлого бүтэн бодсон боловч медаль авч чадаагүй оролцогчдод тусгай шагнал хүртээдэг. Түүнчлэн уран гоё бодолт олсон оролцогчдод тусгай шагнал хүртээх тохиолдол бий. Хамгийн сүүлд 2005 онд онд уг шагналыг олгосон. 

Монгол Улс нь 1964 оноос Олон улсын математикийн олимпиадад оролцож эхэлсэн. Энэ хугацаанд 3 алт, 24 мөнгө, 68 хүрэл, 53 тусгай шагнал хүртээд байна.




#Article 107: Валентины баяр (821 words)


Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм.
Энэхүү баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас  үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.

Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед  дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ.
Өмнөд Европд Гэгээн Валентины өдрийг 13-р зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ. Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг 7-р сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин 2-р сарын 14-нд Трифоны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу 2-р сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна.
Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 2-р сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй / байдаг гэдэгт итгэдэг гэнэ.
Харин Япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ. Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ. Мэдээж улс орон бүрийн ёс заншил өөр байдаг ч хайр дурлал бол хил хязгааргүй билээ. Хайр хэзээд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг. Энэ баяр бол гэгээн хайрын баяр юм.ЭРТНИЙ РИМИЙН ЛУПЕРКАЛИ

Эртний Римийн Луперкиас Гэгээн Валентины баярын түүх эхэлдэг. Луперкали бол  “тэчъяадсан” хайрын бурхан Juno Februata  болон жил бүрийн 2 сарын 15-нд тэмдэглэдэг байсан мал сүргийн бурхан Фавнагийн хүндэтгэлд зориулсан эротик наадам юм. Луперк гэдэг нь Фавна бурхны нэг нэр нь билээ.

Эртний Римд хүүхдийн эндэл асар өндөр байжээ. МЭӨ 276 онд гэдсэн дотроо нярай үхэх буюу зулбах “тахлын” улмаас Рим  арай л сөнөчихөөгүй байна. Мэргэч, төлөгчид төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд эмэгтэй хүнийг золигт гарган шийтгэж арьсаар нь зан үйл хийхийг зарлажээ. Хүмүүс ямар нэгэн шалтгаанаар цөөхөн хүүхэдтэй буюу эсвэл ор хүүхэдгүй байдаг байжээ. Иймээс хүүхэдтэй болохын тулд  хараал идэж, мэхлэн төөрөгдүүлсэн зан  үйлийг харахаар гүйлддэг байв.

ГЭГЭЭН ВАЛЕНТИН

МЭӨ 494 онд I Геласий эцэг Луперкали наадам хийхийг хориглохыг хичээж оронд нь МЭӨ 269 онд Римийн император II Клавдийгийн  зарлигаар залуучуудын дунд хөдөлгөөн өрнүүлсний улмаас цаазлагдсан тэнгэрийг ивээгч Гэгээн Валентиний баярыг зарлажээ. Тэрээр 2 сарын 14-ний өдөр цаазлагдсан юм.

Дараа нь дундад зууны үед Франц, Англи зэрэг улсуудад Гэгээн Валентиний тухай домогтой холбоотойгоор хайртай хосууд сүмд нууцаар гэрлэх нь ихэсжээ. Домог болсон эртний, балар харанхуй цагт Римийн хатуу, яхир II Клавдий хаан эрчүүдийг эхнэр авч гэр бүлтэй болсноос эх орныхоо төлөө дайнд явсан нь дээр гэж үзэн  эрчүүдэд эхнэр авахыг, хүүхнүүдэд хайртай залуутайгаа гэрлэхийг хоригложээ. Харин Валентин нь жирийн нэг ламтан байжээ. Тэрээр дурласан хосуудыг өрөвдөж, хайрладаг болохоороо шөнийн харанхуйд азгүй тэднийг нууцаар гэрлүүлдэг байв.

Удалгүй Валентин ламтны “үйл ажиллагаа” илэрснээр түүнийг цаазын зарлиг гарган шоронд хаяжээ. Валентин шоронд байхдаа нэгэн харгалзагчийн үзэсгэлэнт охин Жулитэй танилцсан байдаг. Дурласан ламтан үхэхийнхээ өмнө хайртай бүсгүйдээ хайраа илчилсэн захидал бичээд, харин өөрөө МЭӨ 269 оны 2 дугаар сарын 14-нд цаазлагджээ.

Мөн Римийн пап I Геласий 2 сарын 15-нд болдог Луперкалийн наадмыг 14 –ны өдөр болгон өөрчилсөн байна. Хэсэг хугацааны дараа Луперкалийн наадам устан үгүй болж Валентиний баяраар солигджээ.

/Сонирхолтой баримтууд/

Гэгээн Валентиний өдөр буюу Дурлалт хосуудын өдрийг дэлхийн нийтээрээ жил бүрийн 2-р сарын 14-нд тэмдэглэдэг.

Гэгээн Валентины баяраар хүмүүс хайртай дотны болон хүндэтгэлтэй ханддаг хүмүүстээ цэцэг, чихэр, тоглоом, агаарын бөмбөлөг, ялангуяа хайраа илчилсэн, шүлэгтэй, хайр дурлал, сайн сайхныг хүссэн зүрхний хэлбэртэй ил захидлыг бэлэглэдэг.

АНУ-ын Баярын ил захидал, мэндчилгээний холбооныхны судалгаагаар ил захидал, мэндчилгээний борлуулалтаараа  Гэгээн Валентиний баяр нь зул сарын баярын дараах байрыг эзэлдэг байна.

XIX зуунд Валентины баярын ил захидал илгээх нь Англи улсад моод болсон байлаа. 1847 онд Эстер Хоуланд гэртээ өөрийн гар хийцийн ил захидлыг британи загвараар хийж Вустер, Массачусетс мужид салбараа нээн нэлээд амжилтанд хүрчээ. XIX зуунаас эхлэн гар хийцийн ил захидлууд байр сууриа алдаж, үйлдвэрийн аргаар хийх нь олширсон байна.

Ийнхүү ил захидлын үйлдвэрлэл XIX зуунаас эхлэн АНУ-д хүчээ авснаар тус улсын баяр худалдаа үйлдвэрлэлийн шинжийг тодорхойлж эхлэв.




#Article 108: Энэтхэг (2029 words)


Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ) (, Bhārat Gaṇarājya, Бхарәт Гәнәражй), Энэтхэг бол Өмнөд Азийн Энэтхэгийн хойгт орших бүрэн эрхт улс юм. Мөн дэлхийн долоодугаар том газар нутагтай орон, хоёрдугаар олон хүн амтай, дөрөвдүгээр их эдийн засагтай гүрэн гэгдэнэ. Пакистан, Хятад, Балба, Бутан, Бангладеш, Мьянмар зургаан улс оронтой газраар хил залгаж, Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Бас Энэтхэгийн далайд Мальдив, Шри Ланка, Индонез гурван улстай усаар хиллэдэг бол Пакистаны хянаж буй нутгийг Жамму-Кашмир мужийнх гэж зүтгэдгээр болвол Афганистантай бас хиллэнэ.

Энэтхэгийн хойг, Энэтхэг орон бол Индийн соёл иргэншил болон бусад эртний соёл иргэншил үүсэн цэцэглэсэн өлгий нутаг бөгөөд түүхийн ихэнх үед худалдааны замын зангилаа болж, суурин иргэншил, соёл, шашин цэцэглэн хөгжиж байжээ.Энэтхэгт Хиндү, Будда, Сикхи, Жайна дөрвөн шашин үүсч хөгжиж байв. 

Тус орны Энэтхэг (мо.б энэдхэг, enedkeg) гэсэн монгол нэр дундад зууны согд хэлний yntk'k гэсэн үгнээс гаралтай. Энэ нь цаашилбал эртний перс хэлнээ «хиндү» гэснээс гаралтай. Хиндү гэдэг бол «Инд мөрний газар орон» гэсэн утга юм. Самгардиар үүнийг «синдү» гэдэг байв. Өрнөдөд перс, араб, грек, латинаар дамжин «инд-ия» гэсэн бүтэцтэй түгсэн. Их Могол улсын хаад газар орноо лалын шашинтнаа өргөн тархсан дагавар залгаж «индү-стан» гэж байв. 

Бас нэгэн монгол нэр Жагар (мо.б. жагар, jayar) юм. Энэ нь төвөд хэлний rgyadkar үгнээс гаралтай бөгөөд «цагаан хятад» гэсэн утгатай. «Арван цагаан буянт номын цагаан түүх» номонд Энэтхэгийг «Замбуутив» гэсэн. 

Өдгөө Энэтхэгт улсаа भारत бхарата [паарэт] гэдэг. Энэ нь эрт цагаас эхлэн самгардиар бичигдэн үлдсэн нэр билээ.

 
Энэтхэг орон 3,287,590 км² нутаг дэвсгэртэй, дэлхийн 7-р том орон юм. 

Энэтхэг Өмнө Азид хамаарна. Энэтхэгийн техтоник хавтангийн зааг болсон Энэтхэгийн хойг дээр хойд өргөргийн  8° — 38°, зүүн уртрагийн 68° — 98° дотор багтан байрладаг. Өрнө умард талаараа Пакистан (2910 км), умард талаараа Хятад (3588 км), Балба (1751 км), Бутан (699 км), дорнод талаараа Бангладеш (4097 км), Бирм (1643 км) гэсэн зургаан улстай хуурай газраар хиллэнэ. Хилийн нийт урт — 15106 км. Умард талаараа Памир, Хималайн нуруунд тулж, өмнөд талаараа Энэтхэгийн далайн Бенгалын булан, Лаккадивын тэнгис, Арабын тэнгис хүрнэ. Арлуудын эргийг оролцуулаад эргийн нийт урт — 7517 км. Далай тэнгисийн усаар зааглагдаж Мальдив, Шри-Ланк, Бирм, Тайланд, Индонезтэй ойр байрлана.

ЭРТНИЙ ҮЕ – МАУР, ГУПТА ЭЗЭНТ ГҮРЭН

Өмнөд Азид 30.000 жилийн өмнөөс анх хүн төрөлхтөн суурьшиж байсан олдворууд олдож байжээ. Чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг Энэтхэгийн олон газраас олддог. МЭӨ 7000 оны үед анхны Шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүс суурьшиж байсан газар одоогийн Пакистаны баруун хэсгээс олдож байв. Эдгээр нь аажмаар МЭӨ 2500-1900 оны үед Өмнөд Азид тавигдсан анхны соёл болох Индус хөндийн соёл иргэншил болж хөгжжээ. Тухайн үед хүмүүс гар урлал, өргөн хүрээний худалдаа наймаа эрхэлж амжиргаагаа залгуулан, соёл иргэншил ихээхэн хөгжиж байв. МЭӨ 2000-500 оны үе буюу Төмөр зэвсгийн үеэс Хиндуизмийн хамгийн эртний гар бичмэл болох Ведас зохиогдож, тэр үеэс Ведийн соёл үүссэн гэж үздэг. Хуврага, цэрэг, худалдаачдын дотор шатлан захирах ёсыг бий болгох зорилгоор Кастын систем энэ үед үүссэн ба яваандаа уугуул иргэд болон хаадын угсааныхны дунд түгсэн юм.
Ведийн үеийн сүүлч МЭӨ 6-р зууны үед жижиг овгуудыг 16 цөөнх болон хаант засагт болгон нэгтгэж, хотжилт үүсэн бий болж мөн Буддизм, Жайнизмын шашны шинэчлэлийн хөдөлгөөн өрнөж, эдгээр нь бие даасан шашин болов. Жайнизм Махавирагийн номлолоор дэлгэрч, харин Буддизм дунд давхаргаас бусад бүх нийгмийн давхрагын Буддагийн шавь нараар түгэн дэлгэрч байв. Бурхан багшийн амьдралын зам мөр Энэтхэгийн эхэн үеийн түүхийн хуудаснаа томоохон байр суурийг эзэлжээ. Улс төрийн хувьд МЭӨ 3-р зуунд Магадхагийн хаант улс бусад бүх салангид ханлигуудыг нэгтгэн, асар өргөн газар нутгийг анх удаа нэгдсэн захиргаанд оруулснаар аугаа Маурын эзэнт гүрний суурийг тавьсан юм. 
Маурчууд анх эзэнт гүрний шинжтэй болсноороо зүүн хойд нутагт төвлөрсөн газар нутгаа тэлж Энэтхэгийн хойгт бүхэлд нь давамгайлах болов. Энэ улс Ашока хааны үед хамгийн өргөн уудам нутаг дэвсгэртэй болж, соёл юугаа хөгжүүлэн цэцэглүүлсэн юм. Буддын шашин өсөн дэлгэрэхэд Ашока хаан гол үүрэг гүйцэтгэжээ. 
МЭӨ 321 оны үед Нандагийн династыг хожим Маурын аугаа Эзэнт гүрэнийг (МЭӨ 321-185) үндэслэгч Чандрагупта Маур унагав. Эзэн хаан Чандрагупта жижиг ханлигуудыг нэгтгэн нийлүүлэх замаар асар өргөн газар нутгийг анх удаа нэгтгэн нэг захиргаанд оруулжээ. Эзэнт гүрэнд Энэтхэгийн хойгийн ихэнх хэсэг, Афганистаны зарим хэсэг багтаж байв.
Түүний байгуулсан энэ гүрний гол зүрх нь өнгө зассан нийслэл Паталипутра (одоогийн Патна хот) байлаа. Чандрагуптагийн итгэлтэй гарын доорх цэргийн хүч болон идэвхитэй ажилладаг нууц албаны үр дүнд хөдөө аж ахуй, худалдаа хөгжин цэцэглэсэн билээ. Тэрээр хэт мацаг барьсны улмаас МЭӨ 297 оны үед нас барав. Жайнизмыг шүтэх  болсон Чандрагупта амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд ард түмэндээ тохиолдсон аймшигт өлсгөлөнгийн үеэр юу ч хийж чадаагүйдээ ихэд гашуудан даяанч маягаар нүглээ наминчилж байжээ. Энэ улсын хоёрдахь хаан Биндусара юм. Түүний хүү Ашока 3дахь хаан (МЭӨ 265-232) болсон бөгөөд Маурын динаслтын сүүлчийн гол захирагч юм. Тэрээр эртний дэлхий дахины түүхийн аугаа хүмүүсийн нэг мөн билээ. Ашока хаан эзэнт гүрнийг хамгийн том газар нутагтай болгож тэлсэн юм. Асар их цуст тулаан хийж эзлэгдээгүй үлдээд байсан Калингаг нэгтгэв. Уг тулалдааны дараа Даяа гол улаанаар урсаж байсан гэлцдэг. Ашока хааныг Энэтхэгийн алтан эрин үеийн эхлэлийг тавьсан гэдэг. Эзэнт гүрэн цэцэглэхийн хэрээр урлаг, шинжлэх ухааныг хөгжүүлж, их барилгын ажлыг эхлүүлжээ. Үүнд бөмбөгөр оройт барилгууд орно. Ашока өөрийн засаглалын жилүүдэд түргэн  хурдацтай хөгжиж байсан Буддын шашныг шүтэх болсон. Өвөг эцгийнхээ наминчлалын түүхтэй адил Калингагийн дайны үед их цус асгаруулсандаа гэмшиж, хүчирхийллээс холдон тайван амгалан Буддист замыг сонгосон юм. Тэр Буддизмыг дэлгэрүүлэхийн тулд хуврагуудыг Ази даяар илгээж байлаа. Мөн өөрийн зарлигийг Энэтхэг, Балба, Пакистан, Афганистан даяар чулуун дээр сийлж тарааж байв. 
Ашокийн үеийн хөгжил цэцэглэлт, тайван амгалан байдал түүнийг нас барсны дараа тийм ч удаан үргэлжилсэнгүй. Хаан ширээ залгамжлагдын дунд хэрүүл маргаан тасарсангүй. Маурын сүүлчийн эзэн хаан Брихадрата  МЭӨ 185 оны үед шадар туслагчийнхаа нэг Пусиямитрад алуулав. Пусиямитра Энэтхэгийн төв хэсгийг МЭӨ 73 он хүртэл захирч байсан Сунгагийн династыг үндэслэжээ. Энэтхэг одоо Маурын өмнөх үе шиг хуваагдмал, эмх замбараагүй байдалд эргэн орлоо. Хойд Энэтхэгт жижиг хант улсууд бий болж “Энэтхэг-Грек” хэмээн нэрлэгддэг захирагч нар гарч ирэв. Тэднээс хамгийн алдартай нь Мэнандэр (МЭӨ 115-130) юм. 
Хойд Энэтхэгт Хиндиузм гэр бүлүүдэд эцгийн эрхт ёс бат бөх болж байсан нь эмэгтэйчүүдийн хараат байдлыг улам нэмэгдүүлж байв. 4-5-р зуун гэхэд Гупта эзэнт гүрэн Энэтхэгийн хожмын дүр төрхийн эхлэлийг тавьж, засаг захиргааны болон татварын цогц системийг анх нэвтрүүлэв. Гупта гүрний хаадын үед шашныг зан үйлээс илүү сүсэг бишрэл талаас нь шүтэх шинэчилэлтийг хийж байв. Уг шинэчлэл нь нутгийн элитүүдийн ивээн тэтгэлэгээр бүтээгдсэн уран баримал, архитектурт цэцгэн хээгээр илэрхийлэгдсэн байдаг. Санскрит сонгодог уран зохиолууд мөн цэцгэн хээгээр чимэглэгдсэн байдаг. Мөн энэ үед Энэтхэгийн шинжлэх ухаан, одон орон судлал, анагаах ухаан, математикийн шинжлэх ухаан шинэ түвшинд хүрч хөгжжээ.

Бүх салангид ханлигуудыг нэгтгэн, асар өргөн газар нутгийг анх удаа нэгдсэн захиргаанд оруулсан. 

Эцгийнхээ эзэлсэн газар нутгийг бага зэрэг тэлсэн. 

Ашок хааныг таалал төгссөний дараа хаан ширээний тэмцэл эхэлж, Маур гүрэн задарч, дахин ханлиг улсуудад хуваагдав. 

Энэтхэгийн соёл ялангуяа Хинду, Буддын урлагийн сонгодог гэж үздэг. Гупта нар хатуу Хинду үнэмшилтэй байсан боловч энэ улсад Жайнизм, Буддизм хөгжсөөр байв. 
Бутралт - Хэпалитийн нүүдэлчдийн буюу Цагаан Хүннү довтолгоотой давхцсан.

ДУНДАД ҮЕ – ДЕЛИЙН СУЛТАНТ УЛС

Энэ үед Энэтхэг салгуу бутархай ханлигууд болж эргэн задарч, дахин нэгтгэх удирдагч гарч ирэхгүй байлаа. Уламжлалт зарим хөдөө аж ахуй эрхлэгчид газраа ашиглан өсөн хөгжиж байсан газар тариаланг түшиглэх болсон нь кастын дахрага дунд явагдаж байлаа. Улмаар кастын системд газар нутгийн ялгарал гарч эхлэв.
Төв Ази болон Персээс ирсэн дүрвэгсэд хот босгож, эзэнт гүрнүүдийн бүтээн байгуулалтуудыг хийж байлаа. 
Нүүдэлчин муслим овог 1193 оноос Делиг удаа дараа дайран довтолж, дээрэмдэн тонов. Мухамед Гүрийг нас барсны дараа 1206 онд түүний жанжнуудын нэг, урьд нь боол байсан Кутб-уд-дин Айбэк Энэтхэгт түүний эзэлж байсан байр суурийг булаан авч Делийн Султант улсыг байгуулав. Үүнийгээ тэмдэглэж мөн Исламийн ертөнцөд шинэ газар нутгийг нэтгэсэний бэлгэ тэмдэг болгон дэлхийн хамгийн өдөр Ислам шашны гонх болох Гутаб Минарыг бариулсан байна. Энэхүү 72.5м цамхаг нь Энэтхэг дахь Султант улсын бэлгэ тэмдэг болжээ. Эзэнт гүрэн өргөжин тэлэхийн хэрээр баян чинээлэг султанууд уг гонхыг тойруулан асар том хөшөө дурсгалууд барив. 
Энэ үед хаан ширээг үе залгамжлах ёсыг халж, хааны титэмийн төлөө өрсөлддөг болсноор маш олон Султанууд солигдож байв.
Муслим биш хүмүүсийг Исламийн төрд татвар төлөхийг шаарддаг байв. 

МОГУЛ ГҮРЭН (1525 – 1858 он)

Акбар Аграгийн ойрхи Фатепур Сикри дэх шинэ ордондоо шүтээний өргөө бариулж тэндээ шашны хэлэлцүүлэг өрнүүлдэг байв. 
Акбар хөгжим, урлагийг сонирхдог байв. Фатепур Сикрид могол зургийн сургууль байгуулсан нь урсгалын хувьд Перс, Энэтхэгийн нөлөөг тусгаж байсан бөгөөд тэр нь 

БРИТАНИЙН РАЖ

Европчууд хоолны амтлагч сонирхож эхэлснээр Энэтхэг рүү ихэд татагдах болжээ. 15-р зуунд Португальчууд худалдааны өндөр ашигтай хоол амтлагч хайж, Энэтхэгт хамгийн анх ирэв.Тэдний араас Англи болон бусад зарим Европын орнууд худалдаа наймааны ашиг хайж Энэтхэгт очжээ. Португальчуудтай өрсөлдөх зорилгоор Англи, Нидерландчууд тус тусдаа East India компаниудыг (1600 он) байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байв – эхэндээ худалдааны зорилготой байгууллагдсан ба яваандаа өөрийн гэсэн цэрэг армитай болов. 
Энэтхэгийн өнөөгийн хөгжлийн суурийг 1848-1885 оны үед тавигдсан гэж үздэг. Ист Индиа компаний захирагч Лорд Далхуиз 1848 онд Энэтхэг дахь орчин үеийн бүтээн байгуулалтын хийж эхэлжээ. Төмөр зам барьж, цахилгаан холбоо суурилуулж, иргэдэд Английн боловсролын системийг нэвтрүүлсэн байна. Гэвч 1858 онд Ист Индиа компаний эсрэг уугуул иргэдийн Англи загварын нийгмийн шинэчлэл, газрын өндөр татварын бодлогыг эсэргүүцсэн дургүйцэл Хойд Энэтхэгээс эхлэн Төв Энэтхэг хүртэл газар авч байв. Энэ бослогыг түүхэндээ тусгаар тогнолын төлөөх анхны дайн гэж нэрлэдэг.  Гэвч уг бослогыг 1 жилийн дотор Англичууд таслан зогсоосон бөгөөд Энэтхэг дахь хяналтаа улам чангатгаж, Энэтхэг дахь Ист Индиа компаний удирдлагын оронд Британийн засгийн газрын шууд удирдлага дор оруулав.
Түүнээс хойш хэдэн арван жилийн турш нийтийн улс төрийн хөдөлгөөн Энэтхэг даяар аажмаар бүрэлдэж, улмаар Энэтхэгийн Үндэсний Конгресс 1885 онд байгууллагдав. 

КАШМИРЫН ҮҮДЭЛТЭЙ МӨРГӨЛДӨӨН 

Хүн амын олонхи нь Мусулман шашинтай Кашмирын муж улсыг Энэтхэгт өгсөнөөс хойш тус мужийг эзэмшихийн төлөө Энэтхэг, Пакистаны хоорондоо өрөлдөж иржээ. Тухайлбал, 1947-1948 болон 1965 онд тус тус дайтаж байв. Энэтхэг дахь Кашмирын Мусулманчуудыг 2001 онд Парлементын ордон руу, 2008 онд Мумбай дахь зочид буудал руу террорист халдлага хийсэн хэмээн буруутгав. 

Улс төрийн тухайд Энэтхэгийн Үндэсний Конгрессын нам голлох үүргийг гүйцэтгэх бөгөөд энэ намын лидерүүд нь Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авсан үеэс эхлээд одоог хүртэл улс орныг удирдан залж яваа юм. Энэтхэг улсад үйл ажиллагаагаа явуулж буй намуудыг жагсаавал:

Энэтхэг бол холбооны байгууламжит улс. Энэтхэгийн холбооны байгууламжид 28 муж улс () болон холбооны 7 нутаг () хамрагддаг. Муж улсууд доод тал нь нэг албан ёсны нутгийн хэлтэй байдгаас гадна холбооны хоёр нутгийн адил (Пүдүчэрри, нийслэл Дели) өөрсдөө засгийн газраа сонгон байгуулах эрхтэй. Үлдэх холбооны таван нутаг улсын ерөнхийлөгчийн шууд хяналтанд байж төвөөс засаг даргыг нь томилдог. 1956 онд хүн амын зонхилох хэлийг харгалзан муж улсуудыг өөрчлөн байгуулсанаас хойш бараг өөрчлөгдөөгүй байна.
Холбооны нэгж тус бүр дотроо дүүргүүдэд (, ; ) хуваагддаг. Өнөө үед улсын хэмжээнд 642 дүүрэг байна. Цаашилбал, дүүргийг хэд хэдэн техсил болгон хуваадаг.

Холбооны 7 нутаг

Энэтхэг нь 20-р зууны дунд үе хүртэл Британы эзэнт гүрний колони байгаад 1947 онд тусгаар тогтнолоо олж авч эдийн засаг болон цэрэг дайны салбар хүчтэй хөгжиж ялангуяа сүүлийн 20-д жилийн хугацаанд дээрх салбаруудад ихээхэн амжилт гарсан ажээ. 

Энэтхэгийн эдийн засаг нь номиналь ҮНБ-р тооцвол 12-т, худалдан авах чадварын паритетаар тооцвол дөрөвт жагсдаг. Эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд өсөлтөөрөө дэлхийд хоёрт ордог боловч ядуурал, бичиг үсэгт тайлагдахгүй байх, хоолны хомсдол зэрэг нь элбэг байна.

Эдийн засгийн хувьд амьжиргааны түвшнээс доогуур хүн ам 25% (2002), инфляци 4,2% (2004), хөдөлмөрийн чадвартай хүн ам 482,2 сая (2004), ажилгүйдэл 9,2% (2004), аж үйлдвэрийн өсөлт 7,4% (2004), цахилгаан энерги үйлдвэрлэл 547,2 миллиард. кВт.цаг (2002), цахилгаан энергиин хэрэглээ 510,1 миллиард. кВт.цаг. (2002) байна.

Нийт экспорт нь 2012 оны байдлаар 69,18 миллиард доллар. Үүнээс АНУ — 20,3%, Хятад — 6,3%, Их Британи — 5,2%, Хонг Конг — 4,7%, Герман — 4,3%.

Нийт импорт нь 2003 оны байдлаар 89,33 миллиард доллар. Үүнээс АНУ-аас — 6,7%, Бельгиэс — 5,9%, Их Британиас 5%, Хятадаас — 4,5%, Сингапураас — 4,2%.

Дэлхийд Хятадын дараа хоёрдугаар олон хүн амтай улс бол Энэтхэг. 2010 оны тооллогоорх хүн амын тоо - 1 тэрбум 210 сая. Үүнээс 70% нь хотод бус хөдөө нутагтай. 2011 онд 53 саятан хоттой байгаагаас Мумбай (хуучнаар Бомбей), Дели, Бангалор, Хайдарабад, Ахмадабадад хамгаас олон оршин суугчтай. Хүн амын 64.8% бичиг үсэг тайлдагдсанаас хамгийн ихдээ Керала муж улсад 91%, хамгийн багадаа Бихарт 47% байна.

Энэтхэг бол олон хэлтний өлгий. Үндсэндээ Энэтхэг-Ари (хүн амын 74%), Дравид (24%) хоёр хэлний бүлэгт хамаардаг. Энэтхэг-Ари бүлгээс Хинди (41.0%), Бенгал (8.1%), Маратхи (7.0%), Урдү (5.0%), Гужарат (4.5%), Ория (3.2%), Панжаб (2.8%), Дравид бүлгээс Тэлүгү (7.4%), Тамил (5.9%), Каннада (3.7%), Малаялам (3.2%) хэлнүүд түгээмэл тархжээ.

Энэтхэгийн хүн амын 80.5% нь Хиндү, 13.4% нь Ислам, 2.4% нь Христ, 1.8% нь Сикх, 0.7% нь Будда, 0.4% нь Жайна шашны шүтлэгтэй юм байна.




#Article 109: Жорж Уокер Буш (492 words)


Жорж Уокер Буш (, 1946 оны 7 сарын 6 -) нь Америкийн Нэгдсэн Улсын 43 дахь ерөнхийлөгч ба 2 удаа сонгогдсон. Түүний эцэг нь АНУ-ын хуучин ерөнхийлөгч Жорж Хэрбэрт Уокер Буш байсан юм.

Жорж Уокер Буш нь 1946 оны 7 сарын 6-ны өдөр Коннектикут муж улсын Нью-Хэйвэнд ерөнхийлөгч асан Жорж Хэрбэрт Уокер Бушийн том хүү болон төржээ. Тэрээр аавынхаа газрын тосны бизнес эрхэлдэг байсан Техас муж улсын Мидлэндэд өсч торнижээ. Түүний ах, эгч дүүс нь одоогийн Флорида муж улсын удирдагч Жэб болон Нил, Марвин, Дороти, Робин нар юм. Жорж Уокер Буш аавын адилаар Массачусеттс дахь нэр хүнд бүхий Филипс Андовер Академид суралцаад дараа нь Йел Их Сургуульд элсэн оржээ. 1968 онд Йелийг бакалаврын зэрэгтэй дүүргээд Техастаа буцаж ирэн Texas Air National Guard буюу Техасын үндэсний агаараас хамгаалахад орж байлдааны онгоц жолоодож суран дэслэгч цол авсан боловч Вьетнамд байлдахаар дуудагдаагүй байна. 

Тэрээр аавынхаа замаар явж газрын тосны бизнест хүчээ үзэхээр шийдсэн байна. Тэр Мидлэндэд буцаж ирээд бие даасан газрын тос болон хий олборлох компани байгуулан Арбусто гэж нэрлэсэн нь испаниар Буш гэсэн үг юм байна. 

Тэр номын санч, багш байсан Лора Вэлчтэй 1977 онд гэрлэж 1981 онд хоёр ихэр охид Барбара, Женна нарыг төрүүлжээ.

Энэ амжилтаас гадна тэр 1994 онд Техас муж улсын амбан захирагчаар Ардчилсан Намын Анн Ридардсийг 350,000 саналын давуутайгаар ялсан нь гэр бүлийнхэн болон бүх л хүнийг гайхшруулжээ. Тэр гайхмаар тайван байдлыг сонгуулийнхаа компанит ажилд харуулан, сонгуулийн мөрийн хөтөлбөрт сургуулиудын орон нутгын хяналтыг сайжруулах, шинэчлэлт хийхийг амласанаар гарч иржээ. 1995 оны анхны улиралдаа Буш ихэнх зорилгодоо хүрчээ. Энэ зорилтуудад нь захиргааны хариуцлагын шинэчлэл буюу зарга мэдүүлэгчдийн заргалдах эрхийг хязгаарлах гэсэн Техасын том компаниудын сонирхолд нийцсэн зүйл оржээ. Түүний олонд нийцтэй бусдыг өөртөө татах чадвар нь түүнийг анхны жилийн эцэс гэхэд л АНУ-ын хамгийн алдартай том мужийн захирагч болгон тухайн үед удирдаж байсан Ардчилсан намынхан ч түүнийг хамтран ажиллах боломжтой хүн хэмээн авч үзэж байжээ. 

Шүүмжлэгчид түүний улс төрийн бага дадлага туршлага болон зөвхөн хөрөнгөтнүүд, том бизнесүүдийн ашиг сонирхолд анхаардагийг шүүмжилж байхад, дэмжигчид нь түүнийг жинхэнэ дундаж Америк хүн Вашингтоны заваан улс төрийн тогооноос гарч ирээгүй гэж үздэг байна. Бушийн энэрэнгүй консерватив үзэлд нь итгэдэггүй либералчууд түүний алах ялыг дэмжсэн, абортыг эсрэг тэмцсэн, гомочуудыг хамгаалсан хуулийг эсэргүүцсэн зэргийг нь сөхөн тавьдаг. Түүний зарим алдаанууд болох хэн дэлхийн удирдагчид вэ? гэсэн сурвалжлагчийн асуултанд хариулж чадаагүй, Боб Жөүнс их сургуулийн католик шашины эсрэг төв дээр сурталчилгааны компанит ажлынхаа нэг гол зочлолтыг хийсэн зэргийг эс тооцвол тэрээр өөрийн намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр түүнтэй өрсөлдсөн сенатч Жон МакКэйнийг 3 сарын Супер мягмар гариг-т Нью Йорк, Калифорни зэрэг олон муж улсад ялан ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон байна. Түүний амжилтыг МакКэйн албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

Ингэснээр тэрээр 2001 оны 1 сарын 20-нд албан түшаалаа хүлээн авчээ. Албан тушаалаа хүлээн авснаас хойш Бушийн удирдлага сурталчилгааан дээрээ амласан татварын хөнгөлөлтөө хэрэгжүүлж, эдийн засгийн тэсрэлт, том корпорацийн хэмжээний ялзрал, хээл хахуульд хязгаар тавьж чадсан улс төрийн амжилттай байна. 9 сарын 11-ний алан хядлагын дараа Буш терроризмын эсрэг дайн зарлан АНУ-ын гадаад бодлогод түүхэнд шийдэмгий бие даасан алхам хийжээ. 




#Article 110: Өвөр Монголын Өөртөө Засах Орон (890 words)


Өвөр Монголын Өөртөө Засах Орон ( Nèi Měnggǔ Zìzhìqū;  монг.; товч. ӨМӨЗО, Өвөр Монгол, Өвөр Монголын ӨЗО) — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өөртөө засах орон (нэгдүгээр түвшний нэгж). Хойд талаараа Монгол Улс, ОХУ-тай БНХАУ-г төлөөлж хил залгадаг бол улс дотор Хармөрөн, Гирин, Ляонин, Хэбэй, Шаньси, Шэньси, Ганьсү гэх долоон муж, Ниншя - Хотонгийн ӨЗО-той хаяална. Нийслэл нь Хөх хот, хамгийн том хот нь нь Бугат. 1947 оны 5 сарын 1-нд Улаан хотод төвлөн байгуулагдсан. 1,183,000 км² (нэгдүгээр түвшинд 3-р том) талбайт нутагтай, 2010 оны байдлаар 24,706,321 (23-р олон) хүн амтай. 2000 оны байдлаар хүн амын 79.17%-ийг улсын олонх Хятад үндэстэн, 17.13%-г өөртөө засах орны өргөмжит Монгол үндэстэн, 3.70%-г бусад угсаатан эзлэж байна. ӨЗО-ны дотор Хятад хэлнээс гадна Монгол бичигт Монгол хэл албан ёсных байна.

Өвөр Монгол ялгаатай утга бүхий хоёр нэрээр дэлхийд танигддаг.

Монгол үндэстний нутаг анх Хятадын харъяанд байсангүй. Заримдаа ар, өвөр, баруун, зүүн гар болон хуваарилагдагддаг байлаа. Баруун урд зүгт Алтай, зүүн урд зүгт Говь нь суурьшмал Хятадаас нүүдэлч умардын үндэстнүүдийг тусгаар байлгах байгалийн саад, тотгор болдог байжээ.

Юань улс (Их хааны улс) мөхсөний дараа Цагаан хэрэмээс умард нутаг ахин Монголчуудын төв болов. Эхний зуунд үнэндээ Баруун (Дөрвөн Ойрд), Зүүн хоёр болон тусгаарлаж, түүнээс Зүүн Монгол баруун, зүүн хоёр гарт хуваагджээ. Халх, Цахар, Урианхай гурав буюу Зүүн гар хаанаар удирдуулж, Түмэд,   ордос, Юншээбү гурав буюу Баруун гар жононгоор залуулж байлаа.

Хятадыг Манжууд байлдан эзлэхэд Өвөр Монгол голлох үүрэгтэй оролцсон бөгөөд Чин улсын дор 49 хошуу болон хуваагджээ. Харъяатын ёсоор 17-р зууны эцсээр Галдан бошогтийн эсрэг, 18-р зууны дундуур Зүүнгарын хаант улсын эсрэг аян дайнд явалцжээ.  19-р зууны Өвөр Монголын уран зохиол онцгой хөгжиж байлаа. Тэр дундаас Ванчинбалын Инжаннаш хэмээх нэрт зохиолч төрсөн билээ. 19-р зууны эцсээр Манжын ноёрхлын эсрэг дугуйлан хөдөлгөөн өрнөсөн. Хөдөлгөөний нэг идэвхтэн нь шүлэгч Хишигбат байжээ. Хөдөлгөөн Манжын цэргийн хүчинд дарагджээ.

Тэгэвч Өвөр Монголын ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө үргэлжлүүлэн тэмцэж байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японыг түшиглэн Хятадын эзэмшлээс гарахаар хэсэг ноёд чармайсан байдаг. Энэ үеийн эрх чөлөөний тэмцлийг Дэмчигдонров ван оройлсон. 

Манж Чин гүрэн 1636 онд Өвөр Монголыг бүрэн эзэлж аваад 6 чуулганд хувааж, Гадаад Монголын төрийг засах яам байгуулан, түүнийгээ Монгол журган хэмээн нэрлэх болжээ. Энэ 6 чуулганыг Шилийн голын, Жирмийн, Зостын, Хөлөнбуйрын, Зуу-Удийн, Улаанцавын чуулган хэмээн нэрлэж, эдгээр чуулган 1912 он хүртэл хэвээр оршин тогтнож байгаад Дундад Иргэн Улсын (1912-1949) үед 8 аймаг болон хуваагдсан нь Шилийн гол, Жирмэн, Хөлөнбуйр, Зост, Улаанцав, Баяннуур (Урад), Ордос (Зуу-Уд), Алшаа аймаг бөгөөд саяхнаас 4 том аймгийн зохион байгуулалтыг эвдэж хот болгосон бөгөөд Шилийн гол, Хөлөнбуйр, Баяннуур, Алшаа 4 аймгаараа үлдэж, Ордос аймгийг Ордос хот, Улаанцав аймгийг Бугат хот (голдуу Баотоу гэнэ), Зост аймгийг Улаан хот (голдуу Чэфэнг гэнэ), Жирмэн аймгийг Түнляо хот гэж нэрлэж байна.

Хятадын коммунист удирдагч Мао Японы эсрэг дайнд монголчуудын дэмжлэгийг авахын тулд өвөр монголчуудад Монголын түүхэн нутгийг эргүүлэн өгөхөөр амлаж дайны дараа нилээд нутгийг эргүүлэн өгөхөөр оролдсон ч шинээр суурьшсан хятад иргэдийн эсэргүүцлээс шалтгаалж зарим хэсэг нь хятад мужуудын хилд үлджээ. 19-р зууны сүүлээс хойш өвөр монголчууд хятад иргэдэд шахагдан хойш нүүх, уусах, олноороо хядагдах, ноёд нь манжийн Шинэ засгийн бодлогийн үед газраа худалдах, хятад мужид монголын нутгийг тасдан өгсөн зэргээс шалтгаалан Өвөр Монголын газар багасчээ. 1891 оны хятадын нууц байгууллагын босогчдын хядлагаар Өвөр Монголын зүүн талаар байсан (харчин голдуу?) 150,000 амь үрэгдсэн байдаг.

ӨМӨЗО өөрөө БНХАУ-ын нэгдүгээр түвшний засаг захиргааны нэгж. Харин дотроо хоёрдугаар түвшний (аймагтай тэнцэх) 12 нэгжид хуваагддаг. Энэ түвшний нэгжүүд Чин улсын үеэс чуулган, 20-р зуунаас аймаг ( méng) гэж нэрлэгдсээр ирсэн. Үүний адилаар гуравдугаар түвшинд хошуу үндсэн нэгж болдог уламжлалтай. 1990-ээд оноос аймгуудыг тойргийн энтэй хот ( dìjíshì) болгон хувиргасаар одоогоор гурав нь (Алшаа, Хянган, Шилийн гол) аймаг нэрээрээ байна. Энэ өөрчлөн байгуулалтаар Хайлаар, Жинин, Дуншэн гэх мэтийн хотууд хотын дүүрэг гэгдэх болсон. Хөлөнбуйр, Баяннуур, Улаанцав гурав нэрээ хадгалж үлдсэн бол Улаанхад, Жирэм хоёр Чифен (одоо Монголоор Улаанхад гэдэг), Тонляо гэх Хятад албан нэртэй болж өөрчлөгджээ. Их Зуу харин Ордос гэж өөр нэг Монгол нэрээр солигдсон. Үлдэж буй гурван аймгийн зэргэмж яваандаа бас өөрчлөгдөх шинжтэй.

Хоёрдугаар (аймагтай тэнцэх) түвшнээс доор гуравдугаар (хошуутай тэнцэх) түвшинд 21 дүүрэг, 11 сианы энтэй хот, 17 сиан, 49 хошуу, 3 өөртөө засах хошуу бүгд 101 нэгжид хуваагдаж байгаа. Цаашилвал дөрөвдүгээр (сумтай тэнцэх) түвшинд 532 балгас, 407 шян, 277 сум, 18 угсаатны шян, 1 угсаатны сум, 190 хороо буюу бүгд 1425 нэгжид хуваагддаг.

ӨМӨЗО-д 2000 оны байдлаар 23.84 сая хүн суурьшиж байна. Хүн амын 79.17% Хятад үндэстэн, 17.13% болох 3,995,349 нь Монгол үндэстэн байгаагаас гадна бусад 48 угсаатны төлөөлөл нийлээд 3.70%-г бүрдүүлж байна.

Өвөр Монголын 4 сая гаруй Монгол нь Хятад дахь Монголчуудын 68.72% нь болж байгаа. Хятад дахь Монголчуудыг Монгол гэж бүртгэдэг болохоор ястан тус бүрийн хүн амын тоог мэдэхэд хүндрэлтэй. Хэдий тийм ч түүхэн нутаг болон хэл аялгуугаар ялгардгаас Цахар,Сөнөд,Үзэмчин,Авга,Авханар,Урад,Ордос,Хошууд,Халх,Баарин,Ар хорчин,Онгиуд,Хишигтэн,Хорчин, Харчин, Дөрвөд, Барга, Буриад, Түмэд, Өөлд, Торгууд гэх мэтээр олон яст Монголчууд Өвөр Монголд байгаа. Өвөр Монголын хэл шинжлэлийн газраас ангилснаар тэндэх Монгол хэлийг Урд Монголын (магадгүй урд биш өвөр байж мэднэ), Ойрад, Барга-Буриад гурван аялгуутай гэдэг. Халхтай ойр Цахар аялгууг Шулуун хөх хошууныхны аман аялгуунд үндэслэн Өвөр Монгол дахь Монгол хэлний баримжаа авиа гэж тогтоожээ. Монгол хэлээр бичих, уншихдаа Монгол бичгээ гээлгүй хэрэглэж байгаа.

Өвөр Монгол Хятадад төдийгүй дэл­­хийд үнэт металл, орд газраараа тэргүүлж бай­на.
 Дэлхийн үнэт метал­лын орд газрын 50 хувь тус нутагт байдаг гэдэг нь судал­гаагаар тогтоогджээ. 2001 оны судал­гаагаар нэг жилд 46.600 тн үнэт металл олборлодог аж.

Улаан буудай, эрдэнэ шиш, наран­цэцэг тарьж газар тариаланг түлхүү хөгжүүлэх бодлогыг Хятадын Засгийн газраас явуулж байна.




#Article 111: Монгол түүхэн бичиг үсгүүд (1493 words)


Олон зууны туршид Монгол хэлийг бичигт буулгах төрөл бүрийн системүүд зохиогдсоор иржээ.

Хамгийн хуучных нь болох Монгол бичиг нь одоо хүртэл хэрэглэгдсээр буй хамгийн их амжилт олсон бичиг юм.

Киданууд нь их, бага гэсэн хоёр төрлийн бичигтэй байсан. Эдгээр нь одоо ч гэсэн бүрэн тайлагдаагүй.

Монгол хэлд зориулан бүтээгдсэн хамгийн анхны болоод хамгийн их амжилт олсон бичиг. Чингис хааны бичгийн түшмэл Тататунга, уйгур бичигт суурилан зохиосон бөгөөд уйгур бичиг нь өөрөө арамей бичгээс гаралтайгаар үүссэн согд бичгээс эхтэй юм.

Монгол бичгийг өөрөөр босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин бичиг гэж олон янзаар нэрлэдэг.

Монголын эзэнт гүрэн мөхсөний дараахи хоёр зуун жилд монголчуудын дунд утга зохиол, орчуулгын ажил тасалдаж зогссонгүй, харин бага хэмжээгээр боловч үргэлжлэн явагдаж байсныг 1944 онд Өвөр Монголын Олон сүмийн нуранхай суварганаас олдсон 211 гар бичмэл тасархай хуудаснуудын боодол гэрчилж байгаа юм.
 
Тэдгээрийн бичлэгийн хэлбэрийн онцлог, мөн бичсэн цаасыг химийн аргаар шинжилсэний дүнгээс үзэхэд гар бичмэл тасархай хуудаснууд нь цөм XV зууны эцэс XVI зууны үед хамаарагдаж байгаа ажээ, 211 тасархай хуудасны давуу ихэнх нь буддын шашны холбогдолтой ном судрын орчуулга, зөвхөн дөрвөн хуудас нь шашны бус иргэний агуулгатай (захидал, сүмд өргөсөн зүйлсийн жагсаалт, сургаал) зэрэг болно.

XVI зууны эцсээс эхлэн буддын шашны ном судрыг монголчлох ажил улам хүчтэй болов. Тэр үеэс бичиг ном заах ажил ч идэвхжиж ирсэн байна. Аюуш гүүшийн дэргэд нэлээд олон хиа нар шавилан сууж байсан тухай мэдээ байдаг. Аюуш гүүш бол XVI зууны Монголын эрдэм номтой хүмүүсийн нэг мөн. Тэр нь ялангуяа Монголын орчуулгын түүхэнд их зүйл бүтээснээс гадна энэтхэг, төвөд үгийг монгол бичгээр галиглах ёсыг 1587 онд боловсруулан гаргажээ.
 
Эдгээр шавь нарын дотор 1621, 1624, 1627 онуудад Халхын Цогт тайжийн чулууны бичээсийг сийлэлцсэн бөгөөд Лигдэн хааны үед орчуулсан монгол Ганжуурын дотор байдаг “Хутагт эрдэнэ гарахын орон” нэрт их хөлгөн судрыг бичсэн, Сэцэн дайчин хиа багш байжээ. Аюуш гүүш Юань улсын үед Шаравсэнгэгийн монголчилсон Хутагт Банзрагч хэмээх таван сахъяа” гэдэг их хөлгөн судрыг 1587 онд дахин засаж орчуулсан ба мөн Хутагт цагаан шүхэрт, Хар хэлэн нэрт зэрэг номыг XVI зуунд монголчилсон байна. Аюуш гүүшийн зохиосон галигийг “Али гали” үсэг хэмээн нэрлэдэг нь энэтхэг хэлээр эгшиг гийгүүлэгчийг тэмдэглэх үсэг гэсэн утгатай болно.
 
Өнө эртний түүхтэй монгол бичиг маань олон монгол хэл, аялгууны авиалбар, түүний хувилбарыг нэгтгэн цөөн тэмдэгтээр тэмдэглэж чадсан боловсорсон бичиг боловч харь орны үгийг нарийн тодорхой тэмдэглэхэд үсгийн тэмдэг дутагдах болжээ. Ер нь ямар ч цагаан толгойн үсгийн тэмдгүүд энэ шаардлагыг хангаж чаддаггүй юм. Тийм ч учраас хэл, хэлний авиаг шинжлэн судлах, сурч мэдэхийн тул тусгай нарийн тэмдэгт үсгүүдийг зохиодог. Ийм үсгийг галиг үсэг буюу транскрипци гэдэг.
 
Ийнхүү тухайн хэлний бүх авиаг бүх онцлогтой нь тэмдэглэх галиг үсгийг авиан зүйн галиг үсэг гэдэг. Одоо дэлхий дахины олон улсад галиг үсэг хэрэглэхдээ латин цагаан толгойн үсгийг суурь болгож түүнд олон нэмэлт тэмдэг нэмж хэрэглэх заншилтай болжээ. Тухайн хэлний авиалбар, түүний хувилбарыг хэлэхүйн урсгалд нь нарийн тэмдэглэхийг эрхэмлэсэн транскрипци буюу үгчлэн буулгах авиа зүйн галигаас гадна уг хэлний цагаан толгойн үсэг бүрийг үсгийн нэгэн тэмдэгтээр тэмдэглэх транслитераци буюу үсэгчлэн буулгах галиг гэж байдаг. Бид одоо монгол бичгээ сурахдаа үсэгчлэн буулгах галиг хэрэглэн агула (уул), халагун (халуун), шибагу (шувуу) гэх мэтээр тэмдэглэж байгаа билээ.
 

 
Монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үе буюу сонгодог бичгийн хэл буй болоход монгол бичгийн галигийн тогтолцоог боловсруулан зохиосон нь үлэмж нөлөө үзүүлсэн бөгөөд академич Б.Ринчен:

 

Аюуш гүүшийн галиг үсгийг Али-гали үсэг гэж бас нэрлэх бөгөөд али- эгшиг, гали-гийгүүлэгч гэсэн санскрит үг ажээ. Галиг гэдэг үг маань ч энэхүү гали гэсэн үгтэй гарал нэг буй. Аюуш гүүш санскрит хэлний 16 эгшиг, 34 гийгүүлэгч, төвд хэлний 4 эгшиг, 30 гийгүүлэгч үсгийг монгол бичгээр бичих галигийг зохиохдоо монгол бичгийнхээ авиан зүй, үсэг зүй, санскрит төвд хэлний авианзүйн онцлогийг тун нарийн ажиглан шинжилсэн байдаг. Аюуш гүүшийн галиг үсэг нь гадаад үгийг үгчлэн буулгах (транскрипци), үсэгчлэн буулгах (транслитераци) хоёр зүйлийн галигийг нэгэн хамтад гүйцэтгэж чадах галиг үсгийн тогтолцоо болсон юм. Аливаа үсэг бичиг түүнд хийсэн шинэтгэл хэр зэрэг шинжлэх ухаанч болж вэ? Гэдгийг хожим яаж түгж дэлгэрснээр нь багцаалж болох билээ.
Ингэж үзвэл Аюуш гүүшийн галиг үсгийг зохиосон цаг үеэс нь эхлэн төвд, санскрит хэлнээс орчуулсан нэн арвин судар номд нарийн чанд мөрдөн хэрэглэж ирсэн билээ. Одоо бидний хэрэглэж байгаа монгол бичгийн цагаан толгойн гадаад үгийг тэмдэглэдэг П, Ф, Ц, З, К, ЛХ зэрэг үсгүүд бол мөн л Аюуш гүүшийн зохиосон галигаас авчээ.
Банзрагч буюу таван сахияан хэмээх судрын доторхи санскрит хэлний тарнийн үгийг али галгийн үсгээр (Аюуш гүүшийн галигаар) анх тэмдэглэсэн гэж академич Ц.Дамдинсүрэн бичжээ.
 
Монголчуудын дунд “Бардам бандиар банзрагч уншуул, Бардам хүүхнээр панс оёул” гэсэн зүйр үг байдаг. Энэ нь Банзрагч хэмээх судар бол зүгээр төвд үсэг гаргаад уншдаг банди уншиж чадахгүй, тарни унших аргыг мэддэг лам шударга уншиж чадах тарнийн үг элбэгтэй судар болохыг хэлж байгаа билээ. Нууц увдис тэргүүтэнтэй холбоотой тул судрын доторхи тарнийн зүйлийг ер орчуулдаггүй тэр хэвээр нь буулгадаг уламжлалтай билээ.
 
Ийм учир төвд хэлнээс өдий төдий хөлгөн судар орчуулахдаа түүнд гарах тарнийн зүйлийг али-галийн үсгээр л буулгадаг журамтай байжээ. Аюуш гүүшийн зохиосон галиг үсгийн тогтолцоо нь хожмын хэлний мэргэдийн бүтээлд их нөлөө үзүүлсэн бөгөөд тухайлбал ойрадын Хошууд яст Гөрөөчин отгийн Шангас овогт их бандида Огторгуйн далай буюу Намхайжамцын тод бичгийн галигт их тодорхой харагддаг. 1648 онд тод бичгийг зохиосон ойрдын зая бандид Намхайжамц энэтхэг төвд үсгийг тэмдэглэх тод бичгийн галиг үсэг зохиосон бөгөөд олонхи үсгийн хэлбэр нь Аюуш гүүшийн галиг үсэгтэй яг тохирдог байна. Харин зарим үсгийн хэлбэрийг аль болохоор төвд үсгийн хэлбэрт ойртуулахыг хичээсэн тал ажиглагддаг юм.
 
Ийнхүү 1587 онд Аюуш гүүш монгол бичгийн галиг үсгийн тогтолцоог буй болгосноор их бага таван ухааны үлэмж арвин ном судрыг төвд хэлнээс монгол хэлэнд саадгүй орчуулах нөхцөлийг бүрдүүлж, монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үеийг эхлүүлжээ. Аюуш гүүшийн галиг үсэг болон хожим манж, хятад хэлний зарим авиаг тэмдэглэх цөөн үсэг нэмсэн монгол үсгийг хэрэглэн гадаадын ямар ч үгийг тэмдэглэх бүрэн боломжтой болжээ.
 
Монгол бичгийн галиг үсэг нь үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр зүйлийн хэргийг хамтад гүйцэтгэдэг байсан тул үсэгчлэн буулгасан галигийг зөв уншихын учир эрх биш төвд хэлийг гадарлах нь чухал байдгийг дурдах хэрэгтэй юм. Урьд өмнийн бичгийн хүмүүс төвд, манж зэрэг хэлийг сайн мэддэг байсан тул төвдөөр өгсөн монгол хүний нэрийг бичихдээ ч төвдөөр нь яаж бичдэгийг тун чанд баримтлан бичдэг байсан. Монголчуудын хэрэглэж ирсэн олон зүйл бичиг үсэг нь бүгд л өөр өөрийн тогтолцоондоо тохирсон, тухайн зорилго, шаардлага хангасан галиг үсэгтэй байжээ. Жишээлбэл дөрвөлжин бичгийн цагаан толгой 41 үсэгтэй байснаас жинхэнэ үгийг тэмдэглэхэд хэрэглэдэг үсэг нь 28-аас хэтрэхгүй юм.
 
Монголчууд өөрийн үсэг бичгээ улам боловсронгуй болгох, дэлхийн олон улс орны соёлоос хүртэж харилцаа холбоогоо өргөтгөхөд монгол галиг үсгийн тогтолцоо эрхэм үүрэгтэй байжээ

Ойрадын лам Зая Бандид Намхайжамцын 1648 онд зохиосон. Монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулах, мөн төвд ба санскрит хэлүүдийг хялбар бичих зориулалтаар бүтээгдсэн. Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь Монгол бичгийг тодорхой нарийн болгосныг өгүүлж буй. 1924 он хүртэл Орос дахь Халимагууд хэрэглэж байсан. Хятадын Шинжаан мужид Ойрадууд одоо болтол хэрэглэдэг.

Вагиндрагийн үсэг нь 1905 оны үед Буриадын лам Агваандорж монгол, тод үсэгт тулгуурлан зохиосон буриадын шинэ үсэг юм. Вагиндра үсэг монгол болон тод бичгийн аль алинаас ялгарах нэг гол ялгаа нь үгийн эхэн, дунд, адагт орох үсгийн дүрс хэлбэр хувирах ёс байхгүй. Энэ нь орос (кирилл), славян зэрэг өрнө дахины бичгийн тогтолцооны нөлөө юм. Вагиндрагийн үсгээр 1905-1910 оны хооронд Санкт-Петербург хотноо чулуун бараар нэлээд хэдэн ном хэвлэн гаргажээ.

(дөрвөлжин үсэг)

Дөрвөлжин бичиг нь Хубилай хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд Монгол бичигт тулгуурласан 44 үсэг бүхий авианы цагаан толгойт бичиг юм.

Дөрвөлжин бичиг нь Юань гүрнийг мөхтөл албан бичиг болгож (1368 он хүртэл) хэрэглэгдэж байсан гэх боловч түүнээс хойш монгол бичгийн хүмүүсийн хүрээнд төдийгүй олноо өргөгдсөн Монгол улсын үед төрийн тамгын гурван бичгийн нэг нь болж хэрэглэгдэж байв. Дөрвөлжин үсгийн мөхлийн шалтгааныг судлаачид нэг талаас бичихэд төвөгтэй, цэг тэмдэг тавьдаггүй, үг хоорондын зааг тодорхойгүй тул уншиж бичихэд бэрхшээлтэй байсан, нөгөө талаас нэгэн аялгатны (дорнод монгол аялгуу) онцлогийг нарийн тэмдэглэсэн учир бусад монгол аялгуутны дунд түгэхэд саад учирсан, мөн Юань гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан ихэнх үндэстэн, ястан өөрсдийн бичигтэй байсан тул уул бичгийг хүлээн аваагүй зэрэг нь нөлөөлсөн хэмээн тайлбарладаг.

Соёмбо үсэг нь 1686 онд Гомбодоржийн Занабазарын зохиосон, Монгол, Санскрит, Төвд үг бичихэд зориулагдсан, Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс гаралтай 90 үсэг бүхий бичгийн хэл юм. Соёмбо үсгийг 200-гаад жил голдуу Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан.

Соёмбо гэж санскрит хэлээр өөрөө буй болсон гэгээн үсэг гэсэн утгатай. Соёмбо бичгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм.

Соёмбо үсгийн хамтаар Занабазар нь хэвтээ дөрвөлжин үсэг гэгчийг зохиожээ. Энэ нь 1801 онд л дахин нээгдсэн бөгөөд одоогоор хэрэглээ нь тодорхойгүй.

Кирилийг 1946 онд Монголын албан ёсны бичиг болгосон. Монголд хэрэглэгдэж буй кирил цагаан толгой нь Оросынхоос 2 үсгээр илүү (ө, ү).

Кирил нь Грек үсгээс гаралтай бөгөөд IX зуунд амьдарч байсан Болгарын Кирил, Мефодий Гэгээнүүд түүнийг стандартчилсан гэдэг.

Монгол хэлийг мөн Хятад, Араб бичгээр тэмдэглэж байсан. Арабаар бичигдсэн монгол хэлний толь бичиг байдаг бол Монголын соёлын анхныд тооцогдох бичгийн дурсгал болох Монголын Нууц Товчоо-г Монгол хэлийг Хятад ханзаар галиглан  бичсэн хувилбар нь өнөөгийн хувилбаруудын эх болж байна.




#Article 112: Тувалу (106 words)


Тувалу улсын нийслэл нь Фонгафале. Умард Номхон далайн Элисийн арлуудад багтдаг арал улс юм.

Хүн амаараа Ватикан хот улсын дараа орохоор, хамгийн цөөн хүн амтай тусгаар тогтносон улсуудын нэг юм. Газрын түвшин нь маш доогуур бөгөөд хамгийн өндөр цэг нь 5 метр. Тиймд далайн түрлэг эхлэхэд арлын урд хэсэг нь усанд автах тохиолдол цөөнгүй. Ирээдүйд далайн түвшин энэ эрчээрээ өндөрсвөл энэ улс нь бүхэлдээ живнэ гэж судлаачид үзэж байна.

Топ лэвэл домэйнийн нэг болох .tv ийг нь Америкийн нэг компани 50 сая доллараар худалдан авсан гэж яригддаг. Үүнээс олсон орлогын нэг хэсгийг 2000 онд НҮБ-д гишүүнээр элсэх зардалд хэрэглэжээ. Монгол улстай хараахан дипломат харилцаа тогтоогоогүй байгаа.




#Article 113: Есүс Христ (662 words)


Есүс Христ (Бүтэн нэр: Иешуа бен Иосеф - Иосефын хүү Есүс) ХристИтгэлиийн гол төлөөлөгч ба үүсгэсэн хүн юм. Христэд итгэгчид түүнийг Хуучин Гэрээ-нд бичигдсэн зөгнөлийн Аврагч, Ариун Гурвалын нэг хэмээн үзэж, итгэдэг.

Есүс гэдэг Грек хэлний 'Ίησους (Iеsous), Еврей хэлний “יהושע (Yehoshua)” эсвэл “ישוע (Jeshua)” гэх үгнээс гаралтай бөгөөд Ёхова бол Аврагч гэсэн утгатай. 
Христ гэдэг нь Есүс гэдэг нэрийн Грек хувилбар бөгөөд мөн л Аврагч, Мессиа гэсэн утгатай юм.

Есүс Христийн талаарх мэдээлэл нь Шинэ Гэрээ-ний эхний 4 номд бичигдсэн байдаг. Баярын мэдээний 4 номын 2 номд Христийн төрөлтийн талаар дэлгэрэнгүй дурдсан байдаг. Лукын сайн мэдээнд тэнгэр элч Габриел Галил хот луу явж, онгон бүсгүй Мариатай уулзан, түүнд Христийг төрүүлэх болсон тухай хэлдэг. Мариа нь Давидын удмын Иосеф гэгч хүнтэй сүй тавьсан байлаа. Матайн сайн мэдээнд Иосеф Мариаг хөл хүнд болсныг мэдээд Мариагаас нууцаар сүйгээ цуцлах гэтэл Габриел тэнгэр элч түүнд үзэгдэн учрыг тайлбарласнаар Иосеф Мариаг эхнэрээ болгон авдаг. Лукын сайн мэдээнд тэр үеэр бүх нийтийн хүн амын тооллого болох болсон тул бүх хүн төрөлх нутагтаа очиж бүртгүүлэх шаардлагатай болсон ба тэр 2 Израйлийн Бетлехем хот уруу явав. Тэнд байх үедээ Мариа анхны хүүгээ төрүүлэн Есүс гэж нэрлэсэн тухай Матай болон Лук номонд хоёуланд нь өгүүлдэг. Тэдэн дээр дорно зүгээс ирсэн мэргэд болон талын хоньчид ирэн хүндлэл үзүүлсэн талаар  мөн дурдсан байдаг. Орой нь тэнгэр элч Габриел Иосефын зүүдэнд дахин үзэгдэж Египет уруу зугт гэсэн тул Иосеф эхнэр, хүү хоёроо аваад зугтдаг. Учир тэр үед Иудаг хаанчилж байсан Херод хаан Есүсийг алахаар санаархсан байжээ. Цаг тайван болоход тэд буцан ирж Назар хотод суурьшсан.
Түүний дараа 30 настай байх үедээ, Иохан Баптистаар усан баталгаа хийлгэж, 40 хоногийн турш цөлд мацаг барин, дараа нь Галилд байхдаа өөрийн үйлчлэлээ эхэлсэн. Тэрээр хамгаас дотно 12 шавьтай байсан.

Христийн үйлчлэлийн талаар мөн л сайн мэдээний 4 номд дурдсан байдаг. Түүний үйлчлэл ойролцоогоор МЭ 28-29 оны үед эхэлсэн бөгөөд Иордан голд усан баталгаа хийлгэж эхэлсэн. Тэрээр Иудейзмын номлол болон Тэнгэрийн орны хаанчлалын талаар сургаал номлож, өвчтэй нэгэн болон чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүсийг эдгээж байлаа. Гэм нүгэлтэй хүн зохих шийтгэлээ хүртэх бөгөөд нүглээ хүлээн зөвшөөрсөн хүнд Тэнгэрбурхан мөн хайр ивээл, энэрлээ харамгүй өгөх тухай сургаал заадаг байсан байна. Тэрээр өөрийгөө Тэнгэрбурханы Хүү хэмээн өргөмжилсөн бөгөөд үүнд нь Еврейчүүд итгээгүй.

Еврей Библи буюу Хуучин Гэрээнд Мессиа нэртэй аврагч ирээдүйд ирж өөрийн ард түмэнд тусална хэмээн зөгнөж бичигдсэн байдаг бөгөөд Израйльчууд тэрхүү аврагчийг Ромын дарлалаас чөлөөлнө хэмээн ойлгосон байна. Христийг дагагчид болон түүний арван хоёр шавь нь түүнийг Мессиа мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Христ нь Дайснаа хүртэл хайрлаж, найр тавин, ах дүүс мэт харьцах хэрэгтэй хэмээн заадаг байсан. Есүс Христ өөрийгөө Эцэг буюу Тэнгэрбурханд хүрэх гүүр хэмээн өгүүлсэн байдаг. 

МЭ 30 эсвэл 33 оны Дээгүүр өнгөрөх баярын өмнөх өдөр Христ Иерусалим хот уруу ирсэн. Түүнийг хүмүүс халуун дотноор хүлээн аван баярлаж байлаа. Тэрээр Иерусалим хотод дагалдагч нартайгаа сүүлчийн оройн зоогийг барьсан байдаг. Тэд хоолондоо усан үзмийн дарс, исгээгүй талх идсэн бөгөөд усан үзмийн дарс нь Христ хүмүүсийн төлөө өргөсөн цусыг төлөөлж, талх нь Христийн биеийг төлөөлдөг байна. Одоо ч Христийн итгэгчид ялангуяа католик шашинд үүнийг санан дурсаж талх ба дарсыг хуваалцдаг. Талх ба дарсыг хуваалцах үед хувиралт явагдаж эдгээр нь жинхэнэ Христийн бие ба цус болдог гэж католик шашинд номлодог ба шашны хамгийн гол зан үйлд тооцогддог. 
Хооллож дууссаны дараа Есүс дагалдагч нарынхаа хамтаар Сион ууланд байх цэцэрлэгт очоод байж байтал түүний дагалдагч Иудас түүнээс урван 30 мөнгөн зоосоор түүнийг худалдан хуулий багш нарт барьж өгсөн гэж Ариун Библид өгүүлсэн байдаг. Тэгээд тэд Түүнийг загалмайд цовдолсон ба нас барах үед нь Иерусалимын Иудейн сүмийн хөшиг голоороо урагдаж, 3 цагийн турш тас харанхуй болж, газар хөдөлсөн гэж бичигдсэн байдаг. 

Шинэ Гэрээнд тэмдэглэгдсээр Христийг нас барсны дараа түүний дагалдагч нар түүнийг хадан булшинд оршуулсан байна. Гэвч Христ 3 өдрийн дараа амилсан бөгөөд 40 хоногийн турш дагалдагч нартайгаа хамт амьдраад тэнгэрийн орон руу буцсан хэмээн сүсэгтнүүд итгэдэг ажээ. Тэрээр тэнгэрт буцахаасаа өмнө дагалдагч нартаа Өөрийнх нь талаар дэлхийн бүх үндэстэн, хэлтэнд хэл гээд итгэсэн хүн бүр мөнх амьтай болно гэж амласан байдаг. Энэ талаар сайн мэдээний дөрвөн номын сүүлчийн бүлэг бүрт бичигдсэн байдаг. 




#Article 114: Нэг шатлалт татвар (198 words)


Нэг шатлалт татвар ()ыг тэнцүү буюу тэнцүүлсэн татвар ч гэдэг. Өөрөөр хэлбэл Татварын нэг шатлалын систем юм. 

Нэг шатлалт татварыг санаачлагч буюу загалмайлсан эцэг гэгддэг эдийн засагч Э.Рабушка анх эдийн засгийн хувьд уналтад ороод байсан Хонконгод тус системийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Тэ­рээр тэнцүү татварын хувь 12-19 хувь байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Yүнийг А.Лафферын муруй буюу татварын хувь хэмжээг оновчтой тогтоож чадвал орлого хамгийн ихэсдэг хэмээх хуулиар тайлбарладаг. Татварын хувь их байх нь орлого нэмэгдүүлэх мэт боловч түүнээс зугтах, луйвардах оролдлогууд их гардгаас гадна эдийн засгийн хөгжлийг уядаг. Хэт бага татвар мэдээж хэрэг орлогыг багасгах ч бизнесийн хөгжилд маш их үр нөлөөтэй байдаг. Тийм болохоор эдгээрийн алтан дунджийг оновчтой тогтоож чадсан тохиолдолд татварын орлого хамгийн их болдог. Одоогоор Ирланд, Кипр, ОХУ, Румын, Польш, Ирак, Словак гээд дэлхийн олон орнууд тус системтэй, татварын хувь хэмжээ нь 10-24 хувь байдаг.

Шаталсан татварын системтэй харьцуулахад тус татварын сөрөг тал гэвэл томоохон компаниудад ээлтэй бодлого болж тэдэнтэй өрсөлдөхөөр өсч байгаа жижиг дунд хэмжээний компаниудын хөгжлийг сааруулдаг. 

Тус системийг эдийн засгийн хөдөлгөгч хүч гэж сайшаан хэрэгжүүлсэн орнууд олширч, тодорхой хэмжээгээр дэлгэрсэн тул Монгол улсад ч нэг шатлалт татварыг нэвтрүүлэхээр орлогын албан татварыг хуульд өөрчлөлт оруулан 2006 оны 6 сард УИХ-р батлан гаргажээ.




#Article 115: Вирус (441 words)


Вирус нь бие даан өсч үржих чадваргүй, зөвхөн амьд эзэн эсийн уургийн нийлэгшлийн аппарат, ферментийг ашиглан репликац нь явагддаг бичил биетэн юм. Одоогийн вирусийн ангиллын түгээмэл системд овог, төрөл, зүйл ордог. Вирусийн овог, дэд овогууд нэршлийнхээ төгсгөлд –viridae, -virinae гэсэн төгсгөлтэй байдаг. Овгууд нь вирусүүдийн төрлийн эволюцийн нэгдмэл байдлыг илэрхийлдэг. Төрлүүд нэршлийнхээ төгсгөлд –virus гэсэн төгсгөлтэй байдаг. Овог хоорондын ялгаа нь төрлийн шалгуур болдог. Вирусийн ангилал нь нуклейн хүчил, уургийн бүрэлдэхүүн, вирионы морфолог, репликацийн стратеги, физик химийн шинж чанар энгийнээс комплексруу шилжсэн өөрчлөлт дээр тулгуурлан ангилдаг. Хүн ба амьтны вирусийн 25 орчим овгийн 60 гаруй төрөл мэдэгдээд байна. 
Вирус нь үржихдээ эхлээд вирусийн биетийн уургийн бүрхүүл нь өөр эсийн гадаргууд бэхлэгдэж авна. Ингэхдээ вирус хаа таарсан эсүүд дээр очиж наалдаад байдаггүй, өөрийн онцлогоосоо хамаарч зөвхөн тодорхой эсүүд дээр наалддаг. Жишээнь: томууны вирус нь салст бүрхүүл, ялангуяа мөгөөрсөн хоолойн салст бүрхүүлийн хучуур эсүүдэд бэхлэгддэг, хомхойны вирус нь мэдрэлийн эс, ДОХ-ын вирус нь дархлаа ны эсүүдэд очиж бэхлэгддэг. Үүнийхээ дараа өөрийн генийн материалыг эзэн эсийн дотогш оруулна. Тэндээ вирусийн ДНХ, эсвэл РНХ нь эзэн эсийн фермент системийг өөртөө тохируулан өөрчлөнө. Ингэсний дараа эс нь өөрөө вирусийн уургийг шинээр үйлдвэрлэж эхэлдэг байна. Эзэн эсийн нуклеины хүчил болон уургийг ашиглан угсрагдсан шинэ вирусүүд нь эзэн эсийг үхэж задрахад цааш тархан шинэ шинэ эсүүдийг гэмтээдэг. Вирусээр үүсгэгддэг хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол: томуу, хомхой, ДОХ, Улаан бурхан, улаан эсэргэнэ, гахайн хавдар, цагаан цэцэг, гепатит гэх мэт.

Вирус нь эсийн бүтэцгүй. Удмын материаллаг үндэс нуклейн хүчил, гадуур нь хүрээлэн тогтсон уурган бүтэц капсидаас бүрдэнэ. Үүнийг энгийн бүтэцтэй вирус гэдэг. 

Зарим вирусийн уурган капсидын гадна талаар эсийн мембранаас гаралтай липид, вирус өвөрмөц уургаас бүрдэх суперкапсид байх ба ийм вирусийг нийлмэл бүтэцтэй вирус гэнэ. 

Вирусийн хэмжээ нь нанометрээр хэмжигдэх тул бактерийн шүүрээр нэвтэрдэг. Зөвхөн амьд эсийн дотор үрждэг. Иймээс туйлын паразит. Вирусийн репродукц эзэн эсийн метаболизмаас хамаардаг. Удмын мэдээллийг ДНХ ба РНХ-ийн аль нэг нь л хадгалдаг. ДНХ-тэй вирусийг дезосивирус, РНХ-тэй вирусийг рибоксивирус гэдэг.

Вирусийн удмын мэдээллийг ДНХ ба РНХ-ийн аль нэг нь хадгалдаг. Өнөөг хүртэл ДНХ, РНХ-ийг зэрэг агуулсан вирус хараахан тогтоогдоогүй байна. 

Вирусийн ДНХ хоёр утаслаг, 106-108 молекул жинтэй, шугаман болоод цагираг тогтоцтой байдаг. 

Нэг ба хоёр утаслаг РНХ нь шугаман, хэсэгчилсэн тогтоцтой байна. Удмын мэдээллийг хадгалж байгаа РНХ вирусийн уургийн нийлэгжлийн үед РНХ-ийн үүргийг гүйцэтгэх эсэхээс үүдэн +РНХ, -РНХ-тэй гэж рибоксивирусийг ангилна. РНХ удмын мэдээллийг хадгалахын зэрэгцээ дамжуулагч болж байвал + РНХ, РНХ-ээс мРНХ үүсэж уургийн нийлэгжил явагдаж байвал -РНХ гэнэ. Үүний зэрэгцээ эргээх транскриптаза эсгэгтэй ретровирусийн репликац дээр дурьдсан хоёр хэлбэрээс ялгаатай. Вирусийн +РНХ, ДНХ (поксвирусээс бусад тохиолдолд) халдаах чадвартай. Учир нь ДНХ-ээс РНХ үүсэх трансрипцийн явцад эсийн полимераза оролцдог бол +РНХ рибосомд шууд уураг нийлэгждэг. Хоёр утаслаг РНХ, -РНХ дангаараа халдвар үүсгэдэггүй.
Хүн амьтны вирус...




#Article 116: Уураг (382 words)


Энэ өгүүллэг нь уургийн тухай ерөнхий ойлголтыг агуулах бөгөөд уургийг молекулын талаас нь авч үзсэн өгүүллэгийг эндээс үзнэ үү.

Бие махбоди бол тэжээллэг бодис ялангуяа уургаас өөрийн эс эдийг тогтмол шинэчлэн нөхөн сэлбэдэг. Уураг нь амьтны болон ургамлын гаралтай гэж ангилагдана. Амьтны гаралтай уургийг мах, загас, өндөг, сүү болон сүү сүүн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай уургийг шар буурцаг, арвай, төмс, цагаан будаа гэх мэтийн олон ургамлаас авдаг. Монгол хүний хоол бодисын солилцоонд гүйцэтгэх үүрэг химийн найрлага болон тэжээллэг бодисын солилцоонд гүйцэтгэх үүрэг химийн найрлага болон тэжээллэг чанараараа харилцан адилгүй байдаг байна. Хоол хүнсэн дэх уураг нь хоол боловсруулах эрхтнүүдэд боловсрогдон амин хүчил болон задрах ба бие махбодид тэдгээрээс биохимийн нийлмэл процессийн замаар цус, тархи, булчин, бусад эд эрхтний уургийг бүтээхэд “Химийн тоосго” гэж нэрлэгдсэн 20 төрлийн амин хүчлийн найрлага бүхий өвөрмөц шинж чанартай уургийг бий болгодог байна. Уураггүйгээр ялангуяа түүнд агуулагдах азот үгүйгээр биеийн өсөлт, хөгжилт нөхөн сэргээлт ба илч үйлдвэрлэлийн аль нь ч явагдах боломжгүй юм. Эрэгтэй хүний бие дунджаар 17 хувийн уургаас бүрдэх бөгөөд гол төлөв булчин, биеийн тулгуур холбоос эдүүдэд хуваарилагдсан байдаг. Үүний зэрэгцээ уурагт катализатор болох ферментгүйгээр ганц ч эс үйл ажиллагаа явуулж чадахгүй. Энэ нь амьсгалахаас авахуулаад бодож сэтгэх хүртэлх биологийн бүх процессийг хамаардаг. Хоол хүнсэнд нүүрс ус, өөх тосны аль нэг нь дутагдахад бие махбоди өөртөө шаардагдах илчийг уургаас авдаг нь нэг ёсны хохирол юм. Хүнс тэжээлийн зүйлд уураг дутагдсанаас болж эцэж турах нь өөх тосны нүүрс усны дутагдалтай адил илэрхий мэдэгдэхгүй боловч уургийн дутагдлыг нөлөө нь үхэлд ч хүргэх аюултай байдаг. Насанд хүрэгсдийн хоол хүнсээр авах хоногийн илчлэгийн 15 хувь нь уургаар хангагдах ёстой. Халуун орчинд болон халуурах үед уургийн задрал өндөр байдаг. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд нь төгс уураг буюу үл орлуулах амин хүчлийн баялаг байхад ургамлын гаралтай бүтээгдэхүүн өөр аминхүчлүүдээр баялаг байдаг. Бие махбодид зайлшгүй шаардлагатай амин хүчлийг зохистой харилцаагаар авахын тулд амьтны болон ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хослуулан хэрэглэж байх хэрэгтэй. Уургийн найрлага дахь амин хүчлүүдийг орлуулж болох ба үл орлуулж болох гэж шинж төрлөөр нь хоёр ангилдаг. Бие махбоди зарим төрлийн амин хүчлүүдийг өөртөө нийтэгшүүлдэг. Харин үүнийг нь орлуулж болох амин хүчил гэдэг. Гэвч амин хүчлийн нийтэгшил нь их удаашралтай явагдаж бие махбодийн хэрэгцээг бүрэн төгс хангаж чаддаггүй. Харин үл орлуулах амин хүчлүүдийг болон хоол боловсруулах замаар нийтэгших амин хүчлүүдийн дутуу хэсийг ч мөн адил хоол хүнсээр авах шаардлагатай байдаг юм.




#Article 117: Сааб 340 (197 words)


Сааб 340（Saab 340）нь хоёр хөдөлгүүртэй богино зайны иргэний тээврийн онгоц бөгөөд нийт 33-аас 37 зорчигчийн суудалтай. Шведийн Сааб болон Америкийн Фэйрчайлд хоёр онгоц үйлдвэрлэгч компани 65:35-ийн харьцаатайгаар хөрөнгө оруулан зохион бүтээсэн. 1983 онд анхны нислэгээ хийж амжилттай болсон ч нэр нь SF340-аас 340A болж өөрчлөгдсөн байна. Түүний дараагаар 340B гэсэн дараагийн загвар нь 1989 онд гарсан байна. Хөдөлгүүрийн шинэчлэл болон далавчийн хэмжээнд өөрчлөлт оруулжээ. 1995 онд дахин сайжруулсан альфа Б гэсэн загварыг гаргасан ч, удалгүй буюу 1999 онд тус онгоцны үйлдвэрлэлийг зогсоожээ. Нийт 500 гаруй онгоц үйлдвэрлэгдсэн ажээ. Мөн 340-ийг зорчигч тээвэрлэх чадлыг нь ихэсгэсэн Сааб 2000 бас бий.    

Тус онгоцны давуу тал нь гэвэл ердөө 1200 м-ийн зайд газраас хөөрч буух чадалтай гэнэ. 

Манай улсад 2006 оны 6-н сарын 7-нд агаарын тээврийн Изинис Эйрвэйз компани Сааб 340B-г 3 ширхэгийг Америкаас оруулж ирсэн. Тус онгоцууд нь 1992-1995 оны загвар бөгөөд Техас мужид Американ Ийгл (American Eagle) компанид нислэг үйлдэж байжээ. Дотоодын нислэгт ашиглагдах энэ онгоц нь монголын цаг уурт зориулан тусгай тоноглол: FMS, EGPWS, Gravel Kit, Heating System, Stand Alone GPS, ELT зэргийг хийлгэсэн гэнэ. Мөн GE CT7-9B маркийн хөдөлгүүртэй, Hamilton Sundstrand сэнстэй. Одоо эдгээр онгоцууд дотоодод Улаанбаатраас Мөрөн, Чойбалсан, Баянхонгор, Даланзадгад, Улаангом, Ховд хотуудад нисч байна.    




#Article 118: Локийдийн хэрэг (161 words)


Локийдийн хэрэг (; ）гэж дэлхийн түүхэн  дэх хамгийн шуугиантай хээл хахуулийн хэрэг юм. Америкийн агаарын хөлөг үйлдвэрлэгч Локийд компаниас олон улсын агаарын тээврийн компаниудад Локийд Л-1011 ТриСтар онгоцоо зарахдаа улс төрчдийг туслахыг хүсч өгсөн улс төрийн хандив нь гол асуудал болсон юм.

Японд Бүх Японы Агаарын Тээвэр зэрэг компаниудад зарахын тулд улстөрчдөд их хэмжээний хахууль өгсөн болох нь 1976 оны 2 сард нийтэд ил болсон юм. Улмаар тухайн үеийн ерөнхий сайд байсан Танака Какүэй нь 3-н сая орчим ам.долларын хандив авсан нь тодорч албан тушаалаасаа огцоров. Энэ нь японы дайны дараахь түүхэн дэх хамгийн дуулиантай хэргүүдийн нэгд ордог байна.  

Мөн Нидерландад хунтайж Бернард нь F-104G Старфайтерийг батлан хамгаалахын нисэх хүчнийг зузаатгах Мирааж Ви төсөлд шалгарахад нь тусласан хэрэгт мөн орооцолдсон байна. Авсан хахууль нь 1.1 сая ам.доллар ч гэж яригддаг.   

Тус хэрэг нь олон улсын анхаарлыг татаж Америкт хуулиндаа өөрчлөлт оруулахаар болсон байна. Тус Америкийн гадаад авилгалын тогтоолд Америкийн иргэн болон хуулийн этгээд нь гадаадын засгийн газрын ажилтанд хахууль өгөхийг хоригложээ. 




#Article 119: Мухаммед (281 words)


Абу ал-Касим Мухаммад ибн Абд Аллах ибн Абд ал Мутталиб ибн Хашим (Aрабаар: محمد بن عبد الله بن عبد المطلب‎; англиар: Abū al-Qāsim Muḥammad ibn ʿAbd Allāh ibn ʿAbd al-Muṭṭalib ibn Hāshim, 570 оноос 632 оны 6 сарын 8) бол Исламын шашныг үндэслэгч. Бурханы үгийг дамжуулагч юм. 

Мухаммед нь худалдаачин айлд төрсөн ч, багаасаа өнчирч хамаатныдаа өсч том болсон байна. 

Насны хойно Меккагийн ойролцоох ууланд гарч бясалгал үйлдэнэ.

Түүний өгүүлснээр бол бурханы өмнө бүх хүн эрх тэгш байна гэжээ. Энэхүү бурханы сургаалийг түүнд бурханы элч дамжуулан хэлдэг гэнэ. Харин эдгээр сургаалийг буулгасан нь Коран судар юм. 

Гэвч тухайн үеийн Меккад тэр дэмжлэг олсонгүй.  

Харин өөр хотод очиж шашныхаа үзэл номлолоо дэлгэрүүлж эхэлсэн нь амжилт олж, сүсэгтнээр хүрээлүүлэх болов. 

Түүхийн хувьд бол Исламын шашин нь Христийн шашин болон Иудейн шашнаас хожим үүссэн. 

Аль аль нь нэг л бурханыг шүтдэг боловч Христийн шашин болон Иудейн шашнуудад бурханы сургааль үнэн зөвөөрөө хүрээгүй, хүний гараар өөрчлөгдөн итгэх аргагүй болсон хэмээн Исламын шашин авч үздэг байна. 

Зааг буюу баримтлах ёстой жаяг нь бол Мухаммедийн үйл хөдлөлөөс үлгэр авч тогтоогдсон зүйл.

Улмаар Исламын шашинтай улсууд хүчээ тэлж, үүссэн хүчтэй арми бүхий исламын шашинтнууд нь Византийн эзэнт улсыг мөхөхтэй зэрэгцэн өөрийн газар нутгаа тэлснээр Арабын улс гүрнүүд үүсэн бий болжээ. 

Энэхүү үе нь Тансан ламын Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл бичигдсэн үетэй холбогдоно. 

Гэвч энэхүү Араб улсын суурь нь ганхах болов. Удалгүй жам ёсоороо улс үүссэн нь Исламын Их Гүрэн буюу Халифт юм. 

Эхэндээ нийт сүсэгтэн дундаас сонгогддог байсан улсын тэргүүлэгч нь 5-р тэргүүлэгчээс хойш үе залгамжлан тэргүүнээр тодрох болжээ. 

Дэлхий даяар тархаж чадсан энэ шашны үндсийг тавигч Мухаммед нь шашнаараа дамжуулан шинэ соёл иргэншил, нийгмийн нийтлэг зан суртахуун бүрэлдэн тогтоход нөлөөлсөн нь Мухамедийн гүйцэтгэсэн ололт амжилтын нэг юм.




#Article 120: Египетийн пирамидууд (216 words)


Египетийн пирамидууд нь түүхэн дэх хамгийн том барилгуудын тоонд ордог бөгөөд одоо хүртэл Эртний Египетийн иргэншлийн хамгийн том бэлгэ тэмдэг болдог. Ихэнх пирамидууд Хуучны болон Дунд улсын үеүүдэд босгогджээ. Эртний Египетийн шашинд хойд насны амьдралын тухай үзэл санаа шийдвэрлэх үүрэгтэй байсан нь пирамид, бунхан, нийт уран уран барилгын хэв загварт нь тусгалаа олжээ. Хүн үхсэний дараа амьдрал нь үргэлжлэн мөнхийн хутгийг олно, хойд насны амьдралдаа нухацтай бэлтгэх нь хүний энэ хорвоо дээрх амьдралын гол утга гэж сургадаг байсан тул ирээдүйн бунхнаа зохих ёсоор тохижуулахад онцгой анхаардаг байжээ.

Пирамидын бүтээн байгуулалт ид өрнөж байсан 4000 гаруй жилийн өмнөөс л Африк тивийн хөгжилт цэцэглэлтийг тэтгэж ирсэн Нил мөрөн үе үе үерлэж тариаланчдыг ажилгүй болгодог байж. Ийм эдийн засгийн эгзэгтэй үед тэднийг ажлаар хангаж авардаг байсан нь энэ пирамидын бүтээн байгуулалт байжээ.

Фараонууд үнэхээр ард түмэнээ бодож хийсэн алхам эсэх нь тодорхойгүй ч нийт улсынхаа төсвийн дөрөвний нэгийг үүнд зарцуулдаг байсан гэх. Өөрсдийгөө тахин шүтэж бусдыг үгүйсгэгчид шиг эрх мэдэл, сүр хүчээ илтгэх гэж бүтээсэн байж магад.

Пирамидыг 1926 оны 11 сарын 1-ны өдөр 8 гишүүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг Кайро усан онгоцоор Египетэд очин анх судалсан байдаг. Гурван пирамид тус бүр өөр өөрийн гэсэн нэртэй.

Дэлхий дээр Египетээс гадна Мезоамерик, Хятад зэрэгт пирамидууд байдаг боловч Египетийн пирамидуудтай харьцуулбал өндөр нь нам. Египетийн пирамидууд нь 100 гаруй метр өндөртэй байдаг.




#Article 121: Эгшиг зохицох ёс (380 words)


Авиа судлалнаа нэгэн онцгой үйл явц бий. Аливаа эгшиг үсэг нь тухайн эгшигтэй нэг төрөл(тухайлбал хэлний болон уруулын гэх мэт) бүхий эгшгүүдтэй нөхцөн, зохицох явдлыг эшгиг зохицох ёс хэмээнэ. Зохицож буй эгшгүүд тухайн хэлний онцлогоос болон нэг төрөлд хамаарагдах нь олонтаа хийгээд залгамал хэлэнд түлхүү тохиолддог. Чухалчилбал угтвар, дагавар нь эгшиг зохицох ёсыг даган залгагддаг юмсанжээ.

Үгийн язгуурт буй эгшиг хоёр гуравдугаар болон түүнээс цааш үеүүдэд орох эгшгийг тодорхойлдог зарчим. Монгол хэлэнд эгшгийг эр, эм, саармаг хэмээн ангилж, эр эгшиг бүхий язгуурын араас эр болон саармаг эгшиг, эм эгшиг бүхий язгуурын араас эм болон саармаг эгшиг ордог.

Үгийн тэргүүн үеийн эгшиг нь дараа үеийн эгшгүүдийг ялган тогтоодог зохицлыг эгшиг зохицох ёс гэдэг. Монгол хэлнээ (а), (э),(и),(о),(у),(ө)(ү) хэмээх долоон эгшиг үсэг бий.  Үүний  (а), (э),(и) гурав нь хэл голчлох эгшиг тул шүдтэй, (о),(у),(ө)(ү) дөрөв нь уруулын эгшиг тул гэдэстэй ажээ.  (а),(о),(у) эгшгийг эр буюу чанга үсэг гэнэ. Учир нь эр дууны хүч нь чанга мөн эр эгшгийг өгүүлэхэд өгүүлэх эрхтнүүдийн оролцоо хүчирхэг байдагтай холбоотой ийн нэрлэв.(э),(ө),(ү) эгшгийг эм эгшиг буюу хөндий үсэг гэнэ. Юуны тул хэмээвээс эм дууны хүч уяхан учир эм эгшгийг өгүүлэхэд өгүүлэх эрхтний оролцоо хөндийн тул.(и) эгшгийг эрс буюу саармаг үсэг гэнэ. Саармаг үсэг эр үгэнд орвоос эр саармаг, эм үгнээ орвоос эм саармаг үсэг болно. Эр эм үсэг нэг үгэнд хамт орохгүй. Тиймээс тэргүүн үеэс хойших (а), (э) хоёр,  (о),(у),(ө)(ү) дөрөв ижил бичигдэх боловч, эр эмээр нь ялган дуудахдаа заавал тэргүүн үеийн эгшигтэй зохицуулан зургаан ондоогоор авиалан тэмдэглэхдээ дүрс хурааж нэгтгэдэг нь монгол хэлний дотоод жамыг үсгийн зурлагатай нийцүүлсэн нь энэ мөн. Эр эгшигт үгийг чанга үг, эм эгшигт үгийн хөндий үг, дан саармаг үсэгтэй үгийг хөндий үг гэж тооцдог. 

Кирилл үсэг нь ЗХУ-с шахсан улс төрийг бодлогот үсэг байсан нь илт мэдэгддэг. Академич Ц.Дамдинсүрэн гуай кирилл үсэг зохиох асар хүнд ажлыг аваад, монгол бичгээр бичигдсэн үгийг кирилл үсэгт буулгахдаа монгол бичгийн эгшиг зохицох ёсыг авч үлджээ. Гэвч монгол бичиг нь нийт монголчуудад зориулсан өндөр боловсронгуй залгамал хэл, харин кирилл үсгээр нуглармал хэлийг тэмдэглэдэг, дээрээс нь халх аялгад уялдуулсан тул монгол хэлний сонгодог дүрэм, эгшиг зохицох ёсыг зөрчсөн олон гажилтууд гарч ирчээ. Тухайлбал, үйлийн эзэнд мэдэгдэж өнгөрсөн цагийн -жээ -чээ нөхцөлийг зарим эр үгэнд залгахад тус ёсыг зөрчдөг.Харин монгол бичигт тус нөхцөлийг үгийн дэвсгэрлэсэн үсэг, эгшиг ба эр эм үгэнд тулгуурлан -жухуи -жүхүи -чухуи -чүхүи нөхцөлийг залгана.




#Article 122: Адуу (372 words)


Адуу нь битүү туурайт хөхтөн бөгөөд уналга, ачилга, хүнс зэрэгт ашиглагддаг эдийн засгийн ач холбогдол бүхий гэршүүлсэн амьтан. Хүн төрөлхтөн 10000 жилийн өмнөөс адууг гэршүүлсэн гэдэг. Монголын нүүдлийн соёл, амьдралын хэв маяг, уламжлалт цэргийн урлаг нь адуун дээр үндэслэсэн гэхэд хилсдэхгүй.

Адуу нь таван хошуу малын нэг бөгөөд бод мал юм. Адууг Монголчууд нас хүйсээр нь ялган нэрлэдэг.

Япон улсад бол морь унах буюу эзэмших нь нэр төрийн хэрэг байсан байна. Нэг ёсондоо эрх мэдэл, хүч чадалтайг нь илтгэж байсан гэсэн үг. 

Харин эдийн засгийн байдал өөрчлөгдөж нүүдэлчин соёлынхтой харьцуулахад одоо мориний илэрхийлэх эдийн засгийн үнэ нь буурсан гэж судлаачид үздэг.

Саяхан хүртэл тахийг адууны шууд өвөг гэж үзэж байсан боловч, бусад эрдэмтэн нарын судалгаагаар тахь нь 66 хромсомтой, гэрийн адуу нь 64 хромсомтой болохыг сүүлийн үеийн цитогенетикийн судалгаагаар нотолж тахийг тусгай биеэ даасан салбар гэж үзэх болсон.

Амьтан судлалын ангиллаар гэрийн адуу болон түүний өвөг болох одоогийн зэрлэг адуу нь битүү туурайтны отряд, адуу төстний язгуур, адууны төрөлд хамаарагдана. адууны төрөл дотроо жинхэнэ адуу, илжиг, илжгэнцэр буюу хулан, зебр буюу эрээн тахь гэсэн дөрвөн дэд төрөлд хуваагдана. 

Адууны эртний өвөг нь туулайрхуу биетэй, урд хоёр сарвуу нь дөрвөн салаа, хойд хоёр сарвуу нь гурван салаа сарвуутай хиракотериум хэмээх нэртэй шүүслэг ургамлаар хооллодог 28-56 см өндөртэй жижиг амьтан гэж үздэг. Хэтэрхий жижиг биетэйгээсээ болоод махчин амьтадын хялбар олж иддэг хоол нь болдог байсан байна. Энэ нь адууны хамгийн том байгалын шалгуур байсан учраас махчин амьтадаас зугтаах, хурдлах, сонор сэргэг байх зэрэг олон шаардлагын улмаас адууны өвөг хувьсаж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн цаг уурын өөрчлөлт буюу дөрвөн удаагийн том мөстлөгийн үеэр адуу биеийн хэмжээгээрээ нэг томрон нэг жижгэрэх замаар өнөөгийн адууны төрхийг олсон байна. Энэ хувьслын дүнд адуу сарвуугаа өөрчлөн ганц хуруутай буюу битүү туурайтай болсон нь адууны хурдан давхиж араатнаас зугатах давуу талыг нөхцөлдүүлсэн байна. Сарвуутай байсны ул мөр болох эвэрлэг зүйл адууны хөлний дотор талд хадгалагдан үлдсэн байдаг. МОНГОЛ адууны өвөгийг тахь гэж үздэг байсан боловч хромсомын тоо адилгүй учир байх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Харин тарпан гэж адуутай адилхан зэрлэг адуу байсаныг судлаачид адууны өвөг байж болох талаар дурьдсан байдаг. Харамсалтай нь тарпан нь арван ес дүгээр зуунд бүрэн устсан тул тарпаны хромсомын тоог тодорхойлж чадаагүй. Иймээс энэ нь онолын сул тал болж байна.

Адууны үндсэн явдал

МӨН ҮЗЭХ




#Article 123: Мошовце (362 words)


Мошовце (Mošovce) нь Турчансгийн Туриец, Словак бүс нутгаас хамгийн том нь юм.

Тэдний баялаг түүхийг түүх дурсгалын арвин сан болон, 770 гаруй жил бичигдэж ирсэн түүх нь харуулна. Мошовцын тухай анхны бичмэл нь Ондрей II ханы 1233 зарлиг бичиг юм. Эртний Мошовце нь хоёр суурингаас бүрддэг байжээ.
Тэдний нэг болох Махюх нь одоогийн Стары рад хавьд байсан ба хоёр дахь хэсэг Терра Мойс нь одоогийн Видрмох ба өнөөдөр хүртэлх нэр нь хэвээр үлджээ. Яг энэ хоёр дахь нэрний Мойсовын газар гэдэг утгаас нь эрт дээр үед уг газар нутаг нь Мойсов буюу одоогийнхоор Мойтех, Войтэх, эсвэл Моймир гэдэг нэртэй хүний эдлэн газар байжээ гэж болох.
Түүхийн явцад нэр нь янз бүрээр өөрчлөгдсөөр Мошовых, Мошоц, Мошовец, Моаёс гэж явсаар одоогийн Мошовце үлджээ.
Дээр үед Хорнуков гэгдэж байсан одоогийн Чэрньаков тосгон эрт дээр үед Мошовцед хамаарадаг байжээ.
Мошовце анхандаа хааны шууд харъяанд чөлөөт эрхтэй тосгон байсан ба 14-р зууны дунд үеэс жижигхэн хот маягаар хааны ордонд хамаарагддаг болжээ. 1527 оноос бараг 400 гаруй жил Реваы-гийн удмынханд хамаардаг байжээ.
Эрт дээр үед Мошовце нь гар урчуудийн төв байлаа. Гар урчуудын үйлдвэрлэл нь маш их өргөн цар хүрээтэй 15 гаруй салбар байснаас хамгийн удаан үргэлжилсэн нь түрийтэй гутал ба савхины үйлдвэр байв. Өнөөгийн Мошовце нь сонирхолтой амралт зугаалга, сувиллын газар болжээ.

Байшин барилгуудаас 18-р зууны дунд үед баригдсан английн садтай сүмийн барилга юм. Өөр бусдаас сонирхуулахад Ян Колларын амьдарч байсан байшин, мон неоготикийн сүмийн байшин, Эвангелискийн сүмийн байшин, гар урчуудын музей байсан, 1800 онд баригдсан танхим, мөн шилэн дарлага гэх мэт.

Мошоцве нь ой мод элбэгтэй, олон төрлийн түүх дурсгалын газартай, байгалийн гоо үзэсгэлэн тэгширсэн сайхан газар нутагтай юм Велькей Фатры. Дээрх уул нуруунууд нь аялал жуулчлалын гол хэсэг нь билээ. Шохойн чулуу, Доломит, Гадерска долина, Блатницка долина гэх мэт байгалийн сайхан хөндийнүүд бий.

Мошовцоос олон арван алдар суутнууд төрөн гарснаас хөгжмийн зохиолч Фрицо Кафенда; (1883-1963), зохиолч Анна Лацкова-Зора; (1899-1988) уран зохиолын шүүмжлэгч, түүхч, яруу найрагч Штефан Крчмеры(1892-1955); Жүжгийн зохиолч Юр Тесак Мошовскы; мөн гал сөнөөгчдийн чуулгыг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч Милослав Шцимт гэх мэт.

Хамгийн алдар цуутай хүн бол “Алдрын охин” яруу найргийн цомог бичсэн яруу найрагч, гүн ухаантан, гэгээнтэн Ян Коллар (1793-1852) юм. Слав болон слав биш хэлтэй олон оронд энэ зохиол нь орчуулагджээ.




#Article 124: Дархан-Уул аймаг (671 words)


Дархан-Уул (худам монголоор  – дархан агула) аймаг нь Монгол улсын 21 аймгийн нэг. Орхон, Говьсүмбэр аймгуудтай адилаар 1994 онд Дархан хотыг Сэлэнгэ аймгийн зарим сумдтай нийлүүлж байгуулжээ. Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум, 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ аймгийн сумдтай хил залгаа оршдог.

Дархан хотын анхны суурийн чулууг Бурхантын хөндий-д 1961 оны 10 сарын 17-нд тавьсан нь Монгол улсын 2 дахь томоохон хот болох эхлэл тавигдсан юм. Дархан хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чех, Зүүн Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн. Дархан хот нь Орхон, Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 707м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай.Нийт хүн амын 64.5% ыг 35 хүртэлх залуус эзэлдэг учир залуусын хот гэх нь ч бий.

Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан.

Тус аймагт Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Анагаах ухааны коллеж Хүмүүнлэгийн ухааны их сургууль Дархан дээд зэрэг хувийн болон улсын 15 их, дээд сургууль ба УГТСЭШХүрээлэн Бактер судлалын хүрээлэн зэрэг олон шинжлэх ухааны хүрээлэнгүүд, Виктори зон зэрэг сургалтын төвүүд сургалт эрдэм шинжилгээний байгууллага ажилладаг.

Эдгээрт 660 гаруй эрдэмтэн багш ажиллаж, 21000 гаруй оюутан сурагч суралцаж байна. Мөн аймгийн хэмжээнд 35 Ерөнхий Боловсролын Сургууль, 24 цэцэрлэг, Монгол Туркийн хамтарсан сургууль, Хан-Уул дээд сургуулийн харъяа 10 жилийн сургууль, Монгол-Германы хамтарсан сургууль, хүүхдийг эрт хөгжүүлэх тусгай сургууль ажиллан тэдгээрт 35 мянган хүүхэд суралцаж, Орос, Англи, Герман, Турк, Япон хэлийг гадаадын мэргэжилтэн багш нараар хичээл заалгаж байна.

Дархан-Уул аймаг нь нийт 650 ортой эмнэлэг, урьдчилан сэргийлэх зориулалттай эрүүл мэндийн 2 томоохон төв ажиллаж, тэдгээрт 300 гаруй их эмч ажиладаг.

Тус аймаг нь зам, тээвэр, харилцаа холбоо, цахилгаан, дулааны эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарууд сайн хөгжсөн үйлдвэрлэл, соёл боловсрол, шинжлэх ухаанны томоохон төв учраас гадаад орнуудын муж, хот, компани, хувь хүмүүстэй харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллах хамгийн таатай нөхцөл бүрдсэн аймаг юм. 

Германы Цайтц, Унгарын Капошвар, Буриад улсын Улаан-Үд, Беларусь улсын Витабск, БНХАУ-ын Же-Жань, Данийн Хилероид хотуудтай шууд харилцаатай ажилладаг.

Дархан-Уул аймагт орчин үеийн технологи, техникээр бүрэн тоноглогдсон Мобиком, Скайтел Юнител Ж-Мобайл компаниудын салбарууд үүрэн телефоны, Миком Ситинет, Дархан нет, Цахим нет компаниуд интернетийн үйлчилгээ явуулдаг байна. Мөн Univision, Skymedia, Darkhan IPtv, DBS, ЛХА телевиз үүдээр 24 цагийн турш дотоод гадаадын сувгуудыг үзэх боломжоор бүрэн хангадаг.

Дархан-Уул аймагт жижиг дунд, үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж байна. Хувийн хөрөнгө оруулалтаар оёдол, архи спиртийн үйлдвэр, савхин эдлэл, талх нарийн боов, мах махан бүтээгдэхүүн зэрэг жижиг дунд үйлдвэрүүд болон Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг аж ахуйн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Дархан-Уул аймаг нь байгалийн баялагтаа түшиглэн барилгын матералын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлсэн бөгөөд Цемент, Силикат, Байшин үйлдвэрлэх комбинат, Архины үйлдвэр, Керамзит, Эрдэс хөвөн, Төмөр бетоны үйлдвэр, Хүнсний үйлдвэр, Нэхий Эдлэлийн үйлдвэр, Мах комбинат, Хар төмөрлөгийн үйлдвэр зэрэг олон үйлдвэрүүдтэй. барилгын материалын болон нүүрс, алт, төмрийн хүдрийн арвин их нөөцтэй аймаг юм.

Мөн аялал жуулчлалын шинэ нөөц гэдэг нь харагдаж байна. Энд Бурхантай толгой, дүүжин гүүр, морин хуур цогцолбор зэрэг шинэ үеийн бүтээлүүд гадаад дотоодын аялагчдын сонирхлыг татаж байна.

Дархан-Уул нь Монголын газар тариалангийн төв бүсэд оршдог учраас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүнд газар тариалан голлодог бөгөөд газар тариалангийн аж ахуйнууд шинжлэх ухааны баазтайгаа ойрхон байрлаж, түүнтэй хамтран ажилладгаараа бусад аймгуудаас давуутай юм. Аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь хүн амын мах махан бүтээгдэхүүний хэрэгцээний 30%, сүү сүүн бүтээгдэхүүний 90%, гурил гурилан бүтээгдэхүүний 70% гаруй хувийг, төмс, хүнсний ногооны хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа стратегийн ач холбогдол бүхий салбарын нэг юм.

Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж, 12 мянга гаруй өрх 37.0 мянган га орчим эргэлтийн талбайд тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байна. Аймгийн эдийн засагт мал аж ахуйн үйлдвэрлэл бага хувийг эзэлдэг ч 3 мянган өрх, 40 гаруй аж ахуйн нэгжид 130 гаруй толгой малыг өсгөж байна. Одоогийн байдлаар тус аймагт 21 үүлдэр, омог, хэвшлийн 28 мянган толгой малыг үржлийн сайжруулагчаар ашиглаж байгаа нь нийт малын 18 орчим хувийг эзэлж байна.

жудо бөхийн тамирчин Цагаанбаатар
(1р сургуулийг төгссөн)
Эмоци продакшн Цогтоо гэх мэт 




#Article 125: Дархан (хот) (541 words)


Дархан («дархан» гэдэг утгаас нэрлэгдсэн) — Дархан-Уул аймгийн засаг захиргааны төв болсон хот. Засаг захиргааны хуваарь ёсоор адил нэртэй сум болдог.

Дархан хотод ойрын үед олон сайхан барилга байгууламж баригдсан. Эдгээр нь Морин хуур цогцолбор, Бурхантай уул, мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх паркийг шинэчилж сайжруулсан. Дархан хотод тээврийн үйлчилгээний таксиний үйлчилгээг 10 компани, нийтийн тээврийн том оврын автобусаар үйлчилдэг нэг компани хангадаг. Дархан хот Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг бодвол амьдрах болон зорчих зарлага багатай, ажлын байр олдоц ихтэй, цэвэр агаар сайтай, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай, харилцаа холбоо дэд бүтэц сайтай Монголын 2 дахь нийслэл хэмээгддэг хот юм,

Дархан хотын анхны суурийн чулууг Бурхантын хөндий-д 1961 оны 10-р сарын 17- ны өдөр тавьсан бөгөөд тус хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн юм. Мөн Япон улсын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтай Дарханы төмөрлөгийн үйлдвэр байгуулагдсан.

Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан ба Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум (Дархан, Хонгор, Шарын гол, Орхон), 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ аймгийн сумуудтай хил залгаа оршдог. Дархан хотыг шинэ Дархан, хуучин Дархан гэсэн 2 хэсэгт хуваадаг.

Ая Д.Лувсаншарав (МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин)

Үг Д.Пүрэвдорж (МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт)

Эмблем түүнийг хэрэглэх журмыг анх Хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны гишүүдийн 1974 оны 95-р тогтоолоор баталсан бөгөөд Хаан бугуйвч бол Дархан хотын эрхэмлэн дээдэлдэг бэлгэ тэмдэг юм. Хаан бугуйвч нь найрамдан эвлэлдэхийн утгыг бэлэгдсэн ардын хээний дурсгалт зүйл болно.

Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай.

Дархан хот нь 2019 оны байдлаар 105,923 мянган хүн амтай. Нийт хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг ба нийт өрхийн 67.5 хувь нь орон сууцанд амьдардаг.

Дархан хотын Төмөртэй уулын шувтрах үзүүрт Хүннү нарын булш байсныг 1946 онд эрдэмтэн судлаач А.П.Окладников анх илрүүлсэн. Дараа нь 1969 онд Х.Пэрлээ, Ю.С.Гришин нар судалж 6 булшийг малтан шинжилж, үр дүнг нь нийтэлсэн. Булшнаас гарсан эд зүйлс хүний яс, үйсэн савны үлдэгдэл, төмөр эдлэлийн хэлтэрхий, малын яс, цүлхэм бөөртэй ваар савнууд, даавуу болон эсгийний өөдөс, сурны тасархай. Судлаачид эдгээр булшийг Нийтийн Тооллын Өмнөх 21-р зууны үед хамааруулж үзсэн.

Дархан хотоос хойш 25 км-т орших Цагаан нуураас зүүн тийш хясаалан тогтсон толигор хаданд 3 хэсэг газар улаан зосоор зураг зурсныг 1980 онд эрдэмтэн судлаач А.П.Окладников Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспедици анх олж илрүүлсэн.

Бат-Амгалан

Энэ нь монгол, дөрвөлжин 2 бичгийн дурсгал бөгөөд Дархан хотоос зүүн хойт зүгт 70км-т Хүйтэний голын бичигт хошуу хэмээх газар байдаг. Бичээсүүдийг анх 1981 онд Н.Сэр-Оджав, Д.Цэвээндорж, А.Очир нар илрүүлсэн. Монгол бичээс нь нэлээд баларсан боловч ерөнхий тоймыг нь гаргаж тайлсан, бичгийн хэлбэр нь 12-14-р зуунд холбогдоно гэж үзсэн. Дөрвөлжин бичиг нь бүрэн тайлагдаагүй боловч 17-р зуунаас хойших үеийн шашин мөргөлийн утгатай хэмээн үзсэн бөгөөд Монгол нутгийн хаднаас анх удаа илэрсэн ховор дурсгалд тооцжээ.

Аавын гутал хэмээх 5 настай хүүгийн энэхүү хөшөө нь Дарханчуудын үр удмаас улсдаа төдийгүй дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан суут эрдэмтэн мэргэд, спорт урлагийн алдартнууд олон арваараа төрөн гарахыг бэлэгддэг бөгөөд хөшөөг 2006 онд хот байгуулагдсан өдөр буюу 10 сарын 17-ны өдөр хүлээн авсан байна.




#Article 126: Зинедин Зидан (649 words)


Зинедин Язид Зидан (, , Zīn ad-Dīn Zīdān) нь (1972 оны 6 сарын 23-нд төрсөн), Зизу хэмээх хочоороо алдаршсан Францын хөлбөмбөгчин юм.

Алжирын Кабылаас гаралтай тэрээр Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болон 4 клубт, түүний дотор хамгийн сүүлд Реал Мадрид клубт тоглож байсан. Өөрийн цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин гэгддэг. Гайхамшигтай бөмбөг эзэмшилт, тэнцвэр, дамжуулалт, цохилт болон чөлөөт цохилтын чадваруудаар нь түүнийг Францад Мишель Платинитай адилтган шилдэг холбогч гэдэг байна.

Зиданы 1998 оны ДАШТ-ий шигшээ тоглолтонд Бразилын хаалганд мөргөж хийсэн 2 гоол Францыг анх удаа аваргын тавцанд хүргэсэн билээ.

Тэрээр ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр 3 удаа (1998, 2000, 2003) сонгогдсон 2 тамирчны нэг (нөгөөх нь Роналдо), мөн нэг удаа Европын шилдэг хөлбөмбөгч (1998) болж байв. 

Зидан 2006 оны ДАШТ-д оролцоод зодог тайлсан.

Зинедин Зидан нь Францын Марсель хотноо төрсөн хэдий ч төрөлх хотынхоо Олимпик клубт тоглож байсангүй. Тэрээр Ювентуст 3 сая фунтаар худалдагдах хүртлээ Францын лигийн Кан, Бордо багуудад алба хашиж байв. 

Зидан Франц, Алжирын давхар иргэншилтэй бөгөөд анхандаа Алжирын шигшээ багт тоглох хүсэлтэй байсан боловч тухайн үед дасгалжуулагч байсан Абделхамид Кермали түүнийг уриагүй ажээ. Ийнхүү Зидан 1994 оны 8 сарын 17-нд Чехийн багтай хийсэн Францын шигшээ багийн тоглолтонд 3 өнгөт өмсгөлийг өмссөн юм. Уг тоглолтын 63 дахь минутанд Зиданыг сэлгээгээр ороход 2-0-ээр хожигдож явсан Францын баг 2-2-ын харьцаагаар тоглолтыг дуусгаж чадсан байна.

Зидан Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 1998 оны Хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцон, Бразилын багтай тоглосон шигшээ тоглолтонд толгойгоороо 2 гоол оруулан багийнхаа ялалтанд маш их хувь нэмэр оруулсан юм. Францын баг анх удаа дэлхийн аварга болсон бөгөөд сүүлийн 20 жилийн турш эзэн орны баг түрүүлж чадаагүй байсныг эвдсэн юм. Тэрээр уг ДАШТ-ий хэсгийн эхний тоглолтонд өрсөлдөгч Саудын Арабын багийн ахлагч Фуад Аминыг санаатайгаар гишгэсэн хэмээн улаан хуудсаар торгуулан талбайгаас хөөгдөж, дараах 2 тоглолтонд оролцох эрхээ хасуулсан. Зиданы ойр дотныхны ярианаас үзвэл Амин түүнийг доромжилсон ажээ.

Гэвч Францын баг 2006 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тэмцээнд маш муу тоглож, ДАШТ-д оролцох эрхээ олж авч чадах эсэх нь эргэлзээтэй болоод байсан үед Зидан буцаж ирсэн юм. Шигшээ багаасаа зодог тайлаад байсан хагас хамгаалагч Клод Макелеле, хамгаалагч Лилиан Тюрам нарын алтан үе-ийнхэн ч бас багтаа буцаж ирэв. Ийнхүү 2005 оны 9 сарын 3-нд Фарерын арлын багийг 3-0-ээр хожсоноор Францын баг Германыг зорих эрхтэй болсон юм.

Хэсгийн 2 дахь тоглолтын сүүлийн минутанд Зидан тоглолтыг саатуулсан хэмээн шар хуудсаар торгуулан, 1 тоглолт өнжихөөр болсон юм. Баг нь хэсгээсээ шалгарахгүй бол энэ нь түүний сүүлчийн тоглолт байж болох байсан ч азаар баг нь түүний эзгүйд Тогогийн багийг 2-0-ээр хожиж, фэнүүдэд Зиданыг дэлхийн аваргын дэвжээн дээр дахиж харах завшаан тохиолдсон юм. 

Шөвгөрөх тоглолтонд Испанийн багийг 3-1-ээр хожиход Зидан 1 гоол хийж, 1 гоолын дамжуулалтыг хийсэн байна. Түүнчлэн өмнөх тэмцээний аварга Бразилын эсрэг хийсэн шөвгийн тоглолтонд хожлын ганц гоолыг дамжуулсан бөгөөд уг тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Португалтай хийсэн хагас шигшээ тоглолтонд мөн л хожлын ганц гоолыг Зидан торгуулийн цохилтоос оруулан багаа шигшээ тоглолтонд хүргэв.

Гэвч тэрээр Италийн багийн хамгаалагч Марко Матерацциг тоглолтын 110 дахь минутанд мөргөж унаган улаан хуудсаар торгуулан талбайгаас хөөгдөв. Уг тоглолт 1-1 буюу тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтын үе дүнд өрсөлдөгчид нь дэлхийн аварга болох нь тэр.

Болсон явдлын үнэн мөнийг тэр хоёроос өөр хүн мэдэхгүй ч уруул уншигчдын дүн шинжилгээгээр Матерацци итали хэлээр Чи бол алан хядагч янхны хүү гэж хэлсэн аж. Энэ тухай хохирогч Матерацци Би түүнийг алан хядагчаар нь дуудаагүй. Би тийм үг хэрэглэдэг ч үгүй гэсэн байна. Харин уг үйл явдал болохын өмнө 2 тоглогч зууралдах үед Матерацци Зиданы цамцнаас татсан бөгөөд Зидан түүнд хандаж хэрвээ чи миний цамцыг авмаар байгаа бол тоглолтын дараа болъё гэж хэлсэн нь үнэн юм байна. 

Гэвч маргааш нь Зидан ДАШТ-ий шилдэг тоглогчид олгодог Алтан бөмбөг шагналын эзнээр тодров.

Францын баг Парист буцаж ирэхэд ард иргэд тэднийг халуунаар угтаж авсан бөгөөд Берлинд шигшээ тоглолтыг үзэж сонирхсон ерөнхийлөгч Жак Ширак тамирчидтай үдийн зоог барьсан байна.

Зиданы эхнэр Вероник Зидан нь Испани гаралтай бөгөөд бүжигчин, загвар өмсөгч байсан. Тэд 1993 онд гэрлэж, Энцо, Лука, Тео, Эляз хэмээх 4 хөвгүүний эцэг эх болцгоожээ. Зидан өөрийгөө Исламын шашинтан гэсэн байдаг.




#Article 127: Майкл Портер (158 words)


Майкл Портер（Michael E. Porter, 1947 - ）нь Америкийн эдийн засагч, бизнесийн удирдлагын эрдэмтэн хүн юм. Одоогоор Харвардын Бизнесийн Сургуулийн MBA-уудийн нэг Бишоп Уильям Лоренс Их Сургуульд багшилж байна.

Тэрээр Мичиган мужид төрсөн ч, түүний аав дээгүүр цолтой цэргийн хүн байсан тул дэлхийн олон оронтой танилцаж өсчээ. 1969 ондПринстон Их Сургуулийн сансарын хөлгийн техникийн тэнхмийг дүүргэсэн. Спортын хувьд ч бас идэвхтэй нэгэн байжээ. Ахлах сургуульд байхдаа америк хөлбөмбөг, бэйсболоор мужийнхаа шигшээ багт шалгарч, оюутан болоод ч тэр Гольфийн Америкийн шигшээ багт тоглож байжээ. 1971 онд Харвардын Бизнесийн Сургуулийн MBA-ийн зэрэг авч、1973 онд сургуулийнхаа эдийн засгийн ухааны доктор цолыг бас хамгаалж чаджээ. Улмаар тэрээр 1982 онд сургуулийнхаа түүхэн дэх хамгийн залуу профессор нь болов. 

Тэрээр Америкаас гадна олон улсын засгийн газар, компаниудад стратегийн зөвлөхөөр ажиллаж байсан бодит туршлагатай. Мөн 5-н хүчний шинжилгээ, Валью Чэйн зэрэг өрсөлдөөний онолуудыг үндэслэснээрээ маш алдартай ажээ. 

Түүний бүтээлүүдээс Өрсөлдөөний онол нь стратегийн онолын библь болон оюутнуудын дунд тухайлан MBA курсынхны таалагдсан номны жагсаалтыг тэргүүлдэг байна.




#Article 128: Пунсалмаагийн Очирбат (281 words)


Пунсалмаагийн Очирбат нь Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын анхны Ерөнхийлөгч юм.

Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд (1992 он) зарлан мэдэгдсэнийг баталгаажуулж, энэ саналыг цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн гүрнүүд дэмжиж, манай статусыг хүндэтгэхээ албан ёсоор илэрхийлсэн нь Монгол Улсын хувьд аюулгүй байдлаа улс төрийн аргаар бататгах чухал алхам болсон.

П.Очирбат 1942 онд Завхан аймагт төрсөн. 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор.

П.Очирбат нь 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны 2 дугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1997 оны 8 дугаар сараас Очирбат сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн Экологи-тогтвортой хөгжлийн төв-ийн захирлаар ажиллаж байна.

П.Очирбат 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан.

Пунсалмаагийн Очирбат нь 2005 оны 7 дугаар сарын 11-нд Монгол Улсын төрийн тэргүүн дээд шагнал Чингис хаан одонг хүртсэн анхны төрийн зүтгэлтэн болсон. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн, академич цол хэргэмтэй.




#Article 129: Адам (145 words)


Адам нь Абрахам тулгуурт шашин буюу Иудей, Католик, Ислам болон Христ Итгэлийн дийлэнх урсгалын итгэгчдийн хувьд Тэнгэрбурханы бүтээсэн анхны эр хүн, хүн төрөлхтний язгуур өвөг дээдэс хэмээн үздэг. Адамын талаар Христ Итгэл болон Иудей, Исламын гол судар болох Хуучин гэрээний Эхлэл номы 1 дүгээр бүлэгт өгүүлдэг. (Адам – Эхлэл 1:26-27)

Ариун Библийн Эхлэл номын 3:4-24, хүний язгуурын гэмийн талаар өгүүлдэг бөгөөд түүнээс хойш хүн гэмт чанартай болсон гэж Абрахам тулгуурт шашны номлолд авч үздэг. Куранд ч гэсэн Адам анхны хүн мөн бөгөөд Тэнгэрбурханы анхны их элч хэмээн өгүүлдэг.

Хэдийгээр Адам Ева хоёрын түүхийг хувьслын онол зэргээр үгүйсгэх болсон ч Эхлэл 2:18-24 дээр гардагчлан эрэгтэй эмэгтэй хүний үүслийг холбон тайлбарласан нь давуу байдаг. Мөн сүүлийн үед шинжлэх ухаанчдын анхаарлыг татах болсон Бүтээлийн онол, Генийн эх сурвалжийн судалгаа зэрэг нь Библи дэх Адам, Ева хоёртой тохирдог. Дарвины дэвшүүлсэн Хувьслын онол хэмээх таамаглал өдөр ирэх бүр үгүйсгэгдэж байна.




#Article 130: Ева (108 words)


Ева (Еврей хэл: חַוָּה, Хаввах in Сонгодог еврей хэл, Орчин үеийн Израйль Еврей: Кхавах, Араб хэл:حواء) нь Ариун Библийн Эхлэл номонд бичигдсэнээр анхны эмэгтэй хүн юм. (Эхлэл 1:26-27) Ева гэдэг нь Амьдрал гэсэн утгатай ба амьд бүхний эх юм гэсэн утгыг агуулдаг. Адамын (Анхны эрэгтэй хүн) эхнэр бөгөөд Каин, Абел дараа нь Сет гэх 3 хүүг төрүүлсэн. Ева нь Адамаас гаралтай бөгөөд Тэнгэрбурхан Адамд тохирох туслагчийг хайгаад олоогүй тул Адамыг гүн нойронд автуулж, түүнийг унтаж байх зуур хавирганаас нь нэгийг сугалж аваад ормийг нь махаар бөглөсөн байна. Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээж Адамд туслагч, хань болгохоор авчирж өгсөн тухай Ариун Библийн Эхлэл 2:22-24-т бичигдсэн байна.




#Article 131: Алтан Орд (343 words)


Алтан ордны улс нь Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг байсан бөгөөд Чингис хааны ач Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлх нутагт оршин тогтносон, монголчуудын төрт улс юм. Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад өөрийн хүүхдүүдэд газар нутгаа хуваан өгсөн бөгөөд Бат хааны эцэг Зүчи өөрийн эзэмшил харьяа нутагтаа бие даасан улс байгуулах эхлэл тавьсан нь түүхэнд Зүчийн улс буюу Алтан ордны улс хэмээн нэршиж үлджээ. 1227 онд Зүчи нас барж түүний хүү Бат хаан ширээнд сууснаар Алтан ордны улс бий болж төлөвшиж эхэлсэн байна.

Чингисийн залгамжлагч Өгэдэйн кипчакуудыг сөнөөхөөр илгээсэн аян дайныг 1235 онд Бат хаан удирдан явсан юм. Монголчууд Урал мөрөнг 1237 онд гатлан Кипчак, Булгар, Башкир зэрэг улсуудыг эзлэн төв Орост нэвтрээд Москва, Киев зэрэг олон хотуудыг довтлон эзэлжээ. Оросоос Монголчууд Польш, Силез, Унгарт очиж 1240 онд Люблин, Харьковыг газартай тэгшилсэн байна. Бат 1241 оны дөрөвдүгээр сард Легницийн ойролцоо Силез, Польш, Тевтоны цэргийн нэгдсэн армийг бут цохисон.

Неостадын бэхлэлтээр довтолгоо зогсож, зүүн зүг буцан Ижил мөрний савд Бат өөрийн гоёмсог торгон гэрээ барьжээ. XIV зууны сүүлээр Алтан ордны улс Мускови (Москва)-ийн бослогуудаас болж сульдсан ба Төмөр 1395 онд Алтан Ордны улсыг нэгтгэсэн ч түүнийг нас бармагц Астрахань, Казань, Крым, Сибирь гэх дөрвөн улсад хуваагджээ. 1480-аад онд III Иван Васильевич татвар төлөхөө больж, улмаар 1502 онд Крымийн ханлигт эзлэгдэн Алтан ордны улс оршин тогтнохоо больсон байнa. Алтан ордны улс унасан ч Крымийн ханлиг хүчирхэгжиж Орос улс руу үе үе хүчтэй довтлох болсон тул Орос довтолгооныг нь болиулахын тулд эд бараагаар алба барьж байв. 1685 онд Оросын I Петр хаан золиосны мөнгө төлөхийг бүрмөсөн болиулсан бөгөөд золиосны мөнгө төлж байсан нь Алтан ордны ноёрхол үргэлжилж байсан эсвэл Крымийн хараат байдалтай байсан гэсэн үг биш юм. 

Алтан ордны улсыг яваандаа бүрмөсөн түрэгжиж түрэгийн буюу татар үндэстний улс болсон гэж үздэг ба хэдийд, хэрхэн түрэгжсэн талаар эрдэмтэд маргасаар байна. Крымийн хан  1515 онд өөрийгөө Бүх мугалчуудын  цолд өргөмжилжээ. Мөн өөрийн харьяат татаруудыг мугал буюу монгол гэж нэрлэхийг оролдсон ч татарчуудын дийлэнх нь түрэг гаралтай тул энэ нэрийг хүлээж авсангй. Крымийн ханлиг, Астраханийн ханлиг, Казанийн ханлигийн хангууд бүгд Зүчийн угсааных байв.

 




#Article 132: Арслан (281 words)


Арслан (Panthera leo) нь мийнхэн овгийн том биет махчин амьтан юм. Одоогоор зөвхөн Африк болон Энэтхэгийн нутагт тархах боловч, цагтаа Африк, Ази, Европийн умард нутаг гэсэн өргөн уудам нутгаар тархан амьдардаг байсан. Араатны хаан ч гэгддэг. 

Сүрэглэж амьдардаг амьтан ба нэг сүрэгт нэгээс хоёр эрэгчин, гурваас зургаан эмэгчин, бас гүегүүд байна. Гэхдээ сүрэгтэй болтлоо эрэгчин нь ганцаараа амьдарна. Эрээн тахь, нүү, анааш, одос зэргийг барьж иддэг. Хүнд халгүй гэгддэг ч, хүний аминд хүрч байсан удаатай.

Эрэгчин нь 2 ойтойдоо хүзүү орчимд нь үс ургаж сүргээсээ хөөгдөнө. Түүнээс хойш өөр сүргийг өөрийн болгож автлаа бие даан өнгөрөөх хэрэгтэй болно. 

Амьтны хүрээлэнд ч гэсэн өсөж төлжих учир устаж үгүй болох аюул бага ч, төрөл болон тоо нь багассаар байгаа болно. Ховордож байгаа амьтдын IUCN ангилалд ордог. Мөн зарим улсын амьтны хүрээлэнд бартай эвцэлдүүлэн эрлийзжүүлэн барслан хэмээх амьтныг гаргаж авсан бөгөөд биеийн хэмжээгээр эцэг эхээсээ хавьгүй том, бие гүйцсэн шар үхрийн чинээ болдог ажээ.

Арслан хуурай газар дээрх том биетэй аюултай араатнуудын нэг. Хурд хүч гээд жинхэнэ аюултай мангас гэсэн үг, барыг хэдий арслангаас том биетэй гэдэг боловч энэ үзүүлэлт нь хэдхэн тооны арслан барын харьцуулалт юм. Дийлэнх үзүүлэлтээр биеийн хэмжээ бараг ойролцоо байдаг ба биеийн жин нь хурд хүчтэй шууд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл илүүдэл жинтэй байна гэдэг бол тийм ч сайн зүйл биш. Хурдтай хүчтэй бяр тэнхээ нь тэгширсэн эрэгчин арслан 250-280кг жинтэй өндөр нь 120-140см урт нь 3.2-3.5м , 8-10см урт хумс болон соёотой байна, харин бар 250-300кг жинтэй 100-120см өндөр 3.3-3.8м урт 8-10см урт хумс болон соёотой байдаг. Үүнээс үзхэд арслан барнаас богинохон биетэй харин барнаас төдий чинээ өндөр байна. Бас арслангийн нуруу хотгор хэлбэртэй харин барынх бөгтөр хэлбэртэй байдаг, биеийн араг яс муурын төрлийн амьтад бүгд ижил төстөй байдаг.




#Article 133: Хэнтий аймаг (277 words)


Хэнтий (худам монголоор  – хэнтэи) — Монгол Улсын аймаг. 

Хэнтий аймаг 1923 онд байгуулагдсан. Газар нутгийн хэмжээ - 80,311 км² (21 аймгаас 9-р том). 2008 оны тооцоогоор хүн амын тоо - 67,770 (21 аймгаас 14-р их). Засаг захиргааны төв - Чингис хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 18 сум, 5 тосгон 89 багтай. Хэнтийн нурууны нэрнээс аймгийн нэр өгөгджээ. Эзэн Чингис хааны төрж өссөн олон газар энэ аймгийн нутагт бий.

Хэнтий аймаг Монгол орны дорно умар биед оршино. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Хойд талаараа Оросын Холбооны Улстай (Өвөр Байгалийн хязгаар) хил залгана. Улс дотор Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ гэх 6 аймаг, улсын нийслэлийн Багануур дүүрэгтэй хаяална.

Аймгийн баруун талаар Хэнтийн нурууны зүүн хошуу сунайна. Нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул байдаг. Нурууны араас Онон гол, өврөөс аймгийн урд талаар хөндлөн урсдаг Хэрлэн гол эх авдаг.

Хэнтий аймгийн хүн амын тоо 2000 онд 70,946 байсан бол 2010 оны тооллогоор нийт хүн ам нь 65,811, суурин хүн ам нь 65,335 болж буурчээ. Энэ тоогоор бол Монгол улсын 13-р олон хүн амтай аймаг гэж үзэгдэнэ. 2007 оны үед хүн амын нягтрал 0.89 (21 аймгаас 14-р шигүү) байв. Хүн амын үнэмлэхүй олонх нь Монгол үндэстэн. 2000 оны тооллогын дүнгээр олонх Халх ястнаас (нийт хүн амын 86.5%) гадна Буриад ястан онцлохуйц олноор (6,223 буюу 8.8%) оршин суудаг гэжээ. 2010 онд гадаад улсын харьяат иргэн 580 хүн тоологдсон нь хүн амын 0.8% болж байгаа юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд дээд түвшинд 17 сум, дэд түвшинд 83 багт хуваагддаг. Хүн ам олонтой 3 суурин газартай. Тухайлбал, Хэрлэн суманд харьяалагддаг аймгийн төв Чингис хот 17164, Бор-Өндөр сум буюу Бор-Өндөр тосгон 8080, Батноров суманд харьяалагдах Бэрх тосгон 2413 хүн амтай. 




#Article 134: Дээгүүр өнгөрөх баяр (171 words)


Дээгүүр өнгөрөх баяр нь Библийн сударт бичигдсэн байдаг, Иудаизм болон Католик шашны тэмдэглэлт өдөр юм. Египетийн боолчлолоос Израйльчууд МЭӨ 1445 оны үед гарсанаас хойш еврейчүүд (хожим нь иудейчүүд хэмээн дурдагдах болсон) Дээгүүр өнгөрөх баярыг жил бүрийн хавар тэмдэглэдэг юм. Абрахам, Исаак, Иаковын үр сад болох израйльчууд Египетийн дарлалд 400 жил хүлэгдсэний эцэст Тэнгэрбурхан тэднийг боолчлолоос чөлөөлөхөөр шийдэн Мосе гэдэг еврей хүнээр удирдуулан Египетийн нутгаас гаргасан хэмээн израйльчууд үздэг бөгөөд Египетэд амьдарч байхдаа амссан дарлал, Тэнгэрбурхан тэднийг гайхалтайгаар чөлөөлсөн тухай бүхнийг дурсан санах үүднээс тэмдэглэдэг баяр болно. Баярын тухай Ариун Библийн Египетээс гарсан нь номын 12:11-т бичсэн байдаг.

Уг баяраар израйльчууд гэр бүлээрээ цуглан гэрээсээ исгэх хөрөнгийг зайлуулан, исээгүй талх барин, гал дээр шарсан хурганы махыг халуун ногоо болон талхтайгаа хольж иддэг. Үүний дараа өрхийн тэргүүн эцэг Тэнгэрбурхан тэднийг эрт дээр үед хэрхэн гайхамшигтайгаар Египетийн нутгаас гаргасан түүхийг дурсан ярьж өгдөг.

Иерусалим хот дахь Ариун Сүм устгагдахаас өмнө жил бүр израйлийн өнцөг булан бүрээс иудейчүүд Иерусалим хотод ирэн баяраа тэмдэглэдэг байжээ. Одоо харин жил бүр тэмдэглэдэг энэхүү баярыг Седер хэмээн нэрлэх болжээ.




#Article 135: Газрын Дундад тэнгис (581 words)


Газрын дундад тэнгис нь Атлантын далайн нэгэн тэнгис бөгөөд хойд талаараа Европ, өмнө талаараа Африк, зүүн талаараа Ази тивээр хүрээлэгдэнэ. Нийт талбай нь 2.5 сая км² боловч Атлантын гичиш далайтай зөвхөн 14 км өргөнтэй Гибралтарын хоолойгоор холбогддог, үндсэндээ эх газар дундын гэж хэлж болохоор тэнгис юм. Улаан тэнгистэй Суэцийн сувгаар холбогдоно. 

Эрт үед уг тэнгис нь түүнийг тойрон оршин тогтнож байсан эртний Египет, Перс, Грек, Ром, Финик, Карфаген, Месопотам (Хоёр мөрний хөндийн) зэрэг олон иргэншлүүдийн хооронд худалдаа болон соёл дамжуулах гол зам байжээ. 

Газрын дундад тэнгисийн англи хэлэн дэх Mediterranean гэдэг нэр нь латин хэлний mediterraneus (газруудын хоорондох, дэлхийн дундах) буюу газрын дундах (medius, дундах + terra, газар, дэлхий) гэдэг үгнээс гаралтай.

Газрын дундад тэнгис нь түүхэнд янз бүрийн нэрээр нэрлэгдэж байсaн нь баримтуудаас тодорхой байдаг. Жишээ нь Эртний Ромчуудад бол латин хэлний Mare Nostrum буюу Бидний тэнгис гэсэн утгатай нэрлэгдэж байсан. Библийн сударт бол Аугаа их тэнгис эсвэл Баруун тэнгис гэж гарч ирдэг. 

Орчин үеийн Еврей хэлэнд הים התיכון (а-Ям а-Тихон), эсвэл дундад тэнгис гэж хэлэгддэг. Сүүлийнх нь бол герман хэлэнд Mittelmeer (Миттелмээр) гэж хэлдэгтэй нэг ижил утга юм. Турк хэлэнд бол Akdeniz (Акдениз) буюу Цагаан тэнгис хэмээх нэрлэгддэг. Араб хэлэнд бол البحر الأبيض المتوسط (Аль-Бахр аль-Абяд аль-Муттавасит) буюу дундад цагаан тэнгис гэгддэг. 

Сүүлийн үед The Med гэж хэлэгдэж байгаа нь Газрын дундад тэнгис болон түүнийг эргэн тойрон дахь газар нутгийн талаар өдөр тутмын ярианд ярихдаа хэрэглэж буй товчилсон нэршил юм.

Газрын дундад тэнгис нь Европ, Ази, Африк тивүүдийн дунд оршдог, эх газрын дунд орших дотоод тэнгис бөгөөд баруун талаараа Атлантын далайтай Гибралтарын хоолойгоор холбогддог. 
Эртний Ромчууд энэ тэнгисийг эх газрын дунд бүрэн түгжигдсэн байдаг гэж үздэг байсан бөгөөд бидний тэнгис /Mare Nostrum/ гэж нэрлэдэг байв. 
Газрын дундад тэнгист хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд Хар тэнгис, Дарданеллийн хоолой, Мраморын тэнгис, Босфорын хоолойгоор дамжин холбогддог ба улмаар задгай далайд гарах гарц нь болдог. Европын холбооны улсууд болон АНУ нь Газрын дундад тэнгисийг ашиглан Ливи, Алжираас, Суэцийн сувaгийг ашиглан Персийн булангийн орнуудаас түүхий газрын тос татаж авдаг улс төр, эдийн засгийн чухал бүс нутаг юм. 

Газрын дундад тэнгис нь 2509000 кв.км гадаргууг хамран оршдог бөгөөд баруун эргээсээ зүүн эрэг хүртэлх хамгийн хол зай нь 3900 км, өргөнөөрөө 1600 км хүрдэг. Ерөнхийдөө гүехэн, дундаж гүн нь 1500 метр ба Грекийн өмнөд эрэг орчмоор 5150 метрт хүрдэг нь хамгийн гүн хэсэг нь юм. 
Энэ газарт 30 сая жилийн өмнө байсан Тефис гэж нэрлэдэг эртний далай байжээ. Энэ далай нь Еврази болон Африкийн эх газруудын хоорондоо ойртох тектоник хөдөлгөөний үйлчлэлээр шахагдан жижгэрч үлдсэн хэсэг нь өнөөгийн Газрын дундад тэнгис болжээ гэж үздэг байна. Энэ тектоник хөдөлгөөн одоо хүртэл үргэлжилж байгаа бөгөөд Итали даяарх идэвхитэй галт уулууд, Этна, Везувий галт уулын тэсрэлтүүд, Итали, Грек, Туркэд болж буй олон удаагийн газар хөдлөлтүүд үүний илрэл юм. Тунисаас Сицили арал хүртэл тэнгисийн ёрооолын тавцанд усан доорхи нуруу үүсч байгаа бөгөөд энэ нь аяндаа Газрын дундад тэнгисийг баруун, зүүн хэсэгт хуваах төлөвтэй байна. Гадагш задгай далайд холбогдож байгаа Гибралтарын нарийн хоолой нь хангалттай хэмжээний усны солилцоог хийж чадахгүй байгаа тул Газрын дундад тэнгис нь Атлантын далайгаас илүү шорвог, давсархаг болсон байдаг. 

Тус тэнгист Мальт, Сицили арлууд далайн тээвэрлэлтэд чухал ач холбогдолтой байрласан байдаг. Мөн Балеарик /Испани/, Корсик /Франц/, Сардини /Итали/, Кипр, Ион, Кикладес, Додеканес болон Эгейн арлууд /Грек/ нилээд чухал ач холбогдолтой байна. 

Газрын дундад тэнгисийн дотор Тиррений тэнгис (Баруун Итали орчимд), Адриатын тэнгис (Итали болон Балканы хойгийн хооронд орших), Эгейн болон Ионы тэнгис (Грек) оршин байдаг. Тус тэнгист Барселон, Марсель, Генуя, Триест, Хайфа гэх мэт олон чухал боомтууд байдаг ба Эбро, Рэйн, По, Нил зэрэг томоохон мөрнүүд цутгадаг.




#Article 136: Монголын мөнгөн тэмдэгт (3042 words)


Монголын мөнгөн тэмдэгт нь урт удаан жилийн түүхтэй мөнгөн тэмдэгт юм.

Нэг улсын мөнгөн тэмдэгтийн нэгжийн нөгөө улсын мөнгөн тэмдэгтийн нэгжээр илэрхийлэгдэх харьцааг валютын ханш гэдэг. Валютын ханшийг тогтоохдоо валют тус бүрийн алтан баталгааг үндэс болгоно. Тухайн улсын мөнгөний нэгжид агуулагдаж байгаа алтны хэмжээ болон алтны албан ёсны үнийг үндэслэн валютын алтан баталгааг тогтоодог. Төгрөгийн алтан баталгааг үндэслэн түүний ханшийг ямар ч улсын валюттай харьцуулан тогтоож болно. Валютын ханшийг дотор нь албан (худалдааны) ба худалдааны бус гэж ангилдаг. Худалдааны бус валют нь худалдааны биш шинж чанартай дипломат төлөөлөгч солилцох, албан томилолт, жуулчлалаар харилцан зорчих, шуудан холбоо, тээврийн үйлчилгээний төлбөр төлөлцөх зэрэг харилцааны холбогдсон төлбөрийн тооцоонд хэрэглэгдэнэ. Тус улсын үйлдвэрлэл, үйлчилгээний бүх төрлийн төлбөр тооцоо зөвхөн улсын банкаар дамжин үндэсний валютын төгрөгөөр хийгддэг.

Монгол Улсын Мөнгөн тэмдэгтийн түүх

Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Их хаан Чингис Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна. Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах Мөнгөний шинэтгэл хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа. Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байснаа 1241 онд Их Монгол улсын мөнгө нэртэй зоосыг анх удаа Нэг гэсэн тоотой гаргасан байна. Хувилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хоринд Мөнгө тушаах банк байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд олон замд (худалдааны төв газруудад) тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ. Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ. Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв.

Монгол орон Манжийн эзэмшилд орж хэдэн зуун жил нухлагдахдаа үндэсний эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ололт бүтээлээ мэдрэхгүй болтлоо доройтжээ. Монгол оронд 1911 онд хувьсгалт хөдөлгөөн өрнөж 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон Монгол улсыг шинээр үүсгэн байгуулснаар өөрийн мөнгөний гүйлгээг шинэчлэх боломж бүрдсэн. Тэр үеийн Монгол улс нь үндэсний банк, санхүү, мөнгө зээлийн системгүй, зах зээлд нь хаант орос, хятадын цаасан тэмдэгт, англи, америк, мексик алт мөнгөн зооснууд, цутгасан гулдмай мөнгө, хятад манжийн юмбүү нэртэй мөнгөн цутгамал болон амбан шар, атан тэмээ, агт морь, хонь мал, хадаг, цай, ангийн үс зэрэг таваарууд зэрэгцэн арилжаалагдан мөнгөн гүйлгээ эдийн засагт сөргөөр нөлөөлөх болжээ. Ийм нөхцөлд ялсан Ардын хувьсгалын дараа, Ардын засгийн газраас улс төр, эдийн засгийн амьдралыг өөрчлөн төвхнүүлэхэд чиглэгдсэн дэс дараатай олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь санхүү мөнгө-зээлийн системийг бүрэлдүүлэн хөгжүүлэх явдал байлаа. Хувьсгалын эхэн, тухайлбал 1921 оны 3 дугаар сард үндэсний санхүүгийн системийн эх суурийг тавьж 1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк Монгол банк-ыг (хожим нь 1954 онд БНМАУ-ын Улсын банк болсон) нээж ажиллуулснаар эдийн засгийн шинэчлэл хийх алхамуудыг дэс дараатай хэрэгжүүлэх эхний оролдлого боллоо. Үндэсний мөнгөн тэмдэгтгүй, улс орны зах зээл дээр гадаадын мөнгөн тэмдэгтүүд зэрэгцэн гүйлгээнд явж байсан нь хэдийгээр үндэсний санхүү банк үүсэн байгуулагдсан ч нэгдсэн санхүү, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байлаа. Засаг төрөөс хувьсгалын эхэн үед авч явуулсан томоохон арга хэмжээнүүдийн нэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох явдал байв. Үүний тулд юуны өмнө улс орны мөнгөн гүйлгээг цэгцэлж, нэгэн хэмжүүрт шилжүүлэх шаардлагатай байснаас 1921 оны 8 дугаар сард мөнгөний нэгжээр лан-г түр хэрэглэж бүх төрлийн тооцоог лангаар үйлдэхээр тогтоож, нэг лан цэвэр мөнгөтэй хятадын мөнгөн янчаан, оросын алтан монетын нэг янчаан 42 мөнгийг тэнцүүлж, оросын мөнгөн төгрөгийг 2 лантай тэнцэхээр тогтоосон байна. Санхүү зээл нь үндэсний мөнгөтэй шууд холбоотой, санхүүг судлахын тулд урьдаар мөнгөний шинж чанар, үүрэг зориулалтыг мэдэх шаардлагатай. Төр засгийн өмнө өөрийн үндэсний мөнгөн тэмдэгттэй болох тухай асуудал ардын хувьсгал ялсан анхны өдрөөс эхлэн тавигджээ.

Ардын хувьсгалын ялалтын дараахь жилүүдэд тус орон эдийн засаг, улс төрийн талаар томоохон амжилт олж, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк бэхжиж эрдэнэ металл, үнэ бүхий зүйлийн нөөцийг арвижуулан, үндсэн хөрөнгө нь нэмэгдэж, харилцагчдын хөрөнгийг цугларуулж, улс ардын аж ахуйд банкны байр суурь мэдэгдэхүйц нөлөөтэй болсон нь мөнгөний гүйлгээг өөрчлөн шинэчилж үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох нөхцөл бүрэлдүүлжээ. 1924 оны 8 дугаар сард хуралдсан МАХН-ын Ш их хурлаар Монголбанкны үйл ажиллагааны тухай авч хэлэлцээд цагаан мөнгөн баталгаа бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах нь зүйтэй гэж онцлон заасан бөгөөд БНМАУ-ын анхдугаар хурлын тогтоолд гадаадын мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохиролтой болохыг тэмдэглээд үндэсний мөнгөн тэмдэгт буй болгох нь чухал гэж заажээ. Монгол ардын засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргажээ. Уг тогтоолд: 1.Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онц эрхийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкинд олгох, 2.Банкны тэмдэгт цаас нь мөнгөний нэгж болох төгрөгөөр 1, 2, 5, 10, 25, 50, 100-тийн дэвсгэрээр гаргах. 3.Мөнгөн тэмдэгт бүрэн баталгаатай байвал зохино. 25-аас доошгүй хувь нь үнэт металлаар, 75 хувь нь түргэн борлогдох бараа материалаар батлагдана гэж заасан байдаг. Инхүү 1925 оны 12 дугаар сарын 9-нд анх 200100 төгрөгийг гүйлгээнд гаргасан бөгөөд эдүүгээ 77 жил болж байна. Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж төгрөг гэж нэрлэн цагаан мөнгөн зоосны зэрэгцээгээр цаасан тэмдэгтийг гүйлгээнд гаргажээ. Дан ганц цагаан мөнгийг гүйлгээнд гаргах нь энэ хүнд металлыг хадгалах, зөөх, тээвэрлэх явдалтай холбогдсон тохиромжгүй байдлыг өөрчлөх шаардлагатай уялдсан ажээ. Төгрөгийг эхлээд гүйлгээнд гаргахдаа цалингаар дамжуулан гаргаж дараа нь улсын хэмжээний бүх албан газруудын төсөвт зардлуудыг төгрөгөөр тооцох болгожээ. Төгрөг гүйлгээнд гарангуут гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн дотроос зах зээлд эзлэх жин багатай мөнгүүдийг гүйлгээнээс татаж авах ажил түргэн хугацаанд амжилттай хийгдсэн байна. Харин хятадын янчаан нь тоогоор олон, зах зээлийн гүйлгээнд зонхилох үүрэгтэй байснаас хууль ёсны төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж, улсын төсвийн орлого, зарлага, үйлдвэр, аж ахуйн газар, банкны бүртгэл тооцоог түүгээр хөтөлж байснаас эхэн үедээ төгрөгтэй зэрэгцэн гүйлгээнд хэрэглэгдэж байв. Ард түмэн металл мөнгийг хэрэглэж заншсан, орос хятадын цаасан тэмдэгтийн ханш буурч итгэл алдсан нөхцөлд үндэсний шинэ цаасан тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлнэ гэдэг хүнд байлаа. 1925 оны байдлаар тус улсын гүйлгээний эргэлтэнд Монголын эд хэрэглэгчдийн хоршоо болон гадаадын худалдаачдын нийт 20 гаруй сая гадаадын мөнгөн тэмдэгт гүйлгээнд явж байжээ. Төгрөгийг гүйлгээнд гаргасан үеэс үндэсний валют төгрөг, хятадын янчаан хоёрын хооронд ширүүн тэмцэл өрнөж байлаа. Мөнгөний шинэчлэлт явуулах нь ард түмний ашиг сонирхолд нийцсэн хувьсгалт арга хэмжээ байсан учраас Монголын нийт ард түмний ухамсартай дэмжлэгийг хүлээсэн байна. Засгийн газар Төв банкнаас үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах бэлтгэл ажлыг далайцтай зохиож, мөнгөн тэмдэгтийн ач холбогдлыг өргөн сурталчилж, мөнгөний шинэчлэлт хийхэд онцгой анхаарал тавьж байсан бөгөөд, үүнийг хэр амжилттай хэрэгжүүлснээс эдийн засгийн бусад арга хэмжээний үр дүн шалтгаалах ёстой байв. Зах зээл дээр явагдсан төгрөг, янчааны хороондын тэмцлийн явцад янчааны ханш буурч төгрөгийн худалдан авах чадвар дээшилж байв. Төгрөгийн нэр хүнд, эзлэх жин нь түргэн өсч анх гаргахдаа хятадын 0.88 янчаантай тэнцүү байсан нэг төгрөг, жилийн дараа тодруулбал 1926 оны сүүлчээр нэг янчаантай тэнцэх болсон нь шинэ мөнгөн тэмдэгт зах зээлд амжилттай нэвтэрснийг харуулж байна. Ингэж шинэ мөнгөн тэмдэгт төгрөг зах зээл дээр ноёлох чанартай үндсэн валют болон хувирчээ. Шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд орсноор 6.8 сая янчаантай тэнцэх гадаадын мөнгийг хурааж гадаадын мөнгөн тэмдэгтийн гүйлгээнд том цохилт өгчээ. 1927 оноос тус орны бүх албан газар, үйлдвэр, аж ахуйн байгууллагын бүртгэл, тайлан баланс, хоорондын тооцоо, үнэ, татвар хураамжийг төгрөгөөр тооцоолон бодох болж улсын зах зээлээс хятадын янчаан бүрэн шахагдан төгрөг дангаараа үйлчлэх болов. Мөнгөний шинэчлэлт хийх хугацаанд (1926-1927) Монголбанкны эрдэнэ металлын нөөц 4.2 дахин нэмэгджээ. 1925-1927 оны хооронд олон улсын байдалд зарим өөрчлөлт гарч дэлхийн зах зээлд цагаан мөнгөний үнэ буурч алтны эрэлт хэрэгцээ өсч ирсэнтэй уялдуулан төгрөгийн бат тогтвортой байдлыг хангах зорилгоор 1927 онд хуралдсан Улсын бага хурлын шийдвэрийн дагуу тэр үед Монголбанкинд хуримтлагдсан Улсын алт болон валютын фондод түшиглэн 1928 оны 4 дүгээр сарын 15-наас төгрөгийг алтан баталгаанд оруулжээ. Ингэснээр БНМАУ-ын үндэсний валют Төгрөг бат найдвартай валют болох үндэс тавигдаж 1928 оны 8 дугаар сарын 1 гэхэд төгрөг нь албан ёсны алтан баталгаанд орж 51.8 америк центтэй тэнцэх болжээ. Үүгээр мөнгөний шинэчлэлтийн ажил үндсэндээ төгсч шинэ валют төгрөг нь БНМАУ-ын мөнгөний хууль ёсны бат бэх нэгж болж чаджээ.

Засгийн газраас мөнгөний шинэчлэлттэй холбогдуулан 1924-1928 онд авч явуулсан шат дараалсан арга хэмжээний дүнд Англи, Америк болон бусад орны худалдаачид, хятадын томхон пүүсүүд Монголын зах зээлээс шахагдан гарсан байна. Мөнгөний шинэчлэлтийг амжилттай явуулж, үндэсний мөнгөн тэмдэгттэй болсон нь эдийн засаг, улс төрийн ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал, - Монголбанк нь худалдааны банкнаас мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах эрх бүхий эмиссийн банк болон хувирчээ. - Тус орны зах зээлээс гадаад орнуудын ямар ч баталгаагүй үнэ ханшгүй мөнгөн тэмдэгтүүдийг шахан зайлуулж, түүгээр худалдаа хийх замаар монголын ард түмний эд баялгийг хямд үнээр завшиж байсан гэмт явдлыг таслан зогсоожээ. - Улс орны хэмжээгээр борлогдож байгаа бараа таваарын үнийг тогтвортой болгож, нэг төрлийн таваар хэд хэдэн янзын үнэтэй байсныг таслан зогсоож улсаас тогтоосон ганцхан үнээр худалдах болгож улмаар бараа таваарын үнийг аажмаар бууруулах бололцоо бий болгов. - Үйлдвэр, аж ахуйн байгууллагыг хөгжүүлэх нэгдсэн төсөв санхүүгийн төлөвлөгөөг урьдчилан тооцож төлөвлөх бололцоо олгожээ. - Санхүү зээллэгийн системд өөрчлөлт хийх бололцоо олгож улс ардын аж ахуйн байгууллагуудыг аажмаар аж ахуйн тооцоонд оруулах, төгрөгийн хяналт тавих нөхцөлийг бүрэлдүүлэв. - Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг нь тус улсын борлуулалт, хуваарилалт зах зээлд ноёлох болсноор улс орны эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэх хүчирхэг зэвсгийг төр засгийн газарт өгсөн юм.

Ингэж үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг улс ардын аж ахуйн хөгжлийн бүхий л үе шатанд амжилттай үйлчилж, мөнгөн гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл, өртгийн хэмжүүр, хадгаламжийн үндсэн нэгж, олон улсын мөнгөний үүргийг бүрэн чанартай гүйцэтгэж ирлээ. Улсын банкны мөнгөний фондыг өргөтгөж сэлбэх зорилгоор 1939, 1941, 1955, 1996 онуудад төгрөгийг шинээр хэвлүүлэн гүйлгээнд гаргажээ. Анх 1925 онд гүйлгээнд гаргасан цаасан тэмдэгт дээрх бүх бичиг тоог монгол үсгээр бичиж, 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэрттэйгээр бүтээсэн байна. 1925 оны цаасан дэвсгэртүүдийн 100, 50, 25 төгрөгийн дэвсгэртүүд дээр Монголын худалдаа аж үйлдвэрийн банк (Монголбанк)-ны дарга Микилман, гишүүн Амар, Шигунов, Бат-Очир, Дугар, нярав Большаков нар, бусад жижиг дэвсгэртүүд дээр дарга Микилман, гишүүн Амар, Шигунов, нярав Большаков нар гарын үсгээ зурсан байдаг. 1939 онд төгрөгийн дэвсгэртүүдийн хэмжээг өөрчлөхгүйгээр бүх дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэйгээр монгол үсгээр хэвлүүлж, 2-тын дэвсгэртийг 3-тын дэвсгэртээр сольж гаргасан бөгөөд 1941 онд төгрөгийн хэмжээ, өнгө, хээг өөрчлөхгүйгээр зөвхөн бичиг тооны зарим хэсгийг крилл (шинэ) үсгээр хэвлэж, 1955 онд дэвсгэртүүдийн хэмжээг томсгож зураг хээг өөрчлөн бүх бичиг тоог крилл үсгээр хэвлэж, 1966 онд төгрөгийн ханшийг өөрчлөхгүйгээр дэвсгэрт бүрийн хэмжээг гүйлгээнд хэрэглэхэд тохиромжтой болгон жижигрүүлж, өнгө, зураг урлалыг цоо шинээр өөрчлөн бүтээж, хэвлэн гаргасныг одоо гүйлгээнд хэрэглэж байна. 1966 оны шинэ тэмдэгтийг гүйлгээнд оруулахдаа урьд нь гүйлгээнд явж байсан бүх цаасан тэмдэгтүүдийг богино хугацаанд сольж олгох замаар гүйлгээнээс татсан байна. Тэгэхдээ ханшийн өөрчлөлт хийгээгүй ажээ. 1966 оны мөнгөн тэмдэгтийн нөөцийг хуучин зураг загвараар нь 1981, 1983 онд сэлбэн хэвлүүлж, 1981 онд 20-тын дэвсгэртийг шинээр бүтээн гүйлгээнд нэмж хэрэглэсэн байна. 1925, 1939, 1941, 1955 онуудын мөнгөн тэмдэгтэд хуурамчаар үйлдэхээс хамгаалсан тусгай хийц байгаагүй, зөвхөн цаас, зураг хээ нь мөнгөн тэмдэгтэд зориулагдсан онцлог хийцээр бүтсэн байжээ. 1966 оны мөнгөн тэмдэгтийн цаасыг үйлдвэрлэхдээ хуурамчаар үйлдэхээс хамгаалсан усан хээний аргаар өлзий хээг бүтээн оруулсан бөгөөд цаасны найрлагын 3/5-ийг хөвөн, 2/5-ийг нийлэг эд, маалинга, бусад хольц эзэлдэг. Иймээс төгрөгийг томруулж нарийвчлан харвал улаан, цэнхэр болон бусад өнгийн зураасыг ажиглан харж болно. 1993 оны шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэрт дүрс нь өөр өөр өнгө, хэмжээтэй, 500, 1000, 5000, 10000-тын дэвсгэртэд их эзэн Чингис хааны хөрөг, 10-аас 100-тын дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэй, түүхэн болон байгалийн зураг, төрийн туг, соёмбо, үндэсний хээ угалзаар чимэглэж бүтээсэн. Шинэ мөнгөн тэмдэгтийг 100 хувийн хөвөн цаасаар бүтээж, хуурамчаар үйлдэхээс хамгаалах зорилгоор усан хээ, металл утас, байнга давхцах дүрс, микро үсгэн шугам, ультра гэрэлд тодрох дүрс, гарт тэмтрэгдэх товгор хээ, скайнер болон бүх төрлийн хувилагчаар олшруулбал тодрох юмуу хувилагдахгүй байх дүрс, гэрлийн ойлтоор тодорч харагдах дүрс зэрэг нууц тусгай хийцийг оруулан бүтээсэн болно. 2002 онд дахин хэвлүүлсэн 10000-ын дэвсгэртэд хамгийн сүүлийн үеийн нууц хийц болох өнгөө сольж гялалздаг колограмм хийцийг оруулсан. Шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэртүүд дээр Монголбанкны Ерөнхийлөгч Д.Моломжамц гарын үсэг зурсан. 1998 онд гүйлгээнд гарсан 1000-тын дэвсгэрт дээр Монголбанкны ерөнхийлөгч Ж.Үнэнбат гарын үсэг зурж 2000 оноос хойш гадаадад хэвлүүлж буй дэвсгэртүүдэд Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат гарын үсгээ зуржээ. Зоосон мөнгийг 1925, 1937, 1945 онд Зөвлөлт Холбоот Улсад, 1959 онд Хятад улсад хэвлүүлж гүйлгээнд гаргасан бөгөөд 1970 оноос хойш жилийн хэрэгцээгээр жил бүр өөрсдөө үйлдвэрлэн гүйлгээнд гаргаж байжээ.

Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө олон арван мянган жилийн турш мөнгөн тэмдэгт гэгчийг огт мэдэхгүй, түүнийг хэрэглэж ч байгаагүй үе байжээ. Цаг хугацаа улиран өнгөрөх тутам байгалийн бэлэн зүйлээр амьдрах боломж багассаны улмаас хүмүүсийн нэг хэсэг нь газар хагалж тариа тарих, нөгөө хэсэг нь мал маллах эсвэл уран дархан, ан агнуур хийх зэргээр бие биенээсээ ялгаатай олон янзын хөдөлмөр эрхлэх болжээ. Энэ явцад жишээ нь малчин хүн хонио тогоо буудайгаар, дархан хүн модон анижисаа ямаагаар солих зэргээр хэрэгцээгээ харилцан хангадаг байв. Улмаар энэ нь цааш хөгжсөөр хэрэгцээт эд бараагаа арилжин авч болдог тийм зүйл (эквивалент) тодорхой газар нутгийн хүрээнд бий болов. Тэр нь эртний Грек, Ром, Славянд мал; Скандинавын орнуудад арьс; Номхон далайн орнуудад үнэт хавч; Хятад, Абиссинд давс; Монголд цай болж байжээ. Гэтэл тодорхой нэг нутаг оронд бүх таваарыг сольж авч чаддаг эквивалент байсан таваар (өрийн хэрэгцээнээс илүү гарган арилжиж худалдахын тулд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн) нөгөө нэг нутаг оронд тэр чанараа хадгалж чадахгүй байв.

Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна.

Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах Мөнгөний шинэтгэл хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа.Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байснаа 1241 онд Их Монгол улсын мөнгө нэртэй зоосыг анх удаа Нэг гэсэн тоотой гаргасан байна.

Хубилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хоринд Мөнгө тушаах банк байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд олон замд (худалдааны төв газруудад) тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ.

Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ.
Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв.

Монгол орон Манжийн эзэмшилд орж хэдэн зуун жил нухлагдахдаа үндэсний эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ололт бүтээлээ мэдрэхгүй болтлоо доройтжээ. Монгол оронд 1911 онд хувьсгалт хөдөлгөөн өрнөж 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон Монгол улсыг шинээр үүсгэн байгуулснаар өөрийн мөнгөний гүйлгээг шинэчлэх боломж бүрдсэн. Тэр үеийн Монгол улс нь үндэсний банк, санхүү, мөнгө зээлийн системгүй, зах зээлд нь хаант орос, хятадын цаасан тэмдэгт, англи, америк, мексик алт мөнгөн зооснууд, цутгасан гулдмай мөнгө, хятад манжийн юмбүү нэртэй мөнгөн цутгамал болон амбан шар, атан тэмээ, агт морь, хонь мал, хадаг, цай, ангийн үс зэрэг таваарууд зэрэгцэн арилжаалагдан мөнгөн гүйлгээ эдийн засагт сөргөөр нөлөөлөх болжээ.
Ийм нөхцөлд ялсан Ардын хувьсгалын дараа, Ардын засгийн газраас улс төр, эдийн засгийн амьдралыг өөрчлөн төвхнүүлэхэд чиглэгдсэн дэс дараатай олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь санхүү мөнгө-зээлийн системийг бүрэлдүүлэн хөгжүүлэх явдал байлаа.

Таваарын үйлдвэрлэл, арилжаа солилцооны цаашдын хөгжлийн явцад нэг төрлийн, хувааж жижиглэж, удаан хадгалж болдог, эвдэрч хуучрах нь бага чанар өөртөө агуулсан металл (тухайлбал зэс, хүрэл, мөнгө, алт) эквивалентын үүрэг гүйцэтгэх болжээ. Монгол оронд дээр үед бод мал, хонь, дараа нь цай, хадаг эквивалент таваарын үүрэг гүйцэтгэж байв. Хадаг нь хэмжээгээр бага, хөнгөн жинтэй их бага олон янз байсан нь гүйлгээнд хэрэглэхэд бод мал, хонь, цайнаас илүү тохиромжтой байв.

Хувьсгалын эхэн, тухайлбал 1921 оны 3 дугаар сард үндэсний санхүүгийн системийн эх суурийг тавьж 1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк Монгол банк-ыг (хожим нь 1954 онд БНМАУ-ын Улсын банк болсон) нээж ажиллуулснаар эдийн засгийн шинэчлэл хийх алхамуудыг дэс дараатай хэрэгжүүлэх эхний оролдлого боллоо.

Үндэсний мөнгөн тэмдэгтгүй, улс орны зах зээл дээр гадаадын мөнгөн тэмдэгтүүд зэрэгцэн гүйлгээнд явж байсан нь хэдийгээр үндэсний санхүү банк үүсэн байгуулагдсан ч нэгдсэн санхүү, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байлаа. Аажимдаа монголчуудын таваарын солилцоонд эхлээд зэс зоос, хожим нь цагаан мөнгө хэрэглэгдэх болжээ. Дэнс мөнгө, 1, 2, 5, 10, 50 лангийн ембүү мөнгө (нэг лан 37 граммтай тэнцэнэ), зоос гэдэг гурван төрлийн мөнгө монголын зах зээлийн гүйлгээнд хэрэглэгдэж байжээ.

Засаг төрөөс хувьсгалын эхэн үед авч явуулсан томоохон арга хэмжээнүүдийн нэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох явдал байв. Үүний тулд юуны өмнө улс орны мөнгөн гүйлгээг цэгцэлж, нэгэн хэмжүүрт шилжүүлэх шаардлагатай байснаас 1921 оны 8 дугаар сард мөнгөний нэгжээр лан-г түр хэрэглэж бүх төрлийн тооцоог лангаар үйлдэхээр тогтоож, нэг лан цэвэр мөнгөтэй хятадын мөнгөн янчаан, оросын алтан монетын нэг янчаан 42 мөнгийг тэнцүүлж, оросын мөнгөн төгрөгийг 2 лантай тэнцэхээр тогтоосон байна.

Санхүү зээл нь үндэсний мөнгөтэй шууд холбоотой, санхүүг судлахын тулд урьдаар мөнгөний шинж чанар, үүрэг зориулалтыг мэдэх шаардлагатай.

Төр засгийн өмнө өөрийн үндэсний мөнгөн тэмдэгттэй болох тухай асуудал ардын хувьсгал ялсан анхны өдрөөс эхлэн тавигджээ.

Ардын хувьсгалын ялалтын дараахь жилүүдэд тус орон эдийн засаг, улс төрийн талаар томоохон амжилт олж, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк бэхжиж эрдэнэ металл, үнэ бүхий зүйлийн нөөцийг арвижуулан, үндсэн хөрөнгө нь нэмэгдэж, харилцагчдын хөрөнгийг цугларуулж, улс ардын аж ахуйд банкны байр суурь мэдэгдэхүйц нөлөөтэй болсон нь мөнгөний гүйлгээг өөрчлөн шинэчилж үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох нөхцөл бүрэлдүүлжээ.

Эквивалентын үүрэг гүйцэтгэхийн хувьд цаасан тэмдэгт хамгийн тохиромжтой учраас орчин үед хүн төрөлхтөн үүнийг түгээмэл хэрэглэж байгаа билээ. 1925 оны XII сарын 9-нд засгийн газраас үндэсний мөнгөн тэмдэгт—төгрөгийг гүйлгээнд гаргаж, 900 сорьцын 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг нэг төгрөг гэж нэрлэх болов. Ийнхүү манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт анх бий болсон билээ. Төгрөг бий болгох хүртэл манай улсын зах зээлд гадаадын янз бүрийн орны (хятад, орос, мексик гэх мэт) цаасан болон зоосон тэмдэгт янчаан, бие мөнгө, цай, арьс шир нэгэн зэрэг худалдаа арилжаанд төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байлаа.




#Article 137: Хужиртын рашаан (132 words)


Өвөрхангай аймгийн нутаг дахь Хужиртын рашааныг үе мөчний өвчинд гаргууд сайн. Энэхүү рашааныг урьд цагт эмчилгээний эрхэм чанартай гэж нутгийн ардууд мэддэггүй, жирийн нэг булаг л гэж боддог байсан бөгөөд үүнтэй холбоотой нэгэн домгийг энд өгүүлье. Энэ булгийн усанд нэгэн доголон гөрөөс өглөө болгон ирж хөлөө дүрэн хэвтдэг байжээ. Сүүлдээ өнөө доголон хөл нь бүрмөсөн эдгэрснийг нь тэр хавиар нутагладаг Шунхлай гэдэг хүн анх ажиглаж, нутаг усныхандаа хэлснээр нутгийн хүмүүс үе мөчний өвчинг анагаах увидастайг нь мэдэж тэр цагаас хойш Шунхлайн рашаан хэмээн нэрлэж ахуй амьдралдаа хэрэглэж иржээ. Хожим нь оршин байгаа газраар нь Хужиртын рашаан хэмээн алдаршиж, эдүгээ ч олон түмэнд ач тусаа өгсөөр байна.
Хужиртын халуун рашааныг түшиглэн 1940 онд 40 ортой рашаан сувиллын газар нь анх нээгдсэн. Энэ нь дотоод гадаадын олон жуулчдын амрах дуртай сувиллын тосгон болж өргөжсөн.




#Article 138: Блог (248 words)


Блог эсвэл Вэблог (, Вэблог ч гэж нэрлэдэг) гэдэг нь интернет дээрх веб сайт, заримдаа веб сайтын хэсгийг хэлдэг. Интернетэд веб тэмдэглэл бичих гэсэн утгатайгаар анх веблог гэсэн үгнээс анх богиносгон шинэ үг зохион блог гэсэн нэр үүссэн гэдэг. 

Эхэн үед өөрсдийн ажил амьдралын тухай өдрийн тэмдэглэл, тусгай сэдэв гэх мэт хэлбэртэйгээр он цаг дарааллын нарийвчлалтайгаар үзүүлдэг хувийн тэмдэглэл хэлбэртэй вэб сайтууд байсан бол одоо маш олон хэлбэрээр маш том хэмжээний веб сайтуудыг ч блог хэмээх ухагдахуунд багтаан авч үзэж байна. Блогт ихэвчлэн сэтгэгдэл бичих боломжтой байдаг бөгөөд үүгээр дамжуулан блогийн нийтлэгч нь уншигчидтайгаа чөлөөтэй харилцах боломж олгодог нь блогийн нэгэн том давуу тал болдог.

Ийм хэлбэрийн вэб сайтуудыг санал болгодог үйлчилгээг ч мөн ингэж нэрлэх тохиолдол бий. Ихэвчлэн Blog hosting, blog hoster буюу Блог түгээгч, блог хостинг веб сайт гэж нэрлэдэг. Ийм веб сайтууд нь хүмүүст илүү мэдлэг шаардахгүйгээр бүртгүүлээд өөрийн блог, интернет тэмдэглэлийн веб сайтыг нээн ажиллуулах боломжийг олгодог. Ихэвчлэн энэ үйчилгээ нь үнэ төлбөргүй байх бөгөөд зарим нэмэлт үйлчилгээг авахад төлбөр төлөөд авч болох сонголттой байдаг.

Гар утас болон зөөврийн холбооны хэрэгслээс мэйл илгээх хэлбэрээр шинэчилж явдаг Моблог, фото зураг зэргийг оруулах байдлаар хэрэглэдэг Фотолог, сүүдэр ший, хөдөлгөөнт дүрс видео бүхий В-лог зэрэг олон төрөл бий.

Одоо түүнийг ашигласан сүлжээ, хамтран бичдэг хүмүүсийн бүхэл бүтэн портал сайт хэлбэрт хүртэл ороод байна. Жишээ нь сонирхол нэгтэй хүмүүс хамтран нэг блогийг бичнэ. Хүн бүр дэлхийн өнцөг булан бүрээс шинэ мэдлэг, мэдээлэл, өөрийн хийсэн зүйлийг бусдад аа танилцуулж веб дээрээ бичлэг хийнэ. Блогоор хоорондоо танилцан найзуудтай ч болдог.




#Article 139: Дэлхийн долоон гайхамшиг (225 words)


Дэлхийн долоон гайхамшиг, тодруулбал дэлхийн долоон эртний гайхамшиг гэж хүний гараар бүтээгдсэн уран нарийн хийц бүхий түүхийн сонгодог үеийн маш алдартай барилга байгууламжуудаас шалгаруулан нэрлэдэг. Энэ бүтээлүүд нь Газрын дундад тэнгисийн эрэг орчмын нутгуудад бүтээгдсэн барилга байгууламжууд бөгөөд Эртний Грек хүмүүсийн үзэл бодлоор илэрхийлэгдсэн байдаг. Энэ жагсаалт нь дундад зууны болон орчин цагийн гэх мэт Дэлхийн гайхамшгуудын хувилбарууд байдаг. 

Түүхч Геродот /МЭӨ484 – 425/, эрдэмтэн Киренегийн Каллимакус /МЭӨ 305-204 он орчим/ эртний үеийн “7 гайхамшиг”-ийн жагсаалт хийсэн нь Александрия хотын музейд хадгалагддаг байсан тухай бичигдсэн байдаг ч өнөө үед уг бичээсүүд хадгалагдаж үлдээгүй байна. МЭӨ 140 оны үед Сидоны Антипатер энэхүү гайхамшигуудын жагсаалтыг эмхлэн нэгтгэж, байгууламжуудын бүтцийг тайлбарласан яруу найраг тууривжээ. 

Антипатер, Грекийн утга зохиолын цоморлиг, IX.58 

VI зууны сүүлч үеэр инженер Византийн Фило хүснэгтээр зохион гаргажээ. 

Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал үзэх ёстой байгууламжууд гэж тооцдог байжээ.

Антипатерын өөрийнх нь зохиосон гайхамшигуудын жагсаалтад Александрын гэрэлт цамхаг ороогүй байдаг бөгөөд түүний оронд Вавилоны Иштар хаалга дурдагдсан байдаг. Гэвч VI зуунаас хойш энэ нь хасагдсан байна. Эдгээр байгууламжуудаас Гизагийн Пирамид л устаж үгүй бололгүйгээр өнөөг хүрсэн билээ. Дүүжинт цэцэрлэг оршин байсан эсэх нь тодорхойгүй байдаг. Харин бусад 5 бүтээл оршин байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Артемисийн сүм болон Зевсийн хөшөө нь түймэрт үрэгдсэн бол Александрийн гэрэлт цамхаг, Колоссус, Мауссолосын бунхан нь газар хөдлөлтөд эвдрэн үгүй болжээ. Мауссолосын бунхан, Артемисийн сүмийн загвар Лондоны Британийн музейд байдаг.




#Article 140: Цусны бүлэг (229 words)


Цусны бүлэг (цусны төрөл) нь эритроцитийн (улаан бөөм) гадаргууд антиген байгаа эсэх, мөн удамших антигенлэг бодисууд байгаа эсэх дээр үндэслэсэн цусны ангилал юм. Эдгээр антигенүүд нь цусны бүлгийн системээс хамааран, уураг, нүүрс ус, гликоуураг, гликолипид байж болно. Эдгээр антигенүүдийн зарим нь өөр өөр эдийн ялгаатай эсийн гадаргууд мөн оршдог. Улаан бөөмний гадаргуун антигенүүдийн зарим нь нэг аллелээс үүсэлтэй байх ба эдгээр нь хамтдаа цусны бүлгийн системийг үүсгэнэ. Цусны төрөл нь эцэг эхийн аль альнаас нь удамшигдан төлөөлөгдсөн байдаг. Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг (ISBT) нь одоогийн байдлаар нийт 35 төрлийн хүний цусны бүлгийн системийг тодорхойлоод байна. Тэдгээрээс хамгийн чухал системүүд бол, ABO ба RhD антиген юм. Энэ хоёр системээр, хэн нэгний цус A, B, AB эсвэл O ба RhD төлөв нь эерэг, сөрөг эсвэл огт үгүй (null) гэдгийг тогтооно.

Английн нэрт эрдэмтэн В.Харвейгийн нээлтийн дараа (1578-1657) судсаар дамжуулан цус сэлбэх санаа төржээ. 1667 оны 6-р сарын 15-нд философийн профессор Жеан Денис, операторч Еммеретз нар анх удаа цус сэлбэжээ. Гэвч цусны бүлгийн талаар мэддэггүй байсан тул нэлээн хүн нас барсан байна. 1901 онд Австри эмч Ландстейнер цусны эхний 3-н бүлгийг тогтоож A、B、C гэж нэрлэж байсан. С нь сүүлд О гэж нэрлэгдэх болсон байна. Дараа нь АВ бүлгийг тогтоосноор цус сэлбэх ажиллагаа шинжлэх ухааны үндэстэй болж түгэн тархжээ. 
Ландстейнер хүмүүс (1-О, 2-А, 3-В, 4-АВ) гэсэн 4 бүлгийн цустай байдгийг тогтоож, энэ нь Менделийн хуулийн дагуу эцэг эхээс хүүхдэд нь удамшдагийг ажиглажээ.




#Article 141: Томас Альва Эдисон (237 words)


Томас Альва Эдисон (1847 оны 2 сарын 11 - 1931 оны 10 сарын 18) нь амьдралыг хамгийн ихээр хялбарчилсан нээлтүүдийг хийсэн АНУ-ын зохион бүтээгч, бизнесмен байв.

Тэрээр мянга давсан нээлтийн зохиогчийн эрхийг авсан байдаг. Хамгийн гол нээлтүүд нь цахилгаан гэрэл, нүүрстөрөгчийн эсэргүүцэлтэй харилцуур утас, дуу бичлэгийн машин фонограф болон кино гаргадаг машин кинофотограф юм. Мөн туршилт хийх зориулалттай анхны үйлдвэрлэлийн, шинжилгээ судалгааны лабораторийг байгуулжээ. 

Эдисон бага насандаа ердөө 3 сар л сургуульд явжээ. Хүүхэд байхдаа улаан эсэргэнэ туссаны улмаас сонсгол нь муудсан боловч үүнийг нь ойлгоогүйгээс сурах чадваргүй гэсэн тодотголтойгоор түүнийг сургуулиас гаргажээ. Сургуулиас гарсны дараа ээж нь гэрээр боловсрол олгон түүний хамгийн гол онцлог чанар болох эцэс төгсгөлгүй сониуч зангийн суурийг тавьж өгчээ. Хэсэг хугацааны дараа Эдисонд тусгай багшаар хичээл заалгаж эхэлсэн бөгөөд анхны туршилтаа 10 настайдаа гэрийнхээ дээврийн хонгилд хийж, энд л хими, электрон орчны тухай ерөнхий ойлголтыг өөрөө сурчээ. 

Фонографын дараа Эдисон цахилгаан гэрэл хийхээр махран оролдож эхлэв. Английн зохион бүтээгч Жозеф Сван 20 жилийн турш үүнийг туршсан байна. Чийдэнгийн бөмбөлөгийг анх Жозеф Сван бүтээсэн ч шил нь хагарах юмуу эвдэрсэн үед холболтыг дахин шинэчлэх хэрэг гардаг байлаа. Өөрөөр хэлбэл одоогийнх шиг зүгээр л шинэ шил эргүүлж оруулалгүй, заавал системийг шинэчилдэг байв. Тусгай эрчим хүч үүсгүүр болон тараах системийг Эдисон анх бодож олжээ. Анхны цахилгааны шугам сүлжээг Нью-Йоркт Эдисоны төлөвлөгөөний дагуу байгуулжээ.

Эдисон хоёр дахин гэрлэж зургаан хүүхэдтэй болжээ. Насан эцэслэтлээ шинэ нээлт хийхээр оролдож байлаа. Түүний ажиглалт, туршилтаа тэмдэглэсэн 3400 дэвтэр үлдсэн байна.




#Article 142: Леонардо да Винчи (557 words)


Леонардо ди сэр Пиэро да Винчи (, 1452 оны 4 сарын 15 - 1519 оны 5 сарын 2) нь Италийн эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, сийлбэрч, уран барималч, архитектор, хөгжимчин, ба зохиолч байв.

Леонардо да Винчи нь Итали улсын Флоренц хотын ойролцоо Винчи гэдэг газар 1452 онд нотариатч Пьеро да Винчийн гэр бүлд  мэндэлжээ. Леонардо Да Винчиг Кристина гэдэг Эмэгтэй тариачин байсан гэж зарим тариачид үздэг байна. хүмүүс Леонардо Да Винчигийн насыг нь ч мэддэггүй байна.Тэр бага наснаасаа ажил хөдөлмөр эрхэлж 15 нас хүрэх үедээ уншиж, бичиж сурч, бага зэрэг арифметикийн ухаан сурчээ. Түүнийг 15 настай байхад нь аав нь Андрей Верокио гэдэг нэгэн авъяас билигтний туслах болгосон нь Леонардод амьдралын чухал алхам болжээ. Леонардо эндээс маш ихийг сурчээ. Ганц зураг ч биш янз бүрийн хөдөлгүүр, механик техникийн тухай ч мэдлэгтэй болов. Хожим түүний нээлт хийсэн бүхний үндсийг энд л сурсан гэж болно. Тэрээр Андрей Вероклогийн хөрш Полаяла Анатоли хэмээх амьд биеийг судлагчид ч мөн тусалдаг байсан бөгөөд тэр үед төдий л хөгжөөгүй анатомийн шинжлэх ухаан Леонардогийн сонирхолыг онцгой татаж байв. Дараа нь энэ талаар анатомийн олон зурлага хийх болов. Тэр үед Леонардогийн зургийн их авъяас нь тодорч Флоренцийн зураачдын нийгэмлэгт орсон боловч Верокиогийн дэргэд дахин 5 жил байжээ.

Леонардо маш нарийн мэдрэмжтэй, зургийн сайн багш болж болох байсан боловч зургийн багштайгаа хамт зургаа зурсаар, түүнд тусалсаар байв. Тэр багшийнхаа зурж дуусаагүй зургийг үргэлжлүүлэн зурж сайн үнэлэлт авах нь их байжээ. Ингээд олон жилийн сурагчийн амьдралаа үдэж Миланд очиж хотын захирагчийн удирдлагад ажиллах болов. Тэр зөвхөн урлаг биш мөн шинжлэх, ухаан боловсролын салбарт анхаарлаа хандуулах болов.

Тэр маш их хөдөлмөрлөдөг байв. Түүний хувьд харах мэдрэмж хамгийн чухал юм. Тэрээр бүх юмыг ажиглаж, тэр бүхнийгээ зурж, тэмдэглэдэг байсан. Ном их уншин, уншсан ном бүрийнхээ төгсгөлд өөрийн санал бодлоо бичдэг байжээ. Түүний бичиж тэмдэглэсэн нь асар их бөгөөд мянга мянган хуудас боловч бидэнд зөвхөн 31 дэвтэр л уламжлагджээ. Түүний бичиж, зурж, тэмдэглэсэн энэ дэвтрүүд нь олон орны музейд хадгалагдаж байна. Тэр бусдаас огт өөрөөр бичиж тэмдэглэдэг нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл тэр эсрэг чиглэлээр бичдэг, мөн бичиж зурахыг хослуулдаг байжээ. Түүний дэвтрүүдэд зургийг бичгээр, бичгийг зургаар гүйцэлдүүлж тайлбарласнаас ихэнх хэсэгт зураг байна. Тиймээс түүнийг шинжлэх ухааны тайлбарт зургийн эцэг гэж болно.

Леонардо эрдэм шинжилгээний ажлаа зогсолтгүй үргэлжлүүлж, Санта Мария Нуво эмнэлэгт хүний биеийн судалгаа хийж байв. Нисэх нь хүн төрөлхтний нэн эртний агуу том хүсэл мөрөөдлийн нэг. Леонардо ч үүнийг хүсч байв. Тэр шувууд хэрхэн нисдгийг судалжээ. Леонардо хүн болон шувууны бие харьцуулан судалж, зураг төсөл гаргажээ.

Түүний олон сайхан уран бүтээл цаг хугацааны эрхээр үрэгдэж, бас тэр олон бүтээлээ дуусгаж чадсангүй. Түүнийх гэгддэг 17 зураг байдаг бөгөөд Ангхиарын дайн , Леда зэрэг зургийнх нь зөвхөн хуулбар нь олджээ. Гэсэн ч эдгээр зургууд түүний ямар их авъяастайг батлахад хангалттай. Түүний гол авъяас чадвар нь зурах. Тэрээр зургаа улам амьд, улам дөхөмтэй, улам сайн болгохын тулд л анатоми, техник технологийн салбарыг судалдаг байжээ. Тэр гайхалтай хөдөлмөрч байсан.

Леонардо уран барималч мөн. Түүний уран баримлын бүтээл нь өвлөгдөж ирсэнгүй нь маш харамсалтай. Ердөө хоёр бүтээлийнх нь ерөнхий зураг төсөл олджээ. Гэхдээ бас эндээс түүний хэр зэрэг барималч болохыг мэдэх бололцоотой. Төсөлд байгаа морьдын зураг хэмжээ, биеийн булчин шөрмөсийг хэрхэн үзүүлснээс бүхнийг мэдэж болно. Бас энд нэг юм байна. Леонардо энэ аварга бүтээлээ нэг дор цутгахаар төлөвлөжээ. Энэ нь түүний амьдарч байсан эрин үетэй харьцуулахад боломжгүй байсан боловч тэр болох боломжтой гэдгийг мэдэрч ухаарч, тооцоолж, алсыг харж зоригтой байсны баталгаа болно. 




#Article 143: Блез Паскаль (354 words)


Блез Паскаль (* 1623 оны 6 сарын 19-нд Клермон-Ферранд; † 1662 он ы 8 сарын 19-нд Парист) нь Францын математикч, физикч, теологич байв.

Тэрээр Францын Клермон-Ферран хотод төржээ. Балчир наснаасаа эхлэн онцгой хүүхэд гэдэг нь тодорхой байжээ. Эцэг Етин Паскаль нь өмгөөлөгч, мөн математик сонирхдог байсан.

Түүнийг гурван настай байхад нь ээж нь нас барсан бөгөөд 1632 онд Паскалийн гэр бүлийнхэн Парис руу нүүн иржээ. Түүний аав хуучныг баримтлагч байсан тул Паскальд өөрөө гэрээр боловсрол олгох нь зөв гэж үзжээ.

Паскалийг төрөх үед математикч Рене Декарт 27 настай байлаа. Ньютоноос хэдхэн жилийн өмнө төрсөн байлаа. Декарт, Ферма зэрэг агуу математикчидтай нэг үед төрсөн нь түүний хувьд нэг талаар азгүй хэрэг байжээ. Тийм болохоор өөрөө баталчих байсан теоремын зарим хэсгийг Ферматтай хуваалцжээ. Өөрийг нь “Гайхамшигтай хүүхэд” хэмээн алдартай болгосон геометрийн нээлтээ тухайн үед түүнээс бага нэртэй байсан Десергугаас санаа болгон авсан гэдэг. Шашин, гүн ухааныг илүү их сонирхдог, математикт дургүй охин дүү нь түүнд их нөлөөлдөг байсан боловч Паскаль хэтэрхий ихийг бүтээжээ.

Тэр 12 настайдаа ааваасаа геометр гэж юу болохыг, юу судалдгийг асуужээ. Аав нь түүнд “ зөв талбайд биетүүд зурж, тэдний хоорондох уялдааг судалдаг” гэж хариулжээ. Үүнээс үндэслэн баталгаа хийж эхэлсэн бөгөөд аав нь ч түүнд Евклидийн “Эхлэл”, Аполлогийн “Конус” номыг өгчээ. Тэгээд математикийн хичээлд сууж эхэлсэн бөгөөд Парисын Академи дахь хичээлд оролцдог болжээ.

Эцэг нь математикаар хичээллэхийг хориглосон боловч нууцаар геометр үзэж эхэлсэн бөгөөд татварын албаны байцаагч аавынхаа ажлыг хөнгөвчлөхийн тулд тооны машиныг зохиожээ. 

Паскаль 1639 онд 16 нас хүрэхээсээ өмнө хамгийн гайхалтай геометрийн нотолгоогоо хийжээ. 19-р зуунд амьдарч байсан нэрт математикч Силвестр, Паскалийн уг теоромыг “муурын өлгий” гэж нэрлэжээ. 11 настайдаа дуу чимээний тухай бүтээл туурвисан бөгөөд 16 настайдаа конусын талаар бичсэн нь Декартыг хүртэл гайхшруулж байлаа. 18 настайдаа одоо Парисын музейд хадгалагдаж байгаа тооны машиныг зохион бүтээжээ. Физик дэх агаарын хүнд, хийн нягт даралт зэрэг өөрийн нэрээр нэрлэгдсэн хуулиудыг нээжээ. 

Апполо болон бусад эрдэмтдийн судалгаанд дүгнэлт хийсэн 400 гаруй бүтээл туурвижээ. Эдгээрийг хэвлээгүй байсан тул одоо алга болсон байна. Харин Лейбниц энэ бүтээлийн хувийг олж үзэж, судалсан байдаг. Энэ нь метрийн систем дэх бус геометрийн проекц байсан байна. Аристо математикийг “олонлогийн ойлголт” гэж тодорхойлж байсан бол Паскалийн геометрт олонлог байхгүй байв. 




#Article 144: Эс (681 words)


Эс (cella, жижиг өрөө гэсэн утгатай латин үгээс гаралтай) нь бүх мэдэгдэж буй амьд биесийн биологийн бүтэц, үйл ажиллагааны үндсэн нэгж юм.  Эс бол амьдралын хамгийн жижиг нэгж. Эсийг ихэвчлэн амьдралын тоосго гэж нэрлэдэг.  Эсийн талаар судалдаг биологийн салбарыг эсийн биологи буюу цитологи гэж нэрлэдэг. Эс бол мембран ба түүн дотор байрлах цитоплазм аас бүрддэг ба үүнд уураг, нуклейн хүчил зэрэг олон биомолекулууд байдаг. Ихэнх ургамал, амьтны эсүүд нь зөвхөн дуранбайгаар (микроскоп) л харагддаг ба хэмжээ нь 1-100 микрометрийн хооронд байдаг. Амьд биеийг нэг эстэн (бактери гэх мэт нэг эсээс бүрдэх) эсвэл олон эстэн (ургамал, амьтан орно) гэж ангилж болно.  Ихэнх нэг эстэн махбодыг бичил биетэн гэж ангилдаг. Эсийг 1665 онд Роберт Хүүк нээсэн бөгөөд үүний дараагаар 1839 онд анх Матиас Якоб Шлейден, Теодор Шван нар эсийн онолыг боловсруулсан. Эсийн онол нь бүх амьд бие махбодь нэг буюу хэд хэдэн эсээс бүрддэг, эсүүд нь бүх амьд бие дэх бүтэц, үйл ажиллагааны үндсэн нэгж бөгөөд бүх эсүүд эсүүдээсээ үүсдэг гэж мэдэгджээ.

Эсийг хоёр төрөл болгон үздэг:

Гурван дээд аймгийн хоёр нь болох бактери ба ужуур нян(архэй) нь язгуур бөөмөрхөг эс болно. Язуур бөөмөрхөг эс нь дэлхий дээрх амьдралын анхдагч хэлбэр байсан нь түүний доторх явагдах биологийн чухал үйл явцаар ,эсийн харилцаа холбоо, батлагддаг. Эдгээр эсүүд жинхэнэ бөөмтөн эсээс хавь бие жижиг, цөм гэгч нь ялгагдашгүй, эсийн эрхтэнцрүүд эсийн арьстайгай нягт бэхлэгдсэн буй. Язуур бөөмөрхөг эстэний хүчилтөрөгч үгүйдүүлэх бөөм хүчил нь дан цагариг бүхий өнгөт бие дээр оршдог, эсийн дотоод орчинтой шууд харилцдаг ажухуй. Хамгийн бяцханаас үлэмж язгуур бөөмөрхөг эсийн хэмжээ нь өчүүхэн.

Эсийн дотоод үйл ажиллагаа нь одоо ч сонирхол татсан хэвээр байна. Тэр дундаа эсийн энергийн үйлдвэрлэл ба эс дэх бодис зөөвөрлөлт, бодис задрах ба нэгдэх урвалууд, эсийн бодис хуримтлуулах механизм зэрэг нь анхаарлийн төвд оршиж байна. Эс дэх бодисийн эргэлт хэзээ ч тохиолдлын чанартай явагддаггүй харин ч гайхалтай эмх цэгцтэй, дэс дараатайгаар хамгийн бага зардлаар хамгийн ихийг бүтээж байдаг. Өөрөөр хэлбэл эсийн биомолекулуудын дунд “шүтэн захирах ёс” оршин, үйл ажиллагааг нь зохицуулна. 
Жишээ нь бидний хоол тэжээлээрээ авсан уургын бодис хэзээ ч тэр хэлбэрээрээ шингэдэггүй. Эхлээд бүтцийнхээ хамгийн жижиг нэгж амин хүчил болтлоо задардаг.Энэ аминхүчлээс биед хэрэгтэй шинэ уураг нийлэгжин бий болно. Өөрөөр хэлбэл жижиг молекулуудаас том молекул үүсэж байна. Хэрэв шаардлагатай бол цаашаа дахин макро бүтэц байгуулалтад шилжиж болно.

Аливаа үйл хөдөлгөөнд зайлшгүй шаардлагатай нэг зүйл нь энергийн эх үүсвэр юм. Эс өөрөө термодинамик систем учир гадаад орчинтойгоо бодис, энергийн солилцоог байнга явуулдаг нээлттэй систем юм. Хэрэв ийм харилцаа байдаггүй байсан бол эсийн амьдралын тухай ярих ч аргагүй байсан биз ээ. Эс гадаад орчноос авсан бодисоо химийн энерги болгон хувиргаж тэр нь эсийн дотоод үйл ажиллагаа, молекул зөөвөрлөлт, булчингийн ажиллагааг хангах химийн урвалуудын явцад зарцуулагдана. Иймээс эсийг “химийн мотор” гэж нэрлэж болмоор. Нарны энергээс бусад шаардлагатай бүх энергийг биомакромолекулууд бий болгодог. Өөрөөр хэлбэл биомолекулийн задралаар их хэмжээний энерги ялгардаг. Жишээ нь глюкоз нүүрсхүчлийн хий ба ус болон задрах явцдаа ялгарсан энерги нь хадгалагдан, улмаар хэрэгцээ гарахад ашигладаг байна. Энергийн ийнхүү хадгалагдахад хамгийн гол үүргийг аденозин 3 фосфорын хүчил (ГФА) хэмээх молекул гүйцэтгэдэг. Хадгалагдсан энергээ зарцуулахад ГФА нь 1 фосфороо алдаж хоёр фосфорын хүчил улмаар нэг фосфорын хүчил болж хувирдаг.

Аливаа зүйлийн адил урвалд ч мөн хяналт шаардлагатай.Эсийн доторх энэхүү хяналтын систем дээд зэрэглэлийн компьютерээс ч илүү хариуцлагатай, сайн ажилладаг. Жишээ нь эсийн нэг хэсэгт аминхүчлүүдээс уураг нийлэгжиж байхад нөгөө хэсгүүдэд зэрэгцэн хэдэн мянган өөр уургууд нийлэгжинэ. Гэтэл энэ бүхнийг хамгийн шилдэг лабораторид хамгийн өндөр мэдлэгтэй эрдэмтэд хийхэд тийм ч хялбар байхгүй. Лабораторид явуулж буй урвал бүрт тохирсон дулаан, даралт гэх мэт тусгай нөхцөлүүд шаардагддаг. Мөн цаг хугацаа их авдаг тул эс дэх адил урвалуудаас бүх үзүүлэлтээр доогуур бөгөөд үр дүн муутай байдаг.

Эсийн урвалын тогтолцоонд “эргэх–саатуулга“ хэлбэрийн хяналт үйлчилдэг. Үүнд эсэд хэрэгтэй бодис хангалттай хэмжээнд хүрсэн тохиолдолд урвалыг нь хурдасгагч ферментийн нийлэгжилт зогсдог. Учир нь эс өөрөө эдийн засгийн хэмнэлт гаргах үүднээс урвалын бодисын солилцоог зохицуулах чадвартай байдаг. Хэдий дээрх жишээ тайлбарууд эсийн үйл ажилгааны өчүүхэн хэсэг боловч бидний биеийн 75-100 триллион эсийн дотор хором мөч бүрт дээрх урвал явагдаж байдагт та итгэх үү? Тэгвэл энэ “аугаа” үйлийг 10-120 микрометр хэмжээтэй бяцхан эс явуулж байгааг бодохоор байгаль дэлхийн гайхамшиг гэдэг хүмүүн бидний төсөөлж үл чадах, гүн бат нууц гэлтэй.




#Article 145: Нарны аймаг (3940 words)


Нарны аймаг нь Нар, түүнийг татах хүчнийх нь улмаас тойрон эргэх найман гараг, 5 тогтоогдсон одой гараг (Дэлхийн ван, Церера, Макемаке, Эрида, Хаумеа), тэдгээрийн дагуулууд, маш олон тооны жижиг биетүүдийг багтаасан систем юм.
Хүмүүс байгаль ертөнцийг хүрээлэн буй хамгийн ойр дөт зүйлээсээ эхлэн таньж мэджээ. Дэлхий бөөрөнхий хэлбэртэй, нарыг тойрч эргэдэг зэргийг тогтооход олон зуун шаардагдсан юм. Одод бол манай нартай адил бөгөөд гагцхүү нэн алс хол оршдог, нарыг тойрон гарагууд, үүнийг тойрон тэдгээрийн дагуулууд эргэж байдаг гэдгийг баталсан явдал дундад зууны шинжлэх ухааны лут их ололт байлаа. Ийм байр сууринаас авч үзвэл эх дэлхий маань энгийн нэг гариг болох тул бусад гараг дээр бидний адил оюун ухаант амьтад аж төрдөг л байж таарна гэсэн үзэл бодол аль эрт цагаас газар аван тархжээ.
Орчин үеийн одон орон судлалын онцгой хөгжил, техникийн дэвшлийн дүнд өнөөдөр бид орчлонт ертөнцийн тогтоцын талаар арвин их мэдлэгтэй болж тэнгэрийн янз бүрийн эрхсийг эх дэлхийгээсээ төдийгүй сансрын хөлөг, станцуудыг ашиглан өргөн хүрээтэй судалгааг хийж шинэ шинэ мэдээллийг олж авсаар байгаа.

Орчлон ертөнцийн тухай өнөөгийн төсөөлөл асар уудам орон зайг хамарч байна. 
Нарны  аймагт одоогоор есөн гаригтай, арав дахь гараг байгаа нь тодорхой болов. Нарны аймгийн гарагуудыг нарнаас алслагдах дарааллаар нь нэрлэвэл: Буд, Сугар, Дэлхий, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн  ван,  Далайн ван (Дэлхийн ван гаригийг бага гаригийн ангилалд оруулах болсон). Нар, дэлхийн хоорондох дундаж зай /150 сая км/-ыг нэг одон орны нэгж зай гэж нэрлэдэг. Манай гаригт хамгийн ойр орших тэнгэрийн эрхэс бол өөрийнх нь цорын ганц  дагуул болох сар юм. Сар нь дэлхийг 384000 км радиустай тойрог замаар эргэх ба ийм зайг цагт 100 км хурдтай галт тэргээр зогсолтгүй явна гэвэл хагас жил шахам хугацаа шаардагдана. Гэтэл вакуум гэж нэрлэх нэн сийрэг орчинд гэрэл тарах хурдаар энэ зайг дөнгөж нэг сек  гаруйхан хугацаанд  туулна. Агааргүй орчинд гэрэл тарах хурдыг орчлонгийн хамгийн дээд хурд гэж үздэг. Энэ хурд ойролцоогоор 300000 км/сек байдаг тул нарнаас цацрах гэрэл дэлхийд ердөө л  найман минут гаруйхан хугацаанд ирэх нь байна. Тэгвэл гэрэл дэлхийгээс Дэлхийн ван гариг хүрэхэд таван цаг, манай нарны аймгийн нэг захаас нөгөө зах хүрэхэд 11 цаг, бидэнд хамгийг ойр орших Өмнөд хаалганы гялаан од хүрэхэд 4.3 жилийн  хугацаа шаардагдах  ажээ. Хэрэв нарыг таван см хөндлөн огтлолтой жижиг бөмбөг гэж сэтгэвэл манай дэлхий түүнээс 540 см зайд орших хагас милиметр ч хүрэхгүй хөндлөн огтлолтой бяцхан үрэл болж таарах юм. Энэ машстабаар авч үзвэл нарны аймгийн хамгийн захын гариг 220 орчим метрийн алсуур эргэх болно. Манай нарны аймагт есөн гаригаас гадна 2000 шахам жижиг гаригууд, сүүлт одод нарыг тойрон эргэнэ. Од бол халуун цөмийн урвалын дүнд өөрөөсөө асар их энергийг ялгаруулдаг нартай адилхан эрхэс юм. Харин сүүлт од бол төв одоо тойрон эргэж, түүний татах хүчинд баригдаж байдаг өөрөөсөө гэрэл үл гаргах тэнгэрийн нэгэн эрхэс юм. Ийм болохоор сүүлт одыг од(Нар )той адилтган үзэж болохгүй. Манай нар шиг одод  өөрийгөө тойрсон гариг, бусад эрхэсүүдтэй байхыг огтхон ч үгүйсгэдэггүй. Одод бүхэн өөр хоорондоо адил байдаггүй бөгөөд гэрэлтэлт, масс, хөгжил хувьслын үе шат гэх зэрэг олон шинж чанаараараа ялгагддаг. Манай нар аль ч талаараа бусад ододоос үл онцгойрох ердийн л шар нэг од болох нь нэгэнт тодорхой болжээ. Хэрэв манай нар бусад бүх оддоос эрс ялгаатай олон шинж чанартай байдаг бол нарны аймгийн хүрээний олон үзэгдлийг онцгой зүйл гэж үзэж болох талтай. Гэтэл нэгэнт иймгүй нь судалгаа шинжилгээгээр батлагдаж байгаа болохоор өөр ододын хувьд  манай нарны аймгийн бүтэц тухайлбал, гаригийн систем байхыг үгүйсгэх аргагүй болно.

Манай нар бүрэлдэхүүнд нь багтдаг хоёр зуун тэрбум шахам ододын аймгийг манай галактик /Галактик-Galaxy гэдэг нь латины сүү гэсэн үгнээс гаралтай юм/ буюу манай оддын ай  гэж нэрлэдэг. Манай ододын айг бүрдүүлэгч ододын олонх нь нимгэн хоёр тавгийг амсраар нь нийлүүлэн тавьсан мэт хэлбэрийн эзэлхүүнд төвлөрдөг. Хэрвээ манай галактикийг өөрийнх нь гол хавтгайд сүүдэрлэн буулгавал эрчилсэн давхар цагираг маягийн угалзан дүрс бууна. Төв хэсэгтээ бөмбөрцөг хэлбэрийн эзэлхүүнд хэдэн арван тэрбум одод хуралдсан байх ба түүний гадуур зээрэнцэг хэлбэртэйгээр угалзлан бас хэдэн арван тэрбум од тархаж оршдог ажээ. Манай нар галактикийн төвөөс 32600 гэрлийн жил орчим зайд оршдог. Цэлмэг шөнө тэнгэрийг заагласан мэт татсан цайвар зурвас ажиглагддаг. Эрт цагаас энэ цайвар зурвасыг улс үндэстэн бүхэн гайхан ажиглаж янз бүрээр нэрлэж байжээ. Тухайлбал, монголчууд “Тэнгэрийн заадал”, “Тэнгэрийн оёдол”, “Эрхтийн зам” хэмээн нэрийдэж ирсэн байна.

Галактикийн хэмжээ асар их юм. Түүний масс гэхэд нарны массаас наяд /1011 / дахин их ажээ. Бөмбөрцөг хэсгийн хөндлөн огтлол 50 мянга, зээрэнцгийн хөндлөн огтлол 100 мянга, зузаан нь 12 мянга орчим гэрлийн жилийн хэмжээтэй юм. Бөмбөрцөг хэсгийн төвд галактикийн цөм оршино. Энэхүү цөмөөс холдох дутам одод сийрэгжин байршдаг зүй тогтолтой. Галактикийн цөмөөс барагцаалбал 10 мянган гэрлийн жилийн зайд орших нарны ойр орчимд хааш хаашаа дундажаар зургаан гэрлийн жилийн орон зайд нэг од оногдож байдаг бол цөм хавьдаа түүнээс 10 сая дахин нягтарч ирдэг. Гэтэл галактикийн төвөөс 25-30 мянган гэрлийн жил зайд дээрхээс бараг 300 дахин сийрэг болдог ажээ.

Галактик бүхэлдээ тэнхлэгээ эргэх бөгөөд манай нар 250 сая жилд галактикийнхаа төвийг нэг бүтэн тойрдог ажээ. Манай нарны насыг таван тэрбум орчим жил гэж үздэг тооцоогоор бол үүссэн цагаасаа хойш галактикийнхаа төвийг хориод удаа л тойроод байж  таарах нь. Гэхдээ яг нэг тойрог замаар давтан эргэнэ гэж үздэггүй. Бид дэлхий нарыг нэг бүтэн тойрох хугацааг байгалийн үзэгдэл давтагдах  нэг жилийн хугацаа болгон авч үздэг бол галактикийн нэг жил нь дэлхийн 250 сая жилтэй тэнцэх болж байна. Тэгвэл дэлхий дээр хүн үүсээд 2.5 сая орчим жил болж байгаа буюу галактикийн жилээр долоо хоног ч хүрэхгүй хугацаа өнгөрчээ гэсэн тооцоо гарна.

Галактикийн бөмбөлөг болоод зээрэнцэг аль ч системд одод хэсэг хэсгээр бөөгнөрөн байршсан байдаг онцлогтой. Ийм ододыг бөөн од гэнэ. Нэг бөөн одод нэг ижил гарал үүсэлтэй, бусад ододтой харьцуулахад нэг ерөнхий чиглэлийн хөдөлгөөнтэй байдаг нь батлагджээ.

Сарнимал болон бөмбөлөгөн бөөн одод гэж хоёр янз байдгаас манай галактикт эхнийх нь 800 орчим, сүлчийнх нь 200 орчим тоологдоод байна. Бидний сайн мэдэх Мичид бол сарнимал бөөн од юм. Сая шахам ододоос тогтох бөмбөлгөн бөөн одод  8-10 тэрбум жилийн настай байдаг нь сарнимал бөөн ододынхоос үлэмж их юм. Орчлонгийн уудамд манай галактиктай адил галактикууд олон байдгийг ХХ зуунд л анх нарийвчлан судалж тогтоожээ  Манай галактикаас гадагш орших өөр галактикуудыг гадаад галактик гэж ерөнхийлөн нэрлэдэг. Хэдийгээр манай галактикийн нэг захаас нөгөө зах хүртэл 100 мянган гэрлийн жилийн хэмжээтэй, оддын хооронд хүрч хүрэлцэхийн аргагүй хол мэт санагдавч үүний дотор агуулагдах бүх од бүгд нэгэн аврага их бүлд харъяалагдан нэг ерөнхий хүчинд захирагдан  хөдөлж байгаагаараа бидний ойрын “нутаг ус” нэгт одод билээ.

Гадаад галактикуудыг эртнээс судлан бүгдийг нэгэн жагсаалтанд оруулжээ. Жишээ нь, М31 галактик гэдэг бол Францын одон оронч Ч.Мессьегийн үндэслэсэн жагсаалтад 31 дэх обьект болон бүртгэгдсэн Адаг чуулганы ордны их угалзан галактик юм. Мөн одон оронч И.Дрейерийн зохиосон Шинэ ерөнхий жагсаал/NGC/ гэж бий. NGC-224  гэдэг бол Адаг чуулганы мананцрын шинэ дугаар юм.

Оптикийн ердийн дуран авайд маш бүдэг од мэт ажиглагдаж байдаг обьектыг хамгийн хүчтэй дуран авайгаар ажиглахад хэдэн зуун тэрбум оддоос тогтсон галактик болох нь мэдэгддэг.
Өнөө үед ОХУ-д  зургаан метрийн голчтой аварга том дурангаар алсын галактикийг ажиглан судалж байгаа бол АНУ-д 10м-ийн голчтой дуранг бүтээж байна. Алсын галактикийг дэлхий дээрээс оптик дурангаар судлахын зэрэгцээ сансрын  хөлөгт байрлуулсан тойрог замын оптик дурангуудыг өргөн ашиглаж байна.

Харьцангуйгаар биднээс тийм ч их хол биш орших галактикуудын нэг нь дээр өгүүлсэн М31 буюу Адаг чуулганы ордны угалзан галактик болно. Энэ галактик дэлхийгээс барагцаалбал 2.3 сая гэрлийн жилийн зайд алслагджээ. Өөр хоохрндоо ойр орших галактикууд нэгдэн тэнгэрийн эрхсийн бас нэгэн аймаг болох галактикийн бөөгнөрлийг үүсгэдэг байна. Галактик хоорондын зайг бид ойролцоогоор мэддэг тул хэдэн зуугаас хэдэн мянган галактикаас тогтох энэхүү тэнгэрийн эрхсийн аймаг ямар орон зайг эзэлж байдгийг баримжаалан олж  болно. Бидэнд хамгийн ойр орших, бүрэлдэхүүндээ 200 гаруй галактикийг багтаасан ийм нэгэн бөөгнөрөл хүртлэх зай 40 сая гэрлийн жил байхад хамгийн алсын галактикийн бөөгнөрөл биднээс дөрвөн тэрбум гаруй гэрлийн жилийн зайд оршдог ажээ. Одоогоор хүний ажиглаж чадсан орчлонт ертөнцийн хаяа хязгаар ийнхүү хэдэн тэрбум гэрлийн жилийн зайд тэлжээ. 20 зууны сүүлийн хагаст техникийн дэвшлийн дүнд одон орон судлал улам хөгжиж радио, рентген, гамма, одон орны ажиглалтаар алс холын объектуудын шинж чанарыг судлан орчлонт ертөнцийн бүтэц, зүй тогтлыг улам бүр танин мэдсээр байна. Радио одон орончид квазар хэмээх өвөрмөц сонин объектыг 1960-аад онд анх нээсэн. Энэ объектын хэмжээ нь харьцангуй бага боловч цацруулж буй цахилгаан соронзон долгионых нь эрчим асар их  ажээ. Квазаруудын цацруулалтын чадал 1047-1048 эрг/с-д хүрдэг нь хамгийн том аварга галактикийн бүрэн цацруулалтаас ч 10 мянга дахин их юм. Нөгөө талаар энэ сонин объект маш алс оршдог. 10 тэрбум гэрлийн жилийн зайд орших квазарууд ч нээгдсэн байна. Тэгэхээр бид уг объектын 10 тэрбум жилийн өмнө цацруулсан цахилгаан соронзон долгионыг л хүлээн авч байгаа хэрэг юм. Гэтэл 10 тэрбум жилийн өмнө нарны аймаг ч үүсээгүй байсан шүү дээ. Үүнээс ч алсын объектыг цаашид нээн илрүүлж болох юм. Дэлхийгээс сар хүртэлх зайг 384 мянган  километр энэ зайг гэрэл нэг секунд гаруйхан хугацаанд туулна гэдгийг дээр өгүүлсэн. Гэтэл өнөөдөр хүн оюун ухаанаараа хэдэн тэрбум гэрлийн жилийн цаадахь  ертөнцийн нууцад нэвтэрч байна.

Орчлон ертөнц байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэхүү өөрчлөлт, түүний үр  дагавар нь хүний амьдралын  өчүүхэн бага хугацаанд үл анзаарагдана. Орчлогт ертөнцийн энэ хувьсал хөдөлгөөнийг жолоодох гол хүч нь таталцал юм. Их эрдэмтэн А.Эйнштейн 1916 онд харьцангуй ерөнхий онол буюу таталцлын релятив онолыг боловсруулж их масштаб дахь массын тархалт, хөдөлгөөн, орчлонт ертөнцийн хувьслыг үзэх шинэ үзэл баримтлалыг дэвшүүлжээ.  Нэрт эрдэмтэн А.А.Фридман, Эйнштейний таталцлын тэгшитгэлээс орчлонт ертөнц хувьсан өөрчлөгдөж буйг илтгэн үзүүлэх шийдийг олж орчин үеийн Орчлон судлал /Космолог/-ийн үндсийг тавьсан байна. Орчлонт ертөнц хугацаанаас хамааран хувьсч байдаг гэдэг нь Фридманы онолын гол санаа юм. Фридманыг энэхүү  дүгнэлтийг хийснээс хойш тун удалгүй 1929 онд Америкийн одон оронч Э.Хаббл гадаад галактикууд бие биесээс улам алслагдсан тэлсээр байгааг ажиглалтаар баталсан юм. Хабблын ажигласнаар галактикууд бие биесээс холдох тусмаа цаашлах хурд нь улам өсч байв. Галактикууд бие биеэсээ гурван сая гаруй гэрлийн жилийн зайтай алслагдах тутамд тэдгээрийн холдох хурд секундэд 55 км-ээр өсч байдгийг өнөө үед нарийвчлан тогтоожээ. Орчлонгийн бодис ийнхүү зугтаах мэт бие биесээс улам алслагдсан тэлсээр байгаа энэ сонин үзэгдлээс улбаалан Тэлэгч орчлонгийн орчин үеийн онол үүссэн юм. Бидний мэдэх сонгодог механикийн хууль ёсоор аливаа хөдлөгч бие кинетик энеригээ алдан алдсаар хөдөлгөөн нь зогсдог. Гэтэл орчлонгийн бодис тэлэхдээ тэлэлтийн хурд нь ийнхүү улам ихэссээр байгаа нь ихээхэн сонирхолтой юм.

Сонгодог механизмийн хуулиудыг бичил ертөнцийн үзэгдэлд хэрэглэхэд ямар бэрхшээлтэй тулгарч байсныг 20 зууны эхэн үеийн физикийн шинжлэх ухааны сургамжтай үйл явдлаас бид мэдэх билээ. Бичил ертөнцийн хөдөлгөөний зүй тогтол квант механикийн хуульд захирагдаж байдаг. Тэгвэл орчлонгийн уудамд их масштабт явагдах физик үзэгдэл нь хөдөлгөөний тухай бидний мэдэх сонгодог төсөөлөлтэй нийцдэггүй байж бас болохгүй юу. Орчлонт ертөнц юунаас болж тэлсээр байна вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Өнөө үед үүнтэй холбоотой асуудлыг “Их тэсрэлтийн онол” хэмээн нэрлэгддэг  онолыг хүрээнд үзэж байна. Тэлж алслагдсаар байгаа галактикуудын хөдөлгөөнөөс үндэслэн бүх бодис орон зайн нэгэн мужид нягтран хуримтлагдсаар байгаад “тоймгүй хүчтэй тэсрэлт”-ээр зүг бүр тийш шидэгдэн сарнижээ гэдэг таамаглал нь Их тэсрэлтийн онолын үндэслэл болно.

Галактикуудын хөдөлгөөнд тооцоо хийхэд 16-20 тэрбум жилийн өмнө бүх бодис орон зайн нэг цэгт цугларч байсан гэдэг дүгнэлтэд хүрдэг. Энэ үед бодисын нягт санаанд багтамгүй их хэмжээтэй байжээ. Ийм их нягттай орчинд чухам ямар эх сурвалж бүхий ямар үзэгдэл явагдахыг өнөө үед хараахан бүрэн дүүрэн тайлбарлаж  чадаагүй байна. Их тэсрэлт явагдаж эхлэх үеийн төлөв байдлыг сингуляр/онцгой/ төлөв гэж нэрлэдэг. Таталцлын квант онолыг бүрэн дүүрэн боловсруулснаар энэ үеийн огторгуй, хугацааны шинж чанар, бодисын төлөв байдлын тухайд зарим хариулт өгнө гэж өнөө үед үзэж байна. Гагцхүү энэ асуудал үлэмж төвөгтэй буюу одоогоор мэдэгдэж байгаа байгалийн үндсэн дөрвөн харилцан үйлчлэлийг нэг хүрээнд нэгтгэсэн “Их нэгтгэлийн онол” гүйцэд боловсорсон цагт чухал үр дүнд хүрэх найдвар төрүүлж байна хэмээн нэрт судлаачид үзэж байна.Цахилгаан соронзон үзэгдлийг цөмийн бодисын задралын зарим нэг үзэгдэлтэй нэгтгэснээр дээрх дөрвөн харилцан үйлчлэлийн хоёрыг нь нэгтгэгдсэн.  Нобелын шагналт нэрт эрдэмтэн С.Вайнберг их тэсрэлтийн дараах эгшинд явагдсан физик процессыг орны квант онолын үүднээс тайлбарлан бичсэн байдаг. Ер нь орчлон ертөнцийн үүслийн эхэн шатанд бодис болоод цацаргалтын харьцаа ямар байсан, цаашид галактикууд, тэнгэрийн бусад эрхсийг үүсэхэд хүргэсэн бодисын хувирал яаж явагдсан тухайд эрдэмтэд ерөнхийдөө нэг саналыг баримталж байна. Эхэн үед устөрөгч, гелийн плазмаас бүрдсэн асар халуун үүл байжээ. Тэлэх тусам түүний температур нь буурч ертөнцийн нэгдсэн их тэгш хэм алдарсаар аажимдаа түүнээс галактик, од, гариг, сүүлт од гэхчлэн тэнгэрийн эрхсүүд үүссэн гэж үзэж байна.

Орчлон ертөнц цааш мөнхөд тэлэх юм уу эсвэл эргэж агших уу гэдэг асуудал онц сонирхолтой юм. Энэ бол их орон зайн бодисын дундаж нягт болон таталцалтай холбоотой асуудал. Орчлонгийн уудмыг дүүргэх бодисын дундаж нягт тодорхой критик утгаас их буюу бага байх нь зарчмын ач холбогдолтой болж байна. Хэрэв бага байвал тэтэлт төгсгөлгүй үргэлжлэх, их байвал аажимдаа агшилтаар солигдоно гэдгийг Стефен Хокинг нарын онолчид  баталдаг. Үүнийг одоогоор нарийн хэмжиж тодорхойлох боломжгүй байгаа бөгөөд баримжаагаар дүгнэлт хийх нь их гэнэн хэрэг болно. Түүнээс гадна орчлонгийн уудамд тархсан бодисын янз бүрийн төрлүүд нийт массын хэдий хир хувийг эзэлж байна гэдэг нь мөн нарийн тогтоогдоогүй байна. Нейтрино гэгч бөөм тайван масстай нь бүрэн нотлогдвол дээрх тэлэлтийн асуудлыг нэлээд өөрөөр үзэхэд хүрнэ. Учир нь туршлагын физикчдийн урьдчилсан мэдэгдэж байгаачлан нейтриний тайвны масс 35 эВ орчим гэдэг нь тогтоогдвол бүх массын дийлэхн хувь нь нейтринод ноогдох юм. Нэг үгээр хэлбэл бүхий л одод болон од хоорондын орчны масс нийлээд нейтриний массын өчүүхэн хувийг эзэлнэ гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Ингэвэл бодисын дундаж нягт дурдсан критик утгаасаа давж гарах буюу агшилт явагдах болно. Энэ талаар судлаачид шаргуу ажилласаар байна. Галактикийн бодисын массын 99-ээс илүү хувийг оддын масс эзлэх ба үлдэх бага хэсгийг од хоорондын хий, тоосонцор орчин эзэлнэ. Ийм учраас од бол орчлонгийн уудамд нэн их тархсан объект юм. Чухамдаа од /нар/-ыг тойрсон гариг болох дэлхий дээр амьдрал байгаа нь бидний хувьд уг одыг онцлон үзэхэд хүргэж байна. Оддыг түүний цацруулж буй гэрлийн спектр, хөдөлгөөн зэргээр нь судалж улмаар  ажиглалтын баримт болон онолын тооцоог харьцуулан үздэг. Оддын цацаргах гэрлийн спектрээр нь одны гадаад давхарга болох хийн бүрхэвчийг судалж тогтооно. Харин оддын дотор явагдах процессыг цэвэр физик онолын үүднээс тайлбарлаж байна. Оддын гүнд явагдах халуун цөмийн урвалаар хөнгөн элементүүд нэгдэж үүний дүнд асар их хэмжээний энерги суллагдана.

Бидний амьдралыг тэтгэгч нарны энерги ийм гарал үүсэлтэй. Одод буюу нарны төвд асар их температурын улмаас атомаас электронууд нь салсан байдаг ийм өвөрмөц орчинг плазм гэж нэрлэдэг. Оддын хувьслын эцсийн шатанд энэхүү халуун хайлмаг плазмын бодис бөхсөн хий буюу заримдаа нейтроны үүсгүүр болно гэж үздэг. Эдгээрийн алинаар нь одны хувьсал төгсөх нь түүний массаас хамаарна. Тухайлбал их биш масстай ердийн одод эцсийн шатандаа 1 см3 эзэлхүүндээ хэдэн зуун кг масс агуулсан харьцангуй жижиг хэмжээний цагаан одой одод болж хувирна. Харин их масстай одод, хувьслын эцсийн шатандаа аварга том хэмжээтэй болоч 0,001 г/см3 орчим нягттай сийрэг бодисоос тогтох аварга улаан одод болж хувирна. Улаан аварга оддын гүнд халуун цөмийн урвал явагдаж байдаг бол цагаан одой одод халуун цөмийн урвалаар устөрөгчөө бүгдийг нь шатаан гели болгож хувиргасан байдаг ажээ.

Манай нар бол масс, хэмжээ, гэрэлтэлт зэрэг хэмжигдэхүүнээрээ эдгээрийн алинд ч үл хамаарах хувьслын дунд хирийн шатандаа яваа шар од ажээ. Цаашид манай нарыг тэрбумаар тоологдох жилийн настай гэж баталдаг. Өнөө үед оддыг од хоорондын орчны их сийрэг хий тоосонцорын  нягтралын дүнд  үүссэн гэж үздэг. Од хоорондын орчин хэдийгээр нэн сийрэг, 1 см3 эзэлхүүнд барагцаалбал ганц атом ноогдох нягттай боловч түүнийг цэвэр вакуум гэж үзэж болохгүй. Од хоорондын орчны химийн бүрэлдэхүүнийг судалснаас үзэхэд устөрөгч гелийн атом зонхилох бөгөөд металлын атом харьцангуй ховор байдаг. Од хоорондын орчин дахь устөрөгчийн атом 21 см урттай, харгалзах давтамж 1420 Мгц радио долгионыг цацруулж байдгийн улмаас түүнийг 21 см урттай долгион дээр радио одон орны судалгаа явуулах журмаар судалдаг. Чухам ийм судалгааны дүнд тулгуурлан од хоорондын хийн галактиктайгаа цуг эргэх хөдөлгөөн, температур зэргийг тодорхойлдог. Мөн одод хоорондын орчноос гидроксил(OH), ус(H2O) болон бусад 20 гаруй молекул нэгдлүүдийг илрүүлсэн бөгөөд өнөө үед эдгээрийн зарим харгалзах долгионы урт дээр ажиглалтыг явуулж байна.Эдгээрийн дотор нийлмэл  олон атомт молекулууд ч тухайлбал цууны альдегид /CH3HCO/  тохиолдож байгаа нь орчлонт ертөнц дэх амьдралын үүслийн асуудлыг өргөн хүрээтэй авч үзэх боломж олгож байна. Од хоорондын орчинд ийм нийлмэл молекулууд тохиолдолж буй явдал нь амьдрал үүсэх нөхцөл тийм ч ховор биш гэдгийн баталгаа болно. Өөр нэг чухал объект бол гариг юм. Оддыг тойрон манай дэлхий болон нарны аймгийн бусад гаригийн нэгэн адил гаригууд эргэж байдаг уу гэдэг асуулт  зүй ёсоор анхаарал татна. Одоохондоо өнөө үеийн хамгийн хүчтэй дуран авайгаар ч ойр орших оддыг тойрч буй гаригийг шууд ажиглан харах боломжгүй байна. Гэхдээ тойрог замын станцын судалгаагаар харьцангуйгаар ойр орших оддыг тойрох томоохон гаригуудыг илрүүлэх боломжтой арга бий бөгөөд гаригийн систем бүхий зарим ододыг  илрүүлсээд байна. Томоохон гариг төв одоо тойрон эргэх хөдөлгөөн хийхийн зэрэгцээ цуг шилжих хөдөлгөөн хийнэ. Ийм болохоор одны хөдөлгөөн нь эдгээрийн ерөнхий хүндийн төвийг тойрох хөдөлгөөний улмаас долгиолог муруй замыг үүсгэнэ. Энэ долгионы далайц өчүүхэн байдгийн учир нь ямар ч аварга гариг одныхоо масстай харьцуулахад тун өчүүхэн масстай байдагтай холбоотой юм. Орчин үеийн нэрт одон оронч И.С.Шкловский “Орчлонт ертөнц, амьдрал, оюун ухаан” гэдэг номондоо дараах нэгэн жишээг авчээ. Биднээс 33 гэрлийн жил зайд орших манай нарны адил нэгэн одыг тойрон Бархасбадь гариг хүртэлх зайтай ижил зайд нэгэн аварга гариг эргэж байжээ. Энэ гаригийн хэмжээ болон масс нь Бархасбадь гаригийнхтай адил байсан гэвэл зарчмын хувьд доорх аргаар илрүүлж болох юм. Үүнд: нэгдүгээрт; дурдсан долгионы далайцыг хэмжих. Энэ хэмжээ жилд 0,0005 нумын секунд орчим байна, хоёрдугаар; од-гариг системийн массын төвийг тойрох хөдөлгөөнөөр одны гэрлийн цацрагийн хурд тодорхой үетэйгээр хэлбэлзэх шинжтэй болно. Тухайлбал түүний тойрог замын хурд бидэн руу чиглэхдээ өсч биднээс холдохдоо буурах юм. Үүнийг тооцоолж үзэхэд маш бага байгаа бөгөөд спектрийн шугаман шилжилтийн өөрчлөлт нь мэдэгдэхүйц биш юм. Гуравдугаарт, фотометрийн аргыг ашиглах. Үүний тулд одны гэрэлтэлтийг маш нарийн тасралтгүй хэмжих хэрэгтэй болно. Дурдсан гариг 11,9 жилд эх одоо нэг бүтэн тойрох болохоор түүний ийм хугацаанд нэг удаа халхлах юм. Нэг үгээр хэлбэл энэ нь одыг гариг хиртээж буй үзэгдэл юм.  Энэ үед одны гэрэлтэлт бага гэсэн буурч ажиглагдах ёстой. Тооцоо ёсоор дээрх жишээн дээр одны гэрэлтэлт 0,01 одны хэмжигэхүүнээр багасах бөгөөд үүнийг орчин үеийн электрофотометрээр бүрэн илрүүлэн хэмжиж чадах юм.

Нарны аймгийн аврага гаригуудын дагуул нь тэдгээрээс тасран салсан гэдэг санаа одог орончдын дунд ихээхэн газар авсан байдаг. Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван гаригуудын хажуугаар нисч өнгөрсөн гариг хоорондын “Пионер”, “Вояжер” зэрэг автомат станцуудын дамжуулсан гэрэл зураг, дүрс бичлэг сонин баримтуудыг гаргаж ирсэн юм. Юуны өмнө Санчир гаригийн бүслүүр  янз бүрийн хурдтай эргэгч олон тооны цагирагаас тогтдог нь  тов тодорхой болов. Тэр ч байтугай хамгийн захын цагирагийн нэгэн цэгт хуралдаж бөөгнөрсөн бодис байгаа нь түүний гэрэл зургаас тодорхой харагдана. Үүнийг чухамдаа гаригийн дагуул үүсэх үйл явцын эхэн үе шат гэж үзэж байна. Бодисын нягт багатай, тэнхлэгээ харьцангуй хурдан эргэх аварга гаригууд эргэлтийнхээ улмаас экваторынхоо орчмоор цүлхийн тодорхой нөгцөлд бодисын хэсгүүд тасарч цагираг үүсгэх буюу аажимдаа дагуул болон хувирах процесс хөгжил хувьслын урт удаан хугацаанд бүрддэг гэсэн одон орончдын таамаглал олон жилийн настай ч хөдөлгөөнгүй баталгааг шаардсан хэвээр ээ.

Орчлонгийн хязгааргүй уудамд манай нарны аймаг, оддын айн өнөөгийн ерөнхий дүр зураг ийм болой.

Нарны аймаг 4.6 тэрбум жилийн өмнө молекул, тоосонцрын аварга үүл дотоод таталцлынхаа хүчээр (гравитацын хүч) агшсаны үр дүнд бүрэлдсэн байна. Энэхүү үүл нь хэдэн гэрлийн жилийн хэмжээтэй байсан ба нэг биш хэд хэдэн одыг төрүүлсэн байж болзошгүй .
Уг үүлнээс манай Нарны аймаг үүссэн нарны мананцар   хэмээх тэр хэсэг агшихад өнцгөн момент хадгалагдсанаар эргэлт нь түргэссэн байна. Массын дийлэнх нь бөөгнөрсөн төв хэсгийн температур эрс нэмэгдэж, түүнийг тойрон эргэж буй хавтан хэлбэрт тоосонцрынхоос илүү өндөр температуртай болсоор байв.  Ийнхүү агшин буй манацар нь эргэлтийнхээ явцад хавтгай хэлбэртэй болж, 200 AU  орчим диаметр бүхий гараг хөврөлийн хавтгай үүсгэж, төвдөө нэн халуун бөгөөд өндөр нягттай  одны хөврөл үүсгэсэн байна.  
Энэ шатанд Нар T Tauri ангиллын од байсан гэж үздэг. T Tauri ангиллын оддыг ажиглахад 0.001–0.1 нарны масс бүхий гараг хөврөлийн үүлэнцрээр хүрээлэгдсэн нь олонтаа ажиглагддаг бөгөөд мананцрын массын дийлэнх хэсэг одондоо төвлөрсөн байдаг.  
Энэхүү дугуй хавтан манацар дахь тодорхой цэгүүдэд массын төвлөрөл үүссэнээр гарагууд бүрэлдсэн байна. 
Одны хөврөлийн төв дэх ус төрөгчийн даралт хэлбэрэлтгүй нэмэгдсээр 50 сая жилийн дотор халуун цөмийн урвал эхлэх нөхцөл бүрджээ. 

Тийнхүү температур, урвалын хурд, даралт, нягт нэмэгдсээр дулааны энерги таталцлын хүчний тэнцвэрт байдал тогтжээ. Энэ шатанд Нар гол цувааны одны бүх шинжийг олсон билээ. 

Нар бол од юм. Нар болон түүнийг тойрон эргэх гарагууд нь мананцрын бөөгнөрөлөөс үүссэн. Гэвч энэ мананцар нь Их дэлбэрэлтийн үе шиг зөвхөн устөрөгч болон гелигээс тогтоогүй юм. Тэднээс өөр олон элемент байсан юм. Эдгээр хүнд элементүүд нь Их дэлбэрэлтээс хойш Нар бий болж эхлэх хүртэлх ойролцоогоор 10 тэрбум жилийн туршид үүссэн анхны оддоос үүсчээ. Эдгээр одод сөнөхдөө өөрийн агуулж байгаа бодисын ихэнх хэсгийг сансарт цацдаг. Ингээд эхлээд устөрөгч, бага хэмжээний гели агуулсан оддын хоорондох орон зай хүнд элементээр баяжжээ. Гэвч устөрөгч, гелигээс бусад элементүүд 2%-д ч хүрэхээргүй бага байлаа. Үүний дараа шинээр үүссэн одод эдгээр элементийг агуулсан хийнээс тогтсон тул гараг,дагуул, сүүлт оддыг үүсгэх түүхий эдийг агуулж байдаг. Энэ байдал цааш үргэлжлэхэд оддын хоорондох зай хүнд элементээр баяжиж эхэлдэг. Манай нарны аймаг ч бас гараг үүсэхэд хэрэгцээтэй бодис бүхий мананцраас бий болсон юм. Өөрөөр хэлбэл манай Нарны аймаг, өмнө үүсээд сөнөсөн одноос үүссэн юм.

Нарны аймаг найман гарагтай. Эдгээрийг хөрстэй болон хийн гэж хоёр бүлэгт хуваадаг. 

Хөрстэй гарагт Буд, Сугар, Дэлхий, Ангараг багтдаг. Эдгээр гарагууд хатуу, чулуурхаг гадаргуутай тул хөрст гараг гэдэг. 

Хийн гараг болох Бархасбадь, Санчир, Далайн ван, Тэнгэрийн ван нь их хэмжээний хийнээс тогтдог бөгөөд жижиг, хатуу цөмтэй байдаг.

Аварга том гарагууд анх нягтрахдаа маш халуун байдаг. Иймээс одоогийн хэмжээтэй нь харьцуулахад илүү том байдаг байсан. Гараг үүсэх явцын төгсгөлд гарагийг бий болгосон хий, тоосонцруудын үлдэгдэл гарагийг тойрон эргэлдсээр байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд хийн ихэнх хэсгийг гараг залгиж эсвэл сансарт таран замхардаг. Үлдсэн хий, тоос нь нэг дор цугларч дагуулуудыг бий болгоно. 

Дагуулуудын ихэнх нь дээр өгүүлсэн маягаар бий болсон гэж үздэг ч зарим нь гараг бий болсны дараа гаднаас нэгдсэн нь ч бий. Энэ дагуулуудын тойрог зам нь маш нягт элипс хэлбэртэй бөгөөд бусад дагуултай харьцуулахад өөр байдаг. Үүнд Поебе, Тритон болон хэд хэдэн бяцхан дагуулууд багтдаг. Ангараг гарагийн дагуул Побос, Деймосыг гараг үүссэний дараа нэгдсэн гэж үздэг.

Хөрст гарагуудын дагуулууд бүгдээрээ нэг бол гараг бий болсны дараа нэгдсэн эсвэл мөргөлдсөнөөс болж үүссэн байна. Энэ нь аварга том хийн гарагуудын эргэн тойронд л дагуул үүсдэг гэсэн таамаглалыг нотолж байгаа юм.

Бага гарагууд хөрст болон хийн гарагуудын хоорондох Бага гаригийн бүсэд оршдог. Энэ бүсэд гараг болж нэгдэхүйц том хэмжээний сансрын биет байдаггүй. Эдний нийт масс нь Сарныхаас ч бага юм. 

Нарны аймгийн гарагуудын хоорондох зайг авч үзвэл Нарнаас холдох тусам тодорхой дараалалтай байгааг ажиглаж болно. Гараг бүрийн тойрог зам нь өмнөхөөсөө 75%-иар илүү өргөн байдаг. Үүнээс харахад Бага гарагийн бүс оронд мөн гараг байх ёстой мэт. Гэхдээ тодорхой баталгаа байхгүй. Харин зарим нэг гараг судлаач эрдэмтэдийн үзэж байгаагаар урьд нь энд нэг гараг үүсч байгаад Бархасбадь гарагийн хүчтэй татах хүчинд автан хэдэн хэсэг болж таржээ. Мөн энд гараганцрууд нэг дор бөөгнөрөөгүй тул ямар нэг гараг үүсээгүй гэж үздэг.

Дэлхий вангийн цаад талд гараг үүссэний дараа үлдсэн бодисоос тогтсон нэгэн бүс байдаг. Энэ бүсэд тус бүр нь 1 км буюу үүнээс илүү диаметртэй, 200 сая сансрын биет байгааг тооцоолон гаргажээ. Кюперийн бүс гэж нэрлэсэн энэ бүсэд Дэлхий ван, түүний дагуул Чарон ч ордог. Мөн Далай вангийн дагуул Тритон ч энэ бүсийн гишүүн юм. Эдгээр дагуулууд уг бүсийн хамгийн том хэмжээтэй нь ажээ.

Сүүлт одууд тойрог замаасаа гарч Нарны аймаг руу чиглэх нь уг сүүлт одод хоорондоо мөргөлдөн тогтворгүй байдал үүсгэснээс болдог. Богино хугацааны сүүлт одууд (ойролцоогоор 100 жилд нэг удаа) ихэнхдээ Кюперийн бүсээс ирдэг. Харин урт хугацааны давтамжтай ирдэг сүүлт одууд өөр бүсээс ирдэг гэж таамаглаж байна. 1950 онд одон орон судлаач Жан Хендрик Оорт энэ талаар нэгэн таамаглал дэвшүүлжээ. Түүний таамаглалын дагуу эдгээр сүүлт одууд Нарны системийг бүхэлд нь бүрхсэн нэг бүсээс ирдэг ажээ. Оортын үүл гэж нэрлэсэн энэ бүс бидэнд харагддагүй боловч урт хугацааны давтамжтай ирдэг сүүлт одууд энэ бүсийн талаар мэдээлэл авчирдаг. 

Оортын үүл бий болсон явцыг дараах маягаар тайлбарладаг. Бархасбадь зэрэг аварга том гарагууд дэргэдүүр нь өнгөрөхийг завдсан гараганцруудыг хүч султай тойрог замд оруулан тогтоон барьдаг. Заримдаа эдгээр биетүүд Нарны татах хүчнээс мултран сансар руу ахиж эргэж ирэхгүйгээр оддог. Харин ихэнх нь Нарны татах хүчнээс салж чадалгүй хүч султай тойрог замаар тойрон эргэлдсээр байдаг. Нарнаас хол байдаг мөн, хурд багатай тул ихэнхдээ Оортын үүлэнд байрлацгаана. Оортын үүлийг тойруулан тойрог зурахад гадиус буюу Нар хүртэлх урт нь нэг гэрлийн жил байдаг. Үүнээс цааш Нарны аймгийн хил төгсч, оддын орчин эхэлдэг гэж хэлж болно.




#Article 146: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (407 words)


Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь Монгол улсад орших их сургууль юм.

АЛСЫН ХАРАА

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн гол тулгуур, нээлттэй, судалгааны их сургууль болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нэр хүндээ тогтвортой өсгөж, Азийн шилдэг  их сургуулиудын нэг болно.

ҮНЭТ ЗҮЙЛС

Чанартай боловсрол

Насан туршдаа өөрийгөө хөгжүүлэгч суралцахуйн зөв зан төлөв бүхий мэргэжилтэн судлаачдыг бэлтгэнэ.

Бүтээлч мэдлэг

Мэдлэг, баялгийг бүтээгч орчин бүхий хөгжлийн түүчээ төв болно.

Манлайлагч иргэн

Нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулах иргэнийг төлөвшүүлнэ.

Монгол улс дотооддоо инженер, техникийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор МУИС-ийн бүрэлдэхүүнд 1959 оноос Аж үйлдвэрийн эдийн засаг, Барилгын инженер, 1960 оноос Геологийн инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр тус сургуулийн суурь тавигдсан юм. 1969 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг Барилга, Эрчим хүч, Геологи-уул уурхай, Механик-инженер, Инженер-эдийн засгийн гэсэн таван факультет, мэргэжлийн 13 тэнхимтэйгээр байгуулжээ.

Политехникийн дээд сургуулийн хөгжил бэхжилтэнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн төсөлд бодитой хувь нэмэр оруулсан юм.Энэ төслийн хүрээнд тус сургуулийн шинэ үеийн багшлах боловсон хүчин, сургалтын материалаг баазын асуудал зохих түвшинд шийдвэрлэгдсэн юм. 1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр ПДС-ийг МУИС-ийн бүрэлдэхүүнээс гарган, бие даасан дээд сургууль болгон зохион байгуулсан байна.

ПДС-ийн хөгжлийн асуудалд төр, засгаас анхаарал тавьж 1988 онд тусгайд авч хэлэлцэн ПДС-ийн талаар авах арга хэмжээний тухай гэсэн тогтоол гаргаж байв. Сургуулийн материалаг баазын хөгжилд 1980 оны сүүлчээр тэр үеийн үнэлгээгээр 15.6 төгрөгийн өртөг бүхий хичээлийн байрны шинэ өргөтгөл ашиглалтанд орсон нь чухал түлхэц болсон юм.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 154-р тогтоолоор тус сургуулийг Монгол Улсын Техникийн Их Сургууль болгон зохион байгуулсан юм. ПДС нь их сургууль болж зохион байгуулагдахын өмнө 9 факультет, мэргэжлийн ба үйлчлэх 31 тэнхим, 374 профессор багш, 3600 гаруй оюутантай дээд сургууль байсан юм. Политехникийн дээд сургууль нь 1969-1990 онуудад 12322 инженер техник, инженер эдийн засгийн мэргэжилтэнг өдөр, орой, эчнээ сургалтаар бэлтгэн гаргасан түүхтэй.

Зах зээлийн нөхцөлд Монголын дээд боловсролыг өөрчлєн шинэчлэх бодлогыг хэрэгжүүлэх, сургалтын дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилго дэвшүүлсэн эргэлтийн үетэй ПДС-ийг ТИС болгон өөрчилсөн цаг хугацаа давхцсан юм.

ТИС 1992 онд өөрийн бүтцэд өөрчлөлт хийж, факультетын зохион байгуулалтаас сургууль, төвүүдийн зохион байгуулалтанд шилжин, ТИС-ийн дээд түвшний удирдлагын төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. 

ШУТИС-ийн бүрэлдэхүүнд 8 сургууль, 2 төв, мэргэжлийн ба үйлчлэх 31 тэнхим байсан бол 1998-2006 оны хичээлийн жилийн байдлаар бүрэлдэхүүн 15 сургууль, (үүнээс аймаг орон нутагт 3 салбар сургууль), эрдэм шинжилгээний хүрээлэн, 40 гаруй тэнхимтэй, 646 профессор багштай, 21000 гаруй оюутантай, 3 лицей сургуультай томоохон их сургууль болон өргөжиж, улмаар шинжлэх ухаан сургалт-үйлдвэрлэлийн том цогцолбор болон хөгжиж байна.




#Article 147: Отгонтэнгэр Их Сургууль (346 words)


Отгонтэнгэр Их Сургууль нь 1991 оны 11-р сард Боловсролын Яамны сайдын тушаалаар “Оюунхоролын Хувийн дээд сургууль” нэртэйгээр байгуулагдсан ба үүсгэн байгуулагдсанаасаа хойш англи, франц, хятад, япон, герман, орос, испани, хэлний багш орчуулагч, олон улсын эрх зүй, аж ахуйн эрх зүй, тээврийн менежмент, сэтгүүл зүй, санхүүгийн удирлага, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлийн чиглэлээр сургалт явуулж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж одоо Отгонтэнгэр Их Сургууль болтлоо өргөжсөн. 

Отгонтэнгэр Их Сургуулийг өнөөдөр нийт 1900 гаруй оюутан төгсөж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд ажил хөдөлмөрөөрөө хувь нэмэр оруулан амжилттай ажиллаж байгаа бөгөөд нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь дараагийн шатны сургалтанд  суралцах буюу мэргэжлээрээ ажиллаж байна. 
Дээд боловсролын байгууллагад тавигдах Үндсэн шаардлага, шалгуурыг хангасан тул 1999 онд анхны магадлан итгэмжлэгдсэн их сургууль болсон юм. 
Отгонтэнгэр Их Сургууль 14 жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаа явуулах материаллаг баазтай, санхүүгийн чадавхитай хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага болж чадсан.Цогоо 
Тус сургууль нь нийтдээ 7700 м2 талбай бүхий хичээлийн 3 байранд 1200 гаруй оюутан суралцаж байна. Оюутны сурах, ажиллах таатай орчинг бүрдүүлж өгсөн. Үүнд: номын сангийн цогцолбор, спорт заал, хурлын танхим, саун, билльярдын өрөө, интернет төв, компьютерийн болон фото студи, аудио видео хичээлийн, шүүн таслах ажиллагаа, оюуны өмчийн кабинетууд, лекцийн болон дадлагын хичээл явуулах тохилог анги танхимуудтай.

Дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, хувь хүний эрх ашиг сонирхолд уян хатан зохицож чадах , хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх таатай орчин нөхцлийг бүрдүүлэх явдал мөн.

Гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах ажиллагаа жилээс жилд өргөжин тэлсээр байна. Манай хамт олон гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, Дэлхийн Банкны Шүүх Эрх зүйн Шинэчлэлт төслийн хүрээнд хууль зүйн сургалтын агуулга, стантартыг боловсронгуй болгох дэд төсөл, АНУ-ын Шүүх эрх мэдэл шинэчлэл хөтөлбөртэй хамтран Шүүхийн ажиглагч төсөл, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгтэй  хамтран  эрх зүйн нийтийн боловсрол төслийн хүрээнд зохиомжит теле цуврал нэвтрүүлэг, Япон-Монголын Эдийн засгийн хөгжлийг дэмжих төв, Японы Их Сургуулиудтай хамтран “Солонго” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. 
Хамтран ажилладаг сургууль, олон нийтийн байгууллагууд: 

зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

ОТИС-ийн эрдмийн зөвлөл тус сургуулийн боловсролын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд сургуулийн Хүндэт Профессор, Хүндэт доктор цол олгодог.




#Article 148: Монгол Улсын Боловсролын Их Сургууль (238 words)


Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь Монгол улс дахь их сургууль юм.

Боловсролын Их Сургууль нь 1951 онд Улсын Багшийн Институт нэртэйгээр байгуулагдсан бөгөөд анх 4 тэнхэм, 8 багш, 212 оюутантай байжээ. Багшлах боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ шаардлагын дагуу 1957 онд Улсын Багшийн Дээд Сургууль (УБДС), 1990 онд Улсын Багшийн Их Сургууль (УБИС), 2004 онд Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) болон өргөжжээ. 

МУБИС нь өнгөрсөн түүхийн хугацаанд монгол хэл-уран зохиол, физик, математик, мэдээлэл зүй, хими биологи, түүх, газарзүй, зураг-шугам зураг, техник хөдөлмөр, найрал дуу, хөгжим, кино драм, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, бага ангийн багш, англи, герман, хятад, солонгос, япон хэлний багш орчуулагч зэрэг 40 гаруй мэргэжлээр мэргэжилтэй 50000 гаруй, дээд мэргэжилтэй 40000 гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргажээ. 

Эдүгээ МУБИС нь 700 гаруй профессор багш, 800-гаад ажилтан ажилчид, 9000 гаруй оюутан, 500 гаруй магистрант, докторанттай, Тус улсын хэмжээнд төрөл бүрийн мэргэжлийн багшлах боловсон хүчин, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтан бэлтгэдэг хамгийн том төв болж байна.

МУБИС нь проректорын 4 ажлын алба, бүрэлдэхүүний 12 сургуультай бөгөөд Ховд аймгийн Биеийн тамирын дээд сургууль, Архангай, Баян-Өлгий, Дорнод аймаг дахь Багшийн коллежууд нь мөн тус сургуулийн харьяанд багтдаг. Сургуулийн удирдлагын менежментийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон бүтцийн өөрчлөлтийг хийж ректор проректорууд ажлын албатай, албад нь менежерийн багуудтай байхаар шинэчлэн зохион байгуулсан юм. Шинэчилсэн бүтцийн дагуу ажлын албад нь өөрсдийн ажлын чиглэл, үүргийн дагуу өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, чиглэл чиглэлийн дагуу маркетинг, менежмент хийх, зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлж байна.




#Article 149: Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (209 words)


Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (товчоор: ХААИС) нь 1958 онд мал эмнэлэг, зоотехник, агроном гэсэн 3 факультеттайгаар анхны хичээлээ эхэлж байсан бол өнөөдөр бүрэлдэхүүндээ 7 сургууль, Дархан-Уул, Ховд, Орхон зэрэг аймгуудад салбар сургуулиуд, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт нийт 5 эрдэм шинжилгээний хүрээлэн бүхий сургалт-эрдэм шинжилгээний цогцолбор болжээ. Тус сургууль нь өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйд шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өмнөө тавьсан зорилго, зорилтоо биелүүлж хэрэгжүүлсээр ирсэн.

ХААИС нь өнөөдөр бүрэлдэхүүний 7, салбар 3 сургууль, харъяа эрдэм шинжилгээний 5 хүрээлэнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эдгээрт 750 гаруй багш эрдэм шинжилгээний ажилчин, ажиллагсад ажиллаж, 9500 гаруй оюутан залуус суралцаж байгаа нь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний их сургууль болсныг бэлхнээ харуулж байна. 

Мөн 25 орны 60 гаруй их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж оюуны болоод материаллаг баазын нөхцөл, хангамжаа нэмэгдүүлж, сайжруулсаар байна.

Хүн төрөлхтний өнөөгийн эрин үе экологи, байгаль шинжлэл, биотехнологи, генийн инженерчлэлийн хөгжлөөс ихээхэн хамаарах болсон энэ цаг үед Монгол орны нийгмийн үйлдвэрлэлийн үндсэн салбар болсон ХАА-н мэргэжилтэн боловсон хүчнийг бэлтгэдэг ХААИС-ийн гүйцэтгэх үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж байна.

Хөдөө аж ахуй нь дэлхий нийтийн нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн гол хүчин зүйл байсаар ирсэн учир хөдөө аж ахуйн түүх нь хүний түүхийн үндсэн нэг, салшгүй бүрэлдүүлэгч хэсэг билээ.




#Article 150: Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль (628 words)


Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг, анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль юм.

Монгол Улсын дээд боловсролын анхны байгууллага болсон Монгол улсын их сургууль нь Хүн эмнэлэг, Зоо мал эмнэлэг, Багш нарын гэсэн 3 факультеттайгаар 1942 онд байгуулагджээ. Хүн эмнэлгийн факультет анхны төгсөлтөө 1947 онд хийж, 14 их эмчийг бэлтгэн төгсгөсөн. Анхны 14 эмчийн 9 нь төрөлх сургуульдаа багшилсан байна.

МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн суурин дээр үндэслэн 20 гаруй тэнхэм, 65 багш, 800 гаруй оюутантайгаар Улсын их сургуулиас туурга тусгаарлан, 1961 онд бие даасан Анагаах ухааны дээд сургууль болсон.

Эмнэлгийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тухайн цаг үеийн бодлогоор шинээр элсэгчдийг клиникийн эмнэлэгт асрагчаар, тус сургууль төгсөгчдийг туслах эмчээр буюу субординатораар тус бүр 1 жил ажиллуулж, эмнэлгийн практик үйл ажиллагааны анхны мэдэгдэхүүнийг эзэмшүүлж байсан байна.

БНМАУ-ын Засгийн газраас тогтоосны дагуу өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үндэсний шинжлэх ухааны чадавхийг дээшлүүлэн, улс орны ирээдүйн хөгжилд дээд сургуулиудын оролцоог нэмэгдүүлэх явдал нэн чухал болж байгааг харгалзан их, дээд сургуулиудыг цаашид сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болгох зорилгоор Анагаах ухааны дээд сургуулийг 1991 онд Анагаах ухааны их сургууль, 2003 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль болгон өргөжүүлэн зохион байгуулсан.

ЭМШУИС 2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлсэн “Хариуцлага – чанарын хяналт”  уриан дор эрдэм шинжилгээ судалгаа боловсруулалтын ажлын олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, шинжлэх ухаан–сургалт-үйлдвэрлэл, үйлчилгээний холбоог бэхжүүлж, эх орны нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилтыг тавин ажиллаж байна.

АШУҮИС нь жилдээ Анагаах ухааны сургуульд 366, Уламжлалт анагаахын сургуульд 128, зүү төөнө 30, Нийгмийн эрүүл мэндийн сургуульд 127, Нүүр ам судлалын сургуульд 126, Био анагаахын сургуульд 150, Эм зүйн сургуульд 91,  Сувилахуйн сургуульд 760, Дархан 427, Говь-Алтай , Дорноговь   хөдөө орон нутаг дахь бусад салбар сургуулиудад, нийт 2173 оюутан элсүүлэн суралцуулдаг.

Анагаах болон Уламжлалт анагаахын сургууль 6 жил, Био-анагаах, Нүүр ам судлал, Нийгмийн эрүүл мэнд, Эм зүйн сургууль 5 жил, бусад салбар сургуулиуд 4-5 жилийн сургалтын хөтөлбөртэй ЮМ

АШУҮИС-ийн тулгын чулуу тавигдсанаас хойш 70 жилийн хугацаанд хүний их эмч 11188, хүүхдийн эмч 1953, уламжлалт анагаахын эмч 628, эрүүл ахуйч 1107, шүдний эмч 1738, эм зүйч 1110, био анагаах судлаач 149, эрүүл мэндийн эдийн засагч 167, эрүүл мэндийн нийгмийн ажилтан 152, эрүүл мэндийн мэдээлэл зүйч 107, спортын анагаахын эмч 46, бүгд 18345 эрүүл мэндийн мэргэжилтнийг бэлтгэн гаргаж өөрийн орны эрүүл мэндийн салбарыг дээд боловсролтой боловсон хүчнээр хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.

АШУҮИС нь бүрэлдэхүүний 7 сургууль (АУС, Био-АС, НЭМС, МАУОУС, ЭЗС, НАСС, ЭМТС), хөдөө орон нутаг дахь салбар 3 сургууль  (Дархан уул, Дорноговь, Говь-Алтай), 2 газар (Сургалтын бодлого зохицуулалтын газар, Санхүү эдийн засгийн газар), 9 алба (Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний алба, Оюутны нэгдсэн алба, Докторантур, магистрантурын алба, Хангамж үйлчилгээний алба, Мэдээлэл технологийн алба, Мэргэжил дээшлүүлэх институт, Гадаад харилцааны алба, Шинжлэх Ухаан технологийн төв, Инноваци технологи дамжуулах алба, Анагаах ухааны төв номын сан), Их сургуулийн нэгдсэн эмнэлэг, сувилал,  НАСС-ийн эмнэлэг, “Эрхэс” сувилал, “Баянчандмань” сувилал, Оюутны I, II байр, “Эрхэс” хэвлэх үйлдвэр, Оюутны цайны газар, АШУҮИС-лицей буюу Ерөнхий Боловсролын Сургууль гэсэн бүтэцтэй ажиллаж байна.

Тус их сургууль нь 2013 онд бүтэц зохион байгуулалтын хувьд бүрэлдэхүүн долоон сургууль, салбар 3 сургууль нийт 77 тэнхим, 610 багштайгаар  ажиллаж байна. Багш нарын 58,75 хувь нь / СС болон салбар сургууль орвол-37,8 хувь/ докторын зэрэгтэй байна. Тус сургуульд одоогийн байдлаар 25 мэргэжлээр 11347 оюутан, 590 резидент эмч, 841 магистрант, 352 докторант, лицейн 277 сурагч, үйлчилгээний ажилтан 300 нийтдээ 15000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамт олон  болсон. Мөн жилдээ төрөлжсөн нарийн мэргэжил болон мэргэжил дээшлүүлэх кредит сургалтанд нийт 600 эмч хамрагдан мэргэжил мэдлэгээ дээшлүүлдэг.

Тус сургуульд өнөөгийн байдлаар өөрийн мэдлийн сургалт, эрдэм шинжилгээний эмнэлгийн үйлчилгээний лаборатори, кабинет 165, 200-аад мянган боть ном бүхий номын сан, 1000 гаруй хүний багтаамжтай спортын танхим, 500 хүний суудалтай Оюутны Соёлын Төв, иж бүрдэлтэй 1700 суудалтай хичээлийн төв байр, 600-аад ортой оюутны  байр бүхий сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн барилга үйлчилгээ бүхий байгууламж ахуйн хангамжтай ажиллаж байна.




#Article 151: Соёл Урлагийн Их Сургууль (327 words)


Соёл Урлагийн Их Сургууль нь 1957 онд үүсгэн байгуулагдсан улсын их сургууль бөгөөд нийслэл Улаанбаатар болон Улиастай хотуудад салбартай соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их сургууль юм. Монгол улсын соёл, урлагийн салбарын эрдэм шинжилгээ, сургалт, уран бүтээлийн үндэсний цөм байж, олон улсын жишигт нийцэхүйц тэргүүлэх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх дорно дахины уран сайхны сэтгэлгээний төв болох.

Соёл, урлагийн их сургуулийн эх суурь анх МУИС-д 1957 онд театрын найруулагч, УБИС-д 1959 онд кино-драмын жүжигчин, 1967 онд дуулаач, 1989 онд ардын хөгжмийн мэргэжлээр бэлтгэж эхэлснээр тавигдан, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 ины 6-р сарын 8-ны өдрийн 292 тоот тогтоолооор Соёл, урлагийн дээд сургуулийг бие даалган байгуулж, 1992 онд Соёл, урлагийн их сургууль болгож өргөтгөжээ.

Монгол улсын их, дээд сургуулиудын консорциумыг үндэслэгчдийн нэг нь СУИС юм. СУИС өнөөдөр урлаг, соёлын салбарын бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг эрдэм шинжилгээ- сургалтын тэргүүлэх төв болж хувирлаа. 

Соёл, урлагийн их сургуульд дараах бүтцийн сургууль, институт, ахлах сургууль, хүрээлэн, коллеж харъяалагддаг. Үүнд: 

СУИС-ийн гадаад харилцаа өргөжиж, Английн Лондон хотын Вимбледоны урлагийн сургууль, Францын Лион хотын Хөгжмийн консерватори, ОХУ-ын Дорнод Сибирийн Соёл, урлагийн Улсын Академи, Кемерово мужийн Соёл, урлагийн Улсын Академи, Екатеринбург хотын Хөгжмийн Академи, Москвагийн Гнесиний нэрэмжит Хөгжмийн Академи, ХБНГУ-ын Мюнхен хотын Телевиз, киноны дээд сургууль, Японы Сока их сургууль, БНХАУ-ын өМөЗО-ны Багшийн их сургууль, Урлагийн дээд сургууль, Солонгос улын Чунг-Ангийн их сургууль, Югославын Белградын Соёл, урлагийн Академитай хамтран ажиллаж байна.

СУИС 1993 оноос докторын сургалтыг явуулж байна. Соёл, урлаг судлалын салбарт докторын зэрэг хамгаалуулах Зөвлөл ажилладаг. 

СУИС–д жил бүр профессор багш нарын болон оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг. СУИС-ийн профессор-багш нар улсын хэмжээний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиумд өргөнөөр оролцдог. СУИС-ийн уран бүтээлчид гадаад орнуудад, тоглолт хийдэг, олон улсын фестивалиас шагнал хүртэгсэд цөөнгүй байдаг. СУИС-ийн бүрэлдэхүүнд Соёл, урлаг судлалын хүрээлэн ажилладаг. Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн ажилтнууд, СУИС-ийн пхрофессор багш нарын хүчээр нүүдэлчдийн соёлын уламжлал, шинэчлэл, хөгжим, театр, дүрслэх урлагийн хөгжил, соёлын менежмент, маркетингийн асуудлаар судлагааны олон бүтээл туурвив. 2000 онд “Монголын соёлын түүх” 3 боть суурь бүтээл хэвлүүлэв.

 




#Article 152: УАЗ-469 (178 words)


УАЗ-469 ба УАЗ-3151 нь ЗХУ-ын Ульяновын автомашины үйлдвэрийн, туулах чавдар өндөр, ачаа болон суудлын зориулалт бүхий автомашин. ГАЗ-69-ийн сайжруулсан хувилбар. Манай монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн төмөр хүлэг. 

Уаз бол бартаат замд, байлдааны нөхцөлд гайхамшигтай тооцоологдсон машин боловч донсолгоо маш хүчтэй нөлөөлдөг тул япончууд уг машинд сууж үзээд, Даанч хүн суудгийг нь мартжээ гэж хэлсэн гэх онигоо бий.

Оросууд болон дэлхий дахинд Орос хүч хэмээн нэрлэгдсэн УАЗ-469-н анхны хувилбар нь 1962 онд зохиогдсон байна.

ЗХУ болон Варшавын хэлэлцээрийн орнууд 1970-аад оны дунд үеэс эхлэн өмнөх хувилбар болох ГАЗ-69-ийг халж, командын үндсэн машинаар зэвсэглэлд авч эхлэсэн. УАЗ-469 болон УАЗ-469Б машинуудыг цуврал байдлаар 1972 оны 12 сараас эхлэн үйлдвэрлэж эхлэсэн боловч өмнө нь 1964 оноос эхлэн туршилтын журмаар үйлдвэрлэж байсан. 1985 оноос эхлэн шинэчлэн сайжруулж, үйлдвэрийн индекс дугаарыг УАЗ-3151 болгож  өөрчилсөн загварын үйлдвэрлэл эхлэсэн. Улмаар 2003 онд ОХУ-ын дотоод хэрэглээнд зориулж шинэчилсэн УАЗ-315195 Хантер загварын үйлдвэрлэлттэй холбогдуулан 3151 редуктортай болон гадаад экспортод зориулсан хувилбараар хязгаарлагдсан.

Сүүлийн үеийн Хантер нь их сайн болсон. Бусад компаниудыг бодвол жил бүр олон олон шинэ загвар гаргаад байдаггүй ч нэг гаргасан загвар нь маш сайн болсон байдаг. 




#Article 153: Библи (521 words)


Библи нь Иудейзм ба Христэд Итгэгчдийн  хувьд Бүтээгч Эзэн буюу Тэнгэрбурханы хүн төрөлхтөнд дамжуулсан үг бөгөөд Ислам шашны хувьд мөн ариун судар юм. Библи нь дан ганц цул ном биш, олон ном, эш үзүүлэгчдийн түүх, захидлын цогц юм. Библийн хамгийн эхний ном нь МЭӨ 1500 оны үед, хамгийн сүүлийн ном нь МЭ 100 оноос өмнө, нийтдээ 1600 жилийн хугацаанд 40 гаруй хүмүүсийн гараар бичигджээ.

Библи гэдэг үг нь койне грек хэлний  τὰ βιβλία - ta biblia буюу номнууд гэх үгнээс үүүсэлтэй. Англи хэлний bibliography (ном зүй), орос хэлний библиотека (номын сан) гэх үгнүүд ч энэ үгнээс гаралтай.

Өнөөдөр Библи дэлхийн ихэнх хэл дээр хөрвүүлэгдсэн. Харин Библи бичигдсэн анхны хэл нь Хуучин Гэрээний хувьд еврей хэл, арамей хэл (багахан хэсэг нь) бөгөөд Шинэ Гэрээний хувьд бүхэлдээ  грек хэл дээр бичигджээ. 

Еврей хэл болон арамей хэл дээр бичигдсэн Библийг буюу Хуучин Гэрээг ихэнхдээ Еврей Библи гэнэ. Еврейчүүд өөрсдийн ариун бичээсээ ТаНак гэж нэрлэнэ. 

ТаНак гэдэг үг нь Тора, Небиим, Кетубим гэсэн гурван үгний эхний үсэгнүүдийн нийлбэрээс бүтсэн үг ажээ. Учир нь еврейчүүд Хуучин Гэрээг буюу өөрсдийн Библээ агуулгаар нь, бичиглэлийн хэлбэрээр нь Тора, Небиим, Кетубим гэсэн гурван хэсэгт хуваан ангилдаг. 

Тора гэдэг нь сургааль, заавар, хууль гэсэн утгатай бөгөөд Мосегийн таван ном, Хуулийн ном, Пентатух гэж нэрлэгддэг Библийн эхний таван ном үүнд багтана.

Небиим гэдэг нь эш үзүүлэгч, Тэнгэрбурханы үгийг дамжуулагчид гэсэн утгатай үг бөгөөд ерөнхий утгаар нь авч үзвэл Аврагч ирэх тухай зөгнөлийн номууд юм.

Кетубим гэдэг нь бичээсүүд гэсэн утгатай үг бөгөөд түүх, дуу, шүлэг гэх мэтээр утга зохиолын олон төрлөөр бичигдсэн байна. 

Еврейчүүд Вавилончуудын нутагт цөлөгдөх үед тэдний дунд арамей хэл ихэд дэлгэрсэн. Учир нь арамей хэл бол тухайн үеийн Вавилон, Ойрхи Дорнодын албан ёсны хэл байсан байна. Тэр үед бичигдсэн Ариун Библийн хэсгүүд буюу Даниел ном, Езра номын нэлээд хэсэг Иеремиа номын нэг эшлэл арамей хэл дээр бичигдсэн байдаг.
         

Христийн шашны Ариун Библи нь 2 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсгийг Хуучин гэрээ гэдэг бөгөөд нийт 39 номоос бүрдэнэ. Харин удаах хэсгийг Шинэ гэрээ гэх ба 27 номоос бүрдэнэ. Шинэ гэрээний эхний 4 номыг Сайн мэдээний дөрвөн ном гэдэг бөгөөд Христийн амьдрал, сургаал, Христ итгэлийн талаар өгүүлдэг. Христийн шашны Ариун Библид Еврей Библийн ихэнх хэсгийг багтаасан боловч бага зэргийн ондоо зүйлүүд бий. Протестант урсгалыг дагагчид Ариун Библийн номоос өөрсдийн үзэл номлолдоо тааруулан засаж, хасах зэргээр одоогийн ашиглаж буй 64 ном бүхий Ариун Библийн хувилбарыг бий болгожээ. Протестант урсгалынхан Хуучин Гэрээнээс 7 номыг хассан бөгөөд Мартин Лютер Шинэ Гэрээнээс мөн зарим номыг тухайлбал Илчлэлт номыг хасч, засварлахыг оролдсон нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар протестант хувилбарын Библид хэвээр үлдээхээс өөр аргагүйд хүрчээ.

Ариун Библийн маш олон хөрвүүлгүүд байдаг. Хамгийн анхны орчуулга IV зуунд эхэлсэн бол түүнээс хойш латин, англи зэрэг хэл рүү хөрвүүлж эхэлсэн. Эдгээрээс англи хэлээрх хөрвүүлэг хамгийн их тархсан байдаг ба Жеймс Вангийн Шинэ Хувилбар, Олон Улсын Шинэ хувилбар гэх орчуулга түгээмэл ашиглагддаг.

Ариун Библийн анхны монгол орчуулгыг XIII зуунд Ромын Папын Монгол эзэнт гүрэн дэх элч, католик шашны санваартнууд анх орчуулан Монголын эзэн хаадын дэмжлэгээр хэвлэжээ. 2016 онд Ариун Библийн монгол орчуулгын 710 жилийн ой тохиож байна. XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн католик санваартнууд Ариун Библийг тухайн үеийн аялгуунд тохируулан шинээр орчуулах ажлыг ар болон өвөр Монголд гүйцэтгэж байв.




#Article 154: Солонгосын дайн (4065 words)


Солонгосын дайн нь Өмнөд ба Хойд Солонгосын хооронд 1950 оны 6 сарын 25-наас 1953 оны 7 сарын 27-ны хооронд болсон дайн юм. Хоёр Солонгосын аль аль нь нийт Солонгосыг өөрийн удирдлага доор нэгтгэх зорилготой байв. Өмнөд Солонгосыг АНУ ба өрнөдийнхөн, Хойд Солонгосыг ЗХУ, БНХАУ зэрэг коммунист орнууд дэмжиж байв. Энэ дайн Хүйтэн дайны үеийн хамгийн том дайн байлаа. 

Солонгос нь 1910-1945 оны хооронд Японы эрхшээлд байв. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр байгуулагдсан АНУ ба ЗХУ-ын гэрээгээр Солонгосын хойгийг 38-р өргөргөөр хоёр хуваах асуудлыг тохиролцсон бөгөөд уг гэрээний дагуу ЗХУ-ын арми 8-р сарын 10-нд уг өргөрөгөөс хойш нутагт, хэдэн долоо хоногийн дараа буюу 1945 оны 9-р сарын 9-нд АНУ-ын арми 38-р өргөргөөс өмнөх нутагт хяналтаа тогтоов. Хоёр тал хяналтын нутаг дээрхи олзлогдсон япон цэргүүдийг тус бүрдээ хүлээн авахаар тохиролцсон байна.  

Ийнхүү Солонгос нь Зөвлөлтийн мэдлийн хойд, Америкийн мэдлийн өмнөд гэсэн хоёр хэсэг болон хуваагдав. 1945 оны 12-р сард АНУ ба ЗХУ нь Солонгосыг түр хугацаагаар удирдах гэрээ байгуулав. Энэ үеэс Өмнөдөд АНУ-ын цэргийн хяналтыг эсэргүүцэх хөдөлгөөн эхэллээ. Учир нь Америкууд Японы түрэмгийлэлийн үеийн засаг захиргааны нэгж, удирдлагуудын ихэнхийг хэвээр авч үлдсэн ба, солонгос хүмүүсийн байгуулсан аливаа эвсэл, хөдөлгөөныг хориглоод байв. 1946 оны 9 сард эхэлсэн төмөр замчдын эсэргүүцэл эрчимжин өмнөдийн ихэнх хотод үймээн дэгдэн, хэдэн арван цагдаагийн ажилтан, Японы газрын эзэд амь үрэгдэв. Солонгос дахь АНУ-ын цэргийн удирдлага дайны байдал тогтоон, солонгосын иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэжээ.. Өмнөдөд коммунист үзэл баримтлалыг дэмжиж эхлэв. АНУ Солонгост бүх нийтийн сонгуулиар шинэ засгийн газар байгуулах санаачлага гаргасан байна. Өмнөдийн хүн ам хойд нутгийнхаас хоёр дахин илүү тул бүх нийтийн  сонгуулиар коммунист Ким Ир Сен олонхийн санал авч чадахгүйг мэдэж байлаа. Өмнөд нутагт АНУ-д боловсрол эзэмшсэн, коммунизмыг эсэргүүцэгч Ли Сын Ман шинэ засгийн газрыг тэргүүлэх болов. Энэ засгийн газар нь албан ёсоор нийт солонгосын засгийн газар байсан байна.АНУ анти-коммунист үзэлтэй Лы Син ман ийг   Өмнөд Солонгосыг удирдуулахаар томилов.

Дайны эхний өдрүүдэд Хойд Солонгосын арми маш амжилттай урагшлаж, 6-р сарын 28 гэхэд Сөүл хотыг эзлэв. Хойдууд НҮБ-ын удирдлага доор гадаадын цэргийн хүч ирж амжихаас өмнө Солонгосын хойгийг нэгтгэж амжина гэж итгэж байсан байна. Уг оны 8 сарын дунд үе гэхэд хойгийн 90%-ийг Хойдууд эзэлж, зөвхөн Бусан хот орчим өмнөдүүдийн мэдэлд үлджээ. 

Хойд Солонгосчууд Өмнөд рүү дайрсан нь АНУ болон өрнөдийн бусад орнуудын хувьд гэнэтийн зүйл болов. Учир нь дайн эхлэхээс хэдхэн өдрийн өмнө АНУ-ын Төрийн департаментаас Конгресст тавьсан илтгэлдээ хоёр Солонгосын хооронд дайн гарах магадлал тун бага гэж мэдэгдэж байсан юм. 

АНУ нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссантай холбоотойгоор армийнхаа бие бүрэлдэхүүнийг цөөлж, дайн дэгдсэн бүс нутагт хангалттай цэргийн хүчгүй болсон байв. Японд байрлаж байсан Дуглас МакАртур генералаар удирдуулсан нэгтгэл нь бүс нутагтаа хамгийн том нь байлаа. Дайны эхэнд ерөнхийлөгч Трумен Өмнөд Солонгосын армийг зэвсэг, техникээр хангах, цэргийн нисэх хүчнээр хамгаалуулан Америкийн иргэдийг Солонгосоос гаргах үүргийг Макартурт өгснөөр дэмжлэгээ хязгаарлав. Хэдийгээр Америкийн цэргийнхэн Хойд Солонгосын эсрэг цэргийн нисэх хүчнийг идэвхтэй ашиглахыг санал болгож байсан ч Трумэн зөвшөөрөөгүй бөгөөд харин Долдугаар флотод Тайваныг хамгаалах тушаал өгснөөр Хятадын коммунистууд болон гоминданыхны хоорондын тэмцэлд хөндлөнгөөс үл оролцох бодлогыг эцэс болгов.

Солонгосын дайн эхэлсэн өдөр НYБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан бөгөөд Зөвлөлтийн төлөөлөгч хуралдаанд суухаас татгалзаж, Югославын төлөөлөгч түдгэлзсэн санал өгсөн тул АНУ-ын санал болгосон тогтоолыг хүлээн авчээ. Энэ явдал нь ЗХУ-д маш том сургамж өгсөн юм. Хэрэв энэхүү тогтоол дээр байнгын гишүүн болох ЗХУ хориг тавьсан бол НYБ-ын цэрэг Өмнөд Солонгост цэрэг оруулж чадахгүй байх байсан гэдэг. 

НYБ-ын тогтоолын дагуу АНУ нь Өмнөд Солонгост туслуулахаар цэргээ явуулж, өрнөдийн орнууд зэвсэг, хүн хүчээр тусламж үзүүлж эхлэв. Гадаадын цэргийнхэн оролцсон анхны томоохон тулалдаан 7 сарын 5-нд Осаны орчим болсон байна. Үүнд АНУ-ын 24-р дивиз оролцов. Өмнөд ба АНУ-ын тал асар их хохирол амсан Тэжон хүртэл ухарсан ба дивизийн захирагч, хошууч генерал Виллиам Ф.Дийн олзлогдов. Энэ ажиллагааны явцад Америкын тал 32 мянган цэрэг, офицер, 220 их буу, миномет, 20 танк, 540 пулемёт, 1300 автомашинаа алдав. Үүний дараа Нактонган голын орчим болсон тулалдаанд Америкийн явган цэргийн 25-р дивиз болон хуягт танкийн дивиз ихээхэн хэмжээний хохирол амссанаас гадна баруун урд чиглэлд нь Хойд Солонгосын явган цэргийн 6-р дивиз, мотоциклийн 1-р ангиуд нь Өмнөд Солонгосын ухарч байсан нэгтгэлүүдийг бут ниргэж, Солонгосын баруун өмнөд болон, өмнөд бүс нутгийг бүхэлд нь эзлэн, Масан хотод ойртосноор Америкийн тэнгисийн явган цэргийн 1-р дивиз Бусан хот руу ухрахаас өөр аргагүй болов.  

Энэ хооронд АНУ цэргийн хүчээ зузаатгасан ба 8 сарын сүүлээр гэхэд 500 танктай, цэргийн бие бүрэлдэхүүний тоогоор хойд солонгосынхоос 180,000 аар илүү болж, сөрөг давшилтанд орлоо.Энэ үед байдал маш хүндэрснийг мэдэрсэн Зөвлөлтийн засгийн газар Солонгос, Хятадтай хиллэх хилийн бүсэд V танкийн дивиз, Порт-Артур дахь Номхон далайн флотын анги нэгтгэлүүдийг татан байрлуулав. Маршал Р.Малиновскийн командалсан энэ цэргийн бүлэглэл нь Умардынхны хувьд нэг ёсны ар талын бааз нь болж байлаа.

Солонгосын дайн нь цэрэг дайны тэр дундаа нисэх хүчний түүхэнд анх удаа тийрэлтэт онгоцуудын хооронд тулалдаан болсноороо онцлог юм. Анхлан өмнөд эвслийн зүгээс P-51, F4U, A-1 зэрэг поршент хөдөлгүүрт онгоц ашиглаж байлаа. Үүний эсрэг Хойд Солонгос, Хятадын тал нь Як-9, Ла-9 загварын сөнөөгч, Ил-2, Ил-10, ТУ-2, Пе-2 маягийн дайрагч, бөмбөгдөгч онгоцтой байв. Гэвч удалгүй Өмнөдийн эвсэл нь агаарт ноёрхохын тулд F-80,F9F, F2H зэрэг тийрэлтэт хөдөлгүүр бүхий онгоцуудыг татан ирүүлэв.

Дайны эхэнд Өмнөдийн эвслийн тийрэлтэт онгоцууд нь Хойд Солонгос, Хятадын поршент хөдөлгүүртэй онгоцуудаас илт давуурхаж, агаарт ноёлж байсан ч Зөвлөлтийн тал хамгийн сүүлийн үеийн МиГ-15 сөнөөгч онгоцыг Хойд Солонгос, Хятадын талд өгснөөр байдал дээрдэв.

Yvний хариуд америкчууд «МиГ-15»-ийн эсрэг тусгайлан зохион бvтээсэн F-84, F-86 угтан сөнөөгч онгоцыг Солонгос руу илгээсний дараа зөвлөлтийн сөнөөгчдийн хаанчлал дуусч, хоёр тал агаарт харилцан тэнцвэртэй болсон байна. Агаарын тулалдаанд туршлага илүү өмнөд эвслийн нисэгч нар ялах нь их байлаа. Агаарт ноёлж чадахгүй байгаагийн улмаас газрын байлдааны ажиллагаанд муугаар нөлөөлөх болсон нь Хойд Солонгос, Хятадын таних тэмдэгтэй нисэх онгоц, мөн тэдний дүрэмт хувцас, бичиг баримттай зөвлөлтийн туршлагатай нисгэгчдийг тулалдаанд оруулахад хүрэв. 
Америкийн тал нь 78–н F-86 сөнөөгчөө алдаж 792 МиГ, 108 бусад онгоц сөнөөсөн гэсэн мэдээ өгдөг ч 335 удаагийн ялалт нь л баримтаар нотлогддог. {Энэ нь нэг талаар туршлага муутай Солонгос, Хятадын нисгэгч нарын жолоодсон онгоцыг оруулан тооцсонтой холбоотой бололтой} Зөвлөлтийн талаас 335 МиГ сөнөөгчөө алдаж 1300 онгоц сөнөөсөн гэсэн мэдээ өгдөг.

Солонгосын дайны явцад Америкийн агаарын цэргийн хүчин нь гол төлөв шатаагч бөмбөг ашигласан ихээхэн хэмжээний бөмбөгдөлт явуулж байжээ. Дайн нь гурван жил гаруй үргэлжилсэн ч Америкчууд Вьетнамын дайны 13 жилийн дотор хаяснаас илүү хэмжээний напалмын бөмбөгийг Хойд Солонгосын нутагт хаясан байдаг.

Десант нь буусан өдөртөө Инчоныг эзлэн, Сөүлийн зүг давшилтаа үргэлжлүүлжээ. Харин өмнөд чиглэлд Тэгүгийн бүсээс Өмнөд Солонгосын хоёр нэгтгэл, америкийн явган цэргийн 7-р дивиз, их бууны 36-р дивизионы хүчээр сөрөг давшилтанд орсон бөгөөд энэхүү хоёр бүлэглэл нь 9-р сарын 27-нд Есан нэртэй газар нэгдэн, Хойд Солонгосын армийн 1-р бүлэглэлийг бүслэв. Холбоотнууд Сөүлийг 9 сарын 25-нд эзлэж, 10 сарын 8-ны өдөр 38-р өргөрөгт хүрэв.

Хоёр улсын хуучин хилийн орчим болсон хэд хэдэн удаагийн цуврал тулалдааны дараагаар 10 сарын 11-ний өдөр Холбоотнууд Пхеньяны зүг давшилтанд орсон бөгөөд дэмжлэг болгож, 10 сарын 19-ны өдөр Пхеньянаас хойш 40 км-т 5,000 хүнтэй агаарын десант буулган, тэр өдөртөө Хойд Солонгосын нийслэлийг эзлэн авав. Хойд Солонгосын 135,000 цэрэг олзлогдов.

Хятадууд эхэндээ Солонгост цэргийн тойргуудын арми, корпус,анги нэгтэлүүдээр өргөдөл, санал цуглуулах ажлыг явуулсан боловч хүсэлт гаргасан нэг ч хүн гарсангүй тул дээд командлалын тушаалаар Пэн дэ хуайд командлуулан бэлтгэл ажлыг өрнүүлжээ. 
БНХАУ нь 38-р өргөргийг солонгосын бус цэргийн хүч давсан тохиолдолд дайнд орно гэж мэдэгдэж байсан ч АНУ үүнийг нь НYБ-ыг сүрдүүлэх гэсэн оролдлого гэж үзэж байв. Гэвч 1950 оны 10 сарын 8-нд Америкийн цэргийн нэгтгэлүүд Хойд Солонгосын хилийг давахад Мао Зэдун Хятадын армийг Ялузянь голын эрэгт ойртон, гатлахад бэлэн байх тушаал өгөв. Мао Сталинд Хэрэв АНУ Солонгосын хойгийг бүхэлд нь эзэлвэл, удалгүй Хятадад дайн зарлана гэдэгт бэлэн байхаас өөр аргагүй гэж хэлж байв. Тэрээр Зөвлөлтүүдээс дэмжлэг авахын тулд ерөнхий сайд Жоу Эньлайг Москва руу явуулаад, хариу хүлээн дайнд орох өдрийг 10 сарын 13-аас 19-ний өдөр болгон хойшлуулав.

Гэвч ЗХУ нь агаарын болон тэнгисийн цэргийн дэмжлэгээр туслахаас татгалзсан төдийгүй өөрийн сөнөөгч МиГ-15-ыг фронтын шугаманд 100 км-ээс илүү ойртохыг нь хориглож зөвхөн Хойд Солонгос, Хятадын нисэх хүчний бие бүрэлдэхүүнийг бэлтгэх, ар талын агаарын хамгаалалтыг хариуцах, зэр зэвсэг, галт хэрэгсэл нийлүүлэхээс хэтэрсэнгүй . Энэ нь Сталины хувьд Уулан дээрээс 2 барсын хоорондхи зодооныг тайван ажиглаж, аятай тохиол хүлээх сармагчины хаан  Мао-ЗеДуны бодлогоос болгоомжилсноос үүдэлтэй байлаа.

Байдал тун ээдрээтэй болж ирсэн тул Хятадын тал Зөвлөлтийн хариуг хүлээлгүй 1950 оны 10 сарын 25-ны өдөр Пэн Дэхуй генералаар удирдуулсан 270,000 хүнтэй армиа Ялузян голыг гатлан дайнд орох тушаал өгчээ. Гэнэтийн дайралтын хүчээр Хятадын арми Өмнөдийн эвсэл буюу НYБ-ын цэргийн хүчний хамгаалалтыг устгасан ч өөрсдөө уулархаг нутаг руу ухарсан байна. Энэ тулааны явцад Хятадын тал 10,000 хүнээ алдсан бол Өмнөд Солонгос 6,000, АНУ 2,000 мянган хүнээ алджээ. НYБ-ын цэрэг ихээхэн хохирол амссан ч Ялузян голыг чиглэсэн дайралтаа үргэлжлүүлсээр байв. 

НYБ-ын хүчин Хуннам хот хүртэл ухарч, бэхлэлтийн шугам байгуулаад 1950 оны 12-р сард хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлүүлжээ. Энэ ажиллагааны явцад 105,000 цэрэг, 98,000 Хойд Солонгосын энгийн иргэдийг Өмнөд Солонгос руу хөлөг онгоцоор тээвэрлэн хүргэсэн байна.

Энэ үеэс хойш дайны явцад эрс өөрчлөлт гараагүй бөгөөд талууд хэлэлцээр хийж эхлэв. Хэдий хэлэлцээр явагдаж байсан ч байлдааны ажиллагаа зогссонгүй. Тухайлбал, 1951 оны 8 сарын 31-ээс 12 сарын 12-ны хооронд Өмнөдийн эвслийнхэн давшилтын ажиллагаа явуулж Америкийн тал 22,000, Өмнөд Солонгосын тал 38,000 хүнээ, 11 сарын сүүлээр Умардын эвсэл сөрөг дайралтанд орж 100,000 гаруй хүнээ алдаж байв.

Америкийн шинээр сонгогдсон ерєнхийлєгч Дуайт Эйзенхауэр дайныг зогсоохын тулд авч болох арга хэмжээг хайхын тулд 1953 онд Солонгост ирж байдалтай газар дээр нь танилцжээ. Гэвч сөргөлдөгч талуудын энхийн хэлэлцээр дорвитой урагшласангүй. 1953 онд Сталиныг нас барсны дараа байдал эрс өөрчлөгдлөө. Зөвлөлтийн шинэ удирдлага Солонгосын дайныг зогсоох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргав. Зөвлөлтөөс дэмжлэггүй болсон Хятадын тал олзны хүмүүсийг суллан явуулахыг зөвшөөрч, 1953 оны 4 сарын 20-ноос эхлэн талууд цэргийн олзлогдогсдоо солилцож эхэлсэн байна.

Гэрээнд гарын үсэг зурах үед фронтын шугам 38-р өргөргийн орчимд байсан тул фронтын шугамаар Зэвсэггүй бүс байгуулав. Энэ бүсийг одоо умард талаас нь Хойд Солонгосын арми, өмнөд талаас нь АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан хүч хамгаалж байдаг байна.

Гал зогсоох хэлэлцээр явагдсан солонгосын хуучин нийслэл Кэсон нь дайнаас өмнө Өмнөд Солонгосын мэдэлд байсан ч одоо БНАСАУ-ын тусгай эрхтэй хот болсон байна. Дайныг эцэслэсэн энхийн хэлэлцээр өнөөдрийг хүртэл Хойд ба Өмнөд Солонгосын талуудын хооронд хийгдээгүй байгаа болно. 

Солонгосын дайн үеэр талууд хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байсныг олон тооны баримт харуулдаг. Тухайлбал, Хойд Солонгос, Хятадын армийн илтгэлд олзны хүмүүсийг тамлаж, цаазлах, шархтай цэргүүдийг буудаж алах явдал гарч байгаа талаар нэг бус удаа дурдагдаж байсан.

Америкийн цэргүүдэд фронтын шугам дээрх байрлалд нь дөхөж ирсэн хэнийг ч болов, энгийн хувцастай байсан ч буудан алах тушаал өгсөн байна. Хэдий Хойд Солонгосын тал нь энгийн хувцастай тагнуул илгээх нь байсан ч, гол төлөв энгийн иргэд алагддаг байжээ.

Байлдагч талууд булаан эзэлсэн хот, суурин газраа энгийн номхон иргэдийг хомроглон цаазалдаг байсан байна. Ялангуяа эсрэг талынхны давшилт эхэсний дараа энэ нь улам ихэссэн байна.

Өмнөд Солонгост олон арван мянган хүнийг коммунист үзэлтэй гэж буруутган мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэргүйгээр цаазаар авсан байна. Өмнөдийн эвслийнхэн тарваган тахал, булчин задраах тахал зэрэг өвчний нянгаар халдварлагдсан шавьж бүхий бөмбөг шидэх зэргээр Умардын эвслийнхний эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэж байв.

Тухайн үед эсрэг талынхаа энгийн номхон иргэдийг санаатай болон санаандгүйгээр алахыг хориглосон гэрээ, хэлэлцээр байгаагүй бөгөөд энэ дайны дараа буюу 1977 онд дайны үеэр энгийн иргэдийн эсрэг хийсэн гэмт хэргийн талаарх нэмэлт протоколыг баталсан байдаг юм.

Солонгосын дайн нь Хүйтэн дайны үеийн хамгийн анхны зэвсэгт мөргөлдөөн болж, хоёр их гүрэн хязгаарлагдмал орон зайд, цөмийн зэвсэг хэрэглэлгүйгээр дайтах бүс нутгийн дайны загварыг гаргаж өгсөн байна. 

Дайны уршгаар Өмнөд Солонгосын сая орчим, Хойд Солонгосын сая гаруй хүн, нийтдээ 2,500,000 гаруй солонгос хүн алагдсан байна. Хоёр улсын үйлдвэрлэл, дэд бүтцийн 80% гаруй нь бүрэн устаж, орон сууцны фондын 50%, засаг захиргааны барилга байгууламжийн гуравны хоёр нь бүрэн устжээ. 
БНАСАУ-ын тухайд түүний удирдагч Ким Ир Сен солонгосын дайн дуусав уу үгүй юу Сталины зөвлөлт,Мао-Зе-Дуны ийн хятад нөхдөөсөө сурсан муу аргаараа Манжуурт япончуудын эсрэг партизанчилж зовлон, жаргалаа хуваалцаж, хэцүү бэрхийг хамтдаа туулж нам төрөө үүсгэн байгуулалцсан журмын нөхдөө хүртэл бүгдийг нь хоморголон баривчилж шүүхийн шийдвэр, мөрдөн байцаалтгүйгээр хилс зохиомол хэрэг тулган гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн цэвэрлэгээг гардан явуулж ганцаар нам,төр, цэргийн эрх мэдлийг авч үлдсэн.Энэ нь дээр дурьдсан өөрийн өрсөлдөгч байж мэдэх Пак Чон Хён болон түүний тойрон хүрээллээс эхлэн 1953 онд их баривчилгаа ,цэвэрлэгээ явагдсаны дараа 1956 онд тэднийг америкийн тагнуул хэмээн нийтэд зарлан буудан хороох тушаал өгснөөр нам , төр,цэргийн удирдах өндөр албан тушаалаас эхлээд бүх шатны салаа мөчир, салбар даяар найз нөхдөө, гэр бүлээ ,эцэг эхээ, ах дүүгээ, хамт олноо тагнан матдаг компанит цэвэрлэгээг улс орон даяар явагддаг жигшүүрт жишиг тогтсон ажээ.Хамгийн оргил үе нь хятадын соёлын хувьсгалтай нэгэн зэрэг явагдсан 70 аад он байсан гэдэг юм.ийнхүү хойд солонгост нэг хүнийг тахин дангаар дарангуйлан захирах дэглэм тогтсон түүхтэй.Өмнөд Солонгос гал зогсоох гэрээ байгуулсны дараа Өмнөд солонгосын дайны дараах сэргээн босгох ажилд АНУ туслан, Солонгосын ард түмнийг тэжээж байжээ. Тэжээж хэмээн онцолж буй шалтгаан нь жил бүр АНУ-с өгөх тусламжийн мөнгөөр Солонгосчууд хүнс, нефть, эм, барилгын материал, тоног төхөөрөмж зэрэг амин шаардлагатай бүхнээ гаднаас импортлодог байжээ. Жишээ нь: 1960 оны Өмнөд Солонгосын эдийн засгийг авч үзвэл 32 сая долларын бүтээгдэхүүн экспортолж, 343 сая долларын бүтээгдэхүүн импортолсон байдгийг харьцуулбал худалдааны алдагдал 10:1 хэмжээнд хүрэн эдийн засгийн хувьд дампуурсан орон болсныг харуулж байна. Харамсалтай нь жил бүр АНУ-ын өгөх тусламж буурсанаар Өмнөд Солонгосын эдийн засаг улам бүр доройтож, улс орны хэмжээний хямрал сүйрэл болох нь гэсэн түгшүүр тархан байлаа. 1961 онд Японы Засгийн газраас Өмнөд Солонгосын эдийн засгийн тухай дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд: 

АНУ нь энэ дайнд 54,246 хүнээ алджээ. Энэ нь Вьетнамын дайны хохирлоос бага байгаа ч, Вьетнамын дайн нь 13 жил, харин Солонгосын дайн 3 жил үргэлжилсэн. Америкууд Дэлхийн 2-р дайн, Вьетнамын дайны сэдвээр их ярьдаг ч Солонгосын дайны талаар бараг дурддаггүй тул Америкт энэ дайныг Мартагдсан дайн гэж нэрлэдэг.

Солонгосын дайны дараа мэргэжилтнүүд Америкийн арми байлдааны ажиллагаа явуулахад хангалттай бэлэн биш байсан гэсэн дүгнэлт хийсэн тул дайны дараанаас АНУ батлан хамгаалахын төсвөө 50 тэрбум доллар болгон өсгөж, явган цэрэг, агаарын цэргийн хүчний бие бүрэлдэхүүнийг тоог хоёр дахин нэмснээс гадна Европ, Ойрхи Дорнод, Азид олон тооны цэргийн бааз байгуулсан байна.

Мөн орчин үеийн шинэ зэвсгээр хангах асуудал гарч М16 винтов, 40 мм миномет, F-4 сөнөөгч зэрэг шинэ зэвсэгүүд армийн зэвсэглэлд орж ирсэн байна.

Хятадын талын албан ёсны мэдээгээр энэ дайнд Хятадын ардын чөлөөлөх арми 390,000 хүнээ алджээ. Гэвч өрнөдийн зарим эх сурвалжууд хятадын хохирлын тоог сая хүн давсан гэж үздэг. Дайны явцад Хятад болон ЗХУ-ын харилцаа эрс мууджээ. Хятадууд энэ дайнд зөвхөн өөрийн хүчинд найдан оролцох шийдвэр гаргаж, үнэндээ АНУ-тай сөргөлдөн тулалдсанаар улсынхаа хүчийг Дэлхий дахинаа харуулж, хожим улс төрийн тавцан дээр нөлөөтэй тоглогч байх болно гэдгээ бодит жишээгээр харуулсан хэрэг байв. 

Солонгосын дайн дууссаны дараа Өмнөдийн эвсэлд олзлогдсон Хятадын ардын чөлөөлөх армийн 14,000 байлдагч эх орондоо буцахаас татгалзан Тайваньд ирж суурьшсан юм. Тэд 1954 оны 1 сарын 23-ны өдөр Тайванд ирсэн бөгөөд өөрсдийгөө коммунизмыг эсэргүүцэгч сайн дурынхан гэж нэрлэх болсон билээ. Түүнээс хойш энэ өдрийг Тайваньд Дэлхийн эрх чөлөөний өдөр гэж нэрлэн тэмдэглэдэг болсон.

Солонгосын дайн нь Тайваньд маш ашигтайгаар туссан байна. Солонгосын дайнаас өмнө АНУ нь Тайвань болон эх газрын Хятад хоёрын мөргөлдөөнд ямар нэг байдлаар оролцохоос эрс татгалзан, Тайванд дэмжлэг үзүүлэхээ зогсоогоод байсан билээ. Харин дайны дараанаас бүс нутагт өөрийн нөлөөллийг авч үлдэхийн тулд Тайваны эрх баригчдыг бүх талаар дэмжих хэрэгтэй гэж үзсэн байна. Улмаар Тайвань руу өөрийн зэвсэгт хүчний ангиудыг илгээж, Гоминданы засгийн газрыг гарцаагүй ялагдлаас аварчээ. Улмаар Солонгосын дайны дараа давамгайлах болсон үзлийн нөлөөгөөр Өрнөдийн дийлэнх орнууд БНХАУ-ыг 1970-аад он хүртэл хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан юм.

Олон зуун мянган хүний аминд хүрсэн энэ дайнаар эдийн засгийн хувьд хожсон цорын ганц улс нь Япон гэж болно. Дайны эхэнд Өмнөдийн эвсэл ялагдсан, мөн Японд зүүний үзэл баримтлалтай хөдөлгөөн хүчээ авсан тул АНУ-ын удирдлаган дор эхлээд дотоодын цэрэг, цагдаагийн албыг байгуулсан нь одоогийн Японы өөрийгөө хамгаалах хүч болон хувирсан юм. Мөн АНУ дайны дундуур Сан-Франциско хотод Японтой энхийн гэрээ байгуулан, тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн байна. 

Америкийн цэргийн хангалтын гол баазууд Японд байрлаж байсан нь эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой байв. Солонгосын дайны явцад АНУ 3.5 тэрбум долларын өртөг бүхий Японы бараа, бүтээгдэхүүн худалдан авсан байна. Энэ үед хөл дээрээ тогтсон компаниудын дотор Мицүи, Мицүбиши, Сүмитомо зэрэг багтана. 1950-1951 онд Японы үйлдвэрлэлийн өсөлт 50%-д хүрсэн ба 1952 онд Дэлхийн хоёрдугаар дайны өмнөх түвшиндээ хүрсэн нь ганцхан жилийн дотор гурав дахин нэмэгдсэн хэрэг байлаа. 

Энэ дайн нь улс төрийн хувьд ЗХУ-д алдагдалтай байлаа. Солонгосын хойгийг Ким Ир Сений дэглэмийн дор нэгтгэх гэсэн зорилгодоо хүрээгүйгээр зогсохгүй хөрш коммунист Хятадтай харилцаа муудлаа. Гэтэл Өрнөдийн эвсэлийн гишүүн орнуудын харилцаа хоорондоо болон Баруун Герман, Япон зэрэгтэй орнуудтай сайжирсан байна.  

Нөгөө талаас ЗХУ нь гуравдагч ертөнцийн хөгжиж байгаа орнуудад туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ харуулсан тул Солонгосын дайны дараа маш олон орнууд ЗХУ-ыг даган социалист чиг баримталж эхлэв.  

Эдийн засгийн хувьд Солонгосын дайн нь ЗХУ-д хүндээр туссан ч, дайны явцад шинэ зэвсгийг бодит байдал дээр турших боломжтой болж, өрсөлдөгч талын олон тооны шинэ зэвсгийг олзолж авснаар цаашид өөрийн зэвсэг техникийг улам боловсронгуй болгох боломжтой болсон төдийгүй дайнд тодорхой хэмжээгээр оролцсон зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний 30,000 гаруй албан хаагчид асар их туршлага хуримтлуулсныг олон арван жилийн туршид дараа дараагийн бүс нутгийн олон дайнд амжилттай хэрэгжүүлсэн байна.

БНМАУ хэдийгээр энэ дайнд оролцоогүй боловч улс төр-үзэл суртлын холбоотон улс болохын хувьд дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д тусалж байсны нэгэн адил дайны үеийн болон дайны дараах сэргээн босголтын үед Солонгосын ард түмэнд туслах хөдөлгөөн өрнөжээ.1950 онд БНАСАУ-д БНМАУ-ын ЭСЯ нээгдэж, 1950-1952 онд элчин сайдаар Ж.Самбуу, 1952-1955 онд генерал С.Равдан нар томилогдож, дайны үед монголчууд тэнд ажиллаж байсан юм. Манай дипломатууд Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөнд нэг бус удаа өртөж, элчин сайд С.Равдан дэлбэрэлтийн улмаас бэртэж, өрөөсөн чих нь сонсголгүй болжээ. Азаар хүний амь үрэгдээгүй байна.1948 оны аравдугаар сарын 8-нд БНАСАУ-ын ГЯЯ-ны сай д Пак Хон-ёнгоос хоёр орны хооронд дипломат болон эдийн засгийн харилцаа тогтоох санал дэвшүүлсэн байдаг. Монгол Улсын Засгийн газар хүлээн авч “Тусгаар тогтносон Солонгос Улс болон түүний Засгийн газар байгуулагдсан явдалд БНМАУ-ын Засгийн газар Солонгосын бүх ард түмэнд баяр талархлаа хүргэж, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа, эдийн засгийн хэлхээ холбоо тогтоох гэсэн БНАСАУ-ын Засгийн газрын саналыг ханамжтай хүлээн авч байгаагаа нотлон, ноот бичиг солилцсоноор 1948 оны аравдугаар сарын 15-нд  хоёр орны хооронд дипломат харилцаа тогтжээ.

БНМАУ-д суух БНАСАУ-ын анхны элчин сайд КУТВ-т суралцсан Ким Ён-жин (Kim Yong-jin),  ЭСЯ-ны бүрэлдэхүүн III нарийн бичгийн дарга болон хоёр атташег ГЯЯ-ны Ёслолын хэлтсийн эрхлэгч Б.Очирбат, Дорнод хэлтсийн эрхлэгч Б.Дөрвөлжин нар Монгол, Зөвлөлтийн хилийн Алтанбулаг боомтод  угтан авчээ. БНАСАУ-ын дипломат төлөөлөгчид Зөвлөлтийн цэргийн ангийн зочид буудалд нэг хонож, маргааш нь хамтдаа галт тэргээр Улаанбаатар луу мордсон байна. 1951 оны дөрөвдүгээр сарын 19-нд Улаанбаатарт  ГЯЯ-ны сайд Намтайширын Лхамсүрэн, орлогч сайд Г.Пунцаг, ГЯЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Бадамын Лхамсүрэн, Дорнод хэлт­сийн эрхлэгч Д.Цэрэндорж, Ёслолын хэлтсийн орлогч Г.Минжүүр болон ЗХУ-ын элчин сайд Юрий К.Приходов, БНХАУ-ын элчин сайд Цзы Яа-тай угтаж авч харилцан ярилцжээ. 1951 оны дөрөвдүгээр сарын 24-нд элчин сайд Ким Ён-жин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндэд Итгэмжлэх жуух бичигээ өр­гөн барьжээ. Эдгээр бүх үйл явц Солонгосын дайны эхний хамгийн хүнд өдрүүдэд болж өнгөрчээ.
Солонгосын дайны талаарх ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны “маш нууц” зэрэглэлтэй архивын багц материалууд (эдүгээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн архив болж өөрчлөгдсөн) 1990-ээд оны дундаас нээлттэй болж эрдэм шинжилгээний эргэлтэд орсноор пост-коммунист орнуудад энэ дайны гол зохион байгуулагчид нь тодорхой болсон билээ.   1950 оны зургадугаар сарын 25-нд ЗХУ-ын шууд дэмжлэг, оролцоотойгоор Солонгосын дайн эхэлжээ.
Энэ дайны талаар тухайн үедээ Монгол Улс болон бусад социалист орнууд ерөнхий ойлголттой байсан ба БНАСАУ нь өөрийгөө хамгаалах, эх орноо нэгтгэх үйлсийн төлөө эх орны дайн явуулж байна гэж үзэж байжээ. АНУ болон НҮБ-ын энхийг сахиулах хүчин энэ дайнд оролцсоноор ЗХУ, БНАСАУ-аас бусад социалист орнуудад тарааж байсан мэдээллээр “Америкийн түрэмгийлэгчдийн эсрэг явуулж буй эх орны дайн” болон өөрчлөгдсөн байна.  Монголын Засгийн газар ч ийм л ойлголттой байжээ.
БНМАУ дэлхийн II дайны сүүлчийн улиралд Японы милитаризмын эсрэг чөлөөлөх дайнд ЗХУ-ын улс төр, цэргийн холбоотны хувиар оролцсон, БНАСАУ-ыг хүлээн зөвшөөрсөн хоёрдахь социалист орны хувьд энэ дайнд Умард Солонгосын талд баттай зогсч, эд материалын болон санаа сэтгэлийн үлэмж хэмжээний тусламж үзүүлжээ.
Солонгосын дайн эхлээд удаагүй байхад БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсан Хойд Солонгосын удирдагч Ким Ил-сонд 1950 оны долдугаар сарын 12-нд илгээсэн цахилгаандаа: “Эрх чөлөөг эрмэлзэгч солонгосын ард түмний эсрэг зэвсгээр халдан түрэмгийлсэн Ли Сын-маны (Rhee Syng-man Д.У) урвагч бүлэг ба америкийн импе­риалистуудаас өөрийн орныг бүрэн чөлөөлөхийн төлөө эрэлхэгээр тэмцэж байгаа солонгосын ард түмний баатарлаг тэмцлийг монголын ард түмэн гүнээ талархан ширтэн харж байна. БНАСАУ-ын бүрэн чөлөөлөгдөх өдөр айсуй гэдэгт монголын ард түмэн гүнээ итгэж, солонгосын ард түмний баатарлаг тэмцэлд цаашдын амжилт ба түргэн ялалтыг хүснэ” гэсэн байна. Энхтайвныг Хамгаалах Монголын Хорооноос (ЭТХМХ) Солонгосын Энхтайвныг хамгаалах Хороонд 1950 оны долдугаар сарын 19-нд илгээсэн захидалд Монголын олон нийт олон тооны цуглаан хийж, Аме­рикаас БНАСАУ-ын эсрэг түрэмгийлж байгаа явдлыг нэн даруй зогсоохыг шаардсан тогтоолуудыг гаргасныг дурдаад “ЭТХМХ нь америкийн империалистуудаас солонгосын ард түмний до­тоодын хэрэгт зэвсэгл­эн оролцож байгаа явдлыг эсэргүүцэн, Солон­госоос Америкийн зэвсэгт хүчнийг нэн даруй гар­гахыг шаардаж, бүх ард түмний санал зори­гийг илэрхийлж байна” гэжээ.
БНМАУ Солонгосын дайн эхэлсэн даруйд БНАСАУ-д тусламж үзүүлэх шийдвэр гаргаагүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Харин АНУ тэргүүтэй холбоотны цэргийн хүчин 1950 оны есдүгээр сарын 25-нд Сөүлийг чөлөөлж, аравдугаар сарын 8-нд 38 өргөргийг давж, 1950 оны аравдугаар сарын 19-нд нийслэл Пёньян хот эзлэгдэж, АНУ-ын агаарын хүчин В-29 онгоцноос Хойд Солонгосын хот тосгодыг бөмбөгдөж, түүнд энгийн иргэд олноор хэлмэгдэж эхэлсэн, түүнчлэн аравдугаар сарын 25-нд “сайн дурынхан” нэртэй Пэн Дэнхуайн удирдсан БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн цэргүүд Солонгосын дайнд хөндлөнгөөс оролцож, дайн ноцтой өргөжих болсон тэр үед л МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо хуралдаж, 1950 оны аравхоёрдугаар сарын 1-ний өдөр “Солонгосын ард түмнээс америкийн империализмын эсрэг явуулж буй баатарлаг тэмцэлд нь тусламж үзүүлэх” тухай тогтоол батлан гаргажээ.

Тусламжийн эдгээр зүйлийг Монголын төлөөлөгчид 3 удаа явж Ардчилсан Солонгосын Засгийн газрын төлөөлөгчдөд гардуулан өгчээ. 1950-1953 онд үзүүлсэн тусламжийн зүйлийн нийт үнэ  23 сая 365 мянган төгрөг болж байжээ. Тэгвэл 1950 онд Монгол Улсын нийгмийн нийт бүтээгдэхүүн 1.327 тэрбум төгрөг, үндэсний орлого 879.3 сая төгрөгөөр хэмжэгдэж байжээ. Тус­ламжийн нийт үнийн дүнг тухайн үеийн төгрөг-рубль-долларын ханшны тооцоогоор авч үзвэл 1.298.000 сая ам. доллартай дүйцэж байсан байна.
Үүнээс гадна Монгол Улс 1952-1959 онуудад эцэг, эх нь амь үрэгдэж, өнчин хоцорсон 197 хүүхдийг (115 эрэгтэй, 82 эмэгтэй) найман багшийн хамт Улаанбаатарт авчран асран хүмүүжүүлж 30 гаруй оюутныг өөрийн их, дээд сургуульд сургаж нутагт нь буцаажээ. Эд­гээр хүүхдүүд Монгол Улсад найман жил сурч хүмүүжихдээ Шарга морьтын аманд зус­лангийн байртай, Зайсан толгойн аманд өвлийн байртай байсан ба дурьдсан хугацаанд Монгол Улсаас найман сая 544 мянга 400 төгрөгийн зардал гарчээ. Мөн 1959 онд Японд суурьшиж байсан хойд солонгосын иргэдэд 15 мянган төгрөгийн тусламж үзүүлж байжээ.
Монголын ард түм­нээс үзүүлсэн тус­ламжийг өндөр үнэлж Солонгост туслах ажлыг зохион байгуулахад идэвх чармайлттай оролцсон БНМАУ-ын хэдэн арван иргэдийг БНАСАУ-ын одон медалиар шагнасан байна.
БНАСАУ-ын Сайд нарын танхимын дарга Ким Ил-сон 1953 оны нэгдүгээр сарын 10-нд Монголын Засгийн газарт явуулсан илгээлтдээ: “Америкийн түрэмгийлэгчдийн эсрэг, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, нэр төрийн төлөө бүх дэлхийн улс түмний энхтайван, жаргалант амьдралыг хамгаалахын төлөө Солонгосын ард түмний шударга дайн эхэлсэн өдрөөс аваад ах дүү Монголын ард түмнээс чин зүрхний тусламжийг бүх хүчээрээ үзүүлсэн, үзүүлсээр байна. Ах дүү Монголын ард түмнээс бидэнд үзүүлж байгаа эд материал, санаа сэтгэлийн асар их тусламж бол тэмцэж байгаа Солонгосын ард түмэнд хайр талархалтай эв санааны нэгдэлтэй байдгийнх нь илрэл мөн” гэж бичжээ.
Солонгосын ард түмний тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэнийг нь үнэлэн Ардчилсан Солонгосын 288 хүнийг одон медалиар, түүний дотор арван хүнийг Сүхбаатарын одонгоор 1953 оны нэгдүгээр сард шагнажээ.
Дэлхийн II дайнд германы фашизмыг ялсан ЗХУ, ялангуяа И.В.Сталин өөрийнхөө асар их нэр хүндийг ашиглан Солонгосын дайны жинхэнэ учир шалтгааны талаар дэлхий нийтийг асар их төөрөгдүүлж байсан ажээ. Тиймээс Европ, Америкт Солонгосын дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн ч эрчимтэй өрнөж байжээ.
Дайнд оролцогч талууд 1953 оны дөрөвдүгээр сарын 26-нд хэлэлцээг Паньмүньжомд сэргээжээ. Мэдээж Сталин  1953 оны гуравдугаар сарын 5-нд таалал төгссөн нь гал зогсоох хамгийн гол учир шалтгаан байжээ. Цэргийн олзлогдогсдыг нутагт нь буцаах тухай хэлэлцээрт Энэтхэгийн зуучлалаар долдугаар сарын 8-нд гарын үсэг зурав.
Асуудлыг энхтайвнаар төгс зохицуулах хүртэл “Солонгос дахь дайн болон дайсагнасан аливаа явдлыг бүрэн зогсоохоор” заасан Солонгосын хойгт гал зогсоох тухай хэлэлцээрт 1953 оны долдугаар сарын 27-нд БНАСАУ-ын Солонгосын Ардын армийн дээд Ерөнхий командлагч, маршал Ким Ил-сон, Хятадын сайн дурынхны командлагч Пэн Дэнхуай, НҮБ-ын хүчний командлагч АНУ-ын Армийн генерал Марк В.Кларк, Солонгосын ардын арми, Хятадын сайн дурынхныг төлөөлж, Солонгосын Ардын армийн ахлах төлөөлөгч Нам-Иль, НҮБ-ын хүчнийг төлөөлж, АНУ-ын Армийн ахлах төлөөлөгч, дэслэгч генерал Уилльям К.Харрисон нар гарын үсэг зуржээ.
Өмнөд Солонгос гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзсан нь Хойд Солонгосыг бүрэн чөлөөлөх бодолтой байсантай нь холбоотой байжээ.
Солонгосын дайны гал зогсоох Панмүньжомын  хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын олон улсын хэмжээний томоохон түүхэн үйл явдалд  Монголын төлөөлөгчид ажиглагчаар оролцжээ. Монгол Улсаас анх удаа “Үнэн” сонины  тусгай сурвалжлагч Ц.Намсрай (тухайн үед Намын түүхийн институтийн орлогч захирал байсан Д.У), Бээжин дэх БНМАУ-ын ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Т.Пүрэвжал  нар 1953 оны долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 4-ны өдрүүдэд оролцсон  байна. Хятадын ГЯЯ-ны хэвлэл мэдээллийн хэлтсээс зохион байгуулсны дагуу   ЗХУ, БНМАУ, Польш, Австри, Итали, Чехословак, Румын, Болгар, Унгар, Ардчилсан Германы хэвлэлийн төлөөлөгчид ажиглагчаар оролцжээ.




#Article 155: Дайн (120 words)


Дайн нь 2 буюу түүнээс дээш тооны бүлэг хүмүүс урт хугацааны турш дайтаж байлдах явдал юм.
Эзэрхэн ноёрхогч улсуудын стратегийн бодлогоос үүдэн гарсан зэвсэгт тэмцлийг дайн хэмээн албан ёсоор үздэг билээ.
Хүн төрөлхтөн түүхэндээ 2000 гаруй дайн тулалдаан хийж иржээ. Тэртээ 19-р зуунд Наполеон Жад сэлэмгүйгээр дайнд ялах цаг ирнэ гэж хэлсэн байдаг.

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлээд өөр хоорондоо дайтсаар ирсэн түүхтэй. Энэ дайн тулаан анхандаа нэг овог омгийн хооронд болдог байснаа яваандаа хоёр ба түүнээс олон тооны улсыг хамрах болж, цаашлаад дэлхийн хэмжээнд 100 гаруй улс, тэрбум гаруй оршин суугч, хэдэн арван мянган хавтгай дөрвөлжин км бүс нутгийг хамран явагддаг болсон билээ. Үүний жишээ нь хамгийн хохирол учруулсан гэж үздэг Дэлхийн нэгдүгээр дайн ба Дэлхийн хоёрдугаар дайн юм.




#Article 156: Жүдо (731 words)


Жүдо буюу Жудо бөх (柔道) нь 1882 онд Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны урлагийн нэг юм. Бие хамгаалах урлаг болон спортын төрөл ч болдог.
Хоёр хүн хоорондоо золгон, мэх хийлцэн өрсөлдөгчөө ар нуруугаар нь унагаах эсвэл хэвтээ барилдаанд тодорхой хугацаанаас дээш хугацаанд цэвэр дарж чадвал ялалт болдог.

Үндсэн ухагдахуун ойлголт нь:

Дан ганц ялалтанд хүрэхийн тулд бус өөрийнхөө дотоод сэтгэлийг ч гэсэн бялдаржуулах зорилготой.

Мэйжигийн хувьсгал гарснаас хойш Жүжицүгээр хичээллэдэг хүмүүс багасаж ирсэн. Энэ үед 1882 онд Каноо Жигороо нь хэвтээ барилдаан болон атемивазаг голлодог Тэнжиншинёо, босоо барилдаан голлодог Китоо хэмээх жүжицүгийн 2 урсгал дээр тулгуурлан, өөрийнхөө Китоогийн туршлагаас Тэнцвэр алдагдуулах чадварын талаар нарийн боловсруулж гимнастик, бие заслын аргачлал, бие бялдаржуулалт, тулааны урлаг болгон, хүнийг боловсруулж хөгжүүлэх аргачлал боловсруулж Жүдо хэмээн нэрлэн, хуучин Токиогийн Шитая дүүрэгт орших Эйшо сүмд Коодооканг байгуулсан байна. 

Коодоокан нь жүжицүгийн урсгал дунд цөөнх байсан. Коодоокангийн 4 эзний нэг болох Сайгоо Широо нь Японы Цагдаагийн ерөнхий газрын Тулааны урлагийн тэмцээнд аварга болсноор орон даяар Коодоокан жүдог хүлээн зөвшөөрсөн.

Жүдо нь 1964 оны Токиогийн Зуны олимпод албан ёсны тэмцээний төрөл болон орсон. Эмэгтэйчүүдийн төрөл нь 1988 оны Сөүлийн Зуны олимпод нээлттэй төрөл, 1992 оны Барселоны Зуны олимпод албан ёсны төрөл болсон. Дэлхийн Жүдогийн Холбоонд нийт 187 орон багтдаг ба Төв штаб нь Сөүлд байдаг.

Коодоокан жүдод шидэлт, даралт, атемиваза гэсэн 3 төрлийн мэх байдаг. Мөн Ката болон Рандори гэж бий. Кано нь атемиваза төрлийн мэхийг аюултай хэмээн тэмцээн болон рандоригийн үед шидэлт, даралт төрлийн мэхийг л хэрэглэх болсон.

Тиймээс ч жүдо нь аюул багатай спортын төрөл хэмээгдэн дэлхий дахинд өргөн тархсан байна.

Жүдогийн цол зэрэглэл нь зэргээс эхлэн дан болон өгсдөг. Зэрэг болон дан нь Иго, Шоги(Япон үндэсний шатар)-д хэрэглэгддэг байсныг Каноо Жигороо нь анхлан тулааны урлагийн зэрэглэлд хэрэглэсэн байна. Орчин үед Кэндо, Каратэ зэрэгт хэрэглэгдэж байгаа нь Жүдогоос эхлэлтэй юм.

Нийтэд 10-р дан нь хамгийн дээд дан гэж яригддаг ч, Жүдог үнлэслэгч Кано Жигороо нь Жүдо хэмээх номондоо 1-р дангаас ахиулсаар 10-р дан хүрч, цаашид улам хүчирхэгжин дээшлэж байвал 11, 12-р дан болж болно гэж дээд хязгаар заагаагүй байдаг. Гэвч хараахан тийм тохиолдол гараагүй байгаа.

Мөн Олон Улсын Жүдогийн Холбооны 10-р дантай жүдочин нь Антон Гээсинк(Голланд), Чарльз Палмер(Англи) 2 л юм.
Эмэгтэйчүүдээс 10-р дантай хүн хараахан байхгүй. 9-р дан Фүкүда Кэйко, түүний дараа 8-р дантай Нибоши Харүко нар л байгаа.

Коодоокангийн шүүлтийн дүрэм, Олон Улсын Жүдогийн Холбооны шүүлтийн дүрэм гэсэн 2 дүрэм бий.

Олимп зэрэг томоохон тэмцээнүүдэд 5мин барилддаг.

Олимп болон ДАШТ зэрэгт 3-р байрын төлөөх барилдаан гаргахын тулд дагах барилдааныг бий болгодог. Үүнд нь шувтрагын барилдаанд ялагдсан бөхчүүд дундаас шөвгийн 4-т үлдсэн бөхчүүдтэй барилдсан бөхчүүд нь барилддаг юм.

Өрсөлдөгчөө хүч хурдын хувьд илт давуутайгаар шидэж, ар нурууны аль болох их талбайг татамид хүргэсэн бол Иппон болдог. Арай иппон гэж тооцохоор биш бол ваза-ари, түүний дараа юүко юм. Ваза-ари 2 удаа авсан тохиолдолд иппон болдог.

Юү-коо нь хэд ч авсан дээд үнэлгээндээ шилжихгүй.

Олон улсын дүрэмд өрсөлдөгчийнхөө нуруу, 2 далыг хоёуланг нь эсвэл нэгийг нь дэвжээнд хүрэхээр дарж, өрсөлдөгчийнхөө хөлөнд бие эсвэл хөлөө хавчуулагдаагүй нөхцөлд 25 секунд болбол Цэвэр ялалт - Иппон, 20-25 секунд бол Ваза-ари, 15-20 секунд бол Юүко гэсэн үнэлгээ авдаг. 
Гэвч Коодоокан жүдогийн дүрэм нь арай хатуу буюу 30 секунд нь иппон, 25-30 хооронд бол Ваза-ари, 20-25 секунд бол Юүүкоо авдаг. 

Боох мэх болон өчих мэхэнд өрсөлдөгч нь бууж өгснөө илэрхийлж шүүгчид ойлгогдохоор дэвжээг эсвэл өрсөлдөгчөө 2-3 удаа цохивол(майтта - японоор бууж өгье гэсэн үг) цэвэр ялалт болдог.

Өчих мэхний хувьд бууж өгснөө илэрхийлэх нь тухайн тамирчны эрх бөгөөд тохой, мөрөндөө хүнд гэмтэл авсанч ялах итгэлтэй байгаа бол майтта хийхгүй байсан ч болно. Гэвч энэ нь цаашид барилдаж чадахгүй болох магадлал өндөр тул хийхгүй байхыг зөвлөж байна.

Боох мэхэнд өрсөлдөгч нь ухаан алдсан бол цэвэр ялалт болдог. Хэрвээ өрсөлдөгч нь нас барсан бол Юүко үнэлгээ авна. 
Хөдөө орон нутгийн барилдаан болон бага насны түвшинд боох мэх болон өчих мэх нь бүрэн байдлаар орсон байвал өрсөлдөгч нь майтта хийгээгүй байсан ч аюулгүй байдлыг харгалзан үзэж цэвэр ялалтыг өгдөг.

Дунд сургуулийн сурагч нар нь өчих мэх болон гурван талтаар боох мэх хийх нь хориотой.Бага сургуулийн сурагч нар нь өчих болон боох мэх аль аль нь хориотой.

 

Япон улсаас гаралтай жүдог Каноо Жигороо нь Коодоокан хэмээх нэртэй өргөөнд анхлан хичээллүүлж эхлүүлсэн байна. Тиймээс жүдо нь Японд ялангуяа коодоокан жүдо гэж нэрлэгдэх тохиолдол бий. Голчлон Япон дотор хэрэглэдэг дүрэм байдаг зэргээс ингэж ялгаж нэрлэх нь их. Жирийн жүдо ч гэж ойлгож болно.

Өмсгөл болох Кодооканыг өөрөөр жүдоги болон кимоно зэргээр нэрлэдэг. Цагаан болон цэнхэр өнгөтэй байна.




#Article 157: Троллейбус (139 words)


Троллейбус нь хот суурин газрын нийтийн тээвэрт ашигладаг цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Троллейбус нь хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобусны адил тогтоосон шугамын дагуу үйлчилгээ үзүүлэх бөгөөд автобуснаас ялгарах ялгаа нь автобустай адил дотоод шаталтын хөдөлгүүрээр биш, харин нэг эсвэл хэд хэдэн цахилгаан мотор бүхий хөдөлгүүртэй байдаг. Цахилгаанаа трамвайтай адил цахилгаан хүлээн авагчаар дамжуулан замын дээгүүр татсан агаарын шугамаас авна. Үүгээр троллейбус нь замын мөрөнд холбоотой боловч мөрт чиглүүлэгчгүй тээврийн хэрэгсэл юм. 
Хамгийн анхны троллейбусны шугамыг 20-р зууны эхээр тавьсан бөгөөд өнөөдөр дэлхийн 47 оронд ойролцоогоор 300 гаран троллейбусны үйлчилгээ үзүүлдэг байгууллага байдаг.

Монголд хуучин ЗХУ-ын троллейбус ихээр явдаг ба анх 2006 оны 10 сарын 9-өөс Ханын материал-Офицеруудын ордон шугамд Монголд угсарсан JEA800 маркийн троллейбус гарсан. Анхны троллейбус нь 4-001 гэсэн улсын дугаартай. 

Бүтээхэд ойролцоогоор 60 сая төг зарцуулсан нь гадаад улсаас худалдан авч оруулж ирэхээс хямд тусдаг.




#Article 158: Айкидо (1081 words)


Айкидо  - 合気道 гэдэг нэрийг япон хэлнээс орчуулж үзвэл энэ урлагийн өвөрмөц онцлогийн талаар төсөөлөл төрөх болов уу.

 “Ай” гэдэг нь төгс төгөлдөр, эвсэн нийцэх,

 “Ки” гэдэг нь энерги, ертөнцийн шим,

 “До” бол замнал гэсэн утгуудыг тус тус агуулна.

Ингээд утгыг авч үзэхэд “Ертөнцийн тойрог, жам ёстой нийцэн амьдрах замнал” гэсэн ерөнхий утгыг илэрхийлсэн нэр болдог. Айкидо урлагийг үндэслэгч Их багш Морихэй Уэшиба өөрөө “Айкидо” бол “хайр ивээлд суралцах урлагийн замнал” гэж тайлбарлах дуртай байсан гэдэг.

Айкидо нь Японы ард түмний зан заншил, түүх уламжлал, сэтгэлгээний онцлогтой нягт холбоотой үүсэн хөгжсөн цэвэр өөрийгөө хамгаалах урлаг байдаг. Японы нийгмийг олон зуун жил ноёрхон захирч байсан цэргийн дэглэм ба гол төлөөлөгч болох самурай нарын амьдралын хэв маяг, гүйцэтгэж байсан үүрэг нь уг урлагийг үүсэхэд үндэс суур нь болсон байдаг. Тодорхой хэлбэл олон зуун жилийн турш япон самурай нарын хөгжүүлж ирсэн сэлмийн тулааны урлагийн үндсэн хөдөлгөөн техник дээр суурилан хөгжиж бий болсон өвөрмөц техник, арга барилыг агуулсан бие хамгаалах урлаг болон орчин үед хөгжиж байгаа билээ. Орчин үеийн Айкидо нь довтолсон хүний хүчийг дагуулан өчих, хөдөлгөөнийг нь зогсоон өөрийн хяналтанд оруулах, хүчийг нь дагуулан шидэх зэрэг үндсэн техникийг хэрэглэн өөрийгөө хамгаалах боломжийг судалдаг урлаг байдгаараа онцлог болдог. Өөрийгөө хамгаалах боломжуудын дотор довтлогч талын хүч, хурдыг давах илүү хурд, хүчийг ашиглан өөрийгөө хамгаалж хариулах аргад дийлэнх олон итгэдэг бол Айкидод та довтлогчийн хүчийг сөрж давах бус биеэ зайлуулан ирж буй довтолгооны хүч, хурд, чиглэлийг дагуулан довтлогчийн хүчийг өөрт нь ашиглан довтолгооныг саармагжуулах арга техникт суралцах боломжтой. Энэ утгаараа зөвхөн өөрт болон бусдад аюул тулгарах тохиолдолд өөрийн эзэмшсэн техникийг хэрэглэх үндсэн зарчим, гүн ухааныг номлон сурталчилдаг урлаг билээ. Айкидо нь спорт бус гэдэг утгаараа уг төрлөөх тэмцээн зохиогддоггүй, өрсөлдөөний сэтгэлгээг агуулдаггүй онцлогтой. Тиймээс хувь хүмүүс өөрийгөө хамгаалж сурах, биеийн эрүүл мэндийг чухалчлах болон Айкидод агуулагдах өвөрмөц гүн ухааны илрэлээс суралцах зэргээр хичээллэх бүрэн боломжтой. Спорт бус гэдэг утгаараа Айкидогоор хичээллэхэд насны хязгаар, биеийн боломж, чадварт тавигдах онцгой шаардлага гэх зүйл байдаггүй учир ямарч насны, ямарч чадвар боломжтой хүн өөрийн бие, насны онцлогт тохируулан хичээллэх бүрэн боломж нээлттэй байдагийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.         

Одоо “Айкидо” бие хамгаалах урлагийг орчин үеийн утгаар нь үндэслэн хөгжүүлсэн Их Багш Морихэй Уэшибагийн тухай товч танилцуулъя.

Морихэй Уэшиба залуу наснаасаа Японы үндэсний тулааны урлагийн хэд хэдэн төрлөөр хичээллэдэг байсан баримтууд үлдсэн байдаг.

Тухайлбал:

Гэсэн хэдий ч жинхэнэ “Будо” /будо – гэдэг нь дайчин эрийн замнал гэх утга агуулдаг/ урлагт нэвтэрч гүнзгийрэх болсон шалтгаан нь 1912 оны үйл явдлуудтай холбоотой байсан. Тухайн онд Уэшиба Морихэй өөрийн гэр бүлийн хамт хэсэг дагалдагч хүмүүсийг удирдан Японы хойд арал болох “Хоккайдо”-д шилжин ирж газар тариалан эрхлэх болсон бөгөөд энэ газраа суурьших үедээ “Дайто-риу Айки-Жиужитсу” урлагийн Их багш Такеда Сокакутай учирч энэ урлагаар хичээллэж эхэлсэн нь түүний цаашдын хувь тавиланг тодорхойлсон үйл явдал болсон байдаг.

Энэ он жилүүдийн үйл явдлын талаар Их багш Морихэй Уэшиба өөрөө ийнхүү дурсан ярисан байдаг юм: 14-15 настай байхаас Токүзабүро Тозава багшаар “Тэншин Шиньё-рюү Жү-Жүцү” заалгаж эхэлсэн ба дараа нь Кито-рюү, Ягюү-рюү, Айой-рюү, Шинкагэ-рюү зэрэг Жү-жүцү урлагийн хэлбэрүүдээр хичээллэж байсан. Гэсэн хэдий ч сэтгэл дундуур байж хаа нэгтээ жинхэнэ Бүдогийн урлаг заавал байх ёстой гэж боддог байсан. Тиймээс ч дээрээс нь Хозоин-рюү сожүцү урлаг болон Кэндо урлагаар хичээллэж үзсэн. Гэвч энэ бүх тулааны урлагууд зөвхөн нэг нэгээр тулалдах урлагууд байсан учир миний сэтгэлд хангалтгүй мэт санагдаж байсан юм. Би олон газраар явж олон янзын дасгал сургууль хийж үзсэн боловч өөрийн хайсан зүйлээ, жинхэн Бүдог олж чадахгүй л байлаа. Тэгээд 30 орчим настай байх үедээ Хоккайдо арал дээр суурьших болж санамсаргүй тохиолдлоор Китами мужийн Энгарү дахь Хисада Инн гэдэг газар явж байхдаа Айзү овгийн нэртэй багш Такэда Сокакүтай танилцах завшаан олдсон юм. Тэр багш Дайто-рюү Жү-жүцү урлагийг заадаг байлаа. Тэр багшийн удирдлаган дор тухайн урлагийг 30 хоног хичээллэсний дараа онгод орох шиг мэдрэмж өөрт төрж байсныг санадаг юм. Ингээд хожим нь тэр багшийг гэртээ урьж өөрийн 15-16 ажиллагсдын хамт Бүдогийн мөн чанарыг олж мэдэх замдаа орж түүний шавь нар болцгоосон байдаг.

Их багш Морихэй Уэшибагаас дараах асуултыг асуужээ.

Та Сокаку Такеда багшийн удирдлагын дор Дайто-рюү урлагаар хичээллэж байхдаа Айкидо урлагаа бүтээсэн гэж хэлж болох уу? гэхэд  “Сокаку Такеда багш Будо-г ойлгох замд миний нүдийг нээж өгсөн хүн гэж хэлбэл илүү оновчтой  болох болно.” гэж хариулсан байдаг. 

Такеда Сокаку ба Дайто-рюү урлаг

Айкидо урлагийн үндсэн техникийн суурь бий болоход хүчтэй нөлөө үзүүлсэн зүйл нь гарцаагүй Их мастер Такеда Сокаку-н заадаг байсан Дайто-рюү гэж нэрлэгддэг Айки-жү-жүцү урлаг мөн билээ. Зарим нэг нь санал нийлдэггүй ч Такеда багшийн үндсэн бүртгэл тэмдэглэл дээрээс үзэхэд Морихэй Уэшиба нь 1915-1937 онуудын хооронд Дайто-рюү урлагаар хичээнгүйлэн суралцаж байсан нь харагддаг юм. Тэрээр Дайто-рюү урлагаар хичээллэх явцдаа Сокаку Такеда багшаас хэд хэдэн чухал гэрчилгээ баримтуудыг гардан авч байсан ба дурдахад: Hiden Mokuroko, Hiden Ogi, Goshin'yo te(Япон хэл дээрх гэрчилгээнүүдийн нэрс) зэрэг гэрчилгээ баримт байдаг байна. Харин 1922 онд Уэшиба багш Сокаку Такеда багшаас Багшлах эрхийн бичиг буюу Kyoju dairi сертификатаа гардан авсан байдаг. Мөн энэ ондоо Уэшиба Сокаку Такеда багшаас Shinkage-ryū сэлмийн урлагийн үе дамжих бичгийг гардан авсан байна. Энэ үеэс эхлэн Морихэй Уэшиба Дайто-рюү урлагийг төлөөлөх бүрэн эрхтэй болсноор Такеда багшийг дагалдан туслах багшийн хувьд Дайто-рюү Жү-жүцү урлагийг бусдад заан дэлгэрүүлэх ажилд орсон билээ.
Айки-Жү-Жүцү-с Айкидо хүртэл
Морихэй Уэшиба багш 1920 - 1930 -д оны дунд үе хүртэлх хугацаанд багшлах үйл ажиллагаагаа явуулах эхний үедээ Такеда багшаас авсан эрхийн дагуу Айки-жү-жүцү урлагийг зааж байсан. Тухайн үед суралцаж байсан түүний шавь нарын бичиг баримтыг уншиж үзэхэд Айки-жү-жүцү урлагийн нэртэй холбоотой бичвэрүүд байдаг.
Жишээ нь: Морихэй Уэшиба тухайн үедээ хожим нь Дайто-рюү урлагийн хамгийн дээд зэргийн цол зэрэгт хүрч чадсан Дайто-рюү урлагийн мастер болох Такума Хиса-н эхний багш нь байсан байна. Такума Хиса нь (Takuma Hisa) Уэшиба багш дээр Дайто-рюү урлагаар хичээллэж эхлээд дараа нь Сокаку Такеда багшийн шавь болон үргэлжлүүлэн хичээллэсэн түүхтэй юм.
Морихэй Уэшиба багшийн зааж байсан Айки-жү-жүцү урлагийн эрт үеийн техникийн онцлогуудыг авч үзвэл:
Илүү шулуун чиглэлээр гүйцэтгэх хөдөлгөөнүүдтэй өргөн хүрээний арга техникүүдийг хамруулсан хувилбарууд байсан бөгөөд хүйтэн зэвсэг хэрэглэх техникийг илүүтэй заадаг байснаас гадна атеми-г (амин чухал цэгт цохих техник) өргөн хэрэглэдэг байсан байна.  
Айкидо нь vзэл санааны, гүн ухааны, хvмvvжлийн, бясалгалын, хөдөлгөөнт хэлбэрийн vндсэн зарчмуудыг нэгтгэнэ. Он удаан жилийн туршид биеийн болон сэтгэхvйн дасгал сургуулилтаар айкидогийн сурагчид нь амьдралын утга учир, тvvнд vйлчлэх хуулийн талаар гvн гvнзгий суралцаж байдаг. Айкидогийн сурагчид нь дотоод сэтгэлийн хvчээ (ки) хөгжvvлснээр амьдралд хатан зоригтой, сэтгэлийн тэнхээтэй, тодорхой зорилготой байдаг. Бvх мэх, техник нь зөвхөн бие хамгаалах зориулалттай, хvмvvнлэг, байгалийн эвсэлт хөдөлгөөнд тулгуурладаг учир халз тулааны хэлбэрээр сурагч нарт хичээл ордоггүй. Зайлшгvй бие хамгаалах нөхцөл бvрдсэн vед эсрэг талын хvчийг өөрийн хөдөлгөөнд уусган саармагжуулдаг. Сурагч нь айкидогийн замаар (до) замнах vедээ vргэлж байгалийн зохилдлогоо (ай), тvvний хуулийг хvндэтгэж, хvлээн зөвшөөрдөг.

Үэшиба Морихэй




#Article 159: Шинжаан (1644 words)


Шинжаан (албан ёсоор Шинжаан Уйгурын өөртөө засах бүс нутаг, мөн Шинжян) гэдэг нь албан ёсоор 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүрэлдхүүнд багтсан бөгөөд тус улсын баруун хойд талыг эзлэн оршдог том өөртөө засах орон юм. Газар нутаг-1,6 сая км кв, хүн ам 19,630 мян, 2005 оны байдлаар Шинжаан-Уйгурт 21 сая хүн амьдарч байна. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгурт амьдарч байна. Хүн амын эзлэх тоогоороо хятад, уйгур, казахууд эхний гуравт орно. Мөн энд дунган, монгол, киргиз, сибо, тажик, узбек, манж, дагуур, татар, орос, дунсян, тузя, жуан, салар зэрэг үндэстэн бий. Нийслэл Өрөмч хот. Баруун хойд, хойд, зүүн хойд талаараа Киргизстан, Казахстан, Афганистан, Энэтхэгийн ба Пакистаны хяналтын Жамму-Кашмир, Ладакх муж, ОХУ, Монгол улстай, дотооддоо Төвдийн автономит нутаг, Ганьсу, Хөхнуур мужтай хиллэнэ.Шинжиан-Уйгурын автономит нутаг засаг захиргааны төв хот нь Өрөмч юм. Өрөмч гэдэг нь Тэнгэр уулын мөнх цаст уулнаас эх аван урсдаг голын Монгол нэр юм. Хятадууд хотын нэрийг У-лу-му-чи гэх өөрийн дуудлагад нийцүүлэн өөрчилж англи үсгээр “Urumqi” гэж галиглах болжээ. Харин манайхан түүнийг нь дуурайж Үрүмчи гэж бичдэгээс нэрийн нь утгыг ойлгохоо больсон байна.

Өрөмч гэдэг үгийг ойрдоор үзэсгэлэнтэй бэлчээр гэсэн утгатай гэж тайлбарладаг. Өрөмч хот нь Шинжаан-Уйгарын нийслэл төдийгүй, нийт Шинжааны улс төр, эдийн засаг, соёл, мэдээлэл, технологийн төв юм. Энэ хот нь шинжааны зам харилцааны гол зангилаа хот бөгөөд мөн Евроазийн эх газрын гүүр болж, хятад улсын баруун талыг гадаадад нээх үүд юм. Өрөмч хот нь Евроазийн эх газрын хэвлийд орших Тэнгэр уулын хойд бэл, Зүүнгарын хотгорын өмнөд захад оршдог. Далай түвшнээс дээш 680-920 м, эх газрын дундаж дулаан, хагас хуурай уур амьсгалтай, жилийн дундаж дулааны хэм 7.3С, унах хур тунадасны жилийн дундаж нь 236 мм, жилийн дундаж нартай өдөр 2775 цаг, шүүдэр буухгүй хоногийн тоо жилд дундажаар 105-168 хоног, хавар, намрын улирал харьцангуй богино, өвөл зуны улирал харьцангуй урт, дэлхий дээрх далайгаас хамгийн их алслагдсан хот ажээ. Тус хот одоогоор 7 дүүрэг,1 сумтай. Тяньшань (Тэнгэр уул), Шайбик, Шинэши /шинэ хот/, Шуймогоү, Тоүдунхэ, Дуншань, Наньшанькуан. Сумын нэр нь Өрөмч. Мөн улсын зэрэглэлийн 2 нээлттэй бүс байдаг.

Томоохон голууд — Тарим,  Или гол, Эрчис мөрөн (эхэн хэсгийг нь буюу Монголоос эх авч Хятадаар дайран урсч Казахстан дахь Зайсан нуурт цутгадаг хэсгийг нь Хар Эрчис гэж нэрлэдэг). Томоохон нуур — Лоб нуур, Баграшкүль, Эв нуур.

Төв Азийн соёл уламжлал, үндэстнүүдийн түүхэнд гүнзгий мөр үлдээсэн 4000 жилийн түүхтэй эртний маш гайхамшигт соёл иргэншлтэй энэ ард түмний археологийн дурсгалууд Берлин, Лондон, Парис, Токио, Санкт-Петербург, Шинэ Дели хотуудын музейд халгалагдан байна. 19-р зууны сүүл 20-р зууны эхээр шинжилгээний экспедици Шинжааны торгоны замын бүс нутагт археологийн судалгаа явуулж Европ, Америк, Японы судлаачдын гайхаш шагшралыг төрүүлсэн агуйн сүм хийдүүд, сүмийн үлдэгдэл, ханын чимэг зураг, ном бичгийн дурсгал олж олны хүртээл болгожээ. Эдгээр олдвор болон гар урлалын зүйлс бичиг баримт нь энэ бүс нутагт маш өндөр соёл иргэншил байсныг илтгэж байгаа юм. Энд археологийн судалгаагаар 77 агуйн сүм хийдийг илрүүлсэн ба тэдгээр нь ихэнхи нь тэгш өнцөгт хэлбэртэй бөмбөгөр оройтой ихэвчлэн 4 тасалгаатай, тасалгаа бүр нь бурханы хөрөг зурган чимэглэлтэй ханатай, тааз нь зуу зуун бурханы зурагтай  зарим хана нь Будда болон түүнийг хүрээлсэн байгаль, амьтан, эд зүйлс болон Энэтхэг, Перс, Европ архадын зурагтай (зургийн зарим нь энгийн зарим нь үнэхээр шүтээн урлагийн сод бүтээлүүд) байсан байна. Эмнэлэг анагаах ухаан өргөн цар хүрээтэй сайн хөгжсөн байлаа. Сүн улсын сурвалжаас үзвэл хятадын анагаах ухаанаас илүү өндөр хөгжсөн, тэдний маш олон төрлийн эм, эмийн ургамлыг хятадууд мэддэггүй байжээ. 

Зарим ард түмний зүйр үгэнд хэдийн урилгагүй зочидийг тэр дундаа ирчихээрээ буцахаа мэддэгүй гийчин хэмээн хятадуудыг егөөддөг болсон байна.

Эрт дээр цагт энэ нутгаар их торгоны замын чиглэл дайран өнгөрдөг байлаа. 1970-аад оны сүүлчээр Хятадын археологичид дэлхий дахинд Турфаны соёл гэж алдаршсан соёлын асар үнэт олдвор, хэдэн зууны турш хурааж хуримтлуулсан номын санг Таримын саваас нээсэн билээ.Хятадын баруун этгээдийн захын боомт Ланжоугаас гараад өмнөх зам нь Уйгарын Хотан, Яркендаар дайрч Тэнгэр уулын даваагаар дамжиж өрнө зүгт лалын худалдааны хотуудад хүрдэг. Хойд зам нь Ланжоугаас хойд зүгт эргэж Куньлуны хойд сугаар ороож Таримын саваар дайрч гардаг юм. Шинжааны хойд хэсэгт нь Зүүнгарын тал, өмнөд хэсэгт нь Кашгарын тал, төв хэсэгт нь Такла-Маканы элсэн цөл бий. Эдгээр тал газрыг 7000 метрийн өндөр Тэнгэр уул заагладаг. Ил, Эрчис мөрний сав, Тарвагатайн тал нутгийн сахлаг өвст бэлчээр бол Ойрад, Зүүнгарын хаант улсын гол цөм билээ.

 

Хүн гүрэн задарсны хойно хэсэг тусгаар оршин байсан тэднийг Нирун улс эрхшээлдээ оруулжээ. Нирун улсын хүч доройтсон үед Тэлэ аймгийн холбоо Монголын тал нутагт ноёрхохын төлөө Хөх Түрэгийн эсрэг тэмцэлдэн 555 онд хийсэн амжилтгүй тулалдаанд дийлдэн захирагджээ

 
Түрэгийн 2-р хаант улс сэргэн мандсанаар Тан гүрний баруун жигүүрийг тас цохисон билээ. МЭ ҮII зуунд Уйгурын 9 овог аймаг нэгдэж, Түрэгийн хожуу хаант улсыг баруун зүгт шахаад 745 онд Уйгурын хаант улсыг байгуулжээ. Монголын тал нутаг дахь бусад гүрнүүдийг бодвол уйгурууд гадагшаа харьцангуй бага дайн тулаан хийсэн ба хөгжингүй соёлтой, олон хот суурин байгуулсан нүүдэлчин үндэстэн байсан юм.

 

Ойрадууд 1449 оноос эхлэн буюу Эсэн тайш хааны үед Тарвагатай болон Эрчис мөрний сав дагуу нутаглаж байсан бөгөөд эл нутаг ньамьдарч байсан бөгөөд Цагадайн удмын Моголистантай харилцаж байсан тэдний харилцаа үе үе зөрчилдөж байсан торгоны замыг хяналтандаа авахын төлөө байсан  
Ойрадын Эрдэнэбаатар хунтайж Зүүнгарын хаант улсыг байгуулаад, эдийн засгийн сонирхлоор Уйгурыг түшмэг болгохыг эрмэлзэж байв. Төвдтэй харилцах замд байдаг Уйгарууд Зүүнгарыг сөрөх чадалгүй тул ая эвийг хичээж байлаа. Дотоодын зөрчилдөөнөө шийдвэрлэхийн тулд Далай ламаар уламжлуулан Галдан бошигт хаанаас дэмжлэг авснаар түшмэг улс болжээ. XҮI зуунд Уйгарчууд Мамлакат ба Могул (Могол улс) гэдэг нэртэй Яркенд хотод нийслэлтэй улс байгуулжээ.

 
Халх Зүүнгар даяар гарсан бослого эмгэнэлтэйгээр дарагдсаны үр дүнд Илийн хязгаарын Жанжны газар хэмээн нэг хэсэг нэрлэгдэж байсан ажээ.Энэ нь одоогийн Шинжааны өмнөд хэсгийг захирч байсан уйгарын захирагч асаны ач нар болох цагаан уулын бүлгийн шашны мяндагтан Аппак Хожа ба ах дүү Бурханнэдин, Хожа Жихан нар болон тэдний өрсөлдөгч хар уулын бүлгийн Яхи Хожа нарын тэмцлийн талбар болон хувирчээ.Манжийн цэрэг Ойрадуудыг хядан устгахад тэдэнд багагүй тусламж үзүүлж хядлагад идэвхтэй оролцож түүний төлөө эрх дураараа амьдарна хэмээн тэдний горьдсоноор байдал дээрдсэнгүй. Харин ойрадын харъяанд байснаас дордов.Аппак юу хийснээ ойлгосон боловч хэдийн оройтсон байлаа. 1758 онд Аппак Хожа өөрийгөө Уйгарын дээд захирагч Баатар хаан хэмээн өргөмжлөв.Хэдийгээр нилээд эрх мэдэл олж авсан боловч түүний боловч түүний өрсөлдөгч нар нилээдгүй уйгарууд манж нарын талд ороод амжжээ.Манж нар өмнө зүг шуурхайлан хөдөлж Куча, Сайр хэмээх гол гол хотуудыг ээлж дараалан эзлэн авсаар Аксу, Турфан хотуудын өрсөлдөгч мяндагтан нараа Манжийн жанжин Жао Ху д ах дүү Бурханнэдин, Хож Жихан нар барьж өгөв. тэгээд дарээ жил нь эцсийн түшиц газар Яркенд,Кашгар хотууд унажээ.Иймэрхүү гавъяа хүчин чармайлтын шанд ах дүүс бусад удирдагчид,ард түмний нүүрийг харах аргагүй болж Уйгар орноо манжаас тусгаарлах горьдлого нь талаар болжээ.Үр дагавар нь Манж чин улс Туркестаны зүүн бүс нутгийг бүрмөсөн эзлэн авч цэрэг захиргааны төвшитгөн тохинуулж, элбэн дагуулсан Шинэ Хязгаар буюу Шинжаан хэмээн Тэнгэрийг тэтгэсний 20 дугаар онд Манж дайчин гүрний эзэн хааны соёрхсон зарлигаар нэрлэжээ.

Хятад улс 1964 оноос Шинжааны Лоб нуурын орчимд өөрийнхөө цөмийн туршилтаа хийх болсон.

Ази тивийн хэвлийд орших Шинжаан нутгийн хойноос урагш Алтайн нуруу, Тэнгэр уул, Куньлун нуруу үргэлжилж, төв хэсэгт нь Зунгарын хотгор, Таримын хотгор байдаг. Куньлун гэж Хөндлөн уул гэсэн монгол үгийн хувирсан дуудлага гэдэг. Хөхнуур, Шинжааны хооронд хөндөлдсөн 7000 метрээс өндөр 10 орчим оргилтой Куньлун нуруу Тэнгэр уулаас дутахгүй өндөрлөг бөгөөд Шинжааны газар зүй, уур амьсгалд багагүй нөлөө үзүүлдэг. Хөх нуур, Хатан голын чийг Шинжаан руу нэвтрэн орохыг энэ нуруу хаадаг учир Шинжааны газар нутгийн 90 гаруй хувь нь цөл болжээ.

Шинжаанд Хятадын хамгийн том дотоод урсгалт Таримын гол, Или гол, Эрчис мөрөн зэрэг томоохон гол мөрөн, Хятадын хамгийн том цэнгэг устай Бестен нуур, Лоб, Баграшкүль, Эв, Ханас зэрэг том нууртай. Тэнгэр уулаас өмнөх нутгийг “Наньжян” буюу Өмнөд хязгаар, хойших нутгийг “Бэйжян” буюу Хойд хязгаар, Хами, Турфаны хотгор хавийг “Дүнжян” буюу Зүүн хязгаар хэмээн нэрлэнэ. Шинжаан бол бүхэлдээ хөхрөн ногоорч, хоёр их хотгорыг нь дагасан том жижиг олон баян бүрд хэлхсэн сувд шиг гэрэлтсэн, ер бусын үзэсгэлэнт нутаг юм.

Шинжаан эх газрын хуурай, эрс тэс уур амьсгалтай, халуун хүйтний зөрөө маш их. Хятад орон даяар хамгийн хүйтэн болсон нь Шинжааны Алтайн бүсэд, урт хугацааны турш хамгийн халуун болсон тохиолдол Турфанд бүртгэгдсэн юм. Хятадын нийт элсэн цөлийн гуравны хоёр нь Шинжаанд бий. Такалмаканы элсэн цөл 330 мянган ам дөрвөлжин км, хэмжээгээрээ Хятадад хамгийн том, дэлхийд хоёрт ордог элсэн цөл юм. Зунгарын хотгорын Гурвантүнгэдийн цөл 48 мянган ам дөрвөлжин км буюу Хятадад хэмжээгээр хоёрт орно. Шинжааны цөл газрын тос, ашигт малтмал, байгалийн хийгээр баялаг.

Энд цэвэр манж үндэстэн 50 гаруй мянган хүн байдаг.

Шинжаан дахь Хятадын армийнхан бүтээн байгуулалтын ажил эрхэлж зам гүүр тавьж, олон зуун мянган га талбайд усан үзмийн тариалан эрхэлж, цөл дундуур 4500 км урт нефьтийн хоолой татаж, өндөр байшингуудыг барьж байна. Бүр мексикийн зах зээлд ихээхэн нэрд гарч, хятадын төрийн өндөрлөгүүд хүртэх дуртай болсон “Sunshine” хэмээх сайхан дарс нэрж экспортлоод эхэлсэн ба Хятадын цэргийнхэн дарсны компаниа иргэний компани болгон хөрөнгийн биржид бүртгүүлсэнд хувьцаа их өсөж байсан түүхтэй.Шинжаан Эв нуур, Лоб нуур, Баграшкүль гэсэн 3 том нууртай. Уур амьсгал нь эх газрын хуурай, эрс тэс юм. Газар зүйн бас нэгэн чухал хүчин зүйлийг байнга мартдаг нь Куньлуний нуруу юм. Энэ нь Хөндлөн уул гэсэн монгол үгийн хувирсан дуудлага. Хөх нуур ба Шинжааны хооронд хөндөлдсөн 7000 метрээс өндөр 10 орчим оргилтой энэ нуруу Тэнгэр уулаас дутахгүй өндөрлөг бөгөөд мужийн газар зүй, уур амьсгалд маш их нөлөөтэй. Хөх нуур, Хатан голын /шар мөрөн/ чийг Шинжаан руу нэвтрэн орохыг энэ нуруу хаадгаас Шинжааны газар нутгийн 90 гаруй хувь нь цөл болжээ. Шинжаан-Уйгарын нутаг бол эртний соёл иргэншлийн өлгий бөгөөд ялангуяа Таримын сав бол эртний соёлын онцгой голомт, өрнө дорнын соёлын солилцооны нэвшилт явагдаж байсан нутаг билээ.
Энд мөн дэлхийн хамгийн урт газар доорх суваг бий. Эртний ард түмнүүд зундаа +40С градусаас буудаггүй халуунд тариалан услахын тулд 5500 киломерт урт суваг газар дор байгуулжээ. Тэнгэр уулын мөс хавар хайлахад цөлийн хатсан сайр усаар дүүрч цөлийг ундлаад ууршдаг. Харин энэ чандмань эрдэнийг ууршуулж алдахгүйн тулд усыг газар доорх сувагт шургуулж авдаг байна. Тиймээс Шинжааны хүн ам оршин суудаг баян бүрд, үржил шимт голын сав дагуу олон мянган жилийн түүхтэй асар урт суваг бий болжээ. Эдгээрийг түшиглэн Шинжаан-Уйгарт аялал жуучлалын хэд хэдэн бүс байгуулжээ.

 




#Article 160: Монголын жүдо бөхийн холбоо (157 words)


Монголын жүдо бөхийн холбоо нь Монголд жүдогийн спортыг хариуцагч холбоо юм.

Жүдо бөхийг 1960-аад оны үед ЗХУ, Зүүн Герман, Чехословак зэрэг улсуудад сурч байсан Монгол оюутнууд нь анхлан эх орондоо авчирсан байна. 1971 оны 1 сард анхны Жүдогийн дэвжээ байгуулагдаж Үндэсний Спортын хорооны зөвшөөрлийн дагуу Монгол дахь албан ёсны спорт болон батлагдсан байна.

Одоогийн байдлаар нийт 3000 гаруй гишүүнтэй, улсын аваргын тэмцээнд 480 хүүхэд, насанд хүрэгчдийн ангилалд тогтмол 240 гаруй хүн оролцдог. 14 жүдогийн дэвжээ, олон улсын стандартад нийцсэн 5 дожо бий. МЖХ нь жил бүр Улсын Аварга шалгаруулах тэмцээн (Насан хүрэгчид, залуучууд, бага насны ангилал), Холбооны Цомын аварга, Ц.Дамдины нэрэмжит Цомын аварга шалгаруулах тэмцээн гэх зэрэг үндэсний хэмжээний 5-8 тэмцээн зохиодог.

Монголын Жүдогийн Холбоо нь 14 жүдогийн клуб, 21 аймгийн Спорт төвөөс бүрддэг.

Холбооны цаашдын үйл ажиллагааг улам сайжруулж, боловсронгуй болгох үүднээс 4 жилд нэг удаа Нэгдсэн хурал зарлаж хуралддаг. Холбооны гишүүн клубүүдээс сонгогддог төлөөлөл дундаас холбооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичиг, Төлөөлөн удирдах, Хяналтын зөвлөлийг сонгодог.




#Article 161: Каноо Жигороо (347 words)


Каноо Жигороо (嘉納治五郎, 1860 оны 10 сарын 28 - 1938 оны 5 сарын 4) нь коодоокан жүдог үндэсдэгч, Жүдогийн Эцэг хэмээн нэрлэгддэг сурган хүмүүжүүлэгч, жүдочин юм.

Каноо овгийнхон нь удмаараа элит гэр бүл байв. Тухайн үед өвөг эцэг Жисакү нь архи үйлдвэрлэл, бага оврын хөлөгөөр тээвэр эрхлэн, түүгээрээ маш нэртэй байсан. Тэдний том охинтой гэр бүл болсон нь Жигороогийн эцэг Жироосакү байжээ. Жисакү нь Жироосакүд пүүсээ өвлүүлэх бодолтой байсан ч, Жироосакү нь Жисакүгийн хүү, өөрийнхөө хүргэн дүүдээ даатгаж, өөрөө худалдааны хөлөг онгоцны тээврийн пүүс байгуулан, Вадамисаки хэмээх усан боомт байгуулж, тухайн үеийн Самурайн засаглалын улс төрч Кацү Кайжюүгийн итгэлт түнш нь байжээ. Янаги Мүнэёшигийн хойд эх нь Жигороогийн эгч нь юм.

Жигороо нь Жироосакүгийн 3 дахь хүү болон төрсөн. Багын авъяаслаг тэрийг 13 настай байхад нь эцэг Жироосакү нь Мэйжигийн засгийн газарт уригдан нийслэл руу оржээ. Тэнд уран бичиг, англи хэл сурч 14-тэйдээ тусгай дамжаа болон, Кайсэй сургуулиудаар дамжин 1877 онд Токио дахь Эзэн Хааны их сургуульд (Одоогийн Токиогийн Их Сургууль) элсэн орсон. Тусгай дамжаа, Кайсэй сургуульд байхдаа сул биетэй байсны улмаас том, хүчтэй хүүхдүүдэд ялагдагддаг байв. Тиймээс хүчгүй байсанч гэсэн хүчтэй хүнийг ялж болдог жүжицүд суралцмаар байсан ч аав нь эсэргүүцэн зөвшөөрдөггүй байжээ.

Их сургуульд орсноор түүний хүсэл биеллээ олжээ. Гэвч тухайн үед соёлын хөдөлгөөн ид өрнөж, жүжицүгээр нэг их хүн хичээллэхгүй байсан тул, түүнд багш хайж олоход хэцүү байв. Арайхийн Тэнжиншинёо урсгалын жүжицүгийн багш Фүкүда Яносүкэг хайн олж шавь оржээ.

Фүкүда нь нас эцэслэж Тэнжиншинёо урсгалыг даан залгамжилсан Исо Тадатомо, түүнийг нас барсны дараа Китоо урсгалын жүжицүшийн Ийкүбо Цүнэтошигоос суралцсан.

Жүжицүгийн 2 урсгалаас төрөл бүрийн техникүүдийг боловсруулж, Тэнцвэр алдагдуулах чадварын онолтойгоо уялдуулан жүдо-г зохиосон байна. Их сургуулиа төгсөөд 1882 оны 5 сарын 5-нд, жүдогийн анхны дэвжээг Шитая дүүрэгт орших Эйшо сүмд босгож, Шоги, Игогийн зэрэг цолын системийг хэрэглэн, Би, чи, бүгдээрээ сайн сайхан, Бүх чадлаа сайн сайхны төлөө зэрэг үгүүдийг уриа болгон Коодооканг байгуулсан байна.

Нөгөө талаас Гакүшюүин сургуулийн эрхлэгч, Токиогийн багшийн мэргэжлийн ахлах сургууль (одоогийн Цүкүбагийн Их сургууль), Хуучин 5-р ахлах сургууль (одоогийн Күмамотошийн Их Сургууль)-н захирал, хуучны Нада дунд сургуулийг байгуулах зэрэг сурган хүмүүжүүлэгчийн үйл хэрэгтээ ч гэсэн бүх хүчээ зориулж байсан байна. 




#Article 162: Күнз (3374 words)


Күнз （Хятад: 孔夫子, Kong Fuzi буюу K'ung-fu-tzu, утгачилбал Конг багш, гэхдээ Kongzi 孔子 буюу Күнз гэдэг нэр нь дорно дахинд түгээмэл, МЭӨ 551‐МЭӨ 479） нь Хятад улсын гүн ухаантан, их сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан шаманизмийг гүн судалсаны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө Күнзийн сургааль гэгдэг. 

Күнз НТӨ 551 онд Хятад улсын зүүн хэсэгт орших Лу нэртэй ханлиг улсын Чү Фу хэмээх газар буюу өнөөгийн Шаньдун мужийн Чү Фу хотод уг гарлаараа язгууртан удамтай айлын хүү болон мэндэлжээ. Күнзийн өвөг дээдэс нь Сүн улсын язгууртны удам угсаа байсан хэдий ч, доройтон буурсаар Күнзийн 5-р үеийн өвөг Сүн улсаас зугатаан, Лу улсад дагаар ирж суусан ажээ. Гэсэн ч Күнзийн эцэг Шү Лянь Хэ цэргийн дайчин эр байж, 2 ч удаа гавъа байгуулж, бага түшмэлийн алба хашиж явсан байна. 
Түүний эцэг Шү Лянь Хэ зоригтой, шударга, биеийн өндөр болон хүч чадлаараа цуутай, өөрийн алиа хошин зангаараа дотно байдал үүсгэж чаддаг нэгэн байсан бөгөөд дайн байлдаанд гавьяа байгуулж чаддаг гарамгай цэргийн жанжин байсан гэдэг. Хэдий түүнд нэр алдар, гавьяа шагнал байсан ч хувийн амьдрал нь тийм ч сайхан байгаагүй юм. Шү Лянь Хэ залуу насандаа эхнэр авсан бөгөөд эхнэр нь түүнд арван сайхан охин төрүүлж өгсөн ч тэрээр энэ бүгдэд сэтгэл ханахгүй хүүтэй болохыг хүсэж байв. Харин түүний хоёр дахь эхнэрээс нэгэн хөвгүүн төрсөн боловч гай зовлон таарч тахир дутуу төрсөн гэдэг. Ийнхүү хүүтэй болохыг хүссэн Шү Лянь Хэ 70-аад насандаа дахин эхнэр авахаар болсон бөгөөд нэгэнт эрүүл чийрэг, сайн хөвгүүнтэй болохыг хүссэн тул удам сайтай гэр бүлийн залуу бүсгүйг сонгох хэрэгтэй байв. Тиймээс цэвэр ариун гурван охинтой Еэн-ий гэрт очиход тэрээр гурван охиноо дуудан Шү Лянь Хэ-г танилцуулан хэдий түүний аав болон өвөө нь эрдэмтэн байсан боловч эрт үед өвөг дээдэс нь угсаа залгамжилсан хааны удмын үр сад байсан гэдгийг тайлбарлаад хэн нь Шү Лянь Хэ-тэй гэрлэхийг асуужээ. Том хоёр охин нь хариу юу ч дуугарахгүй байсанд Еэн өөрийн бага охин Чин Цай-г сонгон Шү Лянь Хэ-д өгчээ. 

Чин Цай хөгшин жанжинтай гэрлэж, удалгүй бие давхар болсон бөгөөд нэг өдөр тэрээр НэКүй хэмээх ууланд орших шүтээнд очиж, хүүгийнхээ төлөө залбирахаар явжээ. Сүсэглэж залбираад буцаж ирэхэд шөнө нь түүний зүүдэнд хүүгийнх нь ирээдүйн талаар болон хаана төрөх, яаж бас хэзээ нас барах талаар орж ирсэн байна. Чин Цай-н зүүдэнд орж ирсэн сүр жавхлантай таван хөгшин өвгөн түүнд хэлэхдээ “Чиний хүү бусдаас илүү мэргэн ухаантай хүү болох бөгөөд тэр хаан ширээгүй хаан болох болно. Түүнийг ялам модтой хөндийд төрүүлээрэй” гэж хэлсэнийг ном зохиолд тэмдэглэн үлдээсэн байдаг. 

Чин Цай-н төрөх өдөр ирэхэд тэрээр нөхрөөсөө ялам модтой хөндий байдаг эсэхийг асуугаад, тэнд хүүгээ төрүүлэх ёстойг хэлэн өмнө зүгт орших агуйд 551 оны 11 сард хожмын агуа их сэтгэгч Күнз-г төрүүлжээ. Түүний төрсөн цаг үеийг Энэтхэгт Будда төрсөн цаг үетэй нэг гэж үздэг байна. 
Күнз-г төрөхөд түүнд хайрласан нэр нь Күй бөгөөд хожим нь энэ нь Чүн Нэ болсон ажээ. Эхний нэр нь түүний эцгийнхээ хоёр дахь хүү болж мэндэлсэнтэй холбоотой бол сүүлийн нэр нь түүний ээжийн мөргөл үйлдсэн Нэ уулын ариун газартай холбоотой байсан. 

Күнз-г 3 настай балчир байхад эцэг нь тэнгэрт хальж, бэлбэсэрч хоцорсон гурван эхнэр, өнчирч үлдсэн арваад хүүхдийн эв түнжин өдөр ирэх тусам эвдрэн хагарч буйг мэдэрсэн Күнз-н эх Чин Цай хүүгээ аван гэрээсээ гарч явсан ажээ. Залуу эх зовлон зүдгүүр туулсаар хүүгээ өсгөж, эрийн цээнд дөнгөж хүргээд 17 настайд нь өөрөө тэнгэрт хальсан байна. Эцэг эхээс эрт өнчирсөн залуу хүү хорвоогийн хатуу зовлонг туулсан бөгөөд иймээс ч Күнз “Би хар багаасаа ядуу доорд явж, хатуу хүтүү бүхнийг сурсан билээ” гэж өгүүлсэн байдаг. Тэр амьдрахын эрхээр найр наадам, бэлбэсрэл, гашуудлын үйл дээр бүрээ үлээж, язгууртан хэргэмтний гэрийн сангийн нярав хийж, данс хөтлөх, мал хариулах зэрэг тэр үеийн хар бор ажилд нухлагдаж явсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. 
Түүний бага насны талаар түүхэн бичигт тийм ч их зүйл тэмдэглэн үлдээгээгүй байдаг. . “Би эхээс эрдэм чадвар төгс төрөөгүй билээ. Эртний соёлд шимтэн суралцаж, эрдмийг эрлээр олсон бөлгөө” хэмээн өгүүлсэн байдаг бөгөөд түүний аль бага балчир наснаасаа үеийн хүүхдүүдээс хэрсүү, цэцэн цэлмэг ухаантай байсныг өвөөтэйгөө ярьсан ярианаас харж болох юм.
Нэгэн өдөр Күнз өвөөтэйгөө ярьж суугаад түүний гүн санаа алдаж, царайнд нь гуниг харуусал тодрохыг хараад “Би таныг гонсойлгох эсвэл таны сэтгэлд сэв суулгах үйлийг хийв үү?” гэж бяцхан хүүхдээс гарахааргүй зүйлийг асуухад өвөө нь түүнээс хэн түүнд ингэж ярихыг зааж өгсөн талаар асуухад Күнз “Муу ааш зан гаргадаг хүүхэд дан ганц өөрийгөө гутаахаас гадна өөрийн өвөг дээдсээ ч бас гутамшиг болгодог гэж байнга хэлдэг нь өвөө та билээ” гэж хариулсан байдаг. 
Эрийн цээнд хүрч арван есөн насандаа Цы Гуан хэмээх бүсгүйг эхнэр болгон авч, жилийн дараа хүүтэй болж, хүүдээ Ли хэмээх нэр өгөөд түүн дээрээ загасны өгсөн агуа бэлэг гэсэн утгыг бэлгэдэж Пи Юү гэсэн нэрийг нэмж хүүгээ Пи Юү Ли гэж нэрлэжээ. 
Түүнийг тодорхойлох бас нэгэн зүйл нь түүний анхны хувийн сургуулийг байгуулсан багш гэх тодотгол болон түүний үзэл суртлыг үргэлжлүүлэн залгамжилсан гарамгай мэргэн шавь нар юм. Тэрээр 30 настайдаа өөрийн номын сургуулийг байгуулж, хэдэн арван жил хичээн зүтгэсээр, шавь нарынх нь тоо 3000 хүрсэн агаад түүнээс ном эрдэмд төгс боловсорсон 72 шавь байсан талаар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.
Өдгөө суут арван их сэтгэгчдийн нэгд зүй ёсоор ордог Күнз бүхий л амьдралынхаа туршид эрдэм мэдлэгийг дээдэлж, сурч мэдэх, бусдад мэдлэг болон ёс суртахууны талаар түгээн дэлгэрүүлж байсан билээ. Хэв журмыг ихэд чухалчилдаг байсан тул хаалга нь үл мэдэг яайжийсан айлд ордоггүй байжээ. Күнз-г түүхийн олон зохиол бүтээлд хүн чанарынхаа хувьд үнэнч шударга, аливааг шууд хэлдэг шударга зантай, амьдралын хүнд хэцүү зовлонг бие сэтгэлээрээ туулсан хэрнээ даруу төлөв нэгэн байсан гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэрээр амьдралдаа дөрвөн зүйлийг мөрдлөг болгосон гэдэг. Эдгээр нь:

Хүний үхэл гэдэг хэзээ ч ирж болдог гэнэтийн зүйл гэдгийг харуулан Күнз-г 69 настай байхад хүү Пи Юү нь 50 насандаа таалал төгсөж, түүний араас эрхэм шавь нар нь насны эрхэнд ар араасаа тэнгэрт хальсан эмгэнэлтэй түүх бичигдэн үлдсэн байдаг. Орчлонгийн жамаар нас өндөр болсон Күнз энэ бүгдэд гашуудсаар НТӨ 479 онд 73 насандаа өөрийн төрсөн газартаа ирж тэнгэрт хальжээ. “Би 15 насандаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив.” хэмээсэн нь өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралыг хураангуйлан дүгнэсэн дүгнэлт гэж хэлж болох юм.
Күнз-д шавь орохыг нэг ч хаан хүсээгүй нь л түүнийг ихэд шаналгаж байв. Түүний хэлсэн сүүлчийн үг нь: -Намайг үхсэний дараа хэн миний сургаалыг үргэлжлүүлэн номлох болж байнаа? гэсэн асуулт байсан гэдэг.
Нас нөгчихөөсөө өмнө сонгож авсан газар нь болох голын захын бяцхан төгөл дунд шавь нар нь түүнийг оршуулжээ. Өдгөө тэнд 20 гаруй га эзэлдэг Күнзийн бунхан, хийд бий. Хөшөөн дээр нь: “Хамгаас ариун гэгээн, зөнч мэргэн Күнзийн сүнс амирлангуйг олсон газар” хэмээх бичээс байдаг ажээ. Тэндхийн булгийн усыг ханзны соёлт орнуудад ариун дээд хэмээн шүтдэг бөгөөд мөнөөх булгаас уухыг энэ насны онцгой бэлгэ дэмбэрэл хэмээдэг аж. 

Рэнь （仁） - «хүн чанар», «хүмүүнийг хайрлах», «хүнд хайртай байх», «энэрэнгүй, нийгүүлсэнгүй байх», «хүнлэг байх» чанар юм.  Хүн нь хүнлэг байх ёстой энэ бол түүний үүрэг. Хүний дотоод сэтгэлийн дуудлага нь юу вэ гэдэгт хариулт өгөлгүй хүн гэдэг тодорхойлолтыг өгөх боломжгүй юм.  Өөрөөр хэлбэл хүнийг хүн өөрөө бүтээдэг гэсэн үг.  “Ли” нь “ И”- гээс урган гардаг шиг, “И”  нь “ Рэнь” –ээс улбаалдаг.  “Рэнь“ –ийг дагвал хүнийг хайрлах, энэрэх гэсэн үг. Энэ нь хүний адгуусаас ялгарах үндсэн чанар юм. Адгуусан зэрлэг, хомхой, хорлон, атаа зэрэг чанар үгүй гэсэн үг. Сүүлд  “Рэнь” –чанар нь Мод –оор зүйрлэн төсөөлөх болсон юм.

И (义 [義]) — «үнэн», «шудрага ёс». “И”  чанарыг мөрдөх нь нүгэл биш юм, шудрага хүн ”И”  чанарыг зөв гэдгийг мэднэ. ”И” чанар нь харилцан талтай: учир нь эцэг, эх тань өсгөж өгсний төлөө хожим хүндлэх нь шудрага зүйл юм. ”Жэнь” чанарыг тэгшитгэж өгч энэрэнгүй хүнд зохих шаардлагатай хатуужлыг мэдрүүлнэ. “И” чанар хувиа хичээхийн эсрэг байна. «Шудрага хүн ”И”  -г эрэх, дорд хүн ашиг хайх».  Сүүлд ”И” чанарыг Төмөр-тэй зүйрлэх болсон.

Ли (礼 [禮]) - «ёс жаяг», «заншил», «уламжлал». Эцэг, эх ээ хүндлэх гэх мэтийн уламжлал, ёс жаягт үнэнч байж мөрдөх. Өргөн ойлголтоор бол “Ли” чанар бол нийгмийн тогтсон уламжлал ёс жаягийг хадгалахад чиглэгдсэн бүх үйл ажиллагааг хэлнэ. Зүйрлэл нь — Гал.  Хятадын «ли» гэсэн тодорхойлолтыг “ёс заншил”, “ёслол”, “дүрэм журам”,  “нийгэмд биеэ авч явах хэм хэмжээ”, “бичигдээгүй хууль” ч гэж орчуулбал зохилтой.

Жи (智) –«эрүүл ухаан»,  «уяан хатан зөв шийдвэр», «ухаалаг мэргэн утга санаа» – үр дагаварыг зөв нарийн тооцолсон байх чанар.  ”И” чанарыг дэнсэлж  гөжүүд, зөрүүд чанарыг урьдчилан хазаарлаж өгдөг. Чжи мулгуу, тэнэг чанарыг сөрж чаддаг. Чжи чанар нь күнзийн үзлээр Ус-тай зүйрэлдэг. 

Синь (信) «чин сэтгэл», хоёргүй сэтгэл, ар өврийн бодолгүй  байх. “Синь” чанар нь  ”Ли” чанарыг тэгшитгэн зохицуулж өгч нүүр хуурах үзэгдэлээс сэргийлнэ. Синь чанарыг Газар, шороо-той зүйрлэнэ. 

Хүн сэтгэлзүйн хувьд хүлээх үүргээ ухамсарлах нь хүмүүжил, боловсрол, соёлын түвшингээс шалтгаалж ёс заншилаар биеллээ олдог.  Эдгээр ойлголтууд нь күнзийн сургаальд салган тусгаарлаж үздэгүй нэгэн бүхэл “вэнь” гэсэн ойлголтод багттаг. (анх энэ үг нь биэ дээрээ шивээсэн зурагтай хүнийг хэлдэг байсан). «Вэнь»  гэдгийг хүмүүжилтэй, хүний соёлтой амьдарлын утга учир гэж тайлбарлаж болох юм. Гэвч энэ нь хүний олдмол , хоёрдмол боловсрол эсвэл заягдмал гэх маргахаас илүүтэй зохицолдсон  нэгдмэл нэг цул гэж ойлгох ёстой хэмээн үздэг байна. 
Күнзийн сургаалийн үүсэл, хөгжил
Күнз зөвхөн соён гэгээрүүлэгч, их сэтгэгч байсангүй. Ханлиг улсуудаар хэрэн хэсэж, өтөл насандаа соёлын үнэт баялгийг бүтээж, утга зохиол, түүх, гүн ухаан, улс төр, засаглал, нийгэм, ёс суртал зэргийг тал бүрээс нь гүнзгий шинжлэн үзэж үзэл сургаалаа айлдан номлосноор Күнзийн сургаалыг үндэслэн буй болгожээ. Күнз хийгээд түүний шавь нарын эмхэтгэж туурвисан алдарт Дөрвөн ном, таван бичиг бүхэлдээ Күнзийн сурталын үндэс болдог. 
Күнз Хятадын Чжоу удмын хаанчлалын үед амьдарч байсан бөгөед тухайн үеийн удирдагчид түүний сургаалыг үл ойшоож байсан ч улс орон даяар түүний сургаал өргөн дэлгэрчээ. Гэвч НТӨ 221 онд төрийн эрхэнд Цинь удмынхан гараад Күнз-н сургаалыг хориглож, бүх номыг нь шатаах хүртэл харгис хатуу арга хэмжээг авч байсан ч, НТӨ 220 онд Хань угсааныхан төрийн эрхэнд гарсаны дараа Күнз-н сургаалыг Хятад улсын албан ёсны шашин болгон өргөмжилсөн байна. Энэ үеэс хятадын хаад төрийн албанд түшмэд сонгон авахдаа төрийн алба гэдэг сэдвээр шапгалт авдаг болсон бөгөед хэсэг хугацаа өнгөрөхөд уг шалгалтын ундэс суурь нь Күнз-н сургаал болсон байлаа. Хятадын эзэнт гүрэнд төр засгийн хүнд сурталт албанд орсноор нийгэмд эзлэх байр суурь дээшилж, хөрөнгөжих бололцоо нээгддэг байсан тул төрийн алба-ны сэдвээр өгөх шалгалтын гол ноён нуруу болох Күнз-н сургаалыг мэдэхийн төлөө тэмцэл залуучуудын дунд хүчтэй өрнөж байлаа. Күнз-н сургаал Хятадын засаг захиргааны албан ёсны гүн ухаан байсан төдийгүй тус улсын дийлэнх иргэдийн өртөнцийг үзэх үээл болж тэдний амьдралд гүн нөлеө үзүүлсээр ирсэн, өдгөө ч уг чанар, үнэ цэнээ алдаагүй билээ.

Хоёр мянганы тэртээ зохиогдож, саад бэрхийг туулсаар өнөө хүртэл уламжилж ирсэн, Күнзийн суртал гүн ухааны сэтгэлгээний гол дурсгал бол дээр өгүүлсэн алдарт Дөрвөн ном, таван бичгийн нэг Шүүмжлэл өгүүлэл нь бэсрэг зохиол юм. Күнзийг таалал төгссөн хойно шавь нар нь өөр өөрийн тэмдэглэн авсан хийгээд ой ухаан, оюун бодолд нь шингэж үлдсэн сургаал номлолыг нэгтгэн бичсэнээр энэ ном бүтэж, мөнхрөн үлдэх хувийг олжээ. Шүүмжлэл өгүүлэл нь голдуу асууж хариулах, цэц мэргэнээ сорьж цэгцлэх, шүүн тунгаах, дүгнэх хэлбэрээр бичигдсэн, 20 бүлэгтэй зохиол юм.Күнзийн сургаал
Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй.

Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа.

Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой.

Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.

Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй

Мэдэж буй хүн эргэлздэггүй
Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй
Зоригтой хүн айж эмээдэггүй.

Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.

Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй

Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй.

Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ!

Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.

Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг.

Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.

Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.

Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.

Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой.

Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.

Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог.

Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү.

Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг.

Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ? Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг. Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг.

Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог. 

Хорвоо дээр би ямар ч мэдлэгтэй төрөөгүй. Мэдэхгүй тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авсан. 
Ноён нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг. 
Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог. Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог. 
Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул. 
Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй. 
Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг. 
Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг. 
Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн. 
Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй. 
Өөртөө хатуу бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна. 
Хүн л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү. 
Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. 
Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг. 
Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм. 
Түүнд хүрэхгүй байна гэдэг нь түүнд дайраад анзааралгүй өнгөрөөд явчихтай адилхан. 
Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. 
Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй. 
Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. 
Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол, үгийг чинь сонсохоо болино. 
Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй үзэн ядах болно. 
Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно 
Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй. 
Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа. 
Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. 
Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой. 
Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.
 Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ.
 Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. 
Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. 
Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй 
Мэдэж буй хүн эргэлздэггүй Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй Зоригтой хүн айж эмээдэггүй. 
Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. 
Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг. 
Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. 
Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй 
Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй. 
Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ! 
Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм. 
Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. 
Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг. 
Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.
 Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй. 
Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага. 
Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой. 
Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг. 
Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог. 
Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү. 
Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг. 
Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ?
 Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг.
 Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг. Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.

ӨРШӨӨЛ ЭНЭРЛИЙГ ДЭЭДЛЭХҮЙН УЧИР
Нэгэн өдөр гал гарч, Күнзийн морины жүчээ шатжээ. Энэ үед Күнз хааны ордонд бараалхаж байсан аж. Тэрбээр гэртээ ирээд, гал гарч, морины жүчээ шатсаныг сонсоод яаран асуусан нь: -Хүмүүн эндэж бэртээгүй буй заа? Күнз морио ч, эд хөрөнгөө ч эс асууж, харин морь малладаг доорд зарцын бэртэж гэмтсэн эсэхийг лавлажээ. Үүнээс үзэхэд Күнз аливаа хүнийг дээд, доорд гэж ялгаж үзэлгүйгээр гагцхүү хүн гэсэн үүднээс нь чухалчлан үзэж байгаа бөгөөд түүний энэрэнгүй сэтгэл, ухаант байдлыг харуулж байгаа юм.
Күнз “Цэргийн жанжны хэргэм зэргийг хурааж болмуй, энгийн хүмүүний хүсэл зоригийг булааж үл чадмой” хэмээн өгүүлсэн байдаг. Энэ нь мөн л хүний тэгш байдал болон хүний хүсэл зориг юугаар ч сольж болохгүй зүйл гэдгийг харуулж байна.

ЗАСАГЛАХУЙД ЁС СУРТЛЫГ ЭРХЭМЛЭХҮЙН УЧИР 
Күнзийн сургаалын нэг гол агуулга бол сайн засаглал, шударга журамт түшмэлийн тухай ойлголт юм. Күнз хувийн сургууль байгуулан, үзэл сурталаа айлдан, соён гэгээрүүлэхийн зэрэгцээ төр засаглалын хэрэгт ч хүчин зүтгэж явжээ. Тэрээр түшмэдийн зиндаанд хүрч, орон нутгийн бага шиг түшмэл болж, удалгүй олон ажил сэдэж, ихэд гавъяа байгуулан Лу улсын шүүх цаазын тэргүүлсэн түшмэлийн албанаа дэвшиж явжээ. Күнз хүмүүний амь насыг хөнөөн егүүтгэдэг харгис хатуу засаглалыг эрс шүүмжлэн, эгэл ардыг ч энэрэн хайрладаг өгөөмөр засаглалын төлөө сургаал номлолоо айлдаж байлаа.

ДУТУУДАХЫГ ХЭМ ТЭНЦҮҮЛЭХҮЙН УЧИР 
Күнзийн нэгэн шавь Зы Гун: Зы Жан, Зы Шя хоёрын хэн нь илүү мэргэн буй?

Күнз өгүүлрүүн: Зы Жан болвоос хэтрүүлж, Зы Шя болвоос дутаах бөлгөө.
   
Зы Гун өгүүлрүүн: Тэгвэл Зы Жан илүү бус уу?
 
Күнз өгүүлрүүн: “Хэтрүүлэх дутаах хоёр хэтдээ адил буюу”.
 
Күнз туйлширах аюулаас ангижрах арга нь төв дундажийг барих явдал гэж үзээд тэр дунджаас дээш эсвэл доош аль ч тийш хазайлгүйгээр явах нь хийсэн үйл хэрэг төгс болно гэж сургаж байв.

ӨӨРИЙН ҮЛ ХҮСЭХИЙГ ӨРӨӨЛ БУСДАД ЭС ТУЛГАХУЙН УЧИР
Хүн гэдэг өөртөө ганцхан сайн сайхан зүйлийг л хүсдэг. Гэсэн атлаа өөртөө сайн сайхан зүйлийг бий болгохын тулд өрөөлд гарз хохирол учруудах нь бий. Үүнийг Күнз тайлбарлахдаа дээрх ишлэлийг авсан байдаг. 




#Article 163: Пол Пот (2172 words)


Пол Пот (жинхэнэ нэр нь Салот Сар) (ប៉ុល ពត，Pol Pot；1925 оны 5 сарын 19-ий өдөр —1998 оны 4 сарын 15-ий өдөр) Камбожийн удирдагч, Улаан Кхмерүүдын толгойлогч.

Тэр үед тус улсын улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, Америкийн талыг баригч генерал Лон Нолын (Lon Nol, 1913-1985) 1970 онд тогтоогдсон дэглэм ихэнхийн дэмжлэгийг алдаад байлаа. Үйлдвэрлэл, худалдаа унаж, төсвийн алдагдал өсөн авлига газар аваад байсан юм. Байлдааны гол ажиллагаа Лаос,  Вьетнамын нутаг дэвсгэрт явагдаж байсан ч Хо Ши Мины (Hồ Chн Minh, 1890-1969)  партизануудаас “цэвэрлэх” Америкийн сүйрлийн бөмбөгдөлтөд Камбож тогтмол өртөж энгийн иргэд хохирлыг ихээр амсаж байлаа. Гэсэн ч “доллар дээр заларсан” Лон Нол нүдээ аниад л сууж байлаа. 

Энэ бүгдээс улбаалан тус оронд Камбожийн маоист “улаан кхмерүүдийн” (камбожчууд өөрсдийгөө кхмерүүд гэдэг) толгойлсон коммунист хөдөлгөөн алдаршиж байсанд гайхах зүйлгүй. Тэд Америкийн талыг баригч “тоглоомын”  гэх дэглэмийг унагах эвлэршгүй, эргэж буцалтгүй санаатай байлаа. Тэнд партизаны дайн эхлэн жилээс жилд “улаан кхмерүүдийг ялалтад улам бүр ойртуулж байлаа. Камбожийн коммунистууд өөрийн тэмцэлдээ ганцаараа байгаагүй нь үнэн. Тэднийг Хятад, Хойд Вьетнам идэвхтэй дэмжиж байсан юм. Эх орондоо эргэж ирээд даруй улс төрийн үйл ажиллагаагаа эхэлж 1967 оноос засгийн эсрэг Улаан кхмерүүдийн хөдөлгөөнд нэгдэж Хятадын дэмжлэгтэй партизаны дайн эхэлжээ. Энэтхэг-Хятадын хойгт Америкчууд өөрсдийн байр сууриа аажмаар алдан 1973 оноос тэд булаан эзэлсэн нутгаасаа цэргээ гаргаж эхэлжээ. Тэдний дэмжлэггүйгээр Лон Нол коммунистуудад эсэргүүцэл үзүүлж чадахгүй болсон учир 1975 оны дөрөвдүгээр сарын 1-нд генерал хамсаатнуудынхаа хамт нутгаа орхин дүрвэжээ. Харин дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Пномпень хотынхон танк, хуягтаар хотод орж ирсэн чөлөөлөгч “улаан кхмерүүдээ” угтан гудамжнаа гарцгаалаа. Ард түмэн дайн самуунаас ядарч, найдлагаа улаан кхмерүүдэд өгсөн байлаа. Камбож эрт дээр цагаар газар тариалангийн орон байв. Түүн дээр л “улаан кхмерүүд” өөрийн эдийн засгийг байгуулахаар шийдсэн аж. Гэсэн ч тэдний тариалангийн асар их амбицтай төлөвлөгөө нь бүтсэнгүй. Фото (Creative Commons license):   International Rice .

Камбожчууд удаан баярлаж чадсангүй. Пномпенийг эзэлсэн “улаан кхмерүүд” бараг л тэр даруйдаа хөдөө орон нутагт хүүхэд, хөгшид,  өвчтэй, тахир дутуу  хүмүүсийг оролцуулаад хотын оршин суугчдыг нүүлгэхээр зарлав. Хотын ихэнх хүмүүсийг 72 цагийн дотор хөдөө аж ахуйн албадан ажилд хөдөө хөөлөө. Том хот сууринд ч энэ ажиллагааг бас явуулсан юм. Дөнгөж Ардчилсан Кампучиар зарлагдаад байсан улсын ерөнхий сайд болсон Пол Пот “Хот бол хувьсгалын эсэргүү нарын үүр. Хувьсгалын гол хүчин нь тариачин анги” гэж радиогоор зарлав. Хот сууринд цэргийнхэн ба үйлдвэрийн ажилчид шинэ засгийн түшмэлүүд л үлдсэн байв.Хотоос нүүлгэгдсэн камбожчууд хөдөөгийн оршин суугчид шиг хөдөлмөрийн коммуна болон зохион байгуулагдаж, цагаан будаа ургуулах ёстой боллоо. Шинэ дэглэм Кампучийг хөдөө аж ахуйн хүчирхэг орон болгохоор шийдсэн аж. Сургууль, эмнэлэг, их сургуулиуд, театр бүгд л хаагдлаа. Жилийн дотор  улс орон нь  асар том хөдөлмөрийн лагерь болон хувирч, хүмүүс 12 цагаар халуун наранд хөдөлмөрлөж байжээ. 

Ангигүй нийгэм дэх амьдрал
Шинэ улс дахь камбожчуудын амьдрал улам улам хүндэрч байлаа.”Улаан кхмерүүдийн”  Засгийн газар 1976 өргөн цар хүрээтэй дөрвөн жилийн төлөвлөгөө батлан цагаан будааны тариаланг өмнө байгаагүй их хэмжээнд хүргэнэ гэлээ. Цагаан будааны талбайд ажиллаж байсан хүмүүс өлсгөлөн, өвчнөөр хэдэн зуугаараа хиарч байв. “Улаан кхмерүүд” хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байлаа. Тэд тариалангийн талбайд ажиллаагүй ч мөн хүн ажил хийж байлаа. Сургуулиуд хаагдсан тул тэднийг улс төрийн хичээлээр л хүмүүжүүлнэ. Ардчилсан Кампучид хувийн амьдрал бараг хоригдсон байв. Хурим нь хүртэл хамтынх болжээ. Сүйт залуус бүсгүйчүүдийг цуглуулаад нам нь хэн нь хэнтэй гэрлэхийг тушааж, хосууд эцсээ хүртэл үнэнч байх тангараг өргөнө.  Тэдэнд арай илүү нормын хоол өгч хэд хоног цуг байлгаад тариан талбайдаа явуулдаг байлаа. Хэрэв бүсгүй ноогдсон нөхрөөсөө татгалзвал түүнийг хатуу цээрлүүлнэ. Хатуу шалгалтаар гэрлэсэн хосууд өнөөг хүртэл хамт амьдарч байгаа жишээ бий. Жишээлбэл, өнөөгийн ерөнхий сайд Хун Сен (Hun Sen) дарангуйллын үеэр намын тушаалаар ноогдсон эхнэртэйгээ цуг амьдарч байна.Ардчилсан Кампучид бусад дарангуйлагч орнуудын адил шорон, байцаах төвүүдийн салаалсан сүлжээ байгуулагдсан байв. Нийтдээ 200 орчим  цээрлүүлэх байгууллага байлаа. Гэсэн ч тэнд зай  үргэлж дутагдана. “Улаан кхмерүүд”  хүн бүрийг шахуу л дайснаа гэх учир шорон дутагдах нь аргагүй биз. Эрх баригч намын дотоодын гол дайсан нь Лон Нолын дэглэмтэй  ажиллаж байсан хүмүүс. Дээр нь үндэсний цөөнх ба уугуулууд чам, вьетнам үндэстнүүд орно. Мөн гадны дайсан байлгүй яахав. Хэнийг ч Тайландын, Вьетнамын, Зөвлөлтийн тагнуултай холбоотой гээд буруутгаж болно. Тэдний тоонд жирийн иргэдээс гадна эрх баригч намын гишүүд ч байна. Намдаа тогтмол цэвэрлэгээ явуулдаг байсан юм. Гурван жил хагасын дотор эх орноос урвасан гэх хэргээр хагас сая хүнийг цаазалсан байлаа. Дэглэмийн гол шорон S-21, буюу Туол Сленг  Пномпень хотод байв. Нийслэлийн нэг сургууль байсан байранд уг шоронг байрлуулан хүмүүсийг тэнд хорихоос гадна тамлан байцааж, үй олноор нь цаазалж байлаа. S-21 шоронгийн цөөхөн хоригдлууд л дэглэмийн унасны дараа амьд үлдсэн байв. “Улаан кхмерүүд” өөрсдөө тэндээс нэг ч хүнийг суллаж байсан түүхгүй.  “Улаан кхмерүүд”-ийн гол шорон  Туол Сленг өнөөдөр хоморголон устгалтын музей болсон байна. Жил бүр олон  хүн ирж Камбожийн түүхийн хар хуудасны гэрчтэй танилцдаг. Фото (Creative Commons license): Allie Caulfield     Шоронд ирсэн хүн бүрээс тэдний намтрыг дэлгэрэнгүй бичин авч зургийг нь авдаг.Дараа нь тэдний 1х1,5 метрийн зайтай өрөө гэгчид хорино. Тэнд хичнээн хүн байсан ч хоорондоо ярилцахыг эрс хориглосон байв. Өдөр бүр S-21 шоронд тамлан байцааж, хэрэгтэй гэсэн мэдүүлэг авахын тулд цахилгаанд цохиулж, хумсанд нь зүү шааж, хутга ба дал модны хурц навчаар зүсэн хэрчиж байлаа. Пластик уут толгойд нь углан боогдуулах, тамхины галаар түлэх хөлөөс нь өдөржин дүүжлэх нь “улаан кмерүүдийн” дуртай тамлал. Тийм тамлалын дараа ямар хэргийг хоригдлууд хүлээхэд бэлэн байв. Өдөр бүр шоронгийн хашаанд бөөнөөр нь цаазална. Галт зэвсгээ хэмнээд тэднийг зээтүүдэн хөнөөдөг байжээ. Эхлээд цаазалсан хүмүүсээ S-21-ийн ойролцоох оршуулгын газар булдаг байлаа. Удалгүй тэнд зайгүй болсон тул цогцсуудыг Пномпениас зөөж Чоунг Эк районд авчран булах болсон гэдэг. Тоул Сленг шоронгийн удирдлага хоригдлуудаас гадна харгалзагч нараа айдсаар барина. Жижүүр хийж байхдаа тэд суух нь битгий хэл, хана түшиж болохгүй хачин журамд захирагдаж байлаа. Хоригдлуудтай ярьсан бол чи өөрөө хоригдол. Туол Сленг шоронг өнөөдөр музей болгосон байгаа. Гадаадын жуулчид тэнд байгаа хүн төрлөхтний хэзээ нэгэн цагт зохиож байсан тамлах багаж хэрэгслүүдийг  тоо ба төрлөөрөө ардаа орхисон тамлах зэвсгүүдийг хараад ухаан алдмаар болдог гэнэ. Пол Хэрэгслүүдийг цуст дамжлагыг зохион бүтээж, гурван жилийн дотор Сталины харгислалын жилүүдийнхээс илүү тооны хүмүүсийг хөнөөсөн билээ. Хүн ардаа “хуучин” буюу үндсэн, “шинэ” гэж хоёр ангилсан юм. Эхний ангилалд нь тариачид болон “улаан кхмерүүд” партизаны дайн хийж байхдаа хянаж байсан ойн болон зүүн бүсийн нутаг дэвсгэрийн хүмүүс багтсан байв. Тэр нутгийнхан цаг ямагт талынхнаас муу амьдралтай байсан учир уламжлалаар тэнд муу хандаж  иржээ. Тэр боловсрол багатай, мэдлэг байхгүй хүмүүс л полпотчуудын армийн болон намын боловсон хүчнийг бүрдүүлжээ. Хоёрдугаар ангилалд нь Лон Нолын дэглэмийн хяналтад байсан нутгийн хүн ард хамрагдлаа. Тэд Америк дайсантай холбоотой байсан гээд “шимэгч ургамал” гэж нэрлэгдээд тус улсын нийгэм, улс төрийн дайснууд болов. Энэ ангилалд Америкийн бөмбөгдөлтөөс зугтан хил орчмын районоос хотод  орж ирсэн олон тооны тариачид багтсан байв. Тэд бүгд л  ямар ч эрхгүй болсон ба тэднээс олон хүнийг буудан хөнөөж, шоронгуудыг тэднээр дүүргэсэн байв. Сэхээтнүүд, оюутнууд, багш, эмч, эрдэмтэд мөн шашны зүтгэлтнүүд хуулиас гадуур тавигдсан учир хүмүүс боловсролоо нууж байсан юм. Тэд цаазаар авахдаа хүртэл сум хэмнэх үүднээс хүрз малтуураар тархийг нь цөм цохин хөнөөж, хаядаг байлаа. Жаахан хүүхдүүдэд дайсны элгээ идэх нь зориг оруулдаг гээд хүний маханд тэдний оруулсан байв. Мах идэх гэсэн нэгэн өлсөхөөрөө тааралдсан хүнээ бариад цаазлан элгийг нь шараад идчихдэг байжээ. “Улаан кхмерүүд” улс орноо гадаад ертөнцөөс бараг тусгаарласан байлаа. Олон орны Элчин, төлөөлөгчдийн газрууд хаагдан ажилтнууд нь тэндээс гарсан байв. Зөвхөн Хойд Солонгос, Хятад,Албанийн Элчин сайдын яамд л ажилтай байжээ. 1975 онд Пол Потын тэргүүлсэн хүч нийслэл Пномпенийг эзэлж авч, коммунизм нэрийн доорх түүний харгис дэглэм эхэлсэн байна. Юун түрүүнд хотын сэхээтнүүд үүнд өртөж олноор цаазаар авахуулжээ. Энэхүү харгислал нь голдуу хотын иргэдийг хамарсан бөгөөд тэднийг хотоос албадан гаргаж хөдөө ажиллуулах болсон. Хот ийнхүү эзэнгүй орхигдсон нь тэрбээр капитализм буюу барууны соёлыг няцааж байсны илрэл юм. Нийт улсын иргэдийг үндсэндээ шинэ иргэн буюу хотынхон, ба уугуул иргэд хэмээн хоёр хуваав. Тэгээд шинэ иргэдийг голлон хүнд хүчир ажил хийлгэж олноор нь тарчлаажээ.Пол Пот өөрийн дэглэмийн гол түшиг нь пролетари анги биш тариачид гэж тооцож байснаараа Ленин, Сталинаас ялгаатай. Гэлээ ч коммунист загварын тийм хувилбар бас мухардал байсан юм. Камбожид Пол Потын дэглэм тогтсоны дараа эхэлсэн нийгмийн өөрчлөл нь харгислал ба хүмүүнлэг бусаараа Мао, Гитлер, Сталины хийж байсан адилхан туршилтуудаас даван гарсан юм. Фото (Creative Commons license): kevin rawlings

Пол Потын намын явуулсан хэтэрхий харгис бодлого ард түмний дургуйцлийг төрүүлэхгүй байх аргагүй. Анхны олон нийтийн эсэргүүцэл 1975 оны есдүгээр сард Сиемреап мужид гарсан боловч харгислалаар дарагдлаа. Пномпенийг хамгаалах үүрэгтэй 170 дугаар дивизийн цэргийн бослого 1977 оны хоёрдугаар сард гарлаа. Дараалаад баруун хойд ба зүүн нутгуудад бослого гарав. Аажмаар Ардчилсан Кампучид чөлөөлөгдсөн районууд үүсэн тийшээ полпотын дэглэмтэй тэмцэх эрмэлзэлтэй харгислалын хохирогчид цувж эхэлжээ. “Коммунист туршилтын” сүйрлийг Засгийн газрынх нь явуулж байсан эдийн засгийн бодлого ч улам ойртуулсан юм. Төлөвлөсөн асар их хэмжээний цагаан будаагаа хүмүүсийн өдөржин шөнөжин ажиллуулаад ч хурааж чадсангүй. “Улаан кхмерүүд”хөдөө аж ахуйгаа сайн мэдэхгүйгээс гадна улс орон даяар үүсгэн хөөрөгдсөн айдас ч саад болж байв. Хөдөө бүсүүдийн удирдлага ноогдсон төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйгээ илтгэхээс айн  үзүүлэлтээ ихэсгэсэн илтгэлийг  төвдөө явуулна. Районууд хоорондоо мэдээлэл солилцох нь хориотой байсан бөгөөд ер нь нууц байдал Ардчилсан Кампучийн бүхий л салбарыг хэрсэн байжээ. S-21 шоронгийн комендант Канг Кек Иеу 1980 онд “улаан кхмерээс” салан христийн шашинд орсон байв. Түүнийг 1999 онд баривчлаад зургаан жилийн дараа олон улсын шүүхээр шүүсэн юм. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Пол Потын хамсаатан дахиад л шүүгдлээ. Тэрээр 15 мянган хүнийг хөнөөсөн хэрэгт өөрийн гэм бурууг хүлээж, амь үрэгдэгсдийн хамаатан саднаас уучлалт гуйжээ. Фото: Courtesy of Extraordinary Chambers in the Courts of Cambodia.   Үүний зэрэгцээ хүчин сульдсан орон хөрш Вьетнамыг өөрийн дэглэмийн дайснаа гэж үзсэнээс түүнийг Зөвлөлт шигээ “коммунизмын үзэл санаанаас урвасан” гээд дайтаж эхэлсэн юм. Түүний засгийн бодлогыг эсэргүүцсэн хэн болгон шууд цаазаар авахуулж байсан ба түүний засгийн газрын сайд ч өршөөлгүйгээр баривчлагдаж цаазлуулагдаж байв. Нийтдээ баривчлагдан цаазлуулсан ба өлсгөлөн, өвчнөөр албан бус тоогоор 3 сая орчим хүн амиа алджээ.Энэ нь хүн төрөлхтний түүхэнд хараар бичигдэх өөрийн ард түмнээ харгислал-яргалалын цус, нулимсан далайд умбуулж 8 сая хүн амтай байсан улс орноо сүйрлийн ангал руу түлхэж 5 сая болгож хядсан цуст-жигшүүрт алуурчин бөгөөд Мао зе дун-ы Соёлын хувьсгалыг импортолж Бээжингийн эрх баригчдаас онц дүн авсан сурагч юм.Түүний энэхүү яргалал нь улаан Кхмерүүдийн бусад нөхдийнх нь хүртэл жигшил зэвүүцлийг хүргэж улмаар хагарал гарч эсэргүүцэн босч түүнээс болон Бээжингийн дэглэмээс харилцаагаа таслан сөрөг хүчнийхэн болон Вьетнам, ЗХУ-ын талтай хамтран ажиллах болсон байна.Удалгүй Үйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдох-ын үлгэрээр өөрийн хүчээ хэтрүүлэн үнэлж, БНХАУ-ын цэргийн дэмжлэгт найдан өчигдөрхөн АНУ,барууны орнууд, Сайгоны болон Лон Нолын дэглэмийн эсрэг холбоотон болон байлдаж байсан коммунист найз Вьетнамын нутаг дэвсгэрт түрэмгийлэн оров. Энэ нь ч Ханойн эрх баригчид болон түүний эсрэг талынханд аятайхан шалтаг болж өгчээ.Хоёр орны хооронд дипломат харилцаагаа 1977 онд тасалсан байснаас гадна хил орчимд нь зэвсэгт мөргөлдөөн тасрахгүй болсон байжээ. Олон жилийн дайнд ч туршлагажсан, тоо хүчний хувьд олон дахин давуу Вьетнамын армитай эн зэрэгцэх хүчин тэр үед тэнд байсангүй. “Улаан кхмерүүд” ихээхэн хохирол үзэж байснаас гадна Вьетнам Пол Потын дэглэмийг унагаахыг уриалсан сурталчилгааг камбожчуудад хүчтэй хийж байсан билээ. Вьетнамын оролцоотойгоор 1978 онд Кампучийг аврах үндэсний нэгдсэн фронт байгуулагдав. Вьетнамын арми 1979 оны нэгдүгээр сарын 7-нд Пномпень хотыг эзэлснээр “улаан  кхмерүүдийн” дэглэм унажээ.1979 онд Вьетнамын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр Пол Потын эсрэг боссон Улаан Кхмерийнхэн Пол Пот ба түүний талын этгээдүүийг хөөн гаргажээ. Пол Пот өөрийн тойрон хүрээлэгсдийн хамтаар Тайланд улс руу дүрвэн гарч амжсан юм. 1997 онд засгийн газрын дэмжлэгийг авахын тулд өөрийн удаан хугацааны түнш болох Сон Сэнг цаазаар авсан. Гэвч дараахан нь түүнийг Улаан кхмерийн армийн удирдагч Та Мокын тушаалаар баривчлан, насан туршид нь гэрийн хорионд хийсэн байна. 1998 оны 4 сард Та Мок нь шинэ засгийн газрын цэргийн дайралтаас зугтах үедээ Пол Потыг хамт авч явсан байна. Албан бус эх сурвалжаас үзвэл, Пол Пот нь 1998 оны 4 сарын 15-нд зүрхний шигдээсээр нас барсан байна. Түүний шарилын хумсны өнгө нь өөрчлөгдсөн байсан зэргээс хор ууж эсвэл хорлогдож нас барсан гэж үздэг.Ард түмэн бүрт өөрийн гашуудлын өдөр бий. Тэр нь Камбожийн хувьд дөрөвдүгээр сарын 17-ны өдөр. Тэртээ 1975 оны энэ өдөр тус орны  засгийн эрх Пол Потын (Saloth Sar, 1928-1998) удирдсан коммунистуудын хэт харгис “улаан кхмерүүд” жигүүрт иржээ. Гурван жил гаруй хугацаанд тус улсад нийгмийн асар том туршилт хийгдэж, цэцэглэн хөгжиж байсан орон дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болон хувирсан билээ. Цуст дарангуйллын гурван жил хагасын дотор улс орон нь бүрэн сүйрч дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болсон байв. Пол Потын дэглэмийн гай түүнийг унагаснаас хойш олон жилийн турш Камбожид мэдрэгдсээр ирсэн билээ. Ная, ерээд онуудад полпотчуудын зэвсэгт бүлэглэл партизаны дайныг олон районд нь явуулж, Пномпенийн төвд нь хүртэл террорын үйлдлийг хийж байлаа. “Улаан кхмерүүд” дарангуйлж байх цагаас нутгийн олон районуудад үй олон минийн талбай гарч ирсэн юм. Нэн ялангуяа, хил орчмын бүсэд тэр нь ихээр үлдсэн нь өнөөг хүртэл хор хөнөөлөө үзүүлсээр байна. Эмч, багш, инженерүүдийн хомсдол хурцаар илэрч түүнийг арилгахад олон улсын тусламж шаардлагатай болсон юм.Пол Потын хамсаатнуудаас олон хүн баригдан шүүгдсэн ба тэдний тоонд Пол Потын баруун гар Ардчилсан Кампучийн Гадаад хэргийн сайд Иенг Сари, Туол Сленг шоронгийн дарга, намын Дуч гэдэг нэрээр алдаршсан  Канг Кек Иеу (Kang Kek Iew) нар байлаа. Харин “улаан кхмерүүдийн” лидер хамсаатнуудынхаа хамт олон жил ширэнгэн ойд бүгж байгаад 1998 онд учир битүүлэгээр нас баржээ. Пол Пот ердийн үхлээр үхсэн үү үгүй юу гэдэг нь мэдэгдэхгүй  хэвээр үлджээ. Дарангуйлагчийн цогцсыг ширэнгэн ойд автомашины дугуй шатаасан түүдэг дээр чандарлажээ. Хамтран зүтгэгчид ба найз нөхөд нь чандарлах ёслолд нь оролцоогүй гэнэ. Ямартай ч 1993 он хүртэл түүний талынхнийг БНХАУ зэр зэвсэг,санхүүгээр дэмжлэг үзүүлж байсан гэдэг.




#Article 164: Аврага Тосон (254 words)


Аврага Тосон нь Хэрлэнгийн Хөдөө Арал дахь Их Монгол Улсын анхны нийслэл байв. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт оршино. Нүд хоолой анген үе мөч гоо сайхны олон төрлийн шавар рашаан бий. 3 н залгаа нуур байдаг.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс баруун хойш 5 километрт оршдог. Орчноосоо арай намхан хонхорт орших, 300 метр урт 250 метр өргөнтэй, карбонатын төрөлд багтах шорвог устай, элсэрхэг ёроол бүхий нуур юм.

Нутгийн хүмүүсийн яриагаар Тосон нуурт 100 гаруй жилийн өмнөөс хол ойрын хүмүүс ирж өвчнөө сувилдаг байжээ. Нуурын урд дэнжид ноёд, хойд дэнжид лам нар, зүүн баруун дэнжид харц ардууд хотлон буугаад энэ нуурт ордог байжээ. Нуурын баруун хойд захад дээрээ цайвар саарал, доороо хар хөх бараан өнгөтэй маш нарийн тос шиг найнги шавар байх бөгөөд нуурын урд захад нарийн хар бэх мэт тас хар тослог шавар 50 сантиметр гүнээс гарч байдаг ажээ. Тосон нуурын баруун хойд өнцөгт байдаг хонхороос энэ нуурын ус ундрах бөгөөд тэрхүү хонхор нь цайвар өнгөтэй нарийн шавартай. Хонхор нь 15 метр урт, 7 метр өргөн, хөл алдаж шигдэхээр гүн ажээ. Мал орж үхсэн тохиолдлууд байдаг бөгөөд яс нь төмрийн зэв мэт шаравтар өнгөтэй болсон байдаг байна. Тэр хонхорыг нутгийнхан Бумбаа гэнэ. Тосон нуурын ус амт, үнэргүй цайвар ногоон өнгөтэй, олон зүйлийн жижигхэн хорхой, 1 сантиметр орчим урт нарийхан хануур хорхой мэт гуур олон байхын дээр жижиг цох хорхой элбэг байдаг. Тосонгийн шаврыг уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг бөгөөд тэмбүү, хүүхэн харааны хямрал, үе мөчний үрэвсэл, цусны даралт ихдэх багадах, мэдрэлийн ядаргаа, арьс загатнах, арьсны өвчин, эгзим, усан гүвдрүү, диатиз, хүүхдийн шижин зэрэг өвчинд тустай.




#Article 165: Абэ Шинзоо (419 words)


Абэ Шинзоо (安倍 晋三, あべ しんぞう) нь Японы улс төрч, 90, 96 дахь ерөнхий сайд. Либерал Ардчилсан Намд харьяалагдах, Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн (7 удаа сонгогдсон), Либерал Ардчилсан Намын 21, 25 дахь дарга.

Тэрээр 1954 оны 9 сарын 21-нд Ямагүчи аймгийн Нагато хотод төржээ. Сэйкэй их сургуулийн Хууль зүйн факультет, Улс төр судлалын тэнхимийг 1977 онд төгссөн. Улс төр судлалын магистр. 

Их сургууль төгссөнийхөө дараа Кообэ Сэймоо компанид орсон бөгөөд дараа нь Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга байгаад, улс төрд орон парламентын гишүүнээр сонгогдсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаад ерөнхий сайд болсон.

Ерөнхий сайд болоод жил орчим ажиллахдаа тэргүүлсэн танхимын нь гишүүд нь мөнгө төгрөгний асуудалтай хутгалдсан, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн зэргээсээ болж огцорч, сөрөг хүчний зүгээс сайд нарыг томилсон хүнийхээ хувьд хариуцлага хүлээх ёстой хэмээн шүүмжлүүлж байсан. Либерал Ардчилсан Нам удаан хугацаанд засгийн эрхийг барьснаас болоод Тэтгэвэрийн сангийн хөрөнгө буруу гараар орсон нь түүнийг засаг тэргүүлж байх үед илэрсэн нь нэрмээс болж, 2007 оны зун явагдсан парламентийн дээд танхимын сонгуульд ялагдал хүлээн, анх удаа цөөнх болов. Хэдийгээр доод танхимд Либерал Ардчилсан Нам үнэмлэхүй олонх хэдий ч иймэрхүү томоохон ялагдал хүлээсэн үед намын дарга хариуцлага хүлээж, албан тушаалаа өгдөг жишгийг тэр дагасангүй, ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж байв.

Гэвч 2007 оны 9 сарын 12-нд ЛАН-ын дарга болон ерөнхий сайдын суудлаа тавьж өгөхөө мэдэгдсэн нь гэнэтийн явдал байлаа. Хэдхэн хоногийн өмнө парламентийн чуулганы нээлтэд оролцож, эрч хүчээр дүүрэн илтгэл тавьж байсан хүн гэнэт огцрохоо мэдэгдсэн явдлыг цагаа олоогүй, хариуцлагагүй явдал гэх үзэл Японы улс төрд олон сонсогдож байлаа. Гэхдээ тэрээр биеийн байдлын улмаас тэрхүү шийдвэрээ гаргасан нь хожим тодорхой болж, ажлаа хүлээлгэж өгмөгцөө биеэ эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтсэн байна.

Өвчнөө эмчлүүлж эдгээсэн Абэ  2012 оны 9 сард болсон ЛАН-ы даргын сонгуульд ялж, улмаар мөн оны 12 сард болсон ээлжит бус бүх нийтийн сонгуулиар тус нам ялснаар 12 сарын 26-нд дахин ерөнхий сайдын албан тушаалд очоод байна.

Төрөл саднуудын нь дунд алдартай улстөрчид олон бий. Эхийн талын өвөө нь ерөнхий сайд агсан Киши Шинсүкэ, эцгийн нь авга ах, ерөнхий сайд агсан Сато Эйсакү, эцэг нь Гадаад хэргийн сайд агсан Абэ Шинтаро, дүү нь парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Киши Нобүо зэрэг болно. 
Эхнэр Акиэ нь Моринага корпорацийн захирал асан Мацүзаки Акиогийн охин.

Японы хамгийн олон ерөнхий сайдыг төрүүлсэн нутаг болох Ямагүчи аймгийн уугуул түүний эцэг Абэ Шинтаро нь ерөнхий сайдын сэнтийд хамгийн ойрхон хүн гэж яригдаж байсан үедээ нас барсан бөгөөд эцгийнхээ хүрч амжаагүй өндөрлөгт хүү нь ийнхүү хүрсэн юм.




#Article 166: Катар (609 words)


Катар Улс (‎‎ Давлат Катар эсвэл Даулат Катар) — Баруун Өмнөд Ази, Арабын хойгийн зүүн дээд эргийн Катар хойгт байрлах улс (эмирт улс). Урд талаараа газраар Саудын Араб улстай хил залгадаг бол бусад талаараа Персийн булангаар хүрээлэгдэнэ.

Катар 11,437 ам дөрвөлжин километр талбайтай, дэлхийн 158-р том орон юм.

Катар улс хойд өргөргийн 24°-27°, зүүн уртрагийн 50°-52°-ын торонд байх хойноос урагш 160 км, зүүнээс баруунш 80 км сунасан хойг дээр оршино. Өмнөд талаараа Саудын Арабтай хиллэдэг, бусад талаараа Персийн буланд тулна. Арлын Бахрейн улсаас 30 км зайтай.

Газрын гадаргуу тэгш талархаг, гол төлөв шохойн чулуугаар бүрхмэл, чулуурхаг, зарим хэсэгтээ намгархаг. Цэвэр усны нөөц багатайгаас ундны усаа гадаад орноос зөөвөрлөдөг. 

Арабын цөлд ойр, Мэлхийн замаас холгүй орших учир говь цөлийн уур амьсгалтай, жилд дунджаар 100 мм орчим тунадас  унадаг, дундаж температур нь I сард +16С, VII сард +32С орчим, зарим үед +45С хүрдэг. 

Газрын тос, шатдаг хий, төмрийн хүдэр, шохойн чулуугаар баялаг.

Катар нь Ази тивийн баруун өмнөд хэсэгт урд хэсгээрээ Саудын араб улстай, бусад талаараа Персийн булангаар хүрээлэгдсэн хойгийн улс юм. Энэтхэгийн далайд гарцтай тус улсын түүх одоогоос дөрвөөс таван мянган жилийн тэртээгээс эхлэх бөгөөд археологийн малталтаар эртний соёл иргэншлийн эд зүйлс ихээр олддог байна. Тус орон газрын тос болон шатахуунаар баян үндэстэн бөгөөд эдийн засгийн гол хөшүүрэг нь юм. Экспортын 85 хувийг эзлэх газрын тосны орлогоороо дотоодын нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувь болон Засгийн газрын орлогын 70 хувийг дангаараа олдог байна. Катар газрын тос олборлохоос өмнө сувдыг их хэмжээгээр олборлодог бүс нутаг, боомт байсан бөгөөд одоо ч гэсэн сувдыг түүж олборлож арилждаг.
Улс төрийн тогтолцооны хувьд 19 дүгээр зуунаас хойш Аль танийн үе залгамжилсан хэмжээлшгүй засаглалтай Эмирт улс болсон юм. Катар нь 16 зууны үеэс эхлэн Португал, Османы зэнт улс, Перс буюу Ираны ноёрхолд, 1882 оноос Английн харъяа байсан ба 1971 оны ёсдүгээр сарын нэгэнд тусгаар тогтносон бүрэн эрхт улс болсноо дэлхий дахинаа зарласан байна.

НҮБ, Арабын улсуудын холбоо, Олон улсын худалдааны байгууллага зэрэг байгууллагуудын гишүүн орон. Парламентыг нь Мажилис Аль Шуара гэх ба 2005 онд баталсан шинэ үндсэн хуулиар парламент нь 45 гишүүнтэй байхаар болсон байна. Тус 45 гишүүний 30-ыг нь арт түмэн сонгож, 15-ыг нь Эмир сонгодог. 1980 оны сүүл 1990 оны эхээр катарт эдийн засгийн хямрал болж улмаар 1995 онд Эмир Хамад Бин Халифа Аль Тани төрийн эрхэнд гарч улс орноо зөв бодлогоор удирдан чиглүүлж өнөөгийн төвшинд хүргэжээ. Катарт өвөл дулаан, зун нь маш халуун, чийглэг байдаг байна. Гол мөрөн гээд байх зүйл ховор. 2001 онд Бахрейн болон Саудын арабын орнуудтай холбоотой хил хязгаарын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн.

Катар улс Баруун Өмнөд Азийн Персийн булан дахь Катарын хойг дээр, урдуураа Саудын Араб, АНЭУ-тай хиллэж, бусад талаараа Персийн булангийн усаар хүрээлэгдэн оршдог. 

Хүн амын тэн хагас нь уугуул нутгийнхан буюу арабчууд, бусад нь иран, энэтхэг, пакистан зэрэг орноос цагаачлан ирэгсэд юм. Оршин суугчдын ихэнх нь баян бүрд, эрэг хавийн нутаг, нефть олборлох районуудад суурьшдаг ба нүүдэлчин маягаар амьдардаг цөөнх ч бас бий. Хүн амын амьдралын түвшин доогуур, ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй. Албан ёсны хэл нь араб.

Ихэнх нутагт цөл газрын ургамал ургадаг.

Хөдөө аж ахуй нь буурай хөгжилтэй, баян бүрдийн орчимд хасарваань, шар будаа, эрдэнэ шиш, хүнсний ногоо тариалж, цөлөрхөг газраа гол төлөв тэмээний аж ахуй эрхэлдэг. Эрэг хавийн газраас загас далайн сам барих, сувд түүх ажил эрхэлдэг.

Катарын хойг дээр бүр МЭӨ 3—2 мянган оноос эхлэн хүн оршин сууж байжээ. VII зуунд Катар Арабын Халифт улсын бүрэлдэхүүнд орсон боловч түүнийг мөхсөний дараа X зуунд Кармантуудын улсад харьяалагдах болжээ. XII—XIV зуунд Бахрейны мэдэлд, XVI зуунд түүний хамтаар Португалд, хожим нь Туркт эзлэгджээ. 1914 онд Катарыг Их Британи мэдэлдээ авч, 1971 он хүртэл эзэмшиж байв. 1971 оны IX сарын 1-нд Ката тусгаар тогтнож, НҮБ-ийн гишүүн болжээ. 

Катарыг хэмжээгүй эрхт халиф (эзэн хаан) толгойлдог. 

Мөнгөний нэгж нь Катарын риал.




#Article 167: Монгол дахь Их Хэлмэгдүүлэлт (2775 words)


Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,000 нь лам нар байв. 

Тухайн үед эрх барьж байсан Монгол Ардын Намын (үүнд МАХН бас багтана) төв удирдлага нь Х.Чойбалсангийн шууд удирдлага дор ба нөгөө талаас шууд И.Сталины шахалтан дор олон арван мянган гэмгүй Монголчуудыг бөөнөөр нь аймаглан устгах коммунист яргаллыг энэ хэлмэгдүүлэлтээр үйлдсэн юм. 

Монголын үндэсний эрх ашгийг ба тусгаар тогтнолыг хамгаалсан зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж байв. Энэ хэлмэгдүүлэлтээр тэр үеийн монголын сэхээтнүүд баривчлагдан шийтгэгдэж, олонхи нь цаазаар авахуулсан байдаг. Мөн Монгол дахь шарын шашны 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж сүйтгэгдэж сүм хийдээс оросуудын тоносон олон зуун ачааны тэрэг дүүрэн Монголын соёлын дурсгалууд ЗХУ-д ачигдсан байна. Үүний зарим хэсэг нь одоо болтол Санкт-Петербургийн Эрмитаж музейд 2 том танхим дүүрэн үзмэр болон дэлгэгдсэн байдаг.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийг 3 үе шатанд хуваадаг.

Эхний үе шат Монголын хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерны заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж (10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө) 1928-1932 онд монголын эдийн засгийн гол баялаг мал 6 саяаар хорогдов.  1932 оны зэвсэгт бослогын дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, Коминтерн өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг буриадуудад тулгаж аймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаанд бэлтгэж байв. Ж. Лхүмбэ, П. Гэндэн, Г. Дэмид, Д. Лувсаншарав нарын удирдсан японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллагын гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг нь 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 9сарын 10нд байгуулагдан 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа 51 удаа хуралдаж 25824 хүний хэргийг шүүж 20474 хүнд буудан алах ял өгч, 5103 хүнд 10 жил хорих ял, 240хүнд 10 аас доош жилээр хорих ял оногдуулжээ.
Зөвхөн 1937 оны 8 сараас 1938 оны 1 сарын хооронд 10728 хүнийг баривчилсан ба үүний 7814 нь лам, 322 нь хуучин феодал, 300 нь албан хаагч, 180 нь ардын цэргийн дарга, 1555 нь буриад, 408 нь хятадууд байжээ. Үүнээс 7171 хүний хэргийг мөрдөн байцаасан байх бөгөөд 6311 хүнийг цаазалсан байна.

Уг байгууллагыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгджээ.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д. Төмөр-Очир, Ц. Лоохууз, Б. Сурмаажав, Х. Нямбуу, Л. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн, нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх, нутаг заан цөлөх хэлбэртэй болсон юм. Энэ удаа хууль-хяналт, шүүх, прокурорын байгууллагын оролцоотой хэрэгжүүлэх болсон ажээ.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл нь 1933 онд гарсан Лхүмбийн хэрэг байсан юм. Энэ хэрэгт, улс төр, нам, цэргийн албан хаагчид болон хэдэн зуун энгийн иргэд хэлмэгдсэн юм. Энэ хэрэг нь огт ор үндэсгүй зохиомол зүйл байсан нь тогтоогдсон.

Жамбын Лхүмбэ нь Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан юм. Ж.Лхүмбэ болон тэр хэрэгт холбогдсон бусад хүмүүсээс гаргуулж авсан мэдүүлгээс үзвэл тэд нар Японы тагнуулын даалгавараар ажилладаг байгууллагыг үүсгэн байгуулсан, хувьсгалын эсрэг зэвсэгт бослого зохион байгуулахаар бэлтгэж байсан гэсэн байдаг. Гэхдээ тэдгээр бүх мэдүүлэг нь нотлогдоогүй, анх тэр хэргийг үүсгэх гол нотлох баримт гэгдэж байсан захиаг бичсэн хүн нь шууд гүтгэлэг байсныг хүлээсэн бөгөөд тэр нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог байна. 

Энэхүү хэргийг тулган хүлээлгэхэд тэднийг нойр хоолгүй байлган жижүүрлэн байцаах, зодох, айлган сүрдүүлэх, аргадах зэрэг хууль бус аргуудыг өргөнөөр ашиглаж байсан байдаг. 

Мөн хэргийг таслан шийтгэх ажлыг шүүх байгууллагаар оруулалгүй, прокурорын хяналтаас гадуур, сэжигтэнд биеэ өмгөөлөх боломж олголгүй гүйцэтгэжээ. Тус хэрэгт гэм зэмгүй 1500 орчим хүн нэр холбогдсон байдаг бөгөөд  тэдэнд буудан алах болон 10-20 жил хорих зэрэг ял оноосон байдаг. 

Мөн цэмбэний фабрик шатсан хэрэг, Гэндэн-Дэмидийн хэрэг, Германы тагнуулын хэрэг, Японы тагнуулын хэрэг, Порт-Артурын хэрэг гэх зэрэг олон хэргүүд байсан байх ба тэдгээр нь цөм зохиомол хэрэг байсан нь сүүлд шалгалтын явцад тодорсон байдаг. Тэдгээр хэрэгт холбогдуулж хэдэн мянган хүнийг хэлмэгдүүлжээ. 

Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дийлэнх нь лам нар байсан юм. Лам нар нь тулгасан хэрэг хүлээхдээ амархан, дуулгавартай, хүлцэнгүй байсан нь хэрэг тулган хүлээлгэхэд амархан байжээ. 

Мөн лам нарын ихэнх нь Монгол бичиг мэддэггүй байсан бөгөөд түүнийг нь далимдуулан мэдүүлээгүй зүйлүүдийг нь мэдүүлсэн болгон бичиж хууран хурууных нь хээг даруулдаг байсан байдаг. Түүнээс гадна байцаагч нар лам нараас цөөхөн асуулт асуудаг байжээ. Тэр нь та хэн хэнийг таних вэ гэж асуудаг байсан байна. Байцаагдаж байгаа лам өөрийн танидаг лам нарын нэрсийг хэлэхэд тэднийг нь эсэргүү бүлгийн гишүүд болгож бичээд ахмад зэрэг цолтойг нь толгойлогч болгон бичээд гарынх нь хээг даруулдаг байсан байна. 

Гэхдээ тухайн үед баривчлагдан шийтгэгдэж байсан бүх хүн гэм зэмгүй хэлмэгдэгсэд байсан гэж үзэж болохгүй юм. Тухайн үед үнэхээр японы тагнуул, зэвсэгт бослогод бэлтгэж байсан хэргүүдийн талаар баримт байдаг. 

Тухайн үед нэрсийн жагсаалтын дагуу болон баривчлах хүний тоо гаргаж өгдөг байсан байна. Төлөөлөгч нар өөрсдийн нормоо биелүүлэхийн тулд нэрсийн жагсаалтанд ороогүй, тааралдсан нэг айлаасаа л хүн баривчлаад аваад явж байсан тохиолдол олон байдаг талаар дурьдсан байдаг. 

Дорноговь аймгийн дотоод яамны төлөөлөгчийн газрын шоронд хүн орох зайгүй болсон байсанд 30 хүнийг буудан алж зай гаргаж байсан тухай баримт хадгалагдан үлдсэн байдаг. 

Мөн сэжигтнүүдийг баривчлан авч явахдаа ачааны машин дээр олон зуугаар нь давхарлан ачаад бүтээлгээр бүтээж, овоосон газар нь бороохойдож, буудаж байсан баримт жишээ бий. Ийнхүү баривчлагдан хүргэгдэх замдаа 2-3 хүн нас бардаг байжээ.

Манай оронд улс төрийн хэлмэгдүүлэлт болсон нь гадаад дотоодын тодорхой хүчин зүйлтэй холбоотой байна. 

Зөвлөлтийн удирдлагаас манай төр засгийн удирдагч нарт Японы тагнуул танай Монгол улсад нэвтэрч ялангуяа сүм хийдтэй холбоо тогтоож байна хэмээн тэдэнд шургуу ухуулж байсан байдаг. Монголын лам нарыг үй олноор нь хэлмэгдүүлж, сүм хийдийг устгах санааг Сталинаас Монголын удирдагч нарт тулган хэлж байжээ. 

ЗХУКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1935 оны арваннэгдүгээр сарын 26-ны 34-р тогтоолд:

Доктор О.Батсайханы дүгнэж хэлснээр энэхүү шийдвэр болон бусад олон дагалдах заавруудын хамтаар Монголд олон тооны хувьсгалын эсэргүү Японы тагнуул буй болж тэднийг хоморголон баривчлах аянд гарах нэг сэжим болжээ. 

Ингээд 1937 оны намар ЗХУ-ын Дотоод явдлын яамны дэд сайд Фриновский, Батлан хамгаалах яамны дэд сайд Смирнов нар Монголд ирэхдээ Хувьсгалын эсэргүү, Японы тагнуул гэгдэх хэсэг хүмүүсийн нэрсийн жагсаалт авч ирсний дагуу мөн оны есдүгээр сарын 10-ны шөнөөс өргөн баривчилгаа эхлэж түүнд төр, нам, соёл, олон нийт, цэргийн зүтгэлтэн, лам, хар олон мянган хүн өртсөнийг өмнө нэгэнт өгүүлсэн билээ. Эл баривчлагын үед манай дотоод явдлын яаманд зөвлөлтийн олон арван зөвлөх сургагч нар ажиллаж хэрэг дээрээ тэд баривчлагдагсдын мөрдөн байцаах үйл ажиллагааг зохион байгуулж байсан байна.

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд нөлөөлсөн дотоод хүчин зүйл цөөнгүй байв. 

Тухайн үеийн Дотоод явдлын яаманд хэт их эрх мэдлийг төвлөрүүлснээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтандаа эрүү шүүлтийг дураар хэрэглэх болсон. Үүнийгээ ч хууль ёсны болгох зорилгоор тусгай комиссоос: сэжигтний амь насанд ноцтой хохирол учруулалгүйгээр эрүүдэн байцаахыг зөвшөөрсөн шийдвэр гаргуулсан байна. Ингэснээр дотоод яамны гүйцэтгэх ажилтнууд өөрийн дураар харгис хэрцгий эрүү шүүлтээ хуулийн дагуу хэрэглэх эрхтэй болсон байдаг. 

Мөн дотоод яамны хэрэг бүртгэл, мөрдөн байцаах үйл ажиллагаа нь прокурорын байгууллагын хяналтаас бүрэн гарсан. Үүний тулд Х.Чойбалсан: 

Тухайн үеийн дотоодын тагнуулын мэдээлэгч нар нийт 50,000-д хүрч байжээ.  

Бас нэг хүчин зүйл нь хэргийг шүүх байгууллага тасладаггүй харин Онц Бүрэн Эрхт Тусгай Комисс гэх комисс шийдэж байсан бөгөөд энэ нь Дээд шүүхээс гадна дахин нэг шүүх үүссэн байсан хэрэг юм. Мөн тухайн үеийн улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж байсан бүх хүмүүс тус комиссоор хэрэг нь шийдэгдэж байсан нь Шүүх байгууллагын үүрэг ролийг үгүйсгэсэн явдал байсан юм. Бүрэн эрхт тусгай комисс нь хэрэгтнүүдийн хэрэгтэй танилцдаггүй, нэрсийн жагсаалтаар ял оноодог байжээ. 

Түүнээс гадна Бүрэн Эрхт Тусгай Комиссын шийдвэрт давж заалдах эрх яллагдагчид байдаггүй байсан. 

Эл үе нь улс орны гадаад байдал эрс хурцдан, хүндэрч дотоодод дайсны явууллага идэвхижиж байсан үе юм. 1935 оны 2 сараас эхлэн Японы зүгээс хилийн өдөөн хатгалга хийх,  тус улсад халдан довтлох илэрхий болсон. Энэ үед Японы тагнуул Монголд байгаа гэж үзэх үндэслэл бүрэн байсан.

Хэлмэгдүүлэлтийн оргил үе нь 1933, 1937, 1938, 1939, 1940 он байв.

БНМАУ-ын төр засаг, ДЯЯ, Цэргийн яамны удирдах албан тушаалтнуудыг 1937 оны 6, 7 дугаар сард баривчилж Чита хотноо аваачиж, 1-2 сарын хугацаатай мөрдөн байцаалт явуулсны эцэст мөн оны найм, есдүгээр сард Москва хотод хүргэж, мөрдөн байцаахад, монгол иргэдийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд биечлэн оролцож, монгол хэлний орчуулагчаар ажилласан буриад Базар Чимитович Балданог 1956 онд байцаан мэдүүлэг авсан байна.

Тэрбээр 1956 онд өгсөн мэдүүлэгтээ, Намайг 1939 оны 6-р сард Чита мужийн НКВД-ийн газрын дарга Куприн дуудаж хувьсгалын эсэргүү хэрэгт баривчлагдсан монгол иргэдийг мөрдөн байцаах хэсэгт орж, орчуулагчаар нэн даруй ажиллагэж тушаасан. Мөрдөн байцаалтын ажилд орон нутгийн НКВД-ийн ажилтнууд татагдаж оролцсон. Мөрдөн байцаах хэсгийн дарга нь Наседкин, Мозулевский, Арсенович нар байсан. Хэрэгтнүүд хэрэг хүлээхгүй болохоор Очиров, Шагдарон, Бадмаин нар тэднийг хашгирч сүрдүүлдэг байсан. Мозулевский Балжиннямыг резинэн бороохойгоор жанчиж, дээлийг нь навсайтал 3 удаа зодсон. Гуравдахь өдрөө Балжинням хэргээ хүлээсэн. Мал аж ахуй, газар тариалангийн яамны сайд Пүрэвдоржийг байцаахад би байсан. Балжиннямыг Лувсаншаравтай нүүрэлдүүлэхийг би харсан. Лувсаншарав Балжиннямыг илчлэх гэхэд цаадах нь огт хүлээгээгүй. Монголчуудыг харгислан зодож, жанчсаны эцэст тэд аргагүйн эрхэнд хэргээ хүлээдэг юм гэж Очиров, Бадмаин нарын ярьж байхыг сонссон. Бадмаин ийм байдалд их дургүйцэж байсан. Хожим тэр Москвад хорлогдсон. Баривчлагдсан монголчуудыг 1939 оны 7-р сард 2 удаагийн цуваагаар москвад хүргэсэн. Би Москвад бараг бүх монгол хүнийг мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагчаар оролцсон. Янз бүрийн цаг үед Очиров, Бадмаев, Бадмаин, Боярский зэрэг мөрдөн байцаагч голлож байцаасан. Элдэв арга хэрэглэдэг байсан. Зодох, хоолоор хясах, карцерт хийх зэргээр. Чекригын Арсенович, Седов, Хват, Наседкин нар Читад байхад монголчуудыг их зоддог байсан. Харин Полянский, Марков, Намрцев, Притоманов, Чермонебов нар зоддоггүй байсан юм. Амарыг хууль бус мөрдөн байцаалтын аргаар зовоосон. Читад Тээвэр худалдааны яамны сайд Рэнцэнмэнд “Гадаадын ажилчин” хэмээх хэвлэлийн газар ажилладаг байсан Өлзийтогтох, МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Шижээ, Бага Хурлын орлогч дарга Лосол, Монголын ардын армийн орлогч жанжин Лувсандоной, МАХН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Лувсаншарав, Бага хурлын дарга Догсом, Шүүх яамны Даншийцоодол, Худалдааны сайд Шагдаржав, ДЯЯ-ны ажилтан Баясгалан нарыг зодсон. Москвад Лувсаншарав, Насантогтох хоёрыг их зодсон. Мөрдөн байцаалтын протоколд сүүлд нь хэрэгтнүүдээр гарын үсэг зуруулдаг байсан юм. Айлган сүрдүүлж хэлж тулган бичүүлдэг байсан. БНМАУ-ын ДЯЯ-ны зөвлөх байсан Скоков, Мальков нар зориуд монголоос ирж, мөрдөн байцаалтын ажилд оролцдог байсан юм. Монголд буй хүмүүсийн талаар Амараас мэдүүлэг авахаар тэд ирж байсан. 1940 оны зун мөрдөн байцаах ажил дууссан боловч 1941 оны зун хүртэл үргэлжилсэн. 1941 оны 8-р сард монголчуудын хэргийг ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллеги шүүн тасалсан. Амар хэрэг хүлээгээгүй, эцэст нь хууль бус мөрдөн байцаалтын арга хэрэглэж хэргийг хүлээлгэсэн. Насантогтох, Өлзийбадрах хоёр шүүх хурлын ажиллагаанд биечлэн оролцсон. ЗХУ-аас тусгаар, бие даасан Монгол улс байгуулах бодолтой гэж хэлж байсан. Тэгээд буудах ял авсан. Бусад шүүн таслах хурал тэгсхийгээд хуралдсан болоод өнгөрсөн. Лефортовскийн шоронд болсон. Шүүх хуралд Амар, Лувсаншарав нар огт оролцоогүй бодогддог. Шүүх хурлынхан хоол ундтай, архи, дарстай сүрхий хангалуун байсан. Орчуулагч Ульрих намайг орж хооллохыг урьсан боловч би дарга нарын зиндаанд оролцоогүй гэж мэдүүлжээ.1123

Тэрвээр цааш нь “НКВД-ийн зарим сургагчдын санаачилгаар Монголын төр, засаг, цэргийн болон энгийн байгууллагад зсэн бүрийн “хуйвалдагчид”-ыг илрүүлэх ажлыг хувийн эрх ашгийн үүднээс ч хийж байсан юм” гэжээ. Энэчлэн 1936-1940 онд ДЯЯ-нд НКВД-ийн зөвлөх сургагчаар ажиллаж байсан М.И.Голубчик, М.П.Чопяк, Л.Б.Ничиков, Ф.С.Ситиков, А.В.Сигаев, В.А.Авилов, В.Л. Светлов болон бүрэн эрхт элчин сайд байсан С.Н.Миронов нараас баривчлагдаж мөрдөгдөж байсан монгол иргэдийн талаар тэдний өгсөн мэдүүлэг авсан байна. 
Баривчлагдсан монгол иргэдэд “хувьсгалын эсэргүү”, “Панмонгол”-ын үндсэрхэг байгууллагын идэвхитэй гишүүд, удирдагч, монгол-зөвлөлтийн нөхөрсөг харилцааг салгаж, Монголын ардын хувьсгалыг устгахын тулд Японы дэмжлэг туслалцаанд тулгуурлаж, хамтран ажилласан гэж РСФСР-ийн эрүүгийн хуулийн 58-ын 1, 2, 7, 11 дүгээр зүйл ангиар ял оноож шийтгэжээ. Дээрх монгол иргэд Читад байх анхны үедээ хэргээ хүлээгээгүй байна. Гэвч нэн хэрцгийгээр тамлан зовоож, зодож, занчиж, нойр хоолгүй байцааж, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсны эцэст арга буюу тэд улс төрийн хилс хэргийг хүлээсэн мэдүүлэг өгсөн. Монголчууд Москва хотын Лефортовскийн шоронд хоригдож, хоол, ундны хангамж, эрүүл ахуйн нөхцөл муу байсан учраас уушиг, тэжээлийн хомсдлоор олон хүн өвчилжээ. Өвчлөгсдийг Бутырскийн шоронгийн эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ. Гэвч шүүх хурлаас өмнө долоон хүн шоронгийн эмнэлэгт нас баржээ. Цаазлагдсан хүмүүсийн чандар, шарилыг хэрхсэн нь эдүгээ хүртэл тогтоогдоогүй, цаашид ч найдлага муутай байна. Улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж мөрдөгдсөн монгол улсын иргэдээс Цэргийн яамны хэлтсийн дарга Ц.Очирбат, шийтгэгдээгүй суллагдсан Б.Эрдэнэ, С.Доржбарга, Э.Дорж, Ж.Цэвээн, М.Гомбожав, Д.Дорж, Д.Цэдэн-Иш /Гочитский/ нарын долоон хүнд 5-10 жилийн ял оноож, үлдсэн бусад хүнд буудан алах ял оноож гүйцэтгэжээ. Хорих ялаар шийтгэгдсэн дээрх долоон хүн ялаа эдэлж байхдаа янз бүрийн хорих лагерьт нас баржээ. ЗХУ-д шүүгдсэн иргэдээс ДЯЯ-ны хэлтсийн дарга агсан М.Лувсан-Ёндон, хэлтсийн орлогч дарга агсан Б.Хаймчиг, хэлтсийн дарга агсан Б.Ишдорж, Улёын прокурор агсан Н.Борхүү, цэргийн академийн сонсогч агсан Д.Гончиг, М.Төмөрдаш нарын эрүүгийн хэргийн материал олдоогүй.

НКВД-ийн ажилтан Бүх Оросын Комунист /Большевикуудын/ намын гишүүн Васильев,орлогч гишүүн Дроботин,комсомолын гишүүн Морозов нар ЗХУ-н Дотоод Хэргийн Ардын Комиссариатын газрын удирдлагад рапорт бичиж, монголчуудыг хууль бусаар мөрдөн байцааж, мөрдөн байцаалтын протоколыг журмын дагуу гүйцэтгэхгүй, нэгэн хэв маягаар дур мэдэн бүрдүүлж, өнгөрсөн хойно гарын үсэг зуруулах зэргээр дураар аашилж, хууль зөрчиж байгаа тухай тодорхой мөрдөн байцаагчдын нэр дурьдаад даруй шалгаж арга хэмжээ авахыг санал болгосон байх юм. Уг рапорт дээр Л.П.Берия өөрийн гараар Дотоод хэргийн ардын комиссариатын орлогч дарга Меркулов, Бочков нар “нарийвчлан шалгаж, үр дүнг илтгэ” гэж 1938 оны аравдугаар сарын 27-нд цохолт хийжээ. Үүний дагуу хирэндээ шалгалт хйиж үр дүнг нь Меркулов БЕрияд илтгэхдээ, шалгалтаар дээрх дутагдал илэрснийг дурдаад, төв аппаратын ажилтнууд өөрсдөө мөрдөн байцаалтын ажлыг хууль бусар гуйвуулсныг тэмдэглэж, НКВД-ийн мөрдөн байцаах хэсгийн орлогч дарга Наседкин, Арсенович, Либензон, Хват, Мочалов нарын хууль зөрчсөн үйл ажиллагааг илчилснээ илтгэжээ.

ЗСБНХУ-ын Дотоод Хэргийн Ардын Комиссараас
ЗСБНХУ-ын Батлан Хамгаалах Ардын Комиссарт Монголын Ардын Армийн удирдлага дахи 
хувьсгалын эсэргүү хуйвалдааны тухай захидал

Бүгд Найрамдах Монгол Ард Улс дахь ЗСБНХУ-ын бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч нөхөр Скрипкогийн 1-р сарын 26-нд өгсөн илтгэх хуудсанд : 
БНМАУ-ын дотоод явдлын болон цэргийн сайд БНМАУ-ын маршал Чойбалсан Улаанбаатарт 1-р сарын 22-нд ирсэн.  
Чойбалсанг ирэхийн өмнө бол цэргийн сургуулийн захирал Дашдаваа түүнийг алан хядах (террорист) ажиллагаа зохион байгуулахаар зэхэж байна гэсэн  тагнуулын мэдээ авсан байна. 
Арми дахь хувьсгалын эсэргүү нууц байгууллагыг мөрдөж эхлэхийн сацуу  нэгэн зэрэг монголын армийн командлал болон удирдах бие бүрэлдэхүүний дотор сэжигтэй байдал анзаарагдах болов. 
Чойбалсанг 1-р сарын 18-нд Улан-Үдээс Улаанбаатар луу болзошгүй алахаар зэхэж буйг урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай хамгаалалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Нэгэн зэрэг Цэргийн Сургуулийн захирал Дашдаваа баривчлагдсан байна. Дашдаваагийн хүлээн зөвшөөрснөөр бол өнгөрсөн оны 7-р сард түүнийг армийн улс төрийн газрын дарга Найдан ба мөн одоо баривчлагдаад буй армийн их бууны цэргийн дарга Чойндан нар хувьсгалын эсэргүү байгууллагад элсүүлэн авсан гэжээ. Дашдаваа түүний23 зарим нэгэн гишүүн нөхдийн үргэлжлэн буй баривчилгааг үл харгалзан, хувьсгалын эсэргүү ажиллагааг эцсийг нь хүртэл амжилтад хүргэхийн тулд хоёулантай нь тохиролцсон байжээ. 

Энэ тушаалын талаар манай зааварлагчидад монгол дарга нараас хэн нь ч мэдээлэл өгөөгүй, түүний дотор мөн Дамба ч нэгэн адил өгөөгүй ажээ. Дотоод Явдлын Яамны онцгой тасаг Дамбын энэ тушаалын талаар ямар ч ойлголтгүй байлаа.    
Хувьсгалын эсэргүү байгууллагад хамаарах арваас илүү мэдүүлэг – баримт бүхүй, армийн цэргийн прокурор Лубсан Цыдып 1-р сарын 21-нд Улаанбаатарын цэргийн хүрээгээр орж, Дамбын байлдааны бэлэн байдалд оруулах тухай тушаалын гүйцэтгэлийг шалгажээ. 
Энэ бүхэн нь Дамба болон түүний хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүдийн  удирдлага дор хүрээний (гарнизоны) бие бүрэлдэхүүн дотроос бэлтгэгдэж буй зэвсэгт өдөөн хатгалга хийж болзошгүй тухай, батлаж буй бөгөөд би үүсэж бүрэлдсэн байдлын талаар манай корпусын командлалд мэдээлсэн ба мөн дотоод явдлын яамаар дамжуулан байдлыг ширхэгчилэн тодотгох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.      
Дотоод Явдлын Яамны онцгой хэлтэсийн монгол төлөөлөгч нарын хийсэн хаалттай шалгалтаар, хуягт бригадын машинууд байлдааны бэлэн байдалд байгаа нь тогтоогдсон ажээ. 
Цаг үеийн байдлыг шуурхай тодруулахын тулд миний зүгээс дэд сайд Насантогтоход цэргийн прокурор Цэдэвийн Лувсан баривчлан мөрдөн байцаалт хийж нэмэлт тодотгол хийх зөвлөлгөө өгөгдсөн байжээ. 

Дамба армийн цэргийн хүрээ гарнизоныг байлдааны бэлэн байдалд ямар зорилгоор оруулсныг Лувсан Цэдэв мэдээлэлгүй улмаас гэдэг шалтгаанаар шууд хариултаас татгалзажээ.  

Дээрхи авлах гэсэн явдлыг Дамба хувьсгалын эсэрггү нарын өшөө хонзон хэмээн тайлбарласан байна. Одоо түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байх бөгөөд байнгын хяналт тавьсан юм. 

Хуягт машинууд болон байлдагч нарын гар дээр буй  бүх галт хэрэгсэлүүдийг складуудад яаралтай тушаах, анги нэгтгэлүүд дэхи онц байдлыг өөрчлөх, энэ тушаалыг биелүүлсний дараа буцаж илтгэх. Онцгой хэлтсийнхэн гүйцэтгэлийг хянах.

Манай корпусын командлал энэ арга хэмжээний чиг шугамыг баримталж байлаа. Хэрвээ үүнийг дотоод явдлын яамныхны хүчээр хэрэгжүүлж чадахгү бол зэвсэгт өдөөн хатгалга гаргасан тохиолдолд оролцогчидын зэвсэгийг хураан авах арга хэмжээ авах ёстой. 

ЗСБНХУ-ын дотоод хэргийн ардын комиссар: Берия




#Article 168: Шичигосан (353 words)


Шичигосан (япон: 七五三, しちごさん) нь 7, 5, 3 настай хүүхдийн өсч бойжиж буйг тэмдэглэх Японы уламжлалт ёслол юм.

Эрэгтэй хүүхдийг 3, 5, эмэгтэй хүүхдийг 3, 7 нас хүрсэн жилийн 11 сарын 15-нд тэднийг эрүүл энх өсч бойжиж буйг мэтдэглэн Шинто шашны сүмд аваачин, хамгаалагч бурханд мөргүүлдэг ёслол. Уг нь хий насаар тоолдог ч орчин үед төрсөн өдөр нь болж, дээрх насанд бүрэн хүрсэн хүүхдээ сүмд аваачих нь олширчээ.

Өдгөө Япон орон даяар энэхүү ёслолыг үйлддэг ч анхандаа зөвхөн Кантоо хавьд үйлддэг ёслол байсан бөгөөд, Кансайд Жүүсанмайри буюу 13-ны жилийг тэмдэглэх ёслол үйлдэгддэг аж.

Билгийн тооллын 15-ны өдөр нь ямар ч үйлийг эрхлэхэд сайн өдөр гэгддэг. Түүнчлэн хуучин тооллын 11 сард ургац хурааж дуусаад, байгалийн хишгээс бурхандаа өргөл өргөж, талархал илэрхийлдэг сар учраас 11 сарын тэргэл сартай өдөр ургацын баяртайгаа хамтатган хүүхдээ бурханд даатгах болжээ. Мэйжи эринд аргын тоололд шилжсэнээр шинэ тооллын 11 сарын 15-нд энэхүү ёслолыг үйлдэх болсон байна. Гэхдээ энэ нь бүх нийтийн амралтын өдөр биш учраас ажил албатай эцэг эхчүүд зөвхөн 11 сарын 15 гэлтгүй, 11-р сарын аль нэг амралтын өдөр үйлдэх нь элбэг болжээ. Хоккайдоо зэрэг хүйтэн бүс нутагт 1 сар урагшлуулж, 10 сарын 15-нд үйлдэх нь ч бий.

Японд хүүхэд 3 нас хүрэхээрээ үсээ ургуулах, хөвгүүд 5 нас хүрэхээрээ хакама өмсөх, охид 7 хүрээд кимоногийн тусгай бүс обиг бүслэх эрхтэй болдог. Бяцхан охид энэ үедээ анхлан нүүрээ будан, сүмд зочилдог байна. Энэхүү заншилд сондгой тоог ээлтэй хэмээдэг Хятадын соёлын нөлөө их бий.

Орчин үед анагаах ухаан өндөр хөгжиж, хүүхдийн эндэгдэл багасахын хажуугаар төрөлт цөөрч, нийгмийн хурц асуудал болж байна. Хүүхдийн эндэгдэл их байсан эрт цагт, ялангуяа эрэгтэй хүүхдийн эндэгдэл их байсан тул эрэгтэй хүүхдийг 3, 5, эмэгтэй хүүхдийг 3, 7 нас хүрмэгц цаашдын амьдралыг нь бурханд даатгаж энэхүү ёслолыг үйлддэг аж.

Шичигосаныг читосэ чихэр (千歳飴) идэж тэмдэглэдэг. Читосэ чихэр гэдэг нь эцэг эх нь хүүхдээ урт наслахыг бэлгэдэн хийдэг урт нарийхан хэлбэртэй (диаметр нь 15см-ээс бага, урт нь 1м илүү), ээлтэй өнгө гэгдэх улаавтар, цагаан өнгөтэй чихэр болно. Уг чихрийг мөн урт наслахын бэлгэдэл болсон тогоруу, яст мэлхий зэргийн дүрсийг зурсан уутанд хийсэн байдаг.

Читосэ чихрийг Эдо эринд Асакүсагийн чихрийн худалдаачид зарах болсноор улс орон даяар тархсан гэж үздэг.




#Article 169: Үндэстнүүдийн Лиг (325 words)


Үндэстнүүдийн Лиг (англ.：League of Nations) нь Дэлхийн 1-р дайны сургамжид үндэслэн 1920 онд байгуулагдсан, дэлхийн анхны олон улсын энхтайвны байгууллага. Төв нь Швейцарийн Женев хотноо байрлаж байсан.

Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Вудроу Уилсоны 14 нөхцөлт энхтайвны зарчимд анхлан дурьдагдаж, Версалийн гэрээний 1-р заалтад үндэслэн Үндэстнүүдийн лигийн дүрмийг баталснаар уг байгууллага байгуулагджээ. Анх 42 гишүүн улстайгаар байгуулагдаж байсан бөгөөд нийтдээ 60 гаруй гишүүн улстай болж байсан.

Санаачлагч нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Америкийн нэгдсэн улс нь Монрогийн номлолыг дагагч сенатын эсэргүүцлээс болж (Ерөнхийлөгч Уилсон Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон бол сенатад Бүгд найрамдах нам олонхи байжээ) Үндэстнүүдийн Лигт элсээгүй. Мөн Октябрийн хувьсгалын үр дүнд байгуулагдсан Зөвлөлт холбоот улс (1934 онд гишүүнээр элссэн) болон дайнд ялагдсан Герман (1926 онд элссэн) нь анхандаа элсэх асуудал нь зөвшөөрөгдөөгүй байна. Ийнхүү томоохон гүрнүүд оролцоогүйгээс болж уг байгууллагын үндэс суурь нь бат бэх биш болжээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны дараа 1946 оны 4-р сард 21 дэх удаагийн Ассемблей болж, санал хураалтын үндсэн дээр Үндэстнүүдийн Лигийг тарааж, хөрөнгийг нь НҮБ-д шилжүүлсэн байна. Олон улсын шүүх, Олон улсын ажилчны байгууллага зэрэг харьяа байгууллагууд нь НҮБ-ын харьяанд очсон юм.

Мөн Мандатын байнгын зөвлөл, Цэргийн асуудал эрхэлсэн байнгын зөвлөл, Зэвсэглэлийг хорогдуулах зөвлөл, Хуульч мэргэжилтнүүдийн зөвлөл зэргээс бүрдэж байв.

Байгуулагдах үедээ Байнгын зөвлөл нь Япон, Франц, Их Британи, Итали гэсэн бүрэлдэхүүнтэй байжээ.

Шийдвэр гаргах дээд эрх мэдэл нь Байнгын зөвлөл бус, Конгресст хамаарагдах бөгөөд, шийдвэр хүчинтэй болохын тулд олонхийн санал биш, бүх гишүүдийн зөвшөөрлийг авах ёстой байснаараа өнөөгийн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас ялгаатай байлаа. Түүнчлэн энхийг сахиулагч армигүй байсан тул авах арга хэмжээ нь эдийн засгийн хориг арга хэмжээнээс үл хэтэрч, энэ нь хямралыг зохицуулах хангалттай арга болж чадахгүй байсан юм. Гэвч дэлхийн улс орнууд хамтарч шийдвэр гаргана гэсэн зарчим нь өндрөөр үнэлэгдэх ёстой билээ.

Манжуурын хэрэгтэй холбоотойгоор Японд сануулга өгөх, Этиопт халдан довтолсон учраас Италийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах зэргээр өнөөгийн НҮБ нь Аюулгүй байдлын байнгын зөвлөлийн гишүүн орнуудын оролцсон хямралт байдлын эсрэг юу ч хийж чаддаггүй байдалтай харьцуулахад тун дэвшилттэй талууд ажиглагдаж байлаа.




#Article 170: Григорий Перельман (174 words)


Григорий Яковлевич Перельман (1966 оны 6 сарын 13 - ) нь Оросын математикч юм. 

Стекловын нэрэмжит математикийн хүрээлэнгийн математик физикийн салбарт харьяалагддаг. Геометр, топологийн чиглэлээр мэргэшсэн. Санкт-Петербургийн их сургуульд суралцаж, Александр Александровын удирдлаган дор докторын зэрэг хамгаалсан. Нью-Йорк мужийн их сургууль, Стони Брүк их сургууль, Калифорнийн их сургуулийн Беркли дэх сургуульд судалгаа хийж байв. 1995 онд нутагтаа буцаж очоод Стекловын нэрэмжит хүрээлэнд ажиллаж байна.

Пуанкарегийн таамаглалыг шийдсэнээрээ маш их нэр алдартай болсон бөгөөд үүнээсээ өмнө Юрий Бураго, Михайл Громов нарын хамт Александровын огторгуй дахь геометрыг байгуулж, математикчдын дунд нэрээ гаргаж байсан юм. Мөн Риманы биеийн тогтвортой байдлын тухай теоремыг томъёолсон. Энэхүү салбар дахь Громовын таамаглал, Чигер-Громовын таамаглалыг Перельман шийдсэн юм.

Хамгийн гайхалтай нь Перельман Пуанкарегийн таамаглалын ерөнхий тохиолдол болох Уильям Тарстоны геометрчлолын тухай таамаглалыг баталж, үе үеийн математикчдын нөр их хөдөлмөр зарцуулаад ч шийдэж чадаагүй алдарт таамаглалыг баталж орхисон юм.

Өдгөө уг баталгаа нь бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй, шалгалтын явцдаа байгаа ч бараг баталчихсан байна гэж ихэнх хүн үзэж байгаа. Баталгаа нь алдаатай байсан ч түүний ашигласан арга нь математикт тун хүчтэй арга болох билээ.




#Article 171: Зуны олимп (118 words)


Зуны олимп нь Орчин үеийн олимпын наадмын, зун зохиогддог арга хэмжээ бөгөөд 4 жилд нэг удаа, аргын тооллоор 4-т хуваагддаг онуудад зохиогдоно. Хөнгөн атлетик, усанд сэлэлт зэрэг спортын төрлүүд хамрагддаг.

Монгол улс зуны олимпын 13 удаагийн наадамд оролцож, 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль хүртсэн.
Монгол Улс медаль хүртсэн орны тоогоор 199 орноос 51 дүгээр байрт орж байна.

 

Манайхаас хамгийн олон буюу 43 тамирчин оролцсон 1980 оны Москвагийн олимпоос хоёр мөнгө, хоёр хүрэл медаль, таван шагналт байр эзэлж 80 орноос 22 дугаар байрт орсон нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус олимпод хөрөнгөтний гэгдэх томоохон орнууд оролцоогүй.

Дараагийн олимп буюу АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон 23-р наадамд хуучнаар социалист системийн орнууд оролцоогүйгээс манай тамирчид Лос-Анжелесийг зориогүй билээ.




#Article 172: Афины олимп (2004 он) (145 words)


Афины олимп (Games of the XXVIII Olympiad、Athens 2004 Olympic Games、ΑΘΗΝΑ 2004) нь 2004 оны 8-р сарын 13-наас 29-нд Грекийн нийслэл Афин хотноо зохиогдсон 28 дахь удаагийн зуны олимпын наадам. 21-р зуунд зохиогдсон анхны зуны олимп. Олимпын наадам 1896 оны анхны наадмаас хойш 108 жилийн дараа эх нутагтаа ирсэн нь энэ юм.

Эртний Грекийн домгийн бурхдаас сэдэвлэсэн.

Ердийн олимпод нээлтийн ёслолд тамирчдын жагсаалыг Грекийн баг тэргүүлэн орж ирээд, бусад орны тамирчид тухайн зохион байгуулагч орны цагаан толгойн дарааллаар орж ирэн, хамгийн сүүлд зохион байгуулагч улсын баг тамирчид орж ирдэг. Харин энэ олимп нь Грект болсон учраас эхлээд Грекийн зөвхөн далбааг нь цэнгэлдэхэд оруулж, улсуудыг грек хэлний цагаан толгойн дарааллаар (α、β、γ-р эхлэн χ、ψ、ω-р дуусна) оруулж ирэн, хамгийн сүүлд Грекийн баг тамирчид жагссан юм.

Медальтнуудын нэрсийг тус тусын тэмцээн уралдааны медальтнуудын жагсаалтаас харна уу.

Монгол улс зуны олимпод 10 дахь удаагаа оролцож, 1 хүрэл медалийг жүдогийн төрлөөр хүртсэн.




#Article 173: Далай (556 words)


Далай гэдэг нь Дэлхийн усан мандлын үндсэн хэсэг болох ихээхэн хэмжээний, өндөр давсжилттай ус юм. Ойролцоогоор Дэлхийн гадаргуугийн 71% буюу 361 сая км.кв талбай эзэлнэ. Энэхүү тасралтгүй үргэлжилсэн ус буюу далайг хэд хэдэн далай, мөн жижиг тэнгисүүдэд хуваадаг байна. Далайн талаас илүү хувь нь 3,000 метрээс илүү гүнтэй, усны давсжилт нь 30 - 38 ппт-д (ppt) хэлбэлзэх ба дунджаар 35 ппт (3.5%) байна.

Дээр дурьдсан хэд хэдэн далайгаас бүрдэх, хоорондоо холбоотой өндөр давсжилттай усны биетыг бүгдийг нэгтгэн Дэлхийн далай эсвэл Гадаад далай гэж нэрлэнэ. Хоорондоо харьцангуй чөлөөтэй усан солилцоо хийдэг, тасралтгүй үргэлжилсэн Дэлхийн далай гэдэг энэ ойлголт нь далай судлалын үндсэн тулгуур ойлголт болно.  Тив, арлуудын тогтолцоо (архипелаги) зэрэг нь Дэлхийн далайг хуваах үндсэн шалгуур болно. Дэлхийн далай нь Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Өмнөд мөсөн далай (уг далайг заримдаа Номхон, Атлантын, Энэтхэгийн далайн өмнөд хэсэг гэж үзэх нь бий),  ба Умард мөсөн далай (уг далайг мөн Атлантын далайн нэг тэнгис гэж тооцдог) гэсэн далайнуудад хуваагдана. Номхон далай ба Атлантын далайг экваторын бүсээр хойд ба өмнөд гэж хуваадаг байна. Далайн жижгэвтэр хэсгийг тэнгис, булан, тохой гэх мэтээр нэрлэнэ. Эх газар дээр, далайтай холбогдоогүй давсжилттай, жижиг хэмжээний усны биетүүд байх ба үүнийг тэнгис, нуур гэх мэтээр нэрлэнэ (Жишээлбэл, Арал тэнгис, Их давст нуур зэрэг). Эдгээрийн заримыг тэнгис гэж нэрлэдэг боловч, үнэндээ давст нуур юм. 

Далай нь Дэлхийн гадаргуугийн ¾-ийг бүрхэх тул биомандалд их хэмжээгээр нөлөөлнө. Далайн усны ууршилт нь хур тунадсын эх үүсвэр ба улмаар энэ нь уур амьсгал, салхины чиглэлд онцгой нөлөөтэй. 3 гаруй тэрбум жилийн өмнө далайд амьдрал үүссэн байна. 

Дэлхийн далайн эзлэх талбай нь 361 сая кв. км, эзэлхүүн нь ойролцоогоор 1.3 тэрбум куб км., дундаж гүн нь 3,790 метр болно. Далайн тэн хагасаас илүү нь 3,000 метрээс илүү гүн.  Дэлхийн гадаргуугийн 66%-ийг 200 метрээс илүү гүнтэй ус хучиж байдаг байна Энэ тоонд Каспийн тэнгис зэрэг далайтай холбогдоогүй тэнгисүүдийг тооцоогүй болно. 

Дэлхийн усан мандлын нийт масс нь 1.4 ∙ 1021 киллограмм, Дэлхийн нийт массын 0.023%-ыг эзлэнэ. Усан мандлын 2% нь цэвэр ус бөгөөд үлдэх хэсэг нь давстай ус (дийлэнх нь далайн ус)юм.
 

Тэнгэрийн хөх өнгө далайн усанд туссанаас далай цэнхэр өнгөтэй харагддаг гэж хүмүүс боддог байна. Ус нь цайвар цэнхэр өнгөтэй боловч ихээхэн хэмжээний ус байгаа тохиолдолд уг цэнхэр өнгийг харах боломжтой байдаг. Тэнгэрийн өнгө усны өнгөнд нөлөөлөх боловч, гол шалтгаан биш юм. Гол шалтгаан нь усны молекул нарны гэрлийн улаан фотоныг шингээдэгтэй холбоотой байна.

Усан цэргүүд, далайчид далайн ус гэрэлтэн туяардагийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Шөнийн цагт энэ үзэгдэл алсаас тод ажиглагдана. 2005 онд эрдэмтэд анх удаа энэ үзэгдлийг гэрэл зурагт буулган авсан ба үүнийг биолюмнесценцийн үзэгдлээр тайлбарлаж байна.

Далайн ёроол, усан доорхи орчны судалгаа хийх боломж орчин үед бүрдэж байна. Далайн хамгийн гүн хэсэг Номхон далайн Марианы хотгор юм. Гүн нь 10,923 метр хүрнэ. Уг хотгорын судалгааг 1951 онд Английн Чалленжер II хөлгийнхөн хийсэн ба 1960 онд хоёр хүн жолоодсон Трести шумбагч (Trieste) хотгорын ёроолд хүрсэн байна. 

Далайн ёроолын ихэнх хэсэг судлагдаагүй, зураглагдаагүй байна. 1995 онд хийгдсэн геофизикийн хүндийн хүчний судалгаагааны үр дүнд Дэлхийн далайн 10 км-с их гүнтэй хотгоруудыг зурагласан байна.

Далайн урсгал нь Дэлхийн уур амьсгалд гол нөлөө үзүүлнэ. Далайн ус нь дулаан болон хүйтэн агаар, хур тундасыг эх газрын эрэгт хүргэнэ. Антарктидын циклт урсгал нь хэд хэдэн далайн усны урсгалыг уулзвар болно. 

Далайн тээвэр нь дэлхийн худалдаанд гол үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс гадна далай нь хүнсний маш том эх үүсвэр юм. Үүний нэг жишээ нь загас агнуурын аж ахуй болно. 




#Article 174: Азийн наадам (140 words)


Азийн наадам (Азийн тоглолт) нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа Энэтхэгийн санаачилгаар зохиогдох болсон, Ази тивийн улсуудын спортын наадaм юм. Азийн Олимпийн Зөвлөл (OCA) ерөнхий зохион байгуулагч нь тул Азийн олимп” хэмээн нэрлэгддэг.

Ерөнхийдөө олимпын наадамд багтдаг спортын төрлүүдээс бүрдэх боловч боулинг, бильярд, кабади, сепак такрау зэрэг Азид өргөн тархсан, олимпод багтдаггүй спортын төрлүүд ч бий.

OCA-ийн гишүүн орнуудын спортын соёлыг хөгжүүлэхийг зорилгоо болгон 1951 онд Энэтхэгийн Шинэ Дели хотноо анхны наадам зохиогдсон. Түүнээс хойш ерөнхийдөө зуны олимп зохиогддоггүй тэгш тоотой жилүүдэд зохиогдсоор иржээ. Мөн 1986 оноос зуны наадмаас гадна Азийн өвлийн наадам зохиогдох болсон. 

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо хамгийн олон буюу дөрвөн удаа болж байсан түүхтэй. Азийн улсуудын хувьд дараа жил нь болох олимпын сонгон шалгаруулалт, 2 жилийн дараах олимпод амжилт гаргах найдлага бүхий залуу тамирчдын томоохон сорилго болдог билээ.
 

Доорхи нь Азийн зуны наадам болсон газруудын жагсаалт болно. 




#Article 175: Ном (260 words)


Ном бол нэг ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга юм. Номын нэг давхаргыг хуудас, түүний нэг талыг нүүр гэнэ. Ном нь олон төрөл ангилалтай байдаг. Шинжлэх ухааны, хүүхдийн, танин мэдэхүйн,үлгэрийн гэх мэт. Цахим бүтэцтэй номыг электрон ном гэдэг. Номын сангийн ба мэдээллийн шинжлэх ухаанд номыг бусад сонин сэтгүүл мэтийн цуврал хэвлэлээс ялгахын тулд нэг сэдэвт зохиол гэж нэрлэдэг. Ном уншсанаар хүний мэдлэгийн цар хүрээ тэлж, оюун ухаан сэргэдэг. 

Хэвлэгч хэвлэлтийн өмнө алдаа мадагийг хянаж засах, тойм шүүмж бичихэд зориулж хямд өртөгтэй боолтыг хэвлэж гаргадаг. Боолтыг зарахын тулд хэвлэдэггүй учир аль болох хямд өртгөөр бүтээдэг. Номд дуртай хүнийг голдуу библиофил, филобиблист, бүр энгийнээр номын хорхойтон гэдэг. Зарим хүмүүс ном сонирхогчдын бүлгэмд хамаарагддаг.

Аман дүрслэл (аман яриа, уламжлал, цуу яриа) нь мэдээ, түүхийн хамгийн эртний дамжуулагч юм.
Эртний иргэншлүүд бичгийн тогтцыг бодож олох үед дээр нь мөр гарах бараг бүх зүйлс--чулуу, цавуун самбар, модны холтос, үйс, металл--бичихэд хэрэглэгджээ. Египтэд цагаан толгойн дагуу бичих тогтоц МЭӨ 1800 онд бүрэлдэх эхэн үедээ үгс цэг тэмдэггүйгээр, тусдаа бус (scripta continua) бичигдэж байв. Зүүнээс баруун руу, баруунаас зүүн рүү, эсвэл хоёулангаар (нэг мөрийг зүүнээс баруун руу, дараагийнхийг эсрэгээр г.м.) нь бичигдэж байв.

Бид номыг уншсанаар оюун ухаанаа илүү их хөгжүүлж өгдөг. Уншихаа боливол сэтгэхээ болино хэмээн нэрт сэтгэгч Д.Дидро хэлсэн байдаг. Номгүй хүний цээж нэг харанхуй гэж Монгол ардын аман зохиол ертөнцийн гуравт дурддаг. Хүн номыг хэр их уншина төдий чинээгээр сэтгэж, хэр бага уншина харин төдий чинээ сэтгэх чадвар нь муудаж байдаг юм. Хүн номтой харилцахдаа цэвэр нямбай түүнийгээ урж таслахгүй сайхан цэвэрхэн хэрэглэх хэрэгтэй. 




#Article 176: Комикс (1274 words)


Комикс, зураглай гэдэг нь үйл явдлын дараалал бүхий зурагнаас бүрдсэн дүрслэх урлаг юм. Эдгээр зурагнууд нь хэлж буй үг эсвэл дүрсийн дарааллыг голцуу текст хэлбэрээр илэрхийлсэн байдаг.

Анх комикс нь 15-р зуунд Европт үүссэн байна. Харин орчин үеийн комикс нь 19-р зуунд өөрийн өнгө төрхийг олжээ.
Манга ихэвчлэн хар цагаан өнгөөр зурагдсан байдаг, гэхдээ өнгөт манга ч бий. Харин манга зохиолыг бүтээхэд зураач буюу мангака, редактор, зохиолч нар чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ манга ном амжилтад хүрвэл түүнийг хүүхэлдэйн кино, өнгөт ном, бүр жинхэнэ кино болгон өргөжүүлдэг.Манга гэдэг нь хачин жигтэй зургууд гэсэн утгатай үг боловч 1800 оны эхэн үеэс зургаар илэрхийлсэн зохиол гэсэн утгатай болжээ. Дэлхийн 2-р дайны дараа Америкийн телевизийн бүтээлүүд, хүүхэлдэйн кино, комик номууд манга зохиолд мэдэгдэхүйц нөлөөлсөн ч Японы урлаг соёлын уламжлалыг одоо ч хадгалж байдаг.Орчин үеийн манга зохиолын үндэслэгчдийг Тэцүка, Хасигава нарыг гэж үздэг.

Супермэн, Бэтмэн зэрэг нь анх комиксийн дүрээр олонд хүрч, анхны Супермэн 1938 онд “Аction comic”-ийн нэгдүгээр дугаар дээр хэвлэгдэж байжээ.

  1980-аад оноос хуучны супер баатрын комикс дахин олны сонирхлыг татаж эхэлсэн ба комиксийн хийц, чанар, бүтээмж өндөрссөн нь үүнд нөлөөлсөн байна. Сэдэв төрлийн хувьд аймшгийн, инээдмийн, уран зөгнөлт, үлгэр, фантас, гэмт хэрэг, адал явдалт, насанд хүрэгчдийн гэх зэрэг бүх насныхны сонирхолд нийцэх комикс зах зээлд худалдаалагддаг болов.

    Японы комиксийг “Манга” гэх ба зурагтай ном гэсэн ханз үсэгнээс гаралтай нэршил. 1950-аад оноос Японд Осүма Тэзүка манга дүр төрхийг анх гаргаж цувралаар “Атом хүү” комикс хэвлүүлэн гараагаа эхэлж байж. Энэ комикс нь барууны орнуудын комиксоос ялгаатай нь том нүдтэй баатрууд, хар цагаан, нарийн зураас ихтэй бас олон хуудастай байв. 10 гаруй жил энэ цуврал үргэлжилсэн ба энэ зуур цуврал хүүхэлдэйн кино гаргажээ. Бага насны хүүхдүүдэд зориулсан комикс удалгүй Япон даяар түгэн алдаршиж, олон олон янзын цуврал гарсан ба уншигч багачууд өсөж томрохын хэрээр сонирхон унших сэдэв нь даган өөрчлөгдөж. Японы комикс нас, хүйс, нийгмийн давхаргын онцлогт зориулсан төрөл бүрийн сэдэвтэй, маш баялаг сонголттойгоор  хийгддэг болсон. Иймд Японы комик нь амьдрал болон хувь хүний дотоод ертөнцөд илүү ойр агуулгатай, энгийн хэрнээ сэтгэл хөдлөлийг сайн харуулсан илэрхийлэлтэй дүрслэлээрээ бусад орны комикоос ялгардаг. Японы манга нь долоо хоног тутам нэгдсэн хэвлэл маягаар хэвлэгдэнэ. Хар цагаан 16-32 нүүр бүхий 15-20 гаруй янзын манга нь нэг товхимол сэтгүүл болж гарна. Ийм манга сэтгүүлүүд олон байх ба сэтгүүлүүдийн алдартай манганууд 10 дугаар гарсны дараа нэг боть болж тусдаа хэвлэгдэнэ. Ийм маягаар алдартай манганууд 10 жил хүртэл тасралтгүй үргэлжилж 30-40 боть гарч төгсдөг. Японы метро болон гудамжинд хаа сайгүй л манга/комикс уншсан хүн таарна. Яг л талх шиг өдөр тутмын хэрэглээ мэт.

Комиксийн өнөө үе
Одоо цагт комик дэлхийн зугаа цэнгэлийн /Entertainment Industry/ 3 том салбарын нэг нь болж, комиксгүй улс орон, үүнийг уншдаггүй мэддэггүй хүн байхгүй гэхэд болохоор болжээ. Ном хэвлэл, аnimation - хүүхэлдэйн кино, кино урлаг, видео тоглоом, хүүхдийн тоглоом, ахуйн бараа гээд бүх л энтертайнмент бизнес салбарыг хамарч. Бидний үзэх дуртай Холливүүдийн “Бэтмэн, X-Men, Хүн аалз, Супермэн, Халк, IronMan, Трансформерс, 300” кинонууд хүртэл комиксоос сэдэвлэсэн ба өөр маш олон комиксоос сэдэвлэсэн кино бий.
  Комиксийн хийц бүтээмжид техник технологийн дэвшил бас нөлөөлж хуучин цаас, харандаа, түш, үзэг, будаг бийр шугам ашиглаж байсан бол одоо зөвхөн компьютерийн хэрэгсэл ашиглан түүн дээрээ зурж бүтээдэг болоод байна. Үүнийгээ хэвлэлд ашиглана, мөн Интернэтэд веб-комик, гар утасны контент / агуулга хэлбэрээр олонд хүргэдэг болж комиксийг заавал хэвлэх албагүйгээр гар утас, таблет болон зөөврийн компьютер дээрээ татаад л хаана ч хэзээ ч хүссэн үедээ уншиж үзэж байх боломжтой болсон байна.
Дэлхийд олон зуун комик хэвлэлийн газар байдаг ч цөөн хэдэн том, алдартай хэвлэлийн газар бий.
АНУ-д: “Marvel”, “DC”, “Darkhorse”, “Image”
Японд: “Kodansha”, “Shogakukan”, “Shueisha” гэсэн аварга компаниуд байна.

Алдартай цувралууд
Комикс: X-Men, Fantastic Four, Хүн Аалз, Супермэн, Бэтмэн, Ногоон дэнлүү, Avengers, Оддын дайн, Спаун, Justice League
Манга: Атом хүү/Astro boy/, Наруто, DragonBall, OnePiece, Vagabond, Gundam, SailorMoon, Berserk, Ghost in the shell, Apple seed, XX century boys

Алдарт бүтээлчид:
Комикс: Jack Kirby, Stan Lee, Alan Moore, Will Eisner, Carl Barks, Frank Miller, Todd Mcfarlane
Манга: Осамү Тэзүка, Акира Торияма, Широв Масамүнэь Масаши Кишимото, Такехико Иноүэ, Эйичиро Ода

Олон улсын комик цуглаан “Comic-Con”
АНУ:  San Diego Comic-Con International  (1970 оноос жил бүр) , NewYork Comic-Con, Emerald City ComicCon
Япон: Comiket  (1975-оноос жилд 2 удаа),  Tokyo International Anime Fair
Олон улсад: Angoulкme- France,  International Comic artist Conference- Japan, China, Korea, Taiwan, Hong Kong
Дээрхээс гадна олон улсад өөр өөр газар орнуудад бүтэн жилийн турш комикстой холбоотой үйл явдал, арга хэмжээ уулзалт цуглаан зохиогддог. Гол нь комик цуглаан тэмцээнүүд дээр ирээдүйд гарах шинэ содон санаа, цоо шинэ киноны эхний богино хэмжээний тусгай үзвэр, алдартай цувралуудын дуудлага худалдаа, шинээр гарч ирж буй уран бүтээлчид тэдний шинэ уран бүтээлүүд, хүний толгойд багтаж болох бүхий л гайхалтай санаанууд оргилон буцалж, санаагаа солилцож, дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчид, бизнесмэн, сонирхогч фенүүд цуглан хэд хоногийг өөрсдийн диваажинд өнгөрүүлдэг уламжлалтай.
   Үр дүнд нь дараагийн Оскарыг авах киноны санаа, зохиолыг найруулагч нар олж, дараа улирлын бестселлер комиксийн уран бүтээлч ажлаа олж, үндэстэн дамнасан нөхөрлөл, бизнес гараагаа эхэлдэг юм.

Комикс Монголд

   Монголчууд үргэлжлэн хүүрнэсэн урлагийн буюу зурган өгүүлэмж хэлбэрийн зураг урлагийн олон зуун дамжсан өнө эртний дурсгалуудтай. Дундад зуунаас өдгөөг хүртэл эрдэмтэн мэргэдийн бичиж туурвиж, орчуулан гаргаж байсан ном судар, үлгэр домогт зориулан бүтээсэн цуврал хүүрнэлт зураг/Монгол зургийг зураач урчууд хийж ирсэн. Харамсалтай нь эдгээр бүтээлийн ихэнх нь 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед нураасан сүм хийдүүдэд үгүй болон, мөн гадны худалдаачин наймаачдын гараар дамжин эх нутгаасаа өөр газарт хадгалагдах нь олонтаа.
    Өнөө үед манай хүүхэд багачууд, залуус, насанд хүрэгчдийн дунд комикс зурган өгүүлэмж нь төдий л танил биш хэдий ч сүүлийн жилүүдэд нийтэд эрчимтэй танигдаж эхэлж байна. Энэ нь залуу уран бүтээлчид болон хэд хэдэн хэвлэлийн газар, уран бүтээлийн нэгдлүүдийн хөдөлмөрийн үр дүн юм.

   Анхлан жижиг хэмжээний ном хэлбэрээр, хэмжээ тоо ширхгийн хувьд жижиг, цөөн тоотой байсан ба энэ үед ихэвчлэн хувь уран бүтээлчид бие даан комиксоо эрхлэн гаргаж байв. Тэднээс дурдвал: “Борхүү, Одхүү, Төмөрхүү” - С.Цогтбаяр, “Цуутын цагаагч гүү” - Ч.Ганбаатар, “300 Тайчуудыг дарсан домог” -  С.Амгалан, “Модун Шаньюй” -  Б.Цолмонбаяр, “Замд”-А.Бүрэн-Эрдэнэ, “Эзэнт гүрэн” Н.Амартүвшин, “Хөх дайчин” - Ч.Лутсүх, “300 тайчуудыг дарсан домог”, “Батхаан”  - Н.Энхбаяр гэх хэд хэдэн бие даасан комиксууд туурвигдаж байгаад 2005 оны намраас анхны цуврал комикс Монголд худалдаанд гарсан нь Чингис хаан комикс билээ. Уг комиксийг  “Sky Power Media” компани 2008 он хүртэл 20 цуврал гаргаж, түүнээс хойш цувралаар “Цондоолой Цүндээлэй” 2007, “Динза” 2009 Ирмүүн агентлаг эрхлэн гаргах болсон юм.
   Мөн комиксийг зар сурталчилгаа, зурагт хуудас хэлбэрээр ашиглан хийх  нь сүүлийн жилүүдэд түгээмэл болсоор байна. Сонин сэтгүүл хэвлэлд комикс янз бүрийн хэлбэр хэмжээгээр нийтлэгдэж энэ чиглэлээр уран бүтээлээ туурвих сонирхолтой залуус олшрон, вэб-форум, блог хөтөлж бие биедээ өөрсдийн хийсэн комиксоо интернэт ашиглан толилуулдаг болоод байна.

Цуврал  зурган роман  нь хуучин ЗХУ-ын “Весёлые картинки”, “Мурзилка”  хүүхэд залуучуудын сэтгүүлүүдийн гол  бодлого  болон манайд гадаад хэвлэлийн  /тэр үед “хомроголон” гадаад сэтгүүл  захиалуулдаг байв/ захиалгаар олны танил  болсон. Мөн  Данийн нэрт зураач Херлуф Бидструпийн зургуудаар  Монголын нэгэн үе түүний бүтээлээр хүмүүжсэн  юм.
   Монголын шинэ үеийн залуу уран бүтээлчдийн хувьд комикс нь шинэ том орон зай, чөлөөт сэтгэлгээний хязгааргүй талбар юм. Тэрхүү уран бүтээлийн гайхамшигт талбарт үзэг бийрээ бариад, оюун сэтгэхүйгээ хөглөөд, орон зайгаа эзлэх цаг ирээд байна, бидэнд. Херлуф Бидструп (Herluf Bidstrup) нь цуврал зурган комикс зурдаг байсан бөгөөд  эдгээр  бүтээлүүдэд ямар ч тайлбар хэрэггүй ажээ. Херлуф 5000 гаруй бүтээлийн эзэн бөгөөд түүний цуврал зурган өгүүлэмж нь нэг талаас харахад хөгжилтэй байдаг хэдий ч нэлээд ажиглаж харвал ихээхэн ухаарал төрүүлсэн зургууд байх болно.
Дэлхийн  энх тайвны зүтгэлтэн  Х.Бидструп  гуай 1980-аад оны дундуур манай эх оронд айлчлахад  Монголын шог зураачид  уулзах завшаан тохиолджээ. Энэ үеэр “Улаанбаатарын мэдээ” сонины  зураач Л.Гүрсэд  алдарт  Бидструпийн  таталбарыг хийн  зураг дээрээ гарын үсгийг нь зуруулсан нь бахархам дурсамж болон үлджээ.

Орчин үеийн комикс-зураглай 1960-аад оноос эхлэн манайд тодорхой баатруудаа дагуулан хөгжсөн юм.

Өнөөдөр манайхан  дэлхийн  зах зээл дээр үл анзаарагдам нөлөөтэй ч оюуны болон сэтгэлгээний зах зээл  дээр  аугаа гэдгээ дахиад зориуд хэлэхийг хүсэж байна.




#Article 177: Абиотик хүчин зүйл (104 words)


Биологийн шинжлэх ухаанд, Абиотик хүчин зүйл гэдэг нь орчин дахь амьд биш химийн ба физикийн хүчин зүйлс юм. Үүнийг гэрэл, температур, ус, хий, салхи, хөрс ба газрын гадаргын хүчин зүйлс гэж ангилж болно.Абиотик хүчин зүйлүүд
Уур амьсгалын хүчин 
Агаарын хийн хүчин зүйл
Агаарын даралтын 
Агаарын хийн бүтэц
физикийн хүчин зүйл
гал түймэр
температур
Чернова,былова нар ус,чийгэнд ургамлыг харьцах байдлаар нь экологийн дараахь бүлгүүдэд авч үзсэн.
Үүнд:
Гидротофит-усны ургамал 
Гидрофит-газар усны ургамал
Гигрофит-ихээхэн чийглэгт ургадаг хуурай газрын ургамал
Мезофит-богино хугацааны ганг тэсвэрлэж чаддаг ургамал
Ксерофит-чийг дутмаг газар ургахад зохилдсон ургамал
Склерофит-Нарийхан жижиг навчтай үетэн ургамал
игрофил-чийглэгт дуртай амьтад
Мезофил-чийгсүү нөхцөлд амьдардаг амьтад
Ксерофил-хуурайд дуртай амьтад




#Article 178: Дашдоржийн Нацагдорж (387 words)


Боржигон овогт Дашдоржийн Нацагдорж (1906 - 1937 оны 6 сар) нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч байв.

Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Дашдоржийн гэрт төржээ.  Түүнийг 1913 онд долоон настай байхад эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвгээлд өсөж гэрээрээ 1914 онд нийслэл Хүрээ рүү шилжин суурьшсан байна. Д.Нацагдоржийн өвөг эцэг Цэрэндорж (дөтгөөр зэрэг тайж) нэг үе харьяат хошууны захирагч яваад 1911 онд нас барсан байна.

Ямагт сурч боловсрохын төлөө шамдаж ирсэн Д.Нацагдорж  нь ЗХУ-ын Ленинград хотод Н.Г.Толмачевын нэрэмжит Цэргийн улс төрийн академид 1925 онд Д.Нацагдорж суралцаад 1926 онд чөлөөгөөр орон нутагтаа иржээ.  

Герман улсын холбогдох албаны хүмүүстэй ярилцаж тохиролцсоны дагуу 1926 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр намын Төв хорооны Зохион байгуулах зөвлөлийн 24 дүгээр хурлаас Д.Нацагдорж, Пагмадулам, Пунцаг, Лувсанчүлтэм, Санжаа, Бат-Очир нарын зургаан хүнийг Герман улсад явуулж сургах шийдвэр гарсан байна. Ийнхүү Герман, Франц улс дахь сурагчдын тоо нийтдээ 44 хүрчээ. 

Д.Нацагдорж  нь 1926 оны 10 дугаар сарын 17-нд Улаанбаатараас морин тэргээр гарч Улаан-Үдээс галт тэргээр явсаар Москвагаар дамжин Ленинград орсон байна. Цааш усан онгоцоор Германы Штенин боомт хүрч галт тэргээр Берлин орж байжээ /Улаанбаатараас Берлин хүртэл найраглал/.  1929 оны хавар хүртэл Берлин, Лейпциг хотуудад хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахин, ерөнхий эрдэмд суралцан орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчид, эрдэмтэн мэргэдийн бүтээлтэй эх хэлээр нь танилцжээ. 

Д.Нацагдорж 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд нэг жил Улаанбаатар хотын Төмрийн үйлдвэрт орчуулагч, 1930 оны хавраас 1931 оны нэгдүгээр сар хүртэл Залуучуудын үнэн сонинд утга зохиолын ажилтан, 1931 оны 1 сараас Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 оноос мөн хүрээлэнд түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгч, 1937 оны 3 сарын сүүлчээс Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байжээ.

Д.Нацагдорж 1937 оны 7 дугаар сарын 13-нд нас барсан.

Д.Нацагдорж ЗХУ /1926/ болон Германд /1926-1929 онд/ хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ.

Тэрээр Элдэв-Очир, Очир, Сайн санаат, Үзэг гэх мэт олон нууц нэрээр бичиж байсан байна.

Түүний бүтээлүүд Учиртай гурван толгой-1934 онд, Зохиолын түүвэр-1955 онд, алдарт Миний нутаг-1963 онд, Ламбагуайн нулимс-1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байжээ.

Д.Нацагдорж Оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж

Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ОХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.




#Article 179: Хашбаатарын Цагаанбаатар (110 words)


Хашбаатарын Цагаанбаатар нь Монголын жүдоч. 1984 оны 3 сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Аварга Биеийн Тамирын Дээд Сургуулийг төгссөн. 1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн. 2004 оны Афины олимпоос 60кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт. Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга. Монгол Улсын оны шилдэг тамирчны Бөртэ чоно цомыг гурван удаа (2004, 2006, 2009) хүртсэн.

Түүний эхнэр нь мөн 2008 оны Бээжингийн олимпын гар бууны 25 метрийн төрлийн мөнгөн медальт, гавъяат тамирчин Отрядын Гүндэгмаа юм. Мөн тэрээр 6 олимпод дараалан оролцсон Монгол улсын анхны эмэгтэй тамирчин юм. 




#Article 180: Өвлийн олимп (117 words)


Өвлийн олимп нь орчин үеийн олимпуудын нэг бөгөөд өвөл явагддаг наадам юм. Өмнө нь зуны олимптой нэг жилд зохиогддог байсан ба Лиллехамерын олимпоос эхлээд 4 жилд нэг удаа, хоёр зуны олимпын хооронд зохиогддог болсон. Гол спортын төрлүүд нь цана, тэшүүр зэрэг өвлийн улиралд л явагдах боломжтой спортууд байдаг. Өвлийн олимп зохиогдохоос өмнө 1908 оны Лондоны олимпод уран гулгалт, 1920 оны Антверпийн олимпод хоккейн спорт багтаж байсан түүхтэй. Албан ёсны нэршил нь Өвлийн олимпын наадам.

(※)Баруун талын дэлхийн газрын зураг дээрх хар цэгүүд нь өвлийн олимп зохиогдсон хотууд бөгөөд өнгөөр ялгасан нь зохиогдож байсан улсууд, тоо нь зохиогдсон оныг илэрхийлнэ.

(※)1940, 1944 оны наадмууд Дэлхийн 2-р дайны улмаас болоогүй бөгөөд эдгээрийг дугаарлахад оруулдаггүйгээрээ зуны олимпын наадмын дугаарлалтаас ялгаатай.




#Article 181: Сайгоо Широо (179 words)


Сайгоо Широо (1866 он 3 сар 20 - 1922 оны 12 сар 22) нь Мейжи эрингийн коодоокан жүдогийн мастеруудын нэг бөгөөд Коодоокангийн 4 эзэнгийн нэг. Зохиолч Томита Цүнэогийн Сүгата Саншироо хэмээх зохолын гол дүрийн баатар юм. 

Айзү хан аймгийн самурай Шида Тэйжироогийн 3 дахь хүү болон Вакамацүд мэндлэсэн байна. 3 настай байхад нь Бошингийн дайн эхэлж Цүгава (одоогийн Нийгата мужийн Ага хот) руу шилжин сууришсан байна. 16 настайдаа Айзү хан аймгийн эзэн Сайгоо Таномогийн өргөмөл хүү болсон.

Сайгоо Таномо нь Такеда Соокакүд Дайтоорюү Айки (Айкидогийн үндэс болсон хэмээгдэх) хэмээх жүжицүгийн тулааны урлагийг зааж байсан гэгддэг ба Таномогийн өргөмөл хүү болох Сайгоо ч бас Дайтоорюүд суралцаж байсан гэх боломж бий. 

Сайгоогийн хамгийн сайн хийдэг мэх нь Яма Араши - Уулын салхи ба багаасаа хийж ирсэн ажлын нөлөөгөөр хөл нь Наймаалжан хөл шиг болсон байсан ба түүнийгээ ашигласан мэх юм. Түүнээс өөр хийдэг хүн байхгүй байсан байна. Гэвч 1920 онд энэхүү мэх нь аюултай мэх хэмээгдэх хэрэглэхийг хориглосон байна. 

Орчин үед жижигхэн биетэй сайн жүдочинг ...-н Саншироо гэж нэрлэдэг нь Сайгоо Широог модел болгон бичсэн Сүгата Саншироо хэмээх зохиолын нөлөө юм.




#Article 182: Мухаммед Юнүс (111 words)


Мухаммед Юнүс (Бенгаль хэл: মুহাম্মদ ইউনুস Muhammad Yunus, 1940 оны 6 сарын 28 -) Бангладешийн Грамин банк-ны (Грамин гэдэг нь орон нутаг, алслагдсан аймаг гэсэн утгатай.) үүсгэн байгуулагч. Эдийн засагч. Бичил санхүүг (Microcredit) үндэслэгч.

Английн колоничлол дор байсан Бангладешийн өмнөд нутаг Читтагонд төрсөн. Читтагоний коллеж, Читтагоний Их Сургуульд суралцаж төгссөн. Фүлбрайтийн тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-д суралцах боломж олж, 1969 онд Вандэрбилт (Vanderbilt University) Их Сургуульд Эдийн Засгийн Доктор цол хамгаалжээ. Бангладеш тусгаар тогтносоны хойно 1972 онд эх нутагтаа эргэн ирж, Читтагон Их Сургуульд Эдийн Засгийн Тэнхимийн эрхлэгчээр томилогдов. 1976 онд Грамин Банкны төслийг Жобура тосгонд хэрэгжүүлж, улмаар тус банк нь Бангладешийн Хуулийн дагуу албан ёсоор 1983 онд бие даасан банк статустай болжээ. 




#Article 183: Ямашита Ёшицүгү (122 words)


Ямашита Ёшицүгү (山下 義韶, やました よしつぐ, 1865 оны 3-р сарын 13 - 1935 оны 2-р сарын 26) нь Коодооканг анх үүсэх үеийн шилдэг жүдочин Коодоокангийн 4 эзэнгийн нэг. Анхны 10-р дангийн эзэн. Ямашита Ёшиаки ч гэж дууддаг байсан.

Одавара хан аймгийн(одоогийн Канагава муж) нэгэн тулааны урлагийн багшийн гэрт мэндлэжээ. 

Сайгоо Широо, Ёкояма Сакүжироо, Томита Цүнэжироо нарын дээр түүнийг оруулан Коодоокангийн 4 эзэн гэж байжээ. 1885 оны 6 сард 2-р дан, тухайн жилийн 9 сард 3-р дан, 1886 оны 5 сард 4-р дан, 1893 оны 1 сарын 15-нд 5-р дан, 1898 оны 1 сард 6-р дангийн эзэн болсон.

Уг тэмцээнийг шимтэн үзсэн АНУ-н ерөнхийлөгч Теодор Рузвельт Ямашитагийн хүч чадлыг үнэлэн 2 жилийн хугацаатайгаар Америкийн Нэгдсэн Улсын Усан Цэргийн сургуульд багшаар урьж авчирсан байна. 




#Article 184: Кофи Аннан (214 words)


Кофи Аннан (Kofi Atta Annan, * 1938 оны 4 сарын 8-нд Кумаси, Алтан Эрэг; † 2018 оны 8 сарын 18-нд Берн, Швейцари)нь НҮБ-ын 7 дахь ерөнхий нарийн бичгийн даргаар 1997 оны 1 сараас 2006 оны 12 сарыг дуустал ажилласан, Гана улсын дипломат юм. Кумаси хотноо төрсөн. 

Тэрээр Гана улсын Кумаси хотноо төржээ. 1954 - 1957 онуудад Кэйп Коустод Христосын шашны Методист урсгалын шашны сургууль болох Мфантсипим сургуульд суржээ. 1958 онд Кумаси Шинжлэх Ухаан Технологийн Коллежийн эдийн засгийн ухааны салбарт элсэн орсон.
Форд сангийн тэтгэлгээр АНУ-ын Миннесота мужийн Сэйнт Пол хотын Макалестер коллежийн эдийн засгийн тэнхимд шилжин суралцаж, 1961 онд төгссөн. 1961 - 1962 онд Швейцари улсын Олон Улс Судлалын Хүрээлэн (IUHEI)-д суралцав. 1962 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад төсөв хариуцсан ажилтанаар ажиллаж, 1971 - 1972 онд АНУ-ын Массачусетс Технологийн Их Сургууль, Слон Сургуулийг дүүргэж бизнес удирдлагын магистр (MBA) зэрэг хүртсэн. 1974 - 1976 онд Гана улсын Аялал Жуулчлалын Агентлагийн даргаар ажилласан.

Энэ хугацаанд Иракийн дайн, Руандагийн иргэний дайн зэргийг зохицуулах үйлст амжилттай хүчин зүтгэж иржээ.

Тэрээр 1997 оны 1 сарын 1-нд НҮБ-ын ажилтнууд дундаас сонгогдсон анхны ерөнхий нарийн бичгийн дарга болон үүрэгт ажилдаа орсон юм.

Тэрээр эхнэр болох швед үндэстэй, өмгөөлөгч мэргэжилтэй Нане Мариа Аннантайгаа 3 хүүхэдтэйгээ амьдадаг.

Тити Алакиятай гэрлэж байгаад салсан.

Англи хэл, Франц хэл, Кру хэл, Акан хэл, Африкийн бусад хэлүүд.




#Article 185: Их найм (438 words)


Их Найм (G8) нь Америкийн Нэгдсэн Улс, Герман, Их Британи, Итали, Канад, Оросын Холбооны Улс, Франц, Япон гэсэн дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг улсуудаас бүрдэх бүлэг юм. Эдгээр улсууд нь дэлхийн эдийн засгийн 65 орчим хувийг бүрдүүлдэг. Жил бүр эдгээр улсуудын төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд уулзаж, дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог гэж хэлж болно. Гэхдээ Орос улс Крымыг өөртөө нэгтгэснийг эсэргүүцсэн Их наймын бусад улсууд 2014 оноос Оросыг тус уулзалтад оролцуулахаас түдгэлзсэнээр өдгөө Их долоогийн хүрээнд уулзалтууд явагдаж буй.

Их наймын үүсэл нь 1973 оны нефтийн хямралаас үүдэн дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэснээс улбаалж АНУ, Европ, Японы санхүүгийн албаны хүмүүс уулзалт хийж эхэлсэнтэй холбоотой.
	 

	 

	 
Тэр үед АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтоны санаачилгаар Долоогийн бүлэг нь Наймын бүлэг болсноо зарласан бөлгөө. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельциний явуулж байсан эдийн засгийн өөрчлөлт болон НАТО-гийн талаарх байр суурийг үнэлсэн хэрэг байлаа. 	 
	 

Их найм нь албан ёсны бүтэц, удирдлага байдаггүйгээрээ НҮБ, Дэлхийн банк зэрэг байгууллагуудаас ялгаатай. Бүлгийн удирдлагааар жил бүр гишүүн орнуудын аль нэгийг сонгодог. Тухайн улсыг тэр оны 1 сарын 1-нд тэргүүлж байсан хүн Их наймын бүлгийг удирдана. Жилийн дунд үед даргалж буй улсад 3 хоногийн дээд хэмжээний уулзалт зохиогддог. Энэ нь дэлхийн гол бодлогыг тодорхойлдог тун чухал арга хэмжээ болно.

Мөн эрүүл мэнд, хууль эрх зүй, хөдөлмөр, эрчим хүч, хөгжил, байгаль орчин, гадаад хэрэг, хууль зүй дотоод хэрэг, терроризм, худалдаа зэрэг асуудлаар сайд нарын түвшинд уулзалтууд зохиодог. Эдгээрээс Их наймын ОХУ-аас бусад 7 орны сангийн сайд нар болон Европын холбооны төлөөлөгчид оролцдог жил тутмын уулзалт нь нэр нөлөө ихтэй. Үүнээс гадна G8+5 буюу Бразил, Энэтхэг, Мексик, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Өмнөд Африкийн сангийн сайд нарын уулзалт зохиогддог.

Их Наймын орнууд нь дэлхийн хүн амын 14-хөн хувийг бүрдүүлдэг боловч дэлхийн нийт ДНБ-ий гуравны хоёр хувийг бий болгодог юм. (Дэлхийн Хөгжлийн Илтгэл 2006 / Дэлхийн банк-г үзнэ үү).

Их наймын тэргүүнүүдийн жил тутмын уулзалт нь даяарчлалын эсрэг хөдөлгөөний эсэргүүцлийн нэг бай болдог.

Шүүмжлэлүүд нь хүлэмжийн хий ихээр ялгаруулж дэлхийн дулааралд нөлөө үзүүлж буй, Африк болон хөгжиж буй орнуудыг өрийн хямралд оруулж, тэгш бус худалдаанй бодлогоор ядуурал бий болгож буй, мөн ДОХ-ын эсрэг явуулж буй бодлого зэрэг даяарчлалтай холбоотой асуудлууд байдаг. 

Түүнээс гадна Испани, Энэтхэг, Бразил, Хятад зэрэг эдийн засаг нь хүчирхэг улсуудаар эгнээгээ өргөтгөхгүй байгаа тул дэлхийн эдийн засгийг төлөөлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл их бий.

Хамгийн сүүлд ОХУ-д болсон уулзалт нь Ираны цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцэж байхдаа Палестин-Израйлийн тэмцэл хурцадсанаас тасалдаж байсан түүхтэй.

Уулзалт нь дараах дарааллаар ээлжилж зохиогддог: Франц, АНУ, Их Британи, Герман, Япон, Итали, Канад, ОХУ (цаашид бусад улсууд нэмэгдвэл нэмэгдсэн дарааллаар). Энэ үеэр дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын удирдагчдын уулзалтыг сурвалжлахаар дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун сурвалжлагч цугладаг юм. 

Мөн үзэх: G8 уулзалтын лого




#Article 186: Хар бүс (114 words)


Хар бүс нь жүдо, айкидо, карате зэрэг Японы уламжлалт тулааны урлагийн 1-с дээш дантай бөхчүүд бүслэдэг бүс юм.
Күро-оби гэдэг нь японоор хар бүс гэсэн утгатай үг бөгөөд гадаадад ч энэ дуудлагаараа хэрэглэх тохиолдол байдаг. 
Эртнээс бүс нь айкидо, карате, жүдо зэргийн өмсгөлтэй хамт угаадаггүй байсан зэргээс удаан хэрэглэх тусам өнгө өөрчлөгдөн өөр болдог байна. Сүүл рүүгээ бүс хар өнгөтэй болж ирэн эхлэн суралцагч болон туршлагатай тамирчин хоёрын бүс нь эрс өөр өнгөтэй болдог. Энэ нь хар бүсний эхлэл болсон түүхтэй. 
Жүдод бол хар бүсний 6-р дангаас дээш болбол улаан бүс, улаан цагаан алаг бүсийг хэрэглэдэг. 
Эмэгтэй тамирчдын хар бүс нь голоороо 1/5 хэмжээний өргөнтэй цагаан зураастай байдаг. Энэ зөвхөн Японы дотоод тэмцээнүүдэд хэрэглэгддэг.




#Article 187: Миеэгомбын Энхболд (421 words)


Миеэгомбын Энхболд (1964 оны 7 сарын 19) нь Монгол Улсын улс төрч юм. Тэрээр 2006 оноос 2007 хүртэл ерөнхий сайдаар ажилласан бөгөөд 2007 оны 12 сараас 2012 оны 8 сар хүртэл Шадар Сайдаар ажиллажээ. 2005 оноос 2007 онд МАХН-ын даргаар, 2008 оноос УИХ-ын гишүүн, дэд даргаар ажиллаж байв. Тэрээр 2013 оноос хойш МАН-ыг тэргүүлж 2016 оны УИХ-ын сонгуульд намаа удирдан ялалт байгуулж, улмаар УИХ-ын даргаар ажиллаж байсан ч нам доторх зөрчилдөөний улмаас 2017 онд намын дарга, 2019 онд УИХ-ын даргын албан тушаалаасаа буув. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшин өрсөлдсөн ч Халтмаагийн Баттулгад ялагдсан.

Тэрээр 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1987 онд МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистр.

М.Энхболд нь нийслэлийн засаг дарга байх үед хууль бусаар олгогдсон газар болон барилгын зөвшөөрлүүд олширсон.

Тэрээр намын даргаар 2 жил орчим хугацаанд ажилласан бөгөөд энэ хугацаанд тус намд олон жигүүр хөдөлгөөн, шинэчлэгч бүлгүүд бий болж, намын шинэчлэл, дотоод ардчиллын тухай ярих болжээ. Эдгээр хөдөлгөөнүүдийн шахалт шаардлагаар намын ээлжит бус их хурлыг хуралдуулахаар болсон юм. Ингээд МАХН-ын 25-р их хурал 2007 оны 10-р сарын 22-30-ны хооронд болж, намын даргын төлөө С.Баяр, М.Энхболд нар дахин өрсөлдөн энэ удаа С.Баяр 56,6 хувийн саналаар ялжээ. Ийнхүү Монголын ууган улстөрийн хүчин, улс төрийн хамгийн том нам болох МАХН-ын дотор шинэчлэл өөрчлөлтийн уур амььсгал орж, нэг хүнийг дээдлэн хуучин захиргааны аргаар удирддаг арга барилыг өөрчлөхөөр зориглон оролдсон төвөгтэй хэцүү ажил нь тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан М.Энхболдыг өөрийг нь намын дарга улмаар Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцроход хүргэсэн юм.

Гэвч МАХН-ын зүгээс АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж нэрээ татахгүй бол засгийн газрыг нь огцруулна хэмээн ил далдаар шахалт үзүүлэх болов. Ингээд Ц.Элбэгдоржийн нэрийг нөхөн сонгуулиас татуулж, үүнийхээ хариуд Их Эвслийн Засгийн газрыг УИХ-ын ээлжит сонгууль хүртэл МАХН-Эх Орон Ардчилал эвслийн хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллуулах нөхцөлтэй гэрээ байгуулав. Ийнхүү М.Энхболд УИХ-ын гишүүнээр сонгогдов. 2008, 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд М.Энхболд Төв аймагт УИХ-ын 14-р тойрогт нэр дэвшин дахин сонгогдсон.

Хэдий Ардчилсан нам гэрээний дагуу өөрийн нэр дэвшигчийн нэрийг нөхөн сонгуулиас татуулсан боловч 2006 оны 1 сард МАХН, УИХ дахь Ардчилсан намын Мэндсайханы Энхсайхан тэргүүтэй цөөн гишүүд, Эх орон нам, Монгол Улсын Бүгд найрамдах нам, Ард түмний намд Засгийн газарт суудал амлаж байж Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулж, М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгож, Үндэсний эв нэгдлийн хэмээх тодотголтой шинэ Засгийн газраа бүрдүүлсэн юм. МАХН-ын 25-р их хурлаар түүнийг намын дарга болон ерөнхий сайдаас огцруулах шийдвэр гарчээ. Тэрээр өөрийг нь залгамжилсан Санжаагийн Баяр, мөн дараагийн Сүхбаатарын Батболдын засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байв.

Баттулгатай өрсөлдөн ялагдсан




#Article 188: Мэндсайханы Энхсайхан (148 words)


Мэндсайханы Энхсайхан (6 сарын 4 1955 - ) нь улс төрч, Монгол Улсын 18 дахь ерөнхий сайд юм.

Тэрээр 1978-1988 онд Гадаад худалдааны яаманд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга, 1989-1990 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал, 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, 1992-1993 онд УИХ-ын гишүүн, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1998-2003 онд “Премьер интернейшнл” ХХК-нд захирал, 2003-2005 онд Ардчилсан намын дарга, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.  2004-2006 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.

Түүнийхээ дараа Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгжийн захирлаар ажиллаж байгаад 2014 оны 12 сард Сайханбилэгийн засгийн газарт Монгол Улсын Сайд хэмээх албан тушаалд томилогдон, Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцаж ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн үр дүнд Сайханбилэгийн засгийн газар огцроход ажлаа хүлээлгэн өгчээ.




#Article 189: Жанлавын Наранцацралт (205 words)


Жанлавын Наранцацралт (* 1957 оны 6 сарын 10-нд Улаанбаатарт; † 2007 оны 11 сарын 12-нд Төв аймагт) нь Монголын улс төрч, Монгол Улсын 20 дахь ерөнхий сайд байв.

Тэрээр 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд Беларусийн Улсын Их Сургууль, 1981 онд Москва хотын Газар зохион байгуулалтын их сургууль, 1990 онд Монгол Улсын их сургууль төгссөн. 

Тэрээр 1981-1989 онд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн, 1989-1991 онд БОЯ-ны газрын бодлогын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1991-1996 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хэлтэс, албаны дарга, тус хотын Захирагчийн албанд ахлах мэргэжилтэн, 1996 онд Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд дарга, 1996-1998 онд Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1998-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1999-2000 онд МУИС-д багш, зөвлөх профессор, 2000, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ. 2004-2006 онд Байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. 2006 оны 1 сараас Барилга хот байгуулалтын сайдаар томилогдон ажиллаж байлаа.

Тэрээр 2006 онд Үндэсний Шинэ Намыг үүсгэн байгуулалцаж 2007 оноос даргаар нь ажиллаж байжээ. 
Наранцацралт Газар зохион байгуулагч-инженер, улс төр судлаач, нийгэм, эдийн засгийн газрын эрх зүйч  мэргэжилтэй. Газар зүйн ухааны доктор. Монгол Улсын их сургуулийн зөвлөх профессор, Москвагийн Газар зохион байгуулалтын их сургуулийн хүндэт профессор. 




#Article 190: Зөгийн бал (624 words)


Зөгийн бал нь зөгий цэцгийн балыг цуглуулан, үүрэндээ хадгалан бий болгодог чихэрлэг хүнсний зүйл юм.

Зөгий нь цэцгээс цуглуулсан балыг биедээ шилжүүлэн ферментжүүлж задлан үүрэндээ хадгалдаг. Зөгийн үүр нь 35℃ температуртай байдаг бөгөөд ажилчин зөгийнүүд үүрэн доторх агаарыг үргэлж сольж цэвэршүүлж байдаг тул ус нь ууршиж, чихэрлэгийн хэмжээ 80%-д хүрнэ. Найрлагад нь глюкоз, фруктозоос гадна янз бүрийн витамин, эрдэс, амин хүчлүүд агуулагддаг. 1кг нь 2940 ккал хүрэх тун өндөр илчлэгтэй.

Зөгийн бал нь бага температурт талстжидаг. Энэхүү талстжисан хэсэг нь глюкоз, талстжаагүй үлдсэн хэсэг нь фруктоз байдаг. Халаахад буцаж анхны байдалдаа ордог бөгөөд чанар нь алдагддаггүй.

Зөгийн бал нь удаан хадгалах боломжтой. Египетэд пирамидыг малтаж байсан америкийн архелеогич T.M.Дэвис 3300 жилийн өмнөх зөгийн бал хадгалаастай шилэн сав олсон нь доторх зөгийн бал нь чанараа огт алдаагүй байсан нь тэмдэглэгдэн үлджээ.

Зөгийн баланд ботулинус хэмээх нянгийн үр хөврөл агуулагдах тохиолдол бий. Гэхдээ зөгийн балан дотор байхдаа өсч үржин хор хөнөөл тарих аюулгүй, хүний биед орсон хойноо ч өсч үржих чадваргүй гэгддэг. Харин хоол боловсруулах эрхтэн нь бүрэн хөгжиж амжаагүй нэг хүртэлх насны хүүхдэд зөгийн бал өгч болохгүй.

Хүнсэнд хамгийн өргөн хэрэглэдэг.
Талх болон халуун бялуунд түрхэж идэхээс гадна бяслаг, сүү, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэх нь бий.

Кофе болон байхуу цай зэрэг ундаанд элсэн чихрийн оронд хэрэглэнэ. Зөгийн балыг бүрдүүлэгч гол бодис нь фруктоз буюу жимсний чихэр бөгөөд энэ нь бага температурт чихэрлэг амт нь сайн мэдрэгдэх боловч өндөрт температурт чихэрлэг амтаа алдана. Иймээс халуун бүлээн зүйлтэй холиход хэмжээг нь хэтрүүлэх магадлалтай.

Байхуу цайнд зөгийн бал хийвэл өнгө нь харладаг. Энэ нь байхуу цайнд агуулагддаг таннин хэмээх бодис зөгийн баланд агуулагдах төмөртэй урвалд орсноос шалтгаална.

Зөгийн балыг хүнснээс гадна эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг.

Мөн бага зэрэг шингэлээд, исгэж зөгийн балны архи хийдэг.

Зөгийн үүрнээс балыг нь авсны дараа үлдэх лаваар лаа, будаг зэрэг зүйл хийдэг.

Зөгийн бал нь цэцгийн төрлөөс хамаарч амт, өнгө, үнэр, найрлага нь ялгаатай байдаг.

Дараа нь Мексик, Оросын Холбооны Улс, Энэтхэг, Канад, Испани улсууд орно. Монгол улсын хувьд Сэлэнгэ аймгийн нутагт зөгий үржүүлгийн газар бий боловч зөгийн балны хэрэгцээний ихэнх хувийг импортоор хангадаг.

Хүн зөгий хоёрын харилцаа маш эртний түүхтэй. Испаний нутаг дахь Аланиа агуйгаас олдсон 10000 жилийн өмнөх сүг зурагт зөгийн үүрнээс балыг нь авч буй эмэгтэй дүрслэгдсэн байдаг. Месопотамийн дүрс бичигт зөгий үржүүлэгтэй холбоотой зүйлс бичигдэн үлдэж хоцорсноос гадна Эртний Египетийн сүг зурагт зөгий үржүүлгийн байдал дүрслэгдэн үлджээ.

Эртний Грекийн гүн ухаантан Аристотель Амьтны аймаг хэмээх бүтээлдээ зөгий үржүүлгийн талаар дурьдсан байдаг. Түүнд зөгий цуглуулдаг зүйл нь ургамалын тоос биш, цэцэгт хуримтлагдсан шүүдэр гэж бичжээ.

Хуучин гэрээнд Израйльчуудад амласан нутаг Канаан нь Сүү, зөгийн бал урсч байдаг газар гэж дүрслэгдсэн байдгаас зөгийн бал нь эртнээс нааш үржил шим, баялгийн бэлгэдэл болж ирснийг ойлгож болно.

Дундад зууны Европт гэрэлтгүүлгийн зориулалттай хэрэглэх лааны түүхий эд болгож лавыг хэрэглэдэг байсан тул сүм хийдүүдэд зөгий үржүүлдэг байжээ.

Дэлхий дээр 9 төрлийн зөгий байдаг.

Зөгий нь цэцэг олвол бусаддаа бүжгээр бал байгаа чиглэл, зайг мэдээлнэ. Бал авчирсан ажилчин зөгий нь бал хадгалдаг зөгийнд балаа дамжуулдаг бөгөөд энэ үед чихэрлэг ихтэй бал авчирсан зөгийнөөс нь эхэлж авдаг тул чихэрлэг багатай бал авчирсан ажилчин зөгий хүлээх хэрэгтэй болдог. Иймээс сайн балтай газар луу ажилчин зөгийнүүд олноороо явдаг байна.

Байгальд байдаг зөгийн үүр нь сархинаг гэж нэрлэгдэх бөгөөд зургаан талтуудаас тогтох босоо хавтгай хэлбэртэй. Сархинагийн тоо нь зөгийн төрлөөс хамаарч янз бүр байдаг. 

Зөгийн бал нь илчлэг ихтэй тул хүнээс гадна амьтад ч дурладаг. Зөгийн үүрийг сүйтгэж, балыг нь дээрэмддэг хамгийн гол амьтан нь баавгай юм.

Түүнчлэн бусад амьтдыг ашиглаж, бал олж иддэг шувууд бий. Голчлон Африкийн Сахарын цөлөөс урагш орших тоншуулын төрлийн шувуу (Indicator minor) зөгийн бал, лаванд маш дуртай. Хүн, баавгай зэрэг амьтдад зөгийн үүр байгаа газрыг мэдэгдэж, тэдгээр нь зөгийн бал авсны дараа эвдэрч үлдсэн зөгийн үүрнээс үлдэгдлийг нь иддэг байна. Үүнийг нь ашиглаж, уг шувууг дуудах тусгай шүгэл хүртэл ашигладаг бүс нутаг бий.




#Article 191: Монголын Үндэсний Олимпын Хороо (117 words)


Монголын Үндэсний Олимпын Хороо (Монголын Үндэсний Олимпийн Хороо гэх, дүрмийн алдаатай нэрийг албан ёсоор хэрэглэдэг) нь Монгол улсад олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх зорилготой байгууллага юм.

Монголын Үндэсний Олимпын Хороо нь анх 1956 онд байгуулагдаж, 1962 онд ОУОХ-ны их гэр бүлд багтсан. МҮОХ нь Олон Улсын Олимпын Хартийг удирдлага болгож, олимпын хөдөлгөөнийг үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий Төрийн бус байгууллага юм. 
МҮОХ нь олимпын наадам, Олон улсын олимпын хорооны ивээл дор зохиогдох тив, бүс болон дэлхийн спортын олон төрөлт  тэмцээнд Монгол улсыг төлөөлөх онцгой эрхийг Олимпын Хартийн дагуу дангаар эдэлдэг.1964 оноос эхлэн олимпын наадамд тамирчдаа илгээжээ. 

МҮОХ-ны одоогийн ерөнхийлөгчөөр Найдангийн Түвшинбаяр ажилладаг. Тэрбээр 2020 оны 8-р сарын 14-ны өдөр болсон Монголын олимпын чуулганаас МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон.




#Article 192: Минамата өвчин (367 words)


Минамата өвчин (Япон: 水俣病, Минамата-бёо) нь байгаль орчны бохирдлоос үүдэлтэй өвчин. 1956 онд Японы Күмамото мужийн Минаматад анх илэрсэн тул уг газрын нэрээр нэрлэгдсэн. Аж үйлдвэржилтийг дагаж бий болсон байгаль орчны бохирдлын хор уршиг хүнд илэрсэн хамгийн тод жишээнүүдийн нэг билээ.

Минамата өвчин нь метилийн мөнгөн уснаас болж үүсдэг хордлогоос гаралтай/үүсэлтэй төв мэдрэлийн системийн өвчин юм.

Өвчний гол шинж тэмдэг нь дөрвөн мөчний үзүүр мэдрэлгүй болох, биеийн хөдөлгөөн саармагжих, нүдний харах хүрээ багасах, сонсгол муудах, биеийн тэнцвэр олох чадваргүй болох, хэл ярианы чадвар муудах, хөл гар салгалах зэрэг болно.

Өвчтөнүүдэд дээрх шинж тэмдгүүд дангаар болон хавсарсан байдлаар илрэх бөгөөд хүнд хэлбэртээ галзуурах, ухаан мэдрэлгүй болж улмаар үхэлд хүргэдэг. Нөгөө талаар харьцангуй хөнгөн хэлбэрийн өвчлөлийн үед толгой өвдөх, амархан ядрах, амт, үнэр мэдрэхээ болих, чих дүнгэнэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүд нь метилийн мөнгөн усны нөлөөгөөр тархины эд эсүүд гэмтсэнтэй холбоотой. Хордлогын үед жирэмсэлбэл урагт нөлөөлж, төрөлхийн гажигтай хүүхэд төрнө. Ерөнхийдөө уг өвчний илрэх хэлбэр нь мөнгөн усны хэмжээнээс шалтгаалах боловч мөнгөн ус нь хүний биед тогтдоггүй ялгадсаар дамжиж гадагшилдаг тул биен дэх мөнгөн усны хэмжээгээр уг өвчнийг оношлох нь төвөгтэй. Орчин үеийн анагаах ухаанд уг өвчнийг төгс эмчлэх арга хараахан олдоогүй байгаа бөгөөд сэргээн засах эмчилгээний үр дүнд алдагдсан чадваруудыг тодорхой хэмжээгээр нөхөн сэргээх боломжтой. Мөн залуу байхад өвчний шинж тэмдэг илрээгүй хэрнээ хөгширч, бие организм сулрахтай зэрэгцэн өвчний шинж тэмдэг илрэх тохиолдол бий.

Мөнгөн усаар бохирдсон усыг ахуйн хэрэгцээнд ашиглах, бохирдсон усанд амьдардаг загас амьтдыг хүнсэндээ хэрэглэх, эсвэл ууршсан мөнгөн ус амьсгалын замаар биед нэвтрэх явдал удаан хугацаанд үргэлжилбэл хүний бие дэх мөнгөн усны хэмжээ зохих түвшнээс хэтэрч, минамата өвчин үүсдэг.

Хятад, Японд илэрсэн нь хүнд үйлдвэрүүд хаягдал мөнгөн усаа ойр хавийн усанд хаяж байснаас үүдэлтэй бол Бразил дахь бохирдол нь алт зэрэг бодисыг олборлоход мөнгөн ус хэрэглэж байсантай холбоотой.

Сэлэнгэ аймаг дахь Бороо голын сав газарт Монголор нэртэй нийгэмлэг анх 1913 онд алт олборлож эхэлсэн бөгөөд тэд үүндээ мөнгөн ус хэрэглэдэг байв. Гэтэл 1956 онд үйлдвэрийн алт баяжуулах тогоо хагарч их хэмжээний мөнгөн ус Бороо голд асгарсан түүхтэй. Өдгөө Бороо голын ёроолын хөрсөнд Бороогийн алтны үйлдвэрээс асгарсан 2-3 тонн мөнгөн ус байна. Бороо голын сав газрын хөрсөнд мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээсээ 5-20 дахин өндөр байгааг ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын судалгааны багийнхан тогтоосон.




#Article 193: Сапармурат Ниязов (252 words)


Сапармурат Атаевич Ниязов (; , 1940 оны 2-р сарын 19 - 2006 оны 12-р сарын 21) нь Туркменистаны улс төрч. Туркменистан улсын анхны ерөнхийлөгч, Туркменистаны ардчилсан нам (DPT)-ын дарга. 1993 оноос Туркменчуудын эцэг гэсэн утга бүхий Туркменбаши () хэмээх нэр зүүж, ард түмэндээ Сапармурат Туркменбаши () хэмээн нэрлэгдэж байв.

Ашхабадын Кипчак тосгонд төрсөн Ниязов бага насандаа өнчирчээ. Эцэг нь дэлхийн 2-р дайнд оролцож, 1942 онд дайны талбарт нас нөгчиж, эх болон 2 ах нь 1948 онд болсон газар хөдлөлтөд амь үрэгджээ. Ийнхүү тэрээр хүүхэд асрах газарт өсч торнин, хожим холын хамаатныхаа гэрт амьдрах болжээ.
Сурлага сайтай байсан тэрээр 1959 онд Геологи хайгуулын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн Туркмен дахь салбарын зааварлагчаар ажлын гараагаа эхэлжээ. 1962 онд Коммунист намд гишүүнээр элссэн. Ленинградын аж үйлдвэрийн дээд сургуульд элсэн орж, 1967 онд төгсөөд усан цахилгаан станцад ажиллаж байв.

Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Үндсэн хуулийн дагуу 1992 оны 6-р сарын 21-нд Туркменистан улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон. 1993 онд парламентаас түүнд Туркменбаши (Туркменчуудын эцэг) хэмээх цол олгож, улмаар 1999 оны 12-р сард насан туршийн ерөнхийлөгчөөр зарлагдсан. 2003 оноос төрийн эрх барих дээд байгууллага болох ардын төлөөлөгчдын хурлын даргаар ажиллаж байв.

Каспийн тэнгисийн эрэг орчмын шатдаг хийг ашиглан олсон орлогоороо улсынхаа эдийн засгийг сайжруулж чадсан. Гадаад харилцаандаа төвийг сахисан улс болохоо зарлаж, харьцангуй хаалттай байсан.

Ийнхүү амьддаа ард түмэндээ бурхан мэт тахигдсан дарангуйлагч 2006 оны 12-р сарын 21-нд гэнэт нас баржээ.

Эдийн засаг, улс төрийн ухааны доктор, Туркменистаны Шинжлэх ухааны академийн гишүүн. Зөвлөлт Холбоот Улсын найрамдлын одонт. Туркменистан улсын баатар цолыг 5 удаа хүртсэн. Бусад олон одон медалиар шагнагдаж байжээ.




#Article 194: Голомт банк (863 words)


Эх орныхоо хөгжлийн түүчээ, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө Сайн сайхныг санхүүжүүлнэ уриаг өмнө тавин,  үйл хэрэг бүхнээ зориулж ирсэн Голомт банк нь 1995 оны 3-р сарын 6-нд үндэсний хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан  Монголын ууган арилжааны банкуудын нэг юм. Анх 400 сая төгрөгийн дүрмийн сантай байгуулагдаж байсан  Голомт банкны нийт актив 2015 оны байдлаар Монгол Улсын ДНБ-ний дөрөвний нэг, банкны системийн 20 орчим  хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрсэн  байна.   

Голомт банк  нь төр засгаас үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн  бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэгч төдийгүй Монгол улсад хийгдсэн томоохон бүтээн байгуулалтыг  сүндэрлүүлэхэд гар бие оролцож ирсэн бүтээгч хамт олон юм. 

Голомт банк нь Монголын  банк санхүүгийн салбарт  Монголд-Анх удаа гэсэн  алдрын титмийг олонтаа хүртжээ. Энэ нь Голомт банк үргэлж шинийг санаачлагч, шинэчлэгч, бүтээгч банк байж чадсаны баталгаа юм.  

Голомт банк Монголд анх удаа олон улсын төлбөрийн картын системийг нэвтрүүлж, анхны Мастеркарт, Visa картыг харилцагчдынхаа гарт атгуулсан төдийгүй анхны интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, анхны ухаалаг утсанд суурилсан банкны аппликейшн болох Смарт банк, Өөртөө үйлчлэх банк гээд зах зээлд нэвтрүүлсэн үйлчилгээ бүхэн нь  Монголын банк санхүүгийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, дэлхийн энтэй зэрэгцэхэд зүй ёсоор  нөлөөлсөн юм. 

Харилцагчиддаа үргэлж шинэ, дэвшилтэд, ухаалаг үйлчилгээг санал болгодог  Голомт банк нь дэлхийд алдартай Инфосис компанитай хамтарч  банкны үндсэн бүртгэлийн Core системийг нэвтрүүлсэн ба мөн олон улсад өндөр нэр хүнд бүхий AMEX картыг зах зээлд гаргаж, иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилготой Үндэсний хуримтлалын хөтөлбөрийг Монгол орон даяар амжилттай хэрэгжүүлэн, Кастодиан банкны үйлчилгээг албан ёсоор эхлүүлж, харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой  сайт болон жижиг дунд бизнес эрхлэгчдээ чадавхижуулах зорилтын хүрээнд  сайтыг нээгээд байна.   

Мөн Монголын анхны даатгагдсан Эрчим бондын андеррайтераар нь  ажиллаж, харилцагч банкны бүх төрлийн үйлчилгээг цахимаар хүлээн авах боломж бүхий Цаасгүй банк аяныг өрнүүлж, газрын тос, алт, зэсний ханштай  уялдсан Гибрид хадгаламжийн бүтээгдэхүүнийг зах зээлд гарган, Өөртөө үйлчлэх цахим буланг нэвтрүүлсэн зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ 100 гаруй салбар тооцооны төвөөрөө дамжуулан 600,000 гаруй харилцагчиддаа хүргэж байна. 

Нийгмийн хариуцлагаар манлайлагч Голомт банк нь санхүүгийн шилдэг үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ  харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, үндэсний соёл урлаг, спорт, хүмүүнлэг,  эх дэлхийгээ хамгаалах төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж ирснээс гадна эх орныхоо ирээдүй болсон оюутан залууст олгох тэтгэлгээ жил ирэх тусам нэмэгдүүлж 1300 гаруй оюутанд нэг тэрбум төгрөгийн тэтгэлэг олгон, эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж  ирлээ. 

Мөн иргэдийн гал голомтоо бадраах,  орон сууцжуулах үйлсэд идэвхитэй оролцож,  зээл олголтын  гуравны нэг хувийг дангаараа  бүрдүүлж байна. 

Түүнчлэн Голомт банк нь үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд байгаль орчин, нийгэмд ээлтэй, ил тод бизнесийг дэмжин ажиллаж ирсэн бөгөөд энэхүү зарчмуудыг суурь болгосон Тогтвортой санхүүжилтийн бодлогыг амжилттай баримтлан ажиллаж ирсэн  тул Тогтвортой Санхүүжилтийн Бодлогоор Манлайлагч Банкаар  тодорч, 2016 онд бусад банкуудаа манлайлан ажиллаж байна. 

Тус групп нь монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк, үнэт цаас брокер дилерийн Голомт Секюритиз ХХК, Ашид Голомт ББСБ, даатгалын салбарт манлайлагч Мандал даатгал зэрэг үндэсний томоохон компаниудыг эгнээндээ нэгтгэсэн 100% Монголын хөрөнгө оруулалттай үндэсний тэргүүлэгч санхүүгийн групп бөгөөд дэлхийн тавцанд Монгол Улсаа төлөөлсөн хүчтэй өрсөлдөгч байж, олон улсыг дамнасан санхүүгийн групп болох эрхэм зорилтыг өмнөө тавиад байна. 

Голомт банкны хийж хэрэгжүүлсэн энэ бүх ажлууд болон санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүдийг үндэслэн дэлхийн банк санхүүгийн салбарын чансааг тодорхойлогч “The Banker” “Euromoney” сэтгүүл  “ Global Finance” сэтгүүл   “Global Banking  Finance Review awards” байгууллагуудаас Голомт банкийг жил бүр “ШИЛДЭГ БАНК” ШИЛДЭГ-ИНТЕРНЭТ БАНК” ”ШИЛДЭГ ИРГЭДИЙН БАНК” зэрэг нэр хүндтэй шагналуудыг олгож ирсэн билээ.

Голомт банкны толгой компани болох Голомт файнэншил групп ХХК нь 2015 онд Дэлхийн эдийн засгийн чуулганы “Дэлхийн хурдацтай хөгжиж буй компаниуд”-ийн нэгээр тодорсон нь бахархалтай амжилт юм. 

Голомт банкны гадаад хөрөнгө оруулагч компаниудын нэг болох Swiss-MО Investment AG нь дэлхий даяар хөрөнгө оруулалт, түүний удирдлага болон худалдааны үйл ажиллагаа явуулдаг Швейцарийн Гризонс-д үүсгэн байгуулагдсан хөрөнгө оруулалтын сан юм.  

Trafigura Beheer B.V. нь 1993 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн газрын тосны гурав дахь том төмөр агуулаагүй баяжмалын арилжаалагч болж чадсан олон улсын корпораци юм.  

Голомт банк нь чадварлаг ажилтнуудаа урт хугацаанд тогтвортой ажиллах хөшүүрэг болгож Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд эдүгээ 150 гаруй ажилтнууд хамрагдаж, “Хувьтай Голомт” ТББ-ыг үүсгэн байгуулсан юм. Ингэснээр бусад хувьцаа эзэмшигчидтэй сонирхол нэгтэй болж  компанидаа эзний үүднээс хандах болсон. Хэдийгээр 1.33 хувийн цөөнх хувьцааг эзэмшдэг ч тэдний ашиг сонирхлыг дэмжиж ТУЗ-д нэг гишүүн томилох эрх олгосон байдаг.  

Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 3/1-ийг хараат бус гишүүд эзэлдэг ба хувьцаа эзэмшигч ажилтнууд өөрсдийн төлөөллийг мөн ТУЗ-д томилдог.  Энэ  нь Голомт банкны ТУЗ-ийн тогтолцоо нэг талын нөлөөнд автсан шийдвэр гаргах эрсдэлгүй хамгийн эрүүл гэдгийн баталгаа юм.  

Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг 

Ерөнхийлөгч – Г.Ганболд

Тэргүүн дэд захирал – О.Эрдэмбилэг /Одоо Монгол банкны тэргүүн дэд захирал/

Нөөцийн удирдлага хариуцсан дэд захирал– Б.Мөнхбаатар

Зээл хариуцсан дэд захирал-Т.Нямсүрэн

Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал – Б.Энхтуяа

Аудит хариуцсан захирал-  Р.Батсүрэн

Санхүүгийн удирдлагын газрын захирал – М.Чимэгмөнх

Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал – Н.Цэрэндаваа

Дэд захирал, Бизнес хөгжлийн газрын захирал – Д.Сугар

Сувгийн удирдлагын газрын захирал – У.Хосжаргал

Хөрөнгө оруулалтын банкны газрын захирал – Ж.Хишигжаргал

Байгууллагын банкны газрын захирал – Д.Бадрал

Кастодиан банкны газрын захирал – Г.Зориг

Бүртгэл тооцооны газрын захирал – Ё.Пүрэвбат

Мэдээллийн технологийн газрын захирал – Б.Эрдэнэбаяр

Голомт банк нь олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцагчдын экспорт, импортод суурилсан бизнесийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, гадаад төлбөр тооцоог хамгийн түргэн шуурхай, өргөн сонголттой хийх боломжийг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг. 

Гадаад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээ: 

Нийт 70 гаруй ОУ-н нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллагуудтай

хамтын ажиллагаатай. 




#Article 195: HTML (3087 words)


HTML (Анг. HyperText Markup Language) буюу Гипербичвэрт Тэмдэглэгээт Хэл нь цахим хөтчөөр дүрслэгдэн харагддаг цахим хуудас болон бусад мэдээллийг үүсгэдэг үндсэн тэмдэглэгээт хэл хэл юм. 
 цахим хуудаст өнцөгтэй хаалтаас тогтох HTML элементүүдээс (Жш: ) тогтдог. HTML таагууд (Анг. tag) нь хос (lt;h1gt;, lt;/h1gt;), хос бус (lt;imggt;) гэсэн хоёр төрөл байдаг. Хос бус таагийг мөн хоосон элемент гэдэг. Хос таагийн эхнийхийг нь нээх тааг (lt;h1gt;), хоёрдахийг нь хаах тааг (lt;/h1gt;, ташуу зураастай) гэдэг. Хос таагийн голд бичвэр, тайлбар, тааг, өөр бусад бичвэрэн агуулгатай төрлүүдийг оруулж болдог.  

Цахим хөтчийн зорилго нь HTML баримтыг боловсруулж дуу, дүрстэй цахим хуудсыг бий болгох юм.  
 

Вэб хөтөч HTML файлыг уншиж, харагдах, эсвэл дуут вэб хуудсанд болгон зохиож болох юм. хөтөч HTML хаягууд болон скриптүүдийг харуулах, харин хуудасны агуулгыг тайлбарлах нь ашигладаг байна. HTML нь бүтцийг тайлбарлах Вэб сайт бүдүүвчлэх нь нэг тэмдэглэгээний хэл, оронд нь гаргах, хамт толилуулгын дохионд нь програмчлалын хэл .
HTML элементүүд нь бүх вэб сайт нь барилгын тоосго нь болдог. HTML боломжтой зураг, объект оруулах үүсгэх болон ашиглах боломжтойинтерактив хэлбэр . Энэ нь бий болгох арга хангадаг зохион баримт бүтцийн тэмдэглэсэн замаар семантиксийг ийм гарчиг, зүйлийн, жагсаалт гэх мэт текстийг холбоосууд , ишлэл болон бусад эд. Энэ нь суулгаж болохскриптүүд зэрэг хэл дээр бичигдсэн JavaScript HTML вэб хуудсанд ажиллагаанд нөлөөлдөг.
Вэб хөтөч нь хамааруулж болно Cascading Style Sheets текст болон бусад материалын харагдах, зохион байгуулалт тодорхойлох нь (CSS). World Wide Web Consortium (W3C), HTML болон CSS стандартын аль алинд нь тогтоон барьж, тодорхой танилцуулах HTML дээр CSS хэрэглээг дэмжсэн.[1]

HTML-ийн анхны олон нийтэд тайлбар сүүлээр 1991 онд анх Berners-Lee Интернет дээр дурдсан HTML Сэдвийн нэртэй баримт бичгийг байсан юм. [5] [6] Энэ нь HTML-ийн анхны харьцангуй энгийн загварыг бүрдсэн 18 элемент тайлбарладаг. Холбоостой тагийн бусад тохиолдолд, эдгээр хүчтэй нөлөөлсөн SGMLguid ажиллуулах нь, стандарт нь еренхий Markup Language (SGML) CERN нь баримт бичгийн хэлбэрт суурилсан.Эдгээр элемент арваннэгэн хэвээр HTML 4 байдаг. [7]
HyperText Markup Language нь юм тэмдэглэх хэл вэб хөтөч програмууд нь тайлбарлах, ашиглах зохиож харааны, эсвэл дуут вэб хуудас руу текст, зураг болон бусад материал.HTML тэмдэглэгээг бүх зүйлийн анхдагч шинж чанар нь браузер тодорхойлсон байдаг ба эдгээр шинж чанар вэб хуудас дизайнерийн нэмэлт ашиглах замаар өөрчилж, эсвэл сайжруулсан болно CSS . Текст элементийн Олон эргээд ийм ашиглаж болохыг аль эрт текст хэлбэршилтийн хэлний боломжуудыг тайлбарладаг SGML, ашиглах 1988 ОУСБ-ын техникийн тайлан ИТБ 9537 техник байдаг УРСАЦЫН тушаалын эрт 1960-аад онд боловсруулсан CTSS (Compatible цаг System) нь үйлдлийн системийг -Sharing: Эдгээр тушаалууд нь хэлбэршүүлэлт typesetters гараар формат бичиг баримт ашиглаж тушаалуудыг олсон байна. Гэсэн хэдий ч, ерөнхий тэмдэглэгээг нь SGML ойлголт биш харин зөвхөн бүтэц, тэмдэглэгээг бас тусгаарлах нь нөлөө хэвлэж илүү элемент (шинж чанарууд нь түүвэрлэсэн үүсэл хүрээ) дээр үндэслэсэн бол; HTML аажмаар энэ чиглэл рүү явж байна CSS .
Berners-Lee SGML-ын ямар нэгэн програм болох HTML гэж үздэг. Энэ нь албан ёсоор тус тодорхойлсон байсанИнтернэтийн инженерингийн ажлын хэсэг нь HTML техникийн эхний саналыг дунд 1993 оны хэвлэл нь (IETF):Hypertext Markup Language (HTML) Интернет-төсөл Berners-Lee болон тус Дан Connolly , ямар нь SGML орсонбаримт бичиг төрөл тодорхойлолт дүрмийг тодорхойлох. [8] төсөл нь зургаан сарын дараа дуусгавар болсон хэдий ч түүний хүлээж авсан тухайгаа мэдэгдэхээс дурдаж байсан NCSA Мозаик нь амжилттай стандарт үндэслэн нь IETF-ийн гүн ухааныг харуулж дахь шугамын зургийг оруулах браузерынхаа өөрчлөн хаяг загварыг дэлгэн үзүүлжээ. [9] Үүний нэгэн адил, Дэйв Raggett сүүлээр 1993 оноос -ийн өрсөлдөгч интернэт-төсөл HTML + (Hypertext Markup Format) , ширээ, бөглөх гарч хэлбэр гэх мэт нь аль хэдийн хэрэгжиж-боломжуудыг стандартчилалын санал болгосон юм. [10]
HTML + төсөл эхээр 1994 онд дууссан HTML дараа, IETF-ийн 1995 онд HTML 2.0 дууссан бол HTML Ажлын хэсэг, ирээдүйн шийдлүүд тулгуурласан байх ёстой бөгөөд эсрэг стандарт гэж үзнэ зорилготой анхны HTML тодорхойлолт бий болгосон байна. [11]
ИИАХ-ийн ивээл дор цаашдын хөгжил нь эрх ашгийн хамт зогссон байна. 1996 оноос хойш, HTML тодорхойлолт арилжааны програм хангамж үйлдвэрлэгчдийн, оролцоотойгоор, хадгалагдаж ирсэн World Wide Web Consortium(W3C). [12] Харин 2000 онд, HTML нь олон улсын стандарт (болжээ ISO / IEC 15445: 2000). HTML 4.01 2004 онд хөгжүүлэх нь HTML5-нд эхэлсэн 2001 дамжуулан нийтэлсэн цаашид Errata буюу алдааны хуудсанд нь, оны сүүлээр 1999 онд хэвлэгдэн гарсан Вэб Hypertext Application Technology ажлын хэсэг 2008 онд W3C хамтарсан хүлээлгэн өгөх болсон (WHATWG), мөн бүрэн дуусгаж, 28-нд стандартчилагдсан Аравдугаар сар 2014. [13]

Энэ зүйлийн (HTML5 холбоотой болно) Хуучирсан эд анги. Сүүлийн үеийн үйл явдал, эсвэл шинээр бий мэдээллийг тусгахын тулд энэ өгүүллийг шинэчлэн уу.(2014 оны аравдугаар сарын)

November 24, 1995

Хулгана сарын 1997

HTML 3.2 [14] нь гэж нийтлэгдсэн W3C зөвлөмж . Энэ нь анхны хувилбарыг боловсруулж, IETF-ийн 1996 оны есдүгээр өөрийн HTML Ажлын хэсэг хаалттай байсан шиг, W3C гагцхүү стандартчилагдсан байсан юм. [15]
Эхний ээлжинд код нэртэй Wilbur [16] HTML 3.2 янз бүрийн хувийн өргөтгөлүүдийн дунд бүхэлд нь эвлэрсэн давхардлыг математикийн томъёог буурч, ихэнх баталсан Netscape -ийн харааны тэмдэглэгээний хаягууд.Netscape -ийн анивчих элемент болон Microsoft- ын Marquee элемент улмаас хоёр компанийн хооронд харилцан тохиролцож нь орхигдсон байна. [12] HTML-д адил математик томъёогоор зориулсан тэмдэглэгээний 14 сарын дараа-д хүртэл нь стандартын бус байжээ MathML .

Гахай сарын 1997

HTML 4.0 [17] нь W3C стандартын байдлаар хэвлэгдсэн байна. Энэ нь гурван хувилбаруудыг санал болгож байна:

Эхний ээлжинд код нэртэй Cougar [16] HTML 4.0 баталсан олон хөтөч тусгай элемент төрөл, шинж чанарууд, харин тэдгээрийг тэмдэглэх замаар Netscape -ийн харааны тэмдэглэгээний боломжуудыг аажмаар эрэлхийлсэн тэр үед хуучирсан загварын хуудас талд. HTML 4 ISO 8879 нийцэж байгаа нь SGML програм юм. - SGML [18]

Дөрөвдүгээр сар, 1998

HTML 4.0 [19] хувилбарын дугаарыг нэмэгдэн ч бага найруулгыг нь дахин гаргаж байна.

Арванхоёрдугаар сар 1999

HTML 4.01 [20] нь W3C стандартын байдлаар хэвлэгдсэн байна. Энэ нь HTML 4.0 адил гурван хувилбаруудыг санал болгодог бөгөөд түүний хамгийн сүүлийн алдааны сарын 12, 2001 онд хэвлэгдсэн байна.

ISO / IEC 15445: 2000 [21] [22] ( ISO дархан HTML 4.01 үндэслэн HTML ,) нь ОУСБ / ОУЦТК-ын олон улсын стандарт болгон хэвлүүлсэн байна. ISO Энэ стандарт салбарт орох нь ISO / IEC JTC1 / SC34 (ОУСБ / ОУЦТК-ын Техникийн Хамтын Хороо 1, Дэд хороо нь 34 - Бичиг баримт тодорхойлолт болон боловсруулах хэл). [21]
Дунд 2008 оны байдлаар 4.01 HTML болон ISO / IEC 15445: 2000 HTML-ийн хамгийн сүүлийн үеийн хувилбарууд байдаг. Үүний зэрэгцээ хөгжил, XML-д суурилсан хэл XHTML эхэн болон дунд 2000-аад оны дундуур W3C-ийн HTML Ажлын хэсэг эзэлж байна.

Аравдугаар сар 2014

HTML5 [23] нь W3C стандартын байдлаар хэвлэгдсэн байна. [24]
HTML төслийг хувилбар цагийн хуваарь [ засварлах ]
Аравдугаар сар 1991

HTML Tags, [5] албан бус CERN баримт бичиг 18 HTML хаягуудыг жагсаалтыг анх удаа олон нийтэд дурдсан байна.
Зургадугаар сар 1992

HTML DTD-ийн анхны албан бус төсөл, [25] долоон [26] [27] [28] дараа нь нэмэлт, өөрчлөлт (долдугаар сарын 15, наймдугаар сарын 6 сарын 18, арваннэгдүгээр сарын 17, November 19, November 20, November 22)

Нохой сарын 1992

(1.1 оронд 1.0 эхэлж RCS тодотгол дээр суурилсан хувилбарын дугаараар эхлээд) HTML DTD 1.1, албан бус төсөл [28]

Зургадугаар сар 1993

Hypertext Markup Language [29] нийтэлсэн байсан нь IETF-ийн интернет-Ноорог (стандарт нь бүдүүлэг санал) гэж IIIR ажлын хэсэг. Энэ бол хоёр дахь хувилбар солигдсон байна [30] ИИАХ өөрөө хэвлэн гаргасан нь зургаан цаашид төсөл, дараа нь нэг сарын дараа [31] эцэст нь хүргэсэн RFC1866-д 2.0 HTML нь

Нохой сарын 1993

HTML + Интернэт-Ноорог хэмээн ИИАХ нийтэлсэн ба Hypertext Markup Language төслийг нь өрсөлдөгч санал байлаа. Энэ нь тавдугаар 1994 онд хугацаа нь дууссан.
Дөрөвдүгээр сар 1995 (1995 гуравдугаар сарын бичсэн)
HTML 3.0 [32] ИИАХ нь стандарт болгон санал болгож байсан боловч санал (1995 оны есдүгээр сарын 28) нь таван сарын дараа хугацаа нь дууссан [33] цаашид арга хэмжээ авахгүй. Энэ нь ширээ дэмжлэг, зураг орчим текст урсгалыг нарийн математик томъёог дэлгэц зэрэг Raggett-ийн HTML + саналыг байсан боломжуудыг олон багтсан байна. [33]
W3C өөрийн хөгжлийг эхэлсэн Arena хөтөч нь гэж туршилтын ор HTML 3, Cascading Style Sheets нь [34] [35] [36]Гэхдээ HTML 3.0 хэд хэдэн шалтгааны улмаас амжилт юм. төсөл, ИИАХ эх үүсвэрийг давж байсан 150 хуудас болон хөтчийн хөгжил, түүнчлэн сонирхогч талуудын тоо хурдтай маш их гэж үзэж байна. [12] үед Microsoft болон Netscape зэрэг Browser үйлдвэрлэгчид, хэрэгжүүлэх сонгосон HTML 3-ыг төслийг өөр өөр дэд олонлог нь түүнд өөрийн өргөтгөлүүдийг нэвтрүүлэх зэрэг боломжуудтай байдаг. [12] (үзнэ үү Browser дайн ) Эдгээр [эрдэм шинжилгээний инженерийн нийгэмлэгийн] итгэл үнэмшил эсрэг ийм гэсэн баримт бичиг найруулгын талаас, хянах өргөтгөлүүдийг оруулах Текст өнгө, суурь бүтэц, үсгийн хэмжээ, үсгийн нүүр царай болох зүйл тэдний цорын ганц зорилго нь баримт бичиг зохион байгуулах хэрхэн зааж өгөх байсан хэлний хүрээнээс гадна байгаа нь тодорхой байсан юм.  [12] олон нь W3C хамт ирсэн Дэйв Raggett, жил, жишээ нь тайлбар нь тодорхой хэмжээгээр Microsoft-ын HTML боломжуудыг өргөтгөх замаар вэб дээр үйл ажиллагаагаа барьсан. [12]

HTML5 нь гэж нийтлэгдсэн Ажлын төсөлд ( холбоос W3C замаар). [37]
Түүний синтакс нягт тухайн төстэй боловч SGML , HTML5 нь SGML програм болох гэсэн аливаа оролдлогыг орхисон бөгөөд шууд өөр XML-д суурилсан XHTML5 Сериалчлал гадна, өөрсдийн HTML Сериалчлал тодорхойлсон байна. [38]

Гол өгүүлэл: XHTML
XHTML ашиглан HTML 4.01-ийн дахин боловсруулах эхэлсэн нь тус тусад нь хэл юм XML 1.0. Энэ нь ямар ч урт тусдаа стандарт болгон хөгжүүлж байгаа болно.

Энэ хэсэгт нэмэлт ишлэл хэрэгтэй шалгах . туслаач энэ өгүүллийг сайжруулахзамаар найдвартай эх сурвалжаас ишлэл нь нэмж . Unsourced материал бэрхшээлтэй устгаж болно. (2014 оны нэгдүгээр сарын)
HTML тэмдэглэгээний хаягууд (болон тэдгээрийн шинж чанаруудыг), шинж чанар дээр суурилсан өгөгдлийн төрөл, зан байдлын болон аж ахуйн нэгж лавлагаа зэрэг хэд хэдэн гол бүрэлдэхүүн хэсэг бүрдэнэ. Бас нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд баримт бичиг төрөл мэдэгдэл идэвхжүүлэх, стандарт горим нь олгож.
Дараах сонгодог жишээ юм Сайн байна уу Дэлхий хөтөлбөр , харьцуулах ажиллаж нийтлэг туршилтын програмчлалын хэл , скрипт хэл болон тэмдэглэгээний хэл . Энэ жишээ нь 9 ашиглан хийсэн код мөрүүдийг :

 
   
      Энэ нь нэр нь 
   
   
      Сайн байна уу Дэлхий! 
   
 
(Хооронд текст  болон  вэб хуудас, болон  хооронд нь текст болон  тайлбарлах үзэгдэх хуудас агуулга. Тэмдэглэгээний текст  Энэ нь нэр юм  хөтөч хуудас нэрийг тодорхойлно.)
Энэ баримт бичиг төрөл тунхаглал HTML5 юм. Хэрэв  мэдэгдэл оруулаагүй байна, янз бүрийн хөтөч нь мэдэлд очих quirks горимыг үзүүлэх нь . [46]

Гол өгүүлэл: HTML элемент
HTML баримт түүвэрлэсэн нь бүтцийг ойлгож HTML элемент . Эдгээр нь улмаар өнцөг дөрвөлжин хаалтан, HTMLхаягууд гаргасан баримт бичигт заасан байна: 
Энгийн, ерөнхий тохиолдолд, элементийн хэмжээ хаягууд хос заасан байдаг нь: эхлэх хаяг  болон эцсийн хаяг. элементийн текст агуулга, хэрэв байгаа бол эдгээр хаягууд хооронд байрлуулсан байна.
Шошго нь хаягууд болон текст хольц зэрэг эхлэх, дуусах хооронд цаашид хаяг тэмдэглэгээг хавсаргах болно. Энэ нь эцэг, эх элементийн хүүхэд шиг, цаашид багтсан, элемент байгааг харуулж байна.
Эхлэл хаяг нь тагийн дотор шинж чанаруудыг оруулж болно. Эдгээр нь баримт бичгийн хүрээнд хэсэг, баримт бичгийн танилцуулга нь загварын мэдээлэл холбох ашигласан нь тодорхойлохын тулд танигч болон бусад мэдээллийг заана бөгөөд ийм ч учраас зарим хаягууд нь  зураг, дүрс нөөц иш татсан-ийг суулгахаар байсан.
Гэх мэт зарим элементүүд, шугам завсарлага  , текст эсвэл цаашид хаягуудыг аль аль суулгагдсан агуулгыг зөвшөөрдөг байна. Эдгээр нь (а эхлэх тагийн нэгэн адил) зөвхөн нэг хоосон хаяг шаарддаг бөгөөд төгсгөл хаягийг ашиглах байна.
Маш түгээмэл хэрэглэгддэг зүйлийн элементийн ялангуяа хаалтын эцсийн хаяг Олон шошго,  , нэмэлт юм. HTML хөтөч болон бусад бодис нөхцөл болон HTML стандартуудаар тодорхойлогдсон бүтцийн дүрмийн ирсэн элементийн төгсгөл хаах хэлж болно. Эдгээр дүрэм нь ээдрээтэй, хамгийн их өргөн HTML Кодлогч ойлгож байна.
HTML элементийн ерөнхий хэлбэр нь асуудал юм:  content . Зарим нь HTML элемент нь хоосон элемент гэж тодорхойлж, хэлбэртэй байдаг  . Хоосон элемент BR хаяг эсвэл шугамын IMG хаяг Жишээ нь, ямар ч агуулга хавсаргах болно. нь HTML элементийн нэрийн тэмдэг хэрэглэсэн нэр юм. Эцсийн хаяг нэр нь налуу зураасаар тэмдэгтээр эхэлсэн гэдгийг анхаарна уу, / бөгөөд энэ нь хоосон элемент нь эцсийн хаяг шаардлагатай ч зөвшөөрөгдсөн ч. Шинж чанарууд нь дурдсан байгаа бол анхдагч утгууд нь тус бүр тохиолдолд хэрэглэнэ.

Гол өгүүлэл: HTML шинж чанар

Элементийн шинж чанарын ихэнх нь нэр, үнэ цэнэ нь хос , = тусгаарлагдсан ба элемент нь нэр дараа элементийн эхлэлийн тагийг дотор бичсэн. Тодорхой тэмдэгтээс бүрдсэн утгууд нь HTML (гэхдээ XHTML) нь Хөрөнгийн бирж дээр бүртгэлгүй орхиж болох хэдий ч үнэ цэнэ, дан болон давхар хашилтанд бичиж болно. [47] [48] орхих нь шинж чанар аюултай гэж үздэг Хөрөнгийн бирж дээр бүртгэлгүй үнэлдэг. [49] нэртэй ялгаатай -value хос зүгээр л элементийн эхлэлийн тагийг тэдний дэргэд элемент хамаатай зарим шинж чанарууд байдаг, шинж чанарууд [5] гэх мэт ismap нь шинж чанарын img элемент. [50]
Олон элемент гарч болох хэд хэдэн нийтлэг шинж чанар байдаг:

товчилсон элемент, abbr , эдгээр зарим нэг шинж чанаруудын харуулах ашиглаж болно:
  HTML 
HTML Энэ жишээ нь харуулна; Ихэнх хөтчүүд дээр, товчилсон дээр курсорыг чиглүүлж нэр текстийг харуулах ёстой Hypertext Markup Language.
Ихэнх элемент нь хэл холбоотой шинж чанар авах dir нь баруун зүүн тийш, жишээ нь текст, зориулсан rtl шиг текст чиглэлийг зааж өгөх Араб хэл , Перс хэл , эсвэл еврей . [51]
Тэмдэгтийн болон аж ахуйн нэгж ишлэл [ засварлах ]
Мөн үзэх: XML болон HTML тэмдэгт аж ахуйн нэгж ашигласан материалын жагсаалт болон Unicode болон HTML

Ийм замаар тэмдэгтүүдийг зугтах боломж олгодог тэмдэгтүүд 
HTML нь 4 doctype жишээ
  ,  болон  . HTML 4.01 нь SGML мэдүүлгийн ашиглаж байгаа бол энэ нь түргэн бичгийг нэвтрүүлэх, энэ шинэ конвенцийн мэдэхгүй өмнө нь программ хангамж толгойг эргүүлж болно. Учир нь энэ бол засах гэх мэт, хаяг хаах өмнө орон зайг багтаасан байна:  . [ 67 ]
HTML ба XHTML хоорондын нарийн ялгааг ойлгохын тулд хүчин төгөлдөр HTML 4.01 баримт болгон Хавсралт C (доороос харна уу) баримталж зөв, сайн байгуулагдсан XHTML 1.0 баримтын өөрчлөлтийг авч үзье. Энэ орчуулга хийхийн тулд дараах алхмууд шаардлагатай:

Эдгээр 4.01 HTML нь XHTML 1.0-аас баримт бичгийг орчуулах шаардлагатай үндсэн өөрчлөлт юм. XHTML нь HTML-аас орчуулах нь ямар ч орхигдуулсан нээх буюу хаах хаягууд нэмэх шаардлагатай болно. HTML-д кодлох, эсвэл энэ нь зүгээр л биш хаягууд орхих болох дурсан санах нь илүү сайн нь HTML баримт бичигт нэмэлт хаягуудыг үргэлж оруулж байж болох юм XHTML эсэх.
Сайн байгуулагдсан XHTML баримт бичиг XML бүх синтакс шаардлагыг баримталж байна. Хүчин төгөлдөр баримт бичиг баримтын бүтцийг тодорхойлсон XHTML нь агуулга тодорхойлох, баримталж байна.
W3C HTML ба XHTML хооронд шилжилт хөдөлгөөнийг хялбар байдлыг хангах хэд хэдэн бичиглэлийн хэлбэрүүдийг санал болгож байна (-г үзнэ үү HTML нийлэмж чиглэл ). Дараах алхмууд нь 1.0 бичиг баримтыг зөвхөн XHTML хэрэглэж болно:

Анхааралтай W3C-ийн нийцтэй удирдамжийг дагаж, хэрэглэгчийн агент адил HTML эсвэл XHTML зэрэг баримт бичгийг тайлбарлах чадвартай байх ёстой. XHTML 1.0 байгаа бөгөөд энэ замаар нийцтэй болсон байгаа баримт бичиг нь W3C үйлчлүүлэхийн тулд тэднийг аль нэг HTML (а нь зөвшөөрдөг текст / HTML MIME төрөл XHTML болох нь (хамт), эсвэл програм / XHTML + XML , эсвэл хэрэглэх / XML MIME төрөл). XHTML хүргэсэн тохиолдолд хөтөч бичиг баримтын агуулгыг магадлах нь XML техникийн чанд баримталж нь XML Parser, ашиглах ёстой.

Шилжилтийн эсрэг хатуу

Хатуу, Transitional (нэг удаа сул гэж нэрлэдэг) болон доор дурдан: HTML 4 хэл дээр гурван өөр хувилбаруудыг тодорхойлж гаргасан билээ. Хатуу хувилбар нь шинэ баримт зориулагдсан болон шилжилтийн болон доор дурдан хувилбарууд нь илүү хялбар хуучин HTML тодорхойлолттой дагаж, эсвэл HTML 4-ийн нэг хувилбар нь ямар ч тодорхойлолт нийцсэн биш үү баримт бичиг шилжихийн тулд болгохын тулд боловсруулсан байхад хамгийн сайн туршлага гэж үздэг. Шилжилтийн болон доор дурдан хувилбарууд боломжийг олгодог танилцуулах тэмдэглэгээг хатуу хувилбар нь орхигдсон байна. Харин оронд нь Cascading Style хуудас HTML баримт нь танилцуулгыг сайжруулахын тулд зөвлөж байна. XHTML 1 зөвхөн HTML 4 тодорхойлсон хэл зориулсан XML синтакс тодорхойлдог учраас нэг ялгаа болон XHTML 1 хэрэглэнэ.
Шилжилтийн хувилбар хатуу хувилбарт ороогүй байна үгсийн сан, дараах хэсгийг танд олгоно:

Frameset хувилбар Шилжилтийн хувилбарт бүгдийг, мөн түүнчлэн орно доор дурдан (оронд хэрэглэж элементийгбайгууллага ) болон хүрээ элемент.

Шилжилтийн харьцуулахад доор дурьдвал

Дээрх шилжилтийн ялгаанаас гадна, доор дурдан тодорхойлолт (XHTML 1.0 буюу HTML 4.01 эсэх) нь өөр өөр агуулга загварыг тодорхойлно доор дурдан оронд биеийн аль агуулсан хүрээ элемент, эсвэл нэмэлт noframes нь бүхийбайгууллага .

Тодорхойлолт хувилбарууд хураангуй

Энэ жагсаалт нь харуулж байдлаар техникийн сул хувилбарууд нь хуучин дэмжлэг хэвээр байна. Гэсэн хэдий ч, алдартай буруу харш, XHTML руу шилжих энэ хуучин дэмжлэг зайлуулах гэсэн үг биш юм. Харин XML-д X өргөтгөх гэсэн үгийн товчлол бөгөөд W3C бие даасан өргөтгөл бүхэлд нь тодорхойлолт болон нээх хүртэл modularizing байна.XHTML 1.1 XHTML 1.0 руу шилжих анхан шатны амжилт бүхэлд нь заах загварчлалыг юм. HTML-ийн хувилбар нь хатуу суурь XHTML 1.1 тодорхойлолтод модуль өргөтгөлүүдийн багц дамжуулан XHTML 1.1-д гаргачихсан байна.Үүний нэгэн адил хэн нэг нь (энэ их өв болон хүрээ бүхий модулиудаар тусгаарлагдсан) ижил төстэй өргөтгөсөн XHTML 1.1 дэмжлэг олох болно сул (шилжилтийн), эсвэл доор дурдан техникийн хайж. загварчлалыг бас тэдний өөрсдийн цагийн хуваарийн талаар хөгжүүлэх нь тусдаа боломжуудыг олгодог. Жишээлбэл, XHTML 1.1 шинээр гарч ирж буй XML гэх мэт стандартын хурдан шилжих боломж олгоно MathML (XML дээр суурилсан танилцуулах болон семантик математикийн хэлээр) болон XForms шинэ өндөр дэвшилтэт хэлбэр нь вэб технологи нь одоо байгаа HTML хэлбэрийг солих -a.
Эцэст нь хэлэхэд, HTML 4 тодорхойлолт гол төлөв SGML дээр суурилсан нэг тодорхой бичсэн тодорхойлолт болгон л янз бүрийн HTML шийдлүүдтэй-д reined. Юм XHTML 1.0, шинэ XML тодорхойлсон тодорхойлолтод, Энэхүү стандарт нь порт. Дараа нь, XHTML 1.1 XML нь өргөтгөх мөн чанар давуу талыг, бүх тодорхойлолт modularizes. XHTML 2.0 нь стандарт, их бие дээр суурилсан хандлагад техникийн шинэ техникүүд нэмэх тал эхний алхам байх зорилготой юм.

HTML5 хэлбэлзэл

HTML5 харьцуулахад WhatWG HTML

Гол өгүүлэл: HTML5
WhatWG ажлаа үзсэн стандарт амьдарч замаар гол хөтөч хэрэгжилт урлагийн байдлыг бүрдүүлдэг юу HTML Apple-ийн ( Safari ), Google ( Chrome ), Mozilla ( Firefox ), Opera ( Opera ), болон бусад. HTML5-ийн HTML ажлын хэсгээс заасан W3C W3C үйл явц нь дараах. 2013 оны байдлаар аль аль нь техникийн тодорхойлолт, өөрөөр хэлбэл, HTML5 ажил хуучин WhatWG төсөлд эхэлсэн, дараа нь WhatWG, ижил төстэй ба ихэвчлэн бие биенээсээ авсан байнаамьжиргааны 2011 онд HTML5 төсөл дээр тулгуурлан гаргасан байна. [ 68 ] [ 69 ]

Гипертекст HTML бус, шинж чанар

HTML зэрэг өмнө нь гипертекст системүүдэд байдаг боломжуудын заримыг дутмаг эх үүсвэр нь хянах , өөх холбоосууд болон бусад. [ 70 ] гэх мэт HTML эхэн хувилбаруудад байсан нь саяхан болтол хамгийн алдартай вэб браузер байсан ч зарим нь гипертекст онцлогтой, холбоос элемент болон дахь хөтөч Вэб хуудас засварлах.
Зарим вэб үйлчилгээ, хөтөч үйлдвэрлэгчид эдгээр дутагдлыг арилгах. Жишээ нь, зургын болон агуулгын менежментийн систем эрэгчдэд гэрээр нь очиж заадаг Вэб хуудас засварлах боломжийг танд олгоно.

WYSIWYG засварлагчид

Зарим байдаг WYSIWYG нь ашиглан HTML баримтад гарч байх юм хэрэглэгчийн бүх зүйлийг зааж өгдөг нь редакторууд (Та авах гэж юу вэ үзнэ үү гэж юу вэ), график хэрэглэгчийн интерфэйс нь ихэвчлэн ижил (GUI) нь текст боловсруулагч . редактор, харин кодыг харуулах илүү баримт бичгийг үзүүлж, тийм болохоор зохиогчид HTML өргөн мэдлэг шаарддаггүй.
WYSIWYG засварлах загвар, шүүмжилж байна [ 71 ] [ 72 ] юуны учир бий код нь чанар муутай, ажиллагааг өөрчлөхөөр дуу хоолой байдаг WYSIWYM загвар (юу үзэж харж байгаа тань дундаж гэж юу вэ).
WYSIWYG редакторууд, учир нь гэх мэт нь тэдний үзэж цоорхойтой нь маргаантай сэдэв хэвээр байна:

Хичээл




#Article 196: Тэмээ (1599 words)


Нүүдэлчдийн амьдарч ирсэн экологийн орчинд говь, цөл нэлээд нутгийг эзэлдэг бөгөөд үүнд дасан зохицож амьдардаг амьтдаас гэршүүлэгдэж, тэдний амьдралд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн амьтны нэг нь тэмээ () юм.

Дэлхийн тэмээний 90%-ийг Наран тэмээ (ганц бөхт), 9,6%-ийг Тэмээ (хос бөхт) эзэлдэг. Хятадын хойд говь, Монгол, Халимаг, Хасаг, Хиргис улс хос бөхт тэмээ үржүүлдэг. Хос бөхт тэмээ буй болсон явдал ч биедээ өөх ихээр хуримтлуулж өвөл, хаврын тарчиг хатуу цагт илч дулааны эх үүсвэр болгон ашигладаг зохицолдолгоотой холбоотой үүсчээ. Хос бөхт тэмээний өвөг бол зэрлэг тэмээн гөрөөс “Хавтгай” юм. Энэ амьтан одоо ч манай орны Алтайн цаадах говьд амьдарсаар байна. 

Венецийн жуулчин Марко Поло 13-р зуунд анх дэлхийд мэдээлж улмаар 1870-1884 онд Оросын жуулчин Н.М.Пржевальский Төв Азиар хэд хэдэн удаа том аялал хийхдээ Монгол орноор дайрч хавтгайг үзэж тодорхойлж бичсэний дээр агнаж гавлын яс, арьсыг нь судалгаа, үзмэрийн дээж болгон авсан байдаг. Тэмээг хүн гэршүүлээд наад зах нь 5000 жил болж байна. Тэмээ, адууг гаршуулж, гэршүүлсний дүнд Хүннү гүрэн, Монгол хэмээх улс үүсч хөгжих үндэс болсон гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоход хэцүү болно. Говь цөлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн энэ амьтан халуун нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах хос бөхтэй болсон, элсэн хөрсөнд явах тавхайтай болсон, говь цөлийн өргөслөг өвөрмөц ургамалаар хооллох, олон хоногийн өл хоол даах чадвартайг нь танин мэдэж уналга эдэлгээнд ашиглах болсон байна.

Тэмээний цээжин хэсгийн яс бөгсөн биеэсээ хүчирхэг том түүнээ дагаж булчингийн хөгжил цээжин талдаа илүү сайн байна. Ууцны яс, харцаганы нугаламтай уян холбогдсон нь түүнийг зөөлөн явдалтай болгодог ажээ. Тэмээ хэвтэхдээ залааны 2, өвдөгний 2, тойгны 2, өвчүүний 1 бүгд долоон сайран дээр тулдаг учир зундаа +60-70 хэм хүртэл халж, өвөлдөө 30 хэм хүртэл хүйтэрдэг газрын гадаргаас биеийг нь хамгаалдаг байна.Тэмээний арьс нягт зузаан, атираагүй, уян, хөлсний булчирхай нь голчлон суга цавиар байрладаг нь хөлөрч ус чийг алдахаас хамгаалдаг. Тэмээний уруул хөдөлгөөн сайтай, сэтэрхий уруулынх нь баруун, зүүн тал тус тусдаа хөдөлдөг нь говийн ургамалаар хооллох зохилдологоог буй болгожээ. Энэ онцлогоосоо хамаарч тэмээний сур, үдээр хатахдаа татаж хатаж сунадаггүйг мэдэж ханын үдээр, авдар савны углуурга, заадал эмээлийг хүртэл наалгүйгээр тэмээний арьсаар бүрж, үдэж хийдэг байна. Үсэн бүрхүүл нь сор үс, завсрын үс буюу ноолуураас тогтдог сайн чанарын ноостой, уян зөөлөн, дулаан тул төрөл бүрийн утас, ноосон эдлэл, хөвөнгийн оронд дээлэнд тавьж ашиглаж иржээ. Дэлүү нь бөөрний хавьд өлөнгийн хонхор тушаа байрладаг тул амархан гэмтдэг. Хашир малчид тэмээг унагах, цохиж нүдэхээс болгоомжилж бөөр нь уначихна гэдэг нь ийм учиртай. Тэмээ алсын барааг өдөр шөнө ялгалгүй хардаг. Үнэр сайн мэдэрдэг. Ус, худаг, айл бууцыг 30-аад км-ийн цаанаас мэдэрдэг гэдэг. Иймээс ямар ч элсэн цөлд баримжаагаа алддаггүй орон зайн мэдрэмж сайтайгаараа малчдад хань түшиг болж, хайр булаадаг амьтан юм.

Ямарваа амьтан ус чийгийг амьсгалаар, хөлсөөр, ялгадсаар алддаг. Тэмээний хамар урт нарийн тул амьсгалаар усыг ууршуулдаггүй. Хамрын хөндийн салст бүрхүүлийн олон үрчлээс ус ууршихаас хамгаалж конденсацлаж үлдээдэг. Нэг минутад 8-10 удаа амьсгалдаг нь усыг ууршихаас хамгаалах бас нэг зохицолдолгоо юм. Говь цөлийн өвс ургамал, ус, эрдэс бодис ихтэй байдгаас тэмээ давс хужрыг ихээр хэрэглэдэг. Энэ нь биеийн дотоод осмос даралтыг ихэсгэж ус барих чадварыг нэмэгдүүлдэг. Тэмээ өвс, усгүйгээр удаан байж, өл даах чадвараараа бусад малаас илүү юм. Тэмээ хэдэн долоо хоногоор ус уухгүй байж чадна. Энэ үед шээс нь өтгөрч 0.5 л хүртэл буурна. Тэмээ усаар дутагдсан үедээ бөөрнийхөө сүвнүүдэд хуримтлагдсан шээсээ эргүүлж шингээн гүзээндээ буцаах чадвартай бөгөөд гүзээнд буцаж ирсэн шээсийг тэнд орших бичил биетнүүд уураг болгон хувиргах замаар илүүдэл бодисоо дахин ашиглах, усны хэрэгцээгээ хангах зохилдлоготой болжээ. Тэмээний бас нэг сонин зохилдолгоо бол агаарын температур ихсэх үед хөлөрч усаа алдахгүйн тулд биеийн температураа нэмэгдүүлэн өнгөрөөж чаддаг явдал юм. Тэмээ бөхнийхөө өөхийг задлан ус болгож чадна. Өдөрт 80 л хүртэл ус уудаг. Үүнийг гүзээндээ олон хоног хадгалан аажим зарцуулж чаддаг. Биедээ их хэмжээний өөх хуримтлуулдаг 2 бөхнөөс гадна гадар, дотор өөх нь 80-100 кг хүрдэг. Энэ нь 900.0 гаруй мянган кило-калоритой тэнцэх илчлэгийн нөөц юм. 100 гр. өөх задрахад 107 мл ус гаргадаг гэж үзэхэд тэмээний усны дутагдлыг хангах нэг эх үүсвэр нь өөх болдог. Туршилтаар тэмээг идүүлэх ч үгүй, услах ч үгүй байлгахад 56-70 хоног, өвс өгч услахгүй байлгахад 78 хоног, зөвхөн ус өгч байгаа нөхцөлд 86-131 хоног тэсч байжээ. Тэмээг удаан хугацаагаар цангаахад биеийн жингийн 1/3-ийг буюу 200 кг жин алдах үед услахад 3 минутын дотор усны алдагдлыг нөхдөг гэж үздэг. Тэмээ ердийн нөхцөлд өтгөн бага, хуурайвтар хоргол гаргадаг нь бас л усны алдагдлыг багасгаж байгаа бөгөөд, жин үдийн халуун нарлуу харж идээшилдэг нь нарыг биеийн бага талбайд тусгах зохилдлогоо юм.

Монгол орны тачир, хахир байдал, зундаа туйлын халуун, өвөлдөө тэсгим хүйтэн байдаг нь энд амьдах амьтан бүрийг тэсвэр, тэвчээртэй болгодог. Говь нутгаас олдох үл давтагдах, хосгүй амьтдын нэг нь хоёр бөхтэй тэмээ юм. Энэ амьтан Говь цөлийн хатуу хөтүү нөхцөлд хамгийн төгс гэмээр зохицдог. Монгол орон тэмээг одоогоос 3000 жилийн өмнөөс анх гаршуулж, гэршүүлэн өсгөн үржүүлсэн ууган орон, дэлхийд ховорхон болоод байгаа хос бөхт тэмээний удмын санг хадгалан үлдсэн цөөн орны нэг бөгөөд энэ аварга, амгалан амьтнаас дэлхийн хамгийн дулаан ноосыг гаргаж авдаг. Монгол улс нь дэлхийд хамгийн олон хоёр бөхт тэмээтэй. 2012 оны мал тооллогын дүнгээс харахад тэмээн сүргийн тоо толгой 279,6 мянгад хүрсэн. Тэмээний ноос нь ноолуур, завсрын үс, хялгаснас бүрдэх бөгөөд ноолуур агууламж нь хонины бүдүүн ноосныхоос их, зунгаг багатай, гол төлөв өөрийнхөө өнгөөр хэрэглэгддэг. Ойролцоогоор 1400 тонн тэмээний ноос бэлтгэдэг. Тэмээний ноос нь дулаан хадгалах чадвар сайтай, ноолууртай харьцуулахад ширхэгт нь урт 45мм-ээс дээш бөгөөд бөх бат чанараараа давуу байдаг. Дундаж хэмжээтэй тэмээ жилд ойролцоогоор тав гаруй кило ноос өгдөг. Монгол тэмээний ноосны наян хувь нь 21-25 микроны диаметртэй байдаг нь ноосыг онц сайн чанартай, зөөлөн, дулаан болгодог. Нэг килограм тэмээний ноосонд 2.5 метр ноосон утас, 1 метр квадрат хөнжил, 1-1.5 светер эсвэл 4 ороолт хийх материал агуулагдана. Монгол тэмээний ноос дунджаар 37 см урт бөгөөд диаметрын хувьд 20-120 микроны хооронд хэлбэлзэнэ. Тэмээний зөөлөн үс дунджаар 12.5 см урт бөгөөд диаметрын хувьд 19-24 микроны хооронд хэлбэлзэнэ. Монгол тэмээний ноос нь хувцас хийхэд ашиглагддаг бусад нэхмэл, хөвмөл материалуудын утастай харьцуулахад илүү эдэлгээ сайтай байдгаараа онцлогтой. Мөн тэмээний ноосны хамаг сайн чанаруудыг агуулсан ботгоны ноос нь хөнгөн, зөөлөн чанараараа гайхуулдаг бөгөөд нэг, хоёр настай ботгоны ноос дэлхий зах зээл дээр хамгийн үнэтэй байдаг. Тэмээний ноосонд эмчилгээний чанартай ланолин агуулагддаг. Энэ нь статик нөлөөлөлд орохгүй, тоос татахгүй бөгөөд цусны микро эргэлтийг сайжруулж, дулаацуулах чанартай. Тэмээний ноосны хуурай дулаан нь эмчилгээнд чанартай, нервийн үрэвсэл, мэдрэлийн судасны үрэвсэл, үе мөчний үрэвсэл болон шархираа өвчин намдаадаг гэгддэг. Тэмээний ноос нь чийг тусгаарлах ба утасны бүтэц нарийн тул агаар дамжуулдаг. Тэмээний ноосон хувцас өмсөх нь арьсыг чимчигнүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг.

Тэмээ 30-35 жилийн настай амьтан юм. Тэмээ амгалан дөлгөөн зантай, бэлчээрт тархан идээшилдэг. Уналга эдэлгээнд амархан сурдаг, түргэн номхордог зантай. Дуу хуур, уянгалаг аялгуунд уярамтгай. Энэ чанарыг нь ашиглаж ингэнд ботго авахуулна. Үнсэн дээр хөрвөөх дуртай, эдэлгээнд хүлцэнгүй, эзэндээ дуулгавартай. Өл хоол даах чадвараараа таван хошуу мал дотроо харьцуулахын аргагүй тул олон хоногийн аян жинг дааж чаддаг. Хэвтэхэд нь сөг”, ”сөг” гэж сургана. Ачаа ачаад буюу унаад босгохдоо “хөөг” гэж туух, эргүүлэхдээ “хөөж”, ”хаа” гэж , тэмээг хужирлахдаа “тоор”, ”тоор”, ингийг ботгондоо ирэхэд “хөөс”, ”хөөс” гэж аажуу тайвуун дуу аялгуу гаргаж сургавал буруу зан сурдаггүй байна. Тэмээтэй аль болох аядуу зөөлөн харьцах тутам амархан ээнэгшиж чаддаг. Тэмээнийхээ зан араншингаар тэнгэрийн байдал цаг агаарыг шинжиж чаддаг нь монгол малчны их гайхалтай ажиглалтын үр дүн юм.

Монгол малчин тэмээтэй нөхөрлөснөөр түүний зан араншин, биологийн онцлогийг танин мэдэж, ногт, буйл, бурантаг буй болгон ботгоноос нь барьж, тавьж номхруулан, 2-2.5 настайд нь буйллаж уналганд сургана. Тэмээг буйллаж, бурантгаар хөтлөх аргыг зөвхөн монголчууд хэрэглэдэг. Буйлыг модоор зорж хийдэг ба энэ нь машинаар бол руль нь гэсэн үг бөгөөд тэмээг аль зүг рүү явахыг чиглүүлж өгдөг зүйл юм. Буйллахын тулд ногтолж таваглан даруулаад буйлаар нь юм уу, оонын эврээр хийсэн соёо, эсвэл хоёр талдаа иртэй гилбэр хэмээх тусгай төмрөөр хамрыг нь цоолж буйландаа товх хийж буруу талаас нь буйлаа хийж зөв талд нь мөн товх хийгээд бурантаг уядаг. Тэмээг 2-3 настайд нь унаж сургадаг бол 4-5 насанд нь ачилга, хөллөгөнд сургадаг. Ачлаганд сургахдаа хомнож номхон тэмээний араас хөтөлж сургаад аажмаар хөнгөн ачаанд дасгана. Тэмээ нуруундаа 200-240 кг, тэргэнд хөллөсөн үед 400-500 кг ачаа тээж чаддаг. Аян жинд явахдаа тэмээний хамрыг гэмтээхгүйн тулд бурантгийг нь урд тэмээний татлаганд өвс шүүрч байхаар зайтай хавчуулж хэлхдэг учир тэмээн ачаа тасарч хоцрохоос сэргийлж сүүлчийн тэмээний хүзүүнд хонх зүүдэг. Аян жинд явах тэмээг 10-15 хоног сойно. Тэмээг уяж сойсноор бие нь хагсарч өлчиржин, ул таваг нь бөхөждөг онцлогтой. Номхон тэмээг ганц хүн ачих тохиолдолд 1 м орчим урт үзүүртээ ац буюу тээглүүртэй хоёр тийш нь сураар тэнцүү гоцоо гаргасан “Хүн мод” хэрэглэн ачна. Хоёр тийш гаргасан суран гогцоог тэмээний шатанд углаж татлагаа дээр нь тавиад хүн модоо налуу байрлуулж үзүүрийг газар хатган тэнгээ ачаад нөгөө талд нь гарч ачдаг арга юм.

Эрдэмтдийн тогтоосноор жингийн тэмээ цагт 3.5-4.5 км, хоногт 30-40 км явдаг бөгөөд алсын аянд гурав хоног яваад нэг өдөр амардаг байна. Өмнөговь аймгаас Улаанбаатар хүртэл цагт 4 км,хоногт 37 км газрыг туулж 740 км газрыг 20 хоногт туулдгийг тогтоосон байна.

Тэмээний махыг өргөн дэлгэр биш ч гэсэн хүнсэнд ашигладаг. Тэмээний махыг удаан хугацаагаар нөөцөлж халгалан хэрэглэх нэг арга бол говийн малчдын уламжилж ирсэн борц хийх арга юм. Тэмээний 1 кг борцны илчит чанар 1326.3 ккалори байдаг бөгөөд дундаас дээш тарга хүчтэй тэмээний мах борц хийхэд илүү тохиромжтой. Ингийг зун, намар өдөрт 2 удаа, өвөл хаварт нэг удаа сааж өтгөн, амт чанар сайтай, эмчилгээний ач холбогдолтой, удаан хадгалагдах чадвартай сүү авч ашигладаг. Ингэний сүү цусны судас хатуурах, атеросклероз зэргээс сэргийлж, нарны болон бусад хортой цацрагийн нөлөөнөөс хамгаалах үйлчилгээтэй хүнсний үнэт бүтээгдэхүүн юм. Айраг исгэж, бүлж тосыг ялган авна, сүүг хөөрүүлж өрөм загсааж хураан шар, цагаан тос хийнэ. Айраг ундааг буцалгаж өтгөрүүлээд шүүж аарц, хурууд хийнэ. Ингэний сүү цай сүлэхэд маш бага ордог өвөрмөц онцлогтой.




#Article 197: Америкийн Нэгдсэн Улс (946 words)


Америк улс буюу бүтнээр хэлвэл Америкийн Нэгдсэн Улс (товчоор АНУ; ) Умард Америк тивд оршдог. Хойд талаараа Канад, урд талаараа Мексик улстай хиллэх бөгөөд зүүн зүгт Атлантын далай, баруун зүгт Номхон далай, урд зүгт Мексикийн булан хүрдэг. 50 муж улс болон Колумбын тойргоос бүрдсэн холбооны, бүгд найрамдах улс юм. Аляска, Хавай, Пуэрто-Рико зэрэг тусдаа орших нутагтай. 9.6 сая км² газарт (дэлхийд 3-р байр) 313 сая хүн (3-р олон) аж төрж байна. Газрын гадарга, уур амьсгал олон янз, нийслэл нь Вашингтон.

Индиануудын өвөг одоогоос 15.000 жилийн өмнө Америкт ирсэн бөгөөд Европын колоничлол МЭ 16-р зуунаас эхэлсэн. Атлантын эргээр Британийн 13 колони гэж байв. Колонийн ард түмэн далайн чанадын Их Британид захирагдахгүйн төлөө тэмцсэн хувьсгал ялснаас 1776 онд АНУ байгуулагдаж, 1783 онд дайн дуусаж, Европын колониос салсан анхны орон болсон юм. 1787 онд үндсэн хуулиа баталж одоо ч өөрчлөөгүй гэх ба 1791 онд хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмыг тунхагласан ажээ.

Байгуулагдснаасаа хойш Франц, Испанийн хаяа залгаа колониос газар нутаг авч Номхон далай хүртэл тэлсэн ба 19-р зууны дунд үед боолчлолыг халахын төлөө иргэний дайн дэгдэж амжилттай төгссөн. Дэлхийн хоёрдугаар дайнаар цөмийн зэвсэгтэй болж, дараа нь НҮБ-ийг байгуулалцаж, НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улс болжээ. Хүйтэн дайн төгсөж ЗХУ задарснаар ганц их гүрэн болон үлдсэн гэдэг. Дэлхийн бараг бүх орноос хүн шилжин суусан олон арьс үндэс, олон хэл соёлтны газар болсон бөгөөд цагаан арьстан зонхилдог. Англи хэл голлодог, испани хэл бас хэрэглээнд байна. 
АНУ аж үйлдвэржсэн, хөгжингүй улс юм. ДНБ-ийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Цэрэг, технологи сайн.

АНУ 9,629,091 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Хятадын өмнөх буюу дэлхийн 3-р том орон юм. 

Америкийн үндсэн орон (7,663,941 км²) нь Канад, Мексик хоёр улс, Номхон болон Атлантын далай, Мексикийн булангаар хүрээлэгддэг. Салангид газраас хамгийн том нь Умард мөсөн далайд тулсан Аляска (1,717,856 км²) юм. Аляска ej; талаар Канадтай хиллэж, баруун зүгт Берингийн хоолойгоор Оростой ойрхон оршдог. Номхон далайд Хавайн арлууд (28311 км²), Гуам арал, Марианы арлууд, Америкийн Самао, Карибын тэнгист Пуэрто-Рико арал, Виржиний арлууд бий. Америк орон Канадтай 8893 км, Мексиктэй 3327 км газраар хиллэдэг.

Америкийн үндсэн орныг хэлвэл Атлантын далай талдаа нам доор, Номхон далай талдаа өндөр байдаг. Атлантын эргийн нам доор газар, Аппалачийн нуруу (ноён оргил нь 2037 м өндөр Митчелл уул), Миссисипи мөрний сав газар, Төв тал (200—500 м), Их тал (500—1600 м), Кордильерийн нуруу оршдог. Кордильерийн Хадтай уулс (Rocky mountains)-ын Элберт уул 4399 м өндөр, Сьерра-Невадагийн нурууны Уитни уул 4421 м хүрнэ. Аляскад Америкийн хамгийн өндөр Мак-Кинли (6193 м) сүндэрлэдэг. Хавай арал галт уулын бүтэцтэй. Оргил нь д.т.д. 4205 м.

Америкийн гол мөрд Атлантын (ихэнх нь), Номхон, Умард мөсөн далайн ай савд хамаардаг. Мексикийн буланд цутгадаг Миссисипи (дан урт 3757 км), Миссури (4127 км), Рио-Гранде, Коларадо, Арканзас (2322 км), Ред-Ривер, Номхон далайд юүлдэг Колумб, Аляскын Юкон мөрөн зэрэг томхоныг дурдаж болно.

Канадтай хиллэх хилийн шугам дайраад цэнгэг усны нөөц болсон Их нуурууд хэмээх Дээд, Хурон, Мичиган, Эри, Онтарио гэсэн нэртэй таван том нуур бий.

Хүн амын олонхи нь цагаан арьстан. 

Хүн амын 27,1% нь 18 хүртэлх насных бөгөөд 25 сая гаруй хүн 65-аас дээш настай байна. Дундаж наслалт 78. Дөрвөн хүн тутмын 3 нь хот сууринд амьдардаг.

Газар нутгийн хэмжээ: 9,631,418 км кв.

Газарзүйн байрлалын онцлог: Энэ нь олон улсын усан замыг ашиглах бүрэн боломжтойгоос гадна харьцангуйгаар тусгаарлагдмал байрлалтай нь бусад бүс нутгийн улс орнуудтай харилцахад тээврийн зардал, цаг хугацаа их шаардах муу талтай ч цэрэг стратегийн аюулгүй байдлыг ямар нэг хэмжээгээр хангадаг бөгөөд тухайлбал АНУ-ын нутаг дэвсгэр нь Дэлхийн I, II дайнд огтхон ч өртөөгүй нь үүний илрэл юм.

АНУ нь холбооны улс бөгөөд 50 муж улс болон Колумбын тойргоос бүрддэг. Нийслэл хот Вашингтонд 638,5 мянган хүн оршин суудаг. АНУ-ын хамгийн том хот нь Нью-Йорк бөгөөд дүүргийн хамт 9 сая гаруй хүн оршин суудаг.

АНУ-ын Ерөнхийлөгч нь Төрийн болон Засгийн газрын тэргүүн юм. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг муж улс болгоноос шууд сонгогдсон сонгогчдын саналаар 4 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхийлөгч нь АНУ-д төрсөн, 35 нас хүрсэн иргэн байх ёстой.

АНУ-ын Засгийн газар буюу Кабинетыг Ерөнхийлөгч томилж, Сенат батлах бөгөөд сайд нар (Төрийн нарийн бичгийн дарга гэх) нь Конгрессын өмнө хариуцлага хүлээх албагүй.

Хууль тогтоох байгууллага Конгресс нь 2 танхимаас бүрддэг аж. Дээд танхим Сенат нь зургаан жилийн хугацаагаар муж улс бүрээс 2 гишүүн сонгогдсон 100 гишүүнтэй бөгөөд хоёр жил тутам эдгээрийн гуравны нэг нь дахин сонгуульд ордог байна. Доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд гишүүдийн тоо тухайн муж улсын хүн амын тооноос хамаардаг агаад одоогийн байдлаар 435 суудалтай байна.

АНУ-ын Дээд шүүхийн 9 гишүүнийг бүх насаар нь Ерөнхийлөгч томилж, Сенат баталдаг байна. Түүнчлэн АНУ-ын Давж заалдах шүүх, АНУ-ын Тойргийн шүүх, Муж улсын болон анхан шатны шүүх гэж байдаг.

АНУ-д үндсэндээ үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалсан АНУ-ын Бүгд Найрамдах нам (1854 онд байгуулагдсан), АНУ-ын Ардчилсан Нам (1828 онд байгуулагдсан) хэмээх хоёр намын систем тогтож, засгийн эрхийг ээлж дараалан барьсаар ирэв. Эдгээр намын үзэл баримтлалд зарчмын ялгаа үгүй боловч БНН хувийн эдийн засагт төрийн оролцоог аль болохоор хязгаарлах чиг шугам баримтлаж байхад АН нь засгийн газар хувийн эдийн засгийг тодорхой хэмжээгээр удирдан зохицуулж, хүн амын нийгмийн асуудалд анхаарах ёстой гэж үздэг байна. Энэ хоёр намаас гадна Шинэчлэлийн нам, Ногооны болон Социал демократ гэх зэрэг улс төрийн 21 нам байдаг. Тэдгээр намууд улс төрийн нөлөө байхгүй, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаггүй. 

Америкийн нэгдсэн улс нь дэлхийн хамгийн том, технологийн хувьд хөгжсөн хүчирхэг эдийн засагтай орон юм. Тус улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны дагуу хувийн бизнес давамгайлах үүрэгтэй бөгөөд холбооны болон төрийн байгууллагууд шаардлагатай бараа, үйлчилгээг эдгээр хувийн үйлдвэрлэгчээс худалдан авдаг системтэй байна. Баруун Европ, Японы аж үйлдвэрлэгчидтэй харьцуулбал америкийн бизнес эрхлэгчид нь капитал болон үйл ажиллагааны хэмжээг өргөжүүлэх, ажиллах хүч нэмэгдүүлэх, шинэ бараа бүтээгдэхүүн боловсруулахад давуу талтай байна. АНУ-ын компаниуд нь компьютер, анагаах ухаан, сансар судлал, батлан хамгаалах зэрэг салбарын тоног төхөөрөмж боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг байна. 1994-2000 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, инфляцийн түвшин багасч, ажилгүйдлийн хэмжээ 5 хувиас доор болов.




#Article 198: Олон улсын физикийн олимпиад (479 words)


Олон улсын физикийн олимпиад (ОУФО) нь ахлах ангийн сурагчидын дунд жил бүр зохиогддог физикийн тэмцээн юм. Энэ нь олон улсын шинжлэх ухааны олимпиадуудын нэгд ордог. Хамгийн анхны ОУФО нь 1967 онд Польш улсын Варшав хотод зохиогдож байсан.

Орон бүрээс оролцох баг нь үндэсний хэмжээнд шалгарсан таван сурагч (оролцогч) болон багийн хоёр удирдагчаас бүрдэнэ. Мөн ажиглагч дагалдан явах боломжтой. Сурагчид онолын болон туршлагын бодлогуудыг бодох бөгөөд бие даан өрсөлдөнө. Сурагчидын амжилтыг алт, мөнгө, хүрэл медаль болон шагналт байраар урамшуулдаг.

Олимпиадын онолын хэсэг нь 3 бодлогоос бүрдэх бөгөөд 5 цагийн хугацаанд бодох ёстой. Энэ төрлийн бодлого нь ихэвчлэн хоёр болон түүнээс дээш хэсгүүдээс бүрддэг. Харин туршлагын ажил нь нэг юмуу хоёр ажлаас бүрддэг бөгөөд үүнд мөн 5 цагийн хугацаа өгдөг.

Анхны ОУФО-г зохион байгуулахаас хэдэн сарын өмнө олимпиадад оролцох урилгыг төв Европын орнуудын хэмжээнд хүргүүлэв. Урилгыг зөвхөн Болгар, Чехословак, Унгар, Румын зэрэг улсууд хүлээн авч зохион байгуулагч орон Польштой нийлээд таван орон оролцохоор болсон. Баг бүр нь багийн нэг ахлагч, дунд сургуулийн гурван сурагчаас бүрдэж байв. Анхны ОУФО-д онолын 4 бодлого, туршлагын нэг ажлыг сурагчид бодох ёстой байлаа.

Хоёр дугаар олимпиадыг 1968 онд Проф. Резсо Кунфалви Унгар улсын Будапешт хотод зохион байгуулав. Энэ тэмцээнд нийт найман орон оролцсон. Ардчилсан Герман улс, ЗСБНХУ болон Югослав зэрэг улсууд шинээр оролцсон юм. Өмнөх олимпиадын адил баг бүр 3 гишүүнтэй нэг ахлагчтай байв. Хоёр дугаар ОУФО болохоос тодорхой хугацааны өмнө дүрэм болон хөтөлбөрийн урьдчилсан хувилбарыг боловсруулсан юм. Сүүлд тэмцээнд оролцсон багийн ахлагч нараас бүрдсэн Олон Улсын Зөвлөл нь эдгээр баримтуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Энэ явдал II ОУФО болсноос хэдэн сарын дараа Чехословакийн Брнод болсон тусгай хуралдаан дээр болсон билээ.

Гурав дугаар ОУФО-г 1969 онд Проф. Ростислав Костял Чехословак улсын Брнод зохион байгуулав. Энэ удаад баг бүр дунд сургуулийн таван сурагч, 2 ахлагчтайгаар оролцов. Брнод болсон тэмцээнийг өмнө батлагдсан албан ёсны дүрмийн дагуу зохион байгуулав.

Тэмцээн буюу олимпиад нь хоёр өдөр үргэлжлэнэ. Нэг өдөрт нь онолын бодлогууд бодно. Онолын хэсэг нь дунд сургуулийн физикийн хичээлд заагддаг хөтөлбөрт байдаг бүлгүүдээс хамгийн багадаа дөрвийг хамруулан нийт 3 бодлоготой байдаг. Нөгөө өдөрт туршилтын ажил (бодлого) хийх бөгөөд энэ хэсэг нэг юм уу хоёр ажлаас бүрдэнэ. Энэ хоёр өдөр нь дундаа ядаж нэг өдрийн завсарлагатай байна. Дээрх хоёр өдөрт бодох хугацаа нь тус бүр таван цаг байна. Баг бүр нь ерөнхий боловсролын болон техник дунд сургуулийн сурагчдаас бүрдэх ёстой. Их сургууль болон коллежийн сурагчид оролцохыг хориглоно. Багууд голдуу таван сурагч болон хоёр ахлагчтай байдаг. 

Олимпиадын медаль болон шагналт байр хүртэх болзол нь дараах дүрмийн дагуу хэрэгжинэ.: Алтан медалийг нийт оролцогчдын хамгийн өндөр оноо авсан 6%-д олгоно. Мөнгөн медаль болон түүнээс дээш медалийн болзлыг хамгийн өндөр оноотой нийт оролцогчидын 18% нь хангана. Хүрэл болон түүнээс дээш медалийн хувьд хамгийн өндөр оноотой нийт оролцогчидын 36%. Шагналт байр болон түүнээс дээш байрын болзол нь нийт оролцогчдын хамгийн өндөр оноотой 60% ноогдоно. Бусад оролцогчид оролцсон тухай сертификат хүртдэг. Хамгийн өндөр оноо авсан оролцогч (Үнэмлэхүй аврага) нь алтан медалиас гадна тусгай шагнал хүртдэг.




#Article 199: Анжелина Жоли (329 words)


Анжелина Жоли нь 1975 оны зургаадугаар сарын 4-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрсөн кино найруулагч, кино зохиол бичигч, кино үйлдвэрлэгч болон жүжигчин юм. Тэрээр хэвлэл мэдээллээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэж нэрлэгдэх нь элбэг. 

Түүний олон улсад анх танигдсан нь бүтээл нь компьютерийн тоглоомын баатар болох Лара Крофт буюу Томб Райдер (2001) киноны гол дүр юм. Үүний дараах амжилт олсон бүтээлүүдэд Mr.  Mrs. Smith (2005), Wanted (2008), Salt (2010) зэрэг кино орно. Жүжигчиний амжилтаараа Анжелина нь гурван удаа алтан бөмбөрцөг, хоёр удаа Screen Actors Guild Awards  болон Girl, Interrupted (1999)  киноны туслах дүрд тоглон шилдэг туслах дүрийн жүжигчнээр шалгаран оскарын шагнал хүртсэн байна. 

Анжелина Жоли нь кино жүжигчин Жон Войгт болон Марчелине Бертрандын охин юм. Түүний ах Жамес Хавен нь мөн жүжигчин бөгөөд дууны зохиолч Чип Тайлорын ач охин болон төрсөн. Анжелинагийн аав нь герман болон словак гаралтай бол ээж нь канад, нидерланд болон герман гаралтай хүмүүс аж. 

Түүний эцэг эх 1971 оны арванхоёрдугаар сарын 12-нд гэр бүл болсон боловч тун удалгүй 1976 онд тусдаа амьдрах болсон байна. Ингээд 1978 онд түүний эх Бертранд гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргасан ба энэ 1980 оны дөрөвдүгээр сард хуулиар баталгаажсан байна. Эцэг эх салсаны дараа Анжелина өөрийн ахын хамт ээж дээрээ өссөн. Эх нь салсаныхаа дараа Билл Дайтай суун хоёр хүүхдээ аваад Нью-Йорк хот руу нүүсэн байна. Түүний аав нь ах дүү хоёрыг сургуулийн амралтаар нь киноны бичлэгт ихээр дагуулан явдаг байснаас бусдаар нэг их уулзах боломжгүй байжээ. 

Lookin’ to Get Out гэх инээдмийн кинонд анх удаа 1982 онд дэлгэцийн бүтээлд оролцжээ. Түүний аав нь тус киноны голд дүрд тоглож байсан бол Анжелина ээжтэйгээ хамт туслах дүрд тоглосон байна. Аав нь сүүлд 1980 онд хийсэн энэ киноны зураг авалтын талаар дурсахдаа Анжелинад их уйтгартай байсан байх, гэхдээ тэр бидний жүжиглэлтийг хулгайлсан, учир нь үнэн сэтгэлээсээ тоглосон хэмээн өгүүлсэн байдаг.

Өөрийн анхны мэргэжлийн жүжигчний дүр нь Ленни Кравитцын дууны клип болох Stand by My Woman, болон Антонелло Вендиттисын Alta Marea (хоёулаа 1991онд хийгдсэн), Леомонхеадс хамтлагын It’s About Time зэрэгт тоглосоноор эхэлсэн байна.




#Article 200: Монголын Нууц Товчоо (346 words)


Монголын нууц товчоо бол монголын соёлын анханд тооцогдох бичгийн дурсгал юм.

Монголын Нууц Товчоо нь Монголчуудын уг гарлаас эхлээд Чингис хаан нас эцэслэж Өгэдэй хаан ширээнд суусан үеийг өгүүлсэн байдаг. Нийт 12 бүлэгтэй:

Түүний эхний 10 бүлэг Чингис хааны нас эцэслэсний хойтон шар хулгана жил буюу 1228 онд, сүүлийн 2 бүлэг нь Өгэдэй хааныг нас барахын өмнө 1240 оны үед бичигдсэн.

Тогоонтөмөр хаан 1368 онд Бээжингээс зугтан гарч Юань улс мөхөх хүртэл 140 гаруй жил Нууц товчоо нь маш нууц нандин шүтээн болoн хадгалагдаж байжээ. Мин улсын Хүннү хааны үед (1380-1390) нууцыг нь задалж галиглах, орчуулах, барлах ажлыг эхэлжээ. Энэ үед Монгол хэлийг сурч судлах нь улс төр, цэрэг эдийн засгийн үүднээс зайлшгүй шаардлагатай байсан. Иймээс Нууц товчоог галиглан орчуулж унших бичиг болгон хэрэглэгддэг болжээ. Мин улсын Хүннү хааны 15 дугаар онд нууц товчоог Ху Юань хэ, Ма Ша Ихэ нар хятад галиг үсгээр буулган бичээд товч утгыг хятадаар орчуулж хадмаллан хавсаргаж модон бараар хэвлүүлжээ. Нууц товчоог судлагчид энэ үеийн анхан барын эхээс юм уу хожим нь хувилсан Гү Гуанчи-гийн дэвтэр, Е Дэхуй-н дэвтэр, Чянь Дашинь-ний дэвтэр зэрэг хэдэн эхийг гол хэрэглэгдэхүүн болгож байна. Нууц товчоог анх судлаачийг нь Алтан товч -ийн зохиогч гүүш Лувсанданзан гэж үздэг. 1917 онд Богд хаант улсын дэд сайд асан Бодлогот Баатар Цэнд Гүн (Бавуудайн Цэнд) (1875-1932), Монголын нууц товчооны 700 жилийн ойгоор академич Ц.Дамдинсүрэн уран сайхны аргаар орчуулан цувралаар хэвлүүлжээ. Улмаар Шанжмятавын Гаадамба Монголын нууц товчоог дагнан судалж докторын зэрэг хамгаалжээ. 1980-аад оноос академич Д. Цэрэнсодном, профессор Т. Дашцэдэн, профессор Б. Сумъяабаатар, Г. Билгүүдэй нар судлан нилээд дорвитой бүтээлүүд туурвижээ.

Нууц товчооны монгол бичгээр бичсэн эх олдоогүй бөгөөд ханз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан Мин улсын үеийн эх бичиг нь эдүгээгийн нууц товчооны үндэс болсон. Хятад хэлээр Монголын нууц товчооны нэрийг Юань улсын нууц түүх хэмээдэг. Нууц товчоог Бодлогот Баатар Цэнд Гүн (Бавуудайн Цэнд) (1875-1932) анх Монгол бичгээр сийрүүлэн орчуулсан нь улмаар Ц.Дамдинсүрэнгийн орчин цагийн монгол хэлнээ буулгах нөхцлийг бүрдүүлжээ. Япон, англи зэрэг дэлхийн олон хэл рүү орчуулагдсан агаад Монголын түүх хийгээд уран зохиолын хамгийн үнэт дурсгал юм. 1990 онд Нууц товчооны 750 жилийн ойг төрийн хэмжээнд тэмдэглэсэн.




#Article 201: Сүмо (102 words)


Сүмо нь Японы үндэсний спортын төрөл бөгөөд Японоос гарал бүхий тулааны урлаг юм. Мэргэжлийн сүмо нь японд оозүмо гэгддэг. 
Япон хэлэнд хоорондоо золгон барилддаг тулааны урлагийг сүмо гэх ба Үдэ сүмо - Гар барилдаан, Аши сүмо - Хөл барилдаан, Юби сүмо - Хуруу барилдаан гэж бий.
Дэлхий дахинд сүмотой ижил төрлийн тулааны урлаг олон бий. Монгол бөх, Хятадын Шүайшао, Солонгосын Сырым, Окинава арлын Шима зэрэг юм. 

Мэргэжлийн сүмогийн түүхийн тухай О-зүмо эндээс уншина уу.

 

Энгийн барилдаан нь дараах дараалалтайгаар явагддаг.

Сүмо нь цагаач иргэдтэй хамт Бразилд очиж, улмаар Өмнөд Америкт дэлгэрсэн.

Бразилд сүмогийн анхны тэмцээн 1914 оны 8 сарын 31-нд Сан-Паулуд зохиогджээ.




#Article 202: Олон улсын залуу физикчдийн тэмцээн (1069 words)


Олон Улсын Залуу Физикчдийн Тэмцээн ОУЗФТ (International Young Physicists’ Tournament) нь дунд сургуулийн сурагчдын багуудын хооронд болдог  
өвөрмөц нэгэн тэмцээн юм. Энэ тэмцээн нь мэтгэлцээний зарчимаар явагддаг онцлогтой. Багуудын дунд нилээд хүнд хэлбэрийн бодлогуудыг тавих бөгөөд багууд эдгээр бодлогуудыг шийдэж, шийдлээ нийтийн өмнө илтгэж, мөн хамгаалж оролцдог. Өөрөөр хэлбэл “Физик мэтгэлцээн” ч гэдэг.

Энэхүү тэмцээний зарчим нь их ярвигтай мэт боловч дараах мэдээлэлүүд нь танд ОУЗФТ-ийн хэрхэн явагддагийг ойлгоход туслана.

Олон Улсын Зохион Байгуулах Хороо (The International Organizing Committee) нь тухайн ОУЗФТ-д бодогдох 17 бодлогыг эмхлэн гаргадаг. Эдгээр бодлогуудыг физикийн шинжлэх ухааны өөр өөр бүлгүүдээс хийх бөгөөд зарим нь холимог ч байдаг. ОУЗФТ-ий бодлогууд нь богино хугацаанд энгийн томъёо ашиглаад бодож болдоггүй. Өөрөөр хэлбэл физикийн шалгалтанд ирдэг бодлогууд биш юм. Эдгээр бодлогууд нь нилээд ярвигтай. Олон талаас нь харж, олон аргаар шийдэж болох эсвэл ойролцоо шийдэлд хүрэх боломжтой бодлогууд байдаг. Тэмцээнд оролцогчдын (багийн ахлагчийн хамт) даалгавар нь бэлтгэл шатанд бодлогуудын талаар аль болох их мэдлэг хуримтлуулах явдал. Яг тэгэж ингэж шийднэ гэсэн шаардлагыг тавьдаггүй. Сурагчидын энэ төрлийн бодлогуудыг шийдэх оролдлого нь өөрсдийгөө чухам судалгаа хийж буй судлаачидтай ижил нөхцөлд аваачих боломж олгодог. Бодлогын шийдэл болон шийдэлд хэрхэн хүрэх арга зам нь тодорхой бус байдаг. Тиймээс ОУЗФТ-ийн бодлогууд нь тэмцээн эхлэхээс хагас жилийн өмнө нийтэд ил болдог. Энэ нь бүх оролцогч нарт туршилт, судалгааны ажил хийх, интернэтээс хайлт хийх, боломжтой бол холбогдох мэргэжлийн хүмүүсээс заавар зөвөлгөө авах хугацааг олгодог. Багийн тоглолт, сайн зохион байгуулалт маш чухал байдаг.

Тэмцээний чухал хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй бэлтгэл шат юм. Бэлтгэлийг хийхдээ хоёр гол зорилго дээр анхаарлаа хандуулдаг. Нэгдүгээрт бодлогуудын талаар аль болох их мэдлэгийг хуримтлуулж судалгаа хийх шаардлагатай. Ингэснээр хуримтлуулсан мэдлэг, судалгаан дээрээ үндэслэн эсрэг багийн дайралтанд шийдлээ хамгаалах, эсрэг багийн илтгэлийг (шийдлийг) няцаах шаардлага гардаг. Хоёрдугаарт хийсэн судалгаа, олж авсан мэдлэгдээрээ суурилан маш сайн бүтэцтэй илтгэл хийх явдал юм.

Тэмцээн нь хэд хэдэн үе шаттай явагдах бөгөөд эдгээр үе шатуудыг “Физик мэтгэлцээн” эсвэл зүгээр мэтгэлцээн гэдэг. Эхний шат буюу роундуудыг “Сонгон шалгаруулах мэтгэлцээн” гэдэг. Энэ шатууд нь хөлбөмбөгийн тэмцээний бүсийн (манайхан хэсгийн тоглолт ч гэж ярьдаг) тоглолтуудтай төстэй. Сонгон шалгаруулах мэтгэлцээнд бүх багууд оролцоно. 2001 оноос хойш ОУЗФТ нь нийт таван “Сонгон шалгаруулах мэтгэлцээн”-ээс бүрдэх болсон. “Сонгон шалгаруулах мэтгэлцээн” буюу эхний үе шатууд дууссаны дараа хамгийн их оноотой гурван баг нь эцсийн (финал) шатанд үлдэж аваргаа тодоруулдаг.

Тэмцээн эхлэхэд багууд шодож гурван баг бүхий хэсгүүдэд хуваагддаг. Хэрэв нийт багийн тоо гуравт хуваагдахгүй үед дөрвөн багаас бүрдсэн нэг юмуу хоёр хэсэг гардаг. Бүх хэсгүүд зэрэг эхний “Сонгон шалгаруулах мэтгэлцээн”-ийг гүйцэтгэж эхэлдэг. Үүний дараа багууд шодох замаар хэсгүүдээ солидог. Учир нь нэг хэсэгт өмнө өрсөлдсөн багууд дахин дахин өрсөлдөх болдог. Тиймээс энэ нь зайлшгүй юм. Бүх “Сонгон шалгаруулах мэтгэлцээн” явж дуустал энэхүү процедур нь давтагддаг.

Мэтгэлцээн бүр нь тухайн хэсэгт байгаа багийн тооноос хамааран гурваас дөрвөн үетэй байдаг. Үе бүрт нэг баг тодорхой үүрэгтэй оролцдог. Багуудын үүрэг нь үе бүр дээр солигдох бөгөөд гурав эсвэл дөрвөн үеийн дараа баг болгон үе болгонд нэг нэг үүрэг гүйцэтгэсэн байдаг. Үүргийн хэлбэрийг жагсаавал:

Илтгэгч
Няцаагч
Шүүмжлэгч
Ажиглагч (Нэг хэсэгт дөрвөн баг орсон тохиолдолд)

Эдгээр үүргүүдийн тухай дараах хэсэгт тайлбарласан байгаа.

Үе гэдэг нь Физик мэтгэлцээний нэг хэсэг нь бөгөөд харьцуулж үзвэл тухайлбал цанын уралдааны ганцаарчилсан гараатай адил юм. Нэг үе нь завсарлагагүйгээр 45-55 минут үргэлжлэдэг. Нэг мэтгэлцээний үеүүдийн хооронд цагын боломжоос хамааран 5-15 минутын завсарлага байдаг.

Нэг үе эхлэх үед багууд болон шүүгчидийг танилцуулах ба шүүгчидийн ахлагч энэ үед аль баг нь ямар үүрэгтэй оролцохыг зарладаг. Үүний дараа жинхэнэ үе маань эхлэдэг. Хэрхэн явагдах нь тэмцээний дүрмээр зохицуулагдана. Энэ үед явагдах үйлдлүүдийн үргэлжлэх хамгийн их хугацааг зааж өгсөн байдаг. Зааж өгсөн хугацаанаас хэтрэх ёсгүй. Тэмцээний үед голдуу тусгай дэлгэцэн дээр тухайн үйлдэлээ дуусгахад хэчнээн хугацаа үлдсэнийг графикаар харуулдаг. Үе хэрхэн явагдах дэлгэрэнгүй журмыг ОУЗФТ-ийн албан ёсны веб сайт (www.iypt.org) аас авч болно.

Мэтгэлцээний үе эхэлмэгц Няцаагч баг 17 бодлогоос нэгийг сонгон Илтгэгч багийг өрсөлдөөнд дуудна. Илтгэгч баг дуудлагыг хүлээж авч болно мөн татгалзаж болно. Хэрэв татгалзвал Няцаагч баг өөр бодлого сонгон Илтгэгч багийг дуудна. Илтгэгч баг дуудлагыг хүлээн автал энэ процедур үргэлжлэнэ. Хэрэв Илтгэгч баг нь бүтэн тэмцээний турш олон удаа татгалзвал тэр багийн онооноос хасагддаг.

Илтгэгч баг бодлогыг сонгож дуудлагыг хүлээн авсан бол тэр багт бэлтгэх таван минутын хугацаа өгдөг. Энэ үед голдуу илтгэлд зориулсан тэмдэглэл бэлтгэх, илтгэлээ шалгах, заримдаа үзүүлэх журмаар бодит туршилтын ажлыг хийхэд бэлтгэдэг. Бэлтгэх хугацаа дуусмагц Илтгэгчид хамгийн ихдээ 12 минутын илтгэл тавих хугацаа олгогддог. Илтгэлийг хэрхэн тавих талаар яг албан ёсны горим, зохиуцуулалт бол байдаггүй.

Илтгэлийн дараа Няцаагч баг тодруулах цөөн асуултыг Илтгэгч багт тавьдаг. 
Ингээд Няцаагч баг нь хэдэн минутын хугацаанд бэлдээд Илтгэгчийн тавьсан илтгэлд үнэлгээ өгөн алдаануудыг гаргаж ирэн дүгнэлтийг гаргадаг. Үүний дараа Илтгэгч болон Няцаагчийн хооронд мэтгэлцээн болно. Илтгэгч шийдлээ буюу илтгэлээ хамгаалах оролдлого хийх ба Няцаагч харин няцаах оролдлогуудыг хийдэг.

Энэ бүгдийн дараа Шүүмжлэгч баг нөгөө хоёр багаас ээлжлэн асуулт тавина. Улмаар Шүүмжлэгч нь Илтгэгч болоод Няцаагч багуудын ажиллагааны талаар дүгнэлтийг гарган танилцуулна.

Эцэст нь Илтгэгч сүүлчийн дүгнэлт мэдэгдэлүүдийг хийнэ.

Шүүгчид үүний дараа бүх гурван багаас зарим нэгэн богино асуултуудыг асуух боломжтой. Ингээд шүүгчид багуудад үнэлгээг нь өгдөг. Үнэлгээ нь тухайн үеийг дүгнэсэн дүгнэлт юм.

Дөрвөн баг бүхий хэсгүүдэд нэмэлт үүрэг бүхий баг оролцдог. Энэ нь Ажиглагч. Ажиглагч баг нь үеийн туршид идэвхтэй үйлдэл хийддэггүй. Тиймээс ажиглагч багт үнэлгээ өгдөггүй. Ажиглагч байхын утга учир нь дөрвөн баг бүхий хэсгүүдийн мэтгэлцээнийг төвөггүй явуулахад л оршино. 

Богино завсарлагын дараа мэтгэлцээний дараагийн үе эхлэж цааш үргэлжлэнэ. Багууд яг нэг нэг удаа Илтгэгч, Няцаагч, Шүүмжлэгч (дөрвөн багтай үед Ажиглагч) болтлоо үүргээ сольдог. 

Энд дурьдах ёстой зарим нэгэн нэмэлт мэдээллүүд бас байна:

Багийн гишүүл мэтгэлцээний үеээр гадны хүнтэй харилцахыг хориглоно.

Таван удаагийн “Сонгон шалгаруулах мэтгэлцээн” болсоны дараа хамгийн өндөр оноо авсан гурван баг эцсийн шатанд буюу финалд үлдэнэ. Финал нь өмнөх мэтгэлцээнүүдээс дараах хоёр зүйлээр ялгаатай:

Финалд хамгийн сайн оролцсон баг нь ялагч болно. Үлдсэн хоёр баг нь 2-р байрт шалгардаг. Зохион байгуулах комисс нь 3-р байрт үлдсэн бүх багуудаас тодорхой оноонд (болзолд) хүрсэн багуудыг шалгаруулдаг.

Уригдсан орнуудыг төлөөлж нэг баг л оролцдог. 2007 оныг хүртэл тэмцээнийг зохион байгуулагч орон хоёр баг оролцуулах боломжтой. Баг бүр нь дунд сургуулийн таван сурагчаас бүрдэнэ. Их сургуулийн оюутнууд оролцохыг зөвшөөрдөггүй. Баг бүр нь ахлагчтай байх бөгөөд тэр нь мэтгэлцээний үед багийг бүрэн төлөөлнө. Үүнээс гадна баг бүрт дагалдаж явах хоёр удирдагчтай (багш нар) байна.

Олон оронд үндэсний багаа сонгон шалгаруулах тэмцээн болдог. Тухайлбал Австри улсад Австрийн Залуу Физикчидийн Тэмцээн гэж болдог.

Шүүгчидийн бүрэлдхүүнийг зохион байгуулагч орон сонгон шалгаруулдаг. Багийн удирдагч нар мөн шүүгчидийн бүрэлдхүүнд орох боломжтой. Хэдий тийм ч өөрсдийнх нь багийн оролцож буй мэтгэлцээнийг шүүх ёсгүй. Шүүгчид багуудыг бүхэл тоон оноогоор дүгнэдэг.




#Article 203: Дэлхий (828 words)


Дэлхий нь нарны аймгийн ганц амьдралт гариг (ертөнц) бөгөөд нарны аймгийн 3 дахь гараг,. Дэлхий нь 4.57 тэрбум жилийн өмнө үүссэн, нэг дагуултай (Сар), 365.26 өдөрт Нарыг бүтэн тойрдог).. Дэлхийн эргэлтийн тэнхлэг 23.5° хазайсан байдаг нь, дэлхийн улирлын өөрчлөлтийн шалтгаан болно.

Дэлхий нь агаар мандалтай, гадаргуугийнх нь 71% нь далай (ус), үлдсэн 29% нь хуурай газар (тив, арал). Дэлхийн гадаргуу нь тектоникийн хавтангуудад хуваагдах ба тэдгээр нь тасралтгүй нүүж (хөвж) байдаг. Дэлхий нь гүн рүүгээ бүслүүрлэг тогтоцтой бөгөөд цөм, манти, царцдасаас тогтоно.

Аажмаар Дэлхийн температур 100 °C (212 °F) орчим болоход эртний агаар мандал дахь усны уур коденсацлагдан, далай үүсэж эхэлсэн байна. Агаар мандалд хүчилтөрөгч, улмаар агаар мандлын дээд давхаргад озон (O3) үүссэнээр, нарнаас ирэх хэт ягаан туяа багасаж, анхны нийлмэл эст амьтад, улмаар жинхэнэ олон эст амьтад үүсэж эхэлжээ.

Дэлхийн гадаргуу байнга, тасралтгүй өөрчлөгдөж байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл эх газрууд нүүж, хоорондоо нэгдэн супер тив үүсгэн, дараа нь задраж байснаас нилээд чухал супер тив нь 600-540 сая жилийн өмнө үүсэж, 180 сая жилийн өмнө задарсан (Гондван, Лаурази 2 супер тивийг үүсгэсэн) Пангей юм. Дэлхий дээр хэд хэдэн томоохон мөстлөгүүд явагдсан гэж таамагладаг ба эхнийх нь 750-580 сая жилийн өмнө (Неопротерозой), сүүлийнх нь 10,000 жилийн өмнө дууссан байна. 

Дэлхийн хөгжлийн түүхэнд амьд организмын томоохон сүйрлүүд тохиолдож байснаас сүүлийнх нь 65 сая жилийн өмнө болсон үлэг гүрвэлүүдийн мөхөл юм (Шалтгааныг нь дэлхий дээр солир унасантай холбон таамагладаг). Уг сүйрлийн дараагаар жижиг амьтад жишээлбэл сүүн тэжээлтэн амьтад эрчимтэй тархаж эхэлсэн ба хэдэн сая жилийн өмнө Африкийн мичтэй төстэй амьтдыг хоёр хөл дээрээ явдаг болсон гэж таамагладаг.

Нарны аймгийн 4 гариг (Наранд ойрхон 4 гариг) хатуу, чулуурхаг гадаргуутай (Хөрст гариг) бөгөөд тэдгээрээс Дэлхий нь хамгийн том, их нягттай, хүчтэй соронзон оронтой, газрын татах хүч хамгийн ихтэй гариг юм. Дэлхий нь ерөнхийдөө зуйвандуу бөмбөлөг хэлбэртэй боловч, үнэндээ гадаргуу нь тэгш биш учир Дэлхийн хэлбэрийг Геоид гэж нэрлэнэ. 

Дэлхийн масс ойролцоогоор 5.98 ×1024 кг. Гол бүрдүүлэгч элементүүд нь төмөр (32.1%), хүчилтөрөгч (30.1%), цахиур (15.1%), магни (13.9%), хүхэр (2.9%), никель (1.8%), кальци (1.5%), хөнгөнцагаан (1.4%) ба үлдэх 1.2% нь бусад химийн элементүүд юм. 

АНУ-ын геохимич Ф.Кларк-ийн тооцоогоор, Дэлхийн царцдасын 47% нь хүчилтөрөгч бөгөөд нийт чулуулагийн 99.22% нь цахиур, хөнгөн цагаан, төмөр, кальци зэрэг нийт 11 ислээс тогтдог байна. 

Дэлхий нь гүн рүүгээ үелэсэн бүтэцтэй бөгөөд химийн найрлагынхаа хувьд: 

Харин Геологийн хувьд литосфери, астеносфери, дээд манти, доод манти, гадаад болон дотоод цөм гэсэн үе давхрагуудтай
. 

Дэлхийн дундаж нягт 5515 кг/м3, харин гадаргуугийн дундаж нягт 3017 кг/м3 тул Дэлхийн цөмийг харьцангуй илүү нягттай гэж үздэг ба энэ нь сейсмийн судалгаагаар батлагддаг байна. Сейсмийн (чичирхийллийн) S долгионы хурдны сааралтаар гадаад цөмийг шингэн зуурмаг хэмээн баталжээ. Учир нь S долгион нь шингэн биеийг нэвтэрдэггүй байна. Дэлхийн үүслийн эхний үед, ойролцоогоор 4.52 тэрбум жилийн орчим, хүнд химийн нэгдлүүд дэлхийн төврүү сууж буюу бөөгнөрөн, хөнгөн нь дэлхийн царцдас буюу гадаргуу руу шилжин, ялгаралт явагдсаны үр дүнд цөм нь үүссэн гэж үздэг. Цөм нь үндсэндээ төмөр (80%), никель, мөн багахан хэмжээний бусад химийн элементээс тогтоно. Эдгээр бусад элементүүдийг хүхэр, карбон, устөрөгч байх магадлалтай хэмээн үздэг.

Манти нь Дэлхийн нийт эзэлхүүний 70%-ийг эзэлдэг, нийтдээ 2,890 км зузаан. Даралт манти ба цөмийн заагт ~140 ГПа (1.4 Maтм), температур 500 °C-900 °C (932 °F-1,652 °F) хооронд хэлбэлзэх ба манти, гадаад цөмийн зааг дээр 4,000 °C (7,200 °F) байна.
Мантийг үндсэн 2 хэсэгт хуваадаг. Дээд болон доод манти. Энэ хоёр үе нь бүрдүүлэгч эрдэс минералаараа ялгагдана.

Геологийн үүднээс, Дэлхийн царцдас нь Дэлхийн хамгийн гадна талын хатуу бүрхүүл (литосферийн дээд хэсэг) бөгөөд базальтлаг болон боржинлог чулуулгаас тогтоно. Дэлхийн нийт эзэлхүүний 18 тонн буюу Дэлхийн нийт массын 1/4400, эзэлхүүн нь 1.386 × 109 км³. Дэлхий дээрхи нийт усны 97.5% нь давстай ус бөгөөд үлдэх 2.5% нь цэвэр ус юм. Цэвэр усны 68.7% нь мөс хэлбэрээр оршино. 

Далайн ус нь нарны энергийг их хэмжээгээр шингээдэг учир далайн усны температурын тархалтаар дэлхийн цаг уур тодорхойлогдоно. Үүний тод жишээ бол ЭНСО (El Niño-Southern Oscillation) юм.

Дэлхийн агаар мандал гэж Дэлхийн татах хүчинд захирагдан, Дэлхийн гадна талаар хүрээлэн байгаа хийн давхрагыг хэлнэ. Агаар мандлын 78% нь азот, 20.95% хүчилтөрөгч, 0.93% аргон, 0.038% нүүрстөрөгчийн давхар исэл, 1% усны уур болон  маш бага хэмжээтэй бусад хийнүүд байна. Эдгээр хийнүүдийг нийлүүлээд бид агаар гэж нэрлэдэг. Агаар мандал нь Нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж, өдөр, шөнийн температурын ялгааг тогтворжуулан, Дэлхий дээр амьдрал байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Гaзрын гадаргуу орчмын агаар мандлын дундаж температур 15 °C байдаг.

Сар нь дэлхийн байгалийн дагуул юм.

Дэлхий тэнхлэгээрээ 23 цаг, 56 минут, 4.091 секундэд нэг бүтэн эргэдэг бөгөөд  Нарнаас дунджаар 150 сая км зайд, 30 км/сек (108,000 км/ц) хурдтайгаар 365.2564 өдөрт Нарыг нэг бүтэн тойрно. 

Дэлхийн тэнхлэг нь Нар-Дэлхийг дайрсан хавтгайтай харьцуулахад 23.5 градусаар хазайсан байх ба энэ нь Дэлхий дээрх өвөл зуны улирал солигдох шалтгаан болно.

Дэлхийн хүн ам нь 2006 оны 2 сарын байдлаар 6,600,000,000 байгаа бөгөөд 2013 онд 7 тэрбум, 2050 онд 9.2 тэрбум хүрнэ гэсэн тооцоо байдаг. Хүн амын өсөлтийн дийлэнх нь хөгжиж буй орнуудад хамаарна. Дэлхийн нийт гадаргуугийн 1/8 нь хүн оршин суухад тохиромжтой гэж тооцогддог байна (2/3 нь далай, үлдэх хуурай газрын тэн хагас нь цөл (14%), өндөр уулс (27%) зэрэг).




#Article 204: Итали (1089 words)


Итали (), албан ёсоор Бүгд Найрамдах Итали Улс () нь По голын сав хөндий дагуу Өмнөд Европт оршдог улс юм. Итали улсын газар нутаг нь Италийн хойг болон Газар дундын тэнгист орших Сицили, Сардини гэсэн хоёр том арлыг хамардаг. Мөн Италичууд хойг нь гутал хэлбэртэй харагддаг учраас Stivale буюу гутал ч гэж нэрлэдэг. Итали улс хойд талаараа Альпийн нуруугаар Франц, Швейцари, Австри, Словен зэрэг улсуудтай хил залгаа оршдог. Тусгаар тогтносон улс болох Сан Марино болон Ватикан Италийн нутаг дэвсгэр дотор оршдог.  

Итали улс нь Этрүскан, Грек, Ромыг багтаасан Европын хүчирхэг соёлуудын нэг өлгий нутаг билээ. Нийслэл Ром хот нь түүхэнд чухал ач холбогдолтой дэлхийн хот байсан. Ялангуяа эртний Ромын болон Ромын Католик Сүмийн хувьд. Энэ нутгийг 3000 жилийн турш Герман, Кельт, Франк, Ломбард, Визант, Грек, Сарацин зэрэг улс, аймгууд эзлэн түрэмгийлж, нүүдэллэн суурьшиж байв. Дундад зууны үед хойд зүгийн Нормандууд дайлж, харин Сэргэн Мандалтын үед Италийн дайн болж маш олон тусгаар улсууд болон задарсан. Ийм байдалд тэднийг гадныхан эзлэн авах нь элбэг байв. Харин Итали улс нэгдэж түүхэндээ анх удаа тусгаар тогтносон үндэстэн улс болсноор дээрх байдал үгүй болсон. Италийн хаант засаглалын болон дэлхийн дайны үед Итали нь дотроо маш их зөрчил тэмцэлтэй байсан боловч Италийн Бүгд Найрамдах Улс бий болсноор нөхцөл байдал нь тогтвортой болсон.

Өнөөдөр Итали улс нь дэлхийд ДНБ-ий хэмжээгээр 7-д, Хүний Хөгжлийн Индексээр 17-д орох үзүүлэлттэй, өндөр хөгжсөн орнуудын нэг билээ. Энэ улс нь Их Найм, Европын Холбоо, Баруун Европын Нэгдлийн гишүүн бөгөөд одоогийн Европын Холбоог (1957 онд Ромын Гэрээг үзэглэсэн) үндэслэгч орнуудын нэг юм. 2007 оны 1 сарын 1-нээс эхлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн болсон. Итали улсын хүн ам Италичуудаас бүрэлддэг.

Итали гэдэг үг нь  Хомерийн ἱταλός (тугал гэсэн утгатай) гэсэн үгнээс гаралтай байж болох юм. МЭӨ 8-р зууны үед анхны Грек суурьшигчид Юбоя арлаас өмнөд Италид (Калабриа) нүүдэллэн ирж, шинэ газраа Vitulia газар буюу Тугалуудын газар гэж нэрлэжээ. Ингэж нэрлэгдсэн хэсэг нь сүүлдээ хойд хэсэг рүүгээ тэлжээ. Гэхдээ бүхэл бүтэн хойгийг нэрлэх болсон нь зөвхөн Августусын үед хамаарна.

Италийн нутгаар хийсэн архелогийн малталтууд нь энэ нутагт хүмүүс Хуучин чулуун зэвсгийн үе буюу барагцаагаар 200,000 жилийн өмнө амьдарч байсныг нотолдог. 

Итали нь бүхэл бүтэн Газар дундын тэнгисийн бүс нутгийн нийгэм, соёлын хөгжилд асар их нөлөө үзүүлээд барахгүй Европын соёлд ч мөн гүнзгий нөлөөлж байсан. Үүний үр дүнд бусад томоохон соёл иргэншилд нөлөөлж байв. Эдгээр соёл иргэншил нь эрт үеэс энэ бүс нутагт оршин тогтнож байлаа. Дэлхийн энэ хэсэгт Манъя Граециагийн (Magna Graecia) дараа Этрүс, ялангуяа Ромын Бүгд Найрамдах Улс болон Эзэнт гүрний соёл иргэншил олон зууны турш цэцэглэн хөгжжээ. Итали нь сэргэн мандалтын үеийн Европын шинжлэн ухаан, урлагийн төв байсан. 

Итали улсад 2011 онд 60,626,442 хүн оршин сууж байсан. Хүн амын нягтшил нь 201/км². Өрнөд Европт жишвэл Германаас арай сийрэг, Францаас арай нягт гэсэн үг. Италийн байран хүн амын 92.5% нь Итали үндэстэн, харин үлдсэн 4.7 сая нь гадаадаас дээр үед ирсэн хүний үр хойчис юм уу эсвэл саяхны цагаачид байдаг. Ямартаа ч Итали нь дэлхийн дунджаас дээгүүр байх 23-р олон хүнтэй,  суурьшдаг тусгаар улс юм. Улс дотроо газар бүрт адилгүй. Хойд зүгийн По голын хөндий болон нийслэл Ром, урд зүгийн Наполи хоёр хотын хавь газраар илүү шавж суудаг бол Альп, Аппениний уул нурууд, Сардин арлаар арай таруу суудаг.

Италид Ром (2.7 сая), Милан (1.3 сая), Наполи (963 мян.), Турин, Палермо, Генуя (607 мян.) гэж дараалах саятан 2 хот, таван бумаас олон хүнтэй бүгд 6 хот байна.

Итали улс 1946 онд бүх нийтийн санал асуулгаар хаант засгаас татгалзсанаараа төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, төрийн хэлбрийн хувьд парламентийн эрх мэдэл давамгай бүгд найрамдах засаг бүхий улс болсон. Төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгч нь зөвхөн нэг удаа, долоон жилээр парламентийн хоёр танхимын хамтын шийдвэрээр сонгогддог.

Италид одоо Парламент (Улсын хурал)-аа хувь тэнцүүлэх (пропорциональ) аргаар сонгож байна (2005 онд сонгуулийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө сонгуулийн холимог тогтолцоо буюу 630 төлөөлөгчдийн 1/4 пропорциональ, 3/4 мажоритар аргаар сонголтоо хийдэг байв). Сенатч нарыг ч мөн энэхүү аргаар сонгодог сонгуулийн тогтолцоотой бөгөөд бүгд найрамдах улсын ерөнхийлөгч 5 сенатчийг томилох эрхтэй. Сенат (дээд), Төлөөлөгчдийн танхим (доод) нь эрх тэгш эрхтэй, тус тусын үүрэгтэй. 

Сенатаа италиар албан ёсоор Senato della Repubblica, товчлоод Senato гэнэ. Албан нэр нь монголоор «Бүгд найрамдах улсын сенат» гэж үгчлэн орчуулагдах авч «Улсын сенат», «Итали улсын сенат» гэвэл ойлгомжтой болно. Нэг ээлжийн сенатын бүрэн эрхийн хугацаа 5 жил, бүгд 315 сенатын гишүүн (италиар senatore) суухаар заншиж тогтсон. Үүний 309 нь Италийн 20 мужаас, 6 нь гадаадаас сонгогдоно. Одоогийн сенатчидаас 7 нь байнгын сенатч болж чадсан байдаг.

Италийн парламентийн Төлөөлөгчдийн танхимд 630 төлөөлөгч сууна. 618-ыг Итали улсын дотроос, 12-ыг гадаад улсад суугаа Италийн иргэд сонгох учиртай. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил. Одоо баруун-төв үзэлт Эрх чөлөөт ард түмэн нам бусдаасаа олон буюу 209 суудалтай. Сенатч хүн 40 нас, төлөөлөгчдийн танхимийн гишүүн 25-аас доошгүй настай байх ёстой.

Ерөнхийлөгч нэр товлож, Парламентын олонх итгэснээр Италийн Ерөнхий сайд буюу засгийн газрын тэргүүнээр нэг хүн сонгогддог. Энэ албан тушаалыг италиар Presidente del Consiglio dei Ministri гэх нь монголчилбол «Сайд нарын зөвлөлийн дарга» гэдэгтэй яг таарна. Италийн засгийн газрын танхим буюу Сайд нарын зөвлөл 18 сайдтайгаас 6 нь эрхэлсэн яамгүй байдаг.
Итали улс нь улс төрийн хувьд баруун Европын бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй тогтворгүй бөгөөд эхний эвслийг тэргүүлж байсан Альчиде Де Гаспери, мөн Карло Чиампи нарын засаглал хамгийн тогтвортой байсан. Одоогийн ерөнхий сайд нь 2011 онд томилогдсон Марио Монти бөгөөд 2013 оны 2 сарын 25-нд болсон сонгуулийн үр дүнгээр шинэ засгийн газар байгуулагдах ёстой.

Итали улс одоо орон нутгаа засч захирахдаа гурван түвшинд, гурван зүйлийн нэгжээр хувааж байгаа. 

Италиар том түвшний нэгжийн зүйлийг нь regione ( болон регион; ), дунд нэгжийг provincia (оросоор провинция; англиар province), бага нэгжийг comune (оросоор коммуна болон община; англиар municipality) гэж бичнэ. Хүн амын тоо, орос-монгол, монгол-англи, англи-монгол орчуулга, суурин төвт онцлогийг нь ажиглавал том нэгжийг нь монголоор «муж», дунд нэгжийг нь «аймаг», бага нэгжийг нь «суурин» гэж (монголчлох албагүй жижиг гэж үзвэл Парисын коммун гэдэг шиг «коммун») гэж зүйлчлэхэд буруудахааргүй байна. Энэ ёсоор болбол Италийн нутаг дэвсгэр, хүн ард одоо цагт гурван шат дараалсан 20 муж, 110 аймаг, 8100 суурины дотор хуваагдан харьяалагдаж байна. 

Газар нутгийн хэмжээгээр бусдаасаа хэт онцгойрох муж байхгүй. Харин хүн амын тоогоор Милан төвтэй Ломбард (Ломбардия) мужийнхан  нь дараагийнхаа томоос 65%-аар олуулаа (9.6 саяуулаа) байдаг. Хүн амын нягтаараа Наполи төвтэй Кампан муж (Кампания) хошуучилж, Ломбард, Лацио (төв нь Ром), Лигур (Лигурия, төв нь Генуя) мужууд удаална.

Хамгийн дээд нэгж болох 20 мужаа байршлаар нь багцлаад статистикийн (тоо бүртгэлийн) нэгтгэлийн хэрэгцээгээр өрнө-умард, дорно-умард, төв, өмнөд, арлын хэмээх 5 бүс болгодог. Мөн соёл, түүхэнд бичигдэж хэлэгдэж ялгаж ирснээр нь умар, өмнө гэж таллан хуваах эртний уламжлал бий. Энэхүү мужаас том хоёр хуваарь нь эдүгээ өдөр тутмын засаг захиргааны эрх, үүрэггүй ч гэсэн чухал юм.




#Article 205: Баабар (128 words)


Баабар (Бат-Эрдэнийн Батбаяр) (1954 оны 10-р сарын 26-нд төрсөн) нь Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн орчуулагч, XX зууны манлай нийтлэлч, улс төрч юм. Англи, Польш, Орос хэлтэй.

Баабар нь 1972 онд Улаанбаатар хотод дунд сургууль төгсч, 

Баабар 1981-1991 онд Микробиологийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төвд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1991-1994 онд Монголын Социал-Демократ Намын даргаар, 1994-1996 онд чөлөөт нийтлэлчээр, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүнээр, 1998-1999 онд Сангийн сайдаар, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан бөгөөд 2006 оноос Непко Хэвлэлийн газрын захирлын албыг хашиж байна.

Б.Батбаяр 1980-аад оны үед Баабар гэсэн нууц нэрээр Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, хэд хэдэн ном орчуулсныг тухайн үеийн залуучууд гар бичмэлээр тарааж, нууцаар уншиж байлаа. Тэдгээрээс Бүү март. Мартвал сөнөнө нийтлэлд Монгол-Орос-Хятадын харилцаа, коммунист дэглэмийг шүүмжилжээ.




#Article 206: Бээжин (328 words)


Бээжин, ; хятадаар 北京 - Běijīng, «умард/хойд нийслэл» — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл; улсынхаа улс төр, соёл, боловсролын төв; ямар нэгэн нэгжид (муж г.м) харьяалагддахгүй шууд улсын доор байдаг дөрвөн хотын нэг. 

Бээжингийн хүн амын тоо огцом өсч байгаа. 1953 онд 2.8 сая, 1982 онд 9.2 сая, 2000 онд 13.6 сая хүн амтай байсан бол 2010 онд 19.6 сая оршин суугчтай болсон. Энэ нь улсдаа Шанхайн дараа, дэлхийд эхний 10-т багтах их тоо юм. 

Орчин цагт ямар ч хэл байсан энэ хотын нэр доорх хоёрын нэгэнд хамаарна.

Дээрх орчин цагийн нэрийг олохоосоо өмнө олон нэртэй байсан. Улсын нийслэл болсон X зуунаас эхлэн тоочъё. 938 оноос Хятан улсын 南京 Нань-жин «өмнөд нийслэл», 1122 оноос цөөхөн жил Сүн улсын 燕山 Янь-шан, 1153 оноос Алтан улсын 中都 Жүндү «дунд нийслэл», 1271 оноос Юань улсын 大都 Да-ду «их балгас/нийслэл» (монголчуудын хувьд Дайду). Энэ үед жуулчин Марко Поло хотын нэрийг Cambuluc (магадгүй «хан балгас») гэж тэмдэглэсэн байдаг. Дээрх нэрс цөм хятад ханзынх тул шууд үнэмшихэд бас л бэрх юм. 1368 оноос 北平 Бэй-пин «умардын амар түвшин», 1403 оноос одоогийнхоо нэрийг Мин улс, Чин улсын үеийг дамжин, 1928 оноос ДИУ-ын үед дахин Бэйпин нэртэй болсон бол эцэстээ 1949 оноос БНХАУ байгуулагдахад одоогийнхоо нэрийг эргэн олжээ.

Бээжин мэдээж Хятадын төмөр замын сүлжээний зангилгаа юм. Бээжингээс Шанхай, Гуанжоу, Хонконг, Харбин, Өвөр Монголын Бугат, Циньхуандао, Чэндэ, Юаньпин хүрэх  8 үндсэн чиглэл байдаг. Мөн саяхнаас хурдны төмөр замтай болсон. 2011 онд Бээжин-Шанхайнх, 2008 онд Бээжин-Тяньжиных нээгджээ.

Бээжин хотод төмөр замын 40 өртөө байна. 2010 онд 7 сард төв өртөөнд (1959 онд баригдсан) нь өдөртөө 173, баруун өртөөнд (1996 оных) 232 галт тэрэг, хурдны замын урд өртөөнд (2008 оных) 163 галт тэрэг хүлээн авсан байна. 1909 онд баригдаж, 2009 онд өргөтгөгдсөн хойд өртөөнд энэ тоо харин 22 гэнэ.

Бээжингээс төмөр замаар улс доторх томоохон ямар ч томоохон хот руу очих шууд тасалбар олдоно. Монгол, Орос, Вьетнам, Умард Солонгос руу шууд очих олон улсын зорчигч тээх үйлчилгээ бий. Зорчигчийн тоо чиглэлээсээ хамаараад янз бүр байдаг.

 Өнгө бүрийн тайлбар




#Article 207: Богд сум (Баянхонгор) (277 words)


Богд  () гэж Баянхонгор аймгийн сум бий. Улсын нийслэл Улаанбаатараас 700 км, аймгийн төв Баянхонгороос 130 км зайтай.

Сумын анхны даргаар А.Рэндоо /1924-1926/, анхны нарийн бичгийн даргаар Ц.Тогоо /1924-1926/, анхны орлогч даргаар Д.Цагаанмаам /1944-191945/ зэрэг хүмүүс ажиллаж байжээ. Одоо сумын Засаг дарга Л.Ганзориг, ИТХ – ын даргаар Л.Ганаа нар ажиллаж байна. БНМАУ-ын АИХ-ын делутатаар Я.Сономцэрэн, Р.Пилжид, Л.Дашцэрэн, Цэвээн-дорж, Р.Доржбат, Улсын их хурлын гишүүнээр доктор Д.Дашцэдэн, Ц.Шийрэвдамба, Ц.Жаргал нар сонгогджээ.

Сургууль нь 1940-1941 онд Цутгалангийн адагийн гурван бургасны баруун доод тохойд 8 гэртэй хоёр ангитай 69 сурагчтайгаар байгуулагдаж байсан. Анхны төгсөлт 1943-1944 оны хичээлийн жилд 4 дүгээр ангийн 50 сурагч төгссөн. Өдгөө Их Богдын бүсийн дунд сургууль болж өргөжсөн. Өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд хичээн зүтгэж явсан ахмад багш Мэндээхүү, Дашдаваа, Норов, Данзан болон ардын боловсролын тэргүүний ажилтан Л.Лувсанцэрэн, Л.Баатар, И.Чагнаадорж нарын сум орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр их.

Богд сум алдарт, гавьяат цолтон бахархал болсон хүмүүс олонтой. Ардын Хатанбаатар Магсаржавын цэрэг А.Дашдаваа, Б.Рэндоо, Улсын баатар Н.Жамбаа, Байлдааны гавъяат улаан тугийн одонт Б.Сангидулам, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Л.Зундуй, ахмад дайчин Д.Цагаанмаам, Ц.Цэрэндулам нарын баатарлаг эх орончид бол мөнхөд хүндлэгдэх гавьяатнууд билээ.

Сумынхаа нэрийг өндөрт өргөж явсан өдгөө түмэнд дуурсагдаж яваа алдартнуудаас Монгол улсын арслан П.Аюуш, улсын идэр начин Ч.Баасанхүү, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Лувсанвандан, Ч.Сангидорж, гавьяат тээвэрчин Ц.Лувсанвандан, Г.Дашхүү, Р.Доржбат нарын боловсрол соёлын ажилтнууд, эрдэмтэн, доктор Ж.Бям-баа, Ж.Амгалан, Д.Түмэн, Л.Жамц, Ц.Шийрэвдамба, В.Баасан, Х.Оюун, Д.Цагаанмаам, Ц.Цэрэнбалжир, Ж.Чулуунхүү, дэлхийн оюутан залуучуудын их наадмын алтан медальт Ч.Доржсэмбээ, нэрт малчдаас Д.Сангивандан, Д.Чимэд, О.Бүсгүй, И.Гомбо, Б.Цэдэв, С.Тогоо, Бо.Санги, Ж.Адъяа, Ж.Дэндэв, Улсын сайн малчин Л.Дашцэрэн, Д.Лигмэндаваа, Я.Жүгдэрсанги, Л.Дооцэрэн нарын олон малчин улс, аймгийн аварга малчин цол хүртжээ. Тус сум 1979 онд хагас түмэн тэмээтэй болж “Мөнгөн буйл”-аар шагнагдсан. Улс, аймгийн аварга, удам залгасан тэмээчид олон.




#Article 208: Филип Котлер (512 words)


Филип Котлер (1931 оны 5-р сарын 27-нд АНУ-ын Чикагод төрсөн) нь Нортвэстэрн их сургууль дахь Менежментийн Келлог сургуулийн Маркетингийн ухааны хүндэт профессор.

Котлерыг алдаршуулсан бүтээл болох Маркетингийн Менежмент нь өдгөө 15 удаа хэвлэгдээд байна. Түүнээс гадна Котлерын олон бүтээл нь маркетинг судлаачдын гарын авлага болсоор байдаг.

Тэрээр Котлер Маркетинг Групп (KMG) хэмээх консалтинг компаниараа дамжуулан АНУ болон гадаадын олон компанийн маркетинг төлөвлөгөө, маркетингийн бодлого, олон улсын маркетингийн зөвлөгчөөр ажиллаж байв. 

Building Global Biobrands: Taking Biotechnology To Market
BUS HD9999.B442S56 2003

Marketing Insights From A to Z: 80 Concepts Every Manager Needs to Know
BUS HF5415.K63127 2003

Marketing Asian Places: Attracting Investment, Industry, and Tourism to Cities, States and Nations
BUS HC415.I53M37 2002

Marketing Professional Services: Forward-thinking Strategies for Boosting Your Business, Your Image, and Your Profits
BUS HD8038.A1K67 2002

Social Marketing: Improving the Quality of Life
BUS HF5414.K67 2002

Marketing Moves: A New Approach to Profits, Growth, and Renewal
KC HF5415.K68M3 2002

A Framework for Marketing Management
BUS HF5415.13.K636 2001

Marketing Management
BUS HF5415.13.K64 2000

Kotler on Marketing: How to Create, Win, and Dominate Markets
BUS HF5415.13.K638 1999

Marketing Management: Analysis, Planning, Implementation, and Control
BUS HF5415.13.K64 1998

Museum Strategy and Marketing: Designing Missions, Building Audiences, Generating Revenue and Resources
BUS AM5.K68 1998
Managing Change in Museums: Guidance and Experience to Help, rev. by Russell A Cargo, Elizabeth Rosser Cargo. Nonprofit Management and Leadership, Summer 2001. Vol. 11, Iss. 4; p. 499 (5 pages)

Marketing: An Introduction
BUS HF5415.K625 1997

Standing Room Only: Strategies for Marketing the Performing Arts
BUS PN1590.M27K68 1997

The Marketing of Nations: A Strategic Approach to Building National Wealth
BUS HD75.K697 1997

Marketing Management: Analysis, Planning, Implementation, and Control
BUS HF5415.13.K64 1997

Marketing Management: Analysis, Planning, Implementation, and Control
BUS HF5415.13.K64 1995

Marketing Places: Attracting Investment, Industry, and Tourism to Cities, States, and Nations
BUS HF5415.K6315 1993

BUS HF5415.K63117 1992

Marketing Models
BUS HF5415.13.L52 1992.

Marketing Management: Analysis, Planning, Implementation, and Control
BUS HF5415.13.K64 1991

Strategic Marketing for Nonprofit Organizations
BUS HF5415.K637 1991

Principles of Marketing
BUS HF5415.K636 1991

Marketing Management: Analysis, Planning, Implementation and Control
RDL HF5415.13.K64 1989

Social Marketing: Strategies for Changing Public Behavior
BUS HF5415.122.K68 1989

Marketing Essentials
BUS HF5415.K63117 1985

The New Competition
BUS HF5415.12.J3K68 1985

Marketing Management: Analysis, Planning, and Control
RDL HF5415.13.K64 1985

Strategic Marketing for Educational Institutions
BUS LB2806.K67 1985

Marketing Professional Services
BUS HD8038.A1K67 1984

Marketing for Nonprofit Organizations
BRES HF5415.K87 1982

Marketing Management : Analysis, Planning, and Control
RDL HF5415.13.K64 1981

Principles of Marketing
BUS HF5415.K636 1980

Marketing management and Strategy = Formerly Readings in Marketing Management: A Reader
BUS HF5415.13.M3524 1980

Marketing Management: Analysis, Planning, and Control
RDL HF5415.13.K64 1980

Marketing Management: Analysis, Planning, and Control
RDL HF5415.13.K64 1979

Marketing Management: Analysis, Planning, and Control
RDL HF5415.13.K64 1976

Simulation in Social and Administrative Science: Overviews and Case-examples
DBW H61.G83 1972

Marketing Management; Analysis, Planning, and Control
BUS HF5415.13.K64 1972

Readings in Marketing Management
BUS HF5415.13.K65 1972

Creating Social Change
DBW HM101.Z28 1972

Marketing Decision Making: A Model Building Approach
BUS HF5415.K63 1971

Marketing and the Computer
RDL HF5415.13.C33 1970

Marketing Management: Analysis, Planning, and Control
BUS HF5415.1.K67 1967




#Article 209: Гэр (1253 words)


Монгол гэр бол Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт гэр сууц юм. Монгол  гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрэлдэн, хүний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг гэрт өгсөн байдаг.

XIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй харагддаг тухай тэмдэглэсэн нь бий. Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг.

Монгол нутагт эртнээс нааш нүүдэлчин овог аймгууд оршин амьдрах хугацаандаа тухайн цагийн байдлаас шалтгаалж олон төрлийн хэлбэр загвар бүхий гэрт амьдран суусаар ирсэн. 

Үүнд: 

Харин Монгол гэрийг аймаг угсаатны онцлогтой төрлөөр нь Монгол нүүдэлчдийн тайлбар тольд дараах байдлаар хувааж байна. 

Монгол гэрийн хээ угалз чимэгт эрт үеэс уламжлагдан иржээ. Монгол гэрийн хананаас бусдыг хээ чимгээр чимэглэдэг. Монгол гэрийн модон хэсгүүд модон хээ чимэгтэй, хээ чимэггүй болон будгаар будсан, ямар ч чимэг будаггүй 3 янз байдаг. Эрт дээр үеэс Монголчууд өнгөний нөлөөг сайн судалж улаан, улбар өнгө бол нарны дулаан орчинг гэрийн дотор бүрдүүлнэ гэж үзжээ. Тоононы улаан өнгөтэй холилдсон нарны гэрлийг гэрийн дотор хэт хурц байлгахгүйн үүднээс уньны цээжийг ногоон өнгөөр тайвшруулан гэрийн дотор бусад өнгөний зохицлыг бүрдүүлдэг онцлогтой. Монгол хээ маш олон янз байна. Монгол гэрийн модыг хээ уралзаар чимэглэх үед цаад дэвсгэр нь ихэнх нь улаан ба улаан хүрэн (тооно, багана, унь, хаалга), харин зөвхөн унины цээж зэрэг хэсэг ногоон байдаг.  

Монгол хээ дүрслэлийн шинж чанар бол угалзлах, тасралтгүй үргэлжлэл хоёр байдаг. Угалз эврээс санаа авсан дүрсийг угалзруулан урлах нь Монгол хээ угалзны дүрслэлд хамгийн түгээмэл тохиолддог. Эдгээрт эвэр угалз, дан угалз, давхар угалз, хамар угалз, буга эвэр, аргаль эвэр, сүлжээ угалз гэх мэт маш олон ангилалд хуваана. Байгалийн юмс, ус, үүл, уул, амьтан зэргийг угалзруулан дүрсэлж, үүлэн хээ, усан хээ гэх мэт олон хээг бий болгосон байдаг. Харин өнцөгт хэлбэрээр дүрслэгддэг хээ олон байна. Монгол хээ дүрслэлийн том хэсэг бол өнцөгт хээ юм. Монголын алдартай өлзий хээ, алхан хээ, хатан сүйх зэрэг хээнүүд үүнд орно. Эдгээрээс гадна дүрслэл, бэлгэдэл, шашин зэрэгтэй холбоотой олон зуу мянган Монгол хээ байна.

Гэр нь яс мод болон бүрээс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас модон гэр гэж нэрлэх болсон. Хожим мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь унь, тооно, хана, хаалганаас бүрдэнэ. Эсгийгээр бүрж, малын хялгасаар томсон дээсээр оосор бүч, хошлон хийдэг бөгөөд хаяавч, шалтай эсвэл эсгий дэвсгэртэй байна. Эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна. 

Монгол гэрийн бүтцэд орох хийц ба эдүүд угсардаг байдаг. Тэд бүгд нэг нэгнээсээ салдаг, барьж явахад хөнгөн, нүүж суухад маш тохиромжтой хийгддэг. Ямар ч орон сууцны босоо тэнхлэг дэхь зай багтаамж хананаас хамааралтай. Монгол гэрийн ханыг байшингийнх шиг бүхэл хавтгай хийвэл нүүдэл хийх ямар ч боломжгүй. Нүүдэл хийх үед жижигхэн болчихдог, харин гэрийн хана болон зогсохдоо хэд дахин том болдог зүйлийг эртний хүмүүс эрж хайжээ. Үүнээс эвхдэг сараалж шиг аргаар гэрийн ханыг бий болгон цаашид олон үеийнхэнд уламжилжээ. Гэрийн хэмжээ том, жижиг байхаас хамаарч бүтцийн хэмжээнүүд өөрчлөрдөнө. Жирийн гэрийг хэдхэн минутанд барьж болно. Харин хаад ноёдын том гэрийг нэгээс хоёр цагийн дотор барьдаг байсан байна. Монгол гэрийн бүтэц нь гэрийн хэлбэрийг бий болгогч гэрийн мод ба бүрж битүүлэх зөөлөн эд бүрээс гэсэн хоёр хэсэг болон ангилагдана. 

Үүнээс гадна эдгээр хэсгүүдийг хооронд нь уяж бэхэлдэг бүдүүн нарийн, урт богино оосор бүчнүүд нэмэгдэнэ. Гэр бол геометрийн огтлолцол бүхий конус хэлбэртэй. Гэрийн бүтэц дэх хэсгүүд хоорондоо угсралтын нарийн дүрэмтэй байна. Тухайн гэрийн хэмжээнээс хамаарч хэсгүүдийг хийх тогтсон хэмжээ өгөгдсөн байдаг. Энэ хэмжээгээр хийгдсэн хэсгүүдийг хооронд нь зөв угсарч гэрийг барьж босгоно. Угсралтын үед ханын толгойг буруу (доош) харуулж, гэрийн тооныг буруу харуулан барих гэх мэт явдал гадаадын хүмүүст болон Монгол хүмүүст ч тохиолдоно. 

Гэрийн том жижиг, дугуй хэлбэртэй байхыг гэрийн хана гүйцэтгэнэ. Гэрийн хэмжээ янз бүр байна. Монгол гэр ханын тоо (4, 5, 6, 8, 10) ширхгээс хамаарч нэрлэгдэнэ. Жишээ нь, таван ханатай гэр, найман ханатай гэр, их таван ханатай гэр, бага таван ханат гэр гэх мэт. Монгол гэрт хатавчны хана ба хатавчны биш гэж байна. Нэг хана хоёр захаараа нөгөө хануудтай холбогддог ханыг хатавчны биш хана гэнэ. Харин нэг захаараа ханатай нөгөө захаараа хаалгатай холбогддог ханыг хатавчны хана гэнэ. Гэрийн хаалгатай холбогддог хатавчны хана нь хатавчны биш хананаасаа арай богино байна. Ханын толгойд нь унь өлгөх, дээвэр туурга зэргийн уулзвар тохой болдог учир сайхан мөлгөр шовх үзүүртэй байдаг.

Эртнээс эсгий гэрт хүн орж гарахдаа ширмэл эсгий хаалтыг дээш сөхөж орж гардаг байсан бөгөөд энэ нь гэрийн үүд юм. Орчин үед модон хаалга хэрэглэх болжээ. Гэрийн модон хаалга ханатай адил гэрийн дээд хэсгээс ирэх ачааллыг дааж байдаг. Бас хаалга байнгын онгойж хаагдах хөдөлгөөнөөс үүсэх хүчний үйлдэлд оршино. Иймээс хаалгыг бат бөх хийдэг ба жин хүндэвтэр болдог. Гэрийн модон хэсгүүдээс хамгийн хүнд жинтэйд хаалга тооцогдож болно. Хаалганы хийцийн хувьд дан ба давхар ястай хийнэ. Давхар хийгддэг учир бол хүйтний улиралд хүйтнээс идэвхтэй тусгаарлах зориулалтай. Монгол гэрийн хаалга олон янзын гоёл чимэглэлтэй байдаг. Монгол хээ угалзыг зурж буюу сийлбэрдэж үзүүлдэг.

Монгол гэрийн том багыг ханаар нь хэмжээлэх хийгээд малчин ардын дунд одоо хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь 5, 6 ханат гэр болно. Тэгэхдээ нэг хэмжээний гэр дотроо гурван янз байдаг ба бага, дунд, их таван ханат гэх мэт байх бөгөөд бага таван ханат нь ихээсээ арваад униар цөөн байдаг. XIX зууны эцэс үед жирийн малчны гэр нь дөрвөн ханатай, чинээлэг баячуудын гэр нь 5 ханатай, мөн 8-10 ханатай гэрийг аймгийн хан, хошуу тамгын газар барьж байжээ.  Жишээ нь: Их 5 ханатай гэрийн Талбайн хэмжээ: 31,15мкв Голч: 5,8м байдаг.Тооно 150см, унь 2,4м байдаг.

Малчид үнээ малаа саах, хонь бэлчээх, хотлуулах зэрэгт гэрийнхээ тооноор туссан нарны тусгалаар цагийг баримжаалдаг заншилтай юм. Геометрийн харьцааг практикаар сайн мэддэг ардын гар урчууд угсрахад тохирох нарийн тогтоосон хэмжээтэйгээр гэрийн мод зохион хийжээ. Гэрийн тоононы углуургын тэнхлэгийн хоорондох зай тогтмол байх учраас бариастай гэрийн хананы толгойны хоорондох зай, толгойны тэнхлэгийн хоорондох нумны урт, түүнд харьцангуй тогтмол байдаг байна. Ер нь гэрийн голчийг тоононы голчид, унины уртыг тоононы радиуст, баганы өндрийг хаалганы өндөрт харьцуулсан харьцаагаар гэрийн хэлбэрийг зохицуулдаг. 

Зүүн урагш хандуулан барьсан дөрвөн ханатай (тотгон дээрээ дөрвөн уньтай), 60 уньтай гэрийн хоёр унины хоорондох зай зургаан хэмийн өнцөгтэй нь орчин үеийн цагийн хуваарьтай нь яг тохирдог гэж эрдэмтэд үздэг.

Гэрийн хананы толгой, унь, тоононы хүрээнд гаргасан нүх бүрийг 60 жилийн нэрээр нэрлэж, гэрийг дөрвөн зүг, найман зовхисоор тэнцүү хэсэгт хуваан, цагийн зүүний эргэлтийн дагуу хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн 12 цагаар тэмдэглэдэг. Энэ мэтээр малчин Монголчууд нар, сар, од гаригийн үзэгдлийн зүй тогтлын талаар хуримтлуулсан туршлагаа орон сууцандаа тусгажээ.

Гэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс ба зай талбайн журмыг тогтоосон хэв ёс байжээ. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдагаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон. Гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг бий болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв байв.

Монгол гэрийг барих, буулгах нь нарийн дэс дараалалтай. Тухайлбал, шал тавих, хаалга босгох, хана дугуйлах, дотуур бүслүүр татах, тооно, багана босгох, унь өлгөх, дотуур бүрээс тавих, туурга нөмөргөх, цаваг тавих, дээвэр тавих, гадуур бүрээс нөмөргөх, бүслүүр татах, өрх тавих, хатавч татах, оосор бүч бэхлэх зэрэг дараалалтай.




#Article 210: Тайвань (1143 words)


Тайвань () буюу Бүгд Найрамдах Хятад Улс (товчоор БНХУ; ) — 1949 оноос хойш Дорно Азийн Тайвань арлыг эзлэн оршиж баруун талаараа Тайваний хоолой, хойд талаараа Дорнод Хятадын тэнгис, зүүн талаараа Филиппиний тэнгисээр хүрээлүүлж, Хятад, Японтой далайгаар хиллэдэг. Нийслэл нь Тайбэй. Тайвань арал буюу барууныханы нэрлэдэгээр Формозa арал дээр анх нутгийн уугуул хүмүүс амьдарч байв. 17-р зууны үед голланд, испани колоничлогчид ирж суурин үүсгэж байлаа. 1662 онд Кошинга хятад ноёныг нь буулган авснаар манж Чин улс мэдэлдээ авчээ. 1895 онд Японы мэдэлд шилжээд 1945 онд Хятадын мэдэлд ирсэн ч иргэний дайнд коммунист хүчин ялж 1949 онд БНХАУ байгуулагдахад хөрөнгөтөн, ДИУ-ын талын хэдэн сая хүн Тайвань руу шилжин суужээ.

Энэ үеэс өнөө хүртэлх үеийг Бүгд Найрамдах Хятад Улс (БНХУ) гэж хэлнэ. НҮБ-д ДИУ-ын өвийг залган Хятадыг төлөөлж байгаад НҮБ-ийн 1971 оны 2758 дугаар тогтоолоор суудлаа алдсан. БНХАУ Тайванийг өөрийн муж гэж үзсээр байдаг.  

Хятад коммунист дэглэмтэй, хөгжиж буй орон бол Тайвань ардчилсан дэглэмтэй, зах зээлийн эдийн засагтай, 20-р зуунд эрчимтэй аж үйлдвэржиж «Азийн бар улс» хэмээн тодотгогджээ. ДХБ, АПЕК зэрэг олон улсын байгууллагын гишүүн.

Номхон Далайн баруун хэсэгт оршин, Хятад ба Барууныг холбодог гарц болсон Тайваньнь Номхон далайн өрнө захад байгаа үндсэн Тайвань арал болон орчин тойрны Пэнху, Мацу, Лань, Лудао гэх мэт олон жижиг арлын дээрх 36,193 км2 газрыг эзлэн оршдог. Эргэн тойрондоо Дорнод Хятадын тэнгис, Филиппиний тэнгис, Лусоны хоолой, Өмнөд Хятадын тэнгис, Тайваний хоолойгоор хүрээлэгдэнэ. Тайваний хоолойг 180 км гэтлэхэд Хятадын эрэгт хүрч болно. Арлын төв, дорно тал уулархаг бол өрнөд Чянань гэх мэт нам доор газар байна. Юйшань («хаш уул», д.т.д 3952 м) мэтийн 3500 м давсан өндөр уулстай. Хоёр техтоник хавтны зааг дээр байгаа тул газар хөдлөх нь элбэг тохионо. 

Oлон мянган жилийн тэртээгээс Тайваний арал дээр хүн амьдарч байсныг археологийн олдворуудаар судлаачид нэгэнт нотлосон билээ

Тайвань орны хүн амын тоо 20-р зуунд 3 саяаас 22 сая болтлоо нэмэгджээ. 2012 онд 23,261,747 хүн (бүрэн эрхт улс байсан бол 51-р олон) амьдарч байгаагаас 99.6% Тайвань арлын оршин суугчид юмсанжээ. Тайвань нэг хавтгай дөрвөлжин километр газарт 644.5 хүн ноогдох шигүү (), хотжсон нутаг болсон. Шиньбэй (3,903,745), Гаошюн (2,772,461), Тайжун (2,655,456), Тайбэй (2,635,766), Тайнань (1,874,724) гэх мэт арлын өрнө эргийн нам доор газрын томоохон хот суурин, тэдгээрийн хүй дүүрэгт анхнаасаа хүн ардууд шавалдан сууж өнөөдөртэй золгосон.

Хүн амын 97.75% нь Хятад үндэстэн, 2.25% (522,942 хүн) нь уугуул ард түмэн гэдэг. Цаашилбал, Хятад дотроо бүх хүн амын 86%-ийг эзлэх «урьд ирсэн» (бэньшэньнэнь, 70% нь эх газрын Фужяний гаралтай Хокло ястан, 15% нь Гуандун хавиас ирсэн Хакка ястан), 12%-ийг эзлэх 1945 оноос хойш буюу «хойно ирсэн» (вайшэньнэнь) гэж ялгана. Уугуул ард түмнийг дотор нь нэр бүхий 14 яс овог аймагт ялган салгаж бүртгэдэг. Өв соёл, зан заншил, эрх ашгийг нь хамгаалах Уугуул Иргэдийн Хэргийг Хамгаалах Зөвлөл гэж байгууллага бий. Яс үндсээ дагаад Хятад хэл Тайваньд албан ёсоор батлагдаж, Буддын шашин, Бомбын шашин ард түмний зонхилох итгэл бишрэл болно. Хятад хэлээ хялбар бус, харин уламжлалт ханзаар бичиж тэмдэглэдэг. Шашны эрх чөлөөтэй тус оронд олон янзын шашны сүм хийдийн тоо 16 мянгаас олон юмсанжээ.

Мин улс (1368-1644) унасны дараа Мин улсын ард иргэд Тайвань руу үй олноороо дүрвэн гарсан тухай түүхэн сурвалж бичгүүдэд дурдсан байдаг. Чин улс нь Мин улсыг эзэлж 1683 онд Тайванийг өөрийн эрхэндээ оруулсанаар Тайвань нь албан ёсоор Хятадын эзэнт улсын нэг хэсэг нь болсон. 1894-1895 оны хооронд болсон Япон Хятадын дайнд туйлдаж мөхөсдсөн Чин гүрний эзэнт хаан Ли Хун Жан гадны хүчинд автагдан тэгш бус гэрээ байгуулж (Шимоносэкийн гэрээгээр) Тайванийг Япончуудад шилжүүлэн өгчээ. Япончууд Тайвань аралд дарангуйллаа тогтоож тайваньчуудыг их сургууль, коллежид орохыг нь хязгаарлаж, тэднийг төр засгийн болон улс төрийн албан тушаал хашихыг хориглосон. Япончууд дэлхийн 2 дугаар дайнд ялагдсаныхаа дараа 50 жилийн турш ноёрхсон тус арлыг 1945 оны 10 сарын 25-нд Хятадад буцаан өгсөн байна. 1949 оны 12 сард Гоминданы удирдлага засгийн газраа Тайвань (Формоза) арал руу нүүлгэхээр шийдвэрлэснээр зэвсэгт хүчний ихээхэн хэсэг, Гоминданы албан хаагчид, улс төрийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, соёлын ажилтнууд тийшээ явж нийт 2 сая хүн Тайвань руу нүүжээ. Тэдний тэн хагас нь Чан Кайшигийн цэргүүд байсан. Тэд явахдаа соёлын үнэт зүйл, их хэмжээний үнэт хөрөнгө, нам төрийн архиваа авч гарч чадсан байна. Үнэт эдлэлүүд нь одоо Тайбэйгийн үндэсний музейд хадгалагдаж байна. Тухайлбал, Эзэн хааны ордны музей /National Place of Museum/-д Монгол хаадын хөргүүд бөгөөд нэг дор нь үзүүлэх боломжийг тодорхой хугацаагаар нийтэд дэлгэн үзүүлэхээс гадна Монголын Юань гүрний үед холбогдох түүх, соёлтой холбоо бүхий үзмэрүүд цөөнгүй байдаг 

Эдүгээ Тайваний Засгийн Газар өөрийгөө БНХУ-ын Засгийн Газар хэмээн нэрийддэг байна. 1912 онд Хятадын үндэсний хувьсгалын удирдагч Сун Ят Сен БНХУ–ыг байгуулсан бөгөөд 1949 онд тус Бүгд Найрамдах Улсын Засгийн Газар Тайвань арал руу хөөгдөж, Мао Зэдун тэргүүтэй коммунистууд Хятадын төрийн эрхийг авч, БНХАУ–ыг байгуулснаар БНХУ–ын Засгийн Газрын эрх мэдэл нь зөвхөн Тайвань арлаар хязгаарлагдах болж, Дэлхий дахинаа Хятад улсыг төлөөлөх эрх мэдлээ аажмаар алдсан юм. 

БНХУ буюу Тайвань 1971 онд НҮБ дахь суудлаа алдаж, түүний орыг эдүгээгийн БНХАУ эзэлжээ. Улмаар 1979 онд АНУ БНХАУ–тай Дипломат харилцаа тогтоосноор Гоминданы намаар удирдуулсан БНХУ олон улсын тавцанд Хятадыг төлөөлөх боломжоо алдсан бөгөөд 1980-аад оны дунд үеэс Гоминданы Засгийн Газар бодит байдалтай эвлэрч, арлынхаа хил хязгаарт зохицсон прагматик төрийн бодлого баримтлахыг эрмэлзэх болсон юм. Тайвань нь Үндсэн Хуулийнхаа дагуу нилээд өвөрмөц төрийн бүтэцтэй. Ерөнхийдөө ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд Ерөнхийлөгч, Таван юань, Бүх Ард Түмний Үндэсний Их Хурал гэсэн гурван шатны институцаар дамжуулан төрийн удирдлагаа хэрэгжүүлдэг. Ерөнхийлөгч Үндэсний Их Хурлын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг, англиар Five Branches of National Govermment хэмээн нэрлэдэг. Гүйцэтгэх Юань (Executive yuan - засгийн газар), Хууль Зүйн Юань (Legislative Yuan -Heel, Хууль Тогтоох дээд байгууллага), Шүүхийн Юань (Examination Yuan), Хяналтын Юань (Control Yuan) хэмээх таван байгууллага нэгдэж Үндэсний Засгийн Газраа бүрдүүлдэг

Бүгд Найрамдах Хятад Улсын нутаг орон таван зэрэгт шатлан хуваагдана. Оройн түвшинд нутгийн ихэнх нь олон хошуу бүхий Тайвань аймагт, үлдсэн хэсэг нь жижиг арлуудын Фужянь аймаг болон хотжиж нягтарсан Тайбэй, Шиньбэй, Гаошюн, Тайжун, Таоюань, Тайнань гэх таван хотод хуваагдан захирагдана.

Түүхэн ба улс төрийн шалтгааны улмаас Тайваний олон улсын тавцан дахь байр суурь төдий л тогтвортой бус. БНХАУ хүчирхэгжиж, гадаад байр суурь нь бэхжихийн хэрээр дэлхийн улс орнууд БНХАУ-ын нэг Хятадын бодлого-ын шахалтанд орж Тайваньтай дипломат харилцаагаа тасалсан буюу шинээр харилцаа тогтоохоос зайлсхийх болсон юм. 1971 онд Тайвань нь НҮБ-ын гишүүн, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний байр сууриа алдсан явдал нь гадаад харилцаа, гадаад нэр хүндэд нь хүнд цохилт өгсөн юм.

Тиймээс эдүгээ Тайваний Засгийн газрын зүгээс Олон улсын тавцанд явуулж буй бодлого хийгээд Хятадын нэгдэл, тусгаар тогтнолын талаархи бодлогыг нь НҮБ хийгээд гадаад улс орнууд тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл Тайвань улс төрийн хувьд олон улсын тавцанд ихээхэн хавчигдмал байдалтай байдаг юм. Гэсэн ч Тайвань эдүгээ Африк, Латин Америкийн 20 гаруй оронтой дипломат харилцаатай, дэлхийн 140 гаруй улс орнуудтай худалдаа, эдийн засаг, соёл шинжлэх ухаан зэрэг салбарт бие даасан харилцаагаа хөгжүүлж буйн дотор дэлхийн тэргүүлэх 20-иод улс орон багтдаг. Тэдгээр улсуудаас 64-т нь төлөөлөгчийн газар, нэгд нь консулын газартай ажээ. Тайбэй хотод гадаадын 44 орны 48 төлөөлөгчийн газар нийгэмлэг, виз эрхэлдэг байгууллага ажилладаг байна. Тайвань нь өөрөө олон улсын 893 төрийн бус байгууллагын идэвхитэй гишүүн юм.




#Article 211: Өмнөд Солонгос (2065 words)


Өмнөд Солонгос, албан ёсоор Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ;  Тэхань миньгүг) — Дорнод Ази болон Солонгосын хойгийн өмнөд хагаст оршдог бүрэн эрхт улс юм. Хойд талаараа Умард Солонгостой газраар хиллэдэг ба баруун зүгт Шар тэнгисийн цаадах Хятад, зүүн зүгт Япон тэнгисийн цаадах Япон улсуудтай ойр байрладаг. 

Эх газрын болон халуун орны чийглэг уур амьсгалтай, дийлэнхдээ уулархаг тогтоцтой 100,210 ам дөрвөлжин километр газар нутаг, 51 сая хүнтэй. Чэжү зэрэг аралтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Сөүл.

Солонгос орон (умард, өмнөд хамтдаа) эртний иргэншилт нутаг бөгөөд НТӨ 2333 онд анхны төрт улсаа үүссэн гэж үздэг. Шилла улс нь 660-676 онд Кугүрё, Пэгжэ хоёр хөрш улсын газрыг нэгтгэн Нэгдсэн Шилла улсыг байгуулсан. Улмаар 10-р зуунд Гуулин улс, 14-р зуунд Чусонь улс, 1895 онд Солонгосын эзэнт улс болон нэр өөрчлөгдсөн солонгос улс оршин тогтнож байв. 1910-1945 онд Японы эзэнт гүрний эзэмшилд орж, 1945 онд Дэлхийн 2-р дайн дууссаны дараа солонгос үндэстэн нь Зөвлөлт, Америк хоёр улсын үзэл бодол, цэргийн хяналтаар хоёр хуваагдсаны тул 1948 онд Америкийн талыг барьсан Бүгд Найрамдах Солонгос Улс нь хойгийн өмнөд хэсэгт тусгаар тогтносон байна.  1950-1953 онд хоёр Солонгосын хооронд Солонгосын дайн болсон ба цэргийн өндөр хамгаалалт бүхий Солонгосын цэрэггүй бүсээр хил тогтоод байгаа. 

Бүгд Найрамдах Солонгос Улс (대한민국 — Тэхань миньгүг - [тэаань мингүү])-ын оноосон нэрийг монголоор хоёр янз товчилж байна. Үсгээр товчилж БНСУ, байрлалаар нь Өмнө Солонгос буюу Өмнөд Солонгос гэдэг. «Солонгос» гэж монгол оноосон нэр юм. Солонго  гэсэн үгний олон тоо, дундад зууны солон аймгийн зүгт байснаас ийн нэр авсан гэдэг. 

Монголын Юань улстай дотно холбоотой байсан 10-14-р зууны Курё улсыг нь монгол хэлээр «Гуулин» улс гэжээ. Хятадаар «Гаоли» гэснээс монголд ийнхүү бичжээ. Өдгөө албан бусаар энэ түүхэн Гуулин нэрийг монголчууд ашиглах нь бий.

Солонгос хэлээр 1948 оноос умард улсад нь «чусонь» (조선), өмнөд улсад нь «хань» (한) гэж нэрийдэж байна.

Өмнөд Солонгос 100,210 хавтгай дөрвөлжин километр нутагтай, Унгараас том буюу 108-р том орон юм. Монголын Дорнод аймагтай адил газар нутагтай.

Хойд өргөргийн 33° — 39°, зүүн уртрагийн 124° — 130° дотор Ази тивийн дорнод зах болсон Солонгосын хойгийн өмнөд хагасыг эзлэн оршдог. Хойд талаараа 238 км үргэлжлэх Солонгосын цэрэггүй бүсээр зааглагдаж Умард Солонгос улстай хуурай газраар хиллэнэ. Баруун талаараа Шар тэнгис (солонгосоор Өрнөд тэнгис), урд талаараа Дорнод Хятадын тэнгис, Солонгосын хоолой (Өмнөд тэнгис), зүүн талаараа Япон тэнгист (Дорнод тэнгис) тулна. Эргийн нийт урт нь 2413 км.

Өмнөд Солонгос ерөнхийдөө уулархаг. Тариаланд тохиромжтой газар 30%-ийг эзэлнэ. Орныг газрын тогтоцоор дөрвөн хэсэг хувааж болно. Дорнод тал нь өндөр уулын нуруу (Тэбэг, Субэг), тэнгисийн нарийн зурвас эрэгтэй бол өрнөд тал нь нам доор, өргөн тал газар, гол мөрний сав, тэнгисийн эрэг, бага шиг уулстай. Өрнө өмнөд хэсэг нь уулархаг, дорно өмнөд хэсэг нь Нагдун голын сав, өргөн нам доор газар байна.

Хамгийн урт гол нь Пүсань орчмоор Солонгосын хоолойд цутгах Нагдун (521 км). Сөүл орчмоор Шар тэнгист цутгах Хань (514 км урт),  Күньсань орчмоор Шар тэнгист цутгах Кым (401 км), хоёр Солонгосын хилээр урсах Имжинь зэрэг гол мөрөн байна.

Баруун болон урд эргийн дагуу 3000 гаруй арал, хад байна. Өмнөд эргээс 100 км зайтай Чэжү арал (1845 км²) хамгийн том нь юм. Тус арал дээр Өмнөд Солонгосын хамгийн өндөр уул Халла хэмээх унтарсан галт уул (1950 м) байдаг. Хамгийн өмнөд зүгийн арал нь Мара, дорнод зүгийн арал нь Үллын юм. 

 

Дөрвөн улиралтай. Өвөл 1-р сард дунджаар -7°C -аас +1°C хүрч хүйтэрнэ. Зун 7-р сард дунджаар +22°C -аас +29°C байна. Уулархаг газраар өвөл илүү хүйтэн байх ба 6-9-р сарын хооронд бороо их орно. Өмнөд эрэг орчмоор аадар бороо бүхий хар салхи зуны сүүл саруудад үзэгдэнэ. Жилийн дундаж хур тунадас 1370 мм-1470 мм-т хэлбэлзэнэ.

Чири уулын, Сүньчонь эргийн гэх мэт 20 байгалийн цогцолборт газартай. Хүн ам их хотуудын агаар, ус бохирдож байгаа. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, сэргээн босгох талаар томоохон ажлууд хийж байгаагийн жишээ нь Сөүл хотын төвд байгуулсан цэвэр уст, тохижуулсан Чонгечонь горхи юм.

Өмнөд Солонгос улс 2014 онд 50,423,955 хүнтэй байв.  Дэлхийн 194 улсаас хүн амын олноор 24-р байрт байна. Дайны дараа хүн амын тоо огцом өсч жилийн дундаж өсөлт 2.8% байсан бол аж үйлдвэржихийн хэрээр өсөлт удааширч 0.6%-д хүрсэн. Мянган хүн тутамд 8 төрж, 5 нас нөхцдөг. 

Хүн амын 14 хувь 0–14 насны багачууд, 74% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 12% нь 65-ээс дээш өндөр настан байна. Хүн амын нягт — 198.3 хүн/км², хүйсийн харьцаа - жигд, залуу насныханд эрэгтэй 4% давамгайлна, бичиг үсэг тайлагдалт — 9‍8%, дундаж наслалт — 79 жил.

Өмнөд Солонгос бараг нэгэн төрлийн ард түмний орон. 97 хувь солонгос үндэстэн. Гадаадын иргэн 1,576,034 хүн 3%-ийг эзэлж байна. Хятадын иргэн 1 сая (ихэнх нь солонгос үндэстэн), Японы хүн байхаас гадна дорнод өмнөд Ази, төв Азийн орноос ажиллахаар ирдэг. Сүүлийн жилүүдэд хөдөөний солонгос эр Азийн бусад орноос эхнэр буулгах болсон нь жилийн нийт гэрлэлтийн 10%-ийг эзэлдэг болов.

Зарим талаар алтай язгуурт багтах, зарим талаар өнчин бүрэлдсэн хэмээх солонгос хэл улсын албан ёсны хэл бөгөөд солонгос үсгээр (энд хань-гыль гэнэ) бичнэ. Төв (Сөүл хавийн), Чолла, Кёнсангийн аялгуу ялгарна. Гадаад хэлнээс англи хэл дэлгэрсэн.

Хүн амын 46 хувь шашин шүтдэггүй, 29 хувь христ, 23% будда, 2% бусад шашны шүтлэгтэй. Хамгийн эрт үед бөө мөргөл (одоо ч энд байгаа), 372 онд буддын шашин дэлгэрсэн бол Чусонь улсын үед күнзийн суртал улсын шашин байжээ. 1790 оноос христийн шашин танилцуулагдсан бөгөөд Солонгосын дайны дараа 1970-аад оноос ихээр дэлгэрчээ. Протестант, католик урсгал зонхилно. Гадаад руу номлогч явуулдаг. Өмнөд Солонгост мөн шинэ шашин хэд хэдээр үүсч байгаа.

 

 
 

Солонгосын хойгт хүний үлдээсэн эртний судлалын олдвор хуучин чулуун зэвсгийн үеэс эхтэй. Анхны солонгос улс болох Кужусонийг Таньгүнь гэгч МЭӨ 2333 онд үүсгэсэн гэж солонгос домогт өгүүлдэг. Кужусонь Умар Солонгос, хаяа залгаа Манжуурт буюу Шар тэнгисийн эрэг нутагт оршин байв. Хятадын Хань улстай эе эвдрэн мөхсөн ба Хань улсын Наннан хязгаар байгуулагдав. 

Кужусонийг залгаж нийтийн он тооллын эхэнд Пүё улс, Угжо, Тунъе, Самхань зэрэг овог аймгийн холбоод оршин байж байгаад гурван улсын үетэй золгожээ. Өмнөд этгээдийн Пэгжэ, Шилла, умардын Кугүрё гэх гурван улс болж, нэг улс үндэстэнд дөхөж хэдэн зууныг үдсэний эцэст Тан улстай холбоолсон Шилла 676 онд бусад хоёрыг мөхөөж газар нутгийг нь эрхшээж нэгдсэн Шилла улс болжээ. 

Дараах үед яруу найраг, дүрслэх урлаг, буддын соёл дэлгэрэн хөгжив. Шилла (Солонгос) - Тан (Хятад) найрамдалтай байв. 10-р зуунд Шилла дотоодын хямралаас сулран Гуулин улсаар солигджээ. Манжуурт Кугурёгийн өвийг залгасан Пальхэ улс оршиж байгаад 926 онд Хятанд мөхөөгджээ.

Юань улс мөхөхөд Курёгийн гадаад бодлого зөрчилдөж, хятадын Минтэй байлдахаар мордсон И Сонге жанжин цэргээ Ялу голоос нийслэл рүү буцаан довтолгож 1388 онд Ү ванг унагаад 1392 онд төр эргүүлэн улсын ван болж, Чусонь улсыг (1392-1897) үндэслэжээ. 

Чусоний түрүү 200 жилд нийслэл Кэгёнгоос Ханьсонд шилжиж, дайн дажингүй амгалан байв. Сэжун ван солонгос үсгээ зохиож, күнзийн суртал улсын шашин болов. 1592-1598 оны хооронд Японы Тоёотоми Хидёши халдаар ирэхэд усан цэргийн И Сүньшинь жанжны яст мэлхий онгоц, Мин улсын цэргийн тусламжтай байлдан дийлэв. Мин улстай найрсаг Чусонь 1627, 1636 онд умардаас мандсан манжтай байлдаж ялагдан Чингийн хараат улс болон найрамдаж амаржсан. Өрнө дахинд хаалттай байв.

Дайны дараах гурван жил Солонгосын өмнөд хагас АНУ-ын цэргийн хяналтанд байж, капиталист (хөрөнгөт) эдийн засаг, ардчилсан дэглэмээр замнахад бэлтгэгджээ. Японоос Солонгосыг тусгаар тогтнуулахын төлөө тэмцэж явсан нөхдөөс АНУ-д гойд таалагдсан И Сынмань 1945 онд АНУ-аас ирж, 1948 оны 8 сарын 13-нд БНСУ тунхаглагдахад анхны ерөнхийлөгч болжээ. Хүйтэн дайны арцалдааны анхны гэж болох Солонгосын дайн 1950-аас 1953 оны хооронд дэгдэв. ЗХУ-аар дэмжигдсэн Умар Солонгос эхний үед амжилттай давшиж, зорьсоноороо Солонгосыг бүхэлд нь коммунист улсдаа нэгтгэх шахсан ч АНУ, НҮБ-ийн хүчний тусламжаар Өмнөдийнхөн ухраан түрж умардын холбоотон БНХАУ-ын 1 сая цэргийн хүчтэй тулж дайн зогсчээ. 1953 оны 38-р өргөргөөр хил тогтоож, харилцан галаа зогсоосон гэрээнд АНУ, Умар Солонгос хоёр гарын үсэг зуралцжээ. Өмнөдийнхөн гарын үсэг зураагүй болохоор техникийн талаасаа хоёр Солонгос одоо ч дайны байдалд байгаа юм. 

Одоогийн үндсэн хууль нь 1987 онд Ну Тэ-вү ерөнхийлөгчийн үеэс тогтсон бөгөөд 6-р бүгд найрамдах засаг гэж нэрийддэг. Ардчилсан дэглэмийн жишгээр төрийн эрх хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гурван хэсэгт хуваагддаг. Хууль тогтоох, гүйцэтгэх засгийн газар улсын түвшинд ажиллах ба орон нутагт салбар хэсэг нь байна. Орон нутаг нь өөрийн нутгийн засгийн газар ба нутгийн хууль тогтоох хэсэгтэй байна. Шүүх байгууллага мөн улсын болон орон нутгийн түвшинд ажиллана.

Өмнөд Солонгос улсын хууль тогтоох байгууллага нь «Улсын хурал» бөгөөд 300 гишүүнтэй нэг танхимт парламент юм. Сүүлийн сонгууль 2016 онд болж Ардчилсан нам бусдаас олон санал авчээ. 

Төрийн тэргүүн, гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь «Улсын ерөнхийлөгч» байна. 1948 оноос ерөнхийлөгч сонгогдсон бөгөөд 1960-1980-аад онд цэргийн дарангуй эрхтнүүд улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 1987 оны үндсэн хуулиар ерөнхийлөгчийн сонгууль 5 жил тутамд ард түмний саналаар сонгогдох ба дахин сонгогдох эрхгүй. Сүүлийн сонгууль 2017 онд болж Ардчилсан намаас нэр дэвшсэн Мүнь Жэ-инь сонгогдон ажиллаж байна. Ерөнхийлөгч «Хөх ордон»-д байрладаг. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдыг томилно. Ерөнхий сайд Ерөнхийлөгчид тусалж сайд нарыг удирдана.

Солонгосын нэгдүгээр зэргийн газар нутагт дараах 17 нутаг байна.

БНСУ-ын 2015 оны нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 1.393 тэрбум ам.доллар, худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ 1.849 тэрбум $-оор хэмжигдсэн ба дэлхийд 13-р байрт байна. Өмнөд Солонгос бол аж үйлдвэржсэн, хөгжингүй орон бөгөөд Их хорьд багтдаг. Хань мөрний гайхамшиг хэмээн алдаршсан их өсөлт буюу 1960-1990 онд Өмнөд Солонгосын эдийн засаг хурдацтай буюу жилийн 10%, экспорт 20% өсч байсан бөгөөд Хонкон, Сингапур, Тайваний хамтаар «Азийн дөрвөн бар» хэмээх хоч авчээ. 

Өмнөд Солонгос дэлхийд экспортын хэмжэээгээр 5-р, импортын хэмжээгээр 7-р байр эзэлдэг. Өмнөд Солонгост төвтэй үндсэн дамнасан корпорациуд бий. Samsung (Самсон), Hyundai (Хёньдэ), SK (СК), LG (ЛЖ), Lotte (Лотте), Hanjin (Ханьжинь), Kumho (Кымху), Doosan (Түсань) зэрэг экспортод чиглэсэн хэдэн компани ДНБ-ийн 90%-ийг бүтээдэг.

Нарийн технологи хөгжсөн. Цахилгаан бараа үйлдвэрлэлээр Самсон дэлхийд тэргүүлж, LG бас хувь нэмрээ оруулж байна. Пухангийн ган төмрийн үйлдвэр (POSCO) ажиллаж байна. Өмнөд Солонгос хөлөг онгоц үйлдвэрлэлээр дэлхийд 1-р байр эзэлнэ. Тус салбарын дэлхийн зах зээлийн 51%-ийг Хёньдэ, Самсон, Дэү, STX компаниуд хийж байна. Автомашин үйлдвэрлэлээр дэлхийд 5-р байр. Хёньдэ-Киа салбартаа тэргүүлдэг. Ханьжинь, Кымху нь иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг.

Өмнөд Солонгос дунд зэргийн инфляци, ажилгүйдлын бага түвшин, экспорт, орлогын тэгш байдалтай.

Өмнөд Солонгос хурдны төмөр зам, хурдны зам, зам тээвэр хөгжсөн орон юм. Төрийн өмчит хурдны замын компани, төмөр замын компани хоёр улсдаа том нь юм. Төмөр замаар гол хотууд холбогдсон. Хурдны төмөр замын Кёнбү шугам Сөүлийг Пүсаньтай, Хунам шугам Сөүлийг Чоньжү-Мугбутай холбоно. Хурдны зорчигч тээврийн автобус хот хооронд явна. Замын зангилаа нь Тэжонь болно.

Өмнөд Солонгосын хамгийн том нисэх буудал Иньчоньд 2001 онд баригдсан. Жилдээ 30 сая хүн зорчдог. Иньчониос гадна Кимпу, Пүсань, Чэжүгийн олон улсын нисэх буудлууд байна. Ханьжинь компанийн 1962 онд байгуулагдсан Korean Air (Өмнөд Солонгосын иргэний агаарын тээвэр компани), Кымху компанийн 1988 онд үүсэн байгуулагдсан Asiana Airlines (Азийн иргэний агаарын тээвэр компани) гэсэн хоёр гол компани байна.

Өмнөд Солонгос 1962 оноос цөмийн эрчим хүчний бодлого хэрэгжүүлсэн. Одоо эрчим хүчний 45%-ийг цөмийн урвалаас гаргаж авдаг. Одоо ажиллаж байгаа 4 атомын цахилгаан станц байна. Нэг станц 4-6 реактортой. Өмнөд Солонгос АНЭУ, Турк, Аргентинд реактор барьж өгөхөөр ажиллаж байна.

Өмнөд Солонгос 1992 оноос хойш гадаадын пуужин ашиглан 10 хиймэл дагуул сансарт хөөргөсөн. 1999 онд хөөргөсөн Ариран-1 2008 онд алга болсон бол 2006 онд Оросын пуужинг ашиглан хөөргөсөн Ариран-2 одоо ажиллаж байгаа. 

Нару хэмээх сансрын буудлыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа.

Өмнөд Солонгост уламжлалт соёл, орчин үеийн соёл байна. Уламжлалт соёл буддын шашин, күнзийн суртлын ёсны суурьтай. Уран зураг, шаазан эдлэл, уран баримал, жүжиг, бүжиг эртнээс ялгаран хөгжсөн байдаг. Солонгос цайлах ёс байна. 

Орчин үеийн соёлд аж үйлдвэржилт, хотжилт, техник технологийн дэвшил нөлөөлж байна. 

Солонгосын эртний барилга байшин урлал дорнын хийцтэй. Ордон, сүм хийд хээ угалз, олон давхар, үелээ хийц бүхий дээвэртэй. Өрнийн барилгын хийц 19-р зуунаас эхлэн нэвтэрсэн. Их сургууль, албан газрын байшин барилга орчин үеийн хийцтэй. 

Солонгос хоолонд цагаан будаа, гоймон, хүнсний ногоо, загасны мах, үхрийн мах голлодог. Кимчи хэмээх халуун ногоотой онцгой амтлагч байна. Сүмс, саримс зэрэг амтлагч хэрэглэнэ. Бүльгуги, кимбаб зэрэг олон төрлийн хоол байна. Жижиг аяганд хольц хачираа тус тусад нь хийж ширээ засдаг. Сужү, магголли гэх архи байна. Өмнөд Солонгос архины хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байгаа. 

Өмнөд Солонгост орчин үеийн кино, дуу бүжиг ихээр хөгжиж Дорно дахин, дэлхий дахины үзвэр болж «Солонгос давалгаа» гэх болов.

Уянгын дуу, зохиолын дуу голлодог байснаа 1990-ээд оноос огцом өөрчлөгдөж рэп, поп, техно, бүжиг хосолсон солонгос дуу бүжгийн урсгал хөгжөөд (K-pop) байна. Рэп дуучин Сайн 2012 оны «Gangnam Style» (Каннам маяг) дууны бүжиг дэлхий дахиныг хуйлруулсан.

Тэгвоньду Солонгост үүссэн. Хүүхэд залуус хөлбөмбөг, бэйсбол, сагсан бөмбөг сонирхож тоглодог. Мөн байт харваа, буудлага, тэшүүр, шорт трейк, бадминтон, ширээний теннис, бөх барилдаан, жүдо сайнаар хөгжсөн. 

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг 1986 оноос ДАШТ-д анх орж, 2002 онд шөвгийн дөрөвт үлдэж, 2012 оны олимпын хүрэл медаль хүртсэн. Бэйсболын шигшээ баг 2008 оны олимпийн алтан медаль хүртсэн. Сагсан бөмбөгийн баг Азийн хоёр удаагийн аварга.

Өмнөд Солонгос 1988 оны зуны олимпыг зохион явуулсан ба 2018 оны өвлийн олимпыг хүлээн авах гэж байгаа. 




#Article 212: Монгол улсын төрийн дуулал (405 words)


Монгол улсын төрийн бэлгэ тэмдэгийн нэг болох Монгол улсын төрийн дуулал 1950 онд батлагджээ.Цэндийн Дамдинсүрэн үгээр Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж нарын зохиосон энэхүү төрийн дуулал нь 2006 онд сүүлчийн удаа засварлагджээ. 

Мөн МУГЖ, алдарт уртын дууч Ж.Дорждагва 1970 онд хэвлүүлсэн Уртын дуу- ны түүвэр номондоо  Эртний сайхан дууны үгийг туханй үеийн үзэл суртлын нөхцал  байдалд зохицуулан өөрчилжээ. Английн цэрэг Түвдэд цөмрөн ороход 13-р далай лам Түвдэнжамц дайжиж 1904 онд Монгол оронд залран ирж жил гаруй (1906 он хүртэл) байх хугацаандаа энэхүү дууны төгсгөлд Банчин далай ламдаа бараа болон жаргая гэж нэмж дуулдаг болсон байна. 1911 онд Богд  Жавзундамба хутагтыг хаан ширээнд заларсны дараа энэхүү дуунд Хаан эзэн Богдын хамт бүгдээрээ жаргая хэмээн түрдэг болжээ.

Олноо өргөгдсөн Монгол улсын үед Зуун лангийн жороо луус дуу төрийн сүлд дуулал болж байв.

Хэдийгээр төрийн сүлд дуулал хэмээн албан ёсоор цоллоогүй боловч 1921 оны ардын хувьсгалын дараах үеэс эхлэн дуулагдаж, хэрэглэгдэж XX зууны дунд үед хүрч ирсэн дуу бол “Монгол интернационал”(1922 оны үе) хэмээх дуу юм. Шинэ цагийн монголын утга зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн үг, ая болох энэ дууг монголчуудын нэгэн үеийнхэн төрийн дууллын хэмжээнд хүндэтгэн дуулж байжээ.

Түүхийн баримтаас үзвэл төрийн шинэ дууллын шүлэг зохиох, түүний сонгон шалгаруулалтын ажил 1945 оны үеэс эхлэж байжээ. Тухайн үеийн урлагийн хэрэг эрхлэх газраас “Монгол улсын шинэ дууллын үгийг зохиох хаалттай уралдааны дүрэм”-ийг гаргаж шүлгийн агуулга, хэлбэрийн хувьд тусгай заалт, чиг хандлагыг өгчээ. Шүлгийн уралдаанд 1945 оны 12-р сарын 31 гэсэн хугацаа тогтоож өгсөн хэдий боловч бүтээлүүд нь 1946 оны 4-р сар хүртэл ирсээр байсан ба энэхүү шүлгийн уралдаанд Ц.Дамдинсүрэн, Ц.Цэдэнжав, Д.Даржаа, Ч.Лодойдамба, Тойвгоо, Нацагдорж, Л.Дүгэрсүрэн, Д.Цэдэн, Д.Сэнгээ, Г.Чүлтэм, Наваандоо, Цэрэнжав зэрэг зохиолч, яруу найрагчид оролцжээ. Харин бэлэн болсон шүлгүүдэд нь Б.Дамдинсүрэн, Лха.Дорж, Ж.Дорждагва, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Г.Жамъян нар ая зохиож оролцсон нь 1949 оны эхээр бэлэн болов. Шинэ дуулал шалгаруулах ажилд маршал Х.Чойбалсан өөрийн биеэр оролцон ая, дууны олон хувилбараар харьцуулан сонсож байжээ. Ингээд “Хад” гэх нууц нэрээр оролцсон Б.Дамдинсүрэнгийн зохиосон аялгууны эхний хэсгийг “Бор шувуу” хэмээх нэртэй Л.Мөрдоржийн дууны төгсгөлийн хэсэгтэй нийлүүлсэн хувилбарыг сонгон авч симфони найрал хөгжим, цэргийн үлээвэр найрал  хөгжим, найрал дуу, эрэгтэй чуулга, эрэгтэй гурвал, гоцлол зэрэг байдлаар олон удаа сонссоны эцэст баталж Улсын Бага Хурлын зарлиг гаргажээ. 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЗАРЛИГ

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шинэ сүлд дууллыг батлах тухай.

Ардын хувьсгалын жилүүдэд БНМАУ-ын байдалд гаргасан хувьсгалт өөрчлөлтүүдийг харгалзаж, Улсын бага хурлын тэргүүлэгчдээс ТОГТООХ нь: 

Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Бумцэнд

Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Баяр

Улаанбаатар хот.  




#Article 213: Хөдөө аж ахуй (2295 words)


Хөдөө аж ахуй нь гаршуулсан амьтан болон ургамлыг тодорхой зохион байгуулалттайгаар өсгөн үржүүлэх замаар хүнс, тэжээл, цардуул болон бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх үйл явц юм. Орчин цагийн хэлэнд Хөдөө аж ахуй (ХАА) гэдэг нэр томъёонд мал амьтан өсгөн үржүүлэхээс эхлээд тэдгээрээс авч болох түүхий эдийг боловсруулах, мөн хүнс, тэжээл, цардуул үйлдвэрлэх бүхий л үйл ажиллагааг хамруулан ойлгодог. Хөдөө аж ахуй гэдэг нь мөн ХАА-н практик үйл ажиллагааны судалгаа бөгөөд үүнийг Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан гэдэг.

Хөдөө аж ахуй нь дэлхий нийтийн нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн гол хүчин зүйл байсаар ирсэн учир хөдөө аж ахуйн түүх нь хүний түүхийн үндсэн нэг, салшгүй бүрэлдүүлэгч хэсэг билээ.

ХАА-н нэг хэсэг нь хязгаарлагдмал нөөц бололцоо бүхий жижиг хэмжээний газар ашиглан зөвхөн өрхийнхөө хүнсний хэрэгцээг хангадаг өрхийн фермер бол нөгөө хэсэг нь эрчимжсэн хөдөө аж ахуй гэх мэтийн арилжааны чиглэлийн аж үйлдвэржсэн хөдөө аж ахуй байдаг. Энэ төрлийн аж ахуй нь өргөн уудам газар, талбай ашиглаж эсвэл олон тооны өндөр ашиг шимт мал амьтан өсгөн үржүүлж мөн өндөр түвшний механикжуулалт ашигладаг. Ийм үйл ажиллагаанууд нь ерөнхийдөө эцсийн бүтээгдэхүүнээс, эсвэл түүхий эд, дайвар бүтээгдэхүүнээс хамгийн их орлого олох зорилготой байдаг.

Орчин үеийн ХАА нь хүний хүнсний хэрэгцээг хангах, малын тэжээл бэлтгэх уламжлалт хэв маягаас халин гарсан. Тухайлбал бусад төрлийн ХАА-н бүтээгдэхүүн гэвэл бэлэг дурсгалын цэцэг, гоёлын болон эмчилгээний ургамал, мод бэлтгэх, бордоо, амьтны арьс шир, үс ноос, аж үйлдвэрийн химийн бодис (цардуул, чихэр, этанол, спирт, хуванцар гэх мэт), нийлэг (хөвөн, ноос, олс ургамал, флакс), түлш (биомассын метан, био-дизель), мөн хууль ёсны болон хууль бус бодис (эмийн ургамал, тамхи, марихуана, хар тамхи (opium), кокаин) зэргүүдийг нэрлэж болно.  

Хорьдугаар зуунд ХАА-н практикт маш их өөрчлөлт гарсан. Ялангуяа хөдөө аж ахуйн химийн салбар болон механикжуулалт. ХАА-н хими нь химийн бордоо, химийн инсектицид, пестицид, фунгицид, хөрсний нөхөн сэргээлт, ХАА-н бүтээгдэхүүний судалгаа, өндөр ашиг шимт малын тэжээлийн хэрэгцээ гэх мэтийн асуудлуудыг шийддэг.  

ХАА-д гарсан сүүлийн үеийн өөрчлөлт, ололт гэвэл гидропоник, ургамал сортлох, гибридезац, ген судлал, хөрсний тэжээлийн менежмент гэх мэт дурдаж болно. Генийн инженерчлэл нь аливаа ургамалыг байгаль дээр байгаагаас илүү үр ашигтай болгох тухайлбал өндөр ургацтай, өвчинд тэсвэртэй гэх мэт боломжтой болсон.  

Инженерүүд усжуулалт, газар хатаалт, байгаль хамгаалал, эрүүл ахуйн төлөвлөгөө боловсруулах боломжтой болсон. Энэ нь ялангуяа байнгын усалгаа шаардсан хуурай, чийг багатай газар нутагт байдаг том хэмжээний фермийн хувьд маш чухал асуудал. 

Мөн шинжлэх ухааны ололт амжилтууд ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулах, савлах, зах зээлд түгээх асуудлуудад нөлөөлөх болсон. Түргэн хөлдөөх болон хатаах аргууд нь ХАА-н бүтээгдэхүүний зах зээлийн хэрэгцээг нэмэгдүүлж байна.

Адуу, луус, үхэр, тэмээ, лам гөрөөс, нохой зэрэг амьтдыг тариалангийн талбайг боловсруулах, ургац хураан авах, ХАА-н бүтээгдхүүн тээвэрлэх зэрэгт түгээмэл ашигладаг. Мал аж ахуй нь мал сүргийг өсгөн үржүүлж тогтмол хугацаанд мах, сүү, өндөг, ноос гэх мэт бүтээгдэхүүнийг гаргаж авах зорилготой. Механикжуулалт нь фермийн аж ахуйн үр ашиг, үйлдвэрлэлийг ихээхэн хэмжээгээр дээшлүүлдэг. (Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг үзнэ үү.)

Онгоц, нисдэг тэрэг, ачааны машин, трактор зэрэг техникүүдийг барууны ХАА-н үйлдвэрлэлд үр суулгац суулгах, хортон шавьж, өвчний эсрэг бодис цацах, бордоо цацах, амархан муудах бүтээгдэхүүн тээвэрлэх зорилгоор өргөн хэрэглэдэг. Фермерүүдийн хувь холбоо харилцаа нь цаг агаарын мэдээлэл, эдийн засаг зах зээлийн тойм мэдээлэл авах зэргээр ач холбогдол өндөр болсон. Фермийн менежментийг оновчтой байлгах үүднээс компьютер хэрэглэж байна.

АНУ-ын Үндэсний Инженерчлэлийн Академи нь ХАА-н механикжуулалтыг 20-р зууны инженерчлэлийн шилдэг 20 ололт амжилтын нэг гэж үзжээ. Энэ зууны эхэн үед нэг америк фермер 2.5 хүний хүнсийг үйлдвэрлэж байсан бол өнөөдөр ХАА-н технологийн хөгжил дэвшлийн ачаар нэг фермер 130 хүний хүнсийг бэлтгэдэг болж.
 
Сүүлийн жилүүдэд эрчимжсэн ХАА-н зарим асуудал ихээр анхаарал татаж хэлэлцэгдэх болов. Асуудлын гол цөм нь томоохон ХАА-н химийн бодис үйлдвэрлэгчид, мах савлагчид, хүнс боловсруулах үйлдвэрүүдийн нөлөөлөл ихэсч буй явдал. Өөр нэгэн асуудал бол эрчимжсэн ХАА-н байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар юм. Жишээлбэл, АНУ-ын Миссисипи мөрөнд химийн бордоо олон жилийн турш урсан орж буй бөгөөд энэ нь Мексикийн булангийн дээрх мөрөн цутгадаг хэсэгт Үхлийн Бүс бий болох шалтгаан нь болж. Эрчимжсэн ХАА нь мөн газарын үржил шимийг аажмаар багасгаж яваандаа цөлжилт үүсгэх нөхцлийг бүрдүүлж байна.

Генетикийн инженерчлэлийг ашиглан шинэ төрлийн үрийг гаргаж авсан байгууллагууд патентаар өөрсдийн бүтээлийг хамгаалснаар компьютерын программ хангамжийг түрээслүүлдэг шиг өөрсдийн үрийг фермерүүдэд түрээслүүлэх замаар хэрэглэх эрхийг нь олгож байна. Энэ нь үр нийлүүлдэг компаниудын хувьд хүчний тэнцвэрийг алдагдуулж, урьд өмнө дуулдаагүй сонин нөхцөл шаардлагуудыг тавьж эхлэх болов. Энэтхэгийн эрдэмтэн, идэвхтэн Вандана Шива эдгээр компаниудыг Био-хулгайд буруутгаж байгаа юм.  

Хөрс хамгаалал болон шим судлалын менежмент нь 1950-иад оноос эхлэн чухал сэдэв болж ирсэн. Гэсэн хэдий ч олон оронд усны суваг, намаг зэрэг нь азот, фосфор мэтийн шим тэжээллэг бодисоор бохирдох болж.

ХАА-н асуудлуудад хандах хэрэглэгчдийн анхаарал өсөн нэмэгдсэнээр органик хүнс гэх мэтийн уриатай хөдөлгөөнүүд төрөн гарах болов.

Хөдөө аж ахуйг англиар Agriculture гэдэг. Agri нь Латин хэлний газар, талбай гэсэн утгатай ager, culture нь Латин хэлний cultura буюу боловсруулах (гэхдээ хөрс) гэсэн үгнүүд юм. Утгачлан орчуулбал талбайн хөрс боловсруулалт гэж болно.

Газар зүйн хувьд алслагдмал хүн ард бие биеэсээ хамааралгүйгээр ХАА-г хөгжүүлж эхэлсэн. Эхний зохион байгуулалттай ХАА эрхэлж байсан ул мөр баруун өмнөд Азид буюу Месопатамын үржил шимт хөндийд (Fertile Crescent) олддог. МЭӨ 9500 жилийн тэртээд фермерүүд тодорхой шинж чанар бүхий хүнсний ногоог сонгож аван тарьж эхэлжээ. Гэхдээ үүнээс эрт зэрлэг арвайг хэрэглэж байсан ул мөр байдаг ч анхны найман үндсэн ХАА-н ургамлыг хүмүүс тарьж эхлэхээс тийм өмнө биш юм. Анхных нь Эмер болон Ганц эвэрт буудай, дараагаар нь арвай, вандуй, сэвэг зарам, исгэлэн буурцаг, хонин вандуй, маалинга зэрэг ургамлуудыг тарьж эхэлсэн байна.

МЭӨ 7000 он гэхэд Египетэд цар хүрээ багатай хөдөө аж ахуй эрхэлж эхэлсэн байна. МЭӨ 9000 оны тэртээ Энэтхэгийн хойг дээр арвай, улаан буудай тариалж байсан археологийн олдвор Балочистаны Мергарх дахь археологийн малталтаас олджээ. МЭӨ 6000 он гэхэд дунд оврын фермийн аж ахуй нь Нил мөрний сав газар өргөн тархсан байна. Ойролцоогоор энэ үед ХАА нь Алс Дорнодод бас харилцан хамааралгүйгээр хөгжиж байсан ба тэнд улаан буудайнаас илүү цагаан будааг голлон тариалж байв. Хятад, Индонезийн фермерүүд вандуй, шар буурцаг, азуки, таро зэрэг ургамалыг тарималжуулж байв. Эдгээр нүүрс усны шинэ эх үүсвэрийг энэ бүс нутаг дахь тэнгисийн эрэг, нуур цөөрөм, гол мөрний дагуух загасчлалтай хослуулсанаар шаардлагатай амин дэм, уургийг их хэмжээгээр авах болсон. Бүхэлдээ энэхүү шинэ төрлийн хөдөө аж ахуй болон загасчлал нь хүн амын өсөлтийг огцом нэмэгдүүлэх хүчин зүйл болсон ба өнөөдөр ч үргэлжилсээр байна.

МЭӨ 5000 жилийн үед Шумерууд хөдөө аж ахуйн үндсэн цөм техникүүд болох газрыг өргөн цар хүрээтэйгээр, эрчимтэйгээр боловсруулах, нэг төрлийн ургамал тариалах, зохион байгуулалттай усжуулалт, мэргэшсэн ажиллах хүчнийг ашиглах зэргүүдийг ялангуяа Персийн булангаас Тигр, Евфратын ай сав хүртэлх одоогийн Шат ал-Арабын усан замын дагуу хөгжүүлж ирсэн байна. Зэрлэг үхэр болон аргалийг үхэр, хонь болгон гаршуулж тэдгээрийг өргөнөөр хүнс, өмсгөлийн хэрэгцээндээ болон тээвэрлэлтэнд ашиглаж байжээ.      

Эрдэнэ шиш, шуулж, хулслаг харвуулын үндэс зэрэг ургамлуудыг анх Америкт МЭӨ 5200 жилийн тэртээгээс гаршуулж эхэлсэн.  Төмс, лооль, чинжүү, хурган гуа, бусад төрлийн буурцаг, канна, тамхи болон бусад ургамлуудыг Шинэ Ертөнцөд тариалдаг байсан бөгөөд Өмнөд Америкийн Андын нуруунд дов толгодын налууг шатлуулах маягаар тариалдаг байж.  

Ромчууд болон Грекүүд сүүлд нь Шумеруудын буй болгосон техникүүдийг арай боловсронгуй болгон ашиглаж эхэлжээ.

Дундад зууны үед Хойд Африкын болон Ойрхи Дорнодын Исламын фермерүүд гидролик болон гидростатик зарчим дээр үндэслэн усжуулалтын систем, далан зэргийг ашиглан усны нөөцийг бий болгох, ус дамжуулах хүрдэн машин зэрэг ХАА-н технологиудыг бий болгосон байна. Муслимууд мөн газар тариалангийн гарын авлага бичиж энэ нь чихрийн нишингэ, цагаан будаа, жүржийн төрлийн жимс, гүйлс, хөвөн зэрэг ургамлыг гаршуулан ургуулах суурь нь болж өгчээ. Муслимууд анх Испанид нимбэг, жүрж, хөвөн, бүйлс, гадил зэрэг жимс ногоог авчирсан байна.

 

Дундад зууны үед сэлгэцийг анх бодон олж, Хятадуудын зохион бүтээсэн анжисыг авч хэрэглэснээр ХАА-н үйлдвэрлэл үлэмж нэмэгдсэн.

Олон улсын валютын сангийн тооцоолсноор 2005 онд Хятадын хөдөө аж ахуйн бүтээмж дэлхийд хамгийн томд тооцогдож байсан ба Европын Холбоо, Энэтхэг, АНУ-ууд удаалсан байна.

Тодорхой зүйлийн үр тариа, ногоо нь дэлхийн тодорхой бүс нутгуудад тариалагддаг. Дэлхийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын үнэлгээг сая тонноор доор илэрхийлэв.

 

Зэрлэг ургамлыг гаршуулан тариалах болсон шалтгаан нь мэдээж арвин их ургац авах, өвчин болоод хортон шавьжны эсрэг тэсвэртэй, ган хуурай нөхцөлд мөн тэсвэртэй, тэжээллэг чанар болоод амт чанар сайтай ургамлыг гаргаж авах болон өөр олон шалтгаан байдаг. Олон зууны туршид явагдсан эрлийзжүүлэх, сонгон сайжруулах үйл явц нь тариа, ногооны ургамлын шинж чанарт ихээхэн өөрчлөлтийг авчирсан. Шинэ сортын ургамал гаргаж авдаг хүмүүс өнөөдөр хүлэмж болон өөр бусад технологиудыг ашиглан нэг жилийн дотор ургамлын гурваас дээшх үе удмыг гарган ажиллаж байгаа нь дээрх сайжруулах, сортлох явцыг улам хурдлуулж байна. 1920 болон 30-аад онд Шинэ Зеландад шинэ сорт гаргаж авснаар бэлчээрийн чанар эрс сайжирсан. 1950-аад оны үед мутагенийг ашиглан өнөөгийн бидний хэрэглэж буй (арилжааны зорилгоор) үр тариануудын сорт бий болсон юм. Тухайлбал, улаан буудай, эрдэнэ шиш, арвай зэрэг үр тариаг дурдаж болно.

ХАА нь аж үйлдвэржсэн орнуудад, үйлдвэрлэгчийн сонирхлыг хангах үүднээс тариа ногооны ургацыг сайжруулснаар (ургац арвин болсоноор) тухай тариа ногооны тэжээллэг чанар болон бусад ашигтай чанарууд нь харин эсрэгээр багасч ирсэн. 60-аад оны эхэн үед механик улаан лооль хураагч машин гарсанаар ХАА-н эрдэмтэд арай хатуу, тэжээллэг багатай лоолийн сортыг гаргаж эхэлсэн (Фридланд ба Бартон 1975). Үнэндээ сүүлийн 50 жилд маш олон хүнсний ногооны тэжээллэг багассаныг судалгаагаар гаргасан байна. Жишээлбэл АНУ-д тарьж буй хүнсний ногоонд агуулагдах B2 витамины агууламж дундажаар 38%-аар, С витамины агууламж 15%-аар багассан байна (Дэвис, Риордан 2004).

Сүүлийн хэдэн жилд дэлхийн зарим орнуудад генийн инженерчлэлийг шинэ сорт гаргаж авах тал дээр эрчимтэй ашиглаж байна. Хортон ургамалын эсрэг тэсвэр сайтай ген бүхий сортуудыг гаргаж авах тал дээр анхаарч байна.

Зарим хүмүүс нийтлэг биш амьтад, ургамлыг мөн өсгөн үржүүлдэг.

ХАА-тай холбоотой өөр нэгэн аж ахуй бол загас, сам хорхой болон замаг үржүүлэх үйл ажиллагаа бөгөөд үүнийг загасны аж ахуй гэдэг (Aquaculture).

Уламжлалт зөгийн бал гаргаж авдаг байсан зөгийн аж ахуйг сүүлийн үед таримал ургамлын үржилд ихээр ашиглах болов.

Мал аж ахуйн дадал нь дэлхий даяар өөр өөр мал амьтан өсгөн үржүүлдэг учраас янз бүр байдаг. Малыг ерөнхийдөө хашаа, саравч, хороонд байлгадаг бөгөөд хүмүүсийн бэлтгэсэн тэжээлээр хооллож, тэдгээрийг зориудаар эрлийзжүүлдэг бол зарим газар малыг чөлөөтэй байлгаж бэлчээрийн байдлаар тэжээдэг, улмаар чөлөөтэй эвцэлдүүлдэг. Хөдөө аж ахуйд ашиглагдаж буй нийт газрын ойролцоогоор 68%-ийг малын байнгын бэлчээр байдлаар ашиглаж байна.

ХАА нь гол төлөв байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, үйлдвэрлэн гаргаж буй дайвар бүтээгдэхүүнүүд нь байгаль орчинд халгаатай байдаг учраас байгаль орчны асуудлуудыг бий болгодог. Зарим сөрөг нөлөөллийг дурьдвал:

ХАА-н үйл ажиллагаанаас болж ой мод багасч, оршин суугчид шинэ газрыг фермийн аж ахуйн хэрэгцээт газар болгон хувиргаж байгаа нь олон орны биологийн төрөл зүйлд (biodiversity) мэдэгдэхүйц таагүй нөлөө үзүүлж байна гэж тухайн орнуудын Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөрт дурдагдсан байна. Зарим шүүмжлэгчид ХАА нь өнөөгийн дэлхийн цаг агаарын өөрчлөлтөд нөлөөлж байна гэж үзжээ.

НҮБ-ийн тайланд дурдсанаар манай дэлхийн хүрээлэн байгаа орчинд орон нутгийн түвшнээс эхлээд дэлхийн түвшинд хамгийн сөргөөр нөлөөлж буй хоёроос гурван хүчин зүйлийн нэг нь мал аж ахуйн (голдуу үхэр, тахиа болон гахайн аж ахуй) сектор хэмээжээ. Мал аж ахуйн үйлдвэрлэл нь ХАА-д ашиглагдаж буй нийт газрын 70%-ийг эзэлдэг, харин манай гаригийн хуурай газрын 30%-ийг эзэлдэг байна. Энэ аж ахуй нь хүлэмжийн хий ялгаруулж буй хамгийн том эх сурвалжуудын нэг юм байна. СО2 эквивалентаар хэмжихэд дэлхийн нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн 18%-ийг дангаараа бүрдүүлж байна. Бусад эх сурвалжаас дурдвал зам тээвэр нийт хүлэмжийн хийн ердөө 13.5%-ийг хувийг ялгаруулдаг. Мал аж ахуйн сектор нь мөн хүний үйлтэй холбогдон ялгарч буй азотын оксидын 65%-ийг дангаараа, хүний оролцоотой ялгарч буй метаны 37%-ийг агаар мандалд ялгаруулж байна. 64%-ийн аммиакийг ялгаруулж байгаа явдал нь хүчиллэг бороо орох болон экосистемийн хүчиллэгжилтийг нэмэгдүүлж байдаг.

Хөдөө аж ахуйн болон мал амьтаны биологийн төрөл зүйлийн тархац дахь генетикийн элэгдэл гэдэг нь генетикийн төрөл зүйл устаж үгүй болохыг хэлнэ. Үүнд тодорхой хувь ген устах, тодорхой генүүдийн хослол үгүй болохыг буюу тухайлбал орчиндоо дасан зохицож бий болсон гаршуулсан амьтдын үүлдрүүд, тухайн байгальдаа дасан зохицож буй болсон ургамлуудыг нэрлэж болно. Генетикийн элэгдэл гэдэг нэр томъёо нь явцуу хүрээнд ашиглагдах бөгөөд үүнд жишээлбэл генүүдийн эсвэл аллелуудын алдагдал, эс бөгөөс арай өргөн хүрээнд төрөл эсвэл бүр зүйлийн алдагдлыг ойлгож болно. Ургамлын генетикийн элэгдлийн ард буй томоохон нөлөөлөх хүчин зүйлс нь төрөл зүйлийг өөрчлөх, газрын цэвэрлэгээ, зүйлүүдийн хэт их тариалалт, ургамлын тоо хэмжээний дарамт, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдал алдагдах, хэт их бэлчээрийн талбайг бий болгох бодлого болон ХАА-н системүүдийн өөрчлөлт зэрэг байдаг. 

Гэхдээ хамгийн голлох хүчин зүйл нь тухайн орчны амьтан, ургамлуудыг өндөр шимт эсвэл ашигтай төрөл, зүйлүүдээр сольж байгаа явдал юм. Амьтан, ургамлын төрөл зүйлийн тоо нь маш ихээр байнга багасч буй явдал нь арилжааны шинжтэй төрөл зүйлүүд уламжлалт хөдөө аж ахуйн системд орж ирж буйтай холбоотой юм (үүнд нь ГХО орно). Олон судлаачид агро-экосистемийн менежменттэй холбоотой гол бэрхшээл нь орчин үеийн ХАА-н хөгжлийн үр дүнд бий болж буй генетикийн болон экологийн түгээмэл байдал руу шилжих хандлага юм гэж үзэж байна.

Хөдөө аж ахуй болон мал аж ахуйн салбарт ногоон хувьсгал нь өндөр ашиг шимт төрлүүдийг бий болгох замаар малын ашиг шимийг хэд дахин ихэсгэх уламжлалт эрлийзжүүлэх аргыг түгээмэл болгосон. Хөгжсөн орнуудад гол төлөв амьтан болон ургамлын олон үүлдрийг ихээр эрлийзжүүлж эхэлсэн бөгөөд бусад хөгжиж буй орнуудад тухайн бүс нутгийн байгаль цаг уур, өвчин эмгэгт тэсвэртэй төрөл зүйлүүдтэй эрлийзжүүлэх замаар өндөр ашиг шимт төрөл зүйлүүдийг гарган авч байна. 

ХАА-н бодлого нь ХАА-н үйлдвэрлэлийн зорилго болон арга технологи дээр анхаардаг. Бодлогын түвшинд дараах ХАА-н нийтлэг зорилгыг хэрэгжүүлдэг:

	
АНУ

ХАА нь хамгийн аюултай аж үйлдвэрүүдийн жагсаалтанд багтдаг. Фермерүүд нь аминд хүрэх болон үл хүрэх гэмтэл авах, ажлын гаралтай уушигны өвчлөлт, чимээ шуугианаас үүдэлтэй дүлийрэл, арьсны өвчин, урт хугацаанд наранд ажилласнаас болон химийн бодистой ажилласнаас үүдэх тодорхой төрлийн хорт хавдруудад нэрвэгдэх өндөр эрсдэлтэй байдаг. Фермийн аж ахуй нь гэр бүлээрээ (ихэвчлэн гэр бүлээрээ ажилладаг бөгөөд ферм дээрээ амьдардаг) гэмтэл бэртэл авах, өвчин тусах, үхэх эрсдэлтэй цөөхөн аж үйлдвэрүүдийн нэг юм. 

Залуу ажилчид

ХАА нь залуу ажилчдын хувьд хамгийн аюултай үйлдвэрлэл юм. АНУ-д 1992 оноос 2000 оны хооронд залуу ажилчдын авсан нийт бэртэл гэмтлийн 42% нь ХАА-н салбарт ноогдож байна. Бусад аж үйлдвэрүүдтэй адилгүйгээр эдгээр залуу хохирогчдын тал хувь нь 15 наснаас доош насныхан байдаг.

ХАА дахь 15-аас 17 насны залуу ажилчдын аминд халгаатай гэмтэл бэртэл авах эрсдэл нь бусад ажлын талбар дахь залуу ажилчдын ийм төрлийн бэртэл авах эрсдэлээс 4 дахин их байдаг байна. ХАА-д залуу ажилчид нь машинтай харьцах, хязгаарлагдмал орон зай, цахилгаан шат, мал амьтантай харьцсанаас үүдэх гэмтэл бэртэлд өртдөг. 




#Article 214: Сүү (553 words)


Сүү бол эмэгчин хөхтөн амьтны хөхний булчирхайнаас ялгардаг тэжээллэг шингэн. Хөхтөн амьтдын эмэгчингийн сүү ялгаруулах энэхүү чадвар нь тэднийг хөхтөн амьтан хэмээн тодорхойлогч шинжүүдийн нэг нь юм. Нярай төл амьтад үндсэн хүнс тэжээлээ идэж суртал сүү нь тэжээлийн гол эх үүсвэр байдаг. Төрсний дараа дэлэгнэх сүүг уураг гэдэг. Уураг нь эх амьтны эсрэг биетийг нярай үр төлдөө дамжуулагч сүү юм. Энэ нь эх, үр төл хоёр төрөл бүрийн өвчний халдвар авах эрсдэлийг багасгадаг.

Түүхий сүүний найрлага нь тухайн амьтны төрөл, зүйлээс хамааран өөр өөр байдаг. Гэхдээ түүхий сүү нь ерөнхийдөө тодорхой хэмжээний ханаагүй тослог, протейн, кальци зэргийг агуулдаг. Халим, далайн гахай гэх мэт усны хөхтөн амьтдын сүүг газрынхтай харьцуулбал маш их тослогтой, мөн бусад хатуу тэжээллэг бодисыг агуулсан байдаг.

Бусад хөхтөн амьтдын адил хүмүүс ч гэсэн нярай балчир үедээ эхийнхээ сүүг хэрэглэдэг. Олон угсаатан, ястнуудын хувьд хүмүүс нярай насныхаа дараа сүү шингээж, боловсруулах (Нүүрс-Ус Үл Тэвчих) чадвараа алддаг. Тиймээс олон ч орны уламжлалт хоол хүнсэнд сүүн бүтээгдхүүн өргөн хэрэглэгддэгүй. Харин өдөр тутмын хоол хүнсэндээ сүү хэрэглэдэг заншилтай газар орнууд ялангуяа үнээний, мөн хонь, ямаа, сарлаг, одос үхэр, адуу, тэмээ гэх мэтийн гаршуулсан амьтдын сүүг өргөн хэрэглэдэг. Олон зууны турш үнээний сүүг боловсруулан төрөл бүрийн сүүн бүтээгдхүүн хийж ирсэн. Тухайлбал цөцгий, цөцгийн тос, тараг, зайрмаг, мөн харьцангуй удаан хугацаанд хадгалж болох бяслаг гэх мэт. Аж үйлдвэр хөгжих хэрээр аарц, шар сүүний уураг, лактоз, өтгөрүүлсэн сүү, хуурай сүү гэх мэт сүүн бүтээгдхүүнүүд болон хүнсний нэмэлт тэжээлүүд бий болж байна.

Сүү гэдэг үг нь шар буурцагны сүү, будааны сүү, бүйлсний сүү, наргил модны самрын сүү гэх мэт, амьтны бус гаралтай орлуулагч нарт мөн хэрэглэгддэг. Мөн тагтаа шувуу үр төлөө амнаасаа гулгиж гаргасан шингэнээрээ хооллодог ба энэ шингэнийг нь тариан сүү гэж нэрлэдэг.

 

Амьтдыг гаршуулж эхлэж байхдаа хүмүүс анх амьтны сүүг хүнсэндээ хэрэглэж эхэлжээ. Үнээний сүүг анх Бага Азийн орнуудад хүмүүс хэрэглэж эхэлсэн. Энэ нутагт мөн ямаа болон хонийг МЭӨ 9000-аас 8000 жилийн тэртээ гаршуулсан байна. Хонь, ямаа нь хуурай өвсөн тэжээл идэж, дасан зохицсон хөхтөн амьтан бөгөөд хивэгч амьтан хэмээгддэг. Анхандаа эдгээр амьтдыг мах болон арьс ширийг нь хэрэглэх зорилгоор гаршуулсан байж болзошгүй юм. 

МЭӨ 7000 жилийн тэртээд одоогийн Турк улсын зарим нутагт үхрийг маллаж эхэлсэн. Шинэ чулуун зэвсгийн үед Британийн арлууд дээр сүүг хүнсэнд хэрэглэж байсан баримт байдаг. Европ болон Ази, Африкийн зарим газар бяслаг, цөцгийн тосыг хэрэглэж эхэлсэн байна. 

Өнөөдөр барууны ертөнцөд үнээний сүүг аж үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэж боловсруулж байна. Хөгжилтэй орнуудад арилжааны зориулалттай сүүний чиглэлийн фермүүд автомат тоног төхөөрөмж хэрэглэснээр сүүний зах зээлийн дийлэнхийг хангаж байна. Тухайлбал Гольштен буюу Хар Тарлан мэтийн өндөр сүүний гарцтай янз бүрийн үүлдрүүд сүүний үйлдвэрлэлд ашиглагдаж байна. АНУ-ын сүүний чиглэлийн үхрийн 90%, мөн Их Британид 85% нь хар тарлан үүлдрийн үхэр байна. Сүү, сүүн бүтээгдхүүн үйлдвэрлэлээр Энэтхэг, түүний дараа АНУ болон Шинэ Зеланд орж байна.

Үнээнээс гадна дараах амьтдын сүүг хүнсэнд хэрэглэдэг:

ОХУ болон Шведэд хандгайн сүүг бага зэрэг хэрэглэдэг. Илжиг болон адууны саам (сүү) нь хамгийн бага тослогтой бол харин далайн хавны сүү 50%-иас дээш тослогтой байдаг байна. 

Халимны сүү нь хэдий хүний хүнсэнд хэрэглэгддэггүй ч хамгийн өндөр тослогтой сүүний нэг. Энэ нь дунджаар 10.9% уураг, 42.3% өөх тос, 2.0% нүүрс-ус агуулдаг ба 4.43 кКал/грамм илчлэгтэй.

Хүний сүүг мэдээж арилжааны зорилгоор эсвэл аж үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэнэ гэж үгүй. Гэхдээ хандивын маягаар хүний сүүг цуглуулж, биеийн хөгжил дорой, ядруу нярай хүүхдэд хэрэглүүлэх зорилгоор ашигладаг.
Сүү нь хүн төрөлхтний эртнээс хэрэглэж байгаа, хүнсний үйлдвэрлэлийн хамгийн голлох бүтээгдэхүүний нэг мөн.




#Article 215: Эрчимжсэн фермийн аж ахуй (205 words)


Эрчимжсэн фермийн аж ахуй буюу эсвэл эрчимжсэн хөдөө аж ахуй нь газарын хэмжээтэйгээ харьцуулахад их хэмжээний капитал эсвэл ажиллах хүч ашигладаг өндөр бүтээмжтэй ХАА-н үйлдвэрлэлийн нэг систем юм. Энэ нь байгаль дээр бэлэн байдаг газар, түүний хэмжээ болон чанар, усны хангамж, хөрсний үржил шим зэргүүдээс үлэмж хамааралтай бага хэмжээний материал болон ажиллах хүч ашигладаг өргөтгөсөн фермийн аж ахуйн ойлголтын эсрэг юм.

Орчин үед эрчимжсэн газар тариалангийн аж ахуй нь механикжуулсан газар хагалалт, гербицид, фунгицид, инсектицид, химийн бордоо, пестицид зэргүүдийг өргөн ашиглаж байна. Өнөөгийн фермийн аж ахуйн амжилтын нэг түлхүүр болсон механикжуулалтыг энэ салбар өргөн ашигласнаар үйлдвэрлэлийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
 
Эрчимжсэн мал аж ахуйн практик нь хязгаарлагдмал газар (бэлчээр) дээр их хэмжээний идэш тэжээл, ус, малын эм бэлдмэл (мал амьтанг сайжруулсан орчинд байлгаж эрүүл байх нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг) зарцуулан олон тооны мал амьтанг өсгөн үржүүлэх явдал юм.. Том оворын эсвэл хязгаарлагдмал барилга байгууламж дотор явуулж буй эрчимжсэн мал аж ахуйг (ялангуяа АНУ-д түгээмэл байдаг фермерийн аж ахуй) ихэвчлэн үйлдвэржсэн аж ахуй гэдэг бөгөөд үүнийг амьтаны амьдрах ёстой орчины стандартын түвшинг маш доогуур байлгаж байна, мөн үүнээс улбаалж бохирдол болон эрүүл ахуйн асуудлууд гарч ирж буйг шүүмжлэгчид шүүмжилж байна.

Эрчимжсэн хөдөө аж ахуйн ашигтай талууд:

Эрчимжсэн фермийн аж ахуй нь байгаль орчинг олон замаар өөрчилж байна:




#Article 216: Нягт (294 words)


Физикт нягтыг нэгж эзэлхүүнд (V) ноогдох массаар (m) тодорхойлдог. Өөрөөр хэлбэл объектын эзэлхүүнд харьцуулсан массын харьцаа юм. Жижигхэн хүнд биетүүд тухайлбал чулуу эсвэл хар тугалга зэрэг нь үйс эсвэл хөөсөнцөр зэргийн ижилхэн масстай том биетүүдийн дэргэд нягт ихтэй байдаг.

Нэгэн төрлийн цул бодисын хувьд нягтыг ерөнхийд нь дараах байдлаар илэрхийлдэг:

энд СИ системийн нэгжээр илэрхийлсэн:

Алдарт домогт дурдсанаар хаан Хиеро түүний дархан нь Бурхадад зориулсан титэмийг хийх үедээ хямдхан хайлшаар солин хийж улмаар алт хулгайлж буй эсэхийг шалгах даалгаварыг Архимедэд өгдөг.

Архимед зөв биш хэлбэртэй титэмийг куб эсвэл бөөрөнхий хэлбэртэй болгож улмаар эзэлхүүнийг нь тооцоолж жинтэй нь харьцуулан хялбархан тогтоож болохыг мэдэж байсан ч ингэж хийхийг хаан зөвшөөрөөсөнгүй.

Гайхширсэн Архимед усанд орохоор явсан бөгөөд энэ үед тэрээр онгоцонд орох үед усны түвшин нэмэгдэхийг ажиглан улмаар титэмийг усанд хийж түүний эзэлхүүнийг усны түвшингийн зөрүүгээр тодорхойлж болохыг мэдэж авав. Үүнийг санамсаргүйгээр нээснийхээ дараагаар Архимед гудамжаар Эврика! Эврика! (Грекээр Би оллоо гэсэн утгатай) хэмээн хашгирсаар нүцгэн гүйж байж. Үүнээс уламжлан эврика гэдэг нэр томьёо хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд өнөө үед энэ үгээр гэгээрсэн мөчийг заадаг болжээ.

Энэ түүх нь үүнээс хоёр зууны дараа анх Витрүвүсийн архитекторын номнуудад бичмэл хэлбэрээр гарсан байна. Зарим судлаачид энэ домогийн хир бодитой эсэхэд эргэлздэг бөгөөд энэ арга нь маш нарийвчлалтай хэмжилт хийх шаардлагатай бөгөөд ингэж хийх нь тухайн үед маш хэцүү байсан хэмээн мэдэгддэг.

Нэгэн төрлийн цул биед масс/эзэлхүүн томъёог хэрэглэж болох юм. Биеийн массыг ерөнхийдөө тохиромжтой жинлүүр ашиглан хэмжинэ. Эзэлхүүнийг шууд биеийн геометр хэлбэрээс нь эсвэл шингэний шилжилтээр тодорхойлж болох юм. Шингэний нягтыг шууд тодорхойлох нийтлэг багаж бол гидрометр юм. Шингэний нягтыг хэмждэг өөр нэгэн нийтлэг биш төхөөрөмж бол пикнометр юм. Үүнтэй төстэй багаж болох хатуу биеийн абсолют нягтыг тодорхойлдог хийн пикнометр байдаг.

Шингэн болоод хийн нягтыг тодорхойлдог өөр нэгэн боломж нь хэлбэлзэгч U-хоолойн зарчим дээр суурилсан цахим нягт хэмжигч багаж юм.




#Article 217: Мотиваци (1637 words)


Мотиваци () гэдэг бол хүн өөрийн болон байгууллагынхаа нэгдмэл зорилгод хүрэхийн тулд өөрийгөө болон бусдыг өдөөн түлхэх үйл ажиллагаа юм. Харин хүнийг үйл ажиллагаанд өдөөн түлхэгч сэтгэлийн дотоод хүч, сэдлийг мотив гэнэ. Аливаа удирдагч хүн байгууллагынхаа зорилгоо тодорхойлсоны дараа энэ зорилгодоо хүрэхийн тулд юуг, хэнээр, яаж, хэдийд, ямар хугацаагаар хэрхэн гүйцэтгүүлэхээ сайн бодох хэрэгтэй болдог. Зорилгодоо хүрэхийн тулд удирдагч хүнээс өөрөөс нь болон гүйцэтгэгчээс асар их хүчин чармайлт гарна. Ийм үед удирдагч хүн гүйцэтгэгчдийн үйл ажиллагааг зорилгын зүг байнга чиглүүлж идэвхжүүлж байх хэрэгтэй болдог.

Хүмүүсийг өдөөн түлхэх олон арга байдаг бөгөөд хүн төрөлхтөний түүхэнд олон зууны турш хүмүүсийг хөдөлмөрт идэвхжүүлэхэд албадлагын арга түгээмэл хэрэглэгддэг байсан. Үүнийг ташуур гамбирын арга гэж нэрлэдэг.

Гэвч мотивацид ташуур гамбирын арга хэрэглэх нь өнөө үед хүсэн хүлээсэн үр дүнг авчрахгүй ба айдас албадлагаар хүмүүсийг ажиллуулдаг цаг үе нэгэнт өнгөрсөн учраас өнөөдөр менежментийн шинжлэх ухаанд хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх аргыг хэрэглэх болсон байна.

Хүмүүсийг урамшуулахын тулд хүний хэрэгцээ, сонирхолыг харгалзах нь чухал. Хүн зорилгодоо хүрэх замаар өөрийн хэрэгцээгээ хангах, улмаар дараагийн шинэ хэрэгцээгээ илрүүлэн цаашид хүрэх зорилгоо тодорхойлох маягаар тасралтгүй оргилт үйл ажиллагаа явуулж байдаг.

Хүн аливаа юмс үзэгдэлтэй учрахдаа юуны өмнө түүнийг танин мэдэх, өөртөө ашигтай эсэх, зорилгодоо хүрэхийн тулд түүнийг ашиглаж болох эсэхийг тодруулахыг хичээдэг. Сэтгэлзүйн ухааны үүднээс энэ нь хүний танин мэдэхүйн үйл явц юм. Хүний сонирхол түр зуурын ба тогтвортой гэсэн хоёр янзын байж болно. Сонирхлын энэ хоёр янзын байдал нь хоорондоо харилцан шүтэлцээтэй байх бөгөөд түр зуурын сонирхлоос байнгын тогтвортой сонирхол бий болно. Гэхдээ хүн бүр бүх юмс үзэгдэлд хандах хандлага буюу сонирхлоороо адилгүй юм.

Хүн өөрийн бие ба физиологи, оюун санааны хувьд дутагдаж байгаа зүйлээ мэдрэхийг хэрэгцээ гэнэ. Хэдийгээр хэрэгцээ мэдрэгдэж байх ёстой боловч, зарим үед үл мэдрэгдсэн, нуугдмал байдалтай байж болно. Энэ үүднээс авч үзвэл сонирхол хэрэгцээ хоёр харилцан холбоотой ойлголтууд юм. Ер нь хүнд байнга, тогтвортой ухамсарлагдсан сонирхлыг хэрэгцээ гэж тодорхойлж болно. 1

Энэ бол удирдлагын идэвхижүүлэлтийн нөлөөллийн нэг арга хэрэгсэл бөгөөд мотивацитай шууд холбоотой ойлголт юм. Хүмүүсийн мотивийг танин мэдсэний үдсэн дээр тэдэнд урамшууллын нөлөөлөл хэрэглэнэ. Урамшуулал, урам гэдэг ойлголтуудыг ялгах хэрэгтэй. Урамшуулал гэдэг бол удирдлагын зүгээс хүмүүст нөлөөлж байгаа тодорхой нөлөөлөл.

Харин урам гэдэг бол удирдлагын тэрхүү нөлөөлөлийг хүмүүс хэрхэн хүлээн авсан байдал, урамшуулалын нөлөөллийн хүссэн үр дүн юм. Удирдлагын практикт урамшуулал, урам хоёр тэр бүр тохирохгүй байх нь ажиглагддаг. Энэ нь удирдлагаас хүмүүсийн мотивийг танин мэдэхгүйгээр урамшууллын нөлөөлөл хэрэглэж байгаатай холбоотой. Хүмүүсийн мотивийг мэдэхгүйгээр хэрэглэсэн урамшуулал урам болохгүй, харин ч эсрэг сөрөг нөлөө үзүүлж болох талтай байдаг. Хүмүүсийн хэрэгцээ олон янз байх бөгөөд түүнд нөлөөлж буй олон хүчин зүйлүүдээс (нас, хүйс,боловсрол,нийгмийн байдал, шашин шүтлэг) энэ нь хамаардаг. Иймээс хэрэгцээгээр дамжуулан бүлэг хамт олны нэгдмэл үйл ажиллагааг удирдан байгууллагыг зорилгод нь хүргэх нь удирдлагаас өндөр ур чадвар шаарддаг.

Орчин үеийн мотивацийн олон хандлагуудыг ерөнхийд нь:

Агуулгын онол нь хүний дотоод хэрэгцээнд тулгуурлан мотивацийг тайлбарладаг. Гол төлөөлөгчид нь Абрахам Маслоу, Дэвид Маклеленда, Фрэдрих Герцберг нар юм.
Процессийн онол гэдэг нь хүний танин мэдэхүй аливаа үзэгдэл үйл явц, гадны нөлөөлөлийг хүлээн авах байдалд тулгуурлан тайлбарладаг. Уг онолын гол төлөөлөгч нь Портер Лоулер юм.

Мотивацийн агуулгын онолуудад хүний хэрэгцээг ерөнхийд нь 2 ангилдаг.

Анхдагч хэрэгцээ хүн бүрт ижил байдаг бол хоёрдогч хэрэгцээ боловсрол, оюун санааны хөгжил, амьдралын хуримтлуулсан туршлагаас хамаарч харилцан адилгүй байна. 

Тэрээр хүнд маш олон янзын хэрэгцээ байдаг бөгөөд эдгээр нь эрэмбэлэгдсэн шаталсан хэлбэртэй байдаг 5 хэрэгцээ юм гэж үзсэн. 

Маслоугийн хэрэгцээний шатлал: Америкийн эрдэмтэн судлаач А.Маслоу 1940-өөд оны хэрэгцээний шатлалын онолоо боловсруулан гаргажээ. Хүний олон янзын хэрэгцээг 5 үндсэн ангилалд хувааж авч үзсэн. Үүнд:

Хүн хөгжихийн хирээр хүний хэрэгцээ улам өсдөг. Хүний анхдагч буюу биологийн хэрэгцээ маш хүчтэй хэрэгцээ байдаг. 1975 онд Америкийн Андын нуруунд осол болж онгоцны сүйрэлээс амьд үлдсэн хүмүүс аврал иртэл амьд байхын тулд үхсэн нөхдийнхөө махыг идэж үхлээс мултарч байсан ба энэ нь хүний анхдагч хэрэгцээ буюу физиологийн хэрэгцээг ямар хүчтэй болохыг харуулж байгаа юм. Маслоугийн онолын гол ач холбогдол нь хүний үйл ажиллагааны тодорхой тэмүүлэлийн эх сурвалж нь хэрэгцээ гэж үзсэнээс гадна байгууллагын удирдлага нь хүмүүсийн хэрэгцээг мэдсэнээр түүнд тохируулан идэвхижүүлэлтийн арга хэрэгслээ сонгож, ингэснээр тэднийг хүчтэй идэвхжүүлэх нөлөөтэй болохыг харуулсанд байгаа юм. Наба

Дээд шатны хэрэгцээнд тулгуурлсан мотивацийн онолын өөр нэг загвар бол Дэвид Маклелендын онол юм. Тэрээр дээд шатны дараах 3 хэрэгцээ байдаг гэж үзсэн. 

Эрх мэдэлтэй байх хэрэгцээ нь бусдад нөлөөлөх хүсэлээр илэрхийлэгддэг. Маслоугийн хэрэгцээний шатлалын хүрээнд ийм хэрэгцээ байхгүй ч гэсэн энэ нь хүндлүүлэх ба өөрийгөө илэрхийлэх хэрэгцээтэй холбоотойгоор илэрдэг. Амьдрал дээр эрх мэдлийн хэрэгцээ хүчтэй илэрсэн хүн ихэвчлэн удирдлагын хүрээнд ажилладаг байна. Тэд өөрийн бололцоогоо нээн илрүүлэх хэрэгжүүлэх талаар бусдаас давуу ба тэд дур зоргоороо захирах бус өөөрийн нөлөөг илэрхийлэх чанар давамгайлсан, аливаа сөргөлдөөнөөс үл шантран өөрийн байр суурин дээр хатуу зогсдог байна.

Бүтээмжтэй байх хэрэгцээ энэ нь хүндлүүлэх ба өөрийгөө илэрхийлэх хэрэгцээнүүдийн завсарт байдаг байна. Хүний амжилтыг тунхагласанаар энэ хэрэгцээ хангагдахгүй харин амжилттай дуусгах үйл явцаар хангагддаг. Бүтээмжтэй байх хэрэгцээ хүчтэй илэрдэг хүмүүс эрсдэлд аядуу ханддаг асуудлыг шийдэх хувийн хариуцлага өндөртэй эгзэгтэй үед бие даан шийдэл эрж хайх сонирхолтой байдаг. Хүрсэн бодитой үр дүнгээрээ тохирсон шагнал урамшуулалд хүртэх сонирхолтой байдаг. Иймд хүмүүсийн хөдөлмөрийг тухай бүр үнэлж, урамшуулж байвал бүтээмжтэй байх хэрэгцээтэй хүмүүсийг үр дүнтэй ажиллуулж болно.
 
Хамаарлын хэрэгцээ энэ хэрэгцээ нь хүмүүс танил нөхөдтэй байхь танилын харьцаа тогтохь бусдад тусламж үзүүлэх сонирхлоор илэрдэг. Энэ хэрэгцээг заримдаа холбогдох хүчин зүйлийн хэрэгцээч гэж бас нэрлэдэг. Хамаарлын хэрэгцээ ихтэй хүмүүсийг идэвхижүүлэхийн тулд тэдэнд нийгэм, олон нийтийн чанартай ажил үүрэг, эрх мэдлийг санал болгох хэрэгтэй. Мөн удирдлагын зүгээс байгууллагын доторхи хувь хүн хоорондын харьцааг нээлттэй чөлөөтэй байлгах тал дээр анхаарвал зохино.

 
Герцберг судалгааны үр дүндээ тулгуурлан “Эрүүл ахуйн хүчин зүйлс”, “мотиваци” гэсэн хоёр ойлголтыг тодорхойлсон байна. Эрүүл ахуйн хүчин зүйл нь ажил хийж байгаа орчин харин мотиваци бол уг ажлын шинж чанар агуулгатай холбоотой гэж тодорхойлжээ.

Герцбергийн тодорхойлсоноор эрүүл ахуйн хүчин зүйл байхгүй эсвэл хангалтта түвшинд байхгүй бол хүн ажилдаа сэтгэл ханамжгүй байх болно. Ингэснээр хүний мотивийг бууруулна гэж үзсэн.

Эрүүл ахуйн хүчин зүйлүүд	Идэвхижүүлэгч

Идэвхижүүлэгч хүчин зүйлүүдийг хэрэглэснээр ажилтууд урамшиж, үйл ажиллагаа нь идэвхиждэг. Энэ нь байгууллагын үр ашгийг нэмэгдүүлж чадах юм гэж үзсэн.

Энэ онол нь хүн тодорхой зорилгод хүрэхийн тулд хүчин чармайлтаа хэрхэн хувиарлах үйл хөдлөлөө хэрхэн сонгохтой холбоотой. Энд дараах 3 гол онол байдаг. 

Энэ онолын гол төлөөлөгч нь Виктор Врум юм. Тэрээр хүний үйл явцын мотив нь зөвхөн хэрэгцээ биш гэж үзээд хүн үйл ажиллагаанд нь тодорхой зүйлийг хүсэн хүлээж оролцдог гэж үздэг. Хүлээлт гэдэг нь болж байгаа үйл явцын үр дүнг урьдчилан таамаглаж өөртөө ямар нөлөөтэй болохыг тодорхойлохыг хичээх үйл явц. Үүнийг хүлээлт гэж ойлгодог. 

Жишээ нь: оюутнууд сургуулиа амжилттай дүүргээд аль нэг газар сайн ажиллаж амьдралаа төвхнүүлэхийг хүсдэг. 

Хүлээлтийн онолоор дараах 3 харьцааг авч үзсэн. 

Урамшуулал-урамын хэлхээг валентность буюу эн тэнцүү чанар гэж нэрлэдэг. 
Хөдөлмөр зарцуулалт үр дүнгийн харьцааны хувьд хүлээлт нь гаргасан хүчин чармайлт, үр дүн хоёр тохирч байх явдал юм. Ө.х гаргах хүчин чармайлт бүр илүү үр дүнд хүрч байхыг хүсэн хүлээнэ гэсэн үг юм. Хэрвээ энэ шүтэлцээ биелэхгүй бол мотив буурна. 
Үр дүн урамшуулалын харьцааны хувьд гаргасан амжилт, хүрсэн үр дүн бүрийг удирдлагын зүгээс урамшуулж байхыг хүлээдэг гэсэн үзэл баримтлал юм.
Урамшуулал-урамын харьцаа: Удирдлагын урамшуулалын нөлөөг тухайн хүн яаж хүлээн авч байгааг илтгэх үзүүлэлт юм. Удирдлагын зүгээс хэрэгжүүлж байгаа урамшуулалын нөлөө бүр ажиллагсдад урам болон хүрч байвал энэ зарчим биелэгдэнэ.

Энэ онолоор хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд хүчин чармайлтаа хэрхэн хуваарилах, чиглүүлэхийг хуваарилдаг. Шударга ёсны онолоор хүмүүс гаргасан хүчин чармайлтынхаа төлөө хүртсэн урамшууллаа бусад хүмүүстэйгээ харьцуулдаг ба харьцуулалтаар хэрэв тэгш бус байдал илэрвэл сэтгэл ханамжгүй байдалд ордог гэж үздэг. Сэтгэл ханамжгүй байдалд орсон хүн тэрхүү тэнцвэргүй байдлыг арилгахын тулд нэг бол урамшууллыг өөрчлөхийг хүснэ, эсвэл тухайн урамшууллын хэмжээнд тохируулан үйл ажиллагааныхаа эрчмийг сулруулж болно. 
Уг онолын гол агуулга нь хүмүүс урамшуулал шагналыг өөрийн хөдөлмөрийн бодит үр дүнд багадсан гэж үзвэл үйл ажиллагааныхаа эрчмийг сулруулдаг гэсэн дүгнэлт юм.

Дээрх хоёр онолын элементүүдийг багтаасан мотивацийн процессын иж бүрдэл шинжтэй загваруудыг Портер, Лоулер нар боловсруулжээ. Энэ загвар нь үр дүнтэй хөдөлмөрөөр хэрэгцээ хангагдана гэж үздэг. 
Энэ загварт зарцуулсан хүчин чармайлт, ойлголт хүрсэн үр дүн, урамшуулал ханамжийн түвшин гэсэн 5 хувьсагч байна. Портер Лоулерын онолоор бол хүрсэн үр дүнд ажилтны хүчин чармайлт түүний авъяас чадвар зан чанарын онцлог өөрийн үүрэг ролио ухамсарласан байдал нөлөөлнө гэж үздэг. 

Дээрх загварыг тайлбарлая. 
Ажилтны амжилт хүрсэн үр дүнд гаргасан хүчин чармайлт/3/, уг хүний авъчас, зан чанар/4/, хөдөлмөрийн процесст гүйцэтгэх үүрэг ролио ухамсарласан байдал/5/ гэсэн 3 хүчин зүйл нөлөөлнө. Гаргасан хүчин чармайлтын түвшин шагналын үнэ цэнэ /1/ нь хүчин чармайлт ба шан ханамжийн үнэлгээ /2/-ээс хамаарна. Хүрсэн үр дүн /6/ нь хүнд сэтгэл зүйн дотоод урам /7а/ болно. Мөн гадаад урамшууллаас /7б/ сэтгэлийн ханамж авна. Сэтгэл ханамж /9/ бол шударга байдлыг /8/ тооцсон бөгөөд дотоод, гадаад урамшууллын үнэ цэнийг /1/ хэмжүүр юм. Энэ загварыг онол, практикийн аль аль талаас нь ашиглах боломжтой.

Урамшууллыг материаллаг ба материаллаг бус гэж 2 ангилна. Материаллаг урамшуулал нь нэг талаас хүний гачигдаж байгаа материаллаг хэрэгцээг хангах, нөгөө талаас материаллаг эд зүйлсээр дамжуулан хүний сэтгэл санаанд нөлөөлж сэтгэл зүйн ханамж өгдөгөөрөө онцлог байдаг. Материаллаг урамшуулал нь хүний хөдөлмөрийн амжилтыг үнэлэн мөнгө болон бусад эд зүйлийг өгөх замаар хүний ажиллагааг идэвхижүүлэх нөлөөллийн арга хэрэгсэл юм. 

Материаллаг бус урамшуулал нь хүнд сэтгэл санааны хувьд урам хайрлах, дэм өгөх үйлчлэл бүхий удирдлагын нөлөөлөл юм. 

Мөнгөн шагнал нь материаллаг урамшууллын түгээмэл хэлбэр юм. Энэ нь хүнд мөнгөн хэрэглээ байнга гарч байдаг, нөгөө талаас удирдлага тэр бүр материаллаг эд зүйлсээр хүмүүсийн хэрэгцээнд таарулан онож шагнаж чаддаггүй. Мөнгөөр шагнагдсан хүн өөртөө хэрэгцээтэй зүйлээ авч материаллаг хэрэгцээгээ хангах замаар сэтгэл зүйн ханамж авна. 

Мөнгөн шагнал нь:

Цалин шагнал, урамшууллын гүйцэтгэх үүрэг
Цалин шагнал урамшуулал нь эдийн засгийн, нийгмийн, ёс суртахууны гэсэн 3 ерөнхий үүргийг гүйцэтгэдэг. 

Эдийн засгийн үүрэг
Үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүний тоо чанар, нэмэгдэж, хөдөлмөрийн бүтээмж өндөр болсоноор үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдэнэ. 

Нийгмийн үүрэг
Хүмүүс ажиллаж хөдөлмөрлөсөнөөр тодорхой орлоготой болж, өөрсдийн гэр бүлйин гишүүдийн хэрэгцээг хангадаг. 

Ёс суртахууны үүрэг
Хувь хүмүүс нийгэмд өндөр ёс суртахуунтай, амьдралын ивэвхитэй байр суурь эзлэх байдлаар энэ нь илэрнэ. 

Шагнал урамшууллыг хамт олонд олгохдоо байгууллагын ашигт ажиллагаа, бизнесийн хөгжилт, амжилтад хамт олноос оруулсан бодит хувь нэмэрийг нь үндэслэн ажлын гүйцэтгэлийг сайжруулах хөшүүрэг болгон ашиглах нь зүйтэй. 

Урамшуулал нь дараах хэд хэдэн зарчимтай. Үүнд:




#Article 218: Дэлхийн хоёрдугаар дайн (2433 words)


Дэлхийн хоёрдугаар дайн, нь 1939 - 1945 үргэлжилсэн энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Төд удалгүй дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс оронууд 2 хэсэгт хуваагдсан нь Холбоотнууд болон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5% нь байжээ.Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм. Герман улсын дайн зарласаныг илтгэх дараагийн үйлдэл нь Франц болон Их Британи,түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний шалтгаан нь Европд агуу том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үе хүртэл хийсэн дайн тулаандаа Европийн ихэнх нутгийг эзэлж чадаад байсан юм. Хэдий тийм боловч Их Британи болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй тэмцэх гол хүч болж Өмнөд Африкд хүчтэй тулаан хийсээр байв.1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсууд ЗХУ руу довтолсоноор,дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох ЗХУ-ыг татан оруулсан хэрэг байсан юм. 1941 оны 12 сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа руу дайрсанаар,хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна.
Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд, Япон улсын удаа дараа хүлээсэн далай дээрх тулаан, Европын Тэнхлэгийн улсуудын Өмнөд Африкт хүлээсэн ялагдлаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон юм.1943 онд Герман улсын Зүүн Европд хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист Итали руу довтолсон довтолгоо болон АНУын Номхон Далайд байгуулсан ялалтаас болж Тэнхлэгийн улсууд санаачлагаа алдаж, бүх фронтоо татах санаачлага барьж эхэлсэн юм.1944 онд ЗХУ, Герман болон түүний холбоотон улсуудад алдсан газар нутагаа эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Франц улсыг чөлөөлж байв.Европд энэ дайн нь Берлинийг ЗХУ ын мөн Польш улсын цэргүүд эзэлж авснаар Герман улсын болзолгүй бууж өгснөөр 1945 оны 5 сарын 9нд дууссан юм. Харин Ази-д Япон улс АНУ-ын довтолгооноор усан флотоо алдсаны дараа 1945 оны 8 сарын 15нд бууж өгөх саналыг хүлээн зөвшөөрснөөр дайн дууссан байна.

Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Германы эзэнт гүрэн Версалийн гэрээнд гарын үсэг зурсан байв. Энэ гэрээгээр Герман нь нэлээд хэмжээний газар нутгаа алдаж, ихээхэн хэмжээний төлбөр төлсөн ба дээр нь хязгаарлагдмал армитай байх үүрэг хүлээсэн байна. 1917 онд Орост гарсан хувьсгалаар ЗХУ бий болж, удалгүй Сталины удирдлагад оров. Италид, Бенито Муссолини төрийн эрхэнд гарсан ба Шинэ Ромын эзэнт гүрнийг байгуулна гэж тунхаглав. Хятадад Гоминданы нам Хятадын Коммунист намтай нэгдэн тус улсад ноёрхож байсан жижиг цэргийн эрхтнүүдтэй байлдаж байсан боловч, удалгүй хоёр холбоотон хоорондоо дайтаж эхэлжээ. 1931 оноос Японы эзэнт гүрний милитаристууд иргэний дайнд нэрвэгдсэн Хятадад хяналтаа тогтоож эхлэв. 

Адольф Гитлер 1933 онд Германы төрийн эрхэнд гарч Герман улсыг зэвсэглэж эхэлсэн байна. Франц, Их Британи, Итали зэрэг улсууд Германы энэхүү үйлдэлд ихээхэн түгшсэн ба 1935 онд Франц-Италийн Германы эсрэг холбоотон болох хэлэлцээр байгуулагдсан байна. Уг хэлэлцээрээр Итали нь Этиопид хяналтаа тогтоох эрхтэй болжээ. Энэ үед Герман Версалийн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэв. Германы эсрэг Их Британи, Франц, Итали хамтран Стресагийн гэрээг байгуулав. ЗХУ ба Францын хамтарсан гэрээг бас энэ үед байгуулсан байна. 

Энэ үед Үндэстнүүдийн Лиг тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй байна. 1935 оны 6 сард Их Британи Герман хоёр усан цэргийн флотын хэмжээг харилцан тохирсон гэрээ байгуулав. 1935 оны 8 сард АНУ Европ ба Азид болж буй үйл явдалд төвийг сахих байр суурьтай байгаагаа зарлав. 10-р сард Итали Этопийг эзлэж, мөн Герман Австрийг эзлэх санаархалд тавьсан хоригоо цуцлав.

Үүнээс үүдэлтэйгээр 1939 онд Баруун Европын сонинд Гитлер, Сталин хоёрыг найз болгон дүрсэлсэн зураг нийтлэгджээ.

Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1 нд Герман улс Польш руу довтолсоноор эхэлсэн ба 2 хоногийн дараа Франц болон Их Британи улсууд Германид дайн зарласан юм. Германы довтолгоотой зэрэгцэн Зөвлөлт тохиролцсон ёсоороо Польшийг зүүн талаас нь довтолж эзэлжээ.
Польшийн  уран сайхны кинонд герман, зөвлөлтийн офицерууд тун дотно, нөхөрсөг харьцаатай байгаа тухай гаргасан байдаг. Катын кино 25-р суваг тв-р монгол хэлээр орчуулагдан гарчээ. 

Дайны эхлэлийн өөр нэг он тоолол нь бол 1937 оны 7 сарын 7 нд эхэлсэн Хятад-японы хоёрдугаар дайны дайн билээ. Бусдаараа Их Британиы түүхч А.Ж.П.Тайлорын дэвшүүлсэн санааг дагадаг бөгөөд тэр нь Зүүн Азид өрнөж байсан  Хятад-японы хоёрдугаар дайн болон Европд өрнөж байсан Европ,түүний колони орнуудын хоорондох Европын Хоёрдугаар дайн нэгдсэн гэх явдал юм.Хоёр дайн 1941 онд нэгдсэнээр дэлхий дахины нэгэн томоохон зөрчил болсон бөгөөд дайн 1945 он хүртэл үргэлжилсэн билээ. Дайн дууссан хугацааг дэлхий дахинд тогтсон хугацаа байддаггүй. 1945 оны 9 сарын 2 нь буюу Японы албан ёсоор бууж өгсөн өдөр гэхээсээ илүү Номхон далайд Японыг ялсан 1945 оны 8 сарын 14 нд дайн дууссан гэж үздэг. Харин зарим Европын түүхчид 1945 оны 5 сарын 8 нд Болзолгүй бууж өгөх баримтанд Германы тал гарын үсэг зурснаар дууссан гэж үздэг байна. Хэдий тийм боловч Япон улстай найрамдалтай байх Олон улсын бичиг баримтанд 1951 он хүртэл гарын үсэг зураагүй байсан юм.

Гитлер нь дараа нь 1941 оны 6 сарын 22-нд “Барбарос төлөвлөгөө”-ний дагуу гэнэтийн дайралтаар ЗСБНХУ-ыг довтлов. Зөвлөлтийн нутаг руу маш гүнзгий нэвтрэн орж, 1941 оны сүүлч гэхэд Москвад тулав. Зөвлөлтүүд Алс Дорнодоос буюу Манжго Зөвлөлтийн хил орчимд нөөцөлсөн цэргээ татан, сөрөг давшилтанд оржМосквагийн тулалдаанд ялалт байглууж. Сталинградын тулаан (1942–1943)-д Германы 6 дугаар армийг буулгаж аван, Курскийн тулаанд Германчуудыг бут цохин, Ленинградын бүслэлтийг сэтлэв. Дараа нь Улаан арми ухарч байсан Вермахтийг Берлин хүртэл хөөн, Берлиний тулалдаанд яллаа. Яг энэ үед Гитлер газар доорх байрандаа 1945 оны 4 сарын 30-нд шинээр суусан эхнэр Эва Браунтайгаа хамт амиа хорлолоо.

Энэ үед барууны холбоотнууд хойд Африкийг 1940-өөс 1943 оны хугацаанд амжилттай хамгаалж, 1943 онд Италийг эзлэж, 1944 онд Нормандид буусан 132,500 цэргийн тусламжтайгаар Францыг чөлөөлөв. Германтай тулалдсаар ирсээр барууны холбоотнууд Райн мөрнийг гатлан Зөвлөлтийн цэрэгтэй Германий дундуур урсах Элба мөрөн дээр уулзав. 

Европ дахь дайны туршид 6 сая еврейчүүд, цыганууд, славянууд, коммунистууд, ижил хүйстнүүд, тахир дутуу зэрэг хүмүүс Нацист Германий төрөөс зохион байгуулсан хядлагад өртөж амь насаа алджээ.

Япон нь бараг нэгэн зэрэг Америкийн усан цэргийн төв бааз байрлаж байсан Сувдан эрэг, Тайланд, Их Британий эзэмшил болох Хонгконг, Малайз руу халдлаа. Энэхүү халдлага нь барууны цагаар 1941 оны 12 сарын 7-нд болсон юм. Үүний маргааш АНУ-ын мэдэл дэх Филиппин рүү довтолж, амархан ялалт байгуулжээ. 12 сарын 11-нд Герман ба Итали 2 гүрэн АНУ-д дайн зарлалаа. 12 сарын 15-нд Германчууд Их Британи ба Голландын эзэмшлийн Брунейд халдлаа. Япончууд Турк дахь баазаасаа тэр хавийн холбоотнуудын эзэмшил рүү довтолж эхэлсэн байна.

Зүүн Өмнөд Азид ба Номхон Далайд Япончууд маш их амжилт олсон. Бирмийн ихэнх, Голландын эзэмшил дэх Зүүн Өмнөд Ази, Австралийн Шинэ Гвиней, Британий Соломоны арлууд Японы хүчинд ялагдлаа.

Япончуудын дайралтыг Шүрэн тэнгисийн тулалдаанд зогсоож, тэдний усан цэргийн хүчинг Холбоотнууд ба Япончуудын хоорондох анхны тулаанд Шинэ Гвинейгээс буцаав. Үүнээс 1 сарын дараа Японы усан цэргийн флотыг Мидуэйн тулаанд бут цохив. Энэхүү тулалдаанд Япончууд Америкын усан онгоцны флоттой тулалдаж байх явцдаа 4 ширхэг нисэх онгоц хөөргөгч усан онгоцоо алдав (Америкчууд нэгийг алдсан). Газар дээр Япончууд Милний булангийн тулалдаанд ялагдаж, холбоотнууд Соломоны аралд цэргээ явуулах болсоны улмаас Гуадалканалын тулалдаанаас цэргүүдээ татаж авлаа. Холбоотнууд дараа нь Номхон далайг Япончуудаас чөлөөлөхийн тулд “Арлаас арал рүү үсрэх” тактик хэрэглэх болов. Дараа нь АНУ ба Австралийн хүчин төв номхон далай руу довтолж, тусгаарлахын өмнө нь Японы чухал бааз байрлаж байсан Рабаулыг тусгарлалаа. Япончууд 1944 онд Филлипины тэнгисийн тулалдаан, Лейтэгийн булангийн тулалдаан гэсэн том хэмжээний далайн тулалдаанд ялагдал амслаа. Холбоотнууд тэгээд эхлээд Мариана, дараа нь Филлипин зэрэг Японы эх нутаг хүртэлх газрууд руу довтолж, В-29 зэрэг бөмбөгдөлтийн онгоцыг хөөргөх боломжтой баазуудыг байгуулж эхлэв. 1945 онд Иво Жима, Окинава зэрэг чухал газрууд руу довтлов. Энэ хугацаанд холбоотнуудын шумбагч онгоцнууд бага багаар Япон руух түүхий эд, газрын тосны хангамжийг бөглөж байв.

Дайны үед Монгол нь Хорлоогийн Чойбалсангийн коммунист засаглалд удирдуулж байсан бөгөөд ЗСБНХУ-тай маш нарийн холбоотой байв. Монголын арми Улаан армитай олон удаа цуг байлдаж байсан. 1939 онд Хятадын хойд зүгт байрлаж байсан Японы цэргүүд Зүүн Монголд халдахад Монгол ба Японы хоорондох тулалдаан эхэлжээ. Үүний хариуд Георгий Жуковаар удирдуулсан ЗСБНХУ ба БНМАУ-ын хамтарсан хүчин Япончрэг тэмцэлд Монголчууд өөрийн бүхий л бололцоогоороо оролцсоны илрэл нь энэ билээ.
Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд БНМАУ-ын Бага хурал, Сайд нарын Зөвлөлийн тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчид хамтарсан тогтоол гаргаж, Зөвлөлт Холбоот Улсыг бүрэн дэмжиж: «Зөвлөлтийн ард түмэнтэй эвдэршгүй бат найрамдалтай манай эрх чөлөөг эрхэмлэгч, тусгаар тогтносон улсын бүх ард түмэн фашистын Герман ийнхүү итгэл эвдэн халдсаныг туйлаас буруушааж, зөвлөлт, монголын ард түмний найрамдлыг бүх талаар бэхжүүлэн, БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1936 оны гуравдугаар сарын 12-нд байгуулсан “Харилцан туслах тухай Гэрээ”-гээр хүлээсэн үүрэгтээ үнэнч байх болно» гэдгээ илэрхийлсэн юм. 1941 оны дундуур хуралдсан МАХН (МАН)-ын Төв Хорооны бүгд хурал: “фашистын Германыг эсэргүүцсэн Зөвлөлт Холбоот Улсын эх орны шударга их дайн нь нийт хүн төрөлхтний эрх чөлөөний төлөө, БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө дайн юм” гэж тэмдэглэсэн байдаг. “Фашистын Германитай эрэлхэгээр тэмцэж буй ЗСБНХУ-ын ард түмэнд бүх талаар туслах нь Монгол Улсын нэг гол зорилт юм, учир нь дэлхий дахины ард түмнийг боолчлохоор заналхийлсэн гитлеризмийг ялахгүйгээр Монгол Улс цаашид эрх чөлөөтэй, амжилттай хөгжих боломжгүй” гэж бүгд хурлын шийдвэрт онцлон тэмдэглэжээ.
МАХН-(МАН)-ын Төв Хороо, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулсан тусгай комисст Улаан армид туслах ажил зохион байгуулахыг даалгажээ. ЗХУ-д туслах санд ард, иргэд мөнгө, үнэт зүйлс, хүнсний бараа хуримтлуулах ажил орон даяар өрнүүлж, дулаан хувцас цуглуулж, дайчдад илгээх бэлэг бэлтгэж байлаа. Монгол Улсын хөдөлмөрчид «Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө» уриа дэвшүүлэв. Улаанбаатар хотын аж үйлдвэрийн комбинатын ажилчин, албан хаагчид, гар урлалын артелийн хамт олон ажлын өдөртөө 10 цагаар, амралтын өдрүүдээр бас илүү цагаар ажиллаж, фронтын дайчдад зориулсан дулаан хувцас, бусад эдлэл оёж бэлтгэж байжээ. Ерөнхий сайдын орлогч С.Лувсан тэргүүтэй тусгай комисст Улаан армид зориулан зээр, гахайн мах бэлтгэх анчдын бригадыг орон нутагт зохион байгуулахад, анчид ангийн мах бэлтгэх төлөвлөгөөг байнга давуулан биелүүлж байжээ. Монголын эмэгтэйчүүд эрчүүдтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байв. Олон аймагт эмэгтэйчүүд зөвлөлтийн дайчдад зориулан олон арван мянган цамц, дулаан хүрэм, бээлий, оймс нэхэж байв. Олон хүн сайн дураараа цусаа өгч, донор болж байлаа.

Монгол Улсын Засгийн газар танкийн цуваа байгуулахад хөрөнгө хуримтлуулах тухай шийдвэрийг Монгол Улсын Бага хурлаас 1942 оны нэгдүгээр сарын 16-нд гаргажээ. Хөрөнгө хуримтлуулах хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний өмнөөс 1942 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр ЗХУ-ын Внешторгбанк руу 2.5 сая төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт гуйвуулсан нь 3 815 725 рубльтэй тэнцэх мөнгө байв. Үүгээр Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн домогт танкаар шалгарсан Т-34 гэдэг 32 танк, Т-70 гэдэг 21 танкаас бүрдсэн цувааг худалдан авсныг маршал Х.Чойбалсан тэргүүтэй Монголын ард түмний төлөөлөгчид 1943 оны нэгдүгээр сарын 12-нд ЗСБНХУ-ын Москва орчмын Наро-Фоминск өртөөн дээр зөвлөлтийн Улаан армийн 112 дугаар бригадын дайчдад гардуулан өгч, «Хувьсгалт Монгол» гэсэн хүндэт нэр олгосон юм.
Танк бүрийн цамхаг дээр оросоор “Хувьсгалт Монгол” гэснээс гадна бас яг хэний хөрөнгөөр тухайн танкийг бэлэглэж байгааг бичсэн байв. Тухайлбал, 32 ширхэг Т-34 танкны цамхаг дээр тус бүр: Төв, Баянхонгор, Жавхлант, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Булган, Архангай, Завхан, Увс, Ховд, Хэнтий аймгийн ардуудаас, “Улаанбаатарын хөдөлмөрчдөөс”, “Сүхбаатар”, “Маршал Чойбалсан”, “МХЗЭ-ийн гишүүдээс”, “МАХАрмийн цэрэг, дарга нараас”, “Чойбалсангийн нэрэмжит АҮК-ын ажилтан, ажилчдаас”, “БНМАУ-ын хилчдээс”, “БНМАУ-ын журамт цэргээс”, “БНМАУ-д оршин суугаа зөвлөлтийн иргэдээс”, “БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс”, “МАХН-ын Төв Хорооноос”, “БНМАУ-ын Бага хурлааас”, “Бумцэндээс (БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга)”, “Хатанбаатар Магсаржаваас”; 21 ширхэг Т-70 танкны цамхаг дээр тус бүр: “БНМАУ-ын ардын гэгээрлийн ажилтнуудаас”, “БНМАУ-ын нүүрсний уурхайчдаас”, “БНМАУ-ын САА-н ажилчдаас”, “БНМАУ-ын пионер, сурагчдаас”, “Монголын эмэгтэйчүүдээс”, “БНМАУ-д оршин суугаа зөвлөлтийн эмэгтэйчүүдээс”, “Монголын чекистээс”, “Ардаас”, “БНМАУ-ын үйлдвэрчний эвлэлүүдээс”, “БНМАУ-ын эмнэлгийн ажилтнуудаас”, “БНМАУ-ын сэхээтнүүдээс”, “БНМАУ-ын партизануудаас”, “БНМАУ-ын аж үйлдвэрлэлийн хоршоологчдоос”, “Монголын Хоршоодын холбооноос”, “БНМАУ-ын урлагийн ажилтнуудаас”, “БНМАУ-д оршин суугаа хятад иргэдээс” гэж бичсэн байв. Эдгээр танкнаас гадна 237 вагоноор хүргэсэн 1000 т мах, 90 т цөцгийн тос, 80 т хиам, 150 т чихэр, боов, 30000 ш богино нэхий дээл, 30000 хос эсгий гутал, 30000 ш үстэй хүрэм бэлэглэжээ.

Дайны жилүүдэд хоёр улсын хоорондын худалдаа зогсоогүй бөгөөд Монголоос ЗХУ-д жил бүр дунджаар140 мянга гаруй үхэр, 1 сая шахам хонь, ямаа, 170 мянган ширхэг үхрийн арьс шир, их хэмжээний гянт болд нийлүүлж, оронд нь бензин, шатахуун, гурил, цай,даавуу, хувцасавч байв. Харин Монгол Улсын Засгийн газар дайны жилүүдэд ЗСБНХУ-аас бараа импортлохоо эрс багасгаж, хөнгөн үйлдвэрийн зарим төрлийн барааг өөрсдөө үйлдвэрлэж байв.
Дайны турш ЗХУ-д үзүүлж байсан АНУ-ынлэнд-лизийн ихээхэн тусламжийн зэрэгцээ монголчуудын илгээсэн тусламжийн бараа бүтээгдэхүүн хэмжээгээрээ дутахааргүй их байсан юм. Тухайлбал, бүхий л дайны турш 120 гаруй сая хүн амтай АНУ-аас ЗХУ-д 665 мянган тннөөшөлсөн мах, 54 мянган тн ноос нийлүүлсэн байхад, 800 мянган хүн амтай жижигхэн Монгол Улс энэ хугацаанд 500 мянган тн мах, 64 мянган тн ноос нийлүүлжээ. Дээр нь дайны турш Монголоос ЗСБНХУ-д нийлүүлсэн 500 мянга гаруй агт морьфронт дээрмашинаас дутахгүй, заримдаа машин явахааргүй хүнд нөхцөлд зүтгэж ялалтыг ойртуулсан билээ. Фашистын Германыг ялахад Оросын зэс, Америкийн дарь, зөвхөн Монголын гянт болдыг нийлүүлж хийсэн хуяг нэвтлэх сумыг үйлдвэрлэж байв.

Олон улсын энх тайваныг сахиулахын тулд Холбоотнууд 1945 оны 10 сарын 24-нд Нэгдсэн Үндэстний байгууллагыг байгуулав.

Дайн дуусахаас өмнө ЗХУ ба Холбоотнууд Дэлхийг шинээр таллан хувааж, өөрсдийн нөлөөллийн бүсээ тогтоосон байна. Европ тив коммунист ба капиталист болон хуваагдаж, Германыг хоёр тусдаа улс болгов. Азид АНУ нь Япон ба Японы эзэсшилд байсан Номхон далайн бүс нутагт хяналтаа тогтоож, ЗХУ Сахалин ба Курилын арлуудыг өөртөө нэгтгэв. Японы хараанд байсан Солонгосыг хоёр хуваалаа. Мөн АНУ толгойлсон цэргийн эвсэл болох НАТО, ЗХУ-ын толгойлсон Варшавын гэрээ байгуулагдаж, Хүйтэн дайн эхэлжээ.

Хятадын эх газарт Хятадын Коммунистууд ноёрхолоо тогтоож, БНХАУ-г байгуулав. Тайваны арал дээр Гоминдан намынхан Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулав. Грект иргэний дайн дэгдэж, коммунистууд ялагдан Хааны арми ялалт байгуулав. Эдгээр дайн дөнгөж дууссаны дараа Солонгосын хойг дээр дайн эхлэв. 

Эдгээр дайнуудын дараагаар колонийн дэглэм задарч, улс орнууд тусгаар тогтнож эхлэв. 

Эдийн засаг дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй сэргэсэн байна. Баруун Германы эдийн засаг 1950 он гэхэд дайны өмнөх төвшнөөс хоёр дахин өндөр болов. Итали мөн богино хугацаанд сэргэж, тогтворжлоо. Их Британийнх дайны дараа нилээдгүй хугацаанд сэргээгүй байна. Францынх богино хугацаанд сэргэж, орчин үежжээ. ЗХУ эдийн засаг дайны дараа маш богино хугацаанд эрчимтэй нэмэгдсэн байна. Азид Японы эдийн засаг эрчимжин, 1980 он гэхэд Дэлхийн хүчирхэг эдийн засаг болон хувирсан байна. Хятад 1953 онд дайны өмнөх төвшинд хүрсэн байна. Дайны төгсгөлд АНУ нь Дэлхийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний талыг үйлдвэрлэдэг байсан ч, 1970 он гэхэд аажим энэ байдлаа алдаж эхэлжээ.

Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв. ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан нь тус дайнд үрэгдэгсдийн тал нь болжээ. Нийт хүний хохирлын 85% нь Холбоотнуудад (ихэнхи нь ЗХУ ба Хятад), 15% нь Тэнхлэгийнхэнд ноогдоно. Хорих лагерт 6 сая хүн нас барсан гэдэг нь тодорхой бус болно., 1.5 сая хүн бөмбөгдөлтөнд, Европт 7 сая, Хятадад 7.5 сая хүн бусад шалтгаанаар нас баржээ.

Европ ба Азийн маш их нутаг сүйрч, сэргээн босгоход маш олон жил шаардсан ба өнөөг хүртэл үргэлжилсэн улс төр, нийгэм, эдийн засаг ба технологийн хор хөнөөл, томоохон дэвшлийг үүсгэсэн байна.

Он сар өдөр нь дайн зарласан өдөр болно.

Он сар өдөр нь Герман, Итали, Япон франц 4  улсын гэрээнд гарын үсэг зурсан огноо болно.




#Article 219: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (145 words)


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ, ) нь олон улсын эрүүл мэндийн асуудал, дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)–ын тусгай салбар байгууллага. 1948 онд байгуулагдсан. Швейцар улсын Женев хотноо төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг. 193 орныг эгнээндээ нэгтгэсэн. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь 1962 оноос Монгол улсад 3 үндсэн чиглэлийн 30 гаруй хөтөлбөр хэрэгжүүлэн хамтарч ажиллаж эхэлсэн. Энэхүү хугацаанд Эрүүл Мэндийн Яамтай хамтран эх нялхсын эрүүл мэнд, халдварт өвчин, хамт олонд тулгуурласан халамж үйлчилгээ, эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлт зэрэг олон салбарт 32 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний 30 хувь нь хүний нөөцийн хөгжилд зориулсан байна. ДЭМБ-ын үйл ажиллагаа нь цаашид Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ ялангуяа хөдөө орон нутаг, эх нялхсын эндэгдлийг бууруулах, халдварт өвчин, эмийн хэрэглээ, технологийн хөгжил, тоног төхөөрөмжийн удирдлага болоод менежмент, дархлаажуулалтын сан байгуулах, эрүүл мэндийн хүний нөөцийн чадваржуулалт, лицензчлэлтэд чиглэгдэнэ.

ДЭМБ-ын баталсан чухал эмний жагсаалт




#Article 220: Вирусийн вакцин (239 words)


Вирусын вакцин нь вирусын халдвар, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх гол арга юм. Бүтэц болоод шинж чанар нь бүрэн судлагдсан, тогтвортой эсрэгтөрөгчтэй вирусыг өсгөвөрлөн гаргаж авснаар үр дүнтэй вакцин бэлддэг. Өнөөгийн төвшинд вирусыг өсгөвөрлөн түүний эсрэгтөрөгч шинжтэй хэсгийг тогтворжуулж, хоруу шинжийг нь арилгах аргаар бэлдсэн амьд, үүсгэгчийг идэвхгүйжүүлж эсвэл бүтцийн эсрэгтөрөгчийн шинжтэй хэсгийг агуулсан вакциныг үйлдвэрлэж байна. Сүүлийн үед вирусын бүтцийн хэсгүүдийг рекомбинант ДНХ технологийн аргаар гарган авч, вакцины үйлдвэрлэлд хэрэглэх болсон байна.

Энэ төрлийн вакциныг хоруу чанаргүй болсон мутант вирусээр бэлдэх тул дархлаа тогтоож, өвчин үүсгэдэггүй. Амьд вакцин дархлаа тогтоох чадвар сайтай байдаг. Харин дархлаа хомсдолтой хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцины дараах өвчлөл үүсгэх, хөврөл ургийг халдааж болох тул болгоомжтой хэрэглэх ёстой. Амьд сулруулсан вакциныг полио-, улаан бурхан-, гахайн хавдар-, улаанууд-, varicella- , шар чичрэгийн вирусын халдварын сэргийлгэнд хэрэглэж байна.

Энэ төрлийн вакциныг бэлдэхэд вирионыг физик, химийн аргаар урьдчилан идэвхгүй болгож бэлдэх тул амьд вакцинтай харьцуулбал түр зуурын дархлаа тогтдог. Иймээс дархлааг тогтворжуулах, дэмжих зорилгоор хэд хэдэн удаагийн тунг хэрэглэнэ. Идэвхгүйжүүлсэн вакциныг influenza-, rabies-, polio- болон Японы энцефалит В-ийн вирусын халдварын эсрэг хэрэглэдэг.

Вирусын бүтцийн эсрэгтөрөгчийн шинжтэй хэсгийг рекомбинант ДНХ-ийн аргаар гарган авч, вакцины үйлдвэрлэлд ашигладаг. Уг вакциныг субвирион вакцин ч гэж нэрлэдэг.
Энэ хэлбэрийн зөвшөөрөгдсөн хэрэглэгдэж буй вакцин нь гепатитийн В вирусын вакцин юм.Түүнчлэн генийн инженерийн аргаар вакциниа вирусын геномд өөр ямар нэгэн вирусын дархлаа өдөөгч бүрдлийн нуклеотидийн дарааллыг шилжүүлэн суулгаж вакцин үйлдвэрлэжээ. Уг тохиолдолд мэдрэмтгий организмд вакциниа вирусын зэрэгцээ генийг нь шилжүүлэн суулгасан вирусын эсрэг дархлаа тогтдог байна.




#Article 221: Бөөрний дутагдал (367 words)


Бөөрний дутагдал нь бөөрний өвчин юм.

Хэвийн үед бөөр нь цуснаас бодисын солилцоонд хэрэггүй болсон хорт бодисууд болох азот, креатинин зэргийг цуснаас шүүж шээс болгон ялгаруулдаг. Үүнээс гадна бөөр нь гормонууд ялгаруулан цусны даралт, цусны төлжилт, яс хэлбэржилтийг зохицуулдаг. Гэтэл олон өвчин, шалтгааны улмаас энэхүү бөөрний үйл ажиллагаа алдагдаж хүн бөөрний дутагдалд ордог. Бөөр цуснаас хорт бодисуудыг шүүж шээс болгон ялгаруулах үйл нь алдагдаж, хүн шээсэндээ хордож эхэлдэг, улмаар энэ нь ком, үхэлд хүргэдэг байна. Үүний зэрэгцээ даралт зохицуулалт, давс эрдсийн солилцоо алдагдаж даралт ихсэх, цус багадах, ясны өөрчлөлтүүд хавсран хоёрдогч хүндрэлүүд болох цус харвах, зүрхний шигдээс, цус багадалт, яс хугарах, сийрэгжих зэргээр хүндрэх нь элбэг байдаг.

Бөөрний дутагдлын хурц болон архаг хэлбэр байдаг.

мөн байрлалаар 

Бөөрний дутагдал үүсгэж буй шалтгаан болоод өвчний нөхцлүүдийг эрт үед нь оношлох, илрүүлэх, эмчлэх нь бөөрний дутагдлаас сэргийлэх нэгэн нөхцөл юм. Эрсдлийн хүчин зүйлс дотор нэлээн анхаарал татахуйц хүчин зүйлст чихрийн шижин, даралт ихсэх, судас хатуурах, бөөрний өөрийн нь өвчнүүд ордог. Мөн бөөрөнд гаж нөлөө үзүүлдэг эмийн бодисууд (өвчин намдаах эмийн бодисууд-аспирин, морфин; антибиотикууд-стрептомицин, гентамицин г.м) удаан хугацаагаар хэрэглэх нь өвчнийг сэдрэх, хүндрэхэд нөлөөлдөг. Хүнд металлын хордлого, хүнд гэмтэл, цус алдалт, хүнд мэс заслууд зэрэг нь мөн эрсдлийн хүчин зүйлст багтана.

Хэдийгээр эмчилгээ нь эмчийн асуудал гэж үзэх нь байдаг ч эмчлүүлэгч, ар гэрийнхэн, хүмүүс бид зарим нэгэн ерөнхий ойлголт, зарчмыг мэдэх нь аль аль талдаа маш хэрэгтэй юм.

Хурц Бөөрний Дутагдалтай хүмүүс яаралтай эмнэлэгт хэвтэх ёстой. Эмчилгээ нь гол төлөв ХБД үүсгэж буй шалтгааны эсрэг, аль болох эрт эхлэх ёстой юм. Жишээ нь ямар нэгэн хорт бодисоос шалтгаалсан ХБД байвал яаралтай хордлого тайлах эмчилгээ, хордлогыг саармагжуулах, хорт бодисыг биеэс гаргах хэрэгтэй болдог. Их хэмжээний цус алдалтаас шалтгаалсан ХБД-ын үед цусны эзэлхүүнийг цус цусан бүтээгдхүүнээр нөхөх зэрэг нэн тэргүүнд авах арга хэмжээнүүд юм. Үүнтэй зэрэгцээд ХБД-ын эхний үед шээс хөөх эмчилгээ эхэлсэн байдаг. Маш хүнд тохиолдолд хиймэл бөөрний аппарат-Гемодиализ эсвэл хэвлийн диализ эмчилгээнд ордог.
Бөөрний архаг дутагдлын үед эмчилгээний дараахи үндсэн зарчмууд байдаг.

Ийнхүү эмийн эмчилгээний үр дүн буурах нөгөө талаас өвчин даамжрах нь эмчилгээний дараагийн шат болох хиймэл бөөрний аппарат-Гемодиализ, хэвлийн диализ хэрэглэхэд хүргэж байна. Цаашилбал орчин үеийн шинэ ололт амжилт болох бөөр шилжүүлэн суулгах мэс заслаар өвчнийг төгс эмчилж байна.

Гемодиализ, хэвлийн диализ хэмээх 2 төрлийн диализ эмчилгээ бий.




#Article 222: Бөөрний архаг дутагдал (268 words)


Бөөрний архаг дутагдал (БАД) нь аажим явцтай, хоёр бөөрөнд эргэшгүй бүтцийн өөрчлөлтүүдийн улмаас үйл ажиллагааны дутагдал үүсэхийг хэлдэг.

Энэ үед эмнэл зүйд ямар нэгэн шинж илэрдэггүй, харин нарийн шээсний шинжилгээнүүдээр бөөрний үйл ажиллагааны анхны өөрчлөлтүүдийг илрүүлж болдог. Бөөрний хэвийн үйл ажиллагаатай байх үеийн эдийн 1/4 -г нь ажиллахгүй болсон үед анхны эмнэл зүйн шинжүүд илэрдэг гэж үздэг. Гэхдээ энэ бол харьцангїй ойлголт.БАД хүргэж байгаа үндсэн өвчний шинжүүд үүний хажуугаар давхар байж л байдаг. Тиймээс өвчтөнүүд үндсэн өвчнөө гэж бодож байтал нэг мэдэхэд түүний хүндрэл нь бөөрний дутагдалд хүргэсэн байх нь элбэг.

Энэ үед шээсний өөрчлөлтүүд тухайлбал шөнийн шээс ихсэх зэрэг өөрчлөлтүүд гарч ирдэг. Бөөрний шээс концентрацион болгох чадвар буурч шээсний хувийн жин багасдаг. Цусанд азотын бодисууд, креатинин аажмаар ихэсдэг.

Цусанд шээсний хүчил, азот, креатинины хэмжээ ихсэж бөөрөөр ялгарч чадахгүй байгаа эдгээр бодис бусад арьс салст, хоол боловсруулах замын булчирхай зэргээр ялгарч эхэлдэг. Жишээ нь ам, амьсгалын замын салст бүрхүүлээр ялгарсан мочевин нь тэнд байх бактериудын нөлөөгөөр задарч амнаас шээс үнэртэх, бүр хүндэрсэн үед өвчтөний оронд ойртоход үнэртэж эхэлдэг. Хоол боловсруулах замын салстаар ялгарсан мочевин бодис нь аммиакийн давсууд үүсгэн тундасждаг. Энэ давс нь ходоод гэдэсний замын салстыг цочроон ходоод гэдэсний замын үрэвсэл, гүйлгэлт хямралын шалтгаан болдог. Мөн иймэрхүү өөрчлөлтүүд амьсгалын замын салстад үүсч ларингит, бронхит зэрэг үрэвсэлүүд үүсгэдэг. Арьсаар ялгарах мочевины тундас нь загатнаа үүсгэх шалтгаан болдог. Мөн зарим өвчтөнүүдэд бөөрний гаралтай ясны өөрчлөлтүүд гарч ирдэг. Ясаар өвдөх (өвдөг, ууц нуруу, хавирга гэх мэт), яс амархан хугарах, үе мөчдийн булчин сулрах шинжүүд гарч ирж болдог.

Ийнхүү хордлого хүндэрч, хүн мартамхай, унтамхай болох, толгой өвдөх, хараа муудах, зүрхний дутагдал-уремийн перикардит зэрэг хүндрэлүүд гарч улмаар комын байдалд орон нас бардаг.




#Article 223: Диализ эмчилгээ (217 words)


Диализ эмчилгээ нь бөөр хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон үед хэрэглэдэг, бөөрний үйл ажиллагааг эрхэлдэг хиймэл машиныг оронд нь хэрэглэх эмчилгээ юм. Диализ эмчилгээ нь бөөрний эмгэгийг эмчлэхгүй бөгөөд бөөр орлуулах эмчилгээ тул долоо хоногт 4 цагаар 3 удаа эмчилгээнд тогтмол хамрагдаж байж сая эмчлүүлэгч бөөр орлуулах эмчилгээгээр цаашид насан туршид эсвэл бөөр шилжүүлэн суулгах хүртэл амьдрах боломжтой болдог. 

Гемодиализ эмчилгээ нь диализатор буюу цусны шүүлтүүрийн тусламжтайгаар хүний цусанд хуримтлагдсан хорт бодисуудыг (шээсийг) ялган авч цусыг цэвэршүүлдэг, өөрөөр хэлбэл бөөрний үүргийг орлож байгаа юм. Ингэснээр бөөрний цочмог дутагдалтай өвчтөн хордлогоос гарч алдагдсан үйл ажиллагаа, бодисын солилцоонд гарсан өөрчлөлтүүд зэрэг хэвийн болж, амь нас нь аврагдаж хэвийн ажиллагаатай бөөр сэргэж  ирдэг.

Гемодиализ эмчилгээнд гемодиализын машин, диализатор хэрэгтэй болдог

Гемодиализ хийхэд заавал бэлдэх ёстой зүйлийн нэг бол судасны шунт байдаг. Энэхүү шунтаар өвчтөний цус биенээс гарч гемодиализын аппаратаар дамжиж цэвэршин буцаж орох нөхцөл бүрддэг. Шунт нь тухайн нөхцөл байдлаас хамаарч янз бүрээр хийгдэж болдог.

Гемодиализийн давуу тал:

Гемодиализийн сул тал:

Хэвлийн диализ нь Гемодиализаас ялгаатай. Өвчтөний хэвлийн гялтан хальсыг шүүлтүүр, хэвлийн хөндийг нь диализатор сав болгон ашигладаг юм. Хэвлийн хөндийд гуурс тавигдсан байдаг ба түүгээр хэвлийн хөндий рүү диализатор уусмалаа хийдэг. Тодорхой хугацааны дараа энэхүү шүүгдсэн шээстэй диализат уусмалыг сольж, шинийг хэрэглэн, дахин шүүлт явагдана.Уг уусмалд халдвараас сэргийлж антибиотик нэмнэ.

Хэвлийн диализийн давуу тал:

Хэвлийн диализийн сул тал:




#Article 224: Бөөр шилжүүлэн суулгах (246 words)


Бөөр шилжүүлэн суулгах нь эмчилгээ авахаа больсон бөөртэй хүнд хийдэг мэс засал эмчилгээ юм.

Хэдийгээр диализийн аргууд бөөрийг орлож байгаа ч асаргаа сувилгаа, байнгын хяналт гэх мэт бэрхшээл ихтэй. Мөн өвчнийг бүрэн эмчлэх бус түүнийг диализаар л орлуулахад эмчилгээний гол утга оршдог. Орчин үеийн анагаах ухааны хөгжил өнөөдөр энэ хүнд байдлаас гарах боломжийг олгож байна.

Энэ нь эмчилгээний төгс арга болох шинэ бөөр шилжүүлэн суулгах явдал юм. Мэс засал эмчилгээгээр өвчтөнд эрүүл бөөр суулгаж, харин донор эрхтэнг хамаатан садан, нас барагсдаас, найз нөхдөөс нь авдаг. Үүнд донор эрхтэн нь эрхтэн хүлээн авагчид тохирох нь чухал юм. Дараах гол үзүүлэлтийн тохиронууд чухал байдаг: 

Монголын нөхцөлд энэхүү тохироо бүрдэх боломжгүй, тохирох донор олдохгүй гэсэн буруу ойлголт нэлээн газар авсан байдаг. Энэ бол маш том эндүүрэл бөгөөд Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэх шаардлага, хэрэгцээ маш их байгаа билээ.

Мэс заслын хувьд хэдий хүнд гэлээ ч эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал дундаас хамгийн энгийндээ тооцогддог бөгөөд, дэлхийн хөгжилтэй орнуудад аль хэдийн стандарт болсон эмчилгээний арга билээ.

Мэс засал дунджаар 2-4 цаг үргэлжлэдэг. Өвчтөн эмнэлэгт дунджаар 7-10 хоног хэвтдэг.
гэхдээ бөөр суулгуулж байгаа өвчтөний судасны байрлал, донор бөөрний судасны урт богиноос шалтгааллж дунджаар 4-6 цаг үргэлжилдэг. мөн эмнэлэгт байх хугацаа нь өвчтөний шархны эдгэрэлт, бөөрний дутагдлаас гарах зэргээс шалтгаалан өөр өөр байдаг.

Гэхдээ энэ нь заримдаа төгс эмчилгээний арга биш гэдгийг анхаарах нь чухал

Одоогоор дэлхийн дахинд 350'000 гаруй бөөр шилжүүлэн суулгагдсан бөгөөд, зарим хөгжилтэй оронд шилжүүлэн суулгасан бөөрний хэвийн үйл ажиллагаа 5 жилийн дараа ч 90-95%-тай байдаг.




#Article 225: Олон улсын худалдаа (193 words)


Олон улсын худалдаа нь улс орнуудын хооронд материаллаг үнэт зүйлс болон үйлчилгээ нийлүүлэх техник үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгжүүлэхтэй холбогдсон онол болон практикийн цогц ойлголт юм. Олон улсын хооронд шинжлэх ухаан техникийн болон хамтын ажиллагааны үр дүнг худалдаа хийх замаар бараа, үйлчилгээний хэлбэрээр нийлүүлэхэд олон улсын худалдааны агуулга оршиж байдаг.
ОУХ-ны үйл ажиллагаа нь үндсэн ба олон улсын бараа эргэлтийг хангах гэсэн хоёр төрөлд хуваагдана. ОУХ -ны субьект нь тухайн орны засгийн газрын эрх бүхий байгууллагаас гадаад худалдаа явуулах эрх авсан пүүс, байгууллагыг ойлгоно. Өнөө үед ОУХ-ны үндсэн субьектийн үүргийг Үндэстэн дамнасан корпорациуд /ҮДК/ тодорхойлох болсон бөгөөд эдгээр нь дэлхийн зах зээл дээрх худалдааны шинж байдалд асар их өөрчлөлтүүдийг оруулж байна. ОУХ -ны үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараах харилцан уялдаатай, арилжааны агуулга бүхий үйл ажиллагааг явуулдаг байна. Үүнд:

ОУХ -ны үйл ажиллагааг эрхийн тодорхой хэлбэрийн үндсэн дээр гэрээ хэлцэл байгуулах замаар хэрэгжүүлдэг. Гадаад худалдааны хэлцлийг барааны захиалга хийх, захиалгыг баталгаажуулах, ачилт хийх, төлбөр хийх /ДГБ -ын гарын авлага -с/гэсэн үе шатуудыг дамжуулан зохион байгуулдаг. Уг хэлцэл ОУ -ын байх шинж чанар нь өөр өөр оронд орших хоёр болон түүнээс дээш этгээдүүд тохиролцсон тоо хэмжээний, чанарын шаардлага хангасан бараа үйлчилгээг нийлүүлж байдагаар илэрнэ.




#Article 226: Натурал тоо (315 words)


Математикт натурал тоог тоолох (Ширээн дээр зургаан зоос байна) болон эрэмбэлэх (Манай улсын гурав дахь том хот)-д хэрэглэдэг.

Тооны онолоор тооны хуваагдах шинж, анхны тооны тархац гэх мэт натурал тооны шинжүүдийг судалдаг.

Натурал тооны олонлогт чухамхүү тэг орох эсэх талаар албан ёсны тогтсон зөвшилцөл байхгүй учир заримдаа эерэг бүхэл тоо {1, 2, 3, ...}, сөрөг бус бүхэл тоо {0, 1, 2, 3, ...} гэж ялган нэрлэсэн байдаг. Натурал тооны олонлогт зарим хүмүүс тэг орно гэж тодорхойлдог бол зарим нь орохгүй гэж тодорхойлдог.

Натурал тоо нь хамгийн анх 1-ээс эхлэн аливаа зүйлийг үгээр тоолохоос эхэлсэн байна. 

Хамгийн том дэвшил гарсан нь тоонуудаа дүрсэлж бичдэг болсонтой холбоотой. Эртний Египетчүүд маш сайн тооллын системийг зохиосон байдаг. 1, 10, 100, 1000 гэх мэт 10-ын сая зэрэг хүртэл ялгаатай дүрс үсгийг ашигладаг. МЭӨ 1500-аад оны үеийн Египетийн Карнакаас олдсон, одоо Парисын Луврын музейд хадгалагдаж байгаа чулуун сийлбэрт 276 гэхийг 2 зуу, 7 арав, 6 нэг гэж тэмдэглэсэн байдаг. Вавилончууд 1-ээс 10 хүртэлх тоон дээр суурилсан оронлог тооллын систем ашиглаж байжээ. 

Дараа нь гарсан хөгжил бол 0-ийг тоо гэж үзэх явдал байв. 628 онд Энэтхэгийн математикч Брахмагупта өнөөгийн 0 тоог гаргаж иржээ. Гэхдээ үүнээс өмнө тэг тоог тоогоор тэмдэглэхгүйгээр nulla, nullae, nullus, Латинаар хоосон гэсэн утгатай үгээр 0-ийг тэмдэглэж байжээ.

Анхны тооны хийсвэрлэлийн тухай ул суурьтай судалгааг Грекийн гүн ухаанч Пифагор, Архимед хийж байжээ. Жич: олон Грекийн математикчид 1-ийг тоо гэж үздэггүй байсан бөгөөд тэднийхээр 2 бол хамгийн бага тоо нь байжээ.

Энэтхэг, Хятад, Мезоамерикад нэг цаг үед тус тусдаа судалж байсан тухай баримтууд байдаг.

Натурал тооны онолын түвшний тодорхойлолт нь 19-р зууны үед нэлээд сайжирсан байна.

Математикт N эсвэл -ээр натурал тоон олонлогийг тэмдэглэдэг. Хязгааргүй олонлог. 0 орох, үгүйгээс хамааран дараах байдлаар тэмдэглэдэг:

Зарим ном зохиолд тэгтэй натурал тоо-г тэггүй натурал тоо-ноос ялгаж W-аар тэмдэглэсэн байдаг. Эерэг бүхэл тоог анхны тоотой андуурахгүй гэвэл P үсгээр тэмдэглэж болдог. 

Натурал тоонуудад нэмэх (+), үржих (×) үйлдэл хийхэд дараах алгебрийн шинж чанарууд биелэнэ:




#Article 227: Хорлоогийн Чойбалсан (2686 words)


Хорлоогийн Чойбалсан (Жамц эцгийн хүү боловч Хорлоо гэж эхийнхээ нэрээр овоглогджээ, төрөхдөө Дугар гэсэн нэртэй байсан, * 1895 оны 2 сарын 8, † 1952 оны 1 сарын 26) нь 1930-аад оноос нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа. Монгол дахь Төвөдийн буддын шашны Чойбалсан хийдэд бага насандаа шавилан сууж байснаас Чойбалсан нэрээр олонд танигдаж улмаар нэрээ сольжээ. Чойбалсан гэдэг нь сайн цогт ном эрдэм гэсэн утгатай төвөд үг юм. Манж Чин гүрний Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлж, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Москва хотод нас барсан.

Хорлоогийн Чойбалсан 1895 оны 2-р сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон төржээ. Түүний эцэг нь Жамц хэмээх Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн Барга ястан хүн байв. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг элдвээр хавчиж байсан учир Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явсан байна. Харин хүүгээ төрсний дараа буцаж ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч удалгүй буцаж яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ. Нутгийнхны дунд: 

Дагуулах ханьтай болсон шүү
Даамай амраг Хорлоо минь

Сэтгэлээ тайлах болсон шүү”  хэмээн дуу гарч байсан гэдэг.
Дугар хүү хоёр айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн эх дээрээ буцаж ирсний дараа 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан 1910 оны зун хөдөө гэртээ хариад, буцаж Санбэйсийн хүрээнд очсонгүй. Найз Гэндэн-Яринпилийн хамт Их Хүрээнд ирж, хар бор ажил хийн амьдрах болов. 
Чойбалсан 17 насандаа Монгол улсын Гадаад яамны байгуулсан Орос, монгол хэл бичгийн сургуульд тус сургуулийн багш буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан, жилийн дараа сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод бусад 8 монгол хүүхдийн хамт суралцжээ.

X.Чойбалсан нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой 1921-1935 оны хооронд амьдарч байв. 1935 онд албан ёсоор гэр бүлээ цуцлах үедээ Бортолгой: “Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд сэтгэлийн зовлон. Би чамайг жирийн нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя” хэмээн Б.Гүндэгмаатай ойртуулаад салсан гэдэг. Б.Гүндэгмаа бол маршал Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байлаа. Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх хүү, охин хоёртой байсан. Маршал өөрийн төрсөн хүүхэдгүй тул 2 хүүхэд өргөж авсан нь эд ажээ. Зарим түүхч, судлаач нар Маршал Чойбалсангийн хувийн амьдрал, бэлгийн чиг хандлагын талаар таамаглал дэвшүүлсэн нь олон нийтэд төдийлөн тархаагүй боловч нам, төрийн нэрт зүтгэлтний талаар зохисгүй буруу мэдээлэл түгээхийг оролдож байна хэмээн зарим хүмүүс үздэг. 

Х.Чойбалсан 1917 оны Оросын хувьсгалын улмаас Эрхүү хотоос нутагтаа буцан ирж Цахилгаан мэдээний түр сургууль дүүргэсэн байна. Чойбалсан Орост болж буй үйл явдлыг нүдээр үзсэн мөн үндэсний ардчилсан үзэлтэн Бодоотой дотно нөхөрлөсөн нь түүний цаашдын хувь заяанд үндсэн эргэлт гаргав. 23 настай залуу Чойбалсан 1918 онд эх үүсвэрээ тавьсан Консулын хувьсгалт бүлгийн нэг гишүүн боллоо. Улмаар анхны долоон нөхдийн бүрэлдэхүүнд орос хэлтэй учир багтаж, Эрхүү хотноо их үйл хэргийг сэдэлцэж эхэлсэн юм. Тэрээр хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцож, Ардын журамт цэргийн суртлыг номлогч, улмаар 1921 оны 5 сарын сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагч, Ардын журамт цэргийн дэд жанжнаар тус тус томилогдон хүчин зүтгэжээ. 1921 оны 2-р сард Барон Унгерн Монгол орныг хятадын цэргээс бүрмөсөн чөлөөлөв. Тухайн үед Монгол оронд  оросын цагаантныг устгах үйл ажиллагааг удирдахад онцгой гавьяа байгуулсан гэж Зөвлөлт Засгийн газраас түүнийг Д.Сүхбаатар, С.Магсаржав нарын хамт 1922 онд Улаан тугийн одонгоор шагнаж байв. Гэвч үнэн хэрэгтээ эх орныг нь чөлөөлсөн Барон Унгерний цэргийг улаан орос цэргээр устгана гэдэг зөв шийдвэр байгаагүй, харин харалган буруу шийдвэр байсан юм. Ардын намын долоохон хүн 15 000 улаан орос цэргийг дагуулан нийслэл Хүрээг дайрч хууль ёсны Богд хаант монгол төр засгаа устгасан нь үнэхээр харалган хэрэг байлаа. Ардын намынхан Богд хаант төртэй хамтарсан  төрт улсаа байгуулж Бодоогийн санаачилсан Үндсэн хуульт хэмжээт хаант засаглалтай орон болсон бол хамгийн зөв шийдвэр байлаа. Гэвч энэ зөв замаар явсангүй. Монгол улс Коминтерний заавраар явж зөвлөлт маягийн улс болох замыг сонгов. 

Х.Чойбалсангийн толгойлсон Онцгой бүрэн эрхт комисс Дотоод яамнаас оруулсан нэрсийн жагсаалтаар асуудал шийддэг, зөвхөн нэг өдрийн хурлаар 129-1,278 хүнд ял оноодог байжээ. Эдгээр хүмүүс хэргийн бүрдэлгүй, шүүхгүйгээр, өмгөөлөгчгүйгээр Онцгой бүрэн эрхт комиссын хурлаар шийтгэгддэг байв. Энэхүү Онцгой бүрэн эрх комисс хэмээх хууль бус байгууллага нь Х.Чойбалсангийнгарын үсэгтэй тушаалаар ямар ч гэм зэмгүй 22 000 монгол хүнийг буудан хөнөөжээ.   1935-1940 онд “Японы тагнуул”, Хувьсгалын эсэргүү,хар, шар феодал  хэмээн хилс хэрэгт баригдаж шийтгүүлсэн 70000 хүнээс 90% нь буудуулсан байна. Үүнээс 36% нь нам болон төрийн албан хаагчид, цэргийн хүмүүс, ажилчин, энгийн ард, үлдсэн нь лам нар байлаа. 1937 онд Х.Чойбалсан нь Зөвлөлтийн НКВД-ийн дарга Ёжов, орлогч дарга Фриновскийн даалгаврын дагуу Заговор хэмээн зохиомол хэргийг Монголд үүсгэж, олон мянган сэхээтэн, төрийн албан хаагчдыг буудан хороож байв. Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, аймгуудад нүүж ирсэн буриад айлуудын эрчүүдийг толгой дараалан баривчилж бүгдийг нь буудан хороов.Тэр үеийн буриад зон  бүх эрчүүдийг нь  улаантнууд баривчилж толгой дараалан хядсан тул хонь төхөөрөх эр хүн олдохгүй байсан хэмээн дурсан ярьдаг байсан. Ногоон малгайтнууд тэр үед хөдөө бэлчээр дээр хонь хариулаад явж байсан гэмгүй өвгөнийг нэг хүн дутчихлаа хэмээн баривчилж аваачаад буудан хороож байсан гэдэг.  Х.Чойбалсангийн тушаалаар улаантнууд  Навчаа, Дунгаржид зэрэг монголын тэргүүний сэхээтэн , жирийн ард 10 гаруй хөл хүнд жирэмсэн бүсгүйчүүдийг буудан хороож байжээ. Хэлмэгдүүлэлтийн гол шалтгаан нь Монголын геополитикийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд үндэслэсэн Оросын стратегийн сонирхол, Зөвлөлтөд болсон Сталины хэлмэгдүүлэлтийг Монголд дууриан давтсан, ямар ч баримт нотолгоогүйгээр  шүүх, өмгөөлөгчгүйгээр зөвхөн хэн нэгний матаас гүтгэлгийг үндэслэн хилс хэргийг хүчээр тулгадаг  зэрэг байдлаас гадна   Чойбалсангийн харгис хахир хатуу, хардамтгай зан авир ихээхэн нөлөөлжээ. Х.Чойбалсан нь өмнөх Ерөнхий сайд байсан А.Амарыг лам нарыг устгах ажлыгудаашруулсан, японы тагнуул хэмээн гүтгэж баривчлуулж Москвад аваачиж улаан оросуудаар буудуулан хөнөөжээ.Яруу найрагч Банзрагч Гучаад оны шуурга хаяа хатавчаар исгэчнэ
Гунигийн бараан сүүдэр хар цайнд тунарна
Гол харлуулсан бодолд цагаан гэр минь барайна
Гай зовлон нөмөргөсөн улаан Сталины сүүдэр
Лай ланчиг ихтэй Монгол цусыг минь хөргөнө
Хөрст газар хөрвөж байхад ч ийм гарз гараагүй
Хөвчин улс байлдаж байхад ч ийм гай дайраагүй хэмээн бичсэн байдаг. Их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдүүлэлтэд өртөөгүй айл өрх Монголд үндсэндээ байсангүй. 

Онцгой Бүрэн эрхт комиссын дарга Чойбалсанийн гарын үсэг зурсан тушаалаар нийт 22 000 ямар ч гэмгүй монгол хүнийг цаазаар авсан байдаг. Монголын түүхэнд нэг хүн ийм олон монгол хүнийг хөнөөж байсан түүх хэзээ ч гарч байсангүй.Чойбалсан 1937 онд Зөвлөлт Холбоот Улсын НКВД-ын дарга Н.Ёжовт  Монголын том толгой лам нар, хувьсгалын эсэргүү нарыг  бүгдийг нь баривчлан цаазаар авч, таны даалгаврыг амжилттай биелүүлэв. Таны үнэнч зарц Х.Чойбалсан гэсэн цахилгаан утас илгээж байв.Үүнээс үзэхэд тэр үед Монгол улс 1921 онд тусгаар тогтнолоо олсон гэдэг байсан боловч үнэн хэрэгтээ Монгол улс тусгаар улс болж чадаагүй, Зөвлөлт улсын хавсарга байсан, монголын удирдагч Х.Чойбалсан нь бие даасан монголын удирдагч байгаагүй, Зөвлөлтийн НКВД-ийн дуулгавартай зарц байсан, Монголыг тэр үед эхлээд зөвлөлтийн Коминтерн, дараа нь Сталин удирдаж байсан  гэдэг нь харагдаж байгаа юм.  

Уран барилгын хосгүй их дурсгал, 1250  сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан түүх, соёлын дурсгалыг устгасан нь Х.Чойбалсангийн үйл ажиллагаатай шууд холбоотой байв. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга агсан Д.Дамба: “Намайг Өмнөговь аймгийн Намын хорооны даргаар ажиллаж байхад сүм хийдийг ид устгаж байв. Зөвхөн Хошууд хийд, Ламын хийд, Галбын болон Үл Олдохын хийдүүдийг буулгахаар аймгийн төвөөс ... 40 гаруй хүнтэй бригад гаргасан. Ажлыг шуурхай зохион байгуулж байсан боловч маршал Чойбалсан нар “Сүм дуган нураах ажлыг яаравчил. Нөхөр Дамба ямар санаатай энэ ажлыг удаашруулж байна” гэж тулгаж сүрдүүлсэн албан даалгавар, цахилгаан ирүүлсээр байсан” хэмээн дурссан байдаг. Зөвлөлтийнхний өөрсдийн нь тооцоолсон доод ханшаар Монголын сүм хийдүүдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө 57 сая алтан рубль болж байв.

Монгол улсын гадаад байдал хурцадсаар 1939 онд Халхын гол орчим БНМАУ болон Япон тулалдахад хүрэв. Энэ байлдаанд Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалжээ. Дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халхын голын байлдаан Монгол-Зөвлөлтийн ялалтаар төгссөн ба “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү” гэсэн айдсыг монголчуудын дунд дэвэргэн, улс төрийн бурангуй хэлмэгдүүлэлтийг зөвтгөх шалтаг болов. Энэ нь хожим Чойбалсанг тахин шүтэх нэг шалтгаан болсон байна. 

Зарим судлаачид 1939 оны Халхын голын байлдаан нь ЗХУ, Коминтернээс бүс нутгийн талаар явуулсан стратегийн бодлогын нэг хэсэг байснаас бус, Монгол, Япон хоёр зайлшгүй байлдахаас өөр аргагүй болсон тийм зэвсэгт мөргөлдөөн хараахан биш байсан гэж үздэг. Зарим судлаачид Халх голын байлдааныг Номун ханы мөргөлдөөн гэж үздэг. Япончууд тэр үед Азичууд азидаа гэсэн уриа гаргаж Хятадын зүүн хойд нутагт Манж Го улсыг байгуулж, тэр улс нь манж, монгол үндэстэнг нэгтгэж  Хятад, улаан Оросын нөлөөнөөс ангид бие даасан  Чингис хааны үеийнх шиг хүчирхэг улс байгуулахыг төлөвлөж байв.  

Х.Чойбалсан 1940 оны МАХН-ын X их хурал, Улсын VIII Их хурлын бэлтгэлийг сайтар хангаж, улмаар уг хурлуудаас гаргах шийдвэр нь олон түмний урам зоригийг сэргээж чадахуйц байх ёстой гэж үзлээ. Ингээд үүндээ туслалцаа хүсэхээр 1939 оны 9 сард Москвад очив. Уг уулзалтаар Зөвлөлтийн тал Наушкаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавих, мах комбинат, автотехникийн болон цементийн завод барихад туслах болсон байна. МАХН-ын X, Улсын VIII их хурлаас улс орны хөгжлийн тулгамдсан зорилтуудыг тодорхойлон Улсын VIII их хурал БНМАУ-ын хоёр дахь Үндсэн хуулийг батлав. Тухайн үед Чойбалсанг тахин шүтэх явдал газар авч байсан учраас энэ Үндсэн хуулийг Маршал Чойбалсангийн Үндсэн хууль гэж нэрлэж байлаа. 

Улсын болон намын хурлын дараагаас Улсын сайн малчдын зөвлөлгөөн хийж, малын тоо толгой ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин ардуудын хувийн аж ахуйгаа хөгжүүлэх сонирхол санаачлагыг урамшуулах талаар зарим арга хэмжээ авч эхлэв. Тухайлбал, малчдад Улсын сайн малчин цол олгож, маршал Чойбалсан өөрөө хөдөө орон нутагт явж, газар дээр нь одон медаль, бараа таваараар шагнаж байлаа. Энэ нь нэг талаар Сталин Монголын малын тоо толгойг 200 саяд хүргэх тухай үл гүйцэлдэх лоозон  дэвшүүлсэн, мөн Монголчууд Зөвлөлтийн тусламжийн хариуд жилд 40 мянган тонн ноос, ноолуур бэлтгэж өгөх үүрэг хүлээсэнтэй холбоотой. Улс орон даяар Ноос бол алт компанит ажил өрнүүлж, ЗХУ-д нийлүүлэх ноосны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэв.

Энэ ажлыг зохион байгуулах явцдаа Чойбалсан өөрөө яамдын сайд, дарга нарт хэрхэн ямаа самнах, хонь хяргах талаар биечлэн үзүүлж зөвлөгөө, семинар өгч байв. Энэ үед Дэлхийн II дайн цар хүрээгээ тэлж, олон улсын байдал улам хүндэрч байв.Зөвлөлт улсад Сталиныг тахин шүтэх ажил дээд цэгтээ хүрч байхад Монголд ч гэсэн Чойбалсанг тахин шүтэх явдал дээд цэгтээ хүрч Чойбалсан ард түмнээ олон мянгаар нь ямар ч шүүхгүйгээр буудан хороож их аллага гардан зохион байгуулж байсан нь монголын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй аймшигт эмгэнэлт явдал болов.Монголын сэхээтэн эх орончид 1950, 1960 онуудад нэг хүнийг тахин шүтэх үзэл, Чойбалсанг тахин шүтэх үзлийн хор уршгийг арилгах зорилгоор монголын эх оронч сэхээтнүүд зарим нэг  шүүмжлэл гаргахыг оролдож байсан боловч тэр үеийн Чойбалсанг залгамжлагч удирдагч Ю.Цэдэнбал, төрийн ахмад зүтгэлтэн Ж.Самбуу нар  огт зөвшөөрсөнгүй хаацайлан өнгөрөөв. 

Дэлхийн II дайны сүүлчээр буюу 1945 оны 2 сард Ялтад хуралдсан ЗХУ, АНУ, Их Британий Засгийн газрын тэргүүн нарын Ялтын бага хурлаар дайны дараа Дэлхий дахинд энх амгалан байдал тогтоох, бататгах асуудал хэлэлцсэнийн зэрэгцээ Японд дайн зарлах тухай мөн тохиролцов. Энэ хурлын үеэр гурван их гүрний Засгийн газрын тэргүүн нар ЗХУ-ын гаргасан санал болох Гадаад монголын статус квог хэвээр байлгах-ыг хүлээн зөвшөөрөв. Энэ нь Монголын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд зөвшөөрөх эхлэл болов. Тухайн үед Хятад улс Монголыг өөрийн салшгүй хэсэг гэж үзэж байсан ч Сталины шахалтаар зөвшөөрөхөөс аргагүй байдалд орсон байна. 1945 оны 7 сарын эхээр Чойбалсанг Сталин Москвад урьж, тусгаар улсын Засгийн газрын тэргүүний хэмжээнд, хоёр улсын төрийн далбааг мандуулан, хүндэт харуул жагсаан хүлээж авчээ.

Сталин БНМАУ-ыг Дэлхийн II дайны төгсгөлд оролцож, дорно дахинд энх тайван байдал тогтооход хувь нэмэр оруулах саналыг Чойбалсанд тавив. Холбоотны өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ЗХУ 1945 оны 8 сарын 8-нд Японд дайн зарласан ба 2 хоногийн дараа буюу мөн сарын 10-нд БНМАУ Японд дайн зарлав. Монгол ардын хувьсгалт цэрэг ЗХУ-ын Өвөр Байгалийн фронтын мото-механикжсан нэгтгэлийн хамт 8 сарын 11-нд улсын хилийг нэвтэрч Долоннуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэг байлдааны ажиллагаа өрнүүлэн Хойт Хятадын зарим муж, Өвөр Монголын нутгийн чөлөөлөхөд оролцлоо. 

Х.Чойбалсанг Монголыг удирдаж байх хугацаанд БНМАУ 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан, мөн 1945 оны тусгаар тогтнол нь түүнийг тахин шүтэх явдлыг улам лавшруулж, дарангуйлах нэр хүндийг нь өргөжээ. 1945 онд маршал Чойбалсангийн 50 насны ойг тэмдэглэхэд бүх зохиолч, яруу найрагчид уран бүтээлээ зориулж байв. Эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн Маршал Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл-дөө:
Таны насалсан
Тавин жил бол
Тайван цагийн
Мянган жилтэй тэнцэнэ
Хоёр гурван мянган жилийн
Хосгүй түүхт их хэргийг
Хорлоогийн хүү Чойбалсан бүтээлээ!
хэмээн бичиж байв. Дийлэнхи Монголчууд Х.Чойбалсанг биширч, шалгарсан жолоодогч хэмээн хүндэтгэж байлаа.Монголчууд өөрсдийгөө 1921 онд тусгаар тогтносон улс гэж үздэг байсан ч үнэн хэрэг дээрээ улаантны харгис дэглэм тогтсон, Москвагаас хараат, Зөвлөлт улсын хавсарга болсон коммунист улс байв. Зөвлөлтийн коммунистууд Монгол улсын Ерөнхий сайд байсан 4 хүнийг Москвад дуудан аваачиж монголын тусгаар тогтнолыг тунхагласан өдөр тэднийг буудан хөнөөж байлаа.Энэ бол тусгаар тогтнолын илрэл биш. Энэ бол Монгол улс тусгаар улс болоогүй байсны шинж тэмдэг юм.

Х.Чойбалсангийн засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд үлдсэн эдийн засаг, соёлын олон чухал үйл явдлууд болсон юм. Тухайлбал, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц, мөн Аж үйлдвэрийн комбинатыг өргөтгөх ба шинэчлэх ажил эхлэв. Зүүн баянгийн нефтийн үйлдвэр, Совмонгометалл нийгэмлэгийн харьяа уул уурхайн үйлдвэрүүд, Наушки-Улаанбаатарын хооронд өргөн төмөр зам ашиглалтанд орж, морин өртөөг халан, авто өртөө байгуулав.

Боловсрол, соёлын талаар гарсан том өөрчлөлт бол монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах талаар томоохон ажлуудыг хийв. Анхны 10 жилийн дунд сургууль, ялангуяа 1942 онд Улсын их сургуулийг байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг бага сургуулийн боловсролтой болгох зорилтыг хэрэгжүүлж байсан нь боловсролын салбарт олсон үсрэнгүй амжилт байв. Улаанбаатар хотын 1-р дунд сургууль болон Монгол Улсын Их Сургууль нь Маршал Чойбалсангийн нэрэмжит сургуулиуд юм. Маршал Чойбалсан өөрөө Монголын ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх, Монгол ардын үндэсний хувьсгалт цэргийн агуу хөгжлийн товч зам, Ардын Хатанбаатар Магсаржавын хураангуй түүх зэрэг зохиол бичиж, илтгэл өгүүллэгүүд нь 4 ботиор хэвлэгдэж байв. Иргэдийн 1930-аад оны хэлмэгдүүлэлт,гаднаас заналхийлж буй Япон, Гоминданы Хятадын цэрэглэн халдах дайны аюул,1944,1945 оны цас зуд зэргээс шалтгаалан үүссэн айдас хүйдэс,олон нийтийн санаа сэтгэл унасан байгааг харгалзан үзэж шүтэх бишрэх эрхийг хүндэтгэн үзэж, Гандантэгчилэн хийдийн хурал, мөргөлийн ажиллагааг 1944 онд дахин сэргээжээ. 1944 онд сонгуулийн эрх хасагдсан хүмүүст сонгуулийн эрх олгож, 1949 онд сонгуулийн бүх нийтийн, шууд, тэгш бөгөөд саналаа нууцаар хураах шинэ систем тогтоож, 1951 онд Улсын Их Хурлын анхны сонгуулийг явуулсан байна.

Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байв. И.В.Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж үнэнчээ харуулахад, Х.Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна. ЗСБН Автономит Тува улсын тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан, алгадсан гэдэг дам яриа тархсан байдаг. 1950 онд Монголын улс төрийн хувьд хамгийн тэргүүний хүмүүс болох Ю.Цэдэнбалын идэвхитэй дэмжлэгтэйгээр эхний удаад Жамбалдорж нар, дараа нь Д.Төмөр-Очир тэргүүтэй хэдэн сэхээтэн улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал өргөхөд тэрвээр   дургүйцэн, тэднийг зэмлэж байсан гэдэг. Гэхдээ энэ нь хоосон дам яриа болохоос тодорхой баримт байхгүй асуудал юм.  

Чойбалсан бол Монгол улсын гэмгүй иргэдийг үй олноор нь  алж устгах гэмт хэргүүдийг гардан удирдаж   хийсэн улаантны харгис  дэглэмийг 1930-1950-аад онуудад толгойлж байсан  коммунист дарангуйлагч байсан юм. 

Х.Чойбалсан нь Сталины загвараар Монголын нийгмийг нэг хүний дарангуйлалд оруулсан, айдас дарангуйллын хүлээснээс болж Монгол улс нь 1949 онд үндэсний бичгээ халж Оросын коммунист дарангуйллыг дагаж кирилл бичигтэй болж 1950-аад оноос эхэлж Монгол улсад ажиллаж байсан бүх хувийн жижиг дунд үйлдвэрллийг устгаж Монгол улс үйлдвэрлэл эдийн засгийн талаасаа бие даасан шинж чанраа бүрэн алдаж ЗХУ-ын эдийн засгийн бүрэн хараат байдалд орох нэг ёсны шинэ хэлбэрийн колончилолд орох үндэс нь тавигдсан юм.Монголын бурханы шашин соёлыг устгаж 1250 буддын сүм хийдийг устгав. Олон арван мянган лам хувраг, шилдэг сэхээтнүүдийн  амийг хөнөөж цаазаар авсан.  

Монголын тулгар төрийг сэргээн байгуулах үйлсийн төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй тэмцэж байсан үе үеийн эх орончид болох  Рэнчиндорж ван, Шадар ван Чингүнжав,   Богд хаан, Барон Унгерн, Ханддорж ван, Сайн ноён хан Намнансүрэн,Манлай ван Дамдинсүрэн, Магсаржав,  Да лам Цэрэнчимэд, Сүхбаатар жанжин,Дамдинбазар, Бодоо, Данзан, Догсом зэрэг бидний мэдэх болон нэр нь тодроогүй Монголын чин зоригт баатруудын зүтгэж, тэмцэж байсан Монгол улсыг байгуулж, тусгаар тогтнолыг нь бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хамгийн хүнд бөгөөд хатуу үйлсийг бүтээж, өнөөдрийн дэлхий дахинд Монгол Улсыг бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан явдалд Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч, Хайрт эцэг хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсангийн гол гавъяа оршино.




#Article 228: Франц Шуберт (397 words)


Франц Шуберт (1 сарын 31, 1797 – 11 сарын 19, 1828) нь Австрийн хөгжмийн зохиолч байв. 

Вена хотын Веринг гэдэг оршуулгын газрын нэгэн булшны хөшөөн дээр: “Хөгжмийн урлаг энд эрдэнийн баян сан, эрхэм сайхан найрлага хоёроо оршуулсан юм” гэж сийлсэн байдаг ажээ. Тэр нь асар их зовлон туулж, ахар богино наслаж, ер бишийн ихийг туурвисан хөгжмийн суут зохиолч Франц Шубертэд зориулсан үг байв. Их Бетховен, Шуберт хоёрын хувь тавилан ижил байв. Гэвч тэдний тэмүүлэл, зорилго тун өөр өөр байсан юм. Л. Бетховен хувьсгалыг магтан дуулж, гал дөл бадарсан бүтээлээрээ хүн төрөлхтнийг эрх чөлөө, ахан дүүгийн ёс, тэгш эрхийн төлөө уриалан дуудаж байсан бол Ф. Шуберт цоо шинэ үеийг төлөөлж, хөгжмийн романтизмын үүрийн туяа болон гийжээ.

Ф. Шубертийн хөгжим бол чөлөөтэй хөврөх гүн бодрол, сэтгэлийн их уянга, намуун тансаг дуулал юм. Тэрээр цөөн хэдэн жил туурвисан гэхэд 1000 гаруй зохиолын өв санг үлдээсэн ажээ. Хөгжмийн театрт зориулан 20 орчим бүтээл, 9 симфони, 9 удиртгал, төгөлдөр хуурын 22 сонат, аязуудын хэд хэдэн түүвэр, дуулаачийн янз бүрийн зохиол, үүнээс 600 гаруй дуу нь уянгын шилдэг бүтээлд тооцогддог. Жирийн хүмүүсийн амьдрал, сонирхол, сэтгэлийг сайн мэдэрч, түүнийгээ төгс илэрхийлдэг байсанд Ф. Шубертийн уянгын реализмын онцлог оршдог. Ардын дуу, хөгжим, бүжиг бол түүний сонат, симфони, цөөхүүл хөгжмийн нь үндэс болсон байдаг. Романтикуудын хамгийн дуртай төрөл нь дуу байсан ба Ф. Шуберт ч амьдралынхаа туршид дуу бичсэн гэхэд болно. Тэрээр зарим өдөр 8 дуу зохиож байсан гэдэг. Хөгжмийн зохиолчийн системийн мэдлэг, дунд боловсрол ч үгүй байсан тэр хүн зөвхөн авьяас билэг, нөр хөдөлмөр хоёроороо суутны зэрэгт хүрсэн юм.

Ф. Шуберт насан туршдаа ядуу амьдралтай өлөн зэлмүүр байж, өвчин эмгэгт ээрүүлж явсан боловч гунил, гутралд орж байсангүй. Эцэг нь түүнээс ургийн холбоогоо тасалж, сэтгэлтэй бүсгүй нь ядуу зүдүү гэж голж, ганцаардахад хүрчээ. Тэрээр 1818-1822 оны үед гуйлгачин шахам болж, гэртээ тавьсан хөгжмийнхөө хөлсийг ч төлж чадалгүй болтлоо ядарчээ. Өөрөө өчнөөн төчнөөн гайхамшигт зохиол бичивч худалдаж авах, тоглох газар олдохгүй байв. Амьд ахуйдаа алдарт 9 симфонийхоо нэгээс бусдыг нь сонсож чадаагүй юм. Өөрийг нь ганц удаа баярлуулсан үйд явдал болсон нь түүний амьдралын сүүлийн жилд анд нөхөд нь зохион байгуулж тоглуулсан уран бүтээлийнх нь концерт байв. Австрийн хөгжмийн их зохиолч Ф. Шубертийг гэрээслэлийн нь дагуу хөгжмийн суут зохиолч Бетховенийг тавьсан газарт оршуулжээ. Энэ их хүн Л. Бетховений суу билгийг үргэлжлүүлэгчийн хувьд түүнтэй зэрэгцэн орших тавилантай байжээ.

Ф. Шубертийн “Төгсөөгүй” симфонийг “Ертөнцийн хөгжмийн хамгийн гайхамшигт туурвилын нэг” гэж урлаг судлаачид, их Бетховений симфониудтай эн зэрэгцүүлж үнэлдэг билээ.




#Article 229: Австри (457 words)


Бүгд Найрамдах Австри Улс (, Österreich нь [ˈøːstəˌʁaɪç], ) — төв Европт оршдог далайд гарцгүй улс. Хойд талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, урд талаараа Словен, Итали, баруун талаараа Швейцари, Лихтенштейн гэсэн найман улстай газраар хиллэдэг. Дунай мөрний эрэгт байх Вена нэрт нийслэл хоттой.

Орчин үеийн Австрийн түүх нь 9-р зуунд дээд, доод Австрийн нутаг дэвсгэрт хүн ам ихсэх үеэс эхлэсэн байна. 996 онд Остаррихи (Ostarrichi) гэдэг нэр албан ёсны бичигт тэмдэглэгдэн үлджээ. Энэ үг нь одоо Оостеррайх (Österreich) болтлоо хувьссан ажээ.

Австри нь парламентийн засаглалтай төлөөллийн ардчилсан системтэй бөгөөд есөн холбооны мужтай. Мөн үүрдийн үл довтлох байдлыг тунхагласан зургаан Европын орны нэг бөгөөд Үндсэн хуулинд нь тийнхүү заагдсан байдаг цөөн орнуудын нэг юм. 1955 оноос НҮБ, 1995 оноос Европын холбооны гишүүн байна.

Австрийн нутаг дэвсгэрийнх нь хэмжээ нь нийт 83,872 квадрат километр. Нутгийн баруун болон баруун өмнөд хэсэг нь Альпийн нурууны бүсэд хамаарна. Нутгийн зүүн болон хойд хэсэгт Дунай мөрний бэлчир, тал нутаг оршдог. Хамгийн нам дор цэг болох Нойзийдлэр нуур далайн түвшнээс дээш 115 метр, хамгийн өндөр цэг болох Альпийн нурууны Гроссглокнер оргил 3798 метр өндөр юм.

Австрийн хилийн нийт урт нь нийт 2562 км. Үүнд, Германтай 816 км, Чехтай 466 км, Словактай 107 км, Унгартай 354 км, Словенитай 816 км, Швейцаритай 166 км, Лихтенштайнтай 35 км.

Эх газрын чийглэг уур амьсгалтай. Өвөлдөө Альпийн нуруунд цас их унадаг. Өндөр уулын цас нурах, Дунай мөрний усны түвшин нэмэгдэж үер болох үзэгдэл тохиолдоно.

Төмрийн хүдэр, хүрэн нүүрсний нөөцтэй. Өндөр уулын бүсэд усны эрчим хүч ашиглах өргөн боломжтой.

Австрийн хүн ам нь 2017 оны 9 сарын байдлаар 8,596,912 байна. Хүн амын өсөлт жилд дунджаар 0,27 хувьтай. Нийт хүн амын 98 хувь нь герман хэлээр ярьдаг, албан ёсны хэл нь герман хэл юм. Үлдэх 2 хувь нь хорват, унгар, словен, чех, словак, румын хэлүүдээр ярилцдаг. Хүн амын ихэнх хувь нь христийн шашинтан бөгөөд 78 хувь нь католик, 5 хувь нь протестант ургалынх. 4.5 хувь нь бусад шашин шүтдэг.

Австри нь парламентын бүгд найрамдах улс. Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь чанд тусгаарлагдсан.

Холбооны Ерөнхийлөгчийг 6 жилээр ард түмэн шууд сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь 2017 оны 1-р сарын 26-наас хойш төр барьж байна.

Австрийн парламент нь Холбооны болон Үндэсний зөвлөл гэсэн хоёр танхимтай. Дээд танхим болох Холбооны зөвлөл нь муж улсуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс тухайн муж улсын хүн амын тооноос хамааруулан сонгодог 64 гишүүнтэй. Доод танхим болох Үндэсний зөвлөлийг 4 жил тутамд намын нэрсийн жагсаалтаар шууд сонгоно. 183 депутаттай, дөрвөн хувийн босготой. Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгчөөр 2006 оны парламентын сонгуулийн дүнд АСДН-ын төлөөлөгч, хатагтай Барбара Праммер сонгогдон ажиллаж байна.

Австри нь Европын парламентад 21 депутаттай, тэднийг Үндэсний зөвлөлийн сонгуулийн дүнг үндэслэн намуудад хувь тэнцүүлэн суудал хуваарилж илгээд

Холбооны төрийн байгууламжтай Австри улсын нутаг дэвсгэр холбоот 9 муж (газар, орон, муж улс, bundesländer, «бундэс-лайндаа») болж хуваагдана. 




#Article 230: Алжир (260 words)


Алжир(Араб: الجزائر, Al Jaza'ir, Бербер: , Dzayer), албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс нь хойд Африкт орших улс юм. Газар нутгаараа тивдээ хоёрт, дэлхийд 11-т жагсдаг. Зүүн хойд талаараа Тунис, зүүн талаараа Ливи, зүүн өмнөд талаараа Нигер, баруун өмнөд талаараа Мали, Мавритан, баруун хойд талаараа Марокко улсуудтай тус тус хиллэнэ. Баруун талд нь маргаантай газар нутаг болох Баруун Сахар орших бөгөөд хойд талд нь Газар дундын тэнгис байрлана.

Алжир нь НҮБ, Африкийн холбоо, ОПЕК зэрэг байгууллагуудын гишүүн орон юм. Мөн Магрибийн Араб холбоог байгууллахад их хувь нэмэр үзүүлсэн. Алжир нь үндсэн хуулиндаа  Ислам, Араб, ба Амазиг (Бербер) улс гэж тодорхойлогдсон байдаг. 

Тус улсын нэр нь Алжир хотын нэрээс гаралтай. Харин хотын нэр нь jazā’ir banī mazghanā (арабаар (Берберийн аймаг) Аит Мазганнагийн арлууд гэсэн үг) гэх хотын хуучин нэрний товчилсон хэлбэр Al-jazā’ir гэсэн үгнээс гаралтай. Дундад зууны эхэн үеийн газарзүйчид al-Idrisi болон Yaqut al-Hamawi гэж бичсэн байдаг.

Сонгодог үед Алжирын хойд нутгийг Нумиди гэдэг байсан бөгөөд өнөөгийн Тунисын баруун нутаг, Мароккогийн зүүн нутаг хамрагддаг байжээ.

Берберүүд дор хаяж МЭӨ 10000 оноос Алжирт нутаглаж байжээ. Дундад зууны үед берберийн хэд хэдэн династи үүсэн гарч ирж байлаа.

 
Исламын шашинт арабын армиуд Алжирыг байлдан дагуулж, бербер удирдагчдыг нь мохотгож, Умайяд арабын династи задран унасны дараа маш олон династи бүрэлдэн бий болжээ. Эдгээр династийн дотор Альмохад, Альморавид, Египетийн Фатимид, Абдэлвадид хамгийн алдартай нь юм. 

Кабилийн Кутамаг өөрийн үйл хэрэгтээ урвуулсан исламын шийт шашинт Фатимидууд Рустамидыг түлхэн унагаж, Египетийг эзэлж, Алжир, Тунисыг Зирид угсааны вассалууддаа үлдээжээ. Зиридүүд бослого гарахад Фатимид династи хүн ам олонтой арабын нэгэн аймаг болох Бану Хилалыг илгээж тэдний хүчийг сулруулжээ.




#Article 231: AJAX (196 words)


AJAX бол Asynchronous JavaScript and XML гэсэн үгийн товчлол юм. Вэб хуудасны ямар нэг хэсэгт серверээс ямар нэг хуудсыг асинхрон дуудаж харуулах боломжийг бүрдүүлсэн технологи юм. Одоогоор энэ нь вэбийн хөгжүүлэлтийн хамгийн сүүлийн үеийн технологид тооцогдож байна. Үүнийг ашигласнаар интерактив вэб программ хангамжууд, мөн бидний ашигладаг десктоп програм шиг вэб программ (Rich Internet Application) хийх боломжийг бүрдүүлж байна. Уг технологийг анх 2005 онд Google өөрийн хайлтын системд suggest (санал болгох - нэг үг бичихэд түүнтэй холбоотой үгнүүд гарах) системдээ анх хэрэглэсэн гэж үздэг. Гэхдээ бүүр 1990-ээд оны дундуур вэб хуудас дуудагдсаны дараа дахин өөр мэдээлэл серверт илгээх, үр дүнг буцааж авдаг зүйлийг java хийсэн байдаг бөгөөд энэ нь java applet юм. 1996 онд Микрософт IFRAME -ийг анх HTML -д оруулж ирсэн нь мөн вэб хуудасны тодорхой хэсэгт өөр вэб хуудас дуудагдаж гарч ирэх боломжтойг харуулсан зүйл болжээ. 1999 онд мөн Микрософт XMLHttpRequest гэх одоо AJAX-ийг бий болгож буй гол обьектийг Internet Explorer 5.0 -д ActiveX хэлбэрээр ажилладагаар бий болгосон байна. Үүний дараа Mozilla болон бусад вэб хөтөч хөгжүүлэгчид энэ обьектийг бий болгосон боловч W3C  дөнгөж саяхан 2006 онд өөрийн албан ёсний стандарт болгох гэж анхны драфт стандартыг гаргасан байна.

Одоогоор энэ технологид ашиглагдаж байгаа зүйлүүд

.




#Article 232: Гектор Берлиоз (315 words)


Гектор Берлиоз (, 1803 оны 12 сарын 11 – 1869 оны 3 сарын 8) нь Францын хөгжмийн зохиолч байв.

Гектор Берлиоз 1803 онд Кот-Сент-Андре хэмээх Францын бяцхан хотод төрсөн юм. Эцэг нь хүүдээ утга зохиол, түүх газарзүй, байгалийн ухааны анхны мэдэгдэхүүн өгсөн байна. Берлиозийн тэр үеийн бусад хөгжмийн зохиолчдоос ялгарах гол онцлог нь, түүний 12 нас хүртлээ хөгжимд суралцаагүй явдал юм. Тэрээр бас төгөлдөр хуурыг хэзээ ч тоглож сураагүй байна.

Берлиоз хөгжмийн боловсролын анхны үе шатыг энэ бяцхан хотдоо олж авав. Үндэсний гвардийн үлээвэр найрал хөгжимд лимбээр тоглож байх үедээ олон зохиол сонсож хөгжмийн ертөнцөд аажимхан оров. Түүний эцэг нь түүнийг анагаах ухааны боловсрол олгох гэж Парис руу явуулсан боловч тэрээр тэр мэргэжилд ямар ч сонирхолгүй байв. Берлиозод Глюкийн зохиолууд хөгжимчин болох замд эргэлтгүй оруулсан юм. Гэвч эцэг нь түүнийг хөгжимчин болохын эсрэг хатуу зогсож, зөрчилдөөн үүсчээ. Эцэст нь эцэг нь бууж өгөн, Берлиозод ямар ч тусламж өв үлдээгээгүй орхижээ. Үүний хариуд Берлиоз анагаах ухааныг бүр мөсөн орхижээ. 

Ингэснээр Берлиозийн хөгжимчин болох гол сууриа тавьсан юм. Тэрээр Жан Франсуа Лесюэрт хувийн шавь болж, түүний нөлөөгөөр дан хөгжмийн хөтөлбөрт олон зохиол бичив. 1826 онд хөгжмийн дээд сургуульд орж Лэсюэрийн ангид суралцсан бөгөөд энэ хугацаанд “Орфейн үхэл”, “Ваверлей” удиртгал, дуурийн удиртгал, сургуулийнхаа тэмцээнд түрүүлсэн “Эрминия Танкред хоёр” магтуугаа бичиж хожим нь Гётегийн “Фауст”-д зориулсан 8 үзэгдэл, “Ирланд 9 аялгуу” зэргээ бичсэн байна.

Урлах арга чиглэлээ бүрэн олсны нь илэрхийлэх анхны том бүтээл нь “Уран зөгнөлийн симфони” байв. Энэ симфони нь Берлиозийн хөгжмийн намтар роман болоод зогсохгүй XIX зууны 2-р хагасын залуу хүний сэтгэлийн ертөнцийг нээн илэрхийлсэн уран сайхны гайхамшиг болжээ. Берлиоз 1830-аад онд Ромд суралцахаар явж, Францдаа эргэж ирээд “Уран зөгнөлийн симфони”-д өгүүлэгдсэн хайртайгаа гэрлэсэн боловч хэдхэн жилийн дараа салжээ.

Берлиоз амьдралынхаа туршид хөгжмийн зохиолч гэдгээсээ илүү хөгжмийн удирдаач гэдгээрээ алдартай байв. Тэрээр Англи, Герман зэрэг орнуудаар аялан тоглолт хийж өөрийн болон бусдын зохиолуудыг удирддаг байв. 

Тэрээр 1869 онд нас барсан ба 2 эхнэртэйгээ хамт оршуулагдсан байдаг.




#Article 233: Ференц Лист (283 words)


Ференц Лист (; 10 сарын 22, 1811 – 6 сарын 31, 1886) нь Унгарын хөгжмийн зохиолч байв.
 

Унгарын хөгжмийн суут зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач, нийтлэлч Ференц Листийн авьяас билэг багаасаа тодорчээ. Ференц хүү хөгжимчин эцгээрээ төгөлдөр хуур заалгаж, удалгүй нийтийн өмнө концерт тоглох болов. 1820 онд унгар нутгаараа аялан тоглосны дараа Вена хотод очиж, Л. Бетховений сурагч К. Чернид шавь оржээ. 

Тэр жилээ Парист очиж хөгжмийн дээд сургуульд элсэх гэсэн боловч харийн хүн гээд авсангүй. Энэ үеэс энэ хүний амьдралын их сургууль эхэлж, бие дааж сурахын зэрэгцээ нэрт хүмүүст шавь оржээ.

Ф. Лист дэвшилт үзэлтэй хүн байсан болохоор 1830 оны хувьсгалын үед “Хувьсгал” симфони бичиж, хожим түүнийгээ засварлаж “Баатруудын дурсгалд” гэдэг найраглал болгосон юм. Мөн 1834 онд Лион хотын нэхмэлчдийн бослогод зориулж “Лион” гэдэг нэртэй төгөлдөр хуурын баатарлаг аяз зохиожээ. 1848 оны Унгарын хувьсгалын баатар Лайош Батьяны амь насыг австрийн харгисууд бүрэлгэснийг эсэргүүцэж “Гашуудлын цуваа” гэдэг эмгэнэлт зохиол бичжээ.

Ф. Лист нэрт төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолчийн хувьд адил тэнцүү алдаршсан юм. Тэр XIX зуун гучаад онд Парист олон удаа концерт тоглож нэрээ цуурайтуулж, Швейцари, Итали орноор аялан хөгжимдөхийг зэрэгцээ “Аян замын тэмдэглэл” хэмээх хоёр боть зохиол бичсэн билээ.

Ф. Лист 1848 оноос Веймартт суурьшиж, дэлхийн алдартай дуурь, симфониудыг удирдан тоглуулж, хөгжмийн нийтэлч болохоо бас харуулжээ. 1854 онд “Веймарын шинэ холбоо” гэгчийг байгуулж, хөтөлбөрт хөгжмийг хөгжүүлэх, сонгодог хөгжмийг хамгаалах зорилго тавьж түүнээ хэрэгжүүлсэн юм. Энэ үед тэр симфонийн ихэнх бичжээ. 

Тухайлбал “Прелюди”, “Прометей”, “Мазепа”, “Орфей”, “Данте”, “Унгар”, “Гамлет” зэрэг найраглал, симфони зохиосон байна. Ф. Лист ийнхүү “Хөтөлбөрт симфонийн эцэг, симфонийн нэг ангит зохиолыг үндэслэгч” гэж түүхэнд зүй ёсоор орсон билээ.

Ф. Лист Эх Орондоо халуун хайртай хүн байв. Венад тоглосон концертуудынхаа орлогыг үерт хэлмэгдсэн нутгийнхандаа илгээж, Бонн хотод Л. Бетховений хөшөө босгоход зориулж байв.




#Article 234: Иоханнес Брамс (335 words)


Иоханнес Брамс (, ; * 1833 оны 5-р сарын 7-нд Хамбургт; † 1897 оны 4-р сарын 3-нд Венад) — германы хөгжмийн зохиолч төгөлдөр хуурч, романтизмын үеийн голлох төлөөлөгчдийн нэг.

Германы хөгжмийн нэрт зохиолч Иоханнес Брамс Шлютерсхофын хороололд хотын театрын контрабасс хөгжимчин Якоб Брамсын гэр бүлд төржээ. Түүнийг төрөхөд тэдний гэр бүл өчүүхэн жижиг өрөөнд амьдарч байснаа шинэ хүүтэй болсны дараагаар Ультрих гудамжны байр луу шилжин суурьшсан ажээ. Иоханнесын анхны хөгжмийн багш нь түүний эцэг байсан бөгөөд тэрээр хүүдээ төрөл бүрийн чавхдаст хөгжим болон үлээвэр хөгжмийн зэмсгүүд дээр тоглох дадал олгож байсан бөгөөд Отто Коссель (герм. Otto Friedrich Willibald Cossel) гэдэг багшаар төгөлдөр хуур, хөгжмийн онол заалгаж эхэлсэн юм. 10 настай байхдаа Брамс томоохон хэмжээний концертуудад концертмайстерээр ажиллаж байсан нь түүнд АНУ-д аяллаар явах боломжийг олгожээ. Энэхүү аяллаас үүдээд Коссель Иоганнесын ятгаж түүнийг Альтоны хөгжмийн зохиолч, багш Бах, Бетховены уран бүтээлэр дагнасан судлаач Эдуард Марксен дээр хичээл заалгах болсон байна. Марксен ч тун удалгүй шинэ шавийнхаа авьяасыг хүлээн зөвшөөрөх болжээ. 1847 онд Ф.Менделсон нас барахад түүний багш нь нэгэн мастер амьдралаас явахад дараагийн ирээдүйн их мастер орж ирэх юм. Энэ бол Брамс гэжээ. 

Тухайн цагийн дэвшилт тэргүүний үзэл санаа, хөдөлгөөнөөс тасарч байсан зэрэг амьдралын ээдрээ зөрчил бий боловч ардын болон реалист сонгодог урлагийн өв уламжлалыг хадгалах, хамгаалах үйлсэд түүний оруулсан хувь нэмэр их юм. Тэрээр “Моцартын адил гоё сайхан бичиж чадахгүй ч ядахдаа түүн шиг цэвэр бичихийг оролдоцгооё” хэмээн уриалж С.Бах, В.Моцарт, Л.Бетховен зэрэг хөгжмийн сонгодог зохиолчдын уламжлал, ардын дуу хөгжмийн баялаг санд тулгуурлан өөрийн бүтээлээ туурвиж байв.

И.Брамс дууриас бусад хөгжмийн бүх төрөлд ийнхүү асар олон бүтээл туурвиж түүхэнд нэрээ үлдээсэн байна.

Германы эмгэнэл (1868), Ринальдо (1868), магтуу зэрэг симфони-дуулаачны зохиолууд, 4 симфони (1876, 1877, 1883, 1885) найрал хөгжимд зориулсан 2 удиртгал, 2 серенад зэрэг бүтээл тегелдөрхуурын 2, хийлийн 1 концерт, хийл моринхийлийн хоршил концерт (1887), 5 гурвал, 6 дөрвөл, 4 тавал зэрэг цөөхүүл хөгжмийн 24 чуулга, төгөлдөрхуурт зориулсан 100 гаруй аяз, вальсийн 2 цуврал (1865), мажар бүжгийн 4 дэвтэр (1869-1880), органд зориулсан зохиолууд, найрал дуу, дуулаачны 150 зохиол, 200 романс, дуу, ардын дууны найруулга.




#Article 235: Жузеппе Верди (286 words)


Жузеппе Фортунато Верди (Giuseppe Fortunino Francesco Verdi, 1813 оны 11 сарын 9 эсвэл 10 – 1901 оны 1 сарын 27) нь Италийн хөгжмийн зохиолч байв.

Италийн хөгжмийн алдарт зохиолч Жузеппе Фортунато Верди бага залуу насаа гачигдал зовлонт амьдрал дунд өнгөрөөжээ. Тэр багаасааа хөгжимд дуртай болж, гоц авьяас нь тодорсон юм. Арван настайдаа нутгийнхаа сүмийн бадралт бишгүүрч, таван жилийн дараа зэргэлдээх хотынхоо найрал хөгжмийн удирдаач болсон нь тохиолдол биш байлаа. Тэр үеээсээ хөгжмийн зохиол бичиж эхэлжээ.

Түүний Оберто хэмээх анхны дуурийг 1839 онд Милан хотын “Ла Скала” театрт амжилттай тогложээ. 1842 онд зохиосон Набукко (Навуходоносор) гэдэг дуурь Вердийг Итали даяар хайр хүндтэй хөгжмийн зохиолч болгожээ. Энэ үеэс Италийн эх орончид үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд ард олныг уриалж байсан цаг билээ. Верди, тэдний нэгэн адил Эх орноо Австрийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөхийг чин сэнтгэлээс хүсч байв. Иймээс ард түмнийхээ санаа хүслийг илэрхийлсэн Набукко болон энэ үед бичсэн бусад дуурь нь харийн бооллогчдын эсрэг тэмцлийн зэвсэг болсон юм. Тэдгээр дуурийн эрэмгий айзам бүхий найрал дуунууд нь эх орончдын сүлд дуулал болж түгжээ. Тиймээс италичууд Ж. Вердийг хөгжимч Гарибальди, хувьсгалын маестро гэж бахархан нэрлэх болжээ. 1850-аад оныэхээр зохиогдсон Риголетто, Ерөөлч, Травиата зэрэг дууриуд нь түүний алдар нэрийг хилийн чанадад цуурайтуулав. Хөгжмийн зохиолч хэдийгээр түүхийн баатарлаг явдлыг дүрслэх явдлаас хөндийрсөн боловч уран бүтээлийнхээ үзэл санааны чиг баримжааг өчүүхэн ч өөрчилсөнгүй. Тэрээр хөрөнгөт нийгмийн бузар булай байдлыг уудлан илчилж байв. Ж. Верди дуурийн хэвшмэл уламжлалыг зоригтой эвдэн, зохиолын дүр, үг хэллэгт онцгой анхаарч, ардын дуунд ойр аялгуутай дуурь бүтээх болжээ. Ф. Шиллерийн уран бүтээлийн үйл явдалд үндэслэн хэд хэдэн дуурь бичсэний нэг нь Дон Карлиос юм. Театрт гоц тохирсон, хурц тод ангилал бүхий В. Гюгогийн жүжгийн зохиолууд түүнд онцгой ойр дотно байсан бөгөөд Эрнани, Риголетто гэдэг шилдэг дууриуд нь түүний жүжгээс үндэслэжээ.




#Article 236: Жорж Бизе (263 words)


Жорж Бизе (1838 оны 11 сарын 25 – 1875 оны 6 сарын 3) нь Францын хөгжмийн зохиолч ба жүжгийн зохиолч байв.

Жорж Бизег анх мэндлэхэд гэрийнхэн нь Александр, Цезарь, Леопольд гэж дэлхийн их жанждын сүртэй нэр өгсөн боловч тэрээр дэлхий дахинд алшаршсан Кармен дуурь зохиогч Жорж Бизе гэж өөр нэрээр мөнхөрчээ.

Францын энэ нэрт хөгжмийн зохиолчийн авьяас билэг бага балчирт нь тодорч 4 настайдаа нот мэддэг болоод 10 настайдаа Парисын хөгжмийн дээд сургуульд оржээ. 9 жил суралцахад хэн хүнд олддоггүй тусгай шагнал хүртэж, уул сургуулиа төгсжээ. Тэрээр сурч байхдаа дээд сургуулиас зарладаг төгөлдөр хуур, орган, олон хоолойн болон бусад туурвилын уралдааны тэргүүн шагналыг хэдэнтээ авч байв. Ингэж анхны зохиолоороо их найдвар төрүүлсэн Ж. Бизе төгөлдөр хуурчийн хувьд тэр цагтаа хосгүйд тооцогдож байв. Гэвч Ж. Бизегийн хүсэл сэтгэлийг эзэмдсэн ганцхан зүйл байсан нь хөгжмийн театр байлаа. Тэр Би симфонийн хүн огт биш. Надад театр л хэрэгтэй гэж хэлдэг байжээ. Тэгээд ч тэр чиглэлээрээ тууштай ажиллаж, ахархан хугацаанд 6 дуурь, 3 хошин дуурь бичжээ. Ж. Бизегийн хөгжмийн зохиолоос хамгийн алдартай нь Кармен дуурь, Арль нутгийн бүсгүй жүжгийн хөгжим юм. Харамсаж баршгүй нь Ж. Бизе хүн төрөлхтний хөгжмийн соёлд зүйрлэшгүй хандив оруулах уран бүтээлийнхээ ид цэцэглэлтийн үед 37 нас ч хүрээгүй байхдаа таалал төгссөн юм.

Ж. Бизе тухайн үеийн дуурийн хэвшмэл загварыг эвдэж, үнэн амьдрал, бодит хүмүүсийг дүрсэлсэн реалист, ардчилсан дуурь бүтээхийг эрмэлзэж, түүнийгээ ч хэрэгжүүлсэн хүн юм. Тэр өмнөө тодорхой зорилго тавьж, чанд шаардлагатай шаргуу ажилладаг хөдөлмөрч хичээнгүй хүн байжээ. Зөвхөн “Кармен” дуурьдаа 1200 хуудас гайруулга дахин хийж байжээ. “Залуу нас” симфонио 17-хон хоногийн дотор бичсэн нь одоо ч дэлхийн шилдэг бүтээлийн нэгэнд тооцогдсоор байна.




#Article 237: Феликс Мендельсон (444 words)


Феликс Мендельсон (; 2 сарын 3, 1809 – 11 сарын 4, 1847) нь Германы хөгжмийн зохиолч байв.
 

Феликс Мендельсоныг “XIX зууны Моцарт” хэмээн арай хэтрүүлэн үнэлэсэн байдаг. Гэвч үүнд үнэтэй тал бий нь юу гэвэл, түүний авьяас ер бусын эрт тодорсон бөгөөд аялгуу тансаг сайхан аялгуу, гэрэл гэгээтэй тодорхой дуурьслын шинж чанараараа Моцарттай нэн ойр юм. Ийм ч болохоор нь түүнийг бас романтикуудын дунд төрсөн сонгодог зохиолч нэж нэрлэх нь бий. Амьдрал уран бүтээлийнхээ туршид Хендель, Бах, Моцарт, Бетховений бүтээсэн урлагийг биширдэг байв. Мендельсон урьд эдүгээгийн урлах аргын алийг чихосолж чаддаг өвөрмөц талтай. Тэрээр үндэснийхээ ардын болон шинэ яруу найраг, дэлхийн утга зохиолын сэдэв, эрт цагаас ард түмний дунд дэлгэрсэн хөгжмийн хэлбэр зэргийг бүтээлдээ өргөн ашигладаг байлаа. Тэр, баатарлаг юм уу сэтгэхүйн гүн гүнзгий эрс тэс хөдөлгөөн зөрчилтэй зохиол бичдэггүй, харин тов тодорхой хэлбэр барилыг ашиглаж цэлмүүн сайхан уянга бүтээдэг байв.

Суут хүмүүсийн амьдралд нэн ховор тохиолдох амьдралын таатай сайхан нөхцөл Мендельсонд олдсон байдаг юм. Тэр амьжирлагын талаар санаа зовсонгүй, үүнчлэн алдар хүндэтгэлийн титэм аяндаа хүрч ирж байлаа. Хөгжмийн ертөнц рүү алхсан даруйд нь алдар гавьяа тосон авч байлаа.

Мендельсон 1809 онд Гамбург хотноо сэхээлний гэр бүлд төржээ. Түүний өвөг эцэг нэрд гарсан гүн ухаантан байв. Банкийн эзэн эцэг нь хөгжмийн зохиолч хүүгийнхээ багш зөвлөгч байх буурьтай боловсролтой хүн байжээ. Феликсийг мэндэлсний дараахан тэд гэр бүлээрээ Берлинд шилжин суув. Мендельсоны хурц авьяас нь маш эрт тодорсон бөгөөд 9 настайгаасаа концертод хөгжимдөж эхэлжээ. Зохиох, туурвих авьяас нь ч үүнтэй бараг зэрэг тодорч 11 настайгаасаа театр тайзны бяцхан зохиолууд, найрал болон цөөхүүл хөгжмийн аязууд бичжээ.

Мендельсоны гэрт тэр үеийн шилдэг сэхээтхүүд цуглардаг байсан нь Мендельсоны ертөнцийг үзэх үзэл, гоо сайхны таашаал сонирхол, уран сайхны үзэл чиглэл эрт бүрэлдэн цогцлоход тусалсан.

Түүний багш Цельтер нь шавиа бахархаж их яруу найрагч Гётетэй танилцуулсан нь сонгодог урлагт түүнийг улам ойртуулж өгсөн билээ. Мендельсонд ойр дотно танилцсан Веберийн хөгжим, түүний романтик уран зөгнөлт сэтгэлэг, үндэсний өвөрмөц хөг аяс онцгой нөлөөлсөн байдаг. Ийнхүү Мендельсон идэр залуудаа урлах чадвараа олж 17 хүрээгүй шахам байхдаа Шекспирийн “Зуны шөнийн зүүд” хэмээх симфони удиртгал нь олон жилийн хожим зохиосон зохиолуудаас нь ч давуу ур чадварлаг байв. Түүнчлэн энэ үеэс “Камахо гэрлэсэн нь” дуурь, шашны хөгжим, төгөлдөр хуурын олон зохиол, симфони болон дөрвөлүүд зэрэг хөгжмийн төрлүүдийг хамарсан бүтээл туурвисан ажээ. Энэ мэтээр Мендельсоны нэр Берлинээс халин гарчээ. Мендельсон Берлиний их сургуулийн түүх-хэлний ангийг эчнээ сурч төгсөөд 21-тэйдээ олон талаар төгс төгөлдөр уран бүтээлч болжээ.

Тэрээр Лейпциг хотод амьдралынхаа сүүлийн жилүүдэд олон удаа цус харваж 1847 онд нас баржээ.

Мендельсоны хөгжим нь тухайн үеийнхээ хөгжмийн зохиолчид шиг биш, арай хуучин өнгө аялгуутай байсан тул тэр үедээ нэр хүнд харьцангуй бага байсан боловч одоо үед түүний суут хөгжим нь дэлхийн хамгийн гайхамшигт хөгжмийн дунд зүй ёсоор тооцогдож байна.




#Article 238: Роберт Шуман (256 words)


Роберт Шуман (; 6 сарын 6, 1810 – 7 сарын 29, 1856) нь Германы хөгжмийн зохиолч байв.

Германы хөгжмийн их зохиолч, нийтлэлч, XIX зууны романтик урлагийн хамгийн сод төлөөлөгчийн нэг Роберт Шуманы бүтээлийг Оросын хөгжмийн суут зохиолч П.И.Чайковский “Хөгжмийн шинэ хэлбэрийн бүхэл бүтэн ертөнц болсон тэрээр өөрийнхөө суут өвөг дээдсийн хүрч амжаагүй чавхдасыг анх хөглөсөн юм” гэж үнэлжээ.

Р. Шуман багааасаа хөгжим, уран зураг, яруу найрагт адилхан авьяастай, идэр үедээ урлагийн онол, гоозүй судалж байв. Эх нь түүнийг хуульч болгох гэж цөхрөнгөө барж эцэстээ хүүгийнхээ урлагийн авьяас билэгт буулт хийхэд хүрсэн юм. Р. Шуман “Хөгжмийн шинэ сэтгүүл”-ийг үндэслэж 10 жил түүний зохиогч, редактор байхдаа гайхалтай дайчин нийтлэлүүд бичиж, түүндээ хоцорсон үзэл санаа, арга зарчмыг шүүмжилж, шинэ дэвшилт бүхнийг сурталчилж байлаа. Түүний зохиосон төгөлдөр хуурын бяцхан аязууд нь ер бусын содон зураглал, ончтой дүрслэл, хөтөлбөрт шинж, урьд сонсогдоогүй хэмнэл сэлтээр тэр үеийнхний гайхлыг төрүүлдэг байв. Тиймээс зарим хүмүүс түүний зохиол бүтээлийг ойлгож ядахдаа “хөгжмийн урлагт үймээн дэгдээгч” гэж бичиж байжээ. Р. Шуман үнэндээ цоо шинэ зам эрж, хүний сэтгэхүйгээс гарч болох бүхий л хувирал өөрчлөлт, амьдрал, үзэгдлийн эгзэгт мөч, хямралыг гайхалтай хурц мэдэрч, үүнийгээ төгөлдөр хуураар төгс илэрхийлэн дүрсэлж чаддагаараа гоц байжээ.

Р. Шуман урлах ажлаа хөгжмийн “шоовдор” жижиг хэлбэрүүдээс эхэлж, аажимдаа том хэлбэрт шилжсэн юм. Төгөлдөр хуурын гурван сонат, “Уран сэтгэмж”, “Эрвээхэй”, “Багт наадам”, “Бүжгүүд”, “Хүүхдийн амьдралаас”, “Ойн амьдралаас”, “Хүүхдийн цоморлиг” зэрэг жижиг хэлбэрийн зохиол бичжээ. Харин түүний 4 симфони, 7 концерт, 25 цөөхүүл чуулга зохиол, хөтөлбөрт удиртгал, төгөлдөр хуурын бөгөөд хийлийн гурав, гурван сонатууд нь үзэл санаа, сэтгэхүйн арвин гүн утга, өргөн далайцтайгаараа онцлог юм.




#Article 239: Вена (172 words)


Вена () нь Австрийн нийслэл бөгөөд Австрийн есөн мужийн нэг нь юм. Вена нь Австрийн хамгийн том хот бөгөөд 1.7 гаруй сая хүн амтай (метрополи газар нутгийн хүн ам нь 2.3 сая). Мөн түүний соёлын, эдийн засгийн ба улс төрийн төв юм. Хүн амаараа Европын холбоонд аравт ордог хот бөгөөд 2008 оны байдлаар амьдралын чанараараа хоёрт орсон байна (Mercer Human Resource Consulting-н тооцоо). Венад НҮБ, ОПЕК зэрэг олон улсын томоохон байгууллагуудын төвүүд оршдог. Вена нь Австрийн хамгийн зүүн захад орших ба Чех, Словак, Унгар улсуудтай хил залгана. 2001 онд хотын төв буюу хуучин Вена , Шёнбрунн ордонг ЮНЕСКО -ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд Economist Intelligence Unit-н 127 хотыг оролцуулсан амьдралын чанарын судалгаагаар Ванкувер хоттой эн зэрэгцэж, жагсаалтыг тэргүүлсэн байна.

Вена хотын төв хэсэгт байх цаг уурын станцын мэдээллээр хотын төв хэсэг нь Автсрийн хамгийн дулаан хэсэгт ордог байна. Хотын төвийн шигүү орон сууцнаас шалтгаалан шөнийн температурын бууралт бага байхад нөлөөлдөг байна. Салхины дунд хурд 14 км/цаг. 

Венийн Хоеэ Вартегийн уур амьсгалын хүснэгт

Венийн Мариабрунны уур амьсгалын хүснэгт

Венийн Унтерлаагийн уур амьсгалын хүснэгт




#Article 240: Галактик (164 words)


Галактик (грек: galakt-, сүү гэсэн утгатай) буюу Оддын аймаг гэж хоорондоо харилцан үйлчлэлцэж, нэг нэгэндээ физик нөлөө үзүүлдэг одод, оддын бөөгнөрөл, одод хоорондын орчин, тоосонцор, харанхуй матераас бүрдэх системийг хэлнэ. Галактикууд нь хэдэн саяаас олон зуун тэрбум хүртэлх тооны ододтой байж болно.

Америкийн эрдэмтэн Эдвин Хаббл 20-р зууны эхээр мананцарын фотосперткрийг судлах үедээ тэнд маш олон од, оддын бөөгнөрөл, бадмааргийг анх удаа илрүүлж нээсэн. Хаббл бадмааргийн үзэгдэх хэмжигдэхүүн, хувирах хугацааг судлаад мананцар байдалтай харагдах зүйл нь асар олон оддыг багтаасан бүхэл бүтэн систем буюу галактик болохыг тогтоожээ.

Галактикийн төвийн эргэн тойронг түүний цөм гэнэ. Манай нарны аймаг нь Тэнгэрийн Заадас нэртэй 100-400 тэрбум одод, 50 тэрбум орчим гаригуудыг багтаасан галактикийн харьцангуй сийрэг одод бүхий зах хэсэгт байрладаг. Манай галактикийн төв нь нумын ордонд байрладаг. Нар нь галактикийн төвөөс 30000 гэрлийн жилд оршдог. Галактикийн бүх од түүний төвийг тойрон эргэдэг. Галактикийн төв нь маш том хар нүх байдаг бөгөөд асар хүчтэй таталцалын хүчээр галактикийн оддыг барьж байдаг хэмээн үзэж байгаа. Галактикуудыг үзэгдэх дүрс хэлбэрээр нь: 




#Article 241: Химийн холбоо (804 words)


Бодисын бүтцийн тухай сургааль нь химийн нэгдлүүдийн олон янз болох, тэдгээрийн найрлага, молекулын бүтэц, бодисын байгууламж зэргийг тайлбарладаг. Атомууд химийн холбоогоор нэгдэж молекул хэрхэн үүсдгийг орчин үед атомын бүтцийн электроны онолын үндсэн дээр тайлбарлаж байна. 
Химийн хувьд тогтвортой олон атомт систем бүрдүүлж байгаа хоёр ба түүнээс дээш тооны атомын хоорондох харилцан үйлчлэлийг химийн холбоо гэнэ.

Атом буюу молекулуудын хоорондын бусад төрлийн үйлчлэлээс химийн холбооны ялгагдах гол онцлог гэвэл нэгдэж байгаа атомуудын электрон бүрхүүлийн төрх өөрчлөгдөх явдал юм. Иймээс химийн холбоог электрон бүрхүүлийн өөрчлөлттэй явагдах атомуудын харилцан үйлчлэл гэж үзэж болно. 

Бодисууд хоорондоо нэгдэж химийн нэгдэл үүсэх явцад энерги ялгарна. Хэдий чинээ их энерги ялгарна, төдийчинээ батжилтай нэгдэл үүснэ. Иймээс холбоог задлах энерги уг химийн нэгдлийн батжилын хэмжүүр болно. Химийн холбоо үүсэхэд холбоонд орж байгаа электрон ба цөмөөс тогтсон системийн потенциал энергийн багассанаас ямагт энерги ялгарна. Иймээс холбоонд орсон хэсгүүдийн нийлбэр потенциал энерги, хэсэг тус бүрийн анхны потенциал энергийн нийлбэрээс ямагт бага байна. Ийм замаар харилцан үйлчлэлцэж байгаа атомуудаас тогтсон системийн потенциал энерги багасах нь химийн холбоо үүсэх гол нөхцөл болно.

Атомын бүтцийн онолын үүднээс химийн холбоог молекул болон нэгдэж байгаа атомуудын электроны байгууламж ба төрх байдлаар нь ангилдаг. Олон атомт системийг бүхэлд нь хамарсан молекул орбиталийн онол бол электроны байгууламжийг зөв тусгахад гол төсөөлөл болж өгдөг. Энэ онолын үүднээс химийн холбоонд нэгдэж байгаа атомуудын хооронд электрон бүрхүүл бөөгнөрөн төвлөрөх процесс юм.

Химийн холбоог ангилсан хэд хэдэн ангилал байдаг. Химийн холбоог ионы, ковалентийн, донор акцепторын, устөрөгчийн, металлын холбоо гэж ангилдаг.

Ковалент холбоо нь нэгдэж байгаа хоёр атомын сондгой электронууд ерөнхий хос электрон үүсгэсний үр дүнд үүснэ. Хэрэв тухайн молекул нэг элементийн хоёр атомаас тогтсон байвал тэдгээрээс үүссэн хос электроны үүл харилцан нэвчиж, тэнд электроны нягтрал болсон хэсэгт татагдан тогтвортой молекул үүснэ. Устөрөгчийн атомын электрон байгууламж 1s¹ бөгөөд электроны давхраандаа сондгой ганц электронтой учир ийм хоёр атомаас молекул үүсэхэд s-орбиталууд харилцан нэвчиж түүнд хоёр цөм татагдаж устөрөгчийн молекул үүснэ. 

Химийн холбооны чухал тоон үзүүлэлт бол холбооны энерги ба холбооны урт байдаг. 1 моль устөрөгчийн молекул үүсэхэд 435кж энерги ялгарна. Өөрөөр хэлбэл 1 моль устөрөгчийн молекулыг задалж атом болоход 433 кж энерги шаардагдана. Үүнийг холбооны энерги гэнэ. Устөрөгчийн атомын радиус 0,53 А° бөгөөд хоёр атомын цөмийн хоорондох зай 1,06 А° байх байтал молекул үүсэх процесст орбиталууд нэвчиж хоёр цөм ойртсоноос тэдгээрийн хоорондын зай 0,74А° болсон байдаг. Молекул үүсгэж байгаа цөмүүдийн хоорондын зайг холбооны урт гэнэ. Холбооны урт хэчнээн бага байна, химийн холбоо төдийчинээ батжилтай байна. Өөрөөр хэлбэл холбооны урт багасах тутам холбооны энерги ихэснэ. Нэг элементийн хоёр атомаас тогтсон молекулын электрон үүл хоёр цөмийн дунд ижил зайд орших учир нэмэх, хасах цэнэгийн ямар нэгэн туйлшрал үүсэхгүй. Ийм холбоог туйлгүй ковалент холбоо, уг молекулыг туйлгүй молекул гэнэ. 

Хэрэв молекул янз бүрийн элементийн атомуудаас тогтсон байвал ерөнхий электроны үүл аль нэг атомын тал руу хазайж тэгш хэмт байдал алдагдана. Ийм тохиолдолд туйлшрал үүснэ. Туйлт молекул үүсгэж байгаа холбоог туйлт ковалентийн холбоо гэнэ. 

Жишээ нь, устөрөгч хлороос устөрөгч үүсгэхэд электроны хос хлорын зүг рүү хазайснаар хлор байгаа талд хасах туйл, устөрөгчийн талд нэмэх туйл үүснэ. Үүнийг туйлт молекул гэнэ. 

Ингэж электронуудын ерөнхий хос үүсгэн нэгдэж байгаа атомуудын холбоог ковалент холбоо гэнэ. Өөртөө электроны ерөнхий хосыг татах атомын чадварыг түүний цахилгаан сөрөг чанар гэнэ. Атомын цахилгаан сөрөг чанар хичнээн их байна, тэр нь электроны хосыг хүчтэй татна. 

Холбооны чиглэл: Ковалент холбоо нь харилцан үйлчилж байгаа атомуудын электроны үүл дээд хэмжээгээр нэвчсэн чиглэлд үүсдэг. Өөрөөр хэлбэл тодорхой чиглэлд холбоо үүснэ. Үүнийг холбооны чиглэлт чанар гэнэ. 
Холбооны энэ чиглэл нь үйлчилж байгаа атомын тоо ба электронуудын төрлөөс 
хамаарна. Хоёр s–орбитал , p-орбитал, эсвэл s, p-орбиталууд
нэвчиж s¹-s¹, p¹-p¹, s¹-p¹ электронуудын хослолоор үүссэн холбоо нэгдэж байгаа атомуудын төвийг дайрсан шулуун дээр байрлана. 
Жишээ нь : Устөрөгчийн молекул s¹-s¹,
HCl –ийн молекул s¹-p¹ , Cl-ийн молекул p¹-p¹ гэсэн электронуудын хослолоор үүснэ. Ийм төрлийн молекулийг шугаман хэлбэртэй молекул гэнэ. Түүний чиглэлийг шугаман чиглэл гэнэ.

Цахилгаан сөрөг чанараар эрс ялгаатай элементүүдийн нэгдэл үүсэхэд, өөрөөр хэлбэл жинхэнэ металл ба металл бишүүд нэгдэхэд тэдгээрийн электроны ерөнхий хос цахилгаан сөрөг чанараар илүү атомт бүрэн шилжинэ. Үүний үр дүнд ион үүснэ. Жишээ нь, хлор дотор натрийг шатаахад натрийн атомын сондгой 3s – электрон хлорын мөн сондгой 3-р электронтой нийлж электроны хос үүсгэнэ. Энэ ерөнхий хос хлорын атом уруу бүрэн шилжсэний дүнд Na+,Cl- ионууд үүснэ. Ингэж электрон өгөх буюу эсвэл нэгдүүлэх замаар буй болсон цахилгаан цэнэгтэй жижиг хэсгүүдийг ион гэнэ. Эсрэг цэнэгтэй ионууд таталцсаны үр дүнд үүссэн нэгдлийг ионы нэгдэл, ионуудын хоорондын холбоог ионы холбоо гэнэ.

Нэг атомын хос электрон, нөгөө атoмын хоосон орбиталын хооронд үүссэн холбоог донор акцептор холбоо гэнэ. Үүнд : хос электроноо өгч байгаа хэсгийг донор, хоосон орбиталдаа электроны хосыг хүлээж авч байгаа хэсгийг акцептор гэнэ. Жишээ нь : 

А: + В = А В Н3 N : + H + = NH4+ 

Азотын атом донор, устөрөгчийн ион акцептор болно.

Хоёр хүчтэй цахилгаан сөрөг атом устөрөгчийн атомаар дамжин холбогдсон холбоог устөрөгчийн холбоо гэнэ. Устөрөгчийн холбоотой бодисууд гэвэл ус, мөс, шингэн аммиак,шингэн фторт устөрөгч, цууны хүчил г.м. олон бодисууд байна.




#Article 242: Бөөгийн өмсгөл (242 words)


Бөөгийн өмсгөл нь хүн юмуу бор гөрөөсний сүнс төдийгүй гөрөөс, хүн, могой зэрэг амьтдын сүнсний чуулга гэж тайлбарладаг. 	
	

Хуяг нь Монгол дээлний загварыг голчлон барьсан байдагч товчгүй уяадаг, тухайн буух онгодын дуулгасанаар гарал үүсэл яс үндэс нутаг уснаас хамааран хуяг дээр орох зүйл харьцангуй өөр ба 3-5 жил явган бөөлөж байж хуягладаг.

Буриад бөөгийн малгай битүү, халх дархад онгорхой байдаг. Ихэнх  нутагт Оргой, Мандаа, Майхавч гэж нэрлэдэг. Малгайд хадсан бүргэдийн өдний тоо нь удам угсааны үеийн тоо мөн зэрэг дэвээр олон цөөн байдаг. Шүтээны малгай буюу майхавч нь сахиуст толгой гэж үздэг учир малгайн дэвсгэр өнгө нь дурдсан бөөгийн дээлийн өнгөтэй ижил байх [яс овог|яс овгийн] эрхэмлэдэг өнгө байдаг.
 
Бөө малгайн өөр нэг чухал зүйл нь бөөгийн /нүүрний унжлага/ гивлүүр (самалга) юм. Бөөгийн үзлээр бол гивлүүр нь лус [савдаг], онгод тэнгрийг өдөж, хөдөлгөөнд оруулдаг хэрэгсэл мөний дээр ялангуяа  харанхуйн оронд  аялан очиж  уулзахаар зорин яваа онгод тэнгэр нараасаа өөр хөндлөнгийн  элдэв муу сайн зүйлүүдэд танигдахгүй гэсэн нүүрний хаалт юм.
Мөн гивлүүрийг тухайн шүтээний сахал самбаа ч гэх нь бий.

Бөөгийн нэг гол зүйл бол толь. Алт, мөнгө, хүрэл, гуулин толь гэж бий. Хийцийн хувьд хавтгай дугариг мөн хагас бөмбгөр хэлбэртэй байдаг. Хорчин бөөд есөн толийг сураар угсран холбоод алаг дээлийн гадуур зүүнэ. Толийг зүүх нь  элдэв хараал зүхэл, онгодын халдлагаас бөөг хамгаалан  их (гэрэл) болон сацарч явдаг байна. Мөн гаднаас ирэх муу нөлөөллийг буцааж ойлгодог хамгаалтын гол хэрэглэл юм.

Энэ нь зөвхөн буриад бөөгийн хэрэгсэл юм. Маш олон төрлийн зэвсэг оруулсан байдаг.  




#Article 243: Үндэсний бөх (266 words)


Бөх нь Монголд олон зууны турш байсан, үндэсний спорт юм.

Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөх байсан гэсэн үг юм.

Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг:

зэрэг байх ба нарийн ялгамжаат хувилбарын тоо гэвэл барагдашгүй олон байна.  Зарим баримтанд 666 мэхтэй ч гэж дурддаг. Мэхийг бас дан мэх, давхар мэх, угсраа мэх, хариулт мэх гэж ангилдаг.

Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ойролцоогоор 1,600-гаад жилийн түүхтэй ажээ.

Монгол бөхийн цолны чимэг нь 18-р зууны үед үүссэн бөгөөд Монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж хөгжлийнхөө эхний шатанд тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгож байжээ.

Монгол бөхийн зодог нь цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж улаан шуудаг нь Монгол бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэджээ. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн номлол бэлгэдлийн тогтолцооны өөр өөр хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгөөр хийгдэж ашиглагдаж байсан байна.

Мөн өөрөөр тайлбарлавал: 

Монгол бөхийн өмсгөл нь Монгол улсын үндэсний бөхийн сүр жавхааг илтэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий эдлэл юм. Өмсгөл нь барилдааны эрхэм ёсыг гүйцэтгэх мэхийн барьц хангах бөхчүүдийн хүдэр бие галбирыг харуулах барилдааны арга бүхий бүтээлийн нэг төдийгүй, барилдаагүй цагт өнгийг нь дотор нь хийж эвхэн хүндэтгэлтэй байранд нандигнан хадгалдаг жамтай. Монгол бөхийн өмсгөлд, дөрвөн талт жанжин малгай, зодог шуудаг,  нөмрөг, ээтэн хоншоортой монгол гутал орно.




#Article 244: JavaScript (228 words)


JavaScript нь компьютерын хөрвүүлэгддэг програмын хэл. Энэ нь вэб хөтчийн хэрэглэгчид үйлчлэх хэсэг болон дэлгэцэнд харагддаг.  
JavaScript нь прототайпад суурилсан скриптийн хэл бөгөөд динамик, өгөгдлийн сул төрөлжүүлэлттэй, нэгдүгээр зэргийн функцуудтай хэл юм. Энэ нь объект хандлагат, исператив, функциональ програмчлалын хэв маягуудыг дэмждэг олон парадигмт хэл юм.

ЖаваСкриптыг анх netscape компаниас хөгжүүлсэн. Mocha нэрэн дор хөгжүүлж байгаад 1995 оны 9 сард netscape 2.0 -ын туршилтын хувилбар гарахад livescript гэх нэрээ олсон. Гэхдээ netscape 2.0B3 хувилбар гарахад нэрийг нь өөрчилж Жаваскрипт болгосон. Netscape navigator вэб хөтчинд жава технологийг орлохуйц байж чадна гэсэн үүднээс нэрийг жаваскрипт болгон өөрчилсөн.

ЖаваСкрипт вэб хуудсанд үйлчлүүлэгч талын скрипт хэл болон маш хурдацтайгаар тархаж эхэлсэн. Майкрософт компани өөрийн вэб хөтөч болон 1996 оны 8 сард гарсан IE 3 хөтчөө жаваскриптээр хөгжүүлснээ танилцуулжээ. Мөн Internet Information Server-ээ ч сервер талын жаваскриптээр хөгжүүлжээ. Майкрософт динамик HTML гэсэн нэр томьёогоор халхлан вэб хуудасны скриптыг ашиглаж эхэлсэн.
Майкрософт компани ЖаваСкриптын нэрийг JScript гэж өөрчлөн барааны тэмдэгийг хулгайлсан. Энэ JScript нь жава хэлний java.unil.Date класс-т суурилсан. 

Одоогийн байдлаар жаваскрипт нь Oracle корпорацийн өмч байна. 

ЖаваСкриптыг Жава нь хоёул Cи хэлний бичлэгтэй төстэй бичигдэг, обьект хандалтат хэл ч энэ 2 хэлийг адилтгах нь буруу ойлголт юм. 
Жава нь статик төрөлтэй, байт кодыг хөрвүүлж ачаалагддаг мөн обьектууд нь класс-д суурилсан байдаг. Харин жаваскрипт нь динамик бичиглэлтэй, хүссэн хүн эх кодыг унших боломжтой, прототайпад суурилсан. Мөн олон функц нь системийн програмын хэлэнд суурилсан байдаг. 




#Article 245: Швед (194 words)


Швед, албан ёсоор Шведийн Вант Улс (Швед хэл: Konungariket Sverige) нь Умард Европт  Скандинавын хойг дээр орших нордикийн улс болно. Нийслэл хот  Стокгольм. Швед улс нь Норвеги (баруун зүгт), Финланд (зүйн хойд зүгт), Скагеррак, Каттегат, Өресундын хоолойнууд (баруун өмнө зүгт) болон  Балтын тэнгистэй хиллэнэ (зүүн зүгт). Далайгаар Дани, Герман, Польш, Оросын Холбооны Улс, Литва, Латви, Эстон улсуудтай хиллэх бөгөөд Дани улстай (баруун өмнө зүгт) Өресундын гүүрээр холбогддог. 1995 онд Европын Холбоонд гишүүнээр элссэн.

Швед улс нь орчин үеийн өндөр хөгжилтэй, ардчилсан улс бөгөөд иргэдийн амьдралын түвшин өндөр. Хувийн хэвшил аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 90 хувийг гаргах бөгөөд үүнд инженерийн салбар тэн хагасыг нь эзлэнэ. Энэ нь Икеа, Волво зэрэг дэлхийд данстай компаниудыг дурдахад ойлгомжтой.  Хөдөө аж ахуй үндэсний нийт бүтээгдэхүүний зөвхөн 1 хувийг эзэлдэг онцлогтой. Швед улс нь урт хугацааны турш төмөр, зэс, модны гол экспортлогчдын нэг байсан. 1890-ээд оноос эхлэн боловсролын болон аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжин 20-р зуунд Швед улс нь эдийн засаг, нийгмийн хамгааллын хувьд хүчирхэг улс болон дэлхийн тавцанд гарч ирсэн бөгөөд өнөөдөр НҮБ-ын хүний хөгжлийн индексээр топ орнуудын тоонд байнга дээгүүр бичигдэх түвшинд хүрсэн. Усны баялаг нөөцтэй боловч нүүрс, газрын тосны нөөцөөр дутмаг.

Дэлхийд алдартай Нобелийн шагналыг үндэслэгчийн эх орон.




#Article 246: Үүрийн гол (120 words)


Үүрийн гол нь Монгол улсын хойд хязгаарт Хөвсгөл аймгийн Хэвэн-Салуугийн уулсаас эх аван Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумын нутгуудаар нийт 331 км газар урсаж Хөвсгөл нуураас эх авах Эгийн голтой нийлэх бөгөөд цаашид Эгийн гол гэсэн нэрээр 200км урсан Байгал нуурын цутгалд хамаарах Сэлэнгэ мөрөнд цутгана. Усны нийт талбай 12,300 км квадрат. 

Эг, Үүрийн голуудын сав газар нь тул загас элбэгтэй тул уг голуудыг хамгаалах олон улсын төслүүд хэрэгжиж байгаа болно. Мөн загасчлах сонирхол бүхий жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг. 

Үүрийн голын сав нутгаар 2006 оны зун ихээхэн хур тунадас буусны улмаас уг гол үерлэн ихээхэн хэмжээний талбай усанд автаж тус нутгийн ард иргэдэд ихээхэн хохирол учирсан бөгөөд Цагаан-Үүр сумын төвөөс холгүй орших улсын хэмжээнд хамгийн уртад тооцогдох модон гүүр эвдэрч гэмтсэн болно.




#Article 247: Токио (188 words)


Токио (; Япон: 東京 , зүүн нийслэл), албан ёсоор Токио нийслэл хот (東京都 Тоокёо-то) нь Японы 47 мужийн нэг юм. Токио бол улсын нийслэл, дэлхийн хамгийн олон хүнтэй хотын тоонд орно. 2013оны 4сарын 1ний байдлаар хүн амын тоо 13,230,000хүнтэй байна.

Засаг захиргааны хуваарийн бус, уламжлалт Японы 8 бүс нутгийн нэг болох Канто бүсийн зүүн өмнөд талд байрладаг.  
Хот нь 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийн 30 дүүрэг, Изү болон Огасавара арлуудын 9 бага хот тосгодоос бүрддэг бөгөөд 1943 онд 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийг нэгтгэснээр одоогийн Токио хотын суурь бүтэц тавигдсан.

Токио 1.479 их наяд америк доллараар хэмжигдсэн 2008 оны ХАЧ-аар тэгшигтгэсэн ДНБ-ын хэмжээгээрээ Нью-Йорк хотын дараа дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх том эдийн засагтай хот ба Fortune сэтгүүлээс зарладаг дэлхийн 500 том компанийн 47 нь төвлөрдөг хот болно.

Урьд нь Эдо (江戸, булангийн үүд) гэх нэртэй байснаа, 1868 оны Мэйжигийн шинэчлэлээр Киото хотоос зүүн зүгт оршдог, эзэн хааны ордон байрладаг тул Зүүн нийслэл гэх утгатай Тоокёо (тоо (зүүн) + кёо (нийслэл)) хэмээн нэрлэгджээ.

Токио хот нь 23 дүүрэг (区, ku,дүүрэг),баруун талын Тама бүсийн 30 дагуул хот (市, shi,хот), Изү,Огасавара арлын 9 бага хот болон тосгодоос бүрдэнэ.




#Article 248: Тоон анализ (120 words)


Тоон анализ нь тасралтгүй хэмжигдэхүүн оролцсон математикийн бодлогуудад зориулсан алгоритмуудыг судалдаг хэрэглээний математикийн салбар юм (үүгээрээ дискрет математикаас ялгаатай).

Хүн төрөлхтөн 2000 гаруй жилийн өмнө шугаман интерполяци ашиглаж байсан нь тоон анализ маш урт хугацааны турш хөгжиж ирснийг харуулж байна. Ньютоны арга, Эйлерийн арга, Гауссын дараалан зайлуулах арга, Лагранжийн интерполяцийн олон гишүүнт зэрэг нэрнүүдээс харахад олон зууны өмнө амьдарч байсан алдартай эрдэмтэд тоон анализад дорвитой алхмууд хийж байсан нь харагддаг. 

Шууд аргууд нь тодорхой тооны алхмуудын дараа хариуг тооцоолж гаргадаг бол давталтын аргууд нь анхны таамгаас эхлэн дахин давтан барагцаалан тооцоолсоор тодорхой хязгаарт шийдэлд дөхөж очин нийлснээр хариуг ойролцоогоор бодож олдогоороо ялгаатай. Давталтын аргад Ньютоны арга, Якобийн давталт зэрэг аргууд орно.

Тоон анализад тоймлолтын болон бусад алдааны судалгаа чухал үүрэгтэй.




#Article 249: Программчлал (134 words)


Компьютерын программчлал буюу программчлал нь программчлалын хэлээр компьютер программыг бичих, шалгах, сахих процесс юм. Энэ нь програмын хэл ашиглан алгоритм зохиох арга юм.

Зохиосон алгоритмыг гүйцэтгэгч нь компьютер. Тэгвэл үг ба график дүрслэлийн аргаар илэрхийлсэн алгоритмыг компьютер “ойлгохгүй”. Учир нь компьютер аливаа мэдээллийг дүрслэх өөрийн гэсэн хэлтэй. Түүгээр нь илэрхийлсэн мэдээллийг л “ойлгоно”. Ийм компьютерын хэл дээр зохиогдсон алгоритмыг програм, харин программ зохиох процессыг программчлал хэмээн нэрийддэг.

Ийм кодын “хоёр талд” хэрэглэгч, компьютер хоёр “сууж” байх бөгөөд компьютер уг кодыг логик элементүүдийн дараалал мэтээр шууд “уншиж” байхад хэрэглэгч бол уг кодыг мэдээлэл болгон тайлж уншина. Эсрэгээр мөн мэдээллээ кодлон “бичнэ”. Үүнийг программчлал гээд байгаа.

Програм зохиож буй хүндээ хэр ойлгомжтой байна вэ, эсрэгээр, компьютертээ мөн хэр ойлгомжтой байна вэ гэдгээр нь: 

хэмээн ангилдаг. Энэ нь боломжит олон ангиллуудын түгээмэл нэг хувилбар гэдгийг хэлэх хэрэгтэй.




#Article 250: Мөнгөн тэмдэгт (600 words)


Мөнгөн тэмдэгт (Англи: Currency; Орос: Валюта) гэж аливаа орны эдийн засаг, бараа таваарийг солилцохдоо өгдөг мөнгөн харилцааны нэгжийг хэлнэ. Одоо дэлхий дээр мөнгөн тэмдэгт 2 хувилбартай байгаа бөгөөд цаасан мөнгө, зоосон мөнгө гэсэн 2 мөнгөн нэгж гүйлгээнд ашиглагдаж байна. Хүлээн зөвшөөрөгдсөн улсыг далбаа, төрийн дуулал, мөнгөн тэмдэгт нь илэрхийлж байдаг. Аливаа орон мөнгөн тэмдэгтээ өөрсдийн нэршилээр нэрлэдэг. Жишээ нь: Доллар, Юань, Иен, Төгрөг, Шекель, Евро, Фунт гэх мэт.

Монгол улсын албан ёсны мөнгөн тэмдэгт болох төгрөгийг 1925 оны 12 дугаар сарын 9-нд анх гүйлгээнд гаргасан бөгөөд тухайн үеийн 1 төгрөг нь 18 грамм цэвэр мөнгөтэй тэнцэх баталгаатай гарч байв.

Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө олон арван мянган жилийн турш мөнгөн тэмдэгт гэгчийг огт мэдэхгүй, түүнийг хэрэглэж ч байгаагүй үе байжээ. Цаг хугацаа улиран өнгөрөх тутам байгалийн бэлэн зүйлээр амьдрах боломж багассаны улмаас хүмүүсийн нэг хэсэг нь газар хагалж тариа тарих, нөгөө хэсэг нь мал маллах эсвэл уран дархан, ан агнуур хийх зэргээр бие биенээсээ ялгаатай олон янзын хөдөлмөр эрхлэх болжээ. Энэ явцад жишээ нь малчин хүн хонио тогоо буудайгаар, дархан хүн модон анижисаа ямаагаар солих зэргээр хэрэгцээгээ харилцан хангадаг байв. Улмаар энэ нь цааш хөгжсөөр хэрэгцээт эд бараагаа арилжин авч болдог тийм зүйл (эквивалент) тодорхой газар нутгийн хүрээнд бий болов. Тэр нь эртний Грек, Ром, Славянд мал; Скандинавын орнуудад арьс; Номхон далайн орнуудад үнэт хавч; Хятад, Абиссинд давс; Монголд цай болж байжээ. Гэтэл тодорхой нэг нутаг оронд бүх таваарыг сольж авч чаддаг эквивалент байсан таваар (өрийн хэрэгцээнээс илүү гарган арилжиж худалдахын тулд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн) нөгөө нэг нутаг оронд тэр чанараа хадгалж чадахгүй байв.
Таваарын үйлдвэрлэл, арилжаа солилцооны цаашдын хөгжлийн явцад нэг төрлийн, хувааж жижиглэж, удаан хадгалж болдог, эвдэрч хуучрах нь бага чанар өөртөө агуулсан металл (тухайлбал зэс, хүрэл, мөнгө, алт) эквивалентын үүрэг гүйцэтгэх болжээ. 

Монгол оронд дээр үед бог мал, хонь, дараа нь цай, хадаг эквивалент таваарын үүрэг гүйцэтгэж байв. Хадаг нь хэмжээгээр бага, хөнгөн жинтэй их бага олон янз байсан нь гүйлгээнд хэрэглэхэд бод мал, хонь, цайнаас илүү тохиромжтой байв.
Аажимдаа монголчуудын таваарын солилцоонд эхлээд зэс зоос, хожим нь цагаан мөнгө хэрэглэгдэх болжээ. Дэнс мөнгө, 1, 2, 5, 10, 50 лангийн ембүү мөнгө (нэг лан 37 граммтай тэнцэнэ), зоос гэдэг гурван төрлийн мөнгө монголын зах зээлийн гүйлгээнд хэрэглэгдэж байжээ.
Эквивалентын үүрэг гүйцэтгэхийн хувьд цаасан тэмдэгт хамгийн тохиромжтой учраас орчин үед хүн төрөлхтөн үүнийг түгээмэл хэрэглэж байгаа билээ. 1925 оны 12 сарын 9-нд засгийн газраас үндэсний мөнгөн тэмдэгт—төгрөгийг гүйлгээнд гаргаж, 900 сорьцын 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг нэг төгрөг гэж нэрлэх болов. Ийнхүү манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт анх бий болсон билээ. Төгрөг бий болгох хүртэл манай улсын зах зээлд гадаадын янз бүрийн орны (хятад, орос, мексик гэх мэт) цаасан болон зоосон тэмдэгт янчаан, бие мөнгө, цай, арьс шир нэгэн зэрэг худалдаа арилжаанд төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байлаа.

Нэг улсын мөнгөн тэмдэгтийн нэгжийн нөгөө улсын мөнгөн тэмдэгтийн нэгжээр илэрхийлэгдэх харьцааг валютын ханш гэдэг. Валютын хашийг тогтоохдоо валют тус бүрийн алтан баталгааг үндэс болгоно. Тухайн улсын мөнгөний нэгжид агуулагдаж байгаа алтны хэмжээб олон алтны албан ёсны үнийг үндэслэн валютын алтан баталгааг тогтоодог. Төгрөгийн алтан баталгааг үндэслэн түүний ханшийг ямар ч улсын валюттай харьцуулан тогтоож болно. Валютын ханшийг дотор нь албан (худалдааны) ба албан бус (худалдааны бус) гэж ангилдаг. Худалдааны бус валют нь худалдааны биш шинж чанартай дипломат төлөөлөгч солилцох, албан томилолт, жуулчлалаар харилцан зорчих, шуудан холбоо, тээврийн үйлчилгээний төлбөр төлөлцөх зэрэг харилцааны холбогдсон төлбөрийн тооцоонд хэрэглэгдэнэ. Тус улсын үйлдвэрлэл, үйлчилгээний бүх төрлийн төлбөр тооцоо зөвхөн улсын банкаар дамжин үндэсний валютын төгрөгөөр хийгддэг.

Форекс бол эдгээр валютын ханшийг өөрчлөх замаар ашиг олох зорилгоор валют худалдах, худалдан авах гүйлгээ хийдэг зах зээл юм. Форекс бол дэлхийн хамгийн том санхүүгийн зах зээл бөгөөд түүний эргэлт нь хувьцааны болон бусад зах зээлийн эргэлтээс ихээхэн давдаг.




#Article 251: Булган сум (Архангай) (400 words)


Булган сум нь Архангай аймгийн сум юм. Сумын төв нь Улаанбаатар хотоос 526 км, Цэцэрлэг хотоос 36 км зайд байрладаг. Тамир, Тусгалт, Баянбулаг, Зуун мод гэсэн дөрвөн багтай.

Тус сум нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут сум, Архангай аймгийн Ихтамир, Цэнхэр, Батцэнгэл, Эрдэнэбулган сумдтай хиллэдэг.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод, ой мод бүхий газар нутагтай. Далайн түвшнээс дээш 2500м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангайн уулсын мужид багтдаг. 321946 га нутаг дэвсгэртэй. Нутгийн дөрөвний нэгээс илүү талбайг ой эзлэх бөгөөд шинэс, хуш, гацуур, хус, улиас, бургас, хайлаас зэрэг мод ургадаг. Монгол оронд байдаг гүзээлзгэнэ, аньс, бөөрөлзгөнө, самар, мөөг, хад, үхрийн нүд, тошлой, таван салаа, таргаван шийр гэх мэтийн жимс жимсгэнэ, эмийн ургамал элбэг ургадаг. 

Уул хөвчдөө буга, согоо, янгир, ирвэс, бүргэд, тас, хэрэм, хүдэр бор гөрөөөс, үнэг хярс тарвага, зурам зэрэг амьтад элбэг. 

Газар хөдлөлийн эрчим 8 балл.

Тус сумын нутгаар Урд Тамирын гол урсан өнгөрөх бөгөөд Зуу модны гол сумын төвийн дундуур урсдаг. Урд Тамирын эхэнд байдаг Тэх харайхын хавцал нь байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.

Нийт газар нутгийн хэмжээ 321946,5 га.

Тус сумын Ар хөшигтийн агуйд эртний хүмүүс амьдарч байсан гэж эрдэмтэд үздэг. Шинэ чулуун зэвсгийн үед холбогдох хадны сүг зураг, дөрвөлжин булш, буган хөшөө, хиргэсүүрүүд, Түрэгийн үед холбогдох булш зэрэг эртний хүмүүсийн дурсгалууд бий.

Сумын хэмжээнд 93138 толгой малтайгаас 8846 адуу, 23914 үхэр, 28582 хонь, 31796 ямаа байна. Нийт малчин 586 өрх, 85 малтай өрх байна.

Архангай аймгаас Баянхонгор аймгийг холбосон шороон зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Сумын төв нь эрчим хүчний системд холбогдсон.

Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худгаас 70 гаруй иргэн 3 аж ахуй нэгж байгууллага, албан газрууд ундны усаа авч байна.

Сумын хүн амын 45 хувь нь залуу болон дунд насныхан, 41 хувь нь хүүхэд, 14 хувь нь ахмадууд байна.

Зуунмод багт байрлах 9 жилийн сургалттай дунд сургууль 1973 онд 346 сурагч, 18 багш ажилчин, 2 хичээлийн байртай байгуулагдсан бөгөөд өнөөдөр 10 бүлэгт 260 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтад 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамрах суралт 98.6 хувь, суурь боловсролын хамрах сургалт 97.3 хувь хүрсэн. 21 багш, 19 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. 

Ажиллах хүч салбараар:

Төрийн байгууллагад 141 хүн ажиллаж байна.

Булган сумын төв нь мал аж ахуй, модны үйлдвэрлэлийн давамгайлсан суурин юм. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 5 га-аар нэмэгдсэн.

Сумын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал.




#Article 252: Жаргалант сум (Архангай) (624 words)


Жаргалант (худам монголоор  жиргалангту) нь Архангай аймгийн сум юм.

Жаргалант сум нь 5 багаас бүрддэг: Эрдэнэ-Уул, Хоолт, Зуслан, Асайт, Баянцагаан. Дулаанхан уулын хормойд орших сумын төвийн дундуур Улиастайн гол урсдаг. Чулуутын гол тус сумын нутгаар дайран өнгөрдөг. Сумын хамгийн өндөр уул нь Пэрэнлэйлхүндэв.

Нийслэл Улаанбаатар хотоос 562-д км-ийн алсад оршдог тус ум нь ур ухаан, уран гартны өлгий нутаг гэгддэг бөгөөд, цагаан модон эмээлээрээ алдартай нутаг юм. Самар, жимс элбэгтэй. Байгалын үзэсгэлэнт газар, түүх дурсгалын олдвор, түрэгийн үеийн хүн чулуу, хадны сүг зураг, ан амьтан араатан жигүүртэн ховор эмийн ургамалтай сүрлэг сайхан уул усаар хүрээлэгдсэн сум юм.

Сайн ноён хан аймгийн эетэй засгийн хошууны үүсгэл, нутаг дэвсгэр:   Суут Богд Чингис Тэмүжин хааны арван дөрөвдүгээр үеийн үр Батмөнх Даян хаан хөвгүүддээ нутаг дэвсгэрээ хуваан өмчлөн захируулахад отгон хөвгүүн Гэрсэнзэд Халх түмэн ногджээ. Гэрсэнзийн эцэг нь алтан ургийн боржигин овогт хаан, эх нь Жалайр аймгийн хатан байсан тул Монголын түүхийн сурвалж бичгүүдэд түүнийг Гэрсэнз жалайр хун тайж хэмээн тэмдэглэдэг. Гэрсэнз 1513 онд төрж, 1549 онд 36 настайдаа нас нөгчжээ. Гэрсэнзийн үед Халхын нутаг дэвсгэр нь зүүн зүг Хянганы нуруунаас баруун зүг Алтай уул, өмнө зүг элсэн говиос хойд зүг Орос улсын хил хүрч байв. Гэрсэнзийг нас нөгчсөний дараа түүний их хатан Хатунгай Халхыг долоон хөвгүүнд нь хуваан захируулснаар “Халх долоох хошуу” үүсчээ. Халхыг хуваан захируулахад гуравдугаар хөвгүүн Онохуйд Горлос, Хэрэгүүд отог ногджээ.  Горлос нь язгуурын монголчуудын Дарлигины бүлэгт багтаж байсан эртний аймаг. ХII зууны үед Горлос нь Хянганы нуруугаар нутаглаж, Хамаг Монголын Хадаан баатар, Хотула хаан нарын эзэмшил байгаад 1203 онд Тэмүүжиний эрхшээлд орсон.

Онохуй үйзэн ноёны дөрөвдүгээр хөвгүүн нь Түмэнхан Хөндлөн ноён болно. Түмэнхан хөндлөн ноёны арван гурван хөвгүүдийн Харъяат нар нь Сайн ноён хан аймгийн эх үүсвэрийг тавьжээ. Түмэнхан ноён, түүний хөвгүүдийн орд өргөө нь Онгийн голын Гуюрихын газарт байжээ.

Түмэнхан Хөндлөн ноён улааны шашны урсгалын эсрэг шарын шашны урсгалыг дэмжсэн учир Банчин богдоос “Сайн ноён” цол хүртжээ. Тэрбээр ХҮII зууны эхээр Төвдөд гарсан улаан, шар малгайтын хоёр урсгалын тэмцэлдээний үеэр шар малгайтанд туслахаар Лхаст хүрэлцэн ирж, Баруун зууд Далай Блама-гийн шарилын сүм бүтээх зэргээр ихээхэн эргэл мөргөл үйлдэж, өргөл барьц өгсөний учир Банчин Богдоос “Номун хаан, Хөндлөн цөхүр” цол, мөнгөн тамгаар шагнагджээ. Түмэнхэний зүтгэл чармайлт, нэр сүрийг алдаршуулж, түүний ач хүү Данзан лам гэгч нь Халхын феодалуудын дотроос анх удаа өвөг эцгийнхээ “Номун хаан” хэмээх шашны цолыг залгамжлан авч, улмаар Онохуй үйзэн ноёны эзэмшлээс салж, тусгай биеэ даасан эзэмшил болжээ. Түмэнхэний суурийг тавьж,Данзан ламын тэтгэсэн шарын шашны үйл ажиллагаа нь яван явсаар их хүч нөлөө орж, хожим нь Халхын гурван аймгаас “Сайн ноён” аймаг салбарлан гарахын нэгэн шалтгаан болжээ. 1691 онд Манж Чин Улс Халх Монголыг албан ёсоор нэгтгэх ёслол хийсэн Долоннуурын чуулганаар Халхын хошуудыг олшруулан 34 хошуу болгоход Түшээт ханд 9, Сэцэн ханд 11, Засагт ханд 7, Сайн ноёнд 7 хошуу байгуулжээ. Долоннуурын чуулганаар Сайн ноёны 7 хошууг Түшээт ханд захируулсан боловч, хожим 1725 онд тусгай аймаг болгосон.

Түмэнхан Хөндлөн ноёны арванхоёрдугаар хөвгүүний нэр Хүүхэн, цол нь Базар, түүний хөвгүүн Цэдэн, цол нь Цогт хэмээмүй. Цэдэн цогтын хөвгүүн Зинамид Цогт ахай нь хожмын Сайн ноён хан аймгийн Эетэй засгийн хошууны анхны засаг ноён болно. Эетэй засгийн хошууг анх итгэмжит Эетэй эрх дайчин хошой чин ван Шамбын хошуунд хавсаргаж байгаад, Энх-Амгалангийн 48 дугаар онд /1709 он/ Зинамидыг засаг тэргүүн зэрэг тайж өргөмжилж, өөр нэгэн хошуу болгожээ. Ийнхүү Сайн ноён хан аймгийн Эетэй засгийн хошууны эх үүсгэл тавигдсан.

Сум, нэгдлийн дарга нар

Сумын засаг дарга нар

Монгол улсын гавъяат алдартан:

Эрдэмтэн мэргэд:

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн:

Улсын цолтой бөхчүүд:

Улсын хошой аварга малчин:

Улсын аварга малчин

Улсын аварга хадланч

Тус суманд алтан гадас одонгоор шагнагдсан 33, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан 44, Их монгол улсын 800 жилийн ойн медалиар шагнагдсан 28, сумын хүндэт иргэн 10, мөн 22 салбарын тэргүүний ажилтан цолоор шагнагдсан 118 хүн байдаг бөгөөд эдгээр иргэдийнхээ хөдөлмөр бүтээлийн алдар суугаар бахархаж байна.  




#Article 253: Өгийнуур сум (3611 words)


Өгийнуур сум нь Архангай аймгийн зүүн зүгт орших сум юм. 1618 км2 газар нутагтай, далайн төвшнөөс дээш 1327-1665 метр өндөрт өргөгдсөн, хуурай дулаан уур амьсгалтай, тал хээрийн бүсэд багтдаг. Сумын төв нь аймгийн төв Цэцэрлэг хотоос 100 км, Улаанбаатар хотоос 360 км зайд оршино. Тамирын гол ба Орхон голын уулзвар орчимд байрлах тус сум нь Өгий нуурын нэрээр нэрлэгджээ. 

Түүх, археологийн баттай баримтаас үзэхэд Өгийнуур сумын нутагт хүрэл, төмөр зэвсгийн үеэс эхлэн монгол нутаг дахь эртний улсуудын үеэр дамжин Их Монгол Улс, Юань улс, Дөчин дөрвөн хоёрын Монгол, Манж чин улсын ноёрхлын үеэс өнөөг хүртэл хүмүүс тасралтгүй нутаглан сууж өөрсдийн түүх соёлын дурсгалаа үлдээжээ.

XI-XII зууны үед Цагаан хэрэмнээс Байгал нуур, Хянганы нуруунаас Алтайн нурууны чанадад хүртэлх уудам нутагт монгол угсааны олон аймаг, аймгийн холбоо оршиж байв. Тэдгээр аймгуудын нэг нь Найман бөгөөд тус аймгийн нутгийн бүрэлдэхүүнд өнөөгийн Өгийнуур сумын нутаг багтаж байжээ.

Монголын эзэнт гүрэн 1260-аад оны үеэс хэд хэдэн томоохон улсад хуваагдсан бөгөөд Монгол, Түвд, Хятадыг багтаасан Юань улс байгуулагджээ. Улмаар Хархорум төвтэй уугуул монгол орон Юань улсын давааны арын муж болон хувирчээ. Энэ үед Өгийнуур сумын нутаг давааны арын мужийн бүрэлдэхүүн хэсэгт багтаж байжээ.

Монголын феодалын бутралын үе болох XIV зууны II хагасаас XVII зууны үед монгол орон зүүн баруун хэмээх хоёр хэсэг болж зүүн монгол нь дотроо зургаан том эзэмшилд дам хуваагджээ. Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнз халх түмний хойд хэсгийг өвлөн авч Хангайн уулаар төвлөн байгаад XVI зууны дундуур долоон хөвгүүндээ хуваан захируулснаас Ар халх долоон хэсэг болон хуваагдаж үүнээс Арын долоон отог буюу Халхын долоон хошуу үүсжээ. Өгийнуур сумын нутаг эдгээр зургаан түмний нэг болох Халх түмний нэгэн хэсэг Гэрсэнзийн дөтгөөр хөвгүүн Онохуйны эзэмшил нутагт багтаж явжээ. Түүний дараа Онохуйн ахмад хөвгүүн Автайн эзэмшилд багтах болсон байна (Мөн тэнд. Тал 184).

Манжийн ноёрхлын үед (1691-1911) Өгийнуур сумын нутгийн хойд хэсэг (Одоогийн Өлзийт сумын нутгийн хамтаар) “хавсран захирагдсан Өөлдийн хойт хошуу” хэмээн нэрлэгдэж байжээ. Мөн баруун өмнөд хэсгийн өнөөгийн нутаг манжийн ноёрхлын үед “хавсран захирагдсан Өөлдийн өмнөд хошуу”–ны нутагт багтаж байжээ. Харин өмнөд хэсгийн газар нутаг нь халхын Очирайбат Түшээт сайн ханы хошууны бүрэлдэхүүнд багтаж байсан байна.

Богд хаант Монгол Улсын үед (1911-1921) Өгийнуур сумын нутгийн хойд хэсэг 1922 онд Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйсийн хошуу гэж, харин баруун өмнөд нутаг нь Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу, өмнөд хэсгийн нутаг нь Халхын Очирбат Түшээт сайн ханы хошууны хойд захад хамаарагдаж байжээ.

Ардын засгийн жилүүдэд (1923-1931) Өгийнуур сумын нутгийн хойд хэсэг Цэцэрлэг Мандал уулын аймгийн Баянбайшир уулын хошуу гэж нэрлэгдэн бүрэлдэхүүнд, баруун өмнөд хэсгийн нутаг нь Цэцэрлэг мандал уулын аймгийн Хотонт уулын хошуу, Эрдэнэ булган уулын хошуунд нутгийн бүрэлдэхүүнд тус тус багтаж явжээ.

Өгийнуур сум хойд талаараа Бага Дүүхээ, Орхон Тамирын бэлчрээс урагшаа Хотонт уулын ар, Дойтын Цагаан нуур баруун хязгаар нь Тэмээн хүзүүний хөтөл, зүүн хязгаар нь Өгийн цагаан хөтөл, Хөөвөр хүртэлх 1.7 мян.ам км нутагтай. Д.т.д 1300-1480 м өргөгдсөн хуурай дулаан уур амьсгалтай тал хээрийн бүсэд багтдаг, аймгийн бусад сумдаас хамгийн нам дор газарт оршдог. Аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 368 км зайтай оршдог.

/Өгий нуурын газарзүйн солбицол. ЗУ 1020341, ХӨ 470 401  Хүйс цэг-Орхон ХӨ 470431 ЗУ 1020391/

Өгийнуур сум хойд талаараа Өлзийт, зүүн талаараа Хашаат, урд талаараа Хотонт, баруун талаараа Төвшрүүлэх, баруун хойд талаараа Батцэнгэл сумтай тус тус хил залгадаг. Нутгийн ихэнх хэсгийг Орхон, Тамир, Хөгшин Орхоны тал хөндий эзэлдэг. Тамир, Орхон, Хөгшин Орхон тэдгээрийн цутгал голууд урсдаг. 

Монгол орны газрын гадарга янз бүрийн хэлбэр дүрстэй өндөр, нам уул, ухаа гүвээ, цав толгод, өргөн  уудам тал хөндий хослон оршдог бөгөөд нутгийн хойд хагаст Цэрдийн галавын сүүлч, Дөрөвдөгч галавт өргөгдсөн атриат уулын тектоник-элэгдлийн хотгор гүдгэр, дунд Неоген, Дөрөвдөгч галавын хөмбөн, хөмбөн-цулдам шинэхэн өргөгдөл зонхилсон эртний атриат суурин дээр тогтворжсон уул тал онцгой ялгардаг.  Өгий нуур сум нь Төв Азийн геоморфологийн их муж-Хангайн муж-Хануй голын дэд мужид багтах бөгөөд Өлзийт болон Хотонт сумтай хиллэж буй хэсгээр хөндийн ёроолын татмын, Төвшрүүлэх болон Хашаат сумын зарим газар хэрчигдэл ихтэй дундаж өндөр уулс үргэлжилнэ. Дундаж өндөр уулс нь манай орны Хангай, Хэнтийн нурууны өндөрлөгүүдийн захаар хамгийн их тархсан байна. Сумын төв орчим хөндий ёроолын татмын мөн тэгшрэлийн гадарга хосолсон тал хээрийн бүсэд багтдаг нь харагдаж байна. Хашаат сумын орчим тод илэрсэн эргийн далан, нуур орчим тэгшрэлийн гадарга, харин баруун өмнө талаар голын хурдаст пролювийн болон тэгшрэлийн гадарга бүхий тал газар зонхилно. Дэлхийн чулуун мандлын өнгөн хэсэгт орших газрын гадаргатай нүх сүвээр холбогдсон хөндий орон зайг агуй гэнэ.

Монгол орны ихэнх нутаг 30 хүртэл налуутай байна түүнээс Архангай Өгий нуур сум нь баруун хойд зүүн хэсгээр 60-120   Өгий нуур болон нутгийн ихэнх хэсгийг 30, баруун өмнө болон урд хэсгээр 60  –ын налуутай байна. Алтайн уулс тогтолцоотой харьцуулахад 80  –иар бага байна. Энэхүү бүс нутагт мал маллах болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой юм.

Архангай аймгийн Өгий нуур сумын ихэнх нутаг нь гадаргын хэрчигдлийн хувьд 500-1000 м, баруун хэсэг болон төвийн орчмоор 1000-2000 м, харин зүүн хэсгийн багахан газар 4000-6000 м, нуурын орчим 500-1000 м Батцэнгэл сумын орчим 500 м доош шигүүтэй байна

Монгол орон геологийн тогтоц бүрэлдэн тогтсон түүх нь олон үе шат бүхий урт удаан хөгжлийн эцсийн үр дүнд бий болсон орчин үеийн үргэлжилсэн ба алагласан блок бүрхүүлт атриат нэн ээдрээтэй бүтцийг бүрдүүлжээ. Өгий нуур сум нь рифейн өмнөх үеийн хувирмал чулуулгийн бүрдэл, бүтцүүд бүрэлдэн тогтсон үе шат. Энэ үед ул суурийн амфиболит гнейс, гантиг, кварцит зэрэг талст чулуулаг үүссэн хамгийн эртний (дээд архей-доод протерозойн). Геологийн бүтцээр дөрөвдөгч галавт хамаарах элс хайрга, шаварлаг, бал чулуу тогтоцтой.

Өгийнуур сум баруун хэсгээр Чулуун  нүүрсний систем-доод  нэгтгэлгээ боржин, Өлзийт сумтай хиллэж буй хэсгээр дунд дээд нэгтгэлгээ, Хашаат сумтай хиллэж буй хэсгээр Неогений дөрөвдөгчийн галав хүрмэн чулуу, Хотонт сумтай хиллэж буй хэсгээр доод дунд нэгтгэлгээ баруун өмнө-дээд рифей нутгийн ихэнх хэсгээр дунд дээд нэгтгэлгээ геологийн хэв шинж тархсан нь харагдаж байна. Геологийн хэв шинжийн хувьд Өгийнуур сум нь баруун-Завсрын үе, хойд хэсгээр граувакк флишолд ба бөсөл тив гаралт чулуулгийг оролцуулаад нуурын орчим-Улаан ба алаг өнгөт тив гаралт чулуулгийн саарал өнгөт элс сайргархаг ба элс хайргархаг чулуулаг, зүүн-тунамал чулуулгийн хэв шинжид хуваагдаж байна

Архангай аймгийн Өгийнуур сумын зүүн хойд хэсгээр нуурын орчим хайрга элс, Дунд эрт төрмөлийн-Скарны, Металл-төмөр, металл биш-Химийн түүхий эд барилгын материал зэрэг ашигт малтмал тархсан байна. МУ-н эдийн засгийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрт Орхоны хөндийн газрын ашигт малтмалын нөөцийг хайх, нүүрс каолины батлагдсан ордуудыг ашиглах, Өгийнуур сум, Гурванбулаг сумын заагт орших Их бага тогтоо галт уулын хонхор дахь 80 сая тонн бүхий нүүрсний уурхайг хамтран  ашиглах, Өгийнуур, Төвшрүүлэх сумын нутгийн заагт орших төмрийн хүдрийн орд газар байгааг судалгаагаар тогтоосон байна.

Дунд ба шинэ төрмөлийн эриний голлох хотгорууд-Цахиурлаг-Карбонатлаг хурдсын, варисцид геосинклиналын нэгдэл, а-төвийн тектоникийн мужлалд хамрагдана. Өгийнуур сумын ихэнх хэсгийг дээд эрт төрмөлийн Орхон Тамирын бэлчрээс урагшаа дээд эрт төрмөлийн молассын нэгдэл, Хашаат сумтай хиллэж буй хэсгээр-хүрмэн чулуу, варисциуд геосинклинал, нуур орчим болон өмнө-доод дунд төрмөлийн молассын нэгдлийн эрин мөн дээд эрт төрмөлийн, Төвшрүүлэх сумтай хиллэж буй-дээд рифей кембрийн, рифей нэгдэлд хамаарагдана.

Архангай аймгийн Өгийнуур сум Дөрөвдөгчийн ангилагдаагүй хурдас мөн орчин үеийн хурдас тархсан. Хашаат сумтай хиллэж  буй  хэсгээр-Дээд  дөрөвдөгч орчин үеийн /голын/, дөрөвдөгчийн ангилагдаагүй хурдас, эльювийн десерцийн, делювийн дөрөвдөгч ангилагдаагүй хурдас, өмнө хэсгээр-Нуур голын дээд дөрөвдөгч, дээд дөрөвдөгч орчин үеийн хурдас, баруун хэсгээр-Элювийн дөрөвдөгч ангилагдаагүй хурдас, зарим хэсэгтээ коллювийн хурдас бүхий дөрөвдөгчийн өмнөх үеийн чулуулаг, дээд дөрөвдөгчийн хурдас тархсан байна.

Архангай аймгийн Өгий нуур сум газар чичирхийллийн муж 8-9 балл ба газар хөдлөлтийн голомт үүсэж болох бүс /Рихтерийн шатлалын магнитуд/ Талбайлаг 6.6-7.0 Шугаман 6.6-7.0 хүчтэй газар хөдлөлтийн бүсэд багтдаг. Могодын газар хөдлөлтөөр ойр сумын төвийн 50 орчим байшингаас 6 байшин нь бүр мөсөн нурж 14 байшин нь цаашид ашиглах боломжгүй эвдэрч үндсэн хэсэгт нь их засвар хийх шаардлагатай болсон ба Булган аймгийн Булган сум, Могод, Хишиг-Өндөр, Сайхан Орхон сумд Архангайн Цэцэрлэг хот, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх зэрэг суурин газрын барилга байшинд их бага хэмжээний гэмтэл учирсан байна.

Галт уулын чулуулгийг петрохимийн шинжээ төрөлжүүлсэн нь Толет хүрмэн чулуу-андезит хүрмэн чулуу тархсан нутаг Өгий нуурын бүсэд хамрагдана. Архангайн Өгийнуур сум нь шинэ төрмөлийн эриний галт уулын муж дахь гүний голлох хагарал буюу галт уулын голомтын бүс /неккц, шток/ галт уулын бүтцийн үлдэгдэлд хамрагдана.

Цэвдгийн мужлалт алаг цоог ба ховор алаг цоог тархсан бөгөөд нутгийн баруун, хойд хэсгээр улирлын цэвдэг чулуулаг-Хөндий хотгорын жилийн дундаж температур 00-+200C улирлын хөлдөлтийн гүн 3.0-4.5 м 2.5-5.0 зүүн хэсгээр-жилийн дундаж температур +30-+1000C улирлын хөлдөлтийн гүн 2.0-4.0, 2.0-4.5м байна.

Монгол орны газрын гадарга нэгэн жигд биш янз бүрийн хэлбэр дүрс байрлал бүхий өндөр уулс тэгш тал газар өргөн хөндий том нуур гол мөрөн, өвс ургамалтай ба ургамалгүй нүцгэн гадарга алаглан оршдог нь тус орны байгаль уур амьсгалын байдлыг нэн олон янз болгоно.

Аливаа  орны  уур амьсгалыг бүрдүүлж буй  анхдагч үндэс  нь  нарны илч бөгөөд  нарны цацрагийн ирж байгаа туяатай энерги хийн мандлын дулааны солилцоо агаарын урсгалуудын шилжилт зэрэг уур амьсгалыг бүрдүүлэгч бусад хүчин зүйлст шууд нөлөөлнө. Нар гийгүүллийн үргэлжлэх хугацаа тухайн орон нутгийн өргөрөг, тэнгэрийн хаяаны хаагдал, үүлшил зэргээс шалтгаална. Монгол орны жилийн 230-260 хоног цэлмэг байдгаас нарны гийгүүллийн хугацаа урт байх бөгөөд жилд 2600-3300 цаг нар гийгүүлнэ. Газрын гадарга орчны агаарын температур хоногийн туршид хөрсний гадаргын температурын өөрчлөлттэй уялдан дагалдаж байна.

Уур амьсгалын мужлал: 

Д.т.д 1800 метрээс дээш өндөр өргөгдсөн чийглэг-хүйтэн,

Д.т.д 1300-1800 метр өргөгдсөн чийглэгдүү-сэрүүн,

Д.т.д   700-1300  метр     өргөгдсөн    хуурайдуу-сэрүүвтэр    уур   амьсгалтай    гэсэн    мужлалаар  авч  үзвэл Өгийнуур сум нь чийглэгдүү сэрүүн  уур амьсгалтай мужид хамрагдаж байна. Монгол орон эх газрын гүнд, д.т.д ихээхэн өргөгдсөн, хотгор  гүдгэрийн  эрс  ялгаатай байдал нь  агаарын  температурын  горимд  ихээхэн  нөлөө үзүүлдэг.

Газрын гадаргад жилийн туршид ирэх нарны цацрагийн хэмжээ өөр өөр байх учраас температур өвөл бага, зун нь их байдаг. Манай оронд өвлийн улиралд агаарын температур дундаж хэмжээгээр -150C-350C хүртэл үнэмлэхүй хэмжээгээр -300C-550C хүртэл хэлбэлздэг зүй тогтолтой байдгийн дээр уулсын хоорондоо хотгор хөндийд уулнаасаа хүйтэн байдаг буюу хүйтний эрч газар нутгийн д.т.д өндөр ихсэх тутам буурч байдаг онцлогтой байна.

Архангай аймгийн Өгийнуур сум нь бусад сумдуудаас хамгийн нам дор орших бөгөөд 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэл урин дулааны улирал үргэлжилж зуны VII сард  хамгийн ихдээ 17,50C хүртэл дулаарч хур бороо орж өвс ургамал жигдэрнэ. Харин өвөлдөө хамгийн хүйтэн буюу I сард -18,90C хүйтэрч байгаа нь бусад сартай харьцуулахад хүйтэн байдаг.

Өгийнуур сумын харьцангуй чийгшлийн хэмжээг I, IV, VII,X саруудыг харьцуулахад VII сард 50% байгаа нь бусад сараас 10%-15%-иар бага чийгшилтэй байна.

Өгийнуур сумын  хойд  хэсгээр нарны нийлбэр цацрагийн жилийн дундаж 1200-1300 квт.цаг/м2. Харин нутгийн өмнөд хэсгээр 1300-1400 квт.цаг/м2 байна.

Нэг жилд нар гийгүүлэх хугацаа нь 2600-3300 цагаар байдаг. Харин Өгийнуур сумын нар гийгүүлэх дундаж хугацаа 2700-2800 /цагаар/ үүнээс харахад нар маш сайн гийгүүлдэг бөгөөд нарны эрчим хүчийг ашиглахад тохиромжтой нутаг юм. Монгол орны жилийн 230-260 хоног цэлмэг байдгаас Өгийнуур суманд цэлмэг өдрийн тоо 80 байна. Архангай аймгийн Өгийнуур сумын агаарын дундаж температур 0-20С, монгол орны дундаж температуртай харьцуулахад 7 дахин бага байна. Их хүйтэн өдрийн тоо 20-30, их халуун өдрийн тоо 10, хүйтрэлтгүй үеийн үргэлжлэх хугацаа /өдөр/ 90-110, цасан шуургатай өдрийн тоо 5-аас доош байгаа нь үндэсний атласаас харагдаж байна.

Өгийнуур сумын хувьд өдрийн урт зун хамгийн их буюу 9.5, өвөл хамгийн бага буюу 6 цаг байгаа нь зуны улирлаас 3.5 цаг их үргэлжилдэг. Хавар, зун цэлмэг өдрийн тоо бага, харин өвөл, намар цэлмэг өдрийн тоо их байгаа нь ажиглагддаг бөгөөд зун бүрхэг өдрийн тоо 8 цаг байгаа нь хур бороо их ордогтой холбоотой, өвөл цэлмэг өдрийн тоо 10 байгаа нь үүл бага байдагтай холбоотой. 

Үүлшил нь агаарын орчил урсгалын хүчин зүйлсийн жилийн явц, хотгор гүдгэрийн байдлаас ихээхэн шалтгаална. Өгийнуур сумын хувьд XII сард үүлшил 3 балл, харин VI  сард үүлшил 7 балл байгаа нь XII сараас 4 баллаар их байна. 

Хур тунадасбол тусорны нутаг дэвсгэрийн уур амьсгалын нөхцөлийг илэрхийлэх чухал хүчин зүйлсийн нэг юм. Монгол орны нутаг дэвсгэрийн хур тунадасны газарзүйн хуваарилалт нь дараах хүчин зүйлсээс шалтгаална. Үүнд:

Өгийнуур сумын хувьд тогтвортой цасан бүрхүүлтэй өдрийн тоо-110, цасан бүрхүүлийн дундаж зузаан 7 см байна. Тогтвортой цасан бүрхүүлтэй өдрийн тоо, цасны дундаж зузаан их байх нь хавар зуд
болж мал хорогдох эрсдэлийг буй болгоно.
Нийлбэр хур тунадасны хэмжээ 235 мм. Үүнээс хамгийн их VII сард 67.2 мм, хамгийн бага нь I сард 1.2 мм унадаг нь VII сараас 66 мм бага байдаг. 

Архангай аймгийн Өгийнуур сумын хур тунадасны дундаж хэмжээ баруун хойд хэсгээр 300-400 мм, зүүн өмнөд хэсгээр 250-300 мм говийн болон зүүн бүсийн нутгуудтай харьцуулахад харьцангуй хур тунадас ихтэй байгаа нь газар тариалан эрхлэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ.

Хүйтэн улирлын хур тунадасны дундаж хэмжээ 10-20мм, дулаан улирлын хур тунадасны дундаж хэмжээ 200-300мм, харин агаарын харьцангуй чийгийн дундаж хэмжээ I сард 60%-70%, IV сард 30%-иас доош, VII сард 40%-50%, X сард 40%-иас доош байдаг.

Агаарын жилийн дундаж даралт 848 гПа байна. Гантай зуны давтагдал 30-35%, цасан шуургатай өдрийн тоо жилд 5-с доош, шороон шуургатай өдрийн тоо жилд 10- 20 байдаг. Баруун хойд хэсгээр хахир өвөл чийгийн хангамж 1.1-2.5, дулаан хангамж 1500-2000, харин зүүн өмнө хэсгээр хахир өвөл, чийгийн хангамж 2.6-4.0, дулаан хангамж 2000-2500. Салхины хурд IV сард хамгийн их буюу 3.1 м/сек, харин VIII сард хамгийн бага 1.4 м/сек байгаа нь IV сараас 1,7 м/сек-ээр бага байна. Салхи ихтэй   байх нь салхины эрчим хүч ашиглахад тохиромжтой.

Гол мөрний усны горим:

Өгийнуур сумын нутагт орших гол, нуур умард мөсөн далайн ай савд багтдаг. Энэхүү ай савд Дэлгэр мөрөн, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хануй, Тамир, Идэр гэх мэт гол мөрөн орно. Нэгж талбайд ногдох голын нийлбэр урт сумын хойд хэсгээр 0.10-0.15 км/км2, харин өмнөд хэсгээр 0.05-0.10 км/км2. Ус зүйн сүлжээний нягтшил их байгаа нь хур тунадас их ордогтой холбоотой.

Гол мөрний нийлбэр урсац хойд болон зүүн хэсгээр 25-50 мм, харин өмнөд баруун хэсгээр 50-100 мм. Гадаргын урсац 25-50 мм, газрын доорх урсац 25-50 мм, газар нутгийн чийгшил 200-250 мм, ууршилт 250 мм дээш, усны гадаргаас уурших ууршилт 400-600 мм. Харин гол мөрний усны горим: хаврын шар ус, зуны хур борооны усаар үерлэдэг гол, газар доорх ус 20%, цасны ус 25%, хур борооны ус 55%, гол мөрний мөсний горим 160-180 байгаа нь харагдаж байна.

Нуур нь далайтай нийлдэггүй, далайгаас хол орших, бүхэлдээ газраар хүрээлэгдсэн их ус юм. Өгий нуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. Өгий нуурын морфометрийн шинж чанар талархаг газрын нуурын мужид хамаарагддаг. Үнэмлэхүй өндөр-1337 км, талбай- 25 км, урт-7.4 км, өргөн-5.3 км, эргийн шугамын урт-24.7 км юм.

Газрын гүний эрдсийг шингээсэн өвчин эмгэгийг илааршуулахад тустай байгалийн ундарга усыг рашаан гэж нэрлэнэ. Өгийнуур сум нь цахир хүчилтэй халуун рашааны мужид багтдаг бөгөөд Сарлагийн, Цац толгойн, Тамирын улаан хошууны рашаан зэрэг рашаантай. Кали, натри, магни, гидрокарбонат зонхилсон найрлагатай, нутгийн хүмүүс ходоод гэдэс дотрын өвчинд ууж сувилдаг.

Өгийнуур сум нь Бага Дүүхээ Орхон Тамирын бэлчрээс урагшаа нугын давсархаг, нунтаг карбонатлаг хүрэн хөрс, зүүн өмнө хэсгээр нунтаг карбонатлаг хүрэн, Хотонт сумтай хиллэж буй хэсгээр нугын давсархаг, сумын төв орчим нунтаг карбонатлаг хүрэн харин нуурын орчим нугын давсархаг, баруун нугын хээршсэн хөрс тархсан байна.

Цөлжилтийг зэрэглэлээр нь доройтоогүй, сул, дунд хүчтэй, нэн хүчтэй гэж ангилдаг. Өгийнуур сумын нутаг дэвсгэрийн ихэнх  хэсэг  нь  сул зэрэглэлтэй, сумын  төв  хэсгээр доройтол илрээгүй,  зүүн хойд хэсгийн багахан хэсгээр нэн хүчтэй зэрэглэлд багтаж байна.

Өгийнуур сум нь ландшафтын хувьд нутгийн төв хэсгээр хуримтлалын гаралтай умард хуурай хээрийн, Өлзийт сумтай хиллэж буй хэсгээр хуримтлалын, нуур орчим хэрчигдэлтэй элэгдэл эвдрэлийн, зүүн хойд хэсгээр тэгшрэлийн гадаргатай хуримтлалын, сумын төв орчим элэгдэл хуримтлалын, баруун өмнөд хэсгээр давсархаг ландшафт зонхилдог.

Тус сум нь Хангайн уулт өндөрлөгийн зүүн хэсгийн өндөр уул бүхий ой хээр, умард хуурай хээрийн дэд муж - ар хажуугийн ой /10-20%/, ян сарьдаг /10%-иас бага /, хээр /10%-иас бага / бүхий уулын нугын мужлалттай. Өлзийт болон Хашаат сумтай хиллэж буй хэсгээр өмнөд хуурай хээрийн, ар хажуугийн ойн, умард хуурай хээрийн, нуурын орчим бүсийн ландшафт нугын, сумын төв орчим өмнөд хуурай хээрийн, баруун умард хуурай хээрийн гэсэн бүсүүдэд багтаж байна

Өгий нуур нь олон сая жилийн өмнө хөрсний цөмрөлтийн улмаас тогтсон байгалийн үзэсгэлэнт нуур агаад манай улсын томоохон нууруудын нэг. Загас агнуурын баялагтай, түүхэн домог ч арвин. Өгийнуур нь 25 ам.км талбайтай, 7,4 км урт, 5,3 км өргөн, эргийн шугамын урт нь 24,7км, дунджаар 10м гүн, хамгийн гүн газраа 15,3м, эзэлхүүн нь 147,9 сая шоо метр, 12 дугаар сараас хадаалж баримтаглан 1-2 дугаар сард 1.0-1,3м зузаан хөлддөг. Хүхэрт устөрөгчөөр баялаг, наанга шавар тунадаг, эргийн дагуу элс хайрагтай, гүехэн хэсэгт нь усны ургамал замаг ургадаг.
Орхоны хөндийн сав газрын экосистемийг судлах төслийнхний судалгаагаар 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 45 зүйл хөвөгч амьтантай нь тогтоогдсон бөгөөд нуурын орчим сав газраар 95 зүйл шувуу намаржин, зарим нь нүүдэллэн дайрч өнгөрдөгөөс гадна монгол бах, гүрвэл, могой, туулай, дорго, чоно, зараа, сарьсан багваахай зэрэг амьтад байгааг судлан бүртгэсэн. 
Түүнчлэн Орхон гол дээр 1960 онд анх баригдсан модон гүүрийг барих ажилд Буур хэмээх Жамъян аварга биечлэн оролцож найман алд бүдүүн гуалинг гүүрний тууш нуруун дээр тавьсан бөгөөд тус гуалангийн хажуу талд  Буур хэмээх Жамъян аварга өргөж тавилаа хэмээн сийлсэн бичиг одоо хүртэл буй. 

Тамирын Улаан хошуу хэмээх газар Өгийнуур сумын төвөөс хойд зүгт 24 км зайтай оршино. Уг оршуулгын газрыг 2000 онд археологч З.Батсайхан нээн илрүүлж малтлага судалгаа хийжээ. 2002, 2004 онуудад археологч Ц. Төрбат малтлага судалгаа хийж дэвсгэр зураг үйлдэн 370 булштай хүннүгийн жирийн иргэдийн томоохон оршуулгын газар хэмээн тэмдэглэсэн байна. Ареологчид тус газар жил дараалан малтлага судалгаа хийж цөгцөн ёроолт хүрэл тогоо, төрөл бүрийн ваар сав, хүрэл толь, эрдэнийн чулуун сувс зэрэг олон сонирхолтой олдвор олжээ.

Өгийнуур сумын төвөөс хойш 20 гаруй км Тамирын голын хойд хөвөөнд Хэрмэн тал хэмээх газар оршдог. Тус хэрмүүд нь баруунаас зүүн тийш цуварсан гурван хэрмээс тогтоно. Баруун талын хэрэм нь 1.5 м өндөр, 400х452 м хэмжээтэй, хойд ба баруун зүүн урд талдаа хаалгатай, хаалганы өндөр 10 м, хэрмийн дотор, төв хэсэгт 35х25 м хэмжээтэй орды турь байх ба түүний буруун урдхан талд дөрвөн хэсэг шороон овгор байна.
Мөн эдгээр хэрмүүдийн ойр орчимд 4-6 км зайд Бурхан толгой, Эмээл толгой зэрэг хүннүгийн жирийн иргэдийн булш бүхий томоохон оршуулгын газрууд байх ажээ.

Өгийнуур сумын “Өгий” багийн нутагт Чилэн хэмээх эртний хотын үлдэц оршино. Уг балгасыг 2002, 2003 онуудад археологчид судалгаа хийж дэвсгэр зураг үйлджээ. Уг хотын үлдэцийг нутгийнхан одоо Чилэн, Чилэн балгас, Чилэн хангай хэмээн нэрийддэг байна. Чилэн нь Орхон гол дээрх Өгийн гүүрийн өмнө этгээдэд 2.5 км зайд, Орхон, Хөгшин Орхон хоёр голын хоорондох уудам цалгай хөндийн умард үзүүрт оршино. Чилэн нь зузаан шороо үелэн дагтаршуулж үйлдсэн залгаа хоёр хэрмээс бүрдсэн хот ажээ. Үндсэн хэрэм нь хойд зүгтээ байрласан бөгөөд нэг хэрмээс нь нөгөөд шууд орж гардаг хаалгатай. Одоогийн байдлаар, хойд талын гол хэрмийн үлдэц нь өндөр бөгөөд зузаан ажээ. Гол хэрмийн өндөр 59 м, хэрэм сууриараа 26 м өргөн, дээгүүрээ 4-6 м өргөн байна. Энэ хэрэм зүүн хойд хэсгээрээ хамгийн өндөр бөгөөд тэр нь гадна талаас 18 м өндөр юм. Уг балгасыг судлаачид 1900-аад үны эхээр анх нээн илрүүлж зохиол бүтээлдээ тэмдэглэсэн байдаг. В.В.Радлов, Д.Д.Букинич, С.В.Киселев, А.Очир нарын судлаачид тусгайлан судалсан байдаг. Тэд уг балгасыг Монгол нутагт ноёрхолоо тогтоож байсан Уйгар (МЭ VIII зуун-МЭ IX зуун), болон Кидан (МЭ IX-зуун- МЭ-XII зуун) улсын үед холбогдоно гэж үзжээ.

Уг балгас нь Архангай аймгийн Өгийнуур, Хотонт сумын зааг нутаг Дойтын Цагаан нуурын өмнөд этгээдэд нуурын гадаргаас дээш 50 метрт “Дойтын толгой” хэмээх жижиг уулан дээр оршино. Энэхүү дурсгалт газрын төвд уртаараа 60 м, өргөнөөрөө 50 м, өндрөөрөө 1,5 м суурь, түүнийг тойроод өмнө талаас нь бусад хэсэгт тус бүр 20х10 м таван жижиг барилга байна. Нийт талбай нь хойноос урагш 150 м, зүүнээс баруун тийш 250 м. Тус дурсгалт газарт анх Оросын шинжилгээний анги 19-р зууны сүүлээр хайгуул судалгаа хийж схемчилсэн дэвсгэр зураг хэвлүүлжээ. Түүний дараа монголын нэрт эрдэмтэн Х.Пэрлээ, Ширайши Нориюи нар судалсан байдаг ба эл балгас нь Персийн алдарт түүхч Ала-Дин Ата-Мелик Жувейнийн “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх” хэмээх сурвалжид тэмдэглэж үлдээсэн Өгөөдэй хааны 1237 онд босгосон хаврын орд болох “Гэгээн цагаан орд” байсан нь археологи болон сурвалжийн баримтаар нотлогдож байна.

Мөн Дойт толгой-г нутгийн зарим хөгшчүүл Дой хэмээх хатны нэрээр нэрлэгдсэн толгой хэмээн хуучилдаг.

Өгийнуур сумын Тамирын голын орчимд Чингис хааны 2-р хөвүүн Өгөөдэй хааны зуны орд болох “Шар орд” байсан тухай түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг. Өгөөдэй хааныг насан өөд болоход залгамжлах хаанаар түүний ахмад хөвүүн Гүегийг хаан ширээнд залах хуралдааныг Өгөөдэй хааны их хатан Туракина удирдан 1246 онд “Шар орд”-нд  хийлгэсэн гэдэг.

Мөн Өгийнуур сумын нутагт Хорчиг гүнийн хурал хэмээх хийд байсан гэх мэдээлэл байдаг боловч чухам хаана байсан нь тодорхойгүй байна.

Хээрийн ургамалшил нь хойноосоо урагшаа нугын хээр, жинхэнэ хээр, цөлжүү хээр гэсэн дарааллаар солигдон тархжээ. Өвс ургамал нь нутгийн алаг хиаг, хялгана, жижиг дэнлүүрт, үет хялгана бургас, шугуйн алаг өвс ургах боловч говь хээрийн бүсэд ургадаг ургамал, цэцэгтэй эмийн ургамлаас говийн ганга, Өгий нуурын зүүн, зүүн өмнөд тал нутгаар цагаан түрүү, зээргэнэ, Зэгэстэйн баруун, зүүн урд талын нутгаар хүнсний зориулалтад хэрэглэх гоньд жууцай, Орхон голын сав газарт мэхээр ургана.

Харин Өлзийт сумтай хиллэж буй хэсгээр-сөөг, чулуусаг алаг өвс ба ботуульт бүлгэмдэл, Хашаат сумтай хиллэж буй болон Өгий нуурын орчим-сөөгт ба жижиг бутлаг  үетэн,  өмнө хэсгээр-сөөг,  баруун хэсгээр-жижиг бутлаг үетэн  хялганат, сөөг, чулуусаг алаг  өвс ба ботуульт бүлгэмдэл тархана. Алаг өвс-хялганат бэлчээр нь уулын хээрийн хар хүрэн хөрс дагаж уулын энгэр бэл, хормой, ухаа гүвээ ам хөндийгөөр тархана.

Монгол орны нутаг дэвсгэр байгалийн газарзүйн хувьд нэн өвөрмөц онцлогтой учир бүс, бүслүүр үүсэж үүнд зохицон амьдрах амьтны аймаг нь ихээхэн баялаг бүрэлдэхүүнтэй юм. Иймд тус оронд өндөр уулын тагийн бүслүүрээс авахуулаад цөлийн бүс хүртэлх бүхэл бүс, бүслүүрийн  амьтад  амьдрах  нөхцөл бүрджээ. Өгийнуур сумын хөхтөн амьтан үлийн цагаан оготно жилийн турш байдаг. Зүүн өмнө хэсгээр- оготно, баруун хойд хэсгээр- монгол огдой байна. Үлийн цагаан оготно их байх нь бэлчээрийг ихээр сүйтгэдэг.

Тус сумын нутагт улаан номонд орсон хар тогоруу Орхон голын сав, Тамирын адгаар зусдаг. Баруун хэсгээр ойт хээрийн шувуу-цагаан дэглий, бор галуу ангир, алаг шунгаач, сохор элээ, намгийн цагаан элээ, шилийн сар, цармын бүргэд, идлэг шонхор, хайргын хөгчүү, харин хойд, өмнө зүүн  хэсгээр уулын хээрийн шувууд болох хилэн омруут ахууна, тураг гогой, ангир, алаг шунгаач, сохор элээ, намгийн цагаан элэгт, цармын бүргэд, ѐл, эдлэг шонхор, хайргын хөгчүү зэрэг шувуудтай.

Манай орны уулархаг нутгийн гол мөрөн, нуур, говийн шорвог давст нуурт 11 овог, 36 төрөлд хамаарах 75 зүйлийн загас байна.   Нуур,  голуудын  газарзүйн  байршил, хэв шинж,  амьдрах орчны онцлогоос хамааран загасны зүйлийн бүрдэл харилцан адилгүй байх бөгөөд улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, тул гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд 14 зүйл загас байдаг.

Өгийнуур сум нь Умард мөсөн далайн ай савд багтдаг тул гол, нуур нь Сибир хилэм, тул, зэвэг, цагаан загас, пельд, омоль, Сибир хадран, балиус, цурхай, улаан нүдэн, нуурын жараа, нүцгэн  жараа,  мөнгөлөг  хэлтэг,  булуу цагаан  сахалт  эрээлж,  сибирын  нусган  жараахай, цулбуурт, алгана, сибирын шанаган загас зэрэг олон төрөл зүйлийн загастай.

Өгийнуур сум 2014 оны байдлаар 3073 хүн амтай байсан ба үүнээс Өгий баг 539, Орхон 618, Тоглох 695, Зэгстэй 603, Дойт 618 хүн амтай байжээ.

Сумын иргэдийн насны байдлыг авч үзвэл 2014 оны байдлаар 0-4 нас 10%, 5-10 нас 25%, 15-59 нас-60%,

Баатад, Боржигин, Өөлд, Харнууд, Хойд, Хошууд, Цахар, Цорос, Монгол, Урианхан.

/Архангай аймгийн өсвөрийн хөнгөн атлетикийн 100метрийн гүйлтийн төрлийн рекордыг шинэчлэн тогтоосон/ 2018 
/Идэрчүүдийн хөнгөн атлетикын 100'200 метрийн гүйлтийн улсын аварга/ 2018

/Улсын шигшээ багийн тоглогч/ 2017 
/Клубын аварга болон цомын аварга шалгаруулах тэмцээнүүдээс 10 гаран удаа шилдэг тоглогчоор шалгарсан/

БОАЖЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага хамтран хэрэгжүүлж буй ус намгархаг газрын экосистем хамгаалах, зохистой ашиглах голын сав газрын менежментийн загвар төслийн хүрээнд Өгий нуурын Мэдээлэл, сургалтын төв байгуулагдан ажиллаж байна.




#Article 254: Өлзийт сум (Архангай) (214 words)


Өлзийт сум нь Архангай аймгийн сум юм. Тус сум нь 1720 км2 бүхий нутаг дэсгэртэй. 2006 оны байдлаар 3,126 хүн амтай, мал сүргийн нийт тоо толгой 2006 оны байдлаар 126,295 байна. Нутгийн захиргааны бүтцийн хувьд Бодонт, Ямаат, Байшир, Хөшөөт гэсэн 4 багтай .1931 онд Батцэнгэл уулын хошуунаас байгуулагдсан. Өлзийт сумын нутаг нь хуучнаар Бишрэлт бэйсийн хошуу бөгөөд одоогийн Архангай аймгийн төвөөс 140км зайтай оршдог.

Сайн ноён хан аймгийн харъяанд Халх хошууны тоонд орж 1762 онд байгуулагдсан Өөлдийн өмнөд хошуу 1912-1923 онд Бишрэлт бэйсийн хошуу гэж нэрлэгдэж байсанаа 1924 он Цэцэрлэг мандал аймгийн Баянбайшир хошуу нэртэй болсон бөгөөд 1931 оноос одоогийн Архангай аймгийн Өлзийт сум болсон. Олонх баруун Монголын дөрвөн Ойрадын Өөлд ястан юм. Өлзийт сум Алтан зуу бурхан шүтээнтэй. түүндээ зориулж шиний 15, намарын дунд сарын 15 морь уралдуудж, бөх барилдуулж, хурал ном хураж наадам хийдэг.Алтан зуу бурхан нь 1640 оны үед Ойрадын зая бандида Намхайжанцан төвдөөс алтаар зуу бурхан хйилгэж аривнаалуулан залж ирсэн түүхтэй. зуу бурхан гэдэг нь бурхан багшийн өөрий нь амьд сэрүүнд бүтээсэн бурхан багшийн дүр юм. 1640-1930 аад он хүртэл шүтэж байсан. хувьсгалын үед зуу бурхан алга болсон.1997 онд Базар манжгаа нутаг усны ард түмэний туслажмтайгаар ахин бүтээсэн түүхтэй.

Архангай аймгийн Өлзийт сум 172034 га газар нутагтай 2014 оны байдлаар 3333 хүн амтай, 1088 өрхтэй, 214 мянган толгой мал тоолууллаа.




#Article 255: Өндөр-Улаан сум (1056 words)


Засаг захиргаа, нутаг дэвсгэр Өндөр-Улаан сумын төвийг Тээл гэдэг. Аймгийн төвөөс 122 км, нийслэл Улаанбаатараас 560 км зайд оршино. Бэлх, Азрага, Донгой, Хануй, Баянгол гэсэн 5 багаас бүрдэнэ.

Манжийн ноёрхолын үед Халхын умар замын дундад зуун этгээдийн хошуу (1692-1911) гэж нэрийдэж яваад, Богд хаант Монгол улсын (1911-1923) үед болсон 1921-1923 онуудад ихэнх нутаг нь Сэцэн Чин вангийн хошуунд захирагдаж 18 хэсэгт нь багтах бөгөөд зүүн баруун Цахар, Шива Ширээт Хутагтын шав отог байв. Ардын засаг мандсны дараа Монгол улсын засаг захиргааны шинэчилсэн дүрэм ёсоор 1923 онд Цэцэрлэг Мандал уулын аймгийн Хан-Өндөр уулын хошуунд багтаж байсан Дэлгэр Өндөр Дашлан гэсэн хоёр жижиг сумын ардын хамтарсан хурал болж хоёр сумаа нэгтгэн Дэлгэр-Өндөр сум болгожээ. Хожим нь Улсын Бага Хурлын тогтоолоор 1931 онд орон нутгийн засаг захиргаанд өөрчлөлт оруулан хошуу, арван гэр гэсэн засаг захиргааны хэтэрхий тархай бутархай нэгжийг татан буулгаж шинэчлэхэд эл нутгийн ард Баруун, Зүүн Цахарын овооноос эл тод харагддаг жижигхэн мөртлөө үзэсгэлэнтэй нүдэнд дулаахан уулынхаа нэрээр Өндөр-Улаан гэж нэрлэсэн түүхтэй. 

Байгуулагдсныхаа дараа Өндөр-Улаан сум нь Мөрөн, Жаргалант сумдтай хил залган оршиж, 326 өрх, 7 багаас бүрдэж байжээ. 1932 оны 10 дугаар сарын эхээр сумын ардын томоохон хурал болоход 200 шахам төлөөлөгч цугларч, шинэ эргэлтийн бодлогыг сайшаан дэмжиж, сонгуулийн эрхийг сэргээх ардын аж ахуйг албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцүүлжээ. Тэр хурлаар сумын захиргааг байгуулан даргаар нь Д.Уртнасан, нарийн бичгийн даргаар нь Ганжууржав, тэргүүлэгчдээр Сандуйжав, хамтралын дарга асан Майдар, хоршооны дарга Даваа нарыг сонгосон байдаг. 

Тус сум нь 2008 оны хүн амын тооллогоор 5729 хүн амтай, 1501 өрх гэртэй, харин нийт 233578 толгой малтай болж үүний 17231 адуу, 39134 үхэр, 107079 хонь, 70134 ямаатай болсон байна.  Мөн одоогийн Хануй багт Хануйн хөгжил нэгдэл ажиллаж байсан бөгөөд даргаар Ш.Данзан ажиллаж байжээ. 

Газар зүй, байгалийн  дурсгалт газар Архангай аймгийн хойт чиглэлийн уулархаг нутгийн төв. Хангай нурууны салбар уулс Чулуут, Хануй уужим саруул хөндийнүүдтэй. Нутаг дэвсгэр нь 4,4 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Үүнээс 101700 га ой мод, 800 га ус, 400 га хот суурин газрын эзэмшил, 100 га тусгай зориулалтын бүсэд хамаарагдана. Өөрөөр хэлбэл бэлчээр 70,6%, ой мод 22%, хадлангийн талбай 7,4% гэж ойлгогдно. Сумын нутгийн хойт цэг нь Хавцгайтын даваа, урд цэг нь Бортын даваа, зүүн цэг нь Мацаг толгой, баруун цэг нь Жаргалантын хясаа юм. Асгийн нуруу, Уужмын эх, Улаан байц, Баян хайрхан, Цогт хайрхан, Дэлгэр-Өндөр, Өндөр-Улаан, Баясгалан, Халзан бүргэдэй, Халзан даваа зэрэг аглаг өндөр уулс, Бөхөн, Дашлүн, Дайх, Хөхийн даваа, Бугат, Төмөртийн хөвч тайга бүхий нурууд хөндөлсөн үргэлжлэх агаад уул, нуруудын хооронд Донгой, Түмт, Хануй, Жаргалант,Бор бургас, Зуун мод, Мөнгөн толгой, Шаврын өргөн уудам хөндий хоолой, тэгш тал газартай, хөрсний бүтэц нь ойн цэвдэгт чандруулаг, карбонатгүй, карбонатлаг хар шороон нугын хар хүрэн үржил шим бүхий хөрстэй. Хануйн хөндийгөөр цэвдэгт намгийн, Чулуут голын хавцал сайр, хайрга бүхий хөрстэй талархаг газраа саарал хөрстэй. Үнэт чулуу барилгын түүхий эд элбэг.

Өндөр уулын түргэн урсгалт гол болох Чулуут, Суман, Хануй тэдгээрийн ай савд баруун зүүн гараас бэлчирлэн цутгах Баянгол, Азрага, Номгон, Шаргачин, Шавар, Бэлх, Бор бургасны голууд, Шанд Хөтөл, Шар булаг, Элст, Мараат, Усан толгой, Хадат, Шинэ булаг, Салаа Сонгинот зэрэг 200 гаруй булаг шандтай. Зөвхөн Чулуут гол Цахир солгойтоос Үхэр чулууны гарам хүрч, Суман голтой нийлээд Даага Шаргачин хүртэл нийт 108 км урсахдаа олон мянган га талбайгаас усаа цуглуулан 100 шахам гол горхийг ай савандаа нийлүүлдэг. Мөн Бүрдийн нуурууд, Авдартай, Хаяа, Сагсай, Ногоон нуур зэрэг 10 гаруй жижиг нуур бий. Өндөр-Улаан сумын нутагт эмчилгээнд зориулан ууж, сүсэглэн бишэрдэг. Бэлх, Булган, Төмөртийн хүйтэн рашаанууд байх бөгөөд амралт сувилал,алжаал тайлахад тохиромжтойгоос гадна байгалийн үзэсгэнлэнт нутаг юм. Геодези, геологийн мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтээс үзвэл усан ба утаат болор, хээрийн жонш, шүрмэсэн чулуу, шохойн чулуу, хүрмэн ба боржин, илүү сайн чанарын зос будаг, шавар, элс болон барилгын цутгуур, дүүргэлтийн чулуу элбэг байдаг. Энэ боломжийг ашиглан, ой мод ус, барилгын материалын үйлдвэрлэл явуулах боломжтой.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, нэгдүгээр сарын дундаж хүйтэн -22°- -24° градус, долдугаар сарын дундаж дулаан +14°-+16° градуст хүрч, жилд дундажаар 250-350мм тунадас унадаг аж. Аглаг царам, асга хад бага хэмжээний талбайг эзэлнэ. 

Уулсаараа хаг хөвд, өндөр уулсын сийрэг тачир өвслөг ургамал, бут сөөг, үетэн алаг өвс жижиг үет зонхилсон уулын ба ойт хээрийн сахлаг ургамал ургана. Харин Хануй, Суман, Чулуут голын дагуу хоолой Хөндийд ёрхөг, согоовор, агь амтлаг соргог ургамал, үет буурцагт, цэцэгт ургамлаар баялаг. Монгол алтан хундага, алтан гагнуур, хөх шар дэгд, ванчин гарав, бамбайн үндэс, монгол туйплан, мэтийн эмийн, мангир, хүнхээл, сонгино, гоньд, мөөг, самар, мэхээр, гичгэнэ, ямаахай зэрэг хүнсний, хад, тошлой, нэрс, үхрийн нүд, аньс, улаалзгана, гүзээлзгэнэ, зэрэг жимс, ургамал зүйл төрлөөрөө зуны дэлгэр цагт алаглан ургана. Хар мод, хуш, хус, бургас улиас, хайлаас, гацуур зэрэг шилмүүст болон навчит мод ой шугуйд нь зэрэгцэн ургана. Хөвч, хангай, тал хээр хосолсон эл нутагт буга согоо, гахай, бор гөрөөс, дорго жирх, хэрэм, хүдэр, туулай, чандага, үнэг, хярс, мануул тарвага, зурам, хяр хэцээр нь чоно шилүүс, үнэг зэрэг үслэг антай. Уул тагийн өндөрт тас, ёл, цармын бүргэд эргэж байхад зуны улиралд хун, галуу нугас, тоодог, тогоруу, аймаглан ирж, нутгийн шувуу болох тоншуул, бэг баатар, сар, шонхор, шар шувууд өвөлжиж, агнуурын шувууд болох хур сойр, ятуу, сүрэглэн нутаглана. 

Суман, Чулуут голд тул, зэвэг, цурхай, цулбуурт, хадран, хайрс зэрэг агнуурын загасаар элбэг. Халзан бүргэдэй, зуун салаа мод, мөн Бичигт Хангай, азаргын арбулгийн рашааны сав газар, Хануйн Төмөртийн рашааны эх зэрэг нь хол ойрын аянчин гийчнийг нүд баясгаж, сэтгэлээ хөдөлгөдөг үзэсгэлэнт сайхан хангайн сор байгаль юм. Хөшөө дурсгал Хануй багийн Урт булгын аманд орших том, жижиг хоёр хэрэгсүүр, хоёр дөрвөлжин булш буй. Том хэрэгсүүр нь Хануй голоос хоёр км зайд, Бурхант уулын энгэрээс зүүн тийш 1 км оршино. Ойролцоогоор 410х388 м хэмжээтэй дөрвөлжин чулуу байгууламж юм. Дөрвөн өнцөгт нь 1,7 м өндөр чулуу босгожээ. Нөгөө хэрэгсүүр нь 37х58 хэмжээтэй дөрвөлжин хэрэгсүүр аж. 108 ширхэг шигтгэсэн чулуун цагиргаас бүрдэнэ. Мөн Балгасан талын Хүннүгийн булш нь Бугатын нурууны араас баруун тийш Хануйн голын хөндийтэй залгасан “Гол мод” хэмээх аманд байшин, барилгын сууриудтай тул нутгийнхан Балгасан гэдэг.

Өндөр-Улаан сумын хүн эмнэлэг нь анх 1938 онд сувилагч, галч гэсэн 2 орон тоотой нэг эсгий гэртэйтэйгээр байгуулагдаж байсан. Жилд өсөн өргөжсөөр эдүгээ 80 гаруй жилийн түүхтэй сумын эмнэлэг болтлоо өргөжин хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тасралтгүй ажиллаж иржээ.1940-1977 онд бага эмч 1, сувилагч 2, галч 1 бүгд 4 орон тоотой 2 эсгий гэртэй үйл ажиллагаагаа явуулж байжээ.Эмнэлгийн хамт олон нь үйлчлэх хүрээний 5 багийн 2017 оны байдлаар 5788 хүн ам, 1644 өрхд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 5 их эмч бага эмч тусгай мэргэжилтэн 8, сувилагч 5, 14 ажилчидтайгаар явуулж байна. 
 




#Article 256: Тариат сум (103 words)


Тариат сум нь Архангай аймгийн сум юм. Тариат сумын төв нь Хорго, аймгийн төвөөс 166 км зайтай оршдог. 1460 өрх, 5018 хүн амтай, 168927 толгой малтай (2011 оны байдлаар), Тэрх, Цагаан нуур, Хорго, Суман, Бөөрөлжүүт, Мөрөн, Алтаад хэмээх 7 багтай, 4567 км² нутаг дэвсгэртэй. 1931 онд Чандмань-Өлзийт Далай хошуунаас байгуулагдсан. Тариат сумын нутаг нь хуучнаар Далай чойнхор вангийн хошуу. Нутгийн хойд хэсгээр Тарвагатайн нуруу, өмнөд ба зүүн хэсгээр Тэрх, Чулуутын голын хөндийнүүд оршдог. Тэрх, Чулуут, Суман, Хөнжил зэрэг томоохон гол, тэдгээрийн цутгал голууд, Тэрхийн цагаан, Хөдөө зэрэг нууруудтай. Байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэн цогцолсон Хорго нутаг Монгол орны аялал жуулчлалын нэгэн томоохон цэг болдог. 




#Article 257: Цахир сум (205 words)


Цахир сум нь аймгийн баруун захад орших ба хойд талаараа Хөвсгөл, урд талаараа Баянхонгор, баруун талаараа Завхан аймгуудтай хиллэх бөгөөд аймаг дотроо зүүн хойд талаараа Тариат сум, зүүн өмнө талаараа Хангай сумтай хаяа залгана.

Сумын засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, хүн, мал эмнэлэг, цэцэрлэг, соёлын төв, 9 жилийн дунд сургууль зэрэг албан байгууллагууд, худалдаа үйлчилгээний олон салбартай, дэд бүтэц эрчимтэй хөгжиж байгаа, хавтгай тэнхлэгийн зам дайран өнгөрдөг, эрчим хүч, интернет, үүрэн телефоны Мобиком, Жи-Мобайл, Юнителийн харилцаа холбоотой, 661 өрх, 2266 хүн амтай, 66229 толгой малтай 12011 оны байдлаар/ сум болон хөгжиж, Улаанбаатар хотоос 714 км, Цэцэрлэг хотоос 246 км алсад оршиж байна.

Цахир сум нь Хан-Уул, Баянгол, Цахир гэсэн 3 багтай.

Тус баг нь 2010 оны байдлаар 175 өрх, 615 хүн амтай, 24117 толгой малтай, сумын төвөөс 70 км, Цэцэрлэг хотоос 310 км зайтай оршдог. Орон нутгийн шүтээн нь Очирхайрхан уул.

Цахир баг нь 2010 оны байдлаар 248 өрх, 822 хүн амтай, 20430 толгой малтай. Багийн төв нь сумын төвдөө байрладаг.

Тус баг нь 2010 оны байдлаар 238 өрх, 829 хүн амтай, 28618 толгой малтай, Багийн төв нь сумаас 30 км, Цэцэрлэг хотоос 270 км алсад оршдог. Багийн нутагт “Өвгөн Гэсэр ламын шарил”, “Гүн жалгын рашаан” зэрэг сум орон нутгийн хамгаалалттай газрууд бий.




#Article 258: Төвшрүүлэх сум (1150 words)


Төвшрүүлэх сум нь Архангай аймгийн сум юм. 

Монгол орны төв хэсэгт Өргөн уудам нутгийг эзэлж байсан Заяын шавийн өмнөд хязгаар нь одоогийн төвшрүүлэх сумын нутаг байсан бөгөөд сумын ардын иргэдийн дийлэнх нь Заяын шавийнхан байжээ. Төвшрүүлэх сумыг анх байгуулахдаа Заяын шавийнхнаас гадна хил залгаа зарим хошуудын нутаг дэвсгэр, ард иргэдийн тус сумын бүрэлдэхүүнд оруулсан учир уугуул иргэд гэвэл урд талаараа Илдэн бээлийн хошуу, Зоригт засгийн хошуу, баруун урд ба баруун талаараа Ачит гүний хошуу, зүүн хойт талаар нь Луу гүний хошуу цөөн тооны айл байсан бололтой. Зүүн ба зүүн урд талаараа Сүжигт бээсийн хошуунаас тус суманд нийлсэн айл өрхөөс харъяат иргэд нь бүрдэж байжээ. Сумын иргэдийн гол цөм нь яах аргагүй шавийнхан байсан бололтой. 1923 онд ардын засгийн тогтоолоор Нутаг дэвсгэрийн шинэчилсэн хуваарь хийж, хошуудын хуучин нэрийг халж Цэцэрлэг мандал уулын аймаг байгуулсан Сайн Ноён Хан аймгийн чуулганыг одоогийн Цэнхэр сумын нутаг, түрүүхэнтэйгээ төвшрүүлэх сумын сумын нутаг байсан Цэцэрлэгийн голын баруун сав Мандал толгойн орчимд хийдэг болсноор Цэцэрлэг мандал аймаг гэдэг нэр анх үүссэн учиртай юм.

Төвшрүүлэх сумыг 1938 онд байгуулагдсан гэж лавлах материалд дурьдсан байдаг. Төвшрүүлэх сумын үндсэн суурийг тавьсан хадлангийн морин станц гэдэг нь 20 гаруй морин хадуур, мөн тэр хэмжээний тармуур, бас өвс боогчтой ирж Ар хүйтний Хүйтэн нуурын чанх хойно Дагинын толгойн ард орших “Хонх тал” гэдэг газар 10 гаруй гэр, майхан барьж суурьшиж буудалласан билээ. Энэ нь орос улсаас Маршал Чойбалсанд бэлэглэсэн 10 морин станцын нэг нь байлаа. Нэг сар хэртэй болоод тэндээсээ нүүж Хөх сүмийн “Улаан чулуу” буюу “Эрдэнэ толгой”-н хавьд суурших болжээ. Үүнээс хойш 2 жилийн дараа морин станц дахиад Хөх сүмээс нүүж одоогийн Төвшрүүлэх сумын төв байгаа “Хонхор нуур”-ын хойт дэнж дээр өмнө нь “Жарайн байшин” нь Асга түрүүний горхины баруун талд “Онгоцтын ам”-ын тушаа байсан. 

Төвшрүүлэх сумын эргэн тойронд нь болор шиг тунгалаг устай, мөнх харзлан урсдаг таван булаг байлаа. Тэр нь сөртийн, Өртөнтийн, Гялаан түрүүний, Асга түрүүний, Бор шадны булаг нэртэй юм. Түүнээс гадна Хамар давааны булаг, Бяцхан булаг гээд бас хүн малын ундаа болсон булаг шанд элбэг байв. “Хонхор нуур” нэртэй усны шувуудын ганганаан тасардаггүй дүүрэн устай гүн цэнхэр нуур байдаг. Ер нь энэ сумын байгаль, газар зүйн байрлал тун зохистой. Уул ус нь тэгширсэн, ургамал цэцэг нь жигдэрсэн сайхан нутаг юм. Сумын нутаг дэвсгэрт хөвч хангай, тал хээрийн нутаг аль аль нь бий. Бэлчээрийн мал аж ахуй, хадлан тариалан эрхлэн хөгжүүлэх нөхцөл боломж сайтай, тариалангийн гол талбай нь Хаалга, Хангай, Тоглох гээд голчилон зүүн талаараа байдаг. Хадлан авах гол нутаг нь Хөх сүм, Ар хүйтэн урд ба баруун талдаа байдаг. Мал сүрэг өсгөн үржүүлэх нарийн өвс ургамал, ус хужир элбэгтэй тал хөндий нь баруун ба хойд талдаа байрлана.

Өмнө талд нь хөвч их модтой Гурван хэц хайрхан нүд булаам сүндэрлээд Тэлээгийн хайрхан буюу “Бэрх төмөр”, “Эрх төмөр” гэж хоёр хайрхан, их арын Дугнал хайрхан гээд тайгын цэнхэр уулс үргэлжилнэ. Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрийн өмнөд хэсгийг нь хангайн нурууны салбар уулс  1900 м, бусад хэсгийг гүвээ толгод, голуудын хөндий тэгш тал эзэлнэ. Буйлан, Хашаат, Цац зэрэг хужир, шүүртэй нуур тойрмууд, Бор бургас, Модон худаг зэрэг рашаан устай юм.

Байгалийн баялаг ашигт малтмалын хувьд гянт болд, төмрийн хүдэр, барилгын материалын түүхий эд элбэгтэй, эх газрын эрс тэс уур амьсгалтай, нэгдүгээр сарын дундаж температур -20°С -21°С, 7 дугаар сарын дундаж нь +16°С – +17°С, жилд дунджаар 250-350 мм тунадас унадаг. Нутгийн хөрс нь уулын, тайгын цэвдэг хөрс, уулын шар шороон хөрс, уулын хүрэн, хар хүрэн хөрс голлоно.

Энэ нутагт хар мод, хуш, хус, бургас, монос, улиас, хайлаас зэрэг модлог ургамал, улаалзгана, үхрийн нүд, тошлой, аньс, мойл, самар, арц, даль, бамбай, нохойн хошуу, тарваган шийр зэрэг төрөл бүрийн жимс, өвслөг ургамал элбэг ургадаг. Голдуу навчист ба шилмүүст ой бий. Хур, сойр, ятуу, тас, бүргэд, тоншуулаас гадна хун, галуу, ангир, нугас зэрэг усны шувуудтай. Бас буга согоо, гахай,хүдэр, бор гөрөөс, үнэг, чоно, хярс, шилүүс, мануул, өмхий хүрэн, нохой зээх, тарвага зурам, туулай, чанадага зэрэг амьтнаар элбэг баян билээ. 

Эдгээрээс түүхийн уламжлалтай, түмэнд алдартай нэг рашаан гавэл Бор бургастын рашаан юм. 2002 онд манай нутгийн нэгэн гэр бүл болох Дэлэгчоймболын үр сад, тухайлбал түүний том охин Бямбажавын хүү Боролдой, Д.Дамба, Д.Амарсанаа нар төсөл шалгаруулалтанд тэргүүн байр эзэлэн Бор бургастын рашааныг тодорхой хугацаанд ашиглан сайжруулах, иргэдэд шуурхай үйлчлэх зорилгоор богино хугацаанд эрчимтэй ажилласны үр дүнд нутгийн ард иргэдийн талархал дэмжлэгийг хүлээгээд байгаа билээ. Төвшрүүлэх сум анх 1938 онд байгуулагдахад нь анхны даргаар нь Дэнсэнцоодол гэдэг хүн байсан байна. 1941 онд Төвшрүүлэх сумыг татан буулгаж, ардууд нь анх сум байгуулагдахын өмнө харъяалагдаж байсан сумдууддаа буцан очжээ.

Харин 1943 онд Төвшрүүлэх сум- сангийн аж ахуй нэртэйгээр дахин шинэчлэгдэн байгуулагдсан байна. Улс орон даяар газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж гурил, малын тэжээлийн асуудлыг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор Улс төрийн товчооны 40 дүгээр тогтоолоор байгуулсан ууган 5 аж ахуйн нэг нь Төвшрүүлэхийн сангийн аж ахуй байлаа. Төвшрүүлэх сум нь Улаанбаатар хотоос 464 км, Цэцэрлэг хотоос 45 км зайд, далайн түвшнөөс дээш 1900 м өргөгдсөн, ойт хээрийн бүсийн үзэсгэлэнт нутагт оршино. Төв нь “Таван булаг” нэртэй. Өөрийн аймгийн Хотонт, Батцэнгэл, Цэнхэр, Өгийнуур сумтай хиллэдэг. Нутаг дэвсгэр нь 1,2 мянган ам км буюу 122283 га газар нутагтай, үүний 14 хувийг ус, ой эзэлдэг, 3410 хүн амтай, 894 өрхтэй. Тус сангийн аж ахуй нь эд хөгжиж байхдаа газар тариалангийн 18 мянган га эргэлтийн талбай, 2,8 мянган га хадлангийн, бэлчээрийн 89,8 га талбайд үйлдвэрлэл эрхлэн үр тарианы 2, хадлан бэлтгэлийн 1 тасаг, МАА-н 3 бригад зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байсан. Үндсэн үйлдвэрлэл нь МАА, газар тариалан хослон эрхэлж байв.2008 оны малын тооллогоор нийт 108900 толгой малтай, үүний 9778 адуу, 6186 үхэр, 47973 хонь, 44963 ямаатай болжээ. Газар тариалангийн үйлдвэр явуулахын тулд сумын 120 тракторын засварын газар, 2 тасагт 20 тракторын засварын цех, механикжсан үтрэм 2, мөн 1,1 сая квт эрчим хүч гаргах дезиль станц, 3 уурын зуух, жилд 500 тонн багсармал тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай хорголжин тэжээлийн үйлдвэр, модны үйлдвэр, гэр ахуйн үйлчилгээний цех зэрэг нэгжтэй гинжин трактор 38, дугуйт трактор 85, комбайн 40, автомашин 39-тэй үйлдвэр үйлчилгээ эрхэлж байв.

Төвшрүүлэх сум нь байгуулагдсан цагаас эхлэн улс орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, амжилт бүтээл нь өсөн дээшилж улс, аймгийн хөдөлмөрийн сайчууд олноор төржээ. 1990 оны ардчилал, өмч хувьчлалын давалгаанд улсын сангий аж ахуй маань өртөж зах зээлд шилжиж буй өнөө үед өмч хувьчлал, аж ахуйн нэгжийн хуулийн дагуу Төвшрүүлэх сум САА нь “Хэцийн цуурай” захирал нь Н.Нарантуяа, “Бага хангай” захирал нь Б.Жавхлан, “Жинс” захирал нь Г.Цэрэнбат, “Алтан салаа” захирал нь Б.Нямсүрэн хэмээн ХХК болон зохион байгуулагдаад байна. Төвшрүүлэх сум нь засаг захиргааны нэгжийн хувьд Хөх сүм, Баян-Өндөр, Урантолгой, Өртөнт гэсэн 4 багтай. Төвшрүүлэх сумын соёл боловсролын амьдралд чухал байр суурь эзэлж байгаа байгууллага бол тус сумын 10 жилийн дунд сургууль билээ. Анх 1939 оны 9 дүгээр сард ганц ангитай хичээлээ эхэлж 1943 онд анхны төгсөлтөө хийж, 4 ангитай бага сургууль болтлоо дэвжин хөгжиж, 1999 онд 60 жилийнхээ ойг тэмдэглэжээ. Мөн 50-75 хүүхэдтэй 3 бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг ажиллаж байсан. Түүнээс гадна сум, сангийн аж ахуйн төвд 15 ортой хүний их эмчийн салбар ажилладаг. 130 гаруй сайн дурын уран сайханчидтай ажилчны клуб, 4100 гаруй номтой номын сан, гэх зэрэг олон үйлчилгээний газрууд ажиллаж байсан байна.




#Article 259: Хайрхан сум (160 words)


Хайрхан сум нь Архангай аймгийн сум юм. 
Архангай аймгийн Хайрхан сум нь 1924 онд байгуулагдсан юм.  Тус сумын нутагт Хайрхан нэртэй сүрлэг сайхан хангай дүнхийн байх бөгөөд энэ уулын нэрээр сумаа нэрлэсэн байдаг. Сумын төв нь Хүнүй голын дэнж дээр байрладаг бөгөөд Уу-булан гэж нэрлэнэ. Энэ сумын нутагт орших Дуут нуур нь цэнгэг устай нуур юм. Мөн Гүн нуур, Могойн Цагаан нуур байдаг. Хайрхан сумын нутгаар хануй, Хүнүй, Жарантай, Могой зэрэг голууд урсан өнгөрнө. Мөн Бух, Уу-Булан зэрэг рашаантай. 

Хайрхан сум нь төрөн гарсан хүчит бөхчүүдээрээ алдартай бөгөөд Даян аварга Ц. Чимэд-Очир, Улсын арслан Д. Лувсанжамц, Ц. Содов нарын зэрэг улсын цолтой 11 бөх төрөн гарсан байдаг. Мөн МУ-ын ардын эмч Э. Лувсандагва, Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэгч Д. Содномзундуй, УИХ гишүүн, ЗГ-ын гишүүн асан, АН-ын дарга С.Эрдэнэ, МУ-ын үлэмж дархан мэргэн С. Ямааранз , Улсын аварга малчин , Бүгд найрамдах Монгол ард улсын Ардын их хуралын депутат Төмөөн овогтой Зундуй зэрэг олон алдартнууд энэ нутгаас төрөн гарсан.  




#Article 260: Хангай сум (1208 words)


Хангай сум нь Архангай аймгийн сум юм.

Сумын төв нь Хунт, аймгийн төвөөс 230 км зайтай оршдог. 942 өрх, 3167 хүн амтай, 80871 толгой малтай /2011 оны байдлаар/, Ар баясгалан, Ноён хангай, Тэрх, Чандмань, Баянулаан, Гичгэнэ хэмээх 6 багтай, 3330 км2 нутаг дэвсгэртэй. 1931 онд Чандмань-Өлзийт Далай хошуунаас байгуулагдсан. Хангай сумын нутаг нь хуучнаар Далай чойнхор вангийн хошуу. Нутгийн дийлэнх хэсгээр Хангайн нурууны гол хэсэг, түүний салбар Цагаан асгат, Цахир хайрхан, Тээл, Тэрх, Гичгэний уулс, хойд, урд Тэрх, Тээл, Гичгэнэ, Хунтын голын хөдийнүүд, Ноён Хангай хэмээх рашаан бүхий байгалийн үзэсгэлэнт дархан цаазат газар, мөн Хатан Хангай уул, Ноёны суудал хэмээх газар бий.

Цэцэрлэг Мандал аймаг байгуулагдахад 1923 оны 5-р сарын 18-нд хошууны ардын төлөөлөгчдийн хурлаас Бааран, Бор адууны багуудын тайж Жамбал, Сайнхишиг, Янсанжав нарын 3 багтай нийлүүлж Ар Баясгалант уул сум байгуулжээ. Дараа нь Хангай сумыг 1925 онд Архангай аймгийн Чандмань Өлзийт далай хошууны Ноён хангай, Дэлгэрэнгүй уул, Гичгэнэ гол сумдыг оролцуулан Ар Баясгалант уул сумаас таслан байгуулж БНМАУ-ын Бага Хурлын 1931 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 5-р тогтоолоор Архангай аймаг байгуулагдахад өмнөх орон нутгийн захиргааны хуваарийг өөрчилсөн юм.

Хангай сум нь 3061 хүн амтай, 696 өрхийн арван гэр 69, дөчин гэр 16, хамтрал нэгтэйгээр засаг захиргааны бие даасан нэгж болжээ. Тэр үед Хангай сум умраас өмнө зүг 45 км, өрнөөс дорно зүг хүртэл 90 км үргэлжилсэн 3.4 мянган ам.км нутагтай, баруун өмнөд талаараа Баянхонгор аймгийн Жаргалант, заг, Гурван булаг, Баруун хойд талаараа Цахир, хойд талаараа Тариат, зүүн хойд, зүүн талаараа Өндөр Улаан, Чулуут сумтай зах залгаа оршиж байв.

Хүн амын бүтэц, нийгмийн анги бүлэглэлийг 1931 оны хуулга дансаар авч үзэхэд эрэгтэйчүүд 46,8% эмэгтэйчүүд 53,2%, ард 96,3%, тайж 3,7 %, бүх эрэгтэйчүүдийн 9,2% нь лам нар байжээ. 1934 оны хавар явагдсан тоо бүртгэлийн хөл дансаар Хангай сум 8 баг, 709 өрх, 2473 хүн ам, 43617 малтай байлаа. 1934 оны 5 дугаар сарын 23-25-нд багуудын ардын хурлыг нутаг усны харьяаллаар  хийхэд өрхийн тэргүүлэгчдийн 43-68 хувь нь оролцсон юм. Багийн хурлуудаар төрөөс шашныг тусгаарласан хууль, танилцуулж улс орныг батлан хамгаалах асуудал, орон нутгийн захиргааг сэргээж байгуулах тухай асуудал хэлэлцжээ. 

Хүн ам, малын тоог сонирхуулбал:

Харин 2008 оны эцэст хүн амын тооллогоор 2805 хүн амтай, өрхийн тоо 890, нийт мал 77224 толгой малтай ба үүнээс 5014 адуу, 23517 үхэр, 25289 хонь, 23414 ямаатай болсон байна.

Хангай сум нь газар зүйн байрлалын хувьд Хангайн уулархаг мужийн Тэрхийн голын усан хагалбараар тогтсон Унтаа ямаат хэмээх нурууны арын уудам хөндий, урд Тэрхийн голын ай сав нутаг, Бүдүүн, Нарийн Гичгэний голын дагуу далайн түвшингээс дээш 2500-3456 метрийн өндөрт өргөгдсөн алаг царам уулс, ойт хээрийн бүсэд багтана. Нутгийн онцлог нь унаган төрхөөрөө байгаа уулсын хяр, олон сая жилийн өмнө унтарсан галт уулын үлдэгдэл, мөлгөр оройн нуранга асга нь зэрлэг янгир ямаа, аргаль угалзын хөл алдвал гулсан ойчих нарийн жим (тоом)-той нуранга асганы  доод ирмэгээс үргэлжлүүлсэн хад асга байц цохио бүхий ойн өргөн зурвас, уулын бэл, хормойгоос эхлэн тарвага, зурам  бужигнасан тал хээрийн дов толгод, уудам хөндийн гол горхи, нуур цөөрөмтэй байгалын хэд хэдэн бүсээс бүрдсэн сонин тогтолцоотой нутаг юм. Олон тооны гол, горхи, бас хэдэн арван булаг  шандыг ай савандаа багтаасан. Тэрх, Гичгэнэ гол Хангай, Цахир, Тариат сумын нутгаар урсахдаа 609.800 га бэлчээр, хадлангийн талбайг усаар хангадаг юм.

Цасан  малгайтай Дашдаваг, Түмэнсант, Унтаа ямаат, цавчим оройтой Ангархай, Алтанбумбат, Өндөр модот, Тахилгат хайрхан, Ноён хангай, Хатун хангай, Овоон энгэр, Шар магнай, Баясгалан, Тэмээн сүүл, Дээд, Доод Төмөрт, Тайхарын нуруу, Хушт, Өндөр Дэлгэрэнгүй, Өлзийт зэрэг уулсууд, Тэрх хоёр Гичгэнэ, Унтаа ямаат, Хөх даваа, Ноён хангай, Жаргалант, Хантрагат, Бүлээн, Мөрөн, Хөлөрт, Хужирт, Буйруутын голууд, Цэцэгт, Зоо хунт, Овоот, замаг зуусан чулуутай Бөөрийн зэрэг 30 гаруй нуур тойром, хол ойрдоо алдартай Ноён Хангай, Ёл Ангархайн, халуун, хүйтэн рашаан, Цагаан чулуут, Шариач, Хэсэг  модны булаг, Гишингийн харз уснуудтай. Аль ч талаасаа харсан үелүүлэн босгосон гэмээр чулуун хана, хэрэм суврагууд гэмээр элдэв дүрсийн байц ханан хад, цохио бүхий Цурхат, Туулайн (хойт) үргэлжилсэн хяр, Ноён Хатун хангай, Цэцэгт нуур, Ангархай Ёл, Шунагар зэрэг олонд алдартай үзэсгэлэнт нутагтай. Эзэн байгалиас заяасан алт, уран, цагаан тугалга, төмрийн хүдэр, үнэт чулуу, барилгын түүхий эдийн баялагтай. Өндөр уулын ой, хуш, гацуур, торлог, далан хайлаас, тоорой, бургас, тэмээн сүүл зэрэг 30 гаруй модлог ургамалтай. Вансэмбэрүү, алтанхундага, ванжингарав, алтангагнуур, цээнэ, барагшун, жамъянмядаг, таван салаа, бамбайн үндэс, гоньд, арц, даль, хөх шар дэгд, сөд зэрэг эмийн, хад, нэрс, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, нохойн хошуу, улаалзгана, чонын элэг зэрэг жимсний, зэрлэг сонгино, мэхээр, мангир, хүнхээл болон төрөл бүрийн мөөг,самар зэрэг хүнс тэжээлийн ургамал, олон зүйлийн өвс ногоо өнгө хослуулан ургана.

Аргаль хонь, янгир ямаа, халиун буга, согоо, бор гөрөөс зэрлэг гахай, цоохор ирвэс, шилүүс, мий, дорго, бор гөрөөс, мануул, бадангаа хүдэр, чоно, үнэг, хярс, өмхий үен, хэрэм, туулай, чандгана, тарвага, зурам, алагдаахай, сохдоо зэрэг 50 шахам хөхтөн амьтад бий. Тас хойлог, харцага, шонхор, шаазгай, шатар шаазгай, тоншуул, болжмор, алаг ятуу, цохируул, элээ, хэрээ, хон хэрээ, ахуунь, хун, галуу, өрөвтас, ангир, хавтгалжин, зуун хурга тэргүүтэй байнгын болон нүүдлийн шувуудын өлгий нутаг. Хайрс, алгана, могой загас, гутаар, зэвэг, цурхай зэрэг олон янзын загас жараахай элбэгтэй. Согоо гулсам Дашдагва, Ноён Хатун хангай, тахилгат Түмэнсант, уулсын хооронд Ноён хангайн халуун рашаан нь газрын гүний хагарал дагасан чулуурхаг хэсгээс оргилон гардаг азот, хүхэр, хүчилтөрөгч, устөрөгч (бага) бүхий цацраг идэвхтэй, хүний биеийн ойролцоо халуунтай рашааны ундрагууд юм. Ойр орчны аймаг сумдын иргэд эрт дээр үеэс эхлэн энэ нутагт ирж, сэрүүн сайхан агаарт нь ядаргаагаа тайлж самар жимс, эмийн ургамал түүж дотрын элдэв өвчин сав суулгаас эхлээд үе мөч, нүд, хамар хоолойгоо эндхийн рашаанаар эмчлүүлдэг уламжлалтай. Дээхнээ эзэд, ноёд хатагтай, аги, гүнж, орчин үед төр засгийн сайд, дарга нар өргөө цагаан гэр, бариулж тухлан өвчин эмгэгээ эдгээн илааршдаг.

Социализмын үеийн хэт  хувьсгалчид олон жилээр ажиглаж бүтээсэн эрдэмтэй маарамбуудын тайлбар бичиг (пайз)-үүдийг хураан авч шатаан устгаснаар ямар рашаан юунд ашигтайг мэдэхэд хүндрэл учруулж рашаан усны тогтолцоог мэдэх олны нүдийг сохолсон үнэн баримттай. Гэвч нэлээд хөөцөлдсөний дүнд мэргэжлийн ажилтан, эмч, нутгийн олны чармайлтаар сувилгаа эмчилгээний зориулалт тогтоогдсон. Монгол Улсын Их Хурлын 1998 оны 28-р тогтоолоор “Ноён хангай уул Цэцэг нуурын сав” газрыг Улсын тусгай хамгаалалтад авч, байгалийн Үндэсний цогцолбор газар болгосон нь нутгын зон олны сэтгэлд нийцсэн билээ.

Хангай сумын нутагт олон мянган жилийн эртний хүмүүсийн суурьшин амьдрах хэв ёс орогнож байсан Хэцийн дархан овоохой, Бэлчирийн өндөр овоохой, Хүүшийн агуйг 1956-1958 оны үед ШУА-ын архелогчид олж тогтоожээ. Бүдүүн Гичгэний эхний хүн чулуун хөшөө:Өндөр уулсын хөндийд тэгш дэвсэг газар ялимгүй баруун тийш хазайсан нэгэн чулуун хөшөө бий. Энэхүү чулуун хөшөө нь баруун гараа нугалан энгэртээ хундага барьсан бөгөөд задгай энгэртэй дээлтэй, нарийн бүсэлжээ. Энэ хүн чулуу он цагийн хувьд 6-8-р зууны үеийн Түрэгийн үед холбогдоно.

Хөшөө дурсгалын байрлал

Бүлээний хүн чулуу: Тэрх багийн төвийн бүрээний аманд
Унтаа ямаантын авдрант хөшөө: Тэрх багийн Хэжлүүрийн талд
Хөлөртийн амны улаан хэрэгсүүр: Тэрх багийн Хөлөртийн аманд
Хөшөө чулуу: Хужиртын баруун эхийн ам
Чандмань толгойн хэрэгсүүр: Чандмань толгой
Зоогийн хүрээний балгас: Ар Баясгалан  баг
Өлийн амны хиригсүүр: Ар Баясгалан багийн Өлийн аманд
Ихрийн хөшөө чулуу: Ноён хангай багийн ихрийн аманд
Хөшөө чулуу: Ноён хангайн аманд
Хөшөө чулуу: Ноён хангай багийн Шариачын аманд
Ноёнхангайн рашаан: Ноён хангай уулын хормойд
Гүнгийн мухарын хиргисүүр: Ноёнхангай багийн төв Тэрхийн голын хойно
Хавчигийн амны зэс өнгөт хүн чулууны хөшөө: Баян-улаан багийн Хавчигийн аманд
Цэцэгт нуур: Баян-улаан багийн Хавчигт
Хүн чулуу: Бүдүүн Гичгэний аманд
Цуурай: Цуурайн ам
Хэцийн дархан овоохой: Хэцийн эхэнд
Бэлчирийн өндөр овоохой: Бэлчирийн эхэнд
Хүүшийн агуй: Хүүш жалгат
Саальчин хөшөө: Сумын төвд (Улаанбаатарчуудын 1989 онд барьсан бэлэг)
Бага тайхир чулуу: Асгат нарийний эхний нуруунд
Овоот нуур: Нарийн гичгэнд 




#Article 261: Хашаат сум (126 words)


Хашаат сум нь Архангай аймгийн сум юм. Хуучнаар Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуунд харьяалагддаг байжээ. Сумын төв нь Баян хэмээн нэрлэгддэг. Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Булган аймгийн Гурванбулаг сумдтай залгаа оршдог говь, тал хээр хосолсон шүдлэн говь. Цагаан хад, Номгон, Цайдам, Жаргалант, Баян (сумын төв) гэсэн таван багтай.

Тарнын элс, (элсэн тасархай гэж ярьдаг) Хөгнө хан уул, Бэрх уул гээд байгалийн үзэсгэлэнт газар, Куль Тегений хөшөө, Хар балгас гээд эртний түүх дурсгалын олдвор элбэгтэй газар. Тус сумын нутагт агь, таана, мангир гэх мэт олон төрлийн шимт ургамлууд ургадаг. Нарийн өвс ихтэй тул бог малд их тохиромжтой нутаг.
Скайтел болон Мобикомын утасгүй холболт хүрсэн газар. Дэд бүтэцийн хувьд таатай, монголын төв цэгээс холгүй оршдог ба Улаанбаатар хоттой хатуу хучилттай аспалтан замаар холбогдсон.




#Article 262: Хотонт сум (1499 words)


Хотонт сум нь Архангай аймгийн сум юм.

Өнө эртэд Хотонт уул дулаан уул нэртэй байж хэмээнэ. Үнэхээр ч өврийн ам жалганд нь жавар салхинаас нөмрөлсөн дулаан тухтай олон өвөлжөө байдаг. Монгол газарт түрэг язгуурын Уйгур улс зэргэлдээ нүүдэлчин Енисейн киргизүүдэд ялагдаж нийслэл Ордубалык (Ордубулиг, Балиглиг) хотоо шатаалган сүүтгүүлээд баруун зүг зугтан зайлжээ. Харин зарим овог хэсэг нь өөрийн гэх нутаг усаа орхиж эс тэвчин хоцорч Хиргисүүдийн эрхшээлд орсны дотор Уйгарын нэгэн хааны хатун, ой билиг төгс, гоо үзэсгэлэн тэгш Дой нэрт хатун ахайтанг харь солгой дайсан нь хүртэл хүндэлж нийслэлээс нь хойш хорь шахам мод газрын зайд орших нэгэн цагаан нуурын хөвөөн дэх орд харшид нь суулган үлдээв гэнэ. Он жил хангирч Дой хатун сүүдэр орхисон авч түүний нэр нөгөөх цагаан нууранд мөнхөрч Дойтын цагаан нуур хэмээн нэршмүй. Хатун ахайн шарилыг орчин тойрондоо өндөрт тооцогдох Дулаан уулын зүүн бага оргилын оройд оршуулж, дээр нь 5x6 метрийн хэмийн өрлөгтэй найман талтай чулуун бунхан орж мөхлөсөн байна. Тийнхүү Дулаан уул нэрээ сольж Хатант уул хэмээх болжээ. Цаг хугацаа хуучрахын хэрээр Хатунт уулын нэр ам дамжин дуудлага бүдгэрсээр Хотунт буюу Хотонт болон нэршин хэвшиж өдгөөг хүрсэн хэмээнэ.

Архангай аймгийн 1931 оны цогц 35 сумын нэг. Аймаг байгуулагдахаас өмнө, хойно хэд хэдэн удаа өөрчлөгдсөнөөс нутгийн хил зааг тухай бүр шинэчлэгдсэн бөгөөд эдүгээ сумын нутаг дэвсгэр, хүн ам нь хуучны дөрвөн хошуу, сумын дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүнд : 1. Сүжигт бэйсийн хошуу буюу Хотонт уулын хошууны нутаг бүтнээрээ 2. Зоригт засгийн хошууны дийлэнх нутаг буюу Өндөр-Сант сумын нутгийн хагас 3. Илдэн бэйлийн хошууны хойт хэсэг буюу мөн Өндөр-Сант сумын нутгийн хагас 4. Заяын шавийн өмнөт захын хэсэг нутаг тус тус багтана.

Уйгарийн хар балгас:
Төв Азийн нүүдэлт ард түмний дунд VIII-IX зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Ордубалык гэдэг их хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхоны баруун хөндийд буй. Үүнийг нутгийн ардууд Хар балгас гэдэг.
Дойтын толгойн туйр:
Сумын нутагт Шорвог нуур, Хунт нуур, Дойт нуур, Цагаан нуур гэхчлэн таван жижиг нуур буйн дунд хааш хаашаагаа холын бараа сайн харагдах Дойтын толгойн оройн тэгш талбайд энэ нуур бий. Гол барилгын дөрвөн буланд засмал боржин чулуу нь үлдсэн. Мөн голд нь ухаж нүх гаргасан баганын суурь чулуу хэд хэд бий. Дойтын толгойн туйрыг Өгөдэй хааны “Гэгэ- чаган орд” мөн болвуу гэж Монгол, Японы археологчид үзсэн байна.
Төвийн болон сүүл  толгойн буган чулуун хөшөө:
Сумын төвд нилээд хэдэн хөшөө чулуу, баримал, хятад бичээстэй хөшөө болон хэд хэдэн буган хөшөө байдаг. 
Дөрвөлжингийн амны туйр:
Улаан чулуу багийн нутаг, сумын төвөөс зүүн урагш 20 км  зайтай Хархорин-Хотонтын төв замын баруун талд 2 км орчим зайтай Дөрвөлжингийн ам хэмээх уулын хуурай аманд нийт 8 дөрвөлжин хэлбэрийн суурь буй бөгөөд энд хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр  нилээд бий. Нутгийнхан үүнийг Түрэгийн үеийнх хэмээн ярина. 
Эрдэнэ уулын хадны зураг:
Сумын төвөөс доош Жарантайн голыг уруудан 10-аад мод яваад голын хойдох үргэлжилсэн нүцгэн нуруунаас тасарч тусгаарласан, нилээд эгц өндөр, замын бартаатай толгойг Эрдэнэ уул гэнэ. Уулын оройн том жижиг их хадан дотор 10-аад Элгэн хадны нүүрэнд хадны эртний зураг бий. 
Дүвхан хийд:
Өндөр Сант багийн төвөөс баруун урагш 10-аад мод газарт Их Булагийн амны эхэнд Дүвхан хэмээх битүү модтой үзэсгэлэнт өндөр уул бий. Түүний торгон орой нь түшлэг бүхий суудал мэт сонин тогтоцтой байц хадны өвөрт Дүвхан хэмээх төсөрхөн хийд бий. Үүнийг 1651 онд Өндөр гэгээн Занабазар номын бясалгал үйлдэхээр Чулуун хана туургатай жижиг сүм босгуулснаар үүдэлтэй гэдэг. 1773 оноос Занабазар гэгээний дурсгалд зориулж хурал ном хуруулж эхэлжээ. 1994 онд нурж эвдэрсэн энэ хийдийг улсын хамгаалалтанд авсан бөгөөд 2001 онд сэргээн ашиглалтанд оруулжээ.

Хуучин Сүжигт бэйсийн хошууны ард иргэд нь Чорос, Өөлд, Монгол, Харчу, Өндөрийх зэрэг цөөн хэдэн овогтой байжээ. Эл хэдэн овог болон түүх шастираас харвал хошууны ноёд тайж нар Өөлд угсааны язгууртан нар агаад албат иргэд нь халх өөлд холилдсон, хожмын үед бол бүр халхажсан болох нь илэрхий.  1931 онд хүн ам, газар нутгийн ихэнх нь хуучин Зоригт засгийн хошууны Өндөр-Сант сумын бүрэлдэхүүнд орсон хийгээд 1938 онд Төвшрүүлэх сум байгуулагдахад тэнд бас нилээд хэсэг нь шилжин оржээ. Энэ нь уг хошуу 1925 оноос хойш, гурван удаа өөр суманд хуваагдсан гэсэн үг юм. 

Сумын нутаг нь Монгол Улсын төв, Хангайн их уулсын зүүн урд захын шувтрах хэсэг, Жарантай, Орхон голыг хавчин оршино. Газрын өндөр нь далайн төвшнөөс дээш 1300-2400м-ийн хооронд гэж үздэг. Нутгийн төв, зүүн, хойт хагас буюу дэвсгэрийн дийлэнхийг Орхон голын их хөндий тал, түүний цутгал жижиг гол горхи, Жарантайн голын сав газар, Хөөврийн хавийн үргэлжилсэн нүцгэн ухаа гүвээ эзэлнэ. Газрын хөрсний хувьд тайгын цэвдэгт карбонатлаг хүрэн ангилалд багтана. Цаг уур нь эх газрын эрс тэс уур амьсгалтай, 1 дүгээр сарын дундаж хүйтэн нь -20°С-21°С, 7 дугаар сарын харьцангуй дулаан нь +16°С-+18°С орчим бөгөөд жилд дундажаар 300-400мм хур тундас унадаг. Аймгийн баруун хойт талын хангайн сумдтай харьцуулбал арай орой хүйтэрч, эрт цас ханзран дулаардаг. Харин хаврын цагт хавсрага салхи ихдэж мал туйлдуулах нь элбэг.

Сумыг 1923 оноос эхлэн Хотонт уулын нэрээр дуудан хаяглах болжээ. Уг уул нэг их нэрт гарахаар том сүрлэг уул бус авч сумын нутаг дэвсгэрийн төв орчимд буй, тэр ойр тойрондоо өндөрт орох далайн төвшнөөс дээш 1800м өндөрт оршино. Сумын нутгийн 11,7 орчим хувийг ой мод эзэлдэг. Гол төлөв шинэс мод зонхилсон шилмүүст ойтой, уулын орой талаар хуш элбэг ургах агаад хормой бэлээр нь хус, улиас зэрэг навчит мод бага зэрэг тааралдана. Навчит мод ууландаа бага ургах авч харин Орхон, түүний цутгал жижиг гол горхийг дагасан шугуйд бургас, улиас шигүү ургана. Алаг өвс, ботууль, жижиг үетэн, хялгана, хиаг зонхилсон ойт хээрийн өвс ургамалтай, бамбай, нохойн хошуу, анис, алтан хундага, арц, алтан гагнуур, таван салаа, тарваган шийр, царван, жамъянмядаг, тэхийн шээг зэрэг олон арван эмийн ургамалтай. Мөн уул хаданд нь гүзээлзгэнэ, үхрийн нүд, улаалзгана, мойл зэрэг жимсний ургамал, хушны самар, халиар, хуйцаа зэрэг хүнсний ургамал элбэг. Нам цагаан газар хээр тал, намаг чийгэнд цагаан мөөг, мангир, хүнхээл зэрэг хүнсний ургамал арвин ургана. Нутгийн баруун талын уул нуруу, ой хөвчид халиун буга, гахай, бор гөрөөс, хүдэр, хэрэм, чандага, туулай, жирх, солонго, үеэн болон чоно, шилүүс,  нохой зээх, дорго, мануул зэрэг махлаг үслэг ан гөрөөс, араатан амьтан байдаг хийгээд 40-өөд он хүртэл хээр талд нь цагаан гөрөөс идээшиж байсан гэдэг. 
 
Сумын ихэнх нутаг нь гол ус, булаг горхи элбэг учир бэлчээрийн усаар дутагдах аюул багатай. Харин хойт талын Дойт, Хөөвөр нуур орчмын газар нь урсгал гол горхи үгүй тул ундны усаар дутах авч худгийн усаар ахуйн хэрэгцээгээ хангана. Сумын нутгаар урсах хамгийн том гол нь Орхон, нутгийн зүүн захаар 40-өөд км зайд урсаад өнгөрөхдөө эл богино замд олон мянган мал сүрэг, хүн амыг цэнгэг тунгалаг ариун усаар ундаалаад зогсохгүй орчмын уур амьсгалыг зөөлрүүлдэг эрдэнийн өгөөмөр гол. Хархорин сумтай хил залгах Баянгол, түүнээс хойших тэмээн хүзүүний гол бие даан урсаж Орхон голд цутгадаг. Харин сумын нутагт багтаж бараг бүрэн урсгалаараа урсах хамгийн урт гол нь Жарантайн гол. Эртнийн түүх шастирт бол энэ голыг Зурамтай хэмээн нэрлэсэн байх бөгөөд дуудлага нь сунжирч өөрчлөгдсөөр Жарантай гэх болсон бололтой. Өндөр Сант багийн нутагт урсах Цагаан сүмийн гол нь Суварга хайрхан уулын зүүн салбарын үргэлжилсэн ой модтой уулсаас эх авсан хийгээд хойноос хийдийн гол ирж нийлнэ. Түүнээс доош баруун урдаас нь Их булгийн гол ирж Өндөр Сант багийн орчмоор Жарантайд нийлнэ. Цагаан сүмийн голоос нийлээд хойгуур Их бургаст, Бага бургаст 2 гол нийлж Хөх сүмийн гол болох бөгөөд Цагаан хошуу хавиар мөн Жарантайд цутгана. Баруунаар мөн Цагаан сүм- Жарантайд нийлнэ. Сумын төвийн баруун урд талын алсын уулсаас эх авсан Хужирын гол, Улаан чулууны гол Баян хошууны дээхэн нийлж, Чандганы амны цагаан эрэг орчимд Жарантайн голд цутгана. Бараа голтригоороо багааханд орох Жарантайн гол Өндөр Сант, Хотонт, Хөөвөр, Бургалтай дөрвөн багийн нутаг дамнан урсаж нийтдээ зуу шахам км урт замыг туулж Орхон голд цутгана. Сумын нутаг дэвгэрт нуур цөөрөм цөөн, Дойтын цагаан нуур, Хөөвөр гэх 2 шорвог нуур нутагтаа том гэгдэх агаад бас ширгэдэг, сэргэдэг Улаан хужир, Бага нуур зэрэг хэдэн жижиг нуур тойром бий. Төрөл бүрийн өвчин эмгэгийг анагаах чанартай халуун, хүйтэн хэд хэдэн рашаан булаг бий. Үүнээс хамгийн том нь цагаан сүм буюу Жарантайн голын дээд эх хавийн намгаас ундран гарах Жарантайн халуун ус. Усны дээд халууныг 60-70 градус орчим гэж бичдэг. Бас Чулуун даваа, Байшингийн булаг, Мухар булаг зэрэг гол төлөв дотрын өвчнийг анагаах чанартай хүйтэн рашаан бий. Нутаг дэвсгэрийн талбайн 1,8 хувийг эзлэх гол ус, нуур тойром намгийн усанд нь хурмасын цагаан хун, халтар галуу, бор нугаснаас гадна дэлхийн улаан номонд орсон цэн тогоруу хүртэл ирж зусдаг. Тал хээрийн газарт нь бөмбөгөр бор шувуунаас эхлээд үглээ шаазгай, хар хэрээ, сар, элээ, улаан хошуут, талын хар алаг турлайх зэрэг зүсэм зүйлийн шувууд өвөлжиж зусдаг. 

Сумын нутаг дэвсгэрт Орхон, Жарантай голын их хөндий, түүний ойр орчмын ам, энгэрийг тариа тарихад тохиромжтой газар хэмээн үздэг хийгээд үнэхээр ч Уйгарын үеэс тариа тарьж байсан ул мөр усалгааны далан шуудуу элбэг тааралдана. 1968 оноос газар тариалан эрхэлж үлдсэн тохиромжтой газраа хагалж, үр тариа, малын тэжээл төмж, хүнсний ногоо тариалж эхэлжээ. Нэгдлийн тариалангийн эргэлтийн талбай 80-аад он гэхэд 8,6 га-д хүрч жилд дунджаар 5,5 га-д тариалалт хийж байсан нь улсын хэмжээнд тариалангийн томоохон үйлдвэрлэлтэй нэгдлийн тоонд багтах болжээ. 1958 оноос төвийн эрчим хүчний өндөр хүчдэлийн системд холбогдсноор соёл, аж ахуйд нилээд дэвшилт хийх боломж олгосний нэг нь нэгдэл томоохонд орох үр тарианы механикжсан үтрэм барьж ашигласан явдал юм.




#Article 263: Цэнхэр сум (932 words)


Цэнхэр сум нь Архангай аймгийн сум юм.

Монгол орны төв хэсэгт Өргөн уудам нутгийг эзэлж байсан Заяын шавийн өмнөд хязгаар нь одоогийн Цэнхэр сумын нутаг байсан бөгөөд сумын ард иргэдийн дийлэнх нь Ачит гүний хошууныхан, Зоригт гүний хошууныхан байжээ. Цэнхэр сумыг анх байгуулахдаа Ачит гүний хошуунаас гадна бусад хошууны  ард иргэдийг тус сумын бүрэлдэхүүнд оруулсан бөгөөд зүүн талаараа Илдэн бээлийн хошуу,  зүүн хойт талаар нь Луу гүний хошуу цөөн тооны айл байсан бололтой. Сумын иргэдийн гол цөм нь яах аргагүй Ачит гүний хошууныхан, Зоригт гүний хошууныхан байсан бололтой. 1923 онд ардын засгийн тогтоолоор Нутаг дэвсгэрийн шинэчилсэн хуваарь хийж, хошуудын хуучин нэрийг халж Цэцэрлэг мандал уулын аймаг байгуулсан Сайн Ноён Хан аймгийн чуулганыг одоогийн Цэнхэр сумын нутаг  Цэцэрлэгийн голын баруун сав Мандал толгойн орчимд хийдэг болсноор Цэцэрлэг мандал аймаг гэдэг нэр анх үүссэн учиртай юм. Цэнхэр сум нь Хангайн уулархаг муж хийгээд Орхон, Тамирын хөндийд оршдог бөгөөд баруун хойд талаараа Булган сум, хойд талаараа Эрдэнэбулган, Батцэнгэл сумтай баруун, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, өмнөд талаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, зүүн өмнө зүүн талаараа өөрийн аймгийн Төвшрүүлэх, Хотонт сумтай хиллэн оршино. Нутаг дэвсгэр нь 332.8 мянган га

Цэнхэр сум 1934 оны байдлаар 7 багтай байв. Үүнд 1-р баг нь Цэцэрлэгийн голын эхэн биеийн нутаг, 2-р баг нь Цагаансүм, 3-р баг нь Орхон, 4-р баг нь Цэнхэрийн голын дагуу нутаг, 5-р баг нь Могойн голын орчим, 6-р баг нь Цэцэрлэгийн голын доод биеийн хойт хэсэг, 7-р баг нь Цэцэрлэгийн голын доод биеийн өмнө хэсэг буюу одоогийн Төвшрүүлэх сумын ихэнх нутгийг хамарч байв. Тус сум энэ үед 780 өрх, 3312 хүн ам, 6207 адуу, 10828 үхэр, 29787 хонь, 2088 ямаатай байсан байна.
  
Харин 2008 оны байдлаар Цэнхэр сумын нийт хүн ам 5387, үүнээс эр 2652, эмэгтэй 2735, нийт өрх 1513, шинэ төрсөн хүүхэд 120, нас барсан хүн 46, шилжиж ирсэн 68, шилжиж явсан 127, өрх толгойлслон эмэгтэй 392, тахир дутуу иргэн 229, өндөр настан 368, өндөр настай ганц бие өрх 102 байна 

      

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт эрт дээр үеэс хүн оршин амьдарч байсан тухай ул мөр түүхийн дурсгалт зүйлсийн үлдэц үлдэгдэл хадгалагдан байгаа билээ. 

Сумын төвөөс 3 км орчим газар Цэцэрлэгийн голын хойт биед Хөшөөтийн ам хэмээх нутагт буй эртний хүрэл зэвсгийн үеийн дурсгал, “Буган хөшөө” нь эрт үеэс тус сумын нутагт хүн амьдарч байсны нэгэн тодорхой жишээ болно. Эл буган хөшөө нь 2 метр өндөр 0.5 метр зузаан юм байна. Хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биенд буга загварчилан дүрслэж, доогуур нь өргөн бүс татжээ. Зүүн хажуугийн нарийн хавтгайд 3 буга, арын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биед 2 буга, бүсний дээхэн талд бамбай сийлжээ. Дээрхийн ижил хоёр буган чулуун хөшөө нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршин сууж байсан овог аймгийн түүх соёлын гайхамшигтай дурсгалын нэг юм.

Цэнхэр сумын төвийн баруухан талд Цэцэрлэгийн голын хөвөөнд байдаг эртний булш, Бүрд багийн Майхан хэмээх уулын өмнө үзүүрт байх эртний Түрэгийн үеийн бололтой дөрвөлжин булш, Цэнхэрийн голын “Дээд тээг” хэмээх газрын эхэнд хоёр том цохионы дунд байх нэгэн сонин булш, Хужирын амны морь татдаг, Буйлан багийн Хайрхан уулын зүүн бэл зэрэг газруудад Хүрлийн үеийн том хэмжээтэй хиргисүүрүүд байдаг ажээ. Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед хамаарах хадны сийлмэл зураг, тамга тэмдгийн зүйлс тус сумын Бүрд багийн нутаг Ширдэгийн гол хэмээх газар байдаг юм байна. 

XIII зууны үед холбогдох түүхийн дурсгалт зүйлсийн үлдэгдэл тус сумын нутагт нэлээд байдаг. Тухайлбал, Цагаан сүмийн голын хойт биед, Хөшөөтийн ам хэмээх газрын урд, Цагаан сүмийн рашааны баруухан талд эртний барилгын үлдэц ором байдаг бөгөөд гадуураа хэрэмтэй байсан болов уу гэж үзэж болохоор байдаг аж. Үүнийг Өгөөдэй хааны орд байсан тухай цухас мэдээ байдаг болой. Өгөөдэй хаан Хархоринд туурьшиж байсан бол түүнтэй тун ойролцоо байх Цагаан сзмийн рашаанд биеэ сувилж амрах зорилгоор юмуу, өөр ямар нэг зорилгоор ийнхүү орд харш бариулж суурьшиж байсан байж болох талтай.  Нөгөө талаар эрдэмтэн О. Намнандорж гуай Цагаан сүмийн рашааныг XIII зууны үед тохижуулж ашиглаж байсан тухай бичсэн байдаг. Мөн цагаан сүмийн голын эхэнд нэгэн барилгын  үлдэц ором байдгийг “Цагаан сүм” хэмээн нэрлэдэг болой. Эл сүмийг нэлээд эрт дээр үед магадгүй монгол нутаг дээр байсан эртний улсуудын үед ч хамаарч болох юм хэмээн эрдэмтэд үздэг бололтой юм. 

Орхон голын бүр эхэнд “Жаран цөнгөрөг” хэмээх овгор хотгор ихтэй эдгэрч эрүүлшсэн газар байдаг аж. Эл газрыг ШУА-ийн гишүүн, доктор Х. Пэрлээ гуай эрт цагийн барилгын үлдэгдэл байж болох юм хэмээн тэмдэглэсэн байна. “Жаран цөнгөрөг” нэртэй бас иймэрхүү газар Цэцэрлэгийн голын эхэнд байдаг. Орхон голын зөв талын цутгаланд “Тээлийн амны дөрвөлжин газар” гэдгийг тэрбээр эртний хот барилгын үлдэгдэл хэмээсэн байдаг. Алтан-Овоо багийн нутагт Өгөөдэй хааны бор өргөө хэмээх хотын туурь, мөн Сайрын Бүрдний дэнж дээр Манжийн үеийн хотын туурь байдаг юм байна. Энэ мэт түүхийн дурсгалт зүйлс тус сумын нутагт элбэг байдаг бөгөөд гагцхүү түүнийг эрэн сурвалжилж илрүүлэх, шинжлэн судалж тодруулах явдал нэн чухал байгааг дурдах юун.

Тус сумын хүн эмнэлэг нь 1938 онд анх байгуулагдсан байна. 1959 онд анх төрөх тасаг нээгдэж анхны эх баригчаар Д. Чулуунжав ажилласан байна. Энэ эмнэлэг нь 1975 онд их эмчийн салбар болон өргөжиж анхны их эмчээр Цэдэн, Бат-Өлзий, Содномпил, Санжханд, Сэндогом, Ц. Пүрэвсүрэн, Оюунцэцэг нар ажиллаж байв. 1982 оноос хойш тус эмнэлэгийн эрхлэгчээр Мижидсүрэн, Н. Энхтуяа, Б.Оюунтүвшин, Б.Амаржаргал нар ажиллаж байсан ба ажиллаж байна.
 

Цэнхэр сумын Улсын цолтой бөхчүүд

Аймгийн наадамд түрүүлж үрүүрлэсэн бөхчүүд

Өөр аймгуудын наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд

Үндэсний төв архив, О.Намнандорж Монгол орны газар зүйн гайхамшиг 1967 он, Сономдагва БНМАУ-ын орон нутгийн засаг захиргааны өөрчлөлт 1969 он, Архангай аймгийн засаг захиргааны зохион байгуулалт түүхийн товч 1988 он, Ш.Нацагдорж Халхын түүх 196-172 дахь тал, Х.Магсаржав Цэнхэр сум 1974 он, Х.Магсаржав Архангай аймгийн Цэнхэр сум 1993 он, Архангайн улсын архив /АУА/ ф. 1,д, хн. 122 Монгол бөхийн гайхимшиг 2018 он Цэнхэр сумын холбоотой вэб сайт сойшил,   




#Article 264: Эрдэнэмандал сум (257 words)


Эрдэнэмандал сум нь Архангай аймгийн сум юм. Сумын төв нь аймгийн төв Цэцэрлэг хотоос хойш 117 км зайд оршино. Сумын төвд шуудангийн салбар бий.

Эрдэнэмандал сум нь байгалийн үзэсгэлэнт олон газруудаас гадна түүх дурсгалт олон газруудтай. Энэ сумын нутгаар Хануй, Хүнүй зэрэг томоохон голууд урсах ба энэ голуудын цутгал ус ихтэй жижиг голууд олон бий. Энэ нутагт Хангайн нурууны салбар уул, нурууд болох Бөхөн шар, Халиун морьт, Хан өндөр зэрэг сунайсан урт нуруудаас гадна ой мод, ан амьтан, ургамал, жимсээр баялаг, Их бага Халзан, Дунд нуруу, Шар даваа зэрэг сүрлэг уулс ханаран үзэгдэнэ. Энэ уулсын дунд эрдэнийн ундаа болсон Урт шивирт, Мухар хужирт, Хан-Өндөр зэрэг эмчилгээнд хэрэглэдэг, иргэд ирж сувиллын байдлаар уудаг рашаан байдаг. Энэхүү рашаануудад жилдээ 3000 орчим хүн ирдэг гэсэн тооцоо ч бий бөгөөд амрагчдын тоо жил бүр өссөөр байна.  Уулс хоорондох хөндийд томоохон голуудаас гадна Хунт, Их нуур зэрэг цэнгэг болон давс, хужирын нөөцөөр баялаг нуурууд мяралзан давалгаалж зуны улиралд энэ нутаг усны шувуудын орон болно. Энэ нутгийн түүх дурсгалт газруудаас дурдвал Уртын амны буган хөшөө, Хар хул хааны балгас зэрэг олон газар бий бөгөөд энэхүү дурсгалт газрууд нь Хүннүгийн үеэс өнөөг хүртэлх бүх цаг үеийг хамрах юм.

Эрдэнэмандал сумын дунд сургууль 1930 онд байгуулагдсан. Эрдэнэ болон мандал сумуудыг нийлүүлэн байгуулсан. Хануй болон Хүнүйн гол байдаг бөгөөд түүхэнд тэмдэглэснээр Хан улс болон Хүннү гүрэн олон жил дайн дажин хийсний эцэст найрамдлын гэрээ байгуулж найр наадам хийн хоёр улсын нэрээр Хан-уй Хүннү-уй гэж тус хоёр голыг нэрлэсэн. Мухар хужирт, хануйн хүрэм зэрэг рашаан сувилал байдаг. Мөн Хархул хааны балгас зэрэг түүхэн дурсгалт газрууд элбэг бий.




#Article 265: Вашингтон хот (300 words)


Вашингтон () буюу Колумбийн тойрог () нь 1790 оны 7 сарын 16-нд байгуулагдсан, Америкийн Нэгдсэн Улсын нийслэл юм. АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр нэрлэсэн. Колумбын тойрог нь Потомак голын хойд эрэг дээр орших бөгөөд баруун өмнөд талаараа Виржини, баруун хойд, зүүн хойд, зүүн өмнөд талаараа Мэрилэнд мужуудтай хиллэнэ. Тойргийн суурин хүн ам нь 588,292 боловч ажлын 7 хоногуудад ирж ажиллах хүмүүсийг нэмэхэд ннэг сая гаруйд хүрнэ. Вашингтоны метрополи газар нутгийн (бүрэлдэхүүнд нь Колумбийн тойрог орно) хүн ам нь 5.3 сая бөгөөд энэ нь улсдаа наймд жагсана.

АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр заалтад мужуудаас ялгарах холбооны тойрог нь улсын нийслэл байх тухай бичсэн байдаг. Холбооны засгийн газрын гурван салбарын төвүүд нь гурвуулаа тойрогт байрлах бөгөөд үүнээс гадна олон хөшөө дурсгал, музэй байдаг. Вашингтонд 172 тооны гадаадын элчин сайдын яамд,  мөн Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан, Америкийн Орнуудын Байгууллага, Интер-Америкийн Хөгжлийн Банк зэрэг олон байгууллагуудын төвүүд байрлана. 

АНУ-ын Конгресс нь Вашингтоныг шууд, бүрэн захирдаг бөгөөд ард иргэд нь мужуудаас өөрсдийгөө удирдах эрх багатай юм. Тойрог нь санал өгдөггүй, Конгрессийн төлөөлөгчтэй боловч сенаторгүй. Хэрэв Вашингтон нь муж байсан бол газар нутгаараа хамгийн сүүлд (Рөүд-Айлендийн дараа), хүн амаараа сүүлээсээ хоёрт (Вайомингийн өмнө), нягтшилаараа нэгт, мужийн нийт бүтээгдэхүүнээрээ 35-д, Африк Америкчуудын хувиараа нэгт орно.

Вашингтонд урт богино хугацаагаар ажилладаг ба цагаачилсан 5000 гаруй Монголчууд амьдардаг. Вашингтоны Монголчууд бүгд идэвхитэйгээр  Америкийн хөгжлөөс суралцаж боловсрол чадвараа дээшлүүлэн Америкийн өдөр тутмын амьдралд хөл нийлүүлэн ажиллаж амьдарч Монголын ба Америкийн хөгжлийг ойртуулхад чухал нөлөө үзүүлдэг юм. Сүүлийн жилүүдэд Монголчууд Вашингтонд машин засварын үйлчилгээ, чулуун гоёл чимэглэлийн үйлдвэр, хувийн ТВ, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, дизайн зэрэг цөөнгүй салбаруудад өөрсдийн бизнесээ нээж олон үндэстний их гүрэнд өөрсдийн байр суурийг олсоор байна. Мөн Америкийн олон төрлийн компаниуд, төрийн байгууллагуудад чухал удирдлагын албан тушаалуудад ч тэндхийн их сургуулийг амжилттай төгссөн Монголчууд орж ажиллаж карьерээ дээшлүүлдэг юм. 

Вашингтон хот 14 хамтын ажиллагаатай хотуудтай:




#Article 266: Феодор Тютчев (236 words)


Тютчев Феодор Иванович (1803 оны 12 сарын 5 – 1873 оны 7 сарын 27) нь Оросын нэртэй яруу найрагч, дипломат хүн байв. Тэрээр Германы Мюнхен, Италийн Турин хотуудад амьдарч байсан ба Гейне, Шеллинг нартай танил байжээ. Уран зохиолын амьдралд оролцдоггүй, өөрийгөө уран зохиолч гэж тооцдоггүй байсан байна.

Түүний 400 гаруй шүлэг уламжлагдан үлдсэн бөгөөд тэдгээр шүлгийн мөрөөс Орос даяараа иш татаж дурдах нь олонтаа байдаг бөлгөө. Түүний эхэн үеийн шүлгүүд 18-р зууны яруу найргийн хэв загвараар бичигдсэн байдаг. 1830-аад оны үеийн шүлгүүдэд Европын (ялангуяа Немецийн) романтизмын уламжлал их нөлөөлсөн нь харагддаг. Энэ нь философийн утга уянгын чиглэл бөгөөд гол үндсэн сэдэв нь орчлон ертөнцийн үүсэл, хүмүүний хувь заяа, байгаль орчны тухай байдаг. 1840-өөд онд Орос болон барууны соёл иргэншлийн хоорондын харилцааны асуудлаар хэд хэдэн улс төрийн өгүүлэл бичжээ. 1850-аад онд Тютчев хайр сэтгэл бол эмгэнэл гэсэн агуулгатай, хайр дурлалын сэдэвтэй, сонирхол татсан хурц шүлгүүд бичсэн байдаг. Эдгээр шүлгүүдийг суулд яруу найрагчийн нууц амраг Е.А.Денисьевад зориулагдсан Денисьевский цикл гэсэн нэртэй шүлгийн цувралд нэгтгэсэн байдаг. Тютчевийн уран бүтээлд 1860-1870 оны үед улс төрийн агуулгатай шүлгүүд зонхилох болжээ.

Түүний хамгийн алдартай бүтээл нь Silentium бөгөөд дуугүй байхыг гутрангуйгаар уриалсан, нэг хүн нөгөө хүнээ хэзээ ч бүрэн дүүрэн ойлгож чадахгүй болохыг харамссан агуулгатай ажгуу. Yгээр илэрхийлсэн хүний бодол хуурамч байдаг гэсэн Тютчевын шүлгийн мөр нь хамгийн олонтаа дурдагддаг ишлэл бөгөөд түүнчлэн ухаанаараа Оросыг ойлгох аргагүй, бидний хэлсэн үгийг яаж тусгаж, тайлбарлахыг хэн маань ч таашгүй гэсэн ишлэлүүд ч өргөн хэрэглэгддэг.




#Article 267: Хөвсгөл нуур (371 words)


Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзэлхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.

Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км. 

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын томоохон чиглэл ю

Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Көп Су Көл буюу Их Устай Нуур гэсэн үг болой. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ.
Хөвсгөл гэдэг үгийн язгуур нь монголоор хөв /ой хөвч гэдэг үгийн хөвтэй гарал нэг/ олон их гэсэн утгатай, түрэг гаралтай хэлнүүдийн көп /олон их гэсэн утгатай/ су гэдэг нь монголоор ус /эртний монгол хэлний усу гэдэг үг нь одоогийн монгол хэлээр төгсгөлийн у эгшиг нь гээгдсэн байхад, түрэг гаралтай хэлнүүдэд эхний у эгшиг нь гээгдсэн байна./ гөл гэдэг нь нуур гэсэн утгатай түрэг гаралтай хэлнүүдийн көл гэсэн үг /гэхдээ монгол хэлэнд байдаг хөлгүй нуур, хөлгүй ус, зэрэг үг хэллэгт байдаг хөл гэсэн үгтэй гарал нэг байж ч болох юм/ Ингээд Хөв/көп-их, су-ус көл-нуур буюу их уст нуур гэсэн үг болно.

Хөвсгөл нуур нь Монголын ОХУ-тай хилийн ойролцоо байрлах бөгөөд Саяны нурууны зүүн хэсэгт байрлана. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсах бөгөөд Монгол улсын нийт цэнгэг усны 70%, дэлхийн цэнгэг усны 0.48%-г өөртөө агуулна.

Тус нуурын ус цуглуулах талбай нь харьцангуй жижиг бөгөөд нуур руу цутгах голууд нь жижиг. Өмнөд хэсэгт Эгийн гол эх авах бөгөөд Сэлэнгэ мөрөн, цаашлаад Байгал нууртай холбогдоно. Ус нь Байгал нуур хүртэл 1000 км гаруй, өндрөөрөө 1169 метрийн ялгаатай уртыг туулдаг. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой ч ингэх явцад нуурыг ихэд бохирдуулжээ. 30-40 машин нууранд живсэн хэмээх судалгаа байдаг.




#Article 268: Август Ларсон (305 words)


Ларсон гүн хэмээн алдаршсан Август Ларсон (1870-1957) нь 1893-1939 онуудад Монгол, Хятадад ажиллаж амьдарч байсан шведийн сургааль номлогч, худалдаачин, дипломат хүн байжээ. Тэрээр Сөрмландын Хэллби хэмээх газар төрсөн бөгөөд Америкийн Христосын Холбоо хэмээх байгууллага түүнийг 1892 онд Хятад уруу сургаал номлогчоор явуулсан байна. 

Тэрээр монгол хэл сурч улмаар Ар Монголын нөлөө бүхий олон хүмүүстэй найз нөхрийн харьцаа тогтоож чадсан бөгөөд уг улсын нутаг дэвсгэрээр олон удаа хөндлөн гулд библийн сургааль тараах, худалдаа наймаа эрхлэх зорилгоор аялж байжээ. Нударганчуудын хөдөлгөөний үеэр тэрээр Хятадын Хаалган хотоос швед америкийн нийт 23 номлогч бүхий бүлгийн дагуулан говийг туулан Ар Монголоор дамжин Орос уруу гаргаж байсан түүхтэй. Адуу үржүүлэх, наймаалах түүний хийж байсан нэгэн гол зүйл бөгөөд Шанхай хотын морин уралдааны газруудад хурдан морь зардаг байсан байна.

Тэрээр 1910, 20-оод онуудад Монголын төр засгийн удирдлагад байсан хэд хэдэн хүмүүст зөвлөхийн хувьд нөлөөтэй байсан бөгөөд 1920 онд Монгол улсын гүн цол хэргэм хүртэж байжээ. 1911 онд Монгол тусгаар тогтнол олсны дараагаар хэд хэдэн удаа монголын шашин төрийн тэргүүн Богд Гэгээнтний элчээр Хятадад очиж байжээ. 1912-1914 онуудад Хятадын засгийн газрын дэргэд Монголын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан ба 30-аад онуудад ерөнхийлөгч Чанкайшекийн албанд ч ажиллаж байжээ.

Тэр Монголын тухай хэд хэдэн ном бичсэн бөгөөд түүний хамгийн анхны ном болох Монгол ба монголчуудын дунд миний амьдрал хэмээх 1929 онд хэвлэгдсэн ном нь хамгийн ихээр дэлгэрэн тарсан бөгөөд олон тооны хэл дээр орчуулагдан гарсан төдийгүй туркийн сургуулиудад сурах бичиг байдлаар ашиглагдаж байжээ. Тэрээр өөрийн цаг үед Швед төдийгүй олон улсад хүмүүст танигдсан хүн болж чадсан байна.

Ларсон 1927 онд Свен Хединий сүүлийн аялалд жингийн цувааны ахлагчаар оролцож байсан. Свен Хединий даалгавраар Чендүгийн алтан сүм хэмээх монгол ламийн шашны сүмийг хайж олж, хуулбар загвар хийсэн бөгөөд тэр нь 1933 онд Чикагод болсон дэлхийн үзэсгэлэнд гол үзмэрүүдийн нэг болж байжээ. Сүм нь одоо Стокгольм хотод агуулахуудад хураалттай байгаа ба Сигтунад дахин босгож тавихаар төлөвлөгдөж байгаа болно.




#Article 269: Тооцон бодох шинжлэх ухаан (633 words)


Тооцон бодох шинжлэх ухаан (эсвэл шинжлэх ухааны тооцоолол зүй) нь байгалийн ба нийгмийн шинжлэх ухаанууд, инженерчлэлийн бодлогуудыг компьютер ашиглан шинжлэх ба шийдэх, эдгээр бодлогуудад зориулсан математикийн загварууд болон тоон аргуудыг бий болгох асуудлыг судалдаг салбар юм. Практикт энэ нь ихэвчлэн шинжлэх ухааны (эсвэл инженерчлэлийн) бодлогонд компьютер симуляци эсвэл өөр төрлийн тооцоолол ашиглах явдал болдог.

Энэ салбар нь компьютер судлалаас (тооцоолол, компьютер, ба мэдээлэл боловсруулалтын математик судалгаа) ялгаатай. Энэ нь шинжлэх ухаан ба инженерчлэлийн уламжлалт аргууд болох онол туршилтаас мөн ялгаатай. Тооцон бодох шинжлэх ухаан нь компьютер дээр хэрэгжүүлсэн математик загварууд дээр анализ хийх замаар судлагдаж буй зүйлийн талаар илүү ойлголт олж авах гэж оролддогоороо онцлогтой.

Судлаачид ба инженерүүд судлагдаж буй системийг загварчлах компьютер програмууд бүтээж эдгээр програмуудыг янз бүрийн оролтын параметрүүдтэйгээр ажиллуулж үзнэ. Ерөнхийдөө эдгээр загварууд үлэмж хэмжээний тооцооллыг шаарддаг ба тооцооллууд нь ихэвчлэн суперкомпьютер юм уу тархсан тооцооллын системүүд дээр хийгддэг.

Тоон анализ нь тооцон бодох шинжлэх ухаанд ашиглагддаг аргуудын чухал тулгуур болж байдаг.

Тооцон бодох шинжлэх ухаанд дараах асуудлууд хамаарна:

Өгөгдсөн бодлогоос хамааран тоон симуляцийн зорилго нь янз бүр байж болно:

Тооцон бодох шинжлэх ухаанд төрөл бүрийн алгоритмууд ба математик аргуудыг ашигладаг. Нийтлэг хэрэглэгддэг аргуудаас дурдвал

Тооцон бодох шинжлэх ухааны илүү математик талын судалгаанд ашиглагддаг програмчлалын хэлнүүдийн тоонд Фортран, Матлаб, GNU Octave, Num-Python, Sci-Python, UCINet ба PDL багтана. Харин илүү нүсэр тооцоолол шаардсан ажилд C эсвэл Фортран хэлний хувилбаруудыг ашигладаг.

Тооцон бодох шинжлэх ухааны програм хангамжууд ихэвчлэн цаг уур, нисэх онгоцны эргэн тойрны агаарын урсгал, мөргөлдөлтөөр үүсэх автомашины деформаци, галактик дахь оддын хөдөлгөөн, тэсрэх төхөөрөмж гэх мэт бодит системийн хувьслыг загварчлахад зориулагдсан байдаг. Ийм програм хангамж орон зайн хувьд загварыг олон жижиг хэсэгт хувааж 'логик тор' үүсгэдэг байж мэднэ. Жишээлбэл цаг уурын загварчлалд торын нүд бүр нэг квадрат километр газарт харгалзаж энэ талбай дахь газрын өндөрлөг, хугацааны тухайн агшин дахь салхины чиглэл, чийглэг, температур, даралт гэх мэтийг агуулдаг байж болно. Тэгвэл програм нь системийн одоогийн төлөв байдал өгөгдсөн үед систем яаж хувьсахыг заадаг тэгшитгэлүүдийг бодсоны үндсэн дээр дараагийн хугацааны агшин дахь системийн төлөв байдлыг тодорхойлох ба энэ процессийг цааш давтах замаар ажиллах юм.

Зарим томоохон эрдэмтэд тухайлбал Стивен Вольфрам, Юрген Шмидхюбер нар тооцон бодох шинжлэх ухаан нь шинжлэх ухааны судалгааны уламжлалт хэлбэрүүд болох онол ба туршлага/ажиглалтыг нөхөн гүйцээх гуравдагч арга зам болж чадсан гэж үздэг байна.

Тооцон бодох шинжлэх ухааны судалгааны өрнөлийг бид дараах үе шатуудад хуваан үзэж болно.

Ямар бодлогыг авч үзэх вэ, ямар хэлбэрийн үр дүн гаргаж авах ёстой вэ, бодлогын мөн чанар, зорилго нь юу юм бэ гэх мэт асуудлууд энэ шатанд шийдэгдсэн байх ёстой.

Энэ шатанд, тавих гэж буй бодлогоо математикийн хэлээр илэрхийлэх ёстой.

Математик хэл дээр бичигдсэн бодлогыг шийдтэй юу, шийд нь цор ганц байх уу, шийд нь өгөгдлөөс тасралтгүй байдлаар хамаарах уу гэдгийг судална. Үүнийг судалдаг математикийн том салбар байдаг ба энд математикчаас тусламж авах явдал их өгөөжтэй байж мэднэ. Энэ алхмын үр дүн эргээд өмнөх алхмуудад нөлөөлж тэдгээрийг өөрчлөхөд хүргэж болно.

Бодлогыг математик анализ талаас нь судалсны дараа шийдийг нь олох эсвэл ойролцоолохын тулд ямар алгоритм ашиглаж болох вэ гэдгээ шийднэ. Сонгож авсан алгоритм уг бодлогон дээр найдвартай (мөн хурдан) ажиллах эсэхийг мэдэхийн тулд ихэвчлэн нэмэлт анализ хийх хэрэгтэй болдог. Энд (нэн түрүүнд тоон анализч) математикчийн тусламж хэрэг болж мэднэ. Мөн ийм анализуудын үр дүн алгоритмын сонголтонд төдийгүй эхний хоёр алхамд ч нөлөөлж болзошгүй.

Энэ шатанд, сонгогдсон алгоритмыг хэрэгжүүлэх компьютерийн програм бүтээгдэнэ. Урьд нь бичигдэж шалгагдсан дэд програмуудын сангууд энэ ажиллагааг ихээр хөнгөвчлөх ёстой. Том төслийн хувьд мэргэжлийн програм зохиогч(ид) энэ шатыг хариуцна.

Одоо бичсэн програмаа сонгож авсан оролтын параметрүүдтэй ажиллуулж үр дүнгүүдийг тайлбарлах, үүнээс судлагдаж буй системийн талаар шинэ мэдлэг олж авах, олж авсан мэдлэгээ туршилт ба онолын мэдлэгтэй харьцуулж дүгнэх, мөн шинэ загварчлал, туршилт, онолыг эхлүүлэхэд ашиглах хэрэгтэй. Энэ шатанд ихэвчлэн тооцон бодох шинжлэх ухаанч онолч ба туршигч нартай нягт хамтран ажилладаг.

Тооцон бодох шинжлэх ухааны боловсролыг ихэвчлэн хэрэглээний математик, компьютер судлал, эсвэл стандарт математик, шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрт сургалтаар олж авдаг.




#Article 270: Алтай сум (Баян-Өлгий) (690 words)


Алтай нь Баян-Өлгий аймгийн сум юм.

Баян-Өлгий  аймгийн Алтай  сум нь 1959 онд байгуулагдсан, хуучнаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1959 оны 2-р сарын 12-ны өдрийн 129-р зарлигаар Буянт сумаас өрх тусгаарлан Хар бут голын эрэгт сууриа тавьж анх байгуулагдсан. Хуучинаар Ховд аймгийн Жаргалант, Сагсай хошуунд харъяалагдаж байсан. Алтай сум Хар-Нуур, Бардам, Улаанхад, Шар говь, Чихэртэй гэсэн 5 багийн  нийт  1034 өрх 3644 хүн амтай. Хүн ам, газар нутгийн хэмжээгэр Баян-Өлгий аймгийн 13 сумаас 6-д ордог. Хүн амын дийлэнх хувийг Казак үндэстэн эзлэх ба мөн Урианхай ястан цөөнх хэсгийг бүрдүүлэх нь ихэвчлэн Улаанхад, Борбургас багуудад оршин суудаг.

Баян-Өлгий аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 1870  км,
Аймгийн төвөөс 110 км зайд байрладаг.
Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Толбо, Дэлүүн сумдтай, мөн БНХАУ-тай хиллэдэг.

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 2148-3752 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Ховд, Ирчис мөрний сав газрын хагалбарт, өндөр уулын бүс нутагт багтдаг. Газар хөдлөлийн эрчим 2 балл. Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулын олон цүнхэг, түүнээс эх авсан гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ихтэй, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Хамгийн өндөр цэг нь Цагаан уул д.т.д 3752м өндөртэй. Чихэртэй, Хар нуур, Жалангаш нуур, зэрэг томоохон нууруудтай. Гол горхиос Сагсай, Харбут, Чихэртэй, гэх мэт голуудаас гадна Нүцгэнтийн зуслангийн рашаан, Хула Шохы зэрэг эмчилгээнд ач тустай том жижиг рашаанууд их бий.

Орон нутгийн төсөв: Тус сум нь орон нутгийн татварын орлогоор 121,18 сая төгрөгийн орлого оруулж улсад төвлөрсөн төсвийн дэмжилэг 1,709 сая төгрөгний дэмжилэг авч үйл ажиллагаа явуулдаг. Нийт зардал 1830,18 сая  төгрөг ба түүний  55-60% цалин, 7%  нийгмийн даатгалын шимтгэл, 6-9% хоолны зардал, 3-5 % түлш халаалт, 1-6 % ийг тээвэр шатахууны зардалд тус тус зарцуулж байна.

Эдийн засгийн бүтэц: Сумын хэмжээнд нийт 21 жижиг аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 155 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,үйлчилгээ явуулж улс  орон нутагт 3.1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус сумд жигд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжгүй. Харин хүнсний болон төрөлжсөн барааны 45 дэлгүүр ийн 11 орчим дэлгүүр нь тотмол үйл ажиллагаа явуулж байна.

Мал сүргийн бүтэц: Сумын хэмжээнд нийт 120650 малтайгаас  тэмээ 397 тэмээ, 6159 адуу, 10251 үхэр, 57106 хонь, 46737  ямаа байна. Үүнээс  цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 59960 толгой мал тоологдсон нь нийт малын 49.7 хувийг эзэлдэг.695 малчин өрх, 292 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 95.4 хувийг эзэлж байна.

Газар тариалан: Сумын хэмжээгээр жилд дунджаар 7620 тн байгалийн хадлан, 65 га-гаас 220 тн ногоон тэжээл, 3.4 га-гаас 28 тн төмс, 1.5 га-гаас 9.5 тн хүнсний ногоо тус тус хураан авдаг.

Зам тээвэр. Сумаас аймгийн төвтэй холбогдох орон нутгийн  чанартай 110 км, хил залгаа сумууд болон багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Сум нь төвлөрсөн эрчим хүчний системд 2001 онд холбогдсон. Сумын төвд баригдсан 10 квт-ын дэд станцтай.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн хувьд өвлийн улиралд гүний 6 худаг, 98 энгийн гар худагаар зуны улиралд голын усаар хэрэгцээгээ хангадаг.  5 албан байгууллага тус бүрт 1 гар худагтай зарим том байгууллагуудад 2-оос дээш худагаар байгууллагын хэрэгцээг ханган ажиллаж айл өрх  дээрхи гүний 6 худаг болон энгийн 98 худагаас   усаа авч байна.

Ариутгах татуурга. Сумын төвийн айл өрхүүдийн 50 хувь нь бохир усны цооногтой бөгөөд цаашид сумын төвийн айл өрхүүдийг 100 хувь бохир усны цооногтой болгох талаар бодлого барин ажиллаж байна.Суманд төвлөрсөн ариутгах татуургын байгууламж байхгүй.

Дулаан хангамж. Сумын төвд 5 албан байгууллага нам даралтын уурын зуух ашиглан    дулааны хэрэгцээ хангаж байна.

Тус сумын 5-р багийн “Хар үзүүр” гэдэг газарт Монгол Улсын баатар Х.Дамба, Д.Намнан нарын хөшөө байдаг.

Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх 
Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
Нийгмийн дэд бүтэц,  орон сууцны   хангамжийн дээшлүүлэх

Алт, зэс, шар шавар,  зэрэг байгалийн ашигт малтмалын баялагтай.
Алтай соёоны нурууны тусгай хамгаалалтай нутаг бүхий байгалийн үзэсгэлэнт “Ёлт”-ын сав газар нутагтай. Тус газарт хүрэн баавгай, халиун буга, аргаль, янгир зэрэг дархан цаазтай амьтад мөн ёл, тас, бүргэд, шонхор, хойлог, ятуу зэрэг  нэн ховордсон шувууд байдаг. Энэхүү онгон байгальд тулгуурлаж аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоотой нутаг.




#Article 271: Алтанцөгц сум (752 words)


Алтанцөгц — Баян-Өлгий аймгийн сум. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Чандмань уул аймгийн Мээрэнгийн  хошуу. Хаш, Баянбулаг, Улаанхаргана, Цагаантүнгэ гэсэн  4 багийн  нийт  713 өрхөд 2738 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баян-Өлгий  аймгийн 14 сумаас 10-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог хүн амын нягтралаар хамгийн бага сум юм.

Баян-Өлгий аймгийн зүүн урьд хэсэгт:

Тус аймгийн Ногооннуур, Баяннуур, Толбо, Бугат болон Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумадтай хиллэдэг.

Газар зүйн онцлог: Далайн төвшинээс дээш 1415-4208 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн өндөр уулсын  мужид багтдаг. Нийт газар нутгийн хэмжээ 178610 га.

Сумын төсвийн нийт орлого нь 1369.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1287.7 сая төгрөг, сумын өөрийн орлого 81.7сая төгрөг байна.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1369.4  сая төгрөг байна. Нийт зардлын 68.9 хувь нь цалин,  7.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 23.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Сумын хэмжээнд газар тариалангийн  5 аж ахуйн нэгж, малчны 5 бүлэг, хувийн мал эмнэлгийн 6 нэгж, 5 төсөвт байгууллага үйл ажиллагаа явуулж орон нутгийн орлого төсвийн татварын орлого 115,2 сая төгрөг, санхүүгийн дэмжлэгээр 128,7 сая төгрөг, тусгай зориулалтын санхүүжилтээр 1076,4 сая төгрөг нийт 1,320,3 сая төгрөгийг төсөвт байгууллагууд үйл ажиллагаандаа зарцуулсан. Татварын орлого 110 хувиар давж биелж 11,2 сая төгрөг орон нутгийн нөөц хөрөнгөд хуримтлагдсан байна. Сумын нийт үйлдвэрлэлийн 60,1 хувийг МАА-н  салбар, 25 хувь  нь газар тариалангийн салбар, 14,9  хувь нь аж үйлдвэр болон үйлчилгээний бусад салбараас тус тус ордог.

Сумын хэмжээгээр нийт 134258 мал тоологдсоноос тэмээ 1102, адуу 5923, үхэр 6809, хонь 51746, ямаа 68678 байгаа бөгөөд үүнээс цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13000 толгой мал байгаа нь нийт малын 21,9 хувь болж байна.

Сумын хэмжээгээр жилд 1,5  га талбайд үр тариа, 68 га талбайд төмс, 43 га талбайд хүнсний ногоо,  3 тонн үр тариа, 722 тонн төмс, 559 тонн хүнсний ногоо хураан авч байна.

Зам тээвэр. Сумын газар нутгаар Баяннуур сум орох 80 км өвлийн цагаар Увс аймгийн Ховд сум орох 53 км, Ховд аймаг орох 220 км зам дайран өнгөрдөг бөгөөд багууд хооронд шороон замаар холбогдсон. Аймгийн төвөөс 45 км шороон  замтай цаашид асфальтан замтай болох зайлшгүй шаардлагатай.

Цахилгаан хангамж. Сум нь эрчим хүчний баруун бүсийн 1000 квт 119-р станцад холбогдсон. Уг станцаас Увс аймгийн Ховд сум, Ногооннуур сумын Дулаан харын хар тугалгын уурхай, цаашид Асгатын мөнгөний стратегийн орд газрын уурхайг эрчим хүчээр хангах  гол станц тус сумын нутагт байдаг.

Ус хангамж. Сумын төвийн цэвэр усны эх үүсвэр  гүний 5 худагтай мөн гол горхи Ховд гол Олоннуурын гол горхийг ашиглан хэрэглээний усаа хангаж байна.

Дулаан хангамж. Сумын төвийн бүх байгууллагууд өөрийн харьяа бага оврын уурын зуухуудаар дулаан хангаж байна.

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн хангамжтай орон сууц байсан боловч бүгд хувьчлагдсан, хувьчлагдаагүй 2 айлын орон сууц байгаа боловч одоогоор ашиглах боломжгүй.

Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 22 бүлэгт 502 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 27 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.

Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 24 эмнэлгийн тусгай мэргэжилтэн  ажиллаж байна.

Ажиллах хүч, салбараар

Суманд бүртгэлтэй ажилгүй 75 иргэн  байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 15 хувийг дээд, 6 хувийг тусгай дунд,  62 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Хот байгуулалт, газрын харилцаа

Алтанцөгц  сумын төв нь засг захиргаа, мал  аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл үйлчилгээ давамгайлсан суурин юм.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр шинээр боловсруулахаар төлөвлөж байна.

Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

Өнөөгийн байдлаар 194 өрх гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 12,7 га газар өмчилж давхардсан тоогоор 1749 иргэн, аж ахуйн нэгж байгууллага өвөлжөө, хаваржаа, хадлан тариалангийн  зориулалтаар 2598 ,6 га газар эзэмшиж байна.

Барилга

Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 0,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

СУМЫН СОР БҮТЭЭГДЭХҮҮН

Сумын сор бүтээгдэхүүн “Тэмээний хоормог” сүүлийн жилүүдэд чацаргана тариалалтыг дэмжиж ажилласанаар “Нутгийн чацаргана” онцлох бүтээгдэхүүний тоонд орж байна.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Мал аж ахуй газар тариалан цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож  бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх

Сумын онцлог




#Article 272: Бугат сум (Баян-Өлгий) (736 words)


Бугат — Баян-Өлгий аймгийн сум.

Сумын түүхэн товчоо: Төрсөн нутгаас эх орон эхтэй, төрсөн нутгаа мэдэхээс
танин мэдэх их үйлс эхлэлтэй. Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа Монгол
Ард Улсын Засгийн Газрын 1923 оны 10-р сарын 19 –ний өдрийн хурлын 39-р
тогтоолоор аймгуудын Казах, урианхай, дөрвөд зэрэг олон ястны өлгий нутаг Бугат
сум. Өлгий. Алтанцөгц, Ногооннуур, Толбо, Буянт, Сагсай, Улаанхустай хил залган
оршдог, 2149 кв.км газар нутаг, 4000 гаруй хун амтай. Өлгий хотод хамгийн
ойрхон оршдог сум. 1923 оноос Алтайн Урианхай аймаг, 1925 оноос Чандмань уул,
Ховд аймгийн Алтайхан уул аймгийн дөрвөн сумын нэг Жаргалант-Сагсай сум эңд байгуулагджээ.

айлууд ирж нэмэгдэн сумын төв Бугын хар yсaнд өвөлжин. Шар нуурт зусдаг байжээ.

Буянт, Улаанхуст, 1959 онд Сагсай суманд шилжиж, сум татан буугдсан бөгөөд 1959
онд дахин байгуулжээ. Төв нь Овгорт суурьшаад 1969 онд Ногооннуур сумын нэг баг
ирж нийлжээ.1969 оноос Бугат сум хэмээн нэрлэгдэх болсон түүхтэй. Сумын төв нь
анх Хар ус гэдэг газарт байрлаж байгаад 1959 оноос одоогийн төв болох Овгорт
суурьшин төвлөрчээ. Монгол орон даяар өрнөсөн нэгдэлжих хөдөлгөөнд тус сумын
иргэд идэвхтэй оролцож, анх 1959 онд Жаргалын зам нэгдэл нэртэй тус сумын Овгорт
байгуулагдсан. Өнөөгийн байдлаар тус сум нь 964 гаруй өрхтэй, 3446 гаруй хүн
амтай. Засаг захиргааны 4 багтай. Төсөвт байгууллага – 6, төрийн мал эмнэлэг
үржлийн тасаг – 1, хувийн мал эмнэлгийн нэгжүүд – 4, хувийн хэвшлийн аж ахуй
нэгж байгууллага – 15, банк санхүүгийн тооцооны салбар – 2, ахуйн үйлдвэрлэл
үйлчилгээний нэгдсэн цэг – 1, , худалдаа үйлчилгээний газар, дэлгүүр – 8,
халуун ус, үсчин, үнээний сүүний фермер, тахианы аж ахуйнууд тус тус үйл
ажиллагаа явуулж иргэд хөдөлмөрчдөд үйлчилж байна.

Нутаг
дэвсгэр, хил хязгаар: Баян-Өлгий
аймгийн Бугат сум нь Монгол Улсын баруун хязгаар Монгол Алтайн нуурууны салбар
уулсаар хүрээлэгдсэн ба нийт 215002 га нутаг дэвсгэртэй 

км,

байрладаг.

Баян-Өлгий аймгийн Өлгий, Ногооннуур, Алтанцөгц, Толбо, Сагсай, Улаанхус
сумтай хиллэдэг. Хамгийн өндөр цэг нь Улаан сайгийн орой далайн түвшинээс дээш

Тавалтайн гаталга, зүүн зах нь Сайгийн эх , хойд зах нь Цагаан өтгийн эх , өмнөд
зах нь Хөх сайгийн оргил юм. 

Далайн төвшнээс  1918-3700 м өндөр
өргөгдсөн уулархаг нутагт оршдог Сумын нутаг Физик газар зүйн хувиарлалтаар
бүхэлдээ Алтайн уулархаг мужид хамаарагдана. 

Газар хөдлөлийн эрчим 7 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй
болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Геологийн
тогтоц, ашигт малтмалБугын
голын улиас, бургас, хус, хар мод, чацаргант ой, Хатуугийн хүрхрээ, Харгайт,
Халзан булаг, Баянгол, Хойлог, Мөст, Түймэрт, Төгрөг нуур, Шар нуур зэрэг
байгалийн үзэсгэлэнт газрууд, аргаль. янгир. ирвэс, зэрлэг гахай зэрэг ховор ан
амьтан, “Алмас амьдарсан” домогт агуй, рашаан, зэс, гянт болд, боржин чулуу,
гялтгануур, төмрийн хүдэр, алт, шохойн чулуу, шороон будаг зэрэг нөөц нь
тогтоогдоогүй орд газрууд элбэг. 

Цаг агаарын нөхцөл байдал:

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

температур -25-30 оС

температур +25+30 оС

хэмжээ 81.3 мм

Гадаргын болон гүний усны нөөц

Тус сумын нутаг дэвсгэрт усан сан бүхий газар 1001,3 га
байдгаас гол мөрний эзлэх газар 425,3 га байдаг. Ховд гол, Хатуугийн гол,
Хойлогийн гол, Нууртын нуур , Төгрөг нуур, Үзэсгэлэнт Хөх нуур,Хатуугийн
хүрхрээ, Харгайт, Халзан булаг, Баянгол, Мөст, Түймэрт зэрэг гадаргын ус
байдаг. Гүний усны нөөц нь 33,64 м3жил гэж судалгаагаар тогтоогдсон.

Ургамал, амьтны аймаг

Сумын газар нутгийн ой сан бүхий газар 1752 га байна.
Улиас, алтайн улаан харгана, хус, бургас, шинэс, аарц зэрэг мод, тошлой,  чацаргана зэрэг жимс жимэсгэнэ, Хуурамч хонин
арц, Алтан гагнуур, Жимийн хунчир, Хар шаваг, Цагаан шаваг, Алтайн сонгино,
Вансэмбэрүү зэрэг шинжлэх ухаанаар нэн ховор гэж тогтоосон ургамал уургадаг.
Түймэртийн эх, Хатуугийн эх, Тошинт, Ирвэс салаа, Бугын хөндий зэрэг
газаруудад  аргаль хонь, янгир ямаа,
ирвэс, зэрлэг гахай, алтайн хар тарвага, хойлог зэрэг нэн ховор ан амьтан
амьдардаг. 

Байгалийн үзэсгэлэнт болон дурсгалт газрууд

Бугат сумын нутаг дэвсгэрт байгаа түүх соёлын дурсгалт
газрууд: Улаан толгой багийн Салхинт дахь чулуун зэвсгийн үеийн хадны зураг,
Буга багийн Тошинтын ам, Мешелийн өвөлжөөний орчим д байрлалтай “Күйген Хора”-ны хадны зураг, Хатуу
багийн Халзан булгийн хадны зураг, Эрээн харгантын түрэг бичээс бүхий хөшөө
чулуу, Баянголын аман дахь хүн чулуунууд зэрэг нь ховор олдворуудтай болно. Мөн
Тавалтайн рашааны зүүн талд байрладаг 200 орчим хиргисүүрүүд машин замын хоёр
талааар 1 км гаруй үргэлжилдэг юм. 

Хатуу багийн Эрээн харгана гэдэг
газар Түрэг бичээстэй хөшөө чулуу байгаа нь манай сумын нутагт байгалийн ховор
олдворуудын талаар түрэгийн үеийн онцгой түүхэн олдвор юм.

Хатуу багийн
Оргуу гэдэг газар нэг дор байрлалтай хашлагатай 4 чулуун хөшөө байдаг.

Хатуу
багийн Халзан булаг хэмээх газарт байдаг хадны зураг болон мөн багийн Тайван
булаг гэдэг газарт хүн чулуу, зэрэгцээ байрлалтай 5 чулуу хөшөө, ойролцоох
хиргисүүрүүд байдаг.




#Article 273: Булган сум (Баян-Өлгий) (223 words)


 

Булган сум  нь Баян-Өлгий аймгийн сум юм. Сумын төв Жаргалант нь аймгийн төвөөс 300 км, Улаанбаатар хотоос 2000 км-ийн зайд, далайн түвшнээс дээш 1935 метрийн өндөрт оршино. Булган сумын иргэдийн 80% нь казак, үлдсэн нь бусад ястнууд. Тус сум нь 7 баг (Улаагчин, Сайхан, Булган, Жаргалант, Хужирт, Сөхөл, Улаанхус), 1100 өрх, 5900 хүн, 100000 толгой малтай.

Булган сум нь Монгол Улсын баруун хойд хязгаар Монгол Алтайн нурууны өвөр хажуугаас эхтэй Булган голын саваар оршдог. Сумын нийт нутгийн хэмжээ нь 497.8 мянган гектар бөгөөд хамгийн нам газар болох Их Нарийн далайн түвшнээс дээш 1517 метрт байдаг. Хамгийн өндөр цэг болох Мөнххайрхан уул нь 4362 м өндөр юм. Булган сум хойд хэсгээр Дэлүүн сумтай Улаагчины даваагаар 48 км, баруун өмнөд хэсгээр Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Булган зэрэг сумдтай 85 км үргэлжлэх Сайхан, Хөхгол, Сэрүүн, Сөнхөл, Түргэний нуруудаар хил залгадаг. Мөн баруун хойд хэсгээр 120 км үргэлжилэх Булганы Түргэн, Гурван Жаргалант, Туулайт, Хоёр Төмөрт, Эндэртийн зэрэг нуруунуудаар БНХАУ-тай хиллэдэг.

Сумын нийт нутгийн 462.5 мянган га нь хөдөө аж ахуй эрхлэхэд тохиромжтой бөгөөд үүний 71.1 мянган га нь тариалангийн газар, 356.1 мянган га нь бэлчээр, хадлангийн газар, 27.4 мянган га нь хилийн шугам, 4.2 мянган га нь ой мод, 2.7 мянган га нь гол, нуур, 0.7 мянган га нь зам, үлдсэн 0.29 мянган га нь сумын төв, айл өрх, хашаа, байшин барилга, холбооны шугам тус тус эзэлдэг.




#Article 274: Ногооннуур сум (2103 words)


Ногооннуур сум нь Баян-Өлгий аймгийн сум юм.

Ногооннуур сум нь 1952 оны 9-р сард одоогийн Цагааннуур тосгоноос өрх тусгаарлан Бөхмөрөн голын сав газарт байрласан. Нийт газар нутгийн 5200га талбайг хадлангийн талбай эзлэнэ. Томоохон гол мөрдөд Асгат, Бөхмөрөн, Хавцал, Түргэн, Хатуугийн түргэн урсгалтай голууд орно. Хамгийн том нуур нь Ачит нуур. Энэ нуурыг 2004 оны 03-р сарын 22-нд ус намгархаг газрын рамсарт оруулсан. Томоохонууранд Дунд нуур, Хатуугийн нуур гэх мэт нуурууд ордог.  

Уул зүйн систем нь дан Сийлхэмийн нуруугаар тогтсон ба сумын өмнөд хэсгээс эхлэн хойд хэсэг хүртэл хүрээлсэн байдаг. Мөнх цастай олон уул байдаг ба тэдгээрээс хамгийн өндөр нь Их Түргэн уул д.т.д 4029м юм. Гадаргын ерөнхий хэлбэр нь талархаг, уулархаг, өндөр уул нуруудтай. Сумын зүүн хэсгээс эхэлж /хамгийн нам газар д.т.д 1435м “Ачит” нуур/ баруун тийш болох тусам өндөр уул нурууд /хамгийн өндөр цэг д.т.д 4029м “Их Түргэн” уул/ шилждэг.

Хил хязгаар талаас нь авч үзвэл баруун хойд талаар ОХУ-ын Тува улстай, баруун талаар ОХУ-ын Алтайн мужтай, зүүн талаар Увс аймгийн Ховд ба зүүн хойд талаар Бөхмөрөн сумуудтай, зүүн өмнөд талааараа өөрийнхөө аймгийн Алтанцөгц, өмнөд талаар Бугат, баруун өмнөд талаар Улаанхус сумуудтай тус тус хил залгадаг. Аймгийн төвөөс 100км зайтай. 

Ногооннуур сумын нутагт алдар гавъяа,суу билэг, эрдэм чадлаараа шалгарч, түмэндээ алдаршсан бидний бахархан дууриах мөнхийн үйлстнүүд олон бий.Манай сум нь 1921 оны ардын хувьсгалын өлгий нутгийн нэгэнд зүй ёсоор орж ирсэн түүхтэй.Ардын хувьсгалын партизан О.Хаш, Н.Жамхүү, З.Бамбиш, Т.Хөх, Б.Алаг, Х.Махатбай, С.Аюур, Б.Шийрэв, Б.Цэрэв, М.Цэвэг, А.Шагдар, Тогтох нар залуу насны ид хавыг үзүүлж Ачит,Ямаат,Усаан хоолой,Таван салаа,Улаан байшинтад цагаантантай тулалдан ялалт байгуулж,ард түмнийхээ сэргэн мандлын ариун үйлст мөнхрөн үлдэх, хүндтэй гавъяа байгуулсан алдартанууд юм.Хөдөлмөр бүтээлийн талбарт цуцашгүй ажиллаж,ажлын амжилтаараа хамт олноо хошуучлан алдрын титэмийг өндөрт өргөсөн хөдөлмөрийн сайчуудаараа манай сум алдартай.Монгол улсын хөдөлмөрийн баатар малчин М.Ахаан,Т.Шаривхан, уурхайчин Н.Шанкен, барилгачин Тэгшжав,Ахмад дайчин А.Хавдирали, гавьяат хуульч Х.Лэгрэв, гавьяат нэгдэлчин Х.Шакен, Хүний гавьяат эмч С.Авдихадыр, Худалдааны гавьяат ажилтан Т.Мухамади,Х.Алип, Гавьяат жүжигчин А.Хавкей, гавъяат механикжуулагч Х.Тилеухан, гавъяат агрономч О.Цээрэн,Ж.Сүрэнхорлоо, гавъяат эдийн засагч Б.Норжин,Аж үйлдвэрийн гавьяат ажилтан З.Чантуу,Уул уурхайн гавьяат ажилтан Ц.Еримпил,гавьяат багш Р.Агзамхан,Т.Түвшин,Б.Сүрэнхүү, Х.Хажайхан,АИХын депутат М.Цэнд,Т.Нанзад,Т.Чойжил,М.Буянтогтох нараараа бид бахархдаг.
Улсын хошойаварга малчин Х.Мухаметхали,Е.Үмбетхан,Улсын аварга малчин Х.Сембай,Б.Бейсхан,Д.Хашдаа,М.Күжкей, М.Ахбай Ш.Шайхы,Ш.Муталив,Б.Бекешхан, Р.Хуттыбай,М.Таку К.Сейсенбай,Мянгат малчин Б.Духаа,Самалхан нар мал сүргээ тогтвортой өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулж,ашиг шимийг нь нэмэгдүүлж малчин түмнээ манлайлж иржээ.
Тус суманд өөрийн хичээл зүтгэл идэвхтэй үйл ажиллагаагаараа салбарын тэргүүний сайчуудаар шалгарч ирсэн Улсын аварга агент Б.Бөкен,улсын чанарын аварга Б.Дэгдээ, улсын аварга тракторчин Б.Есимхан,С.Оразхан,Ө.Ораздолда, Ы.Бейсенбай, аймгийн 10 удаагийн аварга хадланч Б.Төртөвөл, ногоочин Дулат нарын сайчууд олон байна. 
Ногооннуурчууд дуу хуур,домбор, харилцаа болон уртын дуугаараа аймагтаа алдартай гэдгийг Баян-Өлгийчүүд андахгүй.Урлагийн наадмуудын алт,мөнгөн медальтнууд,улсын тэргүүний уран сайханч дуучин Т.Көпберген,К.Ташкен,С.Сайлаухан, А.Дамели,А.Жексенби,Б.Хапар, Ө.Мухамет,У.Ахынбай,Ж.Алданыш, У.Назарбай,З.Батима,К.Аузар, Х.Гажайв,домборчин Жиликбай,Ханахай,хуурч Донорой,Цанлаг,Адилхан,Ауган, Хапталбай, Малик.Казакын ард түмний харилцаа дуугаараа К.Үмитхан,Х.Улболсын,Ж.Хапиза,  Ж.Мухаметбай,К.Тенсел,А.Сагира, Ү.Шакер,М.Бахытжан нар,дөрвөд урианхай уртын дуучин Н.Шүмбээ,Шомбодой,Огноо,Ж.Хожа, Б.Пэлжир,А.Алиша нар найр наадмын чимэг болж ард түмэндээ гайхагдаж үе дамжин мөнхөрч ирлээ.

Аймаг сумандаа алдартай бяр хүч нь тэгшрэн домог болон үлдсэн хүчит бөхчүүд нь энэ нутагт олон төрсөн билээ.Улсын начины энтэй аймгийн хурц арслан Б.Иваныш, аймгийн арслан Б.Талгатбек,К.Серикбай,ах дүү аймгийн арслан М.Ануарбек,Тохатан,ах дүү аймгийн заан М.Мөндөн,М.Аю,болон Т.Уат,Т.Ныгалит,М.Халамбахы, Ч.Ядамсүрэн,Ч.Батхуяг,А.Байгалдай, аймгийн начин Б.Нурлан, сумын заан Х.Шакен,К.Тенсел,Д.Дорж,Е.Агажан, Ж.Икей,Ж.Дүрэмхан,Б.Дөрбетхан, Б.Айтуган,Х.Ержан,Т.Зейнелхан, Ж.Уагихан,И.Даулет,И.Хасбаатар,Т.Ардагер,Р.Кадирбек,А.Нурхадыл, И.Бахытбек,А.Өнербек,Д.Бейбит сумын начин Нямдорж,Б.Күнтуган,Х.Хайрат нар нэг үеийн хүчтэнүүд юм.
Сумаа төлөөлж спортын олон тэмцээнд оролцсон, спортын өндөр зэрэг хүртэн медалийн эзэн болсон тамирчин А.Зарипа,Н.Бадиша,М,Хайса,Б.Нурлан,Т.Назимхан нарын олон залуус байна.Удам сайт хурдан хүлгээ уяа сойлгыг нь тааруулж уралдуулж ирсэн угийн хийморилог ард түмэн Ногооннуурчууд билээ бид.

Улс, аймаг сумын тэргүүний уяачид Күнгейбай,Ж.Төлеухан,А.Хапталбай, К.Уаш,Т.Хабыл,С.Какеша,Баймирза, Н.Духаа,Б.Хабай,Б.Бейсхан,Б.Хаумет,Т.Хуаныш,Х.Байгали,А.Хумар,Н.Болжин, Х.Дүгэр,Өнөр,Ж.Буйд,Рахытхан, Б.Айдар,Рамазан,Жавах,Т.Халай, З.Өкмет,К.Асхар,Алметжан,Х.Байтаза,Т.Хойшыбай нар морины уяа сойлгыг нь таруулах эрдмийг эзэмшсэн ардын авъяастнууд юм.Уяач Күнгейбай жороо цагаан морь аймгийн 10 жилийн ойгоор түрүүлж Маршал Х.Чойбалсанд бэлэг болон очсон түүхтэй.
Эрдэм мэдлэгийн энгүй их далайд сэлж оюуны цуцалтгүй хөдөлмөр зүтгэлээр эрдмийн цол зэрэг хамгаалсан эрдэмтэн мэргэд олон бий.Түүхийн ухааны доктор Х.Силам,Х.Бабахумар,хэл бичгийн ухааны доктор Х.Хабидаш,дэд доктор О.Цэвэлжав, шинжлэх ухааны доктор Т.Жаава,Х.Батсуурь, биологийн ухааны доктор Р.Самъяа,С.Түсивхан,К.Хабылболат, цаг уурын шинжлэх ухааны доктор, зохиолч,нийтлэгч Х.Хангайсайхан,эдийн засгийн ухааны доктор Д.Лхагваа, техникийн ухааны доктор П.Алдар, химийн шинжлэх ухааны доктор Ж.Тэрбиш, газар зүйн ухааны доктор Б.Хааяа, физикийн шинжлэх ухааны доктор М.Днейхан,Х.Данейхан, геологийн уул уурхайн шинжлэх ухааны доктор Х.Сиржат, математикийн ухааны доктор Х.Имаммагзам нар залуу үеийнхний бахархал болж байна.Шатрын спорт, танин мэдэхүйн талаар 40 гаруй ном бичиж оруулсан Я.Дүгэр, анагаах ухааны салбарт 20 илүү ном бичсэн их эмч, нийтлэгч Я.Жамбалдорж нар Ногооннуурын унаган хүүхдүүд.

Монгол эх орон ард түмний тусгаар тогтнол, газар нутгийнхаа төлөө халуун амь,бүлээн цусаа хайрлахгүй дайны талбарт дайсны шуугисан сум сөрж дарийн утаа үнэртэж явсан ахмад дайчин 1939 оны Халх голын дайчин Б.Дэмбэрэл, Дамиран,1945 оны чөлөөлөх дайн болон баруун хязгаарын тулалдаанд оролцож явсан ахмад дайчин Т.Бодаубай,Б.Тортөбөл,Сандал, А.Хавдралы,Ч.Батхуяг,Б.Жанабал, Солтамурат,Б.Гэнэн,Х.Дүгэр нар юм.Дайны талбарт болон дайсныг дарж,дархан цолоо мандуулж ирээд үр бүтээлтэй ажиллаж байгаад таалал төгссөн дайчин Чинхүү,Чойнжуур,нар болон цаг бусан хэлмэгдлийн хар шуурганд өртсөн яамны сайд, аймгийн дарга агсан О.Мяразан, хошуу занга агсан Ө.Шош,Лам,Адилхан,Хаш,Баймеш,Аят, Наурызбай,Э.Гомпил нар нь түүхэнд үлдэх гавъяатнууд юм .

Сумын ахлах сургууль нь 1250 хүүхэдтэй. Тойргийн 4 бага сургуульд 320 хүүхэдтэй. Дотуур байранд 400 гаруй хүүхэд амьдарч байна. Хүүхдийн цэцэрлэгт 4 бүлэгт 100 хүүхэд хичээллэж хүмүүжиж байна. Сум дундын эмнэлэгтэй. Улаанбайшинт гэсэн боомттой. Тэр нь ОХУ-д гарах гарц нь юм. Улаанбайшинт боомт Орос, Монголын хооронд 1934 онд автозамыг засч, 1935 онд Оросын барилгачид 10 тасалгаа бүхий модон барилга барьж улаан зосоор будсанаас  үүдэн “ Улаанбайшинт “ гэдэг нэр авсан байна.

Монгол орон ерөнхийдөө эх газрын эрс тэс уур амьсгалтай учир тэр нь Ногооннуур сумд ч тод илэрдэг. Тухайн газар нутгийн цаг агаар нь ямар байдалтай вэ? гэдгийг харуулдаг зүйлүүдийн нэг нь далайн түвшнээс дээш өргөгдсөн газар нутгийн тогтолцоо юм. Тэгвэл хотгор гүдгэрийн морфологи хэвшинжийн өндөр уул, дундаж өндөр, нам уул, өндөрлөг тал ба цав толгод, намдуу тал гэсэн таван үе нь Ногооннуур сумын гадаргын тогтоцыг бүхэлд нь хамардаг. Намдуу талд нь Ачит нуурын эргэн тойрон сумын төв хамаарагдаж тэнд зуны цагт агаарын температур +30оС болж байхад өндөр уулын хэвшинжэд хамаардаг Их Түргэн уулын эргэн тойрон нь +14,5оС болж,  уулын оройн мөнхийн цас, мөстэй юм. Өвөл нь маш хахир хатуу хүйтэн. Зуны цагт хамгийн халуун нь +29оС-(+32оС)-т хүрч байхад, өвөл нь -36оС-40оС-т хүрч хүйтэрдэг. Агаарын температурын жилийн дундаж нь 0оС-аас -4оС байна.

Нэг жилд нарны гийгүүлэх дундаж хугацаа нь 2600-2900 цаг байдаг нь бага үзүүлэлт юм. Энэ нь өвөл хүйтэн болох нэг шалтгаан нь болж байгаа юм. Ингэхдээ агаарын температурын жилийн дундаж нь -4оС-ээс 0оС байдаг.

Хур тунадасны хувьд өвөл их хур тунадас унаж газар нутгийг бүхэлд нь цасаар бүрхэдэг. Зун хур тунадасны ихэнх нь өндөр уулсын оройд унаж, намдуу талархаг газарт бага зэрэг унадаг. Хур тунадасны жилийн нийлбэрийн хэмжээ 200-300 мм. 
Гол мөрний урцас нь төв азийн гадагш урсгалгүй ай савт хамаарч, бүх голууд нь Ачит нуурд цутгадаг. Ачит нуураас эх авсан гол Баян-Өлгий аймгийн хамгийн том гол нь болох Ховд голд цутгадаг юм. Том нууруудын тоонд ордог Ачит, Дундын нуурууд нь тектоник тогтоцоор үүссэн.

Ууршилтын хувьд Ачит нуурын эрэг орчимд их ба 150-200мм, бусад газард жигд ба 50-150мм байдаг.      
Салхины зүг шиг ерөнхийдөө баруун, баруун хойд зүгээс салхилдаг. Жилийн салхины дундаж хурд харилцан адилгүй ба 2-3м/с байдаг. Энэ жил 2010 оны 5-р сарын 16-нд салхины хурд 35м/с-д хүрч маш хүчтэй салхилсан нь урьд өмнө нь болж байгаагүй үзэгдэл юм. 
Дээрх бүгдээс дүгнэж үзэхэд Ногооннуур сум нь хуурайдуу сэрүүн зунтай бүс гэсэн уур амьсгалын мужлалтад хамаардаг байна.     
Хөрсний мужлалтаар говийн муж түүний дотор төв азийн их мужад хамаардаг. Тиймээс говь цөлийн нөлөөнд ихээхэн автагдсан, ургамал нь түүнд дасан зхицож ургадаг.

Анх 1963 онд 7-р сарын 26-нд ХАА харуул байгуулж, өдөрт 3 хугацааны ажиглалт хийж байсан ба анхны ажиглагчаар: 

тус тус ажиллаж байгаад Ус Цаг Уурын албаны удирдах ерөнхий газрын даргын 1983 оны 17-р тушаалаар 1984 оны 11-р сарын 09-нд 4-р зэргийн УЦУ-ын станц болгон ажилд оруулсан байна.Станцын даргаар:.                                        1984-1991 онд А.Жубайхан                        1991-1996 онд Х.Айнагүль

Газар нутаг нь өргөн уудам, байгалийн нөөц ихтэй, ан амьтанаар баялаг ирвэс, чоно, үнэг, хярс, аргаль, угалз, янгир, тарвага, туулай зэрэг амьтантай. Шувуудаас бүргэд, ёл, тас, харцага, хойлог гэх мэт шувуудтай. Ургамлын хувьд хуш, улиас, бургас, хус, агь, таана, хөмүүл, шаваг, шарилж, журагва, ерхөг, хиаг, хазаар өвс, харгана, хялгана, бударгана зэрэг хээр, цөлөрхөг хээрийн өвс ургамал зонхилж, чийг илүүтэй уулын сүүдэр хажууд үхрийн нүд, хад, тошлой, сонгино зэрэг зэрлэг жимсгэнэ,вансэмбэрүү, бадамлянхуа, тэхийн шээг, алтан гагнуур, чихэр өвс, бамбай, чийгийн давирхай, таван салаа, нохойн хошуу зэрэг эмийн ургамал ургадаг.
Хөрсний хувьд уулынхүрэн ба цайвар хүрэн хөрс зонхилсон гол, мөрний саваар нугат намгийн заримдаг давсархаг хөрс, өндөр уулын бүсэд хад асга бүхий уулын тундрын ба уулын нугын хөрстэй, элэгдэл, өгөршлийн ажиллагаагаар тогтсон хонхор, гүдгэр, уул нуруудаас тогтдог.

Байгалийн үзэсгэлэнт газруудаар Асгат, Түргэн, Ачит нуур, Ховд, Улаан чулуу гэх газрууд тооцогддог.
Алтай соёны болон Дэвэлийн арал, Сийлхэмийн нурууны “А”, “Б”гэсэн тусгай хамгаалттай газрууд бий. Энд Сийлхэмийн нуруу нь байгалийн цогцолборт газар, Дэвэлийн арал нь байгалийн нөөц газард хамаардаг. Сийлхэмийн нурууны тусгай хамгаалттай газрын “А” хэсгийн 20 орчим хувь нь, “Б” хэсэг нь тэр шигээрээ 75460га, Дэвэлийн аралын 60 гаруй хувь нь Ногооннуур сумын газар нутагт оршдог.  

Ногооннуур сум нь монгол орны газарзүйн мужлалтаар төв азийн өндөрлөг тал, хотгор, уулт их мужад хамаардаг. Өндөрлөг тал, хотгор, уул гэх мэт нь тод илэрдэг.

Ургамал-газарзүйн ангиллаар Ногооннуур сумын газар нутаг нь монгол улсын хэмжээнд авч үзвэл хуурай хээрийн бүсэд оршдог. Бүр нарийсган сумын хэмжээнд авч үзвэл доорх бүс, бүслүүртэй юм. Үүнд:

Эдгээр бүс бүслүүрүүдээс цөлөрхөг хээрийн бүс, хуурай хээрийн, өндөр уулын бүслүүр зэрэг нь хамгийн их талбайг эзэлдэг. 
   
Өндөр уулын бүслүүр Ногооннуур сумын бүх газар нутгаар зонхилж оройн цас, мөстэй, нүцгэн хад асгатай болж байхад, уулын тайгын бүслүүр нь Асгат баг, Улаанчулуу багийн Хуурайт, Шинэст газруудаар тааралдаж хуш мод ургадаг. Уулын ойт хээрийн бүсэд Улаанчулуу баг, Ногооннуур сумын төв, Ховд багийн газар нутагт тархсан байдаг. Хуурай хээрийн болон цөлөрхөг хээрийн бүсүүдэд Ямаат, Чихтэй, Бахлаг багуудын газар нутаг хамаардаг. 
Ногооннуур сумын хувьд ерөнхийдөө зүүнээс баруун тийш болох тусам ургамлын тархалт, агаарын температурын зөрөө, гадаргын ерөнхий геологийн тогтоц гэх зэрэг нь тод илэрдэг онцлогтой.   

Улсад томоохон ордог Асгатын мөнгөний уурхай, Улаан-уулын вольфром, Дарьтын хойлмог металл, Бор хагтийн зэс, Хөвсгөлийн алт, Дулаан Харын хар тугалга, будаг зэрэг ашигт малтмалын орд газруудтай.Одоогоор ажиллаж байгаа уул уурхайн үйлдвэр гэвэл Улаан Уулын уурхай юм. Тэр нь вольфром олборлодог ба Монгол, Австрали хоёрын хамтарсан үйлдвэр. Улаан Уулын уурхай нь Ногооннуур сумын Чихтэй багийн газар нутагт оршдог ба сумын төвөөс урагшаагаа 50км-ийн зайд байрладаг юм.

Ногооннуур сум нь ашигт малтмалаар баян нутаг учраас хөгжлийн нэг эх үүсвэр нь тэр болж байгаа юм. Өөр нэг хөгжлийн түлхүүр нь газар тариалан эрхлэх, чацарганы үйлдвэр байгуулах, загасны аж ахуйг өрнүүлэхтэй холбоотой болж байна. 
Бас нэг тууштай авч хэрагжүүлэх зүйл бол хадлан юм. Хадлангийн талбайг усжуулж өвс бэлтгэхэд нэн тохиромжтой бүс нутаг юм. Гадаргын болон ул хөрсний усаар нэлээд баян. Тиймээс хадлангийн аж ахуйг бүрэн хөгжүүлэх боломжтой. Тэгж чадвал тухайн аймгийг өвс тэжээлээр бүрэн хангаж чадах хэмжээнд хүрэх магадлал өндөр юм. Ингэснээр ард түмний ашиг орлого нь нэмэгдэх бололцоотой.
Хаан банк,Хадгаламж банк, Холбоо, 4 ШТС-тай, сумын иргэдийн амьдралын эх үүсвэр нь мал аж ахуй ба хадлан бөгөөд 1 өрх жилд дунджаар 5-10 тн өвс бэлтгэдэг. “Ачит алхабы” ХХК-тай жилд 5000 тн өвс бэлтгэн аймгийг өвс тэжээлээр хангадаг. Ачит нуураас жилд 135 тн загас агнадаг нөөцтэй. Тэр нууранд төв ази, монголын уугуул загасны тоонд ордог баруун монголын хадран, алтайн сугас загасууд бас нүцгэн жараа зэрэг зүйлийн загасууд байдаг. Чацарганы мод ихээр ургадаг учир чацарганы шүүс үйлдвэрлэх боломжтой. Тус сумын хувьд газар тариалангийн талбайг усжуулах, газар тариаланг бүрэн хөгжүүлэх боломжтой.

Дэд бүтэц нь хөгжөөгүй ямар ч газар орон хөгжих боломжгүй байдаг билээ. Тэгвэл Ногооннуур сум нь хөгжлөөрөө тааруу байсан ба одоо хөгжөөд эхэлж байна. Учир нь Ногооннуур сум нь өндөр хүчдлийн /35кв/ шугамд 2009 оны 10-р сарын 20-ны өдөр холбогдсон. Өндөрхүчдлийг дагаад одоогоор компьютерийн үчилгээний газрууд нээгдэж байна. Бас гар утасны корпорациуд байгуулагдсан. Жишээ нь: MobiCom, G-mobile, Unitel, Skytel. Өөр машины засврын газар, гагнуурын газрууд нээгдсэн. Албан байгууллагууд сүлжээнд холбогдож компьютерээр үйл ажиллагаагаа явуулдаг болсон. ШТС-ууд нь тогоор ажиллаж байна.    

Ногооннуур сумын  хүн амын 94% нь казак ястан, 6% нь дөрвөд, урианхай үндэстэнгүүд эзэлдэг. Ийм учраас хэл бичиг, зан заншил нь бусад аймгаас ялгаатай. Хүн амын дийлэнхи нь хүүхдүүд болон залуучууд. 

Ногооннуур сумын эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй юм.  Малын нийт тоо толгой: 198105 Үүнээс:                                                    

Хонин сүрэгт нь казахын ууцан сүүлт хонь голлон өсгөж шилмэл омгийн керей хонийг мах өөхний чиглэлээр үржүүлдэг. Ямаан сүргийнхээ зохих хэсгийг Уулархаг Алтайн ноолуурын ямаагаар үүлдэр сайжруулж Баян Өлгий гэдэг ноолуурын шинэ үүлдрийн ямааг бий болгожээ. 

Уулархаг нутгийн байгалийн бэлчээрт зохицсон, ашиг шим, ноолуурын гарц ихтэйгээрээ онцлог. Үхэр сүрэгт нь сарлаг зонхилдог. Сарлагт тохиромжтой зожир өвст, бөрөлжит болон бусад сөөг, сөөгөнцөрт тундар бүхий уулын нугын ялзмагт хөрстэй бушилзат бэлчээр, бушилзат хээршсэн бэлчээр, Ховд голын хөндий дагасан татмын нугын хөрстэй, нугын алаг өвст бэлчээртэй нутгаар үхэр сүргийг голлон өсгөдөг. Дээрх нутаг нь Монгол Алтайн нурууг дагасан нутаг бөгөөд манай орны сарлаг өсгөдөг хоёрдахь бүс нутаг билээ. 

Бог малд тохиромжтой бэлчээр адуунд нэг адил тохирдог тул адуун сүргийн байршил нилээд жигд юм. Хөдөө аж ахуйн хоёрдахь салбар болох газар тариаланг гол мөрний хөндий, нуурын хөвөөгөөр нарийн зурвас газарт эрхэлнэ. Тариалсан талбайд үр тариа тэжээлийн ургамал голлоно.




#Article 275: Сагсай сум (229 words)


Сагсай — Баян-Өлгий аймгийн сум. 1959 онд байгуулагдсан. Сагсай сум нь аймгийн төвөөс 25 гаруй км зайтай бөгөөд Ховд болон Сагсай голын ай сав газар оршдог. Ихэвчлэн Абак, Керей, Шеруши овгийн казак угсааны хүмүүс амьдрах бөгөөд мөн урианхай, тува яст монголчууд ч амьдардаг. Социализмын үед уг суманд Енбекши аул буюу Хөдөлмөрч айл гэдэг нэгдэл байсан. Өөрийн гэсэн амралтын газартай сум.

Сагсай сумыг 1936 онд “Жаргалант сагсай” сум нэртэйгээр байгуулагдсан. 1956 онд татан буулгаж 5,6 багийг Алтанцөгц суманд 3,4 дүгээр багийг Буянт суманд 1,2 дугаар багийг Улаанхус суманд нийлүүлж 1959 онд дахин байгуулсан. 3,1 мян.км.км нутаг дэвсгэртэй. 5185 хүн амтай. Аймгийн төвөөс 27 км, Улаанбаатар хотоос 1663 км алслагдсан. Сагсай сум нь Баруун хойд талаараа Улаанхус, Бугат, зүүн өмнөд хэсгээр Буянт, Алтай сум, Баруун талаасаа БНХАУ-тай тус тус хиллэдэг. Байгалийн нөөц нөхцөлийн хувьд Бөхтийн барилгын чулуу, төрөл бүрийн эмийн ургамал, амьтны аймагаар баялаг бөгөөд Даян, Дунд хар зэрэг нууртай. Уулархаг нутгаар аргаль, янгир, усны шувуу, төрөл бүрийн жимс болон хүнсний ургамалаар баялаг юм. Жилийн дундаж температур 1-р сард 26 хэм, 7-р сард+22 хэм, 180-250 мм хур тунадас ордог. Эмийн ургамалын хувьд: Хорон ортууз, Каринтийн дэгдгэнэ, Хонин арц зэрэг төрлүүдийг нэрлэж болно. Сагсай суманд Урианхай, Барга,Төлөх зэрэг овгууд голлон амьдардаг.

Алдартнууд: Монгол улсын Хөдөлмөрийн баатар Б.Цээхээ, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Баатар, Түүхийн ухааны доктор, профессор Ц.Гантулга, Түүхийн ухааны доктор, дэд профессор Ц.Баттулга, Физикийн ухааны доктор Р.Хоролжав, Б.Класбай, Б.Ханан, Т.Нурхадыл. 




#Article 276: Цагааннуур (тосгон) (187 words)


Цагааннуур нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших тосгон.

Одоо Цагааннуур тосгон нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд Ногооннуур сумын нутагт 9 дүгээр баг болон бие дааж, баг-тосгоны статусаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Захирагчийн алба нь ажлын албаны 19 ажилтан, албан хаагч, босоо удирдлагатай 4 ажилтан, гэрээт 3, нийт 26 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

Тосгоны  захирагчаар Х.Техенай, Т.Көкей, М.Хуанган, С.Мадениет нар ажиллаж байсан бол 2015 оноос Д.Есболат сонгогдон ажиллаж байна.

Газар зүйн хувьд  Алтайн уулархаг мужийн “Б” тойрогт багтах ба Улаанбаатар хотоос 1700 км, Өлгий хотоос баруун хойш 70 км, Ногооннуур сумаас 45км, Улаанхус сумаас 70км-ийн зайд оршдог.

Оршиж буй талбай нь Ногооннуур сумын нутаг дэвсгэрт бөгөөд далайн түвшингээс 2115метрт , Цагааннуурын баруун хойд эргээс баруун тийш 500метрт нуурын хөндийд байралдаг.

Уур амьсгалын мужлалаар хүйтэн зунтай, чийглэг уур амьсгалтай, өвөлдөө -25-28◦с , хамгийн дулаан темпертур +14+18◦с , салхины дундаж хурд 3-8 т/сек байдаг.

Цагааннуур нь анх 1930 онд Ховд аймгийн Эрдэнэ-Хайрхан сум нэртэй байгуулагдаж байсан ба 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдахад анхны 10 сумын нэг байсан.

Одоогийн 30 хүний ортой барилга нь 1990 онд ашиглалтад орсон.  Одоо 24 эмч, сувилагч, ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна. 




#Article 277: Толбо сум (158 words)


Толбо нь Баян-Өлгий аймгийн сум юм. Аймгийн төв Өлгийгөөс 76 км зайд оршдог тус суманд хасаг иргэд (хасаг дүрвэгч) оршин суудаг. Менди көл толхын гэдэг нутгийн радиотой.

Толбо сум нь Баян-Өлгий аймгийн төвөөс 81 км (хар замаар явахад)зайтай оршдог. Сумын төв нь 5-р баг. Хөх толгой гэдэг нь сумын төвийн нэр нь юм. Тус суманд 100% казах ард түмэн амьдардаг. Толбо нуур гэдэг том цэнгэг нууртай, Сайр уул гэдэг мөнх цастай хайрхантай, Дөрөө нуур, Дала нуур гэдэг том нуурнуудтай, Бураать, Ах-Ой, Борть, Мараа, Цэрвэн, Хызыл хатуу, Ах хатуу гэдэг байгалийн сайхан газаруудтай. Ялангуяа гадны жуулчдын сонирхол сүүлийн жилүүдэд тус сумыг зорин ирдэг болсон байна. Тус сумаас 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 167408 толгой мал тоологдсон, 622 малчин өрхтэй, 4000 гаруй хүн амтай, аймгийн төв хүртэл хар замд холбогдсон, Улаанбаатар, Ховд аймагт явах зам дагуу байрлалтай, Баян-Өлгий аймгийн Буянт, Дэлүүн, Алтанцөгц, Баяннуур сумуудтай хил залгагддаг.Ботахара, Шыбарайгыр, Базархул гэх омгууд давамгай нутагшсан сум юм. Толбо нуурын дайнд зориулагдсан хөшөөтэй.




#Article 278: Улаанхус сум (287 words)


Улаанхус нь Баян-Өлгий аймгийн сум юм. Анх 1923 он Шеруши хошуу нэртэй суурь нь тавигдаж байсан. 2023 он түүхт 100 ойг тэмдэглэнэ.  Улаанхус сум бол Монгол улсын хамгийн хүн ам ихтэй сумдын нэгэнд зүй есоор ордог. 9000 гаруй хүн амтай. Нэг сонирхолтой нь сумын нутаг дэвсгэрт казахуудаас өөр нэг ч үндэстэн ястан амьдардаггүй юм. Монгол улсын хамгийн өндөр цэг болох Таван Богдын оргил энэ сумын нутагт оршдог. Одоогийн Улаанхус сум 1962 онд Ойгор сумыг тус суманд нэгтгэсний үр дүнд өргөжин бий болсон юм. Сумын өргөн уужим нутагт сургууль, хүүхдийн цэцэрлэг, хүний эмнэлэг тус бүр 3 бий. Тус сумын нутагт Монголд төдийгүй дэлхийд хосгүй, Ойгорын эртний сүг хадны бичээс нь 20 км талбайг эзэлж, эрдэмтэд болон жуулчдын анхаарал сонирхлыг татсаар байна.

Монгол улсын Нисэх хүчний анхны командлагч, генерал М.Зайсанов энэ сумын уугуул юм. Энэ сумын нутагт голлох Шеруши омгийн угсаа залгамжилсан ноён, Ахтайн Жылхышы, Жылхышийн Сүхэрбай,Малын  Дорнод Туркестан улсын генерал-майор асан Сүхэрбайн Далелхан нарыг дурдах нь зүйтэй. Монгол улсад нэрд гарсан төр нийгмийн зүтгэлтэн , партизан Карибайн Шангишбай, аймгийн Засаг дарга нар Дүзелбайн Женисхан, Шабийн Хабдыл, Асханбайн Сарай, Ром, Хузкейн Дармен, эрдэмтэн профессор Өмирбекийн Хамбар, Асханбайн Сарай, Ануарын Ното, Абильтайн Минис, Байтазагийн Хурметбек болон Миналын Динейхан, Орайханы Шерхан, Камалашын Бихумар, Монгол Улсын Гавьяат Эмч Рамишийн Асай зэргийн дэд эрдэмтэн докторууд,  алдарт дуучин Ж.Хадуу, А.Хавлааш, Ж.Хиватдолда, уран зохиолчид Б.Имашхан, К.Махфуз, Ж.Байыт, Х.Даян, М.Хабдай, П.Мурат, И.Кенес, И.Нарау, И.Еликбай, улсын начин Т.Нурхадыл, Б.Серик, аймгийн хурц арслан М.Борбан, М.Азкей, М.Нажкей, С.Бердихан нар тус сумын уугуулууд юм.

Тус сумын Эрүүл мэндийн төвийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 26 дугаар тогтоолоор  Сумын эрүүл мэндийн төвийн хамт олны саналын дагуу Монгол Улсын гавьяат эмч, клинкийн профессор, Анагаах ухааны доктор, дүрслэл оношилгооны зөвлөх зэргийн эмч Рамишийн Асайн нэрэмжит болгосон байна. 




#Article 279: Цэнгэл сум (185 words)


Цэнгэл сум нь Баян-Өлгий аймгийн сум юм.

Тус сум нь Монгол улсын баруун хязгаарын хилийн хамгийн захын цэг болох Алтайн нурууны эхний хэсэг Таван богд уулын Хүйтний оргилоос эхэлж баруун талдаа ОХУ, БНХАУ-тай хил залган орших бөгөөд байгаль цаг уурын хатуу ширүүн уур амьсгалтай, далайн түвшнээс дээш өргөгдсөн хамгийн өндөр цэг нь 4653 м /Хүйтний оргил/, хамгийн нам цэг нь 1873 м. Нийтдээ 646.3 мянган га газар нутагтай.

Энэ нутагт казак, тува үндэстэн бүхий 8432 хүн ам оршин суудаг ба дийлэнх хэсэг казакууд юм. 1846 өрхтэй бөгөөд 2006 оны статистикийн мэдээгээр 170717 толгой малтай, үүнээс тэмээ-533, адуу-6412, үхэр-9730, хонь-70065, ямаа-83977 байна. Засаг захиргааны анхан шатны нэгж болох 9 багтай.

Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар нь авч үзэхэд нийт нутгийн 93.4% буюу 603.7 мянган га-г хөдөө аж ахуйн, 0.07% буюу 462 га-г хот тосгон, бусад суурины газар, 0.2 % буюу 1264 га-г зам, шугам сүлжээний газар, 3.7% буюу 242 мянган га-г усны нөөц бүхий газар, 2.6% буюу 16.7 мянган га-г ойн сан бүхий газар эзэлдэг. Бүх газар нутгийн 56.7% буюу 366.8 мянган га газар Монгол Алтайн нурууны байгалийн цогцолбор газарт багтаж, улсын тусгай хамгаалалтад байдаг юм.




#Article 280: Харьцангуйн онол (240 words)


Харьцангуйн онол нь цаг хугацаа ба орон зайн (огторгуйн) бүтэц мөн түүнчлэн Таталцлын (Гравитацийн) ухааныг судалдаг. Энэхүү онол нь харьцангуйн тусгай ба ерөнхий гэсэн Альберт Эйнштейний нээсэн шийдвэрлэх хоёр физикийн онолуудаас бүрддэг.

Харьцангуйн тусгай онол нь бие биеийнхээ хувьд харьцангуйгаар хөдөлж байгаа ажиглагчдын өнцгөөс, цаг хугацаа ба орон зайн харьцаа болон түүнтэй холбоотой үзэгдлүүдийг тодорхойлдог. Түүн дээр суурилан массаас шалтгаалан орон зай ба цаг хугацааны муруйлтаас Таталцал үүсдэг гэсэн харьцангуйн ерөнхий онол гарчээ.
Орон зай, цаг хугацаа нь харьцангуйн онолын суурь тэгшитгэлд өргөн хүрээнд адил хэмжээтэй гарч үргэлжилсээр Огторгуй хугацаа/цаг гэсэн дөрвөн хэмжээст бүтэц рүү нэгддэг.
Өөрөөр хэлбэл баруун гар талын зурагт үзүүлсэн тор нь цаг хугацааны хэмжээс бөгөөд бөмбөг нь орон зайн хэмжээсийг илэрхийлэх ба эдгээр нь өөр харьцуулах системд холилдон хувирч дөрвөн хэмжээст бүтэцийг үүсгэнэ. 

Харьцангуйн тусгай онолд харьцангуйн зарчим хичнээн чухал болохыг тодоор үзүүлэх гэж анх Макс Планк харьцангуй гэсэн тодотголыг 1908 онд хэрэглэсэн.

Харьцангуйн тусгай онол нь огторгуй хугацааны бүтцийн тухай онол юм. Энэ онолыг Альберт Эйнштейн 1905 онд хэвлүүлсэн Хөдөлж буй биеийн электродинамик нэртэй өгүүлэлдээ дэвшүүлсэн. Харьцангуйн тусгай онол нь классик механикт бол хоорондоо зөрчилтэй дараах хоёр постулат дээр үндэслэгддэг. Үүнд:

Энэ хоёр постулатаас олон гайхмаар үр дүнгүүд гардаг. Жишээлбэл

Харьцангуйн тусгай онолын тодорхойлогч шинж нь классик механикийн Галилейн хувиргалтуудыг Лоренц хувиргалтуудаар сольсон явдал болно.

Лоренцийн хувиргалт:

гаргалгаа:

\Delta x' = \gamma \ (\Delta x - v \,\Delta t) \ ,  \Delta x = \gamma \ (\Delta x' + v \,\Delta t') \ , \\



#Article 281: Геологи (645 words)


Геологи (Грек гаралтай: γη, ge, дэлхий; ба λόγος, logos, судлал) нь дэлхийг судалдаг салбар шинжлэх ухаан бөгөөд түүнийг бүрдүүлэгч эрдэс, чулуулгийн найрлага, структур, физик шинж чанар, хөгжлийн түүх, явагдаж буй төрөл бүрийн процессуудыг судлана. 
Геологичид нь геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэгч, дэлхий болоод нарны бусад гаригуудын хими, физик шинж чанарыг судалдаг бүлэг хүмүүс юм. Эдгээр хүмүүс нь дэлхийн нас, үүсэл, дотоод бүтэц гэх мэт онолын судалгаа, мөн байгалийн баялгийг (эрчим хүчний түүхий эд болох нүүрс, газрын тос, байгалийн хий, төрөл бүрийн металлууд болох төмөр, зэс, уран, мөн үнэт чулуу, барилгын материалыг) нээх, үүсэх зүй тогтолыг илрүүлэх зорилготойгоор судалгаа хийнэ.

Зарим судлаачдынхаар геологийн шинжлэх ухааныг Абу ал-Раихан ал-Бируни (Abu al-Rayhan al-Biruni) (МЭ 973-1048) үндэслэсэн гэж үздэг бөгөөд түүний бүтээлд Энэтхэгийн геологийн тогтцын талаар тэмдэглэсэн байдаг. Мөн Хятадын эрдэмтэн Шен Куа (Shen Kua) (МЭ 1031-1095) далайн эргээс хол байрлах уулнаас олдсон хясааны үлдэгдэл дээр тулгуурлан хуурай газар нь уулын өгөршил болон шаварлаг чулуулгийн хуримтлалаар үүсдэг гэж бичиж байв.  

Вильям Смит (1769-1839) анхны геологийн зургуудын нэгийг зурсан бөгөөд тунамал чулуулаг үелэн байрлах, энэ үелэлийн дарааллыг амьтдын үлдэгдлээр тогтоож болох талаар бичиж байжээ. 

Жэймс Хаттоныг орчин үеийн геологийг үндэслэгч гэж үздэг байна. Тэрээр 1785 онд Дэлхийн онол (Theory of the Earth) өгүүлэгтээ уул нурууд элэгдэж, далай, тэнгисийн ёроолд шинэ чулуулаг үүсэн, улмаар тэнгисийн ёроол өргөгдөн хуурай газар бий болно гээд энэ бүх процесст маш урт хугацаа хэрэгтэй бөгөөд Дэлхийн нас одоо таамаглаж байгаагаас хамаагүй хөгшин гэж бичиж байв. 1795 онд энэ талаар 2 боть хэвлүүлжээ. 

Жоржес Кувиер ба Александр Бронгниарт нар 1811 онд чулуужсан зааны ясны олдвор дээр тулгуурлан Дэлхийн насны талаар Францд өгүүлэл хэвлүүлсэн байна. Тэд давхрага зүйн тулгуур ойлголт болох үелэлийн талаар Вильям Смитийн судалгаанаас хамааралгүйгээр гаргаж тавьсан байна.

Чарлз Лиелл (Charles Lyell) Геологийн үндсүүд (Principles of Geology) номоо анх 1830 онд хэвлүүлсэн бөгөөд 1875 онд нас барах хүртлээ хэд хэдэн удаа шинэчилж, дахин хэвлүүлсэн Түүний униформизм (uniformitarianism) онол нь геологийн үйл явцууд дэлхийн хөгжлийн туршид удаан бөгөөд тасралтгүй явагдах ба одоо ч үргэлжилсээр байна гэж үздэг байна. Униформизмийн эсрэг онолоор (сүйрлийн онол - catastrophism) бол геологийн тогтолцооний зааг бүрд хүчтэй сүйрэл явагддаг, энэ сүйрлээр үүссэн зүйлс өөрчлөгддөггүй гэж үздэг байв.  

Тивүүд нүүх онолыг анх 1908 онд Франк Бурслэй Тэйлор дэвшүүлж, Альфрэд Вегенер (1912) болон Артур Холмес өргөжүүлсэн боловч, 1960-аад оны эцэс буюу плит тектоникийн онол хүртэл нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй байна.

Эдгээр тулгуур ойлголтууд нь тунамал чулуулгийн харьцангуй нас болон гарал үүслийг тогтоох боломж олгоно. 

Интрүүз болон тунамал чулуулгийн хоорондын хамаарал - Хэрэв ямар нэгэн интрүүз чулуулаг тунамал чулуулгийг огтлосон байвал тухайн интрүүз чулуулаг нь тунамал чулуулгаас сүүлд үүссэн, насны хувьд залуу байна. Интрүүз чулуулгийн хэд хэдэн төрөл байх бөгөөд жишээлбэл, батолит, судал, дайк гэх мэт.

Чулуулаг болон хагарлын хоорондын хамаарал - Хэрэв хагарал ямар нэгэн чулуулгийг бүтэн огтолсон байвал уг хагарал нь тухайн чулуулгаас сүүлд үүссэн, залуу байна. Хэрэв хагарал, ямар нэгэн чулуулгийн үеэр хучигдсан байвал уг хагарал нь түүнийг хучиж буй чулуулгаас хөгшин байна.

Хэмхдэсийн зарчим - Хэмхдэст чулуулгийн хэмхдэс нь уг хэмхдэст чулуулгаасаа хөгшин байна. Учир нь ямар нэгэн чулуулгийн өгөршлийн үр дүнд хэмхдэс эхэлж үүснэ. Улмаар уг хэмхдэс зөөгдөн хуримтлагдаж, барьцалдан хэмхдэст чулуулгийн формаци үүсгэнэ. 

Униформизмийн зарчим - Одоо үед явагдаж буй геологийн янз бүрийн процессуудыг судлаж, мэдсэний үндсэн дээр геологийн өнгөрсөн цаг үед явагдсан үйл явцыг танин мэдэж болно гэсэн зарчим юм. Уг зарчмыг Шотландын физикч, геологич Жэймс Хаттон үндэслэсэн ба Дэлхийн өнгөрсөн түүх одоо болж буй зүйлсээр зайлшгүй тайлбарлагдах ёстой, Одоо үе бол өнгөрснийг тайлах түлхүүр гэж үзэж байв.  

Байрлалын зарчим - Хэрэв тунамал хурдсын давхрага тектоник хөдөлгөөнд өртөөгүй бол, эхэлж үүссэн хөгшин хурдас нь доороо, залуу хурдас нь дээд талдаа байрлана.

Амьтны чулуужсан үлдэгдэл хадгалагдах зарчим - Тодорхой нэг цаг хугацаанд тодорхой бүс нутагт, эсвэл бүх дэлхий даяар тархан амьдарч байсан амьтны үлдэгдэл нь тухайн цаг хугацаанд хуримтлагдсан тунамал чулуулагт хадгалагдан үлдэх ба энэ үлдэгдэл дээр тулгуурлан уг тунамал чулуулгийн нас болон, бусад (дээр нь, эсвэл доор нь хуримтлагдсан) чулуулгийн насыг тогтоох боломж олгоно. Уг санааг анх Вильям Смит дэвшүүлсэн болно.




#Article 282: Нүүрс (1203 words)


 
Нүүрс нь хар, хар хүрэн өнгөтэй, амархан шатдаг нэгэн төрлийн  шиг өнгөтэй чулуу юм. Нүүрс нь дээд ургамалын үлдэгдэл хүлэрээс үүсэх ба дотроо хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит гэсэн төрөлд хуваагдана. Бүрдүүлэгч үндсэн химийн элемент нь нүүрстөрөгч, устөрөгч бөгөөд, хүчилтөрөгч, хүхэр, азот тодорхой хэмжээгээр агуулагдана. Нүүрс нь эрчим хүчний үндсэн эх үүсвэр бөгөөд нүүрсний ордыг ил болон далд уурхайгаар ашиглана.

Нүүрс нь Дэлхийн хэмжээнд цахилгаан эрчим хүч гарган авах хамгийн гол түүхий эд бөгөөд мөн нүүрстөрөгчийн давхар исэлийн гол үүсвэр болж байна. СО2 нь хүлэмжийн хий бөгөөд цаг уурын өөрчлөлт, Дэлхийн дулаарлын гол шалтгаан гэж үзэж байна. Нүүрсийг шатаах явцад байгалийн хийнээс хоёр дахин их, газрын тосноос арай илүү хэмжээний СО2 ялгардаг байна.

Монгол орон нүүрсний нөөцөөр баялаг бөгөөд одоогоор таамаг нөөц 162 тэрбум тонноор үнэлэгдэж байна.

Англи хэлний Coal буюу нүүрс гэдэг үг нь Герман гаралтай үг (Германаар Kohle, Шведээр kol) бөгөөд нүүрстөрөгч (carbon) гэдэг нэр томъёо бас ижил үүсэлтэй. Модыг агааргүй орчинд халаан, түүнд агуулагдах ус, дэгдэмхий бодисыг зайлуулан, нүүрстөрөгчийн өндөр агуулгатай (нүүрстөрөгч 85-95 %), хар өнгөтэй, хөнгөн, нүх сүвэрхэг, бутрамтгай үлдэгдэл гаргаж авахыг Модны нүүрс (Charcoal) гэж нэрлэнэ.

Нүүрсийг дулааны цахилгаан станцад шатааж, цахилгаан, дулаан гаргаж авахад хэрэглэх ба дэлхийн нүүрсний жилийн хэрэглээ ойролцоогоор 7 тэрбум тонн. Нийт нүүрсний 75% нь цахилгаан гаргаж авахад зориулагдаж байгаа ба хамгийн том хэрэглэгч БНХАУ, Энэтхэг 2 улс бөгөөд одоогийн байдлаар нэг жилд 1.7 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Уг бүс нутгийн нүүрсний хэрэглээ урьдчилсан тооцоогоор 2025 онд 2.7 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байна . Одоогийн байдлаар нүүрсний хэрэглээ 3 жил тутамд ойролцоогооор 25% нэмэгдэж байгаа нь бусад төрлийн эрчим хүчний түүхий эдүүдтэй харьцуулахад хамгийн их хурдацтайгаар хэрэглээ нь нэмэгдэх байгаа түүхий эд болж байна.

Дэлхий дээр үйлдвэрлэж буй нийт эрчим хүчний 40%-ийг нүүрснээс гарган авч байгаа  ба Дэлхийн I ба II дайны үед ашиглаж байв. Шууд шингэрүүлэх хэд хэдэн өөр технологи боловсрогдсоноос, АНУ-ын Гальф Ойл компанийн боловсруулсан SRC-I and SRC-II (Solvent Refined Coal) технологи, 1976 онд Вильбурн Шроедэр (Wilburn C. Schroeder) нэр дээр патентлагдсан NUS корпорацийн технологи зэргийг дурьдах хэрэгтэй юм. 

NUS корпорацийн устөрөгчжүүлэн, шууд шингэрүүлэх технологи нь нүүрсийг нунтаглан, хатааж, 1% молибдени катализаторийн тусламжтайгаар өндөр температур, даралтын нөлөөгөөр, бага хэмжээний хий (C3/C4), шингэн (C5-C10) - бензиний фракц, NH3, ба CO2 гаргаж авна . 

Нүүрснээс шингэн бүтээгдэхүүн гаргаж авах өөр нэг арга нь бага температурт нүүрстөрөгчжүүлэх юм. Нүүрсийг бага температурт (450 and 700 °C) коксжуулахад, давирхай нь жирийн давирхайнаас (800 to 1000 °C-д коксжуулсанаас) илүү их хэмжээний хөнгөн нүүрсустөрөгч агуулдаг байна. Уг давирхайг дахин нэрж бензин, дизелийн түлш гарган авах боломжтой юм. 

Эдгээр бүх нүүрсийг шингэрүүлэх технологиудын сул тал нь газрын тосноос бензин, дизель түлш ялгаж авахаас хамаагүй илүү их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулдаг явдал юм. Тиймээс цаашид уг технологийг их хэмжээгээр хэрэглэх тохиолдолд, нүүрсийг шингэрүүлэх явцад ялгарч буй СО2-ийг багасгах, мөн агаар мандалд цацалгүйгээр СО2-ийг азот, эсвэл бусад хийн тусламжтайгаар шингэрүүлэх зэрэг аргаар шийдэх хэрэгтэй гэж үзэж байна. 

Нүүрсийг шингэрүүлэх нь нэгэн төрлийн нөөц технологи бөгөөд, газрын тосны нөөц, олборлолт багасан, эрэлт их хэмжээгээр нэмэгдсэн үед хэрэглэх боломжтой юм. Зарим судлаачдийн тооцоогоор, газрын тосны үнэ 35 ам.доллар/баррель орчим (болон түүнээс дээш) байгаа тохиолдолд, АНУ дотоодынхоо нүүрснээс бензин гаргаж авах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж гарсан байна. Хэдийгээр 35 ам.доллар/баррель гэдэг урт хугацааны газрын тосны дундаж үнээс өндөр байгаа ч, яг одоогийн байдлаар газрын тосны үнэ үүнээс өндөр байгаа билээ. Одоо хэрэглэгдэж буй нүүрс шингэрүүлэх технологиудын талаархи Вилиамс, Ларсон (Williams and Larson, 2003) нарын тайлангаас үзэхэд, Хятадад нүүрснээс гарган авч буй шингэн бүтээгдэхүүний өөрийн өртөг 25-35 ам.доллар/баррель байна.

Нүүрс олборлолт байгальд муугаар нөлөөлдөг. Нүүрсний уурхайд хөрс хуулалтын дараа, нүүрсэнд агуулагдах пирит (төмрийн сульфид) нь ус, агаарын хүчилтөрөгчтэй урвалд орж, хүхрийн хүчил үүсгэнэ. Уурхайн усыг шүүрүүлэх явцад уг хүхрийн хүчил гадагшлах ба уурхайн овоолго дахь пирит ч борооны устай урвалд орон удаан хугацааны туршид, тасралтгүй хүхрийн хүчил үүсгэсээр байдаг. Хүхрийн хүчил нь хөрс, хөрсний усaнд нэвчин, улмаар урсгал болон тогтмол усны рН-ын хэмжээг өөрчилж, амьтан, ургамaлыг хордуулах ба улмаар мөхөхөд хүргэнэ. Ялангуяа усны амьтад рН-ийн өөрчлөлтийг тэсвэрлэдэггүй байна. 1930-аад оны үед, АНУ-ын нүүрсний уурхайнуудын олборлолтын явцад, жилд 2.3 сая тн хүхрийн хүчил үүсдэг байсан гэсэн тооцоо байдаг. 1960-аад оны үед зөвхөн Огайо голын савд (the Ohio River), олборлолт хийж буй 1200 уурхайгаас жилд 1.4 сая тн хүхрийн хүчил гадагшилдаг байв.

Бусад шатах ашигт малтмалуудтай адил, нүүрсийг шатаах явцад их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), азотын исэлүүд (NOx), хүхрийн давхар исэл (SO2) ялгарна. Хүхрийн давхар исэл хүчилтөрөгчтэй урвалд орон хүхрийн гуравч исэл (SO3), улмаар хүхрийн хүчил үүсгэнэ. Уг хүхрийн хүчил нь борооны усыг хүчиллэгжүүлнэ. Хүчиллэг бороо нь химийн идэмхий шинжтэй, амьд байгаль болон хүний биед үлэмж хортой. 

Нүүрсний цахилгаан станцаас үлэмж хэмжээний (CO2), мөн ажиллаж байгаа болон хаагдсан уурхайгаас нилээдгүй хэмжээний метан ялгарах ба эдгээр нь дэлхийн цаг уурын дулааралтын гол шалтгаан болж байна. Сүүлийн үед цахилгаан станцын хортой хаягдалыг багасгах талаар нилээдгүй туршилт судалгаа хийж байна. Жишээлбэл, станцаас ялгарч буй CO2 цуглуулан, нүүрстөрөгчийг ялгаж, хадгалах технологи юм (одоогоор хэрэглэгдэж эхлээгүй). 

Нүүрс болон түүний хаягдалд (шатаах явцад ялгарах хий болон үнсэнд) хүнцэл, хар тугалга, меркури, никель, ванади, берилли, кадми, бари, хром, зэс, молибден, цайр, селени, ради зэрэг хүнд металууд, мөн бага хэмжээгээр уран, тори зэрэг байгальд тааралдах цацраг идэвхит бодисыг агуулдаг  . Эдгээр нь, ялангуяа цацраг идэвхит бодисууд, байгаль дээр нүүрсэнд агуулагдахдаа сарнимал, бага хэмжээтэй байх ч, их хэмжээний нүүрсийг шатаах явцад хуримтлагдан, зарим тохиолдолд атомын цахилгаан станцын хаягдлаас өндөр цацраг идэвхит бодисын агуулгатай байх тохиолдол бий . 

Нүүрс нь дэлхийн цаг уурын өөрчлөлт болон агаарын бохирдлын талаар хяналт султай нутаг дэвсгэрт хүний эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлж байгаа болно.

Нүүрсний ялгаруулах энергийн хэмжээ ойролцоогоор 24 Мж/кг , хэрэв kW-цаг -аар хэмжвэл 6.67 kW-цаг/кг болно. Нүүрсний цахилгаан станцын ашигт ажиллагааны коэффициент 30%. Өөрөөр хэлбэл 1 кг нүүрс шатаахад ялгарах 6.67 kW-цаг энергийн 30% буюу 2.0 kW-ц нь цахилгаан эрчим хүч болон хувирна.

Жишээ нь, 100W-ийн компютер нэг жилд 876 kW-ц (100 W × 24 цаг × 365 {өдөр} = 876000 W-ц = 876 kW-ц) эрчим хүч хэрэглэнэ. Энэ хэмжээний эрчим хүчийг гарган авахын тулд : 876 kW-цаг/2.0 kW-цаг = 438 кг нүүрс зарцуулна. Гэхдээ цахилгаан дамжуулах үед гарах шугамын цахилгаан эсэргүүцлийн алдагдлыг (5 - 10%) тооцвол үүнээс илүү хэмжээний цахилгаан (нүүрс) хэрэгтэй болох юм.

Нүүрсэнд агуулагдах нүүрстөрөгчийн хэмжээ хамгийн багадаа 50% буюу 1кг нүүрс 0.5кг-с дээш хэмжээний нүүрстөрөгч агуулна. байна. 0.5kg/12kg kmol-1 = 1/24kmol, 1 mol NA -тэй (Авогадрогийн тоо) тэнцүү. Энэ агаарын хүчилтөрөгчтэй нэгдэн нүүрстөрөгчийн давхар исэл үүсгэх ба (12 + 16 × 2 = жин(CO2) = 44 кг/кмоль) болно. 1 кг нүүрс шатаахад, 1/24 кmol CO2 ялгарах ба 1/24 кmol х 44 kг/kmol = 11/6 кг буюу ойролцоогоор 1.83 кг CO2 болно.

Нүүрсний давхраас ой, хээрийн түймэр болон, уурхайн дотоод шаталтын улмаас газрын гүнд шатна  . Нүүрсний гүний шаталтын улмаас БНХАУ-д жил бүр 109 сая тн нүүрс шатаж, 200 сая тн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарч байна. Энэ нь дэлхийн хэмжээнд шатах ашигт малтмалаас үүсэж буй нийт CO2-ийн 2-3% юм. 

АНУ-ын Пенсилвани мужийн хаагдсан нүүрсний уурхайд байрлаж байсан хогийг шатаасны улмаас 1962 онд эхэлсэн нүүрсний давхраасын гүний шаталт одоо хүртэл үргэлжилсээр байна. 

Австралийн Шатаж буй уул-ыг (Burning Mountain) галт уул гэж үздэг байв. Гэвч энэ нь сүүлийн 5,500 жилийн турш шатсаар байгаа нүүрсний гүний шаталтаас үүссэн утаа, үнс болохыг тогтоосон байна .

Английн Бритиш Петролеум компанийн 2005 оны эцсээр хийсэн тооцоогоор, дэлхийн нүүрсний нөөц 909,064 сая тн-оор үнэлэгдсэн байна. АНУ, ОХУ, Австрали, БНХАУ, Энэтхэг, ӨАБНУ зэрэг орнууд нүүрсний ихээхэн нөөцтэй юм. 




#Article 283: Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз (293 words)


Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз нь Монголын олон нийтийн эрх ашгийн төлөөлөл бүхий телевизийн суваг юм.

ОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь 17 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөл байх ба Ерөнхийлөгч 2, Засгийн газар 2, УИХ 4, төрийн бус байгууллагууд 9 хүнийг сонгож, Үндэсний зөвлөлийн анхны хуралдаанаар баталгаажуулна. Үндэсний зөвлөлийн гишүүнээр олон нийтэд нэр хҮндтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын иргэн сонгогдоно. Төрийн улс төрийн ба жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан, бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч нийтлэл, нэвтрүүлгийн бодлогоо тодорхойлоход нь оролцдог этгээд, бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл бизнесийн хараат бус байдалд нь нөлөөлж болох этгээдийг нэр дэвшүүлэхгҮй байхаар хуульд заасан байна.

ОНРТ нь холимог санхүүжилттэй байхаар хуульд тусгажээ. Орлогын гол эх үүсвэр нь нэвтрүүлгийн Үйлчилгээний хураамж байх бөгөөд Засгийн газрын дэмжлэг, ивээн тэтгэлэг, хандив, хууль тогтоомжид заасан бусад орлогоос санхүүжинэ. Нэвтрүүлгийн Үйлчилгээний хураамжийн хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтоож, төсвийг УИХ-аар батлахаар хуульд тусгасан байна. Мөн ОНРТ нь хяналтын зөвлөл, өргөдлийг шалгах хороотой байх, мөн хөтөлбөрт зөвлөх үүрэг бҮхий орон тооны бус зөвлөлтэй байж болохыг хуульчилсан байна. 

Хуулиар ОНРТ нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спорт, цэнгүүн зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг мэргэжлийн болон техникийн өндөр түвшинд бэлтгэж, нийтийн хүртээл болгох шаардлага тавьжээ. Түүнчлэн шударга ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хүндэтгэх, хувь хүний хөгжлийг дэмжих, өргөн олон нийтийн болон нийгмийн янз бүрийн бүлэг давхаргын эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хадгалах зэрэг нэвтүүлгийн бодлого баримтлахыг шаардлага болгосон байна. 

ОНРТ-ээр харгислал, ялгаварлан гадуурхалт, дайн, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, хүний нэр хүнд, алдар хҮндэд халдсан агуулгатай нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглосон байна. 

ОНРТ-ийн ажилтны мэдээлэл олж авах, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулсан, мөн иргэдийн хариу өгөх эрхийг хангасан заалтууд орсон нь шинэ хуулийн дэвшилтэт тал нь юм.  




#Article 284: Шатах ашигт малтмал (288 words)


Шатах ашигт малтмал гэдэг нь тодорхой хэмжээнд нүүрсустөрөгч агуулсан нүүрс, газрын тос, байгалийн хий болон шатдаг занар гэсэн ашигт малтмалууд юм. Зарим тохиолдолд нүүрслэг занар, асфальт, озокеритийг энд багтаах нь бий. Шатах ашигт малтмалууд нь Дэлхийн царцдасын дээд хэсэгт хуримтлагдана. Хий (байгалийн хий), шингэн (газрын тос), хатуу (нүүрс, шатдаг занар гэх мэт) төлөвт оршино. Шатах ашигт малтмалыг органик гаралтай, өөрөөр хэлбэл амьтан, ургамал мөхсний дараа үлдэгдэл нь хэдэн зуун сая жилийн хугацаанд газрын хэвлийд даралт, температурын нөлөөгөөр хувирч шатах ашигт малтмал үүсдэг гэж үздэг байна. Энэ онолыг шатах ашигт малтмалын үүслийн органик онол гэж нэрлэх ба анх энэ санааг 1556 онд Георг Агрикола дэвшүүлж, 1757 онд Михайл Ломоносов дэлгэрүүлсэн байна. Үүнээс гадна дэгдэмхий, хөнгөн нүүрс-устөрөгчид (ихэвчлэн байгалийн хий) химийн нэгдэх урвалаар үүсэж болох тухай органик бус онол байна.      

АНУ-ын Энергийн мэдээллийн албаны (Energy Information Administration) судалгаагаар, 2005 онд Дэлхийн нийт эрчим хүчний 86%-ыг шатах ашигт малтмалаас гарган авсан байна. Үлдэх хэсгийг усны (6.3%), цөмийн (6.0%) болон бусад төрлийн эрчим хүч (геотерм, салхи, нар, мод, хог зэрэг 9%) эзлэж байжээ.

Шатах ашигт малтмал нь сэргээгдэхгүй түүхий эд. Учир нь уг ашигт малтмал үүсэхэд хэдэн сая жил шаардагдана. Түүний хэрэглээний хэмжээ нь шинээр үүсэх хэмжээнээс хамаагүй хурдан байна. Шатах ашигт малтмалын нийлүүлэлт, олборлолт, хэрэглээ нь бүс нутгийн болон дэлхийн хэмжээний асуудал болоод байгаа бөгөөд Дэлхий нийтээр шатах ашигт малтмалыг бус бусад сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх талаар илүү их анхаарал хандуулж байна. 

Шатах ашигт малтмалыг шатааснаар Дэлхийн хэмжээнд нэг жилд 21.3 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл үүсэх ба байгаль зөвхөн үүний талыг нь шингээдэг байна. Үлдэх хэсэг буюу 10.65 тэрбум тонн СО2 агаар мандалд хуримтлагддаг гэж тооцож байна. Нүүрстөрөгчийн давхар исэл нь нэг төрлийн хүлэмжийн хий бөгөөд Дэлхийн дулааралд ихээхэн хэмжээгээр нөлөөлж байгаа нь Дэлхийн газрын гадаргуугийн температурын хэмжилтээс харагддаг байна. 

  




#Article 285: Нар (169 words)


Нар (Латин: Sol) нь нарны аймгийн төв од бөгөөд нарны аймгийн нийт массын 99.86%-г эзлэнэ. Нарнаас ирэх энерги нь дэлхий дээрхи бүх амьд бодисыг тэтгэх ба фотосинтез болон дэлхийн цаг уур, уур амьсгалд голлох үүрэг гүйцэтгэнэ. 

Нарны нийт массын 74%, эзэлхүүний 92%-г устөрөгч, харин нийт массын 25%, эзэлхүүний 7%-ийг гели бүрдүүлнэ. Нарны гадаргуугийн температур ойролцоогоор 5,500 K (5,315 0C). Нар нь цагаан од бөгөөд насыг нь 4.57 тэрбум жил гэж тооцож байна.

Нар нь Тэнгэрийн заадас галактикийн төвөөс ойролцоогоор 26,000 гэрлийн жилийн зайд орших ба 217 км/сек хурдтайгаар тойрон эргэнэ.

Нарны диаметр 1.392х109 метр, үндсэндээ төгс бөмбөлөг хэлбэртэй. Диаметр нь дэлхийнхээс 109 дахин, эзэлхүүн нь 1,3 сая дахин их буюу 1.41х1027м2. Масс нь 1.988435х1030kг буюу дэлхийгээс 332,946 дахин хүнд. 
Дундаж нягт нь 1,4 г/см3, цөмдөө нягт нь 150 г/см3. Нарны гадаргуу дээр чөлөөт уналтын хурдатгал 27398 см/с2, сансрын хоёрдугаар хурд - 618 км/с.

Нарны радиусыг, төвөөс нь фотосферын гадаргуу хүртэлх хэмжээгээр нь тооцдог байна. Нарны дотоoд бүтцийг инфрадолгион ба компьютер загварчлалын аргаар судлана. 

Нар нь доорхи бүтэцтэй болно. Үүнд:




#Article 286: Төмөр (химийн элемент) (253 words)


Төмөр () нь Fe химийн тэмдэг, 26 атомын дугаар бүхий химийн элемент. Мөнгөлөг цагаан өнгөтэй, өргөн тархсан металл. Дэлхийн цөмийн 90% орчмыг, харин Дэлхийн царцдаст 5% агуулагдана. Дэлхийн нийт массын 35% нь төмөр байдаг. 
 
Байгаль дээр төмрийн 54Fe, 56Fe, 57Fe, 58Fe гэсэн изотопууд байдгаас, хамгийн өргөн тархалттай нь 56Fe, (ойролцоогоор 91.754%) юм. Fe2+ ион нь биологийн бүх биетэд зайлшгүй шаардлагатай химийн элемент болно.  

Төмрийг маш эртнээс (МЭӨ 4000 жил орчмоос) хүн төрөлхтөн ашиглаж эхэлсэн ба орчин үеийн гол хэрэглээ нь ган гаргаж авах юм. Төмрийг төмрийн хүдрээс ялгаж авах ба байгаль дээр цэврээрээ бараг тохиолдохгүй.

Төмөр байгаль дээр тархалтаараа хөнгөн цагааны дараа орно. Төмөр байгальд янз бүрийн исэл, сульфид, силикат байдалтай оршино. Төмрийн соронзон гүр - Fe3 O4, төмрийн улаан гүр - Fe2O3, төмрийн хүрэн гүр -  2Fe2O3.3H2O, пирит (колчедан) - FeS2. Дан төмөр зөвхслтьхирсаххёсөбөчёбөчбыөн огторгуйгаас унадаг солирт байна.

Төмрийн оксидуудыг устөрөгчөөр ангижруулж буюу төмрийн давсыг цахилгаанаар задалж дан цэвэр төмөр гарган авч болно.
Fe2O3+3H2=2Fe+3H2O

Мөнгөлөг цагаан өнгөтэй.Нягт нь 7,85г\см3,хайлах температур нь1539oС байна. Төмөр соронзонд татагдах чанартай байдгаараа бусад металлуудаас онцлог байдаг.

Fe+2Hcl=FeCl2+H2
Төмрийн \II\ нэгдлүүд ихэвчлэн бүдэг ногоон,төмрийн\III\нэгдлүүд бор шар өнгөтэй байна.

Төмрийг ихэвчлэн хайлш\ган,ширэм\байдлаар машин техникийн эд анги хийхэд хэрэглэнэ.Төмрийн сульфатын талст гидрат\FeSO4.2H2O\-г модыг ялзрахаас хамгаалж модонд шингээж хэрэглэдэг.

Fe(OH)3 - Гидроксид нь сул амфотер шинжтэй, усанд уусдаггүй, коллоид үүсгэдэг, хүчилд уусаж давс үүсгэх ба шүлтийн халуун уусмалаар үйлчлэхэд феррит гэдэг (NaFeO) давс үүсгэнэ.
FeSO4.7H2O - Төмрийн байван нь цайвар ногоон өнгөтэй талст бодис юм. ХАА--н хортон устгах, будаг бэх үйлдвэрлэхэд, модыг хамгаалахад хэрэглэнэ. FeCl3-г органик будаг гаргах, цус тогтооход хэрэглэнэ.




#Article 287: Газрын тос (739 words)


Газрын тос  (Petroleum - грек гаралтай, латин үг бөгөөд πετρα - чулуу + ολιον - тос) нь олон төрлийн нүүрсустөрөгчдөөс тогтох шингэн, шатах ашигт малтмал юм. Алкан нь газрын тосыг бүрдүүлэгч үндсэн нүүрсустөрөгч бөгөөд C5H12 аас C18H38 хүртэлх нэгдэлүүд нь тааралдана. Үүнээс хөнгөн нүүрс-устөрөгчид нь (хийн төлөвт) байгалийн хий, болон тосны хийг, харин хүндүүд нь хатуу төлөвт орших ба нүүрсний үндсэн бүтэц болно.

Газрын тос нь хүхэр, хүчилтөрөгч, азот зэрэг химийн элементүүдийг тодорхой хэмжээгээр агуулна. Ихэвчлэн хар, хар хүрэн өнгөтэй. Газрын тос нь байгаль дээр элстэй холилдон хагас хатуу хэлбэртэй тохиолдож болох ба битум гэж нэрлэнэ (Жишээлбэл, Канадын Athabasca).

Олборлож буй нийт газрын тосны 84%-ийг эрчим хүчний түүхий эд, үлдэх 16%-ийг химийн үйлдвэрийн түүхий эд болгон хэрэглэж байна. 

Газрын тос нь байгальд, нүх сүвэрхэг чулуулагт агуулагдах ба нөөцийн хэмжээг 1.2 триллион баррель гэж тооцож байна . Дэлхийн газрын тосны хэрэглээ 84 сая баррель/өдөр бөгөөд өнөөгийн хэрэглээний төвшингөөр тооцвол 32 жилийн дараа буюу ойролцоогоор 2039 онд газрын тосны нөөц шавхагдаж дуусна. 

Газрын тосонд 1000 орчим төрлийн химийн нэгдлүүд агуулагддагаас ихэнх нь шингэн нүүрсустөрөгчид ( 500 буюу массын 80—90%), гетероатомт органик нэгдлүүд (4—5 %), хүхэрт нэгдлүүд (250 орчим), азоттой (30), болон хүчилтөрөгчтэй (85 орчим) нэгдлүүд, мөн бага хэмжээний ванади ба никельт нэгдлүүд байна. Үүнээс гадна ууссан нүүрсустөрөгчийн хий (C1-C4, 4 % хүртэл), ус (10 % хүртэл), эрдсийн давсууд (голчлон хлорид, 0,1—4000 мг/л түүнээс дээш), мөн мeханик хольцууд болох шавар, элс, шохойн чулуу агуулагдана.

Парафины нүүрсустөрөгчид (дунджаар 30—35 %, ховороор 40—50 %), нафтены (25—75 %), бага хэмжээний ароматик (10—20, ховор тохиолдолд 35 %) нүүрсустөрөгчид газрын тосыг бүрдүүлнэ. 

Үндсэн элементийн найрлагын хувьд (%): нүүрстөрөгч - 82-87, устөрөгч - 11-14.5, хүхэр - 0.01-6 (ховроор 8 хүртэл), азот - 0.001-1.8, хүчилтөрөгч - 0.005-0.35 (ховроор 1.2 хүртэл) бөгөөд мөн V(10-5 - 10-2%), Ni(10-4 - 10-3%), Cl (хүртэл 2•10-2%) зэрэг нийт 50 орчим химийн элемент агуулна. 

Газрын тос нь хар хүрэн, хар өнгөтэй, ногоовтор туяатай дундаж молекул жин нь 220—300 г/моль (хааяа 450—470). Нягт дунджаар 0,82—0,95 г/см³;  0,83г/см³-ээс бага үед хөнгөн, 0,831-0,860 - дунд зэрэг, 0,860 дээш үед - хүнд газрын тос гэж нэрлэнэ (API нягт = (141.5/SG 60 °F-д) - 131.5).

Химийн бүтцээсээ хамаараад газрын тосны хайлах, буцлах температурын хязгаар нилээн өргөн хүрээнд байх ба парафины агуулгаас хамааран царцах температур нь −60 аас + 30 °C байна. Зуурамдлага 1,98 ээс 265,90 мм²/с , дулаан ялгаруулах чадвар 43,7—46,2 Мж/кг байна.

Дэлхийн газрын тосны зах зээл дээр газрын тосыг хэд хэдэн төрөл (Benchmark)-д, АПИ (АРI) хувийн жин (хөнгөн, дунд зэрэг, хүнд) болон зууралдлага дээр нь үндэслэн ангилдаг байна. Үүнээс гадна, бага хүхрийн агуулгатай түүхий тосыг амтат, өндөр агуулга бүхий тосыг гашуун гэж хэлэх нь байдаг байна. Учир нь хүхрийн өндөр агуулгатай тосыг хүхрээс нь салгахын тулд урьдчилсан боловсруулалт хийх хэрэгтэй болно. 

Түүхий газрын тосны төрөлүүд:

Газрын тосыг олборлодог үндсэн арга нь цооногоор олборлох бөгөөд, анхдагч олборлолтоор тосны нийт нөөцийн 20% орчимыг гадаргуу дээр гаргаж авна. Тосыг агуулж буй давхраас нь газрын гүнд тодорхой даралтад байх бөгөөд, уг давхраасын даралт болон газрын гадаргуугийн даралтын зөрүүнээс хамааран тос нь газар дээр өөрөө гадны нөлөөгүйгээр гарна. Үүнийг анхдагч олборлолт гэж нэрлэнэ. Аажмаар давхраасын даралт бууран, тос өөрөө гарч ирэх нь багасах тул шахуурга ашиглан соруулах, мөн давхраасын даралтыг нэмэгдүүлэхийн тулд ус, хийг тосны давхрааст шахаж тосны гарцыг ихэсгэхээр хэрэглэж буй аргуудыг хоёрдогч олборолтын аргууд гэж нэрлэнэ. Хоёрдогч олборлолтоор тосны 5-10%-ийг олборлоно. Улмаар хоёрдогч олборлолтын аргууд үр дүн өгөхгүй бол, агуулагч чулуулгийн нэвчимжийг ихэсгэх, тосны зууралдлагыг багасгах замаар гуравдагч олборлолтыг явуулна. Дулааны болон химийн аргуудыг хэрэглэнэ. Жишээлбэл усны уурыг гүнд шахаж, тосны зууралдагыг багасгах гэх мэт.

Орчин үеийн газрын тосны түүх 1846 онд Абрахам Пино Геснэр (Abraham Pineo Gesner) керосинийг нүүрснээс гаргаж авснаас эхэлсэн гэж үздэг. Анхны тосны цооног Апшероны хойг (Азербайжан, Бакугаас зүүн хойш) дээр 1848 онд өрөмдөгдөж, 1852 онд Польшийн эмзүйч Игнаси Люказевски газрын тосноос керосин гаргаж авах аргыг нээжээ. Улмаар Бакуд анхны газрын тосны нэрэх үйлдвэр 1861 онд байгуулагдав. Тухайн үед Баку Дэлхийн тосны 90 хувийг үйлдвэрлэж байв. 

Өнөөгийн байдлаар нийт тээврийн хэрэгслийн 90% газрын тосноос гарган авсан төрөл бүрийн түлшийг хэрэглэж, химийн үйлдвэрийн маш чухал түүхий болжээ. Газрын тос олборлолтын хэмжээгээр Саудын Араб, ОХУ, АНУ-ууд, мэдэгдэж буй нөөцийн 62.5% Саудын Араб, АНЭУ, Ирак, Катар, Кувэйт-д байна.

Газрын тосны үндсэн хэрэглээ нь төрөл бүрийн түлш (бензин, дизель түлш, тийрэлтэт хөдөлгүүрийн түлш, шингэрүүлсэн хий (LPG) гэх мэт), тос болон тослох материал, хуванцарууд, химийн бодисууд гарган авах юм. 

Дэлхийн нийт газрын тосны хэрэглээ 2005 оныхоор өдөрт 84 сая баррель байна.

Их хэмжээний олборлолт хийдэг орнууд, 2004 оныхоор:

Газрын тосны ихээхэн нөөцтэй орнууд, гигабаррелиар (109 баррель) . 

Газрын тосны экспорт, 2003 он:




#Article 288: Ламжавын Ванган (369 words)


Ламжавын Ванган (* 1920 оны 9 сарын 1-нд Завхан аймгийн Түдэвтэй суманд; † 1968 оны 7 сарын 23-нд) БНМАУ-ын Төрийн шагналт /1959/, УГЗ /1961/, жүжгийн зохиолч, найруулагч.

Өөрийн үзэл бодлоо эсрэг баатрын хэлээр илэрхийлдэг аргаараа их алдартай. Хүчирхийллийн дэглэмийн үнэн нүүрийг илчилсэн сонин содон хэллэгийг түүний зохиолын эсрэг баатрууд хэлж, улмаар нийтэд түгсэн нь элбэг. Шатны гишгүүрийг алгасаж гишгэдэггүйн адил нийгэм алгасан хөгжих нь бүтэлгүй зүйл (Өглөө киноны Данзан), Монголчуудын дагасан улс нь Орос, шилсэн зам нь хувьсгал, 100 жилийн дараа л нэг яадаг бол? (Түмний нэг киноны герман геологич) гэхчилэнгийн хэллэг нь афоризм болсон. Монголын шинэ үеийн дэлгэц, тайзны урлагийн голлох төлөөлөгчийн нэг.

Монголын тайз дэлгэц, киноны нэрт зүтгэлтэн, төрийн шагналт, урлагийн  гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Ламзавын Ванган 1920 оны есдүгээр  сарын 1-нд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн.  

Ванганы өвөг дээдэс Засагт хан аймгийн Цэцэн Сартуулын  хошууны уугуул ардууд. Баатад овогт Сэрээтэрийн хүү Долгоржав,  Долгоржавын хүү Ламзав, Ламзавын хүү Ванган, эд бүгд гэрийн хүмүүжлээр  монгол, түвд бичигт тайлагдсан. Нутгийнхныхаа хувин сав, тулга, шанагыг  янзлах гээд дарх мужаан эрхэлчихдэг, хөгжим тоглож, зураг зурдаг нэлээд  өндөр боловсролтойд тооцогдох хүмүүс байсан юм билээ. 

Аав Ламзав нь УБХ-ын гишүүн, Шүүх яамны сайд байж байгаад 1937 онд  баригдсан анхны 14 хүний нэг. Ванганы ээж нас барчихаад хоёр өнчин  хүүхэдтэй гээд золоор амь гарч 10 жил шоронд суусан хүн байсан. Их сайн  хүн байсан юм шүү дээ. Ванган Монгол циркийг үндэслэгчдийн нэг, дүү  Л.Нацагийнхаа хамт Рабфакт сурч байхад нь “эсэргүүний хүүхэд” гэж  сургуулиас нь хөөж, нийслэлд ирээд гэртээ очтол өөр айл гэрт нь орсон  байсан юм гэнэ лээ. Жил гаруй айл айлаар тэнэж байсан гэдэг. 

Тэрбээр ЗХУ-д Улаан-Үдийн монгол Рабфак, 1941 онд циркийн жүжигчдийг бэлтгэх студид суралцжээ. Эцэг баатад овогт Д.Ламжавыг нь хувьсгалын эсэргүү гэж баривчилж хэлмэгдүүлэхдээ Ванганыг “Эсэргүүний хүүхэд” хэмээн сургуулийг нь төгсгөлгүйгээр Рабфакаас эгүүлэн татаж авчирсан байна. Гэвч суралцах хүсэлдээ хөтлөгдөн ахин сургуульд явж 1946-1951 онд Москва хотноо Луначарскийн нэрэмжит театрын урлагийн дээд сургуульд суралцаж найруулагчийн мэргэжлээр төгсчээ. Суралцаж байх хугацаандаа Хятадын Хэ-Ц сонгодог бүтээл Цагаан үст эмэгтэй зэрэг дэлхийд нэрд гарсан жүжгийг найруулан тавьж байжээ. 

болон бусад медалиудаар шагнагдаж байжээ.

Ардын Их Хурлын депутатаар болон МҮЭ-ийн Төв зөвлөлийн гишүүн, МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож байжээ.

Түүний төрсөн дүү нь БНМАУ-ын Ардын Жүжигчин циркчин Л.Нацаг юм. Мөн МУГЖ Ч.Алтан-Өлзийн үеэл ах.




#Article 289: Харшил (152 words)


Харшил нь сүүлийн үед нийгмийн хөгжилтэй холбоотой улам ихэсч байгаа эмгэг юм.

Ямар орчинд амьдарч байгаа, хүрээлэн буй орчинд хортой бодис байгаа эсэхээс хамаарч зарим төрлийн өвчин үүсч болох ба ийм өвчний тоонд харшил орно. Харшил гэдэг нь хүний дархлааны системтэй холбоотой. Хүний арьс зарим төрлийн бодист хэт мэдрэмтгий болдог.

Бронхит багтраа, тоосонцрын харшил, чонын хөрвөс, эмийн харшил, хүнсний харшил, шавжны харшил гэх мэт олон янзын зонхилон тохиолддог харшлын өвчнүүд байдаг. Энэ өвчний үеэр арьсан дээр юм гарах, загатнах, нүд улайх, нус нулимс гарах, үе үе амьсгал боогдох буюу амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоосонцорын харшил нь дээр нэрлэсэн өвчнүүдийн дотроос хамгийн элбэг тохиолддог. Гол төлөв ургамлын тоосонцороос ялангуяа хог ургамал, шарилж, лууль зэрэг ургамлын тоосноос гадна гэрийн, үйлдвэрийн, номны тоосноос үүсдэг.

Хүний амьдарч буй орчин бохир байснаас эсвэл арьсанд хэт цочрол өгдөг тос, металл зүүлт, зарим хүнсний бүтээгдэхүүнээс арьсны харшил үүсч болно. Зарим харшлын өвчин нь халдварлаж, удамшиж ч болно.




#Article 290: Бямбын Ринчен (469 words)


Еншөөбү овогт Бямбын Ринчен (1905.11.21—1977.03.04) Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн байв. Англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэн бөгөөд эсперанто хэлний өөрөө сурах бичиг зохиосон.

Тэрээр тухайн үеийнхээ БНМАУ болон ЗХУ-ын төрийн тэргүүнүүдэд өөрийг нь гүтгэн доромжилсныг эсэргүүцэж, мөн нийгэмд байгаа гажуудлын талаар захидал бичин цаг үеэ шүүмжилж байв. Монголын шинжлэх ухааны зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч. 1961 онд БНМАУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогдсон.

Бямбын Ринчен нь 1905 оны 11 сарын 21-д өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Булсарай хэмээх газар Б. Раднаажавын ууган хүү болон мэндэлжээ. Бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр Бямба хэмээн овоглох болжээ. Түүний эцэг Еншөөбү Будын Раднаажав нь нэртэй сэхээтэн, хэд хэдэн орны хэл мэддэг хүн байжээ. 

Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэл бичгийн ухааны доктор цолтой байв. 1929 онд байгуулсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 
Тэрбээр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг ялгуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор байсан билээ. Тэрчлэн зохиолч Д. Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринчений ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ. 
Бямбын Ринчен нь Цогт тайж киногоороо 1945 онд Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг анх хүртэгчдийн нэг болсон. Yүрийн туяа гурамсан роман, Заан залуудай балар эртний сэдэвт роман, Бэр цэцэг, Гүнж, Сандоо амбан, Их нүүдэл, Нууцыг задруулсан захиа, Шүхэрч Буниа, Ану Хатан зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. Түүний “Yүрийн туяа” гурвалсан романыг орос, чех хэлнээ орчуулсан. Б. Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Горький, Маяковский, Шолохов, Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс Монголын уншигч олноо танилцуулжээ.
Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 оны 3-р сарын 4-ий өдөр таалал төгсжээ. Бямбын Ринчений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.

БНМАУ-д суугаа ЗСБНХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Иваненкотой зохиолч, профессор Б. Ринчентэй 1958 оны зургаадугаар сарын 11-д уулзан ярилцахдаа ...БНМАУ-ын дээд дунд сургуулиудад орос, монгол хэл зааж байгаа асуудлыг хөндөн үүний тулд орос хэлний сайн сурах бичиг зохиох, орос хэлний сайн багш нарыг сонгон ирүүлэх, монгол багш нарыг орос хэлэнд чадваржуулах зэргээр орос хэлний хичээлийг чанаржуулах, мөн шинэ монгол хэлний сурах бичгийг сайжруулах, шинээр зохиох хэрэгтэй болохыг ярьсан байна ... Тэрбээр мөн ...Тухайн үедээ Засгийн газар, цагаан толгой зохиох ажлыг дунд сургуулийн боловсрол ч байхгүй, монгол хэлний мэдлэгээр харанхуй хүн болох Дамдинсүрэнд даалгаж алдаа хийсэн гэж тэрээр үздэг... гэж ярьсан байна.




#Article 291: Найтвиш (225 words)


Nightwish нь 1996 онд Финландын Китээ хотод байгуулагдсан хамтлаг юм. Nightwish нь Symphonic Power metal-р дуулдаг. Гоцлол дуучин болох Таря Турунен 2005 хамтлагаа орхисон юм. Хамтлагийн одоогийн бүрэлдэхүүнд Флоор Янсэн (дуучин), Туомас Холопайнэн (клавишник), Марко Хиетала (басс), Эрно Эмппу Вуоринэн(гитарчин), Юкка Юлиус Нэвалайнэн (бөмбөрчин).
 
Gathering ба Lacuna Coil (Эмэгтэй гоцлолуудтай “Symponic” метал хамтлагуудад нөлөөлсөн хүмүүс) нарын анх кэебордист гэгч Туомас Холопаинэн Найтвиш хамтлагийг 1997 онд Финландын Китээд байгуулав. Эхэндээ тэрээр акустик хөгжмийг цогцлуулах гэж оролдож байхдаа дадлагатай дуурын гоцлол дуучин Тарья Турунэнг элсүүлсэн ба удалгүй метал хамтлагийн бүрэн цогц хөгжмийн зэмсгүүдийг гитарчин Эмппу Вуоринэн, басс гитарчин Сами Ванска, мөн бөмбөрчин Юкка Нэвалаинэн зэрэг хүмүүсийн хамт хамтлагтаа нэмж авав. Хамтлагийн гишүүд Финландын бэлэг тэмдэг болсон Спаинфармтай гэрээ байгуулсан ба энэ компани 1997 оны сүүлээр тэдний „Эйнжэлс Фолл Фэрст“ (Angels Fall First) нэртэй дэбют альбомыг гаргаж өгөв. Энэ альбом нь дараа жил нь гэхэд европын бусад орноор тархсан байв. Үүний яг дараагийн цомог болох Оушэнборн (Oceanborn) нь 1998 оны сүүлээр олонд алдаршсан ба энэ цомог нь Найтвиш хамтлагийг төрөлх нутагт нь жинхэнэ хүссэн амжилтанд нь хүргэж чадсан. Энэ цомог нь Финландын TOP 5 нэг болж харин дуунууд нь TOP 10.дуунуудад багтсан байна. Хамтлаг европыг бүхэлд нь тойрч амжилтаа бататгасаар л байв. 2000 онд тэдний 3 дахь альбом нь Вишмастэр (Wishmaster) нэртэйгээр гарав. Энэ альбом нь зөвхөн Финландад алдаршаад зогссонгүй мөн хамтлагаа Америкт алдаршуулсан анхных нь альбом болов.




#Article 292: Нирун улс (851 words)


	 

Нирун улс (хятадаар:Жужан улс) нь Хүннү, Сүмбэ нарын шууд залгамж болсон, 330-аад оны орчим анх эмхлэгдсэн гэж үздэг улс юм. Язгуур монголчуудын шууд өвөг, нирунчуудыг зарим түүхэнд хүннүгээс, зарим сурвалжид дунхугаас (сяньбигаас) гаралтай гэж бичжээ. 

Түүхч Гүнжийн Сүхбаатар хятад хэл дээр тэмдэглэгдсэн нэрийг нь нирун гэж буулгасан байна.  Сяньбийн угсааны Тоба улс Хятадыг эзлэн авсаныхаа дараа аажимаар хятаджиж эхэлсэн тул хятад заншлаар хөрш улс үндэстнүүдийнхээ нэрийг гуйвуулан өөрчилдөг байв. Иймээс тэд говиос хойших монголчуудыг роуран гэж нэрлэжээ.

Сяньби-табгач аймгийн Ливэй хааны (220-277 он) сүүлээр, Табгачийн хилийн харуул нэгэн хүүг олзолсон нь Мугулюй (Монгол) болой. Сяньби-табгачийн Илу хааны үед (304-316 он) цэрэг дайчлалын төвөөс хожимдсон Мугулюй зугтаж, өөрийн харьяат ард иргэдтэй болж эхлэв. Мугулюйн хүү Чэлухуй (Чаругуй) эрэлхэг дайчин тул аймаг, олонтой болж өөрсдийгөө нирун (жоужань/жужан) гэж нэрлэж, өвөл болохоор говиос урагш гарч, зун болохоор говиос хойш гарч нутаглах болжээ.Чэлухуйн 6-р үеийн ач Жарун 394 онд говиос хойш гарч, Жолошуй голын эрэгт орд өргөөгөө босгож, цааз тунхаглаж, аажмаар хүчирхэгжиж эхэлсэн ба 402 онд, уламжлалаа дагаж Хаан цол хэрэглэжээ. Жарун Нирун улсыг байгуулж урад нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улсаа оруулж, цэрэг захиргааны шинжтэй хуулиудыг тогтоосон.
Нирун нар нь соёлын хөгжлөөрөө өмнөх нүүдэлчдээсээ илүү хөгжингүй байсан ба өөрсдийн тогтсон ёс заншилтай  ба түүнийгээ баримтлан дагадаг байжээ. Нируны соёлын бас нэг онцлог нь гэвэл хожим нь бурхны шашин дэлгэрч бүр төрийн шашины хэмжээнд хүрч байсан байна.  
Tатар хаан их хүчирхэг байсан тул зарим хөрш улсууд Нирун улсыг датань (татар) гэж нэрлэх болжээ. Нируны өмнөд хөрш Тоба Вэй улс 391 оноос 522 он хүртэлх 131 жилийн дотор сар, жилээр тусгайлан бэлтгэж байгаад Нирун улсыг их цэргийн хүчээр 22 удаа довтолж байснаас 424-425, 429, 449 оны дайн Нирун улсад их хохирол учруулжээ. Харин Нирун улсаас Вэй улсыг 402-523 он хүртэлх 121 жилийн дотор их бага, тооны цэргээр 27 удаа довтолж байснаас 424, 479, 504 оны дайнд их цэрэг хөдөлгөжээ. 
Энэ улс нь 402 онд Жарун хаан ширээнд сууснаас хойш хүчирхэгжсэн. Жарун хаан улсынхаа цэргийн хүчийг шинэтгэж, эрэмгий дайчин байлдан дагууллыг явуулж нутаг дэвсгэрээ өргөтгөхийн хамт төрийн байгууламждаа нүүдэлчдийн уламжлалт загварыг тууштай нэвтрүүлэв.
Ер нь Жарун шиг ийм богино хугацаанд (8 жил) төр ба цэргийн хүчээ эмхэлж чадсан хаад нүүдэлчдийн түүхэнд тийм ч олон байхгүй юм. Олон арван жилээр мартагдан саармагжсан төрт ёс Жаруны хүчээр Орхоны хөндийгөөс эхлэн дөрвөн зүг найман зовхист сэргэн манджээ.

Түүнийг даган Нирун улсын аж ахуй, соёл асар хурдацтай хөгжив. Энэтхэгийн номч мэргэд Нирун улсад айлчлан, хааны багшийн зэрэгт ажиллах болсон нь сонирхолтой бөгөөд манай төрт ёсонд анхны үзэгдэл болжээ.Жаруны үеэс нүүдэлчдийн уламжлалт Чэн-юй цолыг хаган цолоор сольсон байдаг.Жужаны хаад хан ширээг үе улиран залгамжилдаг ба гол төлөв хүү нь залгадаг тогтсон ёстой байв. Жужан улс оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд Мугулюйн удмын нийтдээ 23 хаан 330 оны орчмоос 555 оныг хүртэл Жоужаний хаан ширээнд сууснаас хамгийн алдартай нь Жарун, Татар, Нагай (492-501 он), Чуну (508-520 он), Анагуй (520, 522-552 он) нар бөлгөө.Жарун хаан 410 онд ач дүү нарынхаа ордны эргэлтэд эрх мэдлээ алдан баруун зүг нүүсэн бөгөөд түүнийг Нирунчуудын олон хүчирхэг бүлэг дагалдан эх нутгаасаа цойлон гарсан нь 6-р зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм.Аварчууд улам цаашлан, хуучин Аттила хааны Хүннү улсын замаар Дунай мөрөнд суурьшсан бөгөөд Австри хүртэл өргөн их нутгийг эрхшээлдээ оруулж 9-р зууны сүүлч хүртэл монгол нүүдэлчдийн нэр сүрийг дахин өрнө дахинд зарлан тунхагласан билээ.

Жаруныг залгамжилсан Xулюй хааны (410-414 он) үеэл Булужэнь хов хутгаж сайд Шули, Удиянь нараар Хулюйг баривчлуулан охинтой нь хамт Умард Янь улсын Хэлун хот руу цөлжээ. Гэвч Булужэнь удалгүй өөрөө алуулж, улмаар 414 онд Шэлунь хааны өвөө, Дисуюань-ий хүү Пухуний хүү Татар хаан суужээ. 460 онд Турфаныг довтолж, ашина овгийн 500 өрх төмөрчдийг олзлон авч, Алтайд суулгаж төмрөөр алба авах болсон нь хожим 552 оноос бусад Түрэг аймгуудыг нэгтгэн манлайлан Жоужань улсыг эсэргүүцэн босч улмаар Нирун улсыг 555 онд унаган Түрэгийн хаант улсыг байгуулав. Түрэгийн довтолгоонд цохигдсон нирунчууд нутгаа орхин нүүсэн ба зарим нь одоогийн Монголын зүүн аймгуудад үлджээ. Энэ тухай хятад сурвалжид жужаньчууд үл мэдэгдэх зүгт нүүн алга болов гэж тэмдэглэжээ. Унгараас нирунчуудын бүсний арал олдсон байдаг. Мөн зарим нь баруун зүг нүүж, 570-аад онд Крымын хойг болон умард Кавказад суурьшин иргэншсэн түүхтэй. Энэ үед Европт зүүн зүгээс нүүн ирсэн Аварын гарлыг эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг ба зарим нь нирунчуудтай холбодог бол зарим нь түрэг гэж үздэг. Нирун улс унасанаар Монгол овогтон урьд хүрсэн ахуй, соёл, ШУ-ны ололт амжилтаа 907 онд Кидан гүрэн мандах хүртэл алджээ.

Жужанчууд мал аж ахуй эрхлэн бэлчээр усны аясыг даган нүүдэллэж, аж төрдөг эртний нүүдэлчин аймгийн нэг билээ. Мал аж ахуйгаас гадна булга суусар зэрэг үслэг ан агнадаг байв.

Монголоос Сяньби, Нирунд хамаарагдах археологийн дурсгал төдийлөн олдоогүй ба хүннү, сяньби, нирунчууд уулаасаа гарал нэгтэй, соёлын хувьд ижил байдагаас археологийн дурсгалууд нь төдийлөн ялгагдаггүй. Тиймээс Монголд байгаа хүннүгийн хэдэн мянган булшны зарим нь тэдэнтэй нэгэн цаг үед амьдарч байсан сяньбичуудынх байж болох юм. Оросын Өвөр Байгалийн хязгаарт судалгаа хийдэг эрдэмтэд Сяньбийн соёл гэсэн бие даасан соёл Өвөр Байгалийн хязгаарт тархсан  гэдгийг археологийн судалгаагаар тогтоожээ. Аливаа улс өөрийн нийслэлийг харь угсааны хүн амын дунд байгуулдаггүй бөгөөд Хүннү, Сяньби, Нирун улсуудын нийслэл нь бүгд Орхон голын хөндий, Хангайн нуруунд байсан нь одоогийн Монголын нутагт монголчууд эртнээс нааш төвлөрөн суурьшиж байсаныг нотолдог.




#Article 293: Кидан үндэстэн (371 words)


Кидан үндэстэн нь (IV-XIV) Лууха голын баруун талаар, Шар мөрний (Ордосын Шар мөрөн биш) умард саваар нутаглаж байсан бөгөөд яваандаа Шар тэнгисийн эрэг хүртэлх нутагт тархан суужээ. Тэд сяньби монголчуудын нэг салбар болох монгол угсаатан ба тэдний ихэнх нь дорнод ху нарын удам байжээ. Өнөөгийн Монгол нутагт төвлөн сууж байгаагүй ч 923 оноос Алтайгаас зүүн тийш Хэрлэн голын хойт бие хүртэл нутгаа тэлж соёл, түүхийн олон зүйл дурсгал Монгол нутагт үлдээжээ.

Тэдний нэрийг манай түүхийн номнуудад кидан, хятан гэж хоёр янзаар бичдэг.

Киданууд 388 оноос Муюн, Тоба Вэй улсын цэрэгт цохигдон зүүнш нүүж, Кумоси ба Кидан гэж хуваагдав. 

Киданчууд Уйгур улсад сайн дураар даган орсон бололтой.

Елюй Амбагай улсдаа засаг захиргааны өвөрмөц хуваарийг тогтоосон нь Өмнөд ба Умард Орд юм. Энэ нь түүний эзэмшил нутгийн онцлогоос хамаарсан ажээ. Кидан улс умард хятадын ихээхэн газар нутгийг эзэлсэн тул ийм хуваарь тогтоосон гэж болно.

Өмнөд нутагт суурьшмал тариаланч иргэд зонхилох бол умард нутагт уугуул кидан нар, тэдний төрөл нүүдэлчид болох татарууд харъяалагдаж байв.

Елюй Амбагай (Амбагян) амьдралынхаа идэвхтэй хугацааг улсынхаа дотоод засаглалыг сайжруулах, улс төрийн нөлөөгөө өргөжүүлэхэд чиглүүлсний үрээр түүнээс хойш бараг 100 жилийн турш Төв Азид Кидан улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

Амбагайн дараа үеийн хаад засаглалдаа өөрчлөлт оруулжээ. Энэ өөрчлөлт нь 10-11-р зууны үеийн Төв Ази дахь үндэстний шинэ орчныг харгалзсан бөгөөд онцолж хэлбэл тэр үед эрч хүч нь оргилон гарч ирсэн зүрчид угсаатны өөдөөс угсаа нэгт нүүдэлчдийн хүчийг ашиглах, тэднийг улс төрийн холбоотон болгоход чиглэсэн юм.

Кидан улсын үе нь нүүдэлчдийн төр ёсны уламжлалыг суурин соёлын хөрсөнд шингээх талаар сонин алхам хийсэн түүх гэж болно.

Кидан улсад 9 хааны үе залгамжилж, нийт 220 жил оршин тогтнов. Кидан улс зүрчидийн Алтан улсад мөхөөгдөх үед Елюй овгийн Даши ноён 100,000? нүүдэлчин киданчуудыг дагуулан баруун зүг нүүж, Балхаш нуурт төвлөрөн нэгэн их улсыг байгуулсан нь Хар Кидан хэмээн алдаршиж, Шиньжян, Хорезмыг эрхшээлдээ оруулан 90 шахам жил (1124-1213) тогтжээ.

Их Монгол Улс 1211 онд Алтан улсад довтлон цохиход зүрчидийн харьяанд байсан киданчууд Зүүн Ляо (1211–1220) зэрэг 3 улс байгуулсан ч удалгүй Монголын бүрэлдэхүүнд оржээ.

Өвөр Монголын Баруун Баарин хошууны зарим бааринчууд, дагуурчууд киданчуудын шууд удам болох хүмүүс юм. Баруун Баарины зарим эмэгтэйчүүдийн уламжлалт үс засалт нь кидан эмэгтэйнхтэй адил байдаг байна.Мөн Төв Ази дахь кытай, китай зэрэг нэртэй овгийн хүмүүсийг киданчуудын удам гэж үздэг.




#Article 294: Ашигт малтмалын геологи (170 words)


Ашигт малтмалын геологи нь байгалийн баялаг эрдэс түүхий эдийн судалгааг эдийн засаг, үйлдвэрлэлийн ач холбогдол талаас нь судална. Эрдэс, түүхий эд гэдэгт төрөл бүрийн металл болон металл бус ашигт малтмал, барилгын материал болох элс, хайрга, шавар, өнгөлгөөний чулуу, эрчим хүчний түүхий эд болох нүүрс, газрын тос, мөн ус багтана. Ерөнхийдөө ашигт малтмалын геологи нь дээр дурьдсан эрдэс түүхий эдийн ордын судалгааг хийж, олборлолтод бэлтгэх ба үүний тулд геохими, эрдэс судлал, геофизик, структур геологи гэх мэт бусад салбар шинжлэх ухааны судалгааны аргуудыг хэрэглэнэ. 

Ашигт малтмал гэдэг нь хүн төрлөхтөн одоо болон ирээдүйд хэрэглэж болох эрдэсийн өндөржсөн агуулга бүхий хуримтлал юм. Ашигт малтмалыг, бүрдүүлж буй эрдэсжилт, эдийн засгийн ач холбогдол, мөн өнөөгийн техник, технологийн боломжид тулгуурлан ангилж болно. 
Эдийн засгийн ач холбогдлоор нь: эрдэсжсэн цэг, илрэл, орд, батлагдсан нөөц гэх мэтээр ангилнa. 

Хүдрийн ашигт малтмалын гарал, үүсэх нөхцөл, ордын зүй тогтлыг судлана. Эцсийн зорилго нь ордыг олборлох, эдийн засгийн эргэлтэнд оруулах явдал юм.

Эрчим хүчний түүхий эд болох газрын тос, байгалийн хий, нүүрсний орд илрүүлэх зорилгоор тунамал чулуулаг, түүний тархалт, тогтоцыг судлана.




#Article 295: Микро эдийн засаг (262 words)


Микро эдийн засаг нь хэрэглэгч жижиглэн худалдаач, тодорхой үйлдвэрлэгч (пүүс, компани, салбар) зэргийн тус тусын үйл ажиллагаатай холбоотой эдийн засгийн судлалыг хэлнэ.
Хүн төрөлхтөн нийгэмшсэн цагаасаа эхлэн эдийн засгийн ямар нэгэн харьцаанд орж эхэлсэн. Тэдэнд өмсөх хувцас, байрлах байр, идэх хоол хэрэг болсон нь эдийн засгийн харьцааг үүсгэсэн. Нэгэнт бид их бага ямар нэгэн хэмжээгээр эдийн засгийн харьцаанд орж л байгаа болохоор эдийн засгийг зайлшгүй судлах шаардлагатай. Бид микро эдийн засгийг судласнаар Статистик, Эконометрик, Олон улсын худалдаа, Макро эдийн засаг гэх мэт мэргэжлийн суурь хичээлүүдийн суурийг мэддэг болно. Мөн энэ хичээлээр зах зээлийн эдийн засгийн ухааны анхны эмх цэгцтэй ойлголтыг өгөх ба үүгээрээ бэлтгэж буй мэргэжилтнүүдэд эдийн засгийн үндсэн субъект болох үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн үйл хөдлөлийг онолын хувьд танин мэднэ. 
Бид энэ хичээлийг үзсэнээр микро эдийн засгийн энгийн харилцаа, өөрчлөлт, субъектуудын үйл хөдлөлийг эдийн засгийн онолын үндэслэлтэйгээр харж, тайлбарлан бичил шийдвэр гаргах чадварыг эзэмшинэ. Мөн эдийн засгийн онолын бусад хичээлүүдийн суурийг олж авах бөгөөд бизнесийн удирдлагын салбарын хичээл, сэдвүүдэд микро эдийн засгийн онолын асуудлуудыг холбогдуулан авч үзэх дадал эзэмшинэ.
Хэдийгээр эдийн засаг хүмүүсийн оршин амьдрах хэрэгслийг бий болгодог ч хэн юугаар, юуны тусламжтайгаар хүмүүст зайлшгүй хэрэгцээтэй зүйлийг шийдвэрлэж байна вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Иймд эдийн засаг, нийгмийн тодорхой зорилгод ашиглагдаж байгаа бүхий л зүйлсийг эдийн засгийн нөөц гэдэг байна. Энэ нь эдийн засгийн байгуулалтын үндэс болдог. 
Микро эдийн засаг-Эдийн засгийн аль нэг эд эсийг бус бүхэлд нь авч судалдаг. Тухайлбал, эдийн засгийн өсөлт, үндэсний нийт бүтээгдэхүүн, инфляци, ажилгүйдэл, төрийн төсөв, зарлыгн хэмжээ, гадаад худалдааны баланс зэрэг нь макро эдийн засгийн судлах зүйл юм. Макро түвшиний зангилаа асуудлаар гол шийдвэрийг засгийн газар гаргаж байдаг.




#Article 296: Нумын орд (251 words)


Нумын орд нь нумын оддын бүлэгтэй холбоотой өрнөдийн зурхайн орд бөгөөд уг ордод нар 11-р сарын 23-аас 12 сарын 21-ийг хүртэл хугацаанд тохионо. Нумын эсрэг орд нь Ихрийн орд болно. Нумын орд нь зурхайн ес дахь орд бөгөөд уг ордыг аялан жуулчлах, өргөжин тэлэхтэй холбож үздэг. Уг ордод төрсөн хүмүүс шулуун шударга, хөдөлгөөнтэй, маш оюунлаг, ухаалаг, сэргэлэн, өндөр ёс суртахуунтай, шог хошин, өгөөмөр, нээлттэй, шинийг санаачлагч, өрөвч, хүч чадалтай хүмүүс байдаг боловч тэд тайван бус, огцом ууртай, тэвчээргүй, анхааралгүй мөн хүүхэд маягийн зан байдалтай байх нь элбэг. Анатомийн хувьд нум нь гуя ташаатай холбоотой. 

Газарзүйн хувьд нумын орд нь Австрали, Мадейра, Юннан муж, Мексик, Туркменистан гэсэн газруудтай холбоотой. 

Нумтнуудыг аялал жуулчлалд дуртай төдийгүй юмс үзэгдэл, эрх чөлөө, хууль ёс зэрэг олон зүйлсийн учрыг олж мэдэхэд дуртай гэдэг. Бусад ордныхонтой харьцуулахад нумынхныг хамгийн өөдрөг хүмүүс гэдэг. Нумтаны алиалагч маягийн дүрийн цаана маш оюунлаг, шинийг сэтгэгч хурц ухаан нуугдаж байдаг. Тэдний хэл нь хөдөлгөөнгүй байвч ухаан нь аянгын хурдаар ажиллаж байдаг ба амьдарлынхаа төгсгөл хүртэл энэ чадвараа хутганы ир мэт хурц байлгадаг. Тэд эерэг, өөдрөг, хошин шогч зан чанарынхаа ачаар урт наслах нь элбэг.

Бие махбодийн хувьд нумын ордод төрсөн хүмүүс том хэмжээний, зөв хэлбэрийн гавлын яс, өргөн өндөр дух, зөв хэлбэрийн бие махбодь, улаавтар үстэй байх нь элбэг. Нумтнууд нэг бол өндөр, сайн хөгжсөн биетэй эсвэл дунджаас намхан байдаг.

Өнгөрсөн үед нумын ордыг өндөр түвшний судалгаа, гүн ухаан, шашин, энэ насны дараахь амьдрал зэрэгтэй холбож үздэг байжээ. 

Домог үлгэрт нумын ордыг грек үлгэрийн баатруудыг зааж сургаж байсан Хирон хэмээх кентавртай холбож үздэг.




#Article 297: Эрх чөлөөний хөшөө (151 words)


Эрх чөлөөний хөшөө (Англи: The Statue of Liberty, бүтэн нэр нь дэлхийг гэрэлтүүлэх эрх чөлөө буюу Liberty Enlightening the World) нь Франц улсаас АНУ-д бэлэг болгон өгсөн, Нью Йорк хотын Эрх чөлөө аралд байрлах хөшөө бөгөөд Америк болон дэлхийн хамгийн алдартай уран барилгын нэг юм. Хөшөөний сууриас титэм хүртэл 354 шаттай юм.

Уг хөшөөг 1885 оны 6 сарын 17-нд Францын хөлөг онгоцоор тус хотод авчирчээ. Францын барималч Огюст Бартольдийн бүтээсэн хөшөөг 1876 онд АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэглэх санаатай байсан ч, амжихгүй байсаар 10 жилийн дараа л бэлэг болгосон гэдэг. Харин бамбар барьсан гарын хэсгийг аль эрт хийж, 1876 онд Филадельфид болсон үзэсгэлэнд тавьж байж. Хөшөөний их биеийг 1884 онд бүтээж дууссан агаад дийлэнхийг нь хандивын хөрөнгөөр босгожээ. Асар том хөшөөг сүндэрлүүлэхийн тулд Бартольдид мэргэжлийн инженер хэрэгтэй байлаа. Тэрээр Эйфелийн цамхгийг үндэслэгч нутаг нэгт Гюстав Эйфельд хандсанаар санасандаа хүрчээ.

Уг бүтээлийг 1984 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.




#Article 298: Романтизм (945 words)


Романтизм нь чиглэл XIX зууны эхэнд үүссэн ба Францын хөрөнгөтний хувьсгалаас үүдэлтэй. Уг хувьсгалын үр дүнд сэтгэл дундуур үлдсэн залуу үеийнхний сэтгэлийн хямрал уг чиглэлийг бий болоход нөлөөлжээ. 
Эхний илрэл нь сэтгэл догдлолыг их гаргах эрмэлзлэл, нууц, далдын хүчийг бишрэх, дундад зууныг санагалзаж байсан зэрэг нь бодит амьдрал, хувьсгалт үзлээс холдуулж байв. Гэсэн ч романтизмд дэвшилтэд зүйлүүд их байсан нь тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд нөлөөлсөн юм.
Хөгжмийн романтизм
Хөгжмийн романтизм нь 19-р зууны хөгжмийн урлагт гол чиглэл нь байсан бөгөөд хожуу үедээ веризм,, экспрессионизм нарыг бий болгосон юм. Романтизмийн үед хөгжим нь уран зохиол, уран зураг, театртай нягт холбоотой байсан бөгөөд үндэслэгч нь Франц Шуберт. Хөгжил нь улс орон бүрт өөр өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр явагдаж байлаа.
Романтизм нь хувьсгалын үзэлтэй холбоотой, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэлд уриалсан чиглэл юм. Дайсантай тулалдсан баатар хүн, тэмцлийн дундах түүний зовлон, мөхөл зэрэг нь дэвшилтэд романтизмын гол сэдэв байв. Энэ сэдэв сэтгэл хөдлөл, уран сайхны шинэ хэллэгийг эрэх шалтгаан болж, өнгө, гэрэл сүүдэр, хөдөлгөөнөөр илэрч байлаа.

 Урлаг бол ажил хэрэгч, гавшгай зүйл бөгөөд эрин үеийн эрэлт хэрэгцээнд түргэн хариу өгдөг гэж дэвшилтэт романтизм үзээд классицизмын төлөөлөгчид цаг үеэ тасархай, хүйтэн хөндий, амьдралгүй, дэг жаяг, дүрэмд баригдсан байна хэмээн шүүмжилж байв. Романтистууд үндэсний түүх, ардын уран бүтээл, өвөрмөц бүхнээ хөгжүүлэх, хурц дайчин амьдралыг шохоорхохыг нийтэд уриалж байсан юм. 
Уран зураач,зураасан зургийн нэрт бүтээлч Теодор Жерико(1791-1824) классицизмын номлолын эсрэг эрч тэмүүлэлтэй, урлагийн төлөө тэмцлийн магнайд явсан уран бүтээлч юм. Тэрээр Францын романтизмын уран зургийг үндэслэгч бөгөөд сэтгэл хөдлөрөөр дүүрэн, Бурбоны монархийн эсрэг, капиталист ертөнцийн эсрэг сэтгэлгээгээр амьсгалж байв. Романтизм гэдэг үгийг түүний урлагт зориулан хэрэглэсэн нэр томъёо гэж үздэг. Тэрээр эртний хуучин сэдвээс татгалзаж, классицизмын дэг жаянаас чөлөөлөх бүтээлч хандлагыг урлагт нэвтрүүлсэн билээ. Жерикогийн ажлууд орчин нөхцөлтэйгөө салшгүй холбоотой хэв шинжит амьд дүрүүдийг гарган тавьж байлаа. Тэрээр өөрийн гэсэн уран сайхны хэллэгээ олсон, өөрөөр хэлбэл, бодит хувь хүний зөрчилдөөнийг илэрхийлэх аргаа нээн олж чадсан тул романтизмыг гүн үнэнийг мэдэрсэн чиглэл хэмээн үздэг билээ.

Жерико руалд төрсөн ба К.Ж.Вернед 1714-1789 онд шавь оржээ. Верне дайн байлдаан, аж байдлын сэдвээр бүтээж байсан нь Жериког тухайн үеийнхээ амьдралд ойр бүтээл туурвих сэтгэлийг төрүүлсэн байна. Дараа нь классицизмын төгсгөл үеийн төлөөлөгч П.Н.Герений урланд суралцаж байхдаа тухайн урлагийн хэвшмэл зогсонги байдлын эсрэг тэмцэх сэтгэлгээг төрүүлсэн байж магадгүй. Итали(1816-1817), англи(1820-1822), Бельги(1820), Францын нийслэлд ажиллаж амьдарч, урлагийн сонгодог өвтэй танилцаж нүдээ нээсэн нь түүний уран бүтээлд ач тусаа өгчээ. Олон авъяас билигтэнтэй учирсан боловч тэрээр Антуан Жан Грогийн авъяасыг хэнээс ч илүүд үзэж бахдан биширч байв. Тэрээр Наполеоны дайны адал явдлуудыг дүрсэлж байсан учир түүний бүтээлүүд хүйтэн ёслолын маягтай байсан боловч шууд дагасангүй, тиймээс ч Жерикогийн бүтээл дайчин амьдралтай, сэтгэл хөдлөм хурц өнгөөр дүүрэн болсон байдаг. Тухайлбал, (1812) бүтээлд Францын арми Орос орон руу довтолж байсан түүхэн үйл явдлыг харуулна. Уг бүтээлд захирах хүч чадал, баатарлаг дүр тод гарч чадсан юм. Үүнтэй зэрэгцэн айсуй эмгэнэл ч харагдах шиг болдог. Дэл сүүлээ хийсгэн огцом хүч авсан морь цэргийн даргыг тулалдааны аймшигт талбар руу аван одож байна. Цэргүүдээ дайнд уриалж байгаа цэргийн даргын хөдөлгөөн зургийг эрчимтэй, хөдөлгөөнтэй, амьд болгон харуулж байна.

Италид аялал Микеланжелогийн уран бүтээлтэй танилцсан явдал сүрлэг хэллэгтэй бүтээл туурвихад дэмжлэг болжээ. (1817) бүтээлд уралдаанд орж байгаа морьд сүрлэг, цоглог хэллэгтэй болсон байна. Тэрээр Францад буцаж ирээд баатарлаг үйлсийг харуулсан бүтээлүүдийнхээ оргил нь болсон  хөлгийн сүйрэл (1818-1819) зургаа бүтээжээ. Туршлагагүй ахмадын балгаар Сенегалийн эрэгт сүйрсэн хөлөг онгоцны 140 хүнээс 15 нь үхлийн ирмэгт аврагдсан тухай түүхийг 700х500 см хэмжээний аварга хавтгайд бүтээсэн билээ. Тэнгэрийн хаяанд үзэгдэх хөлөг онгоцыг мэдрэхээ байсан үхлүүт, галзуурсан хүмүүс өрөвдмөөр хөөрхийлэлтэй харагдана. Гэвч хувь заяа түшиж, хөлөг аврагдаж байгаа тухай зөн бэлгэдлийн санаа агуулсан уг бүтээлд Романтизм хэмээх нэр томъёо нэн зохисон хэмээдэг билээ.

Эжен Делакруа(1798-1863) романтизмын гол төлөөлөгч бөгөөд түүний уран бүтээл нь эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгчдийг гүнээ хайрлан дэмжиж, сайн үйл хэрэг, шударга үнэний ялалтад бат итгэн тэмцэж байсны тод жишээ болж байдаг.
Алдарт зураач Делакруа уран зураг, зураасан зураг төдийгүй сүрлэг бүтээлээрээ нэрд гарсан төдийгүй өнгөний нэгдэл, хослол, зохицлын нарийн онолыг анх удаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулсан билээ. 1822 онд  зургаараа анх үзэсгэлэнд оролцсон ба уг зохиомж нь хурц сонин өнгө аяс, уран дүрслэл, эмгэнэлт байдлаараа нэн содон юм. (1824) гэдэг цаг үеийнхээ эмгэнэлт үйл явдлыг хөндөж зурсан бүтээл нь бүр ч их сэтгэгдэл төрүүлж байлаа. Энэ зурагт Туркийн булаан эзлэгчдийн эсрэг грекийн ард түмний баатарлаг тэмцэл, цаг үеийнхээ чухал үйл явдлыг хэрхэн үзсэн зураачийн үзэл бодол, хурц мэргэн санаа тод тусчээ.

Делакруагийн зард гарсан бүтээлийн тоонд Түмнийг эрх чөлөөнд уриалагч(1830) гэдэг уран зураг орно. Зохиомжийн төв хэсэгт эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн тугийг өндөрт өргөж яваа шантаршгүй зоригт бүсгүйн дүрийг бүтээжээ. Амьдралын бодит үнэнийг уран сайхны дүрээр илэрхийлэх уран зургийн аргыг чөлөөтэй хэрэглэж, домгийн болон түүхийн олон дүрийг хамтатган бүтээсэн энэ гайхамшигт туурвилд үхэшгүй мөнхийн бэлгэдэл болсон домогт хүү Гаврош хүртэл хоёр гартаа буу барин тэмцэж явна. Нимгэн цагаан хувцастай бүсгүй хайрган дундаар нүцгэн хөлөөрөө урагш алхан, босогчдыг араасаа уриалан дуудаж, гартаа бүгд найрамдах улсын гурван өнгийн туг барьж, ойртон ирж буй ялалтын бэлгэ тэмдэг болгон дээш өндөрт хийсгэжээ. Зураач 1831 онд Дорно дахины Алжир, Мароккоор аялах үедээ хурц нар ээсэн ганган байгаль, гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд, салхинд дэрвэсэн өргөн халхгар хувцастай эрэгтэйчүүдийг олон янзаар дүрсэлж байв. Адал явдлаар дүүрэн ав хомрогын тухай олон бүтээлийн дотроос  сэдвээр нүд хужирлам сайхан бүтээл туурвижээ. Алжир бүсгүйчүүлийн өвөрмөц амьдрал, аж төрлийг хөруулсан (1834), (1841) зэрэг олон зураг зуржээ. Дорно дахинд түр зуур хийсэн аялал нь зураачийн цаашдын уран бүтээлд чухал ач холбогдол гүйцэтгэв. Делакруа түүхийн гол хүч бол ард түмэн гэдгийг уран бүтээлдээ цохон хэлж, өнгөрсөн үеийн түүхэн үйл явдалд эргэн хандаж (1840), (1840) зэрэг алдарт зургаа бүтээжээ. Тэрээр Парисын олон орд харшийн хана, адрыг чимэглэсний сацуу Гёте, Байрон, Шекспирийн зохиолын чимэглэл, тайлбар зургийг зуржээ. Романтизмийн бүтээлчид нь ямар нэгэн тодорхой нэгдсэн хөтөлбөр байгаагүй бөгөөд тэдгээр нь хоорондоо орчин үеэ дүрслэх талаараа нэгдэж байв.




#Article 299: Ёс зүйн философи (158 words)


Ёс зүйн философи нь философийн нэг төрөл юм.

	
Философичид ёс зүйн тухай ярихдаа үнэн хэрэгтээ бие биенээсээ огт ондоо гурван асуудлыг гаргаж тавьдаг. Энэ нь:

Кант ямар ч нөхцөлд бүх хүний хувьд туйлын бүрэн зөв зарчим болох Категорик императив гэж нэрлэгдсэн зан суртахууны зарчмыг гаргаж хэрэглэсэн. Харин ийм түгээмэл үйлчилдэг зарчим байна гэдгийг ёс зүйн релятивизм болон ёс зүйн скепицизм хоёр үгүйсгэдэг. 

Хүнд хэцүү тохиолдлыг шийдвэрлэхийн тулд утилитаризмын төлөөлөгчид болох Иеремия Бентам, Жон Стюарт Милль нар хамгийн их олон хүмүүст хамгийн Их Аз Жаргал өгөх зарчмыг гаргаж ирсэн. Утилитаризм бол зан суртахууны ба орчин үеийн философийн хамгийн их маргаантай онолын нэг мөн.

Платоноос эхлээд Карл Маркс хүртэлх олон философичид сайн сайхан амьдралын үзэл баримтлалын үндэс болгож хувь хүний эрүүл хөгжлийн онолыг боловсруулж байсан. Эдгээр философичдын гол үзэл санаа бол жинхэнэ сайн сайхан амьдралд хүрэх зам нь хүний дотоодод сайн зохион байгуулагдсан, эрүүл саруул сэтгэцийг бүрдүүлэх явдал байв. Энэ үзэл санаануудыг өнөөдөр ч гэсэн философич, сэтгэл зүйчид судалсаар байна.




#Article 300: Нийгмийн философи (147 words)


Нийгмийн гүн ухаан нь гүн ухааны нэг төрөл юм.

Жон Стюарт Милль нийгмийн тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд утилитаризмын зарчмыг хэрэглэх үйлсэд бүх амьдралаа зориулсан.Тэрээр өөрийн бүтээлээр энэ зарчимд гурван шинэтгэл хийсэн. Энэ нь:

Утилитарист үзэлтнүүд арилжаа наймааны явцад төрийн оролцоогүйгээр ашигтайгаар үнэ хаялцахын тулд үйлдвэр-лэгч ба худалдан авагч аль алин чөлөөтэй байх буюу чөлөөт үйлдвэрлэлийн зарчим,чөлөөт зах зээлийг хамгаалж байв.

Эдмунд Берк, Алексис де Токвиль зэрэг консерватив үзэлтнүүд шинэ капиталист нийгэм нь хуучин амьдралын сайхан,сэтгэлд ойрхон дэг журмыг эвдэн сүйдэж,хувиа хичээсэн оюун ухааныг төр засгийн байгуулалыг бишрэн хүндэлж ирсэн уламжлалаас дээгүүр тавилаа гэж шүүмжилсэн.

Карл Маркс мэтийн социалистууд капитализмыг ажилчин ангийг дарлан мөлжиж, хөдөлмөрийн үйл явцыг гажуудуулж түүнийг хүний өөрийн хөгжлийн эх сурвалж байхын оронд аливаа зовлон зүдгүүрийн эх сурвалж болгон хувиргаж,эдийн засгийг аюулт хямралд татан оруулж байна гэж шүүмжилсэн. Социалист хувьсгал нийгэмчлэгдсэн үйлдвэрийн хэрэгслийг өмчлөх,хянах эрхийг ажилчин ангийн гарт шилжүүлснээр капитализмыг устгах болон гэж Маркс баталсан юм.




#Article 301: Улс төрийн гүн ухаан (201 words)


Улс төрийн гүн ухаан буюу Улс төрийн философи нь гүн ухааны нэг төрөл юм.

Улс төрийн гүн ухаан гол шийдэх асуудал бол төрийн эрх мэдлийн хүлээн зөвшөөрөгдөх тухай юм. Жан Жак Руссо энэ асуудлыг Нийгмийн гэрээний тухай гэдэг өөрийн зохиолдоо тод гаргаж тавьсан.

Өөрийн иргэдийн эрх чөлөө ба бие даасан байдлыг хангахын хамт тэднийг захиран тушаах эхртэй байдаг тийм төрийг хэрхэн байгуулж болох вэ? гэдэг асуултанд Росси зөвхөн НИЙГМИЙН ГЭРЭЭхэмээх,бүх эргэд тэднийг өөрийн эрх мэдэлд захирч байх төрийг бий болгохын тулд хоорондоо байгуулсан хэлэлцээрийн тусламжтайгаар гэж хариулсан юм.

Дэвид Хьюм мэтийн консерватор үзэлтнүүд төрийг үүсгэн байгуулдаг ийм маягийн гэрээ хэлэлцээр хэзээ ч байгаагүй бий болгох ч үгүй гэдэгт үндэслэн нийгмийн гэрээний онолыг шүүмжилсэн байна.

Бенито Муссолини зэргийн фашистууд төр бол гэрээ хэлэлцээр биш,харин амьд органик,нэг бүхэл бүтэн зүйл мөн бөгөөд иргэд төрийн сайн сайхан байдлыг өөрийн хувийнхаасаа ямагт дээгүүр тавих ёстой гэж батлахыг оролдсон Фашистууд мөн оюун ухааныг хүсэл дур зориг,инстинкээс дээгүүр тавьсных нь төлөө төрийн либерал онолын эсрэг тэмцсэн юм.

Карл Маркс төрийн эрх баригч капиталист ангийн багаж хэрэгсэл мөн гэж үзсэн. Тэр жинхэнэ социалист нийгэмд нэг анги нь нөгөөгөө ноёлох явдал устах тул төр өөрөө хэрэггүй болж түүнийг ерөнхий ашиг сонирхлын тулд ухаалаг удирдлагаар солих юм гэж бодож байжээ.




#Article 302: Урлагийн философи (219 words)


Урлагийн философи нь философийн нэг төрөл юм.

Плато эртний грекийн яруу найрагчдыг тэд зөвхөн бодит байдлыг дуурайн хуулбарлаж,сонсогч олныг үнэнээс холдуулан зайлуулж байна гэж шүүмжилсэн. Үүгээрээ тэр урлагийн үүрэг ба үнэ цэнийн тухай одоо хүртэл хэлэлцсээр байгаа асуудлыг дэвшүүлэн тавьсан байна. 

Платоны агуу их шавь, дагалдагчдынх нь нэг болох Аристотель яруу найрагчдын зохиосон эмгэнэлт бүтээлээр нь дамжуулан бид уурлах ба өрөвдөх маш хүчтэй сэрлийг туулж тэдний тусламжтайгаар оюун санаагаа цэвэрлэн ариутгадаг гэдэг үндэслэлээр яруу найрагчдыг хамгаалсан.

Урлагийн төлөө урлаг гэдэг хөдөлгөөний эсрэг бид урлаг бол хүний үйл ажиллагааны бусад хэлбэрийн хийж бүтээж чадахгүй тийм зүйлийг хийдэг тул зайлшгүй хэрэгтэй гэж үздэг хэдэн онолыг сөргүүлэн тавьж болох юм. Жишээлбэл, романтизм нь урлаг бол бидэнд ерийн амьдралын хүрээнээс давж гарсан тийм салбарт нэвтрэн орох боломж олгодог гэж үзэж байв. Романтикууд уран зураач хүн бол бусад хүмүүсээс илүү их бүтээн дүрслэх сэтгэлгээтэй ер бусын онцгой хүн гэж үзэж байлаа.

Романтикуудын эсрэг, урлагийн үнэн чанар нь хүний туршлагад шингэсэн байдаг нийтлэг түгээмэл зүйлийн илрэл мөн гэж оросын агуу их зохиолч Лев Толстой үзжээ. Тэгээд урлаг бид бүхнийг нэгтгэх ба биднийг Бурхантай холбож.өгөх шашны зорилоготой гэж хэлсэн.

Энэ бүх маргааны түүхэн дэх хамгийн ер бусын хэлбэр нь Герберт Маркузе мэтийн 20-р зууны нийгмийн онолчдын зүгээс  гарчээ.Урлаг бол нийгмийн болон хүний хувь чанар дахь ямар нэгэн сөрөг,эсрэг талын илрэл,нийгмийн хувьсгалын хэрэгсэл гэж тэр үзсэн байна.




#Article 303: Шашны философи (118 words)


Шашны философи нь философийн нэг төрөл юм.

Тэр үеийн тэргүүлэх философч байсан Гегелийн сургаалыг үгүйсгэн үнэн бол объектив ба түгээмэл зүйлд биш харин субъектив, дотоод, шууд зүйлд оршино гэж Къеркегор баталсан байна. Хүний оршихуйн эдгээр төв асуудалд хандах Къеркегорийн хандлага экзистенциализм гэж нэрлэгдэх болжээ.

Бурхан хэмээх эцэс төгсгөлгүй бурханлаг ахуйн оршин байгааг үнэн хэрэг дээрээ баталж болох талаар философчид мянга мянган жил маргалджээ. Бурхны оршихуй баталгааны үндэслэлүүд дараах гурван бүлэгт хуваагддаг байна.

Сэтгэцийн задлан шинжилгээний аргыг үндэслэгч Зигмунд Фрейд мэтийн орчин үеийн зарим шүүмжлэгчид хүн хэмээх амьтанд байх шашны сэдэл нь бид өөрийн өчүүхэн гэдгээ болон зайлшгүй үхэх ёстой гэдэг баримтыг хүлээн зөвшөөрдөггүй тэр явдлаар түлхэгдэн үүссэн инфантиль хүсэл мөрөөдөл ба уран дүрслэлийн илрэл мөн гэж баталдаг байна.




#Article 304: Танин мэдэхүйн онол (244 words)


Танин мэдэхүйн онол нь философийн онол юм.

Декартын энэхүү системтэй эргэлзээ нь философчид маш урт хугацааны турш хэлэлцэж ирсэн асуудлыг бүхний анхаарлын төвд тавьж өгчээ. Юмсын шинж чанарын тухай бид хаанаас олж мэдэж байна вэ,өөрийн мэдрэхүйн эрхтнээр дамжуулж уу,аль эсвэл эргэцүүлэн бодох замаар уу? Мэдлэгийн эх сурвалж нь мэдрэмж гэж үздэг философичдыг эмпирик үзэлтэн гэж нэрлэдэг байна.Харин мэдлэгийн их сурвалж нь оюун ухаан гэж үздэг философичдыг рационал үзэлнүүд гэх ажээ. 17 ба 18-р зуун эмпирикууд ба рационалистууд хоёрын хооронд физикч, математикч, шашны номлолтон ба логикчдыг оролцуулан өрнөсөн их маргааны гэрч болон үлджээ.

Декарт өөрөө Готфрид Лайбницийн нэг адил рацианалист байв. Хамгийн итгэлтэй эмпирик үзэлтнүүд бол Британийн философчид түүний дотор Жон Локк, Жорж Беркли, Дэвид Хьюм нар байлаа. Тэд Декартын скептик үндэслэгээнд өөрөөс нь гүнзгий дүгнэлт хийж,ингэснээрээ физикийн үндсэн баталгаанууд,Бурхны оршихуйн баталгаа ба тэр ч бүү хэл математикийн теоремыг хүртэл үндэсгүй гэж үзэхэд хүрч байв.

Хамгийн эрс үзэлтэй эмпирик бол Дэвид Хьюм юм. 1739-1740 онд хэвлэгдсэн түүний Хүний шинж чанарын тухай шаштир хэмээх зохиолд нь бүр хувь хүний оршихуй ба нэгдлийн талаар эргэлзсэн нотолгоо их байдаг.

философийг эргүүлж чадсан байна.

Үзэгдэл ба бодит байдлын хоорондох эртний платоны ялгааг ашиглан Кант бид бодит байдлын тухай мэдлэгийг хэзээ ч эзэмшиж чадахгүй бөгөөд харин зөвхөн туршлагаар бидэнд өгөгдсөн юмсын тухай мэдлэгийг л олж авдаг,харин оюун ухаан бол бидний хэрэглэн юм үзэгдлийг танин мэддэг тэр хэлбэрийг нөхцөлдүүлж байдаг гэж баталжээ.

Кантын хамгийн их нэрд гарсан нэг хэллэг нь Оюун ухаан өөрөө байгаль ертөнцийн хууль тогтоогч юм гэсэн байдаг билээ.




#Article 305: Метафизик (114 words)


Метафизик гэдэг бол оршин байгаа юмсын шинж чанарын философийн судалгаа юм.

Лейбницийн онолын хамгийн их зөрчилтэй хэсгийн нэг нь бидний оюун ухаан ба биднийг хүрээлэн буй ертөнц хоёрын хооронд ямарч бодит харилцан үйлчлэл байхгүй гэж баталсан явдал юм. Орчлон ертөнцийн тухай бидний мэдлэг үнэн хэрэгтээ бидний оюун ухаанд болж буй юм ба орон зай,цаг хугацаанд явагддаг юм хоёрын хооронд урьдчилан тогтоосон зохицол дээр үндэслэн гаргадаг гэж тэр үзэж байв.

Лейбницын метафизик эргэцүүлэг ба Декартын үүнтэй ижил метафизик үзэл бодол нь бие махбодь ба оюун санаа хоёрын харьцаа ямар байх вэ? гэдэг асуултыг гарган тавьсан юм. Энэ харьцааг тайлбарладаг гурван онолыг философчид бүтээв.

Лейбниц идеалист байсан ба Декарт психофизикийн дуалист, харин Томас Хоббес материалист байжээ.




#Article 306: Транзистор (151 words)


Транзистор нь өнөөгийн микроэлектроник, цаашилбал наноэлектроникийн суурь элемент юм. Анх 1948 онд транзисторыг зохион бүтээсэн бөгөөд зохиогч нь Нобелийн шагналыг ийнхүү транзистор зохиосноороо хүртжээ. Транзистор нь сигналыг өсгөгч, эсвэл электрон түлхүүрийн үүргээр өргөн хэрэглэгддэг хагас дамжуулагч төхөөрөмж юм. Транзистор нь нарийн, хурдан шилжилт хийх чадвартай учир өргөн хүрээний тоон болон аналог функцүүдэд ашигладаг.
Транзисторыг хийхдээ Менделеевийн үелэх системийн IV-р бүлгийн элементүүд болох цахиур, германи ба бусад хагас дамжуулагч элементүүдийг ашигладаг. 

Транзистор нь хийцийн хувьд биполар транзистор болон оронгийн транзистор гэсэн 2 үндсэн төрөл байхын зэрэгцээ чадал, давтамжийнхаа хувьд бага (нам), дунд, их (өндөр) гэж ангилагддаг. Транзисторыг тэмдэглэхийн тулд үсгийн код VT хэрэглэж болохыг зөвлөсөн байдаг.

Транзистор гэх нэр томьёо нь англи хэлний transfer resistor гэсэн үгнүүдээс бүтсэн угсарсан нийлмэл үг бөгөөд энэ нь цахилгааны хүчдэлд эсвэл цахилгаан гүйдэлд өгсөн хянах боломжтой цахилгаан эсэргүүцлийн функцтэй тохирох юм. Нөлөөлөх горимын хувьд электрон гуурстай (олны хэлж заншснаар электрон ламп) буюу өөрөөр хэлбэл триодтой төстэй.




#Article 307: VHDL (124 words)


VHDL буюу VHSIC Hardware Description Language нь тоон хэлхээн дизайныг FPGA болон ASIC-д оруулах техник дүрслэлийн хэл юм.

Top-down буюу дээрээс доош чиглэсэн дизайны арга зүйд системийг абстракт түвшинд дүрслэхдээ техник дүрслэлийн хэл, түүний симуляци, синтез гүйцэтгэгч программ хангамжуудыг өргөн хэрэглэдэг. VHDL ашиглаж байгаа үедээ хамгийн гол анхаарах зүйл бол тоон логикийн хэлхээ үүсгэж байгаа гэдгээ мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл дээд мөрний код биелүүлэгдсэний дараа доод мөрний код биелүүлэгдэхгүй гэдгийг уг 2 мөр зэрэг гүйцэтгэгдэх боломжтой гэдгийг санах нь чухал юм.

VHDL хэл дээр тоон хэлхээний дизайн, түүний дүрслэлийг хийхэд үндсэн хэлбэрээр гүйцэтгэж болно. Үүнд:

library IEEE;
use IEEE.std_logic_1164.all;

entity name_of_entity is
   port ( 
         IN1 : in std_logic;
         IN2 : in std_logic;
         OUT1: out std_logic);
end entity name_of_entity;

architecture name_of_architecture of name_of_entity is

  OUT1 




#Article 308: Эрдэс (475 words)


Эрдэс нь дэлхийн царцдаст, төрөл бүрийн геологийн процессийн үр дүнд үүсдэг, тодорхой химийн найрлагатай, тодорхой эрэмбэлэгдсэн оронт торны бүтэцтэй, байгалийн биетийг хэлнэ. Эрдэсийг судалдаг шинжлэх ухааны салбарыг Эрдэс судлал (Минералоги) гэнэ. Одоогийн байдлаар 4,000 гаруй эрдэс нээгдээд байгаа бөгөөд эдгээрийн 150 нь өргөн, 50 нь харьцангуй өргөн тархалттай, бусад нь ховор болон маш ховор тохиолдоно. 

Орчин үеийн эрдсийн ангилал нь органик бүлгийн эрдэсийг өөртөө багтаадаг байна.

Эрдэс нь байгальд орших, тодорхой химийн найрлагатай, оронт торны бүтэцтэй, органик бус, хатуу биет юм. Харин нэг юм уу, хэд хэдэн эрдсийн агрегат нийлж чулуулаг (чулуу) үүсгэнэ. Дэлхийн өнгөн хэсгийн хатуу бүрхүүл болох царцдас нь кварц, хээрийн жонш, гялтгануур, хлорит, каолин, кальцит, эпидот, оливин, авгит, эвэрхуурмаг, магнетит, гематит, лимонит зэрэг эрдсээс бүрдэнэ.

Эдгээр шинж чанар дээр тулгуурлан эрдсийг хээрийн нөхцөлд хялбарханаар тодорхойлж болно.

Эрдсийг химийн найрлага дээр нь тулгуурлан тодорхойлно. Доор үзүүлсэн ангилал нь Жеймс Данагийн ангилал бөгөөд эрдсийн бүлгийн дараалалыг дэлхийн царцдас дахь тархалтаар нь жагсаасан болно.

Карбонат эрдсүүд нь (CO3)2- анион агуулсан кальцит, арагонит (кальцийн карбонатууд), доломит (магни/кальцийн карбонат) эрдсүүд юм. Карбонатууд нь органик болон органик бус гаралтай байж болно. 

Сульфат нь SO42- буюу сульфатын анион агуулах ба ихэнхидээ өндөр давсжилттай ус уурших явцад галитын бүлгийн эрдсүүдтэй хамт ус ба чулуулгийн харилцан үйлчлэлийн үр дүнд үүснэ. Мөн гидротермаль судлын ордуудад сульфидын хүдрийн эрдсүүдтэй хамт үүснэ. Үүнээс гадна сульфидын эрдсүүдийн хоёрдогч өөрчлөлтөөр (исэлдэлт) үүсэж болно. Энэ бүлгийн түгээмэл эрдсүүд нь ангидрит, (кальцийн сульфат), целестин (стронцийн сульфат), барит (барийн сульфат), гипс зэрэг болно. 

Галидын бүлгийн эрдсүүд нь галогенуудыг (фтор, хлор, иод, бром) нэгдэлдээ агуулдаг.  Эдгээр эрдсүүд нь ихэвчлэн зөөлөн, бутрамхай, усанд уусдаг. Энэ бүлэгт флюорит, галит зэрэг багтана. Галит нь сульфаттай адил халуун, хуурай нөхцөлд үүсэх ба орчин үеийн жишээ нь Сөнөсөн тэнгис ба Давст нуур болно.

Ислүүд нь эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд ашигт малтмалын хүдэр үүсгэнэ. Мөн эдгээр эрдсүүдээр Дэлхийн соронзон орны өөрчлөлтийг тодорхойлно. Эдгээр эрдсүүд нь Дэлхийн газрын гадаргууд ойр, өгөршлийн бүсэд, бусад эрдсийн исэлдлийн үр дүнд үүсдэг. Гол ислийн бүлгийн эрдсүүдэд гематит (төмрийн исэл), магнетит (төмрийн исэл), хромит (төмөр, хромын исэл), шпинель (магни, хөнгөнцагааны исэл - мантийн гол бүрэлдэхүүн), ильменит (төмөр, титаны исэл), рутиль (титаны хоёрч исэл), мөс зэрэг болно.

Сульфидууд нь мөн эдийн засгийн ач холбогдолтой эрдсүүд юм. Гол сульфидуудад пирит (төмрийн сульфид), халькопирит (зэс, төмрийн сульфид), пентландит (никель, төмрийн сульфид), галенит (хар тугалганы сульфид) зэрэг багтана. Ямарваа нэгэн метал хүхэртэй нэгдсэн нэгдлийг сульфид гэнэ.

Фосфатын бүлэг нь AO4 гэсэн тетраэдр нэгжийг агуулна. A-д фосфор, сурьма, хүнцэл, ванади зэрэг элемент байж болно. Энэ бүлгийн гол эрдэс нь апатит юм. Апатит нь биологийн эрдэс бөгөөд амьтны яс ба шүдэнд агуулагдана.

Энэ бүлэгт алт, мөнгө, зэс сурьма, бал чулуу, хүхэр зэрэг байгаль дээр дангаараа тохиолддог эрдсүүд багтана. Мөн байгалийн хальшууд бас багтана. Жишээлбэл, алт ба мөнгөний байгалийн хайлш болох электрум юм.

Энэ бүлэгт биологийн гаралтай, геологийн процессоор үүссэн эрдсүүд болох оксалат, миллит, нүүрсустөрөгч зэрэг байна. Энэ бүлгийн зарим эрдсүүд нь вевеллит, меллит зэрэг юм.




#Article 309: Чулуу (224 words)


Чулуу (чулуулаг) гэдэг нь эрдсийн агрегатыг хэлэх ба магмын чулуулаг, тунамал чулуулаг, ба хувирмал чулуулаг гэсэн үндсэн төрөлд хуваагдана. Петрологи нь чулуулгийг судалдаг ухаан юм. Дэлхийн хамгийн гадна талын хатуу бүрхүүл болох литосфери нь чулуулгаас бүрэлдэнэ. 

Чулуулаг нь түүнийг бүрдүүлэгч эрдсийнхээ химийн найрлага, текстур, үүссэн нөхцлөөрөө тунамал, магмын, болон хувирмал чулуулаг гэж ангилагдах ба нэг төрлөөс нөгөө төрөл рүү шилжиж байдаг. 
   

Магмын чулуулаг нь халуун хайлмал магмаас үүсэх ба интрузив ба эффузив гэсэн 2 үндсэн төрөлд хуваагдана. Интрузив чулуулаг нь газрын царцдаст аажим хөрж, талсжих хайлмал магмаас үүсдэг бол эффузив (бялхмал) чулуулаг нь газрын гадаргуу дээр ил гарч ирсэн халуун магмаас үүснэ. 

 
Тунамал чулуулаг нь газрын гадаргуу дээр ил эсвэл маш бага гүнд, өгөршлийн үр дүнд үүссэн чулуулгийн хэмхдэсүүд, эсвэл төрөл бүрийн органик материал болон химийн тунадасжилтаар үүссэн тунадас нягтран, барьцалдах үйл явцын үр дүнд үүснэ.

  
Дээр өгүүлсэн чулуулгийн 2 үндсэн төрөл даралт, температурын нөлөөгөөр хувиран анхны физик, химийн шинж чанараа алдан шинээр өөр төрлийн чулуулаг үүсгэснийг хувирмал чулуулаг гэж нэрлэнэ.нг

Төмрийн исэл ба карбонатууд нь тунамал чулуулгийн өнгийг тодорхойлох гол хүчин зүйл болно. Багахан төмрийн усан исэл буюу гематит агуулагдахад элс ба шохойн чулуу нь гадна талаараа улаан өнгөтэй болно. Лимонит ба гёотит нь тунамал чулуулгийг шар эсвэл бор хүрэн, харин манганы исэл, асфальт, бусад карбонатлаг бодис хар өнгөтэй болгоно. Цэнхэр туяа нь фосфат, хайлуур жоншноос, ногоон өнгө нь глауконит, эсвэл хлоритоос үүснэ.




#Article 310: Тоон дохио боловсруулалт (100 words)


Тоон дохио боловсруулалт (Digital Signal Processing) нь тоон хэлбэрт байгаа дохио боловсруулах аргын судлал юм. Тоон дохио боловсруулалт болон аналог дохио боловсруулалт нь дохио боловсруулах арга зүйн дэд салбарууд болно. Тоон дохио боловсруулах гэдэг нь дуун дохио боловсруулах, удирдлагын систем, тоон дүрс боловсруулалт, яриа боловсруулах зэрэг олон дэд хэсгүүдтэй.
 
Тоон дохио боловсруулалт нь ихэвчлэн үргэлжилсэн аналог дохиог хэмжих эсвэл дохионы шаадрлагатай хэсгийг шүүх үндсэн зориулалттай байдаг учир эхний шатанд ихэвчлэн аналог-тоон хувиргуур ашиглан аналог дохиог тоон дохио болгон хувиргах хэрэгтэй байдаг. Мөн боловсруулалтын эцсийн үр дүн болох гаралтын тоон дохио нь аналог дохио байх хэрэгтэй бол тоон-аналог хувиргуур хэрэгтэй болно.




#Article 311: Газар хөдлөлт (268 words)


Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөж, сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр тэмдэглэж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмжинэ. Рихтерийн шатлалыг сүүлийн үед өргөн хэрэглэхгүй байна. Рихтерийн шаталбараар 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болно. 

Газар хөдлөлтөөр газрын гадаргуу чичирч, заримдаа эвдрэлд орно. Газар хөдлөлтөөр хөрсний гулсалт үүсэж, галт уул идэвхижих болно. Томоохон газар хөдлөлт далайд тохиолдвол цунами үүснэ. 
 
Ерөнхий тохиолдолд газар хөдлөлт гэдэг ойлголтод байгалийн болон хүний нөлөөгөөр үүсэх бүх төрлийн чичирхийлэлийг багтааж байна. Газар хөдлөлт нь царцдаст үүсэх хагарал, ихээхэн хэмжээний хийн ихэвчлэн (газрын гүн дэх метан) шилжилт, галт уулын үйл ажиллагааны идэвхижилт, хөрсний гулсалт, минаны тэсрэлт, цөмийн бөмбөгийн туршилт зэргээр үүснэ. 

Газар хөдлөлт үүсэж байгаа голомтыг гипоцентр буюу фокус гэх ба гипоцентрын эгц дээр, газрын гадаргуу дээхи цэгийг эпицентр гэнэ.

Тектоник гаралтай газар хөдлөлт дэлхий дээр хаа сайгүй тохиолдоно. Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтанд орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагаралын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүснэ.

Плитийн трансформ ба конвергент заагуудын нь газрын гадаргууд, маш том хагарлын дагуу байрлах ба плитүүд энэ заагийн дагуу хөдөлж байдаг. Хагаралын дагуу уг хөдөлгөөнд ямар нэг өөрчлөлт орж, хөдөлгөөн зогсоход плитийн түлхэх хүчнээс ихээхэн энерги, тухайн хөдлөхөө болисон плитийн зааг, хагарал орчимд хуримтлагдана. Хуримтлагдаж буй энерги саадыг эвдэх хэмжээнд хүртэл энэ зогсонги байдал үргэлжлэх ба энерги хязгаараас давахад хөдөлгөөн огцом хөдлөхөд хуримтлагдсан энерги чөлөөлөгдөн газар хөдлөлт үүснэ. 

Хуримтлагдсан нийт энергийн зөвхөн 10% нь сейсмийн долгион буюу чичирхийлэл үүсгэдэг бөгөөд дийлэнхи нь хагарал үүсгэх, хагаралын дагуу үрэлтийн дулаан болон хувирдаг байна.




#Article 312: Тектоник хавтан (1492 words)


Тектоник хавтан (Грек: τέκτων+plate,) нь 1960-аад онд боловсрогдсон, Дэлхийн литосферийн хөдөлгөөнийг (шилжих буюу нүүх) тайлбарладаг, Геологийн шинжлэх ухааны онол юм. Энэхүү онол нь 20-р зууны эх болон 1960-аад оны үед боловсрогдсон, тивүүд нүүх, далайн ёроол тэлэх таамаглалууд дээр тулгуурлан бий болсон онол юм. 

Дэлхий бүслүүрлэг тогтоцтой бөгөөд хамгийн хамгийн гадна талын, харьцангуй хатуу хэсэг нь литосфери ба астеносфери гэсэн 2 үеэс тогтоно. Дэлхийн царцдас, мөн дээд мантийн дээд хэсэг болох царцдасын дэвсгэр үе гэж нэрлэгддэг 2 үеийг нийлүүлээд Литосфери гэнэ. Литосферийн доод талд астеносфери (дээд мантийн хэсэг) байрлана. Астеносфери нь дэлхийн царцдас болон царцдасын дэвсгэр үеийг бодвол зууралдага багатай, геологийн урт хугацааны туршид урсаж, шилжих боломжтой байна. Мантийн илүү гүнд орших бусад хэсгүүд нь өндөр даралтын нөлөөгөөр астеносферээс илүү хатуу төлөвт байна. 

Литосфери нь тектоникийн хавтангууд гэж нэрлэгдэх хэсгүүдэд хуваагдсан (эвдэрсэн) байдаг ба нийтдээ 7 том хавтан, олон тооны жижиг хавтангууд байна. Эдгээр литосферийн хавтан нь астеносфери дээгүүр нүүнэ (хөвнө). Хавтангууд бие биентэйгээ харьцангуйгаар өөр өөр чиглэлд шилжих (нүүх) ба үүнээс улбаалан хавтангуудын үндсэн 3 төрлийн хил - ойртох буюу мөргөлдөх зааг (конвергент), холдох буюу тэлэх зааг (дивергент), идэвхигүй заагийг (трансформ) ялгана. Газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, уул үүсэх зэрэг үйл явцууд хавтангийн хил заагуудын дагуу явагдана. Хэвтээ чиглэлд, хавтангууд жилд дунджаар 0.66 - 8.50 см хурдтайгаар нүүдэг байна. 

Дэлхийн хамгийн гадна талын хэсэг болох литосфери ба астеносферийг тэдгээрийн механик ба дулаан дамжуулах шинж дээр үндэслэн ялгасан байна. Литосфери нь илүү хүйтэн, хатуу бол, астеносфери нь халуун, зууралдлага багатай, механик бат бөх шинжээр сул байна. Литосфери нь дулаанаа алдаж байдаг бол астеносфери нь дулааны алдалгүй, эргэлтийн нөхцөлд байх ба бараг адиабат температурын градиенттэй байна. Энэхүү литосфери ба астеносфери гэсэн ангилалыг Дэлхийн дотоод химийн найрлага дээр тулгуурлан ангилсан цөм, манти, дэлхийн царцдас гэсэн ангилалтай хольж ойлгож болохгүй. Литосфери нь дэлхийн царцдас ба мантийн зарим хэсгийг агуулна. Мантийн тодорхой хэсэг нь температур, даралт, уян харимхайн шинжээсээ хамааран литосфери, эсвэл астеносфери болж болно. Плит тектоникийн хамгийн гол ойлголт нь литосфери нь тектоникийн плит гэж нэрлэгдэх хэсгүүдэд хуваагдсан байх ба шингэнтэй төстэй шинж бүхий астеносфери дээр байрлана. Плитүүдийн хөдөлгөөн жилд хэдэн миллимметрээс (мм жил-1) 160 мм хүрнэ (Наска плит - Перу орчим, Өмнөд Америкийн Номхон далайн эрэг). Дунджаар плитүүд 10-40 мм нүүдэг байна (Атлантын далайн голч нуруу).

Литосферийн манти ба түний дээд талд байрлах эх газрын ба далайн царцдастай нийлээд плитүүд ойролцоогоор 100 км зузаантай байна. Гэхдээ эх газрын царцдасын зузаан дунджаар 50 км, харин далайн царцдасын зузаан 5 км орчим байдаг (далайн царцдасыг эртний ном зохиолд сима - энэ нь цахиур ба магнийн найрлагатай, эх газрын царцдасыг сиал - цахиур, хөнгөнцагааны найрлагатай  гэсэн утгатай үгээр тэмдэглэсэн нь байдаг).

Нэг плит нөгөө плиттэй уулзах хилийг плитийн зааг гэж нэрлэнэ. Энэ заагийн дагуу галт уулын дэлбэрэлт, уул үүсэх процесс, газар хөдлөлт, далайн ёроолын хотгор үүсэх зэрэг ихэнхи геологийн процессууд явагдана. Дэлхийн бараг бүх идэвхитэй галт уул энэ заагийн дагуу байрлана. Үүний нэг тод жишээ нь Номхон далайн галт цагираг юм. 

Тектоникийн нэг плит өөртөө эх газрын ба далайн царцдасыг хоёуланг нь багтааж болно. Жишээ нь, Африкийн плит эх газар ба Атлантын далай ба Энэтхэгийн далайн зарим хэсгийг өөртөө багтаана. Эх газар ба далайн царцдасын гол ялгаа нь тэдгээрийг бүрдүүлж буй материалаас үүдсэн нягтын ялгаа юм. Далайн царцдас нь эх газрынхаас илүү их нягттай байна. Учир нь далайн царцдас нь цахиурын агуулга багатай, хүнд элементийн агуулга өндөртэй байна. Үүнээс үүдэн, далайн царцдас нь далайн төвшнөөс доош, харин эх газрын царцдас нь далайн төвшнөөс дээш байрлана (Изостатик тэнцвэр сэдвийг үзнэ үү).

Гэвч энэ таамаглал төдийлөн дэмжигдсэнгүй. Учир нь Вегнер тив шилжих механизмыг, өөрөөр хэлбэл үйлчлэх хүчийг тайлбарлаж чадаагүй ба геологичид, Дэлхий нь хэдийгээр хатуу царцдас, шингэн цөмтэй боловч эх газрын чулуулаг, түүнээс илүү хүнд, их нягттай далайн царцдас дээгүүр шилжиж боломжгүй гэж үзэж байв. Английн геологич Артур Холмс 1920 онд Вегнерийн таамаглалын баталгаа нь далайн ёроолд байгаа гээд, 1928 онд манти дахь конвекцийн урсгал тив шилжихэд нөлөөлдөг хүч гэж үзжээ.

Энэхүү туузлаг соронзон гажил нь Далайн царцдас шинээр үүсэж байгаагийн баталгаа болсон ба үр дүн нь 1956 онд Тасманид болсон бага хурал дээр Дэлхий тэлэх онол нэртэйгээр хэлэлцэгджээ. Далайн голч нуруу нь структурын хувьд хэврэг бүс бөгөөд энэ бүсийн дагуу Дэлхийн гүнээс магм бялхан гарч, царцан шинээр Далайн царцдас үүсэж байна гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Энэ процессыг сүүлд далайн царцдас тэлэх буюу далайн царцдас шинээр үүсэх гэж нэрлэсэн болно. Уг таамаглал дараахи баримтууд дээр үндэслэгдэнэ.  

 

Плитүүд бие биетэйгээ харьцангуйгаар өөр чиглэлд хөдлөх ба үүнээс үүдэн үүсэх газрын гадаргуу нь ондоо байна. Плитийн гурван төрлийн зааг ялгана:
Ойртох буюу мөргөлдөх зааг (конвергент) 
Холдох буюу тэлэх зааг (дивергент) 
Идэвхигүй зааг (трансформ) 

Трансформ хагаралын дагуу плитүүд бие биенээ түлхэх, гулсах байдлаар харицлан үйлчлэлцэж байгаа нөхцөлд үүсэх зааг юм. Энэ тохиолдолд плитүүдийн харьцангуй хөдөлгөөн нь хэвтээ чиглэлд байна. Ихэнхи трансформ заагууд нь бие биенээ ихээхэн хүчээр түлхэж, өндөр даралт дор орших ба энэ энерги чөлөөлөгдсөн үед газар хөдлөлт явагдана. 

Энэ заагийн нэг жишээ Хойд Америкийн баруун эрэг дэх Сан Андреас хагарал юм. Энэ бүс нь нийлмэл хагаралын бүс бөгөөд, энэ заагийн дагуу Номхон далайн ба Хойд Америкийн плитүүд хиллэнэ. 

Энэ заагийн дагуу хоёр плит бие биенээсээ холдон нүүнэ. Уг хилийн дагуу үүсэх хоосон орон зайг Дэлхийн гүнээс гарч ирэх хайлмал магмын бүтээгдэхүүнүүд дүүргэн, шинээр царцдас үүсгэнэ. Дивергент буюу холдох зааг үүсэх гол шалтгааныг халуун цэгийн ойлголтоор тайлбарлаж байна. Энэ нь манти дахь босоо чиглэлийн хэт их эргэлт нь астеносферийн ихээхэн хэмжээний халуун материалыг газрын гадаргууд ойрхон авчирах ба үүнээс үүдсэн кинетик энерги литосферийг задалж, плитүүдийг хоёр тийш нь шилжүүлдэг гэж үздэг байна. 

Далайд үүссэн дивергент заагийг Далайн голч нурууны систем гэх ба эх газарт үүссэнийг нь Рифтийн хөндий гэж нэрлэнэ. Дивергент заагийн дагуу (ялангуяа далайд),  түүнд хөндлөн чиглэлд, трансформ хагаралууд үүснэ. Эдгээр трансформ хагаралууд нь далайн ёроолын газар хөдлөлтийн эх үүсвэр болно.

Далайн голч нуруу нь далайн ёроол тэлэх таамаглалын (плит тектоникийн онол) баталгааны нэгэн гол хэсэг юм. Агаарын соронзон зураглалаар далайн голч нурууны хоёр талаар, тэгш хэмтэй байрласан, хоорондоо урвуу соронзон гажил бүхий чулуулгийн үеүүдийг илрүүлж, үе тус бүрийн насыг соронзон гажил дээр нь тулгуурлан тогтжээ. Энэхүү урвуу соронзон гажил бүхий үеүүд нь цаг хугацаа ба орон зайн хувьд хоорондоо таарч байсан байна. Өөрөөр хэлбэл, тодорхой хугацаанд голч нурууны дагуу гүнээс хайлмал магм гарч ирэн царцах ба энэ нь голч нурууны дагуу нэгэн үе үүсгэнэ. Энэ үе тодорхой чиглэл бүхий соронзон гажилтай байна. Царцдас тэлэх явцад дараагийн магм гарч ирэн хөрж, дараагийн шинэ, залуу үеийг үүсгэнэ. Энэ үе мөн тодорхой чиглэл бүхий соронзон гажилтай байна. Энэ мэтээр далайн голч нурууны төвөөс хоёр тийш, тэгш хэмтэй, харилцан урвуу соронзон гажилтай, чулуугийн үеүүд үүснэ. Голч нурууны төвд хамгийн залуу үе байх ба түүнээс холдох тусам чулуулгийн нас хөгширдөг байна. 

Энэ төрлийн заагийг Идэвхитэй зааг гэж нэрлэх нь бий. Энэ төрлийн заагуудын шинж чанар нь ямар төрлийн царцдас бүхий плитүүд мөргөлдөж байгаагаас хамааран өөр байна. Хүнд далайн царцдас, хөнгөн, нягт багатай эх газрын царцдастай мөргөлдөх үед далайн царцдас нь эх газрын царцдас доогуур шургаж, субдукцийн бүс үүсгэнэ. Эх газар талд уулс үүсэх ба далай талд гүн усны ховил (хотгор) үүснэ. Үүний нэг жишээ нь Өмнөд Америкийн баруун эрэг орчмын далайн Наска плит, эх газрын Өмнөд Америкийн плит доогуур шургах үзэгдэл юм. 

Эх газрын хоёр плит мөргөлдөх үед томоохон уул нурууд үүснэ. Үүний нэг жишээ бол Энэтхэгийн плит, Евразийн плит доогуур шургах үед үүссэн Гималайн нуруу юм. Уг хоёр плит мөргөлдөх үед Ази тивд ихэхэн хэмжээний атираажилт үүсэж, томоохон уул нурууд үүссэн байна. 

Палайн царцдас бүхий хоёр плит мөргөлдөх үед арлан нум үүсгэнэ. Арлан нумын дагуу галт уулын гинж бий болно. Арлан нумын өмнө талд гүн ус бүхий тэнгис үүснэ. Үүний нэг жишээ бол Япон ба Алетаугийн арлууд юм. 

Геологичид плитийн хөдөлгөөн үүсгэгч хоёр үндсэн хүчин зүйл бол мантийн конвекц ба хүндийн хүч гэж үзэж байна. Тектоникийн плитүүд (литосфери) нь астеносфери дээгүүр хөвөх боломжтой байна. Учир нь астеносфери нь харьцангуй хэврэг, өөрөөр хэлбэл шингэн, зууралдлага багатай байдаг бол литосфери нь астеносферитэй харьцуулахад нягт ихтэй байна. Харин мантиас ялгарах дулаан нь (мантийн конвекц) плитүүдийг хөдөлгөх энергийн үндсэн эх үүсвэр юм. Одоо баримталж буй ойлголтоор бол (энэ нь зарим талаар маргаантай байгаа) Далайн голч нуруунд шинээр үүсэх далайн царцдасын нягт, доор байх астеносферийн нягтаас бага байна. Аажмаар далайн царцдас хөрж, зузаарах ба нягт нь астеносферийн нягтаас их болоход субдукцийн бүсэд далайн царцдас манти руу живнэ. Астеносфери нь харьцангуй хэврэг (харьцангуй шингэн, зууралдлага багатай) тул плитүүд субдукцийн бүс рүү шилжих боломжтой олгоно. 

Субдукц нь хэдийгээр плитийн хөдөлгөөнд гол нөлөө үзүүлэх боловч бүх процессыг тайлбарлаж чадахгүй байна. Жишээ нь, Өмнөд Америкийн плит хашаа ч субдукцладаггүй боловч нүүж байна. Евразийн плит ч үүнтэй адил юм. 

Хоёр болон гурван хэмжээст сейсмийн томографийн судалгаагаар манти нь хэвтээ чиглэлийн дагуу нягтын ялгаатай болохыг тогтоосон байна. Энэхүү нягтын ялгаа нь мантийг бүрдүүлэгч чулуулаг, эрдэсийн химийн ба структурын ялгаа, дулааны ялгаанаас үүдэлтэй байж болох юм гэж үзэж байна. Мантийн конвекц бол энэхүү нягтын ялгаа байгаагын нэгэн баталгаа юм.

Нийтдээ 7 том плит, олон тооны жижиг плитүүд байна. Гол плитүүдийг хүснэгтээр үзүүлэв.

Жижиг плитүүдээс Энэтхэгийн плит, Арабын плит, Карибын плит, Наска плит, Филиппины плит зэрэг болно.

Хөрс гаригуудад тектоникийн плитүүд байх эсэх нь тухайн гаригийн массаас хамаарч магадгүй ба Дэлхийгээс илүү масстай хөрст гаригт илэрч болох юм. Мөн Дэлхий дээрхи тектоник идэвхижилт нь устай холбоотой байж болно.




#Article 313: Афганистан (854 words)


Афган улс (), өөрөөр хэлвэл Афганистан (персээр افغانستان‎; паштунаар Afġānistān‎, үүнд «-стан»  нь орон гэсэн дагавар, «афган» нь паштун нэрийн хувилбар), албан ёсны нэр нь Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс (товчлол ИБНАУ) гэж бичигддэн. Ази тивийн төв, өмнөд хэсэгт далайгаас зайдуу оршдог орон, 1946 онд НҮБ-д гишүүнээр элссэн. 2016 оны байдлаар 33 сая хүн амтай гэж тоологдсон. Монгол Улстай 1962 оны 2 дугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Анхны суурин Элчин сайдаар Хаянгийн Банзрагч /1982-1988 онд/ ажиллаж байсан. 

Тус улсыг монголоор «Апган улс» гэнэ. Оноосон нэр нь «Афган». Мөн -стан (улс, орон гэсэн утгатай) перс дагавар залгагдаж орос нэрээс «Афганистан» гэж бичих нь бий.

Афган орон 647,500 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Сомалигаас том буюу дэлхийн 43-р том орон болно. 

Хойд өргөргийн 29° — 39°, зүүн уртрагийн 60° — 75° дотор ЮНЕСКО-гийн ангиллаар Төв Ази, НҮБ-ийн шинэ ангиллаар Өмнө Азид хамааран байна.

Дорно өмнөд талаараа Пакистантай 2670 км, өрнөд талаараа Ирантай 921 км, умард талаараа Туркментэй 804 км, Узбектэй 144 км, Ирантай 921 км, Тажиктай 1357 км, дорно умард талаараа Хятадтай 91 км газар хиллэдэг далайд гарцгүй орон. Хилийн нийт урт — 5530 км. 

Афганы газар нутгийн 80% уулархаг муж байна. Хойд зүгийн нам доор газар (Бактрын хотгор), төвийн уулархаг орон (Хазаражат, Хиндүкүш), баруун өмнөд нутгийн тэгш өндөрлөг (Систаны хотгор) гэж үндсэн гурван тогтоц байна. Хиндүкүш уулын нуруу зүүн хойноос баруун урагш тогтсон. Хамгийн өндөр цэг нь Ношак оргил (7492 м). Мөн Баба, Баян, Шефид-Кух зэрэг өндөр уул байна. Хиндүкүш нь зүүн зүгт Памир, Хималайтай холбогдоно. Тэр дунд Ваханаар давж Хятад руу гардаг.

Афганы гол мөрд ихэвчлэн төв нутгийн уулнаас эх авч гадаад орон луу урсдаг. Цөл дундах нуур, баян бүрд таарна. Афганаар дайрдаг хамгийн урт мөрөн бол Амударья (2661 км) юм. Кундуз гол түүнд цутгана. Баруун урд нутгаар Хилманд гол урсана. Аргандаб түүнд цутгана. Баба уулнаас эх авсан Кабул гол Инд мөрөнд цутгана.

Афган төмрийн хүдэр, алт, хром, хар тугалга, зэс, үнэт чулууны нөөцтэй. Нөөцийн хэмжээ ихэвчлэн тогтоогдоогүй. Мөн давс, хүхэрээр баян. Шибирганд шатдаг хийн үлэмж нөөцтэй (136 млрд куб.м).

Афган улс 2015 онд 32,564,342 хүнтэй (дэлхийд 40-р олон) байв. 42 хувь нь 0–14 насны багачууд, 55% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан,  2 хувь нь 65-ээс дээш өндөр настан юм. Хүн амын нягт — 43.5 хүн/км2, жилийн өсөлт — 2.3 хувь, дундаж наслалт — 60 жил, хүйсийн харьцаа — 1.05 эр/эм, хотжилт — 24 хувь.

Афган бол олон үндэстэн ястны орон. Хүн амын олонх нь иран угсаатан байна. Үүнд паштун хэлээр хэлэлцдэг паштун үндэстэн (42%), дари перс хэлээр хэлэлцдэг тажик (27%), хазара (9%), аймак (4%) багтана. Мөн түрэг угсааны узбек, туркмен болон янз бүр угсааны нуристан, пашай, араб зэрэг цөөн тоот ард түмэн амьдардаг.

Паштун (иран төрлийн хэл), дари (иран төрлийн перс хэлний нэг янз) гэсэн хоёр албан ёсны хэлтэй. Дари перс хэлээр голчлон тажик, хазара хүмүүс хэлэлцэнэ. Паштун хэлээр Хиндүкүш уулын өврөөр хэлэлцэнэ. Хойд нутгаар түрэг төрлийн узбек, туркмен хэлтэн байна.

Афганы ард түмний 99.7% ислам шашныг шүтнэ. 80-90% суннит, 7-19% шийт дэгийг дагадаг. Сикх, хиндү, зороастр, христ шүтлэг цөөн хувьд байна.

Афганд хүн 50 000 жилийн өмнөөс амьдарсан ул мөр бий. Олон зуунд олон янз угсааны хүмүүс амьдарч ирсэн.

НТӨ 3000 оноос Индийн соёл иргэншил Кандахарт хүрч хот суурин тогтсон. НТӨ 2000 оны тэртээ Төв Азийн нүүдэлчин улс ирж суурьшсан. Афганы хүмүүс Өрнө Ази, Өмнө Азиар тархаж энэ нутгийг Ариана (Ари) гэдэг болсон. НТӨ 1800-800 онд Афганд дэлгэрч асан Заратуштрын шашныг үндэслэгч нь Балх балгаснаа амьдарч, нас эцэслэжээ. НТӨ 6-р зуунд иран угсааны Ахемены улс Афганыг эзэрхэв. Персийн I Дари хааны булшны бичээс дэх түүний эзэлсэн 29 нутгийн жагсаалтанд Кабулын хөндийг дурджээ. НТӨ 330 онд Македоны Александрын байлдан дагуулал Афганыг дайрсан. Удалгүй грек Селевкидын улс эзэн мэдсэн бол, НТӨ 185 онд Индийг гатлан Маурын улс ноёрхсон ч Ашока хааны үхлээр грек Бактрын улс дахин эзэлсэн. Тэднийг скиф мөхөөсөн. 

НТӨ 1-р зуунд иран угсааны Парфян улс, дараа нь Энэтхэгийн Кушан улс эзэн мэдэв. Энэ үед буддын шашин Афганд дэлгэрсэн. НТ 3-р зуунд бас нэгэн перс улс болох Сасаны улс нутгийн эзэн болсон бол 6-р зуунд Кушаны өвийг залгасан буддын шашинт жижиг улс Кабул орчимд төвлөжээ.

Арабаас эхтэй ислам шашин 642 онд Херат, Заранжаас эхлэн Афганд дэлгэрэв. Сафар, дараа нь 9-10-р зуунд Саманы улс Афганыг бүрэн эзэлсэн. 10-11-р зуунд буддын, заратуштрын, хиндү шашны үлдсэн хүчин дарагджээ. Газнийн улс исламын шашныг ихээр мандуулав. 

Түүнээс хойш Афганыг Бухар, Сафав, Могол хуваан эзэрхэв. 19-р зуунаас өмнө Афганы баруун хэсэг нь Хорасан гэгдэж, Хорасаны дөрвөн нийслэлийн хоёр нь Херат, Балх байв. Афганы үлдсэн нутаг нь Хорасан-Хиндүстан хоёрын хязгаар зааг гэгдэж байв. 

Дэлхийн 2-р дайн, Хүйтэн дайны эхэнд Афган төвийг сахьсан. 1973 онд цусгүй төрийн эргэлт болж, хаант ёс халагдсан. 

Олон улс, НҮБ-ээс Карзайн засгийн газарт дэмжлэг үзүүлсэн. Талибан нэг хэсэг цохигдсон боловч Пакистанд хүчээ бэхжүүлж Афганд эргэж дайтаж байв. 2009 онд Талибаны тэргүүлсэн сүүдрийн засгийн газар зарим нутагт үүсэв. 2015 онд талууд энхийн хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн. Америк улс 2014 онд цэргийн үлэмж хүчээ Афганаас гаргасан ч АНУ-ын тэргүүлсэн НАТО-ийн цэрэг Афганы засгийн газарт тусалж үлдсэн. 2001 оноос хойш дайнаас болж 100,000 хүн амь үрэгдсэн.

Нэгдмэл төрийн байгууламжтай Афган улсын нутаг дэвсгэр 34 аймаг (ولايت, «вилаят») болж хуваагддаг. Нэг аймагт дунджаар 19 мянган км² газар, 90 түмэн хүн ноогдож байна. Цаашлан харвал аймгуудын дотор 398 хошуу (ولسوالۍ,  «воласвалей»)-тай.




#Article 314: Аргентин (414 words)


Аргентин, албан ёсоор Бүгд Найрамдах Аргентин Улс () нь Өмнөд Америкт орших, хорин гурван муж болон нэг автономи хотоос бүрдэх холбооны улс юм. Газар нутгаараа өмнөд америкт Бразилийн дараа хоёрт, дэлхийд наймд жагсана. Баруун талаараа Андын нуруу, зүүн ба өмнөд талаараа өмнөд Атлантын далайгаар хүрээлэгддэг. Хойд талаараа Парагвай, Боливи, зүүн хойд талаараа Бразил, Уругвай, өмнөд ба баруун талаараа Чили улсуудтай хиллэнэ. Аргентин нь Британийн удирдлага доор байдаг Фолклендийн арлууд, Өмнөд Жоржиа, Өмнөд Сендвичийн арлуудыг өөрийн нутаг хэмээдэг. Мөн Аргентинийн Антарктид хэмээх Антарктидийн 969,464 км² газрыг өөрийн нутаг хэмээдэг бөгөөд энэ нь Чили, Нэгдсэн Вант Улсын (Британийн Антарктид дахь нутаг дэвсгэр) нэхэмжлэлүүдтэй давхцаж байна.

Аргентин улс нь Латин Америкийн орнууд дотроо Хүний Хөгжлийн Индекст нэгд, худалдан авах чадварын паритетаар тооцсон нэг хүнд оногдох ҮНБ-ий хэмжээгээр хоёрт орно. Нийт ҮНБ нь дэлхийд 23-т (номинал ҮНБ-р 31-т) жагсдаг. Дэлхийн Банк нь Аргентин улсыг дээд-дунд орлоготой орон буюу хоёрдогч хөгжиж буй зах зээл хэмээн тодорхойлдог байна.

Аргентин улсын нутаг дэвсгэр нь 2,766,890 хавтгай дөрвөлжин км талбай эзлэх бөгөөд дэлхийд 8-д орно. Өмнөөс хойд цэг хүртэл 3900 км, баруунаас зүүн хүртэлх өргөн нь 1400 км байдаг. Далайтай хиллэх эргийн урт 4665 км юм. 
Хамгийн өндөр цэг нь Мендоза мужид орших Аконкагуа уул 6962 м бөгөөд энэ нь мөн Дэлхийн бөмбөрцгийн өмнөд ба баруун тал хагасын хамгийн өндөр цэгт тооцогдоно. Хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош -105 м юм. Томоохон гол мөрөн нь Парана (3998 км), Пилкомаёо, Парагвай (2549 км), Бермежо, Колорадо, Саладо (1500 км), Уругвай (1500 км) гэх мэт болно. Мөн хэд хэдэн том нуур бий. Эдгээр нь Аргентино (1466 км²), Виэдма, Нахуэл Хуапи зэрэг. 

Газрын бүсээсээ шалтгаалан халуун орны, чийглэг, хуурай, сэрүүн гэсэн ерөнхий 4 бүсэд хуваагдана. Нутгийн хойд хэсэг нь зундаа нилээд бүгчим халуун, өвөл нь тогтуун хуурай бол төвийн нутгаар аадар бороо шаагисан халуун зун, сэрүүн өвөл болно. Өмнөд хэсгээр зун нь дулаахан ч , уулархаг хэсгээр их хэмжээний цастай хүйтэн өвөл болдог байна. Аргентин улсад 1920 оны 1 сард хамгийн халуун 49.1℃ бүртгэгдэж байсан ба 1972 онд хамгийн хүйтэн -39℃ болж байв.

Аргентины хүн амын 85% нь европ гаралтай, 15% нь Индиан буюу Америк тивийн уугуул оршин суугчдаас гаралтай аж. Европ гаралтай аргентин хүний эзлэх хувь 89.7%-97% гэгдэн зарим бичиг баримтад зөрүүтэй байдаг байна. 
Мөн ойрын жилүүдийн судалгаагаар, үнэндээ Аргентины хүн ардын 56% нь уугуул оршин суугчдын цустай болох нь тогтоогдоод байгаа. Өөрөөр хэлбэл өөрсдийгээ цагаан арьстан гэж бодож байсан аргентинчуудын талаас илүүд нь Индиан гаралын цус гүйж байна гэсэн үг юм. Европ гаралтай аргентин хүмүүсийн дотор итали, испаниас гаралтай иргэд олон байдаг.




#Article 315: Австрали (4836 words)


Австралийн Холбооны Улс нь Австралийн эх газрыг хамран оршдог, олон тооны жижиг арлуудтай улс юм. Эдгээрээс хамгийн том нь Тасманийн арал билээ. Австрали нь газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд зургаадугаар байрт ордог. Хойд талаараа Зүүн Тимор, Индонези, Папуа Шинэ Гвинейтэй, Зүүн-Хойд талаараа Соломоны арлууд, Вануатутай, Зүүн-Өмнөд талаараа Шинэ Зеландтай хөрш. Нийслэл хотыг нь Канберра, хамгийн том хот нь Сидней. 

Британийн эзлэн түрэмгийлэгчид ирэхээс өмнө 50 мянган жилийн тэртээгээс энд хүн анх суурьшиж эхэлжээ. Харин 18-р зууны сүүлчээр Австралийг Британичууд бүрэн эзлэсэн юм. Уугуул Австраличуудыг Абергин гэдэг бөгөөд нийт 250 гаруй овог, аймаг бий. Австрали тивийг 1606 онд Голландын аялагчид анх илрүүлсэн бөгөөд Зүүн Австралийн тал хэсгийг 1770 онд Британичууд эзлэснээр тус улс Австралийг бүрэн захирах болсон билээ. 1850-иад онд Австралийн таван өөр газрыг эзлэн түрэмгийлж, улмаар бүрэн хяналтаа тогтоожээ. 1901 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Австралийн зургаан муж улс нэгдэн улмаар Үндэстнүүдийн холбооны Австрали улсыг зарлан тунхагласа юм. Либерал ардчилсан үзэл баримтлалаар замнаж байгаа Австрали улс нь холбооны парламентын систем бүхий үндсэн хууль хаант засаглалтай. Зургаан муж, харьяа олон газар нутагт нийт 24 сая хүн одоогийн байдлаар ажиллаж байна. Австралийн зүүн эрэг дагуу хүн ам ихээр төвлөрч, хотжилт үүсгэсэн байдаг. 

Австрали нь эдийн засгийн багтаамжаараа дэлхийд 13-рт, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд есдүгээрт, Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Харин амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн эрх чөлөө, иргэний чөлөөт үзэл болон улстөрийн эрхээрээ дэлхийд тэргүүлдэг. Түүнчлэн НҮБ, Их 20, Үндэстнүүдийн холбоо, Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулага, Номхон далайн арлуудын форум зэрэг бүс нутаг төдийгүй дэлхийн томоохон хамтын ажиллагааны байгууллагуудад гишүүнээр элсэн оржээ.

Австрали гэдэг нь Латин хэлний Аустралис буюу өмнөдийн газар нутаг гэсэн утгатай. Чухам эртний судар бичгүүдэд Терра Аустралис гэж тэмдэглэсэн байдаг. Сир Рчиад Хаклойт гэгч 1625 онд анх удаагаа Австрали гэдэг нэршил хэрэглэсэн нь англи хэлт орнуудад түгэн дэлгэрчээ. Голландчууд энэ нэршлийг өөрийн хэлэнд буулгахдаа Аустралише гэж буулгасан байдаг. Австрали гэдэг нэрийг албан ёсоор хуульчилж ашиглах санаачилгыг анх Лорд Батхөрст 1817 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гаргасан байдаг. Түүнийг санал гаргаснаас хойш ердөө найман сарын дараа буюу 1817 оны 12-р сарын 12-ны өдөр Колониудын төв хороо Австрали нэрийг албан ёсных болгожээ. Харин 1824 оноос газрын зураг дээр Австрали гэдэг нэрийг албан ёсоор тавьж эхэлсэн байна. 

Голланд тэмдэг нэрийн хэлбэр болох Australische хэмээх үгийг анх Батавиад Голландын Зүүн Энэтхэгийн Компанийн албан тушаалтнууд 1638 онд өмнө зүгт шинээр нээсэн газрын тухай ярихдаа хэрэглэсэн. 1676 онд Францын зохиолч Габриел дэ Фуанигийн (Жак Садөр нэрээр гаргасан) бичсэн Les Aventures de Jacques Sadeur dans la Découverte et le Voyage de la Terre Australe хэмээх туужийн орчуулгад анх удаа Australia гэсэн нэрийг хэрэглэсэн.  Александер Далримпл дараа нь энэ нэрийг An Historical Collection of Voyages and Discoveries in the South Pacific Ocean (1771) хэмээх бүтээлдээ Өмнөд Номхон Далайн бүсийг тэр чигт нь нэрлэж хэрэглэсэн. 1793 онд Жорж Шоо ба Сэр Жэймс Смит нар асар том арал, бараг тив болох Австрали, Австралази буюу Шинэ Голландын талаар бичсэн Zoology and Botany of New Holland номондоо бас хэрэглэжээ.

Австралийг анх удаа эргийнх нь дагуу тойрч аялсан хүн болох Мэттью Флайндерсийн 1814 онд бичсэн A Voyage to Terra Australis хэмээх бүтээлээр Australia хэмээх нэр анх удаа түгээмэл болсон. Флайндерс номынхоо гарчигт Британийн Тэнгисийн Цэргийн Яамны хэрэглэдэг нэр томъёог хэрэглэсэн боловч номон дотроо Australia гэсэн үгийг хэрэглэжээ. Энэ ном их уншигдсан учраас тухайн нэр томъёог өргөн дэлгэр тархахад ихэд нөлөөлжээ. Шинэ Өмнөд Вэльсийн Амбан захирагч Лаклан Маккуэри Англи руу явуулж байсан илгээлтдээ энэ үгийг хэрэглэх болсон бөгөөд 1817 оны арванхоёрдугаар сарын 12-нд Колонийн удирдах газарт энэ үгийг албан ёсоор хэрэглэхийг зөвлөсөн байна. 1824 онд Тэнгисийн Цэргийн Яам тус тивийг албан ёсоор Australia гэж байхыг зөвшөөрчээ.

Хүний өвөг дээдэс Австралийн газар нутагт одоогоос 42-48 мянган жилийн тэртээ ирсэн гэж үздэг.   Тухайн үед Зүүн Өмнөд Ази болон Австрали нь томоохон мөсөн хавтангаар нийлж байсан тул үүгээр дамжин Австралид хүн суурьшиж, нутагласан гэж ихэнх эрдэмтэд таамагладаг байна. Чухамдаа тэд л уугуул австраличуудыг бий болгосон юм. Уугуул австраличууд тэнгэр шүтлэгтэй, ан гөрөө их хийдэг, ардын аман зохиол, үлгэр ихээхэн хөгжсөн байдаг. Чухам энэ л чанараараа уугуул америкчууд болон азийн ихэнх улсуудтай төстэй. Тус улсын Мунго голын сав газраас эртний хүний араг яс ихээр олддог. Сүүлийн үеийн судалгаанаас харахад одоогоос 70 мянган жилийн тэртээ хүний өвөг дээдэс ирж суурьшсан байх боломжтой ажээ. 

 1770 онд HM Bark Endeavour хөлөг онгоцоор аялж Австралийн газар нутгийн талаар дэлхий нийтэд анх таниулж, аялагчдыг анхлан илгээсэн улс бол Голланд юм. Тэд 1606 онд Австрали нутагт хөл тавьжээ. Түүхэнд тэмдэглэснээс харвал Голландын нэрт аялагч Виллем Янсцүүн 1606 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Йорк хошууны эрэгт анх хүрч очжээ. Тэрээр хойд болон баруун талын эргийг бүтэн тойрч, анхлан буусан газраа “Нью Холланд” буюу “Шинэ Голланд” хэмээн нэрлэжээ. 

Голландчуудын амжилтаас шалтгаалан Их Британичууд мөн Австралийн зүг хараа сунгаж эхэлсэн юм. Английн аялагч Уиллиам Дампьер 1688 онд Шинэ Голландын баруун-хойд хэсгийн эрэгт хүрсэн бол 11 жилийн дараа буюу 1699 онд энэ газраа дахин ирсэн билээ. Тэрээр эзэн хааны зөвлөлийн гишүүдэд энэ талаар мэдээлэл өгч, улмаар Австралийг эзлэн түрэмгийлэх гэсэн Их Британичуудын хүсэл улам дэвэрсэн юм. 1770 онд алдарт аялагч Жеймс Күүк эзэн хааны зөвшөөрлийн дагуу Голландчуудын хүрээгүй зүүн эрэгт хүрч улмаар энэ газрыг “Шинэ Өмнөд Уэльс” гэж нэрлэсэн байна. 

Их Британичууд 1700-аад оны сүүлээр Америк дахь хяналтаа алдаад байсан тэр цаг үед Британийн эрх ямбатанууд өөр шинэ тив, ялангуяа шинэ тутам илрээд байгаа Австралид тун их анхаарал хандуулж улмаар ахимад Артур Филлипд Австралийг нэн даруй мэдэлдээ авахыг даалгажээ. Улмаар Шинэ Өмнөд Уэльсд захиргааны байр барьж эхэлсэн байна. 1788 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр одоогийн Сидней хотын, Жексон боомтод түр лагерь байгуулж, тугаа мандуулжээ. Энэ өдрийг Австраличууд “Үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг. 

Австралийн бага ч гэсэн нутагт хяналтаа тогтоогоод байсан Австраличууд тус улсын ойролцоо нэгэн шинэ арлыг нээж Ван Дамьены арал гэж анх нээсэн хүнээр нь нэрлэжээ. Энэ нь одоогийн Тасманийн арал юм. 1828 он гэхэд Австралийн баруун хэсгийг тэр чигт нь хяналтандаа авч улмаар “Хунт нуурын колони” хэмээн нэрийдэв. Өмнөд Австрали муж 1836 онд, Викториа муж 1851 онд, Күийнслэнд муж 1859 онд Их Британийн мэдэлд бүрэн шилжсэнээр Австралийн өмнөд хэсэг Австралийн мэдэлд иржээ. Шинээр байгуулагдсан мужууд хоорондоо тунчиг зайтай тул мужуудийг хооронд нь авто зам, галт тэргээр холбох их ажил Их Британид үлдсэн юм. 

Европчуудын эзлэн түрэмгийлэл уугуул австраличуудад хүндээр тусав. Саяас илүүгээр тоологдож байсан абергинчууд олон янзын халдварт өвчин, тахал зэргээр олноороо хиарах болов. Шинээр суурьших болсон Британичууд уугуул австраличуудыг боолоор ашиглаж, эмэгтэйчүүдийг нь хүчирхийлэх, хүүхдүүдийг нь нууцаар онгоцонд суулгаж, Их Британи руу зарах болжээ. Уугуул иргэдэд хүний ёсноос гажууд хандсан гэдгийг 1967 онд болсон олон нийтийн санал асуулгаар хүлээн зөвшөөрсөн ч 1992 онд л сая нэг юм Холбооны парламент албан ёсоор уучлалт гуйсан билээ. Одоогийн байдлаар уугуул австраличуудыг судлах, амьдралын хэв шинж, хэлний онцлог, үлгэрийн талаар судлах зорилго бүхий “Уугуул австраличуудын асуудал хариуцсан хороо” албан ёсоор ажиллаж байна.

Австрали улсын хүн ам 1850-иад онд маш их тэлэв. Энэ нь Австралиас алт илэрсэнтэй холбоотойгоор Англиас ирэх болсон цагаачидтай холбоотой. Ийнхүү тэлэх болсон нь Их Британиас салан тусгаарлах үзлийг дэлгэрүүлж орхив. Зургаан муж бүр өөрийн гэсэн засаг захиргаатай болж, нэгдсэн хаант улсаас тусгаар байхыг эрмэлзэх болжээ. Их Британичууд хяналтаа алдахгүйн тулд тусгай төлөөлөгчийг суулгах болсон байна. Колониудын зөвлөл хяналтаа тогтоохын тулд гадаад харилцаа, батлан хамгаалах, олон  улсын худалдааны зарим эрхийг олгох тохиролцоо хийжээ. Гэр бүлээс хүүхдүүдийг салгаж байсан явдлыг зарим түүхчид болон уугуул австраличууд нэг талаар геноцид гэж тооцож болно хэмээн итгэдэг.

Колониудын холбооны зөвлөл 1901 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Австралийн оршин суугчдаас санал хураалт авч улмаар оршин суугчдын дийлэнх нь тусгаар улс болж, нэгдсэн хаант улсын харьяалалаас гарах ёстой гэж үзсэн юм. Колониудын холбооны зөвлөл буюу нэгдсэн зургаан мужийн удирдлагууд нэгдсэн нэг төвтэй байхын тулд нийслэл Канберра хотын газар нутгийг харьяалагдах мужаас нь салгаж “нийслэл хотын бүс нутаг” гэж нэрлэхээр болов. Тухайн үед Канберра хот бүрэн хөгжөөгүй байсан тул 1901-1927 оны хооронд Мельбурн хотод улсын бүх төрийн байгууллагууд төвлөрч байжээ. Их Британичууд тэдний санал санаачилгийг бүрэн хүлээж авалгүй байсаар дэлхийн I дайнтай золгосон юм. Австраличууд тус дайнд Их Британийн цэргийн хүчийг бүрдүүлж байлаа. Ялангуяа баруун фронтод болсон томоохон тулаанд Австраличууд оролцож байсан гэдэг. Нийтдээ 416 мянган австраличууд дэлхийн I дайнд оролцож, 60 мянга нь амиа алдан, 152 мянган хүн шархаджээ. 

Дэлхийн I дайн дууссаны дараа 1931 онд Уэстминстерийн тунхаг батлагдаж улмаар Их Британичууд албан бусаар ч гэсэн Австралийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Уэстминстерийн тунхаг батлагдаад удаагүй байхад дэлхийн II дайн эхэлж, Австраличууд мөн адил Их Британичуудын цэргийн хүчийг бүрдүүлэв. Харин энэ дайнд АНУ, Австралийг улс гэж хүлээн зөвшөөрч, улмаар холбооны армийн шинэ холбоотон улс гэж зарлажээ. Ийнхүү 1942 он гэхэд Их Британичууд хүлээн зөвшөөрөх болсон билээ. Гэхдээ албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн дайн дууссанаас хойш Япон, АНУ шинээр байгуулагдсан Австралийг улс гэж хүлээн зөвшөөрч эхлэв. Тиймээс 1951 онд Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, батлан хамгаалах салбарт хамтран ажиллахаар болжээ. Дэлхийн II дайны дараа Австралийг зорих цагаачдын тоо эрс нэмэгдэж, Австралийн хүн амийг өсгөхөд ихээр нөлөөлсөн юм. 

Их Британичууд Австралийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байх хүнд цаг үед АНУ, европын Франц, Нидерланд зэрэг улсууд Их Британийг шахсаар байлаа. Улмаар Их Британийн парламент 1986 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч Австралийн хууль гэгчийг баталсан юм. Үүгээр Австралийг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч төрийн тэргүүн нь нэгдсэн улсын хаан байхаар, Австралийг захирах ерөнхийлөн захирагч байхаар тусгажээ. 

Австрали улс нь 7,692,024 км2 газар нутагтай. Эргийн шугамын нийт урт 34,2 мянган км. Энэтхэгийн болон Номхон далайн дунд оршдог. Ази тивд харьяалагдах Арафура, Тиморын тэнгис ч Австралитай хамаатай. Күийнслэнд хотын эрэг нь Сувдан тэнгист харьяалагддаг. Австрали нь газар орны байдал, геологийн бүтэц зэргээрээ дэлхийн хамгийн том арал гэж хэлж болно. 

Дэлхийн хамгийн том шүрэн арал болох “Аугаа шүрэн хаалт” Австрали улсад хамаардаг. Уг шүрэн арал нь 2,000 км хэмжээтэй. Дэлхийн монолитийн хамгийн том нөөц гэгдэх цул монолитээс бүрдсэн Августус уул бий. Харин Австрали улсын ноён оргил нь Кошуско хайрхан бөгөөд “Аугаа нуруудын” системд хамаарах тус уул 2,228 м-ийн өндөртэй. Хэдийгээр үүнээс том хайрхан Австралийн бусад газар нутгуудад байдаг ч Австралийн эх газарт үүнээс өөр өндөр уул үгүй. Тухайлбал, Антарктид тив дэх Австралийн газар нутагт МкКлинток хайрхан байдаг бөгөөд 3,492 м, Мензис хайрхан 3,355 м-ийн өндөртэй ажээ. 

Австрали улс байгалийн олон янзын тогтоц, цаг уурын олон янзын орчинтой. Тухайлбал зүүн-хойд хэсэгт ширэнгэн ой эзэлдэг бол зүүн-өмнөд хэсэгт их уул нурууд, төв хэсгээрээ хуурай ширүүн цөл оршин бий. Австралийн цөл нь хэзээ нэгэн цагт маш үржил шим бүхий газар нутаг байсан бөгөөд газар нутгийн онцлогоосоо хамааран цөл болон хувирчээ. Австралийн цөлд жилд ердөө 500 мм хур тунадас унадаг гэсэн баримт бий. 
Зүүн Австралид тус улсын хамгийн урт үргэлжлэх аугаа нурууд сунан тогтсон байдаг. Уг нурууны хамгийн бага оргил нь л гэхэд 1,600 метрээр хэмжигддэг. Мөн үүнээс гадны зүүн австралид Бригаловын тал нутаг байдаг.

Австрали нь далай тэнгисийн нөлөөнөөс үүдсэн чийглэг уур амьсгалтай. Энэтхэгийн далайд үүссэн циклоны нөлөөгөөр их хэмжээний үүл хуралддаг нь Австралийн цаг уурт огцом нөлөөлдөг ажээ. Тиймээс тус улсын зүүн хэсгээр циклон салхи үе, үе дэгддэг. Харин хойд хэсэгт үүл бараг очдоггүй тул хуурай уур амьсгалтай байх нь бий. Харин баруун-өмнөд хэсгийн газар нутаг нь газар дундын тэнгис орчмынх шиг уур амьсгалтай байдаг. 

Австралийн цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр тус улсад дулаарал хүчтэй явагдаж байгаа ажээ. Өнгөрсөн 10 жилийн туршид тус улсад хоёр ч удаа хамгийн халуун жил тохиосон байна. Тус улсын газар нутгийн харалдаа озоны давхарга их хэмжээгээр нимгэрсэн нь Австралийн дулааралд нөлөөлөж байгаа ажээ. Тиймээс үер ус, гал түймэр, салхи шуурга, ган ганчиг их тохиолдог болсон байна. Сүүлийн 7 жилийн хугацаанд тус улсад нийт 5 удаа үер буугаад байна. Харин 2000 оноос хойш 6 удаагийн ган гачиг нүүрлээд байгаа ажээ. 
Аж үйлдвэр өндөр хөгжсөн, хөгжилтэй улсуудаас Австрали улс нь хүлэмжийн хийн ялгаруулалт хамгийн бага улсад тооцогддог. 2000 он гарснаас хойш Австралийн засгийн газар хүлэмжийн хийн ялгаралтад онцгой анхаарч 2010 оноос эхлэн хүлэмжийн хийн татварыг нэмж эхэлжээ. Улмаар 2012 онд хүлэмжийн хий ялгаруулж байгаа албан байгууллагад маш өндөр хэмжээний татвар тавих болсон юм. Улмаар Австралийн засгийн газар цаашид ч татварын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн бодлого баримталж байгаа ажээ. 

Байгаль, цаг уурын олон янзын байдал, тухайн нутаг орны ерөнхий байдлаас шалтгаалан биологийн төрөл зүйл нь ч өөрийн гэсэн онцлогтой. Австралид байдаг хөхтөн амьтдын 84 хувь, ургамлын төрөл зүйлийн 85 хувь, жигүүртний 45 хувь, загасны 89 хувь нь зөвхөн Австралид л байдаг амьтад байдаг. Та бүхний сайн мэдэх Имж, Динго, Лемур, Күкабурра шувуу, уутат баавгай коала зэрэг нь Австралийн бэлэг тэмдэг юм. Эдгээрээс динго нь зөвхөн Австралид л байдаг өвөрмөц төрөл зүйл.МЭӨ 3000 оноос эхлэн уугуул австраличууд нохой тэжээх болж, улмаар тэжээсэн нохойнууд нь орчноо орхин зугтаж, зэрлэгшиж эхэлжээ. Нэг ёсондоо хүний тэжээж байсан нохой зэрлэгшиж, энэ өвөрмөц төрөл зүйлийг үүсгэжээ.  

Австралийн ойн системийн 80-аас илүү хувийг мөнх ногоон модод эзэлдэг. Цөл хэсгээр зөвхөн Австралид л харж болохуйц бут сөөг, гишгэнэ, гишүү ургадаг байна. 

Австралид ирсэн европын эзлэн түрэмгийлэгчид, аж үйлдвэрийн өндөр хөгжил зэрэг нь австралийн эко систем, амьтны аймаг, ургамлын төрөл зүйлд сөргөөр нөлөөлж байгаа харамсалтай мэдээлэл гарчээ. Моа зэрэг зарим төрлийн онцлог жигүүртэн шувууд ч одоо бүрэн устсан байна. Тиймээс Австралийн засгийн газар 1950-иад оноос эхлэн хүрээлэн буй орчиндоо ихээхэн анхаарах болсон байна. Улмаар хүрээлэн буй орчныг хамгаалах, Биологийн төрөл зүйлийг анхаарах тухай хуулийг 1999 онд баталж, Засгийн газрын төвшид ихээхэн анхаарах болжээ. 

Австрали нь холбооны парламентын систем бүхий үндсэн хуульт хаант засаглалтай улс. Тус улс үндэснтнүүдийн холбоонд багтдаг, анхлан байгуулсныхаа хувьд төрийн тэргүүний үүргийг ИБУИНВУ-ын хатан хаан II Элизабет хүлээдэг. Холбооны төвшинд Австралийн ерөнхийлөн захирагч засаглах үүрэг хүлээдэг бол, төрийн төвшинд мужийн амбан захирагч нар хүлээдэг. Харин гүйцэтгэх засаглалыг Ерөнхий сайд түүний кабинетийн гишүүд хэрэгжүүлдэг билээ. Ерөнхий сайдаар сонгогдсон албан тушаалтан ерөнхийлөн захирагчид нэрсээ мэдүүлдэг бөгөөд шаардлагатай гэж үзвэл буцаах эрх байдаг. Ерөнхийлөн захирагч сайд нарын нэрсийг хүлээн зөвшөөрч байгаа бол хатан хаанд өргөн мэдүүлдэг ёстой ажээ. Энэ байдал алдагдаж, ерөнхийлөн захирагч, засгийн газрын хооронд томоохон маргаан үүсч байсан тохиолдол 1975 онд гарч байжээ. Тийм учир Австраличууд үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээг хязгаарласан юм. 

Австралийн засаглал дараах гурван хэлбэртэй: 

Авсралийн парламентын дээд танхим болох Сенат нь нийт 75 гишүүнтэй. Австралийн зургаан муж тус бүр 12, Нийслэл хот болон хойд хэсгийн газар нутаг тус бүр хоёр мандаттай. Харин парламентын доод танхим болох төлөөлөгчдийн танхим нь нийт 150 гишүүнтэй бөгөөд муж, дүүрэг, хот бүрийн хүн ам, эдийн засгийн хэмжээгээр нь ялгамжилж мандатын тоог тогтоодог. Хуульд заасан ёсоор нэг муж, нэг хот, нэг дүүрэг дээд тал нь 5 мандаттай байдаг ажээ. Төлөөлөгчдийн танхим гурван жил тутамд сонгууль болж гишүүдээ өөрчилдөг бол сенатын танхимын сонгууль зургаан жил тутамд нэг удаа болдог. Төлөөлөгчдийн танхимын сонгуульд олонх болсон нам засгийн газрыг бүрдүүлдэг бөгөөд тухайн намын дарга нь ерөнхий сайд болдог хуультай. Сонгуулийн үр дүнгийн дараа тус улсын ерөнхийлөн захирагчтай ялсан намын удирдлагууд уулзаж, засгийн газрыг бүрдүүлэх эцсийн хугацааг тогтдог байна. 

Австралийн улстөрийн амьдралд Австралийн хөдөлмөрчдийн нам, Либерал болон Үндэсний намын нэгдэл идэвхтэй оролцож, сонгуулийн ялалтыг ээлжлэн авдаг ажээ. Австралийн хөдөлмөрчдийн нам нь баруун-төвийн үзэл баримтлалтай бол Либерал болон Үндэсний намын нэгдэл зүүн-төвийн үзэл баримтлалтай. 

Австрали нь Шинэ Өмнөд Уэльс, Күийнслэнд, Өмнөд Австрали, Тасмани, Викториа, Баруун Австрали гэсэн зургаан мужтай бөгөөд Австралийн нийслэл хотын бүс нутаг, Хойд хэсгийн газар нутаг гэсэн хоёр тусгай засаг захиргааны нэгжтэй. Дээрх муж тус бүр өөрийн гэсэн хууль дүрэм, хууль тогтоох байгууллага, захирагчтай. Хэдийгээр муж тус бүр өөрийн гэсэн хууль, эрүүл мэнд, боловсролын систем, батлан хамгаалах бодлого, эдийн засгийн хараат бус байдалтай ч төрийн байгууллыг сонгох, хууль тогтоох эрх мэдлийг Холбооны парламент хянаж байдаг. 
Түүнээс гадна хүн амын орлогын албан татвар болон тусгай албан татварыг холбооны парламент хянасаны үндсэн дээр шийдвэр гаргадаг ажээ. 

Австралийн үндсэн газар нутгаас гадна Ашмор болон Картьерын арлууд, Антарктид дахь Австралийн мэдлийн газар нутаг, Крисмасын арал, Кокос (Кийлинг) арал, Сувдан тэнгисийн арлууд, Хёрд арал болон МакДоналдын арлууд, Жервисийн хойгийн газар нутаг гэсэн тусгай эзэмшлийн газруудтай. Австралийн мэдэлд байдаг Норфолкын арал нь автономи эрх эдэлдэг бөгөөд тэргүүн нь Австралийн ерөнхий сайд биш ИБУИНВУ-ын хатан хаан бөгөөд тусгай ерөнхийлөн захирагчтай байдаг. Тасманийн арлын мэдэл Маггуйрын арал харьяалагддаг бол Шинэ Өмнөд Уэльсийн мэдэлд Хауын арал хамаардаг юм.

Австралийн гадаад харилцааны хамгийн анхны бөгөөд хамгийн том гэрээ Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын хооронд хийгдсэн байдаг. Тусгаар улсын төвшинд АНУ, Шинэ Зеландтай хамгийн анх дипломат харилцаа тогтоож байсан гэж үзэж болно. Үүнээс гадна Ази, номхон далайн бүс нутагт харьяалагддагынхаа хувьд Зүүн өмнөд Азийн үндэстнүүдийн холбоо буюу АСЕАН, Номхон далайн арлуудын форумд нэгдэн орсон байдаг. Австрали улс нь 2005 онд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, улмаар Зүүнөмнөд Азийн хамтын ажиллагааны тунхагыг баталж байжээ. Австрали улс нь Их Британийн харьяанд байсан улсуудын нэгдсэн холбоо болох Үндэстнүүдийн холбоог байгуулсан бөгөөд Австралид тус холбооны нэгдсэн төв байр байрладаг. 

Австрали нь олон улсын төвшинд худалдаанд чөлөөтэй ханддаг. Тус улс нь хөдөө аж ахуйн экспортод чөлөөтэй хандах Кейрнсийн зөвлөл, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын эдийн засаг, хөгжлийн агентлаг, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн юм. Харин Австрали-АНУ-ын чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Түүнчлэн Хятад, Япон, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Чили улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулжээ. 2015 оны 11-р сард Номхон далайн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг. 
Батлан хамгаалах салбарын тухайд Шинэ Зеланд, Их Британи, Малайз, Сингапур, Австралийн хоолонд таван талт батлан хамгаалах салбарын гэрээ байгуулж, хамтран ажиллаж байна. Энэ гэрээний дагуу дээрх таван улс бүс нутгийн батлан хамгаалах ажиллагаа болон олон улсын батлан хамгаалах ажиллагаанд хамтран оролцохоор болжээ. НҮБ-ыг Австрали улс байгуулалцсан улс юм. Энэ улсынхаа хувьд Австрали нь олон улсын тусламжийн болон энхийг сахиулах хөтөлбөрт ихээхэн хэмжээний мөнгө хаядаг улс. 2015-2016 оын хооронд 5.6 тэрбум австрали долларыг зарцуулжээ. 

Авсралийн өөрийгөө хамгаалах хүч нь Эзэн хааны тэнгисийн цэрэг, Австралийн арми, Эзэн хааны агаарын хүч гэсэн гурван салбараас бүрдэх бөгөөд нийт 81,214 хүн албан хааж байгаа гэсэн судалгаа гарчээ. Армийн ерөнхий командлагчийн үүргийг Австралийн ерөнхийлөн захирагч гүйцэтгэдэг. Харин засгийн газрын төвшид Зэвсэгт хүчний жанжин штабын дарга энэ үүргйиг хүлээдэг. Засгийн газрын тухайд Батлан хамгаалах яам батлан хамгаалах талаар бодлогыг хэрэгжүүлдэг төрийн захиргааны төв байгууллага юм.
 
Австрали улс нь батлан хамгаалах салбартаа 2015-2016 оны хооронд 31.9 тэрбум австрали доллар төсөвлөсөн нь дэлхийд 13-рт орох үзүүэллт юм. НҮБ-ын энхийг сахиулах олон арван ажиллагаанд оролцож байснаас Иракыг чөлөөлөх ажиллагааг дурдаж болно. Одоогийн байдлаар Австралийн 2,241 энхийг сахиулагч Ирак, Австрали тэргүүтэй 12 улсын цэргийн ажиллагаанд оролцож байна.

Австрали нь өндөр хөгжилтэй, баян улс. Банкны систем болон аж үйлдвэрлэл, харилцаа холбоо, уул уурхайн салбар нь тус улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлдэг. Дээрх салбарын хөгжлөөрөө дэлхийд ч мөн тэргүүлдэг. Хөрөнгийн зах зээл ихээхэн хөгжсөн тул Австралийн хоёр хүн тутмын нэг нь ямар нэгэн хувьцаатай бөгөөд үүнээсээ олсон ашгаараа дэлхийд зөвхөн Швейцарийн дараа ордог байна. 

Австралийн эх газар болон тусгай захиргааны газар нутгуудад австралийн доллар нь эргэлтэд байдаг бол аль хэдийнэ тусгаар тогтносон Кирибати, Науру, Тувалу улсын мөнгөн тэмдэгтээр ашигладаг. Австралийн хөрөнгийн бирж нь дэлхийн 9 дэх томоохон хөрөнгийн бирж бөгөөд 2006 онд Сиднейн болон Австралийн хөрөнгийн бирж нэгдэж дээрх хөрөнгийн биржийг байгуулжээ. 

Австрали нь Эдийн засгийн эрх чөлөөний индексээрээ дэлхийд гуравдугаарт жагсдаг бөгөөд Дэлхийн 13 дахь томоохон эдийн засаг юм. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж байна. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ 66,984 доллараар хэмжигдэж байгаа юм. Австралийн хотууд амьдрахад таатай улсуудын жагсаалтыг ч тэргүүлж байна. Экономист сэтгүүлээс зарласан амьдрахад таатай улсуудын жагсаалтыг Мельбурн хот дөрөв дэх жилдээ дараалан тэргүүлж байгаа бөгөөд Аделейд тавдугаарт, Сидней долоодугаарт, Перт хот есдүгээрт эрэмбэлэгджээ. Австралийн засгийн газрын нийт өр 190 сая ам.долларт хүрсэн нь тус улсын ДНБ-ний 20 хувийг эзэлж байна. Авсралийн тухай орон сууцны үнэ хамгийн өндөртэйд тооцогддог. Тиймээс ард иргэдийн дийлэнх нь орон сууцны зээлтэй байдаг ажээ. 

Австрал нь түүхий эд болон боловсруулсан түүхийн эдийн экспортоороо дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд 21-р зуунд дэлхийг тэргүүлэх улсын нэг гэж үздэг. 1960-аад оноос эхлэн тус улс уул уурхайгаас бүрдсэн эдийн засгийн тогтолцоотой байсан бөгөөд 1980-аад оны дундаас эхлэн эдийн засгаа солонгоруулах бодлого баримталсан нь одоо үр дүнгээ өгч байна. Одоо тус улс өндөр технологи, харилцаа холбоо, банк санхүүийн салбараараа дэлхийд тэргүүлж байгаа юм. 

Австралийн ДНБ-ний 70 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байгаа бөгөөд үүнээс аялал жуулчлал, боловсрол, санхүүгийн үйл ажиллагааны салбар өндөр хувийг бүрдүүлж байгаа ажээ. Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг тус улс нь төмрийн хүдэр, алт, газрын ховор элемент, байгалийн хий, нүүрсний нөөцөөрөө гайхагддаг. Түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, ноолуурын нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг юм. Австрали улс нь Япон, Хятад, АНУ, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд улстай экспортоороо тэргүүлдэг. Үүнээс гадна Австрали нь дарсны экспортоороо дэлхийд тэргүүлдэг ажээ. Жилд тус улс 5.5 тэрбум доллартай тэнцэх хэмжээний дарс экспортолдог байна.

Дэлхийн II дайны дараа Австралийг зүглэх европын цагаачдын тоо нэмэгдсэн нь тус улсын хүн амыг өсгөхөд голлох нөлөө үзүүлжээ. Тиймээс тус улсын хүн амын дийлэнхийг Британи болон Ирланд гаралтай хүмүүс бүрдүүлдэг. 2011 онд болсон хүн амын тооллогоор англи гаралтай хүмүүс 36.1 хувийг, Австрали гаралтай 35.4 хувь, Ирланд гаралтай 10.4 хувь, Шотланд гаралтай 8.9 хувь, Итали гаралтай 4.6 хувь, Герман гаралтай 4.5 хувь, Хятад гаралтай 4.3 хувь, Энэтхэг гаралтай 2 хувь, Грек гаралтай 1.9 хувь, Голланд гаралтай 1.7 хувь байгаа гэсэн дүн гарчээ. 
Австралийн хүн амын хэт өсөлт дэлхийн I дайны дараа болсон байна. Харин дэлхийн II дайны дараа энэ тоо маш их хэжээгээр өссөн гэдэг. 2000 оноос хойш тус улсад 5.9 сая цагаач ирж, тус улсын иргэн болжээ. Австралийн засгийн газар 2050 он гэхэд хүн амын тоог 42 сая болгох зорилт тавьсан байна. Энэ бодлогод цагаачдын бодлого чухал үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Тус улсад ирж байгаа цагаачдын тоогоороо Их Британи, Шинэ Зеланд, Хятад, Энэтхэг, Вьетнам улс тэргүүлдэг. 

Харин уугуул австраличууд болох аборигены тоо 548,370 байгаа нь нийт хүн амын 2.5 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь 1976 оны тооллогоос нэлээд өссөн үзүүлэлт ажээ. Цаашид тус улсын засгийн газар уугуул австраличуудын тоог нэмэгдүүлэхэд анхаарч, бүгдийг нь бүртгэлжүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжих юм байна. 
Өндөр хөгжилтэй, баян орнуудад тулгардаг “өвчин” Австралийг ч тойрон гарсангүй. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн насны иргэдийн тоо нэмэгдэж байна. 

Австрали нь үндсэн хуулиараа албан ёсны хэд тунхаглаагүй. Хуулиндаа заагаагүй ч англи хэл нийт иргэдийн 80-аас дээш хувьд түгэн тархжээ. Үүнээс гадна Австрали англи хэлний өвөрмөц аялга дуудлагыг 1800-аад оноос хойш бий болгосон байна. 2011 оны хүн амын тооллогоор нийт иргэдийн 81 хувь нь англи хэлээр ярьдаг ажээ. Харин мандарин хятад хэлээр 1.7 хувь, итали хэлээр 1.5 хувь, араб хэлээр 1.4 хувь, гуандун, грек хэлээр 1.3 хувь, вьетнам хэлээр 1.2 хувь нь ярьдаг гэсэн судалгаа гарсан байна. Цагаачилж ирсэн иргэдийн хоёр дахь үе нь хос хэлтэй болон хөгжиж байгаа. 

Уугуул австраличууд дунд 250 дуудлага бүхий өөр, өөр хэл байдаг гэсэн судалгаа бий. Европын эзлэн түрэмгийллээс хойш дээрх хэлнүүд мөхөж одоогоор уугуул австраличуудын 20 хэл л үлдэж хоцорчээ. Харин өндөр настай хүмүүс 110 гаруй хэлийг тээн, үр хойчдоо өвлүүлж байгаа ажээ. 

Австрали нь үндсэн хуулиараа албан ёсны шашинг тунхаглаагүй. Гэхдээ шашны үйл ажиллагаа эрхлэхийн тулд Австралийн засгийн газрын хатуу хяналтыг даван гарах ёстой. Тус улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, шашны үйл ажиллагааг хянаж байхаар болсон юм. 2011 оны хүн амын тооллогооор тус улсын хүн амын 61 хувь нь христийн шашин шүтдэг гэсэн тооцоо гарчээ. Тухайлбал Ромын католик шашин шүтэгчдийн тоо 25.3 хувь, англикан шашин 17.1 хувь, христийн бусад шашны урсгал 18.7 хувийн шүтэгчтэйгээр удаалж байна. Харин буддын шашин шүтэгчид 2.5 хувь, исламын шашин шүтэгчид 2.2 хувийг эзэлж байгаа юм. Шашин шүтдэггүй атеист үзэлтнүүдийн тоо 22.3 хувьтай гарсан нь тун өндөр үзүүлэлт. 
Уугуул австраличууд тэнгэр үзэлтэй хүмүүс байжээ. Байгаль эх, газар нутаг бүр өөрийн гэсэн лус савдагтай бөгөөд амьтдыг дээдлэх үзэлтэй байсан гэдэг. Одоо ч уугуул австраличуудын шашин амь бөх оршсөоор байна. Одогийн байдлаар 15 мянган хүн уугуул австраличуудын шашин шүтдэг ажээ. 

Америк болон европын улсуудыг бодвол австраличууд тэр бүр сүмд очоод байдаггүй тул сүм хийдийн тоо тун бага. Австралийн шашин шүтэгчдийн 8.8 хувь нь л сүмийн цуглаанд тогтмол оролцдог аж. 

Австрали нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтаараа дэлхийд дээгүүрт ордог. Австрали эрчүүдийн дундаж наслалт 79.5 байгаа нь дэлхийд гуравдугаарт, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 84 байгаа нь дэлхийд долоодугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм. Цаг уурын огцом дулаарал, озоны давхаргын нимгэрлээс шалтгаалан арьсны хорт хавдараар дэлхийд тэргүүлдэг. 

Ард иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж байгаа мөнгөний тоо тус улсын ДНБ-ний 9.8 хувийг эзэлж байгаа юм. Үүгээрээ дэлхийд тэргүүлдэг. Холбооны төвшинд муж бүрт нэгдсэн төв эмнэлгүүдийг байгуулж, дүүрэг бүрт жижиг хэмжээний лаборатори байгуулсан байна. Эрүүл мэндийн систем нь Их Британийхтай тун төстэй байдаг. 

Австралийн боловсролын систем дэлхийд тэргүүлдэг. Муж бүрээсээ шалтгаалаад хүүхдүүдийн сургуульд элсэх нас өөр, өөр ч дунджаар 5 наснаас эхлэн сургуульд орж, 17 насандаа төгсдөг. Одоогийн байдлаар австралийн нийт хүүхдийн 99 хувь нь сургуульд хамран суралцдаг гэсэн өндөр үзүүлэлт гарчээ. Австрали улсад төрийн оролцоотой 37 их, дээд сургууль байдаг бол хувийн хоёр их сургууль үйл ажиллагаа явуулж байна. Суралцагсдаа лабораторид ажиллуулах, эрдэм шинжилгээний судалгаанд хамруулдаг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болжээ. Австралийн боловсроылн салбарт ажиллагсдын тоо 25-64 байгаа нь өндөр хөгжилтэй улсуудын хажууд нэлээд залууд тооцогдоно. 

Боловсролын системийн өндөр хөгжил, засгийн газрын баримталж байгаа бодлого, сургалтын чанараасаа хамаарч олон улсын оюутнуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Австралид ирж байгаа жуулчдын 38 хувь нь суралцах хүсэлтэй хүмүүс байдаг ажээ. 

Европын эзлэн түрэмгийллээс шалтгаалан тус улсад Англи-Селтик давамгайлсан өрнийн соёл ихэд дэлгэрсэн байна. Зарим газар нутагт уугуул австраличуудын соёл хадгалагдан үлдсэн нь бий. 20-р зууны дундаас эхлэн Америкийн поп соёл давамгайлсан нь дуу хөгжим, телевиз, театр, кино театр, кино урлагт ихээхэн нөлөөлжээ. Ази-Номхон далайн бүсэд байдгийнхаа хувьд бүс нутгийн онцлог ч тодорхой хэмжээнд шингэсэн гэж үзэж болно. 

Эртний сүг зургийн олдоцоороо Австрали нь дэлхийд тэргүүлдэг. Одооогоос 60 мянган жилийн тэртээд хамаарах эртний сүг зураг их хэмжээгээд олддог. Хадны сүг зурагт дүрсэлсэн хэлбэр, ур хийц уугуул австраличуудын соёлд ч нөлөөлсөн байх нь бий. 19-р зууны сүүл 20-р зууны эхээр уламжлалт дүрслэх урлагийг, орчин үеийнхтэй нийлүүлж дүрслэх уран гартнуудын тоо их хэмжээгээр нэмэгдсэн байдаг. Энэ нь Австралийн орчин үеийн дүрслэх урлагийг дэлхий нийтийнхээс ондоошуулах, нэгэн онцлогыг бий болгожээ. Үүнээс дэлхийд Артур Стрийтон, Том Робертс, Эмили Кейм Кнгуарейэ нарын нэр цуурайтсан юм. 

Австрали улсад 19-р зуунд Хайделбергийн дүрэх урлагийн сургууль байгуулагдсанаар дүрслэх урлагийн хөгжилт ихээхэн түлхэц үзүүлжээ. Австралийн дүрслэх урлагийн салбарт домог болон яригддаг Маргарет Престон, Сидней Нолан, Артур Бойд нар тус сургуулийг дүүргэсэн байдаг. Дэлхийн II дайны дараа байгалийн дүрслэл дүрслэх урлагт давамгайлах болж, реалист зураачдын эрин эхэлжээ. Үүний сод жишээ нь Фред Уиллиамс, Бретт Вайтли нар юм. Австралийн үндэсний уран зургийн галерей дэлхийд алдартай бөгөөд Австрали уран бүтээлчдийн алдартай, өвөрмөц уран зургаас гадна дэлхийн сонгодог, түүхэн бүтээлүүдийг хадгалж, үзэгчдэд хүргэдгээрээ алдартай. Австралийн уран зургийн галерейг жил бүр 5.5 сая хүн үздэг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. 

Уугуул Австраличууд аман зохиолоороо алдартай байсан. Харин европын эзлэн түрэмгийлэгчдийн дараа аман зохиолд барууны соёл нэвт шингэх болж нэг талаараа уугуул Австраличуудын, нөгөө талаараа барууны соёл сүлэлдсэн өвөрмөц нэгэн төрөл зүйлийг бий болгосон байна. Гэвч уугуул Австраличуудын соёлын онцлогоос шалтгаалан бичгийн ямар нэгэн эх сурвалж өнөө цаг үед өвлөгдөөгүй юм. 

Дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино Австралиас гаралтай. “Дээрэмчин Келлигийн түүх” нэртэй уг киногоор Австралийн кино урлагийн түүх эхэлжээ. Дэлхийн I дайн гэхэд тус улсад кино үзэгчдийн тоо нэмэгдэж, эрэлт ихэссэн ч Холливудын кино зах зээд давамгайлж байсан юм. Энэ давамгайлал 1960-аад оныг дуустал ер татраагүй билээ. Харин Австралийн засгийн газар кино урлагийг бодлогоор дэмжсэний дүнд 1970 оноос Австралийн кино урлагийн нэн шинэ үе эхэлсэн гэж үздэг. Үүнээс та бүхэн Матар хочит Дандий, Галлиполи зэрэг киноноос гадна, их хэмжээний ашиг олсон “Мед Макс” кисайн мэдэх буй за. Ийнхүү дэмжсэнээс хойш 2015 оны байдлаар Австралийн кино театрт гарч байгаа киноны 7.7 хувийг гадаадын кино эзэлж байна. Австралиас Оскарын шагналт олон арван жүжигчид төрөн гарсан байдаг. Тухайлбал Жефри Рашш, Николь Кидман, Кейт Бланшет, Хийт Леджэр нарыг нэрлэж болно.
 
Автсрали нь Австралийн өргөн нэвтрүүлгийн корпораци буюу ABC, Өргөн нэвтрүүлгийн тусгай үйлчилгээ буюу SBS гэсэн хоёр том агентлагтай. Үүнээс гадна арилжааны зориулалттай гурван телевиз, төлбөр төлөх үйлчилгээтэй 30 гаруй компани, ашгийн бус олон арван телевиз, радиогийн станцууд бий. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайд Австралийн муж бүр өөрийн гэсэн өдөр тутмын сонинтой байдаг. Үүнээс үндэсний хэмжээнд хүрдэг “Австраличууд”, “Австралийн санхүүгийн зах зээл” гэсэн хоёр сонин бий. Өндөр хөгжилтэй бусад орнуудтай харьцуулахад хэвлэлийн эрх чөлөөгөөрөө харьцангуй доогоор эрэмблэгдсэн нь бий. Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас тус улсыг хэвлэлийн эрх чөлөөгөөр нь 178 улсаас 18-рт эрэмбэлжээ. Австралид хэвлэл мэдээллээр дагнасан Ньюс Корпораци, Фейрфакс медиа гэсэн хоёр том компани бий.

Австралийн 15-аас дээш настай иргэдийн 24 хувь нь спортын ямар нэгэн төрлөөр идэвхтэй хичээллэдэг гэсэн судалгаа гарчээ. 
Зөвхөн Австралчуудын тоглодог Регбигийн дүрмээс өөр Австралийн үндэсний хөлбөмбөг тус улсад хамгийн их тархсан, хамгийн их үзэгчтэй спортын төрөл ажээ. Австралийн үндэсний хөлбөмбөгийн анхны клуб 1950-иад онд байгуулагдсан гэх мэдээлэл бий. Үндэсний хөлбөмбөгийн спортын дараа регбийн лиг удаах байрыг эзэлдэг. Харин дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг хөлбөмбөгийн спорт үзэгчдийн тоогоор дөрөвдүгээрт бичигддэг ажээ. Сүүлийн үед хөрөнгө оруулагчид Австралийн хөлбөмбөгийн лигт анхаарлаа хандуулан, хөгжүүлэхээр ажиллаж байна. Тус улсын хөлбөмбөгийн зарим клуб Английн хөлбөмбөгийн премьер лигийн зарим багтай нягт хамтран ажилладаг билээ. 

Австралид усанд сэлэлт, сөрфинг зэрэг спортын төрөл алдартай. Хичээллэгсдийн тоо ч өндөр. Үүнээс гадна морин уралдаан, сагсан бөмбөг, автомашины спорт ч алдартай. Морин уралдааны Мельбурны цом, Завин уралдааны Сидней-Хобартын уралдаан олон нийтийн анхааралд байдаг. 2016 онд Австралийн спортын зөвлөл усанд сэлэлт, унадаг дугуй, хөлбөмбөгийг олон нийтийг хамарсан спортоор нэрлэжээ. 

Австрали нь орчин үеийн олимпизмийн түүхэнд олимпийн наадмыг хоёроос дээш удаа зохион байгуулсан таван улсын нэг юм. Тус улсад 1956 оны Мельбурнын олимп, 2000 оны Сиднейн олимп зохион байгуулагдаж байсан билээ. Үндэстнүүдийн холбооны наадам 1938, 1962, 1982, 2006 онуудад Австралид зохион байгуулагдаж байжээ. Ирэх 2018 онд дахин тус улсад зохион байгуулагдахаар болоод байгаа билээ. Спортын томоохон уралдаан тэмцээн зохион байгуулж байсан туршлага дээрээ үндэслэн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар өрсөлдөж байсан ч хараахан зохиион байгуулах улсаар шалгараагүй байна. Харин хөлбөмбөгийн ДАШТ-д олон удаа амжилттай оролцсоор байгаа юм. Далайн орнуудын хөлбөмбөгийн АШТ-д дөрвөн удаа, Азийн цомд нэг удаа түрүүлж байсан удаатай. Ингэснээр Дэлхийн хөлбөмбөгийн холбооны түүхэнд хоёр өөр бүсээс шалгаран ДАШТ-д оролцож байсан эхний бөгөөд сүүлийн улс нь Австрали болоод байна. 

Австралид газрын теннисний Австралийн их дуулга, олон улсын крикетийн тэмцээнүүд, Формула 1-ийн Австралийн гран при зэрэг дэлхийд нэр хүнд бүхий спортын уралдаан тэмцээнүүд зохион байгуулагддаг. 




#Article 316: Цэвэгжавын Пүрэвдорж (152 words)


Цэвэгжавын Пүрэвдорж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн эрэгтэй дуучин юм.

Ц.Пүрэвдорж нь 1929 онд Хэнтий аймгийн Дадал сумын Сэрүүн Галтай гэдэг газар төржээ.

Тэрээр Учиртай гурван толгой дуурийн Балган, Амарсанаа дуурийн Амарсанаа, Тэмцэл дуурийн Дандар, Мартагдашгүй 42 хоног дуурийн Саруул гүн, Үүлэн заяа дуурийн Хоролдой, Фауст дуурийн Мефистофель, Лусын дагина дуурийн тээрэмчин, “Евгений Онегин” дуурийн Гремин, Игорь Ван дуурийн Галицкий, “Октябрь” дуурийн Тимофеев зэрэг үндэсний болон сонгодог 20 гаруй дуурийн гол дүрийг амжилттай бүтээсэн зууны манлай дуурийн дуучин байлаа.

Ц.Пүрэвдорж зөвхөн дуурийн дуучин төдийгүй найруулагч, жүжигчний нарийн мэргэжилд авьяас чадвараа сорин “Алеко”, “Шивээ хиагт”, “Жаргал” зэрэг дуурийг найруулан тавьж “Алтан шонхор” киноны Будан мэргэний дүрийг дэлгэцнээ мөнхжүүлжээ.

Ц.Пүрэвдорж 1964 оноос Улсын дуурь бүжгийн театрын дэргэдэх дуулаачийн студи, УБДС, 1990 оноос Соёл урлагийн их сургуульд багшилж, урлагийн залгамж үеийг бэлтгэхэд авьяас билэг, эрдэм чадлаа зориулж байв.

Баргил хоолойгоороо алдаршсан тэрээр 2007 оны 6 сарын 15-нд нас нөгчсөн юм.




#Article 317: Конденсатор (311 words)


Конденсатор нь хоорондоо ойрхон байрласан дамжуулагч хоёр ялтасны хооронд мужид энерги хадгалдаг электрон элемент юм. 

Конденсаторт цахилгаан цэнэг болон цахилгаан энерги хуримтлагддаг. Энэ утгаараа цахилгаан техник ба электроникт чухал элемент болж хэрэглэгддэг. Хамгийн энгийн конденсатор бол хавтгай ялтсаар тогтох хавтгай конденсатор юм. 
Хэрэв хавтгай конденсаторын хоёр ялтсын хооронд q цэнэг шилжүүлсэн гэвэл хийгдэх ажил нь нэг талаас, цэнэгт цахилгаан орноос үйлчлэх qE хүчийг конденсаторын ялтсын потенциалын ялгавар буюу V хүчдэлээр үржүүлсэнтэй тэнцүү байна. 

 A=q∙E∙d=q∙V
Эндээс үзвэл хавтгай конденсаторын хүчдэл нь орны хүчлэгийг ялтсын хоорондох зайгаар үржүүлсэнтэй тэнцүү байна.
 V=Ed                               
Энд хавтгай конденсаторын хувьд 〖E=〗_(ε_0)^σ=q/(ε_0 s) болохыг тооцож конденсаторын цэнэгийг олбол,
 〖q=〗_d^(ε_0 S) v→q~V
Конденсаторын цэнэг нь ялтсуудын хоорондын хүчдэлд шууд пропорционал байна. Энд пропорционалын коэффициент тавьж тэнцүүлбэл,
 q=C∙V (Конденсаторын томьёо) 
C коэффициентийг цахилгаан багтаамж гэдэг. Конденсаторын цахилгаан багтаамж нь конденсатор дээрх хуримтлагдсан цэнэгийг конденсаторын хүчдэлд харьцуулсантай тэнцүү байна.
Конденсатор багтаамж нь тодорхой нэг хүчдэлд ялтсууд хичнээн хэмжээний цэнэгийг хадгалж чадахыг илэрхийлнэ. Цахилгаан багтаамжийн нэгж нь нэг фарад. 1Ф=1Кл/В. Фарад нь маш том нэгж учир плактикт пикофарад (1пФ=10-12Ф), нанофарад (1нФ=10-9 Ф), микрофарад (1мкФ=10-6 Ф) зэрэг жижгэрүүлсэн нэгжүүдийг хэрэглэдэг.
Конденсаторын ялтсын завсарт цэнэг шилжихээс хамгаалж тусгаарлагч материал хийдэг. Тусгаарлаг туйлширсны улмаас цахилгаан орон нь ε дахин сулардаг. Үүнийг тооцвол хавтгай конденсаторын цахилгаан багтаамж 
 C=ε∙ε_0∙〗_d^S

Үүний ε нь тусгаарлагчийн диэлектрик нэвтрүлэх чадвар, S нь ялтсын талбай, d нь ялтсын хоорондох зай. Эндээс үзэхэд конденсаторын цахилгаан багтаамжийг их болгохын тулд ялтсуудыг ойртуулах, талбайг томруулах, ε ихтэй тусгаарлагч материал хэрэглэх шаардлагатай ажээ. 
Вакуумд ε=1 байна. 
Цахилгаан схемд конденсаторуудыг зэрэгцээ ба цуваа холболтоор холбох шаардлаг тулгардаг учир конденсаорын системийн ерөнхий багтаамжийг олох хэрэгцээ үүсдэг.

Конденсаторуудын хүчдэл нь ижил байна. 
 q1=C1V q2=C2V
Конденсаторуудын нэг талын ялтсын цэнэгийн нийлбэр нь системийн нийт цэнэгийн хэмжээг илэрхийлнэ. 
 q=q1+q2=CV
 C=C1+C2 (зэрэгцээ холболт)

Конденсаторуудын дотоод ялтсуудын цэнэгийн нийлбэр тэг буюу цахилгаан саармаг байна. Иймд конденсаторуудын цэнэг тэнцүү байна. Харин конденсаторуудын хүчдэлүүдийн нийлбэр нь ерөнхий хүчдэл болно. 
 q=C1V1 q=C2V2
 q=C(V1+V2)
 1/C=1/C_1 +1/C_2 (цуваа холболт)




#Total Article count: 316
#Total Word count: 199824